Харилцаа

ondooshilTB

Харилцаа

2

МОДУЛЬ

ХАРИЛЦАА

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА


МОДУЛЬ

2

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

ХАРИЛЦАА

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Хянан тохиолдуулсан:

Чулуунбаатарын Байгалмаа

Дийзгарын Баттогтох

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он


ХАРИЛЦАА

ГАРЧИГ

Өмнөх үг................................................................................................................. 1

Удиртгал ................................................................................................................ 2

Үндсэн ойлголт ..................................................................................................... 4

Сэдвийн танилцуулга ............................................................................................ 6

Үнэлгээ ................................................................................................................. 7

Сэдэв 1. Харилцаа, түүний хэлбэр ....................................................................... 9

Сэдэв 2. Үгийн бус харилцаа ............................................................................... 26

Сэдэв 3. Сонсох чадвар ....................................................................................... 33

Сэдэв 4. Өөртөө итгэлтэй харилцаа: “Би өгүүлбэр” ........................................... 41

Сэдэв 5. Ятгалгад хариу өгөх ............................................................................... 52

Сэдэв 6. Гэр бүлийн гишүүдийн харилцаа ........................................................... 62

Сэдэв 7. Ажлын орчин дахь харилцаа ................................................................. 70

ӨМНӨХ ҮГ

“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын хоёр дахь модуль нь “Харилцаа” юм. Энэ модулийн

агуулгыг өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчид ч судалж болно. Үүнийг судалснаар өөртөө

итгэлтэй, идэвхтэй харилцах чадвараа дээшлүүлж чадна.

Уг гарын авлагыг гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна. Анхны хэвлэлийг англи хэл дээр

Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Питер Саймон бичиж, Нэгдсэн

Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангийн Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл

мэндийн төслийн Олон улсын зөвлөх Андреа Ирвин хянан тохиолдуулжээ. Монгол хэл рүү

Амгаабазарын Гэрэлмаа орчуулж, Шагдарын Оюунцэцэг, Төмөрбатын Баасанцэрэн нар хянан

тохиолдуулж, зургийг Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Нэг дэх хэвлэлийг НҮБ-ын Хүн амын

сан, Монгол дахь Энх тайвны корпус, БСШУЯ, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Шведийн хөгжил,

хамтын ажиллагааны агентлагийн тусламжтайгаар 2003 онд англи, монгол хэлнээ хэвлэсэн.

Энэ гарын авлагын нэг дэх хэвлэлийг хот, аймаг, сумдын “Албан бус сургалтын төв“-д зөвхөн

нэг ширхэгээр түгээсэн. Энэхүү гарын авлагын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, дахин

хэвлэх шаардлага урган гарсан тул НҮБ-ын Хүн амын сан болон Монгол дахь Энх тайвны

корпус санаачлан, техник санхүүгийн тусламж үзүүлэн, 2007 онд хоёр удаа хэвлэжээ.

Харилцаа” модулийн хоёр дахь удаагийн хэвлэлд Дашзэвэгийн Алтанцэцэг үг үсгийн алдаа,

найруулгыг засаж, хураангуйлан сайжруулж боловсруулан, Чулуунбаатарын Байгалмаа хянан

тохиолдуулсан.

Гурав дахь удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн

дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж

буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж,

хэвлэлээ.

Харилцаа модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн

бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их сургуулийн зөвлөх

мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг мэргэжилтэн,

сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Чулуунбаатарын Байгалмаа сайжруулан

боловсруулж, “Гэр бүлийн гишүүдийн харилцаа“, “Ажлын орчин дахь харилцаа“ гэсэн хоёр

сэдэв шинээр нэмж, НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн гишүүд болон Дийзгарын

Баттогтох нар хянан тохиолдуулсан.

Харилцаа модулийг дахин хэвлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд гүн талархал

илэрхийлье.

1


МОДУЛЬ 2

ХАРИЛЦАА

УДИРТГАЛ

Харилцааны чадвар гэж юу вэ?

Харилцаа нь нарийхан замтай ижил зүйл юм. Тус замаар зорчиж буй эсрэг урсгалын хоёр

машин зөрж өнгөрөхийн тулд нэг нь явж, нөгөө нь хүлээх хэрэгтэй болно. Үүнтэй нэгэн адил

харилцаж буй хүмүүсийн нэг нь ярихад, нөгөө нь түүнийг сонсож, хүлээн аваад хариу үйлдэл

үзүүлнэ. Хэрвээ харилцаж буй хүмүүс бие биеэ сонсолгүйгээр, өөд өөдөөсөө зэрэгцэн яривал

харилцаа амжилттай болж чадахгүй бөгөөд замын түгжрэлтэй адил гацаа үүснэ гэсэн үг.

Харилцаа гэдэг нь нэг хүнээс нөгөө хүнд мэдээлэл, бодол санаа, мэдрэмжийг үгэн болон

үгэн бус илэрхийллээр дамжуулж, түүнийг хүлээн авагч нь ямар нэгэн байдлаар хариу үйлдэл

үзүүлэх хоёр талт үйл явцыг хэлнэ. Харилцаанд хоёроос доошгүй хүмүүс оролцоно. Хүн

өөрийн бодол, санаа, хандлага эсвэл мэдрэмжийг бусадтай хуваалцаж байгаа тохиолдол бүр

харилцаа юм. Тухайлбал, гэрийнхэнтэйгээ ярилцах, найз нартаа сонссон зүйлээ ярих, багш,

ажил олгогчтойгоо ямар нэгэн асуудлыг хэлэлцэх зэрэг нь харилцаж байгаагийн жишээ юм.

Харилцааны чадвар гэдэг нь бусад хүнийг ойлгох, өөрийгөө бусдад ойлгуулахад хэрэгтэй

чадварыг хэлнэ. Үүнд үгэн буюу ярих, сонсох үндсэн чадвараас гадна үгэн бус харилцааны

чадвар болох хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын хөдөлгөөн, дохио зангаа, үйл хөдлөл

гэх мэт хүний бүхий л мэдрэмж, хандлагыг илэрхийлдэг далд утгатай, хэлсэн үгний утга санааг

гүнзгийрүүлдэг дохиог багтаадаг. Үгэн ба үгэн бус харилцааг нэгэн зэрэг ашиглаж байгаа

тохиолдолд үгэн бус харилцаа нь илүү үнэн бодитой байна.

Харилцааны чадвар эзэмших гэдэг нь өөрийн санаа, бодол, мэдрэмжээ өөртөө итгэлтэйгээр

хэзээ, хэрхэн илэрхийлэхээ мэддэг, хэрэгжүүлж чаддаг болоход суралцахыг хэлнэ. Өнөөгийн

нийгэмд харилцаа улам бүр өргөжсөөр байна. Тухайлбал, гар утас, интернэт, электрон шуудан

гэх зэрэг цахим харилцаа хүрээгээ тэлсээр байна. Хүмүүс хамтдаа байгаа бүх тохиолдолд

харилцаа үүсдэг учраас харилцааны чадвар нь хүний амьдралын нэгээхэн хэсэг болно. Энэ нь

тухайн хүний гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажиллагсадтайгаа тогтоосон харилцаа холбоонд

шууд нөлөөлдөг.

Харилцааны чадвар эзэмших нь яагаад чухал вэ?

Харилцааны чадвар эзэмших нь амьдралын олон асуудалд эерэгээр нөлөөлдөг. Харилцааны

чадвар эзэмшсэн хүн санаа бодол, мэдрэмжээ маш тодорхой ойлгомжтой илэрхийлж,

өөрийгөө бүрэн ойлгуулж чадна. Мөн аливаа зүйлийг буруу зөрүү ойлгохоос сэргийлэх буюу

бусад хүмүүс болон нөхцөл байдлыг зөв ойлгоход тусална.

Харилцааны чадвар муутай хүмүүс гэртээ болон ажил дээрээ олон хүндрэлтэй асуудалтай

тулгарч, эцэст нь ганцаардаж, өөрийг нь ойлгохгүй байна гэж бусдыг буруутгаж, тэдэнд гомддог.

Мөн тэд асуудалд дээрэнгүй, эсвэл хэт идэвхгүй байдалтай хандаж, өөрийн хүсэлт шаардлагаа

хэтэрхий тулган шаардсан хэлбэрээр илэрхийлэх, эсвэл огт хүсэлт шаардлага тавьдаггүй байх

жишээтэй. Харилцааны чадвар эзэмшээгүйн улмаас хүмүүс санаагаа ойлгомжгүй илэрхийлж,

тодорхой бус зүйл ярьдаг. Хэт дээрэнгүй байдлаар бусадтай харилцдаг хүн хэн нэгэнтэй дотно

холбоо харилцаа тогтооход хүндрэлтэй байдаг. Мөн хэт идэвхгүй харилцаатай хүн бусад

хүний анхаарлыг өөртөө татах чадваргүй байдаг учраас бусдын дэргэд эв дүй муутай, зөвхөн

өөрийгөө боддог эсвэл бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэх магадлалтай.

Харилцаа нь өдөр тутам тасралтгүй явагддаг учраас түүнийг хүмүүс ихэвчлэн онцгойлон

анхаарч үздэггүй бөгөөд харилцааны муу зуршлаа засаж залруулах нь зарим хүнд хэцүү ч

байж болох юм. Ихэнх хүмүүс бусадтай харилцахдаа гаргадаг дутагдлаа олж харж чаддаггүй

ба харилцаандаа учирч буй бэрхшээл, хүндрэлийг гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт ажилладаг

хүмүүстэй холбон, тэднийг буруутгадаг. Харин харилцааны хувьд хэтэрхий идэвхгүй хүмүүс

бусдыг дарамт шахалт их үзүүлж байна, дээрэнгүй харьцаж байна гэж гомдоллоно. Бусадтай

дээрэнгүй харилцдаг хүмүүс бусдыг хэт эмзэг, амархан гомддог гэж боддог.

Гэтэл нөгөө талаас нь харахад харилцааны чадвар сайтай хүмүүс өөрийн санаа, бодол,

мэдрэмжийг зохих арга хэлбэрээр эвтэйхэн илэрхийлж чадахын сацуу бусдын санаа бодол,

мэдрэмжийг мэдэх, ойлгох чадвартай байдаг. Харилцааны чадвар сайтай хүмүүс нь зөвхөн

юу хэлэхээ мэдээд зогсохгүй үүнийгээ хэзээ, хэрхэн хэлэхээ ч мэддэг. Тэд мөн хэзээ, хэрхэн

бусдыг сонсохоо ч мэддэг. Харилцааны чадварыг сайн эзэмшсэн хүмүүс өөрийн амьдралаа

хянаж, тохиолдож буй нөхцөл байдлын хариуцлагыг хүлээх чадвартай байдаг. Тэд өөрийгөө

эелдэгээр хамгаалж чаддаг ба шаардлагатай үед бусдад дарамт үзүүлэлгүйгээр, хүсч байгаа

зүйлээ бусдад ойлгуулж чаддаг.

Харилцааны чадвараа хөгжүүлж чадвал үл ойлголцол, ганцаардалд орохгүйгээр, сэтгэл

хангалуун, аз жаргалтай амьдрах боломжтой. Үүний нэг баталгаа нь харилцааны чадвар

сайтай хүмүүс бусдад ямар нэг дарамтгүй, бусдын итгэлийг хүлээж, тэдэнд сайнаар нөлөөлөх

боломжтой байдаг. Харилцааны чадварыг эзэмшиж, чадварлагаар ашигласнаар найз нөхөд,

гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ сэтгэл хангалуун, бат бэх холбоотой сайхан

амьдарч чадна.

Түүнчлэн нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан орчин үед хүмүүс маш өргөн хэлбэрээр

харилцах болжээ. Тухайлбал, нүүр нүүрээ харж харилцахаас гадна захидал, утас, интернэтээр

маш өргөн хүрээнд харилцаж байна. Энэ нь сайн талтай ч, зарим тохиолдолд эрсдэлтэй. Огт

танихгүй хүнтэй утсаар, интернэтээр танилцаж, болзох, ажил хэрэг явуулах зэргээр харилцах

нь нэмэгдсээр байна. Эдгээр нөхцөлд ямар нэг эрсдэлгүйгээр, хэрхэн харилцах чадварыг

эзэмших нь чухал.

Харилцааны чадварыг эзэмшүүлэхийн тулд суралцагчдын онцлог, ялгаатай

байдлыг хэрхэн харгалзан үзэх вэ?

Харилцааны чадварыг эзэмшүүлэхийн тулд насны түвшин бүрийн онцлогийг харгалзан үзэх

нь чухал. Тухайлбал, тодорхой насны түвшинд үе тэнгийнхэн, найз нөхөдтэйгөө болон эцэг эх,

үр хүүхэд, багш, хамтран ажиллагч болон бусад хүмүүстэй хэрхэн харилцах талаар бодитой

оновчтой дасгал, жишээ ашиглах хэрэгтэй.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад тухайн сургалтыг хэрхэн зохион байгуулах, хот

хөдөөгийн хүүхэд залуучууд, хүйсийн ялгаатай байдал, харилцааны хүрээ, өмнөх харилцааны

туршлага, хувийн зан төлвийн онцлог (бүрэг ичимхий, эрээ цээргүй гэх мэт), тэдэнд тулгардаг

харилцааны саад бэрхшээл зэргийг тооцоолох шаардлагатай.

2 3


МОДУЛЬ 2

ХАРИЛЦАА

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Лавлаж нягтлах

Харилцаанд мэдээллийг дамжуулах (илгээх) болон хүлээн авах үйл явц багтана. Мэдээлэл

илгээгчийн хэлж буй санааг хүлээн авч байгаа хүн нь зөв ойлгосон тохиолдолд хүмүүс харилцан

ойлголцож чадна. Гэтэл утга санаа нь бүрэн тод илрэхгүй байгаа мэдээллийг өөрийнхөөрөө

ойлгон тайлбарлах шаардлага харилцааны үед элбэг тохиолддог. Бүрэн бус үгээр илэрхийлсэн

мэдээллийг өөрийнхөөрөө ойлгон тайлбарлах, эсвэл буруугаар ойлгох явдал гардаг. Тиймээс

харилцаж байгаа хүмүүс бие биеэ зөв ойлгосон гэдэгтээ итгэлтэй байх зорилгоор ашигладаг

үйл явцыг лавлаж нягтлах гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, мэдээллийг хүлээн авагч нь илгээж

байгаа хүнээс хэлсэн зүйл нь ямар утгатай болохыг лавлаж нягтлах үйл явц юм. Энэ нь

харилцан бие биеэ буруу ойлгохоос зайлсхийж, зөв ойлголцоход чухал ач холбогдолтой.

Үгийн бус харилцаа

Үгийн бус харилцаа гэдэг нь тодорхой утга санааг илэрхийлэхийн тулд ашигладаг биеийн

хөдөлгөөн, харц, дуу хоолой, дохио зангаа, үйлдлийг хэлнэ. Үгийн бус харилцааны үед

мэдээллийн утга санаа тухайн нөхцөлөөс шалтгаалаад өөр өөр байдаг. Харин үгээр илэрхийлж

байгаа мэдээлэл болон үгийн бус дохио зөрчилдөж байгаа тохиолдолд үгийн бус дохионд

онцгой анхаарах шаардлагатай байдаг. Учир нь үгийн бус дохио нь ихэнхдээ санамсаргүй,

өөрийн эрхгүй хийгддэг учраас мэдээлэл дамжуулагчийн жинхэнээсээ бодож байгаа, юмуу

мэдэрч байгаа зүйлийн тухай ойлголт өгдөг.

Идэвхгүй буюу өөртөө итгэлгүй харилцаа

Идэвхгүй харилцаа гэдэг нь бусадтай харилцаж байгаа хүн өөрийн мэдрэмжийг шууд,

тодорхой илэрхийлэхгүй байх харилцааны нэгэн хэлбэр юм. Идэвхгүй харилцагчид нь ихэнх

тохиолдолд өөрийн хэрэгцээ, хүсэл зорилгыг хамгаалж чаддаггүй ба тэд өөртөө итгэлгүй,

харилцааны чадвар дутмаг байдаг. Мөн тэд юу хүсч байгаагаа илэрхийлж хэлэхийн оронд

бусад хүн өөрийнх нь санааг аяндаа тааж мэднэ, эсвэл асууна байх гэж найддаг. Энэ байдлаас

үүдэлтэй нэг сөрөг үр дагавар бол хүн өөрийн хэрэгцээ, хүсэл, зорилгоо биелүүлж чадахгүй

байх явдал юм. Ийм хүмүүс хийхийг хүсээгүй зүйлээ хийж, эвгүй байдалд ч ордог. Мөн тэд

бусдад ашиглагдаж байна гэсэн мэдрэмж төрсөн үедээ өөртөө болон бусад хүнд уурлан,

гомдож, дургүйцэж эхэлдэг.

Түрэмгий харилцаа

Түрэмгий харилцаа бүхий хүмүүс бусдад дарамт шахалт үзүүлэлгүйгээр, бусдыг гутаан

доромжлолгүйгээр өөрийн хэрэгцээ, хүслээ илэрхийлэх итгэл, чадваргүй байдаг. Өөрөөр

хэлбэл, түрэмгий харилцагчид нь өөрийн хүсч байгаа зүйлээ бусад хүнээр хийлгэхийн тулд

дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх, эсвэл хүч хэрэглэх зэрэг аргыг ашиглах хандлагатай

байдаг. Тиймээс тэд өөрийн амьдралд болж байгаа зүйлээ бусадтай хуваалцах, бие биеэ

харилцан ойлголцож харилцаа үүсгэх, бий болсон сайн харилцаагаа хадгалахад бэрхшээлтэй

тулгарна. Цаашилбал, түрэмгий харилцаа нь улам гүнзгийрч, үл ойлголцол, сөргөлдөөнийг

үүсгэх нөхцөл болж, улмаар хүчирхийлэл үүсэх аюултай.

Өөртөө итгэлтэй харилцаа

Өөртөө итгэлтэй харилцаа нь идэвхгүй болон түрэмгий харилцааны хооронд орших харилцааны

эрүүл зөв хэлбэр юм. Өөртөө итгэлтэй харилцаа гэдэг нь бусад хүний хүсэл сонирхлыг хүндлэн

хандахын зэрэгцээ тухайн хүн өөрийн бодол санааг маш тодорхой бөгөөд шууд илэрхийлэх

харилцааны хэлбэр. Өөртөө итгэлтэй харилцааны үед бусад хүний бодлоос ялгаатай санааг

илэрхийлэх, бусдын сэтгэлийг хямруулах, эвгүйцүүлэх зүйлийг хэлэх шаардлага гардаг. Энэ

үед өөрийн хүсэл сонирхлоо дарах эсвэл өөрийнхөөрөө зүтгэн бүдүүлэг зан авир гаргаж,

зөрчилдөн сөргөлдөхийн оронд бусдыг аль болох гомдоохгүй арга хэлбэрээр өөрийн хүсэл

эрмэлзлэлээ бусдад таниулан илэрхийлдэг.

Өөртөө итгэлтэй харилцаж сурснаар хүн үйлдэл, алхмаа хянаж сурдаг ба улмаар түүнийхээ

төлөө хариуцлага хүлээх чадвартай болдог. Өөртөө итгэлтэй харилцаж сурна гэдэг нь өөрийгөө

шууд илэрхийлж, хамгаалж сурна гэсэн үг юм.

Ятгалга

Ятгалга гэдэг нь хүнээр ямар нэг зүйл хийлгэх, эсвэл бодуулах зорилготой хийгдэж байгаа

харилцаа юм. Зохих ёсоор, болгоомжтой байдлаар ашигласан тохиолдолд ятгалга нь хүнд

хэрэгтэй, тодорхой үр өгөөжтэй байдаг. Итгэлтэй харилцах, эсвэл өөрийгөө хамгаалах

оролдлого олонх тохиолдолд эсэргүүцэл, ятгалгатай тулгардаг. Иймээс бусад хүний ятгалгад

хэрхэн хариу өгөхөө мэдэж байх нь өөртөө итгэлтэй харилцааг амжилттай ашиглах чадварын

нэгэн чухал хэсэг юм. Ятгалга нь янз бүрийн хэлбэрээр хийгдэж болно. Тухайлбал, нэг ч удаа

уулзаж байгаагүй, зөвхөн интернэтээр харилцаж буй хүмүүс ч бие биеэ ятгаж, ямар нэг зүйл

хийлгэх магадлалтай.

Бусдыг ойлгох харилцаа

Энэ нь бусадтай зөвхөн толгойгоо ашиглан зүгээр л ярилцаж, сонсож харилцах бус харин зүрх

сэтгэлээсээ харилцахыг хэлнэ. Тус харилцааны хэлбэрийн үед бусдын хэлж байгаа зүйлийг

зүрх сэтгэлээрээ ойлгож сонсох ба түүнд мэдрэмжтэй, санаа бодлоо зориулж ярилцана.

4 5


МОДУЛЬ 2

ХАРИЛЦАА

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Харилцаа, түүний хэлбэр.

Суралцагчид нь уг сэдвээр харилцаа гэж юуг хэлэх, харилцааны хэлбэр (өөртөө итгэлтэй,

түрэмгий болон өөртөө итгэлгүй буюу идэвхгүй харилцаа), тэдгээрийн үр дагаврын талаар

судална.

СЭДЭВ 2. Үгийн бус харилцаа.

Тус сэдвийн хүрээнд үгийн бус харилцааны хэлбэр нь үг яриагаар илэрхийлсэн мэдээллийн

утгыг хэрхэн өөрчилж чаддагийг харуулсан жүжигчилсэн тоглолт хийж, үгийн бус харилцааны

ач холбогдлыг судална. Түүнчлэн дохио зангаагаар нарийн төвөгтэй утга бүхий мэдээллийг

илэрхийлэх оролдлого хийснээр, энэ нь хэр зэрэг хязгаарлагдмал болохыг ойлгоно.

СЭДЭВ 3. Сонсох чадвар.

Энэхүү сэдвээр сайн сонсогчийн эзэмшвэл зохих чадварын талаар дэлгэрэнгүй үзнэ. Эхлээд

үг ярилгүйгээр бусдыг сонсох дасгал хийж, дараа нь үгийн бус харилцааны хэлбэрийг ашиглан

сонсох дасгал хийх зэргээр туршилт хийсний эцэст, бусдыг сонсох сайн болон муу дадал

хэвшлийн жагсаалт гаргана.

СЭДЭВ 4. Өөртөө итгэлтэй харилцаа: “Би өгүүлбэр”.

Энэ сэдвийн хүрээнд “Би өгүүлбэр”-ийн онцлогийг судалж, ийм өгүүлбэрийг зохиох дасгал

хийнэ. Дараа нь мэдээллийг итгэлтэйгээр илэрхийлэхэд өгүүлбэрийг хэрхэн ашиглах алхмыг

судалж, уг өгүүлбэр зохиох дасгал хийнэ.

СЭДЭВ 5. Ятгалгад хариу өгөх.

Тус сэдвийн хүрээнд суралцагчид бусдыг ятгах янз бүрийн арга замын тухай судалж, түүнд хариу

үйлдэл үзүүлэх арга зам, тэдгээрийн давуу, сул талын талаар ярилцах болно. Мөн суралцагчид

жүжигчилсэн тоглолт хийж, бусдын тоглолтыг үзэх явцдаа өөртөө итгэлтэйгээр харилцах

алхам, ятгалга хийх оролдлого болон түүнд үзүүлж байгаа хариу үйлдлийг тодорхойлно.

СЭДЭВ 6. Гэр бүлийн гишүүдийн харилцаа.

Энэхүү сэдвийн хүрээнд суралцагчид гэр бүлийн гишүүдийн харилцааны хэлбэр, түүний эерэг

болон сөрөг үр дагавар, үр нөлөөг тодорхойлж, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцахад анхаарах

зүйлс буюу хэрхэн харилцах талаар зөвлөмж боловсруулна. Эцэг эх, хүүхдийн харилцааны

онцлог, тэдний хоорондох харилцаа хүүхдэд хэрхэн нөлөөлдөг зэргийг судлахын зэрэгцээ эцэг

эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн үр дүнтэй, эерэгээр харилцах арга замыг тодорхойлж, түүнийг

эзэмшихэд нь тус болох дасгал ажил хийнэ.

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Заавар: Өгөгдлийг уншаад, өөрийн хариултыг илэрхийлэх хэсэгт “+” тэмдэг тавина уу.

№ Өгөгдөл Тийм Үгүй

1

2

3

4

5

Харилцааг өөртөө итгэлтэй, итгэлгүй гэсэн хоёр хэлбэрт хуваадаг.

Бусдыг үл хүндэтгэн, тулган шаардсан байдлаар харилцахыг өөртөө итгэлгүй харилцаа

гэнэ.

Үгээр болон үгийн бус хэлбэрээр илэрхийлж байгаа утга санаа хоорондоо нийцэхгүй

тохиолдолд үгийн бус дохиог чухалчлан үзнэ.

“Би“ өгүүлбэр нь сонсож байгаа хүнд чиглэсэн байдаг учраас ихэвчлэн сөрөг дагаварт

хүргэдэг.

Ятгалга нь хүссэн зүйлээ хүнээр хийлгэх, эсвэл өөрийн үзэл бодлоо бусдад тулгах

зорилготой харилцаа юм.

6 Хэлж буй зүйлийн утга санаа нь хэрэглэж байгаа үгсээс хамааран өөрөөр ойлгогддог.

II хэсэг. Чадвар

Заавар: Өгөгдлийг уншаад өөрт тохирох хариултыг сонгон, харгалзах тоог дугуйлна уу.

№ Өгөгдөл Байнга Заримдаа Огт

үгүй

1 Хүмүүстэй харилцахдаа өөрийн бодол санаа, сэтгэгдлээ тодорхой хэлдэг. 2 1 0

2 Бусадтай багаар хамтран ажиллахад хэзээ ч хүндрэл гардаггүй. 2 1 0

3 Бусдын хэлж буй зүйлийг ойлгож байгаагаа үгээр болон үйлдлээрээ харуулдаг. 2 1 0

4 Хүмүүс хүссэн зүйлээ хийлгэхийн тулд янз бүрээр ятгасан ч, миний хүсэл

сонирхолд нийцээгүй зүйлийг хийхгүй.

