Шийдвэр гаргах

ondooshilTB

Шийдвэр гаргах

6

МОДУЛЬ

ШИЙДВЭР ГАРГАХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА


МОДУЛЬ

6

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

ШИЙДВЭР ГАРГАХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Хянан тохиолдуулсан:

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Даваасүрэнгийн Мөнхжаргал

Эрдэнэчулууны Мөнгөнтулга

Цамбын Түвшинтөгс

Чулуунбаатарын Байгалмаа

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он


ШИЙДВЭР ГАРГАХ

ӨМНӨХ ҮГ

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................ 1

Удиртгал ................................................................................................................ 2

Үндсэн ойлголт ..................................................................................................... 3

Сэдвийн танилцуулга ............................................................................................ 4

Үнэлгээ.................................................................................................................. 5

Сэдэв 1. Шийдвэр гаргах тухай ерөнхий ойлголт ............................................... 7

Сэдэв 2. Шийдвэр гаргах хэлбэр ........................................................................ 12

Сэдэв 3. Шийдвэр гаргах загвар ......................................................................... 22

Сэдэв 4. Шийдвэрийн үр дагавар ....................................................................... 34

Сэдэв 5. Боломжийг цэгнэх ................................................................................. 42

Сэдэв 6. Эрсдэл хийх ........................................................................................... 57

Сэдэв 7. Шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл ............................................................ 78

“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын зургаа дахь модуль нь “Шийдвэр гаргах” юм.

Энэ модулийн агуулгыг өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчид ч судалж болно. Үүнийг

судалснаар өдөр тутмын үйл явдал, ажил хэрэг болон амьдралын явцад гарах аливаа асуудлыг

шийдвэрлэх, дүгнэлт гаргах, хийж гүйцэтгэхдээ анхаарах чухал алхмуудад суралцах болно.

Уг гарын авлагыг гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна. Анхны хэвлэлийг англи хэл дээр

Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Ми Нгүин бичиж, Монгол дахь Энх

тайвны корпусын сайн дурын ажилтан Питер Саймон бичиж, Нэгдсэн Үндэстний Байгууллага

(НҮБ)-ын Хүн амын сангийн Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн Олон улсын

зөвлөх Андреа Ирвин нар хянан тохиолдуулжээ. Монгол хэл рүү Амгаабазарын Гэрэлмаа

орчуулж, Балсангийн Энхбат, Төмөрбатын Баасанцэрэн нар хянан тохиолдуулж, зургийг

Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Нэг дэх хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх

тайвны корпус, БСШУЯ, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Шведийн хөгжил, хамтын ажиллагааны

агентлагийн тусламжтайгаар 2003 онд англи, монгол хэлнээ хэвлэсэн.

Энэ гарын авлагын нэг дэх хэвлэлийг хот, аймаг, сумдын “Албан бус сургалтын төв“-д зөвхөн

нэг ширхэгээр түгээсэн. Энэхүү гарын авлагын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, дахин

хэвлэх шаардлага урган гарсан тул НҮБ-ын Хүн амын сан болон Монгол дахь Энх тайвны

корпус санаачлан, техник санхүүгийн тусламж үзүүлэн, 2007 онд хоёр дахь удаагаа хэвлэжээ.

Шийдвэр гаргах” модулийн хоёр дахь удаагийн хэвлэлд Дашзэвэгийн Алтанцэцэг үг үсгийн

алдаа, найруулгыг засаж, хураангуйлан сайжруулж боловсруулан, Чулуунбаатарын Байгалмаа

хянан тохиолдуулсан.

Гурав дахь удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн

дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж

буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж,

хэвлэлээ.

Шийдвэр гаргах” модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн

бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их сургуулийн зөвлөх

мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг мэргэжилтэн,

сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Даваасүрэнгийн Мөнхжаргал, Эрдэнэчулууны

Мөнгөнтулга нар сайжруулан боловсруулж, НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн

гишүүд болон Цамбын Түвшинтөгс, Чулуунбаатарын Байгалмаа нар хянан тохиолдуулсан.

Шийдвэр гаргах” модулийг дахин хэвлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд гүн

талархал илэрхийлье.

1


МОДУЛЬ 6

ШИЙДВЭР ГАРГАХ

УДИРТГАЛ

ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Хүмүүс өдөр бүр олон янзын шийдвэр гаргадаг. Эдгээр шийдвэрийн зарим нь ямар хувцас

өмсөх, үдийн хоолон дээрээ юу идэх гэх мэт харьцангуй жижиг зүйл байхад зарим нь бидний

амьдралд арай чухал нөлөө үзүүлэхүйц их сургуульд ямар мэргэжлээр суралцах, ямар

хүнтэй гэрлэх, тамхи татаж эхлэх эсэх, бэлгийн харилцаанд хэзээ, хэнтэй орох гэх мэт байж

болно. Гэсэн хэдий ч илтэд энгийн буюу чухал биш шийдвэр нь ч гэсэн тодорхой нөхцөл

байдалд чухал ач холбогдолтой байж болох ба улмаар шийдвэр гаргах чадвар сайтай байх

шаардлагатай болдог. Жишээ нь, хэрвээ чи ажил олгох хүнтэй уулзах гэж байгаа бол өмсөх

хувцсандаа анхаарах шаардлагатай болно. Мөн эрүүл мэндийн байдлаасаа хамаарч идэх

хоолоо сонгохдоо ч анхаарал тавих шаардлага гарна гэх мэт.

Шийдвэр гаргах чадвар гэдэг нь амьдралдаа тохиолдох аливаа асуудалд ухамсартайгаар

хандах, гарах үр дагаврыг нь бусад хүнд юмуу нөхцөл байдалд даатган орхихын оронд сонголт

хийхэд өөрөө идэвхтэй байр суурьтайгаар оролцох тухай асуудал юм. Үүнийг хамгийн үр

өгөөжтэй болгохын тулд өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах, өмнөө тавьсан зорилгодоо хүрэх

шийдвэрийг ухамсартай, системтэй сонгоход нь тус болдог хэд хэдэн алхам, үйл явц байдаг ба

түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал юм. Тухайн нөхцөлд байж болох хувилбарт сонголт,

гарах үр дагавар, сонголт тус бүрийн давуу болон сул талыг тооцоолохын зэрэгцээ өөрийн

эрхэмлэдэг үнэт зүйл, төрж буй дотоод мэдрэмжийг цэгнэж үзэх боломжийг дээрх арга зам

буюу алхмууд олгодог. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, зан үйлийнхээ талаар, эсвэл бусад хүнтэй

тогтоосон холбоогоо хэрхэн зохицуулах талаар сонголт хийхэд энэхүү сэдэв тус нэмэр болно.

ШИЙДВЭР ГАРГАХ ЧАДВАР ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Шийдвэр гаргах чадвар эзэмшээгүй, зохих туршлагагүй хүнд томоохон хэмжээний шийдвэр

гаргах нь хэцүү, давж дийлэхээргүй зүйл мэт санагдаж болох юм. Үүний улмаас зарим хүн

өөрийнх нь амьдралд чухал ач холбогдолтой, чухал нөлөө үзүүлж мэдэх шийдвэрийг гаргахаас

зайлсхийх юмуу хойшлуулахад хүрдэг. Шийдвэр гаргах асуудлыг хойшлуулах, эсвэл үүнээс

зайлсхийх нь тухайн хүнийг сонголтоо зөв хийх боломжоо алдахад хүргэж болно. Шийдвэрээ

хойшлуулж байгаа юмуу шийдвэр гаргахаас зайлсхийж байгаа хүмүүс хяналтаа алдаж

байгаагаа мэдэрч, улмаар өөрт нь хэцүү, эвгүй санагдан, сэтгэлийн хямралд орж, хүсээгүй

холбоо харилцаа юмуу нөхцөл байдалд орж болзошгүй.

Шийдвэр гаргах талаар зохих чадвар эзэмшээгүй байх, эсвэл яарч шийдвэр гаргаснаар тухайн

асуудалтай холбоотой байгаа бусад хүчин зүйлийг харгалзан үзэлгүй тааруухан шийдвэр

гаргахад хүрч, улмаар тухайн хүн эцэстээ өөрөө харамсаж мэдэх үр дагавар бүхий нөхцөл

байдалд орчихсон байх магадлалтай. Иймэрхүү тааруухан шийдвэр гаргасан хүмүүс эцэст нь

өөрсдийгөө ямар ч эрч хүч, эрх мэдэлгүй болсон гэж бодох, эсвэл зөв шийдвэр гаргах гэсэн

оролдлого хийгээд байгаа хэрнээ өөрөө хүсээгүй үр дагавартай тулгарч байгаагаа мэдэрч,

улмаар сэтгэл хангалуун байж чадахгүйд хүрнэ. Гэтэл нөгөө талаасаа сайн шийдвэр гаргах

чадвар нь шийдвэр гаргах үйл явцад өөрөө идэвхтэй оролцох, цаг хугацаагаа зөв сонгох,

бүтээлч байх боломжийг хүнд олгодог. Аль шийдвэр нь чухал ач холбогдолтой, аль нь илүү

анхаарах шаардлагатай, аль нь арай бага хүчин чармайлттайгаар шийдвэрлэж болох асуудал

вэ гэдгийг тогтооход шийдвэр гаргах чадвар нэн чухал шаардлагатай. Шийдвэр гаргах чадвар

сайтай хүн шийдвэрийг гаргахаа хойшлуулах, түүнээс зайлсхийх зэрэг алхам хийдэггүй.

Тэд өөрт нь байгаа хувилбарт сонголтуудаас гарч болох үр дагавруудыг жагсаан бичээд

дүн шинжилгээ хийж, эдгээр үр дагаврын тохиолдох магадлалд үнэлгээ дүгнэлт өгөхдөө

өөрсдийнхөө мэдрэмж болон эрхэмлэдэг үнэт зүйлсийг тооцож чаддаг. Тэдний гаргасан

шийдвэр нь бодит хүлээлт дээр тулгуурласан, өөрсдийнх нь үзэл бодол, үнэт зүйлтэй нийцсэн

байдаг ба тэд нэгэнт гаргасан шийдвэрээ бусад хүний нөлөөнд авталгүйгээр хэрэгжүүлэх

чадвартай байдаг.

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Дөрвөн алхамтай үйл явц

Шийдвэр гаргах үйл явцыг дөрвөн алхам болгон хуваадаг. Нэг дэх алхам нь гаргах гэж байгаа

шийдвэр юмуу шийдэх ёстой асуудлаа тодорхойлох явдал юм. Дараа нь хоёр дахь алхам буюу

тухайн нөхцөлд байгаа боломжийн хувилбаруудыг тодорхойлон, жагсааж бичнэ. Гурав дахь

алхмыг хийхдээ хувилбар тус бүрийн давуу болон сул талыг дүгнэх замаар тус бүрт нь үнэлгээ

өгөх, харин дөрөв дэх алхмаар хувилбар тус бүрээс гарах үр дагаврыг үнэлж үзээд, эцсийн

шийдвэрээ гаргана.

Тоон матриц

Энэ бол тодорхой нэг шийдвэрийн хувьд байгаа боломжит сонголтуудыг хооронд нь тоон

аргаар харьцуулах боломж олгосон шийдвэр гаргах арга юм. Энэ аргыг хэрэглэхдээ өөрийн

хүсэж байгаа үр дагавруудыг жагсаан бичээд, эдгээрийн тэргүүлэх зэрэглэлийг нь тогтоож,

дараа нь тухайн сонголтоос гарах үр дагавар магадлалыг тооцоолон үзнэ. Энэ магадлалыг

тогтоосны дараа нь тухайн үр дагаварт уг хүний оноосон тэргүүлэх зэрэглэлийг заасан

оноогоор үржүүлэх ба ийм аргаар тухайн хүний хамгийн ихээр хүсэж байгаа үр дагавар нь аль

сонголтоос урган гарах хамгийн их магадлалтай болохыг харуулсан тоон үзүүлэлтийн арга юм.

Эвлүүлгийн загвар

Энэ загвар нь шийдвэр гаргах чадварт арай илүү хийсвэр байдлаар хандах хандлагыг

баримталдаг. Энэ загварыг ашиглаад, шийдвэр гаргах гэж байгаа хүн нь өөрийн эрхэмлэдэг

үнэт зүйл, өөрийн мэдрэмж, дотоод сэтгэлээ тухайн нөхцөлд байж болох сонголт болон

түүнээс урган гарах үр дагаврын талаарх мэдээллийг бүхэлд нь харьцуулж үзнэ.

Эрсдэл

Эрсдэл гэдэг нь тухайн асуудлыг шийдвэрлэхэд гарч болзошгүй сөрөг нөлөө, хор уршиг, аюул

занал буюу тэдгээрийн тохиолдох боломж юм. Шийдвэр гаргаж байхдаа эрсдэлийг тооцох нь

гарах үр ашиг, өгөөжийг тохиолдож болох хор уршиг, муу үр дагавартай харьцуулж үзэхийг

шаардана. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд үр өгөөж, ашиг тус гэхээсээ илүү эрсдэл нь илүү

байвал мэдээж энэ нь ухаангүй, бодолгүй явдал болдог. Гэтэл гарч болох үр ашиг, өгөөж нь

хор уршиг буюу эрсдлээсээ илүү байвал багахан хэмжээний эрсдэлийг гаргасан ч алдахгүй

байж болно.

Эрсдэлийн төрөл

Эрсдэлийн үндсэн гурван төрөл байдаг ба эдгээрийг бие махбод, сэтгэл санаа болон нийгмийн

эрсдэл гэж ангилдаг. Бие махбодын эрсдэл гэдэг нь өөрийн биед хор учруулах, биеэ гэмтээх

эрсдэлийг хэлнэ. Жишээлбэл, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохтой холбоотой бие

махбодын эрсдэл нь Бэлгийн замаар дамжих халдвар авах юмуу хүсээгүй жирэмслэх, архи

уусны дараа машин тэрэг жолоодсоноор машины аваарт орох, гэмтэх, хөгжлийн бэрхшээлтэй

болох зэрэг болно. Сэтгэл санааны эрсдэл гэдэг нь бусад хүнтэй тогтоосон холбоо харилцаанд

үүсээд байгаа асуудлаа зохицуулаагүйгээс болж сэтгэл санаагаар доройтох эрсдэлийг хэлж

байгаа болно. Хэн нэгэн хүнийг болзоонд урихад нөгөө хүн татгалзвал сэтгэл санааны эрсдэл

бий болно.

Нийгмийн эрсдэл гэдэг нь өөрийнхөө нийгмийн амьдрал, эсвэл нэр хүндэд хохирол учруулахыг

хэлнэ. Хэрвээ чи бусдын таашаахгүй зүйлийг хийвэл найзаа алдах, муу нэр зүүх, эсвэл тодорхой

бүлэг хүмүүс чамтай нийлэхээс татгалзах зэрэг нийгмийн эрсдэлд өөрийгөө оруулна.

2 3


МОДУЛЬ 6

ШИЙДВЭР ГАРГАХ

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Шийдвэр гаргах тухай ерөнхий ойлголт

Энэ сэдвээр шийдвэр гаргах гэж юуг хэлэх тухай мэдэж, шийдвэр гаргахад шаардлагатай хэд

хэдэн зүйл байдаг тухай ерөнхий ойлголт авна.

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Заавар: Дараах өгөгдлийг уншаад зөв, бурууг нь тогтоож, тохирох баганад чагтаар (√)

тэмдэглэнэ. Хэрэв эргэлзэж байвал “мэдэхгүй” гэсэн баганын тохирох нүдэнд чагт тэмдэг

тавина уу.

СЭДЭВ 2. Шийдвэр гаргах хэлбэр

Суралцагчид шийдвэр гаргах хэлбэрүүдтэй танилцах болно. Мөн өдөр тутам гаргадаг өөрсдийн

шийдвэр болон хүний өмнөөс гаргадаг шийдвэрийн талаар авч үзнэ. Эцэст нь шийдвэрийг тэр

дор нь гаргах болон хэсэг хугацаагаар хойшлуулахын эерэг ба сөрөг талыг үзнэ.

№ Өгөгдөл

Зөв

Буруу

Мэдэхгүй

СЭДЭВ 3. Шийдвэр гаргах загвар

Энэ сэдвээр суралцагчид хүндрэлтэй, ээдрээтэй шийдвэр гаргах шаардлага тулгарсан үедээ

түүнийг удирдан чиглүүлэх зорилгоор ашиглаж болох гурван загвартай танилцах болно. Үүнд,

дөрвөн алхамтай үйл явц, тоон матриц, эвлүүлгийн загвар орно.

1.

2.

Шийдвэр гаргах чадвар гэдэг нь асуудалд ул суурьтай хандахтай

утга ижил.

Эрсдэл гэдэг нь асуудал шийдвэрлэхэд гарч болох сөрөг нөлөө,

хор уршиг, аюул занал буюу тэдгээрийн тохиолдох боломж юм.

СЭДЭВ 4. Шийдвэрийн үр дагавар

Энэ сэдвээр суралцагчид аливаа шийдвэр нь тодорхой үр дагавартай, хүн өөрийн хийж байгаа

сонголт болон үйлдлийн төлөө хүлээх хариуцлагаа ухамсарлах ёстойг мэдэж авах болно.

Түүнчлэн гарах үр дагавруудыг урьдчилан тооцоолох, шийдвэр гаргах, өөр хүний гаргасан

шийдвэрт дүн шинжилгээ хийх талаар дасгал ажил хийж, дадлага туршлагатай болно.

СЭДЭВ 5. Боломжийг цэгнэх

Өсвөр насныхан бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргахдаа өөрт байгаа хувилбарт

шийдэл буюу сонголтыг хэрхэн цэгнэж үзэх тухай энэ сэдвээр судлах болно. Мөн аюулгүй

бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргахтай холбоотой хэд хэдэн асуудлыг судалж

үзнэ.

СЭДЭВ 6. Эрсдэл хийх

Суралцагчид шийдвэр гаргах үйл явцын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох эрсдэлд үнэлгээ

дүгнэлт өгч сурах ба аз болон боломжийг агуулсан шийдвэртэй холбоотой илэрдэг эрсдэлийг

судалж үзэх болно. Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохтой холбоотой шийдвэр болон

түүнээс урган гарах үр дагавруудад онцгой анхаарал хандуулах болно.

СЭДЭВ 7. Шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл

Энэ сэдвээр суралцагчид тэднийг шийдвэр гаргах болон өөрсдийнх нь хийсэн сонголтыг

эргэн авч үзэхэд нөлөөлдөг хүчин зүйлийн тухай үзнэ. Хүний шийдвэр гаргах чадварт сайнаар

юмуу муугаар нөлөөлдөг хүчин зүйлийг судалж үзээд, хэзээ ямар тохиолдолд өөрийн гаргасан

анхдагч шийдвэртээ эдгээр нөлөөллийн улмаас өөрчлөлт оруулах ёстойг мэддэг болно. Дараа

нь гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх явцад бусад хүн ятгалга хийх, дарамт шахалт үзүүлэх

замаар саад болох оролдлого хийх, тэдгээрт хэрхэн эсэргүүцэл үзүүлж болохыг харуулсан

дасгал дадлага хийнэ.

3. Шийдвэр гаргах дөрвөн алхамт үйл явц байдаг.

4.

Тодорхой дараалал, үе шаттайгаар асуудлыг шийдвэрлэж сурах нь

зөвхөн хүний эрүүл мэндэд тустай.

5. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа байнга шийдвэр гаргадаг.

6. Асуудлаас зугатан зайлах нь шийдвэр гаргалтын нэг хэлбэр мөн.

7.

8.

9.

10.

Шийдвэр гаргаж сурах нь зөвхөн эдийн засгийн эрсдэлээс

сэргийлнэ.

Бага насны хүүхдийн хувьд шийдвэрийг өөрсдөө бие даан

гаргадаггүй тул шийдвэр гаргах чадвар зөвхөн насанд хүрэгчдэд

хамаатай.

Шийдвэрийг гаргахдаа хамгийн чухал нь тухайн шийдвэрээс үүсч

болох үр дагаврыг тооцох нь чухал.

Аливаа шийдвэрийг гаргахад хүний дотоод сэтгэл, мэдрэмж, үнэт

зүйл, мэдээлэл зэргийг тооцох хэрэгтэй.

4 5


МОДУЛЬ 6

ШИЙДВЭР ГАРГАХ

II хэсэг. Чадвар

Шийдвэр гаргах чадвар” гэдэг үгийн учрыг өөрийн үгээр тодорхойлж бичээд тайлбарлана уу?

Шийдвэр гаргах хэлбэрээс нэрлэнэ үү?

Чи ойрд сургууль/курс төгсөх шалгалт өгөх гээд тун завгүй байна гэж төсөөл. Гэтэл танай найз

нар нэг газар орж бүжиглэе гэв. Чи ямар шийдвэр гаргах вэ?

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдлийг уншаад, тухайн өгөгдөлд дурдагдсан зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо

тохирох нүдэнд чагт (√) тэмдгээр тэмдэглэнэ үү.

№ Өгөгдөл

Маш зөв

Зөв

Мэдэхгүй

Зөвшөөрөхгүй

Огт

зөвшөөрөхгүй

1.

2.

3.

4.

5.

Шийдвэр гаргаж сурах нь хүн бүрт байх ёстой

чухал чадвар мөн.

Найз нөхдөө даган дуурайж шийдвэр гаргах нь

тийм ч их эрсдэлийг дагуулахгүй гэж боддог.

Өсвөр насны хүүхдүүд бэлгийн хавьталд орох

эсэхээ шийдвэрлэхдээ том хүний заавал

оролцоотой байх хэрэгтэй.

Тамхи татдаг хүн тамхиа татангаа асуудлыг

илүү нухацтай бодож тунгаан шийдвэрээ сайн

гаргадаг гэж би боддог.

Бэлгийн хавьталд анх хэдэн насандаа орох эсэх

нь тухайн хүний шийдэх асуудал. Сэдэв 1

ШИЙДВЭР ГАРГАХ ТУХАЙ

ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

6 7


МОДУЛЬ 6: СЭДЭВ 1

ШИЙДВЭР ГАРГАХ ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид шийдвэр гаргах гэж юуг хэлж байгаа талаар мэдэж, шийдвэр

гаргахад шаардлагатай хэд хэдэн зүйл байдаг тухай ерөнхий ойлголттой болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Хүн аливаа зүйлд сонголт хийхдээ анхаардаг гол гурван зүйлийг нэрлэх

• Хүмүүсийн сонголт хийхдээ анхаардаг зүйл нь ялгаатай эсэхийг анзаарах

• Аливаа зүйл юмуу үйл ажиллагаа, үйлдэлд сонголт хийхэд шийдвэр гаргах чадвар хэрхэн

нөлөөлдөг болохыг ухаарах, тайлбарлах

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Гадил жимс, эсвэл алим

• Секундын зүүтэй бугуйн юмуу ширээний цаг

• Усаар дүүргэсэн ундааны шил

• Сонгино

• 500-тын (эсвэл 1000-тын) мөнгөн дэвсгэрт

Нэвт гэрэлтдэггүй уут – 4 ширхэг, 1, 2, 3, 4 гэсэн тоонуудтай байна. 1 гэсэн тоотой уутанд жимс,

2 гэсэн тоотой уутан дотор усаар дүүргэсэн ундааны шил, 3 гэсэн тоотой уутанд сонгино,

харин 4 гэсэн тоотой уутанд 500-тын (эсвэл 1000-тын) мөнгөн дэвсгэртийг тус тус хийгээд

уутнуудын амыг сайтар бооно.

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүмүүс өдөр тутам шийдвэр гаргаж байдаг ба энэ тухайгаа заримдаа мэддэг, заримдаа

өөрсдөө ч анзаараагүй байдаг.

• Хүүхдүүд өсч том болохын хэрээр тэдэнтэй холбоотой шийдвэрийг өөрсдөө гаргах нь

ихэсдэг.

• Хангалттай мэдээлэлтэй байх, тодорхой шийдвэрээс урган гарах үр дагаврууд болон

тухайн шийдвэртэй холбогдон гарах эрсдэлийн хэмжээг мэдэх, холбоо хамаарал бүхий

баримтуудад дүн шинжилгээ хийх цаг гаргах зэрэг нь шийдвэр гаргах явцын бүрэлдэхүүнд

багтдаг чухал хүчин зүйлс болно.

• Хийж болох боломжит сонголтын талаар илүү их мэдээлэлтэй байхын хэрээр оновчтой

шийдвэр гаргах магадлал өндөр байна.

• Аливаа шийдвэрийг гаргахаас өмнө тухайн шийдвэрээс урган гарах үр дагаврыг бүрэн

урьдчилан таамаглах арга бараг байдаггүй.

• Заримдаа хүмүүс буруу ташаа мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах нь бий.

• Аливаа шийдвэрийг гаргахад бусдын болон гадны нөлөө эерэг, сөрөг байдлаар нөлөөлж

болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Шийдвэр гаргах дасгал

Дасгал ажилд сайн дураараа оролцох хүсэлтэй байгаа гурван суралцагчийг сонгож ангиас түр

гаргана. Урьдчилж бэлдсэн дөрвөн уутаа ширээн дээр гаргаж тавина. Ангиас гарсан гурван

суралцагч эдгээрээс аль нэгийг сонгох ба бусад нь аль нэг уутыг сонгуулахын тулд нөгөө

гурван хүн тус бүрийг ятгах хэрэгтэй болохыг тайлбарлаж өгнө.

Эхний суралцагчийг ангид оруулж ирээд, өөрт хамгийн таалагдсан, эсвэл авахыг хүсч байгаа

нэг уут сонгож авахыг хэлнэ. Аль уутыг нь сонгосон болохоо шийдээд багшид хэлэхийг хүснэ.

Шийдвэрээ гаргаж байх үедээ суралцагч уутанд гар хүрч болохгүй гэдгийг багш сануулна.

Дараа нь сайн дурын суралцагчаас дараах асуултыг асууна.

Уутнаас нэгийг нь хэрхэн сонгосон бэ?

Гарч болох хариулт:

--

Энэ бол миний азтай тоо.

--

Энэ бол миний хамгийн дуртай тоо.

--

Энэ уут нь надад хамгийн ойрхон байрлалтай байсан.

--

Энэ уутыг сонго гэж надад бусад суралцагч хэлсэн гэх мэт.

Уутан дотор юу байгаа талаар чамд ямар нэг мэдээлэл байсан уу?

Гарч болох хариулт:

--

Уутны хэлбэр дүрс юмуу гадаад үзэмжээс харагдаж байгаа зарим санаа авах зүйлсээс

өөр ямар нэг мэдээлэл байгаагүй.

Дотор нь юу байгааг мэдэхгүй байхад сонголт хийх ямар байсан бэ?

Одоо сайн дурын суралцагчид хандан, уутнуудын зөвхөн амны хэсгээс бариад, ширээнээс

8 9


МОДУЛЬ 6: СЭДЭВ 1

ШИЙДВЭР ГАРГАХ ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

дээш 5-7 см орчим хэмжээнд өргөөд, буцааж ширээн дээр тавиулна. Уутнуудад өөр ямар

нэгэн байдлаар хүрч огт болохгүй гэдгийг анхааруулна. Сайн дурын суралцагч уутнуудыг

бүгдийг нь өргөж үзсэний дараа өмнө сонгож авсан уутаа өөр уутаар солихыг хүсч байгаа

эсэхийг нь асууна. Өмнө сонгож авсан уутаа солихгүй хадгалах, эсвэл өөр уутыг сонгох болсон

шалтгааныг нь асууна.

Сайн дурын суралцагчид хандан, уут нэг бүрийг өөрийн хүссэн бүхий л арга хэлбэрээр барьж,

тэмтэрч болох боловч уутны амыг нээж харж болохгүй гэж хэлнэ. Энэ бүхнийг хийж дууссаны

дараа одоо эцсийн шийдвэрээ гаргах боломжийг түүнд олгоно. Мөн л өмнө сонгож авсан уутаа

солихгүй хадгалах, эсвэл өөр уутыг сонгох болсон шалтгааныг нь асууна. Эцэст нь, тухайн

уутан дотор юу байгаа гэж бодож байна вэ гэж асууна. Хэдхэн хормын дараа сонгож авсан

уутан дотор нь юу байгааг харах болно хэмээн суралцагчид хэлнэ. Дараагийн суралцагчдыг

нэг нэгээр нь урьж, дээрхийн адил үйлдлийг давтан хийлгэнэ. Хэрвээ ууттай зүйл үлдвэл авах

хүсэлтэй хүн байгаа эсэхийг бусад суралцагчдаас асууна.

Ангийн нийт суралцагчаас дараах асуултыг асууна:

Сайн дурын суралцагчдын хийсэн сонголтоос та нар юу анзаарсан бэ? (жишээ нь, сайн дурын

суралцагчид адилхан сонголт хийсэн үү? Бүгдээрээ өөр өөр зүйлсийг сонгосон уу? гэх мэт)

Хийсэн сонголтынхоо талаар сайн дурын суралцагчдын өгсөн тайлбарын тухайд та нар юу

анзаарсан бэ?

Сайн дурын суралцагчдын хариултыг дүгнэж, ийм шийдвэр гаргах болсныг тайлбарласан

зарим ерөнхий шалтгааныг нэрлэнэ үү (Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бичнэ).

Гарч болох хариулт:

--

Сониуч зан

--

Тухайн зүйлийн аль нэг шинж нь таалагдсан учраас (хүнд, бөөрөнхий, аятайхан үнэртэй,

хөнгөн жинтэй)

--

Нууцлаг, учир битүүлэг байдал; огт таамаглаагүй гэнэтийн зүйлд дуртай; эрсдэл хийх

дуртай

--

Юу байгааг нь зөв тааж чадсан гэж бодсон учраас; урган гарах үр дагавар нь ямар байхад

итгэлтэй байсан учраас

--

Бусдын дарамт шахалтын улмаас; бусад хүний нөлөөнд автсан учраас гэх мэт.

Сайн дурын суралцагчдаас өөр өөрийн сонгож авсан уутыг онгойлгож, дотор нь байгаа зүйлийг

ангийнхандаа дэлгэн харуулахыг хүснэ. Өөрийн хийсэн сонголтын үр дүнгийн талаар ямар

мэдрэмжтэй байгаа, яагаад гэдгийг нь сайн дурын суралцагчдаас асууна. Энэхүү дасгалыг

гүйцэтгэхэд сайн дураараа оролцсонд нь талархал илэрхийлээд суудалдаа эргэж суухыг хүснэ.

Тухайн уутыг яагаад сонгох болсноо түрүүнд тайлбарласныг эргэж санахыг суралцагчдаас

хүснэ. Одоо хийсэн сонголтын үр дүнг мэдэж байгаа нөхцөлд суралцагчдын нэрлэсэн

шалтгаанаас аль нь зөв тайлбар байсан гэж бодож байгааг асууна.

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг суралцагчдаас асууж, дасгал ажлыг дүгнэнэ.

Энэ дасгалаас шийдвэр гаргах үйл явцтай холбогдолтой ямар зүйлийг та нар анзаарсан бэ?

Дасгал ажлын үеэр тохиолдсон зүйлээс та нар өөртөө ямар нэг дүгнэлт хийж авсан уу?

Гарч болох хариулт:

--

Мэдээлэл их байхын хэрээр шийдвэр гаргахад хялбар байна.

--

Аливаа шийдвэрийг гаргахаас өмнө тухайн шийдвэрийн үр дүнд гарах үр дагаврыг

баталгаатайгаар тооцоолох нь маш хэцүү байх болно. Ямар үр дагавар гарч болох талаар

бат итгэлтэй байлаа ч бодит үр дүн нь чиний төсөөлж байснаас эсрэгээр эргэж болно.

--

Хүн бүр тодорхой шийдвэр гаргахдаа өөр өөр шалтгаантай байдаг.

--

Шийдвэр гаргахдаа чиний ашиглаж байгаа зарим нэг мэдээлэл нь эндүү, буруу байж болно.

--

Бусад хүний зүгээс үзүүлж байгаа нөлөөлөлд хүмүүс янз бүрээр ханддаг.

Шийдвэр гаргахад ямар зүйл чухал ач холбогдолтой гэж та нар бодож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Мэдээлэлтэй байх

--

Цаг хугацаа хангалттай байх

--

Гарч болох боломжийн үр дагаврыг эргэцүүлэн бодох

--

Эрсдэл болон гарч болох хор уршгийг мэдэж байх

10 11


МОДУЛЬ 6: СЭДЭВ 2

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭЛБЭР

ЗОРИЛГО

Энэ сэдвээр шийдвэр гаргах хэлбэртэй танилцаж, өдөр тутам өөрсдөө болон бусад хүний

чиний өмнөөс гаргадаг шийдвэрийн талаар авч үзээд эцэст нь шийдвэрийг тэр дор нь гаргах

болон хэсэг хугацаагаар хойшлуулахын эерэг ба сөрөг талыг судлах болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

Шийдвэр гаргах хэлбэрээс наад зах нь гурвыг нэрлэх

• Өөрсдийн хамгийн сайн эзэмшсэн шийдвэр гаргах хоёр хэлбэрийг тодорхойлох

• Өөрсдийн гаргадаг өдөр тутмын шинжтэй гурван шийдвэр, мөн тэдний өмнөөс бусад

хүний гаргаж өгдөг гурван шийдвэрийг нэрлэх

• Шаардлагагүй үед шийдвэрийг яаравчлан гаргах нь төдийлөн өгөөжтэй бус гэдгийг

харуулсан хоёр шалтгааныг нэрлэх

Шийдвэр гаргах үйл явцыг хойш тавих нь төдийлөн сайн шийдэл болохгүй гэдгийг

харуулсан хоёр шалтгааныг нэрлэх

• Хүмүүс шийдвэр гаргах үйл явцыг яагаад хойш тавьдаг болохыг тайлбарласан гурван

шалтгааныг нэрлэх

Сэдэв 2

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭЛБЭР

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Шийдвэр гаргах хэлбэр” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1) – хоёр суралцагч бүрт наад зах нь нэг

хувь, эсвэл нэг том үзүүлэн ашиглан суралцагчдыг зэрэг ажиллуулах

• “Би ямар шийдвэр гаргадаг вэ”? (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2) – нэг том үзүүлэн бэлдэнэ

• “Яаралтай шийдвэр гаргах тохиолдлууд” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.3) – тохиолдол тус бүрийг

хуудас цаасны доод хэсэгт бичсэн байна. Суралцагч бүрт нэг хуудас цаас бэлдэнэ (хэрвээ

таны ангид 9-өөс илүү тооны суралцагч байгаа бол зарим тохиолдлыг хэд хэдэн удаа

ашиглана).

