Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Орон нутгийн

Орон нутгийн иргэдийн аюулгүй байдал Оюу Толгой ХХК-ний үйлдвэрлэлийн орон нутгийн хамгийн том нөлөөлөл бол хүн амын шилжилт хөдөлгөөн юм. Үүний эцсийн үр дүн бол Ханбогд сумын хүн амын өсөлт юм. Эдгээр өөрчлөлтүүд нь нийгмийн нэгдмэл тогтвортой байдалд нөлөөлж хулгай гэх мэт гэмт хэргийн өсөлтөнд нөлөөлж болзошгүй. Нутгийн иргэдийн аюулгүй байдалтай холбоотой эдгээр болзошгүй нөлөөллүүдийг бууруулах арга хэмжээнүүдэд Шилжилт хөдөлгөөөний менежментийн төлөвлөгөө, Бүс нутгийн хөгжлийн төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Оюу Толгойн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хяналт шинжилгээний хөтөлбөр болон Аюулгүй байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө багтана. 18.6.4 Тоосжилт болон дуу чимээтэй холбоотой эрүүл мэндийн асуудлууд Тоосжилт Барилгын үйл ажиллагаа болон ачаалал нь ихсэж буй зам тээврийн хөдөлгөөнтэй холбоотойгоор тоосжилтын хэмжээ уурхайн талбай дотор болон эргэн тойронд өсөхөд нөлөөлнө. Тоосжилтын өндөр хэмжээ амьсгалын замын өвчлөлд нэрмээс болох нь тодорхой болсон. Тоосжилтын хэмжээг багасгаын тулд Оюу Толгой нь Оюу Толгойгоос Гашуун Сухайт чиглэлийн замыг сайжруулж хамгаална. Энэ нь тээврийн хөдөлгөөнийг тусгай зориулалтын маршрутаар зохицуулж, замаас гадуурх хөдөлгөөнийг хязгаарласнаар тоосжилтыг багасгана. Энэхүү зам нь урьдчилан тооцоологдсон зам тээврийн ачаалал болон ачааны машины хэмжээнд тохирохуйц аюулгүй зам байх болно. Оюу Толгой нь Оюу Толгойгоос Ханбогд сум хоорондын зам зэрэг төслийн үйл ажиллагаанд их хэмжээгээр ашиглагдах бусад замын засварын ажилд туслалцаа үзүүлнэ. Бүлэг D2: Агаарын чанарын менежментийн төлөвлөгөөнөөс тоосжилт бууруулах арга хэмжээтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү. Тэсэлгээтэй холбоотой дуу шуугиан Тэсэлгээний үйл ажиллагаанаас орон нутгийн иргэд болон зэрлэг амьтдад үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг төлөвлөв. Үүнд: • Оюу Tолгой нь орон нутгийн холбогдох удирдлагаас тэсрэх бодис тээвэрлэлт, хадгалалт болон ашиглах зөвшөөрлийг авна. • Тэсэлгээчин болон тэсрэх бодистой ажиллаж буй бусад боловсон хүчин өөрийн үүрэг хариуцлагатай холбоотой зохих сургалтанд хамрагдаж эрх авсан байх. • Орон нутгийн ард иргэд тэсэлгээний үйлдвэрлэлийн нөлөөллийг хамгийн бага мэдрэх үед тэсэлгээний ажил хийх цагийн хуваарийг сонгоно ( жишээлбэл өдрийн цагаар). • Тэсэлгээний үйл ажиллагаа хэрхэн өрнөдөг талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл тараана. • Барилгын ажлын маршрутын дагуу оршин суудаг орон нутгийн иргэдэд тэсэлгээ хийх өдөр болон хугацааны талаар урьдчилан анхааруулан, малчдад мал сүргээ холдуулж, урьдчилан бэлтгэх боломж олгоно. • Тэсэлгээний үед орон нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд анхааруулах тэмдэг тавин хамгаалалтын албаны ажилтанг байлцуулна. • Тэсэлгээний нэг болон хэд хэдэн ажиллагааны өмнө сонсогдохуйц урьдчилан сануулга дохиог өгнө. • Зөвшөөрөгдсөн тэсэлгээний сургуулилтыг байнга хийнэ. 