Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

• Уурхайн

• Уурхайн лицензит талбай болон нисэх онгоцны буудал дээр хамгаалалтын албаныхан байрлаж 2.5 метр гинжин хамгаалалтын хашааг барина. Хашааг байнга шалгаж зөвшөөрөлгүй нэвтрэх, эсвэл амьтан орсон эсэхийг хянана. • Барилгын кэмпүүдийг малчдын өвөлжөөнөөс хол байрлуулж, кэмп рүү орох гарахыг хянана. • Барилгын ажил явагдаж буй талбайд малчид болон малын зам байгаа эсэхийг шалгана. Тухайлбал, усны шугам, дамжуулах хоолой, Оюу Толгой-Гашуу Сухайтын зам гэх мэт. Барилгын ажлын явцад хүн малын явах замыг тодорхой тэмдэглэж эдгээр аюулгүй ажиллагааны онцлог нь Оюу Толгой – Гашуун Сухайтын замын ажлын нэг чухал хэсэг бөгөөд сумын иргэдтэй зөвлөлдөнө. • Орон нутаг болон Ханбогд сумын оршин суугчид барилгын ажлын аюулгүй ажиллагааны эрсдэлд өртөх магадлалтай. Тийм учраас хүнд тоног төхөөрөмж, задгай гуу жалга, бусад барилгын үйл ажиллагаатай холбоотой аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгнө. • Ханбогд сумын олон нийттэй харилцах ажилтан төслийн үйл ажиллагаа, өөрчлөлтүүд, тухайлбал, гарч болох хүндэрлүүд, түүнээс хэрхэн зайлсхийх талаар сумын иргэдийг байнга мэдээллээр хангана. • Талбай руу өмнөд болон хойд хаалгаар нэвтрэн орох болон гарахыг хатуу хянах болно. • Барилгын талбай дахь шалгах цэгүүд дээр талбай болон талбайн гадуурх аюулгүй ажиллагааг хянаж хэрэгжүүлнэ. • Тоосжилтыг багасгах арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд энэ нь нутгийн иргэд болон ойролцоох газар эзэмшигчдэд нөлөөлөх нөлөөллийг багасгана. • Дуу шуугианг багасгах арга хэмжээг авах бөгөөд үүнд дуу шуугианний хана ашиглах, хэмнэл, тоног төхөөрөмжийн байнгын засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн байршил, ажлын цаг зэрэг багтана. • Барилгын ажлын явцад аллювын хурдаст ямар нэгэн нөлөөлөл үүсэхээс урьдчилан сэргийлж усны седиментацийг хязгаарлах арга хэмжээ авна. • Тоног төхөөрөмжийг шөнийн цагаар хамгаалалтанд авах ба шөнийн эргүүлийн ажилчид хадгалалт хамгаалалтын арга хэмжээг (жишээ нь органик хаягдлын зайлуулах, шөнийн эргүүлийг ажиллуулах, барилгын ажлын талбайд гэрэлтүүлэг тавих гм) авч хянах болно. Эдгээр нь Орон нутаг, нийгмийн асуудал хариуцсан хэлтэс , Эрүүл мэнд, аюулгүй байдлын хэлтэс болон барилгын гэрээт гүйцэтгэгч талуудын хариуцлага байх болно. 18.6.2 Аюулгүй байдлын зохицуулалт болон аюулгүй байдлын ажилтан Оюу Толгой нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох үнэлгээг хийсэн бөгөөд бүх хувийн гэрээлэгч компаниуд болон тэдгээрийн туслан гүйцэтгэгчид үйл ажиллагаандаа эдгээр стандартуудыг хэрэгжүүлэхийг шаардана. Үүнд, хүний эрх, аюулгүй байдлыг хангах сайн дурын зарчмуудад тусгасан стандартууд, ОУСК-н Гүйцэтгэлийн Стандарт 4-т тусгасан Хувь хүний аюулгүй байдлын шаардлагууд, ЕСБХБ-ны Гүйцэтгэлийн Шаардлага 4 зэрэг мөн орно. Үүнтэй холбоотойгоор Оюу Толгой ХХК нь бүх ажиллагсад, гүйцэтгэгчид, болон туслан гүйцэтгэгчид хамтран аюулгүй байдлыг хангах зохицуулалт болон хүч хэрэглэхэд тавигдах доод хязгаар стандарт/журмыг боловсруулан, хэрэгжүүлж байна. Энэхүү хамгаалалтын стандарт нь компанийн ажллагсдыг хамгаалах, оролцогч талуудын зөрчлийг багасгах, хүний эрхийг хүндэтгэхэд чиглэгдсэн юм. Аюулгүй байдлын стандартуудад дараах зүйлс орно. Үүнд: • Оюу Толгой нь өөрийн Төслийн бүх талбайд хамгаалалтын асуудалтай холбоотой эрсдлийн үнэлгээг хийнэ. • Оюу Толгой нь эрсдлийн үнэлгээний дагуу илэрсэн аливаа аюулыг арилгах, бууруулах зорилгоор Аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэглэнэ. Аюулгүй байдлын төлөвлөгөө нь төслийн талбайд хамгаалалтын ажилтнууд хэрхэн очих, байрлахыг тодорхойлно. Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 14 of 40