12 13


МОДУЛЬ 6: СЭДЭВ 2

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭЛБЭР

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүмүүс өдөр тутам шийдвэр гаргадаг ба энэ тухайгаа заримдаа мэддэг, заримдаа өөрсдөө

ч мэддэггүй.

• Хангалттай мэдээлэлтэй байх, тодорхой шийдвэрээс урган гарах үр дагавар болон

тухайн шийдвэртэй холбоотой гарах эрсдэлийн хэмжээ, зэргийг мэдэж байх, холбоо

хамаарал бүхий баримтад дүн шинжилгээ хийх цаг гаргах зэрэг нь шийдвэр гаргах явцын

бүрэлдэхүүнд багтдаг чухал хүчин зүйл юм.

• Аливаа шийдвэрийг гаргахаас өмнө тухайн шийдвэрийн үр дагаврыг бүрэн итгэлтэйгээр

урьдчилан таамаглах арга бараг байдаггүй.

• Заримдаа хүмүүс буруу ташаа мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргах нь бий.

Шийдвэр гаргахын өмнө түр азнаж, түүнийгээ сайтар эргэцүүлэн бодох нь хамгийн сайн

арга болно.

Шийдвэр гаргахаа хойшлуулах нь нөхцөл байдлыг тухайн хүний хяналтаас гаргаж мэднэ.

Шийдвэр гаргах олон янзын хэлбэр байдаг.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Шийдвэр гаргах хэлбэр

Суралцагчдыг хос хосоор нь баг болгож “Шийдвэр гаргах хэлбэр” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1)-

ийн нэг хувийг хос бүрт тарааж өгнө, эсвэл том үзүүлэнгээ дэлгэн харуулна. Хосуудыг 1-10

хүртэл тоолуулах ба олон хүнтэй байгаа бол эхнээс нь дахин тоолуулна. Дараа нь тараах

материалд буй өөр өөрийн багт оногдсон дугаарын жишээг уншаад, тухайн дүрслэлд харуулсан

шийдвэр гаргах хэлбэрт тохирсон өөр нэгэн жишээг өөрсдөөр гаргуулна.

Энэ дасгалыг хосоороо хийж дууссаны дараа суралцагч бүр бүх шийдвэрийн дүрслэлийг

уншиж, өөрсдийн амьдралд хамгийн их хэрэглэгддэг хэлбэрийг тодорхойлж дэвтэртээ бичих

ёстойг хэлнэ.

Таван минутын дараа хосод оногдсон шийдвэр гаргах хэлбэрийн дүрслэл болон өөрсдийн

шинээр зохион бичсэн жишээг бусдадаа уншиж өгөхийг хүснэ. Тухайн жишээ нь уг хэлбэрийг

тод харуулж чадаж байгаа эсэх талаар тэдний саналыг асууна. Хэрвээ чадахгүй байгаа бол

өөр сайн жишээг олоход нь тухайн хосод туслахыг бусдаас хүснэ.

Бүгд танилцуулж дуусахаар дараах асуултыг асууж ярилцана.

Та нар шийдвэр гаргахдаа аль хэлбэрийг нь хамгийн ихээр ашигладаг вэ? (Загваруудыг нэг

нэгээр нь уншаад, суралцагчдыг гараа өргөн, саналаа хураалгахыг хүснэ.)

Аль хэлбэр нь эерэг үр дүнд хүрэх хамгийн бага магадлалтай гэж та нар бодож байна вэ?

Яагаад?

Гарч болох хариулт:

--

Бодолгүй тэр дор нь шийдэх хэлбэр; хувь заяандаа найдах; мөн хойшлуулах хэлбэр. Учир

нь эдгээр нь идэвхгүй шинжтэй байгаа бөгөөд тухайн үүссэн асуудалд холбоотой бусад

асуудлын тухай эргэцүүлэн бодох, эсвэл эдгээр харгалзан үзэх үйлдлийг огт багтаагаагүй

байна.

Маш чухал нэгэн шийдвэр гаргах шаардлага чамд тулгарах юм бол чи аль хэлбэрийг нь

ашиглах вэ? Яагаад?

Гарч болох хариулт:

--

Бусад хэлбэрийн дийлэнхийг бодвол илүү системтэй байгаа учраас төлөвлөх хэлбэрийг

ашиглах нь зүйтэй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Би өөрөө юу, эсвэл бусад хүн миний өмнөөс шийдвэр гаргадаг уу?

Одоо бидний бодит амьдралтай холбоотой зарим нэг шийдвэрийг судалж үзэцгээе гэж хэлнэ.

“Би ямар шийдвэр гаргадаг вэ”? (Нөөц хэрэглэгдэхүүн 2.2)-ийн дагуу бэлдсэн үзүүлэнгээ

дэлгэн харуулж, түүн дээр байгаа жишээг суралцагчдын хамтаар уншина.

Суралцагчдыг дөрвөн хүнтэй багт хувааж, багаараа хэлэлцэн хүснэгтийг нөхөж бичихийг

хүснэ. Амьдрал дээр хэн шийдвэр гаргадаг талаар багийн гишүүдийн хооронд санал зөрөх юм

бол тухайн хариултыг олонхийн саналаар шийдэн, зохих хэсэгт бөглөх ёстой ба “*” тэмдгээр

тэмдэглүүлнэ.

Суралцагчид дасгалыг гүйцэтгэсний дараа нэгдүгээр багаас нэгдүгээр эгнээний нэгдүгээр

багана дотор ямар хариултууд бичсэнийг нь асууна (Энэ нь “Үүнийг би бусад хүмүүсийн хамт

шийддэг”, “Сургууль дээрээ” хоёрын огтлолцол нүд). Эдгээр нь бусад багийн жагсаалтад байгаа

эсэхийг асууна. Хэрвээ багууд ижил саналтай байвал тухайн санааг зохих нүдэнд нь бичнэ.

Зарим нэг санал зөрөлдөөн гарах юм бол суралцагчдын дийлэнх нь тухайн санаанд нэгдтэл

хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Нэгдүгээр багийн саналыг сонсоод бусад багаас өөр нэмэх

санаа байгаа эсэхийг нь асууна. Ингээд хоёр дахь багана руу орох ба энэ удаа хоёрдугаар

багаас эхэлж асууна. Ийм маягаар үргэлжлүүлэн хийсээр хүснэгт доторх бүх нүдийг бөглөнө.

Суралцагчдаас дараах асуултыг асууж, дасгалыг дуусгана.

Дээрх хүснэгтэд байгаатай адил өдөр тутмын шинжтэй шийдвэрийг гаргахдаа та нар шийдвэр

гаргах ямар хэлбэрийг ашигладаг вэ?

Та нар өөрсдөө шийдвэрийг гаргах дуртай юу, эсвэл хэн нэгэн хүнээр өөрийнхөө өмнөөс

шийдвэр гаргуулах дуртай юу? Яагаад?

Өөрөө хүсч байгаа хэдий ч ямар шийдвэрийг бусад хүн чиний өмнөөс гаргадаг вэ? Чи яагаад

эдгээр шийдвэрийг өөрөө гаргахыг хүсдэг вэ?

Чиний өмнөөс бусад хүний гаргасан шийдвэр нь чамд таалагдахгүй байсан тохиолдол байсан

уу? Тэр нь ямар шийдвэр байсан бэ?

Насанд хүрсэн хүмүүс ямар нөхцөл байдалд та нарт өөрийнхөөрөө шийдэх боломж олгодоггүй

вэ?

Гарч болох хариулт:

--

Чиний аюулгүй байдал, сайн сайханд ямар нэг аюул занал учирч болох нөхцөлд

--

Тэд чиний мэдлэг чадварыг хангалтгүй гэж бодож байгаа үед, эсвэл шийдвэр гаргахын

тулд шаардагдах үнэлгээ өгч чадахгүй гэж бодсон үед

Эцэг, эхчүүд ямар нөхцөлд хүүхдэдээ өөрсдөө шийдвэр гаргах боломжийг олгох ёстой гэж

бодож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Эргэцүүлэн бодох, шалтгааныг ухамсарлах насанд хүрсэн бол.

--

Тухайн шийдвэр нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хамаарахгүй бол.

14 15


МОДУЛЬ 6: СЭДЭВ 2

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭЛБЭР

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ хүүхдүүд бүрэн эрх чөлөө эдлэх ёстой гэсэн санаа гаргах юм бол энэхүү хариултыг

нь шүүмжлэх байдлаар “Ямар нэгэн хүндрэл, бэрхшээлтэй асуудал үүсэх юм бол хариуцлагыг

нь хэн хүлээх вэ?” гэж асууна. Чи өөрийнхөө дүүд аюултай гэдгийг нь мэдсээр байж, эрсдэлд

орох ямар нэг зүйл хийхийг зөвшөөрөх байсан уу гэж сөргүүлэн асууна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Яаран шийдвэр гаргах, эсвэл хойшлуулах хоёрыг харьцуулж үзэх нь

“Яаралтай шийдвэр гаргах тохиолдол” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.3) материалаас авсан нэг

тохиолдлыг бичсэн хуудас цаасыг доош харуулан, суралцагч бүрт тарааж өгнө. Харж болно гэж

хэлтэл энэ цаасыг эргүүлж үзэхгүй байхыг тэднээс хүснэ. Энэ цаасан дээр бичсэн тохиолдлыг

20 секунд орчмын хугацаанд багтаан уншиж үзээд, цаасны дээд талын 3-4 см-ийн зайд өөрийн

шийдвэрийг бичих ёстойг тайлбарлана. Цаг дууссан гэж багшийг зарлахад өөрийн бичсэн

шийдвэртэй цаасны дээд хэсгийг нөгөө хүнд харагдуулахгүйн тулд цаасаа нугалаад, зүүн гар

талдаа сууж байгаа суралцагчид шилжүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл дээрх үйлдлийг өөрөө

хийж үзүүлнэ.

Дасгалыг эхлүүлж 20 секунд тутамд цаг болсон гэж хэлэн 5-6 удаа давтана.

Одоо гар дээрээ байгаа цаасны нугалаасыг нь дэлгэн үзэхийг суралцагчдаас хүсээд, тухайн

цаасан дээр бичсэн тохиолдолтой холбоотой тэдний гаргасан шийдвэрийг уншуулна. Дараах

асуултыг асууж ярилцана.

Бичсэн асуудалтай холбоотой янз бүрийн хүний гаргасан шийдвэрийн талаар та нар юу

анзаарсан бэ?

Сайн шийдвэрийг яаралтай гаргаж чадна гэдгээ мэдэрсэн хэн байна вэ?

Хэрвээ эргэцүүлэн бодох арай илүү хугацаа байсан бол өөр шийдвэр гаргах байсан гэж бодож

байгаа хүн байна уу?

Ямар ямар шийдвэрийг тэр дор нь гаргахад хүндрэлтэй байх вэ?

Гарч болох хариулт:

--

Шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл байхгүй нөхцөлд гаргах шийдвэр

--

Дотоод зөрчлийг үүсгэх шийдвэр. Жишээлбэл, өөрийн эрхэмлэдэг үнэт зүйлтэй

сөргөлдсөн шийдвэрийг гаргах хүсэл төрж байгаа үед, эсвэл чи өөрөө нэг зүйл хийхийг

хүсч байгаа боловч өөр зүйл хийх ёстой гэдгийг мэдэж байгаа үед гаргах шийдвэр

--

Бусад хүнийг оролцуулах, эсвэл тэдэнд нөлөө үзүүлэх төрлийн шийдвэр

Яаралтай шийдвэр гаргах шаардлагатай үед шийдвэр гаргах үйл явцыг хялбар болгохын тулд

юу хийж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Тодорхой нөхцөлд чи юу хийж болох тухайгаа урьдчилан, яаралтай эргэцүүлэн бодох.

--

Өөрийгөө, өөрийнхөө баримталж байгаа үнэт зүйл, эн тэргүүний зорилтыг ойлгож авах

--

Тухайн нөхцөл нь тэр доороо шийдэгдэх учраас удаан хугацаагаар шаналж эргэлзэх

шаардлагагүй.

Яаралтай шийдвэр гаргах явдал нь ямар талаараа эрсдэлтэй байх вэ?

Гарч болох хариулт:

--

Сайн шийдвэр гаргах боломж олгох хангалттай мэдээлэл байхгүй

--

Гаргах шийдвэрийн талаар сайтар эргэцүүлэн бодох цаг байхгүй

Яаралтай шийдвэр гаргахын тухайд та нар ямар бодолтой байна вэ?

Одоо дээрхийн эсрэг туйл буюу шийдвэр гаргах гэж маш удаан хугацааг зарцуулах, эсвэл

“шийдвэр огт гаргахгүй” байх тохиолдлыг судалж үзэх болно гэж хэлнэ. Суралцагчдаас дараах

асуултыг асууна.

Хүмүүс ямар нэг чухал юмуу хүндрэлтэй шийдвэрийг гаргалгүй хойшлуулах, эсвэл тоохгүй

өнгөрөхийн зарим шалтгааныг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Шийдвэргүй байдал, тодорхой бус байдал; өөрөө юу хүсч байгаагаа шийдэж чадахгүй

байх

--

Буруу шийдвэр гаргахаас айх

--

Гарч болох үр дагавраас айх

--

Тухайн нөхцөлд гаргаж болох шийдвэрийн аль аль нь таалагдахгүй байх

--

Бусад хүний хэрэгцээ шаардлага, сэтгэл санааны байдлыг харгалзаж үзэх

--

Шийдвэр юмуу, асуудал нь аяндаа өөрөө шийдэгдчихнэ гэж найдах

--

Одоо байгаагаас илүү оновчтой санаа аяндаа төрж магадгүй гэж бодох

Шийдвэр гаргах асуудлыг хойшлуулах нь ямар давуу талтай вэ?

Гарч болох хариулт:

--

Эргэцүүлэн бодох илүү хугацаа гарна

--

Бусад хүний зөвлөгөөг авах хугацаа гарна

--

Нэмэлт мэдээлэл олох хугацаа гарна

--

Яваандаа арай оновчтой шийдэл гарч ирэх юмуу, тийм шийдэлд хүрэх боломж нээгдэж

болно.

Шийдвэр гаргах асуудлыг хойшлуулах нь ямар сул талтай вэ? Шийдвэр гаргалтыг хойшлуулсан

тохиолдолд чамд ямар мэдрэмж төрөх вэ?

Гарч болох хариулт:

--

Шийдвэр гаргах хугацааг сунгах нь удаан хугацаагаар стресстэй байх нөхцлийг бүрдүүлэх

магадлалтай.

--

Заримдаа хугацааг сунган хүлээсний улмаас цаг алдаж, сайн сонголт хийх боломжоо

алддаг.

--

Чамайг шийдвэрээ гаргатал нөхцөл байдал аль хэдийнээ өөрчлөгдсөн байж болно.

--

Шийдвэр гаргах, эсвэл түүнийг хойшлуулах хоёрын аль нь та нарт арай хялбар санагдаж

байна вэ? Яагаад?

Шийдвэрийг яаралтай гаргахын зарим давуу талыг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Шийдвэр гаргах чадварыг хойшлуулах хэрэггүй.

16 17


МОДУЛЬ 6: СЭДЭВ 2

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭЛБЭР

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж хичээлээ дүгнэнэ.

Чиний ирээдүйн амьдралд удаан хугацааны нөлөө үзүүлэх боломжтой өдөр тутмын шийдвэрийн

зарим нэгийг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Чиний идэж, ууж байгаа зүйлс

--

Хичээлээ хийх эсэх

--

Шүдээ угаах эсэх гэх мэт.

Зөвлөгөө өгөхийг хүсэх, эсвэл найз нөхөд болон гэр бүлийнхэндээ чиний өмнөөс шийдвэр

гаргах боломжийг олгох хоёр нь ямар ялгаатай байна вэ?

Гарч болох хариулт:

--

Зөвлөгөө өгөхийг хүсч байгаа үед нь чи бусад хүний гаргах санаа бодол, заавар удирдамжийг

сонсохыг эрмэлзэх боловч эцсийн шийдвэрийг гаргах хүн нь чи өөрөө хэвээр байх болно.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭЛБЭР

1. Хүсэл мөрөөдлийн хэлбэр: Тухайн нөхцөлөөс урган гарах эрсдэл болон бусад зүйлийг

бодитойгоор эргэцүүлж үзэлгүйгээр, хүрч болох хамгийн сайн сайхан үр дагаварт хүрнэ гэж

найдан, аль нэг хувилбарт шийдлийг сонгох.

Жишээ нь: Чи юмуу найз охин чинь жирэмсэн болох вий гэж бодолгүйгээр найзынхаа

сэтгэлийг бодож хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох шийдвэрийг сонгох.

2. Зугатан зайлах хэлбэр: Тодорхой нэг шийдвэрийг сонгохдоо чамд хамгийн их таалагдаж

байгаа шийдэл гэдэгт бус харин муу үр дагавар гарч болзошгүй гэж бодож байгаа шийдлээс

зайлсхийх зорилгоор сонголт хийх.

Жишээ нь: Үдэшлэгт явахгүй гэж шийдсэн нь чамайг бүжгэнд хэн ч урихгүй байх болов уу

гэж айсантай холбоотой.

3. Аюулгүй хэлбэр: Хамгийн бага эрсдэл агуулсан шийдлийг сонгох. Өөрөөр хэлбэл,

баталгаатай хувилбарыг сонгох.

Жишээ нь: Чи зургийн хичээлийг сонгон суралцахаар шийдсэн нь өөрийгөө сайн зурдаг

гэдгийг мэддэг учраас хийсэн сонголт болно.

4. Бодолгүй, дор нь шийдэх хэлбэр: Чиний санаанд орсон хамгийн анхны шийдлийг сонгох,

эсвэл гаргах шийдвэрээ бараг бодохгүй, тунгааж үзэлгүй сонгох.

Жишээ нь: Нэг хүүхэд чиний уурыг хүргэсэн учраас гарах үр дагаврыг бодолгүйгээр түүнийг

шууд зодох.

5. Хувь заяандаа найдах хэлбэр: Үүссэн асуудлыг хувь заяандаа даатган орхих, эсвэл нөхцөл

байдал аяндаа шийдээд өгнө гэж найдах.

Жишээ нь: Чи их сургуульд элсэн суралцахыг хүсч байгаа боловч хичээл номоо давтахын

оронд шалгалтандаа одтой, сургуульд орох хувьтай хүн гэж найдан зүгээр суух.

6. Аялдан дагах хэлбэр: Өөр хэн нэгэн чиний өмнөөс шийдвэр гаргахыг хүлээн зөвшөөрөх,

эсвэл үе тэнгийнхнээ дагах, дарамт шахалтад бууж өгөх.

Жишээ нь: Чамайг үдэшлэгт ирэхийг найзууд чинь хүсч байгаа учраас тэр үдэшлэгт явах.

Ямар мэргэжил эзэмшихийг эцэг эхээрээ шийдүүлэх.

18 19


МОДУЛЬ 6: СЭДЭВ 2

ШИЙДВЭР ГАРГАХ ХЭЛБЭР

7. Хойшлуулах хэлбэр: Тодорхой үйлдэл юмуу эргэцүүлэн бодохыг хойшлуулах, хойш нь

тавих.

Жишээ нь: Чи заавал хийх ёстой гэрийн даалгавартай байгаа боловч энэ даалгавар нь

нэлээд хүнд учир чи түүнийг хийхийг хүсэхгүй байна. Чи телевиз үзэх, найз нартайгаа ярих

зэргээр гэрийн даалгавар хийхээс зайлсхийж байна. Ингээд гэрийн даалгаврын эцсийн

хугацаа болоход чи цаг алдсанаа ойлгох боловч түүнийг хийж дуусгах хугацаагүй болжээ.

8. Амь тэмцэх хэлбэр: Гаргах шийдвэрийн хувилбар олон байгаа учраас чи юу хийхээ мэдэхээ

больж, улмаар сонголт хийхийн тулд их хугацаа зарцуулах, эсвэл огт сонголт хийлгүй орхих.

Жишээ нь: Энэ зун юу хийхээ шийдэх ёстой боловч чамд байгаа хувилбар бүр өөр өөрийн

давуу талыг агуулж байна. Тодорхой нэг хувилбарыг сонгох гэтэл нөгөө хувилбар нь арай

илүү өгөөжтэй санагдах тул чи бодлоо дахин дахин өөрчилж байна.

9. Төлөвлөх хэлбэр: Байгаа бүх сонголтод үнэлгээ өгч, хамгийн өгөөжтэй, үр дүнтэй

хувилбарыг тодорхойлоод, дараа нь шийдвэрээ гаргах. Энэ нь үндэслэлтэй хандах хандлага

болно.

Жишээ нь: Анхны цалин нь өндөр боловч цаашид албан тушаал ахих боломжгүй ажилд

оролгүйгээр анхны цалингийн хэмжээ нь бага боловч цаашид албан тушаал ахих боломжтой

ажилд орохоор шийдэх.

10. Дотоод мэдрэмжээрээ шийдэх хэлбэр: Тодорхой бус, эргэлзээтэй мэдрэмжийн үндсэн

дээр юмуу “ингэх нь зүйтэй” гэж бодогдож байгаагийн үндсэн дээр шийдвэр гаргах.

Жишээ нь: Найз охин/найз хөвгүүн чинь чамд тохирох хүн биш гэж бодогдсон тул түүнээс

холбоогоо таслахаар шийдэх.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.2

Сургууль

дээр

Гэртээ

Чөлөөт

цагаараа

Үүнийг би бусад

хүнтэй хамт шийддэг

Жишээ нь: Хаашаа

явах вэ гэдгийг.

БИ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАДАГ ВЭ?

Энэ талаар би ямар нэг

сонголт хийх боломж

байхгүй

Жишээ нь: Хичээл хэдэн

цагаас эхлэх вэ гэдэг

талаар.

Жишээ нь: Гэрийн ямар

ажлыг би хийх ёстой вэ

гэдэг талаар.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.3

ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРГАХ ТОХИОЛДОЛ

Үүнийг би өөрөө шийддэг

Жишээ нь: Үдийн хоолны

үеэр хэнтэй ярьж хөөрөх.

Жишээ нь: Ямар хувцас

өмсөх.

Жишээ нь: Архи уух, тамхи

татах талаар.

--

Сурагчид тест өгч байна. Багш ангиас түр гараад явлаа. Найз чинь чамаас “Би чиний

тестийг хуулаад авч болох уу?” гэж хүслээ. Чи яах вэ?

--

Сургууль руугаа алхаж явтал найз чинь чамд “Өнөөдөр хичээлээ тасалчихья” гэж санал

тавина. Чи яах вэ?

--

Өнөө орой болох үдэшлэгт Болдоо чамайг урьжээ. Чи тэр үдэшлэгт очихыг маш их хүсч

байгаа боловч урьд нь Хишгээгийн гэрт очиж, хамтдаа хичээлээ хийхээр тохиролцсон

байжээ. Чи яах вэ?

--

Чи өөрийн сайн хэдэн найзтайгаа хамт сагсан бөмбөг тоглохоор дөнгөж тохиролцоод

байлаа. Гэтэл тэр найзуудын чинь дургүй байдаг өөр нэг найз чинь чам дээр хүрч ирээд,

“Та нар бямба гарагт сагсан бөмбөг тоглох гэж байгаа юмуу? Би хамт тоглож болох уу?”

гэж асууна. Чи яах вэ?

--

Үдэшлэгийн үеэр найзууд чинь чамайг хүсэлгүй байсан ч архи уу гэж шахаж байна. Чи яах

вэ?

--

Үдэшлэгийн үеэр нэг найз чинь чамд тамхи өгнө. Гэтэл чи урьд нь тамхи татаж огт үзээгүй

билээ. Чи яах вэ?

--

Чи өөрийн хамгийн сайн найзтайгаа хамт нэгэн үдэшлэг дээр байна. Чи аав ээждээ 22

цагт гэртээ ирнэ гээд хэлчихсэн боловч одоо 23 цаг болчихлоо. Чи явмаар байгаа боловч

найз чинь согтчихсон байгаа тул явахыг хүсэхгүй байна. Түүнийг орхиод явчихвал тэр ямар

нэг эвгүй, аюултай юманд орооцолдчих вий гэж чи айж байна. Чи яах вэ?

--

Чи өнөө орой Батхуягийн төрсөн өдрийн баярт явмаар байгаа боловч маргааш тест өгөх

ёстой ба тэр тестэнд бэлдэж, хичээлээ давтах ёстой болоод байна. Чи яах вэ?

--

Чи хичээл сурлагадаа сайн болохоор танай ангийн хэдэн хүүхэд чамаар гэрийн даалгавраа

хийлгээд, мөнгө төлж байя гэж хэлнэ. Тэр мөнгийг чи өөртөө хэрэгтэй юманд зарж

болно, чамд хүний гэрийн даалгаврыг хийж өгөх цаг хангалттай байна, мөн тэдний гэрийн

даалгаврыг хийх нь чиний хувьд бол маш хялбар ажил болно. Чи яах вэ?

20 21


МОДУЛЬ 6: СЭДЭВ 3

ШИЙДВЭР ГАРГАХ ЗАГВАР

ЗОРИЛГО

Энэ сэдвээр хүндрэлтэй, ээдрээтэй шийдвэр гаргах шаардлага гарсан үедээ түүнийг удирдан

чиглүүлэх зорилгоор ашиглаж болох гурван загвар болох шийдвэр гаргах дөрвөн алхамтай

үйл явц, тоон матриц, эвлүүлгийн загвартай танилцана.

ЗОРИЛТ

Суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

Шийдвэр гаргах үйл явцын дөрвөн алхмыг нэрлэх

• Тоон матрицын хандлагыг баримтлан тодорхой шийдвэрт хүрэх

Шийдвэр гаргахад нөлөөлөх чухал гурван хүчин зүйлийг нэрлэх

• Үнэт зүйл болон шийдвэр гаргах үйл явц хоёрын хоорондын холбоог тайлбарлах

Шийдвэр гаргах үйл явцад хүний мэдрэмж болон түүний дотоод сэтгэл ямар байр суурь

эзэлж байдгийг тайлбарлах

Сэдэв 3

ШИЙДВЭР ГАРГАХ ЗАГВАР

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Шийдвэр гаргах явцад тохиолдох алдаа” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1)- нэг том үзүүлэн

болгон бэлдэнэ.

• “Шийдвэр гаргах дөрвөн алхамтай үйл явц” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.2)–суралцагч нэг бүрт

нэг хувь, эсвэл дөрвөн суралцагчийн дунд нэг хувь

• “Дөрвөн алхмыг харуулсан хүснэгт” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.3)–Дөрвөн суралцагчийн дунд

нэг хувь, эсвэл нэг том үзүүлэн болгон бэлдэнэ.

• “Чи ямар шийдвэр гаргах вэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.4)–нэг багц

• “Шийдвэр гаргах тоон матриц” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.5)–суралцагч бүрт нэг хувь, эсвэл

нэг том үзүүлэн болгон бэлдэнэ.

• “Шийдвэрийн бүрэлдэхүүн хэсгийг нийлүүлэн шийдвэр болгох нь” (Нөөц хэрэглэгдэхүүн

3.7)–суралцагч бүрт нэг хувь, эсвэл 4 суралцагчийн дунд нэг хувь.

22 23


МОДУЛЬ 6: СЭДЭВ 3

ШИЙДВЭР ГАРГАХ ЗАГВАР

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Сайн бодолгүйгээр гаргасан шийдвэр өгөөж муутай байх нь элбэг.

• Үүсээд байгаа асуудал, түүнтэй холбоотой өөрт байгаа хувилбарт үнэлгээ өгөн, улмаар

ухамсартай шийдвэр гаргахын тулд хүмүүс тухайн асуудлаар аль болох их мэдээлэл олж

авах шаардлагатай байдаг.

Шийдвэр гаргах үйл явц бүр өөрийн давуу болон сул талтай.

Шийдвэр гаргах өөр өөр загвар нь хүмүүсийн хувьд харилцан адилгүй үр дүнтэй байдаг.

• Дөрвөн алхамтай үйл явц гэдэг нь гаргах гэж байгаа шийдвэр, эсвэл шийдвэрлэх

ёстой асуудлыг үг, өгүүлбэрээр найруулан хэлэх; тухайн нөхцөлд байж болох шийдлийн

хувилбарыг олоод, жагсааж бичих; хувилбар тус бүрийн давуу болон сул талыг тодорхойлох

замаар хувилбар тус бүрт үнэлгээ өгөх; гарч болох үр дагавар, үр дүнг эргэцүүлэн бодох

гэсэн дөрвөн алхмаас бүрдсэн явц юм.

• Тоон матриц нь тухайн нөхцөлд байж болох сонголтын хувилбарыг жагсаан бичээд, өөрийн

хүрэхийг хүсч байгаа үр дүнгийн дарааллыг тогтоох замаар хэрэгждэг шийдвэр гаргах нэг

арга юм. Тухайн нөхцөлд байж болох шийдлийн үр дүн нь хэр өндөр байгааг тооцоолох

замаар хамгийн оновчтой хувилбарыг тодорхойлно.

• Эвлүүлгийн загвар гэдэг нь тухайн нөхцөлд байж болох шийдвэрийн хувилбар болон

түүнээс гарaх үр дагаврыг тодорхойлохдоо хувь хүний эрхэмлэдэг үнэт зүйл, дотоод

мэдрэмжид нийцсэн шийдвэр гаргах загвар юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Шийдвэр гаргах дөрвөн алхамтай үйл явц

Амьдралдаа гаргаж байсан үр дүн муутай нэгэн шийдвэрийн тухай санахыг суралцагчдаас хүсч,

тухайн шийдвэрийг гаргах явцдаа юу хийсэн, бас юу хийгээгүй тухай бодуулна. 1-2 минутын

хугацаа өнгөрсний дараа ямар зүйлс нь тэднийг ийнхүү муухан шийдвэр гаргахад хүргэсэн

тухай суралцагчдаас асууна. Нэг суралцагчийг өөрийнх нь саналаар дуудан гаргаад, бусад

суралцагчийн хэлэх зүйлсийг самбарт юмуу том цаасан дээр бичүүлнэ. Хэрвээ суралцагчдад

санаа авах зарим жишээ шаардлагатай болвол “Шийдвэр гаргах явцад тохиолдох алдаа”

(Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) дотор байгаа зарим санааг хэлж, суралцагчдад эхлэх боломжийг нь

хангаж өгнө. Суралцагчид хэлж дууссаны дараа гараагүй шинэ санаа байвал жагсаалт дотор

нэмж бичнэ.

Дараах асуултыг суралцагчдаас асууж, хэд хэдэн хариултыг сонсоно:

Өөрийгөө буруу шийдвэр гаргасан гэдгийг олж мэдэхэд чамд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Хэрвээ тухайн шийдвэрийг шинээр дахин нэг удаа гаргах боломж чамд олдвол чи юуг нь

өөрчлөн хийх вэ?

Өөртөө тохиолдсон энэ явдлаас чи ямар сургамж авсан бэ?

Суралцагчдыг дөрвөн хүнтэй багт хуваагаад, “Шийдвэр гаргах дөрвөн алхамтай үйл явц”

(Нөөц хэрэглэгдэхүүн 3.2) материалын нэг хувийг баг болгонд, эсвэл суралцагч бүрт тарааж

өгнө. Тараах материалыг уншиж танилцахад хангалттай хугацаа өгнө. Ямар нэг асуулт байгаа

эсэхийг лавлаад, суралцагчдын ойлгохгүй байгаа зүйлийг бүгдийг нь тайлбарлаж өгнө.

Одоо самбарт бичсэн жагсаалт дахь зүйлийг нэг бүрчлэн уншаад, жишээ тус бүрийн дотор

байгаа гаргасан алдаа нь шийдвэр гаргах үйл явцын аль алхам дээр тохиолдож байгааг

суралцагчдаар тодорхойлуулна. Самбарт байгаа жишээнүүдэд шийдвэр гаргах нэгээс илүү

алхам оногдож болохыг анхаараарай.

“Дөрвөн алхмыг харуулсан хүснэгт” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.3) материалыг баг бүрт хүрэлцэхээр

бэлдсэн бол тарааж өгнө. Харин том үзүүлэн хэлбэрээр бэлдсэн бол түүнийгээ дэлгэн

харуулаад, дэвтэртээ хуулж авахыг хүснэ.