18.6.5 Малчдын Эрүүл Мэнд 16 Уурхайн зам, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон бусад барилга байгууламжийн ажил тэдний газрын хэлбэр төрхийг өөрчлөх болон газар ашиглалтанд нөлөөлөх явдал юм. Эрүүл мэндэд нөлөөлөх байдлын үнэлгээ (ЭМНБҮ)-ний хээрийн судалгааны ажлаар тээврийн хэрэгслийн 16 Оюу Толгойн Орон нутгийн иргэдийн эрүл мэндийн аюулгүй ажиллагаа болон Аюулгүй байдалд нөлөөлөх байдлын үнэлгээ, 2011 Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 18 of 40

хөдөлгөөний дуу шуугиан, хүнд даацын машины үүсгэх чичирхийлэл болон тоосжилт зэрэг нь ойролцоо нутагладаг малчдын дүргүйцэл бухимдлыг төрүүлэх хүчин зүйл болохыг тодруулсан. Өргөжиж буй албан бус замын сүлжээ нь малчдын бэлчээрийг доройтуулсаар байна. Хүмүүсийн дунд осол аваар ихсэж байгаа тухай мөн хүн мал зам барилгын ангийн ухаад үлдээсэн нүхэнд унаж бэртэх эрсдэл магадлалтай хэмээх ойлголт байна. Урьд өмнө нь хулгай бараг асуудал биш байсан бөгөөд малчид хаалга үүдээ цоожилдоггүй байсан. Харин одоо гадны танихгүй хүмүүс их ирэх болсноор нөлөөлөл үүсэх нөхцөл бүрдсэн юм. Ажилд орохоор ирсэн малчид хүүхдийн асаргаа, ажил амралтын хуваарь болон гэр бүлийн асуудал зэрэгтэй тулгарч байна. Бухимдал стресс ихсэх нь согтууруулах ундааны хэрэглээг ихэсгэж байна хэмээн дурдагдсан . Хээрийн судалгааны явцад усан хангамж болон чанар нь мөн асуудал болоод байгааг илрүүлсэн байна. Энэ нь нутгийн иргэдийн ариун цэвэр болон мал сүргийг услах явдалд нөлөөлдөг байна. Мөн ахуйн хэрэгцээнд хэрэглэдэг усны хатуулаг чанар нь бөөрний өвчлөл хүргэдэг хэмээх зовнил байгаа юм. Оюу Толгойн Малчдад зориулсан хөтөлбөр болон Эрүүл Сум хөтөлбөрийн хүрээнд малчдын эрүүл мэндийг асуудлыг хянах ажлыг үргэлжлүүлнэ. Тус хөтөлбөр нь малчдыг эрүүл мэндийн мэдээллээр хангах бөгөөд учир нь өөр хэлбэрээр тэдэнд мэдээлэл хүрдэггүй байна. Янз бүрийн байгууллагууд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй байдаг тухайлбал улсын болон орон нутгийн удирдлагууд, орон нутгийн төрийн бус байгууллагууд мөн оролцох үүрэгтэй. 18.6.6 Гар аргаар ашигт малтмал олборлогчид 17 Гар аргаар ашигт малтмал олборлох явдал нь эрүүл мэндийн зарим асуудлуудтай холбоотой. Тухайлбаль гар аргаар уурхай эрхлэгчид мөнгөн усны нэгдлийн явцад үед мөнгөн ус ашигладаг нь гол асуудал бөгөөд алтыг ялгахын тулд мөнгөн усыг ууршуулах үед үүсэх эрүүл мэндийн нөлөөлөл ихсэнэ . 