Өөртөө итгэх итгэл

ondooshilTB

Өөртөө итгэх итгэл

1

МОДУЛЬ

ӨӨРТӨӨ ИТГЭХ

ИТГЭЛ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА


МОДУЛЬ

1

3 ДАХЬ ХЭВЛЭЛ

ӨӨРТӨӨ ИТГЭХ

ИТГЭЛ

“АМЬДРАХ УХААНЫ ЧАДВАР” БАГЦ ГАРЫН АВЛАГА

Шинэчлэн боловсруулсан:

Хянан тохиолдуулсан:

Зөвлөхөөр ажилласан:

Эх бэлтгэсэн:

Батхишигийн Дэлгэрмаа

Цэгмидийн Сумъяа

Эрдэнэчулууны Мөнгөнтулга

Дийзгарын Баттогтох

Чулуунбаатарын Байгалмаа

Жозефин Соварин

Анандита Филипоз

Уттара Бхарат Кумар

Элбэгзаяагийн Ангараг

Ганбаатарын Санчир

Энд илэрхийлсэн үзэл санаа нь зохиогчдынх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны үзэл санааг

илэрхийлэхгүй.

Улаанбаатар хот. 2016 он


МОДУЛЬ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ГАРЧИГ

Өмнөх үг ................................................................................................................ 1

Удиртгал ................................................................................................................ 2

Үндсэн ойлголт ..................................................................................................... 4

Сэдвийн танилцуулга ............................................................................................ 6

Үнэлгээ.................................................................................................................. 7

Сэдэв 1. Өөртөө итгэх итгэлийг тодорхойлж, үнэлэх ........................................ 9

Сэдэв 2. Холбоо хамаарал ба өөртөө итгэх итгэл .............................................. 20

ӨМНӨХ ҮГ

“Амьдрах ухааны чадвар” цуврал 13 гарын авлагын нэг дэх модуль нь “Өөртөө итгэх итгэл” юм.

Өөртөө итгэх итгэл” модулийг бусад модулийн адил гурав дахь удаагаа хэвлэн гаргаж байна.

Анхны хэвлэлийг англи хэл дээр Монгол дахь Энх тайвны корпусын сайн дурын ажилтан

Ребекка Уаттэрс боловсруулан бичиж, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүн амын

сангийн Өсвөр үеийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн Олон улсын зөвлөх Андреа

Ирвин, Питер Саймон нар хянан тохиолдуулжээ. Монгол хэл рүү Амгаабазарын Гэрэлмаа

орчуулж, Балсангийн Энхбат, Шагдарын Оюунцэцэг, Төмөрбатын Баасанцэрэн нар хянан

тохиолдуулж, зургийг Баасансүрэнгийн Болормаа зуржээ. Нэг дэх хэвлэлийг НҮБ-ын Хүн амын

сан, Монгол дахь Энх тайвны корпус, БСШУЯ, АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, Шведийн хөгжил,

хамтын ажиллагааны агентлагийн тусламжтайгаар 2003 онд англи, монгол хэлнээ хэвлэсэн.

Энэ гарын авлагын нэг дэх хэвлэлийг хот, аймаг, сумдын “Албан бус сургалтын төв“-д зөвхөн

нэг ширхэгээр түгээсэн. Энэхүү гарын авлагын эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж, дахин

хэвлэх шаардлага урган гарсан тул НҮБ-ын Хүн амын сан болон Монгол дахь Энх тайвны

корпус санаачлан, техник санхүүгийн тусламж үзүүлэн, 2007 онд хоёр удаа хэвлэжээ. “Өөртөө

итгэх итгэл” модулийн хоёр дахь удаагийн хэвлэлд Чулуунбаатарын Байгалмаа үг үсгийн

алдаа, найруулгыг засаж, хураангуйлан сайжруулж боловсруулан, Дашзэвэгийн Алтанцэцэг

хянан тохиолдуулсан.

Гурав дахь удаагийн хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн

дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сан, Монгол улсын засгийн газартай хамтран хэрэгжүүлж

буй “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр (2013-2017)“-ийн хүрээнд дахин сайжруулан шинэчилж,

хэвлэлээ. “Өөртөө итгэх итгэл“ модулийн гурав дахь хэвлэлийг НҮБ-ын Хүн амын сангийн Ази

номхон далайн бүсийн зөвлөх Жозефин Соварин, Анандита Филипоз, Жонс Хопкинсийн их

сургуулийн зөвлөх мэргэжилтэн Уттара Бхарат Кумар, мөн гарын авлагыг ашиглаж хэрэглэдэг

мэргэжилтэн, сургагч багш нарын санал зөвлөмжийн дагуу Батхишигийн Дэлгэрмаа,

Цэгмидийн Сумъяа, Эрдэнэчулууны Мөнгөнтулга нар сайжруулан боловсруулж, НҮБ-ын Хүн

амын сангийн редакцийн зөвлөлийн гишүүд болон Дийзгарын Баттогтох, Чулуунбаатарын

Байгалмаа нар хянан тохиолдуулсан.

Өөртөө итгэх итгэл” модулийг дахин хэвлэхэд өөрийн үнэтэй хувь нэмэр оруулсан бүх хүнд

талархал илэрхийлье.

Сэдэв 3. Өвөрмөц байх ба өөртөө итгэх итгэл .................................................. 26

Сэдэв 4. Эрх мэдэл ба өөртөө итгэх итгэл ........................................................ 33

Сэдэв 5. Хүмүүс, үнэт зүйл ба зарчим.................................................................. 45

Сэдэв 6. Өөртөө итгэх итгэл ба харилцаа............................................................ 51

4 1


МОДУЛЬ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

УДИРТГАЛ

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөрийнх нь тухай хүнд төрсөн сэтгэгдэл, нэр хүнд юм хэмээн

судлаачид тодорхойлдог. Энэ нь хүн өөрийгөө хэдий хэрийн үнэ цэнэтэй болох талаар тухайн

хүний ухамсарт шингэсэн цогц мэдрэмж буюу өөртөө өгч буй үнэлгээ, дүгнэлт юм. Өөртөө

итгэлтэй байна гэдэг нь өөрийнхөө талаар эерэг сайн бодолтой байхаас илүү өргөн ойлголт

юм. Энэ нь нэг ёсны өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байхын нэр юм.

Орчин тойронд болж буй үйл явдлын нөлөөгөөр хүний өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж, буурч

байдаг ч өөртөө итгэх итгэлийн үндсэн түвшин харьцангуй тогтвортой байдаг. Энэхүү суурь

түвшин нь тухайн хүний хувийн туршлага, төрөлхийн зан чанараас хамаарч тогтдог. Хүний туулж

өнгөрүүлсэн амьдралын туршлага нь тэр хүн хэн болох, өөртөө итгэх итгэлээ бэхжүүлэхийн

тулд юу хийх хэрэгтэй талаарх мэдээллийг хүнд өгч байдаг.

Багш, эцэг эх, хүүхэд, залуучуудын байгууллагын идэвхтнүүд төдийгүй насанд хүрсэн бүх

хүн хүүхэд, залуучуудын өөртөө итгэх итгэлд онцгой ихээр нөлөөлдөг. Насанд хүрэгчид

хүүхэд, залуучуудад зориулан тодорхой үйл ажиллагаа зохион байгуулж, мэдээлэл өгч,

магтан сайшааснаар тэдний өөртөө сэтгэл хангалуун байх, аливаа зүйлийг хийж чадна гэсэн

мэдрэмжийг нэмэгдүүлнэ. Ийнхүү насанд хүрэгчид нь хүүхэд, залуучуудын өөртөө итгэх

итгэлийг хөгжүүлэх, зохих түвшинд хадгалах, улам нэмэгдүүлэхэд тусална. Өсч том болохын

хэрээр хүүхэд бүхэн, тэр ч бүү хэл сурлага сайтай, хэрсүү хүүхэд ч заримдаа өөртөө итгэл

алдарч, хүндрэлтэй тулгардаг. Амжилттай сайн суралцахад өөрийнхөө талаар илүү сайн сайхан

төсөөлөл, сэтгэгдэлтэй байх нь чухал. Үүнийг хөгжүүлэхэд зарим хүнд бусдын туслалцаа

дэмжлэг шаардагддаг.

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Өөртөө итгэх итгэл нь хүний хувийн болон нийгмийн хөгжил дэвшлийн суурь болдог. Энэхүү итгэл

нь хүнд тохиолдож байгаа үйл явдал, хүндрэл бэрхшээлийг хэрхэн хүлээж авах, шийдвэрлэхэд

төдийгүй өөртэйгөө болон бусад хүнтэй хэрхэн харилцахад нөлөөлдөг. Өөртөө итгэх итгэл нь

хүний амьдралд шаардлагатай бусад чадварыг хөгжүүлэх, эрүүл мэнд, амьдралынхаа төлөө

илүү их халамж анхаарал тавьж, хариуцлага хүлээж сурахад онцгой чухал суурь нь болно. Энэ

нь хүний сэтгэцийн эрүүл мэндийн цөм төдийгүй, бие махбод, нийгмийн эрүүл мэндэд шууд

хамааралтай. Хүний хийж буй бүх үйл ажиллагаанд ухамсаргүйгээр илэрдэг өөртөө итгэх итгэл

нь бусад хүний нүдэнд тухайн хүн хэрхэн харагдах, бусад хүн түүнд хэрхэн хандаж харьцахад

нөлөөлдөг.

Өөртөө итгэлгүй байх нь хүний амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлдөг. Энэ нь тэдэнд айдас,

сэтгэлийн зовнил төрүүлэх, бусдад таалагдахгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг. Мөн амжилт

олж чадахгүй байгаадаа бусдыг буруутган, бусдын нөлөөнд хэт автан, сэтгэлээр маш амархан

унаж, өөрийгөө ямар ч эрх мэдэлгүй мэтээр үзэх хандлагатай байдаг. Өөртөө итгэлгүй байх

нь харилцаа болон шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж, бусадтай харилцахад бэрхшээл

учирна. Өөртөө итгэлгүй хүн уг байдлаа хайцаалах арга зам болгон хов жив хөөцөлдөх, бусдыг

дээрэлхэх, айлган сүрдүүлэх зэргээр бусдыг гутаан доромжилж, нэр хүндэд нь харшилсан

үйлдэл хийдэг. Өөртөө итгэлгүй олон хүн өөртөө эргэлзэн, итгэл муутай байгаагаа ихэмсэг

дээрэлхүү дүр төрх, эсвэл өөрийн үзэл бодлоос огт ухралгүй зөрүүдлэх байдлаар нуун

далдалдаг.

Өөртөө итгэлгүй хүн:

• Бусдын үг, санал бодлыг сонсож, ойлгохыг төдийлэн хүсдэггүй.

• Бүрэг ичимхий, зожиг зантай болж, ганцаардах, бусадтай харилцахаас зайлсхийнэ.

• Өөрийн тухай муугаар бодох, амжилтынхаа талаар ярихгүй, нуух нь элбэг.

• Бусдыг муугаар ярина.

• Ямагт бусдын анхаарлын төвд байхыг хүсч, тэдний анхаарлыг татах зүйл хийнэ.

• Өөрийн санаа бодол, сэтгэгдлээ шууд илэрхийлж чаддаггүй.

• Өөрийнхөө хүсэл сонирхол, хэрэгцээг илэрхийлэхдээ тааруу.

• Бусад хүний хүсэл эрмэлзэл, бодол санаанд автах хандлагатай.

• Хувийн хандлагынх нь талаар сөрөг дүгнэлт, шүүмжлэл гарна гэхээс эмээж, өөрийн авъяас

чадвар, бүтээлч байдлаа нуун далдална.

• Өөрт төрсөн сэтгэлийн түгшүүр, ганцаардал, хөндийрөл зэрэг мэдрэмжээ дарахын тулд

бусад хүнээс сэтгэл санааны дэмжлэг авахыг байнга хүснэ.

• Чадварыг нь сорьсон даалгавраас болгоомжлон эмээж, амжилттай, эсвэл амжилтгүй

болсныг нь дүгнэн хэлэхэд түүнээс зайлсхийнэ.

• Юу ч хийж чадахгүй байдалд орох нь элбэг бөгөөд өчүүхэн төдий хүндрэл гарангуут хийж

байсан зүйлээ дуусгалгүй шантарна.

• Сэтгэл хөдлөлөө барьж, хянаж чаддаггүй. Уйлах, уурлах, айх, сандралд автахдаа амархан.

Эдгээр сэтгэл хөдлөл хослон илрэх нь олон тохиолдоно.

• Аливаа хүндрэл бэрхшээл тулгарсан үед илтэд бусдаас хамаарах асуудал биш байсан ч

гэсэн бусдыг буруутгана.

Өөртөө итгэлтэй байх нь урам хугарах, итгэл алдрах нөхцөлийг даван туулах боломж олгож,

аз жаргалтай байх магадлалыг нэмэгдүүлдэг. Өөртөө итгэлтэй хүн өөрт оногдсон үүрэг

хариуцлагыг түүртэлгүй хүлээж, итгэл найдвар тасрах тохиолдлыг тэсвэр тэвчээр гарган

даван туулж, бие сэтгэлээ дайчлах шинэ нөхцөлийг урам зоригтойгоор хүлээж авдаг. Тэд

аливаа зүйлийг бие даан хийж, олсон ололт амжилтаараа бахархаж, бусдад нөлөөлж чадна

гэдэгтээ итгэлтэй байдаг.

Өөртөө итгэлтэй хүн:

• Өөрийн гэсэн үнэт зүйлтэй. Тэдгээрт тулгуурлан үйл ажиллагаа явуулна.

• Өөрийгөө буруутгахыг үл тоон, хүсэл сонирхол, хэрэгцээндээ нийцсэн зүйлийг хийж чадна.

• Алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнээс суралцаж чадна.

• Бусдын хэрэгцээнд анхаарна.

• Өөрийгөө үнэлж хандах ба бусдын хувьд үнэ цэнэтэй хүн гэдэгтээ итгэлтэй байна.

Өөртөө найддаг, эргэлздэггүй, чадварлаг хүн байна.

• Бусад хүнийг эерэгээр харах ба хүний сайн талыг олж харахыг хичээнэ.

• Саад бэрхшээлтэй учирсан ч тэдгээрийг даван туулж, шийдвэрлэж чадна.

• Гарал үүсэл, үзэл бодол, хандлага, чадвараараа ялгаатай ч бусад хүнийг захирах, тэдэнд

захирагдах байр суурьтай бус, харин тэдэнтэй адил болохоо мэднэ.

• Сайшаал магтаалаас хуурамчаар татгалзалгүй, нэрэлхэлгүйгээр хүлээж авна.

• Өөрийн мэдэрч байгаа эерэг, сөрөг олон мэдрэмж, хүсэл эрмэлзлийг хүлээж авдаг ч

элдэв зүйлд автан, буруу үйлдэл хийдэггүй.

• Өөрийнхөө өнгөрсөн болон ирээдүйн талаар хэтэрхий их санаа зовдоггүй.

2 3


МОДУЛЬ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Аливаа хүний өөртөө итгэх итгэлийн суурь үндсийг бүрдүүлэх 4 хүчин зүйл байдаг. Тэдгээр нь:

1. Холбоо хамааралтай байх

2. Өвөрмөц байх мэдрэмж

3. Эрх мэдлийн мэдрэмж

4. Үлгэр дуурайлын мэдрэмж

Холбоо хамааралтай байх мэдрэмж

Энэ нь хүн өөртэйгөө холбоо хамааралтай бүхэнд сэтгэл хангалуун байхыг мэдрэх мэдрэмж юм.

Бусад хүн, газар нутагтайгаа холбоо хамааралтай, ямар нэгэн зүйлд харьяалагдаж байгаагаа

мэдрэх хэрэгцээ хүнд байдаг. Түүнчлэн тэдний холбоо хамааралтай бүлэг (жишээлбэл,

үндэстэн ястан, нийгмийн анги бүлэг, хүйсийн бүлэг гэх мэт), газар нутаг, байгууллага, хамт

олон болон эд зүйл нь бусад хүний хувьд чухал, үнэ цэнэтэйд тооцогдож байгааг мэдрэх хүсэл

бас байдаг.

Холбоо хамааралтай байх мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийнэ.

Үүнд:

--

Хүмүүстэй шинээр харилцаа холбоо үүсгэх болон байгаа харилцаа холбоог бэхжүүлэхэд

дэмжлэг үзүүлэх, боломжоор хангах.

--

Хүмүүсийн хоорондын холбоо хамаарлын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх.

--

Бусад хүний үйлдэл, ололт амжилт болон сайн чанарыг үнэн сэтгэлээсээ магтан сайшаах.

--

Тухайн хүн танд болон бусдад чухал гэдгийг ойлгуулах.

Өвөрмөц байх мэдрэмж

Энэ нь өөрийгөө хэн хүнээс онцгойг мэдрэх мэдрэмж юм. Өөрийг нь бусдаас онцгой, өвөрмөц

нэгэн болгож байгаа шинж чанарыг тухайн хүн ухамсарлаж, түүндээ хүндэтгэлтэй хандаж

байгаа тохиолдолд хүний өвөрмөц байх мэдрэмж улам нэмэгддэг. Харин үүний тулд уг шинж

чанарыг нь хүндэлж, сайшаан хандах хандлагыг бусад хүнээс хүлээж авах хэрэгцээ байдаг.

Хүнийг юу нь, яагаад тийм өвөрмөц, бусдаас онцгой болгож байгааг ойлгосон үед хүн өвөрмөц

байгаагаа мэдэрч, улмаар өөртөө улам итгэлтэй болдог.

Өвөрмөц байгаагаа мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийнэ.

Үүнд:

--

Өөрийгөө илэрхийлэх олон боломжийг хүнд олгож байх.

--

Үнэлж, бахархмаар зүйлсийг нь чин сэтгэлээсээ магтах.

--

Хувийн онцлог шинж чанар, ололт амжилтыг нь хүлээн зөвшөөрөх.

--

Өөрөө хянаж чадахгүй зан чанарынхаа төлөө ичихгүй байхад нь туслах.

