Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

18.7 ҮҮРЭГ БА

18.7 ҮҮРЭГ БА ХАРИУЦЛАГА Энэхүү менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ерөнхий хариуцлага Оюу Толгойн Орон нутаг болон нийгмийн асуудал хаириуцсан менежерт оногдох бөгөөд тэрээр Оюу Толгойн ерөнхий менежерт төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар тайлагнана. Менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хариуцагч бусад этгээдэд доорх албан тушаалтнууд багтана. Үүнд: • ОБҮББХМ-ын хөтөлбөрийн менежер нь эдгээр дүрэм журам, шаардлагуудыг өөрийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон дүрэм журамд уялдуулан нэгтгэх үүрэгтэй; • Оюу Толгойн уурхайн менежер нь уурхайн бүх үйл ажиллагаанд эдгээр дүрэм журам, шаардлагуудыг хэрэгжүүлэх явдлыг хангах үүрэгтэй; • Оюу Толгой ЭМААБОАБ-ын дэд захирал нь уурхайн тээвэрлэлтийн бүх асуудлыг зохицуулж уурхайг үр ашигтай, үр дүнтэй тээвэрлэлтийн үйлчилгээгээр хангана. ЭМБОАБХын дэд захирал нь жолоочийг чиглүүлэх, цагийн хувиарын дагуух засвар үйлчилгээ, ачааны машинуудын механик үзлэгтэй холбоотой ажилд мөн хяналт тавина. • Оюу Толгойн кэмпийн үйлчилгээний газоын орлогч захирал нь Оюу Толгойн тээврийн хэрэгслүүд оролцсон болон Оюу Толгойн бус тээврийн хэрэгслийн зам тээвэртэй холбоотой ослын талаарх мэдээ бүртгэл хөтлөх үүрэгтэй. Үүнийг ЭМААБОАБ хэлтэст мэдээлснээр хэрэг тус бүрт шалгалт хийх болно. • Оюу Толгойн Байгаль орчны хэлтсийн менежер байгаль орчинтой холбоотой төслийн бүх төлөвлөгөө зов зохистой хэрэгжиж буй эсэхт хяналт тавина. Одоогийн байдлаар Төслийн нөлөөллийн бүсийн олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр ажилладаг олон байгууллагууд бий. Эдгээрт олон улсын байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Монгол улсын Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймаг болон сумдын эрүүл мэндийн хэлтсүүд, ТББ-ууд болон орон нутгийн байгууллагууд орно. Оюу Толгой нь орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг сайжруулахын тулд эдгээр байгууллагуудтай ойр дотно түншлэн ажиллана. 18.8 СУРГАЛТ Оюу Толгойн бүх ажилчид болон Оюу Толгойн гэрээлэгчид нь эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлын талаарх үндсэн сургалт, үүнд, эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт болон Төслийн кэмпийн бодлого болон харилцааны ёс зүйн сургалтуудад хамрагдана. Хамгаалалтын албаны ажилчид (хүний эрх болон хүч хэрэглэхтэй холбоотой асуудлууд), жолооч нар (Бүлэг D11: Тээврийн менежментийн төлөвлөгөөнд тусгасаны дагуу), болон тээвэрлэлтийн маршрутын дагуу гэх мэт уурхайгаас гадуурх үйл ажиллагаанд хамрагдах гол боловсон хүчнүүд, тухайлбал, нэмэлт мэргэжлийн сургалтанд хамрагдана. 18.9 ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ БОЛОН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД • Уурхай дээрх болон уурхайгаас гадуурх үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж орон нутгийн болон бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах явдал чухал юм. Өргөн хүрээтэй Нийгмийн эрсдлийн үнэлгээг 2011 оны 9-р сард хийсэн . Уг үнэлгээний хүрээнд Оюу Толгой (Орон нутаг , нийгмийн асуудал хариуцсан баг ) хэд хэдэн нийгмийн эрсдлийг тухайн газар нутагт тохиолдох магадлал хийж хяналтын механизмд үндэслэн тодорхойлсон. Барилгын ажил дуусч үйлдвэрлэлийн үе шат эхлэх үед эрсдлийн үнэлгээг дахин шинэчлэн гүйцэтгэнэ . Олон нийтийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдалтай холбоотой одоо хэрэгжиж буй хяналт шинжилгээний явцыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд: • Оюу Tолгойн Эрүүл мэнд, Аюуүлгүй ажиллагаа болон Байгаль орчны ерөнхий менежер нь энэхүү менежментийн төлөвлөгөөний биелэлтийн талаар Оюу ТолгойнОрон нутаг , нийгмийн асуудал хариуцсан ахлах менежертэй хамтран Үйл ажиллагаа хариуцсан дэд захиралд сар бүр тайлагнана. Үүнд: o Ажилчдын өвчлөлтийн улмаас алдагдсан цаг; Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 36 of 40

