27.09.2016 Views

Шувуун арал дээр гарсан хэрэг

The Angry Birds Movie киноноос сэдэвлэн зохиосон зурагт ном

The Angry Birds Movie киноноос сэдэвлэн зохиосон зурагт ном

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ШУВУУН АРАЛ

ДЭЭР ГАРСАН ХЭРЭГ

Англи хэлнээс орчуулсан: Д. Баярхүү

© 2016 Rovio Animation Ltd.

Angry Birds and all related properties, titles, logos and characters are trademarks

of Rovio Entertainment Ltd and Rovio Animation Ltd and are used with permission.

All Rights Reserved.

Published by Bplus Publishing LLC

Энэхүү бүтээлийг Rovio Entertainment ба Rovio Animation компаниудын албан ёсны

зөвшөөрлөөр эрхлэн гаргав. Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэхүү номын эхийг

эрхлэн гаргагчийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын

системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж

олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Анхны хэвлэл: 2016 он. Монгол улсад хэвлэв.

Биплас Паблишинг ХХК

Номуун хотхон 39-16, Сүхбаатар дүүрэг - 3,

Улаанбаатар хот, Монгол Улс

web: www.bplus-publishing.mn

facebook.com/bpluspublishing

ISBN: 978-99973-9-593-1

ШУВУУН АРАЛ

ДЭЭР ГАРСАН ХЭРЭГ

Зохиогч Сара Стефенс

Зураач Төгрөл Кара к а н

ИХЭВЧЛЭН БАЯР ХӨӨРТЭЙ БАЙДАГ

ШУВУУН ТОСГОНД ХАР ӨДӨР болж байлаа.

“Өдрийн Жиргээ” сонины залуу сурвалжлагч Финч

хотын төв орохоор явна. Тэрээр утсаар нэг жиргээ

сонсжээ. Ямар нэг муу юм болсон бөгөөд Финч юу

болсныг мэдэхээр явж байгаа нь энэ аж.

Энэ бол сонирхолтой түүх, харин эхний нүүрэнд

гарахыг хүсэж байгаа бол, тэрээр хэн гэдгээ

харуулах хэрэгтэй байлаа.

5

Тосгоны төвд хэдийнээ олон шувуу цугласан

байлаа. Финч шувууд дундуур зүсэн явав. Эцэст нь

тэрээр ямар учиртай үймээд байгааг харлаа. Нэг нь

Хүчит Бүргэдийн хөшөөг сүйтгэсэн байх нь тэр!

Шувуун Арлын хайртай баатрыг чулуугаар

нүдсэн байв. Сүрлэг хошуу нь хугарч нугаран, өд

сөд нь эмтэрч хэмхэрчээ.

6

Финч хэргийн газрыг алгуурхан тойрч, иргэдийн

ярилцахыг сонсов. Баярласан жиргээ байсангүй.

Шувуу бүр бухимдаж байв. Тэд янзын бүрийн

асуулт асууж байлаа.

“Хэзээ ийм юм болоо вэ?”

“Хэн ингэсэн байж болох уу?”

Тэгээд нэг нэр шувуу бүрийн хошуун дээр байх

шиг санагдлаа: Улаан!

“Тэр Улаан уураа бүх юманд гаргадаг!”

“Улаан бол ёстой нэг ууртай шувуу.”

Финч Улааны нэрийг дэвтэртээ бичиж авав.

Хажууд нь нэмж хоёр үг бичлээ:

Гол сэжигтэн.

7

Жагсаалтдаа хэдийн нэг сэжигтэнтэй болсон

болохоор Финчийн сэтгэл ханасан байж магадгүй

ээ. Гэвч ухаалаг сурвалжлагч бүх өндгөө нэг

сагсанд хийхээс илүүтэйг мэдэлгүй дээ. Мэдээж,

нэг улаан шувууг хайх нь ойлгомжтой. Гэвч тэрээр

цааш нь учиг эрсээр байлаа.

Хөшөөний хажууд сүрэглэн цугласан шувууд

улам улам бухимдаж байлаа. Нэгэн цагаан шувуу

уурлаж цухалдсан сүргийн өмнө гарч ирэв. Тэрээр

цугласан олныг тайван гэгч нь харлаа.

Финч эл шувууг танилаа. Тэрээр “Төгсгөлгүй

Хүлцэл Төв”-ийг эрхэлдэг юм.

Түүнийг Матильда гэнэ.

8

“Бүгд гүнзгий амьсгаа аваарай” хэмээн Матильда

тайвшруулдаг хоолойгоороо уянгалууллаа. Шувууд

амьсгаа авав.

“Одоо амьсгаагаа гарга!” гэж тэр үргэлжлүүлэв.

Шувууд амьсгаагаа гаргалаа.

Финч ч дагаж хийв. Гайхмаар тайвшрал оллоо!

Хэдэн гүнзгий амьсгааны дараагаар Матильда омог

бардам эх тахиа шиг инээмсэглэв. “Сайн байна!

Харин одоо, бөмбөг дамжууож тогловол ямар

вэ? Бухимдсан үед

бөмбөг дамжуулах

нь тайвшрах

гайхалтай арга

шүү!”

гэж тэр

жиргэв.

9

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!