Одоо “Чи ямар шийдвэр гаргах вэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.4) нэртэй тохиолдлыг багуудын

хооронд тэгш хуваарилан тарааж өгөх ба баг бүр оногдсон асуудал дээр ажиллан, шийдвэрээ

гаргахдаа “Шийдвэр гаргах дөрвөн алхамтай үйл явц”-ыг ашиглах ёстой гэдгийг хэлнэ.

Багууд ажлаа гүйцэтгэж дууссаны дараа тайлан тавиулна. Баг бүр тайлагнаж дууссаны дараа

бусад багаас дараах асуултыг асууна:

Тухайн баг дөрвөн алхамтай үйл явцыг хэр сайн ашиглаж чадсан байна вэ?

Тухайн нөхцөлд байж болох хамгийн оновчтой шийдвэрийг гаргаж чадсан гэж та нар бодож

байна уу? Хэрвээ үгүй гэж бодож байгаа бол яагаад гэдгийг тайлбарлана уу?

Дараа нь нийт суралцагчдаас доорх асуултыг асууж ярилцана.

Дөрвөн алхамтай үйл явцыг ашиглах нь та нарт ямар санагдсан бэ?

Шийдвэрээ гаргаж байхад ямар мэдээлэл шаардлагатай байсан ба ямар мэдээлэл авахыг

хүсч байсан бэ?

Та нарын ашигласан мэдээлэл нь баримтын шинжтэй мэдээлэл байв уу, эсвэл хэн нэгэн хүний

санаа бодол байсан уу?

Шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл байхгүй байгаа тохиолдолд яах ёстой вэ?

Шийдвэр гаргах загварын талаар та нар ямар бодолтой байна вэ? Яагаад?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Шийдвэр гаргах тоон матриц

Суралцагч бүрт “Шийдвэр гаргах тоон матриц” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.5)-ийг нэг хувь тарааж

өгөх, эсвэл нэг том үзүүлэн болгон бэлдэж ирсэн бол үзүүлэнгээ дэлгэн харуулаад, ангиараа

хамтран хийх болно гэж хэлнэ. Нэг суралцагчийг өөрийнх нь хүсэлтээр Чимгээгийн түүхийг

чангаар уншуулаад, дараа нь “Чимгээгийн матрицийн жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.6)-г

ашиглан суралцагчидтай хамтарч бөглөнө.

Чимгээгийн хувьд ямар ямар сонголт байгаа тухай асуугаад тэдний санал болгосон хувилбарт

сонголтыг хамгийн эхний эгнээнд бөглөн бичнэ. Хэрвээ суралцагчид гурваас илүү хувилбарт

сонголтыг санал болговол хүснэгт доторх эгнээний тоог нэмж болно. Суралцагчдыг чиглүүлэн,

дараах хувилбарт сонголтыг гаргуулахыг хичээгээрэй.

Үүнд:

--

Үр хөндөлт хийлгэх

--

Хүүхдээ гаргаад, өөрөө өсгөх

--

Хүүхдээ гаргаад, өөр хүнд өгч өсгүүлэх

Дараа нь Чимгээ тухайн нөхцлөөс ямар шалгуур буюу үр дагаврыг гаргахыг хүсч болох тухай

бодохыг суралцагчдаас хүснэ. Түүний хамгийн чухал үр дагаврыг л нэрлэхийг суралцагчдаас

хүсээрэй. Ингээд Чимгээгийн хүсч байгаа зүйлсийг нэгдүгээр баганад бичээрэй. Суралцагчдын

өгөх хариултыг чиглүүлж дараах зүйлсийг нэрлүүлэхийг хичээгээрэй.

Үүнд:

--

Санхүүгий хувьд тогтвортой бөгөөд биеэ даасан байдалтай байх

--

Үргэлжлүүлэн суралцах

--

Гэр бүлийн амьдралаа эхлүүлэх

--

Нэрээ цэвэр авч үлдэх

24 25


МОДУЛЬ 6: СЭДЭВ 3

ШИЙДВЭР ГАРГАХ ЗАГВАР

Нэрлэсэн үр дагавар болгоны ач холбогдлыг 1-3 гэсэн тоогоор тодорхойлохыг хүснэ. 1 гэсэн

тоо нь хамгийн бага ач холбогдолтой, 2 гэсэн оноо нь дунд зэргийг, 3 гэсэн тоо нь маш өндөр

зэрэглэлтэй болохыг суралцагчдад тайлбарлана. Үр дагавар болгоны доор нь тэргүүлэх

зэргийг харуулсан тоог бичнэ. Тодорхой нэг хувилбарыг сонгосноор тухайн үр дагавар гарна

гэсэн магадлал хэр өндөр байгааг шийдэхийг суралцагчдаас хүснэ. Хэрвээ магадлал муутай

байгаа бол 1, тодорхой хэмжээний магадлалтай байгаа бол 2, бүрэн магадлалтай гэж үзэж

байгаа бол 3 гэсэн оноо өгнө. Энэ оноог тухайн үр дагавар болон шийдвэрийн хувилбарын

огтлолцол болох нүдэн дотор бичнэ. Суралцагчдаас нүд болгоны нийт онооны нийлбэрийг

бодож гаргахыг хүсээд, үүнийг тэргүүлэх зэргийн дагуу авсан оноог хэрэгжих магадлалын

дагуу авсан оноонд үржүүлж гаргана. Үүний үр дүнд нүд болгон нь тодорхой оноотой болно.

Шийдвэрийн хувилбар тус бүрийн авах оноог гаргахын тулд тухайн баганын дагуух доошлох

чиглэлээр байрлаж байгаа бүх нүдний оноог хооронд нь нэмнэ. Хамгийн өндөр оноотой

шийдвэрийн хувилбар нь хүсч байгаа үр дагавраас хамгийн биелэх магадлалтай шийдвэр

нь болно. Суралцагчдыг “Шийдвэр гаргах дөрвөн алхамтай үйл явц” дасгалыг хийж байхдаа

бүрдүүлсэн багаар нь буцааж нийлүүлээд, баг болгоноос өөрийн гаргасан шийдвэртэй холбоо

бүхий тоон матрицийг боловсруулахыг хүснэ (хэрвээ багууд нь нэгээс илүү тооны шийдвэр

гаргасан байгаа бол аль нэгийг нь сонгож хийнэ гэдгийг хэлнэ). Энэ дасгалыг хийхэд тодорхой

хугацаа өгөөд ажлаа дуусах үед баг бүрээс өөрийн боловсруулсан матрицийг тайлбарлахыг

хүснэ.

Дараах асуултыг ангийн дунд асууж дээрх үйл ажиллагааг дүгнэн ярилцана.

Матрицийн загварыг ашиглах нь та нарт ямар санагдсан бэ?

Шийдвэр гаргахдаа матрицийн загварыг ашиглах талаар ямар бодолтой байна вэ?

Хоёр өөр загварыг ашиглан шийдвэр гаргахад та нар нэг ижил шийдвэр гаргасан уу? Тийм бол

яагаад? Үгүй бол яагаад?

Шийдвэр гаргах чадвар бий болоход чухал нөлөө үзүүлдэг, тухайн хоёр загвар дотор багтаагүй

юмуу харгалзаж үзээгүй зүйл байна уу?

Гарч болох хариулт:

--

Тоон матрицийн арга нь тодорхой нэг шийдвэр гаргасны үр дүнд хэдий хэмжээний “үнэ

хөлс” төлөхийг шууд багтаан тооцоолоогүй байна (жишээ нь үр хөндөлт хийлгэхэд мэдрэх

өвдөлт шаналал).

--

Дөрвөн алхамтай загвар нь гарах үр дагаврын магадлалыг маш ерөнхий байдлаар

тодорхойлно. Яг тодорхой арга биш.

--

Эдгээр загвар нь хүний эрхэмлэдэг үнэт зүйл, мэдрэх мэдрэмж юмуу дотоод сэтгэлийг нь

багтаагаагүй байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Шийдвэр гаргах эвлүүлгийн арга

Шийдвэр гаргах дээрх хоёр загвар нь шийдвэр гаргах явцад хүний эрхэмлэдэг үнэт зүйл,

мэдрэмж болон дотоод сэтгэлийг харгалзан үзэхгүй байгааг тайлбарлаж өгнө. Одоо хийх

дасгал ажлаар хүний үнэт зүйл, мэдрэмж болон дотоод сэтгэлийг багтаасан өөр нэг загвартай

танилцах болно гэж хэлэн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Хүн бүрт “Шийдвэрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нийлүүлэн, шийдвэр болгох нь” (Нөөц

хэрэглэгдэхүүн 3.7) дасгал ажлын хуудаснаас нэг нэг хувийг тарааж өгөөд, энэ загварын дагуу

шийдвэр гаргахын тулд хэд хэдэн өөр хэсгийг харгалзан үзэж эдгээр нь хоорондоо хэрхэн

нийлж байгааг яг л эвлүүлдэг тоглоом нийлүүлж байгаа мэтээр бодохыг тайлбарлана. Энэхүү

эвлүүлгийн бүрэлдэхүүн хэсэг бүр нь тодорхой нэг алхам болох ба бүх алхмыг хийсний дараа

шийдвэртээ хүрч болно.

Ангид байгаа суралцагчдыг нэг нэгээр нь дуудан, нэг суралцагчаар эвлүүлгийн нэг хэсгийг

уншуулсаар, бүгдийг нь дуусгана. Шаардлагатай гэж үзвэл доорх тайлбарыг ашиглан,

тодорхойгүй зүйлсийг тодруулна.

1-р хэсэг: Эхлээд гаргах гэж байгаа шийдвэрээ тодорхойлон бичнэ.

2-р хэсэг: Дараа нь өөрийн эрхэмлэдэг үнэт зүйлийг тодорхойлно. Чиний хувьд юу ач

холбогдолтой вэ? Чиний хувьд ямар зүйл нь чухал вэ? Гэхдээ зарим тохиолдолд чиний

эрхэмлэдэг зарим үнэт зүйл тохирохгүй байж болохыг тайлбарлаарай.

3-р хэсэг: Дотоод сэтгэл гэдэг нь өөрийн нууцлаг, дотоод сэтгэлээсээ асуудалд хандана гэсэн

үг. Аль нэг тодорхой сонголт нь бусдаасаа илүү байна гэсэн мэдрэмж тэр дороо төрж байна

уу?

4-р хэсэг: Чамд төрж байгаа мэдрэмжийн хувьд яах вэ? Шийдвэрийн өөр нэг хувилбарыг

сонгосон бол чамд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрөх байсан тухайгаа эргэцүүлэн бодоорой.

Ямар мэдрэмж нь чамд нөлөө үзүүлж байна вэ?

5-р хэсэг: Мэдээлэл гэдэг нь шийдэхээсээ өмнө шаардлагатай бүхий л төрлийн баримт мэдээ

чамд байгаа гэдэгт итгэлтэй болохыг хэлж байна. Эдгээрийгээ жагсааж бичих хэрэгтэй.

Заримдаа өөр мэдээллийг нэмж олох шаардлага гарах ба энэ тохиолдолд эдгээр мэдээллээ

найдвартай эсэхийг заавал шалгаарай.

6-р хэсэг: Бүх бүрэлдэхүүн хэсгийг нийлүүлж үзээд, шийдвэр гаргахаасаа өмнө ямар хүчин

зүйл нь чиний хувьд хамгийн их жинтэй байгааг тодорхойлно.

7-р хэсэг: Ингээд бүрэн дүр зургийг гаргахаасаа өмнө гарч болох үр дагаврыг тооцоолон үзэхэд

хэсэг хугацаа зарцуулан, гаргах гэж байгаа шийдвэрээ шалгаж үзэх шаардлагатай. Хэрвээ

эдгээр үр дагавар нь хүлээж авч болох зүйл мэт санагдвал чи хийх ёстой ажлаа дуусгасан

гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чиний гаргах шийдвэр бэлэн болсон байна.

Суралцагчдыг багт хуваарилаад, түрүүчийн шийдвэрийг дахин нэг удаа гаргахын тулд энэхүү

загварыг ашиглахыг хүснэ. Энэ загварыг ашиглан гаргасан шийдвэр нь түрүүчийн шийдвэртэй

адилхан байгаа эсэхийг анхааран, яагаад гэдгийг багаараа хамтран хэлэлцэхийг хүснэ.

Баг бүр эвлүүлгийн бүрэлдэхүүн хэсгийг товч танилцуулж гаргасан шийдвэрээ хэлнэ. Багууд

ажлаа илтгэсний дараа суралцагчдаас ямар нэг асуулт, эсвэл нэмж хэлэх тайлбар байгаа

эсэхийг асууна.

Хэлэлцүүлгийн дараа нийтийн дунд дараах асуултыг асууна.

Эвлүүлгийн загварыг ашиглах нь ямар санагдсан бэ?

Энэ загварыг ашиглан гаргасан шийдвэрт эвлүүлгийн аль хэсэг нь хамгийн их нөлөөлсөн бэ?

Ямар мэдрэмж тань шийдвэр гаргах чадварт нөлөөлсөн бэ?

Шийдвэр гаргах явцыг чиглүүлж өгсөн ямар нэгэн дотоод мэдрэмж байсан уу? Өөрөөр хэлбэл,

яагаад гэдгийг нь тайлбарлаж мэдэхгүй хэрнээ зүгээр ингэх нь зүйтэй гэдгийг мэдэж байсан

тохиолдол гарсан уу?

Эвлүүлгийн загварын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Хүний эрхэмлэдэг үнэт зүйл, түүнд төрж байгаа мэдрэмж болон дотоод мэдрэмжийг шийдвэр

гаргах бусад загварт хамруулах боломжтой гэж та нар бодож байна уу? Хэрвээ тийм гэж

бодож байгаа бол үүнийг хэрхэн хийж болох вэ?

26 27


МОДУЛЬ 6: СЭДЭВ 3

ШИЙДВЭР ГАРГАХ ЗАГВАР

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Дээрх явц нь сургалтын дасгал байсан учраас суралцагчдад ямар нэг дотоод мэдрэмж

төрөөгүй байж болох юм гэдгийг хэлнэ. Дотоод мэдрэмж нь бодит амьдралын нөхцөлд гарч

ирдэг зүйл юм.

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг асууж, хичээлээ дүгнэнэ:

Загвар тус бүрийн талаар та нар ямар бодолтой байна вэ?

Загваруудын хооронд ямар гол ялгаа байна вэ?

Гарч болох хариулт:

--

Дөрвөн алхамтай загварт хүний эрхэмлэдэг үнэт зүйл, түүнд төрж байгаа мэдрэмж болон

дотоод мэдрэмжийг чухалчилдаггүй. Энэ загвар нь тодорхой шийдвэрийн давуу болон сул

тал, мөн түүнээс гарч болох үр дагаврыг үндэслэлтэйгээр авч үзэхэд илүү анхаардаг.

--

Матрицийн загвар нь мөн л хүний үнэт зүйл, түүнд төрж байгаа мэдрэмж болон дотоод

сэтгэлийг нь харгалзан үздэггүй. Энэ загвар нь гаргах гэж байгаа шийдвэрийн тодорхой

хувилбар нь хүний тэргүүн зэргийн хэмээн тооцож, хэрэгжихийг хүсэж байгаа үр дагаварт

ямар нөлөө үзүүлж байгааг илүүтэй анхааран үздэг. Энэ нь мөн тоон арга болно.

--

Эвлүүлгийн загвар нь хүний эрхэмлэдэг үнэт зүйл, түүнд төрж байгаа мэдрэмж болон

дотоод сэтгэлийг харгалзан үзэх боловч шийдвэр гаргах явцад эдгээрийг хэрхэн үнэлэх

нь тодорхойгүй байна. Энэ загвар нь шийдвэр гаргаж байгаа хүний зорилтыг харгалзан

үздэггүй.

Өөрөө шийдвэр гаргахад аль загвар нь илүү гэж үзэж байна вэ? Яагаад?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.1

ШИЙДВЭР ГАРГАХ ЯВЦАД ТОХИОЛДОХ АЛДАА

--

Тухайн асуудлыг хангалттай тунгааж бодоогүй.

--

Хамгийн түрүүнд санаанд орсон зүйлээ хийсэн.

--

Тухайн нөхцөлд байж болох бүх хувилбарыг бодоогүй.

--

Өөр өөр үйлдлийн улмаас урган гарах үр дагаврыг тооцоогүй.

--

Нэмэлт мэдээлэл авах шаардлагатай байсан.

--

Миний хувьд юу чухал вэ гэдгийг үнэндээ нэг их бодоогүй.

--

Хэт яарсан.

--

Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдсэн.

--

Бусад хүний санал болгосон зүйл ямар ач холбогдолтойг бодолгүй хүлээж авсан.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.2

ШИЙДВЭР ГАРГАХ ДӨРВӨН АЛХАМТАЙ ҮЙЛ ЯВЦ

1-р алхам. Гаргах шийдвэрээ юмуу шийдэх ёстой асуудлаа үг өгүүлбэрээр найруулан

бичнэ.

Гаргах шийдвэр, эсвэл шийдэх ёстой асуудлаа тодорхойлоод, өөрийн

зорилтын тухай бодоорой. Ямар үр дүнд хүрэхийг хүсч байна вэ?

2-р алхам. Тухайн нөхцөлд байж болох шийдвэрийн хувилбарыг олоод, жагсааж бичнэ.

Тухайн нөхцөлд ямар хувилбар юмуу сонголт байна вэ? Аль болох олон бодит

хувилбарыг жагсаан бичихийг хичээгээрэй. Заримдаа байгаа хувилбарыг

жагсааж бичсэнээр хүлээж авах боломжтой аль нэг шийдвэр тодорхой болох

тохиолдол бий.

3-р алхам. Хувилбар бүрийн давуу болон сул талыг эргэцүүлэх замаар үнэлгээ өгнө.

Хувилбар бүр нь ямар давуу болон сул талтай байна вэ? Эдгээрийг тухайн

хувилбар бүрийн харалдаа бичиж тэмдэглэнэ. Энэ үе шатны хувьд ямар

нэмэлт мэдээлэл шаардлагатай байгааг тодорхойлоод, тухайн асуудалтай

холбоотой аль болох их мэдээлэл цуглуулж авах нь илүү чухал болно.

Хэрэгцээтэй мэдээллийг цуглуулж авахын тулд чи ном унших, бусад хүнтэй

ярилцах, эсвэл ажиглалт хийх зэрэг аргыг ашиглаж болно. Энэ үед чамд

олдсон бүх мэдээлэл баталгаатай эсэх, мөн чамд зөвлөгөө өгч байгаа

хүмүүсийн зорилго сэдлийг эргэцүүлж шүүмжлэлтэй хандах шаардлагатайг

анхаарна уу.

4-р алхам. Хувилбар бүрээс гарч болох үр дагавар болон боломжийн үр дүнг эргэцүүлэн

бодно.

Хувилбар бүрээс ямар үр дагавар гарч болох вэ? Эдгээрийн гарах магадлал

хэр их байна вэ?

Чамд олдох боломжтой мэдээллийг цуглуулж, тэдгээрийг судалж үзээд,

тухайн нөхцөлд байж болох шийдлийн хувилбарыг жагсаан бичээд, гарах

үр дагаврыг харьцуулж үзсэний дараа шийдвэрээ гаргах болно. Шийдвэрээ

гаргаад түүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ эргэцүүлэн бодоорой.

28 29


МОДУЛЬ 6: СЭДЭВ 3

ШИЙДВЭР ГАРГАХ ЗАГВАР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.3 НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.4

АСУУДАЛ:

ДӨРВӨН АЛХМЫГ ХАРУУЛСАН ХҮСНЭГТ

Хувилбарт сонголт Давуу тал Сул тал Гарч болох үр

дагавар

ЧИ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХ ВЭ?

Тасархай шугамын дагуу хайчлан, тохиолдол бүрийг тусгай нэг цаасан дээр байхаар

болгоно.

АМЛАЛТ

Нэг найз чинь чамд өөрийн нууцаа дэлгэн яриад, өөр нэг ч хүнд түүний нууцыг задлахгүй

байх амлалтыг чамаас авчээ. Өөр нэг найз чинь тэр нууцыг задлахыг гуйж шалаад байна. Тэр

нууцлах зүйл нь энэ хоёр дахь найзын чинь тухай зүйл байсан болохоор хүн өөрийнх нь тухай

бусад хүн юу гэж ярьж байгааг мэдэх эрхтэй гэж чи заримдаа бодно. Гэтэл нөгөө талаас,

хэрвээ чи тэр нууцыг нь задлан хэлэх юм бол энэ нь түүнийг чамд итгэж хэлсэн хүний тухай

бусад хүн эвгүйцэж хандаж магадгүй. Чи яах вэ?

------------------------------------------------------------------------------------------------------------------

ХҮСЭЛ БА ШААРДЛАГА

Чи өнөө орой найзуудтайгаа концерт үзэхээр явахыг маш их хүсч байгаа боловч хэрвээ явбал

чамд маргаашийн тестэнд бэлдэх цаг гарахгүй. Чи яах вэ?

------------------------------------------------------------------------------------------------------------------

ХЭНИЙГ СОНГОХОО ШИЙДЭХ НЬ

Болд Хишгээ хоёр болзож эхлээд нэлээд хэдэн сар өнгөрч байгаа... Болд Хишгээг зөвшөөрвөл

түүнтэй бэлгийн хавьтал хийхийг маш их хүсэж байгаагаа хэд хэдэн удаа хэлжээ. Хишгээ

өөртөө итгэлгүй байна. Гэхдээ тэр өөрийн найз охиноо үерхдэг хөвгүүнтэйгээ бэлгийн хавьталд

орсныг мэднэ. Хэрвээ Болдтой унтахгүй бол намайг орхивол яах билээ гэж эргэлзэж байна.

Хэрвээ чи Хишгээгийн оронд байсан бол яах байсан бэ?

------------------------------------------------------------------------------------------------------------------

НАЙЗАА СОНГОХ НЬ

Бат, Баяр хоёр олон жилийн өмнөөс найзалж байгаа. Тэд хөлбөмбөг тоглох зэргээр байнга л

хамтдаа байдаг. Гэтэл нэг өдөр Баяр Батад нэг чухал зүйл хэлмээр байна гэв. Тэрээр өөрийгөө

гей гэдгээ хэлээд бусдын өмнө охидод талтай харагдахыг хичээж жүжиглэдгээ ярив. Учир нь

түүнийг найзууд нь хэрхэн хүлээж авах бол гэдгээс айж санаа зовдог тухайгаа мөн хэлэв.

Хэрвээ чи Батын оронд байсан бол хэрхэн хүлээж авах вэ?

------------------------------------------------------------------------------------------------------------------

НАЙЗЫГАА ХҮНД БАЙДАЛД ОРООД БАЙГААГ ХАРАХАД

Найз чинь өөр хоёр сурагчтай маргаж байгааг чи харсан боловч харин юунаас болж

муудалцсаныг нь мэдэхгүй байна. Нөгөө хоёр хүүхдийн нэг нь чиний найзын гар дээрээс шүүрч

аваад, “Чи тэр охинд их л эвгүй хандсан даа!” гэж хэлнэ. Найз чинь тэр хүүхдийн гарыг түлхэж

байна. Нэг хүүхэд нь найз руу чинь хашгичсаар байхад нөгөө нь найзыг чинь түлхэж байна.

Чи найздаа туслахыг хүсч байгаа боловч тэр үнэхээр муухай зүйл хийсэн байсан бол яах вэ?

30 31


МОДУЛЬ 6: СЭДЭВ 3

ШИЙДВЭР ГАРГАХ ЗАГВАР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.5 НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.6

ШИЙДВЭР ГАРГАХ ТООН МАТРИЦ

Чимгээгийн түүх

Би 9-р ангид сурдаг, жирэмсэн. Ийм юм надад тохиолдоно гэж огтхон ч төсөөлөөгүй

байсан. Батаа бид хоёр бие биедээ хайртай. Тэр намайг өөрт нь итгэж болно, бид хоёрт юу ч

тохиолдохгүй гэж байнга л хэлдэг байсан. Би түүнд итгэж байсан ба одоо жирэмсэн болсон.

Би яах вэ? Бид хоёр одоохондоо гэрлэхийг хүсэхгүй байна. Бид хоёр дөнгөж 16 настай,

би ч хүүхэд төрүүлэхэд үнэндээ бэлэн болоогүй байна. Би дээд сургууль төгсөөд, хүүхдээ

тэжээх санхүүгийн чадвартай болсон үедээ л гэр бүлтэй болно гэж үргэлж боддог байсан. Би

жирэмсэн гэдгээ ангийнхаа хүүхдүүдээс яаж нуух вэ? Би сургууль дээр хэл амны бай болохыг

хүсэхгүй байна. Аав ээж хоёр маань ч гэсэн маш дургүй байгаа боловч тэр хоёр юу хийж чадах

билээ. Сүүлийн долоо хоногийг би уйлсаар л өнгөрөөлөө.

Чимгээгийн матриц

Хувилбар

Үр дагавар

A.

B.

I. II. III.

БАГШИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Чимгээгийн матрицийн жишээ

Хувилбар

Үр дагавар

A. Санхүүгийн хувьд

тогтвортой, бие

даасан байдалтай

байх

Тэргүүлэх зэрэг = 3

Б. Үргэлжлүүлэн

суралцах

Тэргүүлэх зэрэг = 3

В. Гэр бүлийн

амьдралыг эхлэх

Тэргүүлэх зэрэг = 1

Г. Нэрээ цэвэр авч

үлдэх

Тэргүүлэх зэрэг = 2

I. Үр хөндөлт

хийлгэх

I шийдлээс А үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 3

3 x 3 = 9

I шийдлээс Б үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 3

3 x 3 = 9

I шийдлээс В үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 1

1 x 1 = 1

I шийдлээс Г үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 3

2 x 3 = 6

II. Хүүхдээ төрүүлээд,

өөрөө өсгөх

II шийдлээс А үр

дагавар гарах

магадлал:

Магадлал = 1

3 x 1 = 3

II шийдлээс Б үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 1

3 x 1 = 3

II шийдлээс В үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 3

1 x 3 = 3

II шийдлээс Г үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 1

2 x 1 = 2

III. Хүүхдээ төрүүлээд,

өөр хүнд өгч өсгүүлэх

III шийдлээс А

үр дагавар гарах

магадлал:

Магадлал = 3

3 x 3 = 9

III шийдлээс Б

үр дагавар гарах

магадлал

Магадлал = 3

3 x 3 = 9

III шийдлээс В

үр дагавар гарах

магадлал

Магадлал = 1

1 x 1 = 1

III шийдлээс Г үр

дагавар гарах

магадлал

Магадлал = 1

2 x 1 = 2

Нийт 9 + 9 + 1 + 6 = 25 3 + 3 + 3 + 2 = 11 9 + 9 + 1 + 2 = 20

C.

D.

Нийт

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.7

ШИЙДВЭРИЙН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮДИЙГ НИЙЛҮҮЛЭН ШИЙДВЭР БОЛГОХ НЬ

Эвлүүлгийн хэсэг

1-р хэсэг: Би ямар шийдвэр гаргах гэж байна вэ?

2-р хэсэг: Үнэт зүйл–Би ямар үнэт зүйлийг баримталж байна вэ? Миний хувьд юу чухал

вэ? Миний хувьд үнэхээр ач холбогдолтой зүйл юу байна вэ?

3-р хэсэг: Дотоод сэтгэлийн хувьд бол? Яавал зөв болно гэж бодогдож байна вэ?

4-р хэсэг: Миний мэдрэмж–Би Х юмуу У-ийг сонгосон бол надад ямар санагдах бол?

5-р хэсэг: Мэдээлэл–Надад тус болох ямар зүйлийг би олж авах ёстой гэдгээ мэдэж

байгаа, эсвэл олж авах шаардлагатай байгаа вэ?

6-р хэсэг: Мэдээлэл + Үнэт зүйл + Мэдрэмж + Дотоод сэтгэл = энэ бүгдийг хооронд

нь нэмнэ.

7-р хэсэг: Хамгийн сүүлийн хэсэг ... гарах үр дагаврын тухай бодоорой ...

32 33


МОДУЛЬ 6: СЭДЭВ 4

ШИЙДВЭРИЙН ҮР ДАГАВАР

ЗОРИЛГО

Аливаа шийдвэр нь тодорхой үр дагавартай, хүн өөрийн сонголт болон үйлдлийнхээ төлөө

хүлээх хариуцлагатай, гарах үр дагаврыг урьдчилан тооцоолж шийдвэрээ гаргах, өөр хүний

гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийх мэдлэг, чадвар, дадалтай болоход нь суралцагчдад

тусална.

ЗОРИЛТ

Энэ сэдвийг үзэж судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Аливаа шийдвэрээс урган гарах эерэг, сөрөг тус бүр гурван үр дагаврыг нэрлэх

• Хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед түүнийг эргэцүүлэн бодох, ямар шийдвэр гаргах гэж

байгаагаа дүрслэн өгүүлэх

• Тодорхой шийдвэр нь бусад хүнд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан хоёр зүйлийг

илэрхийлэх

• Өөр хэн нэгэн хүний гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийх; ижил төстэй нөхцөл байдалд

өөрсдөө ямар шийдвэр гаргах тухайгаа хэлэх; яагаад ийм шийдвэр гаргах байсныг

тайлбарласан наад зах нь хоёр шалтгааныг хэлэх

Сэдэв 4

ШИЙДВЭРИЙН ҮР ДАГАВАР

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Шийдвэрийн жагсаалт” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1)–Гурван суралцагчийн дунд нэг хувь,

эсвэл нэг том үзүүлэн хэлбэрээр

• “Тэд яах ёстой вэ”? (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2)–3-4 суралцагчийн дунд нэг тохиолдол

оногдохоор бэлтгэнэ.

• “Шийдвэрт дүн шинжилгээ хийх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3)–2 суралцагч бүрийн дунд

нэг хувь, эсвэл нэг том үзүүлэн хэлбэрээр

Шийдвэр гаргах чадвартай холбоотой түүхийг харуулсан үзүүлэн (сонголтоороо)

34 35


МОДУЛЬ 6: СЭДЭВ 4

ШИЙДВЭРИЙН ҮР ДАГАВАР

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Аливаа шийдвэрийг гаргахдаа уг шийдвэрээс урган гарах урт болон богино хугацааны үр

дагаврууд, өөрийнхөө эрх ашиг болон сонирхол, мөн тухайн шийдвэр нь бусад хүнд хэрхэн

нөлөөлөх тухай эргэцүүлэн бодох нь маш чухал.

• Гаргаж байгаа шийдвэр болон түүнээс урган гарах үр дагаврын төлөө хүлээх үүрэг

хариуцлагыг хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрч, хариуцах ёстой.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Нөөц хэрэглэгдэхүүн 4.1 ба 4.2 нь өсвөр үеийнхний амьдралд тулгарч болох төрөл бүрийн

шийдвэр болон хүндрэлтэй нөхцлийг харуулсан байгаа. Суралцагчдад ойлгомжтой болгохын

тулд материалыг хянаад, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт хийж болно.

Өгүүллэгийн товхимол, ном, сонин болон сэтгүүлээс шийдвэр гаргах чадвартай холбоотой үйл

явдал олуулна. Энд дараах зүйл заавал багтсан байх шаардлагатай. Үүнд: нэг нөхцөл байдал,

шийдвэр гаргах чадвар болон гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх үйл явц орно. Хичээлийн

явцад тухайн сонгож авсан хэсгээ суралцагчдад уншиж өгөх бэлтгэлтэй байх ёстой. Харин

тухайн хэсгийг тэдэнд харуулах шаардлагатай гэж үзэж байгаа бол үзүүлэн болгон бэлдээрэй.

Дүн шинжилгээ хийхэд тохирсон материал сонгохдоо “Шийдвэрт дүн шинжилгээ хийх нь”

Нөөц хэрэглэгдэхүүн 4.3-ыг ашиглаарай.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Гарч болох үр дагавар

Шийдвэр гаргаж байхдаа тухайн шийдвэрээс урган гарах үр дагаврын тухай эргэцүүлэн бодох

нь маш чухал. Суралцагчид өсвөр насны хүүхдийн гаргах шаардлагатай зарим шийдвэрээс

урган гарах үр дагаврыг урьдчилан таамаглах дасгал хийх гэж байгаа тухай хэлнэ.

Суралцагчдыг гурван хүнтэй багт хуваагаад, баг бүрт “Шийдвэрийн жагсаалт” (Нөөц

хэрэглэгдэхүүн 4.1) нэртэй материалын нэг хувийг өгөх, эсвэл том үзүүлэн бэлдсэн бол түүнийг

дэлгэн харуулна. Суралцагчид шийдвэр бүрийг багаараа хэлэлцээд, тухайн шийдвэрээс гарах

хамгийн өндөр магадлалтай байгаа гурван үр дагаврыг урьдчилан таамаглахыг хүснэ. Баг

бүрээс нэг суралцагч багийнхаа гаргасан таамаглалыг нэг хуудас цаасан дээр бичих ёстой.

Баг бүр гаргасан үр дагавраас хамгийн эерэг нэгийг сонгож дугуйлан тэмдэглэнэ. Дараа нь

хамгийн сөрөг шинжтэй нэг үр дагаврыг сонгоод, түүнийгээ хөндлөн зураасаар дарна.

Арван минутын дараа ангиар нь нэгдэж суулгана. Самбарт юмуу том цаасан дээр нэг дэх

шийдвэрийг бичнэ. Баг бүрээс өөрийн дугуйлсан үр дагаврыг (энэ нь гарч болох хамгийн

эерэг үр дагавар байна) болон хөндлөн зураасаар дарсан үр дагаврыг (энэ нь хамгийн сөрөг

үр дагавар байна) тус тус нэрлэхийг хүсээд, багуудын өгсөн хариултыг самбарт бичнэ.

