Journal of Eurasian Studies - EPA

epa.oszk.hu

Journal of Eurasian Studies - EPA

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

_____________________________________________________________________________________

байна. Харин есөн татарын тухайд дараах зүйлийг нэмж хэлж болно. Түрэгийн Озмыш тигинийг,

742 оны намар анх удаа довтолсны дараа уйгурын Баянчор, Хэйрэ‐ийн эхэн дэх Үч Биркү хэмээх

газарт нэр үл мэдэгдэх нэгэн аймгийг өөртөө нэгтгэсэн байж болох тухай бид дээр цухас дурдсан.

Бидний бодлоор эл аймаг бол Түрэгийн Билгэ Могилян хааны гэрэлт хөшөөнд нэр анх гарсан есөн

татар байх боломжтой. 14 Тэгээд ч 747 онд есөн татар, Уйгурын холбоотны тоонд нэр дурдагдаж

байгаа нь ингэж үзэх бололцоог олгож байгаа юм.

Ер нь 745‐747 оны үед Уйгур улсад ямар ямар аймаг харьяалагдаж байсан талаарх сурвалжийн

мэдээ бий. “Тянь баогийн эхэнд уйгур ябгу И‐бяо‐би, Түрэгийн бага шадын ач Озмыш хааныг гэнэт

довтолж үгүй хийв. Ойрмогхон тэрээр есөн овгийн хаан суужээ. Энэ цагаас эхлэн өнөөг хүртэл есөн

овог нэрийг мөн [уйгур] нэр зүүв. ... Хуйхө (уйгур), пугу (буку?), хунь, баегу (байырку), тунло (тонра),

сыцзе (сикёр?), циби – энэ долоон аймаг эхнээсээ байсан, мөн абусы, гулуньугу � нар есөн овог болой.

Гэхдээ би (ө.х. эмхтгэгч) сүүлийн хоёр овгийг Тянь баогаас хойш энэ долоон овогтой эн тэнцүү

болсон гэж сэжиглэж байна” гэж «Тан хуйяо»‐д тэмдэглэснийг Эдвин Пүллиблэнк эшилжээ. 15

Гэхдээ энэ мэдээнд дурдагдсан аймгуудаас абусы 742‐754 онд уйгуртай холбоотон байгаагүй бол

тонра аймгаас, зарим сурвалжийн мэдээгээр мянга гаруй зарим сурвалжийнхаар таван мянгаад

өрх айл, 742 он гэхэд Тан улсын хилд нүүж очсон ажээ. 16

Тиймээс А.Г.Малявкин, Уйгурын хаант улсын бүрэлдэхүүнд 740‐өөд онд есөн огузын дараах

аймаг, уйгур, буку/букут, хунь/кунь, байирку, тонра, сёгир/сёкир, киби багтаж байсан, мөн 714‐715 оны

үест түрэгт цохигдож, Тан улсын хил дагуу нутаглахаар, түм гаруй өрхийн пугу/бокут, абусы нарын

хамт нүүж ирсэн эдиз аймгийг бас анхнаасаа уйгурын холбоотон байсан гэжээ. 17

Чингэхлээр 740‐өөд онд басмил, карлукаас гадна бокут, хунь, тонра, сёкир, киби, эдиз зэрэг токуз

огуз, мөн байырку, есөн татар гэсэн 10 орчим аймаг, уйгуртай эвсэж байжээ гэж үзэж болно.

II. Эвслийн задрал, шалтгаан, шинэ бүлэглэлүүд.

Уйгур улсыг үндэслэгч Кутлук Билгэ Көл хаан 747 оны II хагаст нас эцэлсний дараа хүү “... Эл

Этмиш Уйгурын хаан суув.” 18 Гэхдээ мөн бичээсийн мэдээгээр Уйгур улсад “хаан ... хоёр болов.

Чингэхдээ нэг нь хуурамч хаан байсан” 19 гэж өгүүлдэг. Хуурамч хаан нь байырку аймгийн тэргүүн,

Уйгурын ябгу, Тай Билгэ тутук мөн гэдэгт судлаачид санал нэгтэй байдаг.

Мөн Түрэг улс болон басмил, карлук аймагтай өрнүүлсэн 742‐747 оны дайнд нэг эвсэл болж

оролцсон уйгур хийгээд байырку түрүүт есөн огуз ба есөн татар аймаг ийнхүү хоёр талцах болсон

шалтгааныг сурвалжид, “Тай Билгэ тутук өшилсний учир, ганц, хоёр язгууртан өшилсний учир,

14 Tekin T, 2008. p. 62 BK D34


K.Czeglédy, абусы (abuz) бол токуз‐огузын сикэр (sikär) аймгийн нэг салбар гэдэг. [Czeglédy K, 1973. p. 266] Энэ саналыг,

Colin Mackerras мөн баримталдаг ба тэр, абусы‐г сыцзе‐гээс салбарласан, гулуньугу нь хоёр аймаг нэгдсэнээр бий болсон

гэжээ. [Mackerras C, 1990. p. 320]

15 Pulleyblank E.G, 1956. p. 39

16 Малявкин А.Г, 1989. с. 174; Liu Mau‐tsai, 1958. s. 180, 230

17 Малявкин А.Г, 1983. сс. 6, 130; Малявкин А.Г, 1981. сс. 84‐85; Малявкин А.Г, 1989. сс. 173‐174

18 Кляшторный С.Г, 1983. с. 89

19 Tekin T, 1988. pp. 115‐116

_____________________________________________________________________________________

© Copyright Mikes International 2001‐2010 60

More magazines by this user
Similar magazines