--

Хувийн шинж чанарууд нь нийлж, бусдаас онцгой, өвөрмөц болгож байгааг тэдэнд

ойлгуулах.

--

Амьдралаа болон өөрийгөө удирдан залах чадвартай гэдэг мэдрэмжийг бий болгох.

--

Өөрийн мэдлэгээ амжилттай хэрэглэх боломжоор хангаж өгөх.

--

Шийдэж чадах асуудлыг өөрөөр нь шийдвэрлүүлэх.

--

Шийдвэрээ өөрөө гаргахад хүмүүст дэмжлэг үзүүлж, урам өгөх.

Үлгэр дуурайлын мэдрэмж

Үлгэр дуурайлын мэдрэмж нь өөртөө итгэх итгэлийн нэг үндэс юм. Энэ нь орчлон ертөнцийг

ойлгож, танин мэдэх, үнэт зүйл, зорилго, зарчим, хэм хэмжээг бий болгон хөгжүүлэх чадвартай

холбоотой. Үлгэр дуурайлын нийтлэг хоёр үндсэн загвар байдаг. Нэгдүгээрт, амьдралын утга

учир, мөн чанарын талаарх ойлголт, итгэл үнэмшил, хандлагыг бүрдүүлэхэд нөлөөлдөг гүн

ухааны загвар. Өөрөөр хэлбэл, энэ нь хүний зан үйлд нөлөөлж, залж чиглүүлж байдаг санаа

бодол болон итгэл үнэмшил юм. Хоёрдугаарт, хүний өдөр тутмын үйлдэлд нөлөөлдөг үйл

ажиллагааны үлгэр загвар. Энэ нь нийгэмд биеэ хэрхэн авч явах талаарх төсөөллийг хүмүүст

өгөх ба биеэ зөв авч явах, нийгмийн харилцааны чадварыг эзэмшсэн байх, өөрийн насандаа

тохирсон байдлаар бусдад харагдах, үйл ажиллагаанд хамтран оролцох зэргийг багтаадаг.

Үлгэр дуурайлын мэдрэмжийг нэмэгдүүлэхийн тулд дараах зүйлийг хийнэ.

Үүнд:

--

Хүмүүсийн өрсөлдөх болон сэдэл эрмэлзлийг төрүүлэх, даган дуурайх хүнтэй байхад

анхаарах.

--

Амьдралын утга учир, мөн чанарын талаар суурь итгэл үнэмшил, ойлголт, хандлагатай

болоход нөлөөлдөг үлгэр загварыг судлан, үнэлж дүгнэн, ёс зүйн болон ёс суртахууны

зарчмыг туршин хэрэглэхэд нь хүнд туслах.

--

Үйл ажиллагааны үлгэр загварыг ойлгох болон хэрэглэх чадварыг нь хөгжүүлэх.

Эрх мэдлийн мэдрэмж

Амьдралаа өөрөө зохицуулж, хянах чадвартай байгаагаа мэдрэх нь хүний эрх мэдлийн

мэдрэмж болдог. Амьдралын янз бүрийн нөхцөлийг зохицуулах нөөц боломж, хүчин чадал

тухайн хүнд байгаа тохиолдолд энэ мэдрэмж үүсдэг. Эрх мэдлийн мэдрэмжийг нэмэгдүүлэхийн

тулд дараах зүйлийг хийнэ.

Үүнд:

--

Амьдралын зорилгоо биелүүлэхэд шаардагдах нөөцтэй болоход нь анхаарах.

--

Насны онцлогтоо тохирсон зүйлийг хийх чадварыг нь нэмэгдүүлэх.

4 5


МОДУЛЬ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

СЭДВИЙН ТАНИЛЦУУЛГА

СЭДЭВ 1. Өөртөө итгэх итгэлийг тодорхойлж, үнэлэх.

Энэхүү сэдвээр суралцагчид өөртөө итгэх итгэлээ тодорхойлно. Дараа нь өөртөө итгэх

итгэлийн эх сурвалжийг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгч, өөртөө итгэх итгэлийнхээ түвшинг

тогтооно.

СЭДЭВ 2. Харилцаа холбоо ба өөртөө итгэх итгэл

Суралцагчид өөрийн харъяалагдах бүлэг, газар нутаг, байгууллага зэргийг судалж тодорхойлно.

Суралцагчдын харъяалагддаг бүлгийн талаар бусад хүн ямар үзэл бодолтой байгаа, энэ нь

тухайн хүний өөрийн үнэ цэнийн мэдрэмжид хэрхэн нөлөөлдгийг судална.

СЭДЭВ 3. Өвөрмөц байх ба өөртөө итгэх итгэл

Хүний мөн чанарыг юу бүрдүүлдэг, хүнийг бусдаас онцлог, өвөрмөц болгодог зүйлийн тухай

судална. Өөрөө хэн болох, өөр хоорондоо адилгүй байхын үнэ цэнэ, мөн өөрийгөө хүлээн

зөвшөөрөх асуудлыг дүгнэж үзнэ. Суралцагчид бусдын магтаал сайшаалыг хэрхэн хүлээж авах

талаар бодож тунгаан, бие биеэ магтан сайшааж, өөрийн талаар үнэн зөв, бодит төсөөлөлтэй

байхын чухлыг хэлэлцэнэ.

СЭДЭВ 4. Эрх мэдэл ба өөртөө итгэх итгэл

Суралцагчид амьдралынхаа ямар хэв маяг, үйл ажиллагаанд хяналт тавьж, ямарт нь чадаагүй

тухай бодож, түүний шалтгааныг судална. Мөн тэдний өмнөөс шийдвэр гаргах боломжийг

бусдад олгодог нөхцөл байдлын тухай авч үзнэ.

СЭДЭВ 5. Хүмүүс, үнэт зүйл ба зарчим

Суралцагчид өөрийн үлгэр дуурайл болсон хүмүүсийн талаар ярилцана. Өөрийн хүндэлж,

үлгэр дуурайл авдаг хэд хэдэн хүнийг тодорхойлж, яагаад эдгээр хүн өөрт нь чухал болохыг

шүүн тунгаана. Мөн хүнд үлгэрлэж буй үнэт зүйл, тэдгээрээс улбаалан биеэ авч явах зан

байдлын хоорондох уялдаа холбоог гаргана.

СЭДЭВ 6. Өөртөө итгэх итгэл ба харилцаа

Энэ сэдвээр өөртөө итгэлтэй байх нь харилцаа холбоо, шийдвэр гаргах болон хүмүүсийн

хоорондох харилцаанд нөлөөлдгийг судална. Мөн аливаа зүйлийг эерэг талаас нь харж,

бодлоо зөв зохицуулж болохыг хэлэлцэнэ.

ҮНЭЛГЭЭ

I хэсэг. Мэдлэг

Заавар: Өгөгдлийг уншаад, тохирох хариултыг сонгон, тэмдэглэнэ үү.

№ Өгөгдөл Тийм Үгүй Мэдэхгүй

1. Өөртөө итгэх итгэл нь хүн өөртөө өгч буй үнэлгээ

дүгнэлт юм.

2. Өөртөө итгэх итгэлд дотоод хүчин зүйлээс гадна

гадаад хүчин зүйл нөлөөлдөг.

3. Өөртөө итгэх итгэл нь гэрлэлт, сургуульд сурах, эцэг

эх болох зэрэгт нөлөөлөхгүй.

4. Хүн бүхэн өвөрмөц, дахин давтагдашгүй, онцгой, үнэ

цэнэтэй нэгэн байдаг.

5. Хүмүүсийн хувийн онцлог шинж, ололт амжилтыг

хүлээн зөвшөөрөх нь өөртөө итгэх итгэлийг

нэмэгдүүлэхэд тустай.

6. Өөртөө итгэх итгэл нь өөрийн ашиг сонирхолд

нийцсэн шийдвэр гаргах чадварт нөлөөлдөг.

7. Ямар нэг бүлэг, байгууллага, хүмүүстэй холбоо

хамааралтай байх мэдрэмж нь хүний өөртөө итгэх

итгэлийг нэмэгдүүлдэг.

8. Өөрийгөө байгаагаар нь хүндэлж, бусадтай адил

байх гэж санаа зовохгүй байх нь өөртөө итгэх

итгэлд хамаатай зүйл биш.

9. Өвөрмөц байх, холбоо хамааралтай байх гэсэн

гэсэн хоёр зүйл нь өөртөө итгэх итгэлийн үндэс

суурийг бүрдүүлдэг.

10. Амьдралаа өөрөө зохицуулж, хянах чадвартай

байгаагаа мэдрэх нь эрх мэдлийн мэдрэмж бөгөөд

энэ нь өөртөө итгэх итгэлийн үндэс суурь болно.

6 7


МОДУЛЬ 1

II хэсэг. Чадвар

№ Өгөгдөл Байнга Заримдаа Огт үгүй

1. Өөрийн санаа бодол, сэтгэгдлээ бусдад илэрхийлдэг. 2 1 0

2. Өөрийн хийсэн алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнээсээ

суралцдаг.

3. Саад бэрхшээлтэй учирсан ч тэдгээрийг даван туулж,

шийдвэрлэдэг.

4. Чадвар сорьсон даалгавраас эмээж, зугаталгүй

гүйцэтгэж, түүнийг хэр амжилттай хийсэн талаарх

үнэлгээ дүгнэлтээс зайлсхийдэггүй.

5. Хүндрэл бэрхшээл тулгарсан үед юуны түрүүнд

бусдыг буруутгадаггүй.

2 1 0

2 1 0

2 1 0

2 1 0

III хэсэг. Хандлага

Заавар: Өгөгдлийг уншаад, өөрийн үзэл бодлыг бүрэн илэрхийлэх тоог өгөгдөл бүрийн ард

бичнэ үү.

№ Өгөгдөл Тийм Үгүй Мэдэхгүй

1. Өөртөө итгэлтэй байх нь азжаргалтай амьдрах

магадлалыг нэмэгдүүлдэг гэдэгт эргэлздэггүй.

2. Хэрвээ буруу зүйл хийсэн бол алдаагаа хүлээн

зөвшөөрч, түүнээсээ суралцах нь зөв.

3. Юу ч хийж чадахгүй байх, эсвэл өчүүхэн төдий

хүнлрэл гармагц хийж буй зүйлээ дуусгалгүй

шантрах нь буруу.

4. Бусдыг эерэгээр харж, тэдний сайн талыг олж

харахыг хичээх нь зүйтэй.

5. Үзэл бодол, хандлага, чадвар, гарал угсаа зэргээрээ

бусдаас ялгаатай ч өөрийн бодит байдалдаа сэтгэл

хангалуун байдаг.

Сэдэв 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ

ТОДОРХОЙЛЖ, ҮНЭЛЭХ

8


ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ҮНЭЛЭХ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Өөртөө итгэх итгэл гэдэг нь өөрийгөө хэдий хэрийн үнэ цэнэтэй болох талаар тухайн

хүний ухамсарт шингэсэн цогц мэдрэмж. Өөрөөр хэлбэл, хүний өөртөө өгч буй үнэлгээ

дүгнэлт юм.

Өөртөө итгэх итгэлд өөрийгөө хувь хүний хувьд болон гэр бүл, найз нөхөд, бүлэг, нийгмийн

нэг гишүүний хувьд хэрхэн мэдрэхийг багтаана.

Өөртөө итгэлтэй байх нь өөрийнхөө талаар эерэг мэдрэмжтэй байж, амьдралдаа сэтгэл

хангалуун байхаас үүдэлтэй.

Өөртөө итгэх итгэл нь хүний ухамсарт шингэсэн дотоод мэдрэмж хэдий ч энэ нь гадны

хүчин зүйлийн нөлөөнд байдаг. Жишээлбэл: Энэ мэдрэмжид бусад хүнтэй харилцах,

хүний зан чанар, харилцаа холбоо, зан үйл, ололт амжилтын талаар бусад хүний хэлсэн үг,

дүгнэлт нөлөөлдөг. Мөн энэ бүх мэдээллийг хэрхэн ойлгож, хүлээн авч байгаа нь өөртөө

итгэх итгэлд нөлөөлдөг.

Өөртөө итгэх итгэл нь гэрлэх, эцэг эх болох, ажил эрхлэх, сургуульд сурах зэрэг хүний

амьдралын олон үйл явдалд нөлөөлдөг. Өөртөө итгэх итгэл нь мөн хүний нийгмийн

харилцаа, тухайлбал, ажил болон сургууль дээрх харилцаанд нөлөөлдөг.

ЗОРИЛГО

Энэхүү сэдвээр өөртөө итгэх итгэлээ тодорхойлж, энэ нь хаанаас эх сурвалжтай болохыг

тогтоож, үнэлгээ дүгнэлт өгнө.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах чадвартай болсон байна.

Үүнд:

Өөртөө итгэх итгэл гэсэн ойлголтыг тайлбарлах.

Өөртөө итгэх итгэлд нөлөөлдөг зүйлийг нэрлэх.

• Өөрийнхөө талаарх төсөөлөл, мэдрэмжийг сайжруулах гурваас доошгүй зүйлийг

тодорхойлох

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Маркер, эсвэл шохой

• “Өөртөө итгэх итгэл” асуулга (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1) – суралцагч бүрт нэг хувь, эсвэл

үзүүлэн байдлаар бэлтгэсэн байх

• “Өөртөө итгэх итгэл” асуулгын хариу (Нөөц хэрэглэгдэхүүн 1.2)

• “Эерэг батламж“ (Нөөц хэрэглэгдэхүүн 1.3) – суралцагч бүрт нэг хувь

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Өөртөө итгэх итгэлийг тодорхойлох нь

Өөрийнхөө талаар бид юу мэдэрч байгааг ойлгохын тулд хийх анхны алхам нь өөртөө итгэх

итгэл гэж юу болохыг тодорхойлох юм. Дараах асуултыг суралцагчдаас асууж, ярилцана.

Хэрэв суралцагчид гол санааг гаргахгүй бол нэмж хэлнэ.

Өөртөө итгэх итгэл гэж юу вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийгөө хэр үнэ цэнэтэй болох талаарх тухайн хүний ухамсарт шингэсэн мэдрэмж.

--

Өөрийгөө хэн болох талаар өөртөө өгсөн үнэлгээ дүгнэлт.

--

Тухайн хүн өөрийгөө гэр бүл, найз нөхөд, бүлэг, нийгмийн нэг гишүүний хувьд хэрхэн

мэдэрч байгаа мэдрэмж.

--

Өөрийн талаарх төсөөлөл.

--

Өөрийгөө хэр хүндэлж буй байдал.

Бид өөрийнхөө талаар ямар сэтгэгдэлтэй байж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Сайн.

--

Муу.

--

Зөв.

--

Буруу.

--

Аятайхан.

--

Эвгүй.

--

Эерэг.

--

Сөрөг.

11


МОДУЛЬ 1: СЭДЭВ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ҮНЭЛЭХ

Тухайн өдрийн байр байдал, ямар үйл ажиллагаанд оролцож байгаа, ямар нөхцөлд байгаа,

хэнтэй хамт байгаагаас шалтгаалан хүний өөртөө итгэх итгэлийн түвшин өөрчлөгдөж болно.

Цаг хугацаа өнгөрөх болон нөхцөл байдал солигдоход өөрчлөгдөж байдаг. Өөртөө итгэх итгэл

нь гадаад болон дотоод эх үүсвэртэй байдаг гэдгийг суралцагчдад тайлбарлана.

Дараах асуултыг суралцагчдаас асууж, хамтран ярилцана.

Өөртөө итгэх итгэлд нөлөөлөх ямар гадаад хүчин зүйл байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Ямар хүн болох, мөн хийж байгаа зүйлийнх нь талаар бусад хүнээс ирсэн эерэг ба сөрөг

мэдээлэл.

--

Хүрээлэн буй орчны хүчин зүйл. Жишээлбэл: Эцэг эх нь хэрхэн хүмүүжүүлсэн, найз нөхөд

нь түүнд хэрхэн ханддаг гэх мэт.

--

Тухайн хүний харъяалагддаг бүлгийн дагаж мөрддөг зан заншил, уламжлал.

--

Хүний хувийн амьдралд тохиолдож байсан үйл явдал, тохиолдол.

--

Бусад хүний зүгээс түүнд тавьж байгаа итгэл, найдвар.

Өөртөө итгэх итгэлд нөлөөлж байдаг ямар дотоод хүчин зүйл байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Амьдралд нь тохиолдсон үйл явдалд тухайн хүний үзүүлэх хариу үйлдэл.

--

Хүний хувийн бодол, мэдрэмж.

--

Бусдын хэлсэн зүйлд үзүүлэх хариу үйлдэл.

--

Ухамсарт шингэсэн үнэт зүйлээ ашиглан өөртөө өгөх үнэлгээ.

--

Бусад хүн түүнийг хэрхэн хүлээж авдаг талаарх өөрийн ойлголт.

Өөртөө итгэх итгэл нь хүний амьдралын ямар зүйлст нөлөөлдөг вэ? Тэдний хэлсэн бүх

хариултыг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Хичээл сурлагадаа амжилт олох.

--

Хичээлээс гадуур ажил (урлаг, спорт зэрэгт амжилт гаргах).

--

Ажил хөдөлмөр.

--

Гэр бүл.

--

Гэрлэлт.

--

Хамт олны харилцаа.

--

Нөхөрлөл.

Суралцагчдыг таван багт хуваана. Баг бүр дараах сэдвээс нэгийг сонгон авч, өөртөө итгэлгүй

байх нь амьдралын тухайн зүйлд хэрхэн нөлөөлж болох талаар ярилцаж, том цаасан дээр

гарсан санааг тэмдэглэнэ.

--

Гэрлэлт.

--

Эцэг эх болох.

--

Ажил эрхлэлт болон ажлын бүтээмж.

--

Нийгмийн харилцаа (нөхөрлөл болон хамт олны харилцаа).

--

Сургууль.

Эхлээд “Гэрлэлт” сэдэв дээр ажилласан багийн хийсэн ажлыг сонсож, бусад суралцагчдаас

дараах асуулт асууна.

Энэ багийн хариулттай санал нийлж байна уу? Яагаад?