Жагсаалт дотор байгаа бусад шийдвэртэй холбоотой дасгалыг мөн хийнэ.

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Багуудын боловсруулсан таамаглал нь хэр төстэй ба ялгаатай байсан бэ? Яагаад ийм байна

вэ?

“Хамгийн эерэг үр дагаврын” тухайд юу анзаарсан бэ?

Гарч болох хариулт:

--

Эдгээр үр дагавар нь тодорхой хэмжээнд сөрөг шинжтэй юмуу хамгийн сайнаар бодоход

муу ч биш, сайн ч биш шинжтэй байгаа болов уу.

Ямар шийдвэр нь та нарын бодоогүй байсан сөрөг үр дагавартай байгаа нь илэрсэн бэ?

Ямар шийдвэрээс урт хугацааны үр дагавар гарч болохоор байна вэ?

Гарч болох хариулт:

--

1, 3, 4, 5-р шийдвэр. 2-р шийдвэрээс мөн гарах боломжтой ч энэ нь баталгаатай бус.

Шийдвэр гаргаж байхдаа ямар үр дагавартайг мэдэх боломжтой юу? Тийм бол яагаад? Үгүй

бол яагаад?

Гарч болох хариулт:

--

Энд гаргасан шийдвэрээс ямар үр дагавар гарахыг тэр болгон мэддэггүй. Учир нь ...

--

Заримдаа бидэнд шаардлагатай мэдээлэл бүрэн байдаггүй.

--

Заримдаа бид буруу мэдээлэлтэй байдаг.

--

Заримдаа бид бусад хүний үзүүлэх хариу үйлдлийг урьдчилан тооцоолоогүй байдаг.

Бид ирээдүйд юу болохыг баталгаатай таамаглан тооцоолж чадахгүй ч гэсэн гарах үр дагаврын

талаар эртнээс бодох нь яагаад чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Ихэнхдээ бид гарч болох үр дагаврын заримыг тодорхойлох боломжтой байдаг. Тодорхой

нэг шийдвэрийн үр дагавар бидний амьдралд тохиолдвол ямар мэдрэмж төрөх вэ гэдгийг

шийдэх боломжтой байдаг.

Одоо бидний гаргах шийдвэр нь бусад хүнд хэрхэн нөлөөлөх тухай суралцагчдаас асууна.

Эдгээр санааг боловсруулахад зориулж суралцагчдад 2-3 минутын хугацаа өгнө. Дараа нь баг

бүрээс боловсруулсан санаагаа танилцуулахыг хүснэ. Нэг баг өөрийн боловсруулсан зүйлийг

танилцуулж дуусахаар бусад суралцагчдад нэмж хэлэх зүйл байгаа эсэхийг асууна.

Гарч болох хариулт:

--

1-р тохиолдол: Дэлгүүрийн эзэнд мөнгө санхүүгийн хохирол учирна. Чимгээ хулгай хийгээд

баригдах юм бол энэ нь түүний гэр бүлд нөлөөлж магадгүй.

--

2-р тохиолдол: Гарах үр дагавар нь тодорхой бус байна. Ямар үр дагавар гарахаас

шалтгаалаад янз бүрийн хүмүүс өртөж магадгүй.

--

3-р тохиолдол: Тэр хоёр бэлгийн хавьталд ороод, Цэцгээ жирэмсэн болох юм бол тэр

хоёрын хоёулангийнх нь гэр бүлд нөлөөлнө.

--

4-р тохиолдол: Энэ явдал нь Жаргалын гэр бүлд нөлөөлнө. Хэрвээ тэр өөр хүмүүстэй

амьдрахаар гэрээсээ явбал энэ нь тэдэнд мөн нөлөөлнө.

--

5-р тохиолдол: Энэ явдал нь Сүрэнгийн одоогийн болон ирээдүйн гэр бүлд нөлөөлнө.

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Бидний гаргасан шийдвэр бусад хүнд хэрхэн нөлөөлөх тухай эргэцүүлэн бодох нь хэр ач

холбогдолтой байх вэ?

Гарч болох хариулт:

--

Бидний хийх аливаа үйлдэл бусдад хэрхэн нөлөөлөх тухай эргэцүүлэн бодох нь маш чухал.

Ялангуяа энэ шийдвэр нь бидний ойр дотны хүмүүст нөлөөлөхөөр бол бүр ч чухал болно.

Шийдвэр гаргахдаа өөрийн ашиг, сонирхлыг харгалзан үзэх нь хэр их ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн ашиг сонирхлыг харгалзан үзэх нь мөн л чухал.

36 37


МОДУЛЬ 6: СЭДЭВ 4

ШИЙДВЭРИЙН ҮР ДАГАВАР

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2 ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Чи яах байсан бэ?

Номны тухай ярилцах нь

Суралцагчдыг 3-4 хүнтэй багт хуваана. Баг бүрт “Тэд яах ёстой вэ”? (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2)

нэртэй материалаас нэг тохиолдлыг тарааж өгөн тухайн тохиолдолд гарч байгаа хүн нь юу

хийх ёстойг багаараа шийдэх дасгал хийлгэнэ. Баг бүр өөрийн шийдвэрийг гаргасны дараа

тухайн тохиолдлын нөхцөл байдал болон багийн гаргасан шийдвэрийг харуулсан бяцхан

жүжигчилсэн тоглолт бэлдэнэ. Үүнийг хийхэд зориулж багуудад 15-20 минутын хугацаа өгнө.

Хугацаа дуусахад бүх багууд ангиараа нэгдэж сууна. Аль нэг багийг өөрийн хүсэлтээр эхэлж

гаргана. Тухайн багийн нэг гишүүн тохиолдлыг уншиж бусад нь жүжигчилсэн тоглолтоо үзүүлнэ.

Баг бүр жүжгээ тоглож үзүүлсний дараа бусад суралцагчдаас дараах асуултыг асууна:

Энэ багийн гаргасан шийдвэртэй та нар санал нийлж байна уу, үгүй юу? Тийм бол яагаад? Үгүй

бол яагаад?

Энэ шийдвэрээс гарч болох зарим үр дагаврыг нэрлэнэ үү?

Та нар тухайн нөхцөлд юу хийх байсан бэ? Яагаад?

Ийм байдлаар баг бүрийн жүжигчилсэн тоглолтыг үзнэ.

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Шийдвэрээ гаргаж байхдаа аль баг нь бидний түрүүчийн хичээлээр үзсэн шийдвэр гаргах

загварыг ашигласан бэ? Алийг нь ашигласан бэ? Хэрвээ ашиглаагүй бол ямар шийдвэр

гаргахаа та нар хэрхэн шийдсэн бэ?

Сайн шийдвэр гаргахад хялбар байсан уу, хүндрэлтэй байсан уу?

Шийдвэр гаргах ажлыг хүндрэлтэй болгодог ямар зүйл байна вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрөө юу хүсч байгаагаа сайн мэдэхгүй байх

--

Хоёр зүйлийн аль нэгийг нь сонгож чадахгүй эргэлзэх

--

Гарч болох сөрөг үр дагаврын талаар сайн мэдэхгүй байх

--

Мансууруулах бодис, согтууруулах ундааны нөлөөнд автсан байх

--

Үе тэнгийнхэн, хамтран зүтгэгчийн дарамт шахалтыг мэдрэх

Шийдвэр гаргах явцыг хялбар болгох ямар хүчин зүйл байна вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн баримталдаг үнэт зүйлийг тодорхой мэдэх

--

Өөрийн зорилгыг сайн мэдэх

--

Дарамт шахалтыг хэрхэн эсэргүүцэхээ мэдэх

--

Төрөл бүрийн сонголтын давуу болон сул талын тухай, мөн тэдгээрээс урган гарч болох үр

дагаврыг тунгаан бодох

Бусад хүнд тодорхой нөлөө үзүүлэх шийдвэрийг чи амьдралдаа гаргаж байсан уу? Ямар үйл

явдал болсон бэ?

Бодит амьдрал дээр чиний гаргасан шийдвэр нь тооцоолж бодоогүй сөрөг үр дагаврыг

дагуулах хэр магадлалтай вэ? Хэрвээ ийм явдал тохиолдвол чи юу хийх вэ?

Гарч болох хариулт:

--

Гарсан үр дүн нь чамд таалагдахгүй байсан ч гаргасан шийдвэрийн үүрэг хариуцлагыг

өөрөө хүлээх

--

Чи шийдвэр гаргасан байдалдаа үнэлгээ өгч, өөрийн алдаанаас суралцах

Суралцагчдыг хос болгон тус бүрт “Шийдвэрт дүн шинжилгээ хийх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн

4.3)-ийн нэг хувийг тарааж өгөх, эсвэл том үзүүлэнгээ дэлгэн үзүүлнэ.

Богино өгүүллэгийн түүвэр, ном, сонин, сэтгүүлээс сонгож авсан, шийдвэр гаргах явцыг

харуулсан үйл явдал бүхий хэсгийг суралцагчдад уншиж өгнө. Хэрвээ энэ материалыг үзүүлэн

хэлбэрээр бэлдсэн бол түүнийг самбарт байрлуулж суралцагчдаар уншуулна.

Шийдвэрт дүн шинжилгээ хийх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.3) материалд байгаа асуултад

хариулж, дэвтэртээ хариултыг бичиж авахыг хосуудаас хүснэ. Суралцагчид энэ дасгалыг

дуусахад дараах асуултын дагуу хамтаар хэлэлцэнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Өөрийн сонгож авсан текстийн агуулгад тохируулах үүднээс асуултыг өөрчлөн найруулах

шаардлага гарч болохыг анхаараарай.

Үүнд:

Үүссэн асуудалд ямар хүмүүс оролцсон бэ?

Тухайн асуудлын дагуу хүмүүс юу мэдэрсэн бэ? Тэд тухайн асуудлаар ямар үзэл бодолтой

байсан бэ? Хүмүүст яагаад ийм мэдрэмж төрсөн бэ?

Тэд ямар шийдвэр гаргасан бэ? Энэ шийдвэрийг хэрхэн гаргасан бэ? Шийдвэрийг хэн

гаргасан бэ? Яагаад?

Та нар энэ шийдвэртэй санал нийлж байна уу, үгүй юу? Яагаад?

Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь ямар байсан бэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн

бэ? Тэдэнд ямар хүндрэл бэрхшээл тулгарсан бэ?

Үүссэн асуудлыг хэр сайн зохицуулж чадсан бэ? Чиний энэ байр суурийг дэмжсэн ямар

зүйлийг сонссон/уншсан бэ?

Чи энэ нөхцөлд байсан бол юу хийхийг сонгох байсан бэ? Яагаад?

Эдгээр хүмүүст сайн шийдвэр гаргахад нь ямар зүйл тус болсон бэ?

ДҮГНЭЛТ

Амьдралдаа гаргасан хоёр шийдвэр болон тэдгээрээс урган гарсан үр дагаврыг суралцагчдаар

дэвтэрт нь бичүүлнэ.

Дараах асуултад хариулахыг хүснэ:

--

Чи өөрийгөө сайн шийдвэр гаргасан гэж хэлж чадах уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

--

Шийдвэр гаргаж байхдаа тухайн шийдвэрээс урган гарах үр дагаврыг хэр нухацтай

тунгааж бодсон бэ?

--

Чиний шийдвэр бусад хүнд нөлөөлсөн үү? Хэрхэн нөлөөлсөн бэ? Ямар үйл явдал болсон

бэ?

--

Чи шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө хүлээсэн үү? Үгүй бол яагаад хүлээгээгүй вэ? Чи

хариуцлагыг өөрөө хүлээх ёстой байсан гэж бодож байна уу?

38 39


МОДУЛЬ 6: СЭДЭВ 4

ШИЙДВЭРИЙН ҮР ДАГАВАР

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1

ШИЙДВЭРИЙН ЖАГСААЛТ

1. Чимгээ дэлгүүрээс нэг хайрцаг тамхи хулгайлахаар шийджээ.

2. Цаг нэлээд орой болсон ба Болд нэлээн их уужээ. Тэрээр хуучин найз охинтойгоо уулзаад,

түүнийг маш их үгүйлж санаж байгаагаа хэлэхээр шийджээ.

3. Бат, Цэцгээ хоёр хэдэн лааз пиво уусны дараа зочид буудал руу явж бэлгийн хавьталд

орохоор шийджээ.

4. Жаргал гэрээсээ оргохоор шийджээ.

5. Сүрэн 10 дугаар ангиа төгсгөлгүй, сургуулиас гарахаар шийджээ.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

ТЭД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Тасархай шугамын дагуу хайчлан, тохиолдол бүрийг тусад нь нэг цаасан дээр байрлуулна.

--

Баяр, түүний найз Болд хоёр хүнгүй ангид орж ирээд онгорхой түрийвч олжээ. Эргэн

тойронд нь өөр хүн байхгүй байсан учраас Болд мөнгөнөөс авахыг санал болгоно. Баяр

яах ёстой вэ?

--

Найз залуу Батбаяр нь Нарааг хувцасаа тайл хэмээн шахаж шаардан, түүний биед хүрмээр

байна гэж шална. Нараад энэ нь аятайхан санагдахгүй байгаа ба тэр ч бүү хэл ийм зүйл

хийх хэмжээнд Батбаяр түүнд таалагдаж байгаа эсэхээ ч сайн мэдэхгүй байна. Тэр яах

ёстой вэ?

--

Чимгээ онгоцны тасалбар худалдаж авахаар дараалалд зогсч байв. Нэгэн эмэгтэй хүрч

ирээд, Чимгээгийн урдуур дайран орно. Чимгээ яах ёстой вэ?

--

Гэрлээ дэлгүүрээс нэг уут сүү худалдан авчээ. Гэртээ ирээд үзтэл сүү нь гашилсан байсныг

мэджээ. Гэрлээ яах ёстой вэ?

--

Өөрөөс нь насаар ах, сургуулийнхаа хэмжээнд алдартай залуусын бүлэгт орох юмсан

гэж Бат хүснэ. Нэг өдөр Бат тэдгээр залуустай сургуулийн гадна тааралджээ. Тэд бүгд

тамхи татаж, архи ууж байлаа. Тэдний нэг нь Батад нэг ширхэг тамхи, шилтэй архи хоёрыг

сарвайлаа. Бат урьд нь архи, тамхи хэрэглэж үзээгүй, бас эдгээр нь хүний биед муу

нөлөөтэй гэдгийг мэднэ. Бат яах ёстой вэ?

--

Туяа үдэшлэгийн үеэр их сургуулийн нэгэн залуутай танилцсан ба түүнд маш их таалагджээ.

Охин хоёр гурван лааз пиво уусаны дараа залууд дөхөж очоод, ярилцахаар шийджээ.

Түүнийг Тэмүүжин гэдэг ба Туяа ч түүнд таалагдсан мэт харагдаж байлаа. Хэсэг хугацаа

өнгөрсний дараа залуу Туяагийн гараас хөтлөн, хагас шил архи аваад, нөгөө өрөө рүү

явлаа. Тэнд тэр хоёр үнсэлцэж, бие биенээ илэн, архи ууж нэлээн цагийг өнгөрөөлөө.

Туяагийн сэрэл хөдөлж байсан ч үүнээс цаашхийг хүсч байгаа эсэхдээ эргэлзэж эхэлжээ.

Гэтэл Тэмүүжин Туяагийн өмдний цахилгааныг тайлж эхлэв. Туяа яах ёстой вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.3

Шийдвэрт дүн шинжилгээ хийх нь

АСУУЛТ

1. Уг үйл явдал хэзээ, хаана болсон бэ? Болсон үйл явдлыг асуудал хэлбэрээр найруулна уу.

2. Тухайн асуудалд ямар хүмүүс оролцсон бэ? Тэр хүмүүст ямар мэдрэмж төрж байна вэ?

Тэд энэ асуудлаар ямар үзэл бодолтой байсан бэ? Тэд ямар зорилготой байсан бэ?

3. Тухайн асуудалд оролцож байгаа хувь хүн юмуу, бүлэг хүмүүсийн хувьд зорилгоо

биелүүлэхэд нь тус болох ямар сонголт, эсвэл шийдэл байсан бэ?

4. Шийдвэрийн хувилбар тус бүрийн хувьд дараа нь ямар зүйлс тохиолдож болох байсныг

нэрлэнэ үү? Санаандаа орсон урт болон богино хугацааны бүх үр дагаврыг дэвтэртээ

бичнэ үү.

5. Эцсийн шийдвэр нь ямар байсан бэ? Тэр шийдвэрийг хэн, хэрхэн гаргасан бэ? Яагаад? Та

нар энэ сонголттой санал нийлж байна уу, үгүй юу? Яагаад?

6. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө нь ямар байсан бэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлсэн

бэ? Тэдэнд ямар хүндрэл бэрхшээл тулгарсан бэ?

7. Үүссэн асуудлыг хэр сайн зохицуулж чадсан бэ? Чиний энэ байр суурийг юу дэмжиж

байна вэ?

8. Чи ийм нөхцөл байдалд орвол юу хийхээр сонгох байсан бэ? Яагаад?

9. Тухайн үйл явдалд гарч байгаа нэг юмуу хэд хэдэн хүнээс ямар асуултыг асуух боломж

олдоосой гэж хүсч байна вэ? Эдгээр асуулт нь чиний хувьд яагаад чухал вэ?

Арай бага насны суралцагчдад зориулж хялбарчилсан хувилбар

1. Би................... гэдэг нэртэй баатар/дүрийн тухай бичмээр байна.

2. Миний тэр баатар/дүрд тохиолдсон асуудал бол ......................

3. Тухайн дүр нь яаж байгаад энэ асуудалд орсон бэ?

4. Дүр нь ямар зүйлийг болоосой гэж хүсч байгаа вэ?

5. Тухайн дүр нь юу хийсэн бэ?

6. Энэ дүрийн баатраас чи ямар асуултыг асуух хүсэлтэй байна вэ?

40 41


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

ЗОРИЛГО

Суралцагчид бэлгийн хавьталд орох эсэх талаар шийдвэр гаргахдаа өөрт нь байгаа хувилбарт

шийдэл буюу сонголтыг хэрхэн цэгнэх тухай болон аюулгүй бэлгийн харилцаанд орох эсэх

талаар шийдвэр гаргахтай холбоотой хэд хэдэн асуудлыг судлах болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Өсвөр насныхныг бэлгийн хавьталд орохоор шийдэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйлийг

нэрлэх.

• Бэлгийн хавьталд орохоосоо өмнө өсвөр насныхны мэдэж байх ёстой гурван зүйлийг

нэрлэх.

• Бэлгийн хавьталд орохыг хойшлуулах гурван шалтгааныг нэрлэх.

• Бэлгийн хавьталд орохыг хойшлуулахад хэрэглэж болох хоёр стратегийг тодорхойлох.

Сэдэв 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Боломжийг цэгнэх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1) – үзүүлэн хэлбэрээр

• “Бэлгийн хавьталд орохыг дэмжсэн болон эсэргүүцсэн үндэслэл” (Нөөц хэрэглэгдэхүүн

5.2)-Багшид зориулсан мэдээлэл

• “Боломжийг цэгнэх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.3) – Багшид зориулсан мэдээлэл

• “Чи юу гэж зөвлөх вэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.4) – Дөрвөн суралцагч бүрт нэг тохиолдол

оногдож байхаар хангалттай хувилж бэлтгэсэн байх

• “Чи үүнийг хэрхэн зохицуулах байсан бэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.5) – Дөрвөн суралцагч

бүрт нэг тохиолдол оногдож байхаар хангалттай хувилах

• “Жирэмслэлтээс хэрхэн сэргийлж болох вэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.6) – суралцагч бүрт

нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

42 43


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Шийдвэр гаргахын өмнө дэмжсэн болон эсэргүүцсэн шалтгааныг дэнслэн бодож цэгнэх

хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хэрвээ би энэ шийдвэрийг гаргавал ийм ийм давуу ба сул талтай

гэдгийг бодож хамгийн их давуу талтай шийдвэрийг гаргах нь аливаа эрсдлээс хамгаалах

урьдчилсан нөхцөл болно.

• Өсвөр насныхан, залуучуудад элбэг тохиолддог эрсдэлийн нэг болох хүсээгүй жирэмслэлт,

БЗДХ-аас сэргийлэхийн тулд бэлгийн амьдралтай холбоотой шийдвэр гаргахдаа аливаа

эрсдэлийг сайтар тооцож үзэх хэрэгтэй.

• Бэлгийн хавьталд орсноос янз бүрийн үр дагавар гарах боломжтой. Тухайлбал, жирэмслэх,

бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) авах гэх мэт.

• Бэлгийн харилцааны талаарх хүмүүсийн үнэт зүйл, итгэл үнэмшил янз бүр байдаг ба эдгээр

нь хүмүүсийн шийдвэрт нөлөөлдөг.

• Бэлгийн хавьталд орохоосоо өмнө бэлгийн зан үйлтэй холбоотой сөрөг үр дагавар болон

тэдгээрээс өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай найзтайгаа хэлэлцэх нь маш чухал.

• Бэлгийн янз бүрийн зан үйлийг турших, үйлдэх талаар шийдвэр гаргахаасаа өмнө гарч

болох үр дагаврыг зохицуулах, эсвэл хүлээн авах бэлтгэлтэй байх ёстой.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Өсвөр үеийнхэн бодит амьдрал дээр бэлгийн хавьтал болон бэлгийн зан үйлтэй тулгарахаас

өмнө энэ асуудлын тухай бодсон байх нь маш чухал. Монголын өсвөр үеийнхний 25% нь 17 нас

хүрэхээсээ өмнө бэлгийн хавьталд анх орж үзсэн байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж

байна. Энэ баримт нь 14-15 ба түүнээс дээш насныханд уг хичээлийг заах хэрэгтэй болохыг

харуулж байна.

СУРГАЛТЫН ЯВЦ

Энэ сэдвийг эхлэхийн өмнө яагаад өсвөр насны ийм олон хүүхэд хүсээгүй үедээ жирэмсэлдэг,

мөн бэлгийн замаар дамжих халдвар авдаг тухай суралцагчдаас асууна. Суралцагчдын хэн нэг

нь “бэлгийн хавьтлын талаар сайн шийдвэр гаргаж чадаагүй учраас”, эсвэл “бодоогүй” гэсэн

шалтгааныг нэрлэтэл нь суралцагчдын санал, хариултыг хүлээж авна. Энэ удаагийн сэдвээр

бэлгийн зан үйлтэй холбоотой гаргах шийдвэрийн талаар нухацтай тунгаан бодох болно гэж

хэлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Дэмжсэн болон эсэргүүцсэн шалтгаан

Бэлгийн харилцаатай холбоотойгоор өсвөр насныхны өмнө тулгардаг хамгийн том сонголт нь

юу байдгийг суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

Бэлгийн хавьталд одоо орох уу, эсвэл хойшлуулан хүлээх үү?

“Боломжийг цэгнэх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1) нэртэй үзүүлэнгээ дэлгээд, өсвөр насныхны

сонгож болох бэлгийн хавьталтай холбоотой хоёр сонголтыг энэ үзүүлэн дээр харуулсан

байгааг суралцагчдад тайлбарлана. Ийм шийдвэр гаргах шаардлагатай тулгараад байгаа

хосын тухай дараах тохиолдлыг суралцагчдад уншиж өгнө.

Батбаяр, Энхмаа хоёр хоёулаа 16 настай. Тэр хоёр уулздаг болсоор хагас жил болжээ. Энэ

хоёрын нэг нь бэлгийн хавьталд орохыг хүсч байгаагаа дахин дахин хэлж ятгасаар байгаа

боловч нөгөөх нь сургуулиа төгстөл бэлгийн хавьталд оролгүй хүлээхийг хүсч байгаа.

Суралцагчдыг эрэгтэй эмэгтэйгээр нь хувааж хоёр баг болгоно. Хэрвээ олон суралцагчтай бол

багийн тоог нэмж болно. Баг бүрийг үзүүлэн дээр байгаа зүйлийг дэвтэртээ хуулж бичихийг

хүсээд, Батбаяр бэлгийн хавьталд оролгүй хүлээх ямар шалтгаан байх тухай бодох даалгаврыг

хөвгүүдийн багт өгнө. Энхмаа бэлгийн хавьталд оролгүй хүлээх ямар шалтгаан байх тухай

бодох даалгаврыг охидын багт өгнө. Багууд даалгавраа хийж дууссаны дараа, ямар нэгэн зүйл

хийхийг юмуу хийхгүй байхыг шийдэх гэж байгаа үед өөрт байгаа боломжийг цэгнэн үзэх нэгэн

аргыг суралцагчдад танилцуулах гэж байгааг хэлнэ. Үзүүлэн дээр харуулсан жагсаалт доторх

зүйлийг нэг нэгээр нь авч үзээд, тухайн зүйлд 1-10 хүртэл оноо өгөхийг багуудаас хүснэ. “10”

гэсэн оноо нь шалтгааныг маш чухал бөгөөд маш их ач холбогдолтой гэж үзсэн үг болно.

Харин “1” гэсэн оноо нь тухайн шалтгааныг чухал бус ба ач холбогдолгүй гэж үзсэн үг болно.

Шалтгаан тус бүрт оноо өгөхөд багаар нь ажиллуулна. “Дэмжсэн шалтгааны жагсаалт” болон

“эсэргүүцсэн шалтгааны жагсаалт”-ын аль алинд нь оноо өгнө.

Дэмжсэн шалтгааны жагсаалт

Эсэргүүцсэн шалтгааны жагсаалт

Дараа нь багана бүрийн авсан нийт оноог нэмж үзнэ. Хамгийн өндөр оноо авсан багана нь

хамгийн сайн үндэслэл бүхий шалтгаантай шийдвэр болно. Багууд энэ даалгаврыг гүйцэтгэж

дуусахаар одоо бэлгийн хавьталд орохыг дэмжсэн хамгийн сайн 3 шалтгаан (хамгийн өндөр

оноо авсан 3 шалтгаан), мөн хүлээхийг дэмжсэн хамгийн сайн 3 шалтгааныг тус бүрт нь

дугуйлна. Дараа нь аль шийдвэр нь хамгийн өндөр оноо авсан, бэлгийн хавьталд одоо орох

нь зөв, хүлээх нь зөв гэдгийг харуулсан хамгийн сайн шалтгаан нь ямар зүйл байсныг баг бүр

нөгөө багтайгаа хуваалцана.

“Бэлгийн хавьталд одоо орохыг дэмжсэн болон эсэргүүцсэн үндэслэл” (Нөөц хэрэглэгдэхүүн

5.2) материал доторх жагсаалтаас суралцагчдын нэрлээгүй орхисон зүйл байгаа бол тэдгээрийг

чангаар уншиж өгнө.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Өөр өөрийн гаргасан шийдвэрийг өөр хүнд хэлж, ангийнхантайгаа хуваалцахыг шаардахгүй

гэдгийг суралцагчдад хэлнэ

Эцэст нь суралцагчдаас дараах асуултыг асууна:

Батбаяр, Энхмаа хоёрын одоо бэлгийн хавьталд орохыг хүсч байгаа хүслийг дэмжсэн

шалтгааны дотор гарсан ижил зүйлсийн заримыг нэрлэнэ үү?

Батбаяр, Энхмаа хоёрын одоо бэлгийн хавьталд орохыг хүсч байгаа хүслийг дэмжсэн

шалтгааны дотор гарсан ялгаатай зүйлийн заримыг нэрлэнэ үү?

Тэр хоёрын хүлээх хүслийг дэмжсэн ижил шалтгаанаас заримыг нэрлэнэ үү?

44 45


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

Тэр хоёрын хүлээх хүслийг дэмжсэн ялгаатай шалтгаанаас заримыг нэрлэнэ үү?

Бэлгийн хавьтал бол хувь хүн бүрийн гаргах ёстой хувийн шинжтэй сонголт байдаг ба одоо

суралцагч нэг бүр тус тусдаа энэ сонголтын тухай бодох боломж гарч байна гэж хэлнэ.

Одоо суралцагч бүр бэлгийн хавьталд орохыг дэмжсэн болон эсэргүүцсэн шалтгааныг

өөрийнхөөрөө жагсаан бичээд, шалтгаан бүрийг оноогоор дүгнэж өөрийн гаргах шийдвэрийг

харахын тулд багана тус бүрт буй шалтгаанд өгсөн оноог хооронд нь нэмж, багана тус бүрийн

нийлбэр оноог гаргана. Өөр өөрийн гаргасан шийдвэрийг ангид байгаа өөр хэн нэг хүнтэй

хуваалцахыг шаардахгүй гэдгийг суралцагчдад дахин хэлнэ.

Энэ даалгаврыг гүйцэтгэж дууссаны дараа тэднээс дараах асуултыг асууна.

Арай өндөр оноотой гарсан хэсэг нь чиний хувьд зөв шийдвэрийг зааж чадаж байна уу?

Хэрвээ шийдвэр нь зөв гарсан гэж бодохгүй байгаа бол хаана нь ямар алдаа гарсан гэж

бодож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Зарим тохиолдолд тодорхой нэг шалтгаан бусдаас илүү жинтэй байх боловч тухайн

шалтгаанд өгөх онооны хамгийн дээд хэмжээ нь 10 байгаа учраас нийлбэр оноо нь тухайн

шалтгааны ач холбогдлыг тусгаж чадахгүй байж болно.

Чиний гаргахыг хүсэж байгаа шийдвэрийг өндөр гарсан оноо нь илэрхийлж чадахгүй байгаа

бол чи яах ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

Зөв гэж бодож байгаа шийдвэрээ дагах.

Бэлгийн хавьталд орох, орохгүй байх шалтгаанд чиний эрхэмлэдэг үнэт зүйл хэр их нөлөө

үзүүлсэн бэ? Өөрийн үнэт зүйлээ чи хэрхэн үнэлсэн бэ?

Чиний мэдэрч байгаа мэдрэмж хэр чухал үүрэгтэй байсан бэ?

Найз нөхөд, гэр бүлийнхэн, чиний орчинд байгаа бусад хүмүүс чамайг энэ төрлийн шийдвэр

гаргахад хэр их нөлөө үзүүлэх ёстой вэ?

Бэлгийн хавьталд орохоос татгалзсаны үр дүнд гарч болох зарим сөрөг үр дагаврыг нэрлэнэ

үү?

Гарч болох хариулт:

--

Чи “бусдаас хоцорсон” мэт чамд санагдаж магадгүй.

--

Хэн нэгэн хүн чамайг шоолж магадгүй.

--

Чиний найз охин/найз хөвгүүн чамайг орхиж мэднэ (гэхдээ хэрвээ найз охин/найз хөвгүүн

чинь энэ шалтгааны улмаас чамайг орхиж байгаа бол түүнийг явуулах нь хамгийн зөв,

чиний хувьд азтай явдал болж болох талтай)

Зөвшөөрсөн бол яах вэ?

Гарч болох хариулт:

--

БЗДХ/ХДХВ-ийн халдвар авах

--

Хүсээгүй жирэмслэлт (улмаар сургууль завсардалт) болох

--

Нэр хүнд унах

--

Ирээдүйнхээ талаар төсөөлөн мөрөөдөж байсан зүйлээ биелүүлж чадалгүй алдах,

хойшлуулах

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Аюулгүй бэлгийн харилцаанд орохыг дэмжсэн болон эсэргүүцсэн шалтгаан

Аюулгүй бэлгийн харилцааны талаар суралцагчид ямар бодолтой байгаа талаар асууна.

Гарч болох хариулт:

--

Жирэмслэх болон БЗДХ авах эрсдэлийг бууруулах тодорхой арга хэмжээ авсан нөхцөлд

хийгдэх бэлгийн зан үйл

Аюулгүй бэлгийн харилцаа гэдэг нь хавьтал үйлдэлгүйгээр таашаал авах, эсвэл бэлгэвч,

жирэмслэлтээс хамгаалах өөр ямар нэг аргыг хэрэглэн бэлгийн хавьтал хийх гэх мэт хоёр хүн

биеийн шингэнээ хоорондоо солилцолгүйгээр үйлдэх бэлгийн зан үйл юм.

Суралцагчдыг хосоор нь суулгаж, “Боломжийг цэгнэх нь” хүснэгтийг бөглүүлэх ба энэ удаад

аюулгүй бэлгийн харилцаанд орох эсэхээ одоо шийдэж байгаа хүний байр сууринаас хандан

хүснэгтийг бөглөх ёстойг тайлбарлана. Суралцагчид хүснэгтийг бөглөж дуусахаар самбарт

хоосон хүснэгт зурна. Хосуудаас ээлжлэн, аюулгүй бэлгийн хавьталд oрох шалтгаанаасаа

нэгийг хэлэхийг хүснэ. Дахин шинэ шалтгаан нэрлэгдэхгүй болтол нь хосуудаас ээлжлэн асууна.

Дараа нь аюулгүй бэлгийн хавьталд орохгүй байх шалтгааныг мөн дээрхийн ижил аргаар

гаргуулж авна. Хэрвээ “Боломжийг цэгнэх нь: Аюулгүй бэлгийн хавьтал” (Нөөц хэрэглэгдэхүүн

5.3) материалд байгаа шалтгаанаас аль нэгийг нэрлээгүй үлдээсэн байвал эдгээрийг санал

болгож хэрвээ суралцагчид зөвшөөрвөл самбарт байгаа жагсаалтад нэмж бичнэ.

