Төлөвлөх

ondooshilTB

Төлөвлөх

ТӨЛӨВЛӨХ

8

МОДУЛЬ

ТӨЛӨВЛӨХ

1

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА


МОДУЛЬ

8

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

ТӨЛӨВЛӨХ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Сандуйн Эрдэнэцэцэг

Хянан тохиолдуулсан:

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Цамбын Түвшинтөгс

Эрдэнэчулууны Мөнгөнтулга

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн албан ёсны

байр суурийг илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он


МОДУЛЬ 8

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................ 1

Удиртгал ................................................................................................................ 2

Үндсэн ойлголт ..................................................................................................... 3

Сэдвийн танилцуулга ............................................................................................ 4

Үнэлгээ.................................................................................................................. 5

Сэдэв 1. Зорилгоо тодорхойлох ........................................................................ 8

Сэдэв 2. Сайн зорилго дэвшүүлэх ...................................................................... 20

Сэдэв 3. Үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох .................................................. 31

Сэдэв 4. Тэргүүлэх ач холбогдолтой зүйлээ тодорхойлох ................................. 42

Сэдэв 5. Ажил мэргэжлийн төлөвлөгөө............................................................... 58

Сэдэв 6. Төлөвлөгөө хийхэд учрах саад бэрхшээл ............................................ 71

4


ТӨЛӨВЛӨХ

ӨМНӨХ ҮГ

“Амьдрах ухааны чадвар” багц гарын авлагын найм дахь модуль нь “Төлөвлөх” юм. Энэ модулийн

агуулгыг өсвөр үеийнхэн төдийгүй насанд хүрэгчид ч судалж болно. Үүнийг судалснаар аливаа

асуудлыг хэрхэн зөв төлөвлөж, саад бэрхшээл, эрсдэлээс ангид байж, аз жаргалтай амьдрах

чадвартай болно.

Уг гарын авлагыг гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна. Анхны хэвлэлийг англи хэл дээр

Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан Ми Нгүин бичиж, Нэгдсэн Үндэстний

Байгууллага (НҮБ)-ын Хүн амын сангийн Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн

Олон улсын зөвлөх Андреа Ирвин, Питер Саймон нар хянан тохиолдуулжээ. Монгол хэл рүү

Амгаабазарын Гэрэлмаа орчуулж, Балсангийн Энхбат, Төмөрбатын Баасанцэрэн нар хянан

тохиолдуулж, зургийг Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Нэг дэх хэвлэлийг БСШУЯ, НҮБын

Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпусын тусламжтайгаар 2003 онд англи, Монгол

хэлнээ хэвлэсэн.

Энэ гарын авлагын нэг дэх хэвлэлийг хот, аймаг, сумдын “Албан бус сургалтын төв“-д зөвхөн

нэг ширхэгээр түгээсэн. Энэхүү гарын авлагын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, дахин

хэвлэх шаардлага урган гарсан тул НҮБ-ын Хүн амын сан болон Монгол дахь Энх тайвны

корпус санаачлан, техник санхүүгийн тусламж үзүүлэн, 2007 онд хоёр дахь хэвлэлээ гаргажээ.

Төлөвлөх” модулийн хоёр дахь удаагийн хэвлэлийг Дашзэвэгийн Алтанцэцэг сайжруулан

боловсруулж, Чулуунбаатарын Байгалмаа хянан тохиолдуулсан.

Гурав дахь удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн

дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж

буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж,

хэвлэлээ.

Төлөвлөх” модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази номхон далайн

бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их сургуулийн зөвлөх

мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг мэргэжилтэн,

сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Сандуйн Эрдэнэцэцэг сайжруулан боловсруулсан

ба НҮБ-ын Хүн амын сангийн редакцийн зөвлөлийн гишүүд болон Цамбын Түвшинтөгс,

Эрдэнэчулууны Мөнгөнтулга нар хянан тохиолдуулсан. “Төлөвлөх” модулийг дахин хэвлэхэд

өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд гүн талархал илэрхийлье.

1


МОДУЛЬ 8

УДИРТГАЛ

ТӨЛӨВЛӨГӨӨ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй. Түүндээ хүрэх зорилго дэвшүүлж, хүрэх арга зам, цаг хугацаа,

гарах үр ашиг, үр дүн зэргийг урьдчилан бодож төсөөлдөг. Үүнийг бодитой болгохын тулд

өөрийн нөхцөл боломжид тулгуурлан, үйл ажиллагаагаа алхам алхмаар цаг хугацааны

дараалалтай, хэзээ, юуг, яаж хийхээ эрэмбэлдэг. Үүнийг “төлөвлөгөө” гэнэ. Төлөвлөгөө нь

зорилгоо хэрэгжүүлэхийг эрмэлзсэн хүмүүст үйл ажиллагаагаа илүү үр өгөөжтэй зохицуулан

зохион байгуулах боломжийг олгодог. Сайн төлөвлөгөө нь тухайн хүний хүссэн үр дүндээ

хэрхэн, яаж хүрэх арга замыг зааж өгдөг. Өөрөөр хэлбэл, сайн төлөвлөгөө нь очих газраа

мэдэхгүй хүнд газрын зураг, луужин мэт хөтлөнө. Хүн өдөр тутмын амьдралдаа том ч бай,

жижиг ч бай аливаа үйл хэрэг, асуудлаа төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр цаг хугацаа, хөдөлмөр

гэх мэт олон зүйлийг хэмнэж, түүнийхээ үнэ цэнийг ойлгоно. Мөн аливаа үйл ажиллагааг үр

ашигтай зохион байгуулж сурна. Энэ нь цаашид өөртөө итгэлтэй, үр дүнтэй ажиллаж амьдрах

чиглэл болно. Төлөвлөгөө нь хүсэл мөрөөдлөө ойлгох, зорилгоо тодорхойлох, түүнд хүрэх

арга замаа бодох, эргэцүүлэх, чухал ба чухал биш зүйлийг ялгах, юуг яаж хийвэл үр ашигтайг

урьдчилан бодох, эрэмбэлэх, түүнийгээ хэрэгжүүлэх зэрэг үйлд суралцахад тусална.

ТӨЛӨВЛӨХ ЧАДВАР ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Төлөвлөх чадвар нь хүмүүс амьдралынхаа зорилго болон хүсэл мөрөөдлийг бодит үйл

ажиллагаа болгохын тулд ямар нэг санаа олж, түүнийг амьдралдаа хэрэгжүүлэх боломжийг

хангахад туслана. Хүний өдөр тутмын амьдрал, ажил мэргэжил, боловсрол зэрэг бүхий л

асуудалтай холбоотой ямар ч зорилгыг хэрэгжүүлэхэд төлөвлөх чадвар хэрэгтэй. Энэ нь

амьдрах ухааны бусад чадварт нөлөөлдөг.Төлөвлөх чадваргүй хүмүүс өөрийн урт хугацааны

зорилгуудыг биелүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарах магадлал ихтэй. Тэд өөрсдийн хүсэл

мөрөөдлөө бодит зүйл болгон хэрэгжүүлэхдээ өөртөө байгаа цаг хугацаа, эрч хүчийг тодорхой

зорилготойгоор чиглүүлэхийн оронд нөхцөл байдал, санаандгүй дайрах аз, боломжид найдаж

хүлээдэг. Төлөвлөх чадвар муутай хүмүүс нь юунаас эхлэхээ мэдэхгүй, эсвэл томоохон

зорилгоо хэрэгжүүлэх арай хялбар алхмуудад хувааж чадахгүйгээсээ болж санасандаа

хүрэх боломжийг алдаж, зорилгоосоо ухрах нь элбэг тохиолдоно. Өдөр тутмын амьдралдаа

ч хангалттай цаг зарцуулахгүй, эсвэл өөрт нь чухал бус зүйлийг хийж, хайран цагаа үрж

байгаагаа хожуу ухаарахад хүргэдэг. Харин төлөвлөх чадвар сайтай хүмүүс нь зорилгоо

оновчтой тодорхойлон, урт хугацааны юмуу томоохон зорилгуудаа биелүүлж болохуйц жижиг

зорилтуудад хуваарилж чаддаг байна. Энэ байдал нь тухайн хүнд ажил амьдралаа төлөвлөхдөө

сэтгэлийн зовнил эдлэхгүй байх, амжилт бүтээл, ахиц дэвшилд хүрэх зорилго тавих боломж

олгоно. Төлөвлөх чадвар сайтай хүмүүс нь өмнөө тавьсан зорилгуудаа биелүүлэх магадлал,

боломж өндөртэй байх ба түүнийгээ ч хурдан шуурхай гүйцэтгэж чаддаг. Тэд цаг хугацааг

илүү сайн ашиглаж, өөрсдөд нь чухал зүйлсэд ихээхэн анхаарал, ач холбогдол өгч чаддаг.

Түүнчлэн төлөвлөгөө хийж, өөртөө байгаа цаг хугацааг зохицуулж байдаг учраас тэд илүү

их зүйлийг бүтээх магадлал ихтэй, өдөр тутмын жижиг сажиг зүйлийг төвөггүй амжуулдаг,

өөрсдийн хүлээх ёстой үүрэг хариуцлагаа сайн мэдэж зохицуулдаг. Маш их зүйл хийх, өөрөөр

хэлбэл, ажлын ачаалал ихтэй болсон тохиолдолд төлөвлөх чадвар сайтай хүмүүс сандарч

үймэрдэггүй. Харин ч үүний оронд хийх ёстой зүйлсийн дотроос тэргүүлэх ач холбогдолтойг

нь тодорхойлж, үйл ажиллагаандаа хяналт тавьж чаддаг.

2


ТӨЛӨВЛӨХ

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Зорилго

Зорилго гэдэг нь тухайн хүний биелүүлэхийг хүсч байгаа аливаа зүйл, хүсэн хүлээж байгаа үр

дүн юм. Энэ нь хүний хийх, эзэмшихийг хүсч байгаа зүйл, очихыг зорьж байгаа газар байж

болно. Зорилго нь ерөнхий, богино ба урт хугацааны байж болно. Ерөнхий зорилго нь тухайн

үйлийн хамрах хүрээ, хүний хүсэн хүлээж байгаа үр дүнг дүрслэн харуулдаг. Энэ төрлийн

зорилго нь ихэвчлэн тодорхой биш, маш ерөнхий байдлаар төлөвлөгдсөн байдаг. Ерөнхий

удирдамж, чиглэлийг тогтоож өгөх нь ашигтай боловч эцсийн цэг буюу хүрэх үр дүнг илүү тод

илэрхийлж чадахгүй тал бий. Тухайн зорилгыг хэрэгжүүлэхэд шаардагдах цаг хугацаа, агуулгын

хүрээнээс хамаарч богино ба урт хугацааны зорилго гэж ангилдаг. Богино хугацааны зорилгыг

хэдхэн долоо хоног юмуу сард багтаан хэрэгжүүлж болдог ба цар хүрээ багатай, хянахад арай

хялбар байдаг. Урт хугацааны зорилгыг хэрэгжүүлэхэд зургаан сараас дээш хэдэн ч жилийн

хугацаа шаардагдаж болох ба ийм зорилго нь цар хүрээ багатай, богино хугацааны хэд хэдэн

багц зорилгоос бүрдсэн байж болно.

Зорилт

Зорилтыг дэд зорилго гэж тодорхойлох нь хамгийн оновчтой юм. Том хэмжээний, урт

хугацааны зорилгыг ихэнх тохиолдолд хэд хэдэн тулгуур санаа буюу зорилт болгон дэвшүүлж

хэрэгжүүлнэ. Энэ сэдвийн хүрээнд суралцагчид шууд хэрэгжүүлэхэд хэтэрхий том буюу

өргөн хүрээтэй зорилгыг таньж мэдэх, түүнийг хянаж болох зорилтуудад хуваарилах аргатай

танилцах болно. Зорилт нь томоохон зорилгыг хэрэгжүүлэхэд арай хялбар болгохын зэрэгцээ

түүнийг биелүүлэх төлөвлөгөөний үндсэн дээр ямар асуудалд анхаарах ёстойг зааж өгдөг.

Үйл ажиллагааны төлөвлөгөө

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь энгийн ба нарийвчилсан байх ба зорилго, зорилтуудыг

хэрэгжүүлэхэд шаардлагатай тодорхой алхам буюу үйлдлүүдийн жагсаалт болно. Үйлдлүүдийн

энэхүү жагсаалт нь тухайн зорилго, зорилтуудыг биелүүлэхийн тулд тухайн хүн ямар зүйлийг,

хэзээ хийх ёстойг маш тодорхой байдлаар нарийвчлан харуулдаг. Зорилго, зорилтоо

хэрэгжүүлэхийн тулд нэгэнт боловсруулсан үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийх ёстой

үйлдлүүдийн жагсаалт гаргаж, түүнийг дагаж мөрдөх хэрэгтэй болно. Үйл ажиллагааны энгийн

төлөвлөгөө нь хүсэн хүлээж байгаа үр дүнд хүрэх үйлдлүүдийн жирийн нэг жагсаалт юм. Үйл

ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөнд алхам бүрт нь тулгарч болох бэрхшээлийн тухай

мэдээлэл болон эдгээрийг хэрхэн шийдвэрлэх боломжийг багтаасан байдаг.

Тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлээ тодорхойлох

Энэ нь аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ач холбогдлыг нь тодорхойлж шийдэх үйл явц

юм. Хүн хийх ёстой зүйлийнхээ хэмжээ, түүнд зарцуулах хугацааг оновчтой тооцоолохгүй

байх нь элбэг тохиолддог. Тиймээс тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлсээ тодорхойлохдоо

тухайн хүний зүгээс өөртөө байгаа цагийг нэгдүгээрт, хоёрдугаарт, гуравдугаарт гэх мэтээр

эрэмбэлээд, аль нь илүү чухал, аль нь арай бага ач холбогдолтой байгааг шийдэн хамгийн

чухал зүйлийг эн тэргүүнд биелүүлсэн байхад анхаарах ёстой. Хүн ер нь өөрийн тогтоосон

тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлд цагаа илүү зарцуулахад анхаарч сурах нь хамгийн зөв

арга, сайн хэвшлийн нэг юм. Энэхүү сэдвүүд нь суралцагчдад цаг хугацааг ашиглах байдалдаа

үнэлгээ дүгнэлт өгөх, мөн хийх ёстой зүйлдээ цагаа хэрхэн зарцуулж чадаж байгаа эсэхийг

хянаж, үнэлэх талаар заах болно.

3


МОДУЛЬ 8

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

Сэдэв 1. Зорилгоо тодорхойлох.

Энэ сэдвээр зорилго гэж юу болох, зорилгууд нь юугаараа чухал, ач холбогдолтой болохыг

судална. Мөн урт болон богино хугацааны зорилгыг хооронд нь ялгаж сурах ба түүнийг

өөрсдөө боловсруулж томъёолно.

Сэдэв 2. Сайн зорилго дэвшүүлэх.

Энэ сэдвээр тодорхой бөгөөд өөрт нь хамгийн ач холбогдолтой зорилгыг тодорхойлж

дэвшүүлэхэд суралцана. Мөн зорилт гэж юу болох тухай танилцуулаад, урт хугацааны зорилгыг

богино хугацааны багц зорилгууд буюу биелүүлж болохуйц зорилтууд болгон хуваарилах

дасгалыг хийнэ. Суралцагч бүрийн хувьд сэтгэл ханамж, аз жаргал, амжилт ололт гэдэг нь

ямар утга учиртай болохыг ухаарч, зорилго нь тодорхой байх зарчмуудыг тодорхойлох болно.

Сэдэв 3. Үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох.

Энэ сэдвээр маш энгийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахын тулд жижиг хэмжээний

зорилго буюу зорилтыг нэгэн багц хэд хэдэн үйл ажиллагаа болгон задлахад суралцана. Мөн

үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдан гарч болзошгүй бэрхшээл, хүндрэлийг урьдчилан

харж, боломжийн шийдлийг боловсруулах дасгал хийх явцдаа үйл ажиллагааны нарийвчилсан

төлөвлөгөөг зохионо.

Сэдэв 4. Тэргүүлэх ач холбогдолтой зүйлээ тодорхойлох.

Энэ сэдвээр цагаа хэрхэн зарцуулж байгааг авч үзээд, энэ нь өөрсдийнх нь хувьд тэргүүлэх

ач холбогдолтой зүйлтэй зохицож байгаа эсэхийг үнэлж, нэгэнт тодорхойлсон тэргүүлэх

чиглэлүүдээ тууштай баримтлахдаа хүмүүс яагаад бэрхшээлтэй тулгардаг тухай үзнэ. Мөн

бэрхшээлээс урьдчилан сэргийлэх арга замыг судалж үзэх болно. Эцэст нь суралцагчид

тэргүүлэх ач холбогдолтой зүйл дээрээ тулгуурлан гүйцэтгэх ажлын жагсаалтыг хэрхэн хийхээ

бодож, түүнийг зохицуулан өөртөө байгаа цагийг төлөвлөх дасгал хийнэ.

Сэдэв 5. Ажил мэргэжлийн төлөвлөгөө.

Энэ сэдвээр өөрийн сонирхож байгаа ажил мэргэжилд ямар ямар үнэт зүйл чухал байгаа

талаар эргэцүүлэн бодож, аль тохирохыг нь тодорхойлоод, өөрсдийн хийсэн анхны сонголтод

дахин үнэлгээ өгөхдөө ажил мэргэжлийн төлөвлөгөөг ашиглана. Жендэрийн талаар нийгэмд

хэвшсэн ойлголтууд нь ажил мэргэжлийн сонголтод хэрхэн нөлөөлдөг тухай болон тэдний

өнөөдөр хийж байгаа сонголтууд нь өөрсдийнх нь урт хугацааны төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлж

болох тухай авч үзнэ. Тухайлбал, өсвөр насны охидын жирэмслэлт нь тэдний урт хугацааны

ажил мэргэжлийн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлдөг тухай асуудлыг онцгойлон судална.

Сэдэв 6. Төлөвлөгөө хийхэд учрах саад бэрхшээл.

Хүмүүс ажил төрөл, мөнгө санхүү гэх мэт амьдралын бүх асуудлаа төлөвлөөд хэрэгжүүлэх

явцад их бага хэмжээгээр саад бэрхшээл тулгардаг. Энэ нь гадаад болон дотоод хүчин зүйлээс

хамаарч болно. Тиймээс эрсдэлд орохгүйн тулд анхнаасаа саад бэрхшээлийг тооцоолж, ажлаа

зөв төлөвлөж сурахын давуу талыг ойлгож авах болно. Тодорхой зорилго, зорилт дэвшүүлэн,

түүндээ хүрэхээр чармайж байх үед төрөл бүрийн саад бэрхшээл учирч болдог ч үүнийг анх

ажлаа төлөвлөхдөө тусгаж байхын чухлыг ухааруулна. Саад бэрхшээл нь өвөрмөц ба энгийн,

эсвэл нэлээд хүнд байж болно.

4


ТӨЛӨВЛӨХ

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Заавар: Дараах өгөгдлийг уншаад зөв, бурууг нь тогтоож, тохирох нүдэнд чагтаар (√) тэмдэглэнэ.

Хэрэв эргэлзэж байвал “мэдэхгүй” гэсэн баганад чагт тэмдэг тавина уу.


1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Өгөгдлүүд Зөв Буруу Мэдэхгүй

Төлөвлөлт гэдэг нь хүн бүр хүсч байгаа үр дүн, зорилгодоо тасралтгүй

хүрэх арга зам буюу эхний үеэс биелэх хүртэлх хугацаанд тохиолдож

байгаа бүхий л зүйлсийг багтаана.

Төлөвлөлт хийх чадвартай хүн өөрийн урт хугацааны зорилгуудаа

биелүүлэхдээ хүндрэл бэрхшээлтэй тулгарах магадлалтай.

Сайн төлөвлөлт нь хүссэн үр дүндээ хэрхэн, яаж хүрэх арга замыг

хүмүүст зааж өгдөг.

Зорилго гэдэг нь хүний биелүүлэхийг хүсч байгаа ямар нэг зүйл, хүсэн

хүлээж байгаа үр дүн юм.

Өсвөр насандаа хүүхдүүд өөрсдийн ирээдүйн талаар бодож, ирээдүйгээ

төлөвлөж эхлэх нь маш чухал ач холбогдолтой.

Зорилго дэвшүүлэх нь ирээдүйгээ төлөвлөх боломж олгож, цаашдын

чиглэлийн талаар тодорхой мэдрэмжтэй болгодог.

Нэг ба хоёр долоо хоног, эсвэл хэдэн сарын дотор биелүүлэх

боломжтой, хэмжээний хувьд жижиг, зохион байгуулахад арай хялбар

зэрэг шинжийг агуулсан байвал урт хугацааны зорилго гэнэ.

Зорилгыг тухайн хүрэх гэж буй ажлын үр дүн болон асуудлын цар

хэмжээнээс хамаарч урт ба богино хугацааны зорилго гэж ангилна.

9. “Би амжилтад хүрэхийг хүсч байна” гэдэг нь тусгай зорилго юм.

10

11

12

13

14

Хүн ямар ажилд хэдэн цаг зарцуулах нь тийм чухал зүйл биш. Зөвхөн

үр дүн л чухал.

Ажлын үр дүнгээс үл хамааран олон ажлыг нэгэн зэрэг амжуулж сурах

нь чухал.

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан бичих нь тухайн хүнд ямар

ажлаа хийх, эсвэл түр хойшлуулахаа шийдвэрлэхэд төдийлөн тус

болохгүй.

Ажлыг үр дүнтэй, чанартай, сайн хийж гүйцэтгэх нь тухайн хүний

үнэлэмжийг нэмэгдүүлдэг.

Ямар хүнтэй гэрлэж, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлж өсгөхөө төлөвлөх нь

залуу гэр бүлийн хувьд маш чухал асуудал мөн

15 Ажлаа сайн төлөвлөсөн хүнд ямар ч саад бэрхшээл тохиолдохгүй

5


МОДУЛЬ 8

II хэсэг. Чадвар

1. Төлөвлөх чадварыг өөрийн үгээр тодорхойлж бичээд тайлбарлана уу?

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

2. Амьдралынхаа зорилгыг тодорхойлж, зорилтуудыг дэвшүүлж дараах хүснэгтэд бичнэ үү?

Ерөнхий зорилго

1. ................................................

................................................

................................................

Тусгай зорилго

1. .....................................................

2. .....................................................

3. .....................................................

Зорилт 1 Зорилт 1

Зорилт 2 Зорилт 2

Зорилт 3 Зорилт 3

Зорилт 4 Зорилт 4

...................................

...................................

..............................................

..............................................

1. Ойрын үед хийх ажлаа долоо хоногоор төлөвлөж хүснэгтийг бөглөнө үү?

Гариг Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням

Эхний долоо

хоног

II долоо хоног

III долоо хоног

IY долоо хоног

6


ТӨЛӨВЛӨХ

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдлийг уншаад, тухайн өгөгдөлд дурдагдсан зүйлийн талаар өөрийн үзэл бодлоо

тохирох нүдэнд чагт (√) тэмдгээр тэмдэглэнэ үү.

№ Өгөгдөл

Маш зөв

Зөв

Мэдэхгүй

Зөвшөөрөхгүй

Огт

зөвшөөрөхгүй

1

2

3

4

5

6

7

8

9

10

Бусдын гаргасан амжилтыг эвдэхийн тулд өөрийн хүсэл

сонирхлоо үл харгалзан ирээдүйн мэргэжлээ сонгох

хэрэггүй.

Өөрийн үнэт зүйлийг үл харгалзан ирээдүйн амьдралаа

төлөвлөх ёстой.

Хүн зөвхөн өөрт таалагдсан ажил мэргэжлээ сонгох

хэрэгтэй.

Бусдыг аялдан дагахын оронд өөрөө хошуучлагч

(лидер) байх нь чухал.

Олон сайн найзтай байх нь миний хувьд чухал.

Мөнгөтэй ажил юу юунаас ч илүү чухал.

Ядуу буурай хүмүүст тусалж өглөг, дэмжлэг өгч байх

хэрэгтэй.

Уулын оройд гарахаасаа илүү буух нь хэцүү.

“Долоо хэмжиж нэг огтол” гэсэн үг орчин үед

нийцэхгүй.

Ямарваа ажлыг хийж байх үед саад бэрхшээл

тохиолдвол би шууд орхиод өөр шинэ ажлыг эхлүүлнэ.

7


МОДУЛЬ 8: СЭДЭВ 1

Сэдэв 1

ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

8


ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

ЗОРИЛГО

Суралцагчид зорилго гэж юу болох, зорилго тодорхойлох нь яагаад чухал, ач холбогдолтой

байдаг тухай судалж, урт ба богино хугацааны зорилгыг хооронд нь зааглан ялгаж сурахаас

гадна тэдгээрийг боловсруулна.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Өөрийн хийдэг үйлдлээ эргэцүүлж үнэлэх

• Урт ба богино хугацааны зорилгуудыг зааглаж ялгах

• Энэ сэдвийн дараа биелүүлэхийг хүсч буй богино хугацааны гурван зорилгыг дэвшүүлэх

• Энэ сэдвийн дагуу жилийн эцэс гэхэд биелүүлэхийг хүсч байгаа урт хугацааны хоёр

зорилгыг дэвшүүлэх

• Дараагийн таван жилийн хугацаанд хүрэхийг хүсч байгаа урт хугацааны хоёр зорилгыг

дэвшүүлэх

• Зорилго дэвшүүлэх нь яагаад чухал, ач холбогдолтой болохыг харуулсан хоёр

шалтгааныг нэрлэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Зургийн хэрэгслүүд (олон өнгийн шохой, самбарын үзэг, харандаа)

• “Зааврын дагуу дүрслэн бодох дасгал” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1)

• Лаа–нэмэлт хэрэглэгдэхүүн (“Үйл ажиллагаа 3: Миний амьдрал: Өнгөрсөн, одоо,

ирээдүй” хэсгийг үзнэ үү)

• Нэмэлт материал: суралцагчдад үзүүлэх жишээ материал болгон ватум, эсвэл том

цаасан дээр өөрийн амьдралын цаг хугацааны шугамыг зурж бэлдэнэ. Амьдралдаа

тохиолдсон хэд хэдэн үйл явдлыг энэхүү шугам дээр бөглөж бичнэ (Өсвөр насны

хүүхдийн амьдралтай холбоотой байж болох зүйлийг сонгон аваарай). Өөрийн

амьдралтай холбоотой энэхүү шугам дээр урт хугацааны зорилгуудаас наад зах нь нэгийг

заавал оруулсан байна.