Өөр нэмэх зүйл байна уу?

Дараах санаа гарч ирээгүй бол суралцагчдыг чиглүүлэх асуултаар эдгээр хариулт руу дөхүүлнэ.

Гарч болох хариулт:

Гэрлэлтийн асуудалд өөртөө итгэлгүй байх нь дараах байдалд хүргэж болно. Үүнд:

--

Хүчирхийллийн шинжтэй, эсвэл сэтгэл хангалуун бус харилцаанд байсаар байх.

--

Муухан нөхөр (эхнэр), эсвэл эцэг эх гэсэн мэдрэмж төрөх.

--

Гэрлэх хүнээ буруу сонгох (жишээ нь: Энэ бол надад дурлах хорвоогийн цорын ганц хүн

гэх мэт).

--

Өөрийн хүсэл хэрэгцээнд үл нийцэх зүйл хийх.

--

Өөрт тохиолдсон зүйлээ бусдад хэлж ярьж чадахгүй байх.

--

Зодолдох, хэрэлдэх.

“Эцэг эх болох” сэдвийг хэлэлцсэн багийн ажлыг сонсож, суралцагчдад дараах асуулт тавина.

Энэ багийнхны хариулттай санал нийлж байна уу? Яагаад?

Өөр нэмж хэлэх зүйл байна уу?

Гарч болох хариулт:

Эцэг эхийн хувьд өөртөө итгэлгүй байх нь хувь хүнийг дараах байдалд хүргэж болно.

Үүнд:

--

Хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагыг биелүүлж чадахгүй байгаагаа мэдрэх.

--

Хүүхэддээ шүүмжлэлтэй хандах.

--

Хүүхэддээ сэтгэл дундуур байх.

--

Хүүхдийнхээ тухай үргэлж сөрөг дүгнэлттэй, тэдэнд байнга уурлах.

--

Хүүхдийнхээ хэрхэн амьдрах талаар байнгын айдастай байх.

--

Хүүхэдтэйгээ ярилцаж чадахгүй байх.

--

Хүүхэдтэйгээ хэрэлдэх, зодолдох.

“Ажил эрхлэлт, ажлын бүтээмж” сэдвийг хэлэлцсэн багийн танилцуулгыг сонсож, суралцагчдаас

дараах асуултыг асууна.

Энэ багийнхны хариулттай санал нийлж байна уу? Яагаад?

Нэмж хэлэх зүйл байна уу?

Гарч болох хариулт:

Өөртөө итгэлгүй байх нь хувь хүний ажил эрхлэлт, ажлын бүтээмжтэй холбоотой дараах зүйлд

сөргөөр нөлөөлж болно.

Үүнд:

--

Ажлаа дуустал нь хийх чадвар.

--

Амжилт олох чадвар.

--

Албан тушаал ахих магадлал.

--

Хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө нэр хүнд олох боломж.

--

Шинэ ажил олох чадвар.

--

Ажил дээрээ байгаа боломжийг ашиглах чадвар.

--

Шинэ чадварт суралцах гэх мэт.

“Нийгмийн харилцаа (нөхөрлөл ба хамт олны харилцаа)” сэдвийг хэлэлцсэн багийн ажлыг

сонсож, суралцагчдаас дараах асуулт асууна.

Энэ багийнхны хариулттай санал нийлж байна уу? Яагаад?

12 13


МОДУЛЬ 1: СЭДЭВ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ҮНЭЛЭХ

Өөр юу нэмж хэлмээр байна вэ?

Гарч болох хариулт:

Өөртөө итгэлгүй байх нь хувь хүний нийгмийн харилцаанд дараах байдлаар сөргөөр нөлөөлнө.

Үүнд:

--

Бүрэг ичимхий болох.

--

Найз нөхдийнх нь тоо цөөрөх.

--

Аль нэгэн талаараа найзуудаасаа дутуу гэсэн мэдрэмж төрөх.

--

Өөрийг нь захирах хүмүүстэй нөхөрлөх.

--

Бусадтай харилцах харилцаа хумигдах (жишээлбэл, бусдад өөрийн жинхэнэ мөн чанараа

харуулахаас айх, ойртон нөхөрлөхгүй байх гэх мэт).

--

Бусдаас тусламж хүсэхэд хүндрэлтэй байх.

--

Сайн удирдагч болох боломж багасах.

--

Хамт олондоо нэр хүнд олоход саад болох.

“Сургууль” сэдвийг хэлэлцсэн багийн ажлыг сонсож, дараах асуулт асууна.

Энэ багийнхны хариулттай санал нийлж байна уу? Яагаад?

Өөр юу нэмж хэлмээр байна вэ?

Гарч болох хариулт:

Өөртөө итгэлгүй байх нь хувь хүний хичээл, сургуулийн амжилтад дараах байдлаар сөргөөр

нөлөөлнө.

Үүнд:

--

Хичээл, сурлагын амжилтад саад болох.

--

Спорт болон сургуулиас зохиож байгаа бусад үйл ажиллагаанд оролцох идэвх сонирхлыг

бууруулах.

--

Гэрийн даалгавраа хийхэд муугаар нөлөөлөх.

--

Тест гүйцэтгэх чадварт муугаар нөлөөлөх.

--

Хийх зүйлээ хойш тавьдаг болох.

--

Сайн удирдагч болох чадварыг бууруулах.

--

Хов жив ярих, бусдыг дээрэлхэх, айлган сүрдүүлэх үйлдэл хийх, эсвэл эдгээр үйлдэлд

өртөх.

--

Өөртөө найдаж чадахгүй болох гэх мэт.

Өөртөө итгэх итгэл нь хүний амьдралд хэр чухал болох, яагаад чухал болох тухай асуултыг

суралцагчдад тавина.

Гарч болох хариулт:

--

Энэхүү өөртөө итгэх итгэл нь хүний амьдралын чухал асуудалд нөлөөлөхийн зэрэгцээ

өөрийнхөө болон амьдралынхаа талаар хэр сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг тул маш

чухал юм.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Өөртөө итгэх итгэл” асуулга

Суралцагч нэг бүрт “Өөртөө итгэх итгэл” асуулга (Нөөц хэрэглэгдэхүүн 1.1) тараан өгч, эсвэл

урьдчилан бэлтгэсэн үзүүлэнг дэлгэн харуулна. Тэд өгүүлбэр бүрийг уншаад, өөрийнхөө тухай

мэдэрч байгаа мэдрэмжээ хамгийн сайн илэрхийлэх оноог сонгож, дугуйлна. Тэдний хариулт

зөвхөн өөртөө үлдэх учраас өөртөө зориулж үнэн зөв бөглөх хэрэгтэй гэдгийг тайлбарлана.

Суралцагчид нийлбэр оноогоо гаргана. Энэ оноо нь өөрийнхөө талаарх мэдрэмжийг хэмжих

оноо бөгөөд энэ нь их, бага байх нь тухайн хүн бусдаас илүү, юмуу дутуу болохыг илэрхийлэхгүй

гэдгийг хэлнэ.

Өөртөө итгэх итгэл” асуулгын хариуг уншина. (Нөөц хэрэглэгдэхүүн 1.2). Дараа нь доорх

асуултыг асууж, ярилцана.

Яагаад зарим хүн өөртөө итгэлгүй байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Бусад хүн (гэр бүл, найз нөхөд, багш нар, үе тэнгийнхэн)-ээс өөрийнхөө талаар сөрөг

мэдээлэл сонссон.

--

Бусдад шоолуулж, дооглуулж, элдэв нэр хочоор дуудуулж байсан.

--

Бусдын дарамтад орж байсан, бүлэг, хамт олноосоо хасагдаж байсан.

--

Хийсэн үйлдэл, хувийн зан чанараасаа болж шүүмжлүүлж байсан.

--

Хийсэн зүйл нь хангалттай сайн болоогүй гэсэн үгсийг сонсож байсан.

--

Бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаагаа мэдэрсэн.

--

Амжилтгүй, бүтэлгүй байдалд орж үзсэн.

Өөртөө итгэх итгэлийг өөрчлөх нь цаг хугацаа шаардсан амаргүй зорилт юм. Гэсэн ч өөртөө

итгэлтэй болох боломжтой. Үүний тулд юу хийж болохыг суралцагчдаас асууна.

Үүнд:

--

Сайшаал магтаалыг дургүйцэлгүй хүлээж авах.

--

Доторх хүнтэйгээ өөрийгөө магтан сайшааж, эерэгээр ярилцах.

--

Өөрийгөө сөргөөр үнэлж дүгнэж байгаагаа анзааран, бодол санаагаа дахин тунгаах.

--

Өөртөө хэт хатуурхахгүй, тэвчээртэй хандах.

--

Өөрийн давуу, сул талыг хэвийн зүйл хэмээн хүлээж авах.

--

Хүний эерэг болон сөрөг мэдрэмж нь хэвийн зүйл хэмээн хүлээн зөвшөөрөх.

--

Өөрийн сайн чаддаг зүйлээ хийх.

--

Өөрийгөө энхрийлж, таатай мэдрэмж төрүүлдэг зүйлээ хийх.

--

Өөрийгөө шударгаар үнэлэх, хэт үнэлэхгүй байх, мөн дутуу үнэлэхгүй байх.

--

Амьдралаа зохицуулж, хянахад шаардлагатай чадвараа хөгжүүлэх.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

“Эерэг батламж”

“Эерэг батламж” (Нөөц хэрэглэгдэхүүн 1.3) суралцагч бүрт тарааж, тэд эдгээр өгүүлбэрийг

гүйцээж бичнэ. Гүйцээж бичсэн өгүүлбэрээсээ суралцагч бүр өөрт хамгийн их таалагдсан

хоёр зүйлийг бусдад танилцуулна.

Дараа нь энэ дасгалыг хийхэд ямар сэтгэгдэл төрснийг хамтран ярилцана.

14 15


МОДУЛЬ 1: СЭДЭВ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ҮНЭЛЭХ

ДҮГНЭЛТ

Дараах асуултын дагуу ярилцаж тус сэдвийг дүгнэнэ.

Өөртөө итгэлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

--

Хүний амьдралын бүх үйл ажиллагаанд нөлөөлдөг.

--

Бусадтай тогтоосон харилцаагаа гүнзгийрүүлэн улам бэхжүүлэх боломжтой.

--

Сургууль болон ажил хөдөлмөртөө амжилт гаргахад тусална.

--

Хүний ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.

--

Аз жаргалтай байх магадлалыг нэмэгдүүлнэ.

--

Сэтгэлийн хямрал, өөрчлөлтийг даван туулах боломжийг бүрдүүлнэ.

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.1

“ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ” АСУУЛГА

Дараах өгүүлбэрийг уншаад, өөрийнхөө тухай мэдэрч байгаа мэдрэмжийг хамгийн сайн

илэрхийлж чадах хариултыг сонгож, тохирох оноо тавина.

Бүрэн санал нийлсэн-5; Санал нийлсэн–4; Шийдээгүй–3; Санал нийлээгүй–2; Огт санал

нийлээгүй-1

1. Миний гадаад төрх надад таалагддаг. 5 4 3 2 1

2. Аливаа үйлдэл хийхээсээ өмнө би заавал боддог. 5 4 3 2 1

3. Би үе тэнгийнхний шахалт дарамтыг ихэнхдээ эсэргүүцдэг. 5 4 3 2 1

4. Би өөртөө итгэлтэй байдаг. 5 4 3 2 1

5. Бусад хүнд таалагдахын тулд би хуурамч дүр хэзээ ч

гаргадаггүй.

5 4 3 2 1

6. Би зөв зүйл хийхийг хичээдэг. 5 4 3 2 1

7. Би шийдвэр гаргаад, түүнийгээ тууштай баримталдаг. 5 4 3 2 1

8. Би тийм ч амар буулт хийдэггүй. 5 4 3 2 1

9. Би зөв гэж бодсон зүйлээ хамгаалан тэмцдэг. 5 4 3 2 1

10. Биеийн гадаад үзэмжээрээ би бахархдаг. 5 4 3 2 1

11. Би өөрөө өөртөө таалагддаг. 5 4 3 2 1

12. Бусадтай хэл амаа ололцоход надад хялбар байдаг. 5 4 3 2 1

13. Эсрэг хүйстэнтэйгээ найз нөхөд болоход надад хүндрэл

гардаггүй.

5 4 3 2 1

14. Өөрийнхөө мэдрэмжийг хянах нь надад хүндрэлтэй биш. 5 4 3 2 1

16 17


МОДУЛЬ 1: СЭДЭВ 1

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ҮНЭЛЭХ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.2 НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 1.3

“ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ” АСУУЛГЫН ХАРИУ

ЭЕРЭГ БАТЛАМЖ

50-иас дээш:

40-49:

30-39:

30-аас доош:

Та өөрийнхөө талаар их эерэг төсөөлөлтэй байдаг юм байна. Та бусдын

нөлөөнд амар автдаггүй, таныг сорьсон шинэ зүйл гарч ирэхэд дуртай,

зорьсон зүйлдээ амжилтгүй байх нь ховор, өөртөө итгэлтэй нэгэн байна.

Та ихэнх хүмүүстэй төстэй нэгэн болов уу. Та өөрийнхөө талаар эерэг

төсөөлөлтэй байдаг ч заримдаа “Би ер нь ямаршуухан хүн бэ?” хэмээн

эргэлздэг. Заримдаа та өөртөө таалагдахаа больчихдог болов уу. Өөрийн

давуу талыг санаж, өөртөө хэт хатуурхах хэрэггүй.

Та өөрийнхөө талаар эргэлзэж явдаг бөгөөд өөртөө өгсөн үнэлгээгээ

эргэж харах хэрэгтэй болов уу. Та өөрийгөө хүлээн зөвшөөрч, эерэгээр

харахад суралцах шаардлагатай. Өөрийн давуу тал, сайн зан чанараараа

бахархах боломжийг өөртөө олго. Өөрийнхөө талаар тааламжгүй

санагддаг зүйлийг хүлээн авч, өөрчлөх боломжтой зүйл нь таныг сорьж

байгаа сорилт юм шүү гэдгийг олж хараарай.

Та өөрийн үнэ цэнийг нэг их өндрөөр үнэлэхгүй байгаа бөгөөд та “Би хэн

бэ” гэдгийг эргэцүүлдэггүй л болов уу. Та өөрийгөө илүү бодитой талаас

нь олж харах шаардлагатай. Хүн болгонд эерэг, сөрөг тал байдаг. Өөрийн

сайн зан чанаруудыг тогтоож, түүнийгээ үнэлж сур. Эдгээр чанар нь таныг,

зөвхөн таныг л бүрдүүлж байгаа билээ. Өөртөө уужуу сайхан сэтгэлээр

хандаарай.

Би өөрөө өөртөө таалагддагийн учир нь ______________________________________________.

Би ________________________________________________________ -ийг маш сайн хийж чадна.

Би өөрийн _________________________________________ талаар сайхан мэдрэмжтэй байдаг.

Надад нэгэн сайхан зүйл байдаг нь ___________________________ гэж миний найзууд хэлдэг.

Миний очих хамгийн дуртай газар бол ________________________________________________.

__________________________________________________________________ нар надад хайртай.

Намайг _____________________________________________________ гэж надад хүмүүс хэлсэн.

____________________________________________ байхад төрдөг мэдрэмж надад таалагддаг.

Амьдралын хувьд надад хамгийн их таалагддаг зүйл бол _______________________________.

Миний даган дуурайдаг зүйл бол ____________________________________________________.

Өөрийнхөө талаар сайхан мэдрэмж төрүүлэхэд надад тусалдаг хүн бол _________________.

Би ________________________________________________________ байхдаа сайхан харагддаг.

_____________________________________________ байхдаа би хамгийн их жаргалтай байдаг.

Миний ирээдүйн зорилго бол ________________________________________________________.

Эерэг зан чанар гэж _____________________________________________________ -ийг хэлдэг.

Миний ____________________________________________ талаар хүмүүс надад магтаал хэлдэг.

Миний _____________________________________________________________ сайхан санагддаг.

Миний хамгийн сайн чадах хоёр зүйл бол _____________________________________________.

________________________________________ өнгө надад хамгийн гоё зохидог.

Би амжилт олно гэдэгтээ итгэлтэй байдгийн учир нь ___________________________________

______________________________________________________________________________.

18 19


Сэдэв 2

ХОЛБОО ХАМААРАЛ БА

ЗОРИЛГО

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

• Том цаас, эсвэл самбар

• Маркер, эсвэл шохой

• Өнгийн харандаа

• Бөмбөг

Энэ сэдвээр хүний харьяалагддаг бүлэг, газар нутаг, байгууллагын талаар бусад хүмүүс ямар

үзэлтэй байгаа, энэхүү үзэл нь тухайн хүний өөрийн үнэ цэнийн мэдрэмжид хэрхэн нөлөөлдөг

болохыг судална. Мөн өөрийн үзэл бодолд үнэлгээ өгнө.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах чадвартай болсон байна.

Үүнд:

• Өөрийн харъяалагддаг гурваас доошгүй бүлэг, газар, байгууллагыг тодорхойлох.

• Эдгээр холбоо хамаарал нь тэдний хувьд яагаад чухал болох хоёр шалтгааныг нэрлэх.

• Эмэгтэйчүүд нэгэн бүлэг болохынхоо хувьд эрэгтэйчүүдээс доогуур үнэлэгдэж буйг

харуулсан гурваас доошгүй нөхцөлийг тодорхойлох.

• Эмэгтэйчүүдийн талаарх үндэслэлгүй гурван сөрөг итгэл үнэмшлийг нэрлэх.

Бэлтгэх зүйл


МОДУЛЬ 1: СЭДЭВ 2

ХОЛБОО ХАМААРАЛ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Ямар нэгэн бүлэг, газар, байгууллагатай холбоо хамааралтай байх мэдрэмж нь хүний

өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

• Ямар нэгэн бүлэг, газар, байгууллагатай холбоо хамааралтайг нь бусад хүн хүлээн

зөвшөөрч, үнэлэх нь тухайн хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусалдаг.