Бүх шалтгааныг жагсаалтад бичиж дууссаны дараа дараах асуултыг асууна:

Аль шалтгааныг та нар хамгийн чухал гэж үзэж байна вэ?

Өсвөр насныханы хувьд аль шийдвэр нь хамгийн нийцтэй байна гэж бодож байна вэ?

Хэрвээ аюулгүй бэлгийн харилцаа нь хамгийн зөв шийдвэр гэж үзвэл өсвөр насны ийм олон

хүүхэд яагаад хамгаалалтгүй бэлгийн хавьталд ордог гэж бодож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Аюулгүй бэлгийн хавьталд орох талаар хамтрагчтайгаа ярилцахад хэцүү байдаг.

--

Аюулгүй бэлгийн хавьталд орно гэдэг нь бэлгийн зан үйл үйлдэх бэлтгэлтэй байсан гэсэн

үг болно (өөрөөр хэлбэл, өөрийгөө бэлгийн хавьталд орж магадгүй гэдгийг мэдэж байх).

--

Өсвөр насныхан бэлгийн хавьтлын тухай ярихаасаа ичдэг.

--

Ямар нэгэн сөрөг үр дагавар тэдэнд тохиолдоно гэж тэд боддоггүй; тэд өөрсдийгөө аливаа

эрсдэлээс бүрэн хамгаалагдсан гэж боддог.

Одоо суралцагчдыг дөрвөн багт хуваана.

Хоёр багт нь “Бэлгийн хавьталд оролгүй хүлээхээр шийдсэн өсвөр насны хүүхэд ямар мэдлэг,

чадварыг эзэмшсэн байх шаардлагатай вэ?” гэсэн асуултыг өгөөд, нөгөө хоёр багт нь “Бэлгийн

хавьталд одоо орохоор шийдсэн өсвөр насны хүүхэд ямар мэдлэг, чадварыг эзэмшсэн байх

шаардлагатай вэ?” гэсэн асуултыг өгөөд, хариу өгөхийг хүснэ. Эдгээр асуултад хариулахад нь

зориулж багуудад таван минутын хугацаа өгнө. Эхлээд бэлгийн хавьталд оролгүй хүлээхээр

шийдсэн хүүхдийн тухай асуултад хариулсан хоёр багийн хариултыг сонсоно. Хоёр багаас

ээлжлэн нэг, нэг хариулт сонсоно. Эдгээр хариултыг самбарт бичнэ. Энэ хоёр баг өөрсдийн

боловсруулсан бүх хариултыг өгч дууссаны дараа нөгөө багуудаас нэмэх зүйл байгаа эсэхийг

асууна. Эцэст нь доорх жагсаалтаас багуудын нэрлээгүй орхисон санааг самбарт нэмж бичнэ.

Гарч болох хариулт:

--

“Үгүй” гэж хэлэх эрхтэй гэдгээ мэдэж байх шаардлагатай.

--

Өөрийн хувьд ингэх нь зөв гэж бодож байгаа зүйлийг хийхдээ өөрийнхөө тухай эерэг

мэдрэмжтэй байх шаардлагатай.

46 47


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

--

Өөрийн мэдрэмж болон гаргасан шийдвэрээ өөртөө итгэлтэйгээр илэрхийлэх чадвартай

байх шаардлагатай.

--

Өөрийн шийдвэр болон шалтгаанаа тов тодорхой илэрхийлэх чадвартай байх шаардлагатай.

--

Өөрийн шийдвэрээ тууштай хэрэгжүүлэх чадвартай байх шаардлагатай.

--

Үе тэнгийнхэн болон найз нарынхаа шахалт дарамтыг няцаах, эсэргүүцэх чадвартай байх

шаардлагатай.

--

Бэлгийн хавьтал хийлгүйгээр биеийн болон бэлгийн таашаал өгөх, авах өөр арга зам

байдаг гэдгийг мэдэх шаардлагатай.

--

Бэлгийн хавьталд орохоос өөр хайраа илэрхийлэх, бие биенээ таньж мэдэх олон арга зам

байдагийг мэдэх шаардлагатай.

--

Бие биенээ хүндэтгэх хэрэгтэй.

Одоо дээрхийн адил аргаар “Бэлгийн хавьталд одоо орохоор шийдсэн өсвөр насныхан

ямар мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай вэ?” гэсэн асуултыг авсан багаас

нэг, нэг хариултыг ээлжлэн асууж, бүх хариултыг сонсоно. Тухайн хоёр баг бүх хариултаа

хэлж дуусахаар нь бусад багаас нэмж хэлэх зүйл байгаа эсэхийг асууна. Багуудын нэрлээгүй

орхисон санааг самбарт нэмж бичнэ.

Гарч болох хариулт:

--

Жирэмслэх, мөн БЗДХ болон ХДХВ-ээр халдварлах эрсдэлийг мэдэж байх шаардлагатай.

--

Өөрт төрсөн мэдрэмж, өөрийн хэрэгцээ болон өөртөө тавьж байгаа хязгаарлалтын тухай

найзтайгаа ярих чадвартай байх шаардлагатай.

--

Бэлгэвч болон жирэмслэлтээс хамгаалах бусад хэрэгслийн тухай найзтайгаа ярих

чадвартай байх шаардлагатай.

--

Хамгаалалтын ямар хэрэгслүүд нь жирэмслэлт болон халдвараас хамгийн үр дүнтэй

хамгаалдагийг мэдэж байх шаардлагатай.

--

Бэлгэвч болон хамгаалалтын бусад хэрэгслийг хаанаас авч болохыг мэддэг байх

шаардлагатай.

--

Өөрөө юмуу найз нь жирэмсэлсэн тохиолдолд юу хийхээ мэддэг байх шаардлагатай.

--

Гаргасан шийдвэрийнхээ талаар эерэг мэдрэмжтэй байх шаардлагатай.

--

Санаа бодлоо өөрчилж болно гэдгээ мэдэж байх шаардлагатай.

Одоо суралцагчдаас дараах асуултыг асууна:

Бэлгийн хавьталд хамгаалалттайгаар орох гэж байгаа бол чи ямар шийдвэр гаргах ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийгөө жирэмслэлт болон БЗДХ-аас хэрхэн хамгаалахаа шийдэх.

Асуулт: Өөрийгөө жирэмслэлт болон БЗДХ-ын аль алинаас нь хамгаалах хүсэлтэй байгаа бол

чамд ямар сонголт байна вэ?

Гарч болох хариулт:

--

Эдгээрийн аль алинаас нь зэрэг хамгаалах цорын ганц арга бол бэлгэвчийг ном журмын

дагуу зөв хэрэглэх явдал юм.

Хэрвээ хос залуус хамгаалалт хэрэглээгүй (эсвэл үр дүнгүй арга хэрэглэсэн) ба охин нь

жирэмсэн болсон бол тэр охинд ямар сонголт байгаа вэ?

Гарч болох хариулт:

--

Үр хөндөлт.

--

Хүүхдээ гаргаад, өсгөх.

--

Хүүхдээ гаргаад, өөр хүнд өгч өсгүүлэх.

Хөвгүүнд ямар сонголт байна вэ?

Гарч болох хариулт:

--

Охинтой ярилцаж, юу хийх тухайгаа тохирох оролдлого хийх.

--

Гэрлэх (Охин нь түүнтэй гэрлэхийг хүсэхгүй байгаа бол яах вэ? гэж асуу)

--

Оргон зугатах.

--

Охины гаргасан шийдвэрийг дэмжиж, тэр шийдвэрийг хэрэгжүүлэхэд нь туслах.

--

Өөрийн хүсч байгаа зүйлээ хийлгэхийн тулд охинд шахалт үзүүлэх.

Хэрвээ хөвгүүн, охин хоёрын хүсч байгаа сонголт нь ялгаатай байвал, жишээлбэл, хөвгүүн

охиныг хүүхдээ гаргахыг хүсэж байхад охин үр хөндөлт хийлгэхийг хүсч байгаа бол энэ хоёрын

аль шийдвэрийг гаргах вэ?

Гарч болох хариулт:

--

Эцсийн сонголтыг охин хийнэ. Зөвхөн охин өөрөө л өөрийн бие махбодын тухай шийдвэрийг

гаргаж болно (Монгол улсын хуулиар түүнд ийм эрхийг өгч байгаа).

Хөвгүүн ямар үүрэг хариуцлагатай вэ?

Гарч болох хариулт:

--

Охины гаргасан шийдвэрийг дэмжих.

--

Үр хөндөлтийн төлбөрийг төлөхөд нь тус болох.

--

Хүүхдийг өсгөхтэй холбоотой санхүүгийн дэмжлэг үзүүлэх.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ суралцагчид “охинтой гэрлэх” гэж хариулах юм бол гэрлэлт нь аль нэг хүний хариуцах

ёстой үүрэг хариуцлага уу, эсвэл хөвгүүн, охин хоёрын хамтран, харилцан зөвшилцөн шийдэх

ёстой сонголт уу гэж асууна (Энэ бол хамтран шийдэх ёстой сонголт юм) Хөвгүүн охинтой

гэрлэх үүрэгтэй биш бөгөөд харин хүүхэдтэй холбоотой санхүүгийн туслалцааг л охинд үзүүлэх

үүрэгтэй.

--

Бэлгийн хавьталд орохоосоо өмнө эдгээр асуудлыг хоорондоо ярилцах нь та нарын гаргах

шийдвэрт хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Бэлгийн хавьталтай холбоотой шийдвэр гаргах

Суралцагчдыг дөрвөн хүнтэй багт хуваана. Баг бүрт ”Чи юу гэж зөвлөх вэ” (Нөөц хэрэглэгдэхүүн

5.4) материал дотроос нэг, нэг тохиолдлыг тарааж өгнө. Багуудаас тохиолдлыг хэлэлцэхийг

хүсээд, хэлэлцүүлгээ чиглүүлэх болон хийх үйлдлээ шийдэхийн тулд өгөгдсөн асуултыг

ашиглахыг зөвлөнө.

Арван минутын хугацаа өнгөрсний дараа баг бүрийг өөрт оногдсон тохиолдлыг уншаад,

ямар шийдвэр гаргасан болохыг хэлж, яагаад ингэж шийдсэнийг тайлбарлуулна. Нэг багийн

танилцуулга дуусахаар бусад суралцагчаас дараах асуултыг асууна.

--

Энэ багийн гаргасан шийдвэртэй та нар санал нийлж байна уу? Тийм бол яагаад? Үгүй бол

яагаад?

Хэрвээ санал нийлэхгүй байгаа хүн гарвал тухайн суралцагчид өөрийн бодлыг хэлэх, эсвэл

санал нийлэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлах боломж олгоод, бусад суралцагч энэ талаар

ямар бодолтой байгааг сонсоно.

48 49


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хоёрдугаар тохиолдлын эцсийн асуулт нь тохиромжтой хамгаалалтын аргын тухай асуусан

асуулт байгаа. Залуу хүмүүст тохирох хамгаалалтын арга бол бэлгэвч, шахмал эм болон

цацлага юм. Харин хуанлийн арга болон дур тавихаас өмнө бэлэг эрхтнийг үтрээнээс гаргах

арга нь найдвар муутай учраас тохиромжгүй гэдгийг хэлээрэй.

Одоо “Чи үүнийг хэрхэн зохицуулах вэ” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.5) материалаас нэг, нэг

тохиолдлыг багуудад тараана. Багийн нэг гишүүн нь тухайн тохиолдлыг бусдадаа уншиж өгөх

ба багийн гишүүд тус тусдаа ганцаарчлан ажиллаж, шийдвэр гаргах загвараас аль дуртайгаа

ашиглан, тухайн нөхцөлд тохирсон шийдвэрийг гаргана.

Багууд ажиллаж эхлэхээс өмнө суралцагчдаас шийдвэр гаргах загварын нэрийг санаж байгаа

эсэхийг асууна. Тэдний нэрлэсэн шийдвэр гаргах аргыг самбарт бичнэ (Дөрвөн алхамтай үйл

явц; тоон матриц ба эвлүүлгийн арга). Үүний зэрэгцээ суралцагчид энэ сэдвээр танилцуулсан

“Дэмжих ба эсэргүүцэх шалтгаан” аргыг мэдэж байгаа (“Боломжийг цэгнэх нь” хүснэгтэд

ашиглагдсан). Суралцагчид тухайн даалгаврыг гүйцэтгээд дуусахаар баг дотроо бодлоо

солилцохыг хүснэ. Багийн гишүүдийн гаргасан шийдвэрийн хоорондын ялгааг тодорхойлж,

яагаад ийм ялгаа гарч байгаагийн шалтгааныг тайлбарлана.

Дараах асуултыг асууж, үйл ажиллагааг дуусгана.

Танай багийн гишүүдийн гаргасан шийдвэр нь хоорондоо төстэй байсан уу, ялгаатай байсан

уу?

Багийнхаа бусад гишүүдийн гаргасан шийдвэртэй харьцуулж харахад өөрийнхөө гаргасан

шийдвэрийн талаар чи юу гэж бодож байна вэ?

Өөрийн шийдвэрийг гаргаж байхдаа чи ямар асуудлыг харгалзан үзсэн бэ?

Энэ шийдвэрийг гаргах нь хялбар байсан уу, хүнд байсан уу? Яагаад?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Бэлгийн хавьталтай холбоотой шийдвэр гаргах

Энэхүү үйл ажиллагааг хүн бүр бие дааж хийнэ гэдгийг хэлээд ангид цагийн байдлаас хамааран

хийж амжихааргүй бол дараа нь гэртээ ч хийж болно гэж хэлнэ.

“Жирэмслэлтээс хэрхэн сэргийлж болох вэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.6) нэртэй материалыг

суралцагч бүрт тарааж өгөх, эсвэл том үзүүлэнгээ дэлгэж харуулаад, энэхүү даалгаврыг

багшид хураалгах шаардлагагүйг суралцагчдад тайлбарлана. Энэ дасгал ажлын хуудас нь

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Энэ даалгаврыг гүйцэтгэхдээ зөвхөн өөрийн мэдлэгт түшиглэлгүй бусад эх сурвалжаас

мэдээлэл авч болохыг хэлнэ. Үүний тулд суралцагчдад орон нутгийн эмнэлэг дээр байрлаж

байгаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал хариуцсан зохицуулагч, өсвөр үеийнхэн,

залуучуудад зориулсан эрүүл мэндийн төвөөр зочлохыг санал болгоорой. Мөн Боловсрол,

соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам болон НҮБ-ийн Хүн амын сангаас бүх

сургуулийн номын санд тараасан “Миний мэдэх ёстой зүйл”, “Энэ бүхэн байдаг л зүйл”, “Би

хаанаас төрөө вэ” “Бэлгийн боловсрол 1”, “Бэлгийн боловсрол 2”, “Хүний бэлгийн амьдрал”

зэрэг номыг авч үзэж болохыг сануулаарай.

зөвхөн тэдний хувийн хэрэгцээний мэдээллийг бичиж тэмдэглэхэд зориулагдсан болно.

Энэ даалгаврыг хийх явцад гэр бүл төлөвлөлтийн шинэ бөгөөд сонирхолтой аргын тухай

суралцагчид олж мэдэх боломжтой учраас заавал биелүүлэхийг зөвлөөрэй. Эдгээр асуултыг

эмчээс юмуу эрүүл мэндийн ажилтнаас асуухаасаа зовж, халширч байгаа суралцагчдад

хандан энэ даалгаврыг хийж байгаа нь энэхүү эмзэг асуудлаар насанд хүрэгчидтэй ярилцах

боломж олгож байгаа гэдгийг онцгойлон анхааруулаарай.

Энэ даалгавраа гүйцэтгэж дуусахаар дараах асуултыг асуун, үйл ажиллагааг дүгнэнэ.

Мэдээлэл олж авахын тулд та нар хаашаа явсан, хэнд хандсан бэ? Аль эх сурвалж нь хамгийн

сайн байсан бэ?

Чиний гайхшралыг төрүүлсэн ямар мэдээллийг олж авсан бэ?

Өсвөр насны бусад хүүхэд мөн мэдэж байх ёстой гэсэн ямар мэдээллийг чи олж авсан бэ?

Аль арга нь хамгийн үр дүнтэй байх вэ?

Гарч болох хариулт:

--

Бэлгийн хавьтлыг тэвчих (энэ аргыг зохих ёсоор нь хэрэглэсэн тохиолдолд), шахмал эм,

ерөндөг ба цацлага хэрэглэх.

Аль арга нь хамгийн бага үр дүнтэй байх вэ?

Гарч болох хариулт:

--

Хуанлийн арга

ДҮГНЭЛТ

Энэ хичээлээ дуусгахын өмнө суралцагчдаас хүний оюун ухаан болон логик сэтгэлгээнд

тулгуурласан бус харин зүрх сэтгэлийн хүсэл юмуу мэдрэмжид тулгуурласан байдаг бэлгийн

хавьтлын тухай шийдвэр гаргахад тулгардаг зарим хүндрэл бэрхшээлийг нэрлэхийг хүснэ.

Өөр асуух асуулт юмуу лавлан тодруулах зүйл байгаа суралцагчид хичээл дууссаны дараа

ганцаарчлан уулзаж, ярилцаж болохыг хэлээрэй.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ та өөрөө юмуу хичээлд оролцож байгаа зарим суралцагчид энэ асуудлын талаар

ярихдаа эвгүйцэж байгааг анзаарвал тухайн орон нутагт та нарт туслалцаа үзүүлж болох

байгууллага, газрын талаарх мэдээллийг өгөөрэй. Туслалцаа дэмжлэг болон мэдээллээр

хангаж өгч болох газрын дотор танай аймгийн юмуу дүүргийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн

төв, Өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх кабинет, юмуу эрүүл мэндийн боловсролын чиглэлээр

мэргэшсэн сургагч багш нар орно.

50 51


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.1

ҮЗҮҮЛЭН

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ НЬ

Бэлгийн хавьталд одоо орох уу, болих уу

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.2

БЭЛГИЙН ХАВЬТАЛД ОДОО ОРОХЫГ ДЭМЖСЭН БОЛОН ЭСЭРГҮҮЦСЭН ҮНДЭСЛЭЛ

Бэлгийн хавьталд одоо орох уу, болих уу

Бэлгийн хавьталд одоо орох

Бэлгийн хавьталд оролгүй хойшлуулах

Бэлгийн хавьталд одоо орох...

Бэлгийн хавьталд оролгүй хойшлуулах...

--

Найз/хосын зүгээс үзүүлэх шахалт

дарамтыг зогсоох

--

Найз нар нь бэлгийн хавьталд орж үзсэн

гэж бодож байгаа бол бусадтай адилхан

байх

--

Өөр хүнтэй тогтоосон холбоо нь өөрийн

мэдэрч байгаа хайр сэтгэлийг илэрхийлэх

--

Бусдын хайрыг мэдрэх

--

Сониучирхах

--

Хайртай гэдгээ харуулах

--

Таашаал авах/өгөх

--

Ганцаардлаас зайлсхийх

--

Эцэг эх, бусад насанд хүрэгчээс хараат

бус, бие даасан байдлаа харуулах

--

Хамтрагчаа барьж үлдэх

--

Өөрийгөө насанд хүрсэн хүн гэдгийг

мэдрэх

--

Эцэг, эх болохын тулд

--

Хувийн ба гэр бүлийнхээ үнэт зүйлийг

дагаж мөрдөх

--

Сэтгэл зүйн хувьд бэлгийн хавьтал хийхэд

бэлэн бус

--

Романтик харилцааны мөн чанарыг

өөрчлөлгүй хадгалах

--

Жирэмслэлтээс зайлсхийх

--

БЗДХ болон ХДХВ-ын халдвараас

сэргийлэх

--

Эцэг эхээ гомдоохоос зайлсхийх

--

Нэр хүнддээ сэв суулгахаас зайлсхийх

--

Өөрийгөө буруутгахаас зайлсхийх

--

Ирээдүйн зорилгодоо хүрэх

--

Тохиромжтой хүнтэй тааралдтал хүлээх

--

Илүү тогтвортой холбоо тогттол хүлээх

--

Шашин шүтлэгээ дагаж мөрдөх

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.3

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ НЬ

Аюулгүй бэлгийн хавьталд одоо орох уу, болих уу

Дэмжсэн

--

Энэ нь хүсээгүй жирэмслэлтээс

хамгаалж болно.

--

Энэ нь БЗДХ авахаас хамгаалж болно.

--

Энэ нь ХДХВ-ын халдвар авахаас

хамгаалж болно.

Эсэргүүцсэн

--

Энэ тухай ичээд ярьж чадахгүй.

--

Би бэлгэвч худалдан авч чадахгүй.

--

Би бэлгэвч хэрэглэх дургүй.

--

Хамтрагч маань бэлгэвч хэрэглэх

дургүй.

--

Энэ нь намайг биеэ барихад хүргэж,

чөлөөтэй байхад саад болдог.

--

Найз маань намайг өвчин авсан гэж

бодно.

--

Би жирэмслэхийг хүсч байна.

52 53


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

БОЛОМЖИЙГ ЦЭГНЭХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.4

ЧИ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨХ ВЭ?

Тасархай шугамын дагуу хайчлан, тохиолдол бүрийг нэг цаасан дээр байхаар бэлтгэнэ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Болд, Сараа хоёр 15 настай. Тэр хоёр уулздаг болсоор дөрвөн сар болж байгаа ба энэ

хугацаанд маш дотно харилцаатай болжээ. Тэр хоёр бэлгийн хавьталд орох тухай бодож

байна. Тэр хоёр урьд нь бэлгийн хавьталд орж үзээгүй байв. Сараа гэрлэх хүртлээ бэлгийн

хавьталд оролгүй хүлээх ёстой гэсэн итгэлтэйгээр өссөн боловч түүнийг “үгүй” гэж хэлэх юм

бол Болд хаяад явчихна гэж айж байна. Болд нэлээн их туршлагатай болчихсон найз нараа

дуурайж бэлгийн хавьталд орох ямар байдгийг мэдэхийг хүсч байв.

Хэрэв энэ хоёр бэлгийн хавьталд орохоор шийдвэл юу болно гэж та нар бодож байна вэ?

Хэрвээ энэ хоёр бэлгийн хавьталд орохгүй байхаар шийдэх юм бол юу болно гэж та нар бодож

байна вэ? Сараагийн гэр бүлийн орчин нөхцөл, үнэт зүйлийн зөрчилдөөн, тухайн нөхцөлд

байж болох өөрийгөө буруутгах мэдрэмж зэргийг хэлэлцээрэй.

--

Энэ хоёр насныхаа онцлогоос бэлгийн хавьтлыг хойшлуулах нь зүйтэй юу, үгүй юу?

--

Тогтвортой харилцааг үүсгэхэд дөрвөн сар хангалттай хугацаа мөн үү? Тийм бол яагаад?

Үгүй бол яагаад?

--

Хэрвээ энэ хоёр бэлгийн хавьтлыг хойшлуулахаар шийдвэл энэ хоёрт өөр ямар сонголт

байна вэ?

--

Хэрвээ энэ хоёр бэлгийн хавьталд орохоор шийдвэл ямар асуудлыг хоорондоо хэлэлцэх

ёстой вэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Батбаяр 19 настай, инженер болохоор суралцаж байгаа. Гангаа 10 дугаар ангийн сурагч. Тэр

сурлага сайтай хүүхэд бөгөөд эцэг эх нь түүнийг дээд сургуульд орно гэж найдаж байгаа.

Батбаяр, Гангаа хоёр түрүү жил найзууд болсон бөгөөд энэ хугацаанд романтик холбоотой

болжээ. Тэр хоёр урьд нь нэг удаа бэлгийн хавьталд орсон боловч энэ тухайгаа хоорондоо

огт ярилцаагүй юм. Өнөөдөр Гангаагийн 18 насны төрсөн өдөр ба баяраа тэмдэглэхээр

найзуудтайгаа хамт гадагш гарчээ. Орой нь Гангаагийн байшинд эргэн иртэл гэрт нь хүн

байхгүй байлаа. Тэр хоёр бие биедээ “баяртай” гэж хэлээд үнсэлдлээ. Хэн хэнийх нь хүсэл

бадарч, сэтгэл нь хөөрч байлаа.

--

Батбаяр, Гангаа хоёр ямар асуудлыг хэлэлцэх ёстой вэ?

--

Батбаяр юу гэж хэлж болох вэ?

--

Гангаа юу гэж хэлж болох вэ?

--

Тэр хоёрт ямар хувилбарт сонголт нээлттэй байна вэ?

--

Гангаагийн ирээдүйд хэрхэн нөлөөлж болох вэ?

--

Тэр хоёр хаанаас хамгаалах хэрэгсэл авч болох вэ?

--

Ямар арга нь тохиромжтой байх вэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Жаргал Төмөрбаяртай анх үдэшлэг дээр танилцаж байгаа ба Төмөрбаяр бол түүний хамгийн

сайн найз Оюунаагийн ах юм. Төмөрбаяр их царайлаг, сургууль дээрээ алдартай нэгэн. Тэр

үдэшлэг дээр архи согтууруулах ундаа нэлээн элбэг байгаа бөгөөд Жаргал уухгүй хэмээн

татгалзахыг оролдсон боловч эцэстээ хэдэн лааз пиво уусан байлаа. Хэсэг хугацааны дараа

хосууд унтлагын өрөөнд орж, алга болоод байгааг Жаргал анзаарчээ. Гэнэт Төмөрбаяр

Жаргалтай их энхрий наалинхай харилцаж эхэллээ. Жаргал бэлгийн хавьталд орчих вий

гэхээсээ эмээж байлаа. Хэрвээ тэгвэл Жаргал жирэмсэн болох боломжтой гэдгийг мэдэж

байлаа.

--

Жаргалын хувьд ямар сонголт нээлттэй байна вэ?

--

Сонголт бүрээс гарах магадлалтай ямар үр дагавар байна вэ?

--

Жаргалын хувьд “үгүй” гэж хэлж болох бүхий л арга замыг нэрлэнэ үү?

--

Төмөрбаяр юу гэж хэлж болох вэ?

--

Төмөрбаярын хувьд ямар сонголт нээлттэй байна вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.5

ЧИ ҮҮНИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ БАЙСАН БЭ?

Тасархай шугамын дагуу хайчлан, тохиолдол бүрийг нэг цаасан дээр байхаар бэлтгэнэ.

Хишгээ Ганбат хоёр уулздаг болсоор долоон сар өнгөрчээ. Хишгээд Ганбат маш их таалагддаг

боловч түүнтэй бэлгийн хавьталд орохыг хүсэхгүй байгаа юм. Нэгэн үдэш Ганбат Хишгээгээс

өөртөө хайртай гэдгийг батлан, түүнтэй бэлгийн хавьталд орохыг шаарджээ. Хэрвээ Хишгээг

түүнтэй бэлгийн хавьтал хийхгүй бол хаяна гэж сүрдүүлжээ.

Чи Хишгээгийн оронд байсан бол яах байсан бэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Чимгээ, Сүхбаатар хоёр 20 настай бөгөөд уулздаг болсоор нэг жил өнгөрч байна. Хамтдаа

байхыг хэн хэн нь хүсдэг боловч хоёулаа нэлээн ичимхий учраас өөрсдийн мэдрэмжийн тухай

ярилцаж чадахгүй л байна. Гэхдээ бэлгийн дур хүсэл нэмэгдэж байгааг зохицуулах ёстой

гэдгийг хэн хэн нь мэдэж байгаа.

Чимгээ, Сүхбаатар хоёрын оронд байсан бол яах вэ?

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Даваадорж Нарантуяатай маш аз жаргалтай холбоо тогтоосон боловч үүнд бэлгийн хавьтал

багтаагүй байгаа билээ. Даваадорж мөн өөрийн эрэгтэй найз нарын бүлгийг үнэлж ханддаг

боловч сүүлийн үед найз нар нь түүнийг одоо болтол бэлгийн хавьталд орж үзээгүй гэж шоолох

болжээ.

Хэрвээ чи Даваадоржийн оронд байсан бол яах вэ?

54 55


МОДУЛЬ 6: СЭДЭВ 5

ЭРСДЭЛ ХИЙХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.6

ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?

Энэхүү дасгал ажлын хуудас нь зөвхөн чиний хувийн хэрэгцээнд зориулагдсан болно. Энд

бичсэн зүйлийг бусадтай хэлэлцэхгүй, мөн хичээлд хэрэглэхгүй.

1. Доор жагсаасан хамгаалалтын аргаас алиных нь тухай илүү ихийг мэдэхийг хүсч байна вэ?

--

Бэлгийн хавьтлыг тэвчих

--

Хуанлийн арга

--

Шахмал эм

--

Ерөндөг

--

Тарилга

--

Бэлгэвч

Чи хүссэн мэдээллээ хэрхэн олох вэ?

2. Аль арга нь жирэмслэлтээс хамгаалахад хамгийн найдвартай санагдаж байна вэ? Аль

арга нь БЗДХ-аас сэргийлэхэд тохиромжтой байна вэ?

3. Аль арга нь сөрөг нөлөө хамгийн багатай вэ?

4. Аль арга нь үр дүнтэй байх вэ? Аль нь БЗДХ-аас сэргийлэхэд хангалттай үр дүнтэй байх

вэ?

5. Аль аргыг нь чиний одоогийн болон ирээдүйн найз охин/ найз хөвгүүн чинь хэрэглэхийг

хамгийн их сонирхоно гэж бодож байна вэ? Яагаад? Чи үүндээ хэр итгэлтэй байна вэ?

6. Аль аргыг эцэг, эх чинь хамгийн их дэмжинэ гэж бодож байна вэ?

7. Доорх хүснэгтийг бөглөж жирэмслэлтээс хамгаалах аргын тухай өөрийн дүгнэлтийг

илэрхийлнэ үү.

Бэлгийн хавьтлыг

тэвчих (бэлгийн

хавьталд орохгүй

байх)

Хуанлийн арга

Бэлгэвч

Шахмал эм

Ерөндөг

Цацлага

Давуу тал Сул тал Надад хэр тохирох вэ?

(1–5 оноо)

1=сайн сонголт, 5=муу

сонголт

Сэдэв 6

ЭРСДЭЛ ХИЙХ

56

57


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

ЗОРИЛГО

Суралцагчид шийдвэр гаргах явцын нэгэн бүрэлдэхүүн хэсэг болсон эрсдэлд үнэлгээ дүгнэлт

өгч сурах явцдаа хамгаалалтгүй бэлгийн хавьталтай холбоотой шийдвэр болон тэдгээрээс

гарах үр дагаврт онцгой анхаарал хандуулах болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Эрсдэлийн гурван төрлийг нэрлэх.

• Өөрсдөө зайлсхийхийг хүсэж байгаа гурван төрлийн эрсдэлийг нэрлэх.

• Яагаад зарим эрсдэлийг хийгээд үзэх нь зүйтэй, заримыг нь хэрэггүй байдгийг тайлбарлах

• Аль нэгэн эрсдэлийг хийгээд үзэх нь зүйтэй эсэхийг үнэлэхэд тус болох хоёр хүчин зүйлийг

нэрлэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Багц хөзөр

• Хайрцаг эсвэл уут–3 ширхэг

• Тоглоомын хэсгүүд –“X” гэсэн тэмдэгтэй 6 хэсэг, “O” гэсэн тэмдэгтэй 12 хэсэг

• “Эрсдэлтэй нөхцөлүүд” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1)–Гурван суралцагч бүрийн дунд нэг

тохиолдол оногдож байхаар хувилна.

• “Эрсдэлийг үнэлэх хүснэгт” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.2)–том үзүүлэн хэлбэрээр

• “Жаргал,Тэмүүжин хоёрын түүх” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.3)–нэг хувь

• “Жаргал,Тэмүүжин хоёрын түүх-Санал болгож байгаа хариулт” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.4)–

Багшид зориулсан мэдээлэл

• “Нэмэлт мэдээлэл: Жирэмслэлт ба БЗДХ” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.5)–том үзүүлэн

хэлбэрээр

• “Нэмэлт мэдээлэл: Хуанлийн арга” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.6)–том үзүүлэн хэлбэрээр

• “Давтагдсан эрсдэлийн тоглоом” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.7)–том үзүүлэн хэлбэрээр

• “Давтагдсан эрсдэл” хэсэгт ашиглах 3 уут юмуу хайрцаг бэлтгэнэ. Уут юмуу хайрцаг

болгонд “Х” гэсэн тэмдэгтэй тоглоомын хоёр хэсгийг, “О” гэсэн тэмдэгтэй тоглоомын

дөрвөн хэсгийг хийнэ (тоглоомын хэсэг гэдэг нь хэсэг цаас юмуу карт байж болно). Улмаар

уут юмуу хайрцаг бүрт нийт зургаан хэсгийг хийсэн байна.

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Шийдвэр гаргах үйл явц нь тодорхой эрсдэлийг агуулсан байдаг.

• Эрсдэл гэж хор хөнөөл, зовлон шаналал юмуу гарз хохирол амсах магадлал, боломж юм.

• Зарим төрлийн эрсдэлийг хийхэд аюултай байхад зарим нь сэтгэл хангалуун, сайхан байж

мэднэ.

• Эрсдэлийг үнэлэхийн тулд хүн тодорхой нэг үйлдлээс гарч болох ашигтай болон хор

уршигтай үр дагаврыг мэдсэнээр тэдгээрийг хэр их хүсч байгаа болон хүсэхгүй байгаагаа

тодорхойлоод, гарах магадлалыг үнэлж, эдгээр хүчин зүйлсийг хооронд нь харьцуулан

цэгнэж үзэх ёстой.