• Аюулгүй байдлын төлөвлөгөөний зорилт нь хүний эрх, нэр хүндийг хамгаалан хүндэтгэх, зөрчил үүсэхээс зайлсхийх, хамгаалалтын аюул заналыг энх тайвнаар зохицуулахад оршино. • Оюу Толгой нь хүч хэрэглэх аргыг хамгийн эцсийн арга хэмээн үзэж, хэрэглэх тохиолдолд учруулах гэмтэл, хохирлыг багасгаж, хүний амьдрах эрхийг дээдэлнэ. • Оюу Толгой нь эрсдлийн үнэлгээгээр тогтоогдсон, хуулийн дагуу зэвсэглэсэн хамгаалагчдыг хэрэглэнэ. • Аюул заналын хэмжээ болон мөн чанараас хамааран зөвхөн урьдчилан сэргийлэх болон хамгаалах зорилгоор хүч хэрэглэнэ. Оюу Толгойн хамгаалалтын албаны ажилтнууд дараах үүрэгтэй. Үүнд: • Эхлээд ямар нэгэн хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдвэрлэхийг оролдох. • Хэрэв энэхүү оролдлого бүтэлгүй болсон тохиолдолд зөвхөн бага хэмжээний хүч хэрэглэнэ. • Хамгаалалтын ажилтан нь аливаа хэргээс болж гэмтэл авсан хүнд хамгийн түргэн хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх үүрэгтэй. • Оюу Толгойн аюулгүй байдлыг хангах ажилтнуудын болон аюулгүй байдлыг хангах зохицуулалтын талаар орон нутгийн иргэд санал гомдлоо ирүүлэх боломжоор хангахын тулд нутгийн иргэдээс гомдол хүлээн авах үйл явцыг дэмжинэ. • Оюу Толгой нь аюулгүй байдлыг хангах ажилтнуудын гаргасан хууль бус болон дарамталсан үйлдлийн талаар мөрдөн шалгаж дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд энэхүү хууль бус үйлдлийн талаар орон нутгийн удирдлагуудад мэдэгдэнэ. • Оюу Толгой нь хувийн эсвэл болон Засгийн газрын харъяат хамгаалалтын үйлчилгээг авдаг тохиолдолд тухайн байгууллагууд нь хүч хэрэглэхтэй холбоотой одоо мөрдөгдөж буй олон улсын заавар журмыг сахин биелүүлэх үүрэгтэй. • Оюу Толгой нь аливаа хамгаалалтын байгууллага болон хувь хүнийг урьд өмнө хүний эрх болон хүний эрхийн тухай хууль тогтоомж зөрчиж байсан эсэх талаар шалган судалж тийм тохиодолд тэдний хамгаалалтын үйлчилгээг авахаас зайлсхийнэ. • Оюу Толгой нь хамгаалалтын ажилтанууд ажиллагсад ба орон нутгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэх тохиолдлын (шаардлагатай үед галт зэвсэг хэрэглэх) тусгай сургалтыг явуулах бөгөөд хамгаалалтын ажилчид уг стандарт сургалтын дүрмийг даган мөрдөж буйг хянаж байх болно. • Оюу Толгой нь ажилчдыг хувь хүний аюулгүй байдлын эрсдэл ихтэй ажилд томилох болон ажиллуулах шахалт хэзээ ч үзүүлэхгүй. Лавлагааны зориулалтаар, энэхүү стандарт нь одоогийн ОУСК-ын Гүйцэтгэлийн Стандарт 4 болон ЕСБХБ-ны Гүйцэтгэлийн Шаардлага 4 (энэхүү төлөвлөгөөний Олон улсын стандарт болон конвенциуд хэмээх 18.5.3-р бүлэгт тодорхой бичсэн)-ын Аюулгүй байдал, Хүний эрхийн сайн дурын зарчмууд болон хамгаалалтын ажилтнуудад тавих шаардлага, зэрэгт тус тус нийцсэн. Энэхүү аюулгүй байдлын төлөвлөгөөг Рио Тинто Хамгаалалтын багийн дотоодын зөвлөхүүд 2010 оны 9-р сар, 2011 оны 1-р сард тус тус Улаанбаатар болон Оюу Толгойн уурхайн талбайд очсоны дараа боловсруулсан юм. Аюулгүй байдлын төлөвлөгөөнд Оюу Толгойн уурхайн талбай, албан газрууд болон Улаанбаатар хот дахь гаднын мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлуудыг оруулж дуусгаад байна. Нутгийн иргэдийн санал гомдлыг хүлээн авч барагдуулах механизм нь хамгаалалтын албаны ажилтнууд болон төслийн ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар нутгийн иргэдийн санад бодлыг хүлээн авч, тэмдэглэл хөтөлж, хянах, хариу өгөхөд тус тус чиглэгдэнэ. (Иргэдийн санал гомдлыг хүлээн авч барагдуулах талаар Бүлэг D14: Оролцогч ба сонирхогч талуудыг оролцуулах төлөвлөгөө-д оруулсан). Оюу Толгой нь Өмнөговь аймгийн удирдлагатай хамтран ажиллаж монголын ардын арми цэргүүдтэй бүс нутагт, ялангуяа Хятад улстай хиллэж байгаа хилийн зурвас орчимд одоо хийгдэж байгаа ажил цаашид хамтран хийх ажлын талаар ярилцаж байна. Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 15 of 40

МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
d хэсэг: барилгын үе шатны байгаль орчин ... - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
“оюу толгой” ххк-ийн “оюу толгой “
Орон нутгийн иргэдтэй хийсэн хэлэлцүүлэг - Оюу Толгой ХХК
ТЕНДЕРИЙН УРИЛГА - Оюу Толгой ХХК
Газар ашиглалт ба нүүлгэн шилжүүлэлт - Оюу Толгой ХХК
Т.Мөнхбат-н хэлсэн үгтэй бүрэн эхээр нь ... - Оюу Толгой ХХК