Journal of Eurasian Studies - EPA

epa.oszk.hu

Journal of Eurasian Studies - EPA

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

_____________________________________________________________________________________

карлук руу» гэж сэргээснийг А.Камалов дэмжжээ. 34 Энд анхаармаар хэдэн зүйл байна, нэгд, есөн

татарыг дийлэнх судлаачид одоогийн Монгол Улсын дорнод хэсгээр нутаглаж байсан гэж үздэг.

Харин уйгурууд эртнээс Сэлэнгэ мөрний эх, дунд биеэр нутаглаж ирсэн бөгөөд өгүүлэн буй үед

уйгурууд Монголын төв хэсэгт суурьшиж байсан юм. Тиймээс уйгурт дагаар орхогүй гэж шийдэн

зайлж нүүж байгаа есөн татарын хүн ам олон аймаг, уйгуруудын нутгийг шувтлан гарч баруун зүгт

нүүсэн гэдэг нь их эргэлзээтэй. Хоёрт, есөн татарууд заавал хэн нэгэн аймагт дагаар орох

шаардлагагүй хүчирхэг аймаг байсан тул хидан руу ч нүүсэн эсэх нь эргэлзээтэй. Хэрэв татарууд

бөөнөөрөө ийн нүүсэн аваас руни бичгийн бус сурвалжид бүдэг бадаг мэдээ үлдэх болов уу. Есөн

татарын хагас иргэн карлукт нэгдсэн гэх K.Czeglédy‐ийн санал нь Гардизигийн тэмдэглэж

үлдээсэн кимак аймгийн бүрэлдэлд оролцсон татарын домгоос улбаатай бололтой. Гэхдээ уул

домогт, Татарын эзэн нас барсны дараа үлдсэн хоёр хүүгийн бага нь татар аймгийг тэргүүлэх

эрхийн төлөө ахыгаа хорлох санаа нь үл бүтсэнээс болоод ойрын хэдэн шадар хүнээ авч зугтаасан

тухай тодорхой өгүүлдэг. 35 Өөрөөр хэлбэл, домогт, Татарын дотоодод болсон үйл явдлаас

шалтгаалан цөөн тооны татарчууд өрнө зүгт нүүсэн тухай дурдаж байна. Гэтэл Могойн Шинэ

Усны бичээст, уйгурт ялагдсан татарын нийт хүн амын хагас нь буруулан нүүсэн тухай өгүүлж

байгаа нь Гардизигийн тэмдэглэсэн домгоос огт өөр үйл явдал болох илт харагдаж байна. Гуравт,

«q a » үсгийн дараах «kirti» хэмээх үгийг олонх судлаач «нэгдсэн, орсон, хүрсэн» гэж орчуулжээ.

Гэвч тус «kir» үг нь «элсэх, шургах» гэсэн утгыг бас агуулдаг. 36 «Kir» хэмээх үгийн «шургах» гэх

утгатай холбон ганц баримт дурдъя. Тан улсын хуучин сударт, хидан нарыг “ямагт си нартай

байлдана, амжилт үл олвоос Циншань болон Сяньбишань уулнаа хоргодоно” 37 хэмээн

тэмдэглэжээ. Күмоси аймагтай байнга зэвсэг зөрүүлдэг хиданчууд ялагдал хүлээвэл, Циншань,

Сяньбишань уулнаа шургадаг гэсэн утгыг энэ мэдээ агуулж байна. Есөн татарчууд, хидантай адил

нүүдэлчид, тиймээс тэднийг Гурван Биргү‐д, уйгурт ялагдсаны дараа өөрсдийн сайн мэдэх бэрх,

бартаатай уул буюу нутаг уснаа очиж суугаагүй гэх үндэслэл лав байхгүй. Тиймээс тухайн мөрийг

«тэр сарын арван таванд Хэйрэ‐ийн эх Гурван Биргү‐д Татартай хутгалдан тулалдав, хагас иргэн нь

дагаар ирэв, хагас иргэн нь [газрын нэр?]ха‐д шургав» гэж унших саналтай байна.

Гурван Биргү‐гийн тулалдаанаар, Баянчор Торян хааны тэргүүлсэн уйгурууд болон түүний

талынхан, Тай Билгэ тутукын тэргүүлсэн есөн огуз (байырку), есөн татарын эвслийн хооронд

өрнөсөн дайны гол хэсэг нь өндөрлөсөн бөгөөд уйгурууд давуу байдалтай болсон ч, есөн огузтой

хамсаж байсан есөн татарууд, уйгуртай дахин зэвсэг зөрүүлжээ.

Тай Билгэ тутукын эвслээс есөн огуз (байырку) нарыг буулган авч амжсан Уйгурын Баянчор Торян

хаан, улсдаа шинэтгэл хийж, өөрийн хоёр хөвүүндээ ябгу цол олгон, зүүн, баруун гарыг

захируулаад улмаар чик аймгийг дайлжээ. Харин барс жилийн намраас дараа оны билгийн таван

сар хүртэл дахин есөн татартай байлдсан бололтой. Могойн Шинэ Усны бичээст энэ талаар

“үүний хойно тэр жилийн [750 оны] намар урагшаа [дорно зүгт] зорчив, татараас асуув. Туулай

жилийн [751 он] таван сар хүртэл …” хэмээн тэмдэглэжээ. Бичээсийн үг үсэг нь алга болсон хэсэгт

34 Малов С.Е, 1959. с. 40, вост. 19; Czeglédy K, 1973. p. 265; Kamalov A, 2003. p. 86

35 Бартольд В.В, 1973. с. 43

36 Древнетюркский, 1969. с. 308

37 Материалы., 1984. с. 157

_____________________________________________________________________________________

© Copyright Mikes International 2001‐2010 67

More magazines by this user
Similar magazines