11.02.2017 Views

Хорт зуршлаас татгалзах

Хорт зуршлаас татгалзах

Хорт зуршлаас татгалзах

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

12

МОДУЛЬ

ХОРТ ЗУРШЛААС

ТАТГАЛЗАХ

1

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

12

МОДУЛЬ

АНХНЫ ХЭВЛЭЛ

ХОРТ ЗУРШЛААС

ТАТГАЛЗАХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Ванягийн Лхамсүрэн

Дамбасанжаагийн Цолмонтуяа

Хянан тохиолдуулсан:

Эрдэнэчулууны Мөнгөнтулга

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

ӨМНӨХ ҮГ

“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын арван хоёр дахь модуль нь “Хорт зуршлаас

татгалзах” юм. Энэ модулийн агуулгыг өсвөр насныхан, залуучууд төдийгүй насанд хүрэгчид

ч судалж болно. Үүнийг судалснаар хорт зуршлын талаарх мэдлэг, ойлголтоо гүнзгийрүүлж,

түүнээс татгалзах ур чадварт суралцан амьдралдаа хэрэгжүүлж, эрүүл дадал хэвшилтэй

болно.

“Амьдрах ухааны чадвар“ багц гарын авлагын гурав дахь хэвлэлд хоёр модуль шинээр

боловсруулагдаж байгаагийн нэг нь энэхүү “Хорт зуршлаас татгалзах“ модуль юм. Үүнийг НҮБын

Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан,

Монгол улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр

(2013-2017)“-ийн хүрээнд боловсруулан хэвлэлээ.

Модулийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн бүсийн зөвлөх Жозефин

Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их сургуулийн зөвлөх мэргэжилтэн Уттара

Бхарат Кумар, НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөл мөн гарын авлагыг ашиглаж

хэрэглэдэг мэргэжилтэн, сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Ванягийн Лхамсүрэн,

Дамбасанжаагийн Цолмонтуяа нар боловсруулсан ба МУБИС-ийн Биологийн тэнхмийн багш

Эрдэнэчулууны Мөнгөнтулга хянан тохиолдуулав.

“Хорт зуршлаас татгалзах” модулийг шинээр боловсруулан хэвлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр

оруулсан бүх хүнд гүн талархал илэрхийлье.

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................

Удиртгал ................................................................................................................

Үндсэн ойлголт .....................................................................................................

Сэдвийн танилцуулга ............................................................................................

Үнэлгээ .................................................................................................................

Сэдэв 1. Архи, түүний нөлөө ...............................................................................

Сэдэв 2. Тамхи, түүний нөлөө ..............................................................................

Сэдэв 3. Видео тоглоомын хамаарал, түүний нөлөө ..........................................

Сэдэв 4. Мансууруулах бодис, түүний хор нөлөө ...............................................

1

2

4

5

6

10

29

42

54

1

МОДУЛЬ 12

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

УДИРТГАЛ

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ ГЭЖ ЮУ ВЭ?

Хувь хүний болон гэр бүл, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл санаа, ёс суртахуун, эрх зүйн хэм

хэмжээ, эд зүйл зэрэгт их, бага хэмжээгээр хохирол учруулдаг хүний дадал зуршлыг хорт

зуршил хэмээн үзэж болох бөгөөд архи уух, тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, видео

тоглоомонд донтох зэрэг нь багтана.

Хүн өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, сэтгэл санаа, ёс суртахуун, эд зүйл зэрэгт хохирол

учруулах тэрхүү зуршлаас ухамсартайгаар татгалзан, бусдад мөн зөвлөн тусалж, эрүүл мэндээ

дэмжих, хамгаалах байр суурьтай байхыг хорт зуршлаас татгалзах гэж хэлнэ.

Өөрийн хорт зуршлаасаа буюу эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй зан үйлээсээ татгалзаж чадвал та

тэдгээрийн сөрөг үр дагавраас өөрийгөө болон бусдыг сэргийлж байна гэсэн үг юм. Өөрөөр

хэлбэл, хорт зуршлаас татгалзсанаар өөрийн эрүүл мэнд, бусадтай харилцах харилцаанд

учирч болох олон эрсдлээс өөрийгөө тодорхой хэмжээнд хамгаалах болно.

Найз нөхөд, гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүстэйгээ хамтран эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

зан үйлээс хамтдаа татгалзаж сурах нь эрүүл мэндээ дэмжих, эерэг дадал, хандлагатай болох

хамгийн зөв зам юм.

Хорт зуршлаас татгалзаж, сэргийлж сурах нь шийдвэр гаргах, шүүмжлэлт сэтгэлгээ, холбоо

тогтоох, стрессийг зохицуулах, харилцааны ур чадвартай байх зэрэг амьдрах ухааны олон

чадваруудыг шаардаж, эдгээрийн харилцан уялдаа холбоонд хэрэгждэг зүйл. Иймд хорт

зуршлаас татгалзхад тань бусдад амьдрах ухааны чадваруудыг эзэмшсэн байдал ихээхэн

нөлөөлөх болно гэдгийг анхаараарай.

“ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ” ЧАДВАРЫГ ЭЗЭМШИХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Эрүүл амьдрах, сэтгэл санаа өөдрөг, баяр баясгалантай байх, зорьсон зорилгодоо хүрэх зэрэг

бидний амьдралын бүхий л сайн сайхан зүйлд хорт зуршил сөргөөр нөлөөлдөг. Тухайн үедээ

танд ямар ч гэм хоргүй, таатай, эсвэл байдаг л энгийн юм шиг санагдаж байсан зүйл тодорхой

хугацааны дараа танд гэмшил харуусал авчирч болох билээ. Заримдаа хорт зуршлаас үүдэлтэй

сөрөг нөлөөлөл нь хэзээ ч эргэж засаж болохгүй өөрчлөлтүүдийг хүний эрүүл мэнд, сэтгэл

санаа, бие махбодод бий болгосон байдаг.

Хорт зуршлаас татгалзаж чадсанаараа хүн гэр бүл, найз нөхөд, ойр дотныхоноо болон бусад

хүмүүсийг ч гэсэн хайрлаж, хамгаалж чадна. Архинаас татгалзсанаар гэр бүл, ойр дотны

хүмүүсээ стрессгүй, айдас, түгшүүргүй амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд тусалж

байна. Тамхи татахгүй байснаараа ойр дотны хүмүүсээ дам тамхидалтад өртүүлэхгүйгээс

гадна гэр бүлийнхээ санхүүд ч хэмнэлт гаргана. Харин мансууруулах бодис хэрэглэхээс

татгалзсанаараа бие-сэтгэцийн хувьд эрүүл байж, олон эрсдлээс өөрийгөө болон бусдыг

сэргийлж чадна.

Таныг хүндэлдэг, ойлгодог, тусалж, дэмждэг найз нөхөд, гэр бүл, хамт ажиллагсад, нэг

ангийнхан, орчин тойрны хүмүүсийн таныг үнэлж, хүндэлж буй байдалд таны хорт зуршлаас

татгалзах, сэргийлэх чадвар ихээхэн нөлөө үзүүлсэн байж болно шүү дээ.

Бодит амьдралаас харахад архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзаж чадсан хүн гэр бүл,

найз нөхөд, хамт олныхоо дунд нэр хүндтэй, стресс багатай, сэтгэл тайван амьдарч байна.

Бусадтай тогтоосон сөрөг холбоогоо тасалж чаддаг, бусдын шахалт, дарамтаас эрс шийдэмгий

болон эелдгээр, өөртөө итгэлтэйгээр татгалзаж чаддаг, шийдвэр гаргах чадвар, харилцааны

ур чадваруудыг эзэмшсэн байх нь хорт зуршлаас сэргийлэхэд тустай.

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРАЛЦАГЧДЫН

ОНЦЛОГ, ЯЛГААТАЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАРГАЛЗАН ҮЗЭХ ВЭ?

Тодорхой насны түвшин тус бүрт хүмүүси3йн хорт зуршилд автах шалтгаан, нөхцөл өөр байдаг

байна. Мөн хорт зуршлын сөрөг нөлөөлөл нь насны түвшингээр ялгаатай байдлаар хүний бие

махбод, эрүүл мэнд болон сэтгэл санаанд илрэн гардаг. Хорт зуршлаас татгалзах чадварыг

эзэмшүүлэхэд жендэрийн асуудлуудыг харгалзан үзэх хэрэгтэй. Иймээс насны ялгаатай

байдал, жендэрийн асуудлууд, хүний хувийн зан төлвийн онцлог, гэр бүлийн харилцааны

байдал зэргийг харгалзсан бодит амьдралын жишээ, дасгал даалгавар ашиглахыг зорьсон

болно.

Судлах ерөнхий агуулга:

№ Сэдэв Судлах агуулга

1 Архи, түүний нөлөө

2 Тамхи, түүний нөлөө

3

Видео тоглоомын

хамаарал, түүний нөлөө

4 Мансууруулах бодис,

түүний хор нөлөө

Архи уух шалтгаан, нөхцөл

Архины бие махбод ба сэтгэл санаанд үзүүлэх нөлөө

Архины нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөө

Шийдвэр гаргах

Архи ба жендэр

Тамхи татах шалтгаан, нөхцөл

Тамхи татах эсэхээ шийдэх нь

Тамхины сөрөг нөлөө, үр дагавар

Тамхины нийгэм, эдийн засгийн нөлөө

Архи, тамхины хэрэглээг бууруулах арга зам

Тоглоомын төрөл

Тоглоомын нөлөө

Видео тоглоомын хамаарал, донтолт, түүний үе шат

Мансууруулах бодисын хэрэглээ, нөлөөлөх хүчин

зүйлс

Мансууруулах бодисын нөлөө

Мансууруулах бодисын нийгэм, эдийн засгийн нөлөө

Хар тамхи, мансууруулах бодисоос татгалзах нь

2 3

МОДУЛЬ 12

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

“Хорт зуршлаас татгалзах” ур чадвар эзэмшүүлэх энэхүү багц нь дараах үндсэн

ойлголтуудын хүрээнд та бүхэнд мэдлэг, чадвар эзэмшүүлэх болно.

Архи, согтууруулах ундаа

Монгол Улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу “Хүнсний зориулалтын

түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан

дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундааг ерөнхйид нь архи

гэнэ.

Тамхи

Тамхи гэдэг нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ мансууруулах

нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай, донтуулах, хорт хавдар үүсгэх чадвартай, 4000

орчим химийн бодис агуулдаг хүний биед хортой нөлөө бүхий бодисыг хэлнэ.

Дам тамхидалт

Идэвхигүй буюу дам тамхидалт нь тамхи татдаггүй хүн тамхичин хүний татсан тамхины утаагаар

амьсгалахыг хэлнэ. Учир нь тамхины шаталтын үед утаа нь орчинд тарахад никотин болон

тамхины бохь нь 2 дахин илүү болдог. Утаа нь ямар ч шүүлтүүрээр шүүгддэггүй.

Видео тоглоомонд донтох

Видео тоглоомоор донтон тоглох нь хүний эрүүл мэнд, сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөл,

танин мэдэхүйн үйл явц, харилцаа зэрэгт сөргөөр нөлөөлөх сэтгэцийн эмгэг үүсэхэд хүргэдэг

байна. Донтолт нь 4 үе шатаар явагддаг сэтгэцийн хүнд эмгэг юм.

Мансууруулах бодис, түүнээс татгалзах

“Мансууруулах бодис” гэдэг нь хүний мэдрэх, бодох, харах, амтлах, үнэрлэх, сонсох болон

биеэ авч явах байдалд нь сөргөөр нөлөөлөх зүйл буюу бүтээгдэхүүн юм. Дэлхийн Эрүүл

Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тодорхойлсноор “Мансууруулах бодис” гэдэг нь биеийн бүтэц,

үйл ажиллагааг ямар нэг замаар өөрчлөх шингэн, хатуу, хийн байдалтай зүйл гэжээ.

Үгүй гэж эрс шийдэмгий татгалзах, өөртөө итгэлтэйгээр мансууруулах бодис хэрэглэхгүй

байх шийдвэрээ бусдад илэрхийлэх, гаргасан шийдвэрээ тууштай баримтлах, үе тэнгийн

дарамт шахалтад автахгүй байх, санал болгож буй хүмүүсээс зайлсхийх, зугатан зайлах нь

мансууруулах бодисоос татгалзах чадвар юм.

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Архи, түүний нөлөө.

Энэ сэдвийн хүрээнд суралцагчид нь эрүүл мэндэд архины үзүүлэх сөрөг нөлөөллийг судлан,

хэрэглэхээс татгалзах чадваруудад суралцана.

Хүний архи уух шалтгаан, нөхцөлийг тодорхойлон гаргаж, бие махбод, эрүүл мэнд, харилцаанд

архины үзүүлэх нөлөөллийг ялган таньж, архины хэрэглээний нийгэм, эдийн засгийн үр

дагавруудад дүн шинжилгээ хийн, өөрийн үнэлгээ дүгнэлтийг өгнө.

Архины хэрэглээний түвшин тодорхойлох арга зүйд суралцан, өөрийн болон бусдын архины

хэрэглээнд үнэлгээ дүнэлт өгнө.

Архи хэрэглэхээс татгалзах арга замуудад тодорхой жишээ, тохиолдол дээр багаар

ажиллан,оролцооны аргуудыг хэрэглэн суралцах болно.

СЭДЭВ 2. Тамхи, түүний нөлөө.

Энэ сэдвийг үзэж судалсанаар дараах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмших болно. Тамхи,

тамхины тухай ерөнхий ойлголттой болох, идэвхигүй тамхидалтын хор холбогдол, тамхинд

агуулагдах хорт бодисууд, тамхины бие махбодод үзүүлэх урт ба богино хугацааны нөлөөг

мэдэх, тамхины хэрэглээний байдлыг үнэлэх, нийгэм болон эдийн засагт үзүүлэх нөлөөнд дүн

шинжилгээ хийх, тамхинаас татгалзах чадвартай болно.

СЭДЭВ 3. Видео тоглоомын хамаарал, түүний нөлөө.

Энэ сэдвийн хүрээнд видео тоглоомын ач тус, хор холбогдолыг тодорхойлон, видео

тоглоомын донтолтоос болон бусад хорт зуршлуудаас сэргийлэх арга замд суралцах болно.

Үйл ажиллагаануудын дүнд тоглоомын ач холбогдолыг тодорхойлон, тоглоом бие хүнд хэрхэн

нөлөөлж байгааг судлан, тоглоомын эерэг болон сул талуудад дүн шинжилгээ хийнэ. Мөн

видео тоглоомын бие махбод болон сэтгэл зүй, зан үйлд үзүүлэх нөлөө, амьдралын хэвийн

үйл ажиллагаанд хэрхэн эерэгээр болон сөрөгөөр нөлөөлөхийг тодорхойлж, донтолтоос

сэргийлэх чадварт суралцана.

СЭДЭВ 4. Мансууруулах бодис, түүний хор нөлөө.

Энэхүү сэдвийг судалсаны дүнд суралцагчид нь өсвөр үе, насанд хүрэгчдийн мансууруулах

бодис хэрэглэх шалтгаан, нөхцөлийг тодруулан, мансууруулах бодисыг бие махбод, эрүүл

мэнд, харилцаанд, зан үйлд үзүүлэх нөлөөллийг ялган тодорхойлж, мансууруулах бодисын

хэрэглээний нийгэм, эдийн засгийн үр дагавруудад дүн шинжилгээ хийх болно. Мөн хар тамхи,

мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн тухай цуу яриа, үнэн бодит мэдээллийг ялган

таньж, хар тамхи, бэлгийн харьцаа, бэлгийн хүчирхийлэл болон БЗДХ/ДОХ-ын хоорондын

уялдаа холбоог судалж дүгнэлт хийнэ. Мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах арга

замуудад суралцах болно.

4 5

МОДУЛЬ 12

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

(Өгөгдлийг уншаад таныг хамгийн сайн илэрхийлэх хариултыг сонгоно. Тохирч байвал – тийм (Т),

Тохирохгүй бол –үгүй (Ү), Эргэлзэж байвал – мэдэхгүй (М) гэж хариулна уу)

№ Өгөгдөл Т Ү М

1 Хорт зуршилд архи, тамхи, видео тоглоом, мансууруулах бодис ордог.

2 Архи нь согтууруулах ундаа мөн.

3 Тамхи нь мансууруулах нөлөөтэй.

4 Видео тоглох нь муу нөлөөтэй.

5 Мансууруулах нөлөөтэй бодис элбэг байдаг.

6 Хорт зуршил нь мансууруулдаг.

7 Мансуурах нь сэтгэл мэдрэлд муу нөлөөтэй.

8 Мансууруулах зүйлс нь хүний бие махбодод муу нөлөөтэй.

9 Хорт бодисууд хүний гадаад төрхөд муугаар нөлөөлдөг.

10 Архи, тамхи хэрэглэдэг эмэгтэй хүн муухай харагддаг.

11 Видео тоглох нь мансуурч байна гэсэн үг.

12 Хорт зуршил хэрэглэснээр гэр бүлдээ хүндрэл учруулна.

13 Видео тоглоомын хамаарал үүсэх нь нийгэмд аюулгүй.

II хэсэг. Чадвар

1. Энэхүү жижиг зохиомжийг уншаад доорх зөвлөмжөөс тохирохыг дугуйлна уу.

Б. 20 настай. Айлын ганц охин бөгөөд найз нөхөд олонтой. Баяр ёслол, найз нөхөдтэйгээ

уулзах, бусдын баярыг хуваалцах, хамт олны нийллэг зэрэг тохиолдлуудад архи уух хэрэгтэй

болдог. Сүүлийн үед турах гээд тамхийг хэрэглэдэг болсон. Архи, тамхиа багасгая гэж бодож

байгаа. Гэхдээ найзууд нь уулзахаараа бүгд бага зэрэг уудаг учраас уухгүй байвал найзууд

нь таатай хандахгүй гэж мэдэж байгаа. Архи уудаггүй нэг найзтайгаа тэд сүүлийн үед дотно

харьцахаа больсон. Тамхи татахаа болихоор таргалаад байдаг болохоор, тураах эмнээс дээр

гэж боддог. Б.д зөвлөгөө өгөөрэй.

Зөвлөмжүүд:

1. Чи хааяа жаахан уухад зүгээр, тэгэхгүй бол найз нөхөдгүй болно.

2. Найзууддаа архи уухгүй байя гэж санал болгох хэрэгтэй.

3. Архи, тамхинаас өөрөө шууд татгалзах хэрэгтэй.

2. С. дуучин болохыг мөрөөддөг. Нэг хамтлагийн гишүүн болоод удаагүй. Тэдний хамтлагийг

дэмжиж тусалдаг нэгэн түүнд “ Чи нэг л хөгжмөө мэдрэхгүй байна. Бид бүгдээрээ л хэрэглэдэг,

Дэлхийн одод ч хэрэглэдэг. Үүнийг хэрэглэхээр хөгжмийг жинхэнээр нь мэдрэх болно” гэж

хэлээд нэгэн зүйл өгсөн. Түүнийг зөвшөөрөхгүй бол тэр хамтлагт дуулах эрхгүй болох байх

гэж С. бодож байгаа. Нээрээ л хэрэгтэй зүйл байх гэж бодсон ч хар тамхи татах хэрэггүй гэж

бас бодогдож байгаа.

Тэр ямар шийдвэр гаргах бол?

Зөвлөмжүүд:

1. Нэг удаа татахад донтохгүй тул хэрэглээд үзэх

2. Цагдаад хэлэх

3. Хамтлагаасаа гарах

14 Архийг бага зэрэг уух нь биед хэрэгтэй.

15 Архи, тамхийг хүссэн үедээ хаяхад хүндрэл байхгүй.

6 7

МОДУЛЬ 12

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

3. Та дараах амьдрах ухааны чадваруудыг ямар түвшинд ашигладаг гэж үзэж байгаагаа

тэмдэглэнэ үү?

Өөртөө итгэлтэй байх

Бусадтай холбоо тогтоох

Харилцах чадвар

Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах

Шийдвэр гаргах

Төлөвлөлт хийх

Тунгаан бодох

Бусдыг ойлгож мэдрэх

Стрессийг зохицуулах

Жендэрт суурилсан

хүчирхийллээс сэргийлэх

Бэлгийн амьдрал: БЗДХ/ХДХВийн

халдвараас сэргийлэх

Хорт зуршлаас сэргийлэх

Муу Хангалтгүй Хангалттай Сайн

Маш

сайн

Таны хорт зуршлаас татгалзах чадвар амьдрах ухааны бусад чадваруудаас ямар түвшинд

байгааг ажиглан тэмдэглээрэй. Яагаад гэдэг асуултад хариулна уу?

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдөл тус бүрийг уншаад, дараах зүйлийг ашиглан өөрийн үзэл бодлыг илэрхийлэхэд тохирох тоог дугуйлна уу.

1 – Огт санал нийлэхгүй байна.

2 – Санал нийлэхгүй байна.

3 – Эргэлзэж байна.

4 – Санал нийлж байна.

5 – Бүрэн санал нийлж байна.

1. Стандарт уулт буюу согтууруулах ундаа хэрэглэх зохистой хэмжээ гэж байх хэрэгтэй.

1 2 3 4 5

2. Хорт зуршилгүй хамт олныг урамшуулах нь чухал.

3. Хүн гэртээ тамхи татах нь буруу зүйл биш.

1 2 3 4 5

1 2 3 4 5

4. Хорт зуршлын талаар улсаас бодлого зохицуулалт хийх ёстой.

1 2 3 4 5

5. Бид мансууруулах бодисын хэрэглээний талаар гэр бүл, хамт олон, найз нөхөд, дунд

сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутан залуучууд, насан туршийн боловсролын

төв, МСҮТ-ийн оюутан залуучуудтай ярилцах хэрэгтэй.

1 2 3 4 5

6. Бид мансууруулах бодис хэрэглэгчидтэй хамт байх ЁСГҮЙ.

1 2 3 4 5

7. Хорт зуршлаас үүдсэн асуудлууд нь бидний амьдралд нөлөөлж байна.

8. Тамхи татах нь архи уухаас дээр.

1 2 3 4 5

1 2 3 4 5

9. Мансууруулах бодис, архи, тамхины хэрэглээ нь улс орны аюулгүй байдалд нөлөөлнө.

1 2 3 4 5

10. Олон нийтийг хамарсан сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд хийх хэрэгтэй.

1 2 3 4 5

8 9

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ЗОРИЛГО

Суралцагчид архи уух шалтгаан, нөхцөл болон бие махбод, сэтгэл санаа, нийгэм эдийн засагт

үзүүлэх сөрөг нөлөөг судлан дүн шинжилгээ хийж архинаас татгалзах, хэрэглээг бууруулахын

ач холбогдлыг ухаарч ойлгоно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийг судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Архи уух шалтгаан, нөхцлийг тодорхойлон гаргах

• Бие махбод, сэтгэл санаа, харилцаанд архины үзүүлэх нөлөөллийг ялган тодорхойлж,

бусдад тайлбарлах

• Архины хэрэглээний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, үр дагаврыг нэрлэн, тайлбарлах

• Архины хэрэглээний нийгэм, эдийн засгийн үр дагаврыг тооцоолох

• Архинаас татгалзаж сурахын ач холбогдлыг ухаарах, хэрэгжүүлэх

Сэдэв 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой, скоч

• Хүний эрхтэн тогтолцооны зурагт үзүүлэн, эсвэл биет үзүүлэн

• Архины сөрөг нөлөө (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1) – зураасын дагуу хайчлан бэлдсэн байна.

• Венийн диаграммын загвар /хананд байрлуулсан байна/

• Жижиг цаасан хайрцаг

• Нөөц хэрэглэгдэхүүн 1.2 - нэг хувь, багуудад хуваарилж өгөхөөр бэлтгэнэ.

• Нөөц хэрэглэгдэхүүн 1.3 - нэг хувь, багуудад хуваарилж өгөхөөр бэлтгэнэ.

• Нөөц хэрэглэгдэхүүн 1.4 - зураасын дагуу хайчилж, хүн бүрт тарааж өгөхөөр бэлтгэнэ.

10 11

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу “Хүнсний зориулалтын

түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан

дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундааг ерөнхийд нь

архи гэнэ.

• Архи ууснаар хүн гэмт хэрэгт өртөх, хүсээгүй бэлгийн хавьталд орох, БЗДХ/ХДХВ-ийн

халдвар авах, осол гэмтэлд өртөх, эд хөрөнгөө алдах зэргээр хохирч болохоос гадна амь

насаа алдаж болно.

• Согтууруулах ундаа нь хүний эрүүл мэнд, удамшил, мэдрэмж, сэтгэхүй, нөхцөл байдлыг

үнэлэх, дүгнэх чадварт сөргөөр нөлөөлж, эрсдэлтэй байдалд хүргэдэг.

• Согтууруулах ундааг удаан хугацаанд хэрэглэх нь хүний эрүүл мэндэд, ялангуяа хүний элэг,

мэдрэлийн тогтолцоо, зүрхэнд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэгийг судлаачид тогтоожээ.

• 15 наснаас бага насандаа архи хэрэглэж эхэлсэн хүмүүс 21-ээс дээш насандаа архи

хэрэглэж эхэлсэн хүмүүсээс архины хамааралтай болох эрсдэл нь 4 дахин их байдаг

байна.

• Архи, согтууруулах ундааг хэрэглэх нь нийгмийн хөгжил, улс орон, гэр бүл, хувь хүнд ч хор

нөлөө үзүүлдэг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Архи уух шалтгаан, нөхцөл

Суралцагчдыг 5-6 хүнтэй 3 баг (суралцагчдын тоо их бол 6 баг болгон хоёр хоёроор ижил

даалгавар өгч болно) болгон хуваана.

1-р багт: Өсвөр насныханы архи уудаг шалтгаан, нөхцөл, нөлөөлж буй хүчин зүйлс

2-р багт: Насанд хүрсэн эрэгтэй хүмүүсийн архи хэрэглэх шалтгаан, нөхцөл, нөлөөлж буй

хүчин зүйлс

3-р багт: Насанд хүрсэн эмэгтэй хүмүүсийн архи хэрэглэх шалтгаан, нөхцөл, нөлөөлж буй

хүчин зүйлсийн талаар харилцан ярилцаж, тодорхойлон гаргахыг хүснэ.

Багш самбарт дараах диаграммыг өлгөнө.

ӨСВӨР

ҮЕИЙНХЭН

СУРГАЛТЫН ЯВЦ

ЭРЭГТЭЙ

ЭМЭГТЭЙ

Сэдэлжүүлэх үйл ажиллагаа:

Суралцагчид хоёр хоёроороо сууна. Нэг минутын хугацаанд хүн бүр өөрийн ирээдүйгээ хэрхэн

төсөөлж байгаа талаараа бодох, дараа нь цаасан дээр дүрсэлж үзүүлэхийг санал болгоно.

Хүсэл мөрөөдлийнхөө талаар зургаа үзүүлэн бие биедээ тайлбарлан санал солилцоно.

Суралцагч бүр хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд:

Ямар гурван зүйл тус болох

Ямар гурван зүйл саад болж болох

Мөн мөрөөдлөө биелүүлэх талаар хүн чухам юу хийх ёстой талаар харилцан ярилцана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Мөрөөдлийнхөө талаар санал солилцохдоо суралцагчид бүтээлчээр хандвал энэ тоглоом маш

сайн явагддаг. Мөрөөдлөө биелүүлэхэд саад болох зүйлд хорт зуршлууд буюу архи уух хэмээн

нэрлэж буй хосод анхаарлаа хандуулан тэдний санааг өөрсдөөр нь тайлбарлуулан бусадтай

санал солилцоно. Хэрвээ дээрх санаа гарахгүй бол чиглүүлэн ярилцаж санааг гаргахад

тусална.

Баг тус бүрийн гаргасан хариултыг тохирох дугуй дүрс дотор жагсаан бичнэ. Багуудын

харилцан ярилцаж гаргасан шалтгаан, нөхцлөөс ижилхэн, давхцсаныг нь гурван дугуй

дүрсний огтлолцсон хэсэгт ялган бичнэ.

Шалтгаан нөхцлийг бүрэн гаргуулахын тулд дараах жагсаалтыг ашиглаж болно. Үүнд:

Уйдсан учраас

Сониучирхсан учраас

Ганцаардсан тул

Ямар ч эрх мэдэлгүй санагдсан учраас

Сэтгэлээр унасан учраас

Итгэл алдарсны улмаас

Стрессд орсоноос

Таашаал авах гэж

Зугаатай санагдсан учраас

Том болсон учраас

Баярт үйл явдал тэмдэглэх гэж

Үе тэнгийнхний дарамт шахалтын улмаас

Бусадтай адилхан байхын тулд гэх мэт.

Амьдралд их тохиолддог үндэслэлтэй шалтгаан нөхцлийг үлдээж бусдыг хөндлөн зураасаар

даруулна. Эдгээр шалтгаанаар архи уух шийдвэр гаргах нь зөв эсэхийг асуун ярилцана.

Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүн, өсвөр үеийнхний архи уух шалтгаан нөхцлийн ялгаатай

болон ижил байдлыг хэлэлцэн учир шалтгааныг дүгнэн ярилцана. Ижил шалтгаануудыг илүү

тодруулан ярилцана. Энэ нь заавал уух хэрэгтэй гэсэн шалтгаан мөн эсэхийг шүүн хэлэлцэнэ.

12 13

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн архи ууж буй шалтгаан, нөхцлийн ялгаатай болон

ижил төстэй байдлын талаар харилцан ярилцаж, эдгээр шалтгаан нөхцлүүдийн хооронд ямар

холбоо хамаарал байгааг дараах асуултын дагуу тодруулан гаргана.

Өсвөр насныханыг архи уухад нөлөөлж болох насанд хүрэгчдийн буруу зан үйл болон бусад

хүчин зүйлс юу вэ?

Гарч болох хариулт:

Архи худалдаж авчруулахаар явуулах

Их архи ууж чаддагаа гайхуулах

Согтуу хүмүүс олшрох

Баярт үйл явдлыг архи ууж тэмдэглэх

Гэр орондоо эцэг, эх нь байнга архи уух

Том болохоороо уугаарай, одоо хэрэггүй хэмээн тоглоом хийх

Архины сурталчилгаа их хийгдэх

Кино, жүжиг үзвэрт архи согтууруулах ундааг их хэрэглэж байгааг харуулах гэх мэт.

Дараах асуултын дагуу багаараа хамтран ярилцаж, дүн шинжилгээ хийнэ. Бусад багийнханд

давхцуулалгүйгээр танилцуулан санал бодлоо солилцоно.

Чиний оршин суугаа хороо, сум, хот, аймгийн болон манай улсын хэмжээнд өсвөр үеийнхэн

архийг хэр их хэрэглэж байгаа гэж бодож байна? Хэрхэн сэргийлэх вэ?

Архи, согтууруулах ундааны сурталчилгааг хэвлэл, телевизийн сувгуудаар гаргах нь архины

хэрэглээнд нөлөөлөх үү? Яагаад?

Өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн архидалтыг бууруулах ямар арга зам байж болох

вэ?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Өсвөр насныхан болон насанд хүрсэн хүмүүсийн архи хэрэглэх шалтгаан харилцан адилгүй

боловч өсвөр насны хүүхдүүд кино, жүжиг, сурталчилгаа болон насанд хүрсэн хүмүүсээс

архи согтууруулах ундааны хэрэглээний талаар буруу ойлголтыг авч байдаг гэдгийг тодруулан

гаргахад анхааран чиглүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Архины бие махбод ба сэтгэл санаанд үзүүлэх нөлөө

Багш дэлгэц, том цаасан дээр “Бие махбодод гарах өөрчлөлт”, “Сэтгэл санаанд гарах

өөрчлөлт” хэмээн тус тусад нь бичиж бэлдсэнээ хананд байрлуулна.

Суралцагчдыг 5-6 хүнтэй баг болгон хувааж, хайрцагт хийсэн Нөөц хэрэглэгдэхүүн 1.1 –ээс

сугалуулна. Багууд ээлжлэн сугалж, ярилцаад мэдээллийг чангаар уншин бусдадаа сонсгож,

тухайн өөрчлөлт нь бие махбодын болон сэтгэл санааны алинд нь хамаарах болохыг хэлж,

харгалзах цаасан дээр эгнүүлэн наана. Наасан зүйлээ эргүүлэн салгаж, дахин ашиглах

боломжтой байх ёстой. Бусад нь тухайн багтай санал нийлж байгаа эсэхээ илэрхийлнэ.

Багуудын санал зөрсөн өөрчлөлтүүдийг тусад нь авч байгаад багш хамгийн сүүлд ярилцаж

байрлуулна.

Ялгаж наасан өөрчлөлтийг суралцагчид дэвтэртээ тэмдэглэж авна.

Баг бүрт хүний эрхтэн тогтолцооны өнгөт зургийг тараан өгнө (зураг бүр дээр аль нэг эрхтэн

тогтолцоог илүү тодоор томруулж харуулсан байна)

Мэдрэлийн тогтолцоо

Зүрх судасны тогтолцоо

Хоол боловсруулах тогтолцоо (элэг, ходоод гэх мэт)

Ялгаруулах тогтолцоо (бөөр, давсаг гэх мэт)

Нөхөн үржихүйн тогтолцоо

Бүх бие болон биеийн булчинг харуулсан зураг гэх мэт байна.

Хэрэв зураг байхгүй тохиолдолд багийн хамгийн сайн зураачийг шалгаруулах бяцхан

уралдаан зарлаж самбар дээр элэг, тархи, зүрх, ходоод гэх мэт эрхтэнг суралцагчдаар

өөрсдөөр нь зуруулан багийн ажилдаа ашиглах боломжтой юм.

Архины бие махбодод үзүүлэх нөлөөллийг өмнө нь багаараа ажиллан наасан том дэлгэц

цаасан дээрээсээ харж, ярилцан өөрийн багт ноогдсон зураг дээр тухайн эрхтэн

тогтолцооны өөрчлөлтийг нь ялган авч наана. Мөн нэмж бичиж оруулж болно.

Багууд бусдадаа ажлаа танилцуулан тухайн эрхтэн тогтолцоонд гарах сөрөг өөрчлөлтийн үр

дагаврыг өөрсдийн ойлголтоор тайлбарлана. Энэ үед шилдэг тайлбарлагчийг шалгаруулж

болох юм. Жишээ нь: Өөрсдийгөө аль нэг телевизийн /Ёо ёо-г анагаах нь гэх мэт/ эрүүл

мэндийн нэвтрүүлгийн хөтлөгч хэмээн нэрлээд бусдадаа тайлбарлаж болох юм.

Багш самбарт хоёр босоо шугам татан “Удаан хугацааны өөрчлөлт” ба “Богино хугацааны

өөрчлөлт” хэмээн самбарыг хуваана.

Том зурагт үзүүлэн дээр наасан өөрчлөлтүүдээ багийн гишүүд ээлжлэн гарч ирэн наалтыг

салган дээрх өөрчлөлт удаан хугацааных уу эсвэл богино хугацааных уу гэдгийг чангаар

уншиж самбарын тохирох хэсэгт наана. Бусад нь харилцан ярилцаж зөв буруу эсэхийг

дүгнэнэ. Багуудын санал зөрсөн өөрчлөлтүүдийг тусад нь байрлуулж байгаад багш хамгийн

сүүлд харилцан ярилцаж байрлуулна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Архинаас шалтгаалан гарах өөрчлөлтийг гурав дараалан өөр өөр байдлаар ажиллуулсанаар

сайн ойлгож, ухаарах боломжийг олгоно. Багш багийн гишүүдэд хүрэлцэхүйц байдлаар

өөрчлөлтийг нарийвчлан гаргаж хуваана. Архины бие махбодод үзүүлэх сөрөг нөлөөнүүдийг

олон дахин нааж ашиглаж болохоор урьдчилан бэлтгэсэн байна.

Суралцагчдыг 5-6 хүнтэй 4 баг болгон хуваана. Архи ууснаас болж үүсэх үр дагаврыг багаараа

гаргаж ирэхийг хүснэ (эерэг ба сөрөг үр дагаврын аль аль нь). Нэг суралцагчийг өөрийнх нь

хүсэлтээр дуудан гаргаж, самбарыг 2 хуваан бичүүлнэ.

Гарч болох үр дагаврын дотор дараах зүйлс багтана.

Муу шийдвэр гаргасан, эсвэл үнэлгээ дүгнэлтийг зөв хийж чадаагүй

Эрүүл мэндийн холбогдолтой асуудал

Сурлага муутай юмуу муу дүн авах

Цагдаагийн байгууллагад дуудагдах

Гэр бүлийн дотор асуудал үүсэх

Хулгай хийх

14 15

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Бэлгийн хавьталд орох (өөрөө хүсээгүй үедээ юмуу хамгаалалтгүйгээр)

Жирэмслэх

БЗДХ авах

Найзуудтайгаа зугаацах

Биеэ барихаа больж, арай илүү чөлөөтэйгээр биеэ авч явах, хяналт суларч зохисгүй

авирлах

Сайхан мэдрэмж төрөх

Баг тус бүрт Нөөц хэрэглэгдхүүн 1.2-ын тохиолдлоос хуваарилж өгнө. Өөрийн багт

оногдсон тохиолдлыг уншин, доор өгөгдсөн асуултын дагуу ярилцан, дүн шинжилгээ хийнэ.

1-р багийн гишүүдийн ярилцах асуулт:

Х. архичин мөн үү?

Х. - д архи ууснаар ямар бэрхшээл, хүндрэл учирч байна?

Х. - г өөрт нь тохиолдсон бэрхшээлээ даван туулахад нь найзууд нь тусалж чадах болов

уу? Туслах боломж, нөхцөл өөр юу байж болох вэ?

Ийм тохиолдолд та Х. - д юу гэж зөвлөх вэ?

2-р багийн гишүүдийн ярилцах асуулт:

Д. архичин мөн үү?

Д.-д ямар бэрхшээл хүндрэл учирч байна?

Архи ууснаар түүнд өөр ямар бэрхшээл хүндрэл нэмж учирч болох вэ?

Д. архи уух зайлшгүй шаардлага байна гэж үзэж болох уу? Яагаад?

Д.-д ажлаа амжилттай явуулах өөр арга замыг зөвлөөрэй.

3-р багийн гишүүдийн ярилцах асуулт:

С. архичин мөн үү?

С. архи ууснаар бэрхшээлээ шийдвэрлэж чадах уу?

С.-д архи ууснаар өөр ямар бэрхшээл, хүндрэл нэмж үүсч болох вэ?

С.-д бэрхшээлээ шийдэх өөр арга замуудыг зөвлөөрэй.

4-р багийн гишүүдийн ярилцах асуулт:

Э. архичин мөн үү?

Э. архи ууснаар ямар нэмэлт хүндрэл, бэрхшээлтэй тулгарч болох вэ?

Архинаас хэрхэн татгалзах арга замыг зөвлөөрэй.

Багийн тайлбар хийх үед эхлээд тухайн багийн гишүүн өөрт оногдсон тохиолдлыг уншиж

өгөн, өөрийн багийн хариултыг танилцуулах ба дараа нь бусад багийн гишүүн санал бодлоо

илэрхийлэх байдлаар ярилцлагыг багш чиглүүлж зохион байгуулна.

Дараах асуултын дагуу бүгдээрээ харилцан ярилцаж дүгнэлт хийнэ.

Архи уух нь дээрх бэрхшээлийг шийдвэрлэх арга зам мөн үү?

Ямар ямар нэмэлт бэрхшээл хүндрэл архи ууснаар үүсч байна вэ?

Гарч болох хариулт:

Архи ууснаар аль нэг бэрхшээл шийдэгдэхгүй

Архи ууж түр зуур бэрхшээл зовлонгоо мартаж болно.

Архи уух нь аливаа бэрхшээлийг шийдвэрлэх зам биш.

Архи ууснаар нэмэлт бэрхшээл, сөрөг үр дагаварт хүрч болно.

Архи ууснаар өөрөө гэмт хэргийн золиос болж болно.

Архи ууснаар өөрийгөө хордуулж, эрүүл мэндээ муутгаж болно.

Архинд донтож болно.

Хүмүүстэй үл ойлголцож, харилцаагаа муутгаж болно.

Архийг хэтрүүлэн хэрэглэснээр өвчин тусч болно.

Гэр орныхон, үр хүүхдээ зовоох гэх мэт.

Бодит амьдрал дээр тохиолддог өөр ямар, ямар жишээ байж болохыг суралцагчдаар

гаргуулан ярилцана.

Дараах асуултын дагуу хамтран ярилцаж, бусдадаа тайлбарлана.

Хүний амьдралд тохиолдож буй дээрх бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэж болох вэ?