2 1 0

5 Бусадтай харилцахдаа бүх хүний хүсэлт, хэрэгцээг бүрэн гүйцэд сонсдог. 2 1 0

6 Өөрийн зорилго, амжилтад хүрэхийн тулд бие биеэ дэмжсэн, эерэг уур

амьсгал бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг.

2 1 0

СЭДЭВ 7. Ажлын орчин дахь харилцаа.

Энэхүү сэдвээр ажлын орчин дахь харилцааны хэлбэрүүд, тэдгээрийн онцлог, эерэг болон

сөрөг харилцааны үр дагавар, үр нөлөө, харилцааны зөрчил, түүний үр дагавар зэргийг

тодорхойлж, ажлын орчинд хэрхэн үр дүнтэй, эерэгээр харилцах талаар дасгал ажиллана.

6 7


МОДУЛЬ 2

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдөл тус бүрийг уншаад, дараах зүйлийг ашиглан өөрийн үзэл бодлыг илэрхийлэх

тоог дугуйлна уу.

№ Өгөгдөл

Санал

нийлнэ

Эрэлзэж

байна

Санал

нийлэхгүй

1 Өөртөө итгэлтэй харилцсанаар өөрийн хүсэл сонирхлоо тодорхой, шууд илэрхийлж,

өөрийгөө болон бусдыг гомдоохгүй.

2 1 0

2 Өөртөө итгэлгүй харилцсанаар бусдад ашиглагдсан сэтгэгдэл төрдөг. 2 1 0

3 Санаа бодлоо шууд илэрхийлэх чадваргүй, амиа хичээсэн, өөртөө итгэлгүй хүн

бусадтай түрэмгий харилцдаг.

4 Бусдын хэлсэн зүйлийг зөв ойлгосон гэдэгтээ итгэлтэй байхын тулд эргэж нягтлан

асуух нь маш чухал.

5 Айлган сүрдүүлэх, гутаан доромжлох, шалтгаан тоочих, гуйх замаар хүмүүс өөрийн

хүссэн зүйлээ хийлгэхийг хүсвэл түүнийг нь хийхээс өөр аргагүй.

2 1 0

2 1 0

2 1 0

Сэдэв 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

8

9


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Хэн нэгний хэлсэн мэдээллийн утга санаа нь түүнийг сонсож байгаа хүний ойлгосонтой нийцэж

байгаа үед харилцаа амжилттай болно. Илгээж байгаа мэдээллийн утга нь түүнийг илгээхэд

ашиглаж байгаа үгийн утгаас ялгаатай байж болно. Илгээж байгаа мэдээлэл тодорхой байх нь

чухал. Бусдын илгээж байгаа мэдээллийг зөв ойлгосон гэдгээ баталгаажуулахын тулд нягтлан

шалгаж байх нь чухал болно.

ЗОРИЛГО

Суралцагчид харилцаа, түүний хэлбэр, тэдгээр хоорондын ялгаа, хэлбэр бүрийн үр дагаврыг

мэдэхийн зэрэгцээ хүмүүс хоорондын харилцааны хэлбэрийг тодорхойлдог болно.

ЗОРИЛТ

Уг сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

Харилцааны үйл явцыг тайлбарлах

• Өөртөө итгэлтэй болон итгэлгүй, бас түрэмгий харилцааны хэлбэрийг тодорхойлох

Харилцаанд нөлөөлөх зарим хүчин зүйл, тэдгээрийн үр дагаврыг тодорхойлох

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Үгийн цаана” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1) – бүлэг тус бүрт 1 хувь

• “Хэрхэн хариулахаа шийдэх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.2) – 5 суралцагч тутамд 1 хувь

• “Харилцаа амжилтгүй болов” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.3) – нэг хувь

• “Нараагийн харилцааны чадвар” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.4) – нэг хувь

• “Болдын харилцааны чадвар” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.5) – нэг хувь

Харилцааны үндсэн гурван хэлбэр байна.

Үүнд:

• Өөртөө итгэлтэй харилцаа

• Түрэмгий харилцаа

• Өөртөө итгэлгүй харилцаа.

Эдгээрээс гадна бусдыг ойлгох харилцаа гэж бий. Өөртөө итгэлтэй харилцаа гэдэг нь

бүдүүлэг зан авир гаргалгүй, өөртөө итгэлтэй, илэн далангүй, шулуун шударга харилцахыг

хэлнэ. Харилцааны өөртөө итгэлтэй хэлбэр нь ихэвчлэн эерэг үр дүнд хүрэхэд нөлөөлдөг ч,

энэ нь хүссэн бүх зүйлдээ хүрэхийн баталгаа болж чадахгүй. Бусдыг үл хүндэтгэсэн, тулган

шаардсан байдлаар харилцахыг түрэмгий харилцаа гэдэг. Түрэмгий харилцаа нь ихэвчлэн

сөрөг үр дагавар дагуулдаг. Түрэмгий харилцдаг хүнд хүмүүс тийм ч дуртай биш байдаг. Өөртөө

итгэлгүй буюу идэвхгүй харилцаа гэдэг нь өөрийн хүсэл, сонирхлоо тодорхой илэрхийлэлгүй

шууд бус, тойруу харилцахыг хэлэх ба энэ нь ихэвчлэн сөрөг үр дагавартай, заримдаа үр

дагавар нь тодорхой бус байдаг. Өөртөө итгэлгүй буюу идэвхгүй харилцаанаас ихэнхдээ хүнд

ашиглагдсан, бусдад гомдсон сэтгэгдэл үлддэг.

Бусдыг ойлгох харилцаа гэдэг нь зүрх сэтгэлээсээ ярилцаж, сонсохыг хэлнэ.

СУРГАЛТЫН ЯВЦ

Харилцаа” модулийн хүрээнд эхлээд “Харилцаа, түүний хэлбэр” гэсэн сэдвийг судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Харилцааны үйл явц

Харилцаа нь ямар зорилготой болох тухай суралцагчдаас асууж, тэднээр дараах санааг

гаргуулахын тулд асуултаар чиглүүлнэ.

Харилцааны зорилго бол илгээсэн мэдээллээ харилцагчдаа (хүлээн авагч этгээд) ойлгуулахад

оршино.

10 11


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

ИЛГЭЭГЧ

илгээх

МЭДЭЭЛЭЛ

НЯГТЛАН

ШАЛГАХ

ХҮЛЭЭН АВАГЧ

тайлбарлах

Самбарт дараах бүдүүвчийг зурж, харилцааны үйл явцыг тайлбарлана. Багш удиртгал хэсэгт

байгаа харилцааны тухай мэдээллийг ашиглаж болно. Суралцагчдыг 4-5 хүнтэй бүлэг болгон

хуваагаад, “Үгийн цаана” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1)-д байгаа харилцан яриаг зааврын дагуу

бэлтгэж, баг бүрт өгнө. Оюунаа, Жагаа хоёрын харилцан ярианы өгүүлбэр бүрийг хайчлан

бэлтгэсэн байх бөгөөд, тэдгээрийг хольж, эмх замбараагүй болгосон байна. Багууд тухайн

харилцан яриаг таван минутын хугацаанд зөв дараалалд оруулан эвлүүлж, хананд тогтоосон

том цаасан дээр доош цувуулан байрлуулна. Баг бүрээс нэг хүн ханан дээр тогтоосон харилцан

яриагаа танилцуулна. Дараа нь хамтран зөв дараалалтай байгаа эсэхийг нь нягтлан ярилцана.

Тухайн харилцан ярианы өгүүлбэрийн байрыг солих санал байгаа эсэхийг асууна. Харилцан

ярианы өгүүлбэрийн дараалал зөв эсэхийг шалгахдаа “Үгийн цаана” (Нөөц хэрэглэгдэхүүн

1.1)-ийн эх хувийг ашиглана.

Самбарт зурсан бүдүүвчийг ашиглан, харилцан ярианы эхний 3 өгүүлбэрийг уншаад дараах

асуултыг асууна:

Мэдээлэл илгээгч нь хэн бэ?

Мэдээлэл хүлээн авагч нь хэн бэ?

Мэдээллийн утга санаа нь юу вэ?

Харилцан ярианы 4-р ба 8-р өгүүлбэр нь бусад өгүүлбэрээс юугаараа ялгаатай байна вэ? Энэ

хоёр өгүүлбэрийг сонирхолтой болгож байгаа зүйл нь юу вэ?

Гарч болох хариулт:

Мэдээллийн утга нь түүнийг бүрдүүлж байгаа үгийн утгаас өөр байна.

4-р өгүүлбэр нь ямар утгатай байна вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ бол тоглож хэлсэн өгүүлбэр. Дөнгөж одоо л тодорхой төлөвлөгөө гаргах гэж байгааг

илэрхийлсэн байж болно.

8-р өгүүлбэр нь ямар утгатай байна вэ?

Гарч болох хариулт:

--

Утга нь тодорхойгүй байгаа боловч өөрт нь тохиолдоод байгаа асуудлын талаар Баттай

ярилцахыг хүсч байж болох юм.

5 ба 9-р өгүүлбэр нь юугаараа онцлог байна вэ?

Гарч болох хариулт:

--

Жагаагийн илгээсэн мэдээллийн утга нь тодорхой бус байсан болохоор энд Оюунаа

Жагаагаас лавлан асууж байна.

--

Ийнхүү Оюунаагийн лавлан асууж байгаа нь нягтлан шалгаж байгаа хэрэг.

--

Хэрвээ мэдээлэл хүлээн авагч нь ирсэн мэдээллийн утгыг бүрэн

тодорхой ойлгохгүй байгаа бол өөрийн төсөөлж ойлгосон зүйлээ илгээгч

этгээдээс лавлаж, өөрийгөө шалгах нь чухал.

Дараах асуултыг суралцагчдаас асууж, ярилцана.

Мэдээллийн утга нь түүнийг илэрхийлэхэд ашигласан үгсээс өөр байгаа тохиолдолд ямар

хүндрэл үүсдэг вэ?

Гарч болох хариулт:

--

Мэдээллийг буруугаар ойлгох магадлалтай.

Нягтлан шалгах нь яагаад чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Хүний хэлсэн зүйлийг зөвөөр ойлгосон гэдэгтээ итгэлтэй болоход бидэнд тусална.

Бусдын илгээсэн мэдээллийг буруу ойлгохгүйн тулд юу хамгийн чухал вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн ойлгосон зүйлийн зөв эсэхийг харилцагчаасаа лавлан асуух.

Ямар тохиолдолд заавал нягтлан шалгах зайлшгүй шаардлагатай вэ?

Гарч болох хариулт:

--

Хүлээж авсан мэдээллийн утгын талаар ямар нэг эргэлзээ байгаа бол үргэлж

нягтлан асуух ёстой.

Ямар тохиолдолд заавал нягтлах шаардлагагүй вэ?

Гарч болох хариулт:

--

Бусдын илгээсэн мэдээллийн утга нь илт тодорхой байгаа тохиолдолд.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Харилцааны хэлбэр, түүний үр дагаврыг тодорхойлох

Дараах өгүүлбэрийг танилцуулаад, суралцагчдаас энэ тохиолдолд хүн ямар үйлдэл хийхийг

асууна.

Чи шалгалт өгөхөөр ангидаа ороод, яг бичиж эхлэх гэтэл гэнэт бичих үзэг, балгүй

ирснээ мэдлээ. Чи юу хийж болох вэ?

Тэдний хэлсэн хариултыг самбарт жагсаан бичнэ. Дараах хариулт жагсаалтад багтсан эсэхийг

анхаараарай.

Гарч болох хариулт:

--

Найзаасаа илүү үзгээ зээлүүлэхийг эелдэгээр гуйх.

--

Юу ч хийхгүй.

--

Чангаар санаа алдах.

--

Уйлж эхлэх.

--

Хүний ширээн дээрээс үзгийг нь хэлэлгүй авах.

--

Хэн нэгнээс үзгийг нь булааж авах.

Суралцагчдыг 4-5 хүнтэй багт хувааж, баг бүрт “Хэрхэн хариулахаа шийдэх нь”

(Нөөц хэрэглэгдэхүүн 1.2) - материалаас нэг нэг нөхцөлийг тарааж өгнө. Тэд тухайн нөхцөлд

хүн юу хийж болохыг тодорхойлно.

12 13


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

Самбарт дараах хүснэгтийг зурна.

Өөртөө итгэлтэй харилцаа

Өөртөө итгэлгүй харилцаа

Түрэмгий харилцаа

Жагсаалтаасаа өөртөө итгэлтэй харилцааны жишээг олж, ард нь инээж байгаа хүний царай

зурж тэмдэглэнэ.

Эдгээр үйлдэл бүрээс гарах үр дагаврыг сайн гэж санал нэгтэй шийдсэн хариултын ард “+”

тэмдэг, харин муу гэж санал нэгдсэн хариултын ард “-” тэмдэг тавина. Харин үр дагавар нь

тодорхой бус хариултыг “?“ тэмдгээр тэмдэглэнэ. Жишээ болгон чухал мөчид үзгээ мартсан

үед хүмүүсийн хийх зүйлс дээр хамтран ажиллаж, дараах байдлаар тэмдэглэнэ.

--

Найзаасаа эелдэгээр гуйх “+”

--

Хүний ширээн дээрээс үзгийг нь зөвшөөрөлгүй авах “–“

--

Гараа өргөн, илүү үзгээ зээлүүлэхийг хүсэх “+”

--

Юу ч хийхгүй “?” (хэн нэгэн хүн анзаарахгүй бол тусалж чадахгүй)

--

Хүнийг айлган сүрдүүлсээр байгаад үзгийг нь авах “–“

--

Уйлж эхлэх “?”(хэн нэгэн хүн анзаарахгүй бол тусалж чадахгүй )

--

Чангаар санаа алдах “?” (хэн нэгэн хүн анзаарахгүй бол тусалж чадахгүй)

Суралцагчдаас “түрэмгий” гэдэг үгийн утга, мөн “Түрэмгий харилцаа” гэж юуг хэлэхийг асууна.

Тэдний хэлсэн зүйлийг ашиглан, дараах тодорхойлолтыг самбарт бичнэ. Түрэмгий харилцаа

гэдэг нь бусдыг үл хүндэлсэн, хүчээр тулган шаардсан байдлаар харилцахыг хэлнэ.

Түрэмгий харилцаатай хүн бусадтай хэрхэн харилцдагийг суралцагчдаас асууж, хэлсэн санааг

самбарт тодорхойлолтын доор бичнэ.

Гарч болох хариулт:

--

Айлган сүрдүүлэх

--

Хүнийг дээрэлхэх

--

Хүнийг гутаан доромжлох

Суралцагчид гаргасан жагсаалтаасаа түрэмгий харилцааны жишээг тодорхойлоод, ард

нь уурласан царай зурж тэмдэглэнэ. Суралцагчдаас “идэвхгүй” гэдэг үг нь ямар утгатай

болохыг асууж ярилцаад, “Өөртөө итгэлгүй буюу идэвхгүй харилцаа” гэдгийг тодорхойлно.

Тэдний хэлсэн үгсийг ашиглан, дараах тодорхойлолтыг самбарт бичнэ. Өөртөө итгэлгүй буюу

идэвхгүй харилцаа гэдэг нь өөрийн хүсэл, сонирхлоо тодорхой илэрхийлэлгүй шууд бус, тойруу

харилцахыг хэлнэ. Өөртөө итгэлгүй хүн бусадтай хэрхэн харилцдаг талаар суралцагчидтай

ярилцана. Тэдний хэлсэн санааг өөртөө итгэлгүй харилцааны тодорхойлолтын доор бичнэ.

Гарч болох хариулт:

--

Санаа алдах

--

Уурлах, урвайх

--

Юу ч хийхгүй байх

Гаргасан жагсаалтаасаа өөртөө итгэлгүй буюу идэвхгүй харилцааны жишээг олж, ард нь

гунигтай царай зурж тэмдэглэнэ. Дараа нь “Өөртөө итгэлтэй харилцаа” гэж юуг хэлэхийг

асууна. Суралцагчдын хэлсэн үгсийг ашиглаад, дараах тодорхойлолтыг самбарт бичнэ. Өөртөө

итгэлтэй харилцаа гэдэг нь бүдүүлэг зан авир гаргалгүйгээр өөртөө итгэлтэй, илэн далангүй,

шулуун шударга харилцахыг хэлнэ. Өөртөө итгэлтэй хүн бусадтай хэрхэн харилцдаг талаар

асууж, хэлсэн санааг самбарт өөртөө итгэлтэй харилцааны тодорхойлолтын доор бичнэ.

Гарч болох хариулт:

--

Өөрт нь төрж байгаа мэдрэмжийг хэлэх

--

Өөрийн хүсч байгаа зүйлийг хэлэх

--

Сэтгэл дундуур байвал түүнийгээ илэрхийлэх

Баг бүр тэмдэглэгээг хийхээсээ өмнө тухайн үйлдлээс гарах үр дагавар, хүмүүст төрөх

мэдрэмж, хүмүүсийн хоорондох харилцаа холбоонд үзүүлэх нөлөө зэргийг хамтдаа сайтар

ярилцана. Харилцааны хэлбэр бүрээс ямар үр дагавар үүсч болохыг асууна.

Гарч болох хариулт:

--

Түрэмгий харилцаа нь ихэвчлэн сөрөг үр дагаврыг дагуулдаг.

--

Өөртөө итгэлгүй буюу идэвхгүй харилцааны үр дагавар нь тодорхой бус

байдлыг бий болгодог.

--

Өөртөө итгэлтэй харилцаа нь ихэвчлэн эерэг үр дагаварт хүргэдэг.

Баг бүр өөрсдийн ажилласан нөхцөлөөс түрэмгий харилцааны нэг жишээ сонгож, бусдадаа

танилцуулна. Санал нийлж байгаа, мөн ойлгосон эсэхийг шалгаж нягтална.

Дараах асуултыг асууж ярилцана.

Хүмүүс ер нь яагаад түрэмгий байдлаар харилцдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Амиа хичээсэн, өөрийгөө хэт бодох

--

Сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй байх

--

Хүссэн зүйлдээ хүрч чадахгүй гэж айх

--

Санаа бодлоо шууд илэрхийлэх чадваргүй, өөртөө итгэх итгэлгүй байх

Заримдаа амиа хичээсэн бодолгүй, муу санаатай биш хүмүүс ч түрэмгий байдлаар харилцах

нь тохиолддог.

Энэ үед тэр хүнд ямар санагддаг вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийгөө хянаж чадаагүйдээ харамсах

--

Бүдүүлэг авир гаргалаа гэж бодох

--

Өөртөө сэтгэл дундуур байх

Түрэмгий байх нь хүмүүсийг ямар байдалд оруулж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Эргэн тойрны хүмүүс нь түүнд дургүйцэж, таагүй сэтгэгдэл төрнө.

--

Бусад хүн түүнээс зай барьж, хөндийрөхөд хүрнэ.

Түрэмгий байх нь хүмүүсийн хоорондох нөхөрлөлд хэрхэн нөлөөлөх вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ нь хүмүүсийг эвгүй байдалд оруулдаг. Түрэмгий хүн хэнд ч таалагдахгүй.

14 15


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

Баг бүр өөрсдийн ажилласан нөхцөлөөс идэвхгүй харилцааны нэг жишээг сонгож, бусдадаа

танилцуулна. Өөртөө итгэлгүй буюу идэвхгүй харилцааны тухай асууж ярилцана.

Хүмүүс ер нь яагаад өөртөө итгэлгүй, идэвхгүй харилцдаг вэ?

Өөртөө итгэлгүй, идэвхгүй хэлбэрээр харилцсан тохиолдлоо санахыг хичээнэ үү. Тэр үед ямар

санагдаж байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Өөртөө итгэлгүй байх

--

Нөгөө хүндээ ая тал засах шаардлагын улмаас дарамтад орсон байх

Өөртөө итгэлгүй, идэвхгүй харилцсанаас хүмүүст ямар сэтгэгдэл төрдөг вэ?

Өөртөө итгэлгүй байсан тохиолдлоо санахыг оролдоно уу. Тэр үед ямар санагдаж байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Бусдад ашиглуулсан мэт сэтгэгдэл төрнө.

--

Бусдад гомдох сэтгэл төрнө.

--

Өөртөө уур хүрнэ.

Өөртөө итгэлгүй, идэвхгүй байснаас ямар хүндрэл үүсч болох вэ?

Гарч болох хариулт:

--

Шаардлагатай, хүсч байгаа зүйлдээ хүрч чадахгүй

Өөртөө итгэлгүй хүнд бусад хүн хэрхэн ханддаг вэ?

Гарч болох хариулт:

--

Тэднийг хүндэлдэггүй.

--

Тэдний хүслийг тоолгүй өнгөрдөг (юу хүсч байгааг нь мэддэггүй учраас).

--

Тэднийг өөрсдийн зорилгод ашигладаг.

Багууд өөрсдийн ажилласан нөхцөлөөс итгэлтэй харилцааны нэг жишээг сонгож, бусдадаа

танилцуулна. Дараах асуултын дагуу ярилцана.

Өөртөө итгэлтэй харилцаа нь ямар давуу талтай вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн санаа бодлоо илэрхийлсэн (бусад хүнийг хуураагүй).

--

Өөрийгөө хүндэлж чадсаны зэрэгцээ бусад хүний юу мэдэрч байгааг ойлгож хүндлэхийг

хичээсэн.

--

Тухайн нөхцөлд хамааралтай бүх хүн сэтгэл хангалуун байх боломжийг бий болгосон.

Өөртөө итгэлтэй харилцсаны дараа ямар санагддаг вэ?

Өөртөө итгэлтэй хэлбэрээр харилцсан тохиолдлоо санахыг хичээнэ үү. Тэр үед ямар санагдаж

байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийгөө шулуун шударга, тодорхой, эелдэг байдагт таатай сэтгэгдэлтэй байна.

--

Өөртөө сэтгэл хангалуун байна.

--

Өөртөө шударга хандаж байгаа мэдрэмж төрнө.

Өөртөө итгэлтэйгээр хэлсэн зүйлийг хүн хэрхэн хүлээж авдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Хүмүүсийн өөрийнх нь мэдэрч байгаа зүйлд хүндэтгэлтэй хандсан учраас дургүй зүйлийг

нь хэлсэн ч эвгүйцэхгүй.

Өөртөө итгэлтэй харилцахад юу нь хэцүү вэ?

Гарч болох хариулт:

--

Харилцагчаа уурлах вий гэж эмээх.

--

Бусад хүнд таалагдахгүй байхаас айх.

--

Бусдаас өөр үйлдэл хийхээс айх.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Харилцаанд нөлөөлөх хүчин зүйлс, үр дагавар

Суралцагчдад “Харилцаа амжилтгүй болов“ (Нөөц хэрэглэгдэхүүн 1.3) өгүүллийг уншиж өгнө.

Энэ нь бодит амьдралд тохиолддог янз бүрийн харилцаанаас үүсэх үр дагаврыг харуулах

зорилготой. Суралцагчид уг өгүүлэлд харилцааны ямар асуудал байгааг тодорхойлно.

Нараа өөрийн санаа бодлоо шууд илэрхийлсэн үү?

Гарч болох хариулт:

--

Нараа харилцахдаа санаа бодлоо шууд илэрхийлээгүй (тэр өөртөө итгэлгүй, идэвхгүй

хандлага гаргаж байсан).

Болд Нараагийн хэлсэн тодорхой бус зүйлийг нягтлан шалгасан уу?

Гарч болох хариулт:

--

Болд Нараад төрсөн сэтгэгдлийг үгээр нарийвчлан “лавлаж нягтлаагүй”. (Нараа идэвхгүй

харилцсан учраас түүний бодлыг тодорхой мэдэхэд Болд анхаарах ёстой байсан).

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана:

Энэ өгүүлэлд харилцааны чадвартай холбоотой ямар алдаа ажиглагдаж байна вэ?

Гарч болох хариулт:

--

Нараагийн илгээсэн мэдээлэл ойлгомжгүй.

--

Хэлсэн зүйлийг нь Болд буруу ойлгосон.

--

Нараагийн илгээж байгаа тодорхой бус мэдээллийг Болд нягтлан шалгаагүй.

Өгүүлэлд гарч байгаа хүмүүсийн харилцаа амжилтгүй болоход ямар хүчин зүйлс нөлөөлсөн

бэ?

Гарч болох хариулт:

--

Согтууруулах ундаа

--

Нараад Болд таалагдаж байсан явдал

--

Болдод Нараа таалагдаж байсан явдал

--

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямархуу ааш аягтай байвал зохих тухай төсөөлөл

Согтууруулах ундаа хүмүүсийн хоорондох харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

--

Энгийн үед бусдад хэлэхгүй, дотроо хадгалаад үлдэх байсан зүйлийг ил гарган хэлэх

магадлалыг нэмэгдүүлнэ.

--

Бусад хүмүүсийн илгээж байгаа мэдээлэл, дохиог буруу ойлгох магадлалыг нэмэгдүүлнэ.

Энэ өгүүлэлд гарсан хоёр хүн бие биедээ таалагдаж байгаа нь тэдгээрийн хоорондох

харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?

Гарч болох хариулт:

16 17


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

--

Шулуухан, шууд харилцсан бол дараах нөхцөл байдал үүсэх болов уу гэж айж эмээх

магадлалтай.

--

Өөрийнх нь талаар нөгөө хүнд буруу сэтгэгдэл төрөх вий гэж эмээсэн.

--

Өөрийн хүсч байсан хариуг авахгүй байх вий гэж эмээсэн. Жишээлбэл, Болдын хувьд,

Нараа түүнтэй хоёулхнаа байхыг хүсэхгүй байна, зүгээр цэвэр агаар амьсгалмаар байна

гэж хэлэх вий гэж эмээсэн.

Тухайн нөхцөл байдлыг Нараа хэрхэн оновчтой зохицуулж болох байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Нараа нь Болд түүнд таалагдаж байгаа боловч одоохондоо тэвэрч үнсэх, хоёулхнаа байх

зэрэгт бэлэн биш байгаагаа хэлж болох байв.