o Төслийн ажилчдын олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлын дүрэм журмыг даган мөрдөөгүй тохиолдол ; o Төслийн ажилчдын орон нутгийн иргэд хоорондын харилцаа, тухайлбал маргаан болон гэмт хэрэгтэй холбоотой тохиолдол ; o o o o o o Аливаа зочны эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдалтай холбоотой хэрэг Уурхайн талбайн аюулгүй байдлыг зөрчсөн аливаа тохиодол; Эрүүл ажиллах болон амьдрах нөхцөлтэй холбоотой аливаа асуудал Малчдын эрүүл мэндийн тухай бүртгэгдсэн аливаа асуудал Замын нөхцөл байдал болон тоосжилт бууруулах үйл ажиллагаа Тавигдаж буй усны асуудал зэрэг багтана. • Оюу Tолгойн ЭМАМБОХ-ын дэд захирал нь төслийн талбай дээрх үйл ажиллагаа явагдаж буй талбайн нөхцөл байдалд сар тутамд үзлэг хяналт хийж, зохих тэмдэглэлийг хөтлөнө. Үзлэг хяналтанд: o Олон нийтийн аюулгүй байдалд нөлөө үзүүлж болзошгүй аливаа үйл ажиллагаа ; o Ойролцоох хүн амын суурин руу нэвтэрч/гарч байгаа машинд хийх гэнэтийн шалгалт ; o Ажилчид болон олон нийтийн эрүүл мэндийн асуудал, харилцааны ёс зүй болон төслийн бусад дүрэм журмын талаар ойлголттой байгааг тодруулах гэнэтийн шалгалт ; o Тоосжилтонд өртөмтгий зам болон бусад газрын нөхцөл байдал ; o Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлын удиртгал хичээл ; o Хувь хүний эрүүл мэндийн хөтөлбөрийн бүртгэл ; o Архи согтууруулах ундаа болон мансууруулах бодисын шалгалтын хөтөлбөрийн бүртгэл ; o Алдсан цагийн статистик бүртгэл ; o Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтын үйл ажиллагаануудтай холбоотой бүртгэл зэрэг тус тус багтана. Дараах хүснэгт Хүснэгт 18-2-д төлөвлөгдөж буй нөлөөлөл бууруулах стратегиудын үр дүн болон ахицыг үнэлэх гүйцэтгэлийн үндсэн үзүүлэлтүүд болон холбогдох үндсэн хяналт шинжилгээний үйл ажиллагааг нэгтгэн үзүүлэв. Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 37 of 40

нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
Т.Мөнхбат-н хэлсэн үгтэй бүрэн эхээр нь ... - Оюу Толгой ХХК
ÀÆÈËËÀÕ ×ÈÍ Õ¯ÑÝË ÝÐÌÝËÇÝËÒÝÉ Õ¯ÍÄ ... - Оюу Толгой ХХК
Газар ашиглалт ба нүүлгэн шилжүүлэлт - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
ТЕНДЕРИЙН УРИЛГА - Оюу Толгой ХХК
Оюу Толгой ордоос зэс, алт олборлох ... - Оюу Толгой ХХК
PDF - 3.4MB - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК