11.11.2015 Views

ÕÓÓËüчийн мэдээ

9ghxfod38m

9ghxfod38m

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ÕÓÓËüчийн мэдээ

Ìэдээлэл, танин мэдэхүйн сар тутмын онлайн ñîíèí 2015 îíû 11 дүгээр сарын 11, öóâðàë ¹1(1)

ДУРДАТГАЛ

ЧимидИЗМ БА

ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН

ТӨЛӨВШИЛТИЙН ЯВЦ

XII нүүрт

мэдээ, мэдээлэл

АЗИЙН ХУУЛЬЧДЫН

ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ

ЧУУЛГА УУЛЗАЛТ ирэх жил

Монголд болно

III нүүрт

онцлох мэдээ

Гишүүний татвараа төлөөгүй

хуульчдын мэргэжлийн

үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрлийг хүчингүй

болгоно

ХУУЛЬЧ ЯРЬЖ БАЙНА

С.Нарангэрэл:Хуульчид бид

Монголын нийгэмд шударга

ёсыг тогтоож чадахгүй байна

Монголын хууль зүйн

салбарын томоохон

төлөөлөгчийн

нэг

төдийгүй өмнөө барих

эрдэмтэдийн нэг болох

академич, Монгол Улсын

шинжлэх ухааны гавьяат

зүтгэлтэн Содовсүрэнгийн

Нарангэрэлтэй ярилцлаа.

Тэрбээр одоо МУИС-ийн ХЗСийн

зөвлөх профессорын

албыг хашиж буй юм.

-Энэ онд МУИС-ийн Хууль зүйн

сургууль 55 жилийн ойтойгоо

золгож байна. Юуны түрүүнд танд

ойн баярын мэнд хүргэе!

-Баярлалаа.

-Баяраа хэзээ тэмдэглэх гэж

байна даа?

-11 дүгээр сарын дундуур.

Одоогоор ойд зориулсан арга

хэмжээнүүд зохион байгуулж байна.

МУИС-ийн ХЗС төгссөн нэрд гарсан

эрдэмòэд хүндэтгэлийн лекц уншиж

байна. Энэ лекцийг надаар эхлүүлсэн.

Би “Эрх зүйн эхлэл-Ёс суртахуун”

сэдвээр лекц айлдсан. Миний бие энэ

сургуулийг төгсөөд шууд багшилсан.

Мөн сургуулиа 10 гаруй жил удирдаж,

захирлаар нь ажилласан.

-Тэгэхээр Монголын ууган

сургуультай хэрхэн хувь заяагаа

холбосон түүх уншигчдад сонин

байх?

-Хүний амьдралын хүсэл

мөрөөдөл биелдэг юм байна. Би 10

жилд байхдаа МУИС-ийн төв байрны

хажуугаар өнгөрөхдөө Монголын дээд

боловсрол, соёл, шинжлэх ухааны

үндэсний гал голомт болсон энэ

сургуульд элсэж орох хувь тавилан

надад байгаа болов уу, үгүй болов

уу гэж бодож явдаг байлаа. Тэгээд

эргээд нэг харахад энэ сургуулийг

төгсөөд, багшлаад, удирдаад явсан

байх юм. Тэгэхээр хүний хүсэл

мөрөөдөл биелдэг л юм байна. Биелэх

биелэхдээ заримдаа давж биелдэг

юм байна даа.

-Та оюутнаас нь эхлээд энэ

сургуульд ажиллахдаа мөн ч олон

шавьтай болоо биз. Одоогийн

хуулийн салбарын шилдгүүд нь

таны шавь нар байх шиг байна.

-40 жил багшилж байна. Намайг

дөнгөж сургууль төгсөөд залуу багш

байхад МУИС-ийн хуулийн өдөр,

орой, эчнээ ангийнханы олонх нь

урьд нь Хууль цаазын дунд сургууль

төгсчихсөн, прокурор, шүүх, өмгөөлөх,

мөрдөн байцаах газар, орон нутгийн

Ардын депутатуудын захиргаанд

гүйцэтгэх, удирдах ажил хийж байсан

хүмүүс байсан. Би тэр үед дөнгөж 20

л гарч байсан.

Үргэлжлэл нь V-VII нүүрт

Хуульчийн эрх зүйн байдлын тухай

хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т

“Хуульч энэ хуулийн 26.1.2-т заасан

гишүүний татвараа хүндэтгэн үзэх

шалтгаангүйгээр гурван сар дараалан

төлөөгүй нь Хуульчдын холбоо түүний

хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа

эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох

үндэслэл болно” гэж заасан.

Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх

ажлын хүрээнд Хуульчдын холбооны

Тамгын газраас тус холбооны

нийт гишүүдийн татвар төлөлтийн

байдалд судалгаа хийж, гишүүний

татвараа төлөөгүй хуульчдын үүргийн

биелэлтийг хангуулах асуудлаар

тухайн хуульчийн нэгдсэн бүртгэлд

бүртгэлтэй утас, цахим шуудангийн

хаягаар сануулах, мэдэгдэл өгөх арга

хэмжээ авч ажиллажээ.

Тус шат дараалсан арга хэмжээг

явуулсан боловч 2015 оны 10 дугаар

сарын 01-ний өдрийн байдлаар

холбооны гишүүний татвар төлөлтийн

зөрчилтэй 348 хуульч байсан байна.

Иймд Хуульчдын холбооны

Тамгын газраас Хуульчийн эрх зүйн

байдлын тухай хуулийн 64 дүгээр

зүйлийн 64.5.3-т заасныг үндэслэн

татвараа төлөөгүй 348 хуульчийн

мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрлийг хүчингүй болгох

асуудлыг шийдвэрлүүлэхээр

Мэргэжлийн хариуцлагын хороонд

хүргүүлээд байгаа юм.

Дашрамд дурдахад, Хуульчийн

эрх зүйн байдлын тухай хуулийн 26

дугаар зүйлийн 26.1.2-т “Хуульчдын

холбооны гишүүн байж, гишүүний

татвар төлөх”, Монголын Хуульчдын

холбооны дүрмийн 2.3 дугаар зүйлийн

2.3-т “Гишүүний татвар төлөх” гэж

Хуульчдын холбооны гишүүний

үүргийг тус тус хуульчлан тогтоосон.

Монголын Хуульчдын анхдугаар

Их хурлын 2013 оны 09 дүгээр сарын

08-ны өдрийн 5 дугаар тогтоолоор

Монголын Хуульчдын холбооны

гишүүний сарын татварын хэмжээг

20000 (хорин мянга) төгрөгөөр

тогтоосон бөгөөд уг тогтоолыг 2013

оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс

эхлэн дагаж мөрдөхөөр заасан

билээ.

1

мэдээ, мэдээлэл

ÕÓÓËüчийн мэдээ

Шүүгчдийн цалинг 2.7-3.3 сая төгрөг

байхыг дэмжлээ Монголын Хуульчдын холбооны

УИХ-ын Хууль зүйн байнгын

хорооны 2015.11.03-ны өдрийн

хуралдаанаар Засгийн газраас энэ

оны 10 сарын 01-ний өдөр Монгол

Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний

хөгжил сангийн 2016 оны төсвийн

тухай, Нийгмийн даатгалын сангийн

2016 оны төсвийн тухай хуулийн

төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн

“Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох

итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их

Хурлын тогтоолын төслийн анхны

хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийжээ.

Тус хуралдаанаар Төрийн

албаны тухай хуулийн 281 дүгээр

зүйлийн 281.2 дахь хэсэг, Монгол

Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар

зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн уг

тогтоолын төслийг хуульд нийцүүлэх

үүднээс “Бүх шатны шүүхийн

шүүгчийн албан тушаалын цалингийн

хэмжээг шинэчлэн тогтоох тухай” гэж

өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй

санал гаргасныг байнгын хорооны

хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3

хувь дэмжсэн тул энэ тухай санал,

дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд

хүргүүлэхээр тогтсон байна.

Уг тогтоолын төсөлд бүх шатны

шүүхийн шүүгчдийн албан тушаалын

цалингийн хэмжээг 2 сая 700 мянгаас

3 сая 300 мянган төгрөг байхаар

хавсралтаар шинэчлэн тогтоох, энэ

тогтоол батлагдсантай холбогдуулан

“Шүүгчийн болон прокурорын албан

тушаалын цалингийн хэмжээг

шинэчлэн тогтоох тухай” Улсын Их

Хурлын 2011 оны 11 дүгээр сарын

25-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 1,

2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй

болсонд тооцохоор тусгасан ажээ.

ГИШҮҮНИЙ ТАТВАР ТӨЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

“Хаврын хурдан морины

уралдаан дахь хүүхдийн эрх”

судалгааг танилцууллаа

Олон улсын эрх зүйн хороо нь Хүний

эрхийн үндэсний комисс, Эрх зүйн

судалгааны төв, Олон улсын хөдөлмөрийн

байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай

хамтран “ХАВРЫН ХУРДАН МОРИНЫ

УРАЛДААН ДАХЬ ХҮҮХДИЙН ЭРХ”

судалгааг хийгээд байна. Тус судалгааг

танилцуулах тайлангийн хэлэлцүүлэг

2015 оны 10 дугаар сарын 29-нд Хууль

зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын

танхимд боллоо. Хэлэлцүүлгийг Хуульчдын

холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээсэн

бөгөөд УИХ-ын гишүүн С.Одонтуяа болон

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын

яам, Хөдөлмөрийн яам, Хүүхдийн төлөө

үндэсний газар, Нийслэлийн цагдаагийн

газар, Замын цагдаагийн газар, Хүний

эрхийн үндэсний комисс, Анагаахын

шинжлэх ухааны их сургууль, “Монголын

морин спорт уяачдын холбоо” зэрэг

байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж,

саналаа хэлсэн юм.

Манай Улс хүүхдийн эрхийг хамгаалах

олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон

боловч үүний дагуу дотоодын хууль

тогтоомжоо боловсронгуй болгох үйл

ажиллагаа төдийлөн бүрэн хангагдаагүй

буюу эдгээр хурдан морины уралдаанч

хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн

тогтолцоо байхгүй байгаа аж. Тиймээс

судалгааг хийсэн хуульчдын зүгээс

хаврын хурдан морь унаач хүүхдийн

эрхийн эрх зүйн байдлыг тодорхой болгож,

олон улсын гэрээ конвенциор хүлээсэн

үүргээ биелүүлэх үүднээс хурдан морь

унахад тохиромжтой бие бялдар, нас,

оюун ухааны хувьд өөрийн болоод

бусдын үйлдлийг ойлгох, өөрт үүсч болох

эрсдэлийг бүрэн ойлгож, ухаарах насанд

хүрсэн үед нь хаврын хурдан морины

уралдаанд оролцуулах, өөрөөр хэлбэл,

16 наснаас дээш насныхныг хаврын

хурдан морины уралдаанд оролцуулж

байх эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг

зөвлөмжиндөө тусгасан байна.

Мөн “Монголын морин спорт уяачдын

холбоо”-г нийтийн эрх зүйн хуулийн этгээд

болгох, Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт,

өөрчлөлт оруулж, уралдаан, сунгааны үед

тээврийн хэрэгслээр дагахад хязгаарлалт

хийж, жолооч нарын хариуцлагыг

өндөржүүлэх зэргийг зөвлөмжилжээ.

2

Орон нутгийн хуульчдын

хүсэлтээр Монголын Хуульчдын

холбооны Тамгын газраас дор дурдсан

банкуудад дараах тоот төгрөгийн

дансыг нээлээ.

ХААН банк - 5027705095

Төрийн банк - 343100167550

Иймд эрхэм хуульчид та бүхэн

дээрх данснуудад гишүүний татвараа

тушаана уу.

Та гүйлгээний утга хэсэг дээр:

1.Овог нэр,

2. Регистрийн дугаар,

3. Гар утасны дугаараа бичнэ үү.

мэдээ, мэдээлэл

Азийн Хуульчдын холбооны

Ерөнхийлөгч нарын чуулга (Presidents

of Law Associations in Asia - POLA)

нь Ази-Номхон далайн бүс нутгийн

хуульчдын холбоо, нийгэмлэгийн

удирдагч нар үзэл бодлоо хуваалцаж,

харилцан мэдээлэл солилцон

улмаар өөрсдийн нийтлэг эрх ашигт

хамааралтай асуудлаар хамтын

ажиллагаа өрнүүлж, найрсаг

харилцаагаа өргөжүүлэн тэлэх

зорилгоор 1990 оноос эхлэн зохион

байгуулагдах болсон нээлттэй

хэлэлцүүлэг арга хэмжээ юм.

Өнгөрсөн 20 гаруй жилийн

хугацаанд Азийн Хуульчдын

холбооны Ерөнхийлөгч нарын чуулга

нь Ази-Номхон далайн бүс нутгийн

хуульчдын нийгэмлэг, холбоодыг

үүсгэн байгуулах, өргөжүүлэн

хөгжүүлэх ажилд түлхэц үзүүлж,

Хуульчдын холбоодын мэргэжлийн

хараат бус байдлыг хангахад

чиглэсэн санаачилга хөдөлгөөнийг

манлайлан, Ази-Номхон далайн

хуульч нарын хоорондын найрсаг

харилцааг бэхжүүлэхэд, түүнчлэн

олон нийтийн эрх ашгийг бодлогын

түвшинд өмгөөлөх хүчин чармайлтыг

дэмжихэд хувь нэмрээ оруулсан буюу

хүний эрхийн зөрчлийн асуудалд

анхаарлаа хандуулж, хуульчийн үйл

ажиллагааны хариуцлагын тухай

ойлголт, мэдэгдэхүүнийг дээшлүүлж,

бүс нутгийн хэмжээнд эрх зүйн

боловсрол олгож буй тогтолцоог цаг

тухай бүр анхаарч авч үзэж байхын

ач холбогдлыг чухлаар тэмдэглэсээр

ирсэн байна.

Тус дээд хэмжээний чуулга

уулзалтыг жил бүр өөр өөр гишүүн

орон хариуцан зохион байгуулдаг

заншлын дагуу энэ удаагийн 26 дахь

дээд хэмжээний уулзалтыг Бүгд

Найрамдах Энэтхэг улс хариуцан,

улсынхаа баруун өмнөд хэсэгт

байрлах байгаль цаг уурын үзэсгэлэн

АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

НАРЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ

ирэх жил Монголд болно

төгөлдөр орчин бүрдсэн Гоа мужид

есдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд

амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн дээд хэмжээний

чуулга уулзалтад, нийт 15 гишүүн улс

орон, мөн 4 ажиглагч байгууллага

оролцсон ба үүнд Авсрали Улс, Бүгд

Найрамдах Бангладеш Ард Улс,

БНХАУ, Хонг Конг тусгай захиргааны

бүс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс,

Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос

Улс, Монгол Улс, Малайз Улс,

Мьянмар Улс, Шинэ Зеланд Улс,

Пакистан, Сингапур, Шри Ланка,

Тайван зэрэг улсын Хуульчдын холбоо,

нийгэмлэгүүдийн төлөөлөгч гишүүн

орны хувьд оролцож, ажиглагчаар

Олон Улсын Баарын Холбоо, Номхон

Далайн Баарын Холбоо, LAWASIA

ОУБ, Union Internationale des Avocats

буюу Хуульч өмгөөлөгчийн олон улсын

холбоо зэрэг байгууллагууд хүрэлцэн

ирж санал солилцсон болно.

Чуулга уулзалт нь сэдэв

хэлэлцүүлэг болон ерөнхийлөгч

нарын шууд уулзалт гэсэн үндсэн

хоёр хэсгээс бүрдэх бөгөөд энэхүү 26

дахь удаагийн чуулгаар (1) Бизнес,

Хүний эрх, Эрх зүйт ёс; (2) Хуульчүйлчлүүлэгч

хоорондын харилцааны

нууцлалд халдаж буй зүй бус

нөлөөлөл; (3) Хуульчийн мэргэжлийн

хараат бус байдалд тулгамдаж буй

сорил бэрхшээл; (4) Шүүх эрх мэдлийг

хамгаалж, бэхжүүлэхэд Хуульчдын

холбоодын гүйцэтгэх үүрэг оролцоо; (5)

Жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгжид

зориулсан, улс хоорондын үр ашигтай,

ÕÓÓËüчийн мэдээ

хямд төсөр маргаан шийдвэрлэх

аргыг бий болгох тухай гэсэн үндсэн

сэдвүүдээр гишүүд нээлттэй илтгэл,

хэлэлцүүлэг өрнүүлэв. Ерөнхийлөгч

нарын шууд уулзалтын үеэр (1) өмнөх

удаагийн чуулга уулзалтын хурлын

тэмдэглэлийг батлах тухай; (2) Япон

улсын хариуцан бэлтгэж буй мэдээлэл

солилцох нэгдсэн хөтөлбөрийн

ажлын явцын талаар; (3) Тус чуулгын

хэмжээнд хэлэлцүүлж, санал солилцох

замаар тодорхой шийдэл, алхам

эрэлхийлэх боломжтой дотоодын

анхаарал татсан асуудлуудын талаар;

(4) Хуульч, үйлчлүүлэгч хоорондын

харилцааны нууцлалыг хадгалж

хамгаалах зарчмыг тогтоосон тунхаг

баримт бичиг батлах тухай; (5) Ерөнхий

хэлэлцүүлгийн үеэр анхаарал татсан

тусгай асуудлын талаар; (6) 2016 онд

Монгол Улс тус чуулгыг хариуцан

зохион байгуулах талаар; (7) 2017 онд

тус чуулгыг аль улс хариуцан зохион

байгуулах талаар тус тус хэлэлцжээ.