Нараа нь харилцааны чадвар сайн эзэмшээгүйн улмаас өөрийгөө аюултай байдалд оруулсан

уу? Харин Болдод ямар нэг аюул заналхийлж байсан уу?

Энэ өгүүллийн баатрууд тухайн нөхцөлд гурван өөр хувилбараар хариулт өгөхийг 2 суралцагч

уншиж, сонсгоно. Харин бусад нь Болд, Нараа хоёр тухайн хувилбарт харилцааны аль

хэлбэрийг ашиглаж байгааг тодорхойлно. Хоёр суралцагчийн нэг нь Нараа, нөгөө нь Болд

болж, хариултыг уншина. Эхлээд Нараа харилцааны өөр өөр хэлбэрээр хэрхэн хариу үйлдэл

үзүүлж болох байсныг үзнэ. Өгүүллийг уншихдаа эхлээд “Нараагийн харилцааны чадвар”

(Нөөц хэрэглэгдэхүүн 1.4)-ын эхэнд байгаа тайлбарыг танилцуулна. Сайн дурын гишүүд эхлээд

“идэвхгүй хувилбар”-ыг уншина.

Дараах асуултыг суралцагчдад тавьж, энэ хэсгийг ярилцана.

Нараа харилцааны ямар хэлбэрээр харилцсан бэ?

Үүнийг хэрхэн мэдсэн бэ?

Болд, Нараа хоёрын нөхөрлөл цаашид яах бол?

Дараа нь “түрэмгий хувилбар”-ыг өөр хоёр хүнээр уншуулж, суралцагчдаас дараах асуултыг

асууна. Оролцогчид ямар хувилбарыг уншиж байгааг мэдэх ёсгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Нараа харилцааны ямар хэлбэрээр харилцсан бэ?

Үүнийг хэрхэн мэдсэн бэ?

Нараагийн харилцаанаас юуг ойлгосон бэ?

Болд, Нараа хоёрын нөхөрлөл цаашид яах бол?

Дараа нь “Өөртөө итгэлтэй хувилбар”-ыг уншуулж, суралцагчдаас дараах асуултыг асууна.

Нараа харилцааны ямар хэлбэрээр харилцсан бэ?

Юугаар нь дүгнэж мэдсэн бэ?

Нараа юунд итгэлтэй байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Нараа уг нөхцөлийн талаарх бодол санаагаа өөртөө итгэлтэйгээр хэлсэн. Болд түүнд

таалагдаж байгаа, харин Болд түүнийг тэвэрсэнд нь эвгүйцсэн тухайгаа тодорхой

илэрхийлсэн.

Болдод анхаарал тавьж байгаа, түүнийг хүндлэн хандаж байгаагаа Нараа хэрхэн харуулсан

бэ?

Гарч болох хариулт:

--

Түүний хэлсэн зүйл Болдод ямар санагдаж байгааг Нараа асуусан.

Болд түүнийг тэвэрсэн хэвээр байвал Нараа өөртөө итгэлтэй ямар алхам хийж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Түүнийг гараа авахыг хүснэ.

Болд, Нараа хоёрын нөхөрлөл цаашид яах бол?

Болд харилцааны өөр өөр хэлбэрээр хариу үйлдэл үзүүлж болох байсныг үзнэ. “Болдын

харилцааны чадвар” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.5)-ын эхэнд байгаа нөхцөлийг уншиж танилцуулна.

Саналаараа унших хоёр хүнийг дахин сонгож, “түрэмгий хувилбар”-ыг уншуулна. Дараах

асуултыг суралцагчдад тавьж, энэ хэсгийг ярилцана.

Болд харилцааны ямар хэлбэрээр харилцсан бэ?

Үүнийг яаж мэдсэн бэ?

Болд, Нараа хоёрын нөхөрлөл цаашид яах бол?

“Өөртөө итгэлгүй хувилбар”-ыг уншуулж, дараах асуултыг суралцагчдаас асууна.

Болд харилцааны аль хэлбэрээр харилцсан бэ?

Үүнийг юугаар нь дүгнэж мэдсэн бэ?

Болдод дараа нь ямар санагдах бол?

Гарч болох хариулт:

--

Тэр харамсаж, санаа бодлоо шууд хэлэх ёстой байсан юм хэмээн бодож магадгүй.

Тэр хоёрын нөхөрлөл хэрхэн өрнөж байгаа талаар Нараа юу гэж бодож байгааг Болд мэдсэн

үү?

Гарч болох хариулт:

--

Үгүй, мэдээгүй өнгөрсөн.

Болд, Нараа хоёрын нөхөрлөл цаашид ямар байх бол?

Эцэст нь Болдын хариултын “өөртөө итгэлтэй хувилбар”-ыг сонсоно. Энэ хувилбарт Болд

итгэлтэй харилцаж байгаа хоёр тохиолдол гарах ба эдгээрийг ялгаж ойлгохын тулд анхааралтай

сонсохыг хүснэ. “Өөртөө итгэлтэй хувилбар”-ыг хоёр хүнээр уншуулж, дараах асуултын дагуу

хэлэлцэнэ.

Болд аль хэсэгт өөртөө итгэлтэй харилцсан бэ?

Гарч болох хариулт:

--

1-р тохиолдол: Нарааг түүнтэй хамт хаа нэг тийшээ явахыг хүсч байгаа эсэхийг шууд

асуусан.

--

2-р тохиолдол: Нарааг үгүй гэж хариулсны дараа түүний зан аашийг сайн ойлгохгүй

байгаагаа шууд илэрхийлсэн.

Нараа, Болд хоёр бие биеэ ойлгосон уу? Энэ хоёрын аль нэгийнх нь сэтгэл

хямарсан уу? Болд, Нараа хоёрын нөхөрлөл цаашид яах бол?

18 19


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

ДҮГНЭЛТ

Энэ сэдвийг дүгнэхийн тулд дараах асуултын дагуу ярилцана.

Өөртөө итгэлтэй харилцсанаар өөрийн хүсч байгаа зүйлдээ баталгаатай хүрч чадах уу?

Гарч болох хариулт:

--

Үгүй.

Тэгвэл өөртөө итгэлтэй харилцахыг яагаад оновчтой сонголт гэж үздэг вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийгөө хамгаалж чадсанаараа бахархах болно.

--

Бусдыг доромжилж дорд үзээгүйдээ сэтгэл амар байх болно.

--

Өөрийн хүссэн зүйлдээ бүрэн хүрч биелүүлж чадаагүй ч үнэнч шударга, илэн

далангүй харилцсан гэдгээ мэдэж байх болно. (Итгэлтэй харилцаа бол бусад хүний мэдэрч

байгаа зүйлийг харгалзан үзэх хамгийн оновчтой арга зам юм).

--

Өөртөө итгэлтэй харилцахад хүмүүсийн үзүүлж байгаа хариу үйлдэл нь тэдний тухай их

зүйлийг хэлж өгнө.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.1

ҮГИЙН ЦААНА

Харилцан ярианы өгүүлбэрүүдийг тус тусад нь жижиг цаасан дээр хуулж бичээд, тэдгээрийг

хооронд нь холино. Баг бүрт хольсон харилцан ярианы өгүүлбэрийг өгч, зөв дараалалд

оруулах даалгавар өгнө.

1. Оюунаа: Сайн уу, сонин сайхан юу байна?

2. Жагаа: Онц юмгүй дээ. Тайван сайхан.

3. Оюунаа: Өнөө орой юу хийх бодолтой байна вэ?

4. Жагаа: Тодорхой төлөвлөсөн юм алга. Ном л унших байх даа (инээмсэглэв)

5. Оюунаа: Үнэн яриад байна уу? (гайхширсан шинжтэй)

6. Жагаа: За, яалаа гэж дээ! Намайг бүжгэнд орох хичнээн их дуртайг чи

мэдэж байгаа шүү дээ!

7. Оюунаа: Тэгж бодсон юмаа. За тэгээд... Өнөө орой бүгд Баяраагийнд очих

юм байна. Тийшээ очвол зугаатай байх болов уу гэж би бодлоо.

8. Жагаа: Би тийшээ очмооргүй байна. Бат тэнд очно гэсэн.

9. Оюунаа: Юу гэсэн үг вэ? Батаа та хоёр зодолдож, хэрэлдсэн юм уу?

(гайхширсан шинжтэй)

10. Жагаа: Бид хоёр зүгээр л байтал гэнэт л... (уйлж эхэлнэ).

20 21


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.2

Чи нэгэн найзынхаа гэрт нь ирээд

байгаа ба хүмүүс чамайг ундаа

уугаад байна гэж шоолж, архи

уулгах гэж шахна.

Чи тэдэнд юу гэж хэлэх вэ?

Танихгүй дугаараас чамтай танилцъя

гэсэн мессэж ирсэн байв.

Чи түүнд юу гэж хариулах вэ?

Нэг найзтайгаа уулзахаар болзсон

үед тэр дандаа хожимдож ирдэг.

Тэр чамайг гадаа бороонд 30 минут

хүлээлгэсний эцэст сая ирлээ.

Чи түүнд юу гэж хэлэх вэ?

ХЭРХЭН ХАРИУЛАХАА ШИЙДЭХ НЬ

Фэйсбүүк дээр нэг найз чинь чамтай

зөвшилцөлгүйгээр чиний таагүй

дурсамжийн талаар бичжээ.

Чи түүнд юу гэж хэлэх вэ?

Чиний найз охин (хөвгүүн) чам

руу утасдана гэж амласан боловч

утастсангүй.

Түүнтэй дараагийн удаа уулзахдаа

чи түүнд юу гэж хэлэх вэ?

Нэг найз чинь өөр хүмүүстэй хамт

байхдаа чамайг дандаа “доош нь

хийдэг”. Гэтэл хоёулхнаа байхдаа

хэзээ ч тэгдэггүй.

Түүнийг дахиж ингэхэд нь чи юу гэж

хэлэх вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.3

Харилцаа амжилтгүй болов

Хаалганы хонх дуугарах үед Нараа зугаалгаар явахад бараг бэлэн болсон байлаа. Түүнийг

хаалга онгойлгоход найз Цэцгээ нь зогсож байв. “Хэдүүлээ таксийн зогсоол дээр уулзана

гэсэн биш билүү?” гэж Нарааг асуухад, Цэцгээ “Тийм л дээ. Гэхдээ би чамд нэг чухал юм хэлэх

гэж ирлээ. Чи Болдыг санаж байна уу, нөгөө номын санд чиний надад зааж өгсөн залууг? Тэр

одоо бидэнтэй хамт явах гэж байна” гэв.

“Хөөх! Ямар догь вэ! Тэгээд би яавал дээр вэ?” гэж Нараа асуулаа. Цэцгээ хариуд нь “Зүгээр л

байгаагаараа бай” гэлээ. Нараа Болдтой уулзана гэхээс сэтгэл хөөрөхийн зэрэгцээ бас санаа

зовж байлаа. Тэр бүтэн өдрийн турш Болдын ойролцоо байх нь байна шүү дээ!

Тэд амралтын газар ирээд нэг гэр түрээсэлж авав. Дараа нь үдийн хоол идэхээр хүн бүр

авчирсан хүнсээ гаргаж тавьцгаалаа. Болд Нараад маш их анхаарал тавьж байсан ба

Нараагийн сэтгэл нь үнэхээр их хөөрчээ. Нараа байнга л түүн рүү ширтэж байх шиг Болдод

анзаарагдаж байв. Хоол идсэний дараа бүгд гэрээс гарч тэр хавиар тарцгаав. Харин Болд

Нараа хоёр зүлгэн дээр суун юм ярьж өдрийг өнгөрөөв.

Үдэш болж гадаа бүрэнхий болоход тэнд байсан хүмүүс гэр рүүгээ явсан тул тэр хоёр ч хамтдаа

гэрт орлоо. Хөвгүүдийн зарим нь архи, пиво авчирсан байсан ба гэрт орсны дараа Болд Нараад

нэг лааз пиво өгөв. Нараа хэсэг тээнэгэлзсэнээ уухаар шийдэж, пивийг авлаа. Тэр өөрийгөө

том болж, биеэ даасан хүн гэдгийг Болдод харуулахыг хүсчээ. “Тэр биеэ барихгүй байна.

Гайхалтай” гэж Болд бодлоо. Тэр хоёр сууж хэсэг зуур юм ярив. Энэ хооронд гэрт хүмүүс

нэмэгдэн орж ирсээр байсан тул зайчлан сууцгааж нэг мэдэхэд Нараа Болдын яг дэргэд нь

шахагдан суусан байлаа. Нараа түүн рүү хэт их ойртохыг хүсээгүй боловч олуулаа шахцалдан

суусан тул хаашаа ч холдох арга байсангүй. Болдод Нараа маш их таалагдаж байсан ба тэнд

байх түүнд сайхан байлаа. Биед нь наалдан сууж байгаа Нарааг хараад өөрийгөө ч бас түүнд

таалагдаж байгаа нь гарцаагүй гэж Болд бодож байв.

Хэсэг зуур бодсоны дараа Болд Нарааг тэврэхээр шийдэв. Болдыг мөрөн дээр нь гараа

тавихад Нараад бага зэрэг эвгүй санагдсан ч юм хэлсэнгүй. Энэ чинь Болдтой уулзсан анхны

өдөр шүү дээ, тэгээд ч ингэж шахалдаж сууж байхад яах ч арга алга. Нараа түүний энэ үйлдлийг

хүндээр тусгаж авахыг хүссэнгүй. Лонхтой архи хэд хэд тойрсны дараа гэрт байсан хөвгүүд

охидын зарим нь хос хосоороо гарч одоцгоов. Болдод Нарааг үнсэх хүсэл гэнэт төрж түүнтэй

бусдын адил гадагш гармаар санагдаж байлаа. Уусан архи нь нөлөөлснөөс Нараагийн толгой

бага зэрэг эргэх шиг болов. Гарч цэвэр агаар амьсгалъя гэж бодоод Нараа Болдоос гадаа

гарах уу гэж асуув. Үүнийг сонссон Болд “Хараач! Тэр ч бас миний ижил бодолтой байх нь.

Хоёулхнаа байхыг хүсч байгаа нь лавтай” гэж бодлоо. Ингээд Болд Нараатай гэрээс гарлаа.

Гадаа гарангуутаа Болд Нараагийн гараас хөтлөн ойн зах руу алхав. Модон дотор орсны дараа

Болд түүнийг өөр рүүгээ татан ойртуулаад үнсэж эхлэх нь тэр. Үүнд балмагдсан Нараа түүнийг

өөрөөсөө түлхэн холдуулав. Болд Нараад таалагдаж байсан нь мэдээж, гэхдээ тэр түүнийг

бараг мэдэхгүй шүү дээ! Харин Болд яагаад Нараа гэнэт тийм зан гаргасныг ойлгосонгүй. Гадаа

гарч энэ бүхнийг эхлэх санааг Нараа өөрөө гаргасан биз дээ? Нараа эргэн тойрноо ажиглатал

бусад хосууд ч мөн адил модон дотор үнсэлцэж байхыг анзаарав. Энэ байдлыг харсан Нараад

эвгүйцэх сэтгэл ихээр төрлөө. Тэр уг нь Болдтой хоёулхнаа байхыг хүсээгүй боловч, бүгд л хос

хосоороо болчихсон байлаа. Яах учраа олохгүй сандарсан Нараа огт хамаагүй, дүүгийнхээ

тухай ярьж гарав. Юм ярих гэж энд ирээгүйг хоёул мэдэж байгаа юм чинь тэр лав согтсон

байх гэж Болд бодоод Нарааг дахин үнсэж эхлэв. Айсандаа Нараа түргэхэн зуурт түүний

гараас мултарч “Алив гэр рүүгээ явъя. Би ус уумаар байна. Бас Цэцгээг олъё” гэв. Энэ бүхнийг

сонссон Болд бүр гайхаж хоцров. Ингэхэд тэр Нараад таалагдаж байна уу, үгүй юу?

22 23


МОДУЛЬ 2: СЭДЭВ 1

ХАРИЛЦАА, ТҮҮНИЙ ХЭЛБЭР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.4

Нараагийн харилцааны чадвар

Нөхцөл: Хэсэг эргэлзсэний дараа Болд Нарааг мөрөөр нь тэврэхээр шийдэв. Түүнийг мөрөн

дээр нь гараа тавихад Нараад бага зэрэг эвгүй санагдсан ч юм хэлсэнгүй. Энэ чинь Болдтой

уулзсан анхны өдөр шүү дээ, тэгээд ч ингэж шахалдаж сууж байхад яах ч арга алга. Бас түүний

энэ үйлдлийг хүндээр тусгаж авахыг хүссэнгүй.

ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ БУЮУ ИДЭВХГҮЙ ХУВИЛБАР:

Нараа:

бэ!

Болд:

Нараа:

Болд:

ТҮРЭМГИЙ ХУВИЛБАР:

Нараа:

Болд:

Нараа:

[Эргэн тойрноо харснаа] Бид нар чинь ямар олуулаа байгаа юм

Харин тийм ээ.

[Эргэн тойрноо харсаар] Гэр дүүрэн хүн байна шүү. Ийм

олуулаа байгаа юм чинь ингэж шахалдахаас яах вэ дээ.

Тэгэлгүй яах вэ. Би чамайг ойлгож байна. Цөөхүүлээ байсан

бол дээр байхгүй юу!

[Чангаар] Чи чинь яах гээд байгаа юм бэ? [огцом хөдөлж

Болдын гарыг түлхэнэ]

За, яасан бэ? Зүгээр бай л даа. За за уучлаарай.

Юу, яасан бэ гэнээ? Бид дөнгөж сая уулзаа биз дээ? Бурхан

минь! Чи ч тэднээс ялгаагүй амьтан юм шив дээ. [гарч явна]

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХУВИЛБАР:

Нараа:

Болд:

Нараа:

[Болд руу хараад аяархнаар] Болд, олон хүнтэй шахцалдаж

байгаа ч тэврэхэд чинь надад эвгүй байна.

[Гараа холдуулснаа] Юу гэсэн үг вэ? Өөрийгөө чамд таалагдаж

байна л гэж бодлоо.

Тийм ээ, чи надад таалагдаж байна. Гэхдээ бид хоёр бие

биеэ нэг их сайн мэдэж амжаагүй байгаа шүү дээ. Би нэг их

яармааргүй байна. Хоёулаа хэсэг азная, тэгэх үү? [баталж буйн

тэмдэг болгож мөрөөрөө Болдыг нударна]

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.5

Болдын харилцааны чадвар

Нөхцөл: Гарч цэвэр агаар амьсгалъя гэж бодоод Нараа Болдоос гадаа гарах уу гэж асуув.

Үүнийг сонссон Болд “Хараач! Тэр ч бас миний ижил бодолтой байх нь. Хоёулхнаа байхыг хүсч

байгаа нь лавтай” гэж бодлоо. Ингээд Болд Нараагийн хойноос гэрээс гарлаа...

ТҮРЭМГИЙ ХУВИЛБАР:

Болд: [Гадаа гарангуутаа Болд Нараагийн гараас хөтлөн алхав]

Нараа: [Эсэргүүцэж] Хөөе! Хаашаа явж байгаа юм бэ?

Болд: [Гарыг нь тавиад дуугаа өндөрсгөн] Нараа, чи яагаад байгаа юм бэ?

Яах гэж энд гарч ирснийг бид хоёр хоёулаа мэдэж байгаа, тийм үү?

Арай айж байна гэх гээд байгаа юм биш биз дээ? Битгий нялх

хүүхэд шиг зан гарга л даа.

Нараа: Үгүй ээ, Болд оо. Би одоо хаашаа ч явмааргүй байна.

Болд: [Нараагийн гараас дахин шүүрэн авч чангаана] [Инээнгээ] За, битгий

маяглаад бай л даа. Хэн ч хараагүй л байна ш дээ. Бид хоёр

нэг л юмыг хүсч байгаа биз дээ.

Өөртөө итгэлгүй буюу идэвхгүй хувилбар:

Болд: Гадаа ч сайхан байна шүү. Хммммм.

Нараа: Юу гэнээ?

Болд: Өө юу ч бишээ. Энд байх сайхан байна шүү.

Нараа: Надад ч гэсэн сайхан байна.

Болд: [толгойгоо эв хавгүйгээр хөдөлгөснөө бодов ‘Түүнийг үнсэх сэн’ ]

Нараа: Юм хэлсэн үү?

Болд: А-ан, юу ч биш ээ.

Нараа: За за. [Цэцгээг харав] Тэнд Цэцгээ байна. Гэр рүүгээ явах гэж байх

шиг байна. Би ч бас явъя даа. Би түүнтэй хамт явчихна. За за,

Болдоо баяртай.

Болд: Юу? за, за. Баяртай.

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХУВИЛБАР:

Болд:

Нараа:

Болд:

Нараа:

Болд:

Нараа:

Хоёулхнаа байж болох нэг газар очвол ямар вэ?

Үгүй ээ, наадах чинь тийм ч сайхан санаа биш байна.

Өө яасан бэ? Би чамд таалагдсан гэж бодсон юм. Тэгээд л энд гарч

ирсэн биш юм уу? Би нэг л ойлгохгүй байна.

Болдоо, өнөөдөр надад сайхан байна. Чиний зөвөө. Чи надад

таалагдаж байна. Гэхдээ хоёулаа танилцаад нэг л

өдөр болж байна, тийм үү? Иймэрхүү байдлаар хоёулхнаа байхад би

арай л бэлэн биш байна. Би зүгээр л цэвэр агаар амьсгалмаар

болоод гарч ирсэн юм. Намайг битгий буруугаар ойлгоорой.

Хоёулаа яарахгүй байя, тэгэх үү?

[Инээмсэглэн] Тийм ч юм болов уу даа. Би зүгээр л бүх зүйлийг

тодорхой болгох гэсэн юм л даа.

За за. Болдоо чи дараа долоо хоногийн хагас бүтэн сайнаар юу хийх вэ?

24 25


МОДУЛЬ 2: СЭДЭВ 2

ҮГИЙН БУС ХАРИЛЦАА

ЗОРИЛГО

Суралцагчдад үгийн бус харилцааны илэрхийлэл нь мэдээллийн утгыг хэрхэн өөрчилж

чаддагийг харуулж, үгийн бус харилцааны ач холбогдлыг ойлгуулж, дадлага хийнэ.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

• Хүмүүсийн хэрэглэдэг үгийн бус харилцааны хэлбэрийг нэрлэх.

• Үгийн бус харилцааг ойлгоход төвөгтэй болгодог хүчин зүйлийг тодорхойлох.

• Хүний үг хэлээр болон үгийн бус арга хэлбэрээр илэрхийлсэн мэдээлэл нь хоорондоо

зөрчилдсөн тохиолдолд хэрхэн тодруулах талаар суралцах.

Сэдэв 2

ҮГИЙН БУС ХАРИЛЦАА

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Үг нь ижил, утга нь өөр” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1) – 5 ширхэг карт: дүрд тоглох

суралцагчдад зориулсан 4 карт, багшийн ашиглах 1 карт

26 27


МОДУЛЬ 2: СЭДЭВ 2

ҮГИЙН БУС ХАРИЛЦАА

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Үг яриа ашиглалгүй харилцахыг, тухайлбал, хүний нүүр царайны хувирал, гарын дохио

зангаа, биеийн байрлал, дууны өнгө, үйл хөдлөл зэргээр илэрхийлэхийг үгийн бус

харилцаа гэнэ.

• Хүний ярьж байгаа яриа болон үгийн бус дохио нь хоорондоо зөрчилдөж байгаа

тохиолдолд мэдээллийн утгыг зөв ойлгосон эсэхээ лавлаж нягтлах нь чухал.

• Үгийн бус дохиог буруу ойлгох явдал элбэг байдаг. Хүний бодол санаа, сэтгэгдлийг үгийн

бус дохиогоор амжилттай илэрхийлж болдог бол илүү нарийн, олон санааг үгийн бус

аргаар илэрхийлэх, ойлгоход хүндрэлтэй байдаг.

СУРГАЛТЫН ЯВЦ

Харилцаа” модулийн хүрээнд судлах дараагийн сэдэв бол “Үгийн бус харилцаа” юм.

Та юу гэж хэлэх вэ?

Маш сайн байна.

Чиний бэрхшээл

юундаа байгааг чи

өөрөө мэднэ шүү

дээ.

Би үгүй гэж хэлсэн.

Үүнийг та хэрхэн хэлэх вэ?

1. Сайхан инээнэ

2. Огт хувиралгүй гөлийсөн

байдалтай

1. Гараа хөдөлгөлгүй

2. Нүүр рүү нь чичлэн

1. Хэвийн хоолойгоор

2. Чанга хашгирч

Ашиглах үгийн бус

харилцааны хэлбэр

Нүүрний хувирал; нүүрээрээ

Дохио зангаа; гараараа

Дууны чанга/сул; дуу

хоолойгоороо

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Үгийн бус харилцааны тухай ойлголт

Наашаа хүрээд ир

1. Хэвийн хоолойгоор

2. Уцаартайгаар дуугаа

өндөрсгөн

Дууны өнгө; дуу хоолойгоор

Өөрийн санаа бодол, сэтгэгдлийг хүмүүс үг ярианаас өөрөөр илэрхийлдэг арга замыг

суралцагчид жагсаан бичнэ. Дараа нь үгийн бус харилцаа гэж юу болохыг тэднээс асууна.

Би мэдэхгүй ээ.

1. Хэвийн зогсолт

2. Мөрөө хавчин

Биеийн байрлал; биеэрээ

Гарч болох хариулт:

--

Үгийн бус харилцаа гэдэг нь үг яриагаар илэрхийлэгдээгүй харилцааг хэлнэ. Энэ нь ямар

нэг үг яриа хэрэглэхгүйгээр хүний санаа бодлыг шууд, эсвэл үгийн утгыг өөрчилж, нэг бол

үгэнд нэмэлт утга оруулан илэрхийлнэ.

Би та нартай

уулзмаар байна.

Уучлаарай.