• Хүмүүс эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс доогуур үнэлэх нь элбэг тохиолддог. Дуу, шүлэг,

үлгэр, түүхэнд гардаг мэдээлэл нь хүмүүсийн эмэгтэйчүүдийн талаар баримтлах үзэл

бодолд нөлөөлдөг.

• Өөрийн харъяалагддаг бүлгийн тухай сөрөг үзэл бодлыг хүмүүс няцааж болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Холбоо хамаарал

Бусад хүн, газар нутаг, байгууллагатай тогтоосон холбоо хамаарлаа судалж, эдгээр нь тэдний

өөртөө итгэх итгэлд хэрхэн нөлөөлж буйг суралцагчид хэлэлцэнэ.

Суралцагчид Болдын тухай дараах өгүүллийг сонсоод, Болдын “холбоо хамаарал” буюу түүний

харъяалагддаг хүмүүс, бүлэг, газар нутаг, байгууллагыг тэмдэглэнэ.

Болд Өвөрхангай аймгийн Хархорин сумын гэр хороололд ээж, аав, гурван охин

дүүтэйгээ амьдардаг. Өвөө эмээ болон авга ах нь Булган аймагт амьдардаг. Харин

ээжийнх нь эцэг эх Хархорины ойролцоо нэгэн суманд амьдардаг. Болд хоёрдугаар

сургуулийн 5а ангид сурдаг. Түүний хамгийн сайн найзыг Төмөр гэдэг ба нөгөө ангийн

дөрвөн найзтайгаа байнга хамт тоглож нааддаг. Болдын хамгийн дуртай хоёр хичээл

нь биологи, англи хэл. Чөлөөт цагаараа хүү бөх үзэх дуртай. Тэр сургуулийнхаа сагсан

бөмбөгийн багийн гишүүн бөгөөд “Амьдрах ухаан” клубт хичээллэдэг. Заримдаа тэр

ээжтэйгээ хамт хийд рүү явж, гэр бүлдээ зориулан ном уншуулдаг.

Өгүүлэлд гарсан Болд нь ямар хүмүүс, бүлэг, газар нутаг, байгууллагатай холбоо хамааралтай

байгааг суралцагчдаас асууна. Тэдний нэрлэсэн зүйлийг самбарт жагсааж бичихдээ хүмүүс

болон бүлгийг нэг баганад, газар нутгийг дараагийн баганад, байгууллагыг гурав дахь баганад

цувуулан бичнэ. Багш дараах хүснэгтийг чиглүүлэг болгон ашиглана.

Хүмүүс болон бүлэг Газар Байгууллага

Түүний гэр бүл Хархорин Сургууль

Төмөр Булган аймаг Хийд

Нөгөө ангийн дөрвөн найз

5а анги

Сагсан бөмбөгийн баг

“Амьдрах ухаан” клуб

Өвөрхангай аймаг

Монгол улс

Ойролцоо нэгэн сум

Дунд сургуулийн сурагчид

Гэр хорооллынхон

Буддын шашинтнууд

Эрэгтэйчүүд (хөвгүүд)

Өсвөр насныхан

Монголчууд (халхууд)

Дараах асуултыг асууж, дасгал ажлыг хэлэлцэнэ.

Болд олон хүнтэй холбоо хамааралтай байдаг уу?

Түүний хувьд хамгийн гол холбоо хамааралтай хүмүүс нь хэн бэ? Яагаад?

Хэрвээ Болд эдгээр чухал харилцаа холбоогоо тасалбал түүнд ямар мэдрэмж төрөх бол?

Гарч болох хариулт:

--

Гунигтай, сэтгэлийн дарамттай.

--

Ямар нэгэн чухал зүйлээ гээсэн мэт санагдах.

--

Сэтгэл нь гонсойх.

--

Сэтгэл санаа тогтворгүй болох.

Өөрийнх нь талаарх Болдын бодолд эдгээр холбоо хамаарал нь хэрхэн нөлөөлж байна вэ?

Гарч болох хариулт:

--

Бусадтай холбоо хамааралтай гэсэн мэдрэмж төрүүлэх.

--

Өөрийгөө бусадтай адилтгах.

--

Түүнийг тодорхой бүлгийн нэг хэсэг болохыг мэдрүүлэх.

Суралцагчид өөрсдийн холбоо хамаарлын тухай эргэцүүлнэ. Болдын жишээг ашиглан, (гэхдээ

үүгээр хязгаарлахгүй) өөрсдийн холбоо хамааралтай хүмүүс, бүлэг, газар нутаг, байгууллагын

жагсаалт гаргана. Суралцагчид эдгээр холбоо хамаарлыг үзүүлэн болгон зурна. Энэ үзүүлэн

нь бүдүүвч, хүснэгт, зураг байж болно. Өөрийгөө төвд нь, харин хамгийн чухал буюу хамгийн

ойр холбоо хамаарлаа төв рүү байрлуулж, ач холбогдлоороо бага холбоо хамаарлыг төвөөс

хол зайтай байрлуулна.

Суралцагчид зураг, бүдүүвчээ дуусгаад, ойролцоо сууж байгаа гурван хүн нэг баг болж, хүн

бүр өөрийн зураг, бүдүүвчийг хоёроос илүүгүй минутад багтаан бусдадаа тайлбарлана. Багийн

гишүүн бүр нөгөө хоёр хүндээ өөрийн зураг бүдүүвчийг тайлбарласны дараа суралцагчдаас

дараах асуулт асууж, ярилцана.

Өөрсдийн холбоо хамаарлын тухай бодож, ярихад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Бусадтай холбоо хамааралтай байх нь хүмүүст ямар ач холбогдолтой вэ?

Гарч болох хариулт:

--

Тодорхой бүлгийн нэгэн хэсэг гэдгээ мэдэрдэг.

--

Өөрийн гэсэн орон гэртэй, очих газартай гэсэн мэдрэмж төрүүлдэг.

--

Бусад хүн өөрт нь анхаарал халамж тавьдаг гэдгийг мэдэрдэг.

Холбоо хамаарлынхаа тухай хүмүүс ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

Холбоо хамаарал бүр нь сайхан сэтгэгдэл төрүүлэхээр байж чаддаг уу?

Гарч болох хариулт:

--

Үгүй, холбоо хамаарал бүр нь сайхан байна гэж үгүй.

22 23


МОДУЛЬ 1: СЭДЭВ 2

ХОЛБОО ХАМААРАЛ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн талаарх үзэл

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Хүйсийн талаарх соёлын сөрөг үзэл хандлагыг няцаах нь

Хүн бүрт байдаг онцгой нэгэн төрлийн харилцаа холбооны тухай ярилцана. Нэг нь тэмдэглэл

хөтөлж, тойрог болон зогсоно. Нэг хүнийг ахлагчаар сонгож, түүнийг тойргийн голд зогсохыг

хүсээд, дараах журмыг нийт суралцагчдад танилцуулна. Ахлагч нь бөмбөгийг нэг хүн рүү

шидээд, “Эмэгтэйчүүд бол...” гэж хэлнэ. Бөмбөг барьж авсан хүн уг өгүүлбэрийг гүйцээж

хэлээд, бөмбөгөө ахлагч руу буцааж шиднэ. Ахлагч бөмбөгөө өөр нэг хүн рүү шидээд,

“Эрэгтэйчүүд бол...” гэж хэлнэ. Бөмбөг авсан хүн мөн л өгүүлбэрийг гүйцээж хэлээд, бөмбөгөө

буцааж шиднэ. Суралцагчид хариултаа бодолгүйгээр, хурдан хэлэх ёстой.

Уг тоглоомыг 5 минутын туршид тоглуулах ба энэ хугацаанд тэмдэглэл хөтлөх хүн бүх хариултыг

самбарт бичнэ. Тэдгээрийг дараа хэрэглэнэ.

Суралцагчдыг дөрвөн багт хувааж, эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн зан чанар, биеэ авч явах

зан үйл, үүргийг тодорхойлсон, эсвэл эмэгтэй болон эрэгтэй хүний үнэт зүйлсийг илэрхийлсэн

дуу, шүлэг, түүх, зүйр цэцэн үгс зэргийг хамтран ярилцаж, цаасан дээр бичих даалгавар өгнө.

10 минутын дараа баг бүр бичсэн зүйлсээ бусад суралцагчдад танилцуулна. Бичсэн зүйлс

давтагдах ёсгүй.

Дараах асуултыг суралцагчдаас асууж, дасгал ажлаа үргэлжлүүлнэ.

Эдгээр үлгэр домог, дуу шүлэг, зүйр цэцэн үг нь эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн тухай ямар

санааг илэрхийлж байна вэ?

Бөмбөг дамжуулах тоглоомын үеэр тэмдэглэсэн санаа эдгээр шүлэг, дуу, зүйр үгтэй төстэй

байна уу?

Хүмүүсийн талаарх эдгээр үнэлэмж ямар үр дагавартай байж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Эдгээр нь эмэгтэйчүүдийн үнэлэмж, ач холбогдлыг дарж, бууруулж байна.

--

Эдгээр нь хоёр хүйсийн хоёулангийнх нь талаар бодит бус, хийсвэр үзлийг бий болгож

байна.

--

Эдгээр нь хүмүүсийн сонголтын хувилбарыг хязгаарлаж байна.

Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн хувьд эдгээр саад бэрхшээл хэрхэн өөр өөрөөр илэрч

мэдрэгддэг вэ?

Суралцагчдыг гурван багт хувааж, дараах асуултыг багаараа хэлэлцэнэ.

Эмэгтэй эсвэл эрэгтэй хүн байхтай холбоотой ямар үнэлэмж, ойлголт таныг үнэ цэнэтэй хүн

гэдгийг мэдрүүлдэг вэ?

Эмэгтэй эсвэл эрэгтэй хүн байхтай холбоотой ямар үнэлэмж, ойлголт таны үнэ цэнийг

бууруулдаг вэ?

Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн талаар бидний хэлэлцсэн бүх үзэл бодолтой санал нийлж байна

уу?

Хэрвээ санал нийлэхгүй байгаа бол тэдгээр үзэл бодол яагаад баталгаатай бус гэж бодсон бэ?

Үүнийгээ хэрхэн батлах вэ?

Эдгээр сөрөг төсөөлөл, үнэлэмжийг няцаах нь таны өөрийн тухай төсөөлөл, үзэл бодолд

хэрхэн нөлөөлж байна вэ?

Суралцагчид өөрийнх нь хүйсийн талаарх ямар сөрөг үзэл бодол, үнэлэмжтэй санал нийлэхгүй

байгааг ярилцана. Суралцагч бүр зөвхөн өөрийн хүйсийн холбогдолтой жишээ гаргана.

Тэдний хэлсэн санааг самбарт хоёр багана болгон бичнэ. Нэг баганад нь ангид байгаа охид,

бүсгүйчүүдийн зөвшөөрөхгүй байгаа эмэгтэйчүүдийн талаарх үзэл хандлагыг бичнэ. Нөгөө

баганад нь эрчүүд залуучуудын зөвшөөрөхгүй байгаа эрэгтэйчүүдийн талаарх үзэл хандлагыг

бичнэ. Хүйсийн бүлэг бүр зөвхөн өөрийн хүйстэй холбоотой асуултад хариулна.

Хариулт бүрт суралцагчаас уг үнэлэмжийг яагаад зөвшөөрөхгүй, баталгаагүй гэж бодож

байгааг асууна. Өөрийнх нь хүйсийн талаар тогтсон сөрөг ойлголт, үнэлэмжийг няцаах нь

тэдэнд ямар нөлөө үзүүлэх тухай хэлэлцэнэ. Боломжийн санаа гаргуулахын тулд чиглүүлэх

асуулт ашиглана. Хэрвээ суралцагчид гол санааг гаргахгүй бол нэмж хэлнэ.

--

Өөрийнхөө талаар илүү сайхан мэдрэмжтэй болох боломж олгоно.

--

Эрч хүчтэй болсон мэт мэдрэмж төрүүлнэ.

--

Өөрсдийн давуу, сул талыг илүү бодитойгоор олж харахад нь тусална.

--

Өөрийн бүлгийн үнэлэмжийг өөрсдөө гаргах эрх чөлөөг хангаж өгнө.

--

Тэдний бүлгийн талаар бусад хүмүүсийн баримталдаг үнэлэмжийг өөрчлөх боломжтой

болно.

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуулт асууж ярилцана.

--

Бусадтай холбоо хамааралтай байгаагаа мэдрэх нь яагаад чухал вэ?

--

Бусад хүн өөр бүлгийг үнэлэх нь яагаад чухал вэ?

--

Чухалд тооцогддог бүлгийн талаар хүмүүс сөрөг бодолтой байвал юу хийх вэ?

24 25


ЗОРИЛГО

Энэ сэдвээр хүний мөн чанарыг юу бүрдүүлдэг, ямар шинж чанар хүн бүрийг бусдаас онцлог,

өвөрмөц болгодог тухай судална. Өөрийгөө ямар хүн болохыг тодорхойлж, хүмүүс өөр

хоорондоо адилгүй байхын үнэ цэнийг, мөн өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай ярилцана.

Бусдын магтаал сайшаалыг хэрхэн хүлээж авах талаар бодож тунгаагаад, бие биеэ магтан

сайшаах, өөрийнхөө талаар үнэн зөв, бодитой үзэл бодолтой байхын чухлыг хэлэлцэнэ.

ЗОРИЛТ

Сэдэв 3

ӨВӨРМӨЦ БАЙХ БА ӨӨРТӨӨ

ИТГЭХ ИТГЭЛ

Энэ сэдвийн эцэст суралцагчид дараах зүйлийг хийх чадвартай болсон байна.

Үүнд:

• Хүмүүсийг өөр хоорондоо адилгүй, өвөрмөц болгодог зүйлийг тайлбарлах.

• Өөрийгөө үнэн зөвөөр тодорхойлж, арваас доошгүй өгүүлбэрээр өөрийгөө ямар хүн

болохыг тайлбарлах.

• Өөрийнхөө гурваас доошгүй эерэг шинж чанарыг тодорхойлох.

• Өөрийн давуу, сул талын тухай үнэн зөв үзэл бодолтой байхын ач холбогдлыг нэрлэх.

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар.

• Маркер, эсвэл шохой.

• Тамганы тосны жинтүү.

• А4-ийн цаас.

• Өнгийн бал болон харандаа.


МОДУЛЬ 1: СЭДЭВ 3

ӨВӨРМӨЦ БАЙХ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Зөвхөн тухайн хүнд л байдаг өвөрмөц шинж чанарын бүрдэл гэж байдаг. Хүн бүр өвөрмөц,

онцгой, үнэ цэнэтэй.

• Хүмүүсийн хоорондох ялгаа нь эерэг шинжтэй байдаг. Эдгээр ялгаа нь хүний амьдралыг

баяжуулж, сонирхолтой болгодог.

• Өөрийгөө байгаа чигээр нь хүндэлж, бусадтай адилхан байхын төлөө санаагаа зовоохгүй

байх нь хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

• Өөрийгөө хэн болох, мөн хийж буй үйлдлийнхээ тухай сөрөг мэдээлэл сонсоод зарим хүн

өөрийнхөө тухай таагүй мэдрэмжтэй болдог.

• Өөрийнхөө тухай бусад хүний үнэн сэтгэлээсээ хэлсэн эерэг мэдээллийг сонсох нь тухайн

хүнд төдийгүй, бусад хүмүүст эерэгээр нөлөөлдөг.

• Хүн бүрт өөрийн давуу, сул тал байдаг. Өөрийн давуу, сул талыг аль болох үнэн зөв

тодорхойлсноор тухайн хүн өөрийгөө илүү сайн ойлгож, өөрийгөө ч, бусдыг ч буруутгалгүй

байгаагаар нь үнэлэх боломжтой.

Өөртөө үнэнч шударгаар үнэлгээ дүгнэлт өгөх нь илүү бат бэх, эерэг харилцаа холбоог

үүсгэхэд тустай.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Өвөрмөц байх гэж юуг хэлэх вэ?

Өвөрмөц байх гэсэн зарчмыг танилцуулахын тулд дараах асуултын дагуу ярилцана.

Ямар нэгэн зүйлийг “өвөрмөц” гэж хэлэх нь ямар утгатай вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ нь үүн шиг зүйл дэлхийд нэг л байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийм зүйл цорын ганц.

Ямар нэгэн “өвөрмөц” зүйлийг та хэрхэн дүрслэх вэ?

Гарч болох хариулт:

--

Энэ бол ховор зүйл. Энэ бол маш онцгой зүйл.

Хүн болгон өвөрмөц үү?

Гарч болох хариулт:

--

Тийм.

Яагаад? Хүн бүрийг өвөрмөц болгож байдаг зүйл юу вэ? Хэд хэдэн хүнд нэгэн адил шинж

чанар байсаар байтал яагаад хүн бүр өвөрмөц вэ?

Гарч болох хариулт:

--

Хүн бүрийг өвөрмөц болгож байдаг зүйл нь тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдралын

туршлага, шинж чанарын хослол юм (хүнд олон төрлийн ижил шинж чанар, авъяас чадвар

гэх мэт зүйлс байж болох ч, өөр хэнд ч яг түүнтэй адил хослол байхгүй).

Хүн бүр давтагдашгүй шинж чанар, авьяас чадвар, давуу, сул талтай юм бол бид үүнээс ямар

дүгнэлт хийж болох вэ?

Гарч болох хариулт:

--

Хүн бүр өвөрмөц, онцгой.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Хурууны хээ - Би бусдаас хэрхэн өвөрмөц вэ?

Хурууны хээний тухай юу мэдэхийг суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

Хурууны хээ нь шулуун шугам, муруй болон цагирагнуудаас бүрдэнэ.

--

Эдгээр хээ нь бүгд өөр байдаг. Хүн бүрийн хурууны хээ өөр бөгөөд дэлхий дээрх бусад бүх

хүнээс ялгаатай.

--

Хурууны хээ нь хүн бүрт өвөрмөц байдаг.

--

Гэмт хэрэгтнийг олж тогтоохын тулд цагдаагийн байгууллага хурууны хээ ашигладаг.

