Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

• Aжилд

• Aжилд орохоос өмнө ажиллагсад эрүүл мэндийн суурь судалгаа болон ажил эрхлэхэд эрүүл эсэх тухай үнэлгээнд хамрагдах болно. • Ажиллагсад болон үндсэн гэрээт гүйцэтгэгчдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна • Төслийн ажиллагсад болон гүйцэтгэгчдийг дархлаа сайжруулах (шаардлагатай тохиолдолд) үйл ажиллагаанд хамруулна. • Эрүүл мэндийн мэдлэг олгох сургалтанд дотоодын болон гадаад бүх ажиллагсдыг хамруулан явуулах бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр мэдлэг мэдээллийг, тухайлбал БЗХӨний тухай мэдлэгийг дээшлүүлнэ. • Ажиллагсдад эрүүл мэндийн талаар мэдлэг олгох сургалтыг ажилтайгаа танилцах эхний үе шатанд зохион байгуулах бөгөөд төслийн барилга болон үйлдвэрлэлийн шатанд мөн тогтмол зохион байгуулна. • Эрүүл мэндийн талаар ойлголт өгөх материалуудыг тохиромжтой хэл дээр бэлтгэж ОНХБТБХ-н орон нутгийн иргэдийг оролцуулах үйл ажиллагаагаар дамжуулан тараана (Бүлэг D14: Оролцогч ба сонирхогч талуудыг оролцуулах төлөвлөгөөг үзнэ үү). • Жолооч нар аюулгүй жолоодох болон эрүүл мэндийн мэдлэгийн талаар нэмэлт сургалтанд хамрагдаж, зогсолт хийх газруудын давтамж болон сонголттой холбоотой журмыг даган мөрдөнө. Төслийн ажиллагсадтай холбоотой энэхүү ангилал нь тусгай эрүүл мэндийн үзлэг хийх, жолоонд гарахад бие эрүүл тохирох эсэх, мөн БЗХӨ болон олдмол өвчин байгаа эсэхэд хяналт тавихад чиглэгдэнэ. Оюу Толгой төслийн Монгол, Хятад ажилчдын хооронд зөрчил үүсч магадгүй хэмээн Оюу Толгойн удирдлагаас үзсэн учир Рио Тинто Глобал Сэкурити энд Комунитисийг 2010 оны сүүлээр ажиллах хүчний маргаан зөрчлийн талаар үнэлгээ хийж өгөхийг хүссэн бөгөөд үүнд, энэхүү болзошгүй зөрчил маргаан уг Төсөл болон нутгийн иргэдэд хэрхэн нөлөөлөх талаар орсон 14 . Улаанбаатар хот болон Оюу Толгой дахь дотоодын болон гадаадын олон янзын оролцогч талуудтай зөвлөлдсөний дараа үнэлгээний баг эрсдэлтэй хэд хэдэн асуудлыг гарган ирж нөлөөллийг бууруулах тусгай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Энэхүү ажлын үр дүнд Оюу Толгойн Аюулгүй байдлын арга хэмжээний төлөвлөгөөг дахин хянасан. Уг төлөвлөгөөнд дараах асуудлуудыг авч үзнэ: • Олон янзын үндэстэний хооронд гарч болох зөрчил мөргөлдөөн; • Хууль бус худалдаа; • Эмэгтэй ажиллагсдыг дарамтлах; • Төслийг эсэргүүцсэн сөрөг хүчний үймээн самуун; • Зохион байгуулалттай эсэргүүцэл (зам хаах гэх мэт); • Оюу Толгойн ажиллагсад, аюулгүй байдлын ажилтнууд, нутгийн иргэдийн хооронд үүсэх хүчирхийлэл, үймээн Кэмпэд зочилж буй зочдын эрүүл мэнд нь доорх байдлаар хамгаалагдсан байна. Үүнд: • Зочид ажиллагсдын кэмпд хонох эсвэл байх тохиолдолд зөвхөн удирдах албан тушаалтнаас зөвшөөрөл авна; Зочид кэмпийн захиргаанаас зөвшөөрөл авч хонох эсвэл зочлох, кэмпийн байгууламжид нэвтэрнэ. • Бүртгэл хийгдсэний дараа Кэмпийн Захиргааны ажилтан зочдыг дагуулан орно; • Бүх зочид хувийн эсвэл хамт олноороо ариун цэврийг өндөр хэмжээнд чандлан сахиж бусдыг хүндэтгэнэ ; • Кэмпийн амар тайван байдлыг алдагдуулж байгаа эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн, түрэмгий догшин зан аваир гаргаж буй аливаа хувь хүн болон бүлгүүдтэй хувиараа уулзахыг хориглоно; 14 Рио Тинто Оюу Толгой Төслийн болзошгүй аюулыг үнэлсэн үнэлгээ, 2010 он Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 10 of 40