Эдгээр нээлттэй хэлэлцүүлэг,

мөн ерөнхийлөгч нарын шууд

уулзалтын явцад бүс нутгийн

хэмжээнд тулгамдаж буй, өөрөөр

хэлбэл, Хуульчдын холбооны хамтын

нийгэмлэгийн байр суурь, дуу хоолойг

илэрхийлэх замаар зохих дэмжлэг

үзүүлж болох олон бодит нөхцөл

байдал, хэрэг тохиолдлыг авч үзсэн

бөгөөд тэдгээр нь зөвхөн аль нэг

улсын Хуульчдын холбоо, хуульчдын

эрх ашигт хамааралтай бус, Ази-

Номхон далайн бүс нутгийн нийт

хуульчдын холбоо, хуульч нарын

нийтлэг эрх ашигт онцгой хамаарал

уялдаатай сэдвүүд байсан болно.

Түүнчлэн, хэлэлцүүлэг, уулзалтын

явцад Монголын Хуульчдын холбооны

Ерөнхийлөгч бусад улсын хуульчдын

холбооны үйл ажиллагааны тэргүүн

туршлагыг хуваалцаж, хуульчийн

мэргэжлийн үйл ажиллагааг хараат

бусаар явуулах эрх зүйн үндсийг

бүрдүүлэхэд Хуульчдын холбоо ямар

оролцоотой байдаг тухай, тэр дундаа

Хуульчдын холбооны бүтэц зохион

байгуулалтын онцлог нь хуульчийн

мэргэжлийн үйл ажиллагааг хараат

бусаар явуулахад хэрхэн уялддаг

тухай чухал ач холбогдолтой

сэдвүүдээр бусад Хуульчдын

холбооны ерөнхийлөгч нартай санал

солилцов.

3

мэдээ, мэдээлэл

ÕÓÓËüчийн мэдээ

“Монголын Хуульчдын холбооны

2014 оны үйл ажиллагааны тайлан” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

“Монголын Хуульчдын холбооны

2014 оны үйл ажиллагааны тайлан”

хэвлэлтээс гарлаа. Хуульчдын холбоо

нь хуульчдын мэргэжлийн өөрөө

удирдах ёсны зарчмыг төлөвшүүлэхэд

явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй

үйл ажиллагааг гишүүн, хуульчдад ил

тод нээлттэйгээр хүргэх, холбооны

үйл ажиллагаанд гишүүдийн оролцоо,

саналыг харгалзан үздэг жишгийг

тогтоохоор зорьж буй билээ.

Энэ зорилгынхоо хүрээнд

Холбооны явуулж буй үйл

ажиллагааны талаар үнэн зөв,

бодитой мэдээллийг агуулсан тайланг

жил бүр тогтмол хэвлэн хуульчдад үнэ

төлбөргүй олгож байх юм.

Хуульчдын холбооны үйл

ажиллагааны тайланд Хуульчдын

холбооны зөвлөл, Хяналтын зөвлөл,

Тамгын газрын үйл ажиллагааны

тайлангаас гадна Хуульчдын холбооны

бүтцийн байгууллагуудын чиг үүргээ

хэрэгжүүлж буй байдал, хийсэн ажил,

үр дүнгийн талаарх мэдээлэл багтсан

юм.

Мөн тус тайлангаас Холбооны

хөрөнгө санхүүгийн зарцуулалтын

талаарх мэдээлэлтэй танилцаж

болно. Түүнчлэн хуульчдаас итгэл

хүлээлгэн сонгогдсон Холбооны

зөвлөлийн гишүүд, бүтцийн

байгууллагуудад томилогдон ажиллаж

байгаа хуульчдын үйл ажиллагаанд

хэрхэн идэвхтэй оролцож байгаа

болон хуралдаа тогтмол сууж чадаж

байгаа эсэх талаарх мэдээллийг авах

боломжтой.

Хуульчдын холбоо нь шинэ тутам

байгуулагдаж, хийж хэрэгжүүлэх олон

ажил нэг дор бөөгнөрөн давхацсан

зэргээс шалтгаалан энэ удаагийн

тайлан оройтож хэвлэгдсэн ч дараа

дараагийн жилийн тайланг дараа

оныхоо нэгдүгээр улиралд багтаан

хуульчдад хүргэдэг жишгийг тогтоон

ажиллана.

Эрхэм хуульчид та бүхэн

“Хуульчдын холбооны 2014 оны үйл

ажиллагааны тайлан”-г Хуульчдын

холбооны 503 тоотоос авч, тайлантай

танилцана уу.

ПЕНЬСИЛВАНИЙН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛИЙН СУРГУУЛЬ,

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭХЛЭЛ ТАВИГДЛАА

4

Монголын

Хуульчдын

холбооны гадаад харилцаа, хамтын

ажиллагааны хэлтсийн дарга

Ц.Арилдийпүрэв, мэргэжилтэн

Н.Хишигсүрэн нар АНУ-ын тэргүүлэх

зэрэглэлийн Пеньсилванийн Их

Сургуулийн Хуулийн Сургуулийн

дэд захирал Стивен Г.Барнестай

Шүүгч Ц.Цогт Австралид лекц уншЛАа

Австралийн Мельбурнийн их

сургуулийн Азийн эрх зүйн төвөөс 2015

оны 10 дугаар сарын 26-нд зохион

байгуулсан семинарт Монголын

Хуульчдын холбооны Шүүгчдийн

хорооны тэргүүн, Захиргааны хэргийн

давж заалдах шатны шүүхийн шүүгч

Ц.Цогт оролцож, “Монголын Улсын

уул уурхайн тусгай зөвшөөрөл олголт

ба эрх зүйн зарим асуудал” сэдвээр

лекц уншсан байна.

Тэрбээр илтгэлийнхээ хүрээнд

нь ашигт малтмал, уул уурайн тусгай

зөвшөөрөл олгох, хүчингүй болгох

асуудал болон Монгол Улсын ашигт

малтмалын тухай хуулийн өөрчлөлт,

шинэчлэлийн талаар хэлэлцүүлжээ,

Дашрамд дурдахад, 2010 онд

Мельбурнийн их сургуулийн Азийн

эрх зүйн төвөөс зохион байгуулсан

энэ семинарт Монголын Хуульчдын

уулзаж, Монголын хуульчдын олон

улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлэх, хэлний мэдлэгийг

дээшлүүлэх, туршлага судлах, ур

чадварыг нэмэгдүүлэх зорилгоор

хоёр талын урт хугацааны, үр

өгөөжтэй, тогтвортой хамтын

ажиллагааг эхлүүлэх боломжуудын

талаар ярилцаж хамтран ажиллахаар

тохиролцлоо.

холбооны одоогийн Ерөнхийлөгч,

доктор Б. Гүнбилэг “Монгол Улсын

Дээд шүүхийн тайлбар” гэсэн сэдвээр

илтгэл хэлэлцүүлж байжээ.

Дэд захирал Стивен Г.Барнес

Пеньсилванийн их сургуулийн Хуулийн

сургууль нь Монголын Хуульчдын

холбооны гишүүн хуульчдыг

тэтгэлэгтэйгээр суралцуулах,

мэргэшсэн сертификатын сургалтыг

арбитр, зуучлал, хэлэлцээр, бизнесийн

эрх зүй, өрсөлдөөний эрх зүй, эрчим

хүчний эрх зүй гэх мэт сэдвүүдээр

урт богино хугацаатай сургалтуудад

хамруулах, хуульч эрдэмтэдийг

солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх

зэрэг хамтын ажиллагааны

хэлбэрүүдийг эхлүүлэхэд бэлэн

байгаагаа илэрхийллээ.

Мөн түүнчлэн Монголын

Хуульчдын холбооны гишүүн хуульчдад

АНУ-д мэргэжил дээшлүүлэх, хууль

зүйн мэргэжлийн байгууллагуудад

дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэхээр

боллоо.

Энэхүү хамтын ажиллагаа нь

Монголын хуульчдын ур чадварыг

нэмэгдүүлэх, Монгол Улсын хууль

эрх зүйн тогтолцоог сайжруулахад

үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт

итгэлтэй байгаагаа хоёр тал харилцан

илэрхийллээ.

ХУУЛЬЧ ЯРЬЖ БАЙНА

ÕÓÓËüчийн мэдээ

С.Нарангэрэл:Хуульчид бид Монголын нийгэмд

шударга ёсыг тогтоож чадахгүй байна

хуулийн ангид сур” гэсэн. Тэр

шийдвэрийг нь сонссон шөнөдөө

би аавтайгаа хүний эрхийн төлөө

тэмцэл хийгээд, аавыгаа дийлээгүй

л дээ. Сүүлд, 2000 онд академичдын

дунд явуулсан нууц санал хураалтын

дүнд 80 гаруй хувийн саналаар би

Монголын хуульч эрдэмтэдээс анх

удаа Монгол Улсын шинжлэх ухааны

жинхэнэ гишүүн болж, академичаар

сонгогдсон. Олон нэртэй эрдэмтэд нэр

дэвшээд 75-аас дээш хувийн саналд

хүрдэггүй байсан гэдэг. Академичаар

сонгогдсоныхоо дараа “Аав минь

миний зам мөрийг сайн засаж өгч дээ”

гэж аавдаа залбирч байсан даа.

Өмнөх нь I нүүрт

Тэр үеийн миний шавь нарын

зарим нь тэтгэврийн насанд

дөхчихсөн хүмүүс байсан шүү дээ.

Тэгээд бодохоор би анхныхаа ахмад

шавь нарынхаа үр хүүхэд, ач, зээ нарт

нь хүртэл багшилсан байна. Өөрөөр

хэлбэл, МУИС-ийн ХЗС-ийн түүхийн

амьд гэрчүүдийн нэг болчихсон байна

шүү дээ.

-Таны аав Монголын томоохон

хуульчдын нэг байсан. МУИС-ийн

хуулийн ангийг үндэслэгчдийн

нэг шүү дээ. Аавынхаа талаар

дурсаач?

-Хүн удам судараа, эцэг өвөгдөө,

үргэлжлэл нь болсон аавынхаа

талаар дурсана гэдэг үнэхээр сайхан.

Миний аав бол насаараа шүүхийн

байгууллагад, бүр хүүхэд байхаасаа

зүтгэсэн. 16 настайдаа Улаанбаатар

хотын шүүхийн нарийн бичгийн дарга,

18 настайдгаа тус шүүхийн орлогч

даргаар ажиллаж байсан. 18 настай

хүүхэд Улаанбаатар хотын шүүхийг

удирдаж байсан гээд бодоод үз дээ.

Аав маань 14 жил БНМАУ-ын дээд

шүүхийн орлогч даргаар ажилласан

байдаг. Тэр үедээ иргэний хэргийн

хяналтын шат, шүүхийн санхүү,

аж ахуй, иргэний хэргийн шүүхийн

шийдвэр гүйцэтгэл, Хууль цаазын дунд

сургууль, шүүхийн архив, өмгөөлөл,

нотариат, шүүхийн боловсон хүчинг

хариуцан ажиллаж байсан. Ингээд

бодохоор өнөөдрийн Шүүхийн ерөнхий

зөвлөл, өмгөөлөл, нотариат, Шүүхийн

шийдвэр гүйцэтгэх газрыг дангаараа

хариуцаж байж шүү дээ. Тийм учраас

яахын аргагүй Монголын шүүхийн

байгууллагын зүтгэлтний нэг төдийгүй

үе үеийн хуульчдын багш. Түүнээс

гадна Хууль цаазын дунд сургууль,

төдийгүй МУИС-ийн хууль зүйн ангийг

үүсгэлцсэн. Ганцхан жишээ хэлэхэд,

Совд багш, Чимид багш гээд Монголын

алдартай хуульчдын багш байсан.

Үүнээс гадна Монголын анхны хуульч

эрдэмтэдийн нэг. Дараа дараагийн

хуульч эрдэмтэдийг төрүүлэхэд

их үүрэг гүйцэтгэсэн. Аавын минь

Монголын хууль зүйн сэтгэлгээний

олон чухал бүтээлийг туурвисан.

Ингээд бодохоор яахын аргагүй би

ааваараа бахархдаг. Түүнээс гадна

цаг ямагт би эцгийнхээ үргэлжлэл нь

гэж бодож явдаг даа.

-Та “Миний эцэг надад

хүч хэрэглэж байгаад хуульч

болгосон” гэж ярьсан байдаг.

Тэгэхээр та ямар мэргэжилтэй

болохыг мөрөөдөж байсан юм бэ.

Лав л хуульч биш байсан байх нь.

-Би хуульч больё гэж огт бодож

байгаагүй. Хуульч мэргэжлээс холхон

байя гэж боддог байлаа. Маш хүнд

хэцүү, дарамттайгаас гадна шударга

байж, асуудлыг шударгаар шийднэ

гэдэг бол өөртөө төдийгүй гэр бүлдээ

асар их эрсдэл дагуулдаг мэргэжил.

Тэгээд би 10 жилд байхдаа өөрийгөө

хэл, утга зохиол, Монголын түүхийн

чиглэлээр бэлтгээд монгол хэл, утга

зохиолын ангид элсэн орсон байсан

юм. Манайх чинь эх эцгээс олуулаа

шүү дээ. Таван охинтой, хоёр хүүтэй

айлын том нь би. Тэгээд нэг өдөр

аав маань “Та нар миний дараа

энэ номнуудыг маань шатаагаад

устгачихаж магадгүй. Том хүү чамайг

би хуулийн ангид суралцуулахаар

шийдвэрлэлээ. Маргаашаас эхлээд

-Таны мэргэжил хуульч ч гэсэн

та бичих, зохиох, түүх судлах

хүслээ орхилгүй олон сайхан ном,

бүтээл туурвисан байдаг шүү

дээ.

-Хүүхэд байхдаа өөрийгөө бэлтгэж

байсан бэлтгэл маань 1990 онд

бичиж 50 мянган хувиар хэвлэгдсэн

“Чойномд тулгасан ял” гэсэн номоор

монголчуудад тод мэдрэгдсэн байх

гэж боддог.

-Тийм шүү. Таны олон ч бүтээл

монголчуудад үнэтэй хувь

нэмэр оруулж байгаа шүү дээ.

Та сүүлийн жилүүдэд хууль зүйн

нэр томьёоны асуудлыг нэлээд

судалж, олон ч боть ном гаргаад

байгаа байх аа?

-Хуулийн агуулга нь нэр томьёоноос

бүрддэг. Өндөр боловсролтой хуульч

гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр

дотоодын болон гадаадын хууль

зүйн мэргэжлийн нэр томьёогоо

сайн эзэмшсэн, тэр хууль зүйн нэр

томьёо нь хоёрдмол, ацаг утгагүй

байх явдал юм. Тийм учраас аливаа

хуулийг боловсронгуй болгох, хэрэг

маргааныг зөв шийдвэрлэхэд хууль

зүйн нэр томьёог цэгцлэх асуудал

зайлшгүй шаардлагатай. Аливаа

улсын хууль зүйн идэвхтэй нэр

томьёо 4000-5000-д багтдаг. Сүүлийн

жилүүдэд би Монголын хууль зүйн

нэр томьёоны тайлбар толийг бүтээж

өгье гэсэн зорилтыг баримтлан

ажиллаж байгаа. Үүний үр дүнд 2015

онд нэмж засварласан дөрөв дэх

хэвлэлийн “Монголын эрх зүйн эх толь

бичиг” гэсэн тайлбар толь бичгийг

нийтийн хүртээл болгосон. Нийт

8000 гаруй нэр томьёонд тайлбар

бичээд, тэдгээрийг латин, англи, орос

хэлээр хадсан. Энэ бол үндсэндээ

Монголын хуульч болгоны ширээний

ном болохоос гадна, ялангуяа олон

улсын шүүх, арбитр дээр Монгол

5

ХУУЛЬЧ ЯРЬЖ БАЙНА

ÕÓÓËüчийн мэдээ

6

Улсын маргаантай, мөнгөний үнийн

дүн ихтэй хэрэг зарга, маргааныг

Монгол Улсын эрх ашигт нийцүүлэн

шийдвэрлэхэд их ач холбогдолтой.

Энэ бол миний маш олон жилийн

хөдөлмөрийн нэг үр дүн. Үүнээс гадна

сүүлийн жилүүдэд монголчуудын эрх

зүйт ёсны уламжлалыг судлаж байна.