Суралцагчдыг 5-6 хүнтэй жижиг багт хувааж, хүн бүрт А4 хэмжээтэй цаас өгнө. Багийн гишүүн

бүрийн эрхий хурууг тамганы тосны жинтүүн дээр дарж, хурууны хээг цаасан дээр буулгана.

Суралцагч бүр өөрийн хурууны хээний дээд талд нэрээ бичнэ. Дараа нь багаараа хурууны хээг

судлан, ижил болон ялгаатай талыг хэлэлцэнэ.

Суралцагчдаас дараах асуулт асууна.

Хурууны хээнүүдийн юу нь адилхан, юу нь ялгаатай байсан бэ?

Гарч болох хариулт:

--

Эдгээр нь зураас, шугам, муруй, цагирагнуудаас бүрдсэнээрээ ижил.

--

Бүрдэл хэсгүүд нь ижил төстэй.

--

Зураас, муруй болон цагирагнуудын чиглэл нь өөр байна.

--

Хурууны хээний дүрс нь өөр байна.

Хүнийг өвөрмөц болгодог зүйл нь зөвхөн хурууны хээ юу?

Гарч болох хариулт:

--

Үгүй.

Хүний биеийн бусад ямар шинж чанар тэднийг бусдаас ялгаатай болгодог вэ?

Гарч болох хариулт:

--

Үсний өнгө

--

Биеийн хэлбэр галбир

--

Өндөр

--

Гарын хэмжээ

Гадна төрхөөс өөр ямар зүйлээрээ хүмүүс бие биеэсээ ялгаатай вэ?

--

Хувийн зан чанар (жишээлбэл, найрсаг, ичимхий, өглөгч, амиа бодсон, хэрсүү, хошин,

ялдам, ууртай, өрөвч, харамч гэх мэт).

--

Сонирхол

--

Боловсрол

--

Туршлага

--

Соёл (үүний дотор: үндэстэн ястан, ёс заншил, ахуй уламжлал арьсны өнгө, шашин шүтлэг

гэх мэт)

28 29


МОДУЛЬ 1: СЭДЭВ 3

ӨВӨРМӨЦ БАЙХ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Өвөрмөц байх нь яагаад сайхан бэ?

Суралцагч бүр дэвтэртээ дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ.

Үүнд:

--

Би бол ...

--

Би ______________ дуртай.

--

Надад ______________ таалагддаг.

Эдгээр өгүүлбэрт өөрийнхөө эерэг шинж гэж санагддаг бүх зүйлийг оруулна. Хажуугийн

хүндээ өөрийнхөө тухай бичсэн зүйлээ танилцуулна. Хамтран ажиллаж байгаа түнштэйгээ

ямар талаараа адилхан эсвэл ялгаатай байгааг олж мэднэ. Нэг хүн хоёр минут ярьж, нөгөө нь

сонсоно. Үүний дараа сонсогч ярьж, нөгөө нь сонсоно.

Суралцагчдаас дараах асуулт асууж ярилцана.

Ярилцсан хүнтэйгээ та юугаараа ижил төстэй ба ялгаатай байсан бэ?

Ярилцсан хүнтэйгээ яг адилхан хүн байна уу?

Та өөрийгөө өвөрмөц нэгэн гэдгээ мэдэхэд ямар санагдсан бэ?

Хүмүүс бүгд хоорондоо адилхан байсан бол ямархуу байх бол?

Гарч болох хариулт:

--

Уйтгартай, сонирхолгүй, гунигтай.

Хүмүүс бүгд бие биеэсээ ялгаатай байх нь юугаараа сайн байх вэ?

Гарч болох хариулт:

--

Өөр өөрийн ялгаатай хувь нэмрийг нийгэм, хамт олон, гэр бүлдээ оруулах чадвартай

байна.

--

Хувийн ялгаа нь хүмүүсийн хоорондох харилцааг илүү сонирхолтой болгоно.

--

Олон хувилбар нь соёл, нийгэм, улс төр зэргийг баяжуулан, амьдралыг илүү сонирхолтой

болгоно.

Хэдийгээр энэ мөч хүртэл зөвхөн эерэг зан чанарт анхаарсан ч хүн бүрт өөрийн давуу, сул

тал байдгийг суралцагчдад сануулна. Суралцагчид хамтарч ажилласан түнштэйгээ дахин

ажиллана. Тэд дараах асуулт бүрт хариу болох гурваас доошгүй шалтгаан олох ёстой. Хос

бүрээс нэг шалтгаан сонсоно. Өмнөх хүмүүсийн хэлээгүй санааг хэлэх ёстой. Дахин шинэ

санаа гарахгүй болтол ярилцана.

Өөрийн давуу болон сул талын аль алиныг нь мэдэх нь яагаад чухал вэ?

Гарч болох хариулт:

--

Тэднийг хүлээн зөвшөөрөх, сул талаас нь болж буруутгахгүй байх боломж олгоно.

--

Өөрийн сул талаа анхаарч, сайжруулах боломж олгоно.

--

Бусдыг буруутгалгүйгээр, өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрөх боломж олгоно.

--

Бусад хүн ч гэсэн давуу, сул талтай гэдгийг ойлгоход тусална.

--

Бусад хүнтэй ижил тэгш харилцахад тусална.

--

Өөрийнхөө талаар хэт хийсвэр найдвар тавихаас сэргийлнэ.

Өөрийгөө байгаагаар нь хүндэлж, бусадтай адил байх талаар санаа зовохгүй байж сурах нь

яагаад вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн давуу талыг хөгжүүлэхэд тусална.

--

Өөрийгөө хэн болох талаар үнэн бодитой хандахад тустай.

--

Стресст оруулах магадлалтай хуурамч дүр эсгэхээс чөлөөлнө.

--

Ялгаатай байхын үнэ цэнийг үнэлэхэд тусална.

--

Өөрийн өвөрмөц байдлыг илэрхийлж, үнэлэхэд тусална.

--

Бусад хүнийг байгаагаар нь үнэлж хандах боломж олгоно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Урам хайрлах

Өөртөө итгэх итгэлийн нэгэн хэсэг бол бусдын магтаал сайшаалыг хүлээн авч сурах юм.

Хэдийгээр хүмүүс бие биеийнхээ талаар эерэг сэтгэгдэлтэй байдаг ч ихэнх тохиолдолд ичиж

зовсноосоо болоод үүнийгээ ил гаргаж хэлдэггүй гэдгийг тайлбарлана. “Урам хайрлах” гэсэн

дасгал ажлыг хийх явцдаа суралцагчид өөрт төрсөн эерэг сэтгэгдлээ хуваалцана.

Суралцагчид өөрийн нэрээ бичсэн, эрхий хурууны хээтэй цаасаа бариад, тойрч сууна. Хүн

бүр цаасаа өөрийн зүүн гар талын хүнд дамжуулна. Цаасыг авсан хүн уг цаасны эзний тухайд

бахархан хүндэлж явдаг нэг хоёр зүйлийг бичээд, мөн л өөрийн зүүн гар талд сууж байгаа

дараагийн хүнд цаасыг шилжүүлнэ. Ийм маягаар бүх цаас нэг хүнээс нөгөөд дамжин ангийг

нар зөв тойрох болно. Суралцагч бүр өөрийн цаасыг хүлээж авснаар дасгал дуусна.

Цаасан дээр бичсэн зүйлээс хамгийн сайхан санагдсан нэгээс хоёр магтаалыг суралцагч бүр

чангаар уншиж, танилцуулна. Өөрийнхөө тухай эерэг зүйл уншихад ямар санагдсаныг асууна.

Хүмүүсийн сэтгэгдлийг судална. Олон хүнд сайхан санагдах хэдий ч зарим хүн өөрийнхөө

тухай эерэг зүйлийг сонсож дасаагүй байх учраас эвгүйцэж, таагүй сэтгэл төрж болно.

Дараах асуултын дагуу хэлэлцүүлэг хийнэ.

Бусад хүн таны тухай ийм бодолтой байна гэж огт төсөөлөөгүй ямар нэгэн зүйл цаасан дээр

байна уу?

Бусад хүн таныг магтахад ямар санагдсан бэ?

Магтах, шүүмжлэх хоёрын алийг нь илүүд үзэж байна вэ?

Сайшаал магтаалыг хүлээж авах нь зарим хүнд яагаад хэцүү байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Тэдэнд ичих, эсвэл эвгүйцэх мэдрэмж төрдөг.

--

Үнэнийг хэлэхгүй байна гэж тэд боддог.

Хүнийг магтах нь яагаад чухал вэ?

--

Гарч болох хариулт:

--

Тухайн хүнд өөрийнх нь талаар сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд.

--

Өөрийнхөө юу бодож байгааг хэлснээрээ бусад хүнтэй тогтоосон харилцаа холбоогоо

бэхжүүлэх.

--

Хүмүүс үнэн хэрэгтээ өөрийг нь сайн мэдэхгүй гэж тэд боддог. Үүнийг өөрчлөхийн тулд.

Сайхан зан чанараа өдөр бүр өөртөө сануулахын тулд гэрийнхээ аль нэг газар энэ цаасаа

байрлуулж болно.

30 31


МОДУЛЬ 1: СЭДЭВ 3

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуулт асууж, сэдвийг дүгнэнэ.

Өөрийн давуу тал, эерэг зан чанараа таньж мэдэхгүй бол ямар сөрөг үр дагавар гарах вэ?

Гарч болох хариулт:

--

Юу ч хийж чадахгүй, арчаагүй болсон мэт санагдах.

--

Ямар ч итгэл найдваргүй болсон мэт санагдах.

--

Өөрийн хүсч байгаа зүйлээ хийж чадахгүй байх гэсэн мэдрэмж төрөх.

--

Юу ч хийх хүсэлгүй болсон мэт санагдах.

Өөрийн давуу тал, эерэг зан чанарыг таньж мэдээд, хүлээн зөвшөөрөх нь ямар эерэг үр

дагавартай вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийнхөө давуу талыг ашиглан, авъяас чадлаа бүрэн дайчлах болно.

--

Өөртөө найдан, юуг ч хийх чадалтай гэсэн мэдрэмж төрөх болно.

--

Бусадтай сэтгэл хангалуун харилцана.

Сэдэв 4

ЭРХ МЭДЭЛ БА ӨӨРТӨӨ

ИТГЭХ ИТГЭЛ

32


ЭРХ МЭДЭЛ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Хүн өөрийн амьдралын асуудлыг шийдэж, хянах чадвартай гэдгийг мэдрэхийн хэрээр

өөртөө улам итгэлтэй болдог.

• Өсвөр үеийнхэн өөрийн амьдралынхаа зарим зүйлийг шийдэж хянаж чадах ч, заримыг нь

чадахгүй.

• Эцэг эхчүүд болон бусад насанд хүрэгчид өсвөр үеийнхний эрүүл мэнд, аюулгүй байдлыг

хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн төсөв санхүүгээ зохицуулах зэрэг шалтгаанаар

тэдний амьдралын зарим зүйлийг шийдэж, хяналт тавьдаг.

• Хүн бүр өөрийн амьдралаа хянах чадвартай байдаг.

• Өөрийн чадварыг мэдэж, түүнийг үнэлэх нь хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.

• Өөрийнхөө амьдралыг ухаалгаар зохицуулж, амьдралдаа хариуцлага хүлээх тохиолдолд

хүн өөрийгөө удирдан захирах чадвартай гэж боддог.

ЗОРИЛГО

Энэ сэдвээр амьдралынхаа ямар хэв маяг, үйл ажиллагааг өөрөө хянаж чадах, чадахгүй тухай

бодож, шалтгааныг судална. Мөн өөрийн шийдвэр гаргах боломжийг бусдад олгодог нөхцөл

байдлын тухай авч үзэх ба суралцагчид өөрийн чадварыг тодорхойлж, ямар мэдрэмж төрж

байгааг ярилцана.

ЗОРИЛТ

Суралцагчид дараах зүйлийг хийх чадвартай болсон байна.

Үүнд:

• Өөрөө шийдэж, хянаж чадах амьдралын хоёроос доошгүй асуудлыг нэрлэх.

• Өөрөө шийдэж, хянах боломжгүй амьдралын хоёроос доошгүй асуудлыг нэрлэх.

• Амьдралынхаа асуудлаа бүхэлд нь хянах боломжгүйг тайлбарласан хоёроос доошгүй

шалтгааныг нэрлэх.

• Эд зүйл, санаа, бусад хүмүүс, өөрөө гэсэн ангилал бүрт холбоотой өөрийн таваас доошгүй

чадварыг нэрлэх

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Маркер, эсвэл шохой

• “Нэгэн зүйл” нэртэй карт (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1)-хайрцагт хийж бэлтгэсэн байх

• “Би үүнийг хийж чадна” нэртэй карт (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2)-суралцагч бүрт 1 багц,

эсвэл 5 хүнтэй баг бүрт 1 багц

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Хэн шийддэг вэ?

Суралцагчдаас хянах гэсэн үгийн утгыг асууна.

Гарч болох хариулт:

--

Хянах гэдэг нь ямар нэгэн зүйлийн талаар бүрэн бөгөөд шууд эрх мэдэлтэй байна гэсэн

үг юм.

Ямар нэгэн зүйл “өвөрмөц” байна гэдэг нь ямар утгатай вэ?

Самбарын нэг хэсэгт “Чи”, харин нөгөө хэсэгт “Насанд хүрсэн хүн” гэсэн гарчиг тавина.

Суралцагчдаас дараах асуултуудыг асууж, амьдралын эдгээр асуудалд тэд өөрсдөө, эсвэл

насанд хүрсэн хүн хоёрын хэн нь илүү эрх мэдэлтэй байдаг талаар санал хураана. Саналын

тоог асуулт тус бүрээр самбарт бичнэ.

--

Орой хэдэн цагт унтахыг чинь хэн шийддэг вэ?

--

Ганцаараа гадагшаа гарахыг чинь хэн шийддэг вэ?

--

Юу идэхийг чинь хэн шийддэг вэ?

--

Гэртээ хэдэн цагт ирэхийг чинь хэн шийддэг вэ?

--

Хэдий хэмжээний мөнгөтэй явахыг чинь хэн шийддэг вэ?

--

Сургуульдаа ямар хувцас өмсөж явахыг чинь хэн шийддэг вэ?

Оноогоо нэгтгэж, суралцагчдаас ийм төрлийн шийдвэр гаргахад тэд хэр эрх мэдэлтэй болох

тухай ажигласан зүйлийг нь асууна.

Суралцагчдаас дараах асуулт асууна.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Суралцагчдын ихэнх нь эдгээр асуудалд шийдвэр гаргах эрх мэдэл багатай байх нь элбэг.

35


МОДУЛЬ 1: СЭДЭВ 4

ЭРХ МЭДЭЛ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Ямар үед насанд хүрэгчид та нарын өмнөөс аливаа зүйлийг шийдэж, хариуцлага хүлээдэг вэ?

Гарч болох хариулт:

--

Бие даан шийдвэр гаргах насандаа хүрээгүй гэж үзсэн үед.

--

Аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой үед.

--

Хамгаалахыг хүссэн үед.

--

Аюулгүй байгаа гэдэгт итгэлтэй байхын тулд.

--

Тэдэнд хайртай, санаа тавьдаг учраас.

--

Тэдний сайн сайхны (аюулгүй байдал, эрүүл мэнд) төлөө санаа зовдог учраас.

--

Тэдэнд (хаана байгаа гэх мэт) санаа зовохгүйн тулд.

Эдгээрийн алийг нь хүлээн зөвшөөрч, алийг нь хүлээн зөвшөөрөхгүй вэ? Яагаад?

Эрх мэдлийн талаар өөр нэг санал хураалт явуулна. Саналыг нь өмнөхийн адил тэмдэглэнэ.

Эцэг эхийнхээ өгсөн болон өөрийн олсон мөнгийг хэрхэн зарцуулахыг хэн шийддэг вэ?

Та нарын баярлаж, гомддог зүйлийн талаар хэн шийдвэр гаргадаг вэ?

Чөлөөт цагаараа юу хийхийг чинь хэн шийддэг вэ?

Тамхи татах эсэх шийдвэрийг чинь хэн гаргадаг вэ?

Хийх ёстой зүйлээ хийх эсэхийг чинь хэн шийддэг вэ?

Ямар хүнтэй найзалж нөхөрлөхийг чинь хэн шийддэг вэ?

Хичээлдээ анхааралтай суух эсэхийг чинь хэн шийддэг вэ?

Аз турших (согтууруулах ундаа уух, цавуу үнэрлэх, эсвэл таалагдсан хүндээ захиа бичих)

эсэхийг чинь хэн шийддэг вэ?

Ямар нэгэн зүйлийг сурах эсэхийг чинь хэн шийддэг вэ? (Та нарт заах биш харин та нарын

өөрсдийн чинь сурах эсэхийг)

Хийх дуртай зүйлийн чинь талаар хэн шийдвэр гаргадаг вэ?

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Эдгээр нь бүгд суралцагч өөрөө шийдэж, хянах зүйл юм. Зарим суралцагч эдгээрийг (жишээ

нь тамхи татах, аз турших, анхаарлаа хандуулахгүй байх гэх мэт) бусад хүмүүс шийддэг гэж

хэлж болох юм. Энэ тохиолдолд бусад хүмүүс үнэхээр тэдний өмнөөс шийдвэр гаргадаг

эсэхийг нь асууна. Бусад хүн зөвхөн шахалт үзүүлэх буюу ятгахыг л оролддог бөгөөд харин

шийдвэр гаргах эрх зөвхөн өөрт нь байдаг гэдгийг тайлбарлана. Эдгээр төрлийн шийдвэр

гаргах тэдний эрх мэдлийн талаар ажигласан зүйлийг нь суралцагчдаас асууна. Тэдний ихэнх

нь эрх мэдэлтэй байдаг.

Суралцагчдаас өөрөө шийдвэр гаргах замаар амьдралаа хянахад тэдэнд ямар санагддаг

талаар асууна.

Гарч болох хариулт:

--

Сайхан санагддаг.

--

Аймшигтай байдаг.

--

Эргэлзэх сэтгэл төрдөг.