Архи уухгүйгээр дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэх өөр ямар арга зам байж болох вэ?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Архи ууснаар ямар ч хүндрэл бэрхшээл шийдэгдэхгүй, тухайн бэрхшээлийг үүсгэж байсан эх

сурвалж хэвээр үлдэн, харин нэмж олон бэрхшээлийг бий болгож болно гэдгийг ойлгуулахад

багш үйл ажиллагаагаа чиглүүлнэ. Суралцагчдын гаргаж ирэх амьдралд тохиолддог жишээ нь

кино болон жүжгээс үзсэн жишээ ч байж болно гэдгийг сануулаарай.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Архины нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөө

Суралцагчдыг 5-6 хүнтэй 5 баг болгон хувааж, баг тус бүрт Нөөц хэрэглэгдхүүн 1.3 –т буй

тохиолдлоос нэг нэгийг тарааж өгнө. Багийн гишүүд өөрт оногдсон тохиолдлыг уншин, хамтран

ярилцаж, доорх асуултын дагуу дүн шинжилгээ хийнэ.

Тухайн тохиолдлын гол баатар архи уусаар байвал ямар байдалд хүрч болох вэ?

Багууд ажиллаж дууссаны дараа баг бүрээс нэг суралцагч гарч ирэн өөрт оногдсон тохиодллын

хувьд үүсэх нөхцөл байдлыг хэлнэ. Энэ үед багшийн сонгосон сайн дурын нэгэн суралцагч

баг бүрийн хэлсэн санааг давхардуулалгүй самбарт жагсаан бичих ба бусад нь дэвтэртээ

тэмдэглэнэ.

Гарч болох хариулт:

С.-ийн түүх

Гэрийнхэн нь байнгын стресстэй

байна.

Байнга айдас, түгшүүртэй байна.

Гэр бүлийнхнээ гэмтээж болно.

Гэр бүлийнхнийхээ амь насанд аюул

учруулж болно.

Өөрөө гэмтэж, амь насандаа аюул

учруулж болно.

Гэмт хэрэгтэн болж болно.

Ажилгүй болж болно

Гэр бүлээсээ салж болно.

16 17

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Ц.-гийн түүх

Том хүү нь тэнэмэл хүүхэд болно.

Хүү нь сургуулиасаа завсардаж

болно.

Нөхөртэйгээ цуг архинд донтох өвчин

туссан байна.

Н.-ийн түүх

Байнга айдас түгшүүртэй байна.

Үргэлж стресстэй байна.

Тэнэмэл хүүхэд болж болно.

Хүү нь архичин болж болно

Г.-гийн түүх

Гэр оронгүй болж болно.

Гэмт хэрэгтэн болно

А.-гийн түүх

Хүсээгүй жирэмсэлсэн

БЗДХ болон ХДХВ/ДОХ тусч болно.

Ганц бие ээж болно.

Ажилгүй болно.

Үр хөндүүлнэ.

Үр хөндүүлсэнээс болж хүндрэл гарч

амь насанд нь аюул учирч болно.

Оюуны хомсдолтой хүүхэд төрүүлнэ.

Орон гэргүй болж болно.

Өвчилж болно.

Эхнэр хүүхдээ гэмтээж, амь насанд

нь аюул учруулж болно.

Аавтайгаа зодолдож, гэмтээж, амь

насанд нь аюул учруулж болно.

Аав нь өвчилж болно.

Амь насаа алдаж болно.

Хулгай хийж байгаад баригдаж

зодуулан гэмтэж болно.

Үр хөндүүлсэнээс болж үргүйдэлтэй

болж болно.

Эр хүнд итгэхээ болино.

Хүүхэд нь оюуны хомсдолтой төрж

болно.

Эрхтэн тогтолцооны гаж хөгжилтэй

төрж болно.

Багууд хариулж дууссаны дараа самбарт бичсэн жагсаалтад суралцагчдын анхаарлыг

хандуулан, архидалт ихэсвэл нийгэмд ямар ямар сөрөг үр дагавар үүсч болох талаар дүгнэн

ярилцана.

Дараа нь багш хананд “Нийгмийн сөрөг нөлөө”, “Эдийн засгийн сөрөг нөлөө” гэсэн 2 гарчиг

бүхий том цаас наана. Нөөц хэрэглэгдэхүүн 1.4-г зураасын дагуу хайчлан тарааж өгнө.

Багаараа ярилцан тохирох хэсэгт байрлуулна. Өмнө нь ярилцаж гаргасан жагсаалтаа ашиглан

архины хэрэглээний нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг шинээр нэмж байрлуулна.

Суралцагчдыг доорх хүснэгтийг дэвтэртээ бичихийг хүсээд хүмүүсийн архины хэрэглээнд

зарцуулдаг эдийн засгийн тооцоо хийж үзэх гэж байгаа тухай хэлнэ.

Тооцоо хийгээд дууссан бол цөөн суралцагчаас асууж дундаж тоон утгыг гаргана. Дараах

асуултын дагуу ярилцаж хичээлийг дүгнэнэ.

Архинд зарцуулсан энэ их мөнгийг өөр ямар зүйлд зарцуулж болох байсан бэ?

Зөвхөн архи худалдан авахад энэ тооцоо гарч байгаа бол архинаас үүдэлтэй бусад

үр дагаврыг бодож үзнэ үү? Тухайлбал, өвчин тусах, осол аваарт орох, гэмт хэрэгт

холбогдох гэх мэт. Энэ тохиолдол бүрт хэдий хэмжээний зардал мөнгө орно гэж бодож

байна вэ? Ярилцаарай.

Шалтгаан, нөхцөл Тоо ширхэг Нэг бүрийн үнэ /төг/ Нийт үнэ

Шинэ жил

Цагаан сар

Аялал

Бусад

Бүгд ....................

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Гэр бүлийн архины хэрэглээний тооцоог гаргасан дүнгээ ашиглан баг бүр жүжигчилсэн тоглолт

хийж болно. Багш цагийн багтаамжаа харгалзан энэ үйл ажиллагааг зохион байгуулна. Архийг

өөрөө хэрэглэх, эсвэл хэрэглэхгүй байсан ч гэр бүлийн хэн нэгэн хэрэглэдэг бол адилхан л

гэр бүлийн эдийн засагт хохирол учруулах болно гэдгийг ойлгуулахад анхаарна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Шийдвэр гаргах

Суралцагчдыг хос хосоор нь баг болгоод, доор өгсөн байгаа хоёр тохиолдлыг уншиж өгнө.

Тохиолдлуудыг сонссоны дараа хосууд нь “Шийдвэр гаргалт” модулийн хүрээнд танилцуулсан

шийвэр гаргалтын аль нэг загварыг ашиглан, шийдвэр гаргах ёстой гэдгийг хэлнэ. Суралцагчид

дараах зүйлсийг хийх ёстой болно. Үүнд:

Тохиолдол тус бүрийн хувьд байж болох сонголтуудыг тодорхойлох

Ямар үйлдэл хийхээ шийдэх

Тухайн шийдвэр нь яагаад сайн шийдвэр болж байгааг батлах шалтгаануудыг нэрлэх.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Дээрх гурван зааврыг самбар дээр бичих эсвэл урьдчилан том үзүүлэн байдлаар бэлдэнэ.

18 19

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Тохиолдол 1: Чи архи уудаггүй бөгөөд архи уух эсэхээ шийдэх шаардлагатай болсон ямар

нэгэн нөхцөлд орж үзээгүй байгаа билээ. Бямба гаригийн үдэш болох Баяраагийн төрсөн

өдрийн баярт чи уригдаад байгаа ба энэ нь архитай нийллэг болно гэсэн яриа чих дэлсжээ.

Чи юу хийх ёстой вэ?

Тохиолдол 2: Хоёр жилийн өмнөөс чи архи ууж эхэлсэн ба түүнээс хойш чи долоо хоног бүр

юмуу 14 хоног бүрт ууж байгаа билээ. Чи архи уусныхаа маргааш шартсан босч ирдэг ба чамд

маш хэцүү байдаг учраас дахиад хэзээ ч ингэж их ууж байхгүй гэж өөртөө үргэлж амладаг.

Гэсэн ч архи ууж л орхидог. Чи юу хийх ёстой вэ?

Суралцагчид нь энэ даалгаврыг гүйцэтгэж дуусахаар хосоороо боловсруулсан шийдвэрүүд

болон үүнийгээ тайлбарлах шалтгаануудаа өөр нэг хосын хийсэн зүйлстэй харьцуулж үзэхийг

хүснэ. Дараа нь асуултуудад хэрхэн яаж хариулснаа ангийнхандаа тайлбарлан, хийсэн ажлаа

бусадтайгаа хуваалцахыг хэд хэдэн хосоос хүснэ. Эдгээр хосын тайлбарласан шалтгааны

талаар бусад суралцагч ямар бодолтой байгааг нь асууна.

Суралцагчдаас дараах асуултыг асууж, даалгаврын боловсруулалтыг хийнэ.

Шийдвэр гаргахдаа та нар аль загварыг ашигласан бэ? Яагаад?

Архи гэх мэт зүйлсийн талаар урьдчилан шийдвэр гаргасан байх нь яагаад чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

Хэрвээ ингэхгүй юм бол үе тэнгийнхнийхээ дарамт шахалтад бууж өгөх магадлал чиний

хувьд их байх болно.

Чи өөрөө юу хүсч байгаа тухайгаа тунгаан бодох цаг чамд арай их байх болно.

Гаргах шийдвэр чинь илүү нухацтай тунгаан бодсон зүйл байх болно.

Архины нөлөөн доор байгаа үедээ шийдвэр гаргах оролдлого хийх нь тийм ч оновчтой

санаа биш шүү дээ.

Хэрвээ чи архи уухыг хүсэхгүй байна гэсэн шийдвэр гаргах юм бол чи ямар зүйлсийг марталгүй,

байнга санаж явах хэрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

Үгүй гэж хэлэх нь хэвийн үзэгдэл

Өөрийн нэгэнт гаргасан шийдвэрийг бусдад хэлэхдээ өөртөө итгэлтэй байх хэрэгтэй.

Өөрийн гаргасан шийдвэрийг тууштай баримтлах хэрэгтэй.

Үе тэнгийнхнийхээ үзүүлэх шахалт дарамтыг эсэргүүцэх хэрэгтэй.

Архи ууж эхлэх юмуу үргэлжлүүлэн уухаар шийдэх юм бол чи ямар ямар зүйлсийг харгалзан

үзэх шаардлагатай болох вэ?

Гарч болох хариулт:

Эрүүл мэндтэй чинь холбоотойгоор гарч болох эрсдлүүд /зүрхний, элэгний өвчин гэх мэт/

Өөрт чинь эвгүй байдаг шарталт

Дараа нь өөрөө гэмших ямар нэг зүйл хийх

Чамайг өөр хүн ашиглаж болох нөхцөл байдалд өөрийгөө оруулах

Архи уух явдал нь чиний амьдралд асуудал болоод байгаагийн зарим шинж тэмдгийг нэрлэнэ

үү?

Гарч болох хариулт:

Чи архи уухаа болихыг хүсч байгаа боловч больж чадахгүй байх

Хэт их ууж байгаадаа өөрийгөө зэмлэх юмуу өөртөө эвгүйцэх сэтгэгдэл үе үе төрдөг

болох

Архинаас болж юмуу архины нөлөөн дор байгаа үедээ эргэн тойронд байгаа хүмүүстээ

хүс хэрэглэх, хүчирхийлэл үзүүлдэг болох

Архи уух зуршлуудтайгаа холбоотой гарах мөнгө зардлыг дийлэхгүй болох гэх мэт.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 5

Архи ба жендэр

Суралцагчдыг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялган 5-аас дээшгүй хүнтэй байхаар тооцож багт

хуваана. Баг бүрт дэлгэц цаас, маркер өгнө. Суралцагчдаас дэлгэц цаасыг голоор нь тэнцүү

хувааж нэг тал дээр “ЭРЭГТЭЙ” нөгөө тал дээр нь “ЭМЭГТЭЙ” гэж бичихийг хүснэ.

Доорх тохиолдлыг уншиж өгнө.

Г., С. хоёр нэг ангид сурдаг оюутнууд бөгөөд гэрлээд нэг жил болж байна.

Ангийнхантайгаа зугаалгаар яваад гэртээ бага зэрэг халамцуу ирсэн. Ээж нь Г.-г архи

уугаад, хүнээ байж хэмээн удтал загнажээ. Г.-ийн дүү Ш. та яагаад эгчийг ганцааранг

нь загнаад байгаа юм бэ? хэмээн асуутал “Эмэгтэй хүн байж, эр нөхөртэйгээ зэрэгцэн

архи ууж ирээд байхдаа яахав дээ” гэж хариулсан. “Тэгээд ахыг та архи ууж болно гэж

байгаа юм уу” гэж асуутал “Бараг уугаагүй ирсэн эр хүнд юу хэлдэг юм” гэжээ.

Доорх асуултад багаараа харилцан ярилцаж хариултаа харгалзах баганад бичих даалгавар

өгнө.

Эрэгтэй хүн баяраар, эсвэл найзуудтайгаа архи уух нь байх л зүйл?

Эмэгтэй хүн баяраар, эсвэл найзуудтайгаа архи уух нь байх л зүйл?

Архи уусан эмэгтэй болон эрэгтэй хүнийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

Архи уусан эрэгтэй хүнийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

Архи уусан эмэгтэй хүнийг хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ?

2 баганы хариултыг харьцуулан ярилцаж, ялгаа байгаа бол яагаад гэдгийг дүгнэн ярилцана.

Архи уухад хүмүүсийн дунд тогтсон хэвшмэл ойлголт нөлөөлдөг эсэх талаар ярилцлага,

мэтгэлцээн өрнүүлж болно. Дараах хэлц үг болон асуултыг ашиглаарай.

“Эр хүн наадамд гурван даваатай, найранд гурван дугараатай”

“Дөч хүрээд дөнгөж амс, Тавь хүрээд тавьж уу, Жар хүрээд жаргаж уу”

Архи уугаад согтохгүй, сайхан наргиж чаддаг хүнийг жинхэнэ эр хүн гэж магтдаг. Яагаад?

Эмэгтэй хүн архичин болдоггүй тул ганц уучихад зүгээрээ

Архи хүний биеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг тул эр хүн хааяа нэг уух хэрэгтэй

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагч бүр санаа бодлоо илэрхийлсний дараа сургагч багш суралцагчдад архи,

согтууруулах ундаа нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь адилхан нөлөөлдгийг хэлж, ялгаж

үзэх нь буруу гэдгийг хэлнэ. Эрэгтэй хүнийг ууж болно хэмээн хүлээн зөвшөөрч байгаа нь

тэдэнд буруу хандлага тогтоход нөлөөлнө. Иймээс эрэгтэй, эмэгтэй аль ч насны хүн архи

уухыг буруу хэмээн үзэх хэрэгтэйг суралцагчдад тайлбарлана.

20 21

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу харилцан ярилцаж, тухайн сэдвийг дүгнэнэ.

Өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн архи уух шалтгаан, нөхцлийг бууруулах

боломжуудыг хэлнэ үү?

Өсвөр насныханыг архи уухад насанд хүрэгчдийн үзүүлж буй нөлөөг хэрхэн багасгах вэ?

Архи, тамхины хүний бие махбод, сэтгэл санаанд үзүүлэх сөрөг нөлөөг ялган тодорхойлж

тайлбарлана уу?

Архины нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг тайлбарлана уу?

Архидалт ихсэх нь нийгэм, эдийн засагт ямар аюул учруулж болох вэ? Тус бүр 3-ийг

нэрлэн тайлбарлана уу?

Архины хэрэглээнд хэвшмэл ойлголтууд нөлөөлж болох уу? Жишээ гарган тайлбарлана

уу?

Архи ууснаар өөрт тохиолдсон асуудлаа шийдвэрлэх боломж байгаа юу? Ажил бүтээхийн

тулд архи уухыг та юу гэж үзэж байна?

Архи уух, тамхи татахаас татгалзах чадвартай болоход нөлөөлөх хамгийн чухал зүйл юу

вэ?

Архи уухгүй байх шийдвэр гаргахад нөлөөлөх хамгийн чухал зүйл юу вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.1

АРХИНЫ СӨРӨГ НӨЛӨӨ

Согтууруулах ундаа нь хүний элэг, мэдрэлийн тогтолцоо, зүрх зэрэгт хамгийн их сөрөг нөлөөг

үзүүлдэг.

Элэг 100 гр архийг хэвийн болгож задлахад 1 цагийн хугацаа зарцуулдаг ба эргээд хэвийн

байдалд ороход хэдэн өдөр зарцуулдаг.

Архи хэрэглэснээр элэгний эсүүд гэмтэж устан оронд нь жижиг хөндийнүүд үүсч өөх, тос

хуримтлагдан элэгний өөхжилт бий болно.

Өөхөлсөн элэг нь яваандаа архинаас үүссэн элэгний үрэвсэл болон хатууралд /цирроз/

хүргэнэ.

Элгэнд сорвижилтын эдүүд үүсч цусыг элгээр чөлөөтэй дамжихад саад болох учраас цус

бүрэн шүүгдэж чаддаггүй. Хорт бодисууд хүний биенд хуримтлагдан сөрөг нөлөөг үзүүлнэ.

Сорвижилт үүсээд эхэлсэн тохиолдолд элэгний хатуурлыг эмчлэх боломж бага байдаг.

Архийг удаан хугацаанд хэрэглэх нь элэгний хорт болон хоргүй хавдар үүсэх нөхцлийг

бүрдүүлдэг.

Архи нь зүрхний булчингийн эсийг сонгомлоор шууд гэмтээдэг тул зүрхний булчингийн эсийн

бүтэц, эзлэхүүн нь өөрчлөгдөнө.

Архи нь цусны артерийн даралтыг ихэсгэж цус бүлэгнэлтийг нэмэгдүүлж зүрхний агшилтын

тоог олшруулна.

Зүрхийг өөрийг нь тэжээдэг титэм судасны үрэвсэлд хүргэнэ. Улмаар зүрхний үйл ажиллагааны

дутагдал, зүрхний шигдээс гэх мэт үүсч болно.

Цусан дахь өөх тосны хэмжээ ихэссэнээр судас хатууран улмаар зүрхний өвчин үүсгэх болон

цус харвалтад хүргэнэ.

Маш бага хэмжээний архи уусан ч гэсэн мэдрэлийн сэрэл саатлын процессын тэнцвэрт байдал

алдагдаж бие махбодын бүх зохицуулга, тохируулгыг алдагдуулдаг.

22 23

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Архи нь хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлнө. Архаг архичдын тархины

эс, эдүүд ихээр гэмтсэнээс тэнэгрэх шинж тэмдэг илэрч болно.

Хоол боловсруулах үйл явц алдагдаж, ходоод нарийн гэдэсний үйл ажиллагаанд өөрчлөлт

гарч, аминдэм, микроэлементүүд гэдэсний ханаар шимэгдэх нь багасна.

Согтууруулах ундаа нь ходоодны үйл ажиллагааг хямрааж, ходоодны хүчлийн хэмжээг

ихэсгэж, ходоодны улайлт, үрэвсэл, шарх, цаашилбал хавдар үүсгэх аюултай.

Архи уусны дараа тархины эсүүд, элэгний эсүүд, зүрхний булчин, ходоодны салстад 15-28

хоног агуулагддаг ба энэ хугацаанд бүхий л эрхтэний үйл ажиллагааг хямраана.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.2

Х.гийн түүх

1-Р БАГ

Х. оюутан болоод гурван жил болж байна. Ангийнхан, эсвэл найзуудтайгаа хамт бааранд

орж бүжиглэх дуртай. Ингэх болгондоо архи, эсвэл пиво уудаг. Сүүлийн үед уусныхаа дараа

шартаж хичээлээ таслах тохиолдол гардаг болсон. Уусандаа гэмшдэг боловч найз нартайгаа

уулзахаар мартчихдаг. Уухгүйг хичээдэг боловч найз нар нь шахсаар уулгачихдаг. Найз нарыгаа

өөрт нь тусална гэдэгт итгэлтэй байдаг учраас тасарч унатлаа уухаас айдаггүй. Өөрөө ч гэсэн

найз нараа хэцүүдсэн үед нь орхихгүй гэж боддог. Мөнгөгүй үедээ бусдаас зээлэн дараа нь

ээж ааваасаа худал хэлэн мөнгө авдагтаа санаа зовдог боловч өөр арга байхгүй гэж санадаг.

Олон цагийн хичээл тасалж, явцын шалгалтуудад унасан болохоор жилийн чөлөө авах байх

гэж сүүлийн үед айж байгаа.