Өөрөөр хэлбэл, Монголд үндэсний

дээд боловсролтой хуульч бэлтгэдэг

сургуулиа 1960 оны есдүгээр сарын

01-нд МУИС-ийн дэргэд байгуулсан

гээд хэлчихээр гадаадын хүн үүнээс

өмнө хуульчдаа бэлтгэдэггүй байсан

юм уу гэж ойлгодог. Гэтэл XIII зууны

үеэс монголчууд дэлхийн эзэнт

гүрнийг байгуулсан. Чингис хааны

үеийн хууль асар их шударга, тэгээд

хуульчид нь шударга байсан учраас

дэлхий тэр чигээрээ Монгол Улсын

эрхшээлд нэгдэж орсон юм. Тэгэхээр

тэр түүхэн уламжлалыг судлах,

тэрийгээ Монголын хуульчдын

өдөр тутмын ажилд сургамж болгох

чиглэлээр судалгааны ажил хийж

байна. Үүний үр дүнд 2014 онд

“Чингис хааны ёс суртахуун-Эрх зүйн

шастир” гэсэн томоохон ном гаргасан.

Энэ номыг бичихдээ монголчуудын

хууль, цаазат ёсны түүхэн уламжлал,

ялангуяа гадаадад байгаа XIII, XIV

зууны үеийн түүхэн эх сурвалжид

үндэслэж бичсэн.

-Та ёс суртахууны талаар их ч

бичиж, их ч ярих юм?

-Эх орон хаанаас эхэлдэг вэ гэсэн

хэллэг байдаг даа. Түүнтэй адилхан

“Хуулийн эхлэл юу вэ” гэдгийг

судлахаар ёс суртахуун дээр очиж

тулдаг. Дэлхийн эзэнт гүрэн байсан

ард түмний үр сад бид өнөөдөр

доройтоод, хөгжил цэцэглэлтийн

замдаа орж чадахгүй, талцаад л,

засгийн эрхэнд гарсан нэг нь ханаж

цадахгүй ховдоглоод байдгийн учир

утга юу байна вэ, Ний, нуугүй хэлэхэд

нийт монголчууд бидний дийлэнх

олонх нь ёс суртахуунгүй, жудаггүй,

үнэнч биш болцгоосон. Адгийн наад

зах нь хүнсний захын худалдагчаас

энэ монгол ногоо мөн үү гэхэд л

“Мөн мөн, яах аргагүй мөн” гээд л

өгдөг. Гэртээ хариад үзэхэд хятадын

ногоотой хольчихсон байх жишээтэй.

Дандаа нэгийгээ хулхиддаг. Энэ явдал

бол Монгол Улсын хөгжил дэвшилд

ноцтой саад учруулж байгаа. Тиймээс

өнөөдрийн олборлож байгаа алт, ухаж

байгаа нүүрс Монгол Улсыг хөгжил

дэвшлийн замд оруулахгүй гэдгийг

сүүлийн 20 жилийн сургамж бидэнд

харуулсан. Монголчууд бүх нийтээрээ

ёс суртахуунтай болсон цагт л бид

хөгжинө. Тийм учраас ялангуяа өсвөр

үеийнхнийг үндэсний ёс суртахууны

уламжлалаар хүмүүжүүлэхэд,

үндэсний бахархалтай болгоход

миний 2014 онд нийтийн хүртээл

болгосон “Ёс суртахууны Монгол

цагаан толгой” ном нэлээд үүрэг

гүйцэтгэх байх. Манай БСШУЯ-наас

энэ номыг ерөнхий боловсролын

сургуулийн заавал үзэх хичээл юм уу,

сургалтын гарын авлага болгочихвол

бүр их хэрэгтэй байх болов уу гэж

боддог.

-Багачуудыг ном сурах

бичиг, сургалтаар дамжуулаад

ёс суртахуунтай хүн болгоод

хүмүүжүүлчихлээ.

Гэтэл

нэгэнт ёс суртахуунгүй болоод

төлөвшчихсөн хүмүүс энэ нийгэмд

олон байна шүү дээ. Тэднийг яах

вэ, гарц байна уу?

-Жирийн ард түмний дотор

үнэхээр жудагтай, ёс суртахуунтай,

үндэснийхээ бахархалыг дээдэлдэг

хүмүүс олон бий. Сонгуулиар төр

засгийн эрхэнд гарах олонх нь

болсон шударга УИХ-ын гишүүд

“Монголчуудын ёс суртахуун” гэсэн

үндэсний хэмжээний цогцолбор

хөтөлбөр баталж, ягштал

хэрэгжүүлчихвэл дөрвөн жилд л

байдал эрс өөрчлөгдөнө.

Хууль зүйн шинжлэх ухааны

хөгжил ололтоо ашиглаж

чадахгүй байна

-Таны бодлоор Монголын хууль

зүйн шинжлэх ухааны хөгжил ямар

түвшинд явж байна вэ?

-Хууль зүйн шинжлэх ухааны

хөгжил дэлхийн түвшнээс нэг их

хоцроогүй. Гэхдээ хамгийн гол асуудал

бол хуульчдын төлөвшил, ёс зүйд

хамаг учир нь байна. Гадаад дотоодод

өндөр боловсрол эзэмшчихсэн, зохих

хэмжээний гадаад хэлний бэлтгэлтэй

хүмүүс олширсон. Харин хуульч гэдэг

мэргэжлийг эзэмшсэн хэрнээ энэ

мэргэжлийнхээ агуулга, утга учир,

нийгэмд гүйцэтгэх үүргийг ойлгохгүй,

зөвхөн эрх мэдэл, мөнгөний хэрэгсэл

болгосон хүмүүс олширсон. Үүнээс

болоод хууль зүйн шинжлэх ухааны

хөгжил ололтоо ашиглаж чадахгүй

байдал манайд ажиглагдаж байна.

-Тэгэхээр юунд анхаарах ёстой

юм бэ?

-Бид хуульчийн мэргэжлийн эх

үүсвэр нь юу юм бэ гэдгийг онцгой

анхаарах ёстой. Хүн гэдэг эхээс

төрөхдөө ёс суртахуунтай, ёс

суртахууны эд эс нь өөрийнх нь уураг

тархинд үүсмэл биш төрмөл байдаг

юм байна. Хүмүүс аз жаргалтай,

сэтгэл тэнүүн амьдралын гол нөхцөл

нь шударга ёс, үүрэг хариуцлагаа

ухамсарладаг байх. Эдгээрийг ноцтой

зөрчвөл төрийн албадлагаар гэсгээх

ёс журмаа бид хууль гэж нэрлэдэг. Энэ

хуулиа амьдралд хэрэгжүүлэгчдийг

бид хуульчид гэж үздэг. Ийм л утга

учир Монголын нийгэмд алдагдчихаад

байгаа юм.

-Хуульчдын тоо 5000 хол

давжээ. Тоог дагаад чанар

яригдах байх. Манай хуульчдын ур

чадварыг та хэрхэн үнэлэх вэ?

-Мэргэжлийн өндөр ур чадвартай

хуульч гэж хэнийг хэлэх вэ гэхээр

элдэв бусаг мэдээлэл тархиндаа

цуглуулснаар нь биш хамгийн гол нь

нийгэмд шударга ёсыг тогтоож чаддаг,

өөрөө шударга ёсны талд баттай

зогсдог, хуульчийн үлгэр дуурайллыг

биеэрээ харуулж чаддаг байх ёстой.

Жишээлбэл, XIII зуунд буюу Чингис

хааны үед Монголд хуульч мэргэжил

байсан уу гэвэл байсан. Өнөөдрийнх

шиг диплом, гэрчилгээ л олгодоггүй

байсан болохоос биш. Тэр үед

хэрэг маргааныг үнэн шударгаар

шийдвэрлэж чаддаг байсан хүмүүсээ

хуульч гэж үздэг байсан шүү дээ.

-Г.Совд багш, Б.Чимид багш

гээд л таны багш нар мундаг

хуульчид байсан. Багш нарынхаа

сургаж, захиж байсан сургаалиас

сэтгэлд тань хамгийн тод үлдсэн,

амьдралд чинь хэрэг болсноос нь

хуваалцахгүй юу?

-Багш нараасаа авсан хамгийн

том сургамж гэвэл хүн өөрөө өөртөө,

өөрийнхөө зан үйл, ёс суртахууны

төлөвшилд байнгын хяналт тавьж,

дандаа сайныг дагаж явах ёстой юм

байна. Тэгвэл хүн сайн явдаг юм

байна гэдгийг ухамсарласан.

Монголд өмгөөлөгчийн эрх

зүйн байдлыг нарийвчлах

шаардлагатай

-Та Өмгөөлөгчдийн холбооны

удирдлагаар дөрвөн жил

ажилласан. Тухайн үеийг бодвол

өмгөөлөгчдийн тоо харьцангуй

олон болж. Шалгалт өгөөд л

тэнцчихсэн бол шүүхэд төлөөлөх

эрх нээлгээд, өмгөөлөл үзүүлээд

явдаг болсон. Энэ төлөвшил

хэрхэн явагдах ёстой юм бэ?

-Өмгөөлөгчдийн холбооны

ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа

ирээдүйн өмгөөлөгч нарыг

бэлтгэхийн тулд туршлагатай

өмгөөлөгчийн туслахаар нэлээд

хэдэн жил ажиллуулаад, мэргэжил,

ёс зүй, дадлагын хувьд шаардлага

хангасныг нь хуульчийн сонгон

шалгаруулалтад оруулж, тэндээс

өмгөөлөгчдийг шилж сонгодог байя

гэсэн бодлогыг баримталж байсан.

Харамсалтай нь өнөөдрийн байдлаар

дөнгөж сургууль төгссөн, салиа нь

арилаагүй шавь нар маань шууд

өмгөөллийн эрх аваад өмгөөлөгчийн

үйл ажиллагаанд гэв гэнэт оролцдог

явдал газар авсан. Өмгөөлөгчийн үйл

ажиллагаа хуульчийн мэргэжлийн бие

даасан өвөрмөц төрөл. Жишээлбэл,

насаараа прокурор, яллагч хийчихээд

өмгөөлөгч болсон хүн эхний хэдэн

жил ялангуяа эрүү, иргэний хэрэг дээр

ХУУЛЬЧ ЯРЬЖ БАЙНА

ÕÓÓËüчийн мэдээ

өмгөөлөгчөөр оролцохдоо гол төлөв

үйлчлүүлэгчээ яллаад байдаг.

Тийм учраас яваандаа Монголд

өмгөөлөгчийг тусгайлан бэлтгэх

тогтолцоог бий болгох шаардлагатай.

-Өмгөөллийн тухай шинэ

хуулийн төслөөр өмгөөлөгч болох

хүмүүсээс хуульчийн шалгалтаас

гадна шалгалт авдаг болно гээд

байгаа шүү дээ. Энэ хэр зөв зүйтэй

юм бол?

-Хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагааны зөвшөөрөл аваад л

дараа нь шүүгч, прокурор, өмгөөлөгч

болохын тулд дахиад л шалгалт

өгдөг байдал руу орох нь байна

шүү дээ. Өнөөдөр бидэнд шалгалт

багадаагүй. Шалгалт өгөөд нэг их

сайжирсан зүйл алга. Хуульчийн

сонгон шалгаруулалтын тест, түүний

үр өгөөж, түүнээс хүн юу мэдэж авч,

үйл ажиллагаандаа ашиглах вэ гэдэг

нь хүртэл хэцүүхэн болчихсон. Бараг

таавар шиг тестүүдээр шалгалтад

тэнцэх, тэнцэхгүйг нь шийддэг

болсон байна. Угтаа хуульчдад ёс

зүйн шалгаруулалтыг маш сайн

хийх хэрэгтэй. Адгийн наад зах нь

удам судар, гэмт хэрэгт холбогдсон

эсэх, ёс суртахууны хувьд алдаа

зөрчил гаргасан эсэх, гэр бүлийн

байдал нь ямар вэ, хамт олон, багш

нар нь түүнийг хэрхэн үнэлдэг вэ

гээд л энэ бүх зүйлийг харалгүйгээр

зөвхөн шалгалтаар өмгөөлөгч, шүүгч

болгож болохгүй. Өнөөдрийн сонгон

шалгаруулалтын ноцтой алдаа үүнд

оршиж байгаа юм.

-Өмгөөлөгч хэн нэгнийг

өмгөөлснийхөө төлөө цагдан

хоригдож, цагдаад дуудагдаж

байна. Тэгэхээр хууль

тогтоомжинд асуудал байна уу,

Эсвэл өмгөөлөгч нарт асуудал

байна уу?

-Сүүлийн үед зарим өмгөөлөгчийг

өмгөөллийнх нь төлөө эрүүгийн

хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн

асуудал гарч ирж байна л даа.

Тэгэхээр энэ асуудалд маш нухацтай

хандах хэрэгтэй. Өмгөөлөгч бол

үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх

ашгийн төлөө хууль зөрчихгүйгээр

бүх арга хэрэгслийг хэрэглэх ёстой,

үүнийг нь хуульд заачихсан. Гэтэл

ингэснийх нь төлөө өмгөөлөгчийг

залхаан цээрлүүлэх явдал өнөөдрийн

ардчилсан гээд байгаа тогтолцоонд

байж болошгүй зүйл.

-Тэгэхээр хууль тогтоомжийг

боловсронгуй болгох ёстой гэсэн

үг үү?

-Хууль тогтоомжийг ч боловсронгуй

болгох ёстой. Өмгөөлөгчийн хууль

ёсны үйл ажиллагаанд маш бодитой

үнэлэлт дүгнэлтийг ч өгөх хэрэгтэй.

Ялангуяа эрүүгийн хэрэгт өмгөөлөл

явуулах явцад яллах ба өмгөөлөх

талын хүчний харьцааг аваад үзэхээр

төрийн албадлага хэрэглэх, хууль

болоод бусад талаасаа ч хүчний арга

хэрэгсэл яллах талд яахын аргагүй

их байдаг. Гэтэл өмгөөлөгчид хууль

хэрэглэх ур чадвар, үйлчлүүлэгчийнхээ

хууль ёсны эрх ашгийн төлөө тэмцэх

чин сэтгэл, эр зориг л байдаг. Ийм

учраас өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг

нарийвчлан хуульчлах ёстой.

-Зарим өмгөөлөгч юм л бол

телевизээр гарах гээд байдаг

болж. Энэ хэр зөв зүйтэй арга вэ?

-Хуульд өмгөөлөгч мөрдөн

байцаагч,

прокурорын

зөвшөөрөлгүйгээр

мөрдөн

байцаалтын нууцыг задруулахыг

хориглосон. Үүнээс бусад тохиолдолд

үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг

сонирхлыг хамгаалах арга хэрэгслийг

хэрэглэж болно шүү дээ.

-Та улс төрийн шинжтэй олон ч

хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан.

Дарамт шахалт сүрдүүлэг ирж

л байсан байх. Энэ бүхэнд ямар

хариу барьж байв даа?

-Ирэлгүй яах вэ, маш их ирнэ

шүү дээ. Тэр бүхнийг тэвчиж гарах

л хэрэгтэй. Үүнд л өмгөөлөгчийн

мэргэжлийн нэг онцлог, түүний сүр

хүч оршдог юм.

Хууль тогтоогчид хууль

тогтоох үйл ажиллагаанд

хувийн эрх ашгийн үүднээс

хандах ёсгүй

-Сүүлийн үед хууль нь хууль

болж өгөхгүй, дахин дахин

шинэчлэгдээд, Үндсэн хуулийн

зүйл заалт зөрчсөн гээд байдаг

болж. Энэ талаар та академич

хүний хувьд ямар бодолтой байна

вэ?

-Батлагдаж буй хуулиуд нь шударга

ёсонд нийцэхгүй байгаа учраас

тогтвортой чанараа хадгалж чадахгүй

байна. Ялангуяа хууль тогтоогчид

хууль тогтоох үйл ажиллагаанд хувийн

эрх ашгийг гол болгож, шинжлэх

ухааны үндэслэлтэй хандахгүй,

эрдэмтэн мэргэд, туршлагатай

хүмүүсийг түшихгүй байгаагаас ийм

байдал руу орчихож байгаа юм. Буруу,

шударга бус хууль гараад ирэхээр бүх

асуудал шударга бус болно шүү дээ.

-Та одоо ямар нэг хуулийн

төсөл дээр ажиллаж, дүгнэлт

бичиж байна уу?

-Өөрөө сайн дураараа, сэтгэл

зовсондоо зарим хуулийн төслийг

уншиж эрдэмтэний дүгнэлт хийж,

нийтэд түгээж байна. Түүнээс биш

сүүлийн жилүүдэд албан ёсоор хуулийн

төслийн талаар эрдэмтэний дүгнэлт,

шүүмж гаргуулах үйл ажиллагаа

зогсонги байдалд орчихсон. Энэ бол

улс орны цаашдын хөгжил дэвшилд

асар муу. Яагаад гэвэл Монгол Улс

өөрийнхөө нэгэнт бий болгосон оюуны

чадавхийг ашиглаж байж л хөгжлийн

замд нь бэрхшээл саад бага болно.