1. Тэднээс хэвийн зайд зогсоно

2. Тэдэнд маш ойрхон зогсоно

1. Мөрөн дээр нь зөөлөн хүрч

2. Хүчтэй түлхэн

Зай; орон зайн

байрлалаараа

Биед хүрэх; гараараа

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Бичгийн харилцаа нь үгийн харилцааны нэг хэсэг тул захидал, ном сэтгүүл, бичгийн мэдээлэл

зэрэг нь үгийн бус харилцаанд хамрагдахгүй болохыг анхаарна уу. Гэхдээ гар утас, интернэт

зэргээр харилцаж байгаа тохиолдолд анхаарвал зохих зүйлсийг суралцагчдад сануулах

шаардлагатай.

За. Сонсож байна.

Мэдээж, энэ тухай

бид ярилцаж болно

шүү дээ.

1. Тэдэн рүү өөдөөс нь харан

2. Өөр юм хийнгээ

1. Сандал дээр сууж, тэдний

өөдөөс харан

2. Үүнийг хэлж байхдаа

өрөөнөөс гарч явах

Анхаарал; харцаараа буюу

нүдээрээ

Үйлдэл; зан үйлээрээ.

Багш суралцагчдад хэд хэдэн төрлийн мэдээллийг жүжиглэн үзүүлж, уг мэдээллийн утгыг

хувиргахын тулд үгийн бус харилцааны ямар хэлбэрийг ашигласныг асууна. Үүнд дараах

хүснэгтийг ашиглана. Нэгдүгээр баганын өгүүлбэрийг уншихдаа хоёрдугаар баганад байгаа

зааврын дагуу нэг өгүүлбэрийг хоёр янзаар уншина. Өгүүлбэр бүрийг 2 удаа уншихдаа тухайн

мэдээллийн утгыг хувиргахын тулд үгийн бус харилцааны ямар хэлбэрийг ашигласан бэ? гэж

асууна. Хүснэгтийн гуравдугаар багананд зөв хувилбарыг бичсэн байгаа. Хэр зэрэг жүжиглэн

үзүүлж байгаагаас хамааран хүлээн авч буй хүмүүс өөр өөр хэлбэрийг нэрлэж болно.

28 29


МОДУЛЬ 2: СЭДЭВ 2

ҮГИЙН БУС ХАРИЛЦАА

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

«Үг нь ижил, утга нь өөр» жүжигчилсэн тоглолт

Үгийн бус харилцаа нь ямар их ач холбогдолтойг харуулсан нэгэн жүжигчилсэн тоглолт

үзүүлнэ. Жүжигчилсэн тоглолтод 4 хүн оролцох шаардлагатай тул өөрсдийн саналаараа 4 хүн

гарч ирнэ. Тэдэнд урьдчилан бэлтгэсэн “Үг нь ижил, утга нь өөр” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1)

картаас нэг нэгийг өгнө. Тэднээс нэг ижил асуулт асуух ба тэд ижил үгсийг ашиглан хариулна.

Жүжигчилсэн тоглолтод оролцож байгаа хүн бүрийн хэрэглэж байгаа үгийн бус дохиог маш

сайн анхаарч, үгийн бус харилцааны хэлбэр нь үгээр илэрхийлсэн мэдээллийн утгыг хэрхэн

огцом өөрчилж болохыг бусад суралцагч ажиглана. Багшийн картын (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1)

нөхцөлийг суралцагчдад уншиж өгөөд, асуултыг жүжигчилсэн тоглолтод оролцсон суралцагч

бүрээс ээлжлэн асууна.

Сайн дурын 4 суралцагчийн жүжиглэлтийг үзсэний дараа тоглолт бүрийн талаар дараах

асуултын дагуу ярилцана. Тоглолт бүрийн дараа тус тусад нь ярилцах хэрэгтэй.

Жүжигчилсэн тоглолтод оролцсон хүнд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Юу бодож байгаагаа бусад хүнд ойлгуулахын тулд “жүжигчилсэн тоглолтыг үзүүлж буй хүн”

ямар онцгой зүйлийг хийсэн бэ?

Жүжигчилсэн тоглолт үзүүлж буй хүний үгийн болон үгийн бус дохио, дууны өнгөөр илэрхийлсэн

мэдээлэл ижил утгатай байсан уу?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

4-р тохиолдлоос бусад бүх мэдээллийн утга нь хоорондоо зөрчилтэй байсан. Тохиолдол

бүрт сайн дурын суралцагчийг хариу өгүүлбэрээ хэлсний дараа илгээсэн мэдээллийн утгыг

тодруулахын тулд юу гэж асууж болох тухай бусад суралцагчаас асуугаарай.

Гарч болох хариулт:

--

1-р хүнд: Уучлаарай, тохиромжгүй үеэр юм асуучихав уу даа? Чамайг хүсвэл дараа яръя

даа. 2-р хүнд: Нээрээ юу? Чамд нэг их таалагдахгүй байгаа юм шиг санагдлаа. Яагаад

таалагдахгүй байна вэ?

--

3-р хүнд: Чи яагаад харцаа буруулаад байгаа юм бэ? Тийм чухал биш гэж бодсон уу?

Ингээд хоорондоо зөрчилдсөн үгийн ба үгийн бус дохиог хэрэглэсэн “жүжигчид” өөрийн санаа

бодлоо арай тодорхой байдлаар хэрхэн илэрхийлж болох байсныг харуулсан жишээ хэлэхийг

суралцагчдаас хүснэ.

Гарч болох хариулт:

--

1-р хүн: Би хийж байгаа зүйлээ арай дуусаагүй байна. Яг одоо чамтай ярьж чадахгүй нь.

10 минутын дараа дахиад асуугаарай, за юу.

--

2-р хүн: Үнэнийг хэлэхэд энэ надад таалагддаг зүйл биш байна.

--

3-р хүн: Чи өөрөө юу гэж бодож байна вэ? Заавал бусдын санаанд тааруулах албагүй шүү

дээ.

Одоо суралцагчдаас дараах асуултыг асууна:

Үгийн бус харилцааг зөв ойлгоход хүндрэл учруулж болох зарим хүчин зүйлийг хэлнэ үү?

Гарч болох хариулт:

--

Зан чанар: Нөгөө хүн нь ямар ч асуудалд их нухацтай ханддаг, нэг их инээгээд байдаггүй,

эсвэл бухимдсан, эсвэл инээд муутай хүн байж магадгүй.

--

Үгийн бус харилцааг хэрэглэх хувийн онцлог: Нэг нь төрөлхийн их хурдан ярьдаг байтал,

нөгөө нь түүнийг энэ асуудлаар өөртэй нь ярилцах хүсэлгүй байна гэж ойлгож магадгүй.

Тухайн хүний нүүрний хувирлын онцлогийг мэдэхгүй байх: Угаасаа амны хэлбэр нь

жимийсэн юм шиг хүнийг ярилцах дургүйдээ тэгж байна гэж бодож болох юм.

--

Стресс болон бусад хүчин зүйлийн нөлөө: Магадгүй, ярилцахыг хүссэн хүн маань ядарсан,

эсвэл өөр тулгамдсан асуудлын тухай бодож байж болно.

--

Сэтгэл санааны байдал болон орчин нөхцөл: Магадгүй, ярилцах хүн маань дөнгөж сая

хэрүүл, уур уцаартай нөхцөл байдалтай тулгарсан ба тэр үед тайвширч амжаагүй байж

болно.

Хүний яриаг сонсож байгаа хүн үгийн болон үгийн бус аргаар илгээсэн мэдээллийн алинд нь

илүү анхаарал тавих ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

Хүний илгээж байгаа мэдээллийн утгыг сайн ойлгоход аль аль нь маш чухал.

Хэрвээ хоорондоо зөрчилдсөн утга бүхий мэдээлэл хүлээж авбал яах ёстой

вэ?

Гарч болох хариулт:

--

Лавлаж нягтлах ёстой. Нөгөө хүнээсээ арай тодорхой мэдээлэл өгөхийг хүсэх нь зөв.

ДҮГНЭЛТ

Үгийн бус харилцааны давуу, сул талын тухай дараах асуултыг суралцагчдаас асууж, дүгнэлт

хийнэ.

Хүмүүс яагаад үгийн бус харилцааг ашигладаг вэ?

Гарч болох хариулт:

--

Үг хэлээр илэрхийлсэн мэдээллийн утгыг тодруулах, утгын нарийн өнгө нэмэх, зорилгоо

бататгах, сэтгэл хөдлөлөө нэмэх зэрэг зорилгоор.

--

Бусад хүнд төрж байгаа сэтгэгдлийг мэдэх зорилгоор.

Үгийн бус харилцаа нь ямар сул талтай вэ?

Гарч болох хариулт:

--

Үүнийг буруугаар ойлгох боломжтой.

--

Энэ нь мэдээллийг бүрэн дүүрэн дамжуулах боломжгүй.

--

Дангаар нь хэрэглэсэн тохиолдолд нарийн ээдрээтэй мэдээллийг дамжуулах боломжгүй.

30 31


МОДУЛЬ 2: СЭДЭВ 2

СОНСОХ ЧАДВАР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

Үг нь ижил, утга нь өөр

Багшийн карт:

Дараах зүйлийг суралцагчдад уншиж өгнө: Чи үсээ тайруулсан бөгөөд үсний шинэ засалтын

тухай найзууд чинь ямар бодолтой байгааг мэдэхийг хүсчээ.

Жүжигчилсэн тоглолтод оролцож байгаа хүмүүсээс ингэж асуугаарай: “Миний үсний шинэ

засалт ямар санагдаж байна вэ?”

1-р суралцагчид зориулсан карт:

Үгээр ингэж хариулна: “Дажгүй харагдаж байна.”

Үгийн бус дараах үйлдлийг хийж үзүүлнэ: Чи яаралтай дуусгах ёстой нэгэн зүйлийг бичээд

завгүй байгаа ба найзынхаа асуултад хариу өгөх, эсвэл түүн рүү анхаарч харах зав чамд

үнэхээр алга. Чи бичиж байгаа зүйлээсээ хараа салгалгүй, найз руугаа ч харалгүй, хурдхан

хариулж байна.

2-р суралцагчид зориулсан карт:

Үгээр ингэж хариулна: “Дажгүй харагдаж байна.”

Үгийн бус дараах үйлдлийг хийж үзүүлнэ: Чамд найзын чинь үсний засалт үнэндээ огт

таалагдсангүй. Ёстой онцгүй харагдаж байна гэж бодож байгаа ч найзыгаа гомдоохыг

хүссэнгүй. Өөрийн эрхгүй чиний нүүрэн дээр таалагдахгүй байгаа шинж тэмдэг илэрч, түүнийгээ

залруулан, өөрийгөө итгүүлэх гэж оролдож байгаа маягаар дээрх өгүүлбэрийг хэлнэ.

3-р суралцагчид зориулсан карт:

Үгээр ингэж хариулна: “Дажгүй харагдаж байна.”

Үгийн бус дараах зүйлийг хийж үзүүлнэ: Найз чинь дандаа л ямар харагдаж байгаагаа лавлаж

байдагт нь чи залхаж гүйцжээ. Тэр дандаа л чиний санал бодлыг асууж байдаг тул түүнийг

өөртөө итгэх итгэлгүй хүн юм болов уу гэж бодно. Урьд өмнө нь чамайг “аятайхан харагдаж

байна” гэж хэлэхэд тэр чамд итгэдэггүй байсан ба “онцгүй харагдаж байна” гэж хэлүүлэх гэж

оролддог байсан. Чи бүр залхаж гүйцжээ. Чи дээрх өгүүлбэрийг уцаарлангүй өнгө аясаар

хэлээд, харцаа буруулна.

4-р суралцагчид зориулсан карт:

Үгээр ингэж хариулна: “Дажгүй харагдаж байна.”

Үгийн бус дараах зүйлийг хийж үзүүлнэ: Чи үнэндээ надад аятайхан харагдаж байна гэсэн

бодлоо илэрхийлэх үйлдэл хийнэ.

Сэдэв 3

СОНСОХ ЧАДВАР

32

33


МОДУЛЬ 2: СЭДЭВ 3

СОНСОХ ЧАДВАР

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Сонсох чадвар сайн эзэмшсэн хүн бусдыг сонсож байх үедээ үгийн ба үгийн бус дохионы

аль алиныг нь оновчтой ашигладаг.

• Бусдыг сайн сонсох нь харилцааны нэг чухал чадвар бөгөөд хүмүүст өөрийг нь анхаарч

байна гэсэн мэдрэмж төрүүлэх нэг чухал арга юм.

• Сонсох чадвар сайн эзэмшсэн хүн “бусад хүн намайг сонсоосой” гэж хүсч байгаа хүнтэй

харилцахдаа түүнд ярих боломжийг түлхүү олгодог.

• Сонсох чадвар эзэмшсэн хүн харилцан ярилцах, хэлэлцүүлэг өрнүүлэх үед харилцаж буй

бусад хүнийхээ яриаг сонсож, идэвхтэй харилцдаг.

СУРГАЛТЫН ЯВЦ

“Сонсох чадвар” сэдвийг судална.

ЗОРИЛГО

Тус сэдвээр сайн сонсогчийн эзэмшвэл зохих чадвараас суралцана. Үг яриагүйгээр бусдыг

сонсох дасгал хийж, бусдыг сонсох сайн, муу дадал хэвшлийн жагсаалт гаргана.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Сайн сонсогчийн эзэмшвэл зохих чадварыг тодорхойлж, түүнд суралцах

• Муу сонсогчийн буруу дадал хэвшлийг тодорхойлж, түүнээс зайлсхийх арга замуудын

талаар судлах

• Бусдыг сонсох өөр өөр арга хэлбэр, нөхцөлийг тодорхойлж, тайлбарлах

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Сонсох заавар” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) – нийт суралцагчдын 2/3 хувьд хүрэлцэх тооны

карт. Өөрөөр хэлбэл, хэрвээ ангид 15 суралцагч байгаа бол 10 карт бэлдэнэ. Шаардлагатай

бол даалгаврыг давхардуулан ашиглаж болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Сонсох хэлбэр

Хүмүүстэй харилцахдаа бусдыг сонсох дасгал хийнэ. Суралцагчид хоёр багт хуваагдаж,

давхар тойрог үүсгэн сууна. Дотор талын тойрог нь гадагшаа харж, гадна талын тойрог нь

дотогшоо харж суухад хүн бүр өөдөөс нь харж суусан нэг нэг “хостой” болно. Сандал зөөх

боломжгүй бол суралцагчдыг газар суулгаж, эсвэл зогсоож болно. Оролцогчид хоорондоо

шахалдахгүй байхаар том тойрог үүсгэх хэрэгтэй.

Ингээд дотор талын тойрогт сууж байгаа суралцагчид өөрийн хосдоо өчигдөр, эсвэл амралтын

өдрөөр хийсэн зүйлээ ярина. Гадна тойрогт сууж байгаа хүмүүс ярьж байгаа хүний нүүр рүү

эгцлэн харж, ямар нэг үг яриа ашиглалгүйгээр тэдний яриаг дэмжихийг хичээнэ. Ганц ч үг

хэлэхгүй, ямар нэгэн дуу авиа гаргахгүй гэдгийг дахин сануулна. Дасгалыг нэг минут орчмын

дараа зогсоогоод, дотор талын тойргийн буюу яригч хүмүүсээс дараах асуултыг асууна.

Ярихад ямар санагдсан бэ?

Сонсож байгаа хүн чинь нэг ч үг хэлэхгүй, ямар ч дуу авиа гаргахгүй байхад ганцаараа ярих

нь ямар санагдсан бэ?

Чиний яриаг таслахгүй ч, ганцаараа яриад байх нь аятайхан санагдсан уу?

Гадна талын тойргийн буюу сонсогч хүмүүсээс дараах асуултыг асууна.

Сонсоход ямар санагдсан бэ?

Нөгөө хүнээ сонсож байхдаа яриаг нь хэрхэн дэмжсэн бэ?

Гарч болох хариулт:

--

Толгой дохих.

--

Харцаараа холбоо тогтоох.

--

Гараараа дохиж зангах.

Бусдын яриаг сонсоход үг яриа ашиглахгүй байхын зарим давуу талыг хэлнэ үү?

Гарч болох хариулт:

Сонсогч нь ярьж байгаа хүний яриаг тасалж саад болохгүй.

Сонсогч нь “Одоо би юу гэж хэлэх вэ” гэж бодон, өөр зүйлд анхаарал нь

сарнихгүй.

34 35


МОДУЛЬ 2: СЭДЭВ 3

СОНСОХ ЧАДВАР

Бусдын яриаг сонсож байгаа хүмүүс үг яриа ашиглахгүй, дуу авиа гаргахгүй байх нь ямар

сөрөг талтай вэ?

Гарч болох хариулт:

--

Сонсогч нь ярьж байгаа хүнээ ойлгож байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй.

--

Сонсогч нь ярьж байгаа хүнийг үргэлжлүүлэн ярихыг нь дэмжиж чадахгүй.

--

Сонсогч нь өөрийн ойлголтоо лавшруулан асууж чадахгүй.

--

Сонсогч нь өөрийн санаа бодлыг хуваалцаж чадахгүй.

Самбарт, эсвэл том цаасан дээр дараах хүснэгтийг зурна.

“Бага ярих шаардлагатай”

“Их ярих шаардлагатай”

Сурагчдаас дараах асуултыг асууж, хариултыг тохирох хэсэгт бичнэ. Хэрвээ суралцагчдын

хариултад дараах зүйл гарч ирэхгүй бол асуултаар чиглүүлнэ.

Бусдын яриаг сонсохдоо үг яриаг бага зэрэг хэрэглэх нь ямар нөхцөлд үр ашигтай вэ?

(Хариултыг “Бага ярих шаардлагатай” гэсэн хэсэгт бичнэ.)

Гарч болох хариулт:

--

Ярьж байгаа хүн зөвхөн өөрийг нь хүн сонсоосой гэж хүсч байгаа үед.

--

Өөрийнх нь дотор хуримтлагдаад байгаа зүйлсийг бүгдийг уудлан гаргах хүсэлтэй байгаа

үед.

--

Ярьж байгаа хүн нь бусдаас үг яриагаар дэмжлэг авахыг хүсэхгүй байгаа үед

--

Ярьж байгаа хүн нь яриагаа таслуулахыг хүсэхгүй байгаа үед (жишээлбэл, аав ээж чинь,

эсвэл багш чинь чамайг зэмлэж загнаж байгаа үедээ тэд чамайг сонсохгүй).

Бусдын яриаг сонсохдоо үг яриаг бага хэрэглэх нь ямар нөхцөлд муу нөлөөтэй вэ?

(Хариултыг “Их ярих шаардлагатай” гэсэн хэсэгт бичнэ.)

Гарч болох хариулт:

--

Ярьж байгаа хүн зөвлөгөө авахыг хүсч байгаа үед.

--

Ярьж байгаа хүн харилцан ярилцахыг хүсч байгаа үед.

--

Ярьж байгаа хүн харилцагчийнхаа санаа бодлыг мэдэхийг хүсч байгаа үед.

Одоо дасгалаа бага зэрэг өөрчлөн үргэлжлүүлнэ. Дотор талын тойрогт сууж байгаа хүмүүс

зүүн гар тал руугаа гурван сандал алгасч сууна. Ингэснээр шинэ хүнтэй хамтран ажиллах

боломжтой болно. Харин энэ удаа гадна талын тойрогт сууж байгаа суралцагчид ярина.

Гадна талын тойрогт сууж байгаа суралцагчид нь түрүүчийн адил өчигдөр эсвэл амралтын

өдөр хийсэн зүйлээ ярина. Энэ удаа сонсож байгаа хүн нь өөрийн хүсч байгаа зүйлээ үгээр

чөлөөтэй илэрхийлэн хэлж болно, харин ярьж байгаа хүн рүүгээ огт харж болохгүй гэдгийг

сануулна. Сонсож байгаа хүн нь цонх, тааз, шал гээд юуг ч харж болохоос гадна өрөөний

нөгөө буланд хэн нэгийг сууж байна гэж төсөөлөн, түүн рүүгээ харж гараараа дохих гэх мэтийн

хөдөлгөөн хийж болно. Гагцхүү ярьж байгаа хүн рүү л харж болохгүйг анхааруулна.

Нэгээс хоёр минутын дараа энэ дасгалыг зогсоогоод суралцагчдаас дараах асуултыг асууна.

Ярьсан хүмүүсээс асуух асуулт:

Ярьсан бүх зүйлийг чинь сонссон гэж бодож байна уу?

Яриаг чинь сонсохдоо өөдөөс чинь харахгүй, өөр зүг рүү хараад байхад ямар

санагдсан бэ?

Яриаг чинь огт анзаарсан шинжгүй байхад үргэлжлүүлэн ярих нь ямар санагдсан бэ?

Чиний яриаг ийм байдлаар сонсож байсан тохиолдол амьдралд чинь таарч байсан

уу? Жишээ хэлж чадах уу? Тэр үед чамд ямар санагдсан бэ?

Сонссон хүмүүсээс асуух асуулт:

Энэ дасгалыг хийхэд ямар санагдсан бэ?

Ярьж байгаа хүн рүү харахгүйгээр яриаг нь сонсох боломжтой гэдгийг мэдэж байгаа

ч, чиний яриаг ийм байдлаар сонсоход ямар санагдсан бэ? Энэ нь байдаг л энгийн

зүйл үү?

Бусдын яриаг ийнхүү харилцагч руугаа харалгүйгээр сонсоход ямар чухал

мэдээллийг мэдэхгүй өнгөрч болох вэ?

Гарч болох хариулт:

--

Нүүрний хувирал гэх мэт үгийн бус харилцааны дохиог.

Ямар тохиолдолд үгийн бус харилцааны дохио чухал биш вэ?

Гарч болох хариулт:

--

Утсаар ярьж байхад.

--

Машин жолоодож байхад ярилцах.

--

Ямар нэг чухал бус зүйлийн тухай ярилцаж байгаа үед.

--

Бодож эргэцүүлэх шаардлагагүй зүйлийн тухай ярилцаж байгаа үед.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Бусдыг сонсож сурсан ба сураагүй дадал хэвшил

Энгийн үед ярилцдаг шиг үгийн болон үгийн бус харилцааг хослуулан хэрэглэх дасгал хийнэ.

Суралцагчдыг гурваар нь багт хувааж, багийн гишүүдийг “1”, “2”, “3” гэж дугаарлана.

“1” дүгээр гишүүн ярьж,

“2”, “3” дугаар гишүүд сонсоно.

“Сонсох даалгавар” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) гэсэн ажлын заавар бүхий картыг “2”, “3” дугаар

багийн гишүүдэд тарааж, зөвхөн өөрөө уншаад, өөр хүнд харуулж болохгүйг анхааруулна.

Ярих даалгавартай суралцагчид нь ойрын үед тохиолдсон, өөр хүнтэй хуваалцан ярьж болох,

хэт хувийн шинжтэй бус нэг асуудлыг ярихад бэлтгэх ёстой. Тухайлбал, гэр бүлийн маргаан,

найзтайгаа санал зөрөлдсөн гээд ямар ч асуудлыг ярихаар сонгож болно. Хэрвээ сонгож

чадахгүй бол бусадтай хуваалцан ярилцаж болох өөр нэг хувийн асуудлыг сонгож болно.

Гурван минут л ярих буюу суралцагчдын анхаарал сарнин, сонирхолгүй болох үед дасгалыг

дуусгана. Самбарт “Бусдыг сонсож сурсан хүний эзэмшсэн чадвар”-ыг суралцагчдаас асууж,

жагсаан бичнэ. Үүний тулд ярих даалгавартай суралцагчдаас дараах асуултыг асууна.

36 37


МОДУЛЬ 2: СЭДЭВ 3

СОНСОХ ЧАДВАР

Тантай ярилцсан хүн ярьсан зүйлийг чинь сонссон гэдгийг яаж мэдсэн бэ?

Хариултыг самбарт жагсаан бичнэ. Жагсаалтад дараах зүйлс багтсан байвал зохино.

Гарч болох хариулт:

--

Ярьж байгаа хүндээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх. Ямар нэг өөр зүйл хийхээ зогсоох

(жишээлбэл, хоол хийх, цэвэрлэгээ хийх, унших, бичих зэрэг).

--

Ярьж байгаа хүний өөдөөс харах.

--

Ярьж байгаа хүн рүү ойртох.

--

Ярьж байгаа хүний нүд рүү харж, харцаараа харилцаа тогтоох.

--

Ярьж байгаа хүнд хариу болгон толгойгоо дохих, эсвэл сэгсрэх

--

“Аан”, “тийм үү”, “тэгээд” гэх мэтээр дэмжих.

--

Сэтгэл зовох, баярлах, айх зэрэг сэтгэл хөдлөлөө нүүрний хувирлаар харуулах.

--

Хүний хэлэх гэсэн санааг хэрхэн ойлгосноо өөрийн үгээр хэлж, утгыг нь нягтлан шалгах.

Самбарт “Бусдыг сонсож сураагүй хүнд илрэх шинж” гэж бичнэ. Ярих даалгавар гүйцэтгэсэн

суралцагчдаас дараах асуулт асууж, хариултын самбарт бичнэ.

Сонсож байсан хүмүүсийн ямар үйлдэл “өөрийг чинь тоохгүй буюу яриаг чинь чухал гэж

үзэхгүй байна” гэсэн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Гарч болох хариулт:

--

Хүсээгүй байхад нь зөвлөгөө өгөх.

--

Ярьж байгаа хүний яриаг таслах.

--

Өөр зүг рүү харах.

--

Ярьж байгаа хүний яриаг таслан, өөр зүйл ярьж эхлэх, яриаг давж гарах оролдлого хийх.

--

Өөртэйгөө холбоотой зүйл ярьж байхад өөрийнх нь зан үйлийг шүүмжлэх.

--

Ярьж байгаа сэдэвтэй холбоогүй, хөндлөнгийн өөр сэдвээр ярьж, ярианы сэдвийг өөрчлөх.

--

Ярьж байгаа хүнтэй санал зөрөлдөн, түүний юу хийх байсан талаар ярьж, нөгөө хүнээ

өдөх.