Сэтгэл санаа тогтворгүй болж, ууртай уцаартай болох

Д.-гийн түүх

2-Р БАГ

Сэтгэлээр унах, хямрах

Сэтгэл гутралд орох

Сэтгэлийн хөөрөлд орох

Ганцаардах

Хий юм үзэх

Би дунд сургуулиа төгсөөд наймаа хийж эхэлсэн. Одоо махны ченж хийдэг. Ажлаа бүтээхийн

тулд заримдаа хүмүүсийг архиар дайлах шаардлага гардаг. Дайлж байгаа учраас би өөрөө ч

гэсэн уух хэрэгтэй болдог. Гэрийнхэн маань үүнд дургүй байдаг. Мах нийлүүлдэг хүмүүстэйгээ

сайн харьцаатай байх нь миний хувьд маш чухал зүйл. Гэтэл тэдний ихэнх нь ууж, наргих

дуртай хүмүүс байдаг.

3-Р БАГ

С.-гийн түүх

Гурван жил үерхсэн найз залуугаасаа салаад хагас жил болж байна. Хааяа ганцаардахаараа

найз нартайгаа эсвэл ажлын газрынхантайгаа хамт жаахан ууж, ярьж суухаар сэтгэл санаа

тайвширч, хөгжилтэй сайхан санагддаг. Сүүлийн үед арай л ойр ойрхон уугаад байгаагаа

анзаарсан. Дандаа уудаггүй болохоор архичин биш гэж бодож байна.

Хий юм сонсох

Э.-гийн түүх

4-Р БАГ

Харгис түрэмгий зантай болох

Би нэгэн хувийн компанитай. Барилгын ажил эрхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Ажил

амжилттай явагдаж байгаа бөгөөд санхүүгийн хувьд хөл дээрээ зогссон гэж боддог. Найз

нартайгаа болон ажлын түншүүдтэйгээ хамт наргих үе олон гардаг. Сүүлийн үед нэг уухаараа

3-7 хоног үргэлжлүүлэн уудаг болсон. Гэрийнхэн уурлаж архичин болох нь гэж дургүйцдэг

боловч би дуртай үедээ уухаа больж чадна гэж боддог.

24 25

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

АРХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.3

С. ийн түүх

Сургуулиа төгсөөд мэргэжлийн ажилдаа орж чадаагүй болохоор өөрийн дургүй ажлаа хийж

байгаа. Заримдаа уур хүрч, ажлаасаа гармаар байдаг боловч эхнэр, хүүхдээ тэжээх ёстой

болохоор дургүйд хүчгүй гэгчээр хийсэн л болж байна. Ажилдаа ядарч залхсан үедээ, уур хүрсэн

үедээ найз нартайгаа уудаг байсан. Одоо цалин буух ч юм уу мөнгөтэй болсон үедээ архи уудаг.

Их согтсон үедээ гэрийнхэндээ агсам тавьж эхнэр, хүүхдүүддээ гар хүрсэн байдаг. Заримдаа хамт

архи уусан хүмүүстэйгээ ч зодолдсон байдаг.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.4

АРХИНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ НИЙГЭМД ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨ:

Гэмт хэрэг нэмэгддэг.

Эрхтэн тогтолцооны төрөлхийн гаж хөгжилтэй хүүхдийн тоо нэмэгдэнэ /уруул, тагнай

сэтэрхий, зүрхний гажиг, гар хуруу мөчдийн гажиг, түнхний дутуу хөгжил гэх мэт/

Ц.-гийн түүх

Нөхөр маань сүүлийн хэдэн жил архи уух нь ихсэж, тэр бүртээ агсан тавьж биднийг зовоодог

болсон. Иймээс бага уулгах гэж ууж байгаа архийг нь би хувааж уудаг болсон. Архи уусан үедээ би

юу болж байгааг мэдэхгүй байдаг болохоор надад амар санагддаг. Гэхдээ том хүү маань сүүлийн

үед гэртээ байхаас дургүйцэн гадуур тэнээд шөнө л орж ирдэг болсон. Сургуульдаа ч тогтмол

явахгүй байгаа. Бага охин маань оюуны хомсдолтой учраас угаасаа сургуульд явдаггүй. Би архи

уухгүй байя гэж боддог ч нөхрийгөө архи авчрахад хамтдаа уудаг. Гэрийн эд хогшлоо зарж уудаг

болсон.

Н.-гийн түүх

Манай аав архи нэлээн их уудаг. Архи уусан үедээ биднийг загнаж эсвэл олон сургаал айлддаг.

Ээжийг эсвэл биднийг дургүйцлээ илэрхийлвэл хашгирч орилон, биднийг хөөж, заримдаа зодно.

Энэ үед нь миний уур их хүрдэг ба сүүлийн үед аавтайгаа хэрэлдэж, муудалцах болсон. Аав архи

уусныхаа маргааш нь санаа нь зовон биднийг халамжлан, буруу зүйл хийсэндээ гэмшиж байгаа

нь харагддаг. Уг нь аав амьдралынхаа төлөө л зүтгэж яваа хүн, олон хүүхдээ өсгөхөд түүнд хэцүү

байгаа гэдгийг би ойлгодог. Аавыг архи уусан үедээ битгий ирээсэй гэж боддог. Аавыг архи ууж

ирсэн өдөр би аавтай муудалцаж зодуулхаас айж найзуудынхаа нэгнийд эсвэл хамаатныхаа айлд

очиж хонодог болсон. Манай найзууд хааяа төрсөн өдөр, ямар нэг баяр тэмдэглэхдээ архи уудаг.

Би ч гэсэн уудаг боловч хэзээ ч аав шиг агсан согтуу тавьдаг хүн болохгүй гэж боддог.

Г.-гийн түүх

Сүүлийн жилүүдэд би ажлаасаа халагдсан. Гэр бүлээсээ ч салсан. Архийг өдөр болгон уудаг

болсон. Уухаа болихсон гэж боддог ч чадахгүй л байна. Архины мөнгө олохын тулд төмөр цуглуулж

тушаадаг. Заримдаа зэс утас, айл, албан газрын хайс хулгайлан тушааж мөнгө олдог. Заримдаа

гэртээ очихгүй гудамжинд унтсан байдаг.

А.-гийн түүх

Сургуулиа төгсөөд хонхны баяр тэмдэглэж, манай ангийнхан амралтанд явахад би согтож

ангийнхаа Ц.-тэй унтсан байсан. Тэр надад таалагддаг байсан л даа.Би нутагтаа ирж ажилд орсон

хойноо жирэмсэн болсноо мэдсэн. Ц.-д утсаар хэлтэл тэр миний хүүхэд гэдгийг чи юугаар батлах

юм гээд утсаа салгасан.

Хулгай, дээрмийн шинжтэй хэргүүд ихэснэ.

Хүчирхийлэл нэмэгдэнэ.

Ажиллах хүчний нөөцөд сөргөөр нөлөөлнө.

Ажлын бүтээмж буурсанаас нийгмийн хөгжил удааширна.

Нийгмийн халамж хүсэгчид ихэснэ.

Оюуны хомсдолтой хүний тоо нэмэгдэнэ.

Ажлын чадваргүй хүний тоо нэмэгдэнэ.

Архаг өвчлөлтэй хүний тоо ихэснэ.

Харгис шинж чанартай гэмт хэрэг ихэсч, хүн амын дунд айдас түгшүүр нэмэгдэнэ.

Гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэл нэмэгдэнэ.

26 27

МОДУЛЬ 12: СЭДЭВ 1

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

БЗДХ болон ХДХВ/ДОХ- той хүмүүсийн тоо нэмэгдэнэ.

Асрах газрын хүүхдийн тоо ихэснэ.

Өрх толгойлсон ганц бие эх, эцгийн тоо ихэснэ.

Хараа хяналтгүй тэнэмэл хүүхдийн тоо ихэснэ.

Сургууль завсардалт ихэснэ.

АРХИНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ:

Архи үйлдвэрлэдэг цөөн тооны хүмүүс баяжина.

Гэр бүлийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө.

Ядуу хүмүүсийн тоо нэмэгдэнэ.

Орон гэргүй хүний тоо нэмэгдэнэ.

Нийгмийн халамж хүртэх хүний тоо ихэссэнээс улсын төсөвт дарамт учруулна.

Эдийн засгийн боломж муутай хүн, айл өрхийн тоо нэмэгдэнэ.

Сурлага сайтай ч төлбөрийн чадваргүйгээс их дээд сургуульд орж чадахгүй.

Эцэг, эх нь архины мөнгө олох зорилгоор хүүхдүүдээ насанд хүрээгүй байхад нь ажил эрхлүүлнэ.

Сэдэв 2

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Мөнгө олох зорилгоор хүүхдүүдээ ашиглана.

28

29

МОДУЛЬ 12: СЭДЭВ 2

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ЗОРИЛГО

Тамхи татах шалтгаан нөхцлийг судлан, тамхины хэрэглээний байдалд дүгнэлт хийх

ЗОРИЛТ

Энэ сэдвийг үзэж судалсанаар дараах мэдлэг, чадвар, хандлагыг эзэмших болно.

• Тамхины тухай ерөнхий ойлголттой болох

• Тамхинд агуулагдах хорт бодисуудыг мэдэх

• Залуу хүмүүсийн тамхи татдаг шалтгааныг тодорхойлох

• Тамхины хэрэглээний түвшинг тодорхойлж бууруулах арга замыг ярилцах, хэрэгжүүлэх

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Тамхи гэдэг нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, хэрэглэсэн үедээ мансууруулах

нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай, донтуулах, хорт хавдар үүсгэх чадвартай, 4000

орчим химийн бодис агуулдаг хүний биед хортой нөлөө бүхий бодисыг хэлнэ.

• Тамхи нь бие махбодод богино хугацаанд зүрхний цохилт хурдсах, амьсгал олшрох, цусны

даралт ихсэх, уушгинд агаарыг дамжуулах гуурсан хоолойг цочроох, үрэвсүүлэх, ханиалгах,

уушгины уян хатан чанарыг бууруулж бүрэн амьсгал авах боломжийг багасгадаг.

• Урт хугацаанд уушгины хавдар, багтраа үүсэх гол шалтгаан нь болдог

• Тамхины хорт утаа нь цусны урсгалыг хязгаарлаж, арьсанд очих хүчилтөрөгч шимт

бодисуудын хэмжээ нь буурснаас нүүр царайны өнгө гундаж хөхөвтөр саарал өнгөтэй

харагдах болно.

• Зүрх судасны өвчнөөр нас барж буй хүмүүсийн 70% нь тамхи татдаг хүмүүс байдаг ба зүрх

судасны хурц өвчнүүдийн 30% нь тамхинаас шалтгаалсан байдаг.

• Эрэгтэй, эмэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгаан нь болдог.

• Идэвхигүй буюу дам тамхидалт нь тамхи татдаггүй хүн тамхичин хүний татсан тамхины

утаагаар амьсгалахыг хэлнэ. Учир нь тамхины шаталтын үед утаа нь орчинд тарахад никотин

болон тамхины бохь нь 2 дахин илүү болдог. Утаа нь ямар ч шүүлтүүрээр шүүгддэггүй.

• Тамхи татах эсэх талаар урьдчилан шийдвэр гаргаснаар тамхи хэрэглүүлэх гэсэн үе

тэнгийнхэний шахалтыг эсэргүүцэх боломжтой болдог.

• Нэгэнт тамхи татаад эхэлчихсэний дараа тамхинаас гарах нь маш хүнд байдаг тул тамхи

татаж эхлэх шийдвэрийг гаргахаасаа өмнө тамхи татахтай холбоотой бүхий л жишээ,

баримтыг судалсан байх нь чухал.

• Архаг тамхичин болох нь хувь хүн, гэр бүл, нийгэмд хохирол учруулахаас гадна үр хүүхдэдээ

буруу үлгэр дууриалал үзүүлнэ.

СУРГАЛТЫН ЯВЦ

Сэдэлжүүлэх үйл ажиллагаа:

Анги дотор тойрон явж: суралцагч бүрээс нэрээ, эсвэл хочоо хэлээд, өөрсдөдөө төрж байгаа

ямар нэг мэдрэмжийн талаар бусад хүмүүстэй ярилцахыг хүснэ. Энэ нь тэдний санааг зовоож

байгаа болон баяр баясгалантай болгож байгаа зүйлс, эсвэл яг тухайн мөчид бодож байгаа

бодол гээд санаандаа орж байгаа юу дуртайгаа бусадтайгаа хуваалцаж болно гэдгийг хэлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Тамхи татах шалтгаан, нөхцөл

Бэлтгэх зүйл

• Том цаас, маркер

• Самбарын үзэг, шохой, өнгийн фломастер

• Нөөц хэрэглэгдэхүүн 2.1-ийг том цаасан дээр үзүүлэн байдлаар бэлтгэнэ.

• Нөөц хэрэглэгдэхүүн 2.2-ийн судлаачийн багийн гишүүдийн тоогоор

• Нөөц хэрэглэгдэхүүн 2.3 - Багийн тоогоор

• Нөөц хэрэглэгдэхүүн 2.4 - Нэг хувь

Суралцагчдыг 5-6 хүнтэй 4 багт хуваана. Баг бүрт том цаас өгөх ба 1-р багт тамхи татахын

давуу тал, 2-р багт тамхи татахын сул тал, 3-р багт хүмүүсийн тамхи татдаг шалтгаан, нөхцөл,

4-р багт тамхи татахгүй байх шалтгаан, нөхцлийн талаар ярилцаж, жагсаалт гаргах даалгавар

өгнө.

Багууд ажлаа хийж дууссаны дараа 1-р багаас эхлэн хийсэн ажлыг нь тайлбарлуулна. Баг тус

бүрээс томилогдсон гишүүд багийн ажлаа бусад багийнханд танилцуулна.

30 31

МОДУЛЬ 12: СЭДЭВ 2

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Тамхи татахын давуу тал гэж байраг байхгүй гэдэгт анхаарлыг хандуулан, хүмүүс яагаад тамхи

татдаг талаар 3-р багийн хийсэн ажил дээр хамтран ярилцаж, тухайн багийн хийсэн ажилд

гараагүй шинэ санааг нэмж тайлбарлан хамтарч ярилцана.

Тамхи татах шалтгаан, нөхцлийг бүрэн гаргуулахын тулд дараах хувилбарыг багш ашиглан

суралцагчдыг чиглүүлж болно.

Гарч болох хариулт:

Хийх зүйл олдохгүйгээс

Шохоорхсон учраас

Гоё харагдах гэж

Том болсон мэт санагдуулах

Гомдсон учраас

Турах гэж

Өөрийгөө хэнд ч хэрэггүй мэт

санагдсан гэж бодсон үедээ

Стрессээ тайлах гэж

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Тамхи татах эсэхээ шийдэх нь

Тэмдэглэлт үйл явдал тохиолдсон

үедээ

Найз нартайгаа нийлж, доргисон,

онгирсон үедээ

Хүмүүс тамхи татдаг учраас

Сөрөг үр дагавар, хор холбогдлыг

мэддэггүй учраас

Хүндрэлтэй асуудалд шийдэл олж

чадахгүйгээс

Суралцагчдад том цаасан дээр бичиж бэлтгэсэн “Тамхи татах уу, болих уу?” Нөөц

хэрэглэгдэхүүн 2.1-ийг самбарт байрлуулж суралцагч тус бүрийг дэвтэртээ уг хүснэгтийг

зурахыг хүснэ. Дууссан бол хүснэгтийг өөрсдийн бодлоороо бөглөж бичих тухай хэлж, яагаад

тамхи татаж эхлэх хэрэггүй гэж бодож байгааг тайлбарласан шалтгаанаа зүүн гар талд, тамхи

татаж эхлэхийг дэмжсэн байж болох шалтгаанаа баруун гар талын хэсэгт жагсаан бичихийг

суралцагчдаас хүснэ.

Нэгэнт тамхи татаад эхэлсэн бол “Тамхинаас гарах уу, болих уу?” нэртэй хүснэгтийн баганыг

мөн ижил арга замаар бөглөж бичихийг суралцагчдаас хүснэ.

Гаргасан шийдвэрээ ангийнхаа бусад суралцагчидтай хуваалцахгүй гэдгийг суралцагчдад

ойлгуулна. Одоо “Тамхи татах уу, болих уу?”, эсвэл “Тамхинаас гарах уу, болих уу?” гэсэн

гарчигтай хүснэгтээс өөртөө хамааралтай аль нэгийг нь сонгож авахыг суралцагч нэг бүрээс

хүснэ.

Дараа нь тухайн сонгож авсан хүснэгтийн багана тус бүрт бичигдсэн байгаа шалтгаан тус

бүрийг нэг нэгээр нь авч үзээд, тухайн шалтгаанд 1-10 хүртэл оноо өгөхийг бүх суралцагчдаас

хүснэ. 10 гэдэг нь тухайн шалтгааныг өөрийнхөө хувьд маш сайн бөгөөд маш чухал гэж

тооцсон болохыг, харин 1 гэдэг нь тухайн зүйлийг тийм ч оновчтой санаа биш, мөн өөртөө

нэг их чухал биш гэж тооцсон болохыг харуулна. Дараа нь багана тус бүрийн нийлбэр оноог

нэмж бодохыг хүснэ. Илүү оноо авсан тал нь тухайн суралцагчийн гаргах шийдвэрийг харуулах

болно.

Дараа нь суралцагч бүрээс тамхи татахыг дэмжсэн хамгийн хүчтэй гурван шалтгаан (энэ нь

хамгийн өндөр оноо авсан шалтгаанууд гэсэн үг юм), мөн тамхи татахгүй байхыг дэмжсэн

хамгийн хүчтэй гурван шалтгааныг тус тус дугуйлахыг хүснэ.

Дараах асуултыг суралцагчдаас асууж, дасгал ажлын боловсруулалтыг хийнэ. Үүнд:

Онооны нийлбэр нь чиний хувьд зөв шийдвэрийг зааж өгч чадаж байна уу? Хэрвээ

чадахгүй байгаа бол яагаад?

Тамхи татах нь хүний биед хортой гэдгийг хүн болгон мэдэж байгаа. Үүнийг мэдсээр

байж яагаад өсвөр насны хүүхдүүд болон бусад хүмүүс ч гэсэн тамхи татаж эхэлдэг гэж

та нар бодож байна вэ?

Гарч болох хариулт:

Маш олон төрлийн хариулт гарч ирж болох боловч магадгүй хамгийн чухал нь тамхитай

холбоотой эрүүл мэндийн асуудал мөнгөний зардлыг мэдэж байгаа мөртлөө чи ЯАГААД

тамхи татаж эхлэхийг хүсч байна вэ гэдэг талаар эргэцүүлэн тунгаах явдал болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Тамхины сөрөг нөлөө, үр дагавар

Суралцагчдыг 5 хүнтэй багт хувааж дараах үйл ажиллагааг явуулна (бүлгийн хүний тоо тэнцүү

байх хэрэгтэй). Бүлэг тус бүрийн хүнийг дотор нь 1-5 хүртэл дугаарлуулна. Бүлэг бүрээс ижил

дугаартай хүмүүсийг нэгтгэж судлаачийн баг байгуулна.

Судлаачийн баг бүрт тамхины сөрөг нөлөөний тухай багш урьдчилан бэлтгэсэн

хэрэглэгдэхүүн 2.2 –ыг тарааж өгнө.

Нөөц

Материалаа уншиж судалсаны дараа судлаачийн багийн гишүүд үндсэн багтаа очиж шинээр

судалж, сурч ирсэн зүйлээ бусдадаа ээлжилж заана. Багийн бусад гишүүд тухайн сэдвээр

судлаачаас асуулт тавьж лавлаж болно. Зарим нэг маргаантай асуудал дээр багш тусална.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хичээлийн бэлтгэл болгож ангид тамхины талаар багахан судалгаа авч, түүний үндсэн дээр

5 хүнтэй багаар суралцагчдыг хувааж, нөөц хэрэглэгдэхүүнийг ашиглах заавар өгнө. Багш

тамхины тухай, тамхины бие махбодод үзүүлэх нөлөөний талаарх тарааж өгөх материалыг

хүрэлцэхүйц тоотой бэлтгэсэн байна. Судалгааны асуултыг багш зайлшгүй шийдвэрлэх

асуудлууд дээр тулгуурлан хийнэ.

Багууд өмнөх үйл ажиллагааны үед эзэмшсэн мэдээллээ ашиглан хүснэгтийг бөглөнө.

Эрхтэн тогтолцоо

Уушги

Зүрх судас

Тамхины богино хугацаанд

үзүүлэх нөлөө

Тамхины урт хугацаанд

үзүүлэх нөлөө

32 33

МОДУЛЬ 12: СЭДЭВ 2

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Бүлгээр ажилласны дараа бүлгийн тайлбарлагч ажлын хэсгийн материалыг бусад бүлэгт

танилцуулна. Бусад багынхан тус бүлгийн хариултад дүн шинжилгээ хийж, харилцан ярилцаж,

мэтгэлцэх ба багш удирдан чиглүүлнэ.