• Хүмүүс эрсдэлийг дахин дахин хийж байвал тэд “тоглоомд алдах” магадлал ихтэй болно.

Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн хувьд тодорхой үр дагаврыг амсах магадлал нь өснө.

• Бие махбодын эрсдэл гэдэг нь өөрийн биед гэмтэл, хор хохирол учруулах магадлалыг

хэлнэ.

• Сэтгэл санааны хувьд гуньж гутрах, зовж шаналах юмуу, эсвэл хохирол учруулах

магадлалтай бол сэтгэл санааны эрсдэл болдог.

• Өөрийн нийгмийн амьдрал юмуу нэр хүндэд хохирол учрах магадлал бол нийгмийн эрсдэл

болно.

• Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн хувьд БЗДХ авах эрсдэлүүд адилхан байдаг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Эрсдэлтэй үйлдэл

Суралцагчдыг гурван хүнтэй багт хуваана. “Эрсдэлтэй нөхцөл” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1)

материалаас авсан тохиолдлыг баг бүрт хувааж өгөөд, багаар хариулах асуултыг самбарт

бичнэ:

Энэ хүн ямар зүйлд итгэлтэй байна вэ?

Түүний энэхүү итгэл нь юунд үндэслэсэн байна вэ?

Та нарын бодлоор энэ хүн итгэлтэй байх ёстой юу, үгүй юу? Яагаад?

Энэ хүн ямар эрсдэл гаргаж байна вэ?

Түүнд юу тохиолдож болох вэ? Гарах магадлалтай бүхий л үр дагаврыг жагсаан бичээрэй.

Суралцагчид энэ даалгаврыг гүйцэтгээд дуусахаар нэг ижил тохиолдол дээр ажилласан багаас

өөрсдийн боловсруулсан санааг нэг нэгээр нь танилцуулахыг хүснэ. Нэг ижил тохиолдол дээр

ажилласан бүх баг ажлаа танилцуулаад дуусахаар дараах асуултыг асууна.

Өөр өөр багуудын өгсөн хариулт дотор ямар нэг ялгаа байна уу? Та нар эдгээр ялгааг

зохицуулж чадах уу?

Өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Тохиолдлыг бүгдийг нь хэлэлцэж дуусаад нийт суралцагчдад хандан дараах асуултыг асууна:

Эдгээр тохиолдолд гарсан хүмүүсийн бодож байсан ямар санаа нь буруу байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Хэт их итгэл, эсвэл буруу, хуурамч итгэл

--

Буруу төсөөлөл (жишээлбэл, боловсролтой, цэвэр цэмцгэр харагдаж байгаа хүүхнүүд нь

БЗДХ өвчингүй байдаг, олон охинтой зэрэг явалдахгүй, нэг удаадаа ганц л найз охинтой

байснаар БЗДХ-аас урьдчилан сэргийлж болно.)

--

Түрүүчийн удаа бүх зүйл бүтэмжтэй байсан тул энэ удаад ч гэсэн муу юм болохгүй гэж

итгэх.

58 59


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

Тохиолдол бүрт дурдагдаж байгаа хүн өөрийнх нь хувьд үүсээд байгаа нөхцөлд гарч болох

сөрөг үр дагаврын эрсдэлийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

1-р тохиолдол: Гэрээсээ нууцаар гарч явдгаа болих, үүнийг аль болох цөөлөх, эсвэл аав

ээждээ баригдах эрсдэлийг бууруулсан нөлөө бүхий онцгой тохиолдолд л ингэж байх.

--

2-р тохиолдол: Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэж байх.

--

3-р тохиолдол: ТОЭФЛ-ийн шалгалтад бэлдэж, хичээлээ хийх.

Сая бид хүмүүс эрсдэл хийж байгаа зарим тохиолдлыг авч үзлээ гэж суралцагчдад хэлнэ. Одоо

“эрсдэл” гэдгийг суралцагчид хэрхэн тодорхойлж байгаа талаар асууна. Энд өгч байгаатай

төстэй тодорхойлолтыг гаргахын тулд асуулт асуун, чиглүүлж өгөөрэй. Суралцагчдын гаргасан

тодорхойлолтыг самбарт бичихдээ тэдний өөрсдийн хэрэглэсэн үгийг аль болох ихээр

ашиглахыг хичээгээрэй.

--

Эрсдэл: хор хөнөөл, зовлон шаналал, эсвэл гарз хохирол учрах боломж, магадлал.

Эрсдэл нь гурван янз байдаг тухай суралцагчдад хэлнэ. Нэгдүгээрх нь бие махбодын эрсдэл

болно. Дараах асуултыг асууна:

“Бие махбодын эрсдэл” гэж юуг хэлж байгаа талаар та нар ямар бодолтой байна вэ?

Бие махбодын эрсдэл: хүний биед гэмтэл, хор хохирол учруулах магадлал.

Биеийн эрсдэл агуулсан үйлдлийн заримыг жишээ болгон нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Улаанбаатар хотод зам хөндлөн гарах

--

Мод, шат руу авирах

--

Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох

--

Ширүүн урсгалтай голд сэлэх

--

Цасан шуурганаар явган явах гэх мэт.

Сая та нарын багаараа авч үзсэн тохиолдол дотроос аль нь бие махбодын эрсдэлийг ихээр

агуулсан байсан бэ?

Гарч болох хариулт:

--

БЗДХ авах талаар санаа зовох юмгүй гэж өөрийгөө тайтгаруулж байгаа нэгэн залуугийн

тухай

Хоёр дахь төрлийн эрсдэл нь сэтгэл санааны эрсдэл гэдгийг хэлээд, тэднээс дараах асуултыг

асууна. “Сэтгэл санааны эрсдэл” гэж юуг хэлж байгаа талаар та нар ямар бодолтой байна

вэ? Сэтгэл санааны эрсдэл: хүнд сэтгэлийн шаналал, эсвэл сэтгэл санааг нь доройтуулах

магадлал.

Сэтгэл санааны эрсдэлийг агуулсан үйлдлийн заримыг жишээ болгон нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Хэн нэгэн хүнийг болзоонд урих

--

“Би чамд хайртай” гэж хэн нэгэн хүнд анх удаагаа хэлэх

--

Ямар нэг асуудлын талаар найзтайгаа зөрөлдөх

--

Гэр бүлээ орхин өөр газар руу нүүх

Сая та нарын багаараа авч үзсэн тохиолдол дотроос аль нь сэтгэл санааны эрсдэлийг агуулсан

байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Гэрээсээ нууцаар гарч явдаг хүүхдийн тухай.

--

ТОЭФЛ-ийн шалгалтаа амжилттай өгчихнө гэж бодож байгаа хүний тухай.

Гурав дахь төрлийн эрсдэл нь нийгмийн эрсдэл гэдгийг суралцагчдад хэлээд, тэднээс дараах

асуултыг асууна. “Нийгмийн эрсдэл” гэж юуг хэлж байгаа талаар та нар ямар бодолтой байна

вэ? Нийгмийн эрсдэл: өөрийн нийгмийн амьдрал, эсвэл нэр хүндэд хохирол учрах магадлал.

Нийгмийн эрсдэлийг агуулсан үйлдлийн заримыг жишээ болгон нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Бусад хүний таашаан хүлээж авахгүй байгаа зүйлийг хийх

--

Сурлага сайтай мөртлөө хичээлээ хийгээгүй, бэлдээгүй байснаас болж тестэн дээр муу

дүн авах

--

Хэтрүүлэн их уусны улмаас гудамжинд “тасарч” унах

--

Хулгай болон өөр нэгэн гэмт хэрэг үйлдэж байгаад баригдах гэх мэт.

Сая та нарын багаараа авч үзсэн тохиолдол дотроос аль нь нийгмийн эрсдэлийг агуулсан

байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Тохиолдол бүрт гарч буй хүмүүсийн хийж байгаа үйлдлийн тухай юмуу эдгээрээс гарах үр

дагаврын талаар бусад хүн мэдээд, түүнийг нь таашааж хүлээн авахгүй бол эдгээр нь бүгд

нийгмийн эрсдэлийг агуулсан байна.

Суралцагчдаас урьд өмнө нь өөрсдөө оролцсон, тодорхой сөрөг үр дагавартай байсан

эрсдэлтэй тохиолдлыг санаад, дэвтэртээ жагсаан бичихийг хүснэ. Хэрвээ өөрсдөө хүсэхгүй

бол эдгээр зүйлээ бусад сурагчтай санал хуваалцан ярихгүй байж болно. Дараах асуултад

дэвтэртээ хариулж бичихийг хүснэ.

Чи эдгээр үйлдэлд яагаад оролцсон бэ?

Шийдвэрээ гаргахаас өмнө чамд ямар мэдрэмж төрж байсан бэ? Үүнээс гарч болох үр

дагаврын тухай чи мэдэж байсан уу?

Үр дагавар нь гарсны дараа чамд ямар мэдрэмж төрж байсан бэ?

Бичсэн зүйлээ бусадтайгаа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг яриулна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Эрсдэлийг үнэлэх нь

Эрсдэл хийх үү, үгүй юу гэдгээ шийдэхдээ харгалздаг хүчин зүйлийг нэрлэхийг хүснэ.

Гарч болох хариулт:

--

Гарах ашиг, олз, үр өгөөж нь хэр сайн болох

--

Ашигтай, өгөөжтэй байх магадлал хэдий хэр байх

--

Гарч болох хор, хохирол нь ямар байх

--

Хор, хохирол гарах магадлал хэдий хэр байх

Урьдчилан бэлтгэсэн “Эрсдэлийг үнэлэх хүснэгт” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.2) үзүүлэнгээ дэлгэн

харуулна. Ихэнх эрсдэл нь гарч болох ашиг, үр өгөөж болон хор хохирлыг нэгэн зэрэг агуулж

байдаг ба эдгээрийн аль аль нь тохиолдоно гэсэн тодорхой магадлалтай байдаг. Үүнийг

тооцохын тулд хүснэгтийг ашиглаарай. Ашиг, өгөөж нь тухайн хүний зүгээс их, бага хэмжээнд

байдаг бол хохирол нь хүлээж авах боломжгүй зүйл байдаг.

Өөр өөр эрсдэл агуулж байгаа зан үйлд үнэлгээ дүгнэлт өгөхийн тулд энэ хүснэгтийг ашиглах

болно гэж хэлэн дэвтэртээ хуулж хийхийг хүснэ.

Суралцагчдыг хүйсээр нь ялгаж дөрвөн багт хуваана.

Хамгийн түрүүнд судалж үзэх зүйл бол “Өөрт чинь таалагддаг хэн нэгэн хүнийг болзоонд

60 61


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

урих” гэсэн үйлдэл юм. Тэр хүн урьд нь чамтай 1-2 удаа ярилцахдаа найрсаг хандсан боловч

өөрийн чинь талаар ямар бодолтой байдгийг чи үнэндээ мэдэхгүй. Суралцагчид багаараа

гаргах шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлийг хэлэлцээд, хүснэгтийн эхний хоёр баганыг бөглөх

ёстой (ашиг, хохирол аль алиных нь гарах магадлал). Дараа нь суралцагч бүр ганцаарчлан

ажиллаж, гуравдугаар баганыг бөглөөд (ашиг гараасай гэсэн хүсэл, хохирлыг хүлээж авах

боломж), эцсийн шийдвэрийг тус тусдаа гаргах ёстой. Санаагаа багаараа хэлэлцэхэд зориулж

суралцагчдад 5-7 минутын хугацаа өгнө. Суралцагчдыг багаараа ажиллаж байх хооронд

дүгнэлт хийхэд ашиглах эрсдэлийг үнэлэх хүснэгтийг самбарт зурна.

Даалгавраа гүйцэтгээд дуусмагц аль нэг багаас гаргасан ашиг, үр өгөөжийн жагсаалтыг

уншуулна. Тухайн багийн хэлсэн санааг самбарт зурсан хүснэгтэд бичнэ. Дараа нь нэмж хэлэх

санаа байгаа эсэхийг асуугаад, байвал жагсаалт дээрээ нэмж бичнэ. Эсрэг хүйснээс бүрдсэн

хоёр багаас өөрсдийн боловсруулсан санааг уншиж өгөхийг хүсээд, дээрх хоёр багтай адилхан

самбарт жагсаан бичнэ.

Гарч болох хариулт:

--

Тэр зөвшөөрч, чи жаргалтай байна.

--

Та хоёр уулзаад, хамтдаа цагийг маш сайхан өнгөрөөнө.

--

Болзоонд урих зориг зүрх гаргаж чадсандаа чи баяртай байна.

--

Тэр хүн чамтай танилцаж найз болох сонирхолтой байгаа эсэхийг нь олж мэднэ.

Дээрх ашиг бүрийн тохиолдлын магадлал нь хэр их байгаа талаар суралцагчид ямар бодолтой

байгааг асууна.

Гарч болох хариулт:

--

Тодорхойлсон ашиг, үр өгөөжийн төрлөөс шалтгаалан хариулт нь хоорондоо харилцан

адилгүй байх боловч ерөнхийд нь авч үзвэл нөгөө хүн нь түүний талаар ямар мэдрэмжтэй

байгаа тухай нэг их мэдээлэл байхгүй тул гарч болох үр өгөөжийн тохиолдох магадлал “дунд

зэргийн” түвшинд байх болов уу. Гэхдээ “Тэр хүн чамтай танилцан найз болох сонирхолтой

байгаа эсэхийг нь олж мэднэ” гэх мэт үр дагавар гарах магадлал “өндөртэй” байх болов уу.

Одоо жагсаалтад байгаа ашиг, үр өгөөж тус бүрийг тохиолдоосой гэсэн хүсэл ямар хэмжээнд

байгааг суралцагчдын саналыг хураах хэлбэрээр тодорхойлно. Эхлээд эрэгтэй суралцагчдын

саналыг асууна. Хамгийн олон дэмжигчтэй байгаа нэгэн сонголтыг самбарт бичээд, дараа нь

дээрхийн адил хэлбэрээр эмэгтэй суралцагчдын саналыг хураана.

Гарч болох хариулт:

--

Тодорхойлсон ашиг, үр өгөөжийн төрлөөс шалтгаалан гарах хариулт нь хоорондоо харилцан

адилгүй байх боловч нөгөө хүн өөрт нь маш их таалагдаж байгаа учраас таамаглаж байгаа

ихэнх ашиг, өгөөжийг тохиолдоосой гэсэн хүсэл нь маш өндөр түвшинд байх магадлалтай

(“хүсч байгаа” эсвэл “маш их хүсч байгаа”)

Одоо хүснэгтийн нөгөө хэсэг буюу хохирол, шаналлын хэсгийг дээрхийн ижил аргаар

боловсруулах ба энэ удаад өөр баг эхэлнэ. Тухайн хүйсийн нэг багаас энэ тохиолдолд тухайн

хүний сонгож авсан аль нэг шийдвэрийн үр дүнд түүнд ямар хохирол учирч болох талаар

гаргасан жагсаалтаа уншиж өгөхийг хүсээд, хэлсэн санааг нь самбарт бичнэ. Дараа нь шинэ

санаа байгаа эсэхийг лавлаж, жагсаалтад нэмж бичнэ.

Гарч болох хариулт:

--

Нөгөө хүн чинь татгалзан, чи гуньж гутарна.

--

Өөрийн сэтгэл санааг өөр хүнд нээж хэлсэндээ чи ичнэ.

--

Өөрийнхөө талаар чамд сөрөг мэдрэмж төрнө (хүний сэтгэлийг татахааргүй царай муутай,

эсвэл чи хэзээ ч найз хөвгүүн/найз охинтой болж чадахгүй юм байна гэж бодно).

--

Одоо тэр хүнтэй дахиад тааралдахад чамд эвгүйцэх сэтгэл төрнө.

--

Бусад хүүхэд чиний тухай мэдэж, чи ичнэ.

--

Бусад хүүхэд чиний тухай мэдэж, чамайг шоолно.

--

Охин бол хөвгүүд чамайг “амархан охин”, “хэтэрхий шулуухан охин” гэж бодох вий гэж чи

бодно.

Тухайн жагсаалт дотор байгаа хохирол, шаналал болгон нь тохиолдоно гэсэн магадлал ямар

түвшинд байгааг суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

Тодорхойлсон хохирол, шаналлын төрлөөс шалтгаалан хариулт нь хоорондоо харилцан

адилгүй байх боловч ерөнхийд нь авч үзвэл нөгөө хүн нь түүний талаар ямар мэдрэмжтэй

байгаа тухай нэг их мэдээлэл байхгүй учраас гарч болох хохирол шаналлын тохиолдох

магадлал нь “дунд зэргийн” түвшинд байх болов уу. Гэхдээ “бусад нь энэ тухай мэднэ” гэх

мэт үр дагавар гарах магадлал “өндөртэй” байх болов уу.

Одоо гарч болох хохирол, шаналлыг хүлээж авах боломж нь ямар түвшинд байгааг

суралцагчдын саналыг хураах хэлбэрээр тодорхойлно. Эхлээд эмэгтэй суралцагчдаас гараа

өргөн, санал хураалгахыг хүснэ. Хамгийн олон хүний саналыг авсан зүйлийг самбарт бичнэ.

Дараа нь эрэгтэй суралцагчдын саналыг нэгэн ижил хэлбэрээр хураагаад, мөн л хамгийн олон

хүний саналыг авсан сонголтыг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Тодорхойлсон хохирол, шаналлын төрлөөс шалтгаалан хариулт нь хоорондоо харилцан

адилгүй байх боловч ерөнхийдөө “бусад хүүхдүүд шоолно” гэх мэт удаан хугацаагаар

үргэлжлэхээргүй, гүн гүнзгий нөлөө үзүүлэх, эсвэл онцгой муу үр дагаврын хувьд бол

хүлээж авах боломж нь “эвгүй/хүнд” эсвэл “тэсч болно” гэсэн үнэлгээ гарах болов уу.

Харин “түүнтэй дахиад тааралдахдаа эвгүйцнэ” гэх мэтийн арай хүнд шинжтэй, эсвэл

удаан хугацаагаар үргэлжлэх нөлөө үзүүлэх магадлалтай үр дагаврын хувьд “хүлээн авч

болохгүй” гэсэн дүгнэлт давамгай гарах болов уу.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Зарим нэг боломж нь суралцагчдын хүйсээс шалтгаалах магадлалтай. Хүйсээр авч үзэхэд

маш их ялгаатай байвал хоёр өөр хүйсийн суралцагчдын хариултыг тус тусад нь хоёр багана

болгон зэрэгцүүлэн бичиж болно.

Эцэст нь эрэгтэй суралцагчдаас ямар нэг охиныг болзоонд урихыг хүсч байгаа хүн байгаа бол

гараа өргөхийг хүсээд, тоог нь самбарт бичнэ. Дараа нь ямар нэг охиныг болзоонд урихыг

хүсэхгүй байгаа хүн байвал гараа өргөхийг хүсээд, тоог нь мөн бичнэ. Дараа нь охидоос мөн

дээрхийн адил асуултыг асууж, гарсан тоог самбарт бичнэ.

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Ямар нэг хүнийг болзоонд урихыг хүсч байгаа суралцагчдын хувьд, эрсдэл байж болох боловч

яагаад хийгээд үзэж болохгүй гэж?

Болзоонд хүн урихыг хүсэхгүй байгаа суралцагчдын хувьд, эрсдэл нь яагаад хийгээд хэрэггүй

зүйл байна вэ?

Охид, хөвгүүдийн өгсөн хариултын хооронд ямар нэг ялгаа ажиглагдсан уу?

Хэрвээ ажиглагдсан бол яагаад ийм ялгаа гарч байна гэж та нар бодож байна вэ?

Тэр ялгаа нь зөв зүйтэй, шударга зүйл мөн үү? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

62 63


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хэрвээ суралцагчдын өгсөн хариулт дээрхээс ялгаатай байвал суралцагчдад эдгээр асуудалтай

холбоотой мэдээллийг сануулаад, суралцагчдын өгөх хариулт нь таны өгсөн мэдээллийн утга

агуулгатай тохиртол нь тэднээс асуулт асуун, чиглүүлнэ.

Одоо арай ноцтой үр дагавар дагуулах магадлалтай өөр нэг жишээг авч үзэх гэж байгаа тухай

суралцагчдад хэлнэ (Энэ дасгалыг нэмэлт хичээл юмуу зайлшгүй чухал гэж үзсэн тохиолдолд

заах боломжтой). Энэ нь бэлгийн хавьталд хамгаалалтгүйгээр орох жишээ юм (хамгаалалтгүй

гэдэг нь бэлгэвч болон гэр бүл төлөвлөлтийн өөр ямар нэг төрлийн хэрэгслийг ашиглалгүйгээр

бэлгийн хавьталд орохыг хэлнэ). Түрүүчийн багаараа ажиллаж, хүснэгтийг мөн дээрхийн ижил

маягаар бөглөх боловч энэ удаад “хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох” гэсэн зан үйлийг авч

үзэх болно.

Ийм шийдвэртэй холбоотой тодорхой үр дагавар гарах боломжийг судалсан шинжлэх ухааны

үндэслэлтэй мэдээлэл байдаг ба энэ мэдээллийг багаар ажиллаж байх явцдаа эргэцүүлэн

бодож, эрсдэлийн үнэлгээ өгөхдөө ашиглаж болох тухай суралцагчдад хэлнэ.

Суралцагчдаас дараах асуултыг асууна. Хэрвээ суралцагчид зөв хариултыг гаргаж чадахгүй

бол багш өөрөө хэлж өгөх хэрэгтэй.

Хэрвээ хос нь хамгаалалтгүй бэлгийн хавьталд нэг удаа орвол эмэгтэй нь жирэмслэх магадлал

хэр байх вэ?

Гарч болох хариулт:

--

Эмэгтэй нь жирэмсэн болох магадлал 0-30%-тай байна. Жирэмсэн болох эсэх нь тухайн

эмэгтэйн биений юм мөчлөгийнхөө аль үед байгаагаас шалтгаалах ба жирэмслэх магадлал

хамгийн ихтэй үеийг тогтооход нэлээд хүндрэлтэй байдаг.

Хэрвээ хос нь нэг жилийн туршид хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийж байгаа бол эмэгтэй нь

жирэмслэх магадлал хэр байх вэ?

Гарч болох хариулт:

--

Эмэгтэй нь жирэмслэх магадлал 85%-тай байна. Энэ нь 100 эмэгтэйгээс 85 нь тухайн

жилийн эцэс гэхэд жирэмсэлсэн байна гэсэн үг болно.

Хэрвээ хос нь хамгаалалтгүй бэлгийн хавьталд нэг удаа орсон ба эрэгтэй нь заг хүйтэн өвчтэй

бол эмэгтэй нь халдвар авсан байх магадлал ямар хэмжээтэй байх вэ?

Гарч болох хариулт:

--

Эмэгтэй нь энэ өвчнөөр халдварлах магадлал 50%-тай байна.

Хэрвээ хос нь хамгаалалтгүй бэлгийн хавьталд нэг удаа орсон ба эмэгтэй нь заг хүйтэн өвчтэй

бол эрэгтэй нь халдварлах магадлал хэр байх вэ?

Гарч болох хариулт:

--

Эрэгтэй нь энэ өвчнөөр халдварлах магадлал нь 50%-тай байна.

Хэрвээ чи хамгаалалтгүй бэлгийн хавьталд нэг удаа орсон бол ХДХВ/ДОХ-ын халдварлах

магадлал ямар хэмжээтэй байх вэ?

Гарч болох хариулт:

--

Яг сайн хэлж чадахгүй ч гэсэн Монгол улсын хувьд аваад үзэхэд 2015 оны байдлаар энэ

халдварыг авах магадлал бага байгаа ч гэсэн энэ нь огт байхгүй өвчин бас биш юм. Энэ

төрлийн халдвар авагчдын тоо байнга нэмэгдэж байгаа учраас чи энэ халдварыг авахгүй

гэсэн баталгаа байхгүй.

“Нэмэлт мэдээлэл: БЗДХ-ууд” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.5)-аар хийсэн үзүүлэнгээ дэлгэн

харуулаад, суралцагчдын хамтаар уншиж танилцана. Суралцагчдад танаас асуулт асуух

боломжийг олгон, өөрийн мэдэх зүйлд хариулт өгөөрэй.

Тухайн үзүүлэн дээр харуулсан байгаа магадлал нь маш ерөнхий тооцоо ба хэд хэдэн хүчин

зүйлийн нөлөөллийг тусгаж байгаа гэж онцлон хэлээрэй. Жишээлбэл, жирэмслэх магадлал

нь эмэгтэй хүний биений юмны мөчлөгөөс хамааран өөр өөр байна. БЗДХ-аар халдварлах

магадлал нь чиний хос халдварласан байгаа эсэхээс хамаарна. Харин хос чинь халдварласан

эсэх нь тухайн хүн өөрөө хэдэн харилцагчтай, тэдгээр нь бэлгийн ямар зуршилтай байсан

зэргээс шалтгаалдаг. Одоо хийх гэж байгаа дасгал ажлыг гүйцэтгэхдээ суралцагчид өөрийн

хосынхоо урьд өмнөх бэлгийн зан үйлийн тухай ямар ч мэдээлэл байхгүй гэж төсөөлөх

шаардлагатай болно (суралцагчид хосоо өөр хэн нэг хүнтэй бэлгийн хавьталд орж байсан эсэх,

хэрвээ байсан бол хэдэн хүнтэй, ямар хүмүүстэй гэдэг тухай огт мэдэхгүй). Мөн эмэгтэйгийн

өндгөн эс гадагшилж эхэлсэн эсэхийг тэд мэдэхгүй байгаа.

Одоо хүснэгтээ бөглөхөд нь зориулж суралцагчдад долоон минутын хугацаа өгнө.

Суралцагчид уг даалгаврыг гүйцэтгээд дуусмагц гарч болох ашиг, өгөөжийн талаар гаргасан

санаагаа хэлэхийг аль нэг багаас нь хүсээд хэлсэн санааг самбарт байгаа хүснэгтэд бичнэ.

Дараа нь бусдаас нь нэмж хэлэх санаа байгаа эсэхийг асуугаад, шинээр санаа гарвал нэмж

бичнэ.

Гарч болох хариулт:

--

Чи нөгөө хүндээ итгэж байгаагаа харуулна.

--

Илүү таашаал авч болох магадлалтай.

--

Та хоёр бие биедээ илүү ойртон дотносох мэдрэмж төрж болно.

Дээрх жагсаалтад багтсан ашиг, өгөөж тус бүр нь тохиолдоно гэсэн магадлал ямар түвшинд

байгаа талаар суралцагчид ямар бодолтой байгааг асууна.Хариулт нь тодорхойлсон ашиг

өгөөжийн төрөл болон таны хичээлд оролцож байгаа суралцагчдаас хамаарах болно.

Одоо гарч болох ашиг, өгөөж тус бүрийн тохиолдох магадлалыг суралцагчдын саналыг хураах

замаар тодорхойлно. Эхлээд ашиг, өгөөж тус бүрийн гарах магадлалын талаар эрэгтэй

суралцагчид юу бодож байгааг гарыг нь өргүүлэн, санал хураах аргаар тодорхойлно. Хамгийн

олон хүний “хүлээж авах боломжтой” гэсэн санал авсан сонголтыг самбарт бичээд, дараа нь

эмэгтэй суралцагчдын саналыг нэгэн ижил арга замаар тодорхойлж самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Ялгаатай хариулт гарч болохыг анхаараарай. Зарим хүний хувьд эдгээр ашиг, өгөөж нь

болоосой гэж хүсч байгаа зүйл нь байхад өөр хүмүүс эдгээрийг тийм ч их чухал биш гэж

үзэж магадгүй.

Хүснэгтийн хохирол, шаналал хэсэгт холбоотой дасгалыг дээрхийн адил хийх ба харин энэ

удаад түрүүчийнхээс өөр багаас эхэлж, хэлсэн санааг нь самбарт бичнэ. Дараа нь бусад

багаас саналаа хэлэхийг хүсээд, давтагдсан санааг нь тэмдэглэн, урьд нь дурдагдаагүй байсан

санааг нь самбарт буй жагсаалтад нэмж бичнэ.

Гарч болох хариулт:

--

Эмэгтэй нь жирэмсэлж болно.

--

Эмэгтэй нь юм уу, эрэгтэй нь заг хүйтэн гэх мэт БЗДХ авах магадлалтай.

--

Эрэгтэй нь юм уу, эмэгтэй нь ХДХВ-аар халдварлах магадлалтай.

--

Тэр хоёр алдаа гаргасан гэж бодож магадгүй.

--

Тэр хоёр таашаал авч чадахгүй байж мэднэ.

64 65


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

--

Үүнийг бусад хүн мэдэж, тэр хоёрын талаар муугаар бодож магадгүй.

Эдгээр хохирол, шаналал нь тохиолдоно гэсэн магадлал хэдий хэмжээтэй байгаа талаар

суралцагчид юу гэж бодож байгааг асууна.

Гарч болох хариулт:

Тодорхойлсон хохирол, шаналлын төрлөөс шалтгаалан хариулт нь хоорондоо харилцан

адилгүй байх боловч ерөнхийд нь аваад үзэхэд суралцагчдад таны мэдээлсэн биологийн

үндэс суурьтай хохирлын хувьд дараах хариулт гарах болов уу:

--

Жирэмслэх магадлал нь “дунд зэрэг”.

--

Эмэгтэйгийн хувьд БЗДХ авах магадлал нь “дунд зэрэг”-ээс “их”.

--

Эрэгтэйгийн хувьд БЗДХ авах магадлал нь “дунд зэрэг”-ээс “бага”.

--

ХДХВ-аар халдварлах магадлал “бага”.

Одоо хохирол юмуу шаналлыг хүлээж авах боломжийн талаар суралцагчдын саналыг хураана.

Эхлээд эмэгтэй суралцагчдаас асууж, гараа өргөн санал хураана. Хамгийн олон хүний санал

авсан хамгийн өндөр түвшинтэй боломжийг самбарт бичээд, дараа нь эрэгтэй суралцагчдаас

асууж дээрхийн адил ажиллана.

Гарч болох хариулт:

--

Тодорхойлсон хохирол, шаналлын төрлөөс шалтгаалан хариулт нь хоорондоо харилцан

адилгүй байх боловч ерөнхийдөө бол “таашаал авч чадахгүй” гэх мэт удаан хугацаагаар

үргэлжлэхээргүй, гүн гүнзгий нөлөө үзүүлэх, эсвэл онцгой муу үр дагаврын хувьд бол

хүлээж авах боломж нь нэлээн өндөр үзүүлэлттэй байх болов уу (“эвгүй” эсвэл “тэсэж

болно”). Харин “ХДХВ-аар халдварлах” гэх мэтийн арай хүнд, тэр ч бүү хэл үхлийн аюулыг

агуулсан байж болох үр дагаврын хувьд “маш том асуудал” юмуу “хүлээн авч болохгүй”

гэсэн дүгнэлт давамгай гарах болов уу. Ерөнхийдөө гарч болох хохирол болон шаналлыг

суралцагчид дийлэнхдээ хүлээж авахгүй гэсэн хариулт өгөх магадлалтай болохыг мэдэж

байх шаардлагатай.

Эцэст нь, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орж магадгүй гэж үзэж байгаа эрэгтэй суралцагчдыг

гараа өргөхийг хүсээд, нийт тоог нь самбарт бичнэ. Дараа нь хамгаалалтгүй бэлгийн хавьталд

орохгүй гэж үзэж байгаа хөвгүүдийг гараа өргөхийг хүсээд, нийт тоог нь самбарт бичнэ.

Охидын өгөх хариултыг мөн адил арга замаар тодорхойлно.

Дараа нь нийт суралцагчдаас дараах асуултыг асууна:

Гарах ашиг өгөөж нь эрсдэлийг хийхэд гомдолгүй болгож байна гэж үзэж байгаа суралцагчдаас

асуухад, та нар яагаад ингэж бодож байна вэ?

Гарах ашиг өгөөж нь хийх эрсдэлийг зөвтгөж чадахгүй байна гэж үзэж байгаа суралцагчдаас

асуухад, та нар яагаад ингэж тухайн эрсдэлийг хийгээд ч хэрэггүй гэж бодож байна вэ?

Охид болон хөвгүүдийн өгсөн хариултын хооронд ялгаа ажиглагдсан уу?

Хэрвээ тийм бол яагаад ялгаатай байсан гэж бодож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Гарах хохирлын тохиолдох магадлал нь хөвгүүдтэй харьцуулахад охидын хувьд илүү байгааг

суралцагчид ажигласан байх ёстой. Охид жирэмслэхээс гадна БЗДХ-аар халдварлах

магадлал илүү байдаг.

Эрсдэлийг хийнэ гэж хариулсан бүх суралцагчдыг (эрэгтэй болон эмэгтэй аль аль нь) гараа

дахин өргөхийг хүснэ. Багц хөзөр ашиглаад, эрсдэл хийнэ гэж хариулсан бүх суралцагчдыг

багцаас нэг хөзөр сугалан авахыг хүснэ.

--

Одоо гарч болох хохирол болон шаналлын тохиолдох магадлал дээр үндэслээд тэдний

хийсэн сонголтын үр дүн ямар байхыг үзэх гэж байгааг хэлнэ.