9


МОДУЛЬ 8: СЭДЭВ 1

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Тухайн хүний биелүүлэхийг хүсч байгаа ямар нэг зүйл, хүсэн хүлээж байгаа үр дүнг зорилго

гэнэ.

• Зорилго дэвшүүлснээр ирээдүйгээ төлөвлөх боломжтой болж, цаашдын чиглэлийн талаар

тодорхой мэдрэмжтэй болдог.

• Зорилготой байснаар ирээдүйд хүрэх цэгээ тодорхойлж амьдралд нь тохиолдож болзошгүй

зүйлд бэлтгэлтэй байх, тэдгээрийг даван туулах арга замыг төлөвлөхөд тустай. Хүн өөрийн

зорилгоосоо ухрахгүй байхыг хичээх нь чухал.

• Өмнөө тавьсан зорилго нь биелэх боломжгүй болохыг мэдсэн, эсвэл сонирхол өөрчлөгдсөн,

нэг бол өөрийнх нь боловсруулсан төлөвлөгөөнд нөлөөлөхүйц шинэ мэдээлэлтэй болсон

үед тухайн дэвшүүлсэн зорилгоо орхих, эсвэл өөрчлөх шаардлага гардаг.

• Ойрын хугацаанд, тухайлбал, нэг, хоёр долоо хоног, эсвэл хэдэн сарын дотор биелүүлэх

боломжтой, хэмжээний хувьд арай жижиг, зохион байгуулахад хялбар зэрэг шинжийг

агуулсан байвал богино хугацааны зорилго гэх ба энэ нь урт хугацааны зорилгын нэгэн

хэсэг байж болно.

• Урт хугацааны зорилго гэдэг нь биелүүлэхийн тулд арай удаан хугацаа, тухайлбал, зургаан

сараас нэг жил, түүнээс дээш хэдэн жилийн хугацаа шаардагдахыг хэлнэ. Ийм зорилгыг

богино хугацааны багц зорилгуудад хувааж болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

Төлөвлөх чадвар” модулийн хүрээнд судлах багц сэдвийн эхнийх нь болж байгааг

суралцагчдад хэлээд зорилго гэж юу болох, зорилгоо тодорхойлж сурах нь ямар ач

холбогдолтой талаар асууж ярилцана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Зорилго дэвшүүлэх тухай

Дараах өгүүлбэрийг чангаар уншиж өгнө.

--

Сурагч “Б” бөхөөр хичээллэн, аварга болох хүсэлтэй байгаа.

--

Харин “С” ТОЕФЛ-ийн шалгалтаа амжилттай өгч, гадаадад суралцахыг хүсдэг.

--

“Т” Улаанбаатар хотод амьдрахыг хүсч байна.

--

“Б” шинэ дугуй авахаар мөнгө цуглуулж эхэлсэн.

--

“Н” Англи хэлний олимпиадад түрүүлэхийг хүсч байна.

Өсвөр насныханд ямар нэг нийтлэг хүсэл эрмэлзлэл байгаа эсэхийг асууж ярилцана. Сурагч

бүрийг сонсохыг хичээгээрэй.

“Өсвөр насныханы хувьд дээрх тохиолдлоос аль нь нийтлэг байна вэ?”

“Энэ бүгдийг нэгтгээд юу гэж хэлж болох вэ?” гэж асууна.

Тэдний хариултыг авч, “Тэд бүгдээрээ л ямар нэг зүйлийг хүсч байна” гэсэн хариулт гарч иртэл

ярилцана. Дараа нь “Хүсч байна” гэдэг нь ямар нэг “Зорилготой байна” гэсэн үг болохыг

хэлээд самбарт “Зорилго” гэж бичин суралцагчдыг тодорхойлж хэлэхийг хүснэ. Тэдний хэлсэн

хэлсэн үг болон санааг ашиглан, самбарт тодорхойлолт бичнэ. Зорилго гэдэг нь тухайн хүний

биелүүлэхийг хүсч байгаа ямар нэг зүйл, хүсэн хүлээж байгаа үр дүн юм.

Зорилго нь дараах зүйлийн аль нь ч байж болохыг тайлбарлаарай.

10


ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

Үүнд:

--

Ямар нэгэн зүйл хийж бүтээх, нэр алдартай хүн болох хүсэл. Жишээлбэл: “Б” - ын хувьд

сайн бөх болох, эсвэл “Н” - ийн хувьд англи хэлний олимпиадад түрүүлэх гэх мэт.

--

Аль нэгэн газар руу явах, очиж үзэх гэсэн хүсэл. Жишээлбэл: Гадаад улс орон юмуу,

байгалийн үзэсгэлэнт газар үзэх гэх мэт.

--

Ямар нэгэн зүйлийг эзэмших, эзэн нь болох гэсэн хүсэл. Жишээлбэл: Шинэ унадаг дугуй

авах гэх мэт.

Дараа нь хүсэл, зорилго, үр дүн гэсэн үгсийн холбоо хамаарлыг ярилцаарай.

Дараах өгүүллийг суралцагчдад уншиж өгнө.

Амьдралыг урсгал устай голоор жижиг завьтай хөвж явахтай зүйрлэж болох юм. Чи зүгээр

л усны урсгалын аясаар хөвж болно. Усны урсгал чамайг хөвүүлсээр, урсгал уруудуулан

аяндаа авч одно. Хааяа хааяахан чиний замд хэсэгхэн хуурай газар тааралдах ба тэр үед

нь чи газар дээр гарч, буцаж завиндаа суухад бэлэн болтлоо амарч тухална. Зарим газар

нь чамд маш их таалагдах боловч зарим нь ялаа шумуул ихтэй, сүүдэрт нь хоргодон амрах

мод ч үгүй, гал асаах хуурай мөчир ч үгүй, үнэхээр хэцүүхэн газар байж мэдэх юм.

Харин тэр голын нэг хэсэгт нь ямар ч аюул осолгүй, үзэсгэлэн төгөлдөр, мөн хоол хүнсээр

баялаг гайхамшигтай сайхан газар бий гэж чи сонссон байжээ. Тэгээд тэнд очихыг хүссэн

гэж бодъё. Гэтэл тэр газар замаас бага зэрэг хол учир голын урсгалын аясаар хөвөн явбал

чи тэр газарт хүрч чадахгүй. Тиймээс чи хийх зүйлээ төлөвлөх шаардлагатай боллоо.

Ингээд цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөж байтал нэг, хоёрын зэрэг салаа урсгалын

аль нэгээр нь орох хэрэгтэй боллоо. Маш их хүч гарган сэлүүрдэж, заримдаа бүр урсгал

сөрөн явах шаардлагатай болохыг олж мэдэрлээ. Түүнчлэн бул чулуу, эсвэл, шигүү ургасан

бут сөөг гэх мэт зүйлийг тойрон гарах ёстойг мэдлээ. Яг тэр газарт очихын тулд голын

урсгалын аясаар хөвж явахаас хамаагүй их хүндрэлийг даван туулах ёстой болохыг чи

ойлголоо.

Гэсэн хэдий ч тэнд хүрнэ гэж төлөвлөх нь тодорхой хэмжээнд үр ашигтай байх болно.

Хүрэх зам нь хэцүү боловч урьдчилан харах, төлөвлөх нь тохиолдох саад бэрхшээлийг

даван туулахад бэлтгэнэ. Магадгүй чамд үнэхээр хэцүү болоод ирэхийн цагт хичнээн сайхан

газар очих гэж байгаа билээ гэж сэтгэлдээ төсөөлөн бодоход чиний эрч хүч нэмэгдэж,

эхэлсэн ажлаа дуусгалгүй хаяхаас сэргийлэхэд тус болно. Замдаа буруу салаагаар орж,

бага зэрэг төөрөхийг эс тооцвол чамд санаа зовоод байх шалтгаан алга. Чи төлөвлөгөөгөө

урьдчилаад хийчихсэн учраас хүссэн газартаа хүрэх зам чинь баталгаатай газрын зураг

мэт чамд бэлэн байх болно.

Суралцагчдаас дараах асуултыг асууж ярилцна.

Сая уншсан өгүүлэл нь амьдралыг хэрхэн, ямар арга замаар төлөөлөн харуулж байна гэж та

нар бодож байна вэ? Энэ өгүүлэл нь зорилготой хэрхэн холбогдож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Зорилготой байна гэдэг нь аяллын эцэст хүрэх цэгээ тодорхойлсон байх, явах ёстой

чиглэлээ мэдэж байх, тэр газарт хүрэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллахтай төстэй

юм.

--

Энэ нь тодорхой нэгэн цэгт хүрэхийг хичээн, завиар аялж байгаа хүнтэй төстэй юм.

Хүмүүс ер нь яагаад зорилго дэвшүүлдэг вэ?

Гарч болох хариулт:

--

Яагаад гэвэл тэд ямар нэгэн тодорхой зүйлийг биелүүлэхийг, амьдралаа тодорхой

чиглэлээр залж, тодорхой утга учиртай болгохыг хүсч байгаа гэх мэт.

11


МОДУЛЬ 8: СЭДЭВ 1

Хэрвээ чамд зорилго байхгүй байвал яах бол?

Гарч болох хариулт:

--

Тэгвэл амьдралаа өөрөө хянах боломжгүй болно. Чамд зөвхөн аз дайрна гэж найдахаас

өөр юу ч үлдэхгүй.

Одоо та бүхэн амьдралдаа хүсч байгаа зүйлийн тухай эргэцүүлэн бодож, дэвтэртээ өөрийн

өмнөө тавьсан таван зорилгыг бичих шаардлагатайг суралцагчдад хэлнэ.

Суралцагчид энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа тэднээс дараах асуултыг асууна:

Өөрсдийн хийхийг хүсч байгаа зүйлээс заримыг нь нэрлэнэ үү?

Очихыг хүсч байгаа газруудаас заримыг нь нэрлэнэ үү?

Өөрийн эзэмшихийг хүсч байгаа зүйлийнхээ заримыг нь нэрлэнэ үү?

Дэвтэртээ бичсэн таван зорилгоос хэдийг чи урьд өмнө нь тодорхойлсон байсан бэ? Эдгээр

зорилгоос хэдийг нь чи дөнгөж сая тодорхойлсон бэ?

Хувийн зорилгыг тодорхойлох нь хялбар байв уу, бэрхшээлтэй байв уу?

Юунаас болж энэ нь хялбар юмуу, бэрхшээлтэй байсан бэ?

Чиний тодорхойлсон зорилго нь бусад суралцагчийн хэлсэн зорилгуудаас хэр ялгаатай, бас

төсөөтэй байсан бэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Урт ба богино хугацааны зорилго

Суралцагчдад өөрсдийн бичсэн зорилгуудаас нь нэг нэгийг сонгуулаад босгож зогсооно.

Суралцагч бүрээр өөрсдийнх нь сонгосон нэг зорилгыг нэрлүүлж тэр нь урт хугацааны

зорилго бол өрөөний баруун талд, богино хугацааных байвал зүүн талд зогсооно (багш өөрөө

шийдвэрлэнэ).

Өрөөний хоёр талд хуваагдан зогссон суралцагчдаас дараах асуултыг асууна:

Хоёр багийн хооронд ямар ялгаа байна вэ?

Чамайг өөрийн чинь багийн гишүүдтэй төстэй болгохын зэрэгцээ нөгөө багийн гишүүдээс өөр

болгож байгаа ямар зүйл байна вэ? гэх мэт.

Суралцагчдын хариултыг сонсож бүгдийг нь хүлээж авсаар, нэг баг нь хурдан биелүүлж болох

богино хугацааны зорилготой байхад нөгөө баг нь арай урт хугацаанд биелэгдэх зорилготой

байгааг аль нэг суралцагчаар хэлүүлнэ. Энэ нь суралцагчдын түрүүнд хэлсэн зорилгуудтай

холбоотой гэдгийг хэлэх юмуу эсвэл зорилгуудыг нь суралцагчдаар дахин хэлүүлэх аргаар

багш тэдэнд тусалж болно. Ялгааг илүү тодорхой болгоход ашиглаж болдог нэгэн арга бол

хоёр багаас ээлжлэн суралцагчдыг дуудан, зорилгоо чанга хэлэхийг хүсэх явдал юм.

Суралцагчдыг эргээд байранд нь суулгана. Самбарт “Урт хугацааны зорилго”, “Богино

хугацааны зорилго” гэж бичнэ. Суралцагчдаас эдгээр нэр томъёог хэрхэн тодорхойлох вэ гэж

асуугаад, тэдний өгсөн тодорхойлолтыг самбарт бичнэ.

Тодорхойлолт нь дараах санааг агуулсан байвал зохино.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Одоо өөртөө туслах нэг суралцагчийг өөрийн хүсэлтээр сонгож аваад, самбарт бичсэн урт

хугацааны зорилгуудыг нэг хуудас цаасан дээр хуулж өгөхийг хүснэ. Энэ жагсаалтыг та

дараагийн хичээл дээр ашиглах шаардлагатай болно.

12


ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

Богино хугацааны зорилго: Богино хугацааны зорилгыг ойрын үед тодорхой хугацаанд багтаан

биелүүлж болно.

Урт хугацааны зорилго: Урт хугацааны зорилгыг биелүүлэхийн тулд арай илүү хугацаа

шаардагдана.

Дэвтэртээ бичсэн байгаа зорилгуудыг нь урт хугацааны ба богино хугацааны зорилго гэж

ангилан бичүүлнэ.

Суралцагчид даалгаврыг гүйцэтгэсний дараа урт хугацааны зорилгуудаас заримыг нь нэрлэн,

ангийнхантайгаа санал солилцохыг хүсч байгаа суралцагчдыг дуудан асууна. Самбарын зайг

хоёр хэсэг болгон хуваагаад, суралцагчдын нэрлэх урт хугацааны зорилгуудыг нэг талд нь,

нөгөө талд нь богино хугацааны зорилгыг бичнэ.

Самбарт бичсэн жагсаалтыг сайтар ажиглуулж дараах асуултын дагуу ярилцана.

Богино хугацааны зорилгуудыг биелүүлэхэд ойролцоогоор хэдий хэрийн хугацаа шаардагдах

вэ?

Гарч болох хариулт:

--

Нэг, хоёр долоо хоног; магадгүй сар.

Урт хугацааны зорилгуудыг биелүүлэхэд ойролцоогоор хэдий хэрийн хугацаа шаардагдах вэ?

Гарч болох хариулт:

--

Дээрхээс арай урт буюу хагас жил, эсвэл, нэлээн хэдэн жилийн хугацаа байж болно.

Богино хугацааны зорилгууд нь урт хугацааны зорилгуудтай уялдаа холбоотой байж болох уу?

Хэрхэн уялдаж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Болно. Урт хугацааны нэг зорилгыг биелүүлэхэд дөхөмтэй болох богино хугацааны хэд

хэдэн зорилгыг чи дэвшүүлж болно.

Асуулт:

Та нар сүүлийн үед богино хугацааны ямар ямар зорилгуудыг амжилттай биелүүлсэн бэ?

Өнөөдрийг хүртэл тодорхой хугацааны туршид биелүүлэхээр зорьсон урт хугацааны зорилго

чамд бий юу?

Урьд өмнө нь амьдралдаа биелүүлж байсан урт хугацааны зорилгуудаасаа заримыг нь нэрлэнэ

үү?

Ямар тохиолдолд урт хугацааны зорилгоо өөрчлөх юмуу биелүүлэхээс татгалзаж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн бодлоо өөрчилсөн бол, шинэ мэдээлэл олж авсан бол, тавьсан зорилгоо биелүүлэх

боломжгүй зүйл гэдгийг мэдсэн бол гэх мэт.

Ямар тохиолдолд урт хугацааны зорилгоо өөрчлөхгүй, эсвэл биелүүлэхээс татгалзахгүй байх

хэрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

--

Чиний ашиг, сонирхлыг илүүд тавьж хандахгүй байгаа хүмүүс чамд “боль” гэж хэлэх, эсвэл

саад болохыг оролдож байгаа тохиолдолд,

--

Зорилго чинь биелэх боломжгүй зүйл гэж бодсон хэдий ч чи тэрхүү зорилгыг биелүүлэхийн

тулд өөрийн хамаг хүчийг дайчлан ажиллаж үзээгүй байгаа, эсвэл, байж болох боломжийн

бүх арга замыг туршиж амжаагүй байна гэж бодож байгаа бол гэх мэт.

13


МОДУЛЬ 8: СЭДЭВ 1

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Миний амьдрал: өнгөрсөн, одоо, ирээдүй

Суралцагчдыг өөртөө эвтэйхэн байдлаар, сандлынхаа түшлэгийг налан, биеэ сул тавьж нүдээ

аниад суухыг хүснэ. Багшийг нүдээ нээж болно гэж хэлтэл нүдээ нээхгүй байхыг сануулна.

Суралцагчдад “Зааврын дагуу дүрслэн бодох дасгал” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1) материалыг

аажуухан уншиж өгнө.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Илүү тайван нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ангийнхаа хөшгийг хааж, эсвэл, гэрэл чийдэнг

унтрааж болно. Хэтэрхий харанхуй болох гээд байвал лаа асааж болох юм.

Багшийн хяналтын доор дүрслэн бодох дасгалыг хийж гүйцэтгэсний дараа дөнгөж саяхан

төсөөлөн бодсон зүйлийнхээ тухай эргэцүүлэн, санаа бодлоо дэвтэртээ бичихийг хүснэ.

Эргэцүүлэн бодоход нь зориулж суралцагчдад таван минутийн хугацаа өгнө. Дараа нь дор

дурдсан асуултыг асууна:

Энэ дасгалыг хийхэд та нарт ямар сэтгэгдэл, мэдрэмж төрсөн бэ?

Ямар зүйлийг төсөөлөн бодох нь та нарт таалагдсан бэ?

Чиний ирээдүй аятай сайхнаар төсөөлөгдөж байна уу, эвгүйцэл төрөхөөр байна уу? Яагаад?

Одоо өөрийн төрсөн цаг үеэс эхлүүлэн 30 настай болох хүртэл (эсвэл, өнөөдрөөс 10-15 жилийн

дараах) үеийг хамруулсан цаг хугацааны шугамыг хийж бүтээх гэж байгаа тухай суралцагчдад

хэлнэ.

Самбарт хэд хэдэн хэрчлээс тэмдэгтэй урт шугам зурна. Энэхүү шугамын зүүн гар талын зах

дээр нь “эхээс мэндлэх” гэж бичээд, дараагийн хэрчлээс дээр 5, 10, 15, 20, 25, 30, 35.... гэх

мэтээр 45 нас хүртэл үеийг 5 жилийн зайтайгаар тэмдэглэсэн байна. Хэвтээ урт шугам нь

тухайн суралцагчийн амьдралыг төлөөлөх ба харин хэрчлээсийн дээр байгаа тоо нь түүний

амьдралын явц дахь янз бүрийн цаг үеийг нь төлөөлөх юм.

Энэхүү цаг хугацааны шугамыг дэвтэртээ хуулж зурахыг суралцагчдаас хүсээд, суралцагч

бүрийн амьдралд нь тохиолдчихоод байгаа онцгой үйл явдал болон тэмдэглэлт он, сар,

өдрүүдийг энэ шугам дээрээ бичгээр юмуу зургаар тэмдэглэхийг хүснэ.

Тухайлбал:

--

Сургуульд орсон анхны өдөр

--

Гэр бүлд нь тохиолдсон бусад үйл явдал (шинэ хүүхэд төрсөн, гэрлэлт, гэр бүл салалт,

хүндээр өвдөх гэх мэт)

--

Өвөрмөц, онцлог нөхөрлөл

--

Шагнал, урамшуулал

--

Дурсан санах дуртай онцгой тохиолдол, адал явдал гэх мэт.

Үүний дараа дараагийн таван жилийн дотор тохиолдох болов уу гэж бодсон наад зах нь гурван

үйл явдлыг уг цаг хугацааны шугам дээрээ бичгээр, эсвэл зургаар дүрслэн тэмдэглэхийг

суралцагчдаас хүснэ. Хэрвээ шаардлагатай бол зарим нэг жишээ хэлэхийг суралцагчдаас

хүснэ.

Гарч болох хариулт:

--

Дунд сургуулийн ахлах ангийг төгсөх, цэрэгт явах, дээд сургуульд элсэн орох, ажилд орох

14


ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

гэх мэт.

Гурав орчим минутын дараа одоогоос 10-15 жилийн дотор тохиолдох болов уу гэж бодсон

наад захын гурван үйл явдлыг уг цаг хугацааны шугам дээрээ бичгээр юмуу зургаар дүрслэн

тэмдэглэхийг суралцагчдаас хүснэ. Тухайн үйл явдлыг аль үед нь тохиолдоосой гэж хүсч

байгаагаа цаг хугацааны шугам дээр тодорхой тэмдэглэхийг суралцагчдад сануулна. Хэрвээ

шаардлагатай бол энэ даалгаврыг гүйцэтгэж эхлэхээс өмнө зарим нэг жишээ хэлэхийг

суралцагчдаас хүснэ.

Гарч болох хариулт:

--

Сургуулиа дүүргэх, аяллаар явах, дуртай зүйлээ худалдан авахад хүрэлцэхүйц хэмжээний

мөнгөтэй болох, гэрлэх, хүүхэдтэй болох гэх мэт.

Энэ даалгаврыг гүйцэтгэсний дараа суралцагчдыг гурван хүнтэй багт хуваагаад, өөрсдийн

боловсруулсан цаг хугацааны шугамыг бусадтайгаа харьцуулж үзэхийг хүснэ. Бие биеийнхээ

дэвшүүлсэн зорилгыг юугаараа төстэй ба ялгаатай байгааг олоод, хоёр тусдаа жагсаалт

болгон бичихийг хүснэ.

Дараах асуултыг асууж ярилцана.

Үүнд:

Та нарын ирээдүйн зорилгод байгаа зарим нийтлэг, төстэй тал юу байна вэ? Нэрлэнэ үү?

Та нарын ирээдүйн зорилгод байгаа зарим ялгаатай талыг нэрлэнэ үү?

Юу хийхийг хүсч байгаа буюу ямар зорилготой байгаагаа та нар хэдэн наснаасаа бодож

эхэлсэн байна вэ?

Гарч болох хариулт:

--

Олонх хүүхэд нэлээд бага наснаасаа, тодорхой хэлбэл гурван ойтойгоосоо юу хийхийг

хүсч байгаа, ямар зорилготой байгаа тухайгаа бодож эхэлдэг.

Өөрсдийнхөө хамгийн анхны зорилгуудаас заримыг нь санаж нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Ихэнх хүүхдүүд том болоод ямар хүн болох тухайгаа, жишээлбэл, багш, эмч, ээж юмуу

аав болно гэх, эсвэл юу хийхийг хүсч байсан тухайгаа, жишээлбэл, сургуульд орно гэх мэт

зүйлийн талаар бодох нь элбэг тохиолддог.

Бага насны хүүхдийн зорилго хэр ул суурьтай байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Ихэнхдээ нэг их ул суурьтай байдаггүй. Хүүхдүүд зорилгоо ойр ойрхон өөрчлөх явдал

гардаг. Гэсэн хэдий ч зарим зорилго нь олон жил үргэлжилдэг.

Хүүхэд байсан үеэс хойш чиний зорилгууд хэр өөрчлөгдсөн бэ? Одоо чамайг зорилгодоо

хүрэхэд чинь ямар саад тохиолдож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Эцэг эх, сургууль, санхүүгийн бололцоо гэх мэт.

Тэгвэл 10 жилийн дараа зорилгодоо хүрэх замд чинь ямар нэг саад тохиолдож болно гэж чи

бодож байна уу?

Гарч болох хариулт:

--

Гэр бүлийн санаа бодол, байр суурь, хүүхдүүд, хэн нэгний өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг

хариуцлага, ажил албан тушаалын хувьд хүлээсэн үүрэг, эхнэр/нөхөр гэх мэт.

15


МОДУЛЬ 8: СЭДЭВ 1

Зорилгодоо хүрэх замыг чинь улам бэрхшээлтэй болгож болох урьдчилан таамаглаж

болохооргүй ямар ямар зүйл гарч болох вэ?

Гарч болох хариулт:

--

Сурахад нөлөөлөх гэнэтийн өвчин

--

Сурлагын юмуу спортын амжилтад нөлөөлөх гэмтэл, бэртэл

--

Гэр бүлийн хэн нэгэн хүний хагацал

--

Хүсээгүй жирэмслэлт гэх мэт.

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг суралцагчдаас асууж, энэ сэдвийн дүгнэлтийг хийнэ.

--

Зорилготой байх нь чиний амьдралыг хэрхэн өөрчлөх вэ?

--

Амьдралаа төлөвлөхөд аль насны он жилүүд хүндрэлтэй гэж бодогдсон бэ? 10-20 насны

хоорондох үе үү, эсвэл 20-иос хойших үе үү? Яагаад?

--

Эцэг эх чинь чиний талаар ямар санал бодол, зорилготой байдаг бол?

--

Чи тэдэнтэйгээ яг адилхан зорилготой байгаа юу? Тийм бол яагаад? Үгүй бол яагаад?

16


ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.1

ЗААВРЫН ДАГУУ ДҮРСЛЭН БОДОХ ДАСГАЛ

Өөрийгөө нялх хүүхэд байгаагаар төсөөлөн бод. Тэр үед чиний амьдарч байсан байшин байна.

Өөрийн хэлсэн анхны үгийг чи санаж чадах нь уу? Өөрийн хийсэн анхны алхмуудыг санаж

чадах уу? ....Одоо тэр нялх хүүхэд байсан үеэсээ өнөөдрийн хэмжээнд хүртэл хэрхэн өсөн

бойжсоноо төсөөлөн бодоод, энэ замд чамд тохиолдсон онцгой юмуу өвөрмөц үйл явдлын

тухай бод ... цэцэрлэгт байхад .... бага сургуульд байхад .... чиний зуны амралтууд .... хүүхэд

насыг чинь өвөрмөц болгож байсан янз бүрийн үйл явдал .... . Чиний хувьд бэрхшээлтэй

байсан, мөн чамд гуниг төрүүлж байсан үйл явдлын тухай бод .... итгэл алдран, гуниглаж

байсан үеүд .... .