--

Сэтгэл хөөрдөг.

--

Аз жаргалтай болдог.

--

Хүч чадалтай болсон мэт санагддаг.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Нэгэн зүйл

Урьдчилан хайрцагт хийж бэлтгэсэн “Нэгэн зүйл” нэртэй (Нөөц хэрэглэгдэхүүн 4.1) картыг

ашиглан, өөрөө шийдвэр гаргаж, амьдралаа хэрхэн хянадаг тухай ярилцана. Энд хэрэглэгдэх

жишээ нь чухал, чухал биш шийдвэрийн аль алинтай нь холбоотой. Цорын ганц баримтлах

зүйл бол эдгээр жишээ нь суралцагчдын гаргасан шийдвэр, хариуцлага хүлээх үйлдэлтэй

холбоотой байх ёстой. Хэрэв суралцагч эхний сугалсан картад хариу жишээ гаргаж чадахгүй

бол дахин сугална. Энэ дасгалыг багш өөрөөсөө эхэлнэ. Хүн бүрт оролцох боломж олгоно.

Суралцагчдаас дараах асуулт асууж, дасгалыг дүгнэнэ.

Та нарын шийдвэр гаргаж, хянаж чадах зүйл олон байна уу, цөөн байна уу?

Гарч болох хариулт:

--

Олон байна.

Өөрийн шийдвэрлэсэн, хариуцлага хүлээсэн зүйлээ тодорхойлж, түүнийхээ тухай ярилцахад

ямар санагдсан бэ?

Амьдралын аливаа асуудлаа өөрөө шийдэж, хянаж байгаа хэр нь бусад хүн өмнөөс чинь

шийдвэр гаргаж байсан уу?

Гарч болох хариулт:

--

Бараг бүх хүн амьдралынхаа хэзээ нэгэн үед өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргах боломжийг

бусдад олгодог.

Ямар учраас хүн шийдвэр гаргах өөрийн эрх мэдлээ ашиглаж чаддаггүй вэ?

Гарч болох хариулт:

--

Юу хүсч байгаагаа сайн мэдэхгүй байх.

--

Зохицохыг хүсэх.

--

Гарах үр дүнд хариуцлага хүлээхийг хүсэхгүй байх.

--

Гаргасан шийдвэртэй чинь бусад хүн санал нийлэхгүй байх гэж эмээх.

--

Бие даан шийдвэр гаргах чадваргүй гэж өөрийгөө бодох.

Боломжтой үедээ өөрөө бие даан шийдвэр гаргах нь чухал гэж үзэж байна уу? Яагаад?

Гарч болох хариулт:

--

Ингэснээр шийдвэр гаргах чадвараа хөгжүүлж, суралцана.

--

Өөрийн амьдралаа хянаж чадах юм байна гэсэн сэтгэгдэл төрж, сайхан санагдана.

--

Өөрийн хүсч буй зүйлийг хийх боломж олгоно.

--

Өөрийн хийхийг хүсэхгүй байгаа зүйлээ хийхгүй байх боломж олгоно.

Хүмүүс өмнөөс чинь аливаа зүйлийг шийдэж, хянах гээд байвал чи яах вэ? Тэдэнд юу гэж

хэлэх вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн юу санаж, хүсч байгааг хэлж, хүсэл хэрэгцээг чинь тэд хүндэтгэдэг эсэхийг асууна.

--

Өөрөө бие даан шийдвэр гаргаж чадна гэсэн итгэлтэйгээр шийдвэрээ гаргана.

Суралцагчдаас таньдаг хүмүүс нь эрх мэдлээ ашиглан бүдүүлэг үг хэллэг хэрэглээгүй ч тэднийг

гомдоож байсан эсэхийг асууна. (Жишээлбэл: Төрсөн өдрийн үдэшлэгт чинь ирээгүй, эсвэл

нэг найзын чинь талаар таагүй зүйл хэлсэн)

36 37


МОДУЛЬ 1: СЭДЭВ 4

ЭРХ МЭДЭЛ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Дараа нь тэднээс дараах асуултыг асууж ярилцана.

Ямар нэг зүйлийг хийх эсэхээ шийдэхдээ бусад хүний санаа бодлыг анхаардаг уу?

Гарч болох хариулт:

--

Тийм.

Өөрийн амьдралын асуудлаа шийдэж хянахдаа бусдын санаа бодлыг хүндэтгэж үзсэн гэдэгтээ

итгэлтэй байхын тулд юу хийх вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн хийх гэж байгаа зүйлийн талаар бусад хүн юу гэж бодож байгааг олж мэднэ.

--

Хийх гэж буй зүйл тэдний санаанд нийцэж байгаа эсэхийг асууна.

--

Хийх гэж буй зүйл тэдэнд саад болох эсэхийг асууна.

--

Тэд юу хийхийг хүсч байгааг нь асууж, өөрийн төлөвлөгөөг тэдний хүсэлтэй зөрчилдөж

байгаа эсэхийг олж мэднэ.

Хэрэв бусдын санаа бодлыг анхаарч үзэн, тэдний хүсч буй зүйлийг хийхээр шийдвэл тэр хүнд

шийдвэр гаргах, хянах боломж олгож байна гэсэн үг үү? Яагаад?

Гарч болох хариулт:

--

Үгүй. Хамгийн чухал нь өөрөө шийдвэр гаргасанд байгаа юм. Өөр хүнд шийдвэр гаргах

(тэднээр хийлгэлгүйгээр) боломж олгохоор шийдсэн байлаа ч гэсэн, тэр нь чиний шийдвэр

хэвээр байх болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 3

Дүрслэн харах чадвар

Өөрийн чадвараа ашиглан, амьдралын асуудлаа хянаж, шийдвэрлэж байгаагаа мэдэх нь

хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлэх тухай суралцагчдаас асууна.

Гарч болох хариулт:

--

Өөрийгөө чадвартай гэдгээ мэдрэх тусам төдий хэмжээгээр эрх мэдэлтэй гэдгээ мэдэрнэ.

Өөрийн чадвар, давуу талыг суралцагчид судална. Өөрийн чадвараа тодорхойлох нэг арга бол

хийж байгаа зүйлс, чөлөөт цагаа өнгөрөөдөг байдлаа ажиглан, хийж чадах зүйлсээ олж мэдэх

гэдгийг тэдэнд танилцуулна.

Суралцагчид сүүлийн хагас жилд хийсэн зүйлээ үзэхээр видео аялал хийнэ. Үүний тулд тэд

өөртөө аль болохоор тухтай суугаад, нүдээ анина. Сургагч багш дараах зааврыг аажуухан

уншина. Тэдэнд санаандаа дүрслэн харах хугацаа өгөөрэй.

“Гүнзгий амьсгал аваад, ... амьсгалаа удаанаар гарга ... дахин гүнзгий амьсгал аваад, ...

амьсгалаа удаанаар гаргаарай... амьсгалаа авахдаа гэдсээ алгуурхан түмбийлгэ ... одоо

гаргаарай ... Дахин гүнзгий амьсгал аваарай ...

Одоо өнгөрсөн үйл явдлын тухай бодоорой. Амьдралынхаа видео бичлэгийг буцааж

гүйлгэн, сүүлийн хэдэн сарын амьдралыг ээлжлэн өнгөрөхийг хараарай. ______ сар

(хагас жилийн өмнөх сарыг нэрлэ) хүртэл 6 сар ухраана. Өөрийн амьдралын видео

бичлэгийг үзэн, хийж чадах бүх зүйлийг олж илрүүлэн, чадвараа тодорхойлно.

Эхлээд гэрийнхэнтэйгээ хамт байх үеийн бичлэгийг олоорой. Юу хийж байна вэ? Гэртээ

ямар зүйлийг үргэлж хийдэг вэ?

Өөрт чинь сайхан сэтгэгдэл төрүүлдэг, эсвэл бахархдаг зүйл хийсэн үе рүү очоорой. Энэ

нь ямар нэг зүйлд амжилт гаргасан, онцгой үйл явдал болсон, хэн нэгэнд сайхан зүйл

өгсөн, хэн нэгэнд онцгой тус хүргэсэн, эсвэл онцгой сайнаар хандсан үе байж болно.

Иймэрхүү бүх зүйлийг олтлоо бичлэгээ гүйлгээрэй. Яг энэ байна. Түүнийгээ олсон

учраас оюун санаандаа хадгал. Тэр мөчийг дахин амьдруулаарай. Өөртөө таалагдсан

зүйл хийсэн үеэ олтлоо бичлэгээ цааш гүйлгээрэй. Тэр дүрсээ зогсоож, тогтоож ав.

Багаараа хамтран ямар нэг зүйл хийсэн үеэ бичлэгээсээ хайгаарай. Энэ нь ямар нэг

клуб дугуйланд, ямар нэг зүйлд бэлтгэж, дасгал хийж байгаа, эсвэл зүгээр л хэсэг

найзтайгаа хамт байж болно. Яг юу болж байгааг дүрслэн хараарай. Ямар чадвараа

ашиглаж байна вэ? Хүмүүстэй болон хийж буй үйлдэлтэй чинь холбоотой чадваруудыг

анхаараарай.

Хэн нэгэнд (хөршдөө, юмуу найздаа) тусалж байгаа бичлэгийг хайж олоорой. Тэр хүн

чинь хэн бэ? Яг юу болж байна вэ? Чи юу хийж байна вэ?

Одоо сургуульдаа явж байгаа үеийн чинь бичлэг харагдаж байна. Ямар нэгэн амжилтад

хүрсэн, ямар нэг хичээлдээ амжилт гаргасан, эсвэл онцгой тустай зүйл хийсэн, хэн

нэгний найдвар нь болсон үе хүртэл бичлэгээ гүйлгээрэй.

Бичлэгээ дахин гүйлгэж, ямар нэгэн зүйл шинээр хийсэн, зассан, эсвэл ямар нэг ач

тустай, бүтээлчээр хийсэн зүйлээ олоорой. Яг юу хийсэн бэ? Өөрийн ямар чадвараа

ашиглаж байна вэ?

Өөрийн хамгийн дуртай зүйлээ хийж байгаа үедээ очоорой. Яг юу хийж байна вэ? Яг юу

нь чамд таалагдаж байна вэ? Юугаар бахархаж байна вэ?

Видео бичлэгийнхээ үлдсэн хэсгийг нэг минут орчим гүйлгэн, өөрийгөө өөр өөр газар

байгаагаар, янз бүрийн зүйл хийж байгаагаар хараарай. Бичлэгээ өөрийн хийсэн ямар

нэг сайн зүйл, эсвэл өөрийн бахархдаг зүйлээ хийж буй тохиолдол бүрт зогсоогоорой.

Энэ нь бусад хүмүүстэй, чиний шинээр хийсэн, эсвэл засч янзалсан зүйл, шийдвэрлэсэн

асуудал, эсвэл боловсруулсан ямар нэг зүйл гэх мэт байж болно. Энэ нь спортын үйл

ажиллагаа, эсвэл сургууль дээр чинь болсон... нэг бол амралтаар чинь болсон ... үгүй

бол гэрт чинь болсон байж болно ...

Өөрийн чадвараа тааламжтайгаар мэдрэх боломж олгоорой. Өөрийн хийж чадах бүх

зүйлд баярла. Одоо видео бичлэгээ өнөөдрийг хүртэл алгуурхан гүйлгэ. Энэ өрөөндөө

буцаж ирээрэй. Өөрийгөө хөндлөнгийн нүдээр ажигла. Одоо удаанаар, маш удаанаар

нүдээ нээж байна гэж төсөөлөөрэй.

За одоо нүдээ нээгээрэй ...”

Суралцагчдад өнөөгийн байдалдаа буцаж иртэл хэсэг хугацаа өгнө. Үүний дараа дүрслэн

харсан зүйлийнхээ талаар ямар бодолтой байгааг нь асууна.

“Видео бичлэг”-ийг харахад хялбар байв уу, хэцүү байв уу?

Өөрийгөө олон төрлийн чадвартай гэдгээ харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Бид ямар учраас энэ дасгалыг хийсэн бэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн чадварыг таньж мэдэхийн тулд.

--

Өөрийнхөө давуу талыг мэдэхийн тулд.

--

Өөрийгөө сайхнаар мэдрэхийн тулд.

38 39


МОДУЛЬ 1: СЭДЭВ 4

ЭРХ МЭДЭЛ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

ҮЙЛ АЖИЛЛАГАА 4

Би үүнийг хийж чадна

Өөрийн чадварыг тодорхойлох дасгалыг үргэлжлүүлэн хийнэ. Суралцагч бүрт нэг багц “Би

үүнийг хийж чадна“ карт (Нөөц хэрэглэгдэхүүн 4.2) тарааж өгнө. Эсвэл суралцагчдыг таван

гишүүнтэй бүлэгт хувааж, бүлэг бүрт нэг багц карт өгнө.

Суралцагчид дэвтэртээ гурван баганатай хүснэгт зурж, баганын дээр “Би үүнийг чадна”, “Би

үүнийг чадна гэж бодож байна”, “Би үүнийг одоохондоо хийж чадахгүй” гэсэн гарчиг тавина.

Тараасан картыг хүн бүр өөрийнхөөрөө энэ гурван төрөлд хувааж, ангилаад, дэвтэртээ

тохирох гарчгийн доор бичнэ.

БАГШИД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Өөрийгөө ямар ч чадваргүй гэж үзэж буй суралцагчдад санаа өгч, дэмжлэг үзүүлнэ. Тэднээс

чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг, юу хийх дуртай, юугаараа бахархдаг тухай бодохыг хүсч, өөрийн

ажигласан чадвараа уг суралцагчид байна гэж бодож буйгаа хэлээрэй.

ДҮГНЭЛТ

Дараах асуултыг асууж, уг сэдвээр үзсэн зүйлийг дүгнэж, ярилцана.

Чадвар нь амьдралын аливаа асуудлыг шийдэж, хянахтай ямар холбоотой вэ?

Гарч болох хариулт:

Чадвартай байвал...

--

аливааг шийдэж, хянаж чадна.

--

аливаад хариуцлагатай байж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

--

аливааг өөрөө амжуулж чадна гэдгийг бусдад харуулах боломж олгоно.

--

томчууд өөрт нь хариуцлага хүлээлгэх боломж нэмэгдэнэ.

Амьдралдаа хариуцлагатай байж, амьдралаа өөрөө хянах, өрсөлдөх чадвартай байхад ямар

санагдаж байна вэ?

Гарч болох хариулт:

--

Амьдралаа өөрөө хянаж, эрх мэдэлтэй санагдаж байна гэсэн хариултад чиглүүлнэ.

Аль карт нь бусад хүнд хамаатай, мөн ямар чадвар нь эд юмс, бодол санаа болон өөрт нь

хамаатайг асууна. Дүрслэн харах болон карттай ажилласан дасгалын дараа суралцагч бүрээс

өөртөө итгэлтэйгээр хамгийн сайн хэлж чадах нэг чадварыг нь асууна. Суралцагчид хэзээ,

хаана, хэнтэй, ямар тохиолдолд уг чадварыг ашигласан тухайгаа товчхон ярина.

Бүх суралцагчдын чадвартай танилцсаны дараа тэднээс дараах асуулт асууна.

Ямар нэг зүйлийг сайн хийж чадна гэж бодохоор ямар санагддаг вэ?

Хүн өөрийнхөө чадварыг таньж мэдэх нь заримдаа яагаад хэцүү байдаг вэ?

Гарч болох хариулт:

--

Магадгүй зарим хүн өөрийн чадвараа сорьж үзэхээс ичдэг байх.

--

Бусад хүн ямар нэг зүйлд өөрөөс нь илүү гэж боддог.

--

Зарим зүйлийг чадвар гэж ойлгодоггүй.

Бидний хийсэн дасгалаар ямар чадварыг тодорхойлсон бэ?

Гарч болох хариулт:

--

Бусад хүмүүстэй таарч тохирох чадвар.

--

Юмсыг ашиглах чадвар.

--

Үзэл санаатай холбоотой чадвар.

--

Өөрийгөө асарч хамгаалах чадвар.

Дээрх чадвараас аль нь илүү чухал вэ?

Гарч болох хариулт:

--

Тэд бүгд чухал.

40 41


МОДУЛЬ 1: СЭДЭВ 4

ЭРХ МЭДЭЛ БА ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.1 НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 4.2

“НЭГЭН ЗҮЙЛ”

“БИ ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДНА” КАРТ

Энэ долоо хоногт хийхээр сонгосондоо

сэтгэл хангалуун байгаа нэгэн зүйл ...

Энэ долоо хоногт хийхээр сонгосондоо

сэтгэл хангалуун байгаа нэгэн зүйл ...

Бусдад туслах

Цаг барих

Хийх хэрэгтэй зүйлээ хэрхэн

хийхийг зохицуулах

Саяхан миний хийх ёсгүй байсан боловч

хийсэн нэгэн зүйл ...

Саяхан миний хийх ёсгүй байсан боловч

хийсэн нэгэн зүйл ...

Цахилгаан хэрэгсэл

ажиллуулах

Эвдэрсэн ширээ сандал

засах

Хэн нэгнээс зөвлөгөө авах

Миний өмнө нь хэзээ ч хийж байгаагүй ч

саяхан хийсэн нэгэн зүйл ...

Миний өмнө нь хэзээ ч хийж байгаагүй ч

саяхан хийсэн нэгэн зүйл ...

Хийх ажлаа оновчтой

төлөвлөх

Шинэ хүмүүстэй танилцах

Юм зарах

Миний шийдвэр гаргасан нэгэн зүйл ... Миний шийдвэр гаргасан нэгэн зүйл ...

Мөнгөө зөв зохицуулах

Бичгээр өгсөн зааврыг

ойлгож дагах

Аман зааврыг ойлгож дагах

Гараараа юм оёх, урлах Хүмүүсийг зохион байгуулах Олны өмнө гарах

Миний хойшлуулахаар сонгосон нэгэн зүйл

...

Миний хойшлуулахаар сонгосон нэгэн зүйл

...