--

Улаан өнгийн хөзөр (бундан юмуу дөрвөлжин) хөзөр сугалсан суралцагчдыг босч зогсохыг

хүснэ. Эдгээр хүмүүсийн хувьд бэлгийн хавьталд орсон эмэгтэй нь заг хүйтэн өвчнөөр

халдварласан болохыг хэлнэ (эдгээр хүмүүс нь 50%-ийн эрсдэлтэй).

--

Одоо бундан хөзөр сугалсан суралцагчдыг босч зогсохыг хүснэ. Энэ тохиолдолд эрэгтэй

нь заг хүйтэн өвчнөөр халдварласан болохыг хэлнэ (эдгээр хүмүүс нь 25%-ийн эрсдэл

хийсэн).

--

Аль ч өнгийн тамга, ноён, хатан юмуу боол хөзөр сугалсан хүмүүсийг босч зогсохыг хүснэ.

Энэ тохиолдолд эмэгтэй нь жирэмсэлсэн болохыг хэлнэ (эдгээр хүмүүс нь 30%-ийн эрсдэл

гаргасан).

--

Хар өнгийн тамга хөзөр сугалсан хүн байгаа эсэхийг асууна. Хэрвээ байгаа бол эдгээр

хүмүүс нь ХДХВ-ээр халдварласан болохыг хэлнэ.

Одоо дараах асуултыг асууж, энэхүү дасгал ажлын боловсруулалтыг үргэлжлүүлэн хийнэ:

Ямар нэмэлт мэдээлэл шийдвэр гаргах үйл явцаас гарах эрсдэлүүдийг илүү үнэн зөвөөр

үнэлэхэд тус нэмэр болох вэ?

Гарч болох хариулт:

--

Найзын маань урьд өмнөх бэлгийн амьдралын талаарх мэдээлэл.

--

Өөрийн болон найзын чинь БЗДХ-тай эсэх талаар илүү их мэдээлэл.

--

Эмэгтэй нь биений юмны мөчлөгийн аль үе дээр байгаа тухай илүү тодорхой мэдээлэл.

Жирэмслэлтээс хамгаалах шахмал эм хэрэглэх нь эдгээр эрсдэлийг хэрхэн өөрчилж болох

вэ?

Гарч болох хариулт:

--

Хэрвээ эмэгтэй нь жирэмслэлтээс хамгаалах шахмал эмийг зөв хэрэглэсэн бол тэр

жирэмсэн болох магадлал маш бага байх болно. Харин БЗДХ болон ХДХВ-аар халдварлах

эрсдэл хэвээр байх болно.

Бэлгэвч хэрэглэх нь тухайн нөхцөлийг хэрхэн өөрчилж чадах вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ нь жирэмслэх болон БЗДХ/ХДХВ авах эрсдлүүдийн аль алийг нь нэлээд их бууруулах

болно.

Сая бидний авч үзсэн хамгаалалтгүй бэлгийн хавьталтай холбоотой эрсдэл байхад олон өсвөр

насныхан яагаад хамгаалалтгүй бэлгийн хавьталд ордог тухай бодлоо хэлнэ үү?

Гарч болох хариулт:

--

Мэдээлэл багатай

--

Эрсдэлийн тухай боддоггүй

--

Эрсдэл/ хор уршгийг ойлгодоггүй

--

Юу хийх гэж байгаа тухайгаа боддоггүй; яаран шийдвэр гаргадаг

--

Эрсдэлийг үнэлж үзэхийн оронд өөрийн хүсэл мөрөөдөлдөө автаж шийдвэр гаргадаг

--

Аз дайрна гэж боддог.

Ерөнхийд нь аваад үзэхэд тодорхой нэг нөхцөлийн агуулж байх магадлалтай эрсдэлийг хэрхэн

үнэлэх ёстой вэ?

Та нарын бодлоор, эрсдэлд үнэлгээ өгөх нь юугаараа хэцүү байх вэ?

66 67


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Аз харьжээ

Зарим хүн өөрсдийгөө аз дайрна, эсвэл ийм зүйл тэдэнд тохиолдохгүй гэж бодсоны улмаас

(эдгээрийг харуулсан дээр дурдагдсан хариултаас сонгож хэлнэ) заримдаа эрсдэл хийдэг

болохыг бид дөнгөж сая мэдлээ гэж хэлээд энэ дасгал ажлыг эхлүүлнэ. “Ийм юм надад

тохиолдохгүй” гэдэгт итгэж явах нь бодитой итгэл болж чадах эсэх талаар суралцагчид ямар

бодолтой байгааг асууна.

Гарч болох хариулт:

--

Чадахгүй. Энэ зүйл нь хэн нэгэн хүнд тохиолддог л зүйл ба энэ хүн нь чи ч байж болно.

Дараа нь нэг суралцагчаар “Жаргал Тэмүүжин хоёрын түүх” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.3)-ийг

чангаар уншуулна. Дараа нь суралцагчдыг хүйсээр нь 4-5 хүнтэй багт хуваагаад, “Жаргал

Тэмүүжин хоёрын түүх” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.3)-тэй холбоотой самбарт бичсэн асуултад

хариулах даалгавар өгнө. Асуултад хариулж дуусахад эхний асуултыг чангаар уншиж өгөөд, нэг

багаар хариултыг хэлүүлнэ. Бусад багийн нэмж хэлэх зүйлийг сонсоно. Дараа нь хоёрдугаар

асуултыг уншаад, өөр нэг багаас хариултыг нь сонсоод, бусад багийн нэмж хэлэх санааг

нь сонсоно. Энэ маягаар бүх асуултын хариултыг авна. Суралцагчдын өгөх хариултуудыг

чиглүүлэн залахад туслалцаа болгон “Жаргал Тэмүүжин хоёрын түүх–Санал болгох хариултууд”

(Нөөц хэрэглэгдэхүүн 6.4) материалыг ашиглаарай. Одоо хуанлийн арга болон эмэгтэй хүний

биений юмны мөчлөгийн тухай нэмэлт мэдээллийг өгөх гэж байгаа тухай суралцагчдад хэлнэ.

“Нэмэлт мэдээлэл: Хуанлийн арга” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.6) үзүүлэнг дэлгэн харуулаад, нэг

суралцагчаар уншуулна.

Энэ мэдээллийг авсны үндсэн дээр дүгнэлт хийж Жаргал, Тэмүүжин хоёрын хувьд юу нь

бүтэлгүй болсныг тайлбарлуулна.

Гарч болох хариулт:

--

Хуанлийн арга нь амжилтгүй болох магадлал өндөртэй байдаг. Энэ аргыг давтан ашигласан

тохиолдолд амжилтад хүрэхгүй байх магадлал нэмэгдэнэ. Нэг жилийн хугацаанд 100

эмэгтэйгээс 25 нь жирэмслэх болно.

--

Тэр сард Жаргалын биений юмны мөчлөгийн үргэлжлэх хугацаа нь өөрчлөгдсөн байж

болно. Тэр үеэр охин шалгалттай байсны улмаас стресст орсон нь биений юмны мөчлөг

өөрчлөгдөхөд хүргэсэн байж болно.

--

Жаргал ямар үед нь хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход аюулгүй, хэзээ нь эрсдэлтэй

гэдгийг тодорхойлохын тулд өөрийн биений юмны мөчлөгийн талаар хангалттай сайн

мэдэхгүй байсан.

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Жаргал, Тэмүүжин хоёрын тохиолдолд бусад өсвөр насны хүүхдийн сурч авах ямар сургамжтай

зүйл байна вэ?

Гарч болох хариулт:

--

Аль нэг аргыг хэрэглэхээсээ өмнө тухайн арга болон түүний эрсдэлийн талаарх мэдээллийг

найдвартай эх сурвалжаас авах.

--

Аз дайрна гэж найдах хэрэггүй.

--

Бэлгийн хавьталд орох нь эрсдэл болон үүрэг хариуцлагыг дагуулж явдаг. Бэлгийн хавьталд

орохоос өмнө бэлтгэлтэй байх ёстой.

Залуу хүмүүс эрсдэл хийгээд, жирэмсэн болдогийн зарим нэг шалтгааныг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Тэд өөрсдөд нь хэрэгтэй мэдээллийг аваагүй байдаг.

--

Тэд эрсдэлийн тухай мэдээллийг өөрийн хийх эрсдэлтэй холбож боддоггүй.

--

Тэд бэлгийн хавьтал болон жирэмслэлтийн талаар ташаа мэдээлэл авсан байдаг.

--

Хамгаалалтын тухай эцэг эхтэйгээ ярилцахаас тэд эмээдэг.

--

Хэрэглэх боломжтой байгаа аргад найз нь дургүй.

--

Аюултай бэлгийн хавьталд “үгүй” гэж хэлж, өөрийн эрхийг хамгаалахаар тэмцдэггүй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Давтагдсан эрсдэл

Одоо давтагдсан эрсдэлийн асуудлыг авч үзэхийн тулд суралцагчдаар нэгэн төрлийн тоглоом

тоглуулна.

Суралцагчдыг гурван баг болгон хуваагаад, баг бүрт тоглоомын нэг хайрцаг юм уу, уут өгнө.

Энэ нь жирэмсэн болох эрсдэлтэй холбоотой тоглоом болохыг тайлбарлаад, “Давтагдсан

эрсдэлийн тухай тоглоом” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.7) үзүүлэнг дэлгэн харуулна.

Суралцагчдын хамтаар тоглоомын зааврыг уншаад энэ тоглоомыг 6 удаа тоглуулан, гарсан үр

дүнг тэмдэглэнэ. 6 тойргийн дараа уут/хайрцагт буй цаасны “Х” тэмдэгтэй нь нийт цаасны 30%

буюу бэлгийн хавьталд орохдоо хамгаалалт хэрэглэхгүй бол жирэмслэх магадлалтай тэнцүү

хэмжээний хувьтай байсныг хэлнэ.

Гарсан үр дүнг судлан, дараах асуултад хариулахыг хүснэ:

Аль нэг баг нь анхныхаа оролдлогоор амжилтгүй болсон уу?

Багууд нь нийт 6 оролдлогын туршид азтай юмуу азгүй байсан уу, эсвэл тэдний аз нь өөрчлөгдөж

байсан уу?

Тойргийн тоо нэмэгдэхийн хэрээр баг нь “жирэмсэлсэн” гэсэн үр дүнд хүрэх магадлал ямар

байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Тоглоом дуусах үед багуудын ихэнх нь юмуу бүгдээрээ “жирэмсэлсэн” байгаа. Оролдлогын

тоо нэмэгдэхийн хэрээр тухайн багийн “жирэмслэх” магадлал нэмэгдэж байна.

Энэ нь Жаргал, Тэмүүжин хоёрт тохиолдсон түүх дотор хэрхэн туссан байна вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ хоёр нь эрсдэлийг хэд хэдэн удаа давтан хийсэн бөгөөд үүний улмаас жирэмсэн

болох магадлал нь өссөн. Эцсийн дүнд хэдэн удаа аз дайрсны эцэст хүсээгүй үр дагавар

гарч ирсэн.

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Нэг төрлийн эрсдэлийг хэд хэдэн удаа давтан хийхэд аз дайрах магадлал нь өсөх үү, буурах

уу?

Гарч болох хариулт:

--

Эрсдэлийг удаа дараа давтан хийхийн хэрээр тодорхой үр дагавар гарах магадлал их

болно.

68 69


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг суралцагчдаас асуун, сэдвийн дүгнэлтийг хийнэ.

Зарим төрлийн эрсдэлийг хийгээд ашиг олж болох байхад бусад төрлийн эрсдэлийг хийснээр

ямар ч өгөөж гарахгүй байдаг нь ямар учиртай вэ?

Гарч болох хариулт:

--

Зарим төрлийн ашиг, орлогыг эрсдэл хийлгүйгээр олж болдоггүй (жишээлбэл, хэрвээ чи

сэтгэл санааны эрсдэл гаргахгүй юм бол чи романтик холбоо тогтоож чадахгүй ба улмаар

эхнэр/нөхөртэй болж чадахгүй).

--

Зарим төрлийн эрсдэлүүд нь маш их хохирол гарах магадлалыг агуулж байдаг.

--

Тохиолдох магадал нь хэдий хэмжээтэй байгаагаас үл хамааран зарим нэг эрсдэлтэй

холбоотой гарах хор уршиг нь хэт их байгаа.

Ижил төрлийн эрсдэлийг тэвчин өнгөрөөх тэсвэр, чадварынхаа хувьд хүмүүс адилхан байдаг

уу?

Гарч болох хариулт:

--

Үгүй, олон төрлийн эрсдэл болон гарч болох үр дагаврын хувьд хүмүүсийн тэсвэр, тэвчээр

өөр өөр түвшинд байдаг.

Энэ сэдвийн эхэнд та нар дэвтэртээ өөрсдийн оролцож байсан эрсдэлтэй зарим нэг үйл

явдлын тухай бичсэн байгаа.

Тэр үед өөрийн гаргасан эрсдэлийн тухай эргээд бодоход тухайн үед эрсдэлээ хэр үнэн зөв

үнэлж чадсан байна вэ? Одоо эргээд харахад аль нэг зүйлийг өөрөөр хийх байсан уу? Юуг нь

өөрөөр хийх байсан бэ?

Ямар нэг эрсдэлд оруулахаар байсан үйл явдалд чи оролцохоос татгалзаж байсан удаа байгаа

юу? Хэрвээ тийм бол чи хэрхэн яаж татгалзсан бэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.1

ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ

Тасархай шугамын дагуу хайчлан, тохиолдол бүрийг тусад нь нэг цаасан дээр байхаар бэлтгэнэ.

Эцэг эх маань нэлээн хатуу хүмүүс тул намайг найзуудтайгаа орой гадагшаа явахыг хэзээ ч

зөвшөөрдөггүй. Гэхдээ надад илүү түлхүүр байдгийг тэр хоёр мэддэггүй л дээ. Аав, ээж хоёрыг

унтахаар нь би сэмээрхэн гараад явчихдаг ба харин өглөө болохоос өмнө заавал гэртээ эргэж

ирдэг. Тэр хоёр энэ тухай мэддэггүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Би найз охидоо маш болгоомжтой сонгож авдаг учраас хэзээ ч БЗДХ авахгүй гэдэгтээ бүрэн

итгэлтэй байна. Би зөвхөн ухаантай, боловсролтой, цэвэрхэн харагддаг, сайн ажилтай охидтой

үерхдэг. Мөн би хэзээ ч хоёр охинтой зэрэг найзалдаггүй.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

Хэдийгээр ТОЭФЛ-ийн шалгалтад бэлдэх цаг надад нэг их гараагүй ч гэсэн би дараагийн долоо

хоногт болох шалгалтаа өгч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэгээд ч гадаадын сургуульд

суралцах өргөдөл болон бусад материалаа бүгдийг нь хугацаанд нь багтаан бүрдүүлж чадсан

юм. Би ер нь аливаа зүйлийг хамгийн сүүлийн хугацаанд багтаан амжуулахдаа сайн л даа.

Ингээд би юу гэж хэлэх вэ дээ? Би өөрийгөө зүгээр л азтай хүн гэж бодож байна. За, тэгээд

ч тэр тест нь миний мэддэг зүйлийг асуух байх л даа.

70 71


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.2

Зан үйл юмуу үйлдэл:

Шийдвэрт нөлөөлөх хүчин зүйл:

Гарч болох ашиг, өгөөж

1

2

3

4

Гарч болох хохирол

1

2

ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ХҮСНЭГТ

Ашиг, өгөөж гарна гэсэн

магадлал:

1 - бага

2 - дунд

3 - их

Хохирол учирна гэсэн

магадлал:

1–бага

2–дунд

3–их

Ашиг, өгөөж гарна гэсэн

хүсэл:

1–надад чухал биш

2–нэг их чухал биш

3 - чухал, хүсч байгаа

4–маш их хүсч байгаа

Хохирлыг хүлээж авах

боломж:

1–тэсэж болно

2–хүнд, эвгүй байна

3–том асуудал

4–хүлээж авч болохгүй

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.3

ЖАРГАЛ, ТЭМҮҮЖИН ХОЁРЫН ТҮҮХ

Дунд сургуулийн сурагчид болох Жаргал,Тэмүүжин хоёр бие биедээ дурлаад жил гаруй

болжээ. Зургаан сарын өмнө тэр хоёр анх удаа бэлгийн хавьталд орсон. Жаргалын биений юм

нь ирээд дөнгөж дууссан байсан учраас түүний хувьд жирэмсэн болох эрсдэл багатай байсан

гэж тэр хоёр боджээ.

Гурван долоо хоногийн дараа Жаргалын биений юм ирсэн байна. Охины санаа бага зэрэг

зовниж байсан боловч одоо амарч, азтай байсандаа баярласан аж. Тэр хичээлийн завсарлагаар

Тэмүүжинг олж, энэ мэдээг хэлэв. Одоо үүнээс хойш асуудлыг хэрхэн зохицуулахыг тэр хоёр

ойлгосон гэж бодоод, Жаргалын биений юм ирснээс хойш нэг юмуу хоёр хоногийн дараа

бэлгийн хавьтал хийж байхаар шийдсэн байна. Үүнийгээ л баримтлах юм бол тэр жирэмслэхгүй.

Тэгээд ч Жаргалын найз Оюун хэлэхдээ эмэгтэй хүний биений юмны мөчлөгийн дунд үед л

жирэмсэн болох эрсдэл байдаг гэж эмч хэлж байхыг сонссон гэжээ.

Ингээд дараагийн гурван сарын туршид тэр хоёр Жаргалын биений юм ирээд дуусангуут

бэлгийн хавьтал хийж байв. “Би жирэмсэн болохгүй ээ. Тэмүүжин бид хоёр их азтай байдаг.

Бид хоёр бэлгийн хавьтал хэд хэдэн удаа хийсэн боловч яагаа ч үгүй” гэж Жаргал Болороо

найздаа онгирон ярьжээ.

Түрүүчийн долоо хоногт түүний биений юм нь ирэх ёстой хугацаанаасаа хоёр долоо хоногоор

саатаад байгааг Жаргал мэдсэн байна. Улирлын эцсийн шалгалт эхлээд байсан учраас энэ

тухай урьд нь Жаргал анзаараагүй явжээ. Тэр жирэмсэлсэн байж магадгүй ба учир нь түүний

биений юм урьд нь хэзээ ч ингэж саатаж байгаагүй.

Асуулт:

Энэ хоёр яагаад энэ аргыг үр дүнтэй арга гэж бодсон бэ?

Энэ аргад итгэх тэдний итгэл нь хэрхэн бэхэжсэн бэ?

Өөрсдийгөө азтай байна гэж тэр хоёр яагаад бодсон бэ?

Энэ асуудлыг үүсэхээс энэ хоёр хэрхэн зайлсхийж болох байсан бэ?

Байгаа эрсдэлийг зөв үнэлж, илүү оновчтой шийдвэр гаргахад энэ хоёрт юу шаардлагатай

байсан бэ?

3

4

Эцсийн шийдвэр (гарах ашиг нь хийх эрсдэлийг зөвтгөж чадаж байна уу?):

Би энэ эрсдэлийг хийх/хийхгүй байх нь зүйтэй.

72 73


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.4

БАГШИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

Жаргал, Тэмүүжин хоёрын түүх–Санал болгож байгаа хариулт

Энэ хоёр яагаад энэ аргыг үр дүнтэй гэж бодсон бэ?

Гарч болох хариулт:

--

Оюуны хэлсэн зүйлд тэр хоёр итгэсэн. Түүний хэлсэн зүйл нь үндэслэлтэй мэт санагдсан.

--

Оюуны хэлсэн зүйлд тэр хоёр итгэхийг өөрсдөө хүссэн.

--

Энэ арга нь үр дүнтэй мэт санагдаж байсан учраас тэр хоёр болчихно гэж бодсон.

--

Тэр хоёр тухайн арга нь үр дүнгүй болж болох тухай огт бодоогүй.

Энэ аргад итгэх тэдний итгэл нь хэрхэн бэхэжсэн бэ?

Гарч болох хариулт:

--

Эхний үед энэ арга нь үнэхээр үр дүнтэй мэт харагдсан.

Өөрсдийгөө азтай байна гэж тэр хоёр яагаад бодсон бэ?

Гарч болох хариулт:

--

Тэр хоёр үүнд итгэхийг хүсч байсан.

--

Уг аргын талаарх бүрэн хэмжээний мэдээлэл тэр хоёрт байгаагүй.

--

Өнөөдрийг хүртэл тэр хоёр азтай байсан.

Энэ асуудлаас тэр хоёр хэрхэн зайлсхийж болох байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Оюуны өгсөн мэдээллийг шалгаж болох байсан.

--

Өөр бусад аргын тухай илүү их мэдээлэл, үүний дотор аль нэг аргын үр дүнгүй байх

үзүүлэлтийн тухай мэдээллийг олж аваад, арай илүү үр дүнтэй өөр аргыг ашиглаж болох

байсан.

--

Гарч болох үр дагаврыг зохицуулах бэлтгэлтэй болтлоо бэлгийн хавьталд оролгүй хүлээх

шийдвэр гаргаж болох байсан.

Байгаа эрсдэлийг зөв үнэлж, илүү оновчтой шийдвэр гаргахад энэ хоёрт юу шаардлагатай

байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Хуанлийн аргыг үр дүнтэй эсэх тухай арай илүү баталгаатай мэдээлэл.

--

Биений юмны мөчлөгийн талаар арай илүү мэдээлэл.

--

Тэр хоёрын сонголт хийж болох байсан үр дүн сайтай бусад аргын тухай мэдээлэл.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.5

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: ЖИРЭМСЛЭЛТ БА БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР

ЖИРЭМСЛЭЛТИЙН ТУХАЙ

--

Эмэгтэй хүний биений юмны мөчлөгийн аль үед тохиолдсоноос хамаарч ганц удаагийн

хамгаалалтгүй бэлгийн хавьтлын үед жирэмслэх магадлал 0-30% байна.

--

Хэрвээ хос нь нэг жилийн туршид хамгаалалтгүй бэлгийн хавьтал хийж байгаа бол тухайн

жилийн эцэст эмэгтэй нь жирэмсэлсэн байх магадлал 85% байна.

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТУХАЙ

--

Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон тохиолдолд эмэгтэй нь эрэгтэйгээс илүүтэй

БЗДХ авах магадлалтай байдаг нь биологийн шалтгаантай. Учир нь БЗДХ-ыг үүсгэдэг

нян, шимэгч, вирус нь эмэгтэй хүний үтрээн дотор үлдэх магадлал ихтэй ба тэндээ удаан

хугацаагаар амьдрах чадвартай байдаг. Эмэгтэй хүний үтрээний дотор хана нь салслаг

хальс байдаг учраас халдвар үүсгэгч нь тийшээ хялбар нэвтэрдэг.

--

Заг хүйтэн өвчний халдвар авсан эмэгтэйтэй нэг удаа хамгаалалтгүй бэлгийн хавьталд

орсны улмаас эрэгтэй хүн халдвар авах боломж 25% байдаг.

--

Заг хүйтэн өвчний халдвар авсан эрэгтэйтэй нэг удаа хамгаалалтгүй бэлгийн хавьталд

орсны улмаас эмэгтэй хүн халдвар авах боломж 50% байдаг.

ДОХ-ЫН ТУХАЙ

--

2015 оны байдлаар, ХДХВ авсан яг хэдэн хүн Монголд байгаа нь тодорхойгүй байна.

Гэхдээ албан ёсоор халдвартай гэдэг нь тогтоогдоод байгаа 181 гаруй хүн байгаа ч

түүний цаана илүү олон хүн байх магадлалтай. Хэдийгээр халдвар авах тохиолдол Монгол

улсын хэмжээнд харьцангуй бага түвшинд байгаа ч гэсэн монголчууд олноороо зорчдог

Орос, Хятад улсад энэ халдварыг авсан хүний тоо огцом өсч байгаа нь манайд нөлөөлөх

магадлалтай.

--

Халдвар авсан хүнтэй нэг удаа бэлгийн хавьталд орсноор халдвар авах магадлал хэр их

байгааг тогтоогоогүй байгаа хэдий ч эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн халдвар

авах эрсдэл арай өндөр байдаг гэсэн магадлал байна.

74 75


МОДУЛЬ 6: СЭДЭВ 6

ЭРСДЭЛ ХИЙХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.6

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ: ХУАНЛИЙН АРГА

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.7

ДАВТАГДСАН ЭРСДЭЛИЙН ТОГЛООМ

ХУАНЛИЙН АРГА

--

Хуанлийн аргын үр дүн дөнгөж 75%-ийн магадлалтай. Энэ нь дөрвөн тохиолдол бүрийн

нэгд нь үр дүнгүй гэсэн үг юм. Хэрвээ эмэгтэйн биений юмны мөчлөгийн үргэлжлэх

хугацаа нь сар бүр адилгүй байдаг бол, мөн биений юмны мөчлөгийн хугацаа 27 хоног ба

түүнээс дээш хоногтой биш бол энэ аргыг хэрэглэхийг зөвлөдөггүй.

--

Эрсдэлтэй үе нь “мөчлөгийн дунд үе” биш. Эмэгтэй хүн бүрийн хувьд энэ нь харилцан

адилгүй байдаг ба сар бүр өөр хугацаатай байж болох тухайн эмэгтэйн биений юмны

мөчлөгийн уртаас шалтгаалдаг. Тухайн эмэгтэй хүний мөчлөгийн хугацаа олон хүчин

зүйлээс шалтгаалах ба үүний дотор стресс, өвчин, аялал зэрэг багтана. Өсвөр насны

охидын биений юмны мөчлөгийн үргэлжлэх хугацаа маш их өөрчлөгддөг.

--

Биений юм ирэхийн яг өмнөх өдөр болон биений юм ирж эхэлсэн өдөр нь хамгийн аюулгүй

үе байдаг. Эмэгтэй хүний биений юм ирээд дууссаны яг дараах үе нь аюулгүй байдаг гэж

ихэнх хүмүүс хэлдэг (зөвхөн “мөчлөгийн дунд үе” нь аюултай гэж бодсоны улмаас) боловч

хэрвээ тухайн сард эмэгтэйн өндгөн эс эрт гадагшилсан бол, эсвэл түүний мөчлөг нь

богино бол биений юмны мөчлөгийн эхлэл үе нь ч гэсэн эрсдэлтэй байна.

--

Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь хэзээ аюулгүй, хэзээ аюултай болохыг хялбархан

тодорхойлох боломжтой болохоос өмнө эмэгтэй хүн өөрийн биений юмны мөчлөгийн

талаар маш их зүйлийг мэдэж авах ёстой. Үүнийг зөвхөн хуанлийн аргыг ашиглан

тодорхойлох боломжгүй.

--

Эмэгтэй хүн жирэмслэх магадлалтай байгаа үедээ бэлгийн хавьтал хийхээс зайлсхийж

жирэмслэлтээс хамгаалахын тулд эмэгтэй хүн өөрийн биений юмны мөчлөг болон өндгөн

эс гадагшлах хугацааг мэдэх бусад арга болох биеийн суурь халууныг хэмжих, үтрээний

шүүрлийг шинжлэх зэрэг аргыг мэдэж байх шаардлагатай. Зөвхөн хуанлийн аргыг

ашиглах нь хангалтгүй болно.

Багийн

дугаар.

1-р баг

2-р баг

3-р баг

Тойрог

1-р 2-р 3-р 4-р 5-р 6-р

Давтагдсан эрсдэлийн тухай тоглоомын заавар:

1. Баг бүр өөрт оногдсон уутнаас нэг цаас гаргаж ирнэ.

2. Хэрвээ тэр цаасан дээр O тэмдэг байгаа бол энэ удаад та нарыг аз дайрчээ. Жирэмслээгүй

байна.

3. Хэрвээ тэр цаасан дээр X тэмдэг байгаа бол энэ удаад та нар эрсдэл гаргаад, тоглоомд

алджээ. Жирэмслэлт болсон.

4. Энэ тойргийн үр дүнг самбарт юмуу том цаасан дээр бэлдсэн хүснэгтэд тэмдэглэнэ.

5. Цаасыг буцаагаад хайрцаг/уут дотор хийнэ.

6. Түрүүчийн алхмыг дахин таван удаа хийнэ.

76 77


МОДУЛЬ 6: СЭДЭВ 7

ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

ЗОРИЛГО

Суралцагчид шийдвэр гаргахад сайн, муугаар нөлөөлж буй хүчин зүйлийг судалж үзээд, хэзээ

ямар тохиолдолд өөрийн анхны шийдвэртээ эдгээр нөлөөллийн улмаас өөрчлөлт оруулах

ёстойг мэддэг болно. Хүний гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх явцад бусад хүний зүгээс

ирэх ятгалга, дарамт шахалт, саад болох оролдлогод хэрхэн эсэргүүцэл үзүүлж болох талаар

амьдралд ойр харилцан яриа, дасгал дадлагаар хийж үзнэ.

ЗОРИЛТ

Сэдэв 7

ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ

ХҮЧИН ЗҮЙЛ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Өөрсдийн гаргасан шийдвэрийг өөрчлөхөд хүргэж болох таван нөлөөллийг нэрлэх.

• Хөндлөнгөөс ирж байгаа нөлөөлөл нь ямар зорилготой, ямар санаатай байгааг сайн, муу

гэж ялгаж чаддаг байх.

• Бусад хүний үзүүлж байгаа ятгалгад хариу өгөх гурван арга замыг нэрлэх.

• Ятгах гэсэн оролдлогын хариуд өөртөө итгэлтэй хариулт боловсруулах чадвартай байх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Оюунаагийн түүх” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1)–нэг хувь

• “Нөлөөллийн ангилал” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.2)–нэг хувь

• “Тууштай байх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.3)–нэг суралцагчид нэг тохиолдол оногдохоор

бэлтгэнэ.

78 79


МОДУЛЬ 6: СЭДЭВ 7

ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүний гаргаж байгаа шийдвэр нь хэд хэдэн төрлийн нөлөөлөл доор гардаг.

• Нөлөөлөл нь сайн ба муу шинжтэй байж болно.

• Тухайн нэг хүнийг, эсвэл өөр ямар нэгэн зүйлийг өөрийн гаргах шийдвэрт нөлөөлөхөөс өмнө

тухайн нөлөөлөл нь сайн шинжтэй байна уу, муу шинжтэй байна уу гэдгийг тодорхойлсон

байх шаардлагатай.

• Сайн нөлөөлөл нь үнэн зөв мэдээлэлд тулгуурлан зөвлөгөө өгдөг ба шийдвэрийг гаргаж

байгаа хүний ашиг сонирхлыг эрхэмлэн ханддаг (эсвэл дундын байр суурьтай зүйлс байдаг

).

• Муу нөлөөлөл нь буруу, эсвэл эндүү мэдээлэлд үндэслэсэн зөвлөгөө өгдөг ба нөгөө хүний

амиа хичээсэн бодол, зөвхөн өөрийнх нь ашиг сонирхолд нийцсэн байдаг.

• Гадны нөлөөлөлд авталгүй өөрийн гаргасан шийдвэрийг тууштай баримтлах нь нэлээд

хүндрэлтэй байж болно.

• Найз нөхөд болон өөрийн хайрлан хүндэлж явдаг хүмүүст “үгүй” гэж хэлэх нь бүр ч хэцүү

байдаг.

• Үр өгөөжтэй өөртөө итгэлтэй харилцааны нэгэн чухал хэсэг бол үгээр бус хүний биеийн

хөдөлгөөнөөр дамжин илэрч байгаа утга санаа болно.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

“Үйл ажиллагаа 3: Татгалзах дасгал хийх нь” нэртэй дасгал нь “Харилцаа” сэдвээр орсон

“Зургаадугаар хичээл: Ятгалгад хариу өгөх нь” сэдвийн агуулгад багтсан материалд тулгуурлаж

байгаа ба суралцагчид өөртөө итгэлтэйгээр бусадтай харилцах харилцааны тухай ерөнхийд

нь мэдэж байгаа гэсэн үндэслэлээр боловсруулагдсан болно. “Харилцаа” сэдвийн хичээлийг

танай суралцагчид үзсэнээс хойш хэдий хугацаа өнгөрөөд байгаагаас шалтгаалан (мөн хэрвээ

энэ сэдвийг үзээгүй байгаа бол) “Үйл ажиллагаа 3: Татгалзах дасгал хийх нь” материалын

агуулгад онцгой анхаарал хандуулж болох юм. Ингэхийн тулд хийж болох нэг зүйл бол өөртөө

итгэлтэй байдлаар илэрхийлсэн өгүүлбэрийг зохиох алхам, ятгалга хийхэд ашигладаг болон

ятгалгад хариу өгөхөд ашиглаж болох арга тактикийг харуулсан үзүүлэн бэлтгэх болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Нөлөөллийг тодорхойлж, үнэлгээ өгөх нь

Нэг суралцагчийг өөрийнх нь хүсэлтээр сонгож, “Оюунаагийн түүх” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.1)

материалыг чангаар уншуулна.

Үүний дараа найз залуутайгаа бэлгийн хавьталд орох эсэх талаар Оюунаа анхандаа ямар

шийдвэр гаргасан тухай суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

Оюунаа найз залуутайгаа бэлгийн хавьталд орохыг хүсэхгүй байсан.

