Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

18 ОЛОН

18 ОЛОН НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА БОЛОН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 18.1 ТАНИЛЦУУЛГА Оюу Tолгой Төсөл нь Төслийн нөлөөллийн бүсийн нутгийн ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлыг хангах зорилгоор энэхүү Олон нийтийн эрүүл Мэнд, Аюулгүй Ажиллагаа болон Аюулгүй Байдлын Менежментийн Төлөвлөгөөг боловсруулсан. Энэхүү төлөвлөгөө нь дараах асуудлыг тусгасан болно. Үүнд: • Оюу Толгой ба түүний гэрээлэгчид болон туслах гэрээт ажилчдын хяналтан дор гүйцэтгэгдэж буй үйлдвэрлэлийн улмаас үүсэх шууд эрсдэл, аюул болон нөлөөлөл. • Оюу Толгойн шууд хяналтанд хамааралгүй боловч Төслийн үйл ажиллагаа, арга хэмжээний үр дүнд үүсэх шууд бус аюул, эрсдэл болон нөлөөлөл. Оюу Толгой төсөл нь Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал (ОНЭМАААБХ)-ийг боловсруулж байгаа бөгөөд одоогийн байдлаар энэ хөтөлбөрт малчдад хүрч ажиллах арга хэмжээ, эрүүл мэндийн үйлчилгээний чадавхийг сайжруулах, БЗХӨ 1 /ХДХВ 2 -аас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай тусламжийн төвүүдэд шууд туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг багтаасан. ОНЭМАААБХ нь дараах зорилготой. Үүнд: • Оюу Толгойн үйлдвэрлэлийн улмаас хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд шууд ба шууд бусаар нөлөөлөх нөлөөллийг хамгийн боломжтой түвшинд хүртэл бууруулах болон багасгах; • Төслийн нөлөөллийн бүсийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ болон чадавхийг хэмжиж болохуйц хэмжээгээр нэмэгдүүлэх; • Оюу Толгойн одоогийн баримталж буй эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн бодлого, стандарт, туршлагыг хэрэгжүүлж, орон нутгийн оролцогч талуудад хүрч ажиллах. ОНЭМАААБХ-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд дараах зүйлс багтана: • Мэдлэг олгох сургалт, суртал нэвтрүүлэгээр дамжуулан орон нутгийн иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх; • Эрүүл мэндийн байгууллагууд болон мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах; • Эрүүл мэндийн үйлчилгээний чанар болон хүртээмжийг сайжруулах. Оюу Толгойн ОНЭМАААБХ -ийн дэлгэрэнгүй ажлын удирдамжийг Орон нутаг болон нийгмийн асуудал эрхэлсэн хэлтэс (ОННАЭХ)-ээс авч үзэх боломжтой. 18.2 ЗОРИЛГО Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөө нь дараах зорилтуудтай. Үүнд: • Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагыг хангах шаардлагатай стандартуудыг мөрдөн баримтлах; • Төслийн шууд болон шууд бус нөлөөлөл, эрсдэлд өртөх магадлалтай Оюу Толгойн нөлөөллийн бүсэд амьдран суугаа нутгийн ард иргэдийг хамгаалах үр нөлөөтэй тогтолцоо болон журмыг бий болгох; • Оюу Толгойн дотоод журмыг тодорхойлох; • Холбогдох үүрэг ба хариуцлагыг тодорхойлох; • Хяналт шинжилгээ хийх болон тайлагнах дүрэм журмыг тогтоох, 1 БЗХӨ - Бэлгийн замын халдварт өвчин 2 ХДХВ - Xүний дархлал хомсдлын вирүс Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 2 of 40