-Хуульчийн эрх зүйн байдлын

тухай хуулийг шинэчилсэн

найруулгаар боловсруулаад

байгаа. Мөн Өмгөөллийн тухай

хуулийн төсөл бий. Та эдгээр

хуулийн төслийн талаар ямар

байр суурьтай байгаа вэ?

-Одоохондоо төслүүдтэй танилцаж

амжаагүй байна. Төслүүдийг судлаж

үзсэнийхээ дараа дүгнэлтээ хэлье.

-Та хуульчийн ажил хийнэ,

багшилна, эрдмийн ажил бичнэ

гээд л. Ер нь танд амрах цаг гарч

байх юм уу?

-Би өглөө тогтмол 05:00 цагт

босдог. Тэгээд орой 23:00 цаг хүртэл

ажилладаг. Тэгэхдээ сүүлийн долоо

жил хотын захад амьдарч байна.

Тэндээ хүлэмжтэй, 1000 гаруй бут,

сөөг тарьсан. Тэрийгээ арчилж,

Улаанбаатар хотын экологи, цэвэр

агаарт жаахан ч болов нэмэр болоё

гэж боддог. Тийм дээ ч үүндээ багагүй

цаг зав зарцуулдаг. Үндсэндээ

би оюуны болон биеийн хүчний

хөдөлмөрийг хослуулж чадаж байгаа

учраас бүтээмж бол Улаанбаатар

хотод тогтмол байхаас арай илүү

байна гэж боддог.

-Хуулийн мэргэжил хамгийн их

стересстэй хүнд мэргэжил гэдэг.

Энэ бүхнийг хэрхэн даван туулдаг

вэ? Залуу хуульчдад зөвлөмж

болох байх?

-Би зуслан дээрээ түүхийн

цогцолбор бүтээсэн. Бидний өвөг

болох Чингис хааны отгон хүү

Тулуйгийн цус одоогийн гурван сая

монголчуудын судсаар гүйж байгаа.

Тийм учраас би Чингис хааны отгон хүү

Тулуй, түүний хатан Сорхугтун, дөрвөн

хүү Мөнх хаан, Хубилай хаан, Хүлэгү

хаан, Ариг бөх хааны дүрийг дүрсэлсэн

модон хөшөө дурсгал, цогцолбор

бий болгосон. Энэ нь Монголд дүнз,

гуалин модны сийлбэрийн урлагийн

том бүтээл болсон. Өглөө болгон

нар мандах үеэр тэр цогцолбороо

гурав тойрч залбирал үйлддэг. Энэ

залбирлыг зөвхөн өөрийнхөө гэр

бүлийн төлөө биш нийт монголчуудын

төлөө, шавь нарынхаа төлөө, тэдний

сайн сайхны төлөө, Монгол Улсын

хөгжил дэвшлийн төлөө үйлддэг. Энэ

бол надад маш их ажиллах хүч, урам

зориг, хүч тэнхээ өгдөг.

-Та хуульчиддаа хандаж юу гэж

хэлэхийг хүсч байна вэ?

-Өнөөдрийн хуульчид бид

мэргэжлийн үндсэн чиг үүргээ

биелүүлж чадахгүй, Монголын нийгэмд

шударга ёсыг тогтоож чадахгүйгээс

болоод улс орон маань иймэрхий

байдалтай байгаа шүү. Тийм учраас

улс орны хөгжил, дэвшилд хуульчдын

гүйцэтгэх үүрэг асар их гэдгийг цаг

ямагт санаж явцгаагаарай.

Ярилцсан Б.Аззаяа

7

ñÎÍÈÐÕÓÓËÀÕÀä

ÕÓÓËüчийн мэдээ

ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБООНООС

ИРЭХ ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧУУЛГА УУЛЗАЛТУУД

Олон Улсын Барын холбооноос 2016 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах Олон улсын болон

бусийн уулзалт, чуулганы талаарх товч мэдээллийг хүргэж байна. Эдгээр чуулга уулзалт Монголын

хуульчдад нээлттэй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ibanet.org/Conferences/conferences_

home.aspx холбоосоор орж авна уу.

8

№ Уулзалтын нэр Тайлбар Хаана Хэзээ

Зохион байгуулагч: ОУБХ-ны Дайны гэмт хэргийн

хороо

Дэмжигч: ОУБХ-ны Европын бүсийн форум

Сэдэв:

• Энгийн иргэд болон дэд бүтцийн аюулгүй

1

байдал

Орчин үеийн дайны эрх • Зөрчилдөөнтэй бүсүүд дэх энхийг Гаагь, The peace

зүйн асуудлууд

сахиулагчдын үүрэг, хариуцлага

palace

2016.01.30-31

• Зөрчилдөөнтэй бүсүүд дэх гэмт хэрэг,

нийтийг хамарсан харгислалын мөрдлөгө

• Талуудыг дэмжих, зэвсгээр хангах, дэглэм

өөрчлөгдөх

• Орчин үеийн зөрчилдөөн дэх кибер дайны

олон улсын болон үндэсний асуудлууд

2

Олон улсын картелийн Зохион байгуулагч: Америкийн Барын холбоо Токио, Палас зочид

семинар

Дэмжигч: ОУБХ-ны Өрсөлдөөний эрх зүйн хэсэг буудал

2016.02.03-05

ОУБХ-ны Татварын

асуудлаарх 5 дахь

конференци: Үндэстэн

3

дамнасан корпорацийн Зохион байгуулагч: ОУБХ-ны Татварын хэсэг

санхүү, хөрөнгийн зах Дэмжигч: ОУБХ-ны Европын бүсийн форум

Англи, Лондон 2016.02.08-09

зээл дэх өнөөгийн

олон улсын татварын

асуудлууд

4

5

4th IBA European

Corporate and Private

M&A Conference

ОУБХ-ны Европын

корпораци болон

хувийн компани нэгтгэх

асуудлаарх дөрөв дэх

комференци

Хууль зүйн практик дахь

шинэ санаачилга

Зохион байгуулагч: ОУБХ-ны корпораци болон

компанийн нэгтгэлийн эрх зүйн хороо

Дэмжигч: ОУБХ-ны Европын бүсийн форум

Сэдэв:

• Зорилтот бизнесээ худалдахад хэрхэн бэлтгэх

• Компани нэгтгэх хэлцэлд мэдээллийг хамгаалахкомпани

нэгтгэх хэлцэлд өмгөөлөгч юу мэдэх

ёстой

• Компани нэгтгэхтэй холбоотой маргаан: шүүхийн

журмаар эсвэл арбитрын журмаар г.м

Зохион байгуулагч: Хуулийн фирмийн

менежментийн хороо, Ахмад хуульчдын хороо,

Залуу хуульчдын хороо, Олон төрлийн практикийн

хороо

Сэдэв:

• Хууль зүйн практик дахь шинэ санаачилгын

бизнесийн загвар

• Үйлчилгээ хүргэх ба шинэ үйлчилгээг хөгжүүлэх

шинэ санаачилга

• Мэргэжлийн үйлчилгээн дэх шинэ санаачилгабусад

мэргэжлийнхнээс хуульч нар юу сурч

болох

• Чиглүүлэгч хуульчийн шинэ санаачилга

• Шинийг санаачлахад ахмад хуульчдын үүрэг

Франц, Парис 2016.02.11-12

Автсрали, Аделаид 2016.02.17-19

ñÎÍÈÐÕÓÓËÀÕÀä

ÕÓÓËüчийн мэдээ

6

7

RMMLF/IBA Human

Rights Law and the

Extractive Industries

Хөрөнгө шилжүүлэх

практикийн асуудлаарх

21 дэх олон улсын

чуулган

Хүний эрхийн эрх зүй

Бизнес ба хүний хүний эрхийн үндсэн зарчмууд

Хүний эрхийн зарчмуудыг биелүүлэх

Зохион байгуулагч: Хувь хүний татвар, хувийн

үйлчлүүлэгчийн хороо

Дэмжигч: ОУБХ-ны Гэр бүлийн эрх зүйн хороо ба

Европын бүсийн форум

Бүгд найрамдах

Панам улс, Панам

хот,

“Marriott Panama”

зочид буудал

Англи, Лондон,

Claridge’s зочид

буудал

2016.02.18-19

2016.02.29-

03.01

8

9

10

11

12

Залуу дадлагажигч

нарын бага хурал

Ази Номхон Далайн

бүсийн арбитрын

группын уулзалт:

ОУБХ-ны дүрэм,

журам нь Хятадын

талуудыг оролцуулсан

олон улсын арбитрын

практикт нөлөөлөх нь

ОУБХ-ны олон улсын

арбитрын 19 дэх өдөр

2016

Хувийн хөрөнгө

оруулалтын сангийн

17 дахь олон улсын

конференци

ОУБХ-ны Азид

суурилсан олон улсын

санхүүгийн эрх зүйн 2-р

конференци

Зохион байгуулагч: ОУБХ-ны Arb40 дэд хороо,

Олон улсын залуу арбитрчдын групп (YIAG)

Зохион байгуулагч: ОУБХ-ны Ази Номхон далайн

бүсийн групп

Дэмжигч: ОУБХ-ны Арбитрын хороо, ОУБХ-ны Ази

номхон далайн бүсийн форум

Зохион байгуулагч: ОУБХ-ны Арбитрын хороо,

ОУБХ-ны Ази номхон далайн бүсийн форум,

Шанхайн Олон улсын эдийн засаг, худалдааны

арбитрын комис (SHIAC)

Сэдэв:

• Олон улсын арбитрын соёл

• Шийдвэр гүйцэтгэлийн харьцуулалт-сүүлийн

үеийн дэвшил

• Бүсчлэл: шинэ ба ирээдүйн

Зохион байгуулагч: ОУБÕ-ны холбооны Хөрөнгө

оруулалтын сангийн Хувийн хөрөнгө оруулалтын

сангийн дэд хороо,

Дэмжигч: ОУБХ-ны Европын бүсийн форум

Энэхүү чуулганаар хууль зүй, бизнес, сангийн

мэргэжилтнүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс 17

дахь удаагаа цуглуулж, өнөөгийн зах зээл, хувийн

хөрөнгө оруулалтын сангийн ирээдүй, татварын

дэглэм, бусад зохицуулалтын нэмэлт, өөрчлөлтүүд

болон цаг үеийн бусад асуудлаар дүн шинжилгээ

хийх болно.

Зохион байгуулагч: ОУБХ-ны Банкны эрх зүйн

хороо, ОУБХ-ны Аюулгүй байдлын эрх зүйн хороо

Дэмжигч: ОУБХ-ны Ази, Номхон далайн бүсийн

форум

Хятад, Зүүн Шанхай,

Pudong Shangri-La

зочид буудал

Хятад, Зүүн Шанхай,

Pudong Shangri-La

зочид буудал

БНХАУ,

Шанхай

Англи,

Лондон,

Интерконтинентал

Сингапур

2016.03.03

Хагас өдөр

2016.03.03

2016.03.03-04

2016.03.06-08

2016.03.10-11

13

The Changing

Landscape of M&A in

India

Зохион байгуулагч: ОУБХ-ны Корпораци,

компани нэгтгэх хороо

Дэмжигч: ОУБХ-ны Ази, Номхон далайн бүсийн

форум

Энэтхэг дэх бизнес эрхлэлт, компани нэгтгэх,

корпорацийн өсөлт, өөрчлөлт, бусад асуудлууд

Энэтхэг, Мумбай, Таж

Махал

2016.03.18-19

9

ÖÀà ¯å

ÕÓÓËüчийн мэдээ

10

Монголын Хуульчдын холбооны

Хуульчдын эрх, хууль ёсны ашиг

сонирхлыг хамгаалах хорооны

дарга Ж.Ариунаа

- Хуульчийн эрхийг хамгаалах

хороо ямар чиг үүрэгтэй үйл

ажиллагаа явуулж байна вэ?

-Хуульчдын эрх хэрхэн

зөрчигдөж байна вэ?

-Манай хорооны чиг үүрэг бол

хуульчдын эрхийг хамгаалах, эрх

нь хөндөгдсөн, зөрчигдсөн үед

хэрэгтэй. Зөрчил бол хууль тогтоомж

зөрчсөн үйлдэл, хийх ёстой зүйлийг

хийгээгүй эс үйлдэхүйн хэлбэрээр

илэрдэг. Эс үйлдэхүйгээр илэрч

байгаа зөрчлийн жишээ бол Монгол

Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар

шүүгчдийг албан тушаалаас

чөлөөлсөн боловч зарим хуульчийг

шүүгчээр дахин томилоогүй явдал

юм. Энэ бол шүүгчдийн нийтлэг эрх

ашиг хөндөгдөж байгаа асуудал.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай

хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,

18.3 дах хэсгүүдэд шүүгчийг Монгол

Улсын Үндсэн хууль болон энэ хуульд

заасан үндэслэлээр албан тушаалаас

нь чөлөөлж, огцруулах тухай

болон шүүгчийг албан тушаалаас

чөлөөлөх, огцруулах үндэслэлийг

тодорхой заасан байдаг. Шүүгчээр

Ж.Ариунаа: Хуульчийн эрхгүй этгээд хуульчийн

мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг

хориглосон хуулийн заалтыг зөрчиж байна

-Манай хороо нь МХХ-ны

Хуульчдын эрх, хууль ёсны ашиг

сонирхлыг хамгаалах чиг үүргийг

хэрэгжүүлэх зорилгоор Хуульчийн эрх

зүйн байдлын тухай хуульд зааснаар

байгуулагдсан шүүгч, прокурор,

өмгөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй чиг

үүргийн хороо юм.

Хуульч гэдэг нь Хуульчийн эрхзүйн

байдлын тухай хуулийн 3 дугаар

зүйлийн 3.1.1-д зааснаар “хуульчийн

мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх

зөвшөөрөлтэй этгээдийг” гэж

тодорхойлсоны дагуу зөвшөөрлөө

аваад ажиллаж байгаа, МХХ-д

бүртгэлтэй шүүгч, прокурор, өмгөөлөгч,

бусад хуульчдыг багтаасан ойлголт

юм. Хуульчдын эрхийг хамгаалах

хороо нь дээрх хуульчдын эрх, хууль

ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тийм

үйл ажиллагааг дэмжих замаар хүний

эрх, эрх чөлөө, шударга ёсыг хангах

чиг үүрэгтэй. Хуульч болохын тулд

тодорхой шалгуурыг хангасан байх

ёстой. Хуульчийн эрх зүйн байдлын

тухай хуульд шалгуур, үндэслэлүүдийг

тодорхой заасан, үүнийхээ дагуу

шалгалт авч эрх олгох ажиллагаа

хийгддэг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн

мэдлэгийг олж авсан хүн хуульчийн

шалгалтад орно, энэ шалгалтадаа

тэнцсэнээр хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа эрхлэх эрхийг олж авна.

Хуульч болсноор шүүхэд төлөөлөх

эрхээ нээлгэх, шүүгчийн, прокурорын

сонгон шалгаруулалтад орох эрхтэй

болно.

дахин томилогдоогүй нэр бүхий

хуульчдын гаргасан гомдлыг Хороо

судлаад Үндсэн хууль, Шүүгчийн эрх

зүйн байдлын тухай хуульд заасан

бие даасан, хараат бус, халдашгүй

байдлыг зөрчсөн гэж үзсэн. Үүний

дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид

эдгээр нэр бүхий хуульчдыг шүүгчээр

дахин томилоогүй үндэслэл,

шалтгаанаа ирүүлэхийг хүсэж, 2

удаа албан хүсэлт хүргүүлсэн боловч

хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг

ирүүлээгүй. Ингэж Ерөнхийлөгчийн

бүрэн эрхийн хүрээнд шүүгчийн

нийтлэг эрх ашиг хөндөгдөж байна.

Мөн Зөрчлийн нэг хэлбэр нь шууд

хууль тогтоомж зөрчсөн байдлаар

илэрч байгаа юм. Хүний эрхийг

хуулийн байгууллагад хамгаалан

оролцдог хуульч нь өмгөөлөгчид

байдаг. Өмгөөлөгчид нь өөрсдөө хүний

эрхийг хамгаалах талаарх дадлага

туршлагатай, хуулиа дээдэлдэг, ёс

зүйтэй байх нь өмгөөлөгчийн нэн

тэргүүний шаардлагууд байх ёстой.

Тийм ч учраас өмгөөлөгч нарыг

сонгон шалгаруулах, тэдэнд тавигдах

шаардлага, хариуцлагыг өндөржүүлэх

ёстой юм. Нөгөө талаас, өмгөөлөгчид

өөрсдөө хуульд захирагдан, эрх үүрэг

хариуцлагаа ухамсарлан ажилладаг

учраас хүний эрхийг хамгаалахдаа

хуулийн дагуу ажилладаг.

