07.09.2014 Views

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

ЖИЛИЙН ТАЙЛАН

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

жилийн тайлан 2010

© Швейцарийн хамтын ажиллагааны газар

Бичил уурхай - орлогын нэмэлт эх

үүсвэр

Тэдний сарын

дундаж орлого 270

мянга орчим төгрөг.

Борнуурын цех өдөрт

дунджаар 12 сая

төгрөгийн өртөг бүхий

алт боловсруулах хүчин

чадалтай.

Өнгөрсөн 10 гаруй жилийн турш хувиараа ашигт

малтмал олборлох ажиллагааг амьжиргааны

нэмэлт эх үүсвэрээ болгосон иргэдийн тоо

100,000 давсан тооцоо бий. Тэдний дотор 1999-

2002 оны зудын гамшгаар малаа алдаж, малгүй

болсон малчид нэлээдгүй хувийг эзэлдэг. Саяхны

нэгэн судалгаагаар хувиараа ашигт малтмал

олборлогчид өдөрт дунджаар 25000 төгрөгийн

орлоготой ажилладаг болохыг тогтоожээ. Гэвч

тэдний хувьд огт орлогогүй өнжих өдрүүд олонтаа

тохиолддог.

2008 онд ШХА-аас Монгол Улсын Засгийн

газартай хамтран Төв аймгийн Борнуур суманд

мөнгөн усгүй технологиор алт боловсруулах цех

байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Нутгийн

бичил уурхай эрхлэгч иргэдийн хамтын хүчин

чармайлтаар байгуулсан тус цехийг орон нутгийн

ХAMO компани эзэмшдэг бөгөөд сумдаа хамгийн

том ажил олгогч болж, нийт 62 хүнийг байнгын

ажилтай болгосон байна.

Тус цехээр 2010 онд нийт 2500 бичил уурхайчин

үйлчлүүлсэн нь 2009 оныхоос 405 гаруй хүнээр

нэмэгдсэн үзүүлэлт юм. Цех өдөрт 7 аймгийн 80

гаруй бичил уурхайчинд үйлчилдэг. Энэхүү цехийг

байгуулснаар бичил уурхайчид олборлосон алтны

хүдрээ хууль ёсоор боловсруулж авах боломжтой

болжээ.

Эдгээр бичил уурхайчдын бий болгож байгаа

орлого орон нутгийн эдийн засагт ихээхэн хувь

нэмэр оруулж байна. Үүнийг Борнуур суманд бичил

уурхайчдын байгуулсан жижиг, дунд бизнесийн

газруудаас харж болно. Тухайлбал, 2010 онд 10

гаруй бичил уурхайчин нэгдэж Борнуур суманд бага

оврын тоосгоны үйлдвэр байгуулжээ. Энэ бүхэн нь

бичил уурхайн салбар орон нутгийн эдийн засагт

эерэгээр нөлөөлөх боломжтойг харуулж байна.

16

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!