07.09.2014 Views

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

жилийн тайлан 2010

© Ногоон алт төсөл

тариаланчдыг дэмжих зорилгоор байгуулсан үрийн

төмсний сан болон хөнгөлөлтэй зээлийн эргэлтийн

сангаас 2010 онд 24 тариаланч өрхөд нийт 25

сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Тус

сангаас түрүү жил олгосон зээлийн эргэн төлөлт

100 хувь байв.

Малчдын бизнес эрхлэх ухаан

Сумын Бэлчээр Ашиглагчдын Холбоод (СБАХ)-

ын тогтвортой, бие даасан үйл ажиллагааг

хангахын тулд “Ногоон алт” төслөөс Бэлчээр

ашиглагчдын хэсгүүд (БАХ)-ийг хамтран орон

нутагтаа бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь

дэмжлэг үзүүлж байна. 2010 онд 220 БАХ-ийн

гишүүн 5200 малчин өрх малынхаа үүлдэр угсааг

сайжруулах, сарлагийн хөөвөр, хонины ноос,

ямааны ноолуурын борлуулалтын маркетингийг

сайжруулах ажиллагаанд оролцож, хамтын

ажиллагааны үр шимийг хүртсэнээр нийт 170

сая төгрөгийн нэмэлт орлого олсон байна. СБАХ

гишүүдийнхээ малын түүхий эд, бүтээгдэхүүнийг

нэгдсэн зохион байгуулалттай борлуулснаар 63

БАХ-ийн 1680 малчин өрх 35 сая төгрөгийн нэмэлт

орлого олсны зэрэгцээ гурил, будаа, малын тэжээл

зэрэг өргөн хэрэглээний барааг гишүүддээ бөөний

үнээр нийлүүлснээр 170 БАХ-ийн 3100 малчин өрх

нийт 54.5 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ. 2010

онд Архангай аймгийн Их Тамир сумын малчид

хамтын хөрөнгө оруулалтаар эрдсийн шахмал

“Эрдэс тэжээл малд тамир

тэнхээ оруулж, өвлийн хүйтэнд тэсвэртэй

болгодог. Манай сумын малчид энэ

үйлдвэрийн ашиг тусыг ихээр хүртэж

байна.”

Архангай аймгийн Их Тамир

сумын “Арвижин сайжрах” Бэлчээр

ашиглагчдын холбооны тэргүүн

Ж. Дашзэвэг

тэжээлийн цех байгуулсан бөгөөд тус үйлдвэр нь

ажлын 100 өдөрт 60-70 тонн тэжээл үйлдвэрлэх

хүчин чадалтай. Энэ нь “Ногоон алт” төсөл,

Монголын бэлчээрийн менежментийн холбоотой

хамтран явуулсан туршилт судалгааны үр дүн юм.

Байгалийн төрөл бүрийн ховор элементүүдээр

баяжуулсан шахмал тэжээл нь өвөл, хаврын

хатуу улиралд малыг тарга хүч бага алдах, зун,

намрын улиралд тарга тэвээрэг сайн авах боломж

олгодог. Үйлдвэр ашиглалтад орсноос хойш 5

сарын хугацаанд нийт 2,6 сая төгрөгийн цэвэр

ашигтай ажилласан байна.

14

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!