Эцэст нь багийн тайлбарлагчид нэгдсэн дүгнэлтийг танилцуулж, самбар болон том цаасан

дээр бичиж өлгөнө. Багш багуудын үйл ажиллагааг дүгнэнэ. Хүний тоо дутвал багийн үйл

ажиллагаанд багш өөрөө оролцож болно.

Багуудад Нөөц хэрэглэгдэхүүн 2.3-ыг тарааж өгч тамхинд агуулагдах бодисын талаар мэдээлэл

өгнө. Дараах асуултын дагуу харилцан ярилцана.

Тамхинд агуулагдах эдгээр хортой бодисуудын нөлөөг хүн тамхи татаж байх үедээ ягаад

мэддэггүй вэ?

Тамхины хоруу чанарыг бууруулахын тулд юу хийж болох юэ?

Тамхичин хүний 8 төөрөгдлийг багуудаар хэлэлцүүлэн, дүн шинжилгээ хийлгэнэ.Тамхинаас

гарахад эдгээр төөрөгдөл хэр зэрэг нөлөөлөх талаар ярилцана.

1. Архи ууж байснаас л дээр

2. Хэдийгээр биед хортой ч удаан хугацаагаар татаагүй учраас хор нөлөө нь илрэх болоогүй

3. Тамхи татах нь стресс, биеийн ядаргааг тайлдаг.

4. Тамхи татах нь бусдад тансаг дэгжин харагддаг.

5. Тамхийг татсанаар биеийн галбирыг хэвээр нь хадгалдаг.

6. Өвөл тамхи татах үед дулаацдаг

7. Анхаарал төвлөрүүлж ажлаа сайн хийхэд тусалдаг

8. Ганцаардлаас авардаг.

Багш 4 сурагчийг сайн дураар нь босгож Нөөц хэрэглэгдэхүүн 2.4-т өгсөн тохиолдлыг нэг

нэгээр нь чанга дуугаар уншуулна. Бусад сурагчид эдгээр тохиолдолд юуны тухай өгүүлж

байгааг сайтар тунгаан бодож суух ёстойг сануулна.

Бүх тохиолдлыг уншиж дууссаны дараа багш дараах асуултыг асууна.

Эдгээр тохиолдлуудад юуны тухай өгүүлж байна вэ?

Ямар ижил ба ялгаатай зүйлс байсан бэ?

Дам тамхидалт гэж юу вэ? Түүний нөлөө юу вэ?

Дам тамхидалтын улмаас биед ямар ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

Гарч болох хариулт:

Толгой өвдөх, эргэх

Дотор муухай оргих

Бөөлжих

Нүд улайх

Ханиалгах

Цээжээр өвдөх

Цэртэй ханиалгах

Ханиадаар олон удаа өвчилж,

эдгэхгүй удах

Уушгины хавдар

Зүрхний шигдээс

Даралт ихэсдэг болох гэх мэт

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Тамхины нийгэм, эдийн засгийн нөлөө

Суралцагчдыг 5-6 хүнтэй баг болгон хуваана. Баг тус бүр тамхи татдаг хүний тоо олон байх

нь нийгэм болон улс орон, гэр бүлийн эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг тодорхойлон

бусадтай саналаа давхцуулалгүйгээр солилцоно (эерэг, сөрөг нөлөө аль алийг нь). Багуудын

гаргасан эерэг нөлөө нь үүсгэж буй сөрөг нөлөөг хүлээн зөвшөөрөхүйц ач холбогдолтой

эсэхийг шүүн хэлэлцэнэ. Багуудад дараах асуудлыг хэлэлцэн, өөрсдийн саналаа нэгтгэн том

цаасан дээр жагсаан бичихийг хүснэ. Тамхины хэрэглээг дэлхий дахинд болон Монгол улсын

хэмжээнд хэрхэн бууруулж болох вэ?

Багууд хэлэлцэн нэгдсэн саналыг гаргана.

Тамхины эдийн засгийн тооцоо хийсэн дараах загварыг ашиглан багаараа ярилцан, дүгнэлт

хийнэ.

Тамхи татаж эхэлснээр хувь хүний эдийн засагт гарах зардлыг тооцож үзвэл:

Өдөрт татах

тамхины тоо

Нэг бүрийн

Үнэ

Сард

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Жилд

Ширхэг Үнэ /төг/ Ширхэг Үнэ /төг/

1 1 200 30 6.000 365 73.000

2 200 60 12.000 730 146.000

3 200 90 18.000 1095 219.000

10 200 300 60.000 3650 730.000

15 200 450 90.000 5475 1.095.000

20 200 600 120.000 7300 1.460.000

2 1 150 30 4.500 365 54.750

2 150 60 9.000 730 109.500

3 150 90 13.500 1095 164.250

10 150 300 45.000 3650 547.500

15 150 450 67.500 5475 821.250

20 150 600 90.000 7300 1.095.000

Эндээс хэрэв та 10 жил тамхи татсан гэвэл 10.950.000-14.600.000 төгрөгөөр өөртөө хор

худалдаж авсан гэсэн үг. Тэгэхээр өөр хэн нэгэн биш, Та өөрөө өөрийнхөө эдийн засгийг

хохироодог дайсан болж байна.

Та тамхинаас татгалзвал энэхүү мөнгөөр авахыг хүсч байгаа зүйлс болон шаардлагатай өөр

зүйлд зарцуулах боломжтой болно хэмээн ойлгуулахад анхаарна.

34 35

МОДУЛЬ 12: СЭДЭВ 2

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 5

Архи, тамхины хэрэглээг бууруулах арга зам

Багуудыг дараах асуудлын дагуу хэлэлцэн өөрсдийн саналаа нэгтгэн илэрхийлэхийг хүснэ.

Гаргасан саналаа том цаасан дээр жагсаан бичиж бусдадаа тайлбарлана.

Архи, тамхины хэрэглээг бууруулах ямар арга хэмжээг бодлогын түвшинд авч хэрэгжүүлж

болох вэ?

Архи, тамхины хэрэглээг бууруулахын тулд албан байгууллагууд ямар арга хэмжээг авч болох

вэ?

Архи, тамхины хэрэглээг бууруулахын тулд хувь хүн юу хийх хэрэгтэй вэ?

Архи, тамхины нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах

хэрэгтэй вэ?

Багууд архи, тамхины хэрэглээг бууруулах талаар гаргасан саналуудаасаа хэрэгжүүлэх

боломжтой 10 санааг сонгон авна. Дараах хүснэгтэд жагсаан бичнэ.

АРХИ, ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ

Хэрэгжүүлэх санаа

Эрэмбэ/1-10/

Гаргасан санаануудыг хэлэлцэж эрэмбэлүүлнэ. Хүснэгтийн арын хэсэгт хамгийн ач

холбогдолтой бөгөөд хэрэгжүүлсэнээр архи, тамхины хэрэглээ бууруулах санаагаа бүгд

хэлэлцэн тогтож “1” гэж эрэмбэлнэ. Цааш нь ач холбогдлоор нь дараалуулан эрэмбэлнэ. Энэ

нь архи, тамхины хэрэглээг бууруулахад хамгийн чухал зайлшгүй шаардлагатай байгаа арга

замыг тодорхойлох боломжийг олгоно.

Баг бүр архи, тамхины хэрэглээний эсрэг уриа гарган бусад багийнхандаа танилцуулахыг

хүснэ. Дуу, шүлэг, зураг болон өөр бусад хэлбэрийг ашиглаж болно. Хамгийн шилдэг уриаг

шалгаруулан өөрийн хамт олны амьдралдаа хэрэгжүүлэх уриагаар сонгоно.

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж хичээлийг дүгнэнэ.

Тамхины үр дагавраас хэрхэн сэргийлэх вэ?

Тамхидалтын үр дагавраас хэрхэн сэргийлэх вэ?

Дам тамхидалтын сөрөг нөлөөг тайлбарлана уу?

Улс орны хэмжээнд архи, тамхины хэрэглээг бууруулахад та бүхний оруулах хувь нэмэр

юу байж болох вэ?

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

36 37

МОДУЛЬ 12: СЭДЭВ 2

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

ТАМХИ ТАТАХ УУ, БОЛИХ УУ?

Тамхи татаж эхлэх үү, болих уу?

ДЭМЖСЭН

ЭСЭРГҮҮЦСЭН

Тамхинаас гарах уу, болих уу?

ДЭМЖСЭН

ЭСЭРГҮҮЦСЭН

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.2

ТАМХИНЫ БИЕ МАХБОДОД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ

Тамхи татангуут хүний бие махбодод маш олон өөрчлөлтүүд гарна. Никотины нөлөөгөөр

зүрхний цохилт хурдсаж, амьсгал олширч, цусны даралт ихэсдэг. Никотин нь донтуулах

үйлчилгээтэй бөгөөд хэрвээ тамхи татахгүй хэсэг зуур байвал никотин бие махбодод

шаардагддаг. Дахин тамхи татахад дээрх сэтгэл зовоосон шинж тэмдэгүүд багасдагаас

бие махбод тайвширч сайхан болсон мэт сэтгэгдэл төрдөг.

Нүүрсний дан исэл нь булчин болон биеийн эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээг

багасгадаг учраас уушгинд илүү их агаар оруулахын тулд илүү олон амьсгалах

шаардлагатай болдог ба үүний улмаас амьсгал олширдог.

Уушгинд агаар дамжуулагч гуурсан хоолойг цочроож, үрэвсүүлж, нарийсгах

үйлчилгээтэй маш олон хий тамхинд агуулагддаг. Эдгээр хийн нөлөөгөөр хоолойн салст

ирвэгнэж ханиалгадаг.

Мөн тамхины бохь уушгины дотор бүрхэвчийг гэмтээж уушгины уян хатан чанарыг

бууруулдагаас ханиалгах болон амьсгал өнгөц олон болдог.

Тамхи нь хувийн ариун цэвэрт нөлөөлнө. Тамхи нь амнаас ба амьсгалсан агаараас, мөн

үснээс үргэлж үнэртдэг. Тамхины үнэр хувцсанд нь шингэхээс гадна тамхины бохьны

улмаас шүдэн дээр толбо тогтдог.

Яс болон холбоос эд эрсдэлд өртөж ясны сийрэгжилт болно. Мөн сүүжний толгой

хугарах, үе мөчний үрэвсэл, ууц хэсгээр өвдөх, бэртэл гэмтэлтэй холбоотой үений

уутанцарын үрэвсэл, үений холбоосын үрэвсэл, шөрмөс гэмтэх, ясны хугарал зэрэгт

өртөмхий болно.

Тамхины утаанд удаан өртсөнөөр бие махбодын коллаген боловсруулах чадвар алдагдаж

үений холбоос, шөрмөс түүний бэхэлгээ гэмтсэн үе мөчний эмчилгээний хугацаа

удаашрахад хүргэнэ.

Тамхи нь артерийн судсыг нарийсгаж судас хатуурах өвчний шалтгаан болдог. Үүний

улмаас зүрхний шигдээс болон зүрхний бусад өвчнөөр өвчилнө. Тамхины улмаас

артерийн судасны хананд янз бүрийн бодисууд хуримтлагдаж цусны урсгалыг

саатуулснаар зүрхэнд хэт их ачаалал өгдөг.

Тамхины хорт утаа нь цусны урсгалыг хязгаарлаж, арьсанд очих хүчилтөрөгч шимт

бодисын хэмжээ нь буурснаас нүүр царайны өнгө гундаж хөхөвтөр саарал өнгөтэй

харагдах болно.

Уушгины хавдар үүсэхэд тамхи гол шалгаан болдог нь батлагдсан. Тамхи татдаг хүмүүс

уушгины хавдраар өвчлөх, нас барах нь тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулбал 10 дахин

их байдаг байна. Уушгины хавдрын 80 хувь орчим нь тамхинаас шалтгаалсан байдаг.

Зүрх судасны өвчнөөр нас барж буй хүмүүсийн 70% нь тамхи татдаг хүмүүс байдаг ба

зүрх судасны хурц өвчнүүдийн 30% нь тамхинаас шалтгаалсан байдаг.

Гуурсан хоолойн архаг үрэвсэл болон уушги тэлэгдэх шалтгаан болдог.

Эрэгтэй эмэгтэйчүүдийн үргүйдэл үүсэх шалтгаан нь болдог.

Багтраа өвчний шалтгаан болдог.

38 39

МОДУЛЬ 12: СЭДЭВ 2

ТАМХИ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.3

НЭГ ШИРХЭГ ТАМХИНД АГУУЛАГДАХ ХОРТ БОДИС

Тамхинд 4000 орчим химийн бодисууд агуулагддаг бөгөөд ихэнх нь хортой нөлөө үзүүлдэг.

Үүний 40 гаруй нь хавдар үүсгэх шинж чанартай байдаг.

Тамхины утаанд дараах химийн бодис агуулагддаг. Үүнд:

1) Ацетильальдегид (амьсгалын замын эрхтнийг үрэвсүүлдэг)

2) Акролин (амьсгалын замын эрхтнийг үрэвсүүлдэг)

3) Арсейник (хүчтэй хор)

4) Кадми (уушгийг үрэвсүүлдэг)

5) Винил-хлор (мансууруулагч, бэлгийн чадавхийг сулруулдаг)

6) Катран (хамгийн ихээр хорт хавдар үүсгэдэг)

7) Полони (210)- (цацраг идэвхт бодис)

8) Толуидин (үрэвсүүлэгч)

9) Формальдегид (үрэвсүүлэгч)

10) Уритан (үрэвсүүлэгч)

11) Цианы хүчил (хүчтэй хортой бодис)

12) Аммиак (хор, амьсгалын замын эрхтэнг үрэвсүүлдэг)

13) Бутан (мэдрэлийн системийг сулруулдаг, амьсгал боогдуулдаг)

14) Метил хлор (тархинд хортой)

15) Никотин (зүрх судсанд муугаар нөлөөлдөг). Никотины нөлөөгөөр зүрхний цохилт хурдсаж

амьсгал олширч цусны даралт ихэсдэг. Никотин нь донтуулах үйлчлэлтэй бөгөөд хэрвээ

тамхи татахгүй хэсэг зуур байвал никотиныг бие махбод шаардах шинж тэмдгүүд илэрнэ.

16) Пиридин (эрэгтэй хүний дааварт хүчтэй нөлөөлдөг, үрэвсүүлдэг)

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.4

ДАМ ТАМХИДАЛТЫН ЖИШЭЭ

1. Т. Хотын нэгэн сургуулийн 11-р ангид, харин ах Да. нь Их сургуулийн 5-р курсийн оюутан.

Т., Да. хоёр хичээлдээ хичээнгүй, аав ээжийн үгэнд ордог, ер нь л хүмүүжилтэй хүүхдүүд.

Аав нь ажлаас тараад гэртээ ирээд л байнга тамхи татаж, ээж нь үглэж, гарч тат л даа

гэх боловч үгэнд нь орсон удаагүй. Тэд хичээлээс тараад ирэхэд л гэр нь битүү хөх утаа.

Хаалга үүдээ, цонхоо онгойлгоход овоо амьсгаа авах боломжтой болно. Гэвч аав нь дахин

нөгөө л тамхиа татаж эхлэнэ. Да. тамхины тухай багш нараас сурсан мэдсэн зүйлээсээ

хэлэх боловч аав нь “одоо өнгөрсөн миний хүү, тамхинаас гарч чадахгүй нь, хүсэхгүй ч

байна даа” гэв. Аав нь сүүлийн үед эмнэлгээр бараг байнга л явдаг болов. Хааяа маш их

зовиуртайгаар муухай ханиалгаж, царай нь харалсан юм шиг харагддаг. Дүү Т., ээж хоёр

ч өвөлжингөө ханиадтай л ханиалгаж явдаг болсон.

2. Б. нь 11-р ангиа төгсөөд их сургуулийн шалгалт өгсөн боловч оноо нь дутаж ээжийн

найз болох Ду.-гийн лангуунд худалдагчаар ажиллахаар болов. Т. хааяа лангууны найз эгч

нартайгаа нийлж, сууж ярилцана. Худалдагч нарын ихэнх нь тамхи татна. Т. анх дуурайж

тамхи татсаар байгаад өдөрт 1 хайрцаг тамхи татдаг болсоор 5 жил болсон ба үүнийг гэр

бүлийнхэн нь хориглоод дийлээгүй л байна. Заримдаа аав маань татдаг байж байгаад

одоог хүртэл зүгээр байгаа юм чинь би залуу хүн зүгээр л байх даа гэж боддог. Сүүлийн

үед зүрх нь өвдөж, даралт нь ихсээд байх шиг болсон. Маргааш эмнэлэгт үзүүлнэ.

3. Х. сургуулиа төгсөөд хурим хийж хүүхэдтэй болжээ. Хүүхдээ өсгөх гээд бас ажилдаа орсон

болохоор ачаалал ихтэй байгаа. Нөхөр нь тамхи татдаг учраас байнга л утаанд байна. Нүд

нь улайж, толгой нь өвддөг болсон.

4. О.–гийн ажлын газрынхан их тамхи татна. Т тамхи татахаа болиод удсан ч их ханиалгадаг

цээжээр өвддөг болсон. Сүүлийн үед их ядарч сульддаг болсон. Эмчид үзүүлтэл .....

40 41

МОДУЛЬ 12: СЭДЭВ 3

ВИДЕО ТОГЛООМЫН ХАМААРАЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

Сэдэв 3

ВИДЕО ТОГЛООМЫН

ХАМААРАЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ЗОРИЛГО

Видео тоглоом болон бусад тоглоомын ач тус, хор холбогдлыг тодорхойлох

ЗОРИЛТ

• Тоглоомын ач холбогдлыг тодорхойлох

• Тоглоомын эерэг болон сул талуудыг тодорхойлох

• Видео тоглоомын ач холбогдол, сул талыг тодорхойлох

• Видео тоглоомын хамаарал үүсэх, донтохоос сэргийлэх аргуудад суралцах

• Өөрийгөө болон бусдыг видео тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Шагай, шатар, бөмбөг, компьютер, пазл, рубикийн шооны зураг, эсвэл бодитоор

• Нөөц хэрэглэгдэхүүн 3.1-Багийн тоогоор

• Нөөц хэрэгдэгдэхүүн 3.2 - Нэг хувь

• Нөөц хэрэглэгдэхүүн 3.3 - Нэг хувь. Тасархай шугамын дагуу хайчилж бэлтгэнэ. Эсвэл

тус бүрийг А4 цаасны 2/1-д байхаар томоор бичиж бэлтгэсэн байна.

42 43

МОДУЛЬ 12: СЭДЭВ 3

ВИДЕО ТОГЛООМЫН ХАМААРАЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Тоглоомоор хүүхдийг ямар хүн болж өсөж хөгжихийг тодорхойлж болдог.

• Зарим тоглоомууд нь хүний сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлдэг бол зарим нь хурд,

авхаалж самбаа зэргийг нэмэгдүүлдэг. .

• Тоглоом нь хүн төрөлхтөнд зайлшгүй хэрэгцээтэй хэдий ч хэтрүүлэх нь нэг хүнээр ч

зогсохгүй хэсэг бүлэг хүмүүсийг ах дүү хамаатан садан, цаашилбал нийгмээс ч холдуулах

аюултай

• Видео тоглоом нь олон давуу болон сул талуудтай.

• Видео тоглоомоор донтон тоглох нь хүний эрүүл мэнд, сэтгэн бодох чадвар, сэтгэл хөдлөл,

танин мэдэхүйн үйл явц, харилцаа зэрэгт сөргөөр нөлөөлөх сэтгэцийн эмгэг үүсэхэд

хүргэдэг байна.

• Донтолт нь 4 үе шатаар явагддаг сэтгэцийн хүнд эмгэг юм.

• Сониучирхан сонирхох, дурлан сонирхох үеийг эцэг эхчүүд анзаарахгүй байж болно.

• Хамааралд орох болон дасан архагших үед эмчилгээ хийлгэх шаардлагатай.

• Хорт зуршил, донтолтын үед эмчид хандан мэргэжлийн туслалцаа аван эмчлүүлэх хэрэгтэй.

