Journal of Eurasian Studies - EPA

epa.oszk.hu

Journal of Eurasian Studies - EPA

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

_____________________________________________________________________________________

татар нар оролцсон гэх сэжгийг төрүүлэх мэдээ, баримт Могойн Шинэ усны бичээст үлдээгүй

ажээ.

Хоёр. Байлдааны ажиллагааны дунд (749.6 сараас‐9 сар) үе:–

Бургу‐ийн тулалдаанд ялагдсан есөн огузууд өөрийн нутаг болох Сэлэнгэ мөрөн лүү нүүсэн

бололтой. Тэднийг мөшгүүлэхээр Баянчор Торян хаан, Сэлэнгийн гэдрэг (араас), Йылун голын

баруун бие Шып толгой хүртэл цэрэг илгээжээ.

Харин есөн огузууд, цэрэг зэвсгийн хүчээ дахин базааж, Сэлэнгийн Шып толгойд цэрэг

хуралдуулахаар болзсон байна. Шып толгойд огуз (байырку) аймаг цэргээ хуралдуулж байх цагт

Уйгурын Баянчор Торян хаан өөрийн түшмэдийн нэгт цэрэг захируулан дайлаар мордуулсан ба

Уйгурын цэрэг 749.6.18‐нд огузтай (байыркутай) байлджээ. Могойн Шинэ Усны мэдээг үндэслэвэл,

уйгурын цэрэг огузыг Сэлэнгэд шахаж цавчиж, үлдэн хөөхөд огузууд бөөнөөрөө Сэлэнгэ уруудан

буруулжээ. Улмаар уйгур цэрэг Сэлэнгэ гэтэлж огузуудыг мөшгөн гүйцэж дахин тулалдаж цөөнгүй

огуз цэргийг олзолсон бололтой. Улмаар олзолсон арван эрийг буцаан огуз (байырку) нарт илгээж,

«Тай Билгэ тутук өшилсний учир, ганц, хоёр язгууртан өшилсний учир хар иргэн та нар үхэхэд

хүрлээ, эчигтүн өлсөхгүй, ядрахгүй та нар гэж хэлэв, дахиж хүчээ өгөгтүн» гэх утгатай ухуулгын

чанартай дуу бариулжээ. Мөн огузуудыг дагаж ирэх хугацааг зааж болзсон ажээ. Гэтэл огузууд

(байырку) дагаж орх нь байтугай дахин есөн татартай холбоолж уйгурын эсрэг тэмцэхээр

тохиролцсон тул Баянчор Торян хаан 749.9.17‐нд цэргээ дайлаар мордуулав. Энэ үед Уйгураас

талбисан туршуул (алгинч) цэрэг ирж огузыг (байырку) мөн дайлаар ирж буй талаар мэдүүлжээ.

Могойн Шинэ Усны бичээсийн мэдээгээр бол огуз (байырку) ба есөн татар нь цаг болзож уйгурыг

гэнэдүүлэн хоёр талаас нь зэрэг байлдахаар төлөвлөсөн янз ажиглагддаг. Уйгурын Баянчор Торян

хаан ч ийм нөхцөл байдал үүсч байгааг анзааран эн тэргүүнд огузыг (байыркуг) гэнэт довтлон

Чыгылтыр нууранд бутцохижээ.

Байырку аймгийн тэргүүн Тай Билгэ тутук уйгурт ялагдаад, Тан улсын хааны Тяньшигийн VIII

оны арван сарын улаагчин туулай өдөр (749.11.18), баруун нийслэл Чанань‐д ирж, Тан улсын хааны

ордонд бараалхжээ. 32

Тай Билгэ тутук Тан улсад очсон нь, А.Камаловын үзэхээр, Тан улсаас цэрэг зэвсгийн тусламж

хүсэх зорилготой байсан гэнэ. 33

Гурав. Байлдааны ажиллагааны төгсгөлийн (749.6 сараас‐9 сар) үе:–

Тай Билгэ тутукын толгойлсон эвслийн нэг гол хүчийг байлдан дарсан ч Уйгурын дорнод хөрш

есөн татарууд дайсагнасан хэвээр байсан тул Баянчор Торян хаан цэргээ авч татарыг дайлаар

морджээ. Улмаар Хэйрэ‐ийн эх Гурван Биргү‐д есөн татартай зууралдан тулалджээ. Гурван

Биргү‐гийн тулалдаанд ялагдсан есөн татарын хагас иргэн нь, Могойн Шинэ Усны мэдээгээр

Уйгур улсад дагаар орсон бөгөөд харин үлдсэн хагас иргэн нь хаашаа буруулан нүүсэн нь

тодорхойгүй. Тус бичээсийн E7‐д ***qa/ха гэсэн төгсгөлийн хэдэн үсэг үлдсэнд тулгуурлан

G.Ramstedt, С.Е.Малов нар «qitanqa / хидан руу» хэмээн нөхөн сэргээсэн бол K.Czeglédy, «qarluqa /

32 Чэнь Чжунмянь, 1958. т. 473

33 Kamalov A, 2003. p. 84

_____________________________________________________________________________________

© Copyright Mikes International 2001‐2010 66

More magazines by this user
Similar magazines