Эрүүл, чийрэг байдлаа

хадгалах

Ямар нэгэн спорт тоглоом

тоглох

Бусадтай таарч тохирох

Энэ долоо хоногт миний сурч мэдсэн нэгэн

зүйл ...

Энэ долоо хоногт миний сурч мэдсэн нэгэн

зүйл ...

Урлагийн авъяастай байх Газрын зурагтай ажиллах Шийдвэр гаргах

Миний өөртөө зориулан сонгож худалдан

авсан нэгэн зүйл ...

Саяхан өөрийгөө хамгаалан хийсэн нэгэн

зүйл ...

Миний өөртөө зориулан сонгож худалдан

авсан нэгэн зүйл ...

Саяхан өөрийгөө хамгаалан хийсэн нэгэн

зүйл ...

Бусдыг сонсох Хоол хийх Бусдыг халамжлах

Өөрийн мөнгөө зарцуулах

Бүдүүвч, хүснэгт ойлгох

Өөрийн мэдрэмжийн тухай

ярих

Аливаа зүйлийн учрыг тайлах

Залхсан үедээ өөрийгөө

сэргээх

Төвөгтэй түүх эсвэл киноны

утгыг ойлгох

42 43


МОДУЛЬ 1: СЭДЭВ 4

Тоо хурдан нэмэх

Мэдээ, мэдээлэл тогтоох

Өөрөө бодож боловсруулан

бүтээлчээр бичих

Өөрийн эрхийн төлөө

тэмцэх

Бүлгийн ярилцлагад оролцох

Бусдад халамж тавьж буйгаа

илэрхийлэх

Хэн нэгэнд үгүй гэж хэлэх

Хүмүүс надтай санал

нийлэхгүй ч тайван байх

Хэн нэгнийг гадуур хамт

явахыг хүсэх

Бусдад маргаанаа

шийдвэрлэхэд нь туслах

Морь унах

Шийдвэр гаргах

Бусдын мэдрэмжийг

ойлгож байгаагаа

илэрхийлэх

Ямар нэгэн багаж

хэрэгсэл хэрэглэх

Бусдыг дэмжсэн сайхан үг

хэлэх

Гадаад хэлээр ярих Буруугаа хүлээх Яаж амрахаа мэддэг байх

Бүлэг, багт сайн ажиллах

Бусдыг найрсагаар угтах

Бусдын хэрэгцээг мэдэрдэг

байх

Бусдыг тайвшруулах Бусдыг хөгжөөх

Хүнд ямар нэг зүйл зааж

сургах

Асуудал шийдвэрлэх Сонин сайхан санаа гаргах Хоол хийх

Хүнд хэцүү үед сандралгүй

тайван тунгаан бодох

Хүүхэд асрах

Шинэ санааг ойлгох

Төлөвлөгөө гаргаж түүнийгээ

мөрдөх

Өөртөө болон бусдад

найдвартай хүн байх

Асуудлыг олон талаас нь

харах

Хийх ёстой зүйлээ марталгүй

санадаг байх

Аливаа зүйлийн талаар

өөрийн үзэлтэй байх

Санаачлагатай байх

Сэдэв 5

ХҮМҮҮС, ҮНЭТ ЗҮЙЛ БА

ЗАРЧИМ

44


МОДУЛЬ 1: СЭДЭВ 5

ХҮМҮҮС, ҮНЭТ ЗҮЙЛС БА ЗАРЧИМ

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

• Үлгэр дуурайл авна гэдэг нь өөрийн хүндэлж явдаг хүний зан ааш, үнэт зүйл болон биеэ

авч явах байдлыг нь даган дуурайж, амьдралдаа мөрдөхийг хэлнэ.

• Хүн хэн нэгнийг хүндэлж болох ч түүнийг заавал дуурайх албагүй.

• Үлгэр дуурайл болох хүнээсээ үнэт зүйл олж авч болно. Үнэт зүйл нь хүний сонголт, биеэ

авч явах байдалд нөлөөлнө.

• Үлгэр дуурайл авах хүн: Шүтэн биширдэг, хүндэлдэг ба дуурайхыг хүсдэг хүн. Биеэ авч

явах байдал нь бусдад урам зориг өгдөг хүн.

• Үнэт зүйл: Тухайн хүнд чухал эд юмс буюу үзэл санаа.

• Зарчим: Зан авир, биеэ авч явах байдлаа үнэт зүйлээсээ гажуудуулахгүйн тулд дагаж

мөрддөг зүйл. Жишээ нь: Туяа боловсролыг үнэт зүйл гэж үздэг бол “хүн гэр бүл болохоосоо

өмнө сургуулиа дүүргэх ёстой ” гэсэн зарчим баримтлах нь зүйн хэрэг.

ЗОРИЛГО

Энэ сэдвээр бусдад үлгэр дуурайл болдог хүмүүсийн талаар ярилцана. Өөрийн хүндэлж, үлгэр

дуурайл авдаг хүмүүсийг тодорхойлж, эдгээр нь яагаад чухал болох, мөн хүмүүсийн үлгэрлэж

буй үнэт зүйл, тэдгээрээс улбаалан биеэ авч явах зан байдлын тухай хэлэлцэнэ.

ЗОРИЛТ

Энэ сэдвийн төгсгөлд суралцагчид дараах чадвартай болсон байна.

Үүнд:

• Хүндэлж явдаг, өөрт нь эерэг үлгэр жишээ болдог хүнээ тодорхойлж, түүнийг яагаад

хүндэлдэг тухай тайлбарлах.

• Өөрт нь маш чухал таваас доошгүй зүйлийг нэрлэх.

• Өөрийнх нь үнэт зүйлд үлгэр дуурайл болдог хүмүүс хэрхэн нөлөөлдөг, тэдгээр үнэт зүйлс

биеэ авч явах байдалд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлох.

• Өөрийн болон гэр бүлийнхээ баримталж явдаг үнэт зүйлийн ижил ба ялгаатай талыг

тодорхойлох

Бэлтгэх зүйл

• Том цаас, эсвэл самбар

• Маркер, эсвэл шохой

• Үзүүлэнд ашиглах том цаас - 6 ширхэг

• Скоч

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Бидний үлгэрлэн дуурайх хүн хэн бэ?

Суралцагчдаас дараах асуулт асууна:

Хэн нэгнийг биширдэг гэдэг нь ямар утгатай вэ?

Гарч болох хариулт:

--

Хэн нэгнийг биширнэ гэдэг нь түүнийг их хүндэлдэг гэсэн үг.

Үлгэр дуурайл болдог хүн гэж хэнийг хэлэх вэ?

Гарч болох хариулт:

--

Үлгэр дуурайл болдог хүн нь бусдын хүндлэлийг хүлээж, түүний зан ааш, үнэт зүйл, биеэ

авч явж байгаа байдлыг нь хүмүүс даган дуурайхыг хичээж, бусдад урам зориг хайрладаг.

Хүндэлж биширдэг бүх хүн бидний үлгэрлэн дуурайх хүмүүс мөн үү?

Гарч болох хариулт:

--

Үгүй. Хүмүүс хэн нэгнийг биширч болох ч тэдэнтэй адил байхыг хүсэхгүй байж болно.

Суралцагчид дэвтэртээ дараах зүйлийг бичнэ.

Үүнд:

--

Өөрт нь үлгэр жишээ болдог хоёр хүнийг нэрлэх.

--

Яагаад тэр хүмүүсийг хүндэлдэг, мөн амьдралдаа тэдэн шиг байхыг хүсдэгээ тайлбарлах.

--

Тэдгээр хүмүүсээс үлгэр дуурайл авдаг зан чанар, чадварыг жагсаан бичих.

Суралцагчдыг 3-4 хүнтэй бүлэгт хувааж, бүлэг бүрт том цаас, маркер, харандаа өгнө. Бүлгийн

гишүүн бүр эхлээд өөрийн үлгэр дуурайл авдаг хүнийг яагаад сонгох болсон, ямар зан чанартай

талаар хоёр минутын хугацаанд ярина. Дараа нь хамтран, дараах асуултын дагуу ярилцана.

Хүн бүрийн танилцуулсан зүйлийн ижил ба ялгаатай тал нь юу вэ?

Үлгэрлэн дуурайдаг хүмүүсээ ямар учраас хүндэлдэг вэ? Үлгэр дуурайл авдаг хүмүүс,

тэдгээрийн зан чанар, чадварт ямар ижил болон ялгаатай чанар байна вэ?

Бидний амьдралд үлгэр дуурайл болдог хүмүүс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Яагаад эдгээр

хүмүүс бидний амьдралд чухал байдаг вэ?

46 47


МОДУЛЬ 1: СЭДЭВ 5

ХҮМҮҮС, ҮНЭТ ЗҮЙЛС БА ЗАРЧИМ

Багууд ярилцсан зүйлээ нэгтгэн, үлгэр дуурайл болдог хүмүүсийн нэрс, зан чанар, чадвар

зэргийг харуулсан үзүүлэн бэлтгэнэ.

Үзүүлэнгээ хананд тогтоож, бусдадаа танилцуулж, тайлбарлана. Суралцагчид дараах асуултад

хариулна.

Хүмүүсийг хүндлэн бишрэх ямар шалтгаан байдаг вэ?

Ихэвчлэн ямар хүмүүс бидэнд үлгэр дуурайл болж байна вэ?

Эдгээр хүмүүс яагаад бидэнд чухал вэ?

Сүүлийн асуултын хариултыг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Биеэ авч явах байдал, зорилго, үнэт зүйл, хувь хүний хэм хэмжээнд баримтлах чиглэл

болдог.

--

Тэдний эерэг зан үйлийг нь сурвал амжилтад хүрэхэд тусална.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Үнэт зүйл ба өөртөө итгэх итгэл

Үлгэр дуурайл болдог хүмүүс бидний биеэ авч явах байдал ба итгэл үнэмшлийг чиглүүлдэгтэй

адил бидний үнэт зүйл ч бас бидний биеэ авч явах байдалд нөлөөлдөг.

Үнэт зүйлийн тухай суралцагчдаас асууна. Тэдний хэлсэн санааг самбарт бичнэ.

Гарч болох хариулт:

--

Үнэт зүйл гэдэг нь бидний амьдралд чухал зүйл.

--

Энэ нь бидний биеэ авч явах байдлыг удирдан чиглүүлдэг ёс суртахууны зарчим (бидний

юуг зөв, юуг буруу гэж үздэгийг харуулж байдаг зарчим)

Өөрийн баримталдаг үнэт зүйлээ сайн мэдэж байх нь яагаад чухал вэ?

Гарч болох хариулт:

--

Сайн шийдвэр гаргах, сонголт хийхэд тустай.

--

Биеэ зөв, эсвэл буруу авч явж байгааг шүүн тунгаахад чиглэл болно.

--

Адилхан үнэт зүйл эрхэмлэдэг хүмүүстэй ижил төстэй, ойр мэт санагдана.

Суралцагчид хүмүүсийн эрхэмлэдэг үнэт зүйлсийг нэрлэнэ. Тэдэнд санаа өгч, боловсрол гэх

мэт жишээ хэлнэ. Тэдний хэлсэн бүх зүйлийг самбарт жагсаан бичнэ.

Гарч болох хариулт:

• гэр бүл

• найз нөхөд

• гэрлэлт

• хүүхдүүд

• амьтад

• боловсрол

• эрүүл мэнд

• мөнгө

• ажил

• эх орон

• хайр

• гадаад байдал төрх

• шашин

• адал явдал, аялал

• улс төр, нэр нөлөө

• эрх чөлөө

• үнэн бодит байдал

• бусдад туслах

• хөгжиж цэнгэх, амралт чөлөөт цаг, спорт

Суралцагч бүр өөрийн хамгийн чухал таван зүйлийг дэвтэртээ жагсаан бичнэ. Дараа нь гэр

бүлийнхээ хувьд хамгийн чухал зүйлийг бичнэ.

Суралцагчдаас дараах асуулт асууна.

Энэ хоёр жагсаалтад ялгаатай зүйл байна уу? Өөрийн бичсэн зүйлээс жишээ хэлнэ үү?

Юунаас болж жагсаалт ялгаатай байна вэ?

Гарч болох хариулт:

--

Насны ялгаа.

--

Үзэл бодлын ялгаа.

--

Өөр өөр хариуцлага.

--

Өөр үе.

--

Өөрчлөгдөж буй соёл.

Гэр бүлийн болон өөрийн үнэт зүйлийн хоорондох ялгааг мэдэх нь ямар санагдаж байна вэ?

Гарч болох хариулт:

--

Хэцүү.

--

Зөрчил үүсгэдэг.

--

Хэрүүл дэгдээдэг.

--

Өөрөө буруутай мэт санагддаг.

Гэр бүл болон өөрийн чинь үнэт зүйл зарим талаараа ижил байгааг хэрхэн тайлбарлах вэ?

Гарч болох хариулт:

--

Бид гэр бүлээсээ өөрийн үнэт зүйлийг өвлөж авдаг.

--

Гэр бүлийн гишүүд бие биедээ нөлөөлдөг.

Хүний үнэлж эрхэмлэдэг зүйл нь түүний итгэл үнэмшил, үйлдэлд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл,

ямар үнэт зүйл баримталдаг болохыг үйлдэл, итгэл үнэмшил нь харуулдаг. Хүмүүст итгэл

үнэмшил, зарчим, дүрэм журам чухал учраас дагаж мөрддөг гэдгийг тайлбарлаж, дараах

асуулт асууна.

Хэрэв хэн нэгэн өөрт нь боловсрол маш чухал гэж үзэж байвал түүний дагаж мөрддөг ямар

зарчмууд боловсролыг эрхэмлэдэг гэдгийг харуулах вэ?

Гарч болох хариулт:

--

Зурагт үзэх, спортоор хичээллэх, найз нөхөдтэйгөө цаг өнгөрөөх, хөгжин цэнгэх зэрэг

зүйлээс өмнө хичээлээ хийх.

--

Хичээлээ сайн давтаж, амжилттай суралцах.

--

Сурч боловсорсны дараа гэрлэлтийн тухай бодох.

Өөрийн үнэт зүйлээ үнэхээр чухал болохыг харуулсан хоёр зарчмыг суралцагчид тодорхойлно.

Дараа нь суралцагч бүр чухал гэсэн жагсаалтаасаа нэг зүйл, түүнтэй холбоотой зарчмыг

танилцуулна.

Тэднээс дараах асуултыг асууна.

Хүмүүсийн үнэт зүйлийн хооронд ямар ялгаа байна вэ? Ижил зүйл юу байв?

Яагаад эдгээр зарчим чухал вэ?

Гарч болох хариулт:

--

Эдгээр нь бидний биеэ авч явах байдлыг чиглүүлнэ.

--

Эдгээр нь бидний үнэт зүйл болон биеэ авч явах байдлыг холбож өгнө.

--

Зорилгодоо хүрэхэд тусална.

--

48 49


МОДУЛЬ 1: СЭДЭВ 5

Эдгээр зарчмаа байнга дагаж мөрддөг үү?

Гарч болох хариулт:

--

Үгүй

Эдгээр зарчмыг мөрдөөгүй тохиолдолд юу болох вэ?

Гарч болох хариулт:

--

Өөрийн баримталдаг үнэт зүйл, хийж буй үйлдэл хоёр зөрүүтэй байгааг мэдрэх.

--

Өөрийнхөө тухай болон өөрийн үйлдлийнхээ талаар сэтгэл гонсойх.

ДҮГНЭЛТ

Дараах асуултаар ярилцаж, сэдвийг дүгнэнэ.

Яагаад үлгэр дуурайл болох хүмүүс ба үнэт зүйл чухал байдаг вэ?

Эдгээр нь хүний биеэ авч явах байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

--

Үнэт зүйл нь хүний хийж болох, болохгүй зүйлийг чиглүүлж, хүмүүсийн биеэ авч явах

байдалд нөлөөлдөг. Мөн зөв ба буруу үйлдлийг ялгаж өгдөг.

Сэдэв 6

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ БА

ХАРИЛЦАА

50


МОДУЛЬ 1: СЭДЭВ 6

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ БА ХАРИЛЦАА

ТУХАЙН СЭДВИЙН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Өөртөө итгэх итгэл нь амьдрах ухааны бусад чадварын гол суурь нь бөгөөд тэдгээрт

нөлөөлдөг.

Өөртөө итгэх итгэл нь өөрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах чадварт нөлөөлдөг.

Өөртөө итгэх итгэл нь эерэг харилцаа холбоог үүсгэн, түүнийгээ хадгалж үлдэх ба мөн

сөрөг харилцааг эцэслэх чадварт нөлөөлдөг.

Өөртөө итгэх итгэл нь өөрийгөө илэрхийлэх чадварт нөлөөлдөг.

• Ямар ч нөхцөлийг эерэг болон сөргөөр харж болно. Өөртөө итгэлтэй хүн өөрийгөө

эерэгээр хардаг.

• Бид нөхцөл байдлыг эерэгээр, эсвэл сөргөөр харахаа сонгож болно.

ҮЙЛ АЖИЛЛАГАА 1

Өөртөө итгэх итгэл ба хүмүүсийн хоорондох харилцаа

ЗОРИЛГО

Энэ сэдвээр өөртөө итгэлтэй байх нь харилцаа холбоо, шийдвэр гаргах, хүмүүсийн хоорондох

харилцаанд нөлөөлдөг тухай мэддэг болно. Мөн аливаа зүйлийг эерэг талаас нь харж, санаа

бодлоо зохицуулж болох тухай хэлэлцэнэ.

ЗОРИЛТ

Энэхүү сэдвийг судалснаар суралцагчид дараах зүйлийг хийх чадвартай болно.

Үүнд:

Өөртөө итгэх итгэл нь шийдвэр гаргахад нөлөөлөх хоёроос доошгүй жишээг нэрлэх

Өөртөө итгэх итгэл нь хүмүүсийн хоорондох харилцаанд нөлөөлөх хоёроос доошгүй

жишээг нэрлэх

Өөртөө итгэх итгэл нь үе тэнгийнхний дарамт шахалтад хариу үйлдэл үзүүлэхэд нөлөөлөх

хоёроос доошгүй жишээг нэрлэх

Бэлтгэх зүйл

• “Жүжигчилсэн тоглолтын өгөгдөл“ (Нөөц хэрэглэгдэхүүн 6.1) Өгөгдөл бүрийг нэг цаасан

дээр буулгана.