Шийдвэрээ анхлан гаргаснаас хойш тухайн шийдвэрээ өөрчлөхөд нөлөөлөх хэд хэдэн зүйлтэй

Оюунаа тулгарч байгааг суралцагчдад хэлнэ. Эдгээр нь ямар зүйл байгааг асуугаад, тэдний

өгөх хариултыг самбарт бичнэ:

Гарч болох хариулт:

--

Найзынх нь өгсөн зөвлөгөө

--

Киноны үзүүлэх нөлөө (хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин орж ирэх мэдээлэл)

--

Архины нөлөө

--

Үе тэнгийнхний дарамт шахалт

--

Романтик хосынх нь үзүүлэх нөлөө

Дараа нь хүний гаргах шийдвэрт нөлөөлж болох бусад төрлийн нөлөөллийг суралцагчдаас

асууна. Тэдний нэмж хэлэх зүйлийг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Эцэг эхийн хүсэл

--

Багшийн хүсэл

--

Өөрийнхөө тухай мэдэрч байгаа мэдрэмж. Жишээлбэл, бусдад таалагдах хүсэл, өртөмтгий

эмзэг байгаа мэт мэдрэмж

--

Тухайн нөхцөлд үүсч байгаа мэдрэмж. Жишээлбэл, айдас, хайр, дур хүсэл гэх мэт.

Суралцагчдыг дөрвөн хүнтэй багт хуваагаад, самбарт бичсэн нөлөөлөл бүрийг сайн, муу

аль нь болохыг багаараа хэлэлцэхийг хүснэ. Хэрвээ тухайн нөлөөлөл нь янз бүр байж болно

гэж багаараа шийдвэл энэ нь юунаас шалтгаалан сайн, эсвэл муу байж болохыг багаараа

хэлэлцэнэ.

Даалгавраа гүйцэтгээд дууссаны дараа эхний нөлөөллийн талаар ямар бодолтой байгааг

нэгдүгээр багаас асууна. Дараа нь бусад багаас энэ нөлөөллийн талаар өөр бодолтой байгаа

эсэхийг нь асуугаад, энэ асуудлыг хэлэлцэх боломжийг суралцагчдад өгнө. Ингээд ангиараа

уг нөлөөллийг аль ангилалд хамруулах талаар бүгд санал нийлсэн үед сайн гэж ангилсан

бол самбарт бичсэн байгаа жагсаалт дотроос тухайн нөлөөллийг “ “ тэмдгээр, хэрвээ муу

гэж ангилсан бол “X” тэмдгээр, харин янз бүр байж болно гэж шийдсэн бол “?” тэмдгээр

тэмдэглэнэ.

Суралцагчдын өгөх хариултыг чиглүүлэхийн тулд “Нөлөөллийн ангилал” (Нөөц хэрэглэгдэхүүн

7.2) материалыг ашиглана.

Суралцагчдын дунд дараах асуултыг асууна:

Та нарын хийсэн хэлэлцүүлэгт тулгуурлан, нөлөөллийг сайн шинжтэй болгож байгаа зүйлээс

заримыг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Зөв мэдээлэлд тулгуурласан байдаг.

--

Чиний ашиг сонирхолд нийцсэн, эсвэл дундыг баримталсан шинжтэй байдаг.

Муу нөлөөллийн зарим шинж тэмдгийг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Энэ нь буруу эсвэл алдаатай төсөөлөл, баримтад тулгуурласан байдаг.

--

Энэ нь чиний биш, харин нөгөө хүний амиа бодсон ашиг сонирхолд нийцсэн байдаг.

Гаргасан шийдвэртээ тууштай байж чадаагүй үедээ та нарт ямар мэдрэмж төрдөг вэ? Яагаад?

Муу нөлөөллийн улмаас гаргасан шийдвэрээ өөрчлөхөд хүрсэн үед ямар үр дагавар гарч

болох вэ?

Гарч болох хариулт:

--

Чи дараа нь өөрөө харамсах зүйлийг хийж магадгүй.

--

Өөрийг чинь аюулд учруулах шийдвэрийг гаргаж магадгүй.

80 81


МОДУЛЬ 6: СЭДЭВ 7

ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

--

Орохыг хүсээгүй нөхцөлд чамайг оруулах шийдвэр гаргуулж болох юм.

Гаргасан шийдвэрийг чинь өөрчлөх нөлөө үзүүлэх боломжийг хэн нэгэн хүнд, эсвэл өөр ямар

нэгэн зүйлд өгөөгүй үед ямар үр дагавар гарч болох вэ?

Гарч болох хариулт:

--

Шаардлагатай бүх мэдээлэл, баримтыг авч чадаагүй байхдаа шийдвэр гаргаж магадгүй.

--

Гаргасан шийдвэрээс чинь гарах үр дагаврын заримыг олж харалгүй өнгөрч мэднэ.

Өөр хэн нэгэн хүн, эсвэл ямар нэгэн зүйлийн зүгээс чамд нөлөө үзүүлэх боломжийг ямар үед

гаргаж өгч байх ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ нь сайн төрлийн нөлөөлөл болохыг тодорхойлсны дараа юмуу тухайн нөлөөллийг

хүлээж авахаар шийдсэний дараа.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Ятгалга болон эсэргүүцлийн хэсгийг давтах нь

Энэ үйл ажиллагаагаар хэн нэгэн хүн ятган, өөрсдийн чинь хүсэхгүй байгаа зүйлийг хийлгэх

гээд байгаа нөхцөлийг хэрхэн зохицуулах тухай үзэх болно гэж хэлнэ.

Хэрвээ суралцагчид “Харилцаа” сэдвийг үзчихсэн бол өөртөө итгэлтэй байдлаар бусадтай

харилцах сэдвээр ятгалгын тухай авч үзсэнийг нь сануулаарай.

Суралцагчдаас өөртөө итгэлтэй байдлаар илэрхийлсэн өгүүлбэрийг найруулахад ямар алхам

багтдаг тухай асууна.

Гарч болох хариулт:

--

Өөртөө төрж байгаа мэдрэмж болон үүсээд байгаа асуудлыг тайлбарлана.

--

Хүсэлтээ хэлнэ.

--

Энэ хүсэлтийн талаар нөгөө хүнд ямар мэдрэмж төрж байгааг асууна.

Одоо нэг суралцагчийг сонгож аваад, бэлгийн харилцааны талаар өөрийн найз залуудаа

Оюунаагийн хэлж болох өөртөө итгэлтэй байдлаар илэрхийлсэн өгүүлбэр зохиохыг хүснэ.

Суралцагч тухайн өгүүлбэрийг бүрэн найруулж чадахгүй, эсвэл ямар нэгэн хүндрэлтэй учирвал

бусад суралцагчийг түүнд туслахыг хүснэ. Эсвэл ангиараа нийлж доор өгсөн жишээтэй төстэй

өгүүлбэр зохиолгоно.


Батаа, чи надад үнэхээр их таалагддаг. Бид хоёрын хооронд тогтоод байгаа холбоонд би

маш сэтгэл хангалуун байдаг боловч яг одоо бэлгийн хавьталд орох арай л болоогүй мэт

санагдаад байна. Хоёулаа хэсэг хүлээе. Тэгэх үү?

Одоо ятгалгын сэдвээр үзсэнээ эргэн санаад, хүнийг гаргасан шийдвэрээ өөрчлөхөд хүргэх

нөлөө үзүүлэхийн тулд хүмүүсийн ашигладаг янз бүрийн арга тактикийг жагсаан бичүүлнэ.

Суралцагчдын хэлсэнийг самбарт жагсаан бичээд, тэдний дурдаагүй өнгөрсөн зүйлийг

сануулан, нэмж бичээрэй.

Гарч болох хариулт:

--

Хүнийг гутаан доромжлох

--

Маргах

--

Шалтгаан, шалтаг тоочих

--

Энэ бол асуудал биш гэж хэлэх

--

Айлган сүрдүүлэх

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчид мөн “ярианы сэдвийг өөрчлөн, өөр зүйлийн тухай ярих” гэсэн арга тактикийг

нэрлэж болох юм. Хэрвээ энэ аргыг нэрлэх юм хариулт болгон хүлээж ав. Хэрвээ энэ аргыг

нэрлэхгүй бол үүнийг дурдах шаардлагагүй. Нарийн утгаар нь авч үзвэл ярианы сэдвийг

өөрчлөх гэдэг нь ятгалгын нэг арга хэлбэр бус харин ярьж байгаа хүнийг өөртөө итгэлтэй

байдлаар илэрхийлсэн өгүүлбэрээ хэлэхэд нь саад болох арга тактик юм.

Дээрх тохиолдолд гарч байгаа Оюунаагийн найз залуу хэтэрхий шахан шаардсан, эсвэл

Оюунаад хэмжээнээс хэтэрсэн дарамт шахалт үзүүлсэн гэж бодож байгаа эсэхийг

суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

Үгүй. Тэр залуу өөрийн юу хүсч байгаагаа өөртөө итгэлтэй, эерэг байдлаар, түрэмгий бус

арга замаар илэрхийлсэн.

Одоо Оюунаа, Батаа хоёрын түүхийг санахын зэрэгцээ Батаагийн дүрийг бага зэрэг өөрчлөн,

түүнийг шахан шаардсан, түрэмгий байдлаар дүрслэн харуулахыг хэлнэ. Суралцагчид ятгалгын

арга тактик тус бүрийг ашиглаад, Батаа юу гэж хэлж болох жишээг багшид хэлнэ.

Гарч болох хариулт:

--

Хүнийг гутаан доромжлох: “Чи яг л жаахан хүүхэд шиг байх юм!”

--

Маргах: “Яагаад болохгүй гэж? Бид хоёр зөндөө л удаан хүлээлээ шүү дээ!”

--

Шалтгаан, шалтаг тоочих: “Бид хоёр хамгаалалт хэрэглэх юм чинь айгаад байх юм огт

байхгүй.”

--

Энэ бол асуудал биш гэж хэлэх: “Энэ чинь нэг их сүртэй зүйл биш шүү дээ. Чамд санаа

зовоод байх зүйл огт байхгүй.”

--

Айлган сүрдүүлэх: “Хэрвээ чи миний хүссэнийг хийхгүй юм бол би цаашдаа чиний найз

залуу хэвээрээ байх болов уу даа.”

Одоо дараах гурван жишээг самбарт бичнэ (самбарт байгаа ятгалгын арга тактикийг битгий

арилгаарай):

Гарч болох хариулт:

--

Үгүй ээ, үгүй, би жинхэнээсээ үгүй гэж хэлж байна.

--

Бид хоёр энэ талаар дараа ярьж болох юм.

--

Би үүнийг хийхгүй, харин оронд нь ... -ж болох юм биш үү.

Эдгээр өгүүлбэр нь өмнөх хичээлээр суралцагчдын судалсан ятгалгад хариу өгөх арга замын

жишээ юм. Дээрх жишээ өгүүлбэрийг чиглүүлэг болгон ашиглаад, ятгалгад хариу өгөх гурван

өөр арга замын нэрийг санаж чадах уу гэж суралцагчдаас асууна. Зөв хариулт өгөхөд нь

жишээний ард тухайн арга замын нэрийг бичнэ.

Гарч болох хариулт:

--

Татгалзах: Үгүй ээ, үгүй, би жинхэнээсээ үгүй гэж хэлж байна.

--

Хойшлуулах: Бид энэ талаар дараа ярьж болох юм.

--

Зөвшилцөх: Би үүнийг хийхгүй, харин оронд нь ... -ж болох юм биш үү.

82 83


МОДУЛЬ 6: СЭДЭВ 7

ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Татгалзах нь

Суралцагчдыг хосоор нь баг болгон, бяцхан харилцан яриа зохиох замаар хүнд хэрхэн

татгалзсан хариу хэлэх дасгал хийлгэнэ.

Багийн ажлыг эхлэхээс өмнө бусдад татгалзсан хариу хэлж байхдаа хүн юуг санаж байх ёстой

тухай суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

“Үгүй” гэдэг үгийг хэлэх.

--

Үнэхээр татгалзаж байгаа утгатай зүйл хэлж байгаагаа дууны өнгөөр илэрхийлэх.

--

Үнэхээр татгалзаж байгаа утгатай зүйл хэлж байгаагаа гарын хөдөлгөөн, дохио зангаагаар

илэрхийлэх.

--

Татгалзаж байгаагаа давтан хэлэх.

“Тууштай байх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 7.3) материал дотроос хоёр хоёр тохиолдлыг хос

бүрт тарааж өгөөд тус бүрт багахан харилцан яриа зохиолгоно. Хосын нэг нь ятгагч, нөгөө нь

эсэргүүцэгчийн дүрийг бүтээх ба хоёр дахь харилцан ярианд дүрээ солих ёстойг хэлнэ.

Хичээлийн явцад үзсэн, самбарт байгаа ятгалга болон эсэргүүцлийн аль ч арга тактикийг

суралцагчид ашиглаж болохыг хэлээрэй.

Бэлдэж дууссаны дараа хос бүрийг өөрийн зохиосон харилцан яриаг уншиж өгөхийг хүснэ.

Нэг харилцан яриаг сонссоны дараа суралцагчид дараах асуултад хариулах ёстой:

Ятгаж байгаа хүн ятгалгын ямар арга тактикийг ашигласан бэ?

Эсэргүүцэгч ямар арга тактикийг ашигласан бэ?

Эсэргүүцэгчийн ашигласан үг, өгүүлбэр нь ойлгомжтой, шууд утгатай байсан уу?

Үгийн бус дохио нь тодорхой ойлгомжтой байсан уу?

Та нар ямар нэгэн зүйлийг нь өөрөөр хийх байсан уу?

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж ярилцана:

Өөрийн нэгэнт гаргачихсан шийдвэрийг хэзээ өөрчлөх нь тохиромжтой вэ?

Гарч болох хариулт:

--

Чамд шинэ мэдээлэл орж ирсэн тохиолдолд.

--

Чиний санаанд дээрхээс илүү өөр хувилбарт шийдэл орж ирсэн тохиолдолд.

--

Нөхцөл байдал нь өөрчлөгдсөн тохиолдолд.

--

Өөрт чинь төрж байгаа мэдрэмжийн талаар чи шинэ зүйлийг олж мэдсэн тохиолдолд гэх

мэт.

Хэрвээ чи найзынхаа өгсөн зөвлөгөөг дагаад, муухан шийдвэр гаргачихсан бол чамд ямар

мэдрэмж төрөх вэ? Чи найздаа уурлах уу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

Гарч болох хариулт:

--

Өөрийн гаргасан шийдвэрийн төлөөх хариуцлагыг хүн болгон өөрөө хариуцах ёстой

учраас хэрвээ чи бодлоо өөрчилсөн бол найздаа уурлах ёсгүй.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Зарим тохиолдолд ятгагч тал хэд хэдэн хүнээс бүрдэж байгаа. Ийм үед суралцагчид ятгалга

хийж байгаа багийн нэгэн гишүүний дүрийг бүтээх ёстой.

Хос бүр өөрсдийн зохиосон харилцан яриаг танилцуулж дуусахаар ангийн нийт суралцагчдаас

дараах асуултыг асууна.

Үүнд:

Чамайг ятгах гэсэн хэн нэгэн хүний оролдлогыг эсэргүүцэж байхад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Бодит амьдрал дээр өөрт чинь таалагддаг, чиний хайрладаг хэн нэгэн хүний шахалт дарамтад

эсэргүүцэл үзүүлэх нь хэр хялбар байх вэ?

Чиний хувьд (эсвэл ер нь залуу хүмүүсийн хувьд) ямар төрлийн нөлөөлөл эсэргүүцэхэд хамгийн

хэцүү байдаг вэ? Яагаад?

Эсэргүүцэл үзүүлж байхдаа ойлгомжгүй, эргэлзсэн утга агуулгатай мэдээлэл илгээвэл юу

тохиолдох вэ?

Гарч болох хариулт:

--

Нөгөө хүн нь чамайг ийм утгатай зүйл хэлээгүй гэж ойлгож магадгүй. Нөхцөл байдал

хамгийн муугаар эргэлээ гэхэд нөгөө хүн нь чиний хүсээгүй зүйлийг хүчээр хийлгэх

магадлалтай.

84 85


МОДУЛЬ 6: СЭДЭВ 7

ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.1 НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.2

ОЮУНААГИЙН ТҮҮХ

НӨЛӨӨЛЛИЙН АНГИЛАЛ

Оюунаа 16 настай ба Батаатай уулздаг болсоор найман сар өнгөрчээ. Тэр хоёр бие биедээ

маш их хайртай боловч Оюунаа бэлгийн хавьталд ороход бэлэн биш байна. Батаа түүнийг

тэврэн үнсэх нь Оюунаад таалагддаг боловч үүнээс гүнзгий харилцаанд орохыг хүсэхгүй

байгаагаа тэр мэдэж байгаа. Тэр хоёр энэ асуудлаар ярилцсан бөгөөд Батаа ч түүний гаргасан

шийдвэрийг ойлгож байна гэж хэлжээ.

Бямба гарагийн нэгэн өглөө Оюунаагийн хамгийн сайн найз Туяа ирж, урьд шөнө өөрийн найз

залуутай анх удаагаа бэлгийн хавьтал хийсэн ба гайхамшигтай сайхан байсан тухайгаа ярьжээ.

Одоо Баяраатай ямар их ойрхон хүн болсноо мэдэрч байгаагаа, тэр хоёрын холбоо ямар их

онцгой зүйл болохыг мэдэрч байгаагаа Туяа ярилаа. Анх удаагаа бэлгийн хавьталд ороход

өвдөх байх гэж Оюунаа эмээдэгийг мэддэг учраас Туяа түүнд нэг их өвдөггүй, мөн өвчин нь

маш хурдан арилдаг тухай хэлжээ.

Тэр өдрийн үдээс хойш сагсан бөмбөг тоглосныхоо дараа Оюунаа зурагтаар нэгэн кино үзсэн

ба хайр сэтгэл, романтик холбоо гэж юу байдгийг нээж мэдэж байгаа коллежийн оюутан хэсэг

бүсгүйчүүдийн тухай байв. Оюунаад кино таалагдсан төдийгүй киноны явцад хэд хэдэн удаа

нэлээд “халуухан” үйл явдал гарсан тул ээж болон эрэгтэй дүү нар нь гэртээ байхгүй байсанд

Оюунаа баярлажээ. Бэлгийн харилцаа нь хоёр хүнийг улам ойртуулдаг гэж Туяагийн хэлсэн нь

үнэн ч юм болов уу гэж Оюунаа бодох болжээ. Кинон дээр гарсан хүмүүс их л жаргалтай, бие

биедээ маш их хайртай харагдаж байсан...

Дараагийн Бямба гарагийн үдэш Батаа, Оюунаа хоёр түүний үеэл Болдын гэрт болох нийллэгт

явжээ. Тэнд архи, пиво нэлээд байсан ба Батаа Оюунаад нэг хундага архи өгчээ. Батааг санал

болгоход нь Оюун хоёр ч удаа уусан байна. Дараа нь залуугийн хүсэлтээр хоёулхнаа байхын

тулд унтлагын өрөөнд оржээ.

Унтлагын өрөө рүү явж байхдаа Оюунаа, Цэцгээ болон түүний найзуудтай тааралджээ. Тэд

сургуулийн хамгийн алдартай охид юм. Цэцгээ Оюунаа руу бүхнийг мэдэж байгаа аястай

харснаа “Сайхан зугаацаарай” гэж хэлнэ. Хариуд нь Оюунаа “Юу гэсэн үг юм бэ? Бид хоёр

яах ч гээгүй байна!” гэж хэлжээ.

Гэтэл Цэцгээ “Өө, тийм л дээ. Гэхдээ л цаг нь болсон юм биш үү? Бид ч харин хийх зүйлээ

хийчихсэн л дээ. Одоо чи энэ талаар жаахан хүүхэд шиг байдгаа болимоор юм” гэж хэлжээ.

Дараа нь охид инээлдээд, яваад өгчээ.

Унтлагын өрөөнд ороод Оюунаа, Батаа хоёр үнсэлцэн, бие биеэ илж таалжээ. Тун удалгүй

Батаа “Оюунаа, би чамд маш их хайртай. Би чамайг л сайхан байгаасай гэж хүсч байна. Хэрвээ

чи үгүй гэж хэлэх юм бол би болино. Гэхдээ хоёулаа секс хийх үү” гэжээ.

НАЙЗЫН ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ - Ямар ч байж болно.

Ихэнхдээ эдгээр нь “сайн” нөлөөлөл байдаг ба учир нь найз бол дарамт шахалт үзүүлэлгүйгээр

зөвлөгөө өгдөг, мөн чиний ашиг сонирхлыг мэддэг учраас хамгийн дээд зэргээр харгалзсан

байдаг. Гэсэн хэдий ч хэрвээ найз чинь чамайг эрүүл мэндэд чинь хортой зүйл хийлгэх гэж

шахаж байгаа бол, эсвэл баримттай бус, буруу ташаа мэдээлэл өгч байгаа бол түүний нөлөө

нь “муу” болно.

КИНО БОЛОН ЗУРАГТЫН НӨЛӨӨ (хэвлэл мэдээллээр дамжин ирж байгаа нөлөөлөл)–Ямар

ч байж болно.

Өгч байгаа мэдээлэл нь үнэн зөв, баталгаатай байгаа эсэхээс шалтгаална. Хэвлэл мэдээллээр

дамжин ирж байгаа мэдээлэл нь үнэн зөвийг харуулж чадахгүй, мөн бодит бус дүр төрхийг

харуулах нь элбэг байдаг (жишээ нь, нэг өдрийн хайрыг харуулсан кинон дээр гарч байгаа

хүмүүс шиг).

АРХИНЫ НӨЛӨӨ – Муу.

Хүнд үзүүлэх архины нэг томоохон нөлөөлөл нь хүний биеэ барих, хянах чадварыг бууруулдаг.

Гэтэл архи нь энгийн үед хийхээсээ айдаг, эсвэл ичдэг зүйлийг хийхэд нь тус болдог, зүрх

зоригтой болгодог мэтээр хүмүүс ойлгож ярьдаг хэдий ч архи хэзээ ч сайн үйл хийхэд

хүргэдэггүй. Өөрөөр хэлбэл, үргэлж эрсдэл, сөрөг үр дагавар дагуулдаг.

ҮЕ ТЭНГИЙНХЭНИЙ ДАРАМТ ШАХАЛТ – Муу.

Хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг чамаар хийлгэх гэж дарамт шахалт үзүүлэх юм бол тэд чиний

мэдрэмж, эсвэл гаргасан шийдвэрийг чинь хүндлэхгүй байна гэсэн үг болно.

РОМАНТИК ХАМТРАГЧИЙН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ – Ямар ч байж болно.

Энэ нөхцөл нь нөлөөлөл болон шахалт дарамтын хоорондын ялгааг гарган хэлэлцэхэд маш

сайн тохирох болно. Романтик хамтрагч нь шахалт дарамт үзүүлэлгүйгээр, мөн нөгөө хүнийхээ

мэдрэмжийг харгалзан үзсэн байдлаар өөрийн юу хүсээд байгааг илэрхийлж болно. Энэ бол

эрүүл сайхан холбооны нэгэн хэсэг болдог. Харин хамтрагч нь хэтэрхий түрэмгий байдалтай,

эсвэл зөвхөн өөрийнхөө хүсэл эрмэлзлийн тухай л бодож байгаа бол энэ нь “муу” нөлөө болно.

ЭЦЭГ ЭХИЙН ХҮСЭЛ – Ямар ч байж болно.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ ашиг сонирхлыг хамгийн дээд зэргээр харгалзсан байдаг учраас энэ

төрлийн нөлөөлөл нь дийлэнхдээ “сайн” байдаг. Гэхдээ хэрвээ эцэг эхчүүд нь хүүхдийнхээ

хэрэгцээг анхаарахгүй, буруу төсөөлөл эсвэл мэдээлэлд тулгуурлан үйлдэл хийж байгаа,

эсвэл хэмжээнээс хэтэртэл хуучинсаг хандлагатай байгаа бол энэ нь “муу” нөлөөлөл байж

болно.

БАГШИЙН ХҮСЭЛ – Янз бүр байж болно.

Эцэг эхийн хүсэлтэй адилхан.

86 87


МОДУЛЬ 6: СЭДЭВ 7

ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

ӨӨРИЙН ТАЛААР ТӨРЖ БАЙГАА МЭДРЭМЖ, БУСДАД ТААЛАГДАХ ХҮСЭЛ,

ӨРТӨМТГИЙ ЭМЗЭГ БАЙГАА МЭТ МЭДРЭМЖ – Янз бүр байж болно.

Чиний мэдэрч байгаа зүйл нь эерэг, эсвэл сөрөг нөлөөтэй байж болно. Таарч тохирохгүй

байна гэсэн мэдрэмж, эсвэл өөртөө итгэл муутай байх нь чамайг үе тэнгийнхэнийхээ шахалт

дарамтад бууж өгөх, эсвэл чиний хэрэгцээ сонирхолд хамгийн сайн нийцэж чадахгүй байгаа

зүйлийг хийх шалтгаан болж болно. Үүний нэгэн адилаар өөртөө итгэлтэй байх, чиний

баримталдаг үнэт зүйл нь чухал ач холбогдолтой гэдгийг мэдрэх нь чиний сэтгэлд нийцэх,

чамайг сэтгэл хангалуун байлгах шийдвэрийг гаргахад тус болж болно.

ТУХАЙН НӨХЦӨЛД ҮҮСЧ БАЙГАА МЭДРЭМЖ, АЙДАС, ХАЙР, ДУР ХҮСЭЛ ГЭХ МЭТ–

Янз бүр байж болно.

Энэ нь мөн тодорхой мэдрэмжээс шалтгаална. Гэнэт төрсөн айдас, эсвэл дур хүсэл нь

сүүлдээ гэмшихээр шийдвэр гаргах нөлөөг үзүүлж болно. Гэтэл нөгөө талаасаа, тодорхой

нөхцөл байдалд чамд ямар мэдрэмж төрөхийг урьдчилан тодорхойлох боломжгүй. Тухайн

нөхцөл байдалд чамд төрж байгаа мэдрэмжийг онцгойлон анхаарах нь жинхэнээсээ мэдэрч

байгаа мэдрэмжтэй нийцсэн шийдвэрийг гаргахад чамд тус болж чадна.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 7.3

ТУУШТАЙ БАЙХ НЬ

ТОХИОЛДЛУУД

1-тохиолдол: Бэлэг сэлт ба магтаал

Чимгээ өөрөөсөө ах залуутай уулздаг болсоор нэг сар болж байна.Тэр залуу түүнийг оройн

хоолонд урьж, чихэр, цэцэг бэлэглэдэг ба Чимгээг байнга магтан маш хөөрхөн, сайхан охин

гэж хэлнэ.Түүнд тавьж байгаа анхаарал нь Чимгээд маш их таалагдана. Тэр залуугийн найзын

гэрт болсон нэгэн үдэшлэгийн үеэр найз залуу нь үдэшлэгийг орхин явж, хоёулхнаа байхыг

санал болгожээ. Чимгээ зөвшөөрч тэр хоёр залуугийн гэрт нь иржээ. Тэнд тэр хоёроос өөр

хэн ч байсангүй. Найз залуугийнх нь байгаа байдал нь түүнийг Чимгээтэй бэлгийн хавьтал

хийхийг хүсч байгааг харуулж байна. Гэтэл Чимгээ бэлгийн хавьталд орохыг хүсэхгүй байна.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

2-р тохиолдол: Ирээдүйдээ бэлдэх нь

Болдоо дээд сургуульд орж суралцах хүсэлтэй учраас хичээл номоо сайн хийж, шалгалтуудаа

сайн өгдөг. Найзууд нь түүнийг бүхий л цагаа хичээл давтахад зориулж байгааг ойлгодоггүй.

Болдоо тэдэнтэй хамт сагсан бөмбөг тоглох, гэрт нь очиж дэмий юм ярьж суух, нэг бол

зүгээр л гол дээр хамт очих дуртай боловч тэдэнтэй хамт өнгөрөөх чөлөөт цаг Болдод бараг

олддоггүй. Сүүлийн үед найз нар нь Болдоог тэдэнтэй хамт чөлөөт цагаа өнгөөрөөж байхыг

илүү их шаарддаг болжээ. Болдоод хичээл давтахаа орхиж, найзуудтайгаа зугаацах юмсан

гэсэн бодол төрдөг болжээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

3-р тохиолдол: Уухгүй байх

Архи уухгүй гэж Батаа шийджээ. Батаа нэг удаа архи ууж үзсэн боловч архины амт таалагдаагүй,

мөн түүний аав нь архичин хүн учраас архи хүнд ямар нөлөө үзүүлж байгааг аавынхаа жишээн

дээр харж байгаа билээ. Батаагийн найз нар нь хамтдаа архи уухыг шахаж шаарддаг. Тэд

бүгдээрээ л “архины найзууд” болсон ба Батаа харин ганцаараа сугаран хоцорчээ. Үдэшлэг

нийллэг болгон дээр л маш их архитай байдаг ба бусад бүх хүн өөрөөс нь хамаагүй илүү

зугаацаж байгаа мэт түүнд санагдах болжээ.

-------------------------------------------------------------------------------------------------------------------

4-р тохиолдол: Амлалтаа биелүүлэх

Нэг найз нь Гэрлээд өөрийн нууцыг итгэж хэлсэн ба өөр хэнд ч хэлэхгүй гэдэг амлалтыг авсан

байжээ. Тэдний өөр найзууд нь Гэрлээ тэр нууцыг мэдэж байгаа гэдгийг гадарлаж тэр нь юу

болохыг хэлэхийг Гэрлээгээс хүсчээ. Гэтэл найздаа амласан учраас Гэрлээ өөр хэн нэгэн

хүнд, бүр хамгийн сайн найздаа ч энэ тухай ярих хүсэл, зорилго байхгүй байна. Нэг л хүнд

хэлэх юм бол бусад нь бүгдээрээ мэдчихнэ гэдгийг Гэрлээ ойлгож байгаа боловч найз нар нь

шалсаар байна.

88 89


БАГЦ СЭДВИЙН ХААЛТ

Шийдвэр гаргах” модулиар үзсэн чадварын талаар суралцагчид ямар бодолтой байгааг

мэдэхийн тулд дараах асуултыг асууж, хариулт авна.

--

Ямар дасгал чамд хамгийн сонирхолтой санагдсан бэ? Яагаад?

--

Чиний хувьд шинэ, эсвэл сонирхолтой санагдсан, шинээр сурч авсан зүйл юу байсан бэ?

Заримыг нэрлэнэ үү?

--

Ямар зүйлийг ойлгоход хэцүү байсан бэ? Энэ багц сэдвийн агуулгатай холбоотой асуух

ямар нэгэн асуулт байна уу?

--

Чиний сурч авсан шинэ чадвараас алийг нь хэрэглэхэд хүндрэлтэй гэж чи бодож байна

вэ? Үүний талаар чи юу хийж болох вэ? Эдгээр шинэ чадварыг төлөвшүүлэхэд та нар бие

биедээ хэрхэн тусалж болох вэ?

--

Энэ багц сэдэв дээр заагдсан чадварыг эзэмшсэн байх нь яагаад чухал гэж бодож байна

вэ?

--

Энэ багц сэдвээр заагдсан чадварын заримыг нь та нар хэрэглэж үзсэн үү? Ямар үр дүн

гарсан бэ?

--

Эдгээр чадвар нь та нарын цаашдын амьдралд ямар ач холбогдолтой гэж бодож байна

вэ?

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

--

Anderson, J., Beels, C., & Powell, D. (1994). Healthskills for life (Key Stage 3). Walton-on-

Thames Surrey, UK: Thomas Nelson and Sons Ltd.

--

Anderson, J., Beels, C., & Powell, D. (1994). Healthskills for life (Key Stage 4). Walton-on-

Thames Surrey, UK: Thomas Nelson and Sons Ltd.

--

Elias, M.J., & Tobias, S.E. (1997). Questions assigned to students in problem solving applied to

literature analysis/book talks. In M. J. Elias, J. E. Zins, R. P. Weissberg, K. S. Frey, M. T. Greenberg,

N.M. Haynes, R. Kessler, M.E. Schwab-Stone & T.P. Shriver (Eds.), Promoting social and

emotional learning: Guidelines for educators. Alexandria, VA: Association for Supervision and

Curriculum Development. (Reprinted from Social problem-solving: Interventions in the schools,

1996, New York: Guilford)

--

Hatcher, Robert A. et al. (1998). Contraceptive Technology (Seventeenth revised edition). New

York: Ardent Media, Inc.

--

Hunter-Geboy, C. (1995). Life planning education: A youth development program. Washington,

DC: Advocates for Youth.

--

Marzano, R. J. (1992). A different kind of classroom: Teaching with dimensions of learning. Alexandria,

VA: Association for Supervision and Curriculum Development.

--

Tripod. (2002). Facts on smoking that you never hear about. Retrieved August 8, 2002, from

http://members.tripod.com/trepanrr/id113.htm

--

Williams, D. (n.d.). Facts about smoking. Retrieved August 8, 2002, from http://clinweb.kumc.

edu/HA/Tob_fact.htm

--

Weschler, Toni. (1995). Taking charge of your fertility: The definitive guide to natural birth control

and pregnancy achievement. New York: HarperCollins.

--

World No Tobacco Day 2002 Kit. (2002, May 31). Tobacco use affects sporting performance

and physical fitness. Retrieved August 8, 2002, from http://www.emro.who.int/TFI/WNTD2002/

WNTD2002Kit-TobaccoUse.htm

--

Питер Саймон. (2003). Амьдрах ухаан: Шийдвэр гаргалт. Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын

Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын ажиллагааны

агентлаг.

--

Питер Саймон, Алтанцэцэг,Д. (2007). Амьдрах ухааны чадварууд: Шийдвэр гаргах. Цуврал

ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.


Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд зарж

борлуулахыг хориглоно!

ISBN:

More magazines by this user
Similar magazines