Одоо өөрийгөө энэ цаг үед байгаа хэвээр нь ажигла. Чи хэдэн настай вэ? Чи өөрийгөө ямар

үгээр, хэрхэн дүрслэх вэ? ........ Өөр хүн чамайг ямар үгээр, хэрхэн дүрслэх бол? ........ Чи юу

хийх дуртай вэ? Чи чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ? ........ Чи өөрийгөө эдгээр зүйлийг

хийж байгаагаар дүрслэн бод доо ........ Чиний хувьд чухал гэж тооцогдох ямар ямар зүйлс

байна вэ? ....... Чиний найзууд ямар хүмүүс вэ? Найзуудаа төсөөлөн бод .......

Одоо өөрийгөө унтаж байгаагаар төсөөл ... гэртээ орондоо орсон байгаагаар төсөөл. Энэ бол

маш гүн нойр ба чи юу ч зүүдлэхгүй байна. Өөрийгөө орон дотроо байгаагаар төсөөлөх ба чи

амьсгалаа авч байна ....гаргаж байна....дахиад амьсгалаа авч байна.... гаргаж байна. Одоо бүх

зүйл харанхуйд дарагдан, юу ч харагдахаа болино.......

Одоо өөрийгөө өглөө нойрноосоо сэрж байгаагаар төсөөл. Гэхдээ чамайг сэрэхэд одоогоос

10 жилийн дараах цаг үе болсон байна! Чи одоо өсвөр насны хүүхэд биш, 20 гаруй насанд

хүрсэн хүн болжээ........ Чи яг хэдэн настай байна вэ? Чи ямархуу дүр төрхтэй байна вэ? ........

(Нүдээ аниастай чигээрээ өнөөдрөөс 10 жилийн дараа чиний амьдрал ямар байж болохыг

төсөөлөн бодоорой) ..... Чи нойрноосоо сэрэхдээ хаана байна вэ? Чи одоо хаана амьдарч

байна вэ? Унтаад сэрэхдээ ямар өрөөнд байгаагаа хар даа. Чамд юу юу харагдаж байна вэ?

........ Ямархуу газар байна вэ? ........ Чи гэрт амьдарч байна уу, орон сууцны байранд амьдарч

байна уу?........ Цонхоор шагайхад юу харагдаж байна вэ? ........ Чи хотын барилга, байшингуудыг

харж байна уу, эсвэл ой мод, цэлгэр хоосон талбай, эсвэл өөр гэр, байшингуудыг харж байна

уу? ........ Энд ямар төрлийн тавилга байна вэ? ........ Тэдгээрийн дотроос чиний эзэмшилд

байгаад нь чи маш их баярлан, бахархаж байгаа зүйл байна уу? ........ Чамтай хамт ямар хүмүүс

амьдарч байгааг бодоорой. Чиний хажууд эхнэр/ нөхөр байна уу? ........ Хүүхдүүд? ........ Эцэг

эх чинь? ........ Чиний найз нөхөд ямар хүмүүс байна вэ? ........ Чи чөлөөт цагаараа юу хийдэг

вэ? ........ Чи гадагшаа гарч, бусад хүмүүстэй нийлж цэнгэх дуртай юу эсвэл гэрээсээ гаралгүй

телевиз үзэж суух дуртай юу? ........

Одоо чи өөрийн мөрөөдөж байсан ажилдаа явах гэж байна гэж төсөөл. Энэ нь ямар ажил вэ?

....... Чи ажилдаа явахаар гэрээсээ гарахдаа ямар хувцас өмссөн байна вэ? Чөлөөт байдлаар

жинсэн өмдтэй байна уу, эсвэл бизнесмен шиг костюмтай/даашинзтай, ........ эсвэл дүрэмт

хувцастай байна уу? ........ Чи ямархуу харагдаж байна вэ? ........ Чи ажилдаа юугаар явах

гэж байна вэ? ........ (Өөрийн мөрөөдөж байсан ажилдаа очихоор явж байгаагаар өөрийгөө

төсөөлөн бодоорой) ....... Чи машинаар явж байна уу, явган алхаж байна уу, эсвэл автобусаар

явж байна уу? ....

Одоо чи ажил дээрээ ирчихсэн байна. Энэ нь ямаршуухан газар байна вэ? ........ Жижиг

компани байна уу, аварга том корпораци байна уу, эсвэл засгийн газрын агентлаг байна уу?

........ Оффисын албан өрөө байна уу, сургуулийн барилга байна уу, эсвэл эмнэлэг, дэлгүүр,

үйлдвэрийн газар байна уу? ........ Эсвэл чиний ажлын байр чинь байшин дотор биш гадаа,

17


МОДУЛЬ 8: СЭДЭВ 1

цэцэрлэгт хүрээлэн дотор, эсвэл шинэ барилга барьж байгаа талбай байна уу? ........ Чи тийм

л газар ажиллах юмсан гэж хүсэж байгаа газраа сэтгэл дотроо дүрслэн хар даа. Ямаршуухан

газар харагдаж байна вэ? ........ Чи юу хийж байна вэ?

Одоо өөрийгөө гэртээ ирж байна гэж төсөөлөн бод. ........ Чи оройн хоолоо идээд, маш их

ядарсан байгаагаа мэдлээ.... Чи унтахаар явлаа. Маш гүн, зүүдгүй нойр. Өөрийнхөө хэрхэн

амьсгалахыг чагна ..... .... Амьсгалаа авлаа .... гаргалаа .... авлаа .... гаргалаа. Аажмаар

төсөөлөн бодсон ертөнцөөсөө холдон холдсоор, өөрийн жинхэнэ бодит амьсгал дээр

анхаарлаа төвлөрүүл. Чи одоо энэ танхим дотор сандал дээрээ суугаад амьсгалж байна.

Амьсгалаа авлаа ....гаргалаа.... авлаа..гаргалаа... Удаанаар, маш удаанаар алгуурхан нүдээ

нээгээрэй.

18


САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

Сэдэв 2

САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

19


МОДУЛЬ 8: СЭДЭВ 2

ЗОРИЛГО

Энэ сэдвийн хүрээнд суралцагчид өөртөө хэрэгтэй тодорхой зорилгыг тодорхойлж урт

хугацааны зорилгоо богино хугацааны багц зорилго болон биелүүлж болохуйц зорилтуудад

хуваарилах дасгалыг хийнэ.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Зорилго нь тодорхой бөгөөд уялдаа холбоотой болж чадсан эсэхийг дүгнэх.

• Ерөнхий зорилгын дотор багтаж байгаа урт хугацааны хоёроос доошгүй дэд зорилгыг

боловсруулах.

• Том, эсвэл урт хугацааны зорилгыг задлан, наад зах нь хоёр зорилтыг тодорхойлон

бичих.

• Өөрийн амьдралд сэтгэл хангалуун байхад нь тус нэмэр болох өөр ямар хоёр зүйл

хийхийг хүсэж байгаагаа нэрлэх.

• Амьдралдаа амжилт олж байна гэсэн мэдрэмжийг нь улам нэмэгдүүлэхэд тус нэмэр

болох ямар хоёр зүйл хийхийг хүсэж байгаагаа нэрлэх.

• Хүмүүс өөрсдийн өмнө тавьсан зорилгоосоо яагаад ухардаг болохыг тайлбарласан

хоёроос доошгүй шалтгааныг нэрлэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Хоосон карт буюу жижиг цааснууд– Суралцагч бүрт нэг ширхэг

• “Газрын зураг” 1-3 (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1-2.3) – Зураг тус бүрийг нэг том үзүүлэн

хэлбэрээр бэлтгэх

• “Чиглүүлэх асуултууд” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.4) – Том үзүүлэн хэлбэрээр бэлтгэх

20


САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Ерөнхий зорилго нь хүрэхийг хүсч байгаа өргөн хүрээтэй, үр дүнг нь харуулсан, тодорхой

бус утгатай зорилго байж болно. Жишээлбэл: Би амжилтад хүрэхийг хүсч байна.

• Тодорхой зорилго нь тодорхой байхын зэрэгцээ тухайн хүний хувийн үнэт зүйлс, хүсэл

мөрөөдөл болон сонирхолтой холбоотой зорилго дэвшүүлэх нь түүний биелэх магадлалыг

улам нэмэгдүүлдэг.

• Хэрвээ өөрийг нь сэтгэл хангалуун болгодог, эсвэл амжилтад хүрлээ гэсэн мэдрэмж

төрүүлдэг зүйлийг хүн өөрөө мэдэхгүй байгаагийн улмаас түүнд хүрэхсэн гэж тэмүүлж

ажиллаж чадахгүй болно.

• Өмнөө тавьсан зорилгыг биелүүлэхийн тулд гүйцэтгэх ёстой тодорхой алхам буюу үйл

ажиллагааг зорилт гэх ба зорилтыг нөгөө төлөөс нь дэд зорилго, өөрөөр хэлбэл, чиний

дэвшүүлсэн урт хугацааны зорилгыг биелүүлэхэд хувь нэмэр болох богино хугацааны

зорилго гэж нэрлэж болно. Томоохон буюу урт хугацааны зорилгыг арай бага, хялбархан

хянан зохицуулж болохуйц зорилго буюу зорилтууд болгон хуваавал биелүүлэхэд хамаагүй

хялбар байх болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

Энэ сэдвийн хүрээнд суралцагчид биелэх магадлал, боломжтой сайн зорилгыг хэрхэн

боловсруулах тухай судална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Газрын зураг

Зорилго нь хүнд юугаараа ашигтай, хэрэг болдог тухай суралцагчдаас асууж, энэ дасгал

ажлыг эхэлнэ.

Гарч болох хариулт:

--

Зорилго нь хүнд ажил амьдралын чиглэл өгдөг. Өөрөөр хэлбэл, түүний хүрэх ёстой

төгсгөлийн цэг (эсвэл хүсч байгаа үр дүн)-ийг нь зааж өгдөг,

--

Хүн өөрөө юу хүсч байгаагаа мэдэх ба түүндээ хүрэхэд нь тусалдаг,

Хэрвээ бид аяллаар явахдаа газрын зураг авч явж байна гэж төсөөлбөл тэр газрын зураг дээр

байгаа юу нь бидний зорилгыг төлөөлөх байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Бидний хүрэх ёстой эцсийн цэг нь бидний зорилгыг төлөөлнө.

Одоо өмнө нь бэлдэж ирсэн “Газрын зураг 1-3” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1-2.3) –ийг дэлгэн

харуулаад, суралцагчдаас дараах асуултыг асууна.

Аль нь хамгийн сайн хийгдсэн газрын зураг байна вэ? Яагаад?

Гарч болох хариулт:

--

“Газрын зураг 3”. Энэ нь хамгийн тодорхой газрын зураг бөгөөд эцсийн цэгт хүрэх

маршрутыг заасан байна.

Хамгийн муу газрын зураг аль нь байна вэ? Яагаад?

Гарч болох хариулт:

--

“Газрын зураг 1”. Энэ газрын зураг дээр ямар ч мэдээлэл байхгүй байна. Энэ зураг нь

21


МОДУЛЬ 8: СЭДЭВ 2

дэндүү ерөнхий, бүдэг болсон байна.

“Газрын зураг 2”-ын давуу тал нь юундаа байна вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ газрын зураг нь эцсийн хүрэх цэгийг тодорхой харуулсан байна.

Газрын зураг 2-ын дутагдалтай тал нь юундаа байна вэ?

Гарч болох хариулт:

--

Тэр эцсийн цэгт хүрэхдээ хаана зогсож, хаагуур дайрч гарахыг үзүүлээгүй байна.

Хэрвээ тухайн хүний дэвшүүлсэн зорилгыг газрын зурагтай төстэй зүйл гэж үзвэл “сайн

зорилго” (“Газрын зураг 3”) гэж ямар зорилгыг хэлэх вэ?

Гарч болох хариулт:

--

Зорилго нь тодорхой байх ёстой. Энэ зорилгод хэрхэн хүрэхийг харуулсан замыг маш тод

гаргасан байх ёстой гэх мэт.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Хүрэхийг хүссэн цэг буюу тодорхой, уялдаа холбоотой зорилго дэвшүүлэх нь

Дараах хоёр өгүүлбэрийг самбарт бичнэ.

Би амьдралдаа сэтгэл хангалуун байхыг хүсч байна.

Би амжилт олохыг хүсч байна.

Суралцагчдаас хэдэн хүн амьдралдаа сэтгэл хангалуун байх юмуу амжилт олохыг хүсч байна

вэ гэж асууна (суралцагчид цөм гараа өргөх болов уу). Эдгээр нь ерөнхий утгаараа бол хүнд

байвал зохих сайн зорилго мөн болохыг хэлээд, самбарт “Ерөнхий зорилго” гэж бичнэ.

Түрүүчийн дасгал дээр ашигласан газрын зургуудыг эргэн санахыг суралцагчдаас хүсээд,

тэдний анхаарлыг зорилгын үндсэн асуудалд чиглүүлнэ.

Дээрх хоёр зорилгыг уншихад найруулгын хувьд ямар сул тал ажиглагдаж байгааг суралцагчдаас

асууна.

Гарч болох хариулт:

--

Энэ хоёр зорилго нь тодорхой бус найруулгатай байна. Зорилгодоо хэрхэн хүрэх

маршрутыг тодорхой харуулж чадахгүй байна гэх мэт.

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Сэтгэл хангалуун болох, эсвэл амжилт олоход хүргэх цорын ганц зам байх уу?

Гарч болох хариулт:

--

Үгүй. Энэ ойлголт нь хүн бүрийн хувьд өөр өөр утга агуулгатай байж болно.

Гурван газрын зургийн аль нь “Би сэтгэл хангалуун байхыг хүсч байна”, “Би амжилт олохыг

хүсч байна” гэсэн зорилгод нийцсэн байна вэ?

Гарч болох хариулт:

--

“Газрын зураг-1”.

Суралцагч бүрт нэг, нэг хоосон карт тарааж өгөөд тэднийг сэтгэл хангалуун болгох, эсвэл

амжилт оллоо гэсэн мэдрэмжийн аль нэгийг төрүүлэх ямар нэгэн зүйлийг уг карт дээрээ

бичихийг хүснэ. Суралцагч уг зүйлээ “...-ийг би хүсч байна” гэж өөрчлөн найруулж зорилго

хэлбэрээр бичих ёстой. Өөрсдийнх нь шинээр найруулан бичсэн зорилго нь самбарт байгаа

хоёр ерөнхий зорилгын алинд нь нийцэж байгааг харуулна. Суралцагчид энэ даалгаврыг

гүйцэтгээд дуусахаар картуудыг хураан авч, хооронд нь холиод, дахин буцааж тараана. Одоо

22


САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

хэд хэдэн суралцагчаас өөрт нь оногдсон карт дээр бичсэн тодорхой зорилго болон ерөнхий

зорилгыг чанга дуугаар уншиж өгөхийг хүснэ. Шинээр боловсруулсан эдгээр зорилго нь арай

илүү тодорхой найруулгатай учраас арай гайгүй газрын зураг болж байгааг суралцагчдад

хэлнэ. Эдгээр зорилго нь шинээр хүрэхээр зорьж байгаа хүссэн цэгийг арай илүү тод харуулж

чадсан байхаас гадна хаашаа явж байгаа чиглэлийг мөн харуулжээ. Самбарт “тодорхой” гэдэг

үгийг бичнэ.

Шинээр найруулсан зорилго нь гурван газрын зурагны алинд нь нийцэж байгаа, яагаад гэдгийг

суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

“Газрын зураг -2”. Учир нь эдгээр шинэ зорилго нь хүрэх гэж зорьж байгаа эцсийн цэгийг

тод харуулж чадсан байх боловч тэр цэгт хэрхэн хүрэхийг сайн харуулж чадахгүй байна.

--

“Газрын зураг -3”-т тохирох зорилгыг яаж боловсруулахыг энэ сэдвийн явцад арай хожуу

үзнэ гэдгийг суралцагчдад хэлнэ. Оногдсон зорилго нь түүний хэрэгжүүлэхээр зорьсон

зорилготой нийцэхгүй байгаа бол гараа өргөхийг хүснэ.

Сэтгэл хангалуун байх, амжилт олох гэх мэт ерөнхий зорилгын хувьд хоёр хүний хүсэл нийтлэг,

адилхан байгаа хэрнээ тэдний өөрсдийнх нь хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа зүйлийг карт

дээр бичсэн байгааг хэрхэн тайлбарлах вэ? Ийм байж болох уу? гэж гараа өргөж санал

гаргасан суралцагчаас асууна.

Гарч болох хариулт:

--

Сэтгэл хангалуун байх, амжилт олох зэрэг ойлголт нь хүн бүрийн хувьд өөр өөр утга

агуулгатай байж болно.

Хүмүүс зорилгын талаар юуг өгүүлж байгааг суралцагчдаас асууна.

Өөртөө зориулж боловсруулсан зорилго чинь зөвхөн чамд тохирсон зүйл байдаг уу, эсвэл

түүнийг бусад хүн ашиглаж болох уу?

Гарч болох хариулт:

--

Зорилго нь хүн бүрийн хувьд өвөрмөц байдаг.

Самбарт байгаа “тодорхой” гэсэн үгийн доор “уялдаа холбоотой” гэж бичээд, суралцагчдад

“тодорхой байх” нь зорилгын хувьд хангалттай шинж болж чадахгүй байна гэж хэлнэ.

Зорилго нь тодорхой байхын зэрэгцээ чиний өөрийн амьдралд урьд гаргасан төлөвлөгөө,

эрхэмлэдэг үнэт зүйл болон хүсэл эрмэлзэлтэй чинь холбоотой байх ёстой. Ингэж чадвал

биелэгдэх магадлал нь ихсэнэ.

Зорилго бичсэн картуудыг хурааж авна. Одоо өмнө нь бэлдэж ирсэн ”Чиглүүлэх асуултууд”

(Нөөц хэрэглэгдэхүүн 2.4) үзүүлэнгээ дэлгэн харуулна. Ерөнхий зорилго тус бүрт нийцэж

байгаа асуултыг уншаад, ерөнхий хоёр зорилгын тус бүрт нийцсэн өөрийн амьдралд

хэрэгжүүлэх гурав, гурван тодорхой зорилгыг боловсруулаад, эдгээрийг дэвтэр дээрээ

бичихийг суралцагчдаас хүснэ.

Суралцагчдыг гурван хүнтэй багт хуваагаад, хүн бүрийн боловсруулсан зорилтуудыг багийн

бусад гишүүдийнхтэй харьцуулахыг хүсээд таван минутийн дараа багуудаас дараах асуултыг

асууна.

Танай багийн гишүүдийн хувьд ижил төстэй ямар ямар зорилго гарсан бэ?

Багийн зарим гишүүний хувьд чухал байгаа боловч бусад гишүүний хувьд чухал биш байгаа

ямар ямар зорилго гарсан бэ?

Өөрийгөө сэтгэл хангалуун болгох, эсвэл амжилттай байна гэсэн мэдрэмжийг өөртөө төрүүлэх

нэгэн зорилгыг дэвшүүлчихсэн байтал хэсэг хугацааны дараа энэ нь чиний хувьд зөв зүйтэй

23


МОДУЛЬ 8: СЭДЭВ 2

зүйл биш болохыг олж мэдвэл чи яах ёстой вэ?

Гарч болох хариулт.

--

Чи зорилгоо өөрчилж болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Зорьсон цэгтээ хүрэх нь

Дараах өгүүлбэрийг самбарт бичнэ.

--

Би ажилтай байхыг хүсч байна.

--

Би өөртөө таалагддаг газар амьдрахыг хүсч байна.

--

Би хөөрхөн болохыг хүсч байна.

--

Би ямар нэгэн зүйлийг маш сайн хийж чаддаг болохыг хүсч байна.

Дээрх өгүүлбэр нь бүгдээрээ хүрэх эцсийн цэгээ тодорхой илэрхийлээгүй буюу яг л “Газрын

зураг -1” шиг зорилго байгааг суралцагчдад хэлнэ. Дээрх зорилго тус бүрийг илүү тодорхой

илэрхийлэх арга замын тухай бодоод, дэвтэр дээрээ найруулан бичихийг суралцагчдаас хүснэ.

Хэдэн минутийн дараа жагсаалт доторх зорилгыг нэг нэгээр нь уншин, зорилго тус бүртэй

холбоотой арай тодорхой илэрхийлсэн 3-4 зорилгын жишээг сонсоно.

Гарч болох хариулт:

Би сайн ажилтай байхыг хүсч байна гэдгийг:

--

Би их сургуулийн багш болохыг хүсч байна.

--

Би эмч болохыг хүсч байна.

--

Би хуульч болохыг хүсч байна.

--

Би олон улсын байгууллагад ажиллахыг хүсч байна.

Би өөртөө таалагддаг газар амьдрахыг хүсч байна гэснийг:

--

Би Улаанбаатарт амьдрахыг хүсч байна.

--

Би өөрийн төрсөн нутагт амьдрахыг хүсч байна.

--

Би Англид амьдрахыг хүсч байна.

Би хөөрхөн болохыг хүсч байна гэснийг:

--

Би таргалахыг хүсч байна.

--

Би турахыг хүсч байна.

--

Би үсээ өөрчлөн янзлахыг хүсч байна.

Би ямар нэг зүйлийг маш сайн хийдэг болохыг хүсч байна гэдгийг:

--

Би сайн бөх болж, аварга болохыг хүсч байна.

--

Би морин хуур сайн тоглож сурахыг хүсч байна.

--

Би ..... хэлээр маш сайн ярьдаг болохыг хүсч байна.

--

Би сайн зурж сурахыг хүсч байна.

Шинээр боловсруулсан эдгээр зорилго нь газрын зураг 2 шиг болсон байна гэдгийг

суралцагчдад хэлнэ. Хэдийгээр шинээр найруулсан эдгээр зорилго нь ерөнхий зорилготой

харьцуулахад арай илүү тодорхой болж чадсан ч гэсэн зарим нь хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй

юмуу ойр дөт биш санагдаж байж болох юм. Тэгвэл урт хугацааны эдгээр зорилгыг илүү

хэрэгжүүлэх боломжтой буюу “Газрын зураг 3”-тай илүү төстэй болгоход яах ёстой вэ? гэдэг

талаар суралцагчдын бодлыг асууна.

24


САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

“Газрын зураг 2” ба “Газрын зураг 3”-ын хооронд ямар ялгаа байна вэ?

Гарч болох хариулт:

--

Урт хугацааны зорилгыг арай богино хугацааны хэд хэдэн зорилго болгон хуваах

боломжоороо ялгаатай.

“Би сайн бөх болж, аварга болохыг хүсч байна” гэсэн өгүүлбэрийг самбарт бичнэ. Дараа нь

сайн бөх болж, аварга болохын тулд хүн юу хийх ёстойг харуулсан арай бага хэмжээний богино

хугацааны зорилго нэрлэхийг суралцагчдаас хүснэ. Хэрвээ суралцагчдад нэмэлт туслалцаа

шаардлагатай бол дор өгсөн хариултуудыг суралцагчдаар хэлүүлэхийн тулд асуулт асууж, мөн

санал дэвшүүлж болно.

Гарч болох хариулт:

--

Бөхийн дасгалжуулагч багш болох

--

Байнгын дасгал сургуулилтыг хуваарьтай хийх

--

Бөхийн сургууль, дугуйлан, багт элсэх

--

Булчингаа хөгжүүлэх, биеийнхээ хүчийг нэмэгдүүлэх

--

Бөхийн тэмцээнд байнга оролцон, өөрийгөө сорьдог байх

--

Орон нутгийн наадамд оролцох, сайн барилдах

“Зорилт” гэдэг үгийг самбарт бичээд, богино хугацааны зорилгыг зорилт гэж нэрлэдэг

болохыг суралцагчдад хэлээд одоо “зорилт” гэдэг үгийн тодорхойлолтыг хэлэхийг хүсээд,

тэдний хэлсэн санааг самбарт үгийнх нь зэрэгцээ бичнэ. Суралцагчдын өгсөн тодорхойлолт

нь доорх өгүүлбэрт байгаа санааг мөн агуулсан байх ёстой.

Зорилт гэдэг нь зорилгоо биелүүлэхийн тулд хэрэгжүүлэх шаардлагатай арай тодорхой үйлдэл

буюу алхмууд юм.

Одоо самбарт байгаа “бөхийн аварга болно” гэсэн өгүүлбэрийн доор бичсэн зорилтуудын

дараа “Тооны сэдвээр дүнгээ ахиулах” гэж бичээд, суралцагчдаас дараах асуултыг асууна.

Самбарт бичсэн бусад зүйлийг харалгүйгээр, дээрх өгүүлбэр нь тодорхой зорилт болж чадаж

байгаа эсэхийг суралцагчдаар хэлүүлнэ.

Гарч болох хариулт:

Тийм.

Харин зорилготойгоо (бөхийн аварга болно) холбон харахад ямар санагдаж байна вэ? Энэхүү

зорилт нь зорилготойгоо уялдаж байна уу?

Гарч болох хариулт:

--

Үгүй.

Зорилтууд нь тодорхой байгаад зогсохгүй бас өөр шаардлага хангасан байх ёстой гэдгийг

суралцагчдад хэлнэ. Зорилтууд нь тодорхой бөгөөд хэрэгжүүлэхийг хүсч байгаа зорилготой

уялдаа холбоотой байх ёстой.