Гэтэл сүүлийн үед хуульчийн

гэрчилгээгүй, Монголын Хуульчдын

холбоонд гишүүнчлэлгүй хэрнээ

өөрийгөө олон нийтэд хуульч мэт

ойлгуулж, хууль зүйн зөвлөгөө авах

гэсэн асуултад нь хариулдаг, хуулийн

байгууллагад асуудалтай бол надад

ханд, материалаа аваад ир, би эрхийг

чинь хамгаална гэсэн нэвтрүүлгийг

телевизээр цацдаг болсон. Энэ нь

Хуульчийн эрх зүйн байдлын тухай

хуульд заасан “хуульчийн эрхгүй

этгээд хуульчийн мэргэжлийн үйл

ажиллагаа явуулахыг хориглосон”

хуулийн заалтыг шууд зөрчиж байгаа

юм. Зөвхөн ийм юм яриад зогсож

байна уу гэвэл бас үгүй. Тэр дүүргийн

тэр прокурор, тэр шүүгч гэж нэр

цохож хуульчийн ажил хэргийн нэр

хүндэд нь халддаг үйлдэл давхар

гаргаад байдаг. Хуульчийн эрх зүйн

байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн

байдлын тухай болон Прокурорын

байгууллагын тухай хуулиудаар тус

тус өмгөөлөгч, прокурор, шүүгч нарын

эрх зүйн байдлыг тодорхойлсон

байдаг. Тэр тусмаа хуульч хүнд тухайн

хэргийг шийдвэрлэхэд нь хөндлөнгөөс

оролцох, нөлөөлөхийг оролдохыг

хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл,

мэргэжлийн үйл ажиллагаагаа

явуулахад нь дарамт, шахалт үзүүлэх

буюу хөндлөнгөөс нөлөөлөх, саад

учруулах, заналхийлэхийг хориглосон

заалттай.

Хуульчийн хараат бус байдалд

хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх маш

олон байдлаар илэрч болно. Үүний нэг

жишээ нь, олон нийтэд тухайн хэргийн

талаар, мөн шүүгч прокурорын

талаар буруу ойлголт өгөх, нэр зааж

гүтгэх замаар нөлөөлөхийг оролдог

явдал байна. Ингэж хөндлөнгийн

олон нийтийн оролцоотой нөлөөлөл

хийхийг хуулиар хориглосон.

Хориглоод зогсохгүй, ийм байдлаар

хараат бус байдалд нь халдсан, үл

хүндэтгэсэн хэнд ч болов хариуцлага

хүлээлгэхээр хуульд заасан байдаг.

Нөгөө талаар нэг хүн телевизээр

ийм өнгө аястай зүйл ярихад энэ нь

өөрөө зөвхөн тухайн нэг шүүгч, нэг

хуульчийн асуудал биш болдог бөгөөд

системээрээ болохгүй байгаа юм

шиг сэтгэгдэл төрүүлдэг учраас нийт

хуульчдын ажил хэргийн нэр хүндэд

нь халдаж байгаа явдал юм.

-Үүний сөрөг үр дагавар нь юу

байна вэ?

-Хуульчийн эрхгүй этгээдийн энэ

мэт үйлдэл нь нийгэмд маш олон

сөрөг үр дагаврыг авчрах аюултай.

Тухайлбал,

Төгсгөл нь XI нүүрт

ÖÀà ¯å

ÕÓÓËüчийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилгоо

шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хөндөж байна гэв

Монголын Хуульчдын холбооны

Хуульчдын эрх, хууль ёсны ашиг

сонирхлыг хамгаалах асуудал

эрхэлсэн хорооноос “Шүүгчийн

хараат бус байдал ба томилгоо”

сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг

2015 оны арван нэгдүгээр сарын

2-нд Хуульчдын танхимд зохион

байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь

Хуульчдын холбоонд хүсэлт гаргаад

буй эрх нь зөрчигдсөн хуульч нарын

асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар

гарц байгааг ярилцах зорилготой

байлаа. Хэлэлцүүлгийг Монголын

Хуульчдын холбооны Ерөнхийлөгч

Б.Гүнбилэг нээж үг хэлсэн бөгөөд

хэлэлцүүлэгт Хуульчдын эрх, хууль

ёсны ашиг сонирхлыг хамгаалах

хорооны гишүүдээс гадна Хууль зүйн

яам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн

төлөөлөл болон шүүгчид, өмгөөлөгчид,

судлаачид оролцож өөрсдийн байр

сууриа илэрхийллээ.

Тус хэлэлцүүлгийн гол

илтгэл нь Хуульчдын эрх, хууль

ёсны ашиг сонирхлыг хамгаалах

асуудал эрхэлсэн хорооны дарга

Ж.Ариунаагийн илтгэсэн “Шүүгчийн

хараат бус байдал ба томилгоо”

сэдэв байсан юм. Тэрбээр илтгэлдээ

“Шүүгчийг үндэслэлгүйгээр чөлөөлөөд,

үндэслэлгүйгээр томилохгүй байх эрх

Ерөнхийлөгчид бий юу” гэдгийг онцолж

байв. Мөн “Нэгэнт шалгуур болзлыг

хангаж томилогдсон шүүгчийг хугацаа

заахгүй томилдог бөгөөд шүүгчийн

өөрийнх нь саналаас гадуур сэлгэх,

шилжүүлэх асуудал байж болохгүйг

мөрдлөгө болгох хэрэгтэй”-г хэлсэн

юм.

Тодруулбал, Монгол Улсын

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг

албан тушаалаас чөлөөлсөн

боловч зарим хуульчийг шүүгчээр

дахин томилоогүйгээс гадна сэлгэн

ажиллуулсан. Үүнтэй холбоотойгоор

нэр бүхий 13 хуульч Монгол

Улсын Ерөнхийлөгчийн шүүгчдийн

томилгоотой холбоотойгоор

зөрчигдсөн эрхээ хамгаалуулах

тухай, нэр бүхий 2 шүүгч Холбооны

дүрмийн 1.1 дүгээр зүйлийн 2-т

заасны дагуу өөрсдийн эрх, хууль

ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах

тухай хүсэлтийг Хуульчдын холбоонд

гаргасан байна.

Үүнийг Хуульчдын эрх, хууль

ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах

асуудал эрхэлсэн хорооноос судалж

үзээд, шүүгчдийн нийтлэг эрх ашиг

зөрчигдсөн төдийгүй Шүүгчийн эрх

зүйн байдлын тухай хуульд заасан

бие даасан, хараат бус, халдашгүй

байдлыг зөрчсөн байна гэж үзсэн

юм. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлд

үндэслэлгүйгээр сэлгэн ажиллуулсан

шүүгч нарыг буцаан томилуулах

талаар албан хүсэлт өгчээ. Мөн Монгол

Улсын Ерөнхийлөгчид “Шүүгчийн

албан тушаалд томилоогүй талаар

албан ёсны хариу” хүссэн албан бичиг

хүргүүлсэн байна. Тус албан бичгийн

хариуд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс

“Шүүгчийн эрх зүйн байдлын тухай

хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т

заасны дагуу нэр дэвшсэн хуульчдаас

томилох, татгалзах эрх Монгол Улсын

Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд байгаа.

Тиймээс холбогдох газар нь хандана

уу” гэсэн хариуг ирүүлсэн байна.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн

Тамгын газраас “...томилохоос

татгалзсан тохиолдолд үндэслэлээ

тайлбарлах хуулийн зохицуулалт

байхгүй байна” гэсэн албан тоотыг

ирүүлээд байгаа аж.

Энэ асуудал одоог хүртэл

шийдвэрлэгдээгүй байгаа нь

шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хөндөж

байгаа төдийгүй хараат бус байдалд

нь сөргөөр нөлөөлсөөр байгаа билээ.

Иймд Хуульчдын эрх, хууль ёсны

ашиг сонирхлыг хамгаалах асуудал

эрхэлсэн хорооноос шат дараатай

арга хэмжээ авч байгаа бөгөөд үүний

нэг алхам нь энэ удаагийн хэлэлцүүлэг

юм.

Тус хэлэлцүүлэгт оролцогчдын

зүгээс дээрх асуудал нь Үндсэн

хуулийн цэцийн шийдвэрлэх асуудал

гэдгийг онцолж байлаа.

Ж.Ариунаа: Хуульчийн

эрхгүй этгээд хуульчийн

мэргэжлийн үйл

ажиллагаа явуулахыг

хориглосон хуулийн

заалтыг зөрчиж байна

Өмнөх нь X í¿¿ðò

• Иргэдийн мэргэжлийн

хууль зүйн туслалцаа авах эрхэд нь

халдаж, саад учруулаад байна. Үүний

зэрэгцээ баталгаагүй, мэргэжлийн

биш зөвлөгөө өгч иргэдийг давхар

хохироох аюултай. Ямар ч хариуцлага

тооцох боломжгүй мэргэжлийн бус

хүмүүсээс үйлчилгээ авснаар иргэд

хохирвол хэн хариуцлага хүлээх вэ.

Иргэдээ ийм эрсдэлтэй алхам хийхээс

урьдчилан сэргийлж мэдээллийг

байнга хүргэж байх хэрэгтэй.

• Хуульчийн эрхгүй этгээд

хуульчийн мэргэжлийн

үйл ажиллагаа явуулахыг

хориглосон хуулийн заалтыг

зөрчиж байна.

• Хуульчдын ажил хэргийн нэр

хүндэд халдаж байна.

• Олон нийтийн телевизүүд олон

нийтэд үнэн бодит мэдээллийг

хүргэх үүргээ зөрчиж байна.

-Танай хорооноос ямар арга

хэмжээг авч ажиллаж байна вэ?

-Олон нийтэд мэдээлэл хүргэж буй

телевизүүд нь хууль зүйн асуудлаар

зөвлөгөө өгөхтэй холбоотой нэвтрүүлэг

бэлтгэхдээ холбогдох хууль тогтоомж,

стандартын дагуу мэргэжлийн

хүмүүсийн оролцоотойгоор бэлтгэх,

нэвтрүүлэх шаардлагатай нь харагдаж

байгаа юм. Энэ шаардлагыг хангаад

хуулийн дагуу ажиллавал саяын

яригддаг зөрчлүүд давтагдахгүй байх

боломжтой. Яг энэ асуудлаар манай

Холбоонд ирүүлсэн гомдлыг Хороо

судлаад зохих ажиллагаануудыг хийж

байгаа. Мөн ийм нэвтрүүлэг хүргэдэг

телевизүүд үйл ажиллагаагаа

хуульд нийцүүлэх ажиллах талаар

албан бичгээр мэдэгдсэн байгаа.

Дээр дурдсан зөрчлүүд нь манай

Хороонд хэлэлцэгдэж байгаа

зөрчлүүдийн зарим хэсэг нь. Үүнээс

гадна прокурорын хариуцлагын

давхардал, шүүгчдийн ээлжийн

нэмэгдэл амралтыг тооцсон байдал,

өмгөөлөгчдийн эрхийг хөндсөн зэрэг

олон шийдвэрлэх ёстой асуудлууд

байгаа бөгөөд Хороо хуульчдынхаа

эрхийг хамгаалахын төлөө боломжтой

бүх арга хэмжээ авч ажиллаж байна.

11

ДУРДАТГАЛ

ÕÓÓËüчийн мэдээ

БЯраагийн Чимид

Монгол Улсын ардчилсан Үндсэн

хуулийн үзэл санааны эцэг, Гавьяат

хуульч Б.Чимид нь1934 онд тэр үеийн

Архангай аймгийн Чандмань сумын

5-р баг, одоогийн Хөвсгөл аймгийн

Шинэ-Идэр сумын нутаг “Зөөлөн”

гэдэг газар малчин ард Бяраагийн

ууган хүү болон төржээ. 1953 онд

цэргийн албанд мордож 3 жил цэргийн

албаа хаагаад сумандаа ирж багийн

дарга болсон байна. Багийн даргыг

шаггүй хийж байсан түүнийг Аймгийн

намын хороо зааварлагч болгосон

түүхтэй. 1966 онд МУИС-ийг хуульч

мэргэжлээр төгсөж, 1966-1978 онд

МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч,

1978-1986 онд Шүүх яамны Сайд,

Улсын дээд шүүхийн дарга, 1986-1990

онд АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт

хэлтсийн дарга, 1990-1992 оны

наймдугаар сар хүртэл Улсын бага

хурлын нарийн бичгийн дарга, 1992-

1996 онд Улсын их хурлын гишүүнээр

сонгогдон ажиллаж байв.

Тэрээр Хөдөлмөрийн хүндэт

медаль, Алтангадас /хоёр удаа/,

Хөдөлмөрийн гавьяаны улаан

тугийн одон, Гавьяат хуульч, Монгол

Улсын Ардын багш, Монгол Улсын

Хөдөлмөрийн баатар цолоор тус

тус шагнагдаж байлаа.

12

ЧИМИДИЗМ ба ЭРХ ЗҮЙТ ТӨРИЙН

ТӨЛӨВШИЛТИЙН ЯВЦ

(Одоогоос долоон жилийн өмнө

багшийнхаа амьд сэрүүн байх ахуйд

энэхүү нийтлэлийг бичиж байжээ. Гол

концепц нь Монголын төр, эрх зүй,

хууль зүйн шинжлэх ухаан, хуулийн

системд Чимид багшийн тогтоосон

бүхэл бүтэн школа, жишиг, үзэл

баримтлал бий болсон байна. БНМАУын

сүүлийн үндсэн хууль, мөн үндсэн

хуулийн нэмэлтийн хууль болон

Монгол Улсын шинэ үндсэн хууль,

түүнийг дагалдан гарсан бүх органик

хуулиуд уг хүмүүний оюун тархиар

бүтээгдсэн, өөрийнхөө дараагийн

бүтэн гурван үеийг бэлтгэж чадсан

болохоор монголын анхны... изм

үүсгэж, Чимидизм гэж нүүр бардам

тунхаглаж болно. Багш маань ардын

багш цол авсны дараахан Хууль зүйн

үндэсний хүрээлэнд хийгдсэн хурлын

үеэр энэ нийтлэлийн талаар зөндөө

тайлбар өгч даруу байхыг сургаж

билээ маньд. Гэсэн ч миний л үзэл

бодол минь болохоор бичсэн зүйлдээ

хатуу зогссон. Төр савласан энэ үед

багшийнхаа үзэл баримтлалыг төрд

байгаа шавь нарт нь дахин сануулах

үүднээс нийтэд хүргэж байна. Хайрт

ухаалаг багш тандаа мөргөмүй.)

2015.08.24

ЧИМИДИЗМ: "Төрийг төвийлгөн

Намыг дор нь оруулж, Төрийн дээр

Иргэнийг тавих ..."

Өө хүмүүсээ- Сэтгэлд багтамгүй

сэтгэлгээний өөрчлөлтийг хэдийгээр

1990 онд өрнөсөн ардчилсан хувьслаар

эхлүүлсэн ч гэлээ шинэ Үндсэн

хуулийг цогцлоон бүрдүүлэх, түүнээс

улбаалсан эрх зүйн шинэтгэлийн үйл

явц түүний хэлбэршилтийг анхлан

маш зөв, системтэйгээр тодорхойлсон

үйлдэл, эс үйлдэлийг цаашид мунхаг

харанхуй, мугуйд бүлэг санаатай,

санамсаргүйгээр буруу тийш залаад

байгаа нь өнөө цаг үед бидэнд

хэчнээн урхагтай үр дагавар бий

болгоод байгааг бид таахыг, төсөөлөн

бодохыг ч оролдохгүй байна шүү дээ.

Энэ нь танд хачирхалтай сонсогдож

буй биз ээ.

Гэвч энэ бүхэн нь өнөөдөр

амьдарч буй танд, чамд, ер нь бид

бүгдэд цаашилбал бидний ирээдүйд,

улс орны хөгжлийн хурдасгуурт зарим

нэг талаараа шууд саад тушаа болж

буйг анхаарах нь зайлшгүй болоод

байна.

Зөвхөн үнэнийг бодит байдалтай

харьцуулан байж магадлалыг нь олох

нь хэнд ч чухал зүйл.

Учир нь 1992 онд батлагдсан

Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл

санааны дагуу хууль тогтоомжийг

шинэтгэн засамжлах үйл явц өрнөөд

даруй 16 жилийн нүүрийг үзжээ. Энэ

хугацаанд бидний тооцоолсноор

одоогоор Үндсэн хуулинд нийцүүлэн

,,, 382 бие даасан хууль, 1010

нэмэлт, өөрчлөлтийн хууль тогтоомж

батлагдсан тооцоо бий.

