Views
3 years ago

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ... - Оюу Толгой ХХК

18.5.1

18.5.1 Компанийн Бодлого Оюу Толгой нь компанийн орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн бодлогуудыг боловсруулсан. Үүнд: • Хотын байгуулалт болон олон нийтэд зориулсан дэд бүтэц o Оюу Толгой нь Өмнийн Говийн бүс нутгийн орон нутгийн болон бүсийн хөгжил дэх нийтийн дэд бүтцийн төлөвлөлт болон хөгжил, эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээ зэрэгт мөнгөн болон мөнгөн бус туслалцаа үзүүлнэ. • Орон нутгийн хөгжил болон нийгмийн хөрөнгө оруулалт o o Оюу Толгой нь орон нутагт чиглэсэн, тухайлбал эрүүл мэндэд чиглэсэн санаачилга, төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Оюу Толгой нь ОНЭМАААБХ-ийн нэг хэсэг болох орон нутгийн иргэдэд олон нийтэд түшиглэсэн эрүүл мэндийн санаачлагууд болон үйл ажиллагааг дэмжинэ. • Уурхайн аюулгүй байдлыг хангаж, Оюу Толгойд мөрдөх гаднаас ирэх зочдын дүрэм журам протоколыг баримтална. Оюу Толгой төсөл нь ажиллах хүчний кэмпийн аюулгүй, хамгаалалттай орчинд амьдрах нөхцлийг хангах зорилготой Уурхайн кэмпийн бодлого болон ёс зүйн дүрмийг боловсруулсан. Энэхүү ёс зүй дүрэмд кэмпэд амьдардаг ажиллагсадтай холбоотой тусгай шаардлагуудыг тусгахаас гадна уурхайн кэмпээс гадуурх орон нутгийн иргэдэд нөлөөлөл үзүүлж болзошгүй эрсдлийг багасгах заалтуудыг оруулсан. 4 Рио Тинто – Оюу Толгойн стратегийн хамтрагч – олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдлын асуудлыг хөндсөн нилээд хэдэн стандарт болон бодлогуудыг боловсруулсан. Рио Тинтогийн Орон нутгийн иргэдийн стандарт 5 нь олон нийтэд нэн түрүүн тулгамдаж буй эрүүл мэнд болон амьжиргааг дэмжихэд чиглэнэ. Рио Тинто нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын (НҮБ) Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ИУТЭТОУП), Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Даян дэлхийн тунхаг, Хүний эрх аюулгүй байдлыг хангах тухай сайн дурын зарчмуудад үндэслэн байгууллагынхаа Хүний Эрхийн Удирдамжаа 6 боловсруулсан. Рио Тинтогийн хамгаалалтын албыг ашиглах тухай журам нь хүний эрхийн зарчимд үндэслэсэн бөгөөд үүнд хүчний байгууллагын удирдамж, хязгаарлалт уг удирдамж багтана. Эдгээр журмыг хамгаалалтын болон бүх ажиллагсдад байнгын сургалт сурталчилгаагаар дамжуулан таниулна. Хүний эрхийн хэм хэмжээг мөрдөхийн тулд дараах журмуудыг баримтална. Үүнд: • Хамгаалалтын албаны ажилтнуудыг ажилд авахаас өмнө сайн шалгалт, судалгаа хийх; • Хамгаалалтын албаны ажилтнууд өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа хүний эрхийг хүндэтгэнэ. Үүнд, ялгаварлан гадуурхах аль ч хэлбэр, хүний хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцох, болон хүнлэг биш, доромжилсон хандлага гаргахаас зайлсхийх; • Хамгалалтын албаны ажилтнууд нь гарцаагүй шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх бөгөөд энэхүү үйл ажиллагааг ямагт хууль тогтоомжийн дагуу явуулах; • Хүч хэрэглэснээс үүдэн Компаний үйл ажиллагаа болон орон нутгийн иргэдийн хооронд үл ойлголцол үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутгийн ард иргэдтэй тогтмол уулзалт хэлэлцээр хийж, аюулгүй байдалтай холбоотой мөрддөг дүрэм журмыг олон нийтэд 4 Энэхүү бодлогын дагуу аливаа халдварт өвчнийг мэдээллэх үүрэгтэй бөгөөд эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүй кэмп рүү орохыг хатуу хориглонo. 5 Рио Тинто: http://www.riotinto.com/documents/ReportsPublications/Communities_standard.pdf 6 “Бид хэрхэн ажмлладаг вэ?” хэмээх хүний эрхийн бодлогыг хэрэгжүүлэх талаар менежерүүдэд зориулсан удирдамж, 2003 оны 10-р сар, Эх үүсвэр: http://www.riotinto.com/documents/ReportsPublications/corpPub_HumanRights.pdf Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 4 of 40