Суралцагчдыг дэвтэр дээрээ бичсэн зүйлээ эргэн хараад, сэтгэл хангалуун байх, амжилт

олох талаар өөрсдийн найруулан бичсэн урт хугацааны зорилго дотроос хоёрыг нь сонгохыг

хүснэ. Хоёр зорилго тус бүрт нийцсэн 2-3 зорилтыг боловсруулан бичихийг суралцагч бүрээс

хүснэ. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд суралцагчдад таван минутийн хугацаа өгнө. Суралцагчдыг

дөрвөн хүнтэй багт хуваагаад, баг дотроо өөрсдийн боловсруулсан зорилго болон зорилтуудаа

харьцуулан үзэхийг хүснэ. Хэрвээ нэг ижил зорилго дээр ажилласан хоёр ба түүнээс дээш

тооны суралцагч байгаа бол эдгээр суралцагч өөрсдийн найруулан бичсэн зорилтуудыг

хоорондоо харьцуулан үзэх болно. Хэрвээ бичсэн зорилго нь өөр өөр байгаа бол суралцагчид

нэг нэгийнхээ зорилго болон зорилтуудыг уншаад, өөр нэмж багтаах зорилтуудыг санал

болгоно. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд суралцагчдад найман минутийн хугацаа өгнө.

25


МОДУЛЬ 8: СЭДЭВ 2

Даалгаврыг гүйцэтгээд дуусахад суралцагчдаас дараах асуултыг асууна.

Зорилгод нийцсэн зорилтуудтай байх нь юугаараа ашигтай вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ нь зорилгодоо хүрэх замыг зааж өгнө.

--

Энэ нь том хэмжээтэй, биелүүлэх боломжгүй мэт санагдаж байгаа бол арай бага хэмжээтэй,

хэрэгжүүлж болохуйц алхмууд болгон хувиргадаг.

Том зорилгод нийцсэн хэдэн зорилт байх ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ нь зорилгоосоо шалтгаална. Шаардлагатай зорилтуудыг боловсруулах ёстой боловч

ихэнхдээ 2-3 зорилт байвал тохиромжтой.

Чиний өмнөө тавьж байгаа зорилгод нийцсэн зорилтуудыг заавал боловсруулах шаардлагатай

юу?

--

Гарч болох хариулт:

Үгүй, зөвхөн том хэмжээтэй юмуу арай урт хугацаатай зорилгод л шаардлагатай болно.

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууна.

Хүмүүс өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байх нь элбэг тохиолддог зүйл үү?

Гарч болох хариулт:

--

Тийм, хүмүүс зор илго дэвшүүлчихээд түүндээ хүрч чадахгүй байх нь элбэг тохиолддог.

Яагаад ингэдэг гэж та нар бодож байна вэ?

Гарч болох хариулт:

--

Тэд бодит амьдрал дээр хэрэгжүүлж болохооргүй зорилго тавьдаг.

--

Тэдэнд хангалттай цаг олддоггүй.

--

Тэд зорилгоо хэрэгжүүлэхээс ухран, бууж өгдөг.

--

Нөхцөл байдал өөрчлөгддөг.

Газрын зургууд дотроос аль нь ерөнхий зорилгыг харуулж байна вэ?

Гарч болох хариулт:

--

Газрын зураг 1.

Газрын зургууд дотроос аль нь тодорхой зорилгыг харуулж байна вэ?

Гарч болох хариулт:

--

Газрын зураг 2.

Газрын зургууд дотроос аль нь тодорхой зорилгыг түүнтэй нийцсэн зорилтуудын хамт харуулж

байна вэ?

Гарч болох хариулт:

--

Газрын зураг 3.

Ерөнхий зорилго, тодорхой зорилго болон зорилтууд нь хоорондоо ямар холбоотой байна вэ?

Гарч болох хариулт:

• Ерөнхий зорилго нь илүү өргөн хүрээг хамарсан, бүдэг бадаг, тодорхой бус хүсэл

эрмэлзлийг илэрхийлсэн байж болно. Тодорхой зорилго нь ерөнхий зорилгыг биелүүлэхэд

тус болохуйц тодорхой утгатай, бодит зорилтот зүйлс байдаг. Зорилтууд нь зорилгыг

биелэгдэхэд хөтлөн дагуулах, хэмжээгээр бага, хугацаа богинотой зорилго болно.

26


САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

Зорилгодоо хүрсэн хүн хамгийн түрүүнд юуг мэдрэх бол?

Зорилго зорилтууд нь биелэгдэж хүссэн үр дүндээ хүрэх нь хүнийг сэтгэл хангалуун болгодог

төдийгүй түүнээс илүү их зүйлийг хийж бүтээх хүсэл эрмэлзлэл, аз жаргал бий болгодог. Мөн

тэсвэр тэвчээр, хүссэндээ хүрэх гэсэн тэмүүлэл бий болгодог.

Үүнд хүргэдэг хөтөлдөг газрын зураг бол тодорхой зорилго зорилт болно.

27


МОДУЛЬ 8: СЭДЭВ 2

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.1

Газрын зураг - 1

28


САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.2

Газрын зураг - 2

29


МОДУЛЬ 8: СЭДЭВ 2

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.3

Газрын зураг - 3

Õ¿ðýõ

Ýöñèéí öýã

1-ð çîãñîëò

2-ð

çîãñîëò

3-ð

çîãñîëò

30


САЙН ЗОРИЛГО ДЭВШҮҮЛЭХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 2.4

--

Сэтгэл хангалуун байх гэж юуг хэлэх вэ?

Чиглүүлэх асуултууд:

Чамайг сэтгэл хангалуун болгох ямар ямар зүйлс байна вэ?

Эхнэр юмуу нөхөртэй байх нь чамайг сэтгэл хангалуун болгох уу?

Хүүхэдтэй байх нь чамайг сэтгэл хангалуун болгох уу?

Хэрвээ чи баян хүн байсан бол энэ нь чамайг сэтгэл хангалуун болгох уу? Хэрвээ тийм бол

өөрийгөө баян хүн гэж мэдрэхийн тулд чамд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай байх

вэ?

Сэтгэл хангалуун байхад чинь чиний эхнэр/нөхөр ямар үүрэгтэй вэ? Хүүхдүүд чинь?

Сэтгэл хангалуун байх мэдрэмж нь хаанаас үүсэлтэй вэ?

--

Амжилт гэж юу вэ?

Мөнгөтэй байх нь чамд амжилттай байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх үү?

Хэрвээ чи баян хүн байсан бол чи өөрийгөө амжилт олсон хүн гэж тооцох уу?

Хэрвээ тийм бол өөрийгөө амжилттай байна гэсэн мэдрэмжтэй байхын тулд чамд хэдий

хэмжээний мөнгө шаардагдах вэ?

Алдар нэртэй байх нь чамд амжилттай байна гэсэн мэдрэмжийг төрүүлэх үү?

Тэгвэл бусад хүнтэй холбоо сайтай байх нь чамд ийм мэдрэмж төрүүлэх үү?

Өөрийгөө амжилттай байна гэсэн мэдрэмжийг чамд ямар зүйл төрүүлэх вэ?

31


МОДУЛЬ 8: СЭДЭВ 3

Сэдэв 3

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

32


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид үйл ажиллагааны маш энгийн төлөвлөгөө боловсруулахын тулд

багахан зорилго буюу зорилтыг нэгэн багц хэд хэдэн үйл ажиллагаа болгон задлах аргад

суралцахын зэрэгцээ үйл ажиллагааны төлөвлөгөө зохиоход тохиолдож болох бэрхшээл,

зарим хүндрэлийг урьдчилан харж, боломжийн шийдлийг боловсруулах дасгал хийнэ.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагч дараах зүйлийг хийх чадвартай болсон байна. Үүнд:

• Багахан зорилго буюу зорилтод тохирсон үйл ажиллагааны энгийн төлөвлөгөө зохион

бичих

• Багахан зорилго буюу зорилтод тохирсон үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө

зохиох

• Үйл ажиллагааны төлөвлөгөөг яагаад хийх ёстойг тайлбарласан гурван шалтгааныг

нэрлэх

• Хүмүүст түгээмэл тохиолддог ерөнхий утгатай хоёроос доошгүй бэрхшээлийг

тодорхойлоод, эдгээрийг хэрхэн даван туулахыг хэлэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Жижиг цаас (A4-ийн тал нь) – суралцагч бүрт нэг ширхэг

• “Газрын зураг 4” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) – том үзүүлэн хэлбэрээр

• “Үйл ажиллагааны энгийн төлөвлөгөөний жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.2)

• Хайчилсан нарийн цаас – 3 суралцагч бүрийн дунд 10 ширхэг

• “Янз бүрийн хөдөлгөгч хүч” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.3) – 3 суралцагч бүрийн дунд нэг хувь

• “Газрын зураг 3” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.3, 2 дугаар сэдвийн)-ийг дэлгэн хадсан байна.

33


МОДУЛЬ 8: СЭДЭВ 3

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Үйл ажиллагааны энгийн төлөвлөгөө гэдэг нь зорилгодоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх

шаардлагатай тодорхой алхам болон үйлдлийн жагсаалт буюу товчдоо алхам алхмаар

зохион байгуулах удирдамж юм.

• Үйл ажиллагааны төлөвлөгөө нь зорилгоо хэрэгжүүлэх явцын гол гарц бөгөөд түүний

ахиц дэвшлийг хянах хөшүүрэг болдог учир хүмүүст хийх зүйлийг сануулан, мартахгүй

байхад нь тусалдаг.

• Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө нь зорилгодоо хүрэх гэж тэмүүлэх явцад

гарч болзошгүй хүндрэл бэрхшээл болон түүнийг даван туулах боломж, шийдэл

зэргийг багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл, нарийвчилсан төлөвлөгөө нь гарч болзошгүй

бэрхшээлийг урьдчилан харснаар түүнийг даван туулахад бэлтгэлтэй байхад тусална.

СУРГАЛТЫН ЯВЦ

Энэ сэдвээр зорьж байгаа хүссэн цэгтээ хүрэх замыг хэрхэн төлөвлөх тухай судалж, өмнөө

тавьсан зорилгоо биелүүлэхэд шаардлагатай хамгийн сүүлийн алхмыг хэрхэн хийхийг

суралцагчдад хэлж өгнө.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах нь

Суралцагчдын анхаарлыг “Газрын зураг 3” (Нөөц хэрэглэгдэхүүн 2.3, 2-р сэдвийн) материал

руу хандуулаад, энэ газрын зураг юугаараа сайн болсон гэж үзсэнээ эргэж санахыг хүснэ.

Гарч болох хариулт:

--

Энэ зураг нь хүрэхийг зорьж байгаа эцсийн цэгийг харуулсан.

--

Энэ зураг нь уг эцсийн цэгт хүрэх зам буюу багц зогсолтуудыг мөн харуулсан.

Энэ газрын зургийг улам сайжруулах ямар нэгэн арга замыг нэрлэж чадах уу гэж суралцагчдаас

асууна. Хэрвээ суралцагчид “тодорхой зам буюу чиглэлийг тэмдэглэн харуулах” гэсэн утгатай

санал хэлбэл зөв хариултыг тааж чадсан тухайн суралцагчид баяр хүргэнэ.

Хэрвээ суралцагчид дээрх хариултыг өгч чадахгүй бол урьдчилан бэлтгэсэн “Газрын зураг

4” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) үзүүлэнг дэлгэн харуулаад, суралцагчдаас энэ газрын зураг нь

түрүүчийнхээс юугаараа арай илүү болсныг асууна.

Гарч болох хариулт:

--

Энэ газрын зураг нь түрүүчийнхээс бүр ч илүү тодорхой болсон байна. Үүний дээр

зорилгодоо хүрэх тодорхой чиглэлийг харуулсан байна.

“Үйл ажиллагааны төлөвлөгөө” гэж самбарт бичээд, энэ нь чухамхүү юу болохыг суралцагчдаас

асууна. Доорх өгөгдөлтэй төстэй тодорхойлолтыг гаргаж ирэх нь суралцагчдын хувьд

бэрхшээлтэй байвал тэдэнд тусална.

Үйл ажиллагааны төлөвлөгөө: Зорилгодоо хүрэхийн тулд авч хэрэгжүүлэх шаардлагатай

тодорхой алхам буюу үйлдлийн жагсаалт.

“Газрын зураг 4” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1) дээр байгаа янз бүрийн арлуудыг холбож зурсан

маршрутыг заагаад, үйл ажиллагааны төлөвлөгөө нь хүрэх цэг (энэ нь зорилго ч бай, зорилт

ч бай адилхан) болгон дээрээ хүрч очихын тулд яг юу хийх шаардлагатай болохыг хүнд зааж

өгдөг тухай тайлбарлана.

34


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Үйл ажиллагааны энгийн төлөвлөгөө

Суралцагчид үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад суралцах дасгал хийнэ. Эхлээд

багштайгаа хамт бүгдээрээ нийлэн нэгэн жишээг судалж үзнэ гэж суралцагчдад хэлнэ.

Самбарт “Сургууль дундын шатрын шигшээ баг байгуулах” гэж бичээд, энэ нь бидний гол

зорилго болохыг суралцагчдад тайлбарлана. Энэ зорилготой холбоотой зорилтуудыг

боловсруулах шаардлагатай эсэх талаар суралцагчид ямар бодолтой байгааг асууна.

Гарч болох хариулт:

--

Тийм, шаардлагатай. Энэ зорилгыг зорилтуудад хуваах юм бол биелүүлэхэд хялбар байх

болно.

Дараах зорилтыг нэг нэгээр нь самбарт бичнэ:

--

Сургууль тус бүрээс шатрын хорхойтой сурагчдыг цуглуулан, тогтмол уулзаж, шатрын

хичээл хийх.

--

Өөр өөр сургуулийн сурагчдыг урьж, тус тусын сургууль дээр шатрын клуб байгуулах.

--

Шатрын клубүүдийн хооронд хоёр сар тутамд нэг удаа тэмцээн явуулах.

Нэгдүгээр зорилтыг дугуйлаад, суралцагчдад хандан энэ үйл ажиллагаа дөнгөж эхлээд

байгаа ба өөр өөр сургуулийн 10 шатарчныг цуглуулан, шатар тоглох нь бидний хамгийн анхны

зорилт болж байгааг хэлнэ. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд үйл ажиллагааны төлөвлөгөө

боловсруулж байгааг тайлбарлана.

Самбарт бичсэн түрүүчийн зорилтыг арилгаад, “Өөр өөр сургуулийн 10 шатарчинг цуглуулан,

шатар тоглох” гэж бичнэ. Самбарт үлдсэн хоосон зайг 6 том дөрвөлжин болгон хуваагаад,

дөрвөлжин бүрт дараах асуултын нэгийг бичнэ.

--

Хэн?

--

Юу?

--

Хаана?

--

Яаж?

--

Бусад

--

Хэд?, Хэр их? гэх зэрэг Тийм/Үгүй гэсэн хариулт шаардах асуултууд

Самбарын дээд хэсэгт бичсэн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд заавал хариулах шаардлагатай

асуултын тухай хамгийн түрүүнд бодох хэрэгтэй гэдгийг суралцагчдад сануулна. Асуух үг

болгоныг нэг нэгээр нь авч үзээд, суралцагчдаас жишээ хэлэхийг хүсээд түүнийг самбарт

бичнэ.

Суралцагчдыг таван баг болгон хуваагаад, баг болгонд нэг асуух үгийг оноон хуваарилна.

Багаараа ажиллан, өөр өөр сургуулийн 10 шатарчин хүүхдийг цуглуулан, шатар тоглох ажлыг

зохион байгуулахын тулд яах вэ? гэсэн заавал хариулт өгөх шаардлагатай асуух өгүүлбэр

зохиож бичихийг суралцагчдаас хүснэ. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд зориулж гурван минутийн

хугацаа өгнө.

Үүний дараа баг бүр өөрсдийн боловсруулсан асуултаа танилцуулахад нь тэдний хэлснийг

самбарт байгаа зохих дөрвөлжин дотор бичнэ. Багуудын гаргасан бүх асуултыг сонсож

дуусаад нэмэх өөр асуулт байгаа эсэхийг бүх суралцагчаас асууна. “Хэзээ” гэдэг асуултыг нэг

их анхаарахгүй байж болно гэж хэлнэ. Энэ асуултыг хэсэг хугацааны дараа авч үзэх юм.

Суралцагчдын өгөх хариултыг чиглүүлэхийн тулд дор дурдсан жагсаалтыг ашиглаарай. Таны

35


МОДУЛЬ 8: СЭДЭВ 3

чухалд тооцож байгаа аль нэг хариултыг суралцагчид нэрлэхгүй өнгөрвөл эдгээрийг өөрөө

нэмж хэлээрэй.

--

Хэн?

--

Энэ үйл ажиллагааг зохион байгуулах зөвшөөрлийг хэн өгөх вэ?

--

Хэнээс зөвшөөрөл хүсэх вэ?

--

Уулзалт хийх өрөөг гаргуулахын тулд би хэнд хандах ёстой вэ?

--

Шатар тоглох дуртай хэн хэнийг би мэдэх вэ?

--

Юу?

--

Бусад шатарчинтай холбоо тогтоох хамгийн шилдэг арга юу вэ?

--

Урилга/зарлал дээрээ би юу гэж бичих вэ?

--

Идэх, уух зүйлдээ би юу, юу авах вэ?

--

Шатарчдыг ирэхэд нь би юу гэж хэлэх вэ?

--

Хаана?

--

Бид хаана анх уулзаж, шатар тоглох вэ?

--

Шатрын хөлгүүдийг бид хаанаас олох вэ?

--

Энэ бүлэг маань дараагийн удаа хаана уулзах вэ?

--

Яаж?

--

Бусад шатарчдыг би яаж олох вэ?

--

Энэ уулзалтын тухай бусад шатарчдад би яаж мэдэгдэх вэ?

--

Шатрын хөлөг яаж олох вэ?

--

Бусад

--

Өөр өөр сургууль дээр зарлал, урилгаа байрлуулахын тулд би хэн нэгэн хүнээс зөвшөөрөл

авах ёстой юу?

--

Уулзалт хийх өрөөг олохын тулд би хэн нэгэн хүнээс зөвшөөрөл хүсэх ёстой юу?

--

Идэх, уух зүйлс авчрах шаардлагатай юу?

--

Энэ бүлэг маань хэр ойрхон уулзах вэ?

--

Би хэдэн ширхэг зарлал хийх шаардлагатай вэ? гэх мэт.

Ингээд эцэст нь самбарт байгаа жагсаалтыг дахин нэг уншиж үзээд, ижил утгатай асуулт

байгаа эсэхийг шалгахыг хүснэ. Ижил утгатай асуултыг хөндлөн зураасаар дарна.

Одоо суралцагчдыг гурван хүнтэй багт хуваагаад, самбарт хэдэн асуулт бичсэн байгаагаас

шалтгаалан баг бүрт 10-15 ширхэг нарийхан жижиг цаас өгнө.

Самбарт бичсэн байгаа бүх асуултад хариулт өгсөн, тэдгээрийг бүгдийг нь харгалзан үзсэн

багц үйл ажиллагааг багаараа боловсруулах даалгавар өгнө. Үйл ажиллагаа бүрийг тусад нь

нэг жижиг цаасан дээр бичнэ. Суралцагчид нэг асуултад нэгээс илүү үйл ажиллагааг төлөвлөж

болохоос гадна ингэснээрээ мөн төдий тооны асуултад хариу өгч болно. Багийн ажил

дуусахад багуудын боловсруулсан бүх үйл ажиллагаа нь уг зорилтыг биелүүлэхэд зайлшгүй

шаардлагатай болох эсэх талаар асуудал хөндсөн байх ёстой. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд

зориулж долоон минутийн хугацаа өгнө.

Хэрвээ суралцагчид энэ даалгаврыг гүйцэтгэх явцдаа хүндрэл бэрхшээлтэй тулгарна гэж

бодож байгаа бол эхлээд нэг жишээг авч үзээрэй. Суралцагчдаас “Хэрвээ бид өөр өөр

сургуулиуд дээр зарлал, урилгаа байрлуулахын тулд хэн нэгэн хүнээс зөвшөөрөл авах ёстой

юу?” гэсэн асуултыг авч үзэж байгаа бол ямар үйл ажиллагааг төлөвлөж болох вэ? гэж асууна

36


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

(жишээлбэл, “Бүх сургуулийн захиралтай уулзан, өөрийн хийхээр төлөвлөж байгаа зүйлийнхээ

тухай мэдээлээд, тэднээс зөвшөөрөл хүсэх”).

Суралцагчид энэ даалгаврыг гүйцэтгээд дуусахлаар одоо тэд “Хэзээ?” гэсэн асуултад хариулах

гэж байгаа тухай хэлнэ. Юуны өмнө, хийх гэж байгаа үйл ажиллагааг логик дараалалд оруулахыг

суралцагчдаас хүснэ. Үүний дараа үйл ажиллагаа бүрийг хэзээ гэхэд гүйцэтгэчихсэн байх

ёстой вэ гэдэг асуултыг өөрсдөөсөө асуугаад, уг үйл ажиллагаа бүрийн гүйцэтгэх огноо буюу

эцсийн хугацааг бичихийг суралцагчдаас хүснэ. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд зориулж гурван

минутийн хугацаа өгнө.

Үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг түрүүлж бэлэн болгосон суралцагчдад баяр хүргээрэй. Аль

нэг багийг өөрийнх нь хүсэлтээр дуудан гаргаад, багаараа боловсруулсан үйл ажиллагааны

төлөвлөгөөг нь самбарт бичүүлнэ. Энэ баг танилцуулгаа хийгээд дуусахлаар тэдэнд талархал

илэрхийлээд, буцаж суулгана.

Самбарт байгаа төлөвлөгөөнд тусаагүй хоцорсон чухал асуулт үлдсэн эсэхийг бусад

суралцагчаас асууна. Хэрвээ байгаа бол тэр асуултыг хөндсөн үйл ажиллагаануудыг санал

болгохыг суралцагчдаас хүснэ. “Үйл ажиллагааны энгийн төлөвлөгөөний жишээ” (Нөөц

хэрэглэгдэхүүн 3.2) материалыг ашиглан самбарт байгаа үйл ажиллагааны төлөвлөгөөнд

өөрчлөлтүүдийг оруулж болно.

Багуудыг нэг нэгээр нь дуудан, самбарт бичсэн үйл ажиллагааны төлөвлөгөө нь тэдний багийн

хийсэнтэй юугаараа төстэй ба ялгаатай байгааг асууна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Самбарт бичсэн үйл ажиллагааны төлөвлөгөөг арилгалгүй хадгалаарай. Энэ

төлөвлөгөөг сэдвийн явцад хэсэг хугацааны дараа дахин ашиглах болно.

Багууд бүгдээрээ өөр өөрсдийн тайлбарыг хэлээд дуусахад тэдэнд дараах асуултыг тавиарай.

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад орсон ерөнхий алхмуудыг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Зорилтыг биелүүлэхийн тулд гүйцэтгэх шаардлагатай асуудлыг тодорхойлох (асуулт

гаргаж ирэх)

--

Хийх шаардлагатай үйл ажиллагааг тодорхойлох (асуултад хариулт өгөх)

--

Үйл ажиллагаануудыг тодорхой дараалалд оруулаад, тус бүрийг нь гүйцэтгэх хугацааг

шийдэх.

Үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах ажлын хамгийн эгзэгтэй, хүнд хэсэг нь аль байна

вэ? Яагаад?

Өөр өөр багуудын боловсруулсан төлөвлөгөө нь юуны учир ялгаатай байна вэ?

Гарч болох хариулт:

--

Дийлэнх зорилтын хувьд уг зорилтдоо хүрэх олон аргатай бөгөөд хүмүүс ч тухайн

зорилтыг биелүүлэх өөр өөрийн арга замыг сонгосон.

Төрөл бүрийн үйл ажиллагааг гүйцэтгэх ёстой огноо буюу эцсийн хугацааг төлөвлөгөөндөө

багтаах нь яагаад чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Эдгээр нь үйл ажиллагаа явуулахад бидэнд сэдэл, түлхэц болдог.

37


МОДУЛЬ 8: СЭДЭВ 3

--

Эдгээр нь төлөвлөгөөг маань тодорхой, бодитой болгодог.

--

Эдгээр нь өмнөө тавьсан зорилтдоо хүрэх чиглэлээр бидний ахицыг хэмжих арга зам

болдог.

Тухайн үйл ажиллагааг гүйцэтгэх хугацааг тодорхойлохгүй бол юу болох вэ?

Гарч болох хариулт:

--

Бид тухайн ажлаа ахицтай түргэн хийж чадахгүй байж мэднэ.

--

Зорилтоо биелүүлэх боломжоо алдвал зорилгоо биелүүлж чадахгүйд хүрч мэднэ.

--

Бидний итгэл алдарч, урам хугарч мэднэ.

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

--

Үйл ажиллагааны төлөвлөгөөг хийх нь ямар ач холбогдолтой вэ?

--

Төлөвлөгөө хийхэд юу анхаарах вэ? гэх мэт.

Гарч болох хариулт:

--

Стресс, итгэл алдралыг бууруулах.

--

Ямар алхам юмуу үйлдэл хийхийг тодорхой болгоно.

--

Гарч болох асуудлыг урьдчилан таамаглахад тусална.

--

Чухал алхмыг мартахгүй хийхийг бидэнд сануулна.

--

Амжилтад хүрэх хугацааг түргэн болгоно.

Бүх зүйл бидний төлөвлөснөөр болно гэсэн баталгаа байгаа юу?

Гарч болох хариулт:

--

Үгүй

--

Тэгвэл төлөвлөгөө хийх гэж цаг зарцуулах ямар шаардлага байна вэ?

--

Бидний төлөвлөснөөр бүх үйл явдал болох нь элбэг байдаг. Төлөвлөгөө нь бидний юу

хийх ёстойг мэдэж авахад чиглүүлж өгөхөөс гадна тохиолдох бэрхшээлийг давж гарах

бэлтгэлтэй болоход тусалдаг. Бэрхшээл тохиолдохгүй ч байлаа гэсэн төлөвлөсөн зарим

алхмаа хийх шаардлагагүй болгоно.

Илүү нарийвчилсан төлөвлөгөө хийгээгүй бол чи ямар байдалд орж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Төөрсөн мэт санагдах, эсвэл юунаас эхлэхээ мэдэхгүй болж магадгүй.

--

Чухал бөгөөд заавал шаардлагатай зарим алхмыг тоолгүй өнгөрөх, эсвэл мартах.

--

Өөрийн эрч хүчийг эцсийн дүндээ хүргэх нэгэн зорилго руу чиглүүлж чадахгүй, хоорондоо

нийлэхгүй хэд хэдэн өөр чиглэлд дэмий зарцуулах.