--

Өөр зүйлд анхаарлаа хандуулах.

Ярьж буй зүйлийг чинь сонсохгүй байгаа хүнтэй ярихад ямар санагдсан бэ?

Бусдын яриаг сонсож сураагүй хүнтэй ярилцахад ямар санагдсан бэ?

Бусдыг сайн сонсохгүй байх нь харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

--

Ярьж байгаа хүний яриа удаашрах, эсвэл эргэлзэж магадгүй.

--

Яриаг таслахад хүргэж болно.

--

Ярьж байгаа хүнийг гомдоож мэдэх ба улмаар ярьж байгаа хүмүүсийн харилцаанд муугаар

нөлөөлж мэднэ.

Бусдыг сайн сонсох чадвар эзэмшсэн хүнтэй ярилцахад ямар санагдсан бэ?

Бусдыг сайн сонсох нь харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

--

Ярьж байгаа хүний урам нэмэгдэж, ил тод, илэн далангүй ярилцана.

--

Ярьж байгаа хүнд таатай сэтгэгдэл төрж, улмаар сонсож байгаа хүнтэй холбоо тогтоох

хүсэлтэй болж болно.

Ямар нөхцөлд бусдыг сайн сонсоход хүндрэлтэй байх вэ?

Гарч болох хариулт:

--

Завгүй байгаа үед.

--

Ямар нэг бодолд автсан буюу өөр нэг зүйлийн тухай бодож байгаа үед.

--

Ямар нэг ажлаас хоцорч байгаа буюу яаруу яваа үед.

--

Стресст орсон үед.

--

Ууртай байгаа үед.

--

Сонирхолгүй сэдвээр ярих үед.

--

Ядарсан үед.

Ийм тохиолдолд яах ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

Ярьж байгаа хүнээс уучлал хүсэн, өөрт тохиолдсон асуудлыг тайлбарлаад, дараа

тохиромжтой үед дахин уулзаж, энэ талаар ярихыг хүсэх.

ДҮГНЭЛТ

Ярьж байгаа хүн нөхцөл байдал, цаг хугацаанаас хамаарч, харилцагчаасаа заавал ижил

зүйлийг хүсэх албагүй тухай ярилцсанаа суралцагчдад сануулна. Ярьж байгаа зарим хүн

сонсогчоос “зөвхөн сонсох”-ыг, урам дэм өгөхийг хүсдэг бол, зарим нь харилцан ярилцах,

санаа бодлоо солилцохыг хүсдэг.

Суралцагчдаас дараах асуулт асууна:

Өөрийнх нь яриаг сонсох дургүй байгаа хүнийг яаж мэдэж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Хариултыг хүлээлгүй ярих, яриан дундаа зогсолт, хүлээлт гаргахгүй байх.

--

Шууд хариу өгөхгүй, зөвхөн өөрийн бодож байгааг л үргэлжлүүлэн ярих.

--

Юм хэлэхэд байнга таслах.

--

Ярианы сэдвийг өөрчлөх.

Харилцан ярилцах хүсэлтэй хүнийг яаж мэдэж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Ярилцаж байгаа хүнийхээ хариултыг хүлээх.

--

Өөрийн туршлага, бодлоо хуваалцахыг нөгөө хүнээсээ хүсэх.

Харилцаа холбоонд бусдыг сайн сонсох нь яагаад чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Бусад хүнийг өөрийнх нь хувьд чухал гэдгийг тэдэнд харуулна.

--

Бусдын бодол санаа, мэдрэмж, хүсэл сонирхлыг ойлгох цорын ганц арга зам.

--

Ойртон дотносох боломж олгоно.

38 39


МОДУЛЬ 2: СЭДЭВ 3

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРИЛЦАА: “БИ ӨГҮҮЛБЭР”

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.1

Сонсох заавар

Даалгавар нэг бүрийг тусгай жижиг цаасан дээр бичиж бэлтгэсэн байна.

Ярьж байгаа хүн чамаас

хүсээгүй ч түүнд зөвлөгөө

өг – “Чи тэгээч...”, эсвэл

“Хэрвээ би чиний оронд

байсан бол...” гэх мэт

зүйлсийг хэл. Нэлээд

урт зөвлөгөө өгөхийг

хичээгээрэй.

Ярьж байгаа хүний яриаг

тасалж, илүү сонирхолтой

өөр зүйл ярьж, түүнийг

давж гарахыг оролд.

Ярьж байгаа хүний яриаг

тодруулах зорилгоор

янз бүрийн асуулт тавь.

Жишээлбэл, “Чи... гэж хэлэв

үү?” эсвэл “Би чиний хэлсэн

зүйлийг сайн ойлгохгүй

байна. Үүнийгээ улам

тодруулан ярихгүй юу?” гэх

мэтээр.

Ярьж байгаа хүнд урам дэм

өгч, “Ингэсэн чинь надад

маш их таалагдаж байна,”

эсвэл “Чи энэ асуудлыг

үнэхээр сайн зохицуулж

чадсан юм шиг санагдлаа”

гэх мэтээр өөрийг нь магт.

Ярьж байгаа хүний өөрийг

нь шүүмжилж, “тэр ч ёстой

тэнэг зүйл байна даа” эсвэл

“Чи яах гэж тийм юм хийж

байгаа юм бэ?” гэх мэтээр

өөр рүү нь дайрч давшил.

Ярьж байгаа хүн рүү эгцлэн

хараад, харцаараа ойлгож

байгаагаа илэрхийлж,

сайшааж байгаагаа үе үе

толгой дохиж, эсвэл санал

нийлж байгаагаа үгээр

илэрхийл. (жишээлбэл,

“аанхаа” эсвэл “тийм шүү”

гэх мэтээр).

Ярьж байгаа хүний яриатай

огт холбоогүй өөр сэдэв

рүү орж, ярианы сэдвийг

өөрчил.

Нөгөө хүнээ ярьж байхад

нь өөр хүн рүү тонгойн,

ямар нэг зүйлийг шивнэн

ярьж эхэл.

Эхлээд анхааралтай сонсож

байгаад, дараа нь уйдаж

байгаа мэт дүр гарган,

хэрвээ сууж байгаа бол

гараа толгой дээрээ тавь.

Өрөөг тойруулан харж,

санаа алдан, цаг руугаа

хар. Дараа нь дэвтрээ

гаргаж ирээд, нээгээгүй

хэрнээ нээх гэж байгаа мэт

эргүүлж тойруулан барь.

Үе үе “үгүй ээ” гэж хэлэх

мэт толгойгоо сэгсрэн,

санал нийлэхгүй байгаа

мэтээр ярьж байгаа хүн

рүү хар. Дараа нь харцаа

буруул.

Хааяа хааяа “тийм, тийм”,

“аанхаа” гэх мэт зүйл хэлж,

нөгөө хүний хэлж байгаатай

санал нийлж байгаагаа үгээр

илэрхийл.

Ярьж байгаа хүнтэй санал

зөрөлд. Нөгөө хүнээ ямар

нэг зүйл хэлэх бүрт түүнийг

нь эсэргүүцэн үгүйсгэж

тухайн нөхцөлд ярьж байгаа

хүн юу хийх, яах ёстой

байсныг хэл.

Үе үе “Тийм үү”, “Нээрэн үү”

гэх мэт зүйлсийг итгэхгүй,

эргэлзэж байгаа өнгө

аястайгаар хэл.

Яриаг нь сонсох хүсэлгүй

байгаагаа илэрхийлж,

яриан дундуур нь “ёстой

сонирхолгүй юмаа, утгагүй

юм“ гэх зэрэг үгсийг хэл.

Сэдэв 4

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРИЛЦАА:

“БИ ӨГҮҮЛБЭР”

40

41


МОДУЛЬ 2: СЭДЭВ 4

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРИЛЦАА: “БИ ӨГҮҮЛБЭР”

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

--

“Би өгүүлбэр” гэдэг нь сэтгэгдэл, мэдрэмж, хэрэгцээ, хүсэл сонирхлыг илэрхийлсэн,

ихэвчлэн “Би” гэсэн үгээр эхэлдэг өгүүлбэрийг хэлнэ.

--

Бусадтай харилцахдаа “Би өгүүлбэр”-ийг ашиглах нь эерэг үр дүнд хүрэх магадлалыг

нэмэгдүүлдэг. Өөртөө итгэлтэй харилцахад “Би өгүүлбэр”-ийг ашиглах нь элбэг байдаг.

--

“Би өгүүлбэр”-ийг ашиглан өөртөө итгэлтэйгээр харилцаж сурахад олон удаагийн дасгал

хийх нь чухал.

СУРГАЛТЫН ЯВЦ

Өөртөө итгэлтэй харилцаа: “Би өгүүлбэр” гэсэн сэдвийг судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

“Би өгүүлбэр"

ЗОРИЛГО

“Би” өгүүлбэрийн онцлогийг судалж, тухайн өгүүлбэрийг зохиох дасгал ажиллан, өөртөө

итгэлтэйгээр харилцахад тус өгүүлбэрийг хэрхэн ашиглах алхмыг судална.

ЗОРИЛТ

Энэ сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• “Би” өгүүлбэрийг ашиглаж сурах.

• Өөртөө итгэлтэйгээр харилцахад шаардагдах алхмыг тодорхойлох.

• Өөртөө итгэлтэй хэлбэрийг илэрхийлсэн өгүүлбэр зохион, найруулж сурах.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Тохиолдол (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1)

• “Сөрөг хариултын жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2) – Том үзүүлэн

• “Сөрөг утгатай буюу “Чи“ өгүүлбэр” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3) – хоёр хүний дунд нэг хувь

өгөхөөр, эсвэл нэг том үзүүлэн дээр бичиж, нэг зэрэг ажиллуулахаар бэлтгэнэ.

• “Сөрөг утгатай өгүүлбэр - Хариултын хувилбар” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.4)

• “Өөртөө итгэлтэй харилцах алхам” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.5) –ыг бичсэн том үзүүлэн

Нөөц хэрэглэгдэхүүн 4.1-д байгаа тохиолдлыг уншиж, ийм нөхцөлд өөрийн бодол сэтгэгдлээ

хэрхэн илэрхийлэхийг суралцагчдаас асууна. Урьдчилан бэлтгэсэн “Сөрөг хариултын жишээ”

(Нөөц хэрэглэгдэхүүн 4.2) гэсэн үзүүлэнг дэлгэн харуулна. Жишээ өгүүлбэрийг тод хараар

онцлон бичсэн үгийн өнгө аясаар хэлж, эдгээрийг сонсож байгаа хүн өгүүлбэр бүрт ямар

хариу үйлдэл хийж болохыг асууж, ярилцана.

Дээрх өгүүлбэр нь өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийг бусдад ойлгуулах эсвэл тэдний

үйлдлийг өөрчлөх гэж хичээж байгаа тохиолдолд яагаад үр дүн муутай арга зам гэж үзэхийг

суралцагчдаас асууна. Тэдний хариултыг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Эдгээр өгүүлбэр нь сөрөг сэтгэгдэл төрүүлэхээр өнгө аястай байна (зэмлэсэн, буруутгасан,

дайрч давшилсан).

--

Сонсогч руу төвлөрсөн.

--

Эдгээр өгүүлбэрт өгүүлэгч хүнд төрж байгаа мэдрэмж, хүсэл эрмэлзлэл зэрэг нь тодорхой

илэрч чадахгүй байна.

Самбарт бичсэн хариултыг арилгалгүйгээр том цаасан дээр бичиж бэлтгэсэн дараах

өгүүлбэрийг харуулж, ийм тохиолдолд суралцагчид ямар хариу үйлдэл үзүүлэхийг асууж,

ярилцана.

Миний дэвтрийг алга болгосонд чинь уур их хүрч байна. Шалгалтад бэлтгэхэд дэвтэр минь

их хэрэгтэй байсан юм. Харин одоо нэгэнт дэвтэргүй болсон учир шалгалтаа сайн өгч

чадахгүй байх гэдэгт санаа зовж байна. Чамайг надаас авсан юмаа арай гамтай хэрэглэж

байхыг л би хүсч байна.

Энэ өгүүлбэр яагаад өмнөх жишээнээс сайн болсон байгааг нь суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

Нөгөө хүнээ айлгаж сүрдүүлээгүй, доромжилж давшлаагүй байна (энэ өгүүлбэр нь сөрөг

утга агуулаагүй).

--

Сонсогч биш, харин түүнийг өгүүлэгч рүү төвлөрсөн байна.

42 43


МОДУЛЬ 2: СЭДЭВ 4

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРИЛЦАА: “БИ ӨГҮҮЛБЭР”

--

Өгүүлэгч этгээдэд төрж байгаа сэтгэгдэл, мэдрэмж, хүсэл бодол нь тодорхой

илэрхийлэгдсэн байна.

Дээрх өгүүлбэрт багтсан гурван санаа тус бүр өмнөх гурван өгүүлбэрээс эсрэг утгатай болно.

Иймээс энэ гурван санааг тодруулан ярих үедээ түүнтэй утгаараа дүйцэх өгүүлбэрийг хөндлөн

зураасаар дарж тэмдэглэнэ. Ярилцаж дууссаны дараа харилцаа амжилтгүй болсон тухай

гурван өгүүлбэр бүгд дарагдсан байх ёстой. Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Мэдээлэл хүлээж авч байгаа хүн эерэг хариу үйлдэл хийх магадлал өндөр байгаа нь юутай

холбоотой вэ?

Гарч болох хариулт:

--

Мэдээлэл илгээж байгаа хүн бодол санаа, сэтгэгдлийнхээ хариуцлагыг өөр дээрээ авч

байна.

--

Мэдээлэл илгээгч нь хүлээн авж буй хүнийг буруутгах, эсвэл “доромжилж давшлах”

оролдлого гаргахгүй байна.

Эдгээр өгүүлбэрээс ажиглахад, өгүүлэгч өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдэл дээр төвлөрөн

ярьж байгааг юу тодорхой харуулж байна вэ? Самбарт бичсэн өгүүлбэрт байгаа “Би” гэдэг үг

бүрийг дугуйлж тэмдэглэнэ.

Гарч болох хариулт:

--

Эдгээр өгүүлбэрийг хэлэхдээ “Чи” гэхийн оронд “Би” гэж эхэлсэн байна. “Чи дандаа л ...”,

“Чи хэзээ ч ...”, “Чи бол ...” гэхийн оронд “Би ...”, эсвэл “... гэж би хүсч байна” гэх мэтээр

найруулсан байна.

“Би өгүүлбэр” нь маш чухал, онцгой дотоод хүчийг агуулсан байдаг. Үүнийг жишээгээр

харуулна. Энэ дасгалыг хийхэд саналаараа оролцох хүсэлтэй нэг хүнийг сонгоод, түүнийг

“Чи өгүүлбэр” ашиглан зэмлэнэ гэдгийг урьдчилан хэлнэ. Үүний хариуд тэр таны хэлж байгаа

зүйлийг үгүйсгэж, тантай санал зөрөлдөх ёстой гэдгийг анхааруулна. Тэгээд түүнд хандан “Чи

дандаа л хоцорч ирдэг” гэж зэмлэнэ. Хариуд нь суралцагч нь “Үгүй, би дандаа хоцордоггүй

шүү дээ” гэж хэлнэ. Дахин өөр нэг суралцагчийг саналаар нь сонгож, түүнтэй харилцахдаа “Би

өгүүлбэр”-ийг ашиглана гэдгийг хэлнэ. Үүний хариуд суралцагч мөн л таны хэлснийг үгүйсгэж,

тантай санал зөрөлдөх ёстойг анхааруулна. Одоо түүнд хандан “Хоцорч ирдэг чинь надад

төвөгтэй санагдах юм” гэж хэлнэ. Оролцогч нь “Үгүй ээ, энэ чамд төвөгтэй санагдахгүй” гэж

хэлж, үгүйсгэх оролдлого хийнэ. Эсвэл тэр юу ч хэлэхгүй зогсож болно. Энэ үед, магадгүй тэр

танд ямар мэдрэмж төрж байгааг мэдэж чадахгүй гэдгийг хэлнэ. Хэрвээ энэ удаа суралцагч нь

“Би байнга хоцроод байдаггүй шүү дээ” гэж хэлбэл, Би чамайг байнга хоцордог гэж хэлээгүй”

гэж хариулна. Зүгээр л түүний хоцорч ирэх нь өөрт чинь төвөгтэй санагддаг гэдгээ л хэлсэн

гэж сануулна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

“Би өгүүлбэр” нь бусдын тодорхой үйлдлээс зөвхөн тухайн хүнд төрж байгаа мэдрэмж,

сэтгэгдэлд төвлөрсөн байдаг. Иймд “Би өгүүлбэр”-ийг зөв зохистой хэрэглэсэн үед түүнийг

үгүйсгэх аргагүй болохыг энэ дасгал ажил харуулж байгааг онцлон анхааруулна.

Дээрх жишээнээс “Би өгүүлбэр” юуг харуулж байгааг суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

“Би өгүүлбэр“-ийг үгүйсгэх боломжгүй. Ийм өгүүлбэр нь хэн нэгэнд төрсөн сэтгэгдэл,

мэдрэмжийг илэрхийлдэг учир сонсогч тэдгээрийг байгаа чигээр нь хүлээж аваад, өөрөө

ямар нэг зүйлийг хийх ёстой болно.

“Би өгүүлбэр”-ийг ашиглан харилцахад өөр нэг чухал зүйл байдаг. “Би өгүүлбэр”-ийг оновчтой

хэрэглэхэд зөвхөн “Би” гэдэг үгээр эхлэх нь хангалтгүй болохыг “Чи өгүүлбэр”-ийн дараах

жишээнд тулгуурлан тайлбарлана.

Жишээ: “Чи хэзээ ч миний найзуудтай хамт гадагш явахыг хүсдэггүй”.

Энэхүү сөрөг утгатай өгүүлбэрийг дараах байдлаар хэд хэдэн хувилбараар өөрчилж, самбарт

бичнэ.

Хоёулаа найз нартай минь хамт заримдаа гадагшаа гарч байхыг би хүсч байна.

Миний найзуудтай хамт гадагшаа гарахыг чи ер нь хүсдэггүй юм шиг надад санагддаг.

Бид хоёр миний найз нартай хамт гадагшаа гарч чаддаггүйд би сэтгэл зовдог.

Энэ гурван өгүүлбэр нь бүгд л “Би өгүүлбэр” мэт харагдаж байгаа боловч нэг нь нөгөө

хоёроосоо арай хүч султай өгүүлбэр байгааг хэлнэ. Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Эдгээр “Би өгүүлбэр”-ийн аль нь бусдаасаа өөр байна вэ?

Гарч болох хариулт:

--

“Миний найзуудтай гадагшаа гарахыг чи ер нь хүсдэггүй юм шиг надад санагддаг.”

Энэ “Би өгүүлбэр” нь нөгөө хоёр өгүүлбэрээсээ яагаад хүч султай гэж үзэж байна вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ өгүүлбэр нь үүссэн асуудлын тухайд өгүүлэгч этгээд ямар мэдрэмжтэй байгааг

харуулахгүй байна.

--

Энэ өгүүлбэр нь харилцагчийнхаа хүсэл, мэдрэмжийн талаар өгүүлэгч этгээд ямар

бодолтой байгааг л хэлж байна. Харин өөрийнх нь мэдрэмж, санаа бодол тодорхой

илрээгүй байна.

Энэ өгүүлбэр нөгөө хоёр өгүүлбэрийн адил эерэг хариу үйлдэл хийх боломжийг нэмэгдүүлж

чадах уу?

Гарч болох хариулт:

--

Үгүй.

Суралцагчдыг хос хосоор нь багт хувааж, Сөрөг утгатай буюу - “Чи өгүүлбэр” (Нөөц

хэрэглэгдэхүүн 4.3) материалаас нэг нэгийг өгнө. Хэрвээ энэ материалыг том үзүүлэн дээр

бичиж бэлтгэсэн бол түүнийгээ ашиглана. Суралцагчид дараах даалгаврыг гүйцэтгэнэ.

Зүүн талын баганад бичсэн сөрөг утгатай “Чи өгүүлбэр”-ийг уншаад, оронд нь хэрэглэж

болох, сонсогч этгээдийг дайрч давшлалгүйгээр өгүүлэгч этгээдийн сэтгэгдэл, мэдрэмжийг

илэрхийлсэн өгүүлбэр зохиож бичнэ. “Би өгүүлбэр”-ийн хэлбэрээр найруулах ба үгийг

анхааралтай, оновчтой сонгоно. Өгүүлбэрээ “Би” үгээр эхлэх шаардлагагүй, харин өөрт

төрсөн сэтгэгдэл, мэдрэмжийг ил тод, шулуун шударга илэрхийлэх нь чухал.

Суралцагчдын зохиосон өгүүлбэрийг сонсож, сайжруулах шаардлагатай бол “Сөрөг утгатай

өгүүлбэр–Хариултын хувилбар” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.4) материал дахь мэдээллийг ашиглана.

Суралцагчдаас энэ дасгалыг гүйцэтгэхэд хэр зэрэг хялбар, эсвэл хүнд байсныг нь асуугаад,

“Би өгүүлбэр”-ийг ашиглахын давуу талыг тодруулна.

44 45


МОДУЛЬ 2: СЭДЭВ 4

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРИЛЦАА: “БИ ӨГҮҮЛБЭР”

Гарч болох хариулт:

--

Эдгээрийг үгүйсгэн, үндэслэл муутай гэж хэлэх боломжгүй.

--

Эдгээр нь нөгөө хүнээ буруутгасан, түүн рүү дайрч давшилсан утга агуулаагүй.

Ихэнх хүн өөрт төрсөн санаа бодлоо хэлэхээс өмнө бусдыг буруутгах нь элбэг байдаг. Үүний

шалтгааныг юу гэж бодож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрт төрсөн сэтгэгдлээ шууд, илэн далангүй, шулуун шударга хэлэх чадвар дутмаг байдаг

тул үүнийг хэрэглэхэд илүү хүнд байж болзошгүй.

--

Өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ илэрхийлэхэд зүрх зориг, өөрийгөө хүндлэх чадвар ч

шаардагдана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Өөртөө итгэлтэй харилцааг илэрхийлсэн өгүүлбэр

Дараах асуултыг суралцагчдаас асууж, дасгал ажлыг эхлүүлнэ.

Өөртөө итгэлтэй харилцахын тулд хүн ямар зүйл хийх ёстойг санаж байгаа хүн байна уу?

Суралцагчдын хэлсэн бүх хариултыг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

“Би өгүүлбэр”-ийг ашиглах.

--

Юу хэлэх гэж байгаагаа мэдэж байх.

--

Тод, ойлгомжтой ярих.

--

Өөртөө ямар сэтгэгдэл төрж байгааг бусад хүмүүст хэлэх.

Өөртөө итгэлтэй харилцахад гардаг бэрхшээлтэй асуудал бол өөрийн харилцааны хуучин

зуршил, дадал хэвшлийг өөрчлөх явдал юм. Түрэмгий болон өөртөө итгэлгүй харилцдаг хүмүүс

өөртөө итгэлтэй харилцааг эзэмшихийн тулд хийж дадсан үйлдлээс зайлсхийх нь чухал.

Өөртөө итгэлгүй, идэвхгүй харилцааны үед ямар онцлог илэрдгийг асууж, хариултыг самбарт

бичихдээ “Битгий, бүү” гэсэн сул үгийг нэмж, үгүйсгэсэн утгатай өгүүлбэр бичнэ.

Гарч болох хариулт:

--

Битгий амандаа бувтана.

--

Битгий гомдолло.

--

Бөөрөнхийлж бүү ярь, – хүссэн зүйлээ шууд хэл!

--

Битгий худлаа хэл.

--

Уучлал битгий хүс.

--

Бухимдсан эвгүйцсэн үйлдэл бүү хий.

Түрэмгий харилцааны үед илэрдэг онцлогийг асууж, дээрхийн адил хариултыг самбарт бичнэ.

Бичихдээ мөн “Битгий, бүү” гэсэн сул үгийг хэрэглэн, үгүйсгэсэн утгатай өгүүлбэр бичнэ.

Гарч болох хариулт:

--

Битгий орилж, хашгич.

--

Хүсч байгаа зүйлээ ямар ч үнээр хамаагүй олж авахыг бүү хичээ.

--

Ямар нэгэн зүйл бүү шаард.

--

Бусад хүнийг битгий гутаан доромжил.

--

Бүдүүлэг авир битгий гарга.

--

Гараараа битгий зааж чичил.

Амжилттай сайн харилцахад хоёр чухал асуудал байдгийг хүмүүс ихэнхдээ ойшоож үздэггүй.

Үүнд:

--

1 дүгээрт: Тохиромжтой цаг, газрыг сонго.

--

2 дугаарт: Өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ нуухын тулд элдэв шалтаг тоочих хэрэггүй,

зүгээр л шалтгааныг нь хэл!

Мөн дараах зүйлийг суралцагчдад тайлбарлана.

Хэрвээ чи хэн нэгэнтэй өөрийн хувийн асуудлыг ярилцах шаардлагатай бол хоёулхнаа үлдэх

үеийг хүлээ, эсвэл дахин уулзах цаг тохиролцож болно. Хэрвээ ямар нэг асуудлаар ярилцах

гэтэл харилцагч хоёр хүний хэн нэг нь энэ талаар сэтгэл санааны бэлтгэлгүй байвал (ядарсан,

сэтгэл нь хямарсан, ууртай, согтуу гэх мэт) арай илүү бэлтгэлтэй болох цагийг хүлээх нь зүйтэй.