нээлттэй болгож, хамгаалалтын албаны ажилтантай холбоотой санал гомдлыг түргэн шуурхай хүлээн авч, зохих журмын дагуу бүртгэх, мэдээллэх. Хамгаалалтын албаны ажилтны сургалтыг эдгээр зарчмуудыг хэрэгжүүлж мөрдлөгө болгохын тулд зохион байгуулдаг. Эдгээр бүх зарчмууд нь хамгаалалт хариуцсан гэрээлэгч нарт адил тэгш мөрдөгдөх бөгөөд компанитай бизнес хийх онцгой нөхцөл болно. Рио Тинто нь олон улсын үүрэг амлалт, хэм хэмжээнүүдэд гарын үсэг зурж баталсан бөгөөд эдгээр шаардлагыг биелүүлэхийн төлөө ажилладаг. Компани нь Хүний эрх, аюулгүй байдлыг хангах сайн дурын зарчмуудыг 7 анх боловсруулагдах үед оролцож, энэхүү зарчмуудыг анх 2000 онд хэлэлцэж эхлэхэд дэмжиж байсан. Рио Тинто нь НҮБ-ын Даян Дэлхийн Тунхагийг 8 үндэслэгчдийн нэг бөгөөд, Британы сүлжээ болон харилцаа холбоог сайжруулах ажлын хэсгийн идэвхитэй гишүүн юм. Рио Тинтогийн харилцаа холбооны явцын талаар компанийн цахим хуудсан дээр жил болгон тавигддаг. Рио Тинтогийн хүний эрхтэй холбоотой үйлдвэрлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн албан ёсны цахим хуудаснаас авч болно 9 . 18.5.2 Монгол улсын хууль эрх зүйн шаардлага Олон нийтийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа ба аюулгүй байдалтай холбоотой үндэсний гол хууль бол Ариун цэвэр, Ахуйн болон Үйлдвэрийн Хог хаягдлын тухай хууль бөгөөд уг хуулийг дор тоймлон өгүүлсэн. Ариун Цэврийн Тухай Хууль (1998 оны 7-р сарын 1-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн) Энэ хууль нийгмийн эрүүл мэндийн тухай хууль ба уг хуулийн зорилго нь хувь хүний эрүүл аюулгүй нөхцөлд ажиллаж амьдрах эрхийг хангаж, үүнтэй холбоотой хувь хүн болон бизнесийн эрх үүргийг тодорхойлоход оршино. Энэхүү хуулинд дараах асуудлыг оруулна. Үүнд: • Ахуйн болон ундны усны хангамж; • Агаарын тоосжилт, утаа манан, бохирдлын хяналт; • Хөрсний ариун цэвэр, хог хаягдлын устгал, бохирын байгууламж, усны нүх болон жорлон; • Эмнэлгийн хаягдал, радио идэвхит болон хортой химийн бодисын устгал; • Олон нийтэд зориулсан байр сууц болон байгууламжуудын барилгын ажил; • Хортой химийн бодис болон ионжсон цацраг ашиглалт; • Дуу шуугиантэй эсвэл чичирхийлэл, электрон соронзон орон, цацрагт туяаны нөлөөлөлд өртсөн орчин дахь үйл ажиллагаа; • Хоолны материалыг боловсруулах, хэрэглэх; • Бүтээгдэхүүн болон технологи импортлон оруулж ирэх. Энэхүү хуулийн дагуу аж ахуйн нэгжүүд дараах үүргийг хүлээнэ. Үүнд: • Өөрийн бизнест мөрдөх, үүнд боловсон хүчний сургалт орно; • Хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх нөхцөл байдал бий болсон үед зөрчлийг мэргэжлийн хяналтын байгууллагад яаралтай мэдээлэх • Эрүүл ахуйн шаардлага хангах үүднээс ажилчдад эрүүл мэндийг хамгаалах болон эрүүл амьдралын хэв маягийн сургалт болон ухуулан таниулах арга хэмжээг хэрэгжүүлнэ: • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн бууруулах арга барилыг олгоно. Ахуйн болон үйлдвэрийн гаралтай хог хаягдлыг зохицуулах хууль (2004 оны 7-р сарын 1- нээс хүчин төгөлдөр болсон) 7 www.voluntaryprinciples.org 8 www.unglobalcompact.org 9 http://www.riotinto.com/annualreport2008/performance/sustainable_dev/governance_systems/human_rights/index.html Оюу Толгой Төсөл - БОННБҮ 31/07/2012 Хуудас | 5 of 40

МЭДЭЭЛЛИЙН ХУУДАС - Оюу Толгой ХХК
Орон нутгийн хєгжлийн алсын харааг хамтран ... - Оюу Толгой ХХК
нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлэх гарын ... - Оюу Толгой ХХК
хэлэлцэгдэж буй асуудлуудын талаарх тайлан - Оюу Толгой ХХК
монголын гэрээт компани 40000 хүн-цаг аюул ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 12 дугаар сар - Оюу Толгой ХХК
2012 оны 6 дугаар сар - Оюу Толгой ХХК
Оюунлаг хүмүүн Монголын баялаг - Оюу Толгой ХХК
2012 оны 9 дүгээр сар - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 1 дүгээр сар - Оюу Толгой ХХК
îþó òîëãîéí “ìýäýýëëèéí íýýëòòýé ªäªðëªã”-èéã ... - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2013 оны 2 дугаар сар - Оюу Толгой ХХК
ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
2012 оны 8 дугаар сар - Оюу Толгой ХХК
эндээс - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
Соёлын өв - Оюу Толгой ХХК
МЭДЭЭЛЛИИН ХУУДАС - Оюу Толгой ХХК
ÎÞÓ ÒÎËÃÎÉÍ ÌÝÄÝÝ - Оюу Толгой ХХК
Агуулга - Оюу Толгой ХХК
d хэсэг: барилгын үе шатны байгаль орчин ... - Оюу Толгой ХХК
Усны нөөц - Оюу Толгой ХХК
байгаль орчны удирдлагын тогтолцоо - Оюу Толгой ХХК
оюутны тэтгэлэгт хєтєлбєрийг їргэлжлїїлнэ - Оюу Толгой ХХК
ТЕНДЕРИЙН УРИЛГА - Оюу Толгой ХХК
Environmental Impact Assessment Report Template - Оюу Толгой ХХК
Мэдээллийн хуудас - 2012 оны 5 дугаар сар - Оюу Толгой ХХК
Untitled - Оюу Толгой ХХК
“оюу толгой” ххк-ийн “оюу толгой “