--

Байгаа боломжоо алдах.

Төлөвлөгөө хийхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

--

Урьдчилан сайтар бодох

--

Зорилго нь тодорхой, хүрч болохуйц байх

--

Цаг хугацааны бодит хязгаарт тохирсон байх

--

Үйл ажиллагаа нь эрэмбэ дэс дараатай, холбоо хамааралтай байх

--

Зөвхөн зорилгодоо хүрнэ гэж бодох нь өрөөсгөл, бас саад бэрхшээлийг сайтар

тооцоолох хэрэгтэй

--

Тус болох бусад хүчин зүйлийг ч орхиж болохгүй

--

Төлөвлөгөөг нягт нямбай хийх тусам илүү нарийвчлагдана. Биелэх боломж нь дээшилнэ.

38


ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ ЗОХИОХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.1

Газрын зураг - 4

2-ð çîãñîëò

3-ð çîãñîëò

Õ¿ðýõ

ýöñèéí öýã

1-ð çîãñîëò

4-ð çîãñîëò

39


МОДУЛЬ 8: СЭДЭВ 3

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 3.2

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИШЭЭ

Хийх зүйл

Хугацаа

Багш нартайгаа уулзан, шатрын баг байгуулах зорилгоо

дэмжихийг хүснэ. Уулзалтаа хийхэд багш нарын өрөөг ашиглаж

болох эсэхийг лавлана.

Энэ долоо хоногийн

Баасан гарагт

Бусад сургуулийн захирлуудтай уулзан, төлөвлөгөөнийхөө тухай

танилцуулна. Энэ сургууль дээр сурагчдад харагдахуйц ямар

газруудад зарлал, урилгаа байрлуулж болохыг асууна.

Дараа долоо хоногийн

Баасан гарагт

Урилга, зарлалын дизайныг хийж, сургууль бүрт таван ширхэг

байрлуулахаар тооцож хэвлэх.

Бямба, Ням гарагт

Найз нар болон гэр бүлийнхнээсээ таван ширхэг шатрын хөлөг

цуглуулах.

Бямба, Ням гарагт

Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлынхаа жагсаалтыг гаргах

(жишээлбэл, сургууль дээрээ клуб байгуулахыг хэн хүсч байна

вэ, сургууль хоорондын баг байгуулахыг хэн хүсч байна вэ,

тодорхой ажлыг хэн хариуцаж хийх вэ гэх мэт)

Бямба, Ням гарагт

Зарлал/урилгуудаа хадах.

Жигнэмэг ба ундаа худалдан авах.

Даваа гарагт

Лхагва гарагт

Уулзалтаа зохион байгуулах. Шатар тоглох. Цаашдын ажлаа

төлөвлөх

Баасан гарагт

Шатрын хөлгүүдээ буцааж өгөх.

Бямба, Ням гарагт

40


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

Сэдэв 4

ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

41


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид цагаа хэрхэн зөв зарцуулж, өөрт нь тэргүүлэх ач холбогдол бүхий

зүйлээ хэрхэн оновчтой тодорхойлж, түүнийгээ тууштай баримтлахад тулгарч болох бэрхшээл,

тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга замуудыг судлах болно.

ЗОРИЛТ

Энэ сэдвийг үзэж судалснаар суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна.

Үүнд:

• Түрүүчийн долоо хоногт цагаа хэрхэн өнгөрүүлснийг харуулах хүснэгт хийх.

• Цаг заваа зарцуулсан үйл ажиллагаануудаа ач холбогдлоор нь багцлан хуваагаад, үйл

ажиллагаанд зарцуулсан нийт цагийн эзлэх хувийг тооцоолон гаргах.

• Цагаа зарцуулсан байдал нь өөрсдийнх нь баримталж буй тэргүүлэх ач холбогдол бүхий

зүйлд хэрхэн зохицож байгаад үнэлгээ дүгнэлт өгөх.

• Арай их юмуу бага цаг зарцуулахыг хүсч байгаа зүйлийг тодорхойлох.

• Хүмүүс өөрийнхөө тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлд яагаад анхаарч чаддаггүй болохыг

тайлбарласан 3-4 шалтгааныг нэрлээд, эдгээрийг зохицуулах нэг нэг арга замыг хэлэх.

• Тэргүүлэх ач холбогдол бүхий зүйл дээр тулгуурлаж хийх ажлынхаа жагсаалтыг гаргах.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Өнгийн харандаа, эсвэл самбарын үзэг – 3 суралцагч бүр дундаа өнгөний сонголттой

байхад хүрэлцэхүйц байх

• Тооны машин – 3 суралцагч бүрийн дунд 1 ширхэг

• “Долоо хоногийн ажлын төлөвлөгөө” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1) – хоёр суралцагч бүрт нэг

хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

• “Чи цагаа хэрхэн зарцуулдаг вэ? (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2) суралцагч бүрт нэг хувь,

эсвэл том үзүүлэн хэлбэрээр

• “Тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлдээ тууштай анхаарч чадахгүй байгаа нь” (Нөөц

хэрэглэгдэхүүн 4.3)-Багшид зориулсан мэдээлэл

• “Өдрийн төлөвлөгөө” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.4) – суралцагч бүрт хоёр хувь, эсвэл том

үзүүлэн хэлбэрээр

• “Бага хугацааг хамгийн ашигтайгаар зарцуулах нь: АВС арга” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.5) –

хоёр суралцагч бүрийн дунд нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

• “Сарын төлөвлөгөө” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.6)– суралцагч бүрт нэг хувь, эсвэл том

үзүүлэн хэлбэрээр

42


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүмүүс цагаа хэрхэн зарцуулж байгаад өөрөө үнэлгээ дүгнэлт өгөх нь өөрт хэрэгтэй,

ашигтай байж болно. Ялангуяа тодорхой нэгэн үйл ажиллагаанд хангалттай цаг хугацааг

зарцуулж чадаж байгаа эсэхийгээ үнэлж сурах чадвартай байвал зохино.

• Хүмүүс долоо хоногт зарцуулсан нийт цагийнхаа тооцоог гаргаж үзэхээс нааш тодорхой

үйл ажиллагаанд хэдий хэр цаг зарцуулж байгаагаа тооцож чадахгүй байх нь элбэг.

Цагийн зарцуулалтыг үнэлж дүгнэж сурвал хүссэн үр дүндээ хүрэхэд тустай.

• Хүмүүс олон янзын шалтгааны улмаас өөрийн тодорхойлсон тэргүүлэх ач холбогдол

бүхий зүйлдээ нийцүүлэн цагаа зарцуулж чадахгүй байж болно. Харин АВС арга үүнийг

шийдэхэд тусална. Бага цагийг хамгийн үр ашигтай зарцуулж сурах хэрэгтэй болно.

• Өөрт нь ажлаа дуусгах хангалттай цаг гарахгүй байна гэж үзэж байгаа хүмүүс хэтэрхий

олон төрлийн үүрэг хариуцлагыг өөртөө аваад байгаа эсэх, эсвэл тодорхой үйл

ажиллагаанд хэдий хэр цаг зарцуулах шаардлагатай вэ гэдгээ буруу тооцоолоод байгаа

эсэхдээ үнэлгээ дүгнэлт өгөх шаардлагатай.

• Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах нь тухайн хүнд ямар ажлаа түрүүлж хийх вэ?,

хэрвээ хийлгүй хойш тависнаар ямар үр дагавар гарч болох вэ? зэрэг талаар урьдчилан

бодож үр ашигтай ажиллах боломж олгоно.

• Өөртөө шударга ба бодитойгоор хандах нь өөрөө үнэхээр биелүүлж чадахуйц

зорилгуудыг дэвшүүлэн гаргах, тодорхой нэг үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардагдах цаг

хугацааг зөв төлөвлөх, мөн өөртөө үүрэг хариуцлага хүлээхдээ өөрийнхөө эрх ашгийг

хөндөхгүй байх зэрэг олон талын ач холбогдолтой.

• Тэргүүлэх ач холбогдол бүхий зүйл дээрээ тулгуурлан боловсруулсан хийх ажлын

жагсаалт гаргаснаар өөртөө байгаа цаг хугацааг илүү их өгөөжтэйгөөр зохион байгуулж,

зохицуулан хянахад тусалж чадна.

СУРГАЛТЫН ЯВЦ

Энэ сэдвээр суралцагчид өөрт байгаа цагаа хэрхэн үр өгөөжтэйгөөр зөв зарцуулах

талаар бодож төлөвлөгөө хийх аргад суралцах болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Чи цагаа хэрхэн зарцуулдаг вэ?

Багш дараах хэдэн өгүүлбэрийг уншиж өгнө. Суралцагчид тухайн өгүүлбэрийг зөвшөөрч

байвал босч зогсоод тайлбар хийнэ.

--

Би өдөрт хэдэн цагийг амарч өнгөрөөдөгөө хэлж мэдэхгүй байна.

--

Би өдөрт гэрийн даалгавар хийхэд яг хэдэн цаг зарцуулдагаа мэднэ.

--

Заримдаа надад бүх зүйлийг хийхэд цаг хүрэлцэхгүй байгаа мэт санагддаг.

--

Заримдаа би “Цаг ямар хурдан өнгөрдөг юм бэ” гэж гайхширдаг.

--

Би заавал хийх ёстой гэдгийг нь мэдэж байсан ч тэр зүйлийг хийхээсээ заримдаа

зайлсхийдэг.

Дасгал дууссаны дараа суралцагч бүрт “Долоо хоногийн төлөвлөгөө” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1)-

ний нэг хувийг тарааж өгөх, эсвэл бэлдэж ирсэн үзүүлэнгээ дэлгэн харуулаад, суралцагчдыг

дэвтэр дээрээ хуулж авахыг хүснэ. Одоо энэ хүснэгтэд түрүүчийн долоо хоногт өөрсдийн

хийсэн зүйлээ аль болох нарийвчлан, тодорхой бичиж бөглөхийг суралцагчдаас хүснэ.

43


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

44

Суралцагчдыг гурван хүнтэй багт хуваана. Баг бүрт өнгийн харандаа, эсвэл самбарын үзэг, нэг

тооны машин байгаа эсэхийг нягтлаад, суралцагч бүрт “Чи цагаа хэрхэн зарцуулдаг вэ?” (Нөөц

хэрэглэгдэхүүн 4.2) материалын нэг хувийг өгнө. Хэрвээ энэ материалыг та үзүүлэн хэлбэрээр

бэлдэж ирсэн бол түүнийгээ дэлгэн харуулаад, өөрсдийн дэвтэр дээр хуулж буулгахыг

суралцагчдаас хүснэ. “Чи цагаа хэрхэн зарцуулдаг вэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2) материалын

зааврыг сайн уншаад, энэ даалгаврыг бие дааж хийнэ гэдгийг хэлнэ. Багш анги дундуур явж,

суралцагчид даалгаврыг зөв биелүүлж байгаа эсэхийг хянаж, мөн тэдний асуултад хариулна.

Дасгалыг 15 минутийн хугацаанд гүйцэтгэнэ.

Суралцагчид даалгавраа гүйцэтгэсний дараа цагаа хэрхэн зарцуулж байгаа байдлаа багийнхаа

бусад гишүүнтэй харьцуулан үзэхийг хүснэ.

Үүнийг гүйцэтгэхэд гурав орчим минутийн хугацаа өгнө. Анги нийтэд нь дараах асуултыг асууж

ярилцана.

--

Цагаа хэрхэн ашигладаг талаар урьд өмнө нь өөрөө ч мэдээгүй байсан ямар шинэ

зүйлийг чи сая олж мэдсэн бэ?

--

“Үүнд би ямар их цаг зарцуулдаг юм бэ?” гэж гайхах сэтгэл төрсөн ямар нэг зүйл гарсан

уу?

--

“Үүнд би ямар бага цагийг зарцуулдаг юм бэ?” гэж гайхах сэтгэл төрсөн тохиолдол

гарсан уу?

--

Чиний болон танай багийнхны өгсөн хариултын хооронд ямар нэгэн сонирхол татсан

ижил төстэй буюу ялгаатай зүйл байна уу?

--

Одоо зарцуулж байгаагаас арай илүү, эсвэл бага цаг зарцуулах шаардлагатай байна гэж

бодогдохоор ямар нэгэн зүйл гарсан уу?

--

Чиний бодлоор, өөрт байгаа цагийг иймэрхүү байдлаар хянаж үзэхийн давуу тал нь юу

вэ?

--

Цагаа хэрхэн зарцуулж байгаад үнэлгээ өгөх нь төлөвлөгөөтэй хэрхэн уялдаж байна вэ?

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Зорилгоо тууштай баримтлах нь

“Чи цагаа хэрхэн зарцуулдаг вэ?” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2) дасгал ажлын хуудсыг бөглөснөө

эргэн хараад, тэнд бичсэн үйл ажиллагаануудаа тодорхой ангиллаар эрэмбэлэхдээ хамгийн

ихээс нь бага цаг зориулдаг зүйлээ дараалуулан дэвтэрт нь бичүүлнэ.

Суралцагчид үйл ажиллагаа бүрт тэргүүлэх ач холбогдлыг тодорхойлно. Хэрвээ маш их

ач холбогдолтой гэж үзэх юм бол “1”, ач холбогдол нь дунд зэрэг гэж үзвэл “2”, харин ач

холбогдол багатай гэж үзвэл “3” гэсэн тоогоор тэмдэглэнэ.

Цагаа хэрхэн зарцуулж байгаа байдлыг өөрсдийн тэргүүлэх ач холбогдол бүхий зүййлтэйгээ

харьцуулж харахыг суралцагчдаас хүснэ. Тэднээс дараах асуултыг асууна:

--

Энэ хоёр нь хоорондоо хэр сайн нийцэж байна вэ?

--

Чиний хийсэн жагсаалтын дээд хэсэгт байгаа үйлдлүүдийн ихэнх нь “1” гэсэн тоотой,

харин жагсаалтын доод хэсэгт байгаа үйлдлүүдийн ихэнх нь “3” гэсэн тоотой байж

чадсан уу?

Цагаа зарцуулж байгаа байдал болон өөрсдийнх нь тэргүүлэх ач холбогдол бүхий зүйл нь

хоорондоо нийцэж байгаа байдалд сэтгэл хангалуун байгаа суралцагчдыг нэгдүгээрт, сэтгэл

дундуур байгаа суралцагчдыг дараа нь гараа өргөхийг хүснэ.

Суралцагчдад хэдэн түүх уншиж өгөх ба эдгээр өгүүлэлд гарч байгаа баатрууд нь өөрсдийн

тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлсдээ анхаарч чадахгүй байгаагийн шалтгааныг олж дэвтэрт

нь бичүүлнэ.


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

“Тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлдээ тууштай анхаарч чадахгүй байх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн

4.3) нэртэй материал доторх хоёр түүхийг уншиж өгнө. Тунгаагийн хувьд тэргүүлэх ач холбогдол

бүхий зүйлдээ тууштай анхаарахад нь саад болдог ямар асуудал байгааг суралцагчдаас асууж,

тэдний нэрлэсэн зүйлийг самбарт бичнэ. Эдгээр хариултын дотор дараах зүйл багтсан байвал

зохино.

Гарч болох хариулт:

--

Хангалттай цаг гарахгүй байх

--

“Үгүй” гэж хэлэх чадваргүй байх

--

Хэт олон үүрэг хариуцлагыг өөртөө авах

--

Ямар нэг зүйл хийхийн тулд хэдий хэрийн цаг зарцуулахыг буруу тооцоолох

--

Өөрийнх нь өмнөөс төлөвлөгөө гаргах боломжийг бусдад олгох

Одоо Болдын хувьд тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлсдээ тууштай анхаарахад нь саад

болдог ямар асуудал байгааг суралцагчдаас асууна. Самбарт бичсэн жагсаалтад багтаагүй

ямар нэг шинэ санааг суралцагчид нэрлэвэл түүнийг самбарт бичнэ. Эдгээр хариултын дотор

дараах зүйлс багтана:

Гарч болох хариулт:

--

Сонирхолгүй байх

--

Аливаа зүйлийг хийлгүй хойшлуулах

--

Үнэхээр хийе гэсэн сэтгэл дутах (жинхэнэ тэргүүлэх ач холбогдол бүхий зүйл биш)

--

Тодорхой төлөвлөгөөгүй байх

Суралцагчдыг дөрвөн хүнтэй багт хуваан, самбарт бичсэн жагсаалтыг уншаад, эдгээрээс

зайлсхийх, эсвэл тохиолдохоос нь урьдчилан сэргийлэх арга замыг багаараа боловсруулах

даалгавар өгнө. Асуудлыг шийдвэрлэх цорын ганц, эсвэл нэгээс илүү шийдэл байж болохыг

хэлээрэй. Суралцагчид өөрсдийн хувийн туршлагыг, мөн өөрсдөд нь өгөөжтэй байсан

төрөл бүрийн арга тактикийн тухай бодох шаардлагатай болно. Багаараа хэлэлцэж гаргасан

санаануудыг бичиж тэмдэглэх “нарийн бичгийн даргыг” баг бүр дотроо томилно. Энэ дасгалыг

найман минут орчим хийнэ.

Суралцагчид даалгавраа гүйцэтгэсний дараа ангиараа хамтран ярилцана. Нэг дэх асуудлаас

эхлэн, аль нэг багаас өөрийн боловсруулсан саналыг уншуулна. Дараа нь бусад багаас нэмж,

тайлбар хэлэхийг хүснэ. Суралцагчдын гаргасан саналуудыг самбар дахь тухайн асуудлын

хажууд бичнэ.

Дараа нь хоёр дахь асуудлыг дээрхтэй ижил арга замаар хэлэлцэх ба харин түрүүлж санаагаа

хэлэх өөр нэг багийг сонгоод, дараа нь бусад багаас нэмэх саналыг нь сонсоно. Энэ

байдлаар үргэлжлүүлэн боловсруулалт хийж, самбарт бичсэн бүх асуудлыг хэлэлцэнэ. Хэрвээ

шаардлагатай бол чиглүүлэг болгон доорх хариултыг ашиглаж болно.

Хангалттай цаг гарахгүй байх:

--

Хийх ажлын жагсаалт гаргаж, түүнийг ашиглах

--

Ийм олон зүйл хийхийг зөвшөөрөхгүй байх

--

Өөрт байгаа чөлөөт цагийн тухай тодорхой баримжаатай байхын тулд хуанли юмуу

төлөвлөгөө ашиглах гэх мэт.

“Үгүй” гэж хэлэх чадваргүй байх:

--

“Үгүй” гэж өөртөө итгэлтэйгээр хэлэх дасгал хийх

Хэт олон үүрэг хариуцлагыг өөртөө авах:

--

“Үгүй” гэж өөртөө итгэлтэйгээр хэлэх дасгал хийх

--

Өөрийнхөө хэмжээ хязгаарыг мэдэж, бодитой ханддаг болох

Ямар нэг зүйл хийхийн тулд хэдий хэр цаг шаардагдахыг буруу тооцоолох:

45


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

--

Цаг хугацааг тооцоолж байхдаа илүү бодитой хандах

--

Дутуу тооцоолсноос хэтрүүлсэн нь дээр гэх мэт.

Өөрийнх нь өмнөөс асуудал төлөвлөх боломжийг бусдад олгох:

--

Өөртөө итгэлтэй байдалд суралцаж, шийдвэр гаргах эрхтэй асуудалд шийдэмгий хандах

замаар амьдралаа гартаа авч, хянаж сурах гэх мэт.

Сонирхолгүй байх:

--

Тухайн тэргүүлэх ач холбогдол бүхий зүйл нь өөрт нь хэр чухал болохыг шийдэх

--

Аливаа зүйлийг өөртөө сонирхолтой арга замаар хийх.

--

Өөртөө илүү санагдаж байгаа тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлийг олох.

Аливаа зүйлийг хийлгүй хойшлуулах

--

Хийхийг хүсэхгүй байгаа ч гэсэн өөрийгөө албадан, эдгээр зүйлсийг хийх.

--

Ямар нэгэн зүйлийг хийх хэрэгтэй гэж бодсон тэр дороо л үүнийгээ хийж байх.

--

Багахан зорилгууд, тэдгээрийг даган гарах шагнал урамшууллыг төлөвлөх.

Үнэхээр хийе гэсэн сэтгэл дутах

--

Уг зүйлийг хийхийг хэр их хүсч байгаагаа дахин нэг тунгаан бодох.

Тодорхой төлөвлөгөөгүй байх:

--

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах

Долоо хоногийн ажлын төлөвлөгөөний тухай эргэж бодоод, цагаа хэрхэн зарцуулсандаа

дүн шинжилгээ хийхийг хүснэ. Самбарт байгаа жагсаалт дотроос өөртөө хэрэгтэй зүйлийг

сонгоод, дэвтэртээ бичихийг хүснэ. Нийт суралцагчдаас дараах асуултыг асууна.

--

Самбарт буй ямар санаа, саналуудыг өөртөө чи ашигтай байж болох зүйлс гэж сонгон

авч, дэвтэр дээрээ бичсэн бэ?

--

Урьд өмнө чиний огт бодоогүй байсан ямар ямар арга тактикууд гарсан бэ?

--

Цагаа зарцуулж байгаа байдал чинь чиний тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлтэй яв цав

тохирно гэж тооцоолж болохгүйн учир юунд байна вэ?

Гарч болох хариулт:

--

Бодит амьдрал дээр хийж гүйцэтгэх зүйлээ өөрийн бүрэн хяналт доор байлгах боломж

байхгүй.

Өөрийн цагаа зориулж байгаа зүйл дотроос ямар зүйлийг нь бүрэн хянах боломжгүй байдаг

вэ?

Гарч болох хариулт:

--

Сургууль ба хичээл сурлага

--

Өдөр тутмын жижиг сажиг зүйлс

--

Гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэх цаг

Ямар нэг зүйл хийлгүй, хамгийн сүүлийн мөч хүртэл хойшлуулахын зарим дутагдалтай талыг

нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Удаан хугацаагаар үргэлжлэх стресс ба урам хугарах явдал

--

Цаг тулгаж яаруу сандруу хийх шаардлага

--

Чанарыг тодорхой хэмжээнд золиослох явдал гэх мэт.

Эдгээрийн дотроос тэргүүлэх ач холбогдолтой нэгийг сонгож авна гэдэг нь ямар утгатай вэ?

Гарч болох хариулт:

--

Нэг нь нөгөөгөөсөө илүү чухал гэсэн үг бөгөөд үүнийг хийж гүйцэтгэхийн тулд ач

холбогдол багатай гэж үзсэн зүйлээ хийхээс түр эсвэл бүр татгалзах (эсвэл бага цаг

зарцуулах) хүсэлтэй байна гэсэн үг юм.

46


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Бага хугацааг хамгийн ашигтайгаар зарцуулах нь

Хийх ажлын жагсаалт нь үйл ажиллагааны төлөвлөгөөний хамгийн энгийн

хувилбар болох тухай суралцагчдад хэлнэ. Энэ бол маш өргөн хэрэглэгддэг цаг хугацааны

менежментийн нэгэн арга юм. Одоо суралцагчид тэргүүлэх ач холбогдолтой ажлын

жагсаалтыг гаргана. Энэ жагсаалт нь хязгаарлагдмал цагт багтаан олон ажлыг хийж

гүйцэтгэх шаардлагатай болсон үед маш их өгөөжтэй байдаг нэгэн арга хэрэгсэл юм.

Дараагийн долоо хоногт багтаан хийх шаардлагатай, мөн хийхийг хүсэж байгаа бүх ажлаа

жагсаан бичихийг суралцагчдаас хүснэ. Энэ жагсаалт дотор том төсөл, үүрэгт ажлуудаас

гадна жижигхэн даалгавар, хуваарьт ажил, мөн зугаа цэнгэлийн зорилгоор хийж байгаа ажил

цөм багтсан байна. Энэ жагсаалтыг хийхэд суралцагчдад гурван минутийн хугацаа өгнө.

Суралцагчид өөр өөрийн жагсаалтыг хийж дуусмагц энэ бүх ажлыг ганцхан өдрийн дотор

багтаан хийх ёстой болоод байна гэж төсөөлөхийг тэднээс хүснэ. (Үүний үр дүнд тэдэнд

хангалттай хэмжээний цаг гарахгүй байгаа нөхцөл үүснэ.)

Суралцагч бүрт “Өдрийн төлөвлөгөө” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.4)-ний нэг хувийг

тарааж өгөөд, дараа нь хоёр суралцагч бүрийн дунд “Бага хугацааг хамгийн ашигтайгаар

зарцуулах нь: АВС арга” (Нөөц хэрэглэгдэхүүн 4.5) материалын нэг хувийг өгч, эсвэл бэлдэж

ирсэн үзүүлэнгээ дэлгэн харуулна.

Ингээд өөрсдийн жагсаалтад орсон үйл ажиллагаанаас тэргүүлэх ач холбогдолтойг нь

тодорхойлох, мөн хийж гүйцэтгэх ёстой олон ажлаа хамгийн оновчтой арга хэлбэрээр нэг

өдрийн хугацаанд багтаахын тулд “ABC арга”-ыг ашиглаарай гэж суралцагчдад хэлнэ. Үүнд

зориулж долоон минутийн хугацаа өгнө. Суралцагчид энэ даалгаврыг гүйцэтгэж дуусмагц

тэднээс дараах асуултыг асууна:

Бүтэн долоо хоногийн ажлыг ганцхан өдөрт багтаан хийх шаардлагатай болоход та нарт анх

ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Үүнийг хийхэд “ABC арга” хэрхэн тусалсан бэ?

Нэг өдрийн төлөвлөгөөндөө үнэхээр чухал бөгөөд заавал хийх шаардлагатай А зэрэглэлийн

хэдэн ажлыг та нар яагаад багтааж чадаагүй вэ?

Нийт хэдэн ажлыг багтааж чадаагүй вэ?

Ерөнхийд нь авч үзвэл, хийх ажлын жагсаалт гаргах ямар үндэслэл, хэрэгцээ шаардлага

байна вэ?

Гарч болох хариулт:

--

Хийх ёстой бүхий л зүйлийг мартахгүй байх.

--

Хэр олон зүйл хийх шаардлагатай байгааг яв цав мэдэх, үнэлэх.