Тохиромжтой газраа сонгож чадвал бусад хүний дэргэд нөгөө хүнээ эвгүй байдалд оруулахаас

зайлсхийх, та хоёр бусад хүний нөлөөнд автахааргүй, чөлөөтэй, илэн далангүй ярилцах

боломжтой болох, бодол санаагаа төвлөрүүлэн хэлэх гэсэн зүйлээ хэлж дараа нь харамсахгүй

байх боломжтой. Шалтаг тоочилгүй, шалтгааныг шууд хэлж сурах нь өөрт төрсөн сэтгэгдэл,

мэдрэмжийг нууж далдлалгүй, шулуун шударга илэрхийлснээр бусдад буруу ойлголт

төрүүлэхээс сэргийлэх ба хэрвээ асуудлыг шууд зохицуулж чадахгүй бол тухайн асуудал нь

дахин дахин тохиолдож болзошгүй. “Өөртөө итгэлтэй харилцах алхам” (Нөөц хэрэглэгдэхүүн

4.5) материалыг дэлгэн харуулна. Алхам бүрт холбогдох тайлбар өгч, жишээ хэлнэ. Хүний

биеийн хөдөлгөөн, дуу хоолойн өнгө харилцаанд үг яриатай адил чухал ач холбогдолтой.

Дараагийн үйл ажиллагаа руу орохын өмнө суралцагчид нь дээрх алхмын талаар нэгдсэн

ойлголттой болсон байх ёстой.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ суралцагчид нь энэ алхмын загварыг хэтэрхий энгийн байна гэж үзвэл, эсвэл хүн ер нь

өөртөө итгэлтэйгээр хэлсэн асуудлыг тийм ч хялбар хүлээн зөвшөөрдөггүй гэж хэлбэл, одоо

үзэж байгаа загвар нь зөвхөн суурь загвар болохыг хэлнэ. Дараа дараагийн сэдвээр бусдын

дарамт шахалт, ятгах оролдлогыг харуулсан илүү нарийн, ээдрээтэй тохиолдлыг үзнэ гэдгийг

хэлнэ.

Одоо дээрх алхмыг ойлгоход суралцагчдад тус болох зорилгоор дараах тохиолдлыг ашиглан,

өөртөө итгэлтэйгээр санаагаа илэрхийлэх өгүүлбэр зохионо. Дараах нөхцөлийг суралцагчдад

уншиж өгнө.

Хамгийн сайн найзын чинь хуучин найз залуу (найз охин) нь чамтай болзохыг хүсчээ. Чи

түүнийг аятайхан залуу (охин) гэж бодож байгаа ч сайн найзыгаа гомдоохыг хүсэхгүй

байгаа учраас түүнтэй орооцолдохыг хүсэхгүй байна. Иймд чи түүний хүсэлтээс татгалзаж,

түүнийгээ өөртөө итгэлтэйгээр хэлэхээр шийджээ.

46 47


МОДУЛЬ 2: СЭДЭВ 4

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРИЛЦАА: “БИ ӨГҮҮЛБЭР”

Суралцагчид өөртөө итгэлтэй харилцах алхмын дагуу мэдээлэл боловсруулж, алхам тус бүрт

өгүүлбэр зохионо. Эдгээр өгүүлбэрийг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Өөрт төрсөн сэтгэгдэл, тухайн асуудлыг тайлбарлах: “Чамайг би дажгүй залуу (охин) гэж

боддог. Гэхдээ яг одоо чи бид хоёрын хувьд уулзаж болзоход тохиромжтой үе гэж би

бодохгүй байна. ... (найзын чинь нэр) бид хоёрын нөхөрлөл миний хувьд маш чухал зүйл.

Чамтай уулздаг болчихвол түүнд эвгүй санагдах байх. Түүнийг гомдоох хүсэл надад алга”.

--

Хүсэлтээ хэлэх: “Бид хоёр яаралгүй, юу болохыг хэсэг хугацаанд хүлээх нь зүйтэй гэж би

бодож байна”.

--

Нөгөө хүний бодлыг асуух: “Чи ямар бодолтой байна вэ?”

--

Хариултыг хүлээх: “Чиний юу хэлж байгааг би ойлгож байна”.

--

Талархан хүлээж авах: “За, ингээд болох шив дээ. Намайг ойлгон хүлээж авсанд чинь

баярлалаа”.

ДҮГНЭЛТ

Тус сэдвийг дүгнэхийн тулд суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана.

“Би өгүүлбэр” болон өөртөө итгэлтэй харилцах хоёрын хооронд ямар холбоо хамаарал байна

вэ?

Гарч болох хариулт:

--

Өөртөө итгэлтэй харилцахад ”Би өгүүлбэр”-ийг ашиглах шаардлагатай.

“Өөртөө итгэлтэй харилцах алхам” үзүүлэнд суралцагчдын анхаарлыг дахин хандуулна. Энд

байгаа ихэнх жишээ “Би өгүүлбэр” байгааг хэлнэ.

“Би өгүүлбэр”-ийг хэлж, хэрэглэж сурахад хүнд ямар чадвар шаардагдах вэ?

Гарч болох хариулт:

--

Тухайн хүн өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ үнэн зөв, өөрийгөө хуурч мэхлэлгүй ойлгох.

--

Өөрийн мэдэрч байгаа мэдрэмж, хүсэл мөрөөдлөө тодорхойлох.

--

Тухайн хүн өөрийгөө хүлээн зөвшөөрч, өөрийн бодол, хүсэл сонирхлоо үнэлж сурах.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1

Тохиолдол

Чи маргааш нэгэн чухал шалгалт өгөх ёстой. Шалгалтын өмнөх өдөр нэг найз чинь дэвтрийг

чинь түр гуйж, дутуу хичээлээ нөхөж аваад, шалгалтандаа бэлдэх гэсэн юм гэжээ. Чи хэдийгээр

шалгалтын өмнө дэвтрээ хүнд өгөх дургүй байсан боловч найз чинь чиний дэвтрийг өдөртөө

багтааж өгөхөөр амласан тул түүнд өгчээ. Тэгээд хэсэг хугацааны дараа дэвтрээ авахаар

түүнтэй уулзтал тэр чиний дэвтрийг алга болгочихлоо гэв. Чи маргаашийн шалгалтад санаа их

зовохоос гадна найздаа маш их уур хүрч байв. Энэ бол чамаас гуйж авсан юмыг алга болгож

байгаа анхны тохиолдол биш бөгөөд дэвтрийг чинь эцсийн мөчид зээлсэн анхны тохиолдол ч

бас биш юм.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

Зэмлэсэн:

Доромжилсон:

Сүрдүүлсэн:

Буруутгасан:

Сөрөг хариултын жишээ

“Чи яагаад бусад хүний эд зүйлийн талаар огт санаа тавьдаггүй юм бэ?”

“Ямар тэнэг амьтан бэ? Хүний дэвтрийг гээж байхдаа яадаг байна аа!”

“Чи дандаа л ингэх юм. Би чамд дахиад хэзээ ч юу ч зээлдүүлж байхгүй

“Одоо би чамаас болж шалгалтандаа унах нь! Энэ бол ганцхан чиний л

буруу!”

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.3

Сөрөг утгатай буюу “Чи өгүүлбэр”

Сөрөг утгатай буюу –“Чи өгүүлбэр”

Чи миний хэлж байгаа юмыг хэзээ ч сонсдоггүй.

Чи дандаа л хоцорч ирдэг.

Энэ чинь ёстой тэнэг санаа.

Эерэг утгатай буюу “Би өгүүлбэр”

Миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй

байдагт чинь би дургүй.

Манай найз нараас нэг нь ч миний хийсэн

зүйлийг ойшоож үздэггүй.

Хамтдаа гадагшаа гарах бүрт чи намайг

анхаардаггүй.

Над руу битгий хашгичаад бай!

Битгий тэгж бай.

Асуулт асууж байхад минь намайг битгий

шоолж бай.

48 49

Чи тэнэг!

Чи дандаа л өөрийгөө зөв гэж боддог.


МОДУЛЬ 2: СЭДЭВ 4

ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ ХАРИЛЦАА: “БИ ӨГҮҮЛБЭР”

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.4

Сөрөг утгатай өгүүлбэр – Хариултын хувилбар

Багшид зориулсан мэдээлэл

Сөрөг утгатай буюу

Эерэг утгатай буюу “Би өгүүлбэр”

“Чи өгүүлбэр”

Чи миний хэлж байгаа

зүйлийг хэзээ ч

сонсдоггүй.

• Миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй байдаг чинь надад

таалагддаггүй.

• Миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй байдаг чинь миний

сэтгэлийг хямраадаг.

Чи дандаа л хоцорч ирдэг. • Чамайг хоцорч ирээд байхаар би чиний хувьд чухал биш юм

шиг санагддаг.

• Чи үргэлж цагтаа ирж байгаасай гэж би хүсдэг.

Энэ чинь ёстой тэнэг

санаа.

Манай найз нараас нэг нь

ч миний хийсэн зүйлийг

ойшоож үздэггүй.

Хамтдаа гадагш

гарах бүрт чи намайг

анхаардаггүй.

Над руу битгий хашгичаад

бай!

• Энэ санааг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байх болов уу гэж би

бодож байна.

• Би үүнтэй санал нийлэхгүй байна.

• Найз нарын минь хэн нь ч миний хийсэн зүйлийг үнэлэхгүй

байгаад би санаа зовж байна.

• Найз нарын минь хэн нь ч миний хийсэн зүйлийг

анзаарахгүй байгаа нь миний санааг зовоож байна.

• Намайг тоохгүй болохоор чинь би өөрийгөө хэрэггүй хүн

гэж санадаг.

• Хамтдаа гадагш гарах үед чи надад илүү их анхаарал тавьж

байгаасай гэж би хүсдэг.

• Над руу хашгираад байхаар чинь би гомддог.

• Над руу хашгираад байхаар чинь намайг хүндлэхгүй байгаа

юм шиг надад санагддаг.

Битгий тэгж бай. • Чамайг ингэхэд би дургүй.

• Чиний ингэх нь надад түгшүүртэй санагддаг.

Асуулт асууж байхад минь

намайг битгий шоолж

бай.

• Асуулт асуухад минь шоолоод байхаар би их тэнэг байдалд

орсон мэт санагддаг.

• Намайг асуулт асуухаар чамайг шоолохгүй байгаасай гэж би

хүсдэг.

Чи тэнэг! • Чиний энэ байдал надад таалагдахгүй байна.

• Чиний энэ байдал намайг эмзэглүүлж байна.

Чи дандаа л өөрийгөө зөв

гэж боддог.

• Миний хэлж байгаа зүйлийг сонсохгүй болохоор би чиний

хувьд чухал хүн биш юм байна гэж санадаг.

• Миний хэлж байгаа зүйлийг анхаарч байгаасай гэж би

хүсдэг.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.5

Өөртөө итгэлтэй харилцах алхам

Алхам Тайлбар Чиний хэлж болох үгс Жишээ

1. Өөрт төрсөн

сэтгэгдэл,

мэдрэмж,

үүссэн

асуудлыг

тайлбарла.

2. Хүсэлтээ

тавь.

3. Юу бодож

байгааг нь асуу.

4. Нөгөө хүнээ

сонс.

5. Талархан

хүлээж ав.

Тодорхой асуудал,

үйлдлийн талаар чамд

ямар мэдрэмж төрж

байгааг хэл. Чамд саад

болж байгаа үйлдэл,

асуудлыг тодорхой

хэл.

Юу хүсч байгаагаа

тодорхой илэрхийл.

Чиний тавьсан

хүсэлтийн талаар

нөгөө хүн юу бодож

байгааг асуу.

Чиний санал,

хүсэлтийн талаар

төрсөн мэдрэмж,

бодол санаагаа нөгөө

хүн чинь хуваалцана.

Хэрвээ нөгөө хүн

хүсэлтийг чинь

зөвшөөрөх юм бол

“баярлалаа” гэж хэлэх

нь яриаг дуусгах нэгэн

сайхан арга болно.

“...-хээр надад

санагддаг”

“...-хээр би санаагаар

унадаг. ”

“...-хээр би эвгүйцдэг”

“...-хээр надад гомдол

төрдөг”

“...-х чинь надад

таалагддаггүй”

“...-вэл сайн байна”

“...-ээсэй гэж би хүсч

байна ”

“Чи ...-ж чадах уу”

“Битгий ...-ж байгаарай“

“...-дэг ч болоосой гэж

би хүсдэг”

“Энэ талаар чи юу гэж

бодож байна вэ?”

“Энэ чамд зүгээр үү?”

“Энэ чамд боломжтой

санагдаж байна уу?”

“Ямар бодолтой байна

вэ?”

Нөгөө хүн хариултаа

хэлнэ .

“Баярлалаа.”

“За, чамд талархаж

байна.”

“Чамайг зөвшөөрсөнд

би баяртай байна.”

Чи зээлсэн мөнгөө

хугацаандаа буцааж

өгөхгүй болохоор

чи намайг ашиглаад

байгаа юм шиг

надад санагдаад

байна.

“Чи зээлсэн мөнгөө

аль болох хурдан

буцааж өгч байвал

сайн байна”.

“Чи юу гэж бодож

байна?

“Тийм шүү, Би

нээрэн зээлсэн

мөнгөө өгөхдөө

их удаадаг нь

үнэн. Гэхдээ би

дараагийн удаад

аль болох хурдан

эргүүлж өгье ”

“Хүлээж авсанд

чинь баярлалаа.

Одоо хоёулаа

хамтдаа жаахан

хөгжим сонсвол

ямар вэ?”

“Сайн байна!”

50 51


МОДУЛЬ 2: СЭДЭВ 5

ЯТГАЛГАД ХАРИУ ӨГӨХ

ЗОРИЛГО

Энэ сэдвийн хүрээнд бусдыг ятгах янз бүрийн арга хэлбэрийн тухай судалж, түүнд хариу

үйлдэл үзүүлэх арга зам, тэдгээрийн давуу, сул талын талаар ярилцах ба өөртөө итгэлтэйгээр

харилцах алхам, ятгалга хийх оролдлого болон түүнд үзүүлэх хариу үйлдлийг тодорхойлно.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Бусдыг ятгадаг аргыг мэддэг болох.

• Ятгалгад хариу үзүүлэх арга замыг боловсруулах.

• Ятгалгад хариу өгөх арга хэлбэр бүрийн давуу, сул талыг тодорхойлох.

Сэдэв 5

ЯТГАЛГАД ХАРИУ ӨГӨХ

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Цаасан скоч

• “Ятгалгын олон хэлбэр” карт (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1) – А4-ийн хэмжээтэй цаасан дээр

хувилсан том карт нэг багц, мөн А4-ийн цаасны 1/4-тэй хэмжээтэй цаасан дээр хувилсан

жижиг карт нэг багц

• “Жүжигчилсэн тоглолтыг хянах хуудас” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2) – том үзүүлэн хэлбэрээр

• “Ятгалгыг харуулсан жүжигчилсэн тоглолтын зохиомж” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.3) – хоёр

хувь

52 53


МОДУЛЬ 2: СЭДЭВ 5

ЯТГАЛГАД ХАРИУ ӨГӨХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Өөртөө итгэлтэй харилцсан ч бусад хүн шууд чамтай санал нийлж, хамтран ажиллаж

эхлэх баталгаа болж чадахгүй. Өөртөө итгэлтэйгээр харилцаад эхлэхээр олон хүн өөрийн

хүссэн зүйлийг тухайн хүнээр хийлгэхээр ятгах нь элбэг тохиолддог.

• Бусад хүн нь чиний яриаг таслах, ярианы сэдвийг өөрчлөх, эсвэл чамайг өөр зүйлд

ятган итгүүлэх оролдлого хийж байгаа үед ч гэсэн өөрийн хүсэл эрмэлзлэл, өөрт төрсөн

мэдрэмжээ бусдад ойлгуулан мэдрүүлэхийг хичээх нь өөртөө итгэлтэй харилцааны нэг

хэсэг болно.

• Итгэлтэй харилцаанд өөрийн байр суурийг давтан хэлэх, зөвшилцөлд хүрэхийг санал

болгох, шаардлагатай бол тухайн хүнээс “зай барих” зэрэг багтана.

• Ятгалгад хариу өгөх арга хэлбэр нь тодорхой нөхцөл байдлаас хамаарч, өөр өөр утга

агуулах бөгөөд үр дагавар нь ч өөр өөр байдаг.

СУРГАЛТЫН ЯВЦ

Өөртөө итгэлтэй харилцах чадварын нэгэн хэсэг болох “Ятгалгад хариу өгөх” гэсэн сэдвийг

судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Ятгалгыг ойлгох нь

Өөртөө итгэлтэйгээр харилцахад хүмүүс ямар хариу үйлдэл хийж болохыг харуулсан хэдэн

жишээ үзэх гэж байгааг суралцагчдад тайлбарлана. Урьдчилан бэлтгэж ирсэн “Ятгалгын олон

хэлбэр” гэсэн материал (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1) –аас “Ятгалгын том карт”-ыг хананд нааж

тогтооно. Карт бүрийг нэг нэгээр нь уншиж, дараах байдлаар тоймлон тайлбарлана.

--

Чамайг гутаан доромжлох: Чамайг элдвийн үгээр гомдоох.

--

Маргах: Чам руу дайрч давшлан, эсэргүүцэж, маргаан өдөөх.

--

Айлган сүрдүүлэх: Түүний хүсч байгаа зүйлийг нь хийхгүй бол ямар нэг зүйлийг хийнэ

(эсвэл хийхгүй) гэж хэлэх.

--

Тайвшруулах: Бүх зүйл сайхан бүтнэ гэж чамд хэлэх.

--

Шалтгаан тоочих: Өөрийгөө зөвтгөсөн ямар нэг тайлбар, элдэв шалтгаан хэлэх.

--

Үндсэн сэдвээсээ гажиж, өөр сэдэв рүү орох: Ярианы сэдвийг өөрчлөх

Суралцагч бүрт “Ятгалгын олон хэлбэр” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1)–т багтах “Ятгалгын жижиг

карт” нэгийг өгнө. Хэрвээ жижиг картын тоо нь суралцагчдын тооноос илүү бол үлдсэн картыг

суралцагчдын дунд жигд тараана. Суралцагчид өөрт оногдсон картыг нэг нэгээрээ чанга

уншиж, уг карт нь хананд байрлуулсан том картын алинд хамаарч байгаа, яагаад гэдгийн

учрыг тайлбарлаад, тохирох хэсэгт байрлуулна. Тухайн картыг зөв байрлуулсан эсэх талаар

бусад суралцагч ямар бодолтой байгааг асууна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчдад тарааж өгсөн жижиг картын зарим нь хэд хэдэн хэсэгт хамрагдах боломжтой

байгаа. Доор өгсөн жишээ нь байж болох ангиллын хэд хэдэн хувилбарын зөвхөн нэг нь болно.

Суралцагчдын гаргасан ангилал нь ор тас буруу биш л бол, эсвэл суралцагчдын дийлэнх нь

зөвшөөрсөн бол тухайн саналыг хүлээж аваарай.

Чамайг гутаан

доромжлох:

Маргах:

Айлган сүрдүүлэх:

Хэцүү зүйл биш

гэж тайвшруулах:

Шалтгаан тоочих:

Сэдвээсээ гажих:

Чи зүгээр л айгаад байна шүү дээ.

Чи ийм юм хийж чадахгүй нялх хүүхэд юм уу?

Яагаад болохгүй гэж? Хүн болгон л ингэдэг биз дээ!

Ингэлээ гээд яачихна гэж чи бодоод байгаа юм бэ?

Чи ер нь үүний талаар юу мэддэг юм бэ?

Үүнийг хий. Хийхгүй гэж байгаа бол миний найз гэж өөрийгөө бодоод

ч хэрэггүй.

Үүнийг хийх өөр хүнийг би олно.

Үүнийг хийхгүй бол би чамайг гомдоож чадна шүү.

Ингэлээ гээд муу юм болохгүй дээ.

Битгий санаа зов.

Бүх асуудлыг би зохицуулчихна.

Би бүх асуудлыг зохицуулчихсан.

Бид хоёр тэртээ тэргүй л гэрлэнэ шүү дээ.

Ганц удаа ингэлээ гээд чи жирэмсэн болчихгүй.

Чи надад өртэй шүү дээ.

Чи чинь үүнийг хийх насанд хүрчихсэн хүн биз дээ.

Чи их гоё нүдтэй шүү.

Би чамд л хайртай гэдгийг чи мэдэж байгаа.

Жижиг карт дахь өгүүлбэрийн нөхцөл байдалтай төстэй тохиолдолд хариу үйлдэл хэрхэн

үзүүлж болох арга замын талаар ярилцана. “Хэн нэгэн хүн чиний хэлж ярьж байгаа зүйлийг

таслах юмуу, эсвэл ярианы гол сэдвээс гажиж, өөр сэдэв рүү орох оролдлого хийвэл чи юу

гэж хэлж болох вэ?” гэсэн асуултыг самбарт бичнэ. Яриаг тасалдуулах, эсвэл өөр сэдэв рүү

орох оролдлого хийсэн тохиолдолд хэрэглэж болох зарим жишээг суралцагчдын хамт гаргана.

Суралцагчдын санал болгож байгаа өгүүлбэрийг самбарт бичнэ.

Дараах хэлбэрийн өгүүлбэрийг суралцагчдаар гаргуулахад анхаарна:

--

Хэлэх зүйлээ дуусгах боломж надад олгооч.

--

Намайг ярьж дуустал битгий таслаарай.

--

Чиний хэлж байгааг би ойлгож байна л даа, гэхдээ миний хэлэх зүйлийг чи эхлээд сонсчих.

--

Чиний ... гэж бодож байгааг би мэдэж байна л даа, гэхдээ би эхлээд хэлэх зүйлээ

дуусгачихъя.

54 55


МОДУЛЬ 2: СЭДЭВ 5

ЯТГАЛГАД ХАРИУ ӨГӨХ

Ингээд дээрх тохиолдолд хариу үйлдэл болгон ашиглаж болох гурван арга замын тухай

тусгайлан авч үзнэ. “Татгалзах”, “Хойшлуулах”, “Зөвшилцөх” гэсэн үгийг самбарт бичээд,

эдгээрийн талаар суралцагчдын бодлыг асууж, жишээ хэлэхийг хүснэ. Хэрвээ шаардлагатай

бол дараах нөхцөл, жишээг чиглүүлэг болгон ашиглана.

--

Бат чамайг үдэшлэгт хамт явъя гэж ятгасаар байв. Гэвч чи маргааш шалгалттай.

--

Чамайг машин барихыг мэдсээр байж, үдэшлэг дээр Чимгээ чамд архи уулгах гэж

зүтгэсээр байв.

--

Болд чиний найз залуу бөгөөд та хоёр танилцаад хэдхэн сар л болж байгаа. Чи түүнтэй

бэлгийн харилцаанд ороход бэлэн биш байгаа боловч тэр чамайг ятгасаар байв.

Татгалзах:

Хойшлуулах:

Зөвшилцөх:

“Үгүй” гэж маш тодорхой хэлээд, шаардлагатай бол нөгөө хүнээ орхин

явах

Жишээ:

• Үгүй дээ, би үгүй гэж хэллээ.

• Үгүй, баярлалаа.

• Үгүй, намайг ятгах гэж оролдоод хэрэггүй.

Сайтар бодох боломжтой цаг гартал асуудлыг шийдвэрлэлгүй хойш тавих.

Жишээ:

• Би яг одоо бэлэн биш байна.

• Бид хоёр энэ талаар дараа ярилцаж болох юм.

• Би эхлээд нэг найзтайгаа ярилцаад үзмээр байна.

Та хоёрын хоёулангийнх нь хувьд хүлээж авах боломжийн шийдвэр

гаргахыг оролдох.

Жишээ:

• Үүний оронд ингэе.

• Би үүнийг хийхгүй, гэхдээ хоёулаа ...-ж болох юм биш үү?

• Бид хоёрт хоёуланд нь таалагдах зүйл юу байна вэ?

Одоо суралцагчдыг гурван багт хуваана. Нэг баг нь татгалзах, хоёр дахь нь хойшлуулах, гурав

дахь нь зөвшилцөх асуудлыг авч үзээд, дараах гурван асуултад хариулна.

Танай багт оногдсон арга замын давуу тал нь юу байна вэ?

Танай багт оногдсон арга замын сул тал нь юу байна вэ?

Ямар нөхцөл байдалд энэ аргыг хэрэглэх нь ашигтай байх вэ?

Дээрх асуудлыг багаараа хэлэлцээд, хийсэн зүйлээ бусдадаа танилцуулна. Нэг багийн ажлын

танилцуулгын дараа нэмж хэлэх зүйл байгаа эсэхийг бусад суралцагчаас асууна. Дараах санал

болгож байгаа хариултыг удирдамж болгон ашиглана.

Татгалзах

Давуу тал:

--

Өөрийн хүсч байгаа зүйлдээ хүрэх хамгийн шууд, шулуун арга зам.

--

Өөрийн хийх дургүй зүйлийг хийхгүй байх боломжтой.

Сул тал:

--

Бусдад уян хатан бус, зөрүүд харагдаж магадгүй.

--

Хэрвээ нөгөө хүн чинь согтуу эсвэл өөрийгөө хянах чадваргүй байгаа бол хүчээр түрүү

барих, тэр ч бүү хэл хүчирхийллээр хариу үйлдэл үзүүлэх магадлалтай.

Нөхцөл байдал:

--

Тодорхой нэг асуудлаар өөрийн баттай байр суурин дээр зогсож, буулт хийхийг хүсэхгүй

байгаа үед.

--

Буулт хийснээр өөртөө сэтгэл хангалуун бус болох, эсвэл өөрийгөө хүнд байдалд оруулах

нь тодорхой, буулт хийх ямар ч боломжгүй үед.

Хойшлуулах

Давуу тал:

--

Асуудлыг шийдвэрлэх тохиромжтой үе хүртэл сөргөлдөөнийг түр хугацаагаар хойшлуулна.

--

Чамд бодож тунгаах хугацаа олгоно.

Сул тал:

--

Асуудлыг бүрэн шийдэх эцсийн шийдэл болж чадахгүй. Энэ бол зөвхөн түр хугацааны арга

юм. Тухайн асуудлыг хэзээ нэгэн цагт шийдэх л хэрэгтэй болно.

Нөхцөл байдал:

--

Нөгөө хүн чинь согтуу байгаа үед асуудлыг хойшлуулах нь түүнийг эрүүл болтол нь хойш

тавих боломж олгоно.