• Видео тоглоомын хамаарал үүссэн найз нөхдөдөө эцэг эх болон эмчтэй хамтран туслах

ёстой

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Тоглоомын төрлүүд

Суралцагчдыг хамгийн дуртай тоглоом нь юу болох, яагаад дуртай байдаг талаараа хажууд

суугаа хүнтэйгээ хос болон ярилцахыг хүснэ. Суралцагчдаас дуртай тоглоомуудыг нь асуун

багцалж самбарт жагсаан бичиж, тухайн хамт олны тоглодог тоглоомын төрлүүдийг гаргана.

Суралцагчдаас дараах асуултуудыг асуун харилцан ярилцана.

Тоглоом гэж юу вэ?

Гарч болох хариулт:

Зугаацах хэлбэр

Хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх арга

Таних мэдэхүйн нэг хэлбэр

Тоглоомын ямар төрлүүд байдаг вэ?

Гарч болох хариулт:

Монгол ардын тоглоом, уламжлалт тоглоом

Видео болон бусад компьютерийн программт

тоглоом

Спортын тоглоом

Хөгжөөнт тоглоом

Мөрийтэй тоглоом

Хөзрийн тоглоом

Даалуун тоглоом

Шатар даам гэх мэт.

Тоглоомыг хэн хэн тоглодог вэ?

Гарч болох хариулт:

Хүүхдүүд

Насанд хүрэгчид

Завтай хүмүүс

Тусгайлан сонирхдог хүмүүс

Тоглох нь юунд хэрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх

Стрессээ тайлах

Сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх

Найз нартай болох

Харилцаагаа сайжруулах гэх мэт.

Ангид шагай, шоо, эвлүүлдэг зурагт тоглоом, шатар, компьютерын тоглоом, бөмбөг зэрэг

тоглоомын зургийг хол хол байрлуулан суралцагчдыг 1 тоглоом сонгон хажууд нь очихыг хүснэ.

Дараа нь суралцагчдаас доорх асуултыг асууна.

Яагаад энэ тоглоомыг сонгосон бэ?

Гарч болох хариулт:

Дуртай учраас

Дуртай тоглоомтой төстэй учраас

Тоглож сурахыг хүссэн учраас

Ямар тоглоом гэдгийг мэдэх гэж гэх мэт

Нэг тоглоомыг сонгосон хүмүүс нэг багийн гишүүд болно.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ 2

Тоглоом тус бүрт суралцагчдыг аль болох тэнцүү тоотойгоор хуваахыг эрмэлзэх хэрэгтэй.

Ингэх нь хичээл хийхэд багийн гишүүд ижил тоотой байх боломжтой болно. Хэрэв аль нэг

тоглоомын төрөлд бусдаасаа илт илүү тоотой суралцагч очвол тэр багийг 2 хувааж болно.

Баг тус бүрт сонгосон тоглоомынх нь талаарх товч мэдээллийг Нөөц хэрэглэгдэхүүн 3.1-г

тараан өгч судлуулна. Цөөн хүнтэй багийн хүмүүс бусад олон хүнтэй багаас хүн нэмж авч

болно. Гэхдээ дараах мэдээллийг ашиглан өөрийн багийн сонгосон тоглоомоо сурталчлан

хүнийг татах аргаар хүн нэмж авна.

44 45

МОДУЛЬ 12: СЭДЭВ 3

ВИДЕО ТОГЛООМЫН ХАМААРАЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Тоглоомын нөлөө

Энэ сэдвээр тоглоомын ашигтай ба сул талуудыг илрүүлнэ гэдгийг суралцагчдад тайлбарлана.

Дараах асуултын дагуу харилцан ярилцана.

Хүмүүс ямарваа нэгэн тоглоомыг хэнтэй тоглодог вэ?

Гарч болох хариулт:

Найз нартайгаа

Эцэг эхтэйгээ

Эмээ өвөөтэйгөө

Танихгүй хүмүүстэй

Тоглоомын ашигтай тал нь юу вэ?

Гарч болох хариулт:

Харилцааны чадвар сайжруулна.

Хамтач болно.

Сэтгэн бодох чадвар сайжирна.

Тоглоомын сөрөг тал нь юу вэ?

Гарч болох хариулт:

Цаг хугацааг их үрнэ.

Хүнийг тоглоомын донтолттой болгож болно гэх мэт.

Ажлынхантайгаа

Анги хамт олонтойгоо

Найзынхаа найзтай

Таних мэдэх хүрээ тэлнэ.

Авхаалж самбаа нэмэгдэнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ 2

Тоглоом гэсэн ерөнхий сэдвийн дор сургалтаа явуулж байгаа учраас суралцагчид янз бүрийн

тоглоомын төрлүүдийг бодон танд хариулт өгнө. Тиймээс бүгдэд ойлгомжтой болгох үүднээс

суралцагчдаас ямар тоглоомыг бодож хариулсныг асуух нь чухал.

Суралцагчдыг 5 багт хувааж баг бүрт Нөөц хэрэглэгдхүүн 3.2-оос нэг нэг тохиолдлыг сугалуулан

өгч, уншиж, хамтран ярилцаад доорх асуултад хариулахыг хүснэ.

Тухайн тохиолдолд тоглоомын эерэг болон сөрөг нөлөө нь юу байсан бэ?

Тоглоом тус бүрийн сөрөг нөлөөнөөс сэргийлэх арга замуудыг тодорхойлоорой.

Цаашид яах вэ? Зөвлөөрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Видео тоглоомын хамаарал, донтолт, түүний үе шат

Суралцагчдыг 4 баг болгон хуваана. Видео тоглоомын хамаарал, донтолт залуучуудын дунд

хэр зэрэг их байгаа бол? Яагаад? гэсэн асуултын дагуу хэлэлцэнэ.

Гарч болох хариулт:

Видео тоглоомонд донтоод байгаагаа хүн өөрөө болон гэр бүлийнхэн нь анзаарахгүй

байсаар архаг хэлбэрт шилжин, эмчлэгдэхэд төвөгтэй, удаан хугацаа шаардагдах

байдалд орсон байдаг. Иймээс донтолтын шинжүүдийг мэддэг байх шаардлагатай гэж

суралцагчдад тайлбарлана.

Видео тоглоомонд донтох үед илрэх шинжийг өөрсдийн мэдлэгт тулгуурлан жагсаан

бичихийг хүснэ. Аль болох олон шинжийг гаргавал сайн болно гэдгийг хэлнэ.

Багууд ажлаа бусад багийнханд давхардуулалгүйгээр танилцуулан, хэлэлцэж, шинж

тэмдэг бүр видео тоглоомын хамаарал, донтолтын шинж тэмдэг мөн эсэхийг бүгдээрээ

шүүн ярилцана.

Багш самбарыг “Бие махбодод илрэх шинж”, “Сэтгэл санаанд илрэх шинж”, “Зан үйлд

илрэх шинж” гэсэн 3 босоо баганад хуваана.

Багуудад Нөөц хэрэглэгдэхүүн 3.3–ыг зураасын дагуу хайчлан тарааж өгнө. Тухайн шинж

тэмдгийг аль хэсэгт хамаарагдахыг багаараа ярилцан тогтооно. Багийн гишүүд нэг нэг

шинж тэмдгийг бусад багийнханд танилцуулан тохирох хэсэгт байрлуулна. Яагаад тухайн

хэсэгт байрлуулах болсоноо бусдадаа тайлбарлана. Бусад багийн гишүүд зөв байрлуулсан

эсэхийг шүүн ярилцана. Аль хэсэгт байрлуулах тал дээрээ санал зөрөлдсөн шинж тэмдгийг

тусад нь байрлуулан хамгийн сүүлд хэлэлцэж зохих хэсэгт байрлуулна.

Тэдний гаргасан шинж тэмдгүүдээс нөөц хэрэглэгдэхүүн дээр тусгагдаагүй байгаа шинж

тэмдгийг ялган тохирох хэсэгт ярилцан байрлуулна.

Одоо багуудад том цаас тараан өгнө. Том цаасан дээр,

1-р багт: Сониучирхан сонирхох үе

2-р багт: Дурлан сонирхох үе

3-р багт: Хамааралд орох үе

4-р багт: Дасан архагших үе гэж бичин самбарт байрлуулсан жагсаалтаас ялган ангилж

бичихийг хүснэ.

Багийн гишүүд хамтран ярилцаж, шийдэн, тохирох шинж тэмдгийг харгалзуулан бичнэ. Багийн

гишүүд санал зөрсөн тохиолдолд тухайн шинж тэмдгийг бичилгүй, тусад нь бичнэ.

Багш 4 босоо баганаар хуваан донтолтын 4 үеийг гарчиг хэлбэрээр бичсэн том цаасыг хананд

байрлуулна.

Бүх багууд ээлжлэн багийн гишүүд нэг нэгээрээ өөрийн багт оногдсон донтолтын үе шатны

шинжүүд бүхий картыг самбар дээрээс салган авч, өмнө нь хийсэн жагсаалтандаа тулгуурлан

бусдадаа тайлбарлан өөрийн багийн авсан үе шатанд наан байрлуулна. Бусад нь сонсон

зөв, буруу байрлуулсаныг хэлж, санал нэгдсэн үед наана. Санал зөрөлдсөн үед хэлэлцэн,

бүгд санал нийлсэн хэсэгт байрлуулна. Байрлуулаагүй үлдсэн шинж тэмдэг байгаа эсэхийг

шалгана. Хамгийн олон шинжийг зөв байрлуулсан багийг багш урамшуулж болно.

Видео тоглоомын донтолтоос сэргийлэх арга замыг багууд тодорхойлон гаргаж хэлэлцээд

бусад багийнхантайгаа санал давхцуулалгүйгээр тайлбарлана. Багш багуудын гаргасан

саналыг нэгтгэн дүгнэнэ.

46 47

МОДУЛЬ 12: СЭДЭВ 3

ВИДЕО ТОГЛООМЫН ХАМААРАЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Донтолтын шинж илэрсэн бол сэтгэцийн эмчид хандаж мэргэжлийн зөвлөгөө, эмчилгээ

хийлгэх хэрэгтэй гэдгийг ойлгуулна. Ялангуяа хамааралд орох, дасан архагших үед сэтгэцийн

эмчилгээ зайлшгүй хийлгэх хэрэгтэй гэдгийг анхааруулна.

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу харилцан ярилцаж дүгнэнэ.

Тоглоомын давуу талыг тайлбарлана уу?

Тоглоомын сул талаас хэрхэн сэргийлж болох вэ?

Видео тоглоом эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тайлбарлана уу?

Видео тоглоомын хамаарал, донтолт үүссэн байгааг хэрхэн мэдэх вэ?

Видео тоглоомын донтолтоос хэрхэн сэргийлэх вэ?

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.1

ТОГЛООМЫН ТӨРЛҮҮД

Шагайгаар тоглох олон янзын тоглоом байдаг. Нясалж тоглоход шагайг ижил талаар

бууснаар нь хооронд нь няслаж оносон тохиолдолд хоёр шагайн нэгийг авна. Үлдсэн

шагайг мөн л ижил талаараа бууснаар нь онож няслах хэрэгтэй. Аль болох олон шагай

түүх нь чухал. Мөн алаг мэлхий өрөх, шагай шүүрэх, морь уралдах гэх мэт тоглоомууд нь

өөр өөрийн гэсэн дүрэмтэй, тэдгээрээр тоглосон суралцагч өөртөө аль болох олон шагай

цуглуулах хэрэгтэй.

Рубрикийн шоо - Шооны зургаан талын ижил өнгүүдийг хольсны дараа өнгүүдийг анх

байсан шиг нэг талдаа байхаар эвлүүлнэ. Эвлүүлэхдээ аль болох бага цаг зарах хэрэгтэй.

Эвлүүлдэг зураг буюу Пазл - Тодорхой өгөгдсөн зураг, эсвэл дүрсийн дагуу өөр хооронд

нь эвлүүлэн тоглоно. Хугацаа бага зарцуулах нь сайн.

Шатар тоглохдоо эсрэг талын тоглогчийн ноён руу дайрч өөрийнхөө ноёныг хамгаалж

тоглоно.

Бөмбөгтэй ямар тоглоом тоглож байгаагаас хамаарч олон янзын дүрмээр тоглох ба ихэнх

тоглоомууд нь оноо цуглуулах хэрэгтэй байдаг.

Видео тоглоом нь маш олон төрөлтэй. Ганцаар болон багаар тоглож болно. Багаар

тоглох видео тоглоомуудаар тоглохдоо эхлээд багаа бүрдүүлнэ. Дараа нь яаж тоглохоо

тохиролцоно. Тоглолтын явцад ярилцах нь маш чухал ба тоглох тактикаа өөрчлөх боломж

олгоно. Эсрэг багийн тоглогчид өөрийн багийн тактикийг мэдэхгүй байхад их анхаарах

хэрэгтэй. Эсвэл тактикаа буруу ойлгуулж болно. Тоглогчид аль болох өөрийн багийнхныг

хамгаалж эсрэг багаас ирж буй довтолгоог багасгах хэрэгтэй.

48 49

МОДУЛЬ 12: СЭДЭВ 3

ВИДЕО ТОГЛООМЫН ХАМААРАЛ, ТҮҮНИЙ НӨЛӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.2

С.-ийн түүх

С. шиг нэгдүгээр ангиасаа 11-р анги хүртлээ чанартай сурсан суралцагч ховор. Гэвч

сүүлийн үед С. даалгавараа хийхгүй хичээлдээ ирэх тохиолдол мэр сэр ажиглагдав. Багш

нь түүнтэй ярилцахад “Өнгөрсөн зун манай гэрийнхэн амралтаараа рашаан сувилалд явсан.

Тэнд би олон найзуудтай болоод бид сагсан бөмбөг тоглож өнждөг байсан. Тэгээд амралт

дуусаад хичээл орсон ч би сагсан бөмбөг тоглох хүслээ дарж хичээлдээ анхаарлаа хандуулж

чадахгүй болчихсон. Ер нь хичээлийн бус цагаар тоглодог л доо. Оройжин тоглож байгаад

гэртээ харихаар ядраад өөрийн эрхгүй унтчихаад байна. Улирлын эхэнд хичээлдээ суугаад

ойлгочихдог байсан. Тэгээд би даалгавараа хийхгүй байсан ч хичээлээ ойлгож чадаж байгаа

болохоор сагс тоглоход буруудах зүйлгүй гэж шийдсэн. Харин саяхнаас хичээлээ ойлгохгүй

болоод эхэлсэн. Ойлгохгүй болохоор хичээлдээ дургүй болчихсон. Хичээлдээ суухаас

залхуутай байна. Тэрний оронд сагс тоглох нь илүү сонирхолтой сайхан санагддаг. Би архи

дарс ууж яваагүй. Зүгээр л спортоор хичээллэж байна. Сайн сагсчин болж болно шүү дээ.

Тиймээс би үүнийгээ буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа” гэв.

Б.-ын түүх:

Б. 17 настай. Сүүлийн 1 жил видео тоглоом тоглож байгаа. Анх түүний хамгийн сайн найз Д. нь

Б.-д Дота гэдэг тоглоом тоглож үзэхийг санал болгожээ. Хичээлээ тасалдаггүй учраас эцэг эх,

багш нар нь тоглохыг нь хүчтэй хорьдоггүй. Бадрал хичээлийн бус цагийн ихэнхийг нь видео

тоглож өнгөрөөнө. Сүүлийн үед нойр нь хүрэхгүй болж, нүдэнд нь өдөр тоглосон тоглоом

харагдаад шөнө ганцаараа сэрүүн байхаас маш их айдаг болсон. Тоглох мөнгө олохын тулд

худлаа хэлж, бас ээжийнхээ түрийвчнээс сэмхэн мөнгө авдаг болсон.

Х.-гийн түүх:

Х. 15 настай, компьютерийн тоглоомууд их тоглодог: Аав ээж нь тоглохыг нь болиулах гэж их

л хичээнэ. Аргаа барсан аав ээж нь “Анхнаасаа л гэртээ интернэт тавиулдаггүй байж дээ”

гэж хүртэл ярилцана. Нэг өдөр эцэг эхийн хурал болоход Х.-гийн аав хүүгийнхээ талаар муу

үгийг сонсоно гэхээс ихэд эмээж суулаа. Бүх багш нартай ганцаарчлан уулзахад “Х. мэдлэгийн

хүрээ сайтай. Хичээл дээр заагаагүй зүйлийг уншиж мэдсэн байдаг. Харин гэрийн даалгавараа

хийхгүй ирэх нь элбэг гэцгээнэ”. Аавынх нь анхаарлыг хамгийн их татсан багш нь англи хэлний

багш. Тэрээр Х.-г маш сайн сурч байгааг хэлээд огцом сайжирч байгаа гэлээ. Х.-гийн аав

“Миний хүү англи хэлийг тусгайлан огт давтдаггүй шүү дээ” гээд ихэд гайхав.

О.-гийн түүх:

О. 7-р ангид орох хүртлээ зожиг гэдэг хочтой байсан. Цэцэрлэгт яваагүй эмээ нь хардаг

байсан учраас хүүхдүүдтэй чөлөөтэй харилцаж чаддаггүй байсан. Харин биеийн тамирын багш

нь түүнийг хөлбөмбөг сайн тоглож байна гээд секцэндээ аваад 2 жил болж байна. Одоо О.

секцэндээ яваагүй өдрөө ч гэсэн гадаа хүүхдүүдтэй хөл бөмбөг тоглон, бас жаахан хүүхдүүдэд

зааж өгдөг болсон. Ангийнхан нь түүнийг их нийтэч болсон гэж магтдаг. Гэхдээ хичээлдээ

өмнөхөөсөө сайжрахгүй байна гэж ангийн багш нь эмээд нь хэлснээс хойш эмээ нь хөл

бөмбөг тоглоход нь дургүйцдэг болсон.

Ч.-гийн түүх:

Хөзрөөр тоглодог олон тоглоомуудыг сайн тоглож чаддаг гэж найзууд нь магтдаг. Сүүлийн үед

Ч. хүнд өртэй гээд цалингаа гэрийнхэндээ өгөхөө байсан. Эхнэр нь гайхаж асуухаар найзынхаа

мөнгийг өсгөх гээд бүтэлгүй наймаа хийгээд шатчихлаа. Удахгүй их мөнгөтэй болно. Санаа

зоволтгүй гэж тайтгаруулсан. Их оройтож ирнэ. Өрөө төлөх гэж их ажиллаж байгаа гэж

хэлсэн болохоор гэрийнхэн нь санаа зовж, яагаад оройтсоныг нь асуудаггүй. Гэтэл найзаас нь

түүнийг мөрийтэй тоглодог, ажлаа их тасалсан учраас хөөгдсөн гэдгийг саяхан мэдсэн.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.3

Тасархай зураасын дагуу хайчлан, хэсэг бүрийг нэг цаасан дээр байхаар болгоно.

Видео тоглоомоор тоглох гэсэн хэрэгцээ хүчтэй болно.

Видео тоглоомонд хүчтэй татагдана.

Хүүхэд өөрийн хяналтаа алдана.

Оюун сэтгэл тоглоом дээр төвлөрнө.

Тоглоомыг зогсоох чадваргүй болно.

Үргэлжлүүлэн тоглосоор байна.

Хэдэн өдрөөр ч тоглож чадна.

Видео тоглоомыг улайран тоглоно.

Бодит ертөнцөөс тасран зохиомол ер бусын орон зайд шилжинэ.

Видео тоглоомоос таашаал авна.

Видео тоглож байх үедээ хөөрөлд орно.

Тоглохыг нь зогсооход их уурлан бухимдана.

Түрэмгий авиртай болно.

Сэтгэл санаа тогтворгүй болно.

Түрэмгий догшин зан авиртай болно.

Хаалттай, түгшүүртэй байдал голлоно.

Нүд аргаж бүрэлзэнэ.

Нойргүйтнэ.

Хар дарж зүүдэлнэ.

Хий үзэгдэл харна.

Хоолны дуршил буурна.

Видео тоглоогүй үедээ ч тоглож байгаа мэт үйлдэл үзүүлнэ.

50 51

МОДУЛЬ 12: СЭДЭВ 3

МАНСУУРУУЛАХ БОДИС, ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

Ядарч сульдана.

Оюуны бүтээмж буурна.

Тоглох идэвх суларна.

Тоглох үйлдэл архагшина.

Огт тоглохгүй байж чадахгүй.

Тоглох нь байнгын шинжтэй байна.

Тоглох үеийн сэтгэл хөдлөлийн хүч сулрана.

Тоглож байх үед сэтгэл санаа тогтвортой байна.

Видео тоглоомыг хэд хэдэн удаа тоглосны дараа тааламжтай байдлыг мэдэрнэ.

Видео тоглож байх үед нь өөр тоглоом (сагсан бөмбөг, хөл бөмбөг, шатар, даам )тоглоё гэхэд

дуртай зөвшөөрнө.