• Сургалтанд тавигдах шаардлагуудыг тодорхойлох зэрэг болно. 18.3 ХАМРАХ ХҮРЭЭ Энэхүү төлөвлөгөө нь Төсөлтэй холбоотой үйлдвэрлэлийн улмаас уурхай, түүний холбогдох байгууламжууд, Төслийн тээвэрлэлт ба дамжуулалт хийгддэг замд ойрхон аж төрдөг олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учруулж болзошгүй нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлсон. Энэхүү төлөвлөгөө нь олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөө үзүүлж болзошгүй бүхий л үйл ажиллагааг хамаарна. Уг төлөвлөгөө нь тогтмол хийх хяналт шинжилгээ болон орон нутгийн иргэдийн оролцоо, орон нутгийн иргэдийн гомдол шийдвэрлэх дүрэм журмаар ирүүлсэн мэдээ мэдээлэлд үндэслэн байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг бодит баримт бичиг юм (Бүлэг D14: Оролцогч ба Сонирхогч талуудыг оролцуулах төлөвлөгөөг үзнэ үү). Энэхүү төлөвлөгөө нь Оюу Толгойн бүх ажиллагсад, төслийн үйл ажиллагаанд оролцогч гүйцэтгэгчид болон туслан гүйцэтгэгчид байгууллагуудад эрх тэгш хамааралтай. Түүнчлэн нэмэлт төлөвлөгөөнүүдэд ОНЭМАААБ-ын асуудлуудыг оруулсан бөгөөд үүнд дараах төлөвлөгөөнүүд багтана: D2: Агаарын чанарын менежментийн төлөвлөгөө, D12: Аюултай бодисын менежментийн төлөвлөгөө, D13: Тээвэрлэлтийн менежментийн төлөвлөгөө, D19: Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөө, болон D20: Онцгой байдлын үед авах арга хэмжээний төлөвлөгөө. 18.4 НӨЛӨӨЛЛИЙН ЭХ ҮҮСВЭРҮҮД Энэхүү төлөвлөгөө нь төслийн нөлөөллийн бүст 3 оршин суудаг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийн асуудлыг тусгасан бөгөөд үүнд малчин иргэд, Ханбогд сумын иргэд хамаарна. ОНЭМАААБ-ын нөлөөлөлд дараах асуудлуудыг хамарна .. Үүнд: • Халдварт болон халдварт бус өвчиний тархалт ажилтнуудаас нутгийн иргэдэд халдварлан тархах • Тоосжилт, чичирхийлэл, чимээ зэргээс үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэл; • Материал болон ажиллагсдыг тээвэрлэхтэй холбоотой эрсдлүуд; • Ил ухсан газар болон шуудуу (идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа газарт үүсч болох эрсдлүүд); • Хамгаалалтын асуудлууд, тухайлбал, уурхайн талбар руу орох, хашаа болон бусад байгууламжуудыг барих, хамгаалалтын үйлчилгээг ашиглах; • Оюу Толгойн ажиллагсад болон нутгийн иргэдийн дунд үүсч болох маргаан зөрчлүүд болон бусад хүсээгүй харилцаа холбоо; • Хүн амын хэт төвлөрлөөс үүс болох эрүүл мэндийн асуудлууд; • Малчдын эрүүл мэндийг хамгаалах; • Бичил уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн асуудал; • Хоол тэжээлийн аюулгүй байдал; • Онцгой байдал . 18.5 ТӨСЛИЙН СТАНДАРТ Доор тодорхойлогдсон стандартууд олон нийт, эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалтай холбоотой юм. 3 Бүлэг D14: Оролцогч ба сонирхогч талуудыг оролцуулах төлөвлөгөө -с төслийн нөлөөллийн бүсийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг харна уу. Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 3 of 40

МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
d хэсэг: барилгын үе шатны байгаль орчин ... - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
ТЕНДЕРИЙН УРИЛГА - Оюу Толгой ХХК
Environmental Impact Assessment Report Template - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 5 дугаар сар - Оюу Толгой ХХК
Untitled - Оюу Толгой ХХК
“оюу толгой” ххк-ийн “оюу толгой “