--

Нөгөө хүн чинь их уурласан, юмуу сэтгэл нь хүчтэй хөдөлсөн үед асуудлыг хойшлуулах нь

түүнийг тайвширтал хойш тавих боломж олгоно.

--

Олон хүний дунд, чөлөөтэй харилцах боломжгүй үед асуудлыг хойшлуулж, тохиромжтой

цагийг иртэл хойш тавих боломж олгоно.

Зөвшилцөх

Давуу тал:

--

Хэдийгээр нөгөө хүнтэйгээ санал нийлэхгүй байгаа ч түүний байр суурийг анхаарч үзэж,

хамтдаа ямар нэгэн шийдэл олохын тулд ажиллах чин хүсэлтэй байгааг тодорхой харуулна.

Сул тал:

--

Тухайн асуудал нь чиний хувьд буулт хийж болохооргүй зүйл байгаа, эсвэл нөгөө хүн чинь

эрүүлээр сэтгэж чадахгүй байгаа тохиолдолд ашиглах боломжгүй.

Нөхцөл байдал:

--

Өөртөө эвгүй сэтгэгдэл үлдээлгүй, бусадтай санал нийлж болох өөр ямар нэг шийдлийн

хувилбар байгаа үед.

--

Нөгөө хүнтэйгээ тогтоосон харилцаа чиний хувьд маш чухал ач холбогдолтой үед.

--

Тухайн нөхцөл байдлаас гарах өөр арга зам байхгүй гэж чи бодож байгаа үед.

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Тодорхой нэг нөхцөлд аль аргыг хэрэглэх нь тохиромжтойг яаж мэдэх вэ?

Гарч болох хариулт:

--

Тодорхой нөхцөлд нөгөө хүнтэйгээ ямар төрлийн холбоотой болох, үүссэн асуудлын

талаар тэдэнд ямар мэдрэмж төрж байгаа, ямар үр дагавар хүлээж байгаа зэрэг олон

хүчин зүйлээс хамаарч аль аргыг хэрэглэхээ сонгох нь зохистой.

56 57


МОДУЛЬ 2: СЭДЭВ 5

ЯТГАЛГАД ХАРИУ ӨГӨХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Ятгалгыг харуулсан жүжигчилсэн тоглолт

Нэг нь нөгөөгөө ятгах оролдлого хийж байгаа үед өөрийгөө хэрхэн хамгаалж болохыг харуулсан

жүжигчилсэн тоглолт хийнэ. Үүний өмнө өөртөө итгэлтэй харилцах алхмыг суралцагчдаас

асууж, тоймлон давтана. Суралцагчдын хэлсэн харилцааны алхмыг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Өөрт төрсөн мэдрэмж, үүссэн асуудлыг тайлбарлах.

--

Хүсэлтээ тавих.

--

Тавьсан хүсэлтийн талаар нөгөө хүний бодлыг асуух.

Жүжигчилсэн тоглолтод нэг нь өөртөө итгэлтэйгээр санаагаа илэрхийлэн харилцахад

нөгөө нь түүнийг өөр зүйлд ятган, ярианы сэдвийг өөрчлөх оролдлого хийх болно гэдгийг

суралцагчдад хэлнэ. “Жүжигчилсэн тоглолтыг хянах хуудас” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2) гэсэн

материалыг хүн бүрт тараан өгнө. Жүжигчилсэн тоглолтыг үзэх явцдаа өөртөө итгэлтэйгээр

хэлсэн өгүүлбэр болон ятгалгыг уг хянах хуудасны тохирох хэсэгт “+” тэмдгээр тэмдэглэнэ.

Жүжигчилсэн тоглолтод өөрийн хүсэлтээр оролцох нэг эрэгтэй, нэг эмэгтэйг сонгоно. Хэрвээ

дан ижил хүйсийн суралцагч байгаа бол хоёр эрэгтэй хүн, эсвэл хоёр эмэгтэй хүн байхаар

зохицуулж болно. Хоёр суралцагч тус тусад нь “Ятгалгыг харуулсан тоглолтын зохиомж” (Нөөц

хэрэглэгдэхүүн 5.3) материалыг өгч, дүрийг оноож, тусгай заавар өгнө.

Тэд эхлээд энгийн хувилбарыг тоглож үзүүлэх ёстой. Дараа нь ятгалгатай хувилбарыг гурван

удаа тоглож үзүүлэх ба төгсгөл нь өөр өөр байна гэдгийг хэлнэ. Хэрвээ шаардлагатай бол

жүжиглэх хоёр суралцагчийг ангиас дагуулан гарч, зааврыг тайлбарлаж юу хийхээ ойлгосон

эсэхийг нь шалгаж болно. Хоёр суралцагч эхлээд жүжгийн энгийн, ятгалгагүй хувилбарыг

тоглож, бусад нь түүнийг үзэх явцдаа ажигласан зүйлээ хяналтын хуудсанд тэмдэглэнэ. Дараа

нь уг жүжгийн ятгалгатай өөр хувилбарыг үзүүлэх гэж байгааг хэлээд, мөн дээрхийн адил

хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийхийг сануулна. Хамгийн сүүлд нь “Татгалзсан төгсгөлтэй”

хувилбарыг үзүүлнэ. Энэ хувилбарыг үзэж дуусаад, нийт суралцагчдаас дараах асуултыг

асууна.

Найз залуу нь найз охиныхоо өөртөө итгэлтэйгээр илэрхийлсэн яриаг таслахыг хэрхэн

оролдсон бэ?

Найз охин нь ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ? Дараа нь ах нь юу хийсэн бэ?

Ятгалгын ямар аргыг найз залуу нь ашигласан бэ?

Гарч болох хариулт:

--

“Энэ хэцүү зүйл биш” гэсэн тайвшруулах аргыг хэрэглэсэн.

Найз охин нь ямар аргыг ашиглаж хариулсан бэ?

Гарч болох хариулт:

--

“Татгалзах” арга.

Сайн дурын хоёр суралцагч “хойшлуулах” болон “зөвшилцөх” төгсгөлтэй хувилбарыг жүжиглэн

тоглож үзүүлэх ба дүүгийнх нь ашиглаж байгаа аргыг тодорхойлох даалгаврыг дээрх байдлаар

давтан хийлгэнэ. Тухайн жүжигт найз охиных нь ашигласан арга бүрээс ямар үр дагавар гарч

болохыг суралцагчдаас асууна. Тэд аль нэг аргыг бусдаас нь илүү гэж үзэж байна уу? Яагаад?

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ тодорхой илэрхийлсээр байтал ятгах оролдлого хийж

байгаа хүмүүсийн тухай юу гэж хэлэх вэ?

Гарч болох хариулт:

--

Тэд хэт амиа хичээсэн, зөвхөн өөрийн хүсэл, сонирхлоо бодож байна.

--

Тэд бусдыг хүндлэхгүй байна.

Өөрт төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ тодорхой илэрхийлсээр байтал ятгах оролдлого хийж

байгаа хүмүүс сайн найз мөн үү?

Гарч болох хариулт:

--

Бусдыг байгаагаар нь хүлээн авахгүй, эсвэл мэдрэмж, хүсэл эрмэлзлэлийг хүндэлж

үзэхгүй хүмүүс сайн найзууд байж чадахгүй.

Ятгалгад хариу өгөхийн тулд ямар чадвар эзэмшсэн байх хэрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

--

Өөртөө итгэлтэй харилцах алхмыг эзэмших

58 59


МОДУЛЬ 2: СЭДЭВ 5

ЯТГАЛГАД ХАРИУ ӨГӨХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.1

Маргах

Элдэв шалтгаан тоочих

Ятгалгын олон хэлбэр

Ятгалгын том карт

Энэ бол хэцүү зүйл биш

гэж тайвшруулах

Айлган сүрдүүлэх

Ятгалгын жижиг карт

Чамайг гутаан доромжлох

Үндсэн сэдвээсээ гажиж,

өөр сэдэв рүү орох

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.2

Өөрт төрсөн мэдрэмж, үүссэн асуудлыг

тайлбарлах.

Хүсэлтээ илэрхийлэх.

Өөрийн хүсэлт, мэдрэмжийнхээ талаар

харилцагчийнхаа бодлыг асуух.

НӨГӨӨ ХҮН: Ярианы сэдвийг

өөрчлөхийг оролдох.

Ярианы сэдэв рүү эргээд орох.

НӨГӨӨ ХҮН: Ятгахыг оролдох.

Татгалзах.

Хойшлуулах.

Зөвшилцөх.

Жүжигчилсэн тоглолтыг хянах хуудас

Хувилбар 1 Хувилбар 2 Хувилбар 3 Хувилбар 4

Чи зүгээр л айгаад байна

шүү дээ.

Чи ийм юм хийж

чадахааргүй нялх хүүхэд

юм уу?

Яагаад болохгүй гэж? Хүн

болгон л ингэдэг биз дээ!

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.3

Ятгалгыг харуулсан тоглолтын зохиомж

Ингэлээ гээд яачихна гэж

чи бодоод байгаа юм бэ?

Чи ер нь үүний талаар юу

мэддэг юм бэ?

Хэлснээр хий. Хийхгүй

гэж байгаа бол миний

найз гэж өөрийгөө

бодоод ч хэрэггүй.

Нөхцөл: Найз чинь ирж, чамайг унаагаараа аваад, гэрт чинь хүргэж өгөх ёстой. Чи түүнтэй

уулзсан боловч тэр элдвийн зүйл үглэн бувтнаж, хэлж ярих нь тод сонсогдохгүй байв. Тэр архи

нэлээд их уусныг чи мэдсэн бөгөөд түүний машинд суухгүй байсан нь дээр гэж бодно. Найз

чинь чамайг авч явна гэж ятгахыг оролдоно.

Хэлснээр хийх өөр хүнийг

би олъё л доо.

Хэлснээр хийхгүй бол би

чамайг гомдоож чадна

шүү.

Ингэлээ гээд муу юм

болохгүй.

Энгийн хувилбар (ятгалга байхгүй):

Найз охин: Чамайг архи уучихсан байхад чинь машин бариулахаасаа би айж байна. Би ер нь

чамаар гэртээ хүргүүлмээргүй байна. Тэгээд чи ч гэсэн машин бариад хэрэггүй. Чи машинаа

орхиод, гэртээ харь, тэгэх үү?

Найз залуу: Ммммм. Би ч бага зэрэг балгачихсан л даа. Чиний зөв байх л даа.

Би чамд л хайртай гэдгийг

чи мэдэж байгаа.

Би бүх асуудлыг

зохицуулчихсан.

Чи надад өртэй шүү дээ.

Битгий санаа зов.

Бид хоёр тэртээ тэргүй л

гэрлэнэ шүү дээ.

Чи чинь үүнийг хийх

насанд хүрчихсэн хүн биз

дээ.

Бүх асуудлыг би

зохицуулчихна.

Ганц удаа ингэлээ гээд чи

жирэмсэн болчихгүй.

Чи их хөөрхөн нүдтэй

шүү.

Ятгалга хэрэглэсэн хувилбар:

Найз охин:

Найз залуу:

Найз охин:

Найз залуу:

Найз охин:

Татгалзах:

Хойшлуулах:

Зөвшилцөх:

Архи уучихсан байхад машин бариулахаасаа би айж байна.

Чи ер нь машин барих тухай юу мэддэг юм бэ?

Хэлэх гэсэн зүйлээ дуусгах боломж надад олгооч. Бид гэр гэртээ аюулгүй

очихыг л хүсч байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд чам шиг сайн

жолооч ч гэсэн анхаарал нь суларна. Тиймээс машин бариад хэрэггүй. Чи

машинаа орхиод, гэртээ харь, тэгэх үү?

За, би зүгээр л байна шүү дээ. Санаа зовоод байх зүйл огт алга.

(Дараах 3 өөр төгсгөлийг хэлнэ)

Би үүнтэй чинь санал нийлэхгүй байна. Тэгээд ч би чамтай хамт явахгүй.

За баяртай (Яваад өгнө).

Хамтдаа жаахан алхаж, энэ тухай ярилцъя.

Чи ер нь машинаа энд орхичих. Гадаа сайхан байна шүү дээ. Хоёулаа

хамтдаа алхаад харьчихъя.

60 61


МОДУЛЬ 2: СЭДЭВ 6

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАРИЛЦАА

Сэдэв 6

ГЭР БҮЛИЙН

ЗОРИЛГО

Энэ сэдвийн хүрээнд гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцааны хэлбэр, тэдгээрийн үр

дагавар, гэр бүлийн харилцаа сайн байсны улмаас хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх үр нөлөө

зэргийг тодорхойлж, гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцааг сайжруулахад анхаарах

зүйлийн талаар судална.

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Гэр бүлийн харилцааны хэлбэр, түүний үр дагаврыг тодорхойлох

• Гэр бүлийн эерэг харилцааны хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх үр нөлөөг тодорхойлох

• Гэр бүлийн эерэг харилцааг бүрдүүлэхэд анхаарах зүйлийг тодорхойлж, түүнийг хэрхэн

хэрэгжүүлэх талаар ярилцах

• Эцэг эх, хүүхдийн хоорондын харилцааны онцлогийг тодорхойлох

• Хүүхэдтэйгээ харилцах арга барилаас суралцах

Бэлтгэх зүйл

ГИШҮҮДИЙН ХАРИЛЦАА • Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Цаасан скоч

• “Гэр бүлийн харилцааны хэлбэр” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1)

• “Гэр бүлийн харилцааны зөрчлийг шийдвэрлэх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.2)

62 63


МОДУЛЬ 2: СЭДЭВ 6

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАРИЛЦАА

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Гэр бүлийн гишүүд харилцаагаар дамжуулан бие биедээ өөрсдийн хайр халамж, хүсэл,

хэрэгцээ шаардлага зэргийг илэрхийлж байдаг. Харилцаа нь гэр бүлийн гишүүдийг

хооронд нь холбож байдаг хүчин зүйл юм.

• Гэр бүлийн гишүүд хоорондоо уян хатан байдлаар харилцах хэрэгтэй. Мөн эерэг

харилцааг ямагт эрхэмлэх нь зүйтэй. Сөрөг, дорд үзсэн харилцаа нь гэр бүлийн гишүүдийн

зөөлөн, дулаан уур амьсгалыг эвддэг. Дотны хүн нь л хэлэхгүй бол хэн хэлэхэв гээд байнга

шүүмжилж, бүх зүйлийг сөрөг байр сууринаас хараад байж болохгүй.

• Гэр бүлийн гишүүдийнхээ ямар нэгэн буруу зүйл хийж байгааг нь засч залруулах шаардлага

гарвал уурлаж бухимдах эсвэл загнаж шийтгэлгүй харин ч эсрэгээр нь эерэг харилцах нь

үр дүнтэй байдаг. Эерэг харилцаа нь шүүмжлэлээс илүү нөлөө үзүүлнэ. Шүүмжлэл байх

ёстой ч, энэ нь тодорхой хязгаартай байна. Гэр бүлийн гишүүдийн харилцаа нь бие биеэ

хайрлаж, хүндэлсэн, урам зориг өгч, дэмжсэн, чин сэтгэл бүхий харилцаа юм.

• Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй, илэн далангүй харилцах нь чухал байдаг. Нээлттэй, үр

дүнтэй харилцах нь зөвхөн хүүхдэд төдийгүй гэр бүлийн бүх гишүүдэд эерэгээр нөлөөлнө.

• Нээлттэй, илэн далангүй харилцаатай гэр бүлийн эцэг эх, хүүхдүүдийн хоорондын холбоо,

бие биеэ ойлгох байдал сайжирдаг. Хүүхдүүд бусадтай харилцах чадварыг эцэг эхээсээ

суралцаж байдаг.

• Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ үр дүнтэй, эерэгээр харилцсанаар тэдэнд бусдыг хүндлэх,

сонсох, бусдын хэлсэн зүйлийг хэрхэн хүлээж авах зэргийг зааж сургаж байдаг.

• Эцэг эхчүүд хүүхдээ бүр бага байхаас нь л идэвхтэй харилцаж байх хэрэгтэй бөгөөд тэдний

нас насных нь онцлогт тохируулан харилцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэдний ойлгох үг

хэллэгийг ашиглахын зэрэгцээ үгийн бус харилцааг ашигладаг байх нь чухал. Эдгээр нь

хүүхдийн оюуны болон нийгмийн хөгжил, эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг.

СУРГАЛТЫН ЯВЦ

Энэ удаад “Гэр бүлийн гишүүдийн харилцаа” гэсэн сэдвийг судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Гэр бүлийн харилцаа

Гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааны хэлбэрийн талаар төсөөлөн бодож, тэдгээрийн

үр дагаврын талаар ярилцана. Үүний тулд эхлээд суралцагчдыг суудал дээрээ өөртөө эвтэйхэн

суугаад, нүдээ аньж, гүнзгий амьсгал авч, гаргахыг хүснэ. Суралцагчид нүдээ аньсан чигээрээ

багшийн унших зүйлийг өөрийн амьдралдаа төсөөлөн бодно. Багш “Гэр бүлийн харилцааны

хэлбэр” гэсэн материал (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) дахь эхний нөхцөлийг суралцагчдад

аажуухан уншина.

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана.

Үүнд:

Гэр бүлийн харилцаа, уур амьсгал ийм байвал танд ямар санагдаж байна вэ?

Ийм төрлийн харилцааны улмаас ямар үр дагавар үүсч болох вэ?

Гарч болох хариулт:

--

Гэр бүлийн гишүүд бие биеэ үл хүндэтгэх.

--

Хүүхдийн төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх.

--

Гэртээ байхаас зайлсхийх.

--

Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх.

--

Гэр бүл салах.

Та ийм харилцаатай гэр бүлд байвал амар амгалан байж, өөрийн амьдралын зорилго, хүсэл

мөрөөдөлдөө хүрч, амжилт гаргаж чадах уу?

Гарч болох хариулт:

--

Үгүй.

Суралцагчдад “Гэр бүлийн харилцааны хэлбэр” гэсэн материал (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1)-д

байгаа 2 дахь нөхцөлийг уншиж танилцуулна.

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана.

Үүнд:

Гэр бүлийн харилцаа, уур амьсгал ийм байвал танд ямар санагдаж байна вэ?

Ийм төрлийн харилцааны улмаас ямар үр дагавар үүсч болох вэ?

Гарч болох хариулт:

--

Гэр бүлийн гишүүд бие биеэ хайрлаж, хүндэлнэ.

--

Гэртээ байхад сэтгэл санаа амар амгалан, тайван байдлыг мэдэрнэ.

--

Бие биедээ тавих халамж анхаарал улам нэмэгдэнэ.

--

Эрүүл, аз жаргалтай байх болно.

--

Амьдралын эрч хүч, хүсэл эрмэлзэл дүүрэн байна.

Та ийм харилцаатай гэр бүлд байвал амар амгалан байж, өөрийн амьдралын зорилго, хүсэл

мөрөөдөлдөө хүрч, амжилт гаргаж чадах уу?

Гарч болох хариулт:

--

Тийм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Гэр бүлийн харилцаа

Суралцагчид бүлгээр ажиллаж, гэр бүлийн харилцааны үр дагаврыг тодорхойлно. Тэднийг

гурван бүлэгт хувааж, тэд дараах зүйлийг тодорхойлж, том цаасан дээр бичнэ.

--

Нэгдүгээр бүлэг – гэр бүлийн харилцаа сайн болон муу байснаар гэр бүлийн гишүүн болох

хувь хүнд үзүүлэх үр нөлөө

--

Хоёрдугаар бүлэг – гэр бүлийн харилцаа сайн болон муу байснаар гэр бүлд бүхэлд нь

үзүүлэх үр нөлөө

--

Гуравдугаар бүлэг – гэр бүлийн харилцаа сайн болон муу байснаар нийгэмд үзүүлэх үр

нөлөө

Бүлэг бүр өөрсдийн хийсэн зүйлсээ бусдадаа танилцуулна. Бусад багаас асууж, тодруулах,

нэмэх зүйл байгаа эсэхийг лавлана. Дараах зүйлийг чиглүүлэг болгон ашиглаж болно.

Гэр бүлийн эерэг болон сөрөг харилцааны хувь хүнд үзүүлэх үр нөлөө

Хувь хүнд үзүүлэх эерэг үр нөлөө

--

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

--

Өөрийн бодол, мэдрэмжээ нээлттэй

илэрхийлдэг болох.

--

Эерэг зөв хүмүүжилтэй болох.

Хувь хүнд үзүүлэх сөрөг үр нөлөө

--

Өөртөө итгэлгүй болох.

--

Бусдыг үл хүндлэх.

--

Стресс бухимдал үүсэх.

64 65


МОДУЛЬ 2: СЭДЭВ 6

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАРИЛЦАА

Гэр бүлийн эерэг болон сөрөг харилцааны гэр бүлд үзүүлэх үр нөлөө

Гэр бүлд үзүүлэх эерэг үр нөлөө

--

Итгэлцэл, ойлголцол нэмэгдэнэ.

--

Хүндлэл бий болно.

--

Гэр бүл улам бат бэх болно.

--

Гэр бүлийн гишүүд урам зоригтой

байна.

Гэр бүлд үзүүлэх сөрөг үр нөлөө

--

Зөрчил үүснэ.

--

Байнга маргалдана.

--

Бие биеэ үл хүндэлнэ.

--

Гэр бүл дэх харилцаа алдагдана.

Гэр бүлийн эерэг болон сөрөг харилцааны нийгэмд үзүүлэх үр нөлөө

Нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөө

--

Нийгмийн бухимдал бага байна.

--

Хүмүүсийн ажлын бүтээмж сайн байна.

--

Ажил болон бусад орчин дахь

хүмүүсийн хоорондох харилцаа сайн

байна.

Нийгэмд үзүүлэх сөрөг үр нөлөө

--

Нийгмийн стресс бухимдал их байна.

--

Архидалт ихсэнэ.

--

Гэр бүлийн хүчирхийлэл.

--

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Гэр бүлийн гишүүдийн харилцааны зөрчил, түүнийг шийдвэрлэх арга зам

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Эцэг эх хүүхдийн харилцааны онцлог

Суралцагчид нүдээ аниад, өөртөө эвтэйхэн суухыг хүсээд, дараах асуултын дагуу тунгаан

бодно. Багш асуултыг аажуухан нэг нэгээр нь бодох хугацаа өгч асууна.

Таныг бага байхад аав ээж чинь тантай болон ах эгч, дүү нартай чинь хэрхэн харилцдаг байсан

бэ?

Тэр үед аав ээж тань болон хүүхдүүдийн хоорондын харилцааны юу нь маш их таалагддаг

байсан бэ?

Юу нь огт таалагддаггүй байсан бэ?

Та хэрвээ аав ээж болсон бол, эсвэл аав ээж болохоороо хүүхэдтэйгээ хэрхэн харилцана гэж

боддог вэ? Яагаад ийнхүү бодож байна вэ?

Сүүлийн асуултыг асуусны дараа тодорхой хугацаа өнгөрмөгц нүдээ аажуухан нээхийг хүснэ.

Тус дасгалаас өөрийн мэдэрсэн зүйлээ бусадтай сайн дураараа хуваалцах 2-3 хүний саналыг

сонсоно. Суралцагчдыг хоёр бүлэгт хуваагаад, өөд өөдөөсөө 2 эгнээгээр суухыг хүснэ.

Нэг талын эгнээнд суусан суралцагчдыг өнөө үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа

гаргадаг нийтлэг алдааг нэг нэгээрээ хэлэхийг хүснэ. Харин эсрэг талын эгнээнд сууж

байгаа суралцагчдыг тэдгээр алдааг хэрхэн засаж залруулж болох шийдлийг хэлэхийг хүснэ.

Багаараа хамтран ярилцаж болно гэдгийг тайлбарлана. Баг бүрээс гарсан санааг том цаасан

дээр сийрүүлэн бичнэ. Дараа нь тэдгээрийг дүгнэн ярилцана.

Гэр бүлийн гишүүдийн хооронд үүсэх зөрчлийг тодорхойлох дасгал хийнэ. Суралцагчдаас

дараах асуултыг асууж ярилцана.

Зөрчил гэр бүлийн ямар гишүүдийн дунд үүсч болох вэ?

Гарч болох хариулт:

--

Эхнэр нөхрийн хооронд.

--

Эгч дүүсийн хооронд.

--

Эцэг эх, хүүхдийн хооронд гэх мэтчилэн.

Зөрчил үүсэхгүй гэр бүл гэж бий юу?

Гарч болох хариулт:

--

Ямар ч гэр бүлд зөрчил үүсэхгүй байна гэж үгүй. Харин түүнийг хэрхэн зөв шийдвэрлэх

нь л чухал.

Гэр бүлийн гишүүдийн хооронд зөрчил үүссэн тохиолдолд хэрхэн харилцах талаар багаараа

хамтран зөвлөмж бичнэ. Багийн гишүүд хамтран гэр бүлийн гишүүдэд зориулсан зөвлөмж

боловсруулна. Баг бүр өөрсдийн боловсруулсан зөвлөмжөө бусдадаа танилцуулна. Багш

нөөц хэрэглэгдэхүүн 6.2-т байгаа санаа гарсан эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд

нэмж тайлбарлана. Оролцогчид хоёр хоёроороо хамтран гэр бүлийн харилцааг сайжруулахад

анхаарах зүйлсийн жагсаалт гаргана. Дараа нь гурав гурван хосууд хоорондоо нийлж,

гаргасан санааг нэгтгэж, бусдадаа танилцуулна. Жижиг бүлэг бүрээс гарсан санааг нэгтгэж,

давхцуулалгүйгээр нэгдсэн жагсаалт гаргана. Эдгээр зүйлийг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх

талаар суралцагчдаас асууж, ярилцана.

Шигтгээ: Зөрчил үүсэх нь нэг талаас гэр бүлийн гишүүд бие биеэ улам сайн ойлгодог болох

сайхан боломж.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 5

Эцэг эх хүүхдийн харилцааны онцлог

Суралцагчдыг гурван хүнтэй бүлэгт хувааж, дараах өгүүлбэрээс нэг нэгийг өгнө. Эдгээр

нь хүүхэдтэйгээ харилцахад анхаарах зүйл бөгөөд тэд эдгээрийг дэлгэрүүлэн тайлбарлаж,

жишээгээр үзүүлнэ. Мөн тухайн зөвлөмжийг хэдэн насны хүүхэдтэй харилцахад ашиглаж

болохыг тайлбарлана.

