Journal of Eurasian Studies - EPA

epa.oszk.hu

Journal of Eurasian Studies - EPA

April‐June 2010 JOURNAL OF EURASIAN STUDIES Volume II., Issue 2.

_____________________________________________________________________________________

бичээс»‐т нэр гардаг ʹКэйрэʹ (Käyrä)‐г ʹСайр хээрʹ мөн гэж таамаглаж байжээ. Археологич

У.Эрдэнэбатын судалснаар “... одоо Таван сүвийн тал, Хэвтээ бор хөхийн тал, Бөөрөлжүүтийн тал

гэсэн гурван их тал болгон” нутгийн олон хэлэлцэх болсон Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг

“... Хэрлэн голын зөв этгээдийн талд Их Үнэгтэй, Бага Үнэгтэйн овоо, Галуутайн байшин хоёрын

хоорондох газрыг Галуутайн ам, энэ амны эхэнд орших булгийг Галуутай булаг гэнэ. Тэр булгаас

эх авсан голыг Галуутайн булгийн гол гэх ба тэр гол баруун чигт урссаар их олон нууртай, намаг

ихтэй, хонхор хөндий рүү цутгана. Бидний санахад энэ хөндийг эрт цагт Сайр хээр хэмээн

нэрийдэж байсан бололтой” гээд улмаар ʹсайрʹ, ʹсайрынʹ гэсэн тодотголтой хэд хэдэн газар

тухайлбал, ʹСайрын худагʹ зэрэг газар байгаа нь “... уг газрыг дээхнэ үед Сайр хээр хэмээн нэрлэж

байсны улбаа байж болно” гэжээ. 48

Өмнөх судлаачдын санал хийгээд доор өгүүлэх өөрсдийн баримтад тулгуурлан Чингис хааны

дөрвөн ордын нэг байрлаж байсан Сайр хээрийн тал нь чухамдаа «Могойн Шинэ Усны бичээс»‐

ийн ʹКэйрэʹ (Käyrä) мөн гэсэн саналыг улам батжуулан дэвшүүлж байна.

«Монголын нууц товчоон»‐д хэдэн удаа дурдагдсан ʹСайр хээрийн талʹ нь Могойн Шинэ Усны

бичээсийн ʹКэйрэʹ (Käyrä) мөн гэж үзвэл түүний эхэнд байдаг хэмээн тус бичээст дурдах ʹҮч

Биркүʹ (Гурван Биркү) нь «Монголын нууц товчоон»‐ы § 96, 97, 98, 103, 177‐д тэмдэглэгдсэн ʹБүрги

эрэгʹ болох нь гарцаагүй юм. ʹКэйрэʹ болон түүнтэй хамсан нэр гарч байгаа ʹҮч Биркүʹ‐ийн талаар

өгүүлэх руни бичгийн мэдээний агуулга чингэж өгүүлэх бололцоог олгохын зэрэгцээ уйгуртай

удаа дараа тулалдсан есөн татарын нутаглаж байсан газрын чигийн баримжаа бас ийн хэлэх

боломжийг нээж байна. Эдгээр газар усны байршлыг зураг.1‐ээс харна уу.

АШИГЛАСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН

48 Эрдэнэбат У, 1996. т. 138

_____________________________________________________________________________________

© Copyright Mikes International 2001‐2010 70

More magazines by this user
Similar magazines