Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

• Тээврийн

• Тээврийн хэрэгсэл жолоодох дүрмийг зөрчсөн тохиолдолд торгуулийн шийтгэлийг хэрэгжүүлэх бөгөөд Оюу Толгойн жолооны зөвшөөрлийг хураан авна. • Төслийн бүх тээврийн хэрэгслийн засварыг сайжруулж, аюулгүй байдал хангах тоног төхөөрөмжүүдэд зохих тохиргоо хийх (хамгаалалтын бүс, харилцааны тоног төхөөрөмж, анхааруулах дохио). Дээр дурдсан дүрэм журам болон заалтууд нь Оюу Толгой болон түүний бүх гэрээт гүйцэтгэгчдэд эрх тэгш үйлчилнэ. Тээвэрлэлтийн менежментийн төлөвлөгөөнд төслийн зам хөдөлгөөнд өртсөн өртсөн тосгон суурин газруудад зориулж Замын Хөдөлгөөний мэдлэг олгох хөтөлбөр орно. Оюу Толгой нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын хөтөлбөрийг төслийн гэрээт гүйцэтгэгчид болон орон нутгийн цагдаагийн хэлтэс болон удирдлагуудтай хамтран хэрэгжүүлнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрт дараах үйл ажиллагааг тусгана. Үүнд: • Төслийн тээврийн хэрэгсэл замын ачааллыг нэмэгдүүлэх эсвэл зам элэгдэх хэлбэр хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой болзошгүй аюулын талаар нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдийн мэдээллээр хангах, • Орон нутгийн иргэдийг зам тээврийн осол, эндэгдлээс сэргийлэхэд нь туслаж өргөн хүрээний практик сургалтын үйл ажиллагаа явуулах, бусад үзүүлэн таниулах арга хэмжээ зохион байгуулах, • Тээврийн зам дагуу нөлөөлөлд өртсөн орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагын дагуу зохицуулалт хийх (тухайлбал, их хэмжээний ачааны машин дамжин өнгөрдөг Ханбогд зэрэг Оюу Толгойн уурхайтай ойрхон орших тосгонуудад өөр төрлийн сургалт шаардлагатай байж болно. Харин хөдөөгийн болон малчин иргэдэд мэдлэг боловсрол олгох илүү эрчимжүүлсэн сургалт шаардлагатай), • Өсөн нэмэгдэж буй зам тээврийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийг өөр хэсэг бүлгүүдэд хувааж анхаарч авч үзэх шаардлагатай, ялангуяа хүүхэд болон хөгшид, • Нөлөөлөлд өртсөн ард иргэдэд зориулсан сургалтын зарыг урьдчилан тарааж тэдний оролцоог нэмэгдүүлнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр нь ОНЭМАБХХ-ийн нэг хэсэг болох Замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй холбогдоно. Нөлөөллийг бууруулах болон менежментийн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бүлэг D 11: Тээврийн Менежментийн Төлөвлөгөөнөөс харна уу. Осол эндэгдлийг мэдээллэх Оюу Толгойн тээврийн хэрэгсэл оролцсон аливаа зам тээврийн ослыг Оюу Толгойн Яаралтай байдлын шуурхай албаар дамжуулан нэн даруй мэдэгдэх ёстой бөгөөд уг алба нь цаашид холбогдох арга хэмжээг авах болно. Шаардлагатай тохиолдолд Яаралтай байдлын шуурхай алба нь SOS клиниктэй хамтран хэргийн газар руу түргэн тусламж явуулна. Шуурхай алба нь мөн Аюулгүй ажиллагаа ба аюулгүй Байдлын Хэлтэстэй хамтран хэргийн газар эмнэлгийн тусламж шаардлагатай эсэхийг тодорхойлох мэргэжилтнүүдийн явуулна. Оюу Толгойн тээврийн хэрэгсэл осолд оролцсон эсэхээс үл шалтгаалан аливаа хэргийг орон нутгийн цагдаагийн хэлтэст мэдэгдэх бөгөөд Оюу Толгойн Аюулгүй байдлын хэлтэсийн дарга осолтой холбоотой тайлан бэлтгэнэ. Оюу Толгойн тээврийн хэрэгсэл эсвэл ажилтан оролцоогүй ослын хэргийг Оюу Толгойн системд бүртгэхгүй. Зарим тохиолдолд орон нутагт осол аваар гарвал түргэн тусламжийн болон эмнэлгийн туслалцааг үзүүлэхийг Оюу Толгойгоос зарим тохиолдолд хүсэмжилдэг. ОНХТТХ-тэй холбогдсоноор уг хүсэлтийг хэрэгжүүлэх боломжтой юм. Ахлах менежер- Кэмп болон Тосгоны үйлчилгээг SOS-ын тусламжтайгаар шийдвэр гаргадаг бөгөөд ихэнхи тохиолдолд осол аваарт тусламж үзүүлэхийг зөвшөөрдөг. Ан амьтан оролцсон осол аваарын тохиолдолд ОНХТТХ нь орон нутгийн малын эмч нартай хамтран үхлийн шалтгааныг тогтоодог. Хэрэв уг осолд Оюу Толгой буруутай бол ОНХТТХ нь Орон нутгийн Гомдол Мэдүүлэх Менежментийн Үйл явцийн дагуу хэргийг шийдвэрлэж ан амьтны эзэнтэй зөвшилцсөний дүнд тохирох нөхөн олговрыг олгоно. Байгаль орчинтой холбоотой осол аваарыг холбогдох байгаль орчны менежментийн үйл явцийн дагуу шийдвэрлэнэ; тухайлбал химийн бодисын асгаралт гм. Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 12 of 40