• Тодорхой баталсан цагт зөвшөөрөл авсан зочид амралт цэнгээний байгууламжид нэвтрэх болон тоног төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрнө. 18.6.1 Материал болон ажилчдыг тээвэрлэхтэй холбоотой эрсдлүүд Төсөл нь Тээвэрлэлтийн Менежментийн Төлөвлөгөөг (Бүлэг D11-г үзнэ үү) боловсруулсан бөгөөд түүнд тээврийн зам, хурд, аялалын хугацаа болон орон нутгийн иргэдийг хамгаалах бусад аюулгүй байдлын арга хэмжээнүүдийг багтаасан. Бүх тээвэрлэлтийг Оюу Толгой болон гэрээ гүйцэтгэгчдийн урьдчилан судалсан замаар хийх юм. Оюу Толгой болон гэрээт гүйцэтгэгчдийн тээврийн хэрэгслүүд дамжин өнгөрч буй газруудад малчид болон ан амьтдын амьдардаг бол хүн болон ан амьтад бий гэсэн тусгай замын тэмдэгүүдийг тавьж жолооч нарт анхааруулна. Ан амьтад үзэгддэг газрын тэмдэглэгээг хийж, үүнийг Оюу Толгойн байгаль орчны хэлтэс тэмдэглэн хөтөлнө. Жолооны сургалтын хөтөлбөрт замын ойр эсвэл зам дээр мал болон зэрлэг ан амьтад тохиолдоход хэрхэн жолоодох талаарх журам боловсруулж оруулсан. Энэ нь шаардлагатай бол зогсоох сургалтуудыг багтана. Ажлын тосгон болон баригдсан газруудад хатуу хучилтгүй зам дээрх хурдны хэмжээг 80 км цаг-аар хязгаарлах ба эмзэг хүлээн авагч бүхий газруудад (жишээлбэл кэмпийн болон ажлын байрны ойролцоо) боломжит хамгийн доод хурдны хязгаарыг тогтооно. Оюу Толгойн болон гэрээлэгч байгууллагуудын бүх тээврийн хэрэгслийг сансрын хиймэл дагуулаар хянах боломжтой төхөөрөмж, хурд хянах төхөөрөмж тавьснаар Оюу Толгойн хурд барих шаардлагыг биелүүлэх нөхцөл бүрдэнэ. Тээврийн хэрэгслүүдэд хурдны дээд хэмжээг барих хурд хэмжигчийг байрлуулна. Хурдны хязгааарлалтыг замын ойр оршин суугчдын байршилтай уялдуулан хийнэ. Гэрээт гүйцэтгэгчид талууд орон нутгийг дайрсан газруудад Оюу Толгойн тавьсан хурдны хязгаарлалтуудыг хэрэгжүүлнэ. Хүн, ан амьтантай холбоотой зам тээврийн ослыг багасгах чиглэлээр зам тээврийн аюулгүй байдал хангах хэд хэдэн арга хэрэгслүүд бий. Эдгээрт: • Зам болон хурдны хязгаарлалттай холбоотой аюулгүй байдал хангах зорилгоор анхааруулах тэмдэг босгох; • Замын дагуух оршин сууж буй орон нутгийн иргэдийг тодорхойлж, барилгын нөхцлийн үнэлгээ хийж, осол гардаг газруудыг тодорхойлох; • Эрсдлийг бууруулахын тулд гэрээт гүйцэтгэгч шалгаруулах үйл явцыг чангатгах, мөрдөн хэрэгжүүлэх; • Оюу Tолгой болон түүний гэрээт жолооч нарт зориулсан машин техникт үзлэг хийх хөтөлбөр, жолооны сургалтыг явуулах, сургалтын нэг хэсэг болох шаардлага хангах биелүүлэх талаар хяналт шалгалтыг хийх; • Шөнийн цаг, бороотой үед хэрхэн тээврийн хэрэгсэл жолоодох талаар зохих стандартуудыг тогтоох; • Төслийн бүх машин техникийн засвар үйлчилгээг сайжруулж, аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг шалгах; • Зөвхөн зөвшөөрөлтэй жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодно; • Жолоо барих үед утсаар ярихыг хориглоно; • Жолоо барих үед тамхи татахыг хориглоно • Урт хугацааны аялалд тогтмол зогсож амрах • Зөвшөөрөлгүй гуравдагч этгээд тээвэр хийхийг хориглох; • Өөр өөр байрлал дахь төслийн гол замууд дээр хурдны бууг хэрэглэх; • Олон нийтэд зориулан төслийн таних тэмдэгийг төслийн тээврийн хэрэгслүүдэд тавих • Жолооны дүрэм зөрчсөн зөрчил болон зам тээврийн осолтой холбоотой орон нутгийн иргэдээс ирсэн аливаа гомдлыг нэн даруй шийдвэрлэнэ; Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 11 of 40

МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
PDF - 3.4MB - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
“оюу толгой” ххк-ийн “оюу толгой “
Орон нутгийн иргэдтэй хийсэн хэлэлцүүлэг - Оюу Толгой ХХК
ТЕНДЕРИЙН УРИЛГА - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 5 дугаар сар - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
хуримтлагдах нөлөөлөл - Оюу Толгой ХХК