2007 онд тус бүс нутагт буюу Оюу Толгой төслийн ойр орчимд хууль бусаар алт олборлох бүх үйл ажиллагааг зогсоосон бөгөөд одоогийн байдлаар тус аймагтай хиллэдэг аймгуудад хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явагдсаар байгаад анхаарал хандуулах шаардлагатай байна.Гар аргаар олборлогчдын гэр сууринд үүсэх өөр нийгмийн шинжтэй асуудалд архи, мансууруулах бодисын хэрэглээ орно. Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга гар аргаар уурхай эрхлэгчдийг Ханбогд сумын эрүүл мэндийн төсөвт хүндрэл учруулж байна хэмээн онцлон тэмдэглэсэн байна. Ханбогд сумын эмнэлэг нь гар аргаар уурхай эрхлэхтэй холбоотой олон тооны осол гэмтлийг эмчлэхэд хүрч байна. Тус эмнэлэг нь ийм төрлийн гэмтэл эмчлэх тоног төхөөрөмж байхгүй бөгөөд 250 км зайд орших Даланзадгад хотын эмнэлэгт өвчтөнүүдийг зөөвөрлөхөд өөрийн төсвийн тодорхой хувийг зарцуулдаг байна. Ихэнхи өвчтөнүүд Ханбогд суманд бүртгэлгүй тул эдгээр өвчтнүүдээс төлбөр авдаггүй учир орлого олдоггүй . Ханбогд сумын иргэдийг эмчлэхэд зарцуулах ёстой хөрөнгийг гар аргаар ашигт малтмал олборлогчдыг эмчилэхэд зарцуулж байгаа юм. Сүүлийн жилүүдэд эдгээр уурхайчдын тоо буурсан тул тэдний эрүүл мэндийн асуудал мөн ач холбогдлоор буурсан. Гэсэн хэдий ч Оюу Толгой нь цаашид хууль бусаар уул уурхай эрхлэгчдийн эрүүл мэндэд анхаарсан стратеги боловсруулан ажиллана. 18.6.7 Орон нутагт гарах эдийн засгийн өөрчлөлт, хүнснийаюулгүй байдал хүнсний тэжээллэг чанар Болон түлшний хомсдол 18 Зах зээлийн эдийн засгийн шилжилт нь хоол хүнсний хэрэглээнд өөрчлөлт авчирсан. Маш олон хямд, чанар муутай болон найдваргүй хүнсний бүтээгдэхүүнүүдийг гаднаас оруулж ирэх эсвэл тааруухан хяналттай дотоодын үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна. Аймгийн хэмжээнд тавигдах хүнсний аюулгүй байдлын хяналт муу . Цагдаа, татварын байцаагчид болон эмч нар хааяа хүнсний чанарт хяналт тавьдаг. Хоол хүнсийг зориулалтын бус газар хадгалах явдал түгээмэл. Гаднаас хүн ам шилжин суурьших ихсэхийн хирээр сүүлийн 2 жилд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Үүний улмаас орон нутгийн ажилгүй айл өрхүүд хангалттай хоол хүнс түлш худалдан авахад хүндрэл учрах хандлагатай байгаа бөгөөд улмаар энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж буй орон нутгийн 17 Шилжилт хөдөлгөөний үнэлгээний тайлан, 2007 он 18 Оюу Толгойн Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд нөлөөлөх байдлын үнэлгээ, 2011 Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 19 of 40

МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
PDF - 3.4MB - Оюу Толгой ХХК
“оюу толгой” ххк-ийн “оюу толгой “
ТЕНДЕРИЙН УРИЛГА - Оюу Толгой ХХК
Орон нутгийн иргэдтэй хийсэн хэлэлцүүлэг - Оюу Толгой ХХК
Т.Мөнхбат-н хэлсэн үгтэй бүрэн эхээр нь ... - Оюу Толгой ХХК
ÀÆÈËËÀÕ ×ÈÍ Õ¯ÑÝË ÝÐÌÝËÇÝËÒÝÉ Õ¯ÍÄ ... - Оюу Толгой ХХК