Чимидтэний бодьгал

Бяцхан түүх сөхөхөд шинэ

Үндсэн хууль батлагдан гарсантай

холбогдуулан түүнд нийцүүлэн

нийгмийн харилцаа, хувь хүний

бодгаль хэв шинжийг зохицуулж байх

Үндсэн хуульчилсан болон бусад

хууль тогтоомжуудыг бүхэлд нь

шинэчлэх шаардлага гарсан бөгөөд

энэхүү ажиллагааг системтэйгээр

хийх нь чухал байсан юм. Энэ

утгаараа 1992 оноос Эрх зүйн

шинэтгэлийг эхлүүлсэн бөгөөд ингэж

хуульчлан баталгаажуулах, бэлтгэн

боловсруулах санаа, санаачлагыг

Шинэ Үндсэн хуулийн төслийг

боловсруулагч, Эхийг баригч,

Монгол Улсын Гавьяат хуульч, Ардын

багш, “Энэ цаг үеийг Эзэрхийлэн

илэрхийлэгч” Төрийн Сайн Түшмэл,

Эрхэмсэг Бяраагийн Чимидтэн

гаргасан гэдэг нь яалт ч үгүй маргашгүй

үнэн юм аа.

Үнэнийг хэлэхэд тэрээр

хөндлөнгөөс ажихад халдаж

харьцахад сүрдэм, амаргүй,

адармаатай, мэдэхгүй хүн ойлгоход

бэрх гэмээр л байдаг. Нэгэнт халдаад

ойртчихвол номхон морь шиг, залуус

бидэнд хайлсан тугалга шиг л ээлтэй,

нэг л их дотно найзтайгаа байгаа юм

шиг санагддагсан. Гэхдээ энэ нь агуу

хүний илэрхийлэл байж болох талтай

л даа. Мөн тэрээр өөрийгөө ЧИМЭД

гэж бичүүлэх тун дургүй, ихэвчлэн

ийм нэртэй хүмүүсийг ингэж бичиж,

дууддаг. Мөн ихэнх хэл шинжлэлийн

нэр томьёоны толь бичигт ийм

нэрийг “Э”-ээр л бичдэг юм билээ.

Гэтэл өвгөн өөрийнхөө нэрийг ингэж

бичүүлэхэд тун эгдүүцдэг бөгөөд

шавь нар, хамтран ажиллагсдадаа

ингэхэд шулуухан л дургүйцлээ

илэрхийлдэг. Нөгөөдүүл нь ч үүнийг нь

мэддэг юм болохоор, энэ тэнд хурал

зөвлөгөөний эхлэхээс өмнө бичсэн

нэрийг нь сэмхэн шалгаж сүйд болдог

ДУРДАТГАЛ

ÕÓÓËüчийн мэдээ

нь ажиглагддаг.

Ингэхийн учрыг багшаас нэг удаа

асуухад “ЧИ” “МЭД” гэдэг чинь өөрөө

өөрийгөө чи мэдэхгүй, яахыг чинь

өөр хүн мэднэ гэсэн утга муутай,

идэвхтэй бус байр суурь баримталсан,

бөөрөнхий л хүний шинж шүү гэх

ухааны янз муутайхан тайлбарлаж

билээ. Үүгээр л өвгөний бодгаль

шинжийг илэрхийлж болох мэт ээ...

Мөн нэг зүйлийг бас шулуухан

хэлэхэд өвгөн эрдэм шинжилгээний

болон багшийн ажлыг богинохон

хугацаанд хийж байгаа гэж бас

болох байх. Учир нь 30 гарсан

хойноо их сургууль төгсч, МУИС-д

багшилж байгаад төрийн сайд

болсноос хойш ихэнх хугацаагаа

Төр засгийг засамжлах, төрийн

хуулийг төвшитгөхөд зориулж, чөмгөө

дундартал өнгөрөөсөн байх агаад

эрт үед “БНМАУ-ын Захиргааны эрх

зүй” гэдэг манай хуульчдын хэлдгээр

алдарт “Чимидийн Цагаан ном”-ыг

бичсэнээс хойш бие даасан бүтээл

гаргаагүй юм. Харин 2002 онд буюу

шинэ Үндсэн хууль батлагдсаны 10

жилийн ойн үеэр “Монгол Улсын

Үндсэн хуулийн үзэл баримтлал” номыг

(ямар төрөлдөө хийсэн буян минь юм

мэдэхгүй, их хувь заяагаар мөхөс

намайг багштан тоож уг номынхоо

редактораар болгож, загнан хүчлэн

байж тэгж номондоо бичүүлж билээ.

Хэдийгээр тухайн үед бага залуу

хүүхэд баярлан хөөрч байсан ч одоо

ичдэг юм өөрөөсөө би) гаргаснаас

хойш худалч хүнд жилд хоёроос дээш

бие даасан томоохон бүтээл гаргадаг

болоод байгаа. Чингэхдээ багштан

ганцхан сэдвээр биш эрх зүйн өөр өөр

хэтэрхий том салбарыг барьж авахыг

нь яана.

Энэ нь бидний хувьд өөрсдөд

маань тэр хэмжээгээрээ ичгэвтэр

тусахыг нь хэлэх юун. Үүнийг нь

манай хуульчид багштан ангасан адуу

цангаагаа тайлах шиг л цаг хугацаагаа

нөхөх гэсэн мэт уралдаж байнаа гэж

өөрсдийгөө цайруулчихаан аядаж

байдаг юм.

Нөгөөтэйгүүр Монголын хууль

зүйн шинжлэх ухаан, Төрт ёсны

түүхэнд Бяраагийн Чимидтэн эрхэм

шиг их хүмүүн лав л 100 жилдээ ахин

төрөхөд бэрх бизээ. Магадгүй Их

Монгол Улсын үед Юлыи Чу Цай Их

Чинсан Монгол төрийг хууль, номын

дор төвшитгөхөд хэд хэдэн хаадын үе

үзэж зааж чиглүүлсэн үетэй дүйцэх их

гавьяат хүмүүн билээ л. Цаг хугацаа

үүнийг минь нотлох буй за.

Эрх зүйт төрийн

төлөвшилтийн явц

Гэвч Эрх зүйн шинэтгэлийн бодлого,

арга хэмжээг эхлүүлэхэд улс төрийн

болоод бас бус шалтгаануудын улмаас

ч юм уу төрийн бодлогын хэмжээнд

төдийлөн цэгцтэй системчлэгдсэн

байдлаар тусгагдаагүй явж ирсэн гэж

болно.

Тухайлбал, 1992 оны нэгдүгээр

сарын 16-нд БНМАУ-ын АИХ-аас

Монгол Улсын Үндсэн хуулийн

Хавсралт хууль , БНМАУ-ын Үндсэн

хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг

бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай

хуулийг батлан гаргасан байх агаад тус

хуулийн “Хууль тогтоомжийг Монгол

Улсын Үндсэн хуульд нийцүүлэн

шинэчлэх” гэсэн Тавдугаар зүйлийн 2

дахь хэсэгт: “...Монгол Улсын Үндсэн

хуульд заасан хуулиудыг Улсын Бага

Хурлаас тогтоосон хуваарийн дагуу

1993 онд багтаан батлан гаргана.”,

5.4-т: “Хууль тогтоомжийг Монгол

Улсын Үндсэн хуульд нийцүүлэн бүрэн

шинэчлэх ажлыг 1996 онд багтаан

хийж дуусгана.” гэж тус тус заасан

байдаг. Тухайн цаг хугацаанд хууль

тогтоох байгууллагаас батлан гаргасан

хууль, хууль тогтоомжууд нь манай

улсын шилжилтийн үйл явцад үнэтэй

хувь нэмэр оруулж, зорьж буй шинэ

нийгмийн байгууллыг зөв голдиролд

нь ороход ихээхэн үүрэг гүйцэтгэсээр

байна. Гэсэн хэдий боловч тавьсан

зорилтоо тодорхойлсон хугацаандаа

амжаагүй, мөн гүйцэтгэлээ амархан

шийдэх боломж ч байхгүй байсан гэж

болно.

Хэдийгээр шинэ Үндсэн хууль,

түүний үзэл баримтлалд нийцсэн

ардчилсан нийгэм, эах зээлийн эдийн

засгийн эрх зүйн үндэс бүрэлдэж

эхэлсэн боловч эрх зүйн шинэтгэлийг

үргэжлүүлэх, хууль тогтоомжийг

боловсронгуй болгох, нийгэмд

шинээр үүсч буй харилцааг хуульчлан

зохицуулах, тэдгээрийг олон улсын

жишиг, загварт нийцүүлэх, хуулийг

дээдлэх, ягштал хэрэгжүүлэх нийгмийн

ухамсрыг төлөвшүүлэх шаардлага

хэвээр байна. Мөн хатуухан хэлэхэд

1998 оноос Эрх зүйн шинэтгэлийн

ÈØËÝË

• Хууль бол тэр чигээрээ төр

улсын түүхийн их толь бичиг,

ард түмний өв залгамжилсан

хөрөнгө мөн гэхэд хэтрэхгүй.

• Тогтвортой хуульгүй

үед тогтворжсон нийгэм

төлөвшихгүй.

• Шүүгч хүн шатрын зальтай

нүүдэл шиг юм хийж болохгүй.

• Шүүх, шүүгч хоёр нь нийгмийн

бүх бие (организм) цогцтой

амин холбоотой асар чухал

үүрэгтэí мөн.

• Хүний амьдрал өөрөө хууль

байхгүй юу

Хуульч хүн бол жинхэнэ хүн

байх ёстой.

• Хууль дээдлэх ёсон бол засаг

төр барих урлаг, хүн зон амар

жимэр оршихуйн гол арга мөн.

хөтөлбөр, Хууль тогтоомжийг

боловсронгуй болгох Үндсэн чиглэл

батлагдан хэрэгжиж эхэлснээс

хойш хууль тогтоох байгууллагаас

батлан гаргасан хууль, хууль

тогтоомжууд нь хэдийгээр нийгмийн

амьдралд реформын шинжтэй суурь

харилцаануудад зохицуулалт хийж

ирсэн боловч зарим талаараа ухралт

хийсэн, шинэ Үндсэн хуулийн үзэл

баримтлалд нийцээгүй, хууль, хууль

тогтоомжийн уялдаа муутай, Үндсэн

хуулийн үндсэн бүтцийн бус хэм

хэмжээнүүд гаргасан байдаг.

Гэтэл шилжилтийн үед дээрх

бэрхшээл байх нь зайлшгүй мэтээр

ярьж бичиж, улмаар нийгмийн

удирдлагын түвшинд хүртэл хүлээн

зөвшөөрөх хандлага газар авах байдал

ажиглагдсаар удлаа. Тухайлбал,

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас

2008 онд Эрх зүйн шинэтгэлийн

хөтөлбөрт хийсэн хяналт, шинжилгээ

үнэлгээгээр тус хөтөлбөр нь үндсэндээ

хэрэгжиж, шинэтгэлийн зорилт “хууль

тогтоомжийн хувьд” биелэгдсэн гэж

дүгнэсэн байх юм... Гэтэл эдийн

засгийн харилцааг зохицуулсан

хууль тогтоомжууд нь ойлгомжгүй,

тодорхойгүй, хэрэгжих механизм

нь харагдахгүй байсаар байгаа нь

манай хуулийн үйлчлэл 3 хоног

байдагт нөлөөлж байна. Гэвч одоо

шилжилтийн үе дууссан эсэх талаар

маргаж мэтгэлцэх шаардлагагүй

бөгөөд хөгжлийн үе нэгэнт эхэлснийг

хүлээн зөвшөөрч түүнд нийцэн

алхах нь чухал болоод байна. Учир

нь даяаршлын үед өрсөлдөөн улам

ширүүсч, харгис шинжтэй болж,

өчүүхэн хугацааг алдахад л хоцрогдох

аюул байгаа бөгөөд улс орны оршин

тогтнох эсэхтэй холбоотой болж

байна. Шилжилтийн үе нь өмнөх

нийгмийн буруу тогтолцоог задлах үйл

явцаар тодорхойллогддог бол хөгжил

дэвшлийн үе нь шинэ тогтолцоог

эмхлэх, нийгмийг найрсалтай

болгох үйл явцаар тодорхойлогддог.

Шилжилтийн үед хуулийн хэрэгжилт

тааруухан байдаг бол хөгжил дэвшил,

нийгмийн найрсал бүрдүүлэх явцад

чухамхүү хуулийн чанд хэрэгжилт,

шударга ёсонд тулгуурлах ёстой.

Үүнийг зөвхөн эрх зүйн зөв шийдэл,

хэм хэмжээ зохицуулах учиртай

билээ.Иймээс тэрхүү сайн цагийн

хөгжлийн түлхүүрийг гардах гол

хүчин зүйл болох хууль сахиулах

салбарт шинэтгэлийг эрчимжүүлэх,

дэлхий нийтийн чиг хандлага, хөгжил

дэвшлийн технологийг тухайн

салбарт нэвтрүүлэх нь туйлын

чухал байна. Энэ нь эдийн засгийн

шинэчлэлтийг хууль зүйн салбарын

шинэтгэл гүйцэхгүй хоцорч байгаагаас

хамаарч байна. Чухам ингэж дүгнэх

болсон шалтгаан нь бол манай хууль

тогтоомжийн төсөл боловсрогдох,

13

ДУРДАТГАЛ

ÕÓÓËüчийн мэдээ

14

батлагдах үйл явц, түүний эх сурвалж,

арга зүйн асуудалд гол нь бэрхшээл

байгааг илэрхийлэхийг зорьж байна.

Учир нь манайхны хууль

боловсруулж, батлагддаг технологи

нь тун энгийн, гадны төсөл, зөвлөмж,

гадаад томилолт, сургалт, хувь

хүний, бүлэглэлийн хүсэл зоригоос

л хамааран шийдэгддэг гэхэд

хилсдэхгүй бизээ.

Гэхдээ нийт хууль

боловсруулагчдынхаа хөдөлмөр,

зүтгэлийг үгүйсгэж буй хэрэг огт биш

шүү. Басхүү үүнийг зөвхөн өөрсддөө

нялзааж, хэтэрхий буруушаах нь

бас зохисгүй байгаа юм. Өөрөөр

хэлбэл, дэлхий нийтээр ноёлох байр

суурьтай АНУ, Япон болон барууны

орнууд, сүүлдээ ОХУ зэрэг улсууд

өөрийн эрх ашиг сонирхол, зах зээлээ

тэлэх бодлогын үүднээс,үндэстэн

дамнасан корпорацуудын нөлөөгөөр

Олон улсын гэрээ, хэлэлцээр, хамтын

нийгэмлэгийн төлөв гэх нэрийн дор

жижиг орнуудын зах зээлийг өөрсддөө

хүчээр нээх бодлого баримтлахад

эрх зүйн төлөвшил, шинэтгэлийг дам

байдлаар ашигладаг нь нөлөөлөө биз

дээ ...

Төрийн бодлогыг боловсруулж

хэрэгжүүлэх, ард түмэндээ үр

нөлөөтэй, шуурхай үйлчилж, тэдний

үндсэн хэрэгцээг хангах, шударга

ёсыг хэвшүүлэх, сайн засаглалыг

бүрдүүлэхийг зорих нь Монгол төрийн

гол зорилго байх ёстой билээ.

Засаг захиргаа, түүний тогтолцооны

өнөөгийн олон жижиг, удирдлагын

тогтолцооны ойлгомжгүй нэгжүүд нь

төсвийн үрэлгэн зардлыг нэмэгдүүлж,

хүн амын нийгмийн хөгжлийг тэтгэх

хүчин зүйл болж чадахгүй, зах зээлийн

багтаамж бага, үйлдвэрлэл, үйлчилгээ

хөгжих боломж хязгаарлагдмал,

үүнтэй уялдан төрийн байгууллагын

хүнд суртал, үндэслэлгүй чирэгдэл

учруулах явдал нь иргэдийн төрд

итгэх итгэл сулрах, төрөөс төлөвлөж,

хэрэгжүүлж буй бодлого, үйл

ажиллагаа орхигдох зэрэг сөрөг үр

дагавар гарахад нөлөөлж байна.

Манай нийгмийн амьдралын бүх

хүрээ, салбарт хийж буй шинэчлэл

түүний дотор засаг захиргаа, түүний

байгууламжийн гол цөм нь болох

засаг захиргааны тогтолцоонд

шинэтгэлийг зөв арга зүйтэй хийх

зайлшгүй шаардлага байгаа нь

хот, хөдөөгийн амьдралын ялгаа,

төрийн байгууллагуудын үйлдэл, үйл

ажиллагаа, ажилгүйдэл, ядуурал,

орон нутгийн өнгө төрх, ард түмний

амьдрал, нийгэм эдийн засгийн

үзүүлэлтүүдээс харагдаж байна.

Үүнийг нөгөө Чимид багшийн хэлдэг

“Алтан цээжтэй, мөнгөн бөгстэй,

зэсэн туурьтай, гоолиг сайхан эрлийз

адуу”-тай манай эрх зүйн бүл, түүний

бүрдүүлбэр хууль тогтоомжийг

зүйрлэн хэлж болмоор байна.

