Journal of Eurasian Studies - EPA

epa.oszk.hu

Journal of Eurasian Studies - EPA

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

_____________________________________________________________________________________

есөн татартай дахин тулалдсан эсвэл дагаар оруулсан тухай өгүүлбэр байсан болов уу гэж

таамаглаж байна.

Уйгурууд Төв Азийн нүүдэлчдийг хэрхэн манлайж улсын толгойд суусан талаар өгүүлсэн

гуравдахь хэсгийг базаж хэлбэл, Баянчор ба Тай Билгэ тутукын хооронд өрнөсөн хаан ширээний

төлөөх тэмцэлд есөн татар аймаг огузуудаас дутахгүй үүрэг гүйцэтгэж, 749 оны намар Тай Билгэ

тутукын эвсэл томоохон ялагдал хүлээсний дараа ч гэсэн бие даан уйгуртай тэмцэлдэжээ. Ер нь

есөн татарчууд Түрэгийн Мочжо Капаганы хаанчлалын сүүлээр ч хүчирхэг нэгэн байж, Түрэг

улсад тохиолдсон байгалийн гамшигт үзэгдлийг далимдуулан түрэгүүдтэй байлдаж байсан.

Чухамдаа, есөн татарчууд VIII зууны эхнээс эхлэн Төв Азийн нүүдэлчдийн улс төрийн амьдралд

идэвхтэй оролцож, ялангуяа Түрэгийн хожуу хаант улс мөхсний дараа өрнөсөн, Төв Азийн

нүүдэлчдийг хэн тэргүүлэхийн төлөөх тэмцэлд байырку зэрэг аймагтай хамсаж, томоохон

тэмцлийг хийсэн хүчирхэг улс төрийн хүчин байжээ.

IV. Aγu, Bükägük, Burγu, Käyrä bašï Üč Birkü.

Aγu.

Есөн татартай холбогдож руни бичгийн дурсгалд дурдагдсан анхны газрын нэр бол ʹАгуʹ

болой. 38

Энэ газрын байршлын талаар Б.Я.Владимирцов дараах саналыг хэлжээ. Тэрбээр, Орхоны

бичээст буй “… aγu (V.Thomsen, Inscriptions de lʹOrkhon, p. 126). Энэ нь Ага буюу Ага гол ба

Байгалийн чанад дахь Агын голын хөндийн (монгол бичгээр aγu, буриадаар aђă) нэр юм шиг

байна. Орхоны бичээст toguz tatar‐ын ʹ9 татарʹ цэрэгтэй нэгдсэн огузуудтай Туркийн хааны хийсэн

хоёр тулалдааны тухай үйл явдалтай холбон aγu‐ийн тухай тэмдэглэжээ” хэмээн дурдаад улмаар

“тэгсэн ч монголд aγu>aђă гэдэг нэртэй өөр газар олдож болох юм гэдгийг юутай ч атугай

тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь Өвөрмонголд үүнтэй төстэй нэртэй нэг гол бий” гэж бичсэн

байдаг. 39

Түүний илтгэлд хоёрын зэрэг эргэлзээтэй санал байна.

Нэгд, Агу (aγu) гэдэг нь түрэг үг гэдэг нь эргэлзээтэй бөгөөд энэ талаар дараах тайлбарыг харна

уу.

«Монголын нууц товчоон»–ы §141–д: Эргүнэд цутгах Гэн мөрний шинааны агуу (уудам) нуга гэж

бий. Эргүнэ мөрөнд цутгах Гэн мөрний шинааны агуу нуга буюу «sinaʹa–yin aʹunuʹu» гэсэн үгийг

Игор дө Рахевилз «хагас арлын том хошуу» буюу хоёр голын билчир дэх хошуу хэмээн

тайлбарлажээ. 40

Хоёрт, Б.Я.Владимирцов, Агу ба одоогийн ОХУ‐ын нутагт буй Ага‐ын хөндийг нэрийн төстэйд

дулдуйдан нэг газар гэж үзжээ.

38 Tekin T, 2008. p. 62 BK D34

39 Владимирцов Б.Я, 2005. т. 22

40 de Rachewiltz, 2004. p. 520

_____________________________________________________________________________________

© Copyright Mikes International 2001‐2010 68

More magazines by this user
Similar magazines