• “Нарны гэрэл ба аадрын үүлс” (Нөөц хэрэглэгдэхүүн 6.2)- суралцагч бүрт нэгийг өгөх,

эсвэл үзүүлэн байдлаар бэлтгэсэн байх

Суралцагчдыг зургаан бүлэгт хувааж, бүлэг бүрт нэг жүжигчилсэн тоглолтын өгөгдөл (Нөөц

хэрэглэгдэхүүн 6.1) өгнө. Бүлэг бүр хоёр өөр төгсгөлтэй, жүжигчилсэн тоглолт бэлтгэнэ. Нэг

төгсгөл нь өөртөө итгэлгүй хүн, нөгөө төгсгөл нь өөртөө итгэлтэй хүн тухайн нөхцөлд хэрхэн

биеэ авч явахыг үзүүлнэ. Жүжигчилсэн тоглолтыг 3-5 минутын хугацаанд үзүүлнэ.

Суралцагчид жүжигчилсэн тоглолтдоо аль болох олон хүн хамруулахыг хичээх хэрэгтэй.

Ихэнх жүжигчилсэн тоглолт нэгээс илүү үзэгдэлтэй тул бүх хүнд оролцох боломж олгохын

тулд үзэгдэл бүртээ суралцагчдаа солино. Бүлгүүд 20-30 минутад жүжигчилсэн тоглолтоо

найруулж бэлтгэнэ.

Тэд эхлээд өөртөө итгэлгүй, дараа нь өөртөө итгэлтэй хүний үйлдлийг харуулсан жүжигчилсэн

тоглолт үзүүлнэ. Эхний жүжигчилсэн тоглолтын дараа дараах асуултыг асууна.

Өөртөө итгэлтэй байдлыг хэрхэн харуулсан бэ?

Өөртөө итгэлгүй байдлыг хэрхэн харуулсан бэ?

Тэдгээр үйлдлийн богино хугацааны үр дагавар юу вэ?

Тэдгээр үйлдлийн урт хугацааны үр дагавар юу вэ?

Бүлэг бүрийн жүжигчилсэн тоглолтын дараа дээрх асуултаар ярилцана.

Бүх багийн жүжигчилсэн тоглолтын хэлэлцүүлгийн дараа ангиараа хамтран дараах асуултын

дагуу ярилцана.

Өөртөө итгэлгүй хүн бусадтай хэрхэн ярьж байна?

Өөртөө итгэлтэй хүн бусадтай хэрхэн ярьж байна?

Өөртөө итгэлгүй хүн ямар шийдвэр гаргасан бэ?

Өөртөө итгэлтэй хүн ямар шийдвэр гаргасан бэ?

Өөртөө итгэлгүй байдал нь хүмүүсийн харилцаанд хэрхэн нөлөөлөв?

Өөртөө итгэлтэй байдал нь хүмүүсийн харилцаанд хэрхэн нөлөөлөв?

52 53


МОДУЛЬ 1: СЭДЭВ 6

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ БА ХАРИЛЦАА

ҮЙЛ АЖИЛЛАГАА 2

Нарны гэрэл ба аадрын үүлс

Хүмүүс өөр өөр бодолтой байдгийн улмаас нэг үйл явдлыг өөр өөрөөр харах тохиолдол

цөөнгүй байдаг. Бодлоо өөрчилснөөрөө өөрийн сэтгэгдэл мэдрэмж, тухайн үеийн сэтгэл зүйн

байдлаа өөрчлөх боломжтойг тайлбарлана.

Суралцагчдыг хосоор нь баг болгон, тэдэнд “Нарны гэрэл ба аадрын үүлс” (Нөөц хэрэглэгдэхүүн

6.2) тараах хуудас өгнө. Эсвэл том цаасан дээр бичээд, самбарт тогтоож, суралцагчид

дэвтэртээ хуулж авна.

Эхний жишээн дээр дараах асуултын дагуу суралцагчидтай ярилцана.

Энэ тохиолдолд Сараад ямар байх вэ?

Энэ тохиолдолд Мөнхжаргалд ямар байх вэ?

Энэ хоёрын аль нь илүү тустай үйлдэл вэ?

Дээрхийн адилаар дараагийн хоёр жишээн дээр ажиллана. Дээрх гурван асуултын дагуу

хэлэлцээд, эдгээр нөхцөл агуулгын хувьд ижил боловч тухайн хүн тэрхүү үйл явдалд хэрхэн

хандаж буй нь өөр байсан, бид ч өөрийн бодлоо сонгож болно гэдгийг хэлнэ. Хосууд хамтран

дараагийн гурван жишээн дээр ажиллана. Хоёулаа ижил, эсвэл өөр өөр хариулт бодож олно.

Энэ дасгалыг 6-8 минутын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Хос бүр өөрийн бодлын бөмбөлөгт

бичсэн хариултаа бусдад уншиж танилцуулна. Бусад суралцагчдаас ийм тохиолдолд ямар

сэтгэгдэл төрж байгааг асууна. Хүний тухайн үеийн сэтгэл санааны байдал өөрөөс нь

хамаардаг. Тиймээс хүн өөрийн сэтгэгдэл мэдрэмжээ хянаснаараа бодлоо хянаж чадна

гэдгийг суралцагчдад ойлгуулахын тулд дараах асуултын дагуу ярилцана.

Аадрын үүлс, эсвэл нарны гэрэл бодлын аль нь бодогдож байвал сайхан бэ?

Өөрийгөө нарны гэрэл бодолтой хүн гэж бодож байна уу, эсвэл аадрын үүлс бодолтой хүн гэж

бодож байна уу?

Бидний аадрын үүлс, эсвэл нарны гэрэл бодолтой байхыг ихэнхдээ хэн тодорхойлдог вэ?

Аадрын үүлс бодлоос нарны гэрэл бодол руу шилжихийн тулд юу хийх ёстой вэ?

ДҮГНЭЛТ

Суралцагчдаас дараах асуулт асууж, хариултыг илүү тодорхой болгохын тулд жүжигчилсэн

тоглолтын өгөгдлөөс иш татахыг хүснэ.

Өөртөө итгэлгүй хүн үе тэнгийнхний шахалтад орохоор юу гэж боддог вэ?

Гарч болох хариулт:

--

Үүнийг хийхгүй бол тэд надад дургүй болно гэж бодох.

--

Хүсэхгүй байгаа ч үгүй гэж хэлж чадахгүй байх.

--

Аливаа зүйлийг хийж чадахгүй байх гэж бодох.

--

Найз залуугаасаа (охиноосоо) холдвол дараа нь хэн ч олдохгүй байх гэж бодох.

Өөртөө итгэлгүй хүнд үе тэнгийнхний дарамт шахалт хэрхэн нөлөөлдөг вэ?

Гарч болох хариулт:

--

Хүмүүсийг шийдэмгий бус болгодог.

--

Бусдад үл таашаагдах шийдвэр гаргахаас айдаг болгодог.

--

Бусдын шийдвэр өөрийнхөөс нь дээр гэдэгт итгүүлдэг.

--

Өөрийн биш, харин бусдын хүсч байгаа зүйлийг хийхэд хүргэдэг.

Өөртөө итгэлтэй хүн үе тэнгийнхний шахалтад орвол ямар үйлдэл хийдэг вэ?

--

Бусадтай санал зөрж байгаа тохиолдолд зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн, өөрийн

шийдвэрээ гаргана.

--

Шийдвэрээ гаргахдаа бусдын саналыг асууж, тунгаан бодно.

Өөртөө итгэлтэй байдлаас хамааран гаргасан шийдвэр, хүмүүстэй харилцах харилцаа, хэл

ярианд нөлөөлсөн туршлагаасаа ярилцаж, энэ сэдвийг өндөрлөнө.

54 55


МОДУЛЬ 1: СЭДЭВ 6

ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ БА ХАРИЛЦАА

НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.1 НӨӨЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН 6.2

ЖҮЖИГЧИЛСЭН ТОГЛОЛТЫН ӨГӨГДӨЛ

1. Танд урьд нь хэзээ ч эсрэг хүйсийн найз байгаагүй гэж төсөөлнө. Танай сургууль дээр

нэгэн алдартай хүн иржээ. Тэр таныг сонирхож буй бөгөөд бүжгэнд урьсан байна. Харин

ангийнхан чинь чамайг шоолно. Тэр хүн чамайг зөвхөн ашиглахыг л хүсч байна шүү дээ

гэж тэд хэлнэ (Та тэр хүнд болон ангийнхандаа юу гэж хэлэхээ жүжигчилсэн тоглолтдоо

оруулаарай).

НАРНЫ ГЭРЭЛ БА ААДРЫН ҮҮЛС

Доор өгөгдсөн нөхцөл ба бодлын бөмбөлгүүдийг хар. Зарим бодол нь нарны гэрэл, зарим нь

аадрын үүлс юм. Эдгээр бодол хүнд ямар сэтгэгдэл төрүүлэх вэ? Бүлгийн бусад гишүүдтэйгээ

үүнийг хэлэлцээрэй.

Хоосон бөмбөлгүүдийг нарны гэрэл ба аадрын үүлс бодлоор дүүргэнэ.

2. Эртний нэгэн анд чинь таныг үргэлж шүүмжилж, өөрийнхөө тухай муугаар төсөөлөхөд

хүргэдэг. Тэр ямар нэг зүйл хийх буюу хэлж, таныг үргэлж эвгүй байдалд оруулдаг. Найзууд

чинь ямар нэг арга хэмжээ авахыг зөвлөнө. Та юу хийх вэ? (Та тэр шүүмжлэгч найздаа болон

бусад найзууддаа юу гэж хэлэхээ жүжигчилсэн тоглолтдоо оруулаарай).

Нар гарахад .... гэж Сараа бодов.

Маш сайхан байна. Бид гол руу явж болох нь.

Төмөр үдэшлэгт уригдаад ... гэж бодов.

Нар гарахад Мөнхжаргал ... гэж бодов.

Ээ чааваас. Их халах нь ээ дээ.

Хөлөрч гүйцнээ.

Сувдаа үдэшлэгт уригдаад... гэж бодов.

3. Найз хөвгүүн чинь өөртэй нь унтахыг шаардана. Та хүсэхгүй байна. Гэвч тэр өөр охид

олдоно гэж хэлнэ. Та түүний хэлснийг бараг зөвшөөрнө. Учир нь та сургуулийн хамгийн

хөөрхөн охин биш. Түүнтэй унтахгүй бол түүнийгээ алдах вий гэж та айж байна. Өчигдөр

л гэхэд найз чинь түүнтэй сээтэгнэж байсныг та харсан (Та найз хөвгүүндээ болон түүнтэй

сээтэгнэж байсан охинд юу гэж хэлэхээ жүжигчилсэн тоглолтдоо оруулаарай).

Хишгээ сурлагаараа ангидаа тэргүүлээд ...

гэж бодов.

Даваадорж сурлагаараа ангидаа тэргүүлээд

.... гэж бодов.

4. Та найз хөвгүүнтэйгээ хамт хамгийн сайн эрэгтэй найзтайгаа уулзахаар очно. Хэсэг

ярилцсаны дараа найз хөвгүүн чинь хардаад, гарч явна. Дараа нь найз хөвгүүн чинь, хэрэв

тэр найзтайгаа уулзахаа болихгүй бол тантай үерхэхгүй гэж сүрдүүлнэ. Энэ үед нөгөө дотны

найз чинь тантай үерхэхийг санал болгоно (Та найз хөвгүүндээ болон дотны найздаа юу гэж

хэлэхээ жүжигчилсэн тоглолтдоо оруулаарай).

5. Та найз охиныдоо очлоо. Тэдний гэр бүлийнхэнтэй хамт хоол идэж суутал, тэд таны охин

дүүг их чалчаа, ховч гэж шүүмжилнэ (Та найз охиндоо болон түүний гэрийнхэнд юу гэж

хэлэхээ жүжигчилсэн тоглолтдоо оруулаарай).

6. Та найз охиныдоо очлоо. Тэдний гэр бүлийнхэнтэй хамт хоол идэж суутал, тэд таны эрэгтэй

дүүг замбараагүй, олон охинтой найзалдаг гэж шүүмжилнэ (Та найз охиндоо болон түүний

гэрийнхэнд юу гэж хэлэхээ жүжигчилсэн тоглолтдоо оруулаарай).

Баярын найз нь түүнд дэвтрээ өгөхийг

хүссэнгүй. Баяр ... гэж бодов.

Сүхбаатарыг сургуулийн захирал дуудахад

тэрээр ... гэж бодов.

Жаргал автобуснаасаа хоцроод гэр рүүгээ

алхах болоход тэрээр ... гэж бодов.

Жаргалмаагийн найз нь түүнд дэвтрээ

өгөхийг хүссэнгүй. Жаргалмаа ... гэж бодов.

Мандухайг сургуулийн захирал нь дуудуулахад

тэрээр ... гэж бодов.

Пүрэв автобуснаасаа хоцроод гэр рүүгээ

алхах болоход тэрээр ... гэж бодов.

56 57


БАГЦ СЭДВИЙН ДҮГНЭЛТ

Энэ багц сэдвийн хүрээнд хэлэлцсэн агуулгын талаар суралцагчид ямар сэтгэгдэл, бодолтой

байгааг асууж, ярилцана.

--

Энэ багц сэдвийн ямар дасгал ажил нь хамгийн сонирхолтой байсан бэ? Яагаад?

--

Шинэ, сонирхолтой санагдсан, эсвэл шинээр сурсан зүйлийнхээ тухай хэлнэ үү?

--

Ямар зүйлийг ойлгоход хэцүү байсан бэ? Энэ багц сэдвийн агуулгатай холбоотой асуух

зүйл байна уу?

--

Шинээр сурсан чадвараас алийг нь хэрэглэхэд хүндрэлтэй гэж бодож байна вэ? Уг

чадварыг эзэмшихийн тулд юу хийж болох вэ? Мөн бие биедээ хэрхэн тусалж болох вэ?

--

Яагаад эдгээр чадварыг эзэмших нь чухал гэж бодож байна вэ?

--

Эдгээр чадварыг бодит амьдралд хэрэглэж үзсэн үү? Ямар үр дүн гарсан бэ?

--

Эдгээр чадварыг эзэмших нь ямар ач холбогдолтой вэ?

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

--

Өөртөө итгэх итгэлийг тодорхойлж, үнэлэх нь” дасгалд “Assessing Self-Esteem” (Peterson,

1993, pp 74-77) материалыг зөвшөөрөлтэйгээр ашиглав.

--

Өөртөө итгэх итгэл” асуулга нөөц хэрэглэгдэхүүнд “Participant Handout: Self-Esteem Quiz”

(Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 7, p. 21) материалыг

зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

Өөртөө итгэх итгэл” асуулгын хариу нөөц хэрэглэгдэхүүнд “Participant Handout: Self-Esteem

Quiz” (Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 7, p. 23)

материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Эмэгтэйчүүд ба эрэгтэйчүүдийн тухай үзэл” дасгалд “Session three: Gender Perceptions

and Expectations” (The Centre for Development and Population Activities, 1996, pp. 11-15)

материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Хүйсийн талаарх соёлын сөрөг үзлийг няцаах нь” дасгалд “Session three: Gender Perceptions

and Expectations” (The Centre for Development and Population Activities, 1996, pp. 11-15)

материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Хурууны хээ – Би бусдаас хэрхэн өвөрмөц байдаг вэ?” дасгалд “Unit 1: Fingerprint Pictures”

(Anderson, Beels & Powell, 1994, Theme 8, pp. 5-6) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн

ашиглав.

--

“Урам хайрлах” дасгалд “Unit 4: Words of Praise” (Anderson, Beels & Powell, 1994, Theme 8,

pp. 5-6) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Хэн шийддэг вэ?” дасгалд “Unit 2: Pulling My Own Strings” (Anderson, Beels & Powell, 1994,

Theme 8, pp. 7-9) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Дүрслэн харах чадвар” дасгалд “Unit 3: I Can Do That!” (Anderson, Beels & Powell, 1994,

Theme 8, pp. 10-12) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Нарны гэрэл ба аадрын үүлс” дасгалд “Unit 6: Sunshine and Thunderclouds” (Anderson,

Beels & Powell, 1994, Theme 8, pp. 17-18) материалыг зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

“Жүжигчилсэн тоглолтын өгөгдөл” нөөц хэрэглэгдэхүүнд “Participant Cards: Situation Card”

(Peace Corps Center for Field Assistance and Applied Research, 2000, Pt. 7, p. 31) материалыг

зөвшөөрөлтэйгээр өөрчлөн ашиглав.

--

The Centre for Development and Population Activities. (1996). The CEDPA Training Manual

Series: Vol. 3. Gender and Development. Washington D.C.: The Centre for Development and

Population Activities.

--

Peace Corps Center for Field Assistance and Applied Research. (2000). Peace Corps life skills

manual (Information Collection and Exchange Publication No. M0061). Washington, DC: Information

Collection and Exchange.

--

Peterson, J. S. (1993). Talk with teens about self and stress. Minneapolis, MN: Free Spirit Publishing.

--

Reynold, B. (1992). The Four Conditions of Self-Esteem, 2nd ed. Santa Cruz, Calif.: ETR Associates.

--

Ребекка Уаттэрс. (2003). Амьдрах ухаан: Өөртөө итгэх итгэл. Цуврал ном. БСШУЯ, НҮБын

Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус. Шведийн хөгжил, хамтын ажиллагааны

агентлаг.

--

Ребекка Уаттэрс., Байгалмаа,Ч. (2007). Амьдрах ухааны чадварууд: Өөртөө итгэх итгэл.

Цуврал ном. БСШУЯ, НҮБ-ын Хүн амын сан, Монгол дахь Энх тайвны корпус.

58 59


Энэхүү багц гарын авлага нь үнэгүй тараагдах бөгөөд зарж

борлуулахыг хориглоно!

ISBN:

More magazines by this user
Similar magazines