Тухайлбал, Төсвийн байгууллагын

удирдлага, санхүүжилтийн тухай хууль,

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

нэгж, түүний удирдлагын тухай,

Үндсэн хуулийн өөрчлөлт, Бүчилсэн

хөгжлийн удирдлага зохицуулалтын

тухай, Иргэний хууль, Монгол Улсын

Засгийн газрын тухай, Монгол Улсын

Яам, мөн Агентлагийн эрх зүйн

байдлын тухай, Хууль, УИХ-ын бусад

шийдвэрийн төсөл боловсруулах,

өргөн мэдүүлэх журмын тухай,

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай,

Ашигт малтмалын тухай, Төсвийн

тухай, Татварын ерөнхий хууль болон

эдийн засгийн харилцааны зэрэг

заримсуурь шинжтэй хууль тогтоомж

нь үндсэн бүтцийн бус, уялдаа

холбоо муутай, давхардал хийдэл

ихтэй, нэг удаагийн шинжтэй байгаа

нь учир дутагдалтайгаас илүүтэйгээр

хөгжил дэвшил, нийгмийн найрсалтай

болоход хор уршиг болоод байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн

хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн

Хавсралт хуульд заасанхууль

тогтоомжийг Монгол Улсын Үндсэн

хуульд нийцүүлэх зарчмаас зарим

талаараа ухарсанүйлдэл, үйл

ажиллагаа ч болсон гэж дүгнэж болох

юм. Энэхүү баримт бичгүүд нь урьд

хийсэн эрх зүйн шинэтгэл, шинэчлэлд

үнэлэлт өгч, цаашид төрөөс ямар

чигийг баримтлахыг тодорхойлсон

бодлогын барим бичиг болов уу.

Энэ үүднээс шинэ Үндсэн хууль

батлагдсанаас 8 жилийн дараа л

системтэйгээр эрхийн шинэтгэлээ

хийхээр төлөвлөж, УИХ-ын 1998 оны

18 дугаар тогтоолоор “Монгол Улсын

Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”,

“Монгол Улсын хууль тогтоомжийг

2000 он хүртэл боловсронгуй

болгохүндсэн чиглэл”, Монгол Улсын

эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг

хэрэгжүүлэх арга хэмжээний

төлөвлөгөө”-г баталсан байдаг. Мөн

УИХ-аас дээрх Үндсэн чиглэлийг

2001, 2005 онд шинэчилсэн байдаг.

Мөн Улсын Бага Хурлын 1992

он 14 дүгээр тогтоол гарч шинэ

Үндсэн хуулийг дагаж мөрдөх, хууль

тогтоомжийг шинэчлэх арга хэмжээний

төлөвлөгөөг батлан гаргаж, түүндээ

банк, гааль,өмч, аж ахуйн харилцааг

зохицуулж буй хуулиудыг болон

төрийн байгуулалтын шинэтгэл,

сонгууль, төрийн, нутгийн өөрөө

удирдах байгууллагуудыг шинэчлэн

зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх

талаар эрх зүйн орчинг яаралтай

боловсронгуй болгох зорилт тавин

ажилласан байдаг.

Хууль гэдэг санааных ...

Ер нь Үндсэн хууль нь нийгмийн

ашиг сонирхлуудын бүрдэл, улс

төрийн хүчнүүдийн харьцаагаар

тодорхойлогдох үзэл суртлын чиг

хандлагатай баримт бичиг гэж

шуудхан хэлж болох юм. Гэхдээ

Үндсэн хууль бол нийгмийн бүх бүлэг,

давхаргын эрх ашгийг нэгэн адил эн

тэнцүү байдлаар тусган зохицуулах

боломжгүйбайдаг. Гэвч ардчилсан

дэвшилтэт нийгэм байгуулахад

үйлчилдэг, ашиг сонирхлуудын

тэнцвэрт байдлыг хангах гол хүчин

зүйл болдог. Тухайлбал, тухайн

нийгмийн тэр үеийн хүчний харьцаа,

нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл

байдал, хувьсгалын болон Үндсэн

хууль батлагдах үеийн улс төрийн

тохироо зэргийн хүчин зүйлсийн

нөлөө, үр дүнд дэлхийн олон орны

Үндсэн хуулиуд батлагдсан түүхтэй.

Иймээс Үндсэн хуулийн үндсэн

бүтцийн ерөнхий шинж нь:

- Үндсэн хуулийн заалт, хэм хэмжээ

нь тухайн эрх зүйн тогтолцоонд

анхдагч, хамгийн дээд хүчин чадалтай

байдгаараа төрийн гол хууль болдог.

Иймд Үндсэн хуульд харшилсан

хууль, эрх зүйн бусад акт хүчингүй

байна. Эрх зүйн ямар ч акт Үндсэн

хуулийн хэм хэмжээнээс гажих ёсгүй.

Ийм тохиолдолд хэд хэдэн сөрөг

үр дагавар гарч болно. Тухайлбал,

хууль ёс гажих, ардчилал, энэрэнгүй

ёс алдагдах, мөн нэг гол шинж бол

эрх зүйн салбарын онол, практикийн

хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон

үзэл баримтлалын шинжтэй байхаас

гадна тэдгээрийн эрх зүйн суурь үндэс

нь болно.

Үндсэн хуулийн хэм хэмжээ, зарчим

заалт нь нийгэм, төрийн байгуулал,

тэдгээрийг бүрдүүлдэг Үндсэн

хуулийн элементүүд, эрх зүйн орчныг

бүрдүүлэх хууль зүйн бааз болдог

билээ. Хэдийгээр шинэтгэл маань

хэрэгжиж байгаа ч гэсэн тулгамдсан

асуудал олон байна. Тухайлбал,

хууль тогтоомж хэрэгжихгүй байх,

нийгэм, төрийн зүгээс түүнийг үл

биелүүлэх, үл хүндэтгэх, үгүйсгэх

үзэл нэлээд байгаа бөгөөд энэ нь нэг

талаас иргэдийн эрх зүйн ухамсрын

төвшин доогуур, нөгөө талаас хуулийг

хэрэгжүүлэх механизм боловсронгуй

бус байгаатай холбоотой гэж үзэж

байна.

Нөгөө талаас хуулийг ямар нэгэн

ид шидийн хүчин чадалтай мэт үзэж

тулгамдсан бүхий л асуудлыг ганц

далайлтаар шийдвэрлэх чадвартай

хэрэглүүр гэсэн нийгмийн сэтгэлгээ ч

дэлгэрэх хандлагатай байна.

Жишээлбэл, бүх шатны

сонгуульд нэр дэвшигч, тэр байтугай

байгууллагын удирдлагын сунгаанд

хүч үзэгч хүртэл эрх зүйн орчинг

боловсронгуй болгож асуудлыг чинь

шийдэж өгнөгэдэг болж. Өөрөөр

хэлбэл олон нийтийн ухамсар бараг л

асуудал нэг бүрт тохирсон шинэ шинэ

хуулиуд баталж байхыг шаардаж

байна.

ДУРДАТГАЛ

ÕÓÓËüчийн мэдээ

Энэ нь асар олон хууль тогтоомжууд

шинээр батлагдаж, богино хугацаанд

өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа

өнөөгийн нөхцөлд иргэдээс хууль

тогтоомжуудыг тухай бүр судлах,

мэдээлэл авах, танилцах боломж тун

хомс байгаатай холбоотой. Ардчилал

бол угтаа хуулийн диктатур /нийтийн

хүсэл зоригийг илэрхийлдэг/ тул

хуулийг хэрэгжүүлэх албадлагын

механизмыг улам боловсронгуй болгох

шаардлагатай гэж үзэж байна. Өөрөөр

хэлбэл бүх нийтээрээ хуулийг ягштал

дагаж мөрддөг, хууль зөрчигчдөд

хүлээлгэх хариуцлага нь тодорхой,

механизм нь боловсронгуй бөгөөд

хуулийг үл тоомсорлон биелүүлэхгүй

байх замыг хаасан байх ёстой.

Орчин үеийн төрийн гол философи,

зорилт бол иргэн нь тайван, аюулгүй

амьдрах орчинг нь бүрдүүлж өгөхөд

оршиж байгаа бөгөөд энэхүү зорилтоо

хэрэгжүүлснээр нийгэм, эдийн засаг

нь дараа дараагийн шатандаа орж

хөгжих боломж бүрдэх болов уу.

Яагаад бид худлаа ярих

ёстой гэж !

Үнэндээ хууль гэдэг хүний, хувь

хүний хүсэл зоригийн илэрхийлэл,

бүтээл нь л байдаг шүү дээ. Мэдээж

та энэ бол үндэслэлгүй, сэтгэлийн

хөөрлөөрөө хэлсэн, юмыг хэт нэг

талаас нь харж буй нэгэн бацааны

наукажаагүй гэнэн төсөөлөл гэж хэлэх

байх л даа. Үнэн чанартаа үүнийг

үгүйсгэж болох ганцхан үндэслэлийг

би хэлмээр байна.

Үндсэн хуулийн Үндсэн бүтцийн

онолын ерөнхий хүрээнд нь авч

үзвэл Үндсэн хууль нь бодит

асуудлыг,өөрөөр хэлбэл тухайн

үед оршин байгаа аливаа асуудлыг

бус, харин төрийн хэлбэр, төрийн

байгууллагуудын тогтолцоо, бүтэц,

зохион байгуулалт, үйл ажиллагааны

арга хэлбэр, зарчим зэрэг ньҮндсэн

хууль бүтээгчдийн урьдаас бодож

төлөвлөсөн бүтээлийнх нь үр дүн

болдог нийтлэг жишиг бий. Энэ

үүднээсээ ч төрийн бодит засаглал

нь Үндсэн хуулийн агуулга бус, харин

түүний зохицуулалтын объект болж,

тухайн цаг үеийн бодит байдлын

тусгал төдий зүйл биш, эцсийн дүндээ

хөгжил дэвшлийн загвар болох ёстой.

Уг шалгуур үзүүлэлтийн хүрээнд нь

авч үзвэл БНМАУ-ын Үндсэн хуулийн

1990 оны Нэмэлтийн хууль болон

одоогийн шинэ Үндсэн хууль, бусад

1990-1999, 2000-2010 онд батлагдсан

тулгуур органик хуулиудын 70 гаруй

хувь нь энэ Бяраагийн Чимидтэн гэх

их хүмүүний бүтээл, оюун тархинд

нь цогцлоосон үзэл санаа нь байсан,

байсаар л байна. Байх ч биз ойрын

ирээдүйд 100 жилд.Үүнд бид бүрэн

итгэлтэй байж болно.

Эргэлзээд хэрэггүй дээ. Учир

нь бидний амьдарч буй цаг үед хэн

ерөнхийлөгч, ерөнхий сайд, хэр их эрх

мэдэлтэй, баян чинээлэг байснаар нь

хамаараад түүх гэгч хэний ч нөлөөнд

ордоггүй ноёнтон өөрийн хуудаснаа

бичихгүй шүү дээ.

Ганцхан жишээ хэлэхэд л хувь хүн,

хэсэг бүлэг, цаашилбал хүмүүсийн

нэгдлийн дээд хэлбэр болох улс

төрийн нам баримтлах чиглэл бодлого,

үйл ажиллагаандаа дэмжлэг болох

үүднээс хууль батлах замаар төрийн

бодлогоор дэмжүүлдэг нь хэнд ч нууц

биш. Тухайлбал, Энэ гурван арван

жилд Бяраагийн Чимид гэх энэ хүний

хүсэл зоригоор хууль, цаашилбал

төрийн бодлого тодорхойлогдож

байсан нь, байгаа нь хатуу ч гэсэн үнэн.

Учир нь хуулиар Хууль санаачлагч

субьектүүд түүнээс зөвшөөрөл авч,

үзэл баримтлалаа, хуулийн төслөө

түүнээр хийлгэн, зөвшөөрүүлсэн

тохиолдолд батлагдаж байсан нь, мөн

хэлэлцэх жагсаалтад тусгуулах эсэхээ

шийдвэрлүүлж байсан нь, байгаа нь

яав ч л үнэн зүйл.

Ийм байдлаар төр гэгч тодорхой

хүнд, бүлгийн нэгдлээр төрийн

бодлогоо тодорхойлуулан төрийн

дархлаагаа бий болгон авч явдаг даа.

Энэ нь тийм ч зохисгүй зүйл биш. Жам

ёсны л тохиол. Яалт ч үгүй гашуун юм.

Иймээс өчүүхэн би Бяраагийн Чимид

хэмээх энэ их хүмүүний алдрыг магтан

дуудмаар санагддаг юм аа.

Тэртээ 30 насандаа нэгэн сумын

багийн даргаар ажиллаж байгаад,

оюутан, багш, Шүүх яамны сайд,

Улсын дээд шүүхийн дарга, Ардын их

хурлын тэргүүлэгч, АИХ-ын Төрийн

байгуулалтын хэлтсийн дарга, Улсын

Бага Хурлын нарийн бичгийн дарга,

УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгчийн

Тамгын газрын дарга, Ерөнхийлөгч,

Ерөнхий сайдын зөвлөх, эрдэмтэн

багш, эрдэмтдийн дарга гээд арвин

их туршлагатай нэгэн билээ. Тэрээр

бүхий л амьдарлаа хуулийн төсөл

боловсруулах, батлах, түүнийгээ

хэрэгжүүлэх, заавар чиглэл өгөх,

удирдах жолоодох, зөвлөн туслах,

замчлан заах зэрэг олон талт

хэлбэрээр Монгол төрийг хөгжүүлэн

чиглүүлж, төгөлдөршүүлэхэд

зүйрлэшгүй хувь нэмэр оруулсан юм

аа.

Гэхдээ Төгс төгөлдөр зүйл гэж хаа

ч байдаггүй, жишээ нь л гэхэд багшийн

маань эх барьсан Үндсэн хууль маань

л гэхэд хэл зүйн 83 алдаатай байдаг

гээд бодохоор үнэн төгс юм байдаг

гэхэд эргэлзээтэй агаад аливаа зүйл

байнга тэмүүлэлтэй байдаг юм болов

уу. Нөгөөтэйгүүр дээр хэлсэнчлэн

Үндсэн хууль гэдэг бүтээгчийнхээ

урьдаас бодож төлөвлөсөн бүтээлийнх

нь үр дүн байдаг юм болохоор түүнийг

нь “улам төгөлдөршүүлэх” гэхээр

дурамжхан байдгийг ойлгоцгооё л

доо...

Алдаршин дуурсаасай Та

Саяхныг болтол өмнөх Улсын

Ерөнхийлөгч маань юуг хүлээж,

ямар үнэлэмжинд тулгуурласан

шалгуураар хүний, хүмүүсийн

хөдөлмөр зүтгэл, гавьяа үнэлэмжийг

тодорхойлон улаан, хөх харандаагаа

зурдаг юм болоо? гэж боддог байлаа

бид хэд. Улсад 10 давсан бөх, алт

авсан олимпчин, улсын төсвийг

өөрийнхөө сайнаар, нөхдийнхөө

туслалцаатайгаар бүрдүүлэхэд

нөлөөлсөн аж ахуйн нэгжийн эрхлэгч

найз, малаа сайн өсгөсөн төрсөн

ахдаа ч гэдэг юм уу хөдөлмөрийн

баатар цол “олгогдуулагдсан” байх

жишээтэй.

Гэтэл энэ Б.Чимид гэгч хүн тэр

үеийн нам, төрийн удирдлагыг эрх

зүйн цэгцтэй мэдээллээр хангаж,

зөв оновчтой шийдвэр гаргахад

нөлөөлсөн төрийн сайн түшмэлийн

үүргийг гүйцэтгэсэн, улмаар 1990 оны

Үндсэн хуулийн Нэмэлтийн хуулийг

боловсруулан батлуулж, түүний

үрээр нийгмийн тайван, ухамсартай

шилжилт-хувьсгалыг нэг ч цонхны

шил хагалгүй, нэг ч хүний хамраас цус

гаргалгүйгээр хийх, гудамжны босуул

хөдөлгөөнийг төрийн хайрцаганд

(тогоонд) албан ёсоор оруулах аятай

нөхцлийг бүрдүүлж, тэрхүү Нэмэлтийн

хуулийн үзэл санаанд суурилсан

шинэ Үндсэн хуулийг боловсруулж

гаргасан энэ эрхэм хүмүүний нэгэн

биед ахдах агуу хөдөлмөр билээ. Энэ

их хөдөлмөр зүтгэл оюун санааг нь

үнэлүүлж хөдөлмөрийн баатар цол

олгодоггүй нь хачин. Ухвар миний

сонссоноор хэдэн удаа нөхөд, шавь

нар нь, мэргэжлийнх нь сэм сэмхэн

зүтгүүлсэн байдаг ч өдгөө болтол

сураг лав олж сонсоогүй. Харин өнгө

нь хувирч ирдэг гэнэ лээ.

Тэгэхээр миний эхэнд хэлсэнчлэн

зөвхөн үнэнийг, зөвхөн үнэнийг

бодит байдалтай нь харьцуулан

хагаралдуулж магадлалыг нь олох нь

чухал гэсний учир нь тэр ээ.