--

Алийг нь нэгдүгээрт, юуг нь хоёрдугаарт хийх гэх мэтээр дарааллын шийдвэр гаргах.

--

Юуг хийчихсэн байх шаардлагатай вэ гэдгээ тодорхойлсноор өөрийн ажлаа хянаж

байгаа гэсэн мэдрэмжийг төрүүлэх.

Өөрийн хийх ажлынхаа тэргүүлэх ач холбогдлыг нь тогтоож сурахын шалтгааныг нэрлэнэ үү?

Гарч болох хариулт:

--

Заавал хийх шаардлагатай зүйлийн биелэлтийг хянах.

--

Жагсаалт дотроо байгаа ажлыг ямар дарааллаар хийхийг шийдэх.

--

Хэрвээ цаг шахуу бол жагсаалт доторх ажлаас юуг нь хийхгүй орхиж болохоо мэдэх.

47


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Долоо хоногийн төлөвлөгөө гаргах

Суралцагч бүрт дараах материалаас нэг, нэг хувийг тарааж өгөх, эсвэл бэлдэж ирсэн

үзүүлэнгүүдээ дэлгэн харуулна.

--

Долоо хоногийн төлөвлөгөө (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1)

--

Өдрийн төлөвлөгөө (Нөөц хэрэглэгдэхүүн 4.4)

--

Сарын төлөвлөгөө (Нөөц хэрэглэгдэхүүн 4.6)

Суралцагч бүрээр дараагийн долоо хоногийн төлөвлөгөө бичүүлнэ. Хэрвээ хийх ажлын

төлөвлөгөөгөө илүү өргөн хүрээтэй харахыг хүсч байгаа бол суралцагч нь долоо хоногийн

төлөвлөгөөний зэрэгцээ мөн сарын төлөвлөгөөг бөглөж болно. Мөн “Өдрийн төлөвлөгөө”

(Нөөц хэрэглэгдэхүүн 4.4) хуудсыг өөрийн хүссэн арга хэлбэрээр дараа нь шаардлагатай

үедээ ашиглаж болно гэдгийг хэлнэ. Долоо хоногийн төлөвлөгөөг бичиж байхдаа суралцагч

нь цагийнхаа зарцуулалтад өгсөн өөрийн үнэлгээ дүгнэлтийн тухай бодож, дараах зүйлийг

анхаарах шаардлагатай болно.

Үүнд:

--

Чи ямар зүйлд одоогийнхоос илүү их цагийг зарцуулахыг хүсэж байна вэ? Үүний оронд

ямар ямар зүйлд одоогийнхоос арай бага цаг зарцуулах вэ?

--

Чи юунд хэтэрхий их цаг зарцуулж байна вэ?

--

Ажлын төлөвлөгөө болон өөрийн тодорхойлсон тэргүүлэх ач холбогдол бүхий зүйлийн

жагсаалт хоёрыг хооронд нь илүү нийцтэй, уялдаатай болгох талаар юу хийж болох вэ?

Цагаа хэрхэн хуваарилах талаар шийдвэр гаргахдаа суралцагч дараах асуудлыг анхаарах

шаардлагатай.

Үүнд:

--

Биелүүлэхийн тулд одоогийнхоос арай идэвхтэй ажиллахыг шаардаж байгаа өөр ямар

нэгэн зорилго бий юу?

--

Цаг хугацаа хүрэлцэхгүй байна гэсэн мэдрэмж төрж байна уу?

--

Найзууд, гэр бүлийнхэн, найз охин, найз хөвгүүн чинь чамтай одоогийнхоос илүү их

хугацаагаа хамт байхыг хүсч байна уу?

--

Сурлагынхаа дүнг ахиулж, хичээл сурлагатай холбоотой үйл ажиллагаануудад илүү их цаг

зарцуулах шаардлага чамд байгаа юу?

--

Эцэг эх, гэр бүлийнхэн чинь чамайг гэрийн ажилд сайн оролцохгүй байна гэж гомдоллож

байна уу?

48


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууж хичээлээ дүгнэнэ:

Цагаа төлөвлөж байх нь юугаараа чухал байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Стрессийг бууруулах.

--

Өөрт байгаа цагийг хамгийн их үр бүтээлтэйгээр зарцуулах.

--

Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд туслах.

--

Заавал хийх шаардлагатай ажлын зэрэгцээ өөрийн хийхийг хүсч байгаа зүйлд зарцуулах

цагийг гаргахад тус болох.

Цагийг хэр үр ашигтай өнгөрөөдөг байдалдаа үнэлгээ дүгнэлт өгөх нь хэзээ чухал ач

холбогдолтой болдог вэ?

Гарч болох хариулт:

--

Цагийг хэрхэн өнгөрүүлдэг байдалдаа өөрөө сэтгэл дундуур байгаа үед.

--

Хэн нэгэн хүн чамд асуудал үүсээд байгааг, эсвэл өөрчлөлт хийх шаардлагатай байгааг

хэлсэн бол.

--

Шинэ төсөл, зорилго, эсвэл үүрэг хариуцлагыг өөртөө авах эсэхийг шийдэхээр оролдож

байгаа үед.

--

Үе үехэн.

Тэргүүлэх ач холбогдол бүхий зүйл, цаг хугацаа хоёр ямар холбоотой вэ?

Гарч болох хариулт:

--

Одоогоор тэргүүлэх ач холбогдолтой байгаа зүйл хэсэг хугацааны дараа хэрэггүй зүйл

болж хувирна.

--

Цаг хугацаа нь хийх зүйлийн ач холбогдлыг тодорхойлж болно.

--

Цаг хугацаа үнэ цэнтэй учраас хийх үйлдлээ эрэмбэлэхэд нөлөөлж байна.

Төлөвлөгөөнд цаг хугацааг тусгахын ач холбогдол юу вэ?

Гарч болох хариулт:

--

Төлөвлөгөө биелэх магадлал ихсэнэ.

--

Зорилгодоо түргэн хүрэхэд тусална.

--

Хариуцлагатай байхад сургана.

--

Цагийн юмыг цагт нь хийж хэвшинэ.

49


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1

ДОЛОО ХОНОГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням

6:00

8:00

10:00

12:00

2:00

4:00

6:00

8:00

10:00

12:00

2:00

50


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

Чи цагаа хэрхэн зарцуулдаг вэ?

1. Долоо хоногийн төлөвлөгөөгөө хараад, сургууль дээр өнгөрүүлсэн бүх цагийг нэгэн адил

өнгөөр буд.

--

Сургууль дээр өнгөрөөсөн нийт цагийг хооронд нь нэмнэ. Энэ бол чиний сургууль дээрх

нийт цаг: __________________

2. Одоо үлдэж байгаа үйл ажиллагааг хараад, хүснэгтийн доор өгсөн жагсаалтын дагуу ямар

категорид тохирч байгаагаас нь хамааруулан өнгөөр ялган будна. Категори нэг бүрийг өөр

өнгөөр ялган будахаа бүү мартаарай. Хэрвээ олон өнгийн харандаа, будаг хүрэлцэхгүй

байгаа бол судалтай, цэгтэй гэх мэт янз бүрийн тэмдэглэгээг ашиглаад, цаг хугацааг

заавал өөр өөр тэмдэглэгээтэй болгоорой.

--

Зарим үйл ажиллагаа нь нэгээс илүү төрлийн категорид таарах магадлалтай.

Жишээлбэл: Гэрийнхэнтэйгээ хамт хувцсаа угаах (гэрийн ажил хийсэн ба гэр

бүлийнхэнтэйгээ өнгөрөөсөн цаг), найзуудтайгаа хамт сургуулийн жүжигт бэлдэх

(хичээлтэй холбоотой ба найзуудтайгаа зугаацах). Энэ үйл ажиллагааг ямар үндсэн

шалтгааны улмаас хийж байгаагаа шийдээд, тохирох категори дотор нь байрлуулаарай.

--

Категори тус бүрт нийт хэдий хугацаа зарцуулсан болохыг нэмж бодоод, “Нийт цагийн

хэмжээ” гэсэн хэсэг дотор бөглөж бичээрэй.

Нийт цагийн

хэмжээ

Чөлөөт

цагийн эзлэх

хувь (Дараа

бөглөнө)

Гэрийн даалгавар юмуу хичээлтэй холбоотой

Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөсөн цаг

Найзуудтайгаа зугаацсан цаг

Найз охин/найз хөвгүүнтэйгээ өнгөрүүлсэн цаг

Хобби, сонирхол

Гэрийн ажил/үүрэгт ажил

Юу ч хийгээгүй

3. Одоо чиний амьдралтай өвөрмөц буюу шууд холбоотой категориудын жагсаалтыг гаргана.

Эдгээр нь дээр хийсэн категориудыг дотор нь задалсан дэд, эсвэл цоо шинэ категориуд

байж болно (аль ч категорид багтааж чадаагүй цагууд). Зарим жишээний дотор зурагт

үзэх, видео тоглоом тоглох, ном сонин унших зэрэг байж болно.

--

Тодорхой нэг категори бүрт чи хэдий хэрийн цаг зориулж байна гэдгээ үйл ажиллагаа

бүрт зориулсан цагийг хооронд нь нэмэх замаар тооцоолоод, дараах хүснэгтийн “Нийт

цагийн хэмжээ” гэсэн нүдэнд бичнэ.

51


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

Нийт цагийн

хэмжээ

Чөлөөт цагийн

эзлэх хувь

(Дараа бөглөнө)

1. Одоо энэ долоо хоногийн туршид өөрийн унтаагүй сэрүүн байсан

үеийн бүх хугацааг хооронд нь нэмж, нийт цагийн хэмжээг тооцоолно.

Энэ нь чиний нийт цаг болно: __________

2. Одоо өөрийн нийт цагаас (4) сургууль дээрх нийт цагийг (1) хасна. Энэ бол чиний нийт

чөлөөт цаг: _________

3. Одоо сургууль дээрх нийт цагийг (1) өөрийнхөө нийт цагт (4) хуваагаад, 100-гаар үржүүлнэ.

Энэ бол сургууль дээрээ өнгөрүүлж байгаа цагийн эзлэх хувь болно. ____________

4. Дээрх хүснэгт дотор багтсан категори нэг бүрийн хувьд, тухайн категорийн нийт цагийг

өөрийн нийт чөлөөт цагт (5) хуваагаад, 100-гаар үржүүлнэ. Энэ бол өөрийн чөлөөт цагаас

тухайн үйл ажиллагааг хийхэд зориулж байгаа цагийн эзлэх хувь болно. Энэ гарсан

үзүүлэлтийг хүснэгт дотор тэмдэглэнэ.

52


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.3

Тунгаагийн түүх

Тунгаа сүүлийн үед хамаг ажлаа цагт нь амжуулж чадахаа больжээ. Тэр өөртөө биеийн тамирын

дасгал сургуулилт хийж эхэлнэ гэж амласан боловч амжаагүй л явж байна. Үнэн хэрэгтээ өөрт

нь чухал биш зүйлд л хамаг цаг нь яваад байх шиг санагдана. Найз нар нь Тунгааг гадагшаа

явъя гэж дуудах болгонд л өөрөө хүсээгүй байсан ч “за” хэмээн зөвшөөрөх ёстой юм шиг

түүнд санагдана. Тунгаа сурлага сайтай учраас ангийнх нь хүүхдүүд голдуу түүнээс тусламж

хүсдэг ба түүнд “үгүй” гэж хэлж болохгүй мэт санагдаад зөвшөөрдөг.

Тунгаад чөлөөт цаг хангалттай гардаг байсан бол энэ бүгд түүний хувьд ийм том асуудал

болохгүй байсан байх. Гэтэл хийх ёстой зүйлтэй харьцуулахад түүний нэг өдөр нь хангалтгүй

санагдах болжээ. Тунгаа хичээлээсээ гадна хоёр ч дугуйланд бүртгүүлчихсэн байгаагаас гадна

ангиараа хийх зугаалга зохион байгуулахад сайн дураараа тусална гээд саналаа өгчихсөн

байгаа зэрэг нь түүний төлөвлөснөөс хамаагүй их цаг шаардах байв. Гэтэл ээж нь Тунгааг

долоо хоногт хоёр удаа усан санд явуулахаар бүртгүүлсэн, мөн гэрийн ажлын хажуугаар

түүнийг Бямба гараг болгонд авга эгчийнх рүү нь явуулж, гэрээ цэвэрлэхэд нь туслуулж байна

хэмээн амласан нь бүр ч нэрмээс болох шиг санагдана. Ингээд л Тунгаа биеийн тамирын

дасгал сургуулилтаа эхэлж амжаагүй байгаа нь нэг их гайхал төрүүлэхгүй байна.

Болдын түүх

ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ ЗҮЙЛДЭЭ

ТУУШТАЙ АНХААРЧ ЧАДАХГҮЙ БАЙХ НЬ

Түрүүчийн долоо хоногт тооны хичээлийн тест дээр Болд уначихсан. Гэхдээ бүтэн жилийн

туршид тооны хичээл дээр олигтой дүн авч чадахгүй байсан учраас тестээ өгч чадаагүй нь нэг

их гайхаад байх зүйл биш юм. Гэхдээ тэр тест нь Болдын хувьд яг л нойрноос сэрээх хонх шиг

санагджээ. Эцэг эх нь түүнийг толгой түрүүгүй загнан зэмлэж, тооны сэдвээр олигтой дүн авах

хүртэл зурагт үзүүлэхгүй гэж хэлжээ.

Хэдийгээр Болд зурагт үзэж цаг алдахгүй байгаа ч гэсэн түүний тооны сэдвийн дүн огт ахихгүй

байгаа мэт санагдаж байв. Түүнд цаг хангалттай байна. Үнэн хэрэгтээ бол тэр заримдаа

ширээнийхээ ард зүгээр л сууж, юу ч хийхгүй цагийг барна. Энэ нь тооны хичээлээ хийнэ гэж

бодонгуут л үүнийг хийх ямар ч хүсэлгүй байгаатай холбоотой юм. Харин тооны хичээл хийж

суухын оронд найз нартайгаа уулзан, гол руу очиж, эсвэл зүгээр л унтсан нь дээр гэж бодно.

Тоо гэдэг чинь маш уйтгартай зүйл шүү дээ.

Яг одоо хичээлээ хийж эхэлье гэж тэр хэд хэдэн удаа өөртөө хэлсэн боловч цаг нь ирэхээр

түүнийг хойш тавьж, хэсэг хугацааны дараа эхлэх нь дээр гэдгийг харуулсан аятайхан

шалтгааныг бодож олж байлаа. Тэгээд ч хичээлээ давтахын тулд юунаас эхлэх вэ гэдгээ

мэдэхгүй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Тэрээр сурах бичгээ өдөр болгон уншаад

л байх ёстой юм болов уу? Эсвэл хувийн багшаар заалгах уу? Эсвэл тоо бодоод л байх ёстой

юм болов уу? Тэр тооны сэдвийн дүнгээ ахиулах ёстой гэдгээ мэдэж байгаа боловч хэрхэн

ажиллахаа мэдэхгүй байлаа. Өөрийн хийхийг хүсч байгаа бусад ажлаа хойш тавьж, тооны

хичээл давтахад зориулах нь түүнд маш их хүнд санагдаж байна.

53


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.4

Өдрийн төлөвлөгөө

Цаг

Үйл ажиллагаа

6:00

7:00

8:00

9:00

10:00

11:00

12:00

13:00

14:00

15:00

16:00

17:00

18:00

19:00

20:00

21:00

22:00

23:00

24:00

54


ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛЭЭ ТОДОРХОЙЛОХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.5

БАГА ХУГАЦААГ ХАМГИЙН АШИГТАЙГААР ЗАРЦУУЛАХ НЬ: АВС АРГА

Хийх ёстой үйл ажиллагааныхаа тэргүүлэх ач холбогдлыг тогтоох нь цаг хугацааг ашигтай

зарцуулахын үндэс суурь нь болдог. Үүнийг хийх олон арга зам бий. Эдгээрийн нэгийг ABC

арга гэж нэрлэдэг. Энэ аргыг хэрхэн ашиглаж болохыг харуулая.

1. Өөрийн хийх ёстой болон хийхийг хүсч байгаа бүхий л зүйлийг багтаасан “Хийх ажлын

жагсаалт” гаргана. Өмнөө тавьсан урт болон богино хугацааны зорилгуудын аль алийг

нь хэрэгжүүлэхэд шаардлагатай ажлуудыг багтаагаарай. Хэрвээ стресстэй байгаа бол

түүнийг бууруулахад тус болох зүйлийг мөн оруулаарай.

2. Жагсаалтад багтсан зүйл болгоныг дараах байдлаар тэмдэглэнэ. Үүнд: “A” нь маш чухал,

заавал хийсэн байх ёстой, яаралтай ажил. “B” нь чухал боловч хойшлуулж болох ажил.

“C” нь хийчихвэл зүгээр боловч яг одоо шаардлагатай бус зүйл. Хамгийн чухал юмуу хүнд

ажлаа нэн түрүүнд хийгээрэй. Стресст орсон байгаагаа мэдвэл хийх ажлын жагсаалтад

стрессийг бууруулах, тайвшрах дасгалуудыг багтааж, эдгээр зүйлийг A гэж тэмдэглэнэ.

3. Ингээд бүх А, В, С-гээ тэмдэглээд дууссан бол одоо зөвхөн А-г дараалалд оруулна.

Хамгийн чухал A зүйл нь A-1, дараагийнх нь A-2, гэх мэтээр тэмдэглэнэ. Дараа нь В-г

дараалалд оруулах ба (B-1, B-2, гэх мэт) хамгийн сүүлд С-г мөн адилхан эрэмбэлнэ. Одоо

чамд эн тэргүүний ач холбогдолтой ажлууд болон хэсэгхэн хугацаанд хүлээлгэж болох

ажлыг багтаасан жагсаалт байна. А-г гүйцэтгээд дуусахаараа Б-г эхэлж болно.

4. Дээрх эрэмбэлсэн системийг ашиглаад, нэг өдөр, долоо хоног, сарын төлөвлөгөөгөө

зохиогоорой. Хэдийд хамгийн их үр бүтээлтэй ажилладгаа мэдэж аваад, тэр үедээ оюун

ухаанаа дайчлахыг шаардсан хүнд ажлыг хийхээр төлөвлөөрэй.

Тэргүүлэх ач холбогдлыг нь тодорхойлсон ажлын жагсаалт нь хүний цаашдын үйл ажиллагааны

чиг баримжааг тогтоодог. Өөрийгөө хянаж, хийдэг ажилд анхаарлаа төвлөрүүлж чадаж

байгаагаа мэдрэх болно.

Марталгүй санаж явах ёстой зүйл:

--

Чиний зорилго бол уг жагсаалт доторх бүх зүйлийг хийж дуусгах явдал биш. Хэрвээ ингэж

чадсан бол сайн байна. Гэхдээ ингэхийг зорьж, хэт их хүчлэх хэрэггүй. Зүгээр л байгаа

цагтаа багтаагаад хийж чадах зүйлээ л хийчих. Ямар ч байсан хамгийн чухал зүйлийг

хамгийн түрүүнд хийнэ.

--

Өдрөөс өдөрт, тэр ч бүү хэл цагаас цагт чиний тодорхойлсон тэргүүлэх ач холбогдол бүхий

зүйл чинь өөрчлөгдвөл жагсаалтаа өөрчилж болно. Уян хатан байх хэрэгтэй.

--

Хийх ёстой ажлаа хойш тавихаас аль болох зайлсхий. Аливаа ажлыг, тэр ч бүү хэл хийхийг

огт хүсэхгүй байгаа ажлаа ч гэсэн хийх шаардлага гарлаа гэдгийг мэдсэн дороо хийж байх

хэрэгтэй.

55


МОДУЛЬ 8: СЭДЭВ 4

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.6

САРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан Бямба Ням

56


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сэдэв 5

АЖИЛ МЭРГЭЖЛИЙН

ТӨЛӨВЛӨГӨӨ

57


МОДУЛЬ 8: СЭДЭВ 5

ЗОРИЛГО

Энэ сэдвээр суралцагчид өөрсдийн сонирхож байгаа ажил мэргэжил нь тэдний эрхэмлэдэг үнэт

зүйлс болон өөрсдийнх нь урт хугацааны төлөвлөгөөтэй тохирч байгаа эсэхэд дүн шинжилгээ

хийж, жендэрийн талаар нийгэмд хэвшсэн ойлголт, өсвөр насны охидын жирэмслэлт зэрэг нь

тэдний цаашдын ажил мэргэжлийн төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлдөг тухай асуудлыг судална.

ЗОРИЛТ

Энэ сэдвийг үзсэний эцэст суралцагч дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Өөрийн эзэмшихийг хүсч байгаа хоёроос доошгүй ажил мэргэжлийг нэрлэх.

• Эдгээр ажил мэргэжил нь тэдний хувийн үнэт зүйлстэй хэрхэн нийцэж байгааг

тайлбарлах.

• Тодорхой нэг ажил, эсвэл албан тушаалд орохоор шийдэхээсээ өмнө мэдэж байх ёстой

гурваас доошгүй зүйлийг нэрлэх.

• Ажил мэргэжлийн талаар сонголт хийх нь хожмын амьдралд нөлөө үзүүлэх томоохон

хүчин зүйл гэдгийг тайлбарлах.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• “Ажил мэргэжлүүдтэй холбоотойгоор үнэт зүйлийг товч дүрслэн өгүүлэх нь” (Нөөц

хэрэглэгдэхүүн 5.1) – 3 суралцагч бүрийн дунд нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

• Үнэт зүйлийг бичсэн том цаас – “Ажил мэргэжлүүдтэй холбоотойгоор үнэт зүйлийг товч

дүрслэн өгүүлэх нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.1) дотор багтсан 13 үнэт зүйлийг нэг нэгээр

нь цаасан дээр тусад нь бичсэн байна.

• Ажил мэргэжлүүдийг бичсэн жижиг цаас –А4 цаасны талтай тэнцүү нийт 26 ширхэг

цаас; Эдгээрээс 13 дээр нь “Тохирсон ажил/мэргэжил” гэж бичсэн байх ба үлдсэн 13

дээр нь “Үл тохирсон ажил/мэргэжил” гэж бичсэн байна.

• “Амьдралын төлөвлөгөө” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.2) – суралцагч бүрт нэг хувь, эсвэл том

үзүүлэн хэлбэрээр

• “Ажил мэргэжлийн холбоотой мэдээлэл цуглуулах нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.3) –

суралцагч бүрт нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

• “Ажил болон цалингийн тухай лавлагаа” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.4) – суралцагч бүрт нэг

хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

• “Тодорхой ажил эрхэлж байгаа хүнээс ярилцлага авах нь” (Нөөц хэрэглэгдэхүүн 5.5) –

суралцагч бүрт нэг хувь, эсвэл том үзүүлэн хэлбэрээр

58


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүн өөрийнхөө үнэт зүйлд шударгаар үнэлгээ өгөөд, эдгээр үнэт зүйлтэй зөрчилдөхгүй

байгаа ажил мэргэжлүүдийг анхааралдаа авах ёстой. Тухайн ажил мэргэжлийн талаар

аль болох их мэдээлэл цуглуулсан байх ёстой. Үүний дотор ажил, албан тушаалын орчин

нөхцөл, өдөр тутам хийх шаардлагатай хуваарьт ажил, мөн тухайн ажил, албан тушаалын

хүмүүст олгодог дундаж цалин зэрэг болно. Эдгээрээс баримжаалан өөрийн амьдралаа

авч явахад тустай ажил мэргэжлийг сонгодог.

• Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ямар төрлийн ажилд илүү нийцэх талаар нийгэмд өөр өөр

дүгнэлт, үнэлэлттэй байдаг.

• Нийгэмд хэвшсэн үзэл баримтлалуудаас болж хүн өөрийн хүсэл, авьяас чадлаараа хийж

чадах зүйлээсээ буцаж няцах ёсгүй.

СУРГАЛТЫН ЯВЦ

Өнөөдрийн сэдвээр суралцагчид нь өөрсдийн ажил мэргэжлээ төлөвлөх явцад мэдэх

шаардлагатай зарим нэг зүйлийн тухай хэлж, шинэ сэдвийг эхэлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Ажил мэргэжлээ сонгох нь

Ямар мэргэжил сонгох вэ? гэдгийг шийдвэрлэхдээ харгалзан үзвэл зохих зүйлийг нэрлэхийг

суралцагчдаас хүснэ. Суралцагчдын гаргасан санааг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Чи ямар зүйл хийх дуртай вэ?

--

Чи ямар хичээлд илүү сайн бэ?

--

Тухайн мэргэжлээр өдөр тутам ямар зүйл хийх ёстой вэ?

--

Чи ямар орчин нөхцөлд ажиллахыг хүсдэг вэ?

--

Ямар төрлийн ажил нь чиний зан чанарт зохицох вэ?

--

Цалин нь хийх ажилдаа нийцсэн байна уу?

--

Энэ ажил нь чамд таатай сэтгэл төрүүлж чадах уу?

--

Чиний хувьд амьдралд юу чухал вэ?

Хэрвээ суралцагч “Амьдралд чиний хувьд юу чухал вэ?” гэсэн санааг гаргаж ирэхгүй бол түүнийг

нэмж бичнэ. Амьдралд чухал гэж тооцдог зүйлс буюу өөрөөр хэлбэл, тэдний эрхэмлэдэг үнэт

зүйл нь ажил мэргэжлийг сонгоход хэрхэн нөлөөлдөг тухай авч үзэх гэж байгааг хэлнэ.

Суралцагчдыг 3 хүнтэй багт хуваагаад, баг болгоныг нэг хуудас цаас гаргаж, дотроосоо

“нарийн бичиг” болох хүнийг сонгуулна. Багуудын хооронд уралдаан зарлаж таван минутийн

хугацаанд аль баг нь хамгийн олон ажил мэргэжил нэрлэж чадахыг харна.

Таван минутийн дараа багуудаас хэдэн ажил мэргэжлийн нэрийг бичсэн байгааг асууна.

Багийн гишүүдээс нэг нь босож багаараа хийсэн жагсаалтыг уншина. Энэ багийн нэрлэсэн

ажил мэргэжлийг самбарт бичнэ. Дараа нь бусад багаас самбарт байгаа жагсаалтад ороогүй

мэргэжлийг хэлүүлж нэмж бичнэ.

