Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

18.6.3 Хүн амын

18.6.3 Хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой эрүүл мэндийн асуудлууд Өвчлөл ихсэх эрсдэл Оюу Толгой нь төсөл хэрэгжихтэй холбогдон шилжин ирж суурьших хүн амын төвлөрөл, кэмпийн ойролцоо үүсэх бүлэг хүмүүс (Бүлэг С8: Хүн ам ба шилжилт хөдөлгөөнд дурдсаны дагуу), төслийн барилгын болон үйлдвэрлэлийн явцад ажиллуулах гадаадын ажиллах хүчин, Хятад улс руу хоёр чигт холын зайн тогтмол тээвэрлэлтээр орон нутгийн шинжтэй халдварт болон халдварт бус өвчин тээх, мөн биеэ үнэлэгч болон жолооч нарын хоорондын харилцааг зохицуулах зэрэгтэй холбоотой халдварт өвчлөл ихсэх эрсдэл байгааг ойлгож байгаа. Монгол улсад тархсан халдварт өвчний тоонд сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчин мөн бруцелоз (В13: Орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдал бүлэгт дурдсанчилан) орно. Амьсгалын замын, хоол хүнс, усны ариун цэвэртэй холбоотой өвчлөлийн (тухайлбал холер, хижиг) эрсдэл нь шилжин ирэгсдийн хэт төвлөрөл болон ариун цэврийн шаардлага сахиагүйн улмаас ихсэх магадлалтай үед эрсдлээс сэргийлэх дараах арга хэмжээг авна. Үүнд: • Бүх ажилчдад зориулсан эмнэлгийн үйлчилгээ болон эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийг хийнэ. Төслийн бүх ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. • БЗХӨ/ДОХ-ын эсрэг урьдчилан сэргийлэх болон мэдлэг ойлголт өгөх хөтөлбөрүүдийг ажилчид болон тэдгээрийн гэр бүлд сайн дураар сорилт тавиулах үйлчилгээг хамтран хэрэгжүүлж байна. Оюу Толгойн уурхайн кэмп дээр бэлгэвчийг эмнэлгийн ажилтнаас үнэгүй авч болно. • Ажилчдад аюулгүй бэлгийн харьцаа болон бусад эрүүл ахуйн дадлага зуршилтай болгох зорилгоор Эрүүл ажиллах хүчний бодлогыг (гарын болон хүнсний ариун цэвэр) Ажилчдын хувийн эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байна. • Төслийн эмнэлгийн ажилтнуудын тодорхойлсон эрсдлийн хүрээнд холбогдох халдварт өвчний вакциныг төслийн ажилчид болон тэдгээрийн гэр бүлд хийсэн. • Малчид, залуучууд, болон эрсдэл өндөртэй бүлгүүдийн эрүүл мэндийг сайжруулах ажиллагаанд дээрхийн адил БЗХӨ/ДОХ-ын талаарх мэдээлэл олгох болон орон нутгийн иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Энэхүү арга зам нь бүс нутгийн хэмжээний бөгөөд Ханбогд, Баян-Овоо, Манлай болон Даланзадгад сумуудад төвлөрсөн. • Оюу Tолгой нь Монгол улсын Эрүүл мэндийн яам болон орон нутгийн засаг захиргаатай хамтран түгээмэл халдварт өвчний тухай үндэсний хяналтын хөтөлбөрүүдийг орон нутгийн сумдуудад бэхжүүлнэ . • Орон нутгийн эрүүл мэндийн байгууламжууд болон үйлчилгээтэй холбоотой хөрөнгө оруулалтыг Оюу Толгой хийнэ. Эдгээр хөрөнгө оруулалтанд сум болон аймгийн эрүүл мэндтэй холбоотой байгууламжуудыг сайжруулах, гэр бүл төлөвлөгөө болон бэлгийн замын эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх нийтлэг халдварт өвчинд оношилгоо хийх, хяналт тавих болон эмчлэх үйлчилгээ үзүүлэхэд нэмэлт тоног төхөөрөмжөөр хангах зэрэг орно. • Оюу Tолгой нь орон нутгийн засаг захиргаатай хамтран орон нутгийн иргэдийн дархлалыг сайжруулах ажлыг, ялангуяа хүүхдүүдэд зориулан зохион байгуулна. • Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн хяналт болон өвчний тархалтын судалгааг орон нутгийн болон бүсийн эрүүл мэндийн клиник болон үйлчилгээ үзүүлэгчдээр дамжуулан хэрэгжүүлнэ. Оюу Толгой нь одоогийн эрүүл мэндийн үйлчилгээнд ачаалал учирч байгааг үүнийг дэмжих хөрөнгө оруулалт шаардлагатайг ойлгож байгаа учраас холбогдох талууд болон агентлагуудтай хамтран хөрөнгө оруулалт шаардлагатай талбар болон туслалцааны талаар зөвшилцөнө. • Тус компани нь Өмнийн Говийн бүс нутгийн хөгжлийн зөвлөлийн ажилд хамтран оролцдогийн хувьд төслийн нөлөөллийн бүс дэхь эрүүл мэндийн дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. • ОНЭМАААБХ-өөр дамжуулан төсөл нь эрүүл мэндийн үйлчилгээний хангамж үүнд оношилгоо болон үзлэг шалгалт хийх зэргийг сайжруулна. Түгээмэл халдварт өвчнөөс Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 16 of 40

урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө нь ОНЭМАААБХ-н бүрэлдэхүүн хэсэг юм. Төслийн үйл ажиллагаатай холбоотой үүсэх амьдралын хэв маягт гарах өөрчлөлт нь шинэ хэв маягтай холбоотой үүсэх өвчлөлийн тохиолдлыг нэмэгдүүлэх магадлалтай юм. Халдварт бус өвчин нь хүнээс хүнд дамждаггүй өвчин бөгөөд үүнд чихрийн шижин, цусны даралт ихсэх, таргалалт, хавдар, архи болон мансууруулах бодистой холбоотой эрүүл мэндийн асуудлууд орно. Оюу Толгой нь ОНХТХХ-р дамжуулан орон нутгийн иргэдийн дунд эрүүл мэндийг сайжруулах, амьдралын хэв маягтай холбоотой үүсэх өвчлөлийг бууруулах төрөл бүрийн арга хэмжээнүүдийг боловсруулахаар зорьж байна. Эдгээр нь эрүүл хүнс тэжээл, хөдөлгөөний идэвхи, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээн дээр төвлөрнө. Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө нь ОНЭМАААБХ-н бүрэлдэхүүн хэсэг юм. Эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх ажил нь уурхайн үйлдвэрлэлийн нутгийн иргэдэд учруулах шууд болон шууд бус нөлөөллийг бууруулах зорилготой юм. Иймээс Оюу Толгой нь дараах арга хэмжээг авах болно. Үүнд: • Олон нийттэй харьцах ажилтан нь төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүл мэнд аюулгүй байдал нь нөлөөлөлд өртсөн нутгийн иргэдэд боловсрол мэдлэг олгох арга хэмжээнүүдийг зохионо. • Эрүүл мэндтэй холбоотой ойлголт мэдлэг дээшлүүлэх арга хэмжээг (тухайлбал, уурхайн талбайтай ойрхон нутагладаг айл өрхүүдийн дунд халдварт өвчний талаар) Оюу Толгой зохион байгуулах болно. • Оюу Толгой нь орон нутгийн эрүүл мэндийн газруудтай хамтран ажиллах болно. • Холбогдох гэрээт гүйцэтгэгч нар нь барилгын ажлын шатанд орон нутгийн иргэдтэй цуг эрүүл мэндийн өдөрлөгүүдэд оролцох ёстой. • Зурагт хуудас, мэдээл бүхий тараах хуудас гэх мэт хэвлэмэл материалыг бэлтгэж эмнэлэг, багийн сумын хурлаар тараах болон дэлгүүрийн өмнөх мэдээллийн самбар зэрэгт байрлуулна. Эдгээр мэдлэг дээшлүүлэх арга хэмжээнүүдийн гол зорилго нь орон нутгийн иргэдийг төслийн үйл ажиллагаа болон барилгын ба үйлдвэрлэлийн үеийн ажилчидтай холбоотой үүсч болзошгүй гол эрсдлүүдтэй таниулах, өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх болон эрүүл амьдралын талаар сурталчилах явдал юм. Хувь хүн болон орон нутгийн иргэдийг чадавхижуулах төлөвлөгөө нь ОНЭМАААБХ-ийн бүрэлдэхүүн хэсэг юм. Энэ хөтөлбөр нь сургагч нарыг сургаж тэдгээр цааш эрүүл мэнд болон эрүүл амьдралын талаар мэдээлэл түгээх зорилготой юм. Эрүүл мэндийн үйлчилгээний салбарт үүсэх ачаалал Ханбогд сум нь сумын төвдөө ганц улсын төсөвт эмнэлэгтэй. Түүнчлэн Оюу Толгой уурхайн талбай дээр уурхайн ажилчдад зориулсан олон улсын SOS эмнэлэг ажилладаг. Эрүүл мэндийн үйлчилгээ нь олон улсын хэв хэмжээтэй харьцуулахад доогуур боловч зэргэлдээх Баян-Овоо Манлай сумдтай харьцуулахад сайн юм. Эрүүл мэндийн анхан шатны үзлэг болон шүдний, эх барих болон эхийн сувилгаа гэх мэт мэргэжлийн үйлчилгээнд хамрагдахад асуудалтай байдаг. Дундаж наслалт өссөн боловч (1992 онд 62.8 байсан бол 2008 онд 67.2 болов) халдварт өвчний тохиолдол өсч, осол гэмтэл, хүчирхийллийн улмаас гэмтэх явдал нэмэгдсэн байна. Хурдацтай нэмэгдсээр байгаа хүн амын тоо (4.2 %) болон урьдчилан таамгалсан шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор сумын эрүүл мэндийн үйлчилгээнд ачаалал ихсэнэ 15 . Оюу Толгой нь төслийн нөлөөлөлийн бүсэд эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрийг хүргэхийн тулд олон талт олон нийтийн болон хувийн түшлэлийг дэмжиж байна. Тус компани нь мөн төслийн талбай дотор эрүүл мэндийн сайжруулах ажил, мөн Монгол улсын Эрүүл мэндийн яамаар дамжуулан эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийг дэмжин ажилладаг юм. 15 Шилжилт хөдөлгөөний үнэлгээний тайлан, 2007 он Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 17 of 40

МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
d хэсэг: барилгын үе шатны байгаль орчин ... - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
Т.Мөнхбат-н хэлсэн үгтэй бүрэн эхээр нь ... - Оюу Толгой ХХК
ÀÆÈËËÀÕ ×ÈÍ Õ¯ÑÝË ÝÐÌÝËÇÝËÒÝÉ Õ¯ÍÄ ... - Оюу Толгой ХХК
Газар ашиглалт ба нүүлгэн шилжүүлэлт - Оюу Толгой ХХК
“оюу толгой” ххк-ийн “оюу толгой “
Environmental Impact Assessment Report Template - Оюу Толгой ХХК