Views
3 months ago

Lecture MPC131 2018

бүхий цүнх

бүхий цүнх гарна. Эндээс өөрсдийн сонирхосныг сонгоход Preүiew – урьдчилан харах цонхонд таны сонгосон слайдын загварын жишээ харагдана. үүний дараа ОК товч дарна. Шинээр байгуулах слайдын бүтцийн загвар бүхий цонх гарах ба түүнээс хэрэгтэйгээ сонгон ОК товч дарна. Таны сонгосон загвар , бүтэц бүхий слайд байгуулагдах ба түүнд холбогдох мэдээллийг оруулна. Blank presentation – хоосон үзүүлэн. Нөхцөлийг сонгоход слайдын бүтцийн загварийн жагсаалт бүхий цонх гарах ба түүнээс сонгон ОК товч дарна. Энд жишээн дээр гарчиг, текст, зургаас бүрдсэн слайдыг сонгов. Ингэсний дараа таны сонгосон бүтэц бүхий слайд байгуулагдах ба түүнд оруулах мэдээллээ оруулна. Open an existing presentation – бэлтгэсэн үзүүлэнг нээх . өмнө нь бэлтгэж хадгалсан үзүүлэн ба файлыг нээхэд энэ нөхцөлийг сонгоно. Бэлтгэсэн файлаа нээх дараахи нөхцлүүд бүхий Open цонх гарч ирнэ. Look in – хаана харах. Хайрцагт таны үзүүлэнгийн файл байгаа төхөөрөмжийг сонгоно. Үүний тулд хайрцгийн хажуугийн товчийг даран гарч ирэх жагсаалтаас төхөөрөмжийн нэр бүхий мөрөнд товшин сонгоно. Name – нэр хайрцагт таны сонгосон төхөөрөмж дээрхи файл, хавтасны жагсаалт гарах ба хэрэгцээтэй файл байгаа хавтсаа товшин сонгоно. Хэрэв файл тань дэд хавтсанд байгаа бол дэд хавтасны нэрэн дээр дахин угсраа товшино. Энэхүү үйлдлийг дэд хавтасны тоогоор давтана. Ингээд таны хэрэгцээтэй файлын нэр гарч ирмэгц түүнийг сонгоно. Open – нээх товчлуурыг дархад таны сонгосон файл нээгдэнэ Үзүүлэнд слайд нэмэх Їзүүлэнд слайд нэмэх Бэлтгэж байгаа үзүүлэндээ шинэ слайд нэмэхдээ программын Insert цэсээс New Slide

командыг өгөх, эсвэл CTRL+M гэсэн хос товчыг дарах хэрэгтэй. Энэ үед өмнө үзсэн бүтцийн загварын цонх гарах ба түүнээс хэрэгтэйгээ сонгон слайддаа нэмнэ. Үзүүлэнг хадгалах Үзүүлэнгийн слайдуудыг бэлтгэж дуусаад File цэснээс Saүe командыг өгнө. Дэлгэцэнд дараахи нөхцөлүүд бүхий Saүe- хадгалах цонх гарна. Saүe in - ...нд хадгалах хайрцагт үзүүлэнгийн файлын хадгалах төхөөрөмж , хавтасны нэрийг сонгоно. File name – файлын нэр . хайрцагт үзүүлэнгийн файлын нэрийг бичнэ. Харин файлын өргөтгөлийг заавал бичих шаардлагагүй бөгөөд энэхүү программаар байгуулагдсан файлууд .PPT гэсэн өргөтгөлтэй байдаг. Saүe as type – файлын төрөл хайрцагт Presentation (*.ppt ) -үзүүлэн гэсэн төрлийг сонгоно.

Data Analysis and Decision Making with Microsoft Excel: Students Solution Manual for Albright, Winston, Zappe s
ИНФОРМАТИКА
скачать - Санкт-Петербургский государственный университет ...
国家计算机一级考点汇总目录 - 世界大学城
vào đây. - Nghệ An
Организация базы данных в среде ACCESS - Кафедра ...
Magic eDeveloper V10 タスク基本構造 (ヘッダ明細入力)
Project file book
ИНФОРМАТИКА
электронные методы обработки информации - Тамбовский ...
ИНФОРМАТИКА - Академия МВД Республики Узбекистан
Початкові навички роботи в операційній системі WINDOWS
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
090006 - 國立臺灣科學教育館
προγραμματα μεταπτυχιακων σπουδων - Τμήμα Πληροφορικής
Χριστόφορος Ι. Μακρυάς