Тоглоод эхлэхэд гадагшаа гарах шаардлага гарвал шууд зогсоож чадна.

Видеог зөвхөн сониучирхан тоглоно.

Дуртай үедээ тоглох ч бусдын шаардлагагүйгээр тоглохоо болино.

Дахин дахин тоглох дур хүсэл төрөхгүй.

Видео тоглоом нь түүний хувьд үнэт зүйл биш.

Видео тоглоом нь түүний хувьд хэрэгцээ биш.

Видео тоглоом тоглох шинэ хэрэгцээ үүснэ.

Видео тоглоогүй үед ямар нэгэн зүйл дутагдаж байгаа, үгүйлэгдэж байгаа мэдрэмж төрнө.

Видео тоглох хэрэгцээгээ хангахын тулд удаан хугацаагаар тоглох сонирхол нэмэгдэнэ.

Удаан хугацаагаар тоглосон ч тоглохоо зогсоож чадна.

Ердийн амьдралын орон зайнаас тасрах мэдрэмж төрж эхэлнэ.

Тоглох дур хүсэл их өдөөгдөж эхэлнэ.

Мөрөөдлийн ертөнцөд шилжин сэтгэлийн таашаал эдлэж эхэлдэг.

Сэдэв 4

МАНСУУРУУЛАХ БОДИС,

ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

Тоглоомын баатруудаар өөрийгөө төсөөлөх нь тоглох дур хүслийг нэмэгдүүлнэ.

52

53

МОДУЛЬ 12: СЭДЭВ 4

МАНСУУРУУЛАХ БОДИС, ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• “Мансууруулах бодис” гэдэг нь хүний мэдрэх, бодох, харах, амтлах, үнэрлэх, сонсох болон

биеэ авч явах байдалд нь нөлөөлөх зүйл буюу бүтээгдэхүүн юм. Дэлхийн Эрүүл Мэндийн

Байгууллагын (ДЭМБ) тодорхойлсноор “Мансууруулах бодис” гэдэг нь биеийн бүтэц, үйл

ажиллагааг ямар нэг замаар өөрчлөх шингэн, хатуу, хийн байдалтай зүйл гэжээ.

• Залуучууд мансууруулах бодисын тухай гэр бүл, найз нөхдөөсөө эхэлж сонсдог.

• Түүнчлэн, мансууруулах бодис хэрэглэх нь дарамтаас гарах, сэтгэл санааны тавгүйтлээ

тайлах зэрэгт тусалдаг гэж итгэсэн байдаг.

• Тэд хар тамхины талаар буруу, зөв мэдээллийг зэрэг авдаг. Иймд, тэд мансууруулах

бодисыг нийгэмтэйгээ хамт байхын тулд турших журмаар, найз нөхдийн хамтаар шинэлэг

зүйл мэдрэхийн тулд хэрэглэж эхэлдэг.

• Үгүй гэж эрс шийдэмгий татгалзах, өөртөө итгэлтэйгээр мансууруулах бодис хэрэглэхгүй

байх шийдвэрээ бусдад илэрхийлэх, гаргасан шийдвэрээ тууштай баримтлах, үе тэнгийн

дарамт шахалтад автахгүй байх, санал болгож буй хүмүүсээс зайлсхийх, зугатан зайлах

нь мансууруулах бодисоос татгалзах чадвар юм.

ЗОРИЛГО

Энэхүү сэдвийг судалсны дүнд мансууруулах бодисын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг

судлан, хэрэглэхээс татгалзах чадварт суралцан, өөрийгөө болон бусдыг сэргийлэх боломжтой

болно.

ЗОРИЛТ

Суралцагчид дараах мэдлэг, чадварыг эзэмшинэ.

• Суралцагчид нь өсвөр үе, насанд хүрэгчдийн мансууруулах бодис хэрэглэх шалтгаан,

нөхцлийг тодорхойлж чаддаг болно.

• Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, хор хөнөөлийн тухай цуу яриа, үнэн бодит

мэдээллийн талаар зөв ойлголттой болно.

• Хар тамхи, бэлгийн харьцаа, бэлгийн хүчирхийлэл болон ХДХВ/ДОХ-ын хоорондын

уялдаа холбоог тогтоох чадвартай болно.

• Мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах арга замуудыг мэддэг болно.

Бэлтгэх зүйл

• Дэлгэц цаас

• Цаасан скоч

• Самбарын үзэг

• Нөөц хэрэглэгдэхүүн 4.1 - Багийн тоогоор

• Нөөц хэрэглэгдэхүүн 4.2 - Багийн тоогоор, эсвэл үзүүлэн байдлаар бэлтгэнэ

• Нөөц хэрэглэгдэхүүн 4.4 - Зураасын дагуу хайчилж багийн тоогоор бэлтгэнэ

• Нөөц хэрэглэгдэхүүн 4.5 - Багийн тоогоор

• Нөөц хэрэглэгдэхүүн 4.6 - Багийн тоогоор

СУРГАЛТЫН ЯВЦ

Сэдэлжүүлэх үйл ажиллагаа:

Дасгал тойргоор явагдана. Хүн бүр ээлж дараалан “Би ...-ийг хүсч байна” гэсэн өгүүлбэрээр

мөрөөдлөө илэрхийлэн хэлнэ.

Жишээ: “Би сургуулиа төгсөхийг хүсч байна”, “Би гадаадад амьдрахыг хүсч байна” “Би урт

наслахыг хүсч байна.”, “Би дээд сургуульд орохыг хүсч байна.”, “Би эмч болохыг хүсч байна”

гэх мэт.

Дараах асуултын дагуу харилцан ярилцана.

Та мансууруулах бодис хэрэглэдэг бол энэхүү хүсэл биелэх болов уу? Яагаад?

Гарч болох хариулт:

Мансууруулах бодис хэрэглэдэг бол дээрх хүслүүд биелэх боломж болон магадлал буурна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчид хүсч байгаа зүйлтэй холбоотой маргаан, яриа өрнүүлэхгүйгээр бүгд өөрийн хүсч

буй зүйлээ ээлж дарааллаараа түргэхэн шиг хэлнэ. Эдгээр хүсэл биелэгдэх боломжтой бөгөөд

хэрвээ мансууруулах бодис хэрэглэдэг болвол хүслээ биелүүлэхэд нь бодит саад бэрхшээл

үүсгэх болно гэдгийг ойлгуулахад анхаарна.

54 55

МОДУЛЬ 12: СЭДЭВ 4

МАНСУУРУУЛАХ БОДИС, ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Мансууруулах бодисын хэрэглээ, нөлөөлөх хүчин зүйлс

Суралцагчдыг 5 багт хуваан, баг тус бүр дараах асуултад хариулах даалгавар өгнө.

Хүмүүс яагаад мансууруулах бодис хэрэглэдэг вэ?

Өсвөр насныхан яагаад хэрэглэдэг вэ?

Танай орон нутагт залуучуудын хар тамхи болон мансууруулах бодисын хэрэглээ ямар байдаг

вэ?

Та юун дээр үндэслэн мансууруулах бодисын хэрэглээг үнэлэв?

Танай орон нутагт залуучуудыг болон бусад хүмүүсийг хар тамхи болон мансууруулах бодис

хэрэглэхэд нөлөөлөх ямар хүчин зүйлс байдаг вэ?

Багуудын гаргасан хариултыг багийн нэг гишүүн бусдадаа тайлбарлана.

Багш дараах асуултын дагуу мөн суралцагчидтай ярилцаж болно. Үүнд:

Хар тамхины талаар урьд нь сонсож байсан уу?

Хэзээ анх удаа сонссон бэ? Хэнээс анх сонссон бэ?

Та хэзээ нэгэн цагт хар тамхи хэрэглэж үзсэн үү?

Та хар тамхи хэрэглэдэг хэн нэгнийг таних уу?

Яагаад залуучууд хар тамхи татаж үздэг юм бол?

Багш багуудад Нөөц хэрэглэгдэхүүн 4.1-ийг тараан өгч уншиж судлан, тэмдэглэж авахыг

хүснэ. Уншсан мэдээллээ ашиглан дараах үйл ажиллагааг явуулна.

Мансууруулах бодис хэрэглэхэд нөлөөлж буй хүчин зүйлсээс сэргийлэх арга замуудыг

тодорхойлон цаасан дээр жагсаан бичихийг хүснэ. Багийн нэг гишүүн өөрийн багийн гаргасан

санааг бусад багийн гаргасан санаатай давхардуулалгүйгээр тайлбарлана.

Багуудын хариултыг бүгдээрээ хэлэлцэн дүн шинжилгээ хийж, мансууруулах бодис хэрэглэхэд

нөлөөлж буй хүчин зүйлсээс сэргийлэх арга замуудыг багцлан нэгтгэж багш самбарт ялган

бичнэ.

Эдгээр арга замуудыг амьдралд хэрэгжүүлэх боломжтой эсэх талаар багш суралцагчидтай

саналаа солилцоно. Хэрэгжүүлэхэд тохиолдох саад бэрхшээлийг тодорхойлон, хэрхэн арилгах

хувилбарыг боловсруулна.

Дараа нь суралцагчдыг 3 баг болгон хуваана. Багуудад урьдчилан бэлтгэсэн Нөөц

хэрэглэгдэхүүн 4.2-т буй “Баримт ба цуу яриа”-г тарааж өгнө. Зөв хариулсанд нь 10 оноо,

буруу хариулбал 0 оноо өгч, мэдээлэл солилцоно. Нэг багийн хариулж чадаагүй асуултад

зөв хариулт өгсөн багт нэмэлт 10 оноо өгнө. Самбар дээр оноог бичнэ. Шаардлагатай бол

нэг суралцагчаар туслуулна. Хариултад бэлтгэхэд баг бүрт 10 минутийн хугацаа олгоно.

Ярилцлагыг идэвхжүүлэхийн тулд багуудыг хариултаа тайлбарлахыг хүснэ. Хамгийн олон оноо

авсан багийг шалгаруулан урамшуулна.

Дараах асуултыг ашиглан гурван хэсэгт ярилцлага өрнүүлнэ.

Энэ дасгалаас ямар нэг шинэ зүйл сурч авсан уу? Ямар зүйл вэ?

Хар тамхийг хэрэглэх талаар яагаад ийм их цуу яриа гардаг юм бол?

Хар тамхины хэрэглээний талаар та нар юу мэдэв? Яагаад энэ нь санаа зовох хэрэгтэй асуудал

юм бол?

Ярилцлагын дараа Нөөц хэрэглэгдэхүүн 4.3-ыг тарааж өгнө.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Мансууруулах бодисын нөлөө

Багш нэг хананд бүгдэд харагдахаар “Юу мэддэг”, “Юу мэдэхийг хүсч байна”, “Юу мэдсэн”

гэсэн 3 босоо багана бүхий хүснэгтийг том цаасан дээр урьдчилан хийж байрлуулсан байна.

Багийн гишүүдтэй ярилцан тэдний хар тамхи, мансууруулах бодисын талаар мэддэг зүйлийг нь

самбарт жагсаан бичнэ. Мэддэг зүйлсийн буруу, зөвийг харгалзахгүйгээр бүгдийг бичнэ. Ижил

төстэй ойлголтыг багцлан авч болно.

Самбарт бичсэн мэдээллүүдийг нэг бүрчлэн хамтран ярилцаж, буруу, зөв эсэхийг шийдвэрлээд

зөв ойлголтыг хананд байрлуулсан хүснэгтийн юу мэддэг хэсэгт жагсаан бичнэ.

Баг тус бүрт дараах асуултыг өгч харилцан ярилцаад хариултаа том цаасан дээр жагсаан

бичихийг хүснэ.

1-р баг: Хар тамхи, мансууруулах бодисын бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө

2-р баг: Хар тамхи, мансууруулах бодисын сэтгэл санаа, харилцаанд үзүүлэх сөрөг нөлөө

3-р баг: Хар тамхи, мансууруулах бодисын зан үйлд үзүүлэх нөлөө

Багууд ажлаа бусад багийнхандаа тайлбарлан танилцуулж, хэлэлцэнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Багш аль болох олон шинж тэмдгийг багуудаар гаргуулж хэлэлцэхэд анхаарна.Үзсэн кино,

жүжиг, хэвлэлээс авсан мэдээллээ ашиглаж болно. Багаараа хэлэлцэн бодит мэдээлэл

эсэхийг нягтална. Баттай эх сурвалжаас авсан мэдээлэлийг багш урьдчилан бэлтгэсэн байна.

Багуудад Нөөц хэрэглэгдхүүн 4.4-г зураасын дагуу хайчлан хольж тараан өгч өөрсдийн

бодлоор зөв харгалзуулахыг хүснэ.

Баг тус бүрт хар тамхи, мансууруулах бодис нь хэрэглэж буй арга, хэлбэрүүдээсээ хамааран

хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар Нөөц хэрэглэгдэхүүн 4.5 -ыг тараан өгч

уншуулан, өөрсдийнхөө зөв харгалзуулсан эсэхийг дүгнэн ярилцана.

Хар тамхины хэрэглээний БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын халдварын тархалтын хооронд ямар

холбоо хамаарал байж болохыг дараах асуултын дагуу харилцан ярилцаж гаргана.

БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдвар мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд яагаад өндөр байдаг

вэ?

Хар тамхи судсаар хэрэглэх ба ХДХВ-ийн халдварын хоорондын холбоо хамаарлыг Нөөц

хэрэглэгдхүүн 4.6-г ашиглан судалж, харилцан ярилцана.

Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэхийн сөрөг үр дагаврыг хэрхэн бууруулах талаар

хэлэлцэн, авах арга хэмжээг багаараа хэлэлцэн том цаасан дээр тэмдэглэж, бусдадаа

тайлбарлана.

56 57

МОДУЛЬ 12: СЭДЭВ 4

МАНСУУРУУЛАХ БОДИС, ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Мансууруулах бодисын нийгэм, эдийн засгийн нөлөө

Суралцагчидтай дараах асуудлын дагуу харилцан ярилцаж, дүгнэлт хийнэ.

Монгол орны хэмжээнд хар тамхины хэрэглээ өсөх хандлагатай байгааг та нар юу гэж үзэж

байна? Нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлно уу?

Суралцагчдыг 3 багт хуваана. Баг бүрт дараах байдлаар асуултыг хуваарилан өгч хамтарч

ярилцан хариултаа том цаасан дээр жагсаан бичихийг хүснэ.

1-р баг: Хар тамхи, мансууруулах бодисын хувь хүнд үзүүлэх сөрөг нөлөө, татгалзах чадвар

2-р баг: Хар тамхи, мансууруулах бодисын нийгэмд үзүүлэх сөрөг нөлөө, бууруулах арга зам

3-р баг: Хар тамхи, мансууруулах бодисын улс орон, гэр бүл, хувь хүний эдийн засагт үзүүлэх

нөлөө, сэргийлэх арга зам

Багууд ажлаа хийж дууссаны дараа бусад багийнхандаа тайлбарлан танилцуулж, хэлэлцэхийг

сануулна.

Яагаад залуучуудын хар тамхины хэрэглээний тухай асуудал анхаарлын төвд байх ёстой вэ?

Асуултын дагуу харилцан ярилцаж, дүгнэнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Дараах жишээг ашиглан ярилцлагыг өрнүүлж болно. Яагаад залуучууд хар тамхи татаж үздэг

юм бол? Залуучуудад мансууруулах бодисыг хэрэглэх нь ямар сөрөг нөлөөтэй байх вэ?

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах бодисын хэрэглээ ямар байгаа бол? гэх мэт.

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийг бууруулахын тулд нийгмийн хүрээнд хийх

шаардлагатай арга хэмжээний жагсаалт гарган бусдадаа танилцуулна.

Удирдах дээд түвшинд

Хэрэгжүүлэх түвшинд

Хувь хүн

Багш самбарт санаануудыг багцлан бичиж, дүгнэнэ.

Багуудын тоглолтыг хэлэлцэж, өөр ямар аргаар татгалзаж болохыг ярилцан зөвлөнө.

Доорх үйл ажиллагааг явуулан энэхүү багц сэдвийг төгсгөж болно.

Суралцагчдыг 3 багт хуваан баг бүрт нэг цаас, фломастер өгөөд багийн гишүүдийг маш

сайхан зураг зурах даалгавар өгнө. Зурсан зургуудаа багууд харилцан солилцох ба 30

секундийн хугацаанд уг зургийг аймшигтай муухай зураг болгон өөрчлөөд дараагийн бүлэгт

шилжүүлнэ. Энэ баг нь тэр аймшгийн муухай зургийг өөр маш сайхан зураг болгон өөрчилнө.

Зургаа багууд буцаан авч ямар болсон талаар нь, анхны зургаас сайн муу болсон талаар нь

сэтгэгдлээ хуваалцана. Цаашид зургийг муухай болгон өөрчлөх, эргээд сайхан зураг болгон

өөрчлөхөд ямар байсан талаар шүүн ярилцана.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Сайхан зүйлийг муухай болгон өөрчлөх амархантай адил хорт зуршил хэрэглэх нь хүний

амьдралыг амархан сүйтгэдэг. Эргээд сайхан болгоход маш хэцүү байдаг шүү гэсэн ойлголт

өгөхөд уг үйл ажиллагаа зориулагдана. Иймээс хорт зуршлаас татгалзах нь маш чухал

чадвар болохыг хэлж тайлбарлана.

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу харилцан ярилцаж тухайн сэдвийг дүгнэнэ.

Хар тамхи хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд хүн амьдрах ухааны ямар чадвар

эзэмших ёстой вэ?

Монголын залуучуудын хар тамхи болон мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн бодит

байдал ямар түвшинд байна вэ?

Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах чадваруудыг тодорхойлно уу?

Хар тамхи, мансууруулах бодисын нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах арга замыг

тайлбарлана уу?

Хар тамхины хэрэглээнээс татгалзах талаар мэдээлэл тараах ямар арга зам байгааг хэлнэ

үү? Та юу хийж чадах вэ?

Хэрвээ таны найз тань хар тамхи хэрэглэж байвал та түүнд хэрхэн туслах вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Хар тамхи, мансууруулах бодисоос татгалзах нь

Суралцагчдыг 4 багт хуваан дараах сэдвээр жүжигчилсэн тоглолт бэлтгүүлнэ.

1-р баг: Найзууд нь мансууруулах бодис нэг удаа татаж хэрэглэх нь аюулгүй бөгөөд

сонирхолтой гэж ятгаж байгаа тохиолдолд хэрхэн татгалзахыг,

2-р баг: Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэхийг санал болгож буй дотны найздаа

хэрхэн татгалзахыг,

3-р баг: Шинэхэн үерхэж эхэлсэн найз залуу болон охин чинь мансууруулах бодис

хэрэглэхийг шаардах үед хэрхэн татгалзахыг,

4-р баг: Шөнийн клубт бүжиглэж байх үед хэн нэгэн танд мансууруулах бодис санал

болговол хэрхэн эсэргүүцэхийг харуулна.

58 59

МОДУЛЬ 12: СЭДЭВ 4

МАНСУУРУУЛАХ БОДИС, ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1

“Мансууруулах бодис” гэдэг нь хүний мэдрэх, бодох, харах, амтлах, үнэрлэх, сонсох болон

биеэ авч явах байдалд нь нөлөөлөх зүйл буюу бүтээгдэхүүн юм. Дэлхийн Эрүүл Мэндийн

Байгууллагын (ДЭМБ) тодорхойлсноор “Мансууруулах бодис” гэдэг нь биеийн бүтэц, үйл

ажиллагааг ямар нэг замаар өөрчлөх шингэн, хатуу, хийн байдалтай зүйл гэжээ.

Хүмүүс, ялангуяа залуучууд мансууруулах бодисыг түүний шууд бөгөөд богино хугацааны

үйлчлэлээс шалтгаалан хэрэглэдэг байна. Залуучууд ихэнх тохиолдолд, амьдралдаа ямар

нэгэн шинэлэг зүйл нэмэх, эсвэл, ямар нэг асуудлаа шийдвэрлэхээр мансууруулах бодисыг

хэрэглэдэг. Гэвч нэмэлт хүндрэл бэрхшээлийг л учруулдаг байна. Түүнчлэн, хар тамхины

хэрэглээ нь маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг байна.

Өсвөр нас нь бие болон сэтгэлийн өөрчлөлтийн маш сайхан үе. Залуучууд ихэнхдээ их ичимхий

байдаг. Энэ үед тэд өөрийгээ өөр хүн болгохыг яарч, үеийнхэнтэйгээ адилхан байхыг хүснэ.

