Views
8 months ago

Lecture MPC131 2018

· Right –

· Right – баруун. Текстийг баруун гар талд зэрэгцүүлнэ. · Justify – тэгшлэх. Текстийн мөрийн эхлэл, төгсгөлийг зэрэгцүүлнэ. Текстийн мөр хоорондын зайг тохируулах Эхлээд текстийг сонгоно. Format цэснээс Line Spacing – мөр хоорондын зай. Командыг өгөхөд дараахи нөхцлүүд бүхий цонх гарна. · Line Spacing – мөр хоорондох зай. Мөр хоорондох зайг дээш доош харсан сумны тусламжтайгаар өөрчилнө. · Before Paragraph – параграфийн өмнө. Параграфийн дээд талд үлдэх зайг дээш доош харсан сумны тусламжтайгаар өөрчилнө. · Aftar Paragraph – параграфийн ард. Параграфийн доод талд үлдэх зайг дээш доош харсан сумны тусламжтайгаар өөрчилнө. Тохируулгыг хийсний дараа ОК товчлуурыг дарна. Текстийг жижиг том үсгээр бичих Текстийг сонгоно. Format –формат цэсийн Change Case үсгийн горим командыг өгнө. · Sentence case - өгүүлбэрийн горим. өгүүлбэр бичих дүрмийн дагуу сонгосон текстийн үсгийг зохицуулна. Өөрөөр хэлбэл эхний үсгийг том бусдыг нь жижиг үсгээр бичнэ. · Lowercase – жижиг үсэг. Дан жижиг үсгээр бичнэ. · Uppercase – том үсэг. Дан том үсгээр бичнэ. · Title case – гарчгийн горим . текстийн үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ. · Toggle case – эсрэг горим. Тухайн үсгийн горимыг эсрэгээр өөрчилнө. Өөрөөр хэлбэл том үсгийг жижгээр, жижиг үсгийг томоор тус тус бичнэ. Сонголтыг хийж дуусаад ОК товчийг дарна. Текст бүхий дүрсийн тохируулга

Текст бүхий дүрсийг сонгон түүний хүрээн дээр хоёр товшино. Дараахи дөрвөн карт бүхий Format AutoShape – дүрсийн формат цонх гарна. А. Colors and line - өнгө ба хүрээ. Текст бүхий дүрсийн өнгө хүрээг тохируулна. Б. Size – хэмжээ . текст бүхий дүрсийн хэмжээг тохируулна. В. Position – байрлал.текстийг дүрсэнд байрлуулна. Г. Text Box – Текст хайрцаг текст бүхий дүрсийн тохируулгыг хийнэ. А. Color and Line - өнгө ба хүрээ. Fill – будах . сонгосон дүрсийг будна. Color - өнгө. Сонгосон дүрсийг будах өнгийг дараахи байдлаар сонгоно. - No fill – будахгүй. Дүрсийг будахгүйбол энэ нөхцлийг сонгоно. - Automatic – автоматаар. Программ өнгийг автоматаар сонгоно. Өнгийн жагсаалтаас сонирхосон өнгөө сонгож болно. - More Colors – Нэмэлт өнгө. Товчлуурыг дархад өнгийн дараахи 2 карт бүхий цонх гарна. - Standard - стандарт. Картан дээрхи өнгийн самбараас хэрэгцээтэй өнгийг хулганы товшилтоор сонгоно. Semitransparent – хагас тунгалаг. Сонгосон өнгийг тунгалаг болгоно. өөрөөр хэлбэл ийм өнгөөр будсан дүрсийн ард байгаа аливаа зүйл нэвт харагдана. Дээрхи нөхцлүүдийг сонгосны дараа ОК товчлуурыг дарахад Format AutoShape – дүрсийн формат цонхонд буцаж орно. Custom – хэрэглэгч - картан дээрхи хоёр төрлийн заагуурыг хулганы тусламжтай зөөж янз бүрийн өнгө гарган авч болно. Ингээд ОК товчлуурыг дарахад өмнөх цонхонд буцаж орно. Fill effects – тусгай өнгөөр будах нөхцөлийг сонгоход дараахи дөрвөн карт гарна. · One color – нэг өнгийн шатлал · Two colors – хоёр өнгийн шатлал · Present – бэлэн өнгийн жагсаалтаас сонгох боломж олгоно. · Color 1/Color 2/Present style – шаталсан өнгөнд ашиглах өнгийг сонгосон

Data Analysis and Decision Making with Microsoft Excel: Students Solution Manual for Albright, Winston, Zappe s
ИНФОРМАТИКА
скачать - Санкт-Петербургский государственный университет ...
vào đây. - Nghệ An
国家计算机一级考点汇总目录 - 世界大学城
Организация базы данных в среде ACCESS - Кафедра ...
Magic eDeveloper V10 タスク基本構造 (ヘッダ明細入力)
Project file book
ИНФОРМАТИКА
электронные методы обработки информации - Тамбовский ...
ИНФОРМАТИКА - Академия МВД Республики Узбекистан
Global Palm Oil Market is Projected to Reach 43,856 million USD by 2024
Початкові навички роботи в операційній системі WINDOWS
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
090006 - 國立臺灣科學教育館
προγραμματα μεταπτυχιακων σπουδων - Τμήμα Πληροφορικής
Χριστόφορος Ι. Μακρυάς