Би энэ хүнийг амьдад нь үзэл

санаа, сэтгэлгээний нь хурдыг өвлөн

авахыг илүүд үзэж байна. Өнөөгийн

хуульчдын ихэнх нь (том гэгддэг) энэ

хүний гарын нь шавь гэж ярьж хэлж

явах нь нэн элбэг. Гэсэн хэдий ч

түүний үзэл санааг цааш нь оршоож

бодит байдал болгох тал дээр хомс

мэт. Хөндлөнгийн ажиглалтаар бол

тэд өөрсдийн карьер, эрдэм номын

мөрөө сайжруулах тал нь ихэмсүү юм

болов уу. Энэ нь ч тийм муу зүйл биш

байх.

Нөгөөтэйгүүр энэ нь уг хүмүүний

хэр их мөлжүүр сайтай булууны яс вэ

гэдгийг нь илтгэх мэт.

Хууль зуйн шинжлэх ухааны

доктор Шагдарын Үнэнтөгс

15

ËÀâËÀÕ

ÕÓÓËüчийн мэдээ

Ямар хуульд нэмэлт, өөрчлөлт оров

Хамрах хүрээ:2015.07.24-2015.10.30

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015.07.24-ний №28/889 дугаарт нийтэлснээр дараах хуулиудад нэмэлт,

өөрчлөлт орсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.parliament.mn/legal/tm/categories/3100/pages/23684

холбоосоор орж авна уу!

• Хот байгуулалтын тухай хуульд дараах хэсэг, заалтыг нэмжээ. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18,11 дүгээр

зүйлийн 11.1. 9, 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалтыг, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсгийг тус тус нэмсэн

байна.

• Газрын тухай хуульд 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтыг тус тус нэмжээ.

• Ойн тухай хуульд 35 дугаар зүйлийн 35.5, 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийг тус тус нэмжээ. Тус хуулийн 35

дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн “цэвэрлэгээ хийх замаар” гэсний дараа “, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц

бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар” гэж нэмжээ. Мөн хуулийн 32 дугаар

зүйлийн 32.3 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн

17.2.8 дахь заалтад тус тус өөрчлөлтүүд хийж, 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг хүчингүй болгосон байна.

• Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 54 дүгээр зүйлийн 8-11 дэх хэсгийг нэмжээ. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн

4, 5, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

• Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 12 дугаар зүйлийн 12.1.4-12.1.6 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.2.9-

12.2.10 дахь заалтыг тус тус нэмжээ.

• Газрын тухай хуульд 16.1.13, 16.1.14 дэх заалтыг нэмж, тус хуулийн 18.1.2 дахь заалтыг “16.1.5-16.1.18-д” гэснийг

“16.1.5, 16.1.6, 16.1.7, 16.1.8, 16.1.13, 16.1.14-т” гэж өөрчилжээ.

• Ìîíãîë Óëñûí ¯íäýñíèé àþóëã¿é áàéäëûí çºâëºëèéí òóõàé õóóëèéí 6 äóãààð ç¿éëèéí 3 äàõü õýñãèéí “Эâñëèéí

á¿ëãèéí àõëàã÷´ ãýñíèé äàðàà “, òàãíóóëûí òºâ áàéãóóëëàãûí äàðãà” ãýæ íýìжээ.

• Òºðèéí áîëîí îðîí íóòãèéí ºì÷èéí òóõàé õóóëèéí 31 ä¿ãýýð ç¿éëä 5 äàõü õýñýã íýìжээ.

• Òåððîðèçìòîé òýìöýõ òóõàé õóóëèéí 10 äóãààð ç¿éëèéí 10.1.3 äàõü çààëòûã õ¿÷èíã¿é áîëжээ.

16

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсантай холбоотой дараах

хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

• Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.4, 190 дүгээр зүйлийн 190.3 дахь хэсгийг тус тус нэмжээ. Мөн тус хуулийн

153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсгийн “шаардлагыг” гэсний дараа “, эсхүл талуудын харилцан тохиролцсон

аливаа үүргийг” гэж нэмжээ. Тус хуулийн 158 дугаар зүйлийн 185.3 дахь хэсгийг “Хэрэв барьцаагаар хангах үүргийг

гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгэх бол барьцаалагч нь барьцааны эрхээ

хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй” гэж өөрчлөн найруулжээ. Мөн тус хуулийн 162, 163 дугаар зүйлийг тус тус

хүчингүй болгосон байна.

• Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн “уг данснаас төлөх” гэсний дараа “баталгаажсан

барьцаа” гэж нэмжээ.

• Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд 5 дугаар зүйлийн 5.1.45 дахь заалт, 401 дүгээр зүйлийг нэмжээ.

• Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлд 53.4, 53.5, 53.6 дахь хэсгийг нэмжээ. Мөн

тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “хангасан” гэсний дараа “, эсхүл Иргэний хэрэг шүүхэд хянан

шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасны дагуу нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулсан шүүгчийн

захирамж гарсан” гэж нэмжээ.

• Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсгийн “талуудын” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын”

гэж өөрчилжээ.

• Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийн “гаргуулахаар” гэснийг “гаргуулах болон үүргийн

гүйцэтгэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 184.1-д заасан журмаар барьцааны зүйлээс

гаргуулахаар” гэж өөрчилжээ.

Галын аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор дараах хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулжээ.

• Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалтын “эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй,” гэсний дараа “галын”

гэж, 10 дугаар зүйлийн 10.1.7 дахь заалтын “шаардлагатай тохиолдолд” гэсний өмнө “галын аюулгүй байдлын

шаардлагыг бүрэн тусгасан байх,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтын “чанарын” гэсний дараа “болон галын

аюулгүй байдлын” гэж тус тус нэмжээ.

ËÀâËÀÕ

ÕÓÓËüчийн мэдээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсантай холбоотой Захиргааны хариуцлагын тухай

хуулийн 25 дугаар зүйлийг хүчингүй болгожээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015.07.31-ний №29/890/ дугаарт оруулснаар дараах хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.parliament.mn/legal/tm/categories /3100/pages/23787 холбоосоор орж

авна уу!

Нийтийн сонсголын тухай хууль батлагдсантай холбогдуулж дараах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан

байна.

• Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлд 7.1.27 дахь заалтыг нэмсэн байна.

• Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн гарчгийн “нээлттэй”

гэснийг “Нийтийн” гэж өөрчилсөн бол тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан байна.

Мөн хуулийн 71.1.1, 71.1.2, 71.1.3, 71.1.4, 71.1.5, 71.1.6, 71.1.7 дахь заалт, 71.3 дахь хэсгийг тус тус хүчингүй

болгосонд тооцжээ.

• Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд 12.1.10

дахь заалтыг нэмжээ.

• Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт 15.1.16 дахь заалтыг нэмжээ.

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулж дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан

байна.

• Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг “худалдах” гэсний өмнө

“энэ хуульд өөрөөр заагаагүй бол гэж, 12.1.7 дахь заалт, мөн зүйлийн 12.5 дахь хэсгийн “уул уурхай” гэсний дараа

“болон ноос, ноолуур, арьс, ширээр хийсэн” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын “боловсруулалтад ороогүй”

гэсний дараа “ноос, ноолуур” гэж тус тус нэмжээ.

• Төрийн болон орхон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 101 дүгээр

зүйл нэмжээ. Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4 дэх заалтын “торгох” гэсний өмнө “, энэ хуулийн 101 дүгээр

зүйлийг зөрчсөн захиалагчийн төсвийн ерөнхийлөн захирагч, гүйцэтгэх захирал, захирлыг хөдөлмөрийн хөлсний

доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус” гэж нэмжээ.

• Технологи дамжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтын “байгууллагад” гэсний дараа “тухайн

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж, 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийн

“аргачлалыг” гэсний дараа “тухайн асуудал эрхэлсэн” гэж нэмсэн бол тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн

“технологийн асуудал” гэснийг “тухайн асуудал” гэж өөрчилсөн байна.

• Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 5 дугаар зүйлийн 5.4.38 дахь заалтыг, 6 дугаар зүйлийн 6.2.11 дэх

заалтыг тус тус нэмжээ. Мөн тус хуулийг 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “Улсын авто замын сан” гэсний дараа

“Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан,” гэж нэмжээ.

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдсантай холбогдуулж дараах

хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

• Татварын ерөнхий хуульд 74 дүгээр зүйлийн 74.1.11-74.1.14 дэх заалт, 74 дүгээр зүйлийн 74.5, 74.6 дахь хэсгийг тус

тус нэмсэн байна. Мөн тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалтын “кассын машин” гэсний дараа “хэвлэх

төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” гэж, 75 дугаар зүйлийн 75.1.1 дэх заалтын “энэ

хуулийн 13.1-13.3 дахь хэсэгт” гэсний дараа, “18.1.8 дахь заалт” гэж нэмжээ.

• Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд 16.1.18 гэсэн заалтыг нэмжээ.

• Банкны тухай хуульд 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсгийг нэмжээ.

• Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлд “нэмэгдсэн өртөгийн албан татварын урамшууллын орлогыг олгох үйлчилгээнд

төлбөр тооцооны үйлчилгааны хөлс тооцох” гэсэн 11.6 дахь хэсгийг хэмжээ.

Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015.08.21-ний №31/892/ дугаарт нийтлэснээр дараах хуульд нэмэлт, өөрчлөлт

оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.parliament.mn/legal/tm/categories/3100/pages/24115 холбоосоор орж

харна уу!

Галт зэвсгийн тухай хуульч шинэчлэн батлагдсантай холбогдуулан дараах хуулиудад өөрчлөлт оруулсон байна.

• Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг өөрчлөн

найруулсан байна.

• Захиргааны хариуцлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн “Галт зэвсэг болон амьсгал боогдуулах” гэснийг “Амьсгал

боогдуулах” гэж өөрчилжээ.

• Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан байна.

• Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан байна. Мөн хуулийн 186 дугаар зүйлийн

186.1 дэх хэсгийн “/ангийн буунаас бусад”/ гэснийг хасжээ.

• Татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.13 дахь заалтын бууны гэснийг “галт зэвсгийн” гэж өөрчилжээ.

• Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.2 дахь заалтын “бууны” гэснийг “галт зэвсгийн” гэж өөрчилжээ.

17

ØÈÍÝ ÍÎÌ

ÕÓÓËüчийн мэдээ

“Газрын Харилцаа, Хөрөнгийн

Бүртгэл: 250 Асуултын Хариулт”

Хуульч, өмгөөлөгч В.Энхтамир

барилгын эрх, зөвшөөрлийг авахад

тулгуурлан газар, үл хөдлөх эд

нь Газрын харилцаа болон үл

шаардлагатай бүрдүүлэх материалын

хөрөнгийн харилцаанд оролцогч

хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд

жагсаалт зэргийг хялбар байдлаар

иргэдийн эрх зүйн боловсролд

бүртгэхтэй холбоотой хамгийн

олж авах боломжтой.

зориулан энэхүү бүтээлийг туурвисан

түгээмэл 250 асуултыг зохиомжлон

Мөн гадаадын иргэн, хуулийн

тул газрын харилцаа, үл хөдлөх

тухай бүр хариулт боловсруулах

этгээдийн газрын харилцаатай

эд хөрөнгийн бүртгэлийн салбарыг

замаар энэхүү бүтээлийг туурвижээ.

холбоотой хэсгийг англи хэл рүү

“авилга, хүнд суртал”-аас ангид

Иймд иргэд газар, үл хөдлөх эд

орчуулсан тул Монгол Улсад газрын

байлгахад ихээхэн нэмэр болох бүтээл

18

хөрөнгийн бүртгэлтэй холбоотой

бүхий л мэдээлэл тухайлбал, цахим

харилцаанд оролцогч гадаадын иргэн,

хуулийн этгээд, гадаадын хөрөнгө

болжээ. Энэхүү ном нь “Интерном”,

“Мир ном” болон Хууль зүйн үндэсний

газар өмчлөл, газрын маргаан,

оруулагч нар шууд гарын дор ашиглах

хүрээлэнгийн номын дэлгүүрүүдэд

газрын болон барилгын зөвшөөрөл

боломжтой болно.

6500 төгрөгөөр худалдаалагдаж

зэрэгтэй холбоотой нийтлэг асуултын

Зохиогч өөрийн 14 жилийн

байгаа ажээ.

хариулт болон аливаа газар болон

ажил, хөдөлмөрийн туршлага дээр

ת˪ªÒ ÖÀÃ

ÕÓÓËüчийн мэдээ

îíèãîî

Гэрч

Шүүгч:

- Би таны гэмт үйлдлийг

харсан хэдэн арван хүн

авчирч чадна.

ñîíèó×

Дэлхийн хамгийн

сонирхолтой хуулиуд

Яллагдагч:

- Би тэгвэл миний гэмт

үйлдлийг хараагүй хэдэн

мянган хүн авчирч чадна.

Дэлхийн олон улс оронд этгээд

сонин хуулиуд батлагдсан байдаг.

Хамгийн сонирхолтой нь энэ

этгээд хуулиудыг хүмүүс хамгийн

сайн биелүүлдэг нь судалгаагаар

нотлогдсон ажээ. Та бүхэнд дэлхий

дээрх хамгийн сонирхолтой зарим

хуулийг хүргэе.

Мөнгө шүүгээнд байсан

Оросын мафийн толгойлогч ДУМ-ын гишүүн болжээ. Гэтэл

Оросын ерөнхий прокурор түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ

өгөхийг шаардаж.

Шүүгч: - Та энэ их мөнгийг хаанаас авсан бэ?

Гишүүн: - Мөнгө шүүгээнд минь байсан

Шүүгч: - Тэр мөнгө шүүгээнд чинь яаж орсын?

Гишүүн: - Эхнэр тэр шүүгээнд хийсэн юм

Шүүгч: - Эхнэр чинь тэр мөнгийг хаанаас авсын?

Гишүүн: - Би түүнд өгсөн.

Шүүгч: - Танд хэн тэр мөнгийг өгсөн бэ?

Гишүүн: - Аан тэр мөнгийг би шүүгээнээсээ авсын...

Супер хэрэгтэн

Дарга ажилтандаа:

- Та гэмт хэрэгтэн болсон бол жинхэнэ супер хэрэгтэн болох

байж дээ.

- Яагаад тэр билээ, даргаа?

- Та ажил хийсэн гэх ямар ч ул мөр үлдээдэггүй юм байна ш

дээ...

Хутгаа мартсан нь

Нэгэн буриад эр хар хурдаараа гэртээ давхиж ирээд:

- Аав аав хутгаа өгөхтий гэтэл аав нь:

- Ши хутгаар яахнам.

- Балганыг алахтий. Аав нь өврөө ухангаа:

- Байз би Балдангийн гуяанд хутгаа мартчихаж...

Эрхлэн гаргагч:

Мэдээллийг бэлтгэсэн:

Äèçàéíåð:

Ìонголын Хуульчдын холбоо

Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Аззаяа

Гадаад харилцааны мэргэжилтэн Н.Хишигсүрэн

Õýâëýëèéí äèçàéí, îëîí íèéòòýé õàðèëöàõ ìýðãýæèëòýí Б.Цэрэнлхам

Утас: 70116995, 98066116

Факс: 70116065

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг I хороо,

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Хуульчдын холбооны байр

Тагтаа тэжээж болохгүй

Италийн Венецид тагтаа тэжээх

нь хууль бус байдаг. Тагтаа нь тухайн

газрын барилгуудыг бохирдуулдаг гэж

үздэг бөгөөд хэрвээ тагтаа тэжээвэл

50-600 ам.доллароор торгуулан,

хорих ялаар шийтгэдэг гэнэ.

Бохь зажлахыг хориглоно

Сингапурт зажилдаг бохь зардаггүй

бөгөөд хэрвээ та бохь зажилбал

өөрийгөө маш том асуудалд оруулна

гэсэн үг. Сингапур нь ямар ч хоггүй

цэвэрхэн газар бөгөөд үүнийгээ хэвээр

хадгалахын тулд ийнхүү хуульчилсан

гэнэ.

Шалгалтан дээр хуулахыг

хориглоно

Бангладешд 15 болон түүнээс

дээш насныхан шалгалтан дээрээ

бусдаас хуулбал шоронд суудаг

гэнэ. Жил бүр Багладешийн Засгийн

газраас хуулалтын эсрэг маш том үйл

ажиллагааг явуулдаг бөгөөд анги бүрт

камер суулган хуулахаас сэргийлдэг

гэнэ.

Шоколад идэж болохгүй

Англи улсад нийтийн тээврийн

хэрэгсэл дотор эмэгтэй хүн шоколад

идэх нь хууль бус байдаг юм байна.

Хурхирч болохгүй

Лондонд хурхирдаг хүн

унтлаганыхаа өрөөний бүх цонхыг

хааж баттайгаар цоожилж унтах

шаардлагатай болох байх. Учир нь

хурхирах нь хууль бус зүйл байдаг

гэнэ.

Калифорни

АНУ бол хамгийн ардчилсан улс.

Тиймээс ч АНУ-ын бүх мужуудад

амьтны эрхийг дээдэлдэг билээ.

Харин Калифорни мужид

хулганад хавх тавихад хүртэл мужийн

захиргаанаас тусгай зөвшөөрөл

худалдаж авдаг байна.

19

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!