Суралцагч бүрээс хамгийн сайхан таван ажил мэргэжлийг сонгож, дэвтэртээ бичихийг хүснэ.

Баг бүрт “Ажил мэргэжлүүдтэй холбоотойгоор үнэт зүйлийг товч дүрслэн өгүүлэх нь” (Нөөц

хэрэглэгдэхүүн 5.1) материалын нэг хувийг өгч уншуулна. Хамгийн чухал гэж тооцож байгаа

гурван үнэт зүйлийг сонгуулж дэвтэрт нь ач холбогдлоор нь эрэмбэлүүлэн бичүүлнэ.

59


МОДУЛЬ 8: СЭДЭВ 5

Цаасан дээр бичсэн 13 үнэт зүйлийг багуудад хувааж өгөөд, баг болгонд оногдсон нэг үнэт

зүйл болгонд хоёр хоосон цаас тарааж өгнө.

Жишээлбэл: Хэрвээ нэг багт хоёр үнэт зүйл оногдсон бол энэ багт дөрвөн хуудас цаас өгнө.

Баг бүр өөрт нь оногдсон үнэт зүйл бүрийн дагуу хоёр төрлийн жагсаалтыг хийх ёстой (үнэт

зүйл бүрт зориулж өгсөн цаасан дээр) гэдгийг суралцагчдад тайлбарлаж өгнө. Баг нь нэг

цаасан дээр тухайн үнэт зүйлийг хатуу эрхэмлэж байгаа хүнд маш сайн тохирно гэж бодож

байгаа бүхий л төрлийн ажил мэргэжлийн нэрийг жагсаан бичнэ.

Самбарт бичсэн жагсаалтыг ашиглаж болно. Харин нөгөө цаасан дээрээ тухайн үнэт зүйлийг

эрхэмлэж байгаа хүнд огт зохихгүй гэж бодож байгаа ажил мэргэжлүүдийг бичих ёстой. Эдгээр

нэрийг том үсгээр бичихийг суралцагчдад сануулна. Цаасны нөгөө тал дээр суралцагчид

тухайн үнэт зүйл нь түүнийг эрхэмлэж байгаа хүний хувьд сайн ажил байх уу, муу ажил байх

уу гэдгийг бичсэн байна. Энэ даалгаврыг гүйцэтгэхэд суралцагчдад найман минутийн хугацаа

өгнө. Суралцагчдыг багаараа ажиллаж байх явцад анги дундуур явж шалгаад, үнэт зүйлсийн

нэр бичсэн том цаасаа гаргаж байрлуулна. Том тэмдэг бүрийн доор ажил мэргэжлийн нэрийг

бичсэн хоёр багц (нэг багц нь “тохирсон ажил мэргэжил”, нөгөө багц нь “Үл тохирсон ажил

мэргэжил” гэсэн гарчигтай байгаа) жижиг тэмдэгнүү дээс нэг, нэгийг самбарт байрлуулна.

Суралцагчид энэ даалгаврыг гүйцэтгээд дуусахаар багуудаас өөрсдийн хийсэн жагсаалтыг

зохих үнэт зүйлийн нэрийн доор байрлуулахыг хүснэ.

Тэднийг үнэт зүйлийн жагсаалттай уншиж танилцахыг хүснэ. Ингэж ажиллахдаа суралцагчид

дараах хоёр зүйлийн тухай тунгааж, дэвтэртээ хариуг нь тэмдэглэх ёстой.

Үүнд:

--

Чиний чухал гэж сонгосон үнэт зүйлийн доор ямар ямар ажил мэргэжлийг жагсаан

бичсэн байна вэ? Эдгээр ажил мэргэжлийн талаар чи юу бодож байна вэ?

--

Чиний бичсэн ажил мэргэжлүүд нь ямар үнэт зүйлийн доор “үл тохирсон” гэсэн

гарчигтайгаар байрласан байна вэ? Энэ үнэт зүйл нь чиний хувьд чухал зүйл мөн үү?

Ханан дээр байрлуулсан жагсаалтыг уншиж танилцах хугацаа өгөн дараах асуултын дагуу

ярилцана.

--

Өөрийн чинь эрхэмлэдэг үнэт зүйл болон сонирхож байгаа мэргэжил хоёр нь хоорондоо

нийцэж байгаа тухай жишээ хэлэх хүн байна уу?

--

Өөрийн чинь эрхэмлэдэг үнэт зүйл болон сонирхож байгаа ажил мэргэжил нь хоорондоо

зөрчилдөж байгааг харуулах жишээ хэлэх хүн байна уу?

--

Хэрвээ чиний эрхэмлэдэг үнэт зүйл болон сонирхож байгаа ажил мэргэжил нь

хоорондоо зөрчилдөж байгаа бол чи юу хийж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн эрхэмлэж байгаа үнэт зүйлийг тодорхойлохдоо үнэнч шударга хандаж чадсан

эсэхээ бодож тунгаах. Энэ үнэт зүйл нь миний хувьд хэр чухал вэ гэдгээ эргэцүүлэн

бодно.

--

Чи тухайн ажил мэргэжлийг яагаад сонирхож байгаа тухай эргэцүүлэн бодох.

Өөрийн эрхэмлэж байгаа үнэт зүйлийн тухай тунгаан бодох нь урьд өмнө нь бодож байгаагүй

ажил мэргэжлийн тухай бодож үзэхэд чамайг хүргэсэн үү? Жишээ хэлнэ үү.

Өөрийн чинь эрхэмлэж байгаа үнэт зүйлтэй нийцэхгүй байгаа ажил мэргэжлийг сонгон авбал

юу тохиолдож болох вэ?

Гарч болох хариулт:

--

Нэгэнт сонгосон ажлаа хийхэд бэрхшээлтэй санагдах.

--

Сэдэл сонирхол муутай байх.

60


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

--

Амьдралынхаа чиг шугамын талаар сэтгэл дундуур болох.

--

Хийж байгаа ажил чинь утгагүй зүйл юм байна гэж бодох.

--

Хүсээгүй зүйлсээ хийж байгааг ойлгох.

Ажил мэргэжлүүдийн талаар мэдээлэл олж авах хамгийн шилдэг ямар арга байна вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ төрлийн ажлыг одоо эрхэлж байгаа хүмүүсээс асууж лавлах.

Та нарын бодлоор, тодорхой ажил мэргэжлийг сонгох шийдвэр гаргахдаа бодож үзэх ёстой

хамгийн чухал зүйл нь юу вэ? Яагаад?

Гарч болох хариулт:

--

Энэ нь тухайн хүнээс шалтгаална. Зарим хүмүүс юу ч хамаагүй хийх хүсэлтэй байдаг.

Жишээлбэл: Нэг хүн нь тэдэнд сайхан мэдрэмж төрүүлдэг юмуу өөрсдийнх нь эрхэмлэдэг

үнэт зүйлтэй нийцсэн уйтгартай, залхуутай ажлыг хийхэд бэлэн байдаг. Харин зарим нь

өндөр цалин авахын тулд алслагдсан бөглүү газарт ч амьдрахад бэлэн байдаг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Ажил мэргэжил ба жендэр

Суралцагчдыг хүйсээр нь хоёр баг болгон хуваана. Өөрийн хүйсийн хүмүүст хамгийн сайн

тохирно гэж бодож байгаа 10 шилдэг ажил мэргэжлийг жагсаан бичээд, дараа нь өөрсдийн

сонголтын дагуу эдгээрийг эрэмбэлэн, дараалалд оруулахыг багуудаас хүснэ. Энэ даалгаврыг

гүйцэтгэхэд суралцагчдад 4 орчим минутийн хугацаа өгнө. Дараа нь эсрэг хүйсийн хүмүүсийн

хувьд хамгийн сайн нийцнэ гэж өөрсдийн бодож байгаа 10 ажил мэргэжлийг жагсаан бичээд,

дугаарлахыг хүснэ. Хийж дууссаны дараа эхлээд охидоос, дараа нь хөвгүүдээс өөрсдөдөө

зориулан хийсэн жагсаалтыг уншуулна. Хоёр багаас жагсаалтаа харьцуулж үзэхийг санал

болгоно. Эдгээр хоёр жагсаалтын хооронд ямар ялгаатай болон төстэй талууд байна вэ?

Хөвгүүдээс дараах асуултуудыг асууна:

Эдгээр хоёр жагсаалтын хооронд ямар ялгаа байна вэ?

Та нарт таалагдахгүй юмуу сонирхохгүй байгаа ажил мэргэжлүүдийг охид жасгаалт дотроо

оруулсан байна уу?

Хэрвээ тийм бол энэ ажил мэргэжлийг хөвгүүдэд тохирно гэж яагаад сонгож авах болсон

тухай охидоос асуугаарай.

Охидоос дараах асуултуудыг асууна:

--

Эдгээр хоёр жагсаалтын хооронд ямар ялгаа байна вэ?

--

Та нарт таалагдахгүй эсвэл сонирхохгүй байгаа ямар нэг ажил мэргэжлүүдийг хөвгүүд

жагсаалт дотроо оруулсан байна уу? Хэрвээ тийм бол яагаад энэ ажил мэргэжлийг

охидод тохирно гэж сонгож авснаа тайлбарлахыг хөвгүүдээс хүснэ.

Нийт суралцагчдаас дараах асуултыг асууна.

--

Эсрэг хүйсийн суралцагчдад зориулан багуудын гаргасан хоёр жагсаалт хэр төстэй ба

ялгаатай байна вэ? Яагаад?

Гарч болох хариулт:

--

Эдгээр жагсаалт нь өөрсдөдөө зориулан гаргасан нөгөө хоёр жагсаалтыг бодвол ялгаа

ихтэй байх магадлалтай. Учир нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь хоорондоо ялгаатай байдаг,

эсвэл ялгаатай байх ёстой гэсэн хандлага давамгайлдаг.

Эрэгтэй хүний хийж чадахгүй, эсвэл хийж болохгүй ажил байдаг уу? Яагаад? Хоёр өөр байр

суурьтай байгаа талын аль алинаас нь саналыг асуугаад, суралцагчдад хоорондоо мэтгэлцэх

61


МОДУЛЬ 8: СЭДЭВ 5

боломж олгоно. Эмэгтэй хүний хийж чадахгүй, эсвэл болохгүй тийм ажил байдаг уу? Яагаад?

Хоёр өөр байр суурьтай байгаа талын аль алинаас нь санал асууна. Аль нэг хүйс нь зарим

хүний ажил мэргэжлийн сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн хүйсийн хүмүүс хийж чадахгүй, эсвэл хийж болохгүй гэсэн хандлага байдаг

учраас ажил мэргэжлийн сонголтод нөлөөлдөг.

Энэ нь зөв гэж бодож байна уу, буруу гэж бодож байна уу? Яагаад?

Гарч болох хариулт:

--

Энэ бол буруу. Учир нь хүний хүйс нь түүнийг аль нэг ажлыг сайн хийх чадваргүй болгоно

гэж байхгүй. Хүн болгон л янз бүрийн чадвар, авъяастай байдаг бөгөөд эдгээр нь

тодорхой нэг ажлыг хийх шалгууруудад нийцсэн, эсвэл нийцээгүй байж болно.

Эмэгтэй хүмүүс нь эрчүүдийн нэгэн адилаар дарга, захирал болох, эрх мэдэл бүхий албан

тушаалд хүрэх магадлалтай юу?

Гарч болох хариулт:

--

Магадлалтай. Гэхдээ өнөөгийн тогтолцоонд эмэгтэйчүүд нь эрчүүдтэй харьцуулахад эрх

мэдэл бүхий албан тушаалд хүрэх магадлал багатай байгаа.

Яагаад бага буюу бараг үгүй байна вэ? Энэ нь эмэгтэйчүүдийн чадвартай холбоотой юу?

Гарч болох хариулт:

--

Эмэгтэйчүүд нь эрчүүдтэй харьцуулахад эрх мэдэл бүхий албан тушаалд хүрэхгүй

байгаагийн гол шалтгаан нь хүйсээр ялгаварлах үзлийн үр дагавар гэж болно. Энэ

байдал нь эмэгтэйчүүдийн чадвартай огт холбоогүй. Тэд эрчүүдтэй нэгэн адил, заримдаа

бүр илүү боловсролтой, ажиллах чадвараараа илүү, туршлагатай байдаг тул ялгаварлах

бодит шалтгаан болохгүй.

62


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуултыг асууна:

Ирээдүйн ажил мэргэжлээ хэзээнээс сонгож эхлэх ёстой вэ?

Гарч болох хариулт:

--

Одоо! Ирээдүйн ажил мэргэжлээ төлөвлөхөд хэзээ ч эртдэхгүй. Эрт эхлэх тусмаа үр

дагавар сайтай.

Ирээдүйн ажил мэргэжлээ төлөвлөхийн тулд бид одооноос юу хийх хэрэгтэй вэ?

Гарч болох хариулт:

--

Үндэслэл сайтай сонголт хийхийн тулд өөрийн сонирхлын дагуу төрөл бүрийн ажил

мэргэжлийн талаар мэдээлэл цуглуулах.

--

Өөрийн эрхэмлэдэг үнэт зүйлийг судалж мэдээд, хийх ажилтайгаа холбоотой юу чухал

байгааг төлөвлөх.

--

Өөрийн сонгох гэж байгаа ажил мэргэжлийн дагуу хийх шаардлагатай зүйлээ туршиж

үзээд, энэ нь чамд таалагдаж байгаа эсэхийг мэдэх.

Тодорхой нэг ажил мэргэжлийг сонгосныхоо дагуу ирээдүйн амьдралаа төлөвлөхөд юуг

харгалзан үзэх вэ?

Гарч болох хариулт:

--

Чамд хэрэг болох боловсролын төрөл, хэлбэр ба түвшин.

--

Мэргэжлийн чиглэлийн дагуу сурлагын амжилт.

--

Авъяас чадвар.

Хүн нэгэнт сонгосон ажил мэргэжлээ солих ямар шалтгаан гардаг вэ?

Гарч болох хариулт:

--

Үнэт зүйл нь өөрчлөгдөх.

--

Уг ажил нь өөрт нь таатай санагдахгүй байгааг олж мэдэх.

--

Нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх.

--

Авъяас чадвар, сонирхол өөрчлөгдөх.

--

Өөр төрлийн ажил мэргэжлээр ажиллах боломж олдох.

63


МОДУЛЬ 8: СЭДЭВ 5

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.1

“АЖИЛ МЭРГЭЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ТОВЧ ДҮРСЛЭН ӨГҮҮЛЭХ НЬ”

Гэр бүл

Адал явдал

Мэдлэг

Эрх мэдэл

--

Гэр бүлийнхэнтэйгээ хангалттай цаг зарцуулах боломжийг надад олгох

ажил хийхийг би хүсч байна.

--

Гэр бүлийнхэн маань хамтдаа ажиллах нь миний хувьд чухал.

--

Хүүхэдтэй болох нь миний хувьд чухал.

--

Гэр бүлийг санхүүгийн хувьд дэмжих өндөр цалин чухал.

--

Сэтгэл санаанд нийцэх сонирхолтой ажил хийхийг хүсч байна.

--

Урьд өмнө нь очиж үзээгүй газар оронд ажил олж чадна гэж би найдаж

байна.

--

Урьд өмнө нь хийж үзээгүй зүйлийг турших дуртай.

--

Ажлынхаа шугамаар алс холын газарт аялж байхыг би их хүсч байна.

--

Аливаа зүйлийн учрыг ойлгохыг би хүсч байна.

--

Хүний зан үйлийн тухай мэдлэг мэдээлэл олж авахын тулд би ном унших

дуртай.

--

Мэдлэгээ нэмэгдүүлж байх нь миний хувьд чухал.

--

Шинэ асуудал хөндөж, сурах зүйл ихтэй байдаг ажил мэргэжил миний

хувьд чухал.

--

Би бусдыг дагахын оронд өөрөө хошуучлагч (лидер) байхыг хүсдэг.

--

Би ажилтан байхаасаа илүү дарга байхыг хүсч байна.

--

Багийн ажлыг удирдах дуртай.

--

Би юу хийх ёстойгоо өөрөө шийдэж байх дуртай.

Ёс зүйн

үнэлэмж

ба хувийн

шинж

чанарууд

Хөрөнгө

чинээ буюу

мөнгө

Нөхөрлөл

--

Хийж байгаа зүйлээрээ бахархах нь миний хувьд чухал.

--

Миний буруу гэж бодож байгаа зүйлийг найз нар маань хийнэ гэвэл би

оролцохгүй.

--

Миний баримталдаг зарчмуудыг зөрчсөн ямар нэгэн зүйл хийхийг дарга

шаардвал намайг ажлаас халахад хүрсэн ч би түүний үгэнд орохгүй.

--

Өөрийн итгэл үнэмшлээ тууштай баримтлах нь мөнгө олохоос илүү

чухал.

--

Би сонирхолтой боловч цалин багатай ажил хийхийн оронд сонирхолгүй

боловч цалин ихтэй ажил хийнэ.

--

Би их үнэ цэнтэй олон зүйл эзэмшихийг хүсдэг.

--

Би өөрийн хүсч байгаа бүхий л зүйлийг хийх боломжтой байхын тулд

хангалттай хэмжээний мөнгөтэй болмоор байна.

--

Би найзуудтайгаа янз бүрийн газраар явах дуртай.

--

Сайн найзуудтай байх нь миний хувьд чухал.

--

Би ганцаараа байх дургүй.

--

Би найзууддаа цаг зав гаргахыг хүсдэг.

--

Би хүмүүстэй ажиллахыг хүсч байна.

64


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

АЖИЛ МЭРГЭЖИЛТЭЙ ХОЛБООТОЙ ҮНЭТ ЗҮЙЛИЙГ ТОВЧ ДҮРСЛЭН ӨГҮҮЛЭХ НЬ

Хүлээн

зөвшөөрөгдөх

Чөлөөт

байдал

Аюулгүй

байдал

Гоо зүй

Бүтээлч

байдал

Бусад

хүнд

туслах

--

Миний бахархлыг төрүүлэх зүйлийг бусад хүн мэдэж байх нь миний

хувьд чухал.

--

Би алдар нэртэй хүн болохыг хүсч байна.

--

Би нэрд гарах ямар нэгэн шинэ зүйл хийхийг хүсдэг.

--

Ямар нэгэн зүйлийг би сайн хийсэн гэдгийг бусад хүн мэдээсэй гэж

хүсдэг.

--

Би багийн бүрэлдэхүүнд бус харин ганцаараа ажиллах дуртай.

--

Хэн нэгэн хүн надад юу хийхийг зааж зааварчлахад би дургүй.

--

Би юу хийхээ хүнээр хэлүүлдэг цалин сайтай ажлын оронд юу хийхээ

өөрөө сонгох боломжтой цалин багатай ч хамаагүй ажил хийхийг

илүүд үзнэ.

--

Даргадаа тайлан тавих шаардлагагүй байвал надад илүү.

--

Би өөрийн байр суурийг олж амжаагүй байгаа шинэ компанид биш

харин өөрийн гэсэн байр суурьтай болчихсон компанид ажиллахыг

хүсч байна.

--

Хийж чадна гэдгээ мэдэж байгаа тийм ажил хийх нь миний хувьд

чухал.

--

Ирээдүйдээ зориулан мөнгө хуримтлуулах нь чухал.

--

Би мөнгөөрөө эрсдэл хийх дургүй.

• Олон нийтийн барилга байгууламжийн өнгө будгийг засахын тулд

хүмүүс бага багаар боловч мөнгө хандивлах ёстой.

• Үзэсгэлэнт сайхан зүйлс байхгүй байсан бол дэлхий ертөнц гэж

аймшгийн газар байх байсан.

• Би гэртээ урлагийн бүтээлийн цуглуулгатай байхыг хүсч байна.

• Үзэсгэлэнтэй сайхан орчинд амьдрах нь маш чухал.

• Хөгжим ба зургийн хичээл сургуульд заавал орох ёстой.

• Би янз бүрийн зүйл хийх, бүтээх, оролдох дуртай.

• Би өгүүллэг, жүжиг, шүлэг бичих дуртай.

• Би урьд өмнө нь хийгдэж байгаагүй зүйлийн тухай байнга бодох

дуртай.

--

Ядуу буурай хүмүүст туслах, өглөг өгөх нь чухал гэж би боддог.

--

Хэрвээ би найздаа тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд нь тус болсон

бол би өөрийгөө хүнд хэрэгтэй зүйл хийжээ гэдгээ мэдрэх болно.

--

Хэрвээ боломж байсан бол би хүмүүст шударга бус байдлыг

мэдрүүлэх кино хийж, түүнд гарч байгаа нөхцөл байдлыг өөрчлөхөд

тус болох байсан.

65


МОДУЛЬ 8: СЭДЭВ 5

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.2

АМЬДРАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Дараах өгүүлбэрийг санаанд хамгийн түрүүнд орсон зүйлээр нөхөн бичнэ үү.

1. __________________________________________________-ийг хүсч байна.

2. Би ________________________________________________________________

______________________________-д хүрэх хэмжээний мөнгөтэй болмоор байна.

3. Миний хувьд өөрчлөхийг хамгийн их хүсч байгаа зүйл бол ____________________________

_________________________________________________________________________________

______________________________ юм.

4. Найзаасаа юмуу романтик хосоос миний хүсч байгаа нэг зүйл бол _____________________

_________________________________________________________________________________

______________________________________.

5. Би ________________________________________________________________________

___________________________________________________________________________

_________________ найз байхыг хүсч байна.

6. Туршаад үзэхийг хүсч байгаа нэг зүйл минь бол _____________________________________

_________________________________________________________________________________

_____

7. Миний очиж үзэхийг хүсч байгаа нэгэн газар бол_____________________________________

_____________________________________________________

8. Миний сурахыг хүсч байгаа нэг зүйл бол ____________________________________________

_________________________________________________________________________________

______________________________________

9. Цаашид улам хөгжүүлэхийг хүсч байгаа миний нэгэн сайн чанар бол ___________________

_________________________________________________________________________________

_______________________________________

66


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.3

Ажил/албан тушаалын нэр: ___________________________________

Тухайн ажлын байранд ямар ямар тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх ёстой болохыг жагсаан

бичнэ. Зарим жишээ: Мужаан-хэмжилт хийх, хөрөөдөх, хадах, зүлгүүрдэх; Хуульч-хуулийг

судлах, үйлчлүүлэгчтэй ярилцлага хийх, шүүхийн ажиллагаанд оролцож мэтгэлцэх гэх мэт.

Ажлын орчин нь ямар байх вэ? Энэ ажлыг байшин дотор хийх үү, ил задгай газар хийх үү? Том

албан тасалгаанд суух уу? Чимээ шуугиан ихтэй үйлдвэр дээр үү?

Энэ ажил нь ямар давуу талтай вэ? Цалин өндөр үү? Ажлын цаг нь хэр вэ? Ажиллах орчин

нөхцөл нь ямар вэ?

Энэ ажил нь яагаад онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ? Энэ асуултад хариулт өгөхийн тулд өөрийн

баримталдаг үнэт зүйлс, сонирхол, амьдралын зорилгуудаа эргэн харах хэрэгтэй.

Хэдий хэмжээний сургалт, ямар түвшний боловсрол шаардагдах вэ? Үүнийг би хаанаас олж

болох вэ? Боломжтой бол чамд хэрэг болох тодорхой сургууль юмуу газруудын нэрийг жагсаан

бичээрэй.

Бие махбодын холбоотой ямар нэгэн шаардлага, хязгаарлалт тавигдаж байна уу? Хэрвээ

байгаа бол ямар зүйлс байна вэ? (Хүч чадал, эрүүл мэндийн хувьд гэх мэт)

Тухайн ажлын эхний үеийн цалин нь ямар байх вэ? Хэдэн жилийн дараа цалин нь хэр өсөх вэ?

Уг ажлын хэтийн төлөв ямар байна вэ? Чамайг ажилд орох болсон үед ажлын байр элбэг

олдох уу? Эсвэл цөөн хэдэн ажлын байрны төлөө хүчтэй өрсөлдөх шаардлага гарах болов уу?

Ямар чадвар, хандлага, давуу тал, авьяастай байх шаардлагатай вэ?

Энэ ажилд орохын тулд, эсвэл энэ мэргэжлийг эзэмшихийн тулд чи өнөөдрөөс эхлэн ямар

алхам хийх вэ?

Энэ ажлыг цаашид эрхлэхийн тулд чи дунд сургуульдаа ямар хичээлд илүү анхаарал тавих

шаардлагатай вэ?

67


МОДУЛЬ 8: СЭДЭВ 5

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.4

ТОДОРХОЙ АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ХҮНЭЭС ЯРИЛЦЛАГА АВАХ

Ярилцлагад орсон хүн: ________________________

Ажил мэргэжил:____________

Огноо:______________

Та ажил үүргийнхээ дагуу ямар, ямар зүйл хийдэг вэ?

Энэ төрлийн ажил хийхийн тулд ямар мэдлэг, боловсрол шаардлагатай вэ?

Та энэ ажил мэргэжлийг яагаад сонгосон бэ? Та энэ ажилд яаж орсон бэ?

Таны ажлын хамгийн сайхан тал нь юу вэ?

Таны ажлын хамгийн онцгүй буюу урам хугармаар, сул тал нь юу вэ?

Хэрвээ бүхнийг дахин эхлэх боломжтой байсан бол та энэ л ажлаа сонгох байсан уу?