Ихэнхдээ амьдралын ямар нэг дарамт, шахалт тохиолдмогц мансууруулах бодис нь зарим

асуудлыг шийдэх мэт санаж хэрэглэдэг.

Залуучууд мансууруулах бодисын тухай найз нөхдөөсөө болон кино, сонин хэвлэлээс эхэлж

сонсдог. Тамхи татдаг, архи, мансууруулах бодис хэрэглэдэг гэр бүлээс гаралтай хүүхдүүд нь

хар тамхийг амьдралын энгийн зүйл мэт ойлголттой болсон байдаг. Түүнчлэн, мансууруулах

бодис хэрэглэх нь дарамтаас гарах, сэтгэл санааны тавгүйтлээ тайлах зэрэгт тусалдаг гэж

итгэсэн байдаг. Найз нөхөд болон үе тэнгийнхэн нь залуучуудад маш их нөлөөтэй байдаг ба

хар тамхи нь тэдний өсөх үед шаардлагатай энгийн зүйл гэж боддог. Гэтэл энэ нь маш том

төөрөгдөл юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, найз нөхөд, үе тэнгийнхэн, эцэг эх, сургууль болон ажлын газрын

янз бүрийн мэдээллүүд нь ихэнх тохиолдолд тэдний дотоод сэтгэлтэй нь зөрчилдөж байдаг.

Тэд хар тамхины талаар сайн, муу мэдээллийг зэрэг авдаг. Иймд, тэд мансууруулах бодисыг

турших журмаар, найз нөхдийн хамтаар шинэлэг зүйл мэдрэхийн тулд хэрэглэж эхэлдэг. Гэвч

эрүүл мэнд, амь нас, хайртай бүхнээ алдах аюултай алхмыг хийж байгаагаа сайн ойлгоогүй

байдаг билээ.

Өнөөдөр, дэлхий дахинд, ойролцоогоор 185 сая гаруй мансууруулах бодис хэрэглэгчид байгаа

нь дэлхийн нийт хүн амын 3 хувьтай тэнцэх буюу 15-аас 64 хүртэлх насныхны 4,7 хувийг эзэлж

байна.

Каннабис нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг бэлдмэл бөгөөд кокайн, опиумын төрлийн

мансууруулагч (героин, морфин, опиум, синтетик опиум) зэргийг хэрэглэж олон сая өсвөр

үеийнхэн амь насаа алдаж байна.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

БАРИМТ БА ЦУУ ЯРИА

1 Та архинд донтой болохгүй, учир нь архи бол мансууруулах бодис биш

2 Шинэ зүйл мэдэхийн тулд хар тамхийг хэрэглэж үзэх нь зүгээр. Нэг удаа хэрэглэхэд

донтуулахгүй

3 Хар тамхи татсаны дараа машин жолоодох нь архи уугаад жолоо барихаас аюулгүй

4 Тамхи татах нь донтуулна

5 Хар тамхинд донтогчид ямар ч хүч чадалгүй болдог

6 Мансууруулах бодис хэрэглэх нь хүмүүс асуудлаа шийдэхэд тусалдаг

7 Сэргээшийг зөвхөн жорын дагуу хэрэглэж болно.

8 Эмчийн заавраар хэрэглэсэн нойрны, өвчин намдаах эм нь донтуулахгүй

9 Кофе, цайнд сэргээгч болон мансууруулах бодис агуулагддаг

10 Олонх залуучууд бусад мансууруулах бодисыг бодвол архийг түлхүү хэрэглэдэг

11 Архичин болох нь өвчин

12 Та мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэдэггүй л бол ХДХВ-ийн халдвар авахгүй

13 Өсвөр насныхан архичин болох нь ховор

14 Тамхи татах нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой ч ураг, хүүхдэд аюулгүй

15 Архи нь бэлгийн мэдрэмжийг өдөөгч/сэргээгч болдог.

16 Хар тамхийг хуулийн дагуу хүчтэй өвдөлтийн эсрэг хэрэглэдэг (хавдар болон бусад

архаг өвчин).

17 Хар тамхи хэрэглэж турших нь өсч том болж байгаагийн нэг шинж

18 Донтох нь орон гэргүй болж, амьдралаа алдахад хүргэнэ

19 Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэдэг залуучуудын дунд ХДХВ-ийн халдвар

нэмэгдэж байна

20 Мансууруулах бодис бага зэрэг хэрэглэх нь эрсдэлгүй

21 Хар тамхи нэг удаа хэрэглэхэд донтохгүй

60 61

МОДУЛЬ 12: СЭДЭВ 4

МАНСУУРУУЛАХ БОДИС, ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.3

БАРИМТ БА ЦУУ ЯРИА

ХАРИУЛТ

1 Цуу яриа: Архи нь бусад сэргээшийн адил донтуулна

2 Цуу яриа: Хар тамхийг ямар ч зорилгоор хэрэглэсэн донтоход хүргэдэг

3

Цуу яриа: Хар тамхи нь архины адил орон зайн баримжааг алдуулж, рефлекс болон

эсрэг үйлдлийг удаашруулна. Эдгээр нь осолд оруулах магадлалыг ихэсгэнэ

4 Баримт: Тамхи татах нь хүнийг никотины хамааралтай болгож донтуулна.

5 Цуу яриа: Донтох нь оюун санаа, бие бялдар болон бүх зүйлд нөлөөлнө

6

7

Цуу яриа: Мансууруулах бодис хэрэглэснээр хүмүүс асуудлаа мартах буюу асуудлаас

шалтгаалсан өвдөлтийг багасгах боловч асуудал нь алга болохгүй тул улам л асуудал

нэмэгдэж байна гэсэн үг

Баримт: Сэргээш нь эрүүл мэндэд маш муу үр дагавартай. Жишээ нь: элэг, зүрхний

өвчин, бэлгийн чадавхийг өөрчлөх, ууртай, догшин болгох, зүү, тариур дамжуулан

хэрэглэснээр ДОХ-ыг үүсгэгч ХДХВ-ийн халдвар авах зэрэг

8 Цуу яриа: Заавраар хэрэглэсэн эмүүд ч түүнд дасалтай болгон донтуулна

9

Баримт: Кофе, цай болон олонх ундаа нь кофейн агуулдаг. Кофейн нь донтуулдаг

сэргээшийн нэг (толгой өвдөх нь түүнийгээ нэхэж байгаагийн шинж)

10 Баримт: Архи хамгийн түлхүү хэрэглэгддэг мансууруулагчийн нэг.

11 Баримт: Архичин болох нь өвчин мөн. Яг л бусад өвчний нэгэн адил эмчлэгддэг.

12

Цуу яриа: Архи уух, бусад хар тамхи хэрэглэх нь бэлгэвч зөв хэрэглэх чадваргүй болгох,

мартуулах зэрэг нөлөөтэй

13 Цуу яриа: Өсвөр үедээ хэдийчинээ эрт ууж эхэлнэ, хурдан архичин болно.

14 Цуу яриа: Тамхи татах нь ураг, хүүхдэд адилхан аюултай

15

16

Цуу яриа: Архи нь бэлгийн мэдрэмжийг бууруулна. Бусад мансууруулах бодисын адил

бэлгийн сэрлийг бууруулж, бэлэг эрхтэн босохгүй, бэлгийн мэдрэмж буурч дур тавихгүй

болгоно.

Баримт: Хар тамхи хэрэглэх нь хууль бус. Зөвхөн амьдралын сүүлчийн мөчдөө байгаа

хүмүүст хөнгөвчлөх эмчилгээний зорилгоор хэрэглэдэг

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.4

Зураасын дагуу хайчилж багийн тоогоор бэлтгэнэ.

Үнэрлэх

Татах

Зажлах

Уух

Судсаар тарих

Хамрын салстын хялгасан судсуудыг өргөсгөдөг

Хамар улайн, улмаар хамрын салстын үрэвсэл болон хавдарт ч хүргэж болно.

Амьсгалын замын эрхтнүүдийг гэмтээнэ. Үрэвсэл болон шархлаа, хавдар үүсэхэд нөлөөлнө.

Амны хөндийн эрхтнүүдийг илүүтэй гэмтээдэг байна. Үрэвсэл болон шархлаа, хавдар үүсэхэд

нөлөөлнө.

БЗДХ болон ХДХВ/ДОХ –ын халдвар авч болно.

В, С вирусийн халдвар авна

Сүрьеэ халдварлаж болно.

Дархлаа суларна.

Амьдрах нас богиносно.

17 Цуу яриа: Хар тамхи нь хүний өсөлттэй огт холбоогүй. Эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.

18

19

20

Баримт: Ихэнх хар тамхичид нийгмийн болон эдийн засгийн чадамжаа алдаж, ихэнх

тохиолдолд тунг хэтрүүлснээс болж амьдралаа алдахад хүрнэ

Баримт: Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчдийн дунд ХДХВ-ийн халдварын

тархалт нэмэгдсээр байна

Цуу яриа: Хар тамхи залуучуудын жирийн өсөлт, хөгжлийг зогсоож, хүсээгүй жирэмслэлт,

БЗДХ/ХДХВ-ийн халдвар авах зэрэг эрсдэлд оруулна.

21 Цуу яриа: Нэг удаагийн хэрэглээгээр ч донтой болж болно.

62 63

МОДУЛЬ 12: СЭДЭВ 4

МАНСУУРУУЛАХ БОДИС, ТҮҮНИЙ ХОР НӨЛӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.5

Мансууруулах бодис нь хүний сэтгэцэд эмгэг байдлаар нөлөөлөн хамаарал, донтолтыг үүсгэдэг

билээ. Хүний эрүүл мэнд бие махбодод сөрөгөөр нөлөөлөн амьдрах хугацааг богиносгодог.

Хар тамхичин болсон хүний амьдрал дунджаар 5-8 жил үргэлжлээд дуусдаг байна. Дээрх

нөлөөнүүдээс гадна ямар замаар хэрэглэж байгаагаасаа хамааран доорх эмгэгүүд үүсч болно.

Мансууруулах бодисыг үнэрлэж хэрэглэх нь хамрын салстын хялгасан судсуудыг байнга

өргөсгөдөг нөлөөтэй учраас хамар улайн, улмаар хамрын салстын үрэвсэл болон хавдарт ч

хүргэж болно.

Мансууруулах бодмсыг татаж болон зажилж хэрэглэх нь амьсгалын замын болон амны

хөндийн эрхтэнгүүдийг илүүтэй гэмтээдэг байна.

Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэх нь маш аюултай билээ. БЗДХ болон ХДХВ/ДОХ–

ын халдвар авч болно. ХДХВ-ийн халдвар нь ийм халдвартай, мансууруулах бодис судсаар

тарьж хэрэглэгчийн хэрэглэсэн цустай тариураар дамжин бусад хэрэглэгчдийн дунд тархаж

байна. Зүү, тариурыг дамжуулан, олон дахин хэрэглэх нь ХДХВ-ийн халдвартай цусаар халдвар

тарах үндсэн зам болдог. ХДХВ-ийн халдвартай бага хэмжээний цус дараагийн хэрэглэгчийн

цусанд ороход л халдварладаг байна.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.6

Сүүлийн жилүүдэд, ХДХВ-ийн халдварт өртсөн хүн амын дотор хамгийн их хувийг залуучууд

эзэлж байна. Мансууруулах бодис тарьж хэрэглэгчид тариурыг дамжуулан хэрэглэх нь

ХДХВ-ийн халдвар дамжих хамгийн өндөр эрсдэлтэй байдаг. Мөн мансууруулах бодис тарьж

хэрэглэгчид бэлгийн хавьтагчиддаа халдвар дамжуулах, хүүхэд нь халдвартай төрөх явдал

ихсэж байна.

Түүнчлэн, тарьж хэрэглэдэггүй мансууруулах бодис авахаар биеэ үнэлдэг хүмүүсийн дунд

халдвар ихээр тархаж байна. Энэ нь мансууруулах бодис олж авахын тулд биеэ үнэлэн бэлгийн

хавьталд орох, ялангуяа хамгаалалтгүй хавьталд орох, бэлгийн олон хавьтагчтай байх зэрэгт

хүргэдэг байна. Иймээс тарилгын бус мансууруулах бодис хэрэглэх, архинд донтох нь тухайн

хүнд ХДХВ-ийн халдвар дамжих, халдвар дамжуулах, хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд

орох эрсдэлд хүргэдэг.

Хар тамхи авах зорилгоор бэлгийн хавьталд орох нь зөвхөн ХДХВ-ийн халдварын тархалтанд

нөлөөлөөд зогсохгүй, бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг огцом нэмэгдүүлдэг.

Дэлхийн олон оронд мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид ХДХВ/ДОХ-ын халдварт

өртөх эрсдэлтэй байдаг. Мансууруулах бодис тарьж хэрэглэгчид ДОХ-ын халдвар авагсдын

дийлэнх хэсгийг эзэлж байна.

Халдвар бүхий цус нь тухайн хэрэглэгчийн тариурт бага хэмжээгээр үлдэхэд л тариурыг

хэрэглэгч дараагийн хүнд халдвар дамждаг. Халдвартай хүний багахан хэмжээний цус

дараагийн хүний цусанд шууд ордог тул ХДХВ-ийн халдвар тархах хамгийн хялбар зам болдог.

Мансууруулах бодис тарьж хэрэглэгчдэд зүү, тариур хангалттай байдаггүй, худалдан авахад

төвөгтэй байдгаас тэд дамжуулан хэрэглэдэг нь ХДХВ-ийн халдвар тараахад нөлөөлдөг.

Мансууруулах бодис тарьж хэрэглэгч ХДХВ-ийн халдвартай хүнээс хамгаалалтгүй бэлгийн

хавьтлаар халдвар дамждаг. Эрчүүдтэй хавьталд ордог мансууруулах бодис тарьж хэрэглэгч

эрчүүд, хар тамхи авах мөнгө олохын тулд биеэ үнэлдэг эмэгтэйчүүд, мансууруулах бодис

тарьж хэрэглэгчдийн бэлгийн хавьтагч эмэгтэйчүүд ХДХВ-ийн халдвар авах хамгийн өндөр

эрсдэлтэй байдаг. Тэдний халдвар авах эрсдэл нь хар тамхи тарих болон бэлгийн хавьталд

орох давтамжаас нь шууд шалтгаалдаг. Мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн эрүүл

мэндийн байдал нийгэм, эдийн засаг, сэтгэл зүйн олон хүчин зүйлүүдээс шалтгаалдаг.

ХДХВ-ийн халдвар тархах нь хар тамхи үйлдвэрлэдэг болон түүнийг дамжуулан зөөвөрлөдөг

Зүүн өмнөд Азийн орнуудад мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн дунд хамгийн их байдаг.

ХДХВ-ийн халдвар Тайланд, Мьянмар, Малайз, Вьетнам болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт

мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн дунд өргөнөөр тархсан байдаг. Мансууруулах

бодис тарьж хэрэглэгчдийн дунд ХДХВ-ийн халдварын эхний тохиолдол бүртгэгдсэнээс

зургаан сараас нэг жилийн дотор тэдний дунд халдвар тархалт 60-90 хувьд хүрдэг байна.

Ихэнх орнуудад энэхүү ХДХВ-ийн халдвар мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн бүлгийн

хүрээллээс түргэн хальж нийгмийг бүхэлд нь хамардаг байна.

Азийн хэд хэдэн орны мансууруулах бодис тарьж хэрэглэгчдийн дундах ХДХВ-ийн халдвар нь

өргөн хэмжээний тархалтын төв нь болж байна:

Одоогоор 120 гаруй оронд мансууруулах бодис хэрэглэгчид бүртгэгдээд байгаагаас 80 гаруйд

нь судсаар тарьж хэрэглэгчдийн дунд ХДХВ-ийн халдвар тархаад байна. Энэхүү халдвар олон

янзын шалтгаантай байдаг ч зүү, тариур дамжуулан хэрэглэснээс дамжсан халдвар ихэнх

хувийг нь эзэлдэг. Ийм халдварын тархалт нь маш түргэн хурдтай тархахын зэрэгцээ бусад

бэлгийн замаар дамжих болон халдварт өвчнүүдтэй хамтдаа тархдаг. Түүнчлэн, В, С гепатит,

сүрьеэ бусад халдвар дамждаг. Хэрэглэгч хүн, хар тамхи, бэлгийн хавьтал нь ихэнх тохиолдолд

хамт байдаг. Хар тамхичид нь хар тамхи олохын тулд биеэ үнэлдэг. Зарим хүмүүс хар тамхи

хэрэглэсний дараа бэлгийн хавьталд ороход илүү таашаал авдаг мэт боддог. Хар тамхи

болон архи хэрэглэсний дараа хавьталд ороход ихэнх тохиолдолд жирэмсэлтээс сэргийлэх

арга хэрэгсэл хэрэглэдэггүй. Хар тамхи авахын тулд биеэ үнэлж байгаа хүмүүс хамгаалалт

хэрэглэхийг хүсэж байсан ч, хавьтагчаасаа энэ талаар гуйхад хэцүү байдаг. Гэхдээ хар тамхи

хэрэглэсэн үедээ бэлгийн хавьталд орохдоо БЗХД болон жирэмслэхээс сэргийлэх талаар

боддоггүй байна.

64 65

МОДУЛЬ 12

ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗАХ

БАГЦ СЭДВИЙН ХААЛТ

“Хорт зуршлаас татгалзах” чадвар эзэмшүүлэх багц сэдвийг хичээл зүтгэл гарган судлаж

дууссанд суралцагчдад баяр хүргэнэ. Энэхүү багц сэдвийн хүрээнд эзэмшсэн мэдлэг,

чадварын талаар суралцагчид нь ямар сэтгэгдэл, ямар бодолтой байгааг дараах асуултын

дагуу харилцан ярилцаж илрүүлнэ.

Тухайн сэдвийн хүрээнд мэдэхийг хүсч байсан асуултдаа хариулт авч чадсан уу?

Шинээр мэдэж авсан зүйлээ тоймлон хэлнэ үү?

Сургалтын шинэлэг тал юу байсан гэж та бодож байна?

Танд сургалтын юу таалагдсан бэ? Хамгийн их таалагдсан сэдэв, үйл ажиллагаа,

дасгалуудаа хэлнэ үү? Ямар учраас таалагдсаныг тайлбарлана уу?

Ямар сэдэв, үйл ажиллагаа, зүйлийг ойлгоход хэцүү байсан бэ? Яагаад? Ойлгуулах

боломжтой өөр арга замыг та бидэнд зөвлөх боломжтой юу?

Сурч эзэмшсэн чадвараас алийг нь амьдралд хэрэгжүүлэхэд хэцүү гэж чи бодож байна

вэ? Яагаад?

Сургалтын дүнд авсан мэдээллээ та хэрхэн ашиглах вэ?

Эдгээр чадвар нь та нарын цаашдын амьдралд ямар ач холбогдолтой вэ? Та хэрэгжүүлж

үзэхийг хүсч байна уу?

Сургалтын үр дүнг сайжруулахын тулд цаашид юуг сайжруулах хэрэгтэй гэж та үзэж

байна?

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

Архидалтаас урьдчилан сэргийлэх гарын авлага. Энх тайвны корпус. УБ

Говард Дж.Грин (2010). Архи ба амьдрал.

Багш бэлтгэдэг их, дээд сургуульд заах эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр. (2006).

(ДЭМБ-ын зөвлөх, профессор Лоренс Ст.Лэжэрийн зөвлөмж). УБ.

Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүй. (2002). УБ.

Зан үйлийн төлөвшил ба хүмүүсийн оролцоо. (2008). УБ.

Касаткин, В.Н., Щеплягин Л.А. (2005). Здоровья. Учебно-методическое пособие для

учителей 1-11 класс. Москва.

Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зориулсан гарын

авлага. (2011). хууд. 20- 26. УБ.

Та тамхийг биш, тамхи таныг сорж байна. CD, ADRA-Монгол олон улсын байгууллага

Тамхины тухай, Тамхи эсвэл эрүүл мэнд. Хитер Кроугийн кино, CD, ADRA-Монгол олон

улсын байгууллага

Сургуулийн сурагчдын ХДХВ/ДОХ-д өртөх эрсдэлтэй байдлыг бууруулах нь. Багш нарт

зориулсан гарын авлага. (2007, 2008). УБ.

Санпилдэндэв.Б. (1978). Монгол хүүхдийн тоглоом. УБ.

Эрдэнэбаяр.Л. (1997). Донтолт ба түүний үр дагавар. УБ.

Эрдэнэбаяр.Л. (2004). Донтолт эмгэг судлал. УБ.

66 67

МОДУЛЬ 12: СЭДЭВ 4

ISBN:

Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд

зарж борлуулахыг хориглоно!

68

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!