--

Хүүхэдтэйгээ харилцахдаа тухайн насныхны түвшинд харилцах

--

Хэлж буй зүйлээ товчхон, энгийн ойлгомжтой байдлаар илэрхийлэх

--

Хүүхэдтэйгээ харилцах үедээ өөрийн мэдрэмж, санаа бодлоо илэрхийлж байх

--

Хүүхэдтэйгээ ярилцах тогтмол цаг гаргах, бүр тусгайлан хуваарь гаргах

--

Хэрвээ хүүхдийнхээ асуусан зүйлийг мэдэхгүй байгаа тохиолдолд түүнийгээ хүлээн

зөвшөөрч хэлэх

--

Аливаа зүйлийн талаар тайлбарлаж байгаа бол аль болохоор бүрэн гүйцэд тайлбар

өгөхийг хичээх

--

Зөрчилтэй харилцааны үед нэг удаад нэг л асуудал дээр ажиллах

--

Асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй эерэг арга замыг хайх

--

Зөрчилтэй харилцааны үед аль болохоор эелдэг харилцах

--

Зөрчилтэй харилцааны үед “Би өгүүлбэр”-ийг хэрэглэх

--

Үглэж янших, лекц унших зэрэг сөрөг харилцаанаас зайлсхийх

66 67


МОДУЛЬ 2: СЭДЭВ 6

ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХАРИЛЦАА

--

Хүүхдийнхээ яриаг нь тасалдуулахгүй байх

--

Өнгөрсөн зүйлийг одоогийн болсон зүйлтэй холбож сөхөхгүй байх

--

Асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохыг хүүхэддээ хэлж, тайлбарлах

--

Үл ойшоож, дорд үзэхгүй байх

--

Хүүхдийнхээ бодол санаа, сэтгэгдлийг үгүйсгэхгүй байх

--

Худлаа хэлж, явцгүй арга заль хэрэглэхгүй байх

Баг бүрийн хийсэн зүйлтэй танилцаж, тухай бүрт нь асууж, ярилцана.

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа нь хувь хүний сайн сайхан байдалд ямар ач

тустай вэ?

Гарч болох хариулт:

--

Гэр бүлийн гишүүдийн ирээдүйн амьдралд чухал нөлөө үзүүлнэ.

Гэр бүлийн гишүүдийн дунд үүссэн зөрчлийг шийдвэрлэх боломжтой юу?

Та өөрийн гэр бүлд үүссэн зөрчлийг ямар аргаар шийддэг вэ?

Гарч болох хариулт:

--

Зөрчил үүсэхгүй гэр бүл гэж байхгүй. Гэр бүлийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд

хүлээцтэй, илэн далангүй, шударга харилцах нь чухал.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.1

Гэр бүлийн харилцааны хэлбэр

Нөхцөл 1

Батаа, Халиунаа хоёр гэрлээд гурван жил болж байгаа хэдий ч байнга муудалцана. Халиунаа

нөхрөө ажлаасаа тараад ирэхэд нь оройтож ирлээ, эртхэн ирж болдоггүй юм уу гэж

уцаарлана. Тэрээр “Хүүхдээ өдөржин ганцаараа харсаар байгаад ядарч байна, гэрийн бүх л

ажлыг хийсээр залхаж байна. Найз нөхөдтэйгөө ч дураараа гарч уулзаж чадахаа болилоо”

хэмээн гомдоллож, юм л бол чамтай гэрлээд дээрдсэн юм алга гэж уурлана.

Нөхцөл 2

Болд, Туяа хоёр гэрлээд гурван жил болж байгаа хосууд. Тэд одоо 2 настай охинтой бөгөөд

гурван жилийн дараа дараагийн хүүхдээ төрүүлнэ гэж шийджээ. Эхнэр нь одоохондоо хүүхдээ

хараад гэртээ байгаа ч нөхрийгөө ажлаас нь ирэхэд үргэлж сайхан зантай угтдаг байна.

Нөхөр нь ч ажлаасаа тараад гэр рүүгээ яаран ирдэг бөгөөд амралтын өдрүүдээр хамтдаа аав

ээжийндээ очиж, хааяа тэднээр хүүхдээ харуулангаа гадуур гарч найз нөхөдтэйгөө уулздаг

ажээ. Тэд өөрсдийгөө аз жаргалтай сайхан амьдарч байна гэж хэлэх дуртай гэнэ.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.2

Гэр бүлийн харилцааны зөрчлийг шийдвэрлэх нь

Хэрвээ харилцааны явцад бэрхшээлтэй асуудал тулгарвал аль болох эерэг аргаар зохицуулахыг

хичээх хэрэгтэй.

--

Хэрвээ харилцааны явцад асуудал хурцадвал “түр завсарлага” авах хэрэгтэй. Спортын

тэмцээний үеэр авдаг “түр завсарлага” шиг энэ нь харилцааны тулгамдсан асуудлын үед

ч чухал байдаг. Ярилцаж байгаа хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө хянах чадвартай болж,

тайвширсны дараа яриагаа үргэлжлүүл.

--

Төвийг сахисан буюу дундыг баримталсан үг хэллэгийг ашигла. Энэ нь шууд би чи, эсвэл

тухайн хүнээ нэрээр нь дуудах, эсвэл тухайн хүний хэлсэн зүйл, хэрэгцээ шаардлагыг

шууд шүүмжлэх зэргээс зайлсхийнэ гэсэн үг юм.

--

Бүх хүний хүсэлт, хэрэгцээг бүрэн гүйцэд сонсох хэрэгтэй. Хүн бүрийн санаа бодлыг

тэвчээртэй сонс.

--

Идэвхтэй сонсох чадвараа хүн бүр ашиглаж, бусдынхаа хэлсэн зүйлийг өөрийн үгээр

илэрхийлэн буцаан асууж, зөв ойлгосон эсэхээ нягтал. Бүгд бие биенээ сонсож, бусад

хүн өөрийг нь ойлгосон гэдгийг мэдсэнээр үүссэн зөрчлийг шийдвэрлэх ямар арга зам

байгааг тодорхойлох дараагийн алхам руу шилждэг.

--

Хэн нэгний хүсэл хэрэгцээнд тохирсон бус, харин бүх л байж болох арга замыг бодож,

тэдгээрийг жагсаан бичээрэй. Тэдгээрийг нэг нэгээр нь сайтар хэлэлцэх нь зүйтэй. Энэ

арга зам үнэхээр тус асуудлыг шийдвэрлэж чадах уу? Бид үүнийг хийж чадах уу? Үүнийг

хийхэд хэр зэрэг хэцүү эсвэл амархан байх вэ? гэх зэргээр ярилцана.

--

Эцэст нь хамгийн зөв оновчтой арга замыг сонгож, зөвшилцөнө.

68 69


МОДУЛЬ 2: СЭДЭВ 7

АЖЛЫН ОРЧИН ДАХЬ ХАРИЛЦАА

ЗОРИЛГО

Энэхүү сэдвийн хүрээнд ажлын орчин нөхцөл дэх харилцааны онцлогийг танин мэдэж, хамтран

ажиллагсадтай хэрхэн харилцах, зөрчилтэй харилцааг хэрхэн шийдвэрлэх зэрэгт суралцана.

Сэдэв 7

АЖЛЫН ОРЧИН ДАХЬ

ХАРИЛЦАА

ЗОРИЛТ

Тус сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Ажлын орчин нөхцөл дэх харилцаа, түүний онцлогийг танин мэдэх

• Зөрчилтэй харилцааг шийдвэрлэх арга замын талаар судлах

• Ажлын орчин нөхцөлд хамтран ажиллагсадтайгаа харилцах арга барилд суралцах

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Цаасан скоч

• “Зөрчлийн эерэг болон сөрөг нөлөө” карт (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1)

• “Зөрчлийн эерэг болон сөрөг нөлөө” багшид зориулсан хувилбар (Нөөц хэрэглэгдэхүүн

7.2)

70 71


МОДУЛЬ 2: СЭДЭВ 7

АЖЛЫН ОРЧИН ДАХЬ ХАРИЛЦАА

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Нэг байгууллагад хамт ажиллаж буй хүмүүс хоорондоо ажил хэргийн улмаас болон олон

нийтийн ажил, хүмүүнлэгийн ажлын учир шалтгаанаар харилцдаг. Ямар нэг хамт олон,

бүлэгт харьяалагддаггүй хүн гэж байхгүй.

• Ямар ч хувь хүн тухайн харьяалагдаж буй бүлэг, хамт олныхоо дунд өөрийн хувь нэмрийг

оруулж байдаг. Тухайлбал, зарим хүмүүсийн хувьд тухайн хамт олны дунд эерэг уур

амьсгалыг бүрдүүлдэг бол, зарим нь сөрөг байдлыг ч бий болгоход хувь нэмэр оруулдаг.

• Хамтран ажиллагсад нь өөрсдийн зорилго болон амжилтад хүрэхийн тулд бие биеэ

хүндэлж, дэмжсэн, эерэг уур амьсгал бүрдүүлэх нь чухал байдаг.

• Хамтран ажиллагсдын харилцааны явцад зөрчил үүсэх явдал цөөнгүй гардаг. Зөрчлийн

шалтгаан нь янз бүр байж болно.

• Зөрчил нь нэг талаараа сөрөг зүйл мэт боловч, зарим талаараа эерэг нөлөө үзүүлж

болно. Гэхдээ зөрчлийг зөв зохицуулж чадвал эерэг үр дүн гарна.

СУРГАЛТЫН ЯВЦ

Хамтран ажиллагсдын харилцааны талаар судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хамтран ажиллагсдын харилцааны онцлог

Нэг байгууллагад ажилладаг хүмүүс өөр хоорондоо хэрхэн харилцдаг талаар ярилцана.

Суралцагчдаас дараах асуултыг асууж, ярилцана.

Ажлын онцлогоос хамааран ажил хийж байгаа хүмүүс бусадтай ямар хэлбэрээр харилцдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Шууд ганцаарчлан харилцах.

--

Хэсэг бүлгээр харилцах.

--

Утсаар харилцах.

--

Захидал болон бичгээр харилцах.

--

Гинжин хэлбэрээр.

--

Тойрог хэлбэрээр харилцах гэх мэт.

Ажлын орчин нөхцөлд ямар хүмүүстэй харилцдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Байгууллагын удирдах албан тушаалтан.

--

Нэг хэлтсийн ажилтнууд.

--

Өөр бусад хэлтсийн ажилтнууд.

--

Бусад байгууллагын мэргэжилтнүүд.

--

Байгууллагаар үйлчлүүлэгч хүмүүс.

--

Үйлчилгээний ажилтнууд гэх мэт.

Ажлын орчин дахь харилцаа нь ерөнхийдөө ямар утга агуулгатай байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Ажил үүрэг өгөх.

--

Мэдээлэх.

--

Өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх.

--

Хийсэн зүйлсээ танилцуулах.

--

Ажил үүргийн талаар лавлах.

--

Зөвлөх, туслах, зөвлөгөө авах гэх мэт.

Ямар ч хувь хүн тухайн харьяалагдаж буй бүлэг, хамт олныхоо дунд тодорхой хувь нэмэр оруулж

байдгийг суралцагчдад тайлбарлана. Суралцагчид ажлын орчинд харилцаа эерэг болон сөрөг

байх нь ямар үр дагавар, үр нөлөөтэй болохыг бүлгээр ажиллан тодорхойлно. Оролцогчдыг

таван хүнтэй бүлэгт хуваана. Бүлэг бүр тодорхой нэг ажил мэргэжлийг сонгон авч, тухайн

ажлын орчин дахь эерэг болон сөрөг харилцааны үр дагавар, үр нөлөөг асуудлын мод зурах

аргыг ашиглан тодорхойлно. Дараа нь өөрсдийн хийсэн зүйлсээ бусдадаа танилцуулж,

хамтран ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Ажлын орчин дахь харилцааны зөрчил, түүний үр нөлөө

Дараах мэдээллийг суралцагчдад тайлбарлана.

Хамтран ажиллагчдын харилцааны явцад зөрчил үүсэх явдал цөөнгүй гардаг. Мөн зөрчил

нь хувь хүний ялгаатай байдал, онцлогоос гадна мэдээллийн ялгаатай байдал, мэдээллийг

хүлээн авч буй байдал, эрх мэдлийн ялгаатай байдал, бусдын нөлөө зэрэг зүйлээс болж

үүсдэг.

Тэдний хоорондын зөрчил нь нэг бол хүмүүс рүү чиглэсэн, эсвэл тухайн хүмүүсийн

илэрхийлж буй санаа руу, эсвэл хоёуланд нь чиглэсэн байдаг. Зөрчил нь нэг талаараа

сөрөг зүйл мэт боловч зарим талаараа эерэг нөлөө үзүүлж болно. Гэхдээ зөрчлийг зөв

зохицуулж чадвал эерэг үр дүн гарна. Харин зөрчлийг оновчтой аргаар шийдвэрлэж

чадахгүй бол сөрөг үр дүн гарна.

Суралцагчдад урьдчилан бэлтгэж ирсэн “Зөрчлийн эерэг болон сөрөг нөлөө” гэсэн материал

(Нөөц хэрэглэгдэхүүн 7.1) –дахь картыг тараана. Тэд түүнийг хананд байрлуулсан “Зөрчлийн

эерэг нөлөө”, “Зөрчлийн сөрөг нөлөө” гэсэн хоёр гарчиг бүхий цаасны аль тохироход нь

байрлуулна. Зөв байрлуулсан эсэхийг хамтран ярилцана. Багшид зориулсан материал (Нөөц

хэрэглэгдэхүүн 7.2)-ыг ашиглан хянана.

72 73


МОДУЛЬ 2: СЭДЭВ 7

АЖЛЫН ОРЧИН ДАХЬ ХАРИЛЦАА

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Ажлын орчин дахь харилцааны чадвар

Дараах мэдээллийг суралцагчдад тайлбарлана.

Хамтран ажиллагсад нь өөрсдийн зорилго, амжилтад хүрэхийн тулд бие биеэ хүндэлж,

дэмжсэн, эерэг уур амьсгал бүрдүүлэх нь чухал байдаг. Ийм уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд

дараах байдлаар харилцах хэрэгтэй.

Хэн нэгэн нь давамгайлсан бус ижил тэнцүү байр сууринаас харилцах.

Бие биенээ ойлгохыг хичээж, ойлгож байгаагаа үгээр болон үйлдлээрээ илэрхийлэх.

Бусдын үзэл бодлыг хүлээцтэй сонсох.

Бусдын хэлсэн зүйлийг шууд шүүмжлэлгүйгээр тухайн ярилцаж буй асуудлын талаар

өөрийн үзэл бодлоо тодорхой илэрхийлэх гэх мэтчилэн.

Хэрвээ бусадтай хэрхэн харилцах чадварт сайн суралцаж чадвал энэ нь тухайн хүний ирээдүйн

амьдралд, улмаар нийгэмд томоохон хувь нэмэр оруулна. Хүмүүст тохиолддог хүндрэлтэй

асуудлын дийлэнх нь хүмүүсийн хоорондох харилцаанаас үүдэлтэй байдаг. Иймээс харилцааны

чадварт суралцах нь хамгаас чухал зүйл юм.Суралцагчдыг 4-5 хүнтэй бүлэгт хувааж, ажлын

орчинд бусадтай хэрхэн эерэгээр харилцахыг харуулсан дүрийн тоглолт үзүүлэхийг хүснэ.

Үүний тулд эхлээд цаасан дээр анхаарвал зохих зүйлийг урьдчилан бичиж бэлтгэсэн байх ба

тухайн санаагаа дүрийн тоглолтоороо үзүүлнэ. Дүрийн тоглолтын дараа цаасан дээр буулгасан

анхаарвал зохих зүйлийг бусад багт танилцуулж тайлбарлана. Бүлэг тус бүр дээрх байдлаар

дүрд тоглож, өөрсдийн илэрхийлсэн санаагаа тайлбарлах явцад гол санааг багш тэмдэглэж,

дараа нь хамтран ярилцана.

ДҮГНЭЛТ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.1

Зарим хүмүүсийн олж хараагүй

зүйлийг таниулах

Идэвх санаачлага бүтээлч

байдал буурах

Харилцаа холбоогоо шинэчлэх

Харилцаа холбоо тасарч, хамтын

ажиллагаа муудах

Хязгаарлагдмал явцуу

орон зай үүсэх

Зөрчлийн эерэг болон сөрөг нөлөө

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.2

Зөрчлийн эерэг нөлөө

Зөрчлийн эерэг болон сөрөг нөлөө

Багшид зориулсан хувилбар

Хүмүүсийн сэтгэл санаа хямрах

Өөрийн бодож байсан зүйлээ өөр

өнцгөөс харахад туслах

Шинэ боломжууд гарч ирэх

Эерэг өрсөлдөөнд хүргэж, бүтээлч

байдлыг бий болгох

Хүчирхийлэл бүхий харилцаа

бий болох

Зөрчлийн сөрөг нөлөө

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

--

Тус сэдвийн хүрээнд мэдэж авсан хамгийн чухал 3 зүйлийг нэрлэнэ үү?

--

Ажлын орчинд хүмүүстэй эерэг харилцах нь ямар ач холбогдолтой вэ?

--

Ажлын орчинд хүмүүстэй эерэг харилцахын тулд анхаарвал зохих зүйлийг нэрлэнэ үү?

--

Цаашид бусадтай хэрхэн харилцах талаар төлөвлөсөн ямар нэг зүйл байна уу?

Тухайлбал, ямар зүйлийг төлөвлөж байна вэ?

Зарим хүмүүсийн олж хараагүй

зүйлийг таниулах

Өөрийн бодож байсан зүйлээ өөр

өнцгөөс харахад туслах

Харилцаа холбоогоо шинэчлэх

Шинэ боломжууд гарч ирэх

Эерэг өрсөлдөөнд хүргэж, бүтээлч

байдлыг бий болгох

Хүмүүсийн сэтгэл санаа хямрах

Идэвх санаачлага бүтээлч

байдал буурах

Харилцаа холбоо тасарч, хамтын

ажиллагаа муудах

Хязгаарлагдмал явцуу

орон зай үүсэх

Хүчирхийлэл бүхий харилцаа

бий болох

74 75


МОДУЛЬ 2

ХАРИЛЦАА

БАГЦ СЭДВИЙН ДҮГНЭЛТ

Харилцаа” гэсэн багц сэдвийг судалсныг суралцагчдад хэлнэ. Энэ багц сэдвээр судалсан гол

ойлголт, эзэмшсэн чадварын талаар тэд ямар сэтгэгдэл, бодолтой байгааг асууж, ярилцана.

--

Энэ багц сэдвийн хүрээнд хийсэн ямар дасгал нь хамгийн сонирхолтой санагдсан бэ?

Яагаад?

--

Шинэ, сонирхолтой санагдсан, эсвэл шинээр сурч авсан зүйлээсээ хэлнэ үү?

--

Ямар зүйлийг ойлгоход хэцүү байсан бэ? Энэ багц сэдвийн агуулгатай холбоотой асуух

зүйл байна уу?

--

Сурч эзэмшсэн шинэ чадвараас алийг нь хэрэглэхэд хэцүү гэж бодож байна вэ?

Үүнийг эзэмшихийн тулд юу хийж болох вэ? Эдгээр шинэ чадварыг төлөвшүүлэхэд бие

биедээ хэрхэн тусалж болох вэ?

--

Яагаад энэ багц сэдвийн хүрээнд судалсан чадварыг эзэмших нь чухал гэж бодож байна

вэ?

--

Энэ багц сэдвээр сурсан чадваруудаас хэрэглэж үзсэн үү? Ямар үр дүн гарсан бэ?

--

Эдгээр чадвар нь хүний амьдралд ямар ач холбогдолтой вэ?

Харилцаа” багц сэдвийг амжилттай судалсанд нь суралцагчдад баяр хүргээрэй. Өөртөө

итгэлтэй харилцаа нь зөвхөн таалагдахгүй байгаа, хийхийг хүсэхгүй байгаа зүйлийн хувьд л

хэрэглэгддэг зүйл биш болохыг тайлбарлана. Тухайн сэдвээр орсон багц агуулга нь зөвхөн

сөрөг мэдрэмжийг илэрхийлэх, аюул учруулах нөхцөлүүдээс зайлсхийхтэй холбоотой

асуудал дээр төвлөрсөн байсан ч өөртөө итгэлтэй харилцааны нөгөө тал буюу бусдыг магтаж

урамшуулсан үг хэлэхийн ач холбогдлыг үгүйсгэсэн хэрэг биш юм. Энэ багц сэдвийн төгсгөлд

хүн бүр бусдад зориулан сайшаал магтаалын үг хэлнэ. Энэ нь цаашид амьдралдаа өдөрт

нэгээс доошгүй удаа хэн нэгэн хүнд урам хайрласан сайхан, магтаалын үг хэлж байх даалгавар

болно. Өөрийн чинь хувьд үнэлж хүндэтгэдэг, өөрт чинь таалагддаг, эсвэл ийм л талаараа

энэ хүнтэй төстэй байх юмсан гэж хүсдэг тэр л чанар, эсвэл инээмсэглэхэд чинь хүргэсэн

ямар нэг үйлдлийг нь магтан бусдад хэлж байхыг суралцагчдад зөвлөнө. Инээмсэглэхэд чинь

хүргэсэн тэр хүнд талархал илэрхийлээрэй.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

--

Харилцааны үйл явц” дасгалд “Introduction to Communication” (Hunter-Geboy, 1995, pp. 57-

58) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Сонсох хэлбэр” дасгалд “Unit 2: Listen – You Matter to Me!” (Anderson, Beels & Powell, 1994,

Theme 7, pp. 6-8) материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Сонсох хэлбэр” дасгалд “Unit 2: Listen – You Matter to Me!” (Anderson, Beels & Powell, 1994,

Theme 7, pp. 6-8) материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

Бусдыг сонсож сурсан ба сураагүй дадал хэвшил” дасгалд “Active Listening” (Wilson and

Johnson, 1995, pp. 13-17) материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Сонсох заавар” нөөц хэрэглэгдэхүүнд “Active Listening” (Wilson and Johnson, 1995, pp. 13-

17) материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Би” өгүүлбэр дасгалд “Choosing Words Carefully” (Hunter-Geboy,1995, pp. 62-64)

материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Өөртөө итгэлтэй харилцааг илэрхийлсэн өгүүлбэр” дасгалд “Unit 1: What is Assertiveness?”

(Anderson, Beels & Powell, 1994, Theme 2, pp. 5-8) ба “Session 5: Assertiveness: Assertive

Messages” (Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 6,

pp. 29-35) материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Сөрөг хариултын жишээ” нөөц хэрэглэгдэхүүнд “Choosing Words Carefully” (Hunter-Geboy,

1995, p. 62) материал дотор багтсан өгүүлбэрүүдийг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Сөрөг утгатай хариулт буюу - “Чи өгүүлбэр” нөөц хэрэглэгдэхүүнд “Handout: Positive Communication:

Say What You Feel” (Hunter-Geboy, 1995, p. 64) материалыг зөвшөөрөлтэйгээр

ашиглав.

--

“Сөрөг утгатай өгүүлбэр – Хариултын хувилбар” нөөц хэрэглэгдэхүүнд “Handout:

Positive Communication: Say What You Feel” (Hunter-Geboy, 1995, p. 64) материалыг

зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Өөртөө итгэлтэй харилцах алхам” нөөц хэрэглэгдэхүүнд “Participant Handout: Steps to Delivering

an Assertive Message” (Peace Corps Center for Field Assistance and Applied Research,

2000, Pt. 6, p. 33) материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

“Ятгалгыг ойлгох нь” дасгалд “Session 6: Assertiveness/Peer Pressure: Responding to Persuasion—Part

I” (Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 6, pp.

37-43) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Ятгалгыг харуулсан жүжигчилсэн тоглолт” дасгалд “Session 6: Assertiveness/Peer Pressure:

Responding to Persuasion—Part I” (Peace Corps Center for Field Assistance and Applied Research,

2000, Pt. 6, pp. 37-43) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Ятгалгын олон хэлбэр”-т “Session 6: Assertiveness/Peer Pressure: Responding to Persuasion—Part

I” (Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 6, pp.

37-38) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Ятгалгыг харуулсан тоглолтын зохиомж” -д “Participant Handout: Persuasion Role-Play”

(Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 6, p. 43) материалыг

зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Ятгалгыг харуулсан тоглолтын зохиомж” -д “Participant Handout: Persuasion Role-Play”

(Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 6, p. 43) материалыг

зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

Anderson, J., Beels, C., & Powell, D. (1994). Healthskills for life (Key Stage 3). Walton-on-Thames

Surrey, UK: Thomas Nelson and Sons Ltd.

76 77


МОДУЛЬ 2

--

Hunter-Geboy, C. (1995). Life planning education: A youth development program. Washington,

DC: Advocates for Youth.

--

Peace Corps Center for Field Assistance and Applied Research. (2000). Peace Corps life skills

manual (Information Collection and Exchange Publication No. M0061). Washington, DC: Information

Collection and Exchange.

--

Wilson, P., & Johnson, J. (1995). Fatherhood Development: A Curriculum for Young Fathers.

Philadelphia: Public/Private Ventures.

--

Monitoring and Evaluating Life Skilss for Youth Development. Volume 1: The Guidelines. (2011).

Jacobs Foundation, Switzerland.

--

Питер Саймон. (2003). Амьдрах ухаан: Харилцаа. Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын

сан, Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг.

--

Питер Саймон., Алтанцэцэг,Д. (2007). Амьдрах ухааны чадварууд: Харилцаа. Цуврал ном.

БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

78


МОДУЛЬ 2

ISBN:

80

Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд зарж

борлуулахыг хориглоно!

More magazines by this user
Similar magazines