Нэвтрэх хяналт Ихэнхи аюул осолтой үйл ажиллагаа (үүнд: хүнд барилгын үйл ажиллагаа, тэсэлгээ, уурхай, баяжмал зөөвөрлөлт, химийн хортой бодис болон машин техникийн хадгалалт) нь Уурхайн лицензит талбайн хашаан дотор явагдана. Энэхүү талбайд бүхий л хугацаанд орох хаалга болон харуулын шалган нэвтрүүлэх цэг дээр хамгаалалтын албаныхан зөвшөөрөлгүй гуравдагч этгээд нэвтрэн орохоос сэрэмжлэн хяналт тавина. “Хамгаалалтын бүс”-ийг УЛТ-г тойруулан байгуулсан бөгөөд энэ нь төслийн талбайгаас гадуур Монгол улсын Засгийн газраас тодорхойлсон уурхайн талбайгаас өөр газруудад нэвтрэх эрхийг хязгаарласан бүс юм. Уурхайн талбайд нэвтрэхийг хяналтанд авахын тулд дараах шаардлагуудыг тавина. Үүнд: • Дээд зэргийн хамгаалалтын хашааг эрсдэл өндөртэй уурхайн байгууламжууд тухайлбал бутлалт болон үйлдвэрийн газрыг тойруулан босгоно. • Уурхайн талбайд нэвтрэхийг хянахын тулд Оюу Толгой нь харгалзагчтай хамгаалалтын хаалга болон ажилтнуудын биеийн байцаалтаа үзүүлж орох системийг хэрэгжүүлнэ. • Хашаажуулалт хийх шаардлагагүй үед аюулгүй байдал, үзэгдэх орчин, гэрэлтүүлгээр хангах үүднээс уурхайн талбайн бүх үйлдвэрлэлийн хил хязгаарыг тодорхой тогтооно.(өрөмдлөгийн ажил, зам, ус болон цахилгааны шугам тавих барилгын ажил гэх мэт) • Уурхайн үйлдвэрлэлийн талбай дундуур дайран гарах зам болон бусад маршрутын хувьд шаардлагатай аюулгүйн хазайлт, түр зуурын гүүр, замын хөдөлгөөний хяналт, хаалтууд, замын тэмдэг болон анхааруулах гэрлүүдийг тавих ажлыг Төсөл хариуцна. • Үйл ажиллагаа дуусгавар болсны дараа бүх зам жирмүүдийг хуучин байдалд нь оруулна. • Малд аюултай газруудад хамгаалах хашаа босгож, олон нийттэй харилцах алба холбогдох орон нутгийн иргэд, малчидтай хашаа барих талаар хэлэлцэн тохирно. • Төслийн барилгын талбай болон шөнийн цагаар машин хадгалах газруудыг хянах харуулыг ажиллуулж төслийн бүх талбайд гаднаас орон нутгийн иргэдийг оруулахыг хориглоно. • Ажил авах үйл явц нь тогтоосон ажлын төв дээр явагдах бөгөөд кэмп дээр ирж албан бус замаар ажлын кэмп дээр болон замын дагуух иргэд ирж ажлын байрны мэдээллийг авахыг хориглох бөгөөд энэ нь ажил хайгчид уурхайн талбай руу ирэх тоог бууруулна. • Төсөлд шаардлагатай бүх бараа болон тоног төхөөрөмжийг зөвхөн албан ёсоор худалдан авна. Энэ тухай бүс нутаг болон орон нутагт зарлан мэдэгдэнэ (энэ нь жижиглэн худалдаа тухайлбал албан бус аргаар, талбайн зурвасын орчимд худалдаа хийхийг багасгах юм). Тухайн ажлыг гардан гүйцэтгэж буй гэрээт ажилчид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд: • Шаардлагатай бол нэвтрэх бүсийн хяналттай түр зуурын хашаа барих, ялангуяа, болзошгүй аюултай машин болон материалыг барилгын ажлын зориулалтар УЛТ-аас гадуур түр зуураар хадгалсан тохиолдолд онцгой анхаарна. • Аливаа нүх, шуудуу, ухагдсан газрыг үйл ажиллагаанд дахин хэрэглэгдэхгүй бол ил задгай үлдээхгүй, • Аливаа нүх, шуудуу, ухагдсан газрыг зохистой, тодорхой, аюулын тэмдэглэгээ хийгээгүй эсвэл хянах ажилтан байхгүй тохиодолд ил задгай үлдээхгүй. • Аюултай хэмээх тэмдэглэл хийгдээгүй эсвэл байнгын харгалзагчгүй бол УЛТ-н хашаанаас гадуур ямарваа цахилгааны утас орхихыг хориглоно. • УЛТ-н хашааны гадна аливаа кабель утас үлдээж болохгүй. • Хашсан, харуул хамгаалалтай аюулгүй найдвартай орчинд биш бол хоолой, кабель, болон бусад барилгын материалыг овоолон орхиж болохгүй. Оюу Толгой болон түүний гэрээт гүйцэтгэгчид нь: • Бүх барилгын ажлууд нь төлөвлөгдсөн газруудад явагдана. Барилгын талбай руу эсвэл хамгаалалтын ажилтнууд орохоос бусад үед нэвтрэхийг хязгаарлана. Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 13 of 40

МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
d хэсэг: барилгын үе шатны байгаль орчин ... - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
“оюу толгой” ххк-ийн “оюу толгой “
Орон нутгийн иргэдтэй хийсэн хэлэлцүүлэг - Оюу Толгой ХХК
ТЕНДЕРИЙН УРИЛГА - Оюу Толгой ХХК
Газар ашиглалт ба нүүлгэн шилжүүлэлт - Оюу Толгой ХХК
Т.Мөнхбат-н хэлсэн үгтэй бүрэн эхээр нь ... - Оюу Толгой ХХК