68


АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 5.5

Ажлын нэр: Сарын цалин Жилийн орлого/цалин

Уран барилгачин ____________ ____________

Зураач ____________ ____________

Нягтлан бодогч ____________ ____________

Жүжигчин ____________ ____________

Мужаан ____________ ____________

Химич ____________ ____________

Жолооч ____________ ____________

Арьс, гоо сайхны эмч ____________ ____________

Бүжигчин ____________ ____________

Шүдний техникч ____________ ____________

Шүдний эмч ____________ ____________

Зураглаач ____________ ____________

Эдийн засагч ____________ ____________

Цахилгаанчин ____________ ____________

Инженер ____________ ____________

Онгоцны үйлчлэгч ____________ ____________

Хаалгач, цэвэрлэгч ____________ ____________

Хуульч ____________ ____________

Сэтгүүлч ____________ ____________

Сувилагч ____________ ____________

Зурагчин ____________ ____________

Дотрын эмч ____________ ____________

Нисэгч ____________ ____________

Слесарь ____________ ____________

Шуудангийн ажилтан ____________ ____________

Зочид буудлын хүлээн авагч ____________ ____________

Нарийн бичгийн дарга ____________ ____________

Дуучин ____________ ____________

Нийгмийн ажилтан ____________ ____________

Багш ____________ ____________

Зохиолч ____________ ____________

69


МОДУЛЬ 8: СЭДЭВ 6

Сэдэв 6

ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД

УЧРАХ СААД БЭРХШЭЭЛ

70


ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД УЧРАХ СААД БЭРХШЭЭЛ

ЗОРИЛГО

Аливаа ажлыг төлөвлөөд хийх явцад саад бэрхшээл учирдаг бөгөөд түүнийг хэрхэн урьдчилан

тооцоолж үйл ажиллагааны төлөвлөгөө хийх талаар ойлголт өгнө.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах мэдлэг, чадвартай болсон байна. Үүнд:

• Аливаа ажлыг төлөвлөхдөө учирч болзошгүй саад бэрхшээлийг урьдчилан тооцоолж

байх

• Саад бэрхшээлийг даван туулах арга замыг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгадаг

байх

• Хүн бүрт тохиолдох саад бэрхшээл харилцан адилгүй байдгийг ухаарах

• Бэрхшээлийг ерөнхий ба өвөрмөц гэж ангилдаг болохыг мэдэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Самбарын үзэг, эсвэл шохой

• Өнгийн харандаа, эсвэл самбарын үзэг – 3 суралцагч бүр дундаа өнгөний өргөн

сонголттой байхад хүрэлцэхүйц байх ёстой.

• Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний жишээ (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1)

71


МОДУЛЬ 8: СЭДЭВ 6

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө нь зорилгодоо хүрэх гэж тэмүүлэх явцад

тохиолдож болзошгүй хүндрэл бэрхшээл болон түүнийг даван туулах боломж, шийдэл

зэргийг багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл, нарийвчилсан төлөвлөгөө нь болзошгүй

бэрхшээлийг урьдчилан харснаар түүнийг даван туулахад бэлтгэлтэй байхад тусална.

• Саад бэрхшээл нь тодорхой нэг зорилгыг биелүүлэхэд тус нэмэр болох, нөгөө талаас

саад тотгор ч болох янз бүрийн хүчин зүйлийн талаар ерөнхийд нь бодож байх нь

ашигтай.

• Саад бэрхшээлийг ерөнхий буюу нийтлэг, тусгай буюу өвөрмөц гэж ангилж болно.

• Нийгэмд хэвшсэн үзэл баримтлалуудаас болж хүн өөрийн хүсэл, авьяас чадлаараа хийж

чадах зүйлээсээ буцаж няцах ёсгүй.

• Заримдаа эцэг, эх хоёрын нэг нь, эсвэл хоёулаа хүүхдээсээ болж зарим нэг

зорилгоо (жишээлбэл, боловсрол, нөхөрлөл гэх мэт) хойш тавих юмуу бүр золиослох

шаардлагатай болдог.

• Хүүхэдтэй болсны улмаас хүний эрхэмлэдэг үнэт зүйл ба зарим зорилго өөрчлөгдөж

болно.

СУРГАЛТЫН ЯВЦ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Бэрхшээлийг урьдчилан харах нь

Суралцагчдын анхаарлыг өмнө үзсэн “Газрын зураг: 4” руу хандуулаад, энэ зураг дээр “Үйл

ажиллагааны төлөвлөгөө” гэсэн гарчиг тавина. Энэ газрын зураг нь зорьж байгаа цэгт

хүрэхэд тус болох нэлээд сайн газрын зураг мөн боловч аяллаа амжилттай болгох магадлалыг

улам нэмэгдүүлэхийн тулд өөр юу хийж болох талаар нэмэлт саналыг гаргаж чадах уу? гэж

суралцагчдаас асууна. Хэрвээ суралцагчид “тулгарах магадлалтай хүндрэл, асуудал, саад

бэрхшээлийг урьдчилан таамаглах” гэсэн хариултыг өгвөл 4-р алхам руу шууд орно. Хэрвээ

ийм хариулт өгч чадахгүй бол 2-р алхмыг үргэлжлүүлэн хийнэ. Газрын зураг дээрх урьдчилан

төлөвлөгдсөн маршрутын дагуу нэгэн завь аялж явна гэж төсөөлөн, энэ завины аяллыг дагаж

явахдаа дараах хэсгийг суралцагчдаар уншуулна.

Чи завинд суугаад, холын хол байгаа арал руу аялж явна гэж төсөөлөөрэй. Чи энэ аяллаа

маш нарийн төлөвлөсөн учраас эргэлзэх зүйлгүй, их л итгэлтэй байна. Чи хаашаа явж

байгаагаа болон замын дагуу хаана, хаана зогсолт хийхээ мэдэж байгаа. Үүний хажуугаар

чи нэг зогсоолоос нөгөө рүү хэрхэн аялах чиглэлээ хүртэл төлөвлөчихсөн байгаа. Аялал

чинь амжилттай болно гэдэгт чи итгэлтэй байна.

Гэтэл хэдхэн өдрийн дараа чиний сэтгэл зовниж эхэллээ. Чи төлөвлөсөн хугацаанаасаа

гурав хоногоор хоцорч яваа бөгөөд үүний шалтгаан нь завины чинь далбаа жижигдсэнээс

болсныг дөнгөж сая олж мэдсэн. Хэрвээ чи үүнийг аялалд гарахаасаа өмнө тооцсон бол

завиа арай хурдан явуулахын тулд хоёр далбаа босгож болох байлаа. Харин одоо чиний

хоол хүнсний нөөц хүрэхгүй болов уу гэхээс санаа чинь зовно. Орны цагаан даавуугаараа

нэмэлт далбаа хийх сайхан санаа чамд төрж, далбааны асуудлыг шийдчих шиг боллоо.

Шөнийн цагаар чи бага зэрэг даарах боловч тэсээд өнгөрч чадна. Үүнээс хойш аялал

чинь ямар ч бэрхшээлгүй боллоо.

72


ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД УЧРАХ СААД БЭРХШЭЭЛ

Гэтэл нэгэн арлын дундуур голоор хөндлөн гарч, замаа товчилж байх явцдаа завь чинь

гэнэт зогсчихлоо. Эргэн тойрноо ажиглатал салхины урсгал уул, модонд хаагдсан нэгэн

бөглүү газар ирчихсэн байгаагаа чи мэдлээ. Далбаанууд унаж, завь чинь зогсчихлоо. Чи

өөрийгөө зэмлэн, хараана. Хэрвээ чи ийм юм болно гэдэг тухай өмнө нь бодсон бол завиа

жолоодох нэмэлт сэлүүр хийх байсан. Ер нь арлын дундуур гарч, замаа товчлох оролдлого

хийх нь элдэв хүндрэл үүсгэж болзошгүй гэдгийг мэдэж байх ёстой байсан биз ...

Одоо энэ өгүүллийн тухай эргэцүүлэн бодоод үйл ажиллагааны төлөвлөгөөгөө илүү сайн

болгохын тулд өөр юу хийж болох байсныг суралцагчдаас асууна. Хэрвээ суралцагчид доор

өгсөн хариултыг гаргаж ирэхгүй бол тэднээс асуулт асууж, чиглүүлээрэй.

Гарч болох хариулт:

--

Тулгарч болох асуудал, бэрхшээлийг урьдчилан таамаглахыг хичээж, эдгээрийг

тохиолдвол юу хийх вэ гэдгээ төлөвлөх.

”Газрын зураг: 4” (Нөөц хэрэглэгдэхүүн 3.1)-ийг дэлгэн харуулаад, энэ нь үйл ажиллагааг

төлөвлөсөн хамгийн оновчтой хувилбар болохыг хэлнэ. Үзүүлэн дээр байгаа материалыг

хамтдаа үзэж танилцах явцдаа газрын зургийн янз бүрийн хэсэгт тохиолдох бэрхшээл болон

тэдгээрийн шийдлийг тэмдэглэснийг суралцагчдад анхааруулна.

“Газрын зураг: 4” дээр “энгийн” гэдэг үгийг нэмж бичих ба одоо энэ газрын зураг нь “Үйл

ажиллагааны энгийн төлөвлөгөө” гэсэн гарчигтай болсон байна. “Газрын зураг: 5” дээр “Үйл

ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө” гэсэн гарчгийг бичээд үүний тодорхойлолт гаргахыг

хүснэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гэдэг нь зорилгодоо хүрэх гэж тэмүүлэх явцад

тохиолдож болшгүй хүндрэл бэрхшээл болон түүнийг даван туулах боломжит шийдэл зэргийг

багтаасан нэлээд сайн бодож боловсруулсан төлөвлөгөө юм.

Үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулах явцад урьдчилан харах хоёр

төрлийн хүндрэл бэрхшээл байдгийг суралцагчдад тайлбарлана. Эхлээд дээрх өгүүллийг

эргэж санахыг хүснэ. Эдгээр хоёр бэрхшээлийг тодруулахын тулд эхлээд суралцагчдаас

“Дээрх өгүүллийн аль аль хэсэгт нь эдгээр бэрхшээл гарсан бэ? гэж асуугаад хариултыг доор

өгсөн санаа руу чиглүүлээрэй.

Гарч болох хариулт:

--

Ерөнхий бэрхшээл: Завиар аялах туршлага багатай.

--

Тодорхой үйл ажиллагаа юмуу үйл явдалтай холбоотой өвөрмөц бэрхшээл: Арлын

дундуур гарах нь түр хугацаанд салхины урсгал багассаны улмаас саатахад хүрсэн.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Өвөрмөц саад бэрхшээл

Суралцагчдыг гурван хүнтэй багт хувааж багаар ажиллуулах ба аяллын явцад тохиолдож

болох саад бэрхшээлийг урьдчилан харах замаар самбарт бичсэн үйл ажиллагааны энгийн

төлөвлөгөөг нарийвчилсан төлөвлөгөө болгон хувиргах дасгал хийх гэж байгаа тухай хэлнэ.

Суралцагчид үйл ажиллагаа бүрийг тусад нь авч үзээд, үүнтэй холбоотойгоор дараах зүйлсийг

бодож боловсруулна.

73


МОДУЛЬ 8: СЭДЭВ 6

Үүнд:

Тааралдаж болох хүндрэл, эсвэл асуудал.

Эдгээр хүндрэл бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эсвэл багасгахын тулд хийж болох зүйлс.

Энэ даалгаврыг гүйцэтгэхэд долоон минутийн хугацаа өгч хугацаа дууссаны дараа самбарт

бичсэн үйл ажиллагаа бүрийг тус тусад нь авч үзнэ. Тухайн үйл ажиллагаатай холбоотойгоор

ямар хүндрэл бэрхшээл гарч болохыг суралцагчид урьдчилан таамагласан эсэх, мөн ямар

шийдэл санал болгож байгааг нь асууна. Ерөнхий удирдамж болгон “Үйл ажиллагааны

нарийвчилсан төлөвлөгөөний жишээ” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) материалыг ашиглана.

Одоо нийт суралцагчдаас дараах асуултыг асууна:

Чиний огт бодоогүй байсан ямар нэгэн асуудлыг хэн нэгэн нэрлэсэн үү? Энэ нь юуг илтгэж

байна вэ?

Гарч болох хариулт:

--

Бүх асуудлыг чи урьдчилан таамаглаж чадахгүй.

--

Хэрвээ чи аль болох олон асуудал, бэрхшээлийг урьдчилан харахыг хүсч байгаа бол

бусдаас тусламж авах шаардлагатай.

Хүн болгон адилхан асуудалтай тулгарах болов уу? Хариултаа тайлбарлана уу.

Гарч болох хариулт:

--

Үгүй. Учир нь хүн бүр өөр, өөрийн өвөрмөц онцлогтой байдаг. Гэнэтийн тохиолдолд янз

бүрийн хариу үйлдэл үзүүлдэг. Бусад хүнтэй өөр өөрөөр холбоо тогтоодог учраас тухайн

нэг үйл ажиллагаа нь хүн бүрийн хувьд ялгаатай хүндрэл бэрхшээлийг үүсгэж болно.

Чиний урьдчилан таамагласан зарим бэрхшээл тулгарахгүй байж болох ч эдгээрийн тухай

урьдчилан бодсон байх нь юугаараа ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

--

Хэрвээ эдгээр бэрхшээл тохиолдвол чи асуудлаа шийдвэрлэх бэлтгэлтэй байх болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Ерөнхий бэрхшээл

Боловсруулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх явцад учирч болох хүндрэлтэй асуудлыг

тодорхойлохын зэрэгцээ өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд сөргөөр нөлөөлж болох

арай ерөнхий шинжтэй бэрхшээл буюу хүчин зүйлийг тодорхойлох нь мөн л чухал болохыг

суралцагчдад хэлнэ.

Ерөнхий бэрхшээлийн жишээ гаргахыг суралцагчдаас хүснэ.

Гарч болох хариулт:

--

Чадвар дутмаг

--

Сул талууд

--

Өөрсдөө хянах боломжгүй зүйлс

--

Нөөц дутмаг байх

Суралцагчдыг гурван хүнтэй багт хуваагаад “Өөр өөр сургуулийн 10 шатарчинг цуглуулан,

шатрын тэмцээн зохиох” гэсэн зорилгыг жишээ болгон сонгож, түүнийг хэрэгжүүлэхэд тус

болох хүчин зүйлийн жагсаалт гаргаж, түүнийгээ хуудасны зүүн гар талын хэсэгт бичихийг

сануулна.

Дараа нь суралцагчид уг зорилгыг биелүүлэхэд бэрхшээл учруулах хүчин зүйлсийг тодорхойлж

74


ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД УЧРАХ СААД БЭРХШЭЭЛ

тэдгээрийг хуудасны баруун гар талын хэсэгт бичих ёстой.

Баг бүр өөрийн гаргаж бичсэн эерэг болон сөрөг хүчин зүйлийг бусдадаа танилцуулаад

саналаа нэгтгэх боломж олгож, төгсгөлд нь тэдэнд тус болох, юмуу саад болох хүчин зүйлийн

талаар асууж ярилцана.

Гарч болох хариулт:

--

Тус болох зүйлийн хүчийг нь бууруулалгүй, боломжийн хэмжээнд байлгахыг хичээх ёстой.

--

Харин саад болох хүчин зүйлийг аль болох арилгахыг хичээж, хамгийн доод хэмжээнд

байлгахыг хичээх ёстой.

Өөрсдөд нь тус болох хүчин зүйлүүдийг улам бэхжүүлэх гурваас доошгүй арга зам, мөн

өөрсдийнх нь эсрэг нөлөөлөлтэй байгаа хүчин зүйлүүдийг сулруулах гурваас доошгүй арга

замыг ярилцах даалгавар өгнө.

Дараах асуултыг асууна:

Энэ даалгаврыг гүйцэтгэх нь ямар санагдсан бэ?

Аливаа зорилгыг биелүүлэхэд саад болох ямар, ямар ерөнхий хүчин зүйл байж болох вэ?

(Суралцагчдын хариултыг самбарт бичнэ)

Гарч болох хариулт:

--

Залхуурах буюу ажлаа хойшлуулах

--

Сэдэл, хүсэл дутах

--

Итгэл алдрах, зориг мохох

--

Бэлтгэл дутах

--

Өөр зүйлд сатаарах

Багууд дараах асуултын дагуу ярилцана. Хариултыг том цаасан дээр бичнэ.

--

Хүүхэдтэй болох нь эхийн урт хугацааны төлөвлөгөөнд ямар нөлөө үзүүлэх вэ?

--

Хүүхэдтэй болох нь эцгийн урт хугацааны төлөвлөгөөнд ямар нөлөө үзүүлэх вэ?

Энэ даалгаврыг хийхэд суралцагчдад арван минутийн хугацаа өгнө. Багууд хийж дууссаны

дараа нийт ангиар ярилцах ба дараах асуултыг ашиглана.

--

Эцэг эх болох нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн өөрөөр тусах вэ?

--

Жирэмсэн болох, хүүхэдтэй болсны улмаас хүний үнэт зүйл буюу тэргүүлэх ач холбогдол

өгөх зүйл нь хэрхэн өөрчлөгдөж болох вэ? Үүнээс урган гарах урт хугацааны үр

дагавруудыг нэрлэнэ үү?

--

Хүүхэдтэй болох нь өсвөр насны хүүхэд залуучуудын амьдралыг хэрхэн өөрчлөхийг

харуулсан гурваас доошгүй жишээ нэрлэнэ үү? (Хэрвээ та хүсч байгаа бол суралцагчдад

“Маргааш өглөө чи сэрэхэд хүүхэдтэй болсон байна гэж бод. Чиний амьдралд юу юу

өөрчлөгдөх вэ?” гэж асууж болно.)

Гарч болох хариулт:

--

Эх, эцэг нь хүүхдээ асрах, эсвэл мөнгө олох шаардлагын улмаас сургуулиасаа гарах

хэрэгтэй болж магадгүй.

--

Эх, эцэг нь дахиж сургуульд хэзээ ч сурахгүй байж мэднэ.

--

Тэр хоёр бие биедээ хайргүй юмуу хамтдаа амьдрахыг нэг их хүсэхгүй байгаа ч гэсэн

хоорондоо гэрлэж, хамтдаа байх ёстой гэсэн бодол төрж болно.

--

Тэдний тогтоосон холбоо нь эцэг, эх болсны улмаас гарах стрессийг даван туулж

чадахгүй байх магадлалтай.

--

Эцэг нь өөрийн нуруун дээр тохогдож байгаа үүрэг хариуцлагыг үүрч чадахгүй гэж

бодоод, хаяад явчихаж магадгүй.

--

Тэр хоёрын хувьд найз нартайгаа гадагшаа гарах, эсвэл зугаацах цаг маш бага болно.

--

Нялх хүүхэдтэй учраас найз нар нь тэднийд ирэхээ больж магадгүй.

75


МОДУЛЬ 8: СЭДЭВ 6

Сургуульд сурч байх үедээ хүүхэдтэй болох нь чиний ирээдүйн ажил мэргэжлийн өсөлтөд

хэрхэн нөлөөлж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Боловсролоо дээшлүүлэх боломж чамд хэр олдохоос шалтгаалаад цааш сурах

боломжгүй болж, шаардлагатай боловсролоо эзэмшиж чадахгүйд хүрч мэднэ.

--

Хүүхэд уйлж байгаа, эсвэл өвчтэй байгаа үед чи хичээлдээ анхаарлаа сайн төвлөрүүлж

чадахгүй болж, сурлагын үзүүлэлт буурч магадгүй.

--

Чи ажил мэргэжлийн мэдлэг, чадвар олж авч амжаагүй байхдаа ажил эрхлэх

шаардлагатай болж магадгүй.

--

Амьдралын боломж тааруугаас хүүхэд эрүүл өсөхөд бэрхшээл учирна.

--

Бэрхшээлийг даван туулж чадахгүй гэр бүлд зөрчил үүсч сална.

76


ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД УЧРАХ СААД БЭРХШЭЭЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.1

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИШЭЭ

Хийх зүйл

Багш нартай уулзан, шатрын лиг байгуулах хүсэлтэй байгаагаа хэлнэ.

Уулзалтыг багш нарын өрөөнд хийж болох эсэхийг лавлана.

Гарч болох асуудал: Өрөө олдохгүй байх.

Шийдэл: Орон нутгийн номын сангаас асуух. Мөн орон нутгийн мэдээллийн

болон соёлын төвөөс асуух.

Бусад сургуулийн захирлуудтай уулзан, төлөвлөгөөгөө танилцуулна. Энэ

сургууль дээр сурагчдад харагдахуйц ямар ямар газруудад зарлал, урилга

байрлуулж болохыг асууна.

Гарч болох асуудал: Захирал үүнийг зөвшөөрөхгүй; зарлал/урилгаа

байрлуулах аятайхан газар байхгүй.

Шийдэл: Таньдаг багшаасаа бусад сургуулийн багш нартай холбоо тогтооход

туслалцаа хүсэх ба уулзалтын тухай сурагчиддаа мөн хэлж өгөхийг хүсэх.

Урилга, зарлалын дизайныг хийж, сургууль нэг бүрт таван ширхэгийг

байрлуулахаар тооцож хэвлэх.

Гарч болох асуудал: Чи урилга/зарлал хийхдээ тийм сайн биш; эдгээрийг хийх

материал чамд алга.

Шийдэл: Зарлал/урилга сайн хийдэг нэг найзаасаа тусламж хүсэх.

Шаардлагатай материалыг цуглуулахад туслахыг эцэг эхээсээ хүсэх.

Найз нар болон гэр бүлийнхнээсээ таван ширхэг шатрын хөлөг цуглуулах.

Гарч болох асуудал: Чамд таван ширхэг шатрын хөлөг олдохгүй байх.

Шийдэл: Зарлал дээрээ “шатрын хөлгүүд” байвал авчрахыг хүсэх. Эсвэл

таньдаг хүмүүсээсээ асууж өгөхийг багш нараасаа хүсэх.

Уулзалтын үеэр хэлэлцэх асуудлынхаа жагсаалтыг гаргах (жишээлбэл,

сургууль дээрээ клуб байгуулахыг хэн хүсч байна вэ, сургууль хоорондын лиг

байгуулахыг хэн хүсч байна вэ, янз бүрийн ажлыг хариуцан ажиллах хүсэлтэй

хэн байна вэ гэх мэт)

Эцсийн

хугацаа

Энэ долоо

хоногийн

Баасан

Дараа

долоо

хоногийн

Баасан

Бямба, Ням

Бямба, Ням

Бямба, Ням

Даваа

Лхагва

Баасан

Бямба, Ням

Зарлал/урилгаа хадах.

Жигнэмэг ба ундаа худалдан авах.

Уулзалтаа зохион байгуулах. Шатар тоглох. Цаашдын ажлаа төлөвлөх

Шатрын хөлгүүдээ буцааж өгөх.

77


МОДУЛЬ 8: СЭДЭВ 6

БАГЦ СЭДВИЙН ДҮГНЭЛТ

Тухайн модулын хүрээнд заагдсан сэдвүүд болон чадварын талаар суралцагчид ямар бодолтой

байгааг мэдэхийн тулд дараах асуултыг асууж ярилцана.

--

Уг багц сэдвийн ямар дасгал нь чамд хамгийн сонирхолтой санагдсан бэ? Яагаад?

--

Чиний хувьд шинэ, бас сонирхолтой санагдсан, эсвэл шинээр сурч авсан зүйлийнхээ

заримыг нэрлэнэ үү?

--

Ямар зүйлийг ойлгоход хэцүү байсан бэ? Энэ багц сэдвийн агуулгатай холбоотой лавлах

ямар нэгэн асуулт байна уу?

--

Чиний сурч авсан шинэ чадвараас аль нь хэрэглэхэд хүндрэлтэй байна гэж бодож байна

вэ? Үүний талаар юу хийж болох вэ? Эдгээр шинэ чадварыг төлөвшүүлэхэд бие биедээ

хэрхэн тусалж болох вэ?

--

Энэ багц сэдвээр заагдсан чадварыг эзэмшсэн байх нь яагаад чухал гэж та нар бодож

байна вэ?

--

Энэ багц сэдвээр заагдсан чадварын заримыг нь та нар хэрэглэж үзсэн үү? Ямар үр дүн

гарсан бэ?

--

Эдгээр чадвар нь та нарын цаашдын амьдралд ямар ач холбогдолтой гэж та нар бодож

байна вэ?

--

Дээрх сэдвүүдээс хамгийн их сургамжтай, сонирхолтой нь аль нь байсан тухай ярина уу?

--

Чи өөрийн сурч мэдсэн зүйлээ хэн нэгэнд зааж өгөхийг хүсч байна уу? Яагаад?

78


ТӨЛӨВЛӨГӨӨ ХИЙХЭД УЧРАХ СААД БЭРХШЭЭЛ

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

--

“Introduction to Goal-Setting” (Hunter-Geboy, 1995, pp. 209-211)

--

“Looking at My Life: Past and Future” (Hunter-Geboy, 1995, pp. 216-218)

--

“Guided Imagery: Future Employment” (Hunter-Geboy, 1995, p 487)

--

“Chapter 4: Values Survey” (Bingham, Edmondson and Stryker, 1993, pp. 93-100)

--

“Chapter 10: Gathering Job Information” (Bingham, Edmondson and Stryker, 1993, pp. 200-

204)

--

“Chapter 9: Ask a Career Woman” (Bingham, Edmondson and Stryker, 1993, pp. 183)

--

Андерсон Ж., Биилс С., Пауэлл Д., (1994). “Эрүүл мэндтэй холбоотой амьдрах ур

чадварууд” (Үндсэн 3-р үе). Walton-on-Thames Surrey, UK: Thomas Nelson and Sons Ltd.

--

Бингхем М., Эдмондсон Ж., Страйкер С. (1993). ”Сонголтууд: Өсвөр насны охидын

өөрийгөө таньж мэдэх, хувийн төлөвлөлт хийхэд зориулсан тэмдэглэл”. Advocacy Press.

--

Хипп, Э. (1995). “Үл үзэгдэгч бартай тэмцэх нь: Стрессийг бууруулах өсвөр насныханд

зориулсан удирдамж” (дахин редакторлаж, шинэчилсэн хувилбар). Minneapolis: Free Spirit

Publishing.

--

Хантер-Жибой, С. (1995). “Амьдралаа төлөвлөх боловсрол: Залуучуудын хөгжлийн

хөтөлбөр”. Washington, DC: Advocates for Youth.

--

Ми Нгүин. (2003). Амьдрах ухаан: Төлөвлөлт. Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын

сан, Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын ажиллагааны агентлаг.

--

Ми Нгүин., Алтанцэцэг,Д. (2007). Амьдрах ухааны чадварууд: Төлөвлөлт. Цуврал ном.

БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

79


Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд

зарж борлуулахыг хориглоно!

ISBN:

More magazines by this user
Similar magazines