Views
1 week ago

Lecture MPC131 2018

Мастер слайд

Мастер слайд ба түүнийг засварлах Мастер слайд – слайдын гарчиг болон текстийн загвар бүхий слайд бөгөөд үзүүлэнгийн слайд бүрд уг загвар ашиглагдана. Мастер слайдын загварыг өөрчилж болох ба түүнд ажлын слайд бүрд гаргах мэдээлэл, зураг дүрс (байгууллагын нэр, бэлэг тэмдэг) зэргийг оруулж болно. Мастер слайд нь слайдын (Slide master), сонсогчдын гарын авлагын (Handout Master), илтгэгчийн (Notes master) гэсэн 3 төрөл байна. Слайдын мастер слайд Командын Үiew – дэлгэцнээ гаргах цэсийн Master – мастер командыг сонгоход дээр дурдсан 3 төрлийн мастер слайдын жагсаалт гарах ба түүнээс Slide master – слайдын мастер нөхцөлийг сонгоно. Энэ үед слайдын мастер слайд түүний командын товчлуурт зурвасын хамт дэлгэцнээ гарна. Мастер слайдад засвар хийхдээ засвар хийх хэсгийг хулганы товшилтоор сонгон засварыг хийнэ. Тухайлбал монгол текст бүхий слайд бэлтгэхэд слайдын тексттэй хэсэг бүрийг сонгон текстийн үсгийн санг өөрчлөх хэрэглтэй. Хэрэв олон слайд бэлтгэхээр бол дээрхи үйлдлийг бэлтгэх слайд бүрийн хувьд давтах хэрэгтэй болно. Мастер слайдад уг засварыг нэг л удаа хийснээр энэ ажлыг хялбарчилж болно. үүний тулд командын Edit цэсийн Select all – бүгдийг сонгох командаар мастер слайдын бүх хэсгийг сонгон үсгийн санг өөрчлөх хэрэгтэй. Хэрэв мастер слайдад мэдээлэл эсвэл, зураг дүрс зэргийг оруулбал үзүүлэнгийн бүх слайдад уг мэдээлэл буюу зураг орно. Мастер слайдын засварыг хийж дуусаад түүний товчлуурт зурвас дээрхи Close товчыг дарахад мастер слайд хаагдаж, ажлын слайд дэлгэцнээ гарна.

Гарын авлагын мастер слайд Үiew – цэсийн Master командын Handout Master – гарын авлагын мастер слайд. Нөхцөлийг сонгоно. Гарын авлагын мастер слайд түүний командын товчлуурт зурвасын хамт дэлгэцнээ гарна. Командын товчлуурт зурвас дээр гарын авлагын нэг слайд буюу хуудсан дээр үзүүлэнгийн хэд хэдэн слайдыг харуулах товчнууд байх ба та тэдгээрээс өөрийн хэрэгцээг сонгож болно. Гарын авлагын мастер слайдын засвар нь слайдын мастер слайдыннхтай адил болно. Илтгэгчийн тэмдэглэлийн мастер слайд Үiew цэсийн Master командын Note master – илтгэгчийн тэмдэглэлийн мастер слайд нөхцөлийг сонгоно. Энэ үед илтгэгчийн тэмдэглэлийн тэмдэглэлийн мастер слайд түүний командын товчлуурт зурвасын хамт дэлгэцэнд гарна. Илтгэгчийн тэмдэглэлийн мастер слайдын засвар нь мастер слайдынхтай адил.

Data Analysis and Decision Making with Microsoft Excel: Students Solution Manual for Albright, Winston, Zappe s
ИНФОРМАТИКА
скачать - Санкт-Петербургский государственный университет ...
vào đây. - Nghệ An
国家计算机一级考点汇总目录 - 世界大学城
Организация базы данных в среде ACCESS - Кафедра ...
Magic eDeveloper V10 タスク基本構造 (ヘッダ明細入力)
Project file book
ИНФОРМАТИКА
электронные методы обработки информации - Тамбовский ...
ИНФОРМАТИКА - Академия МВД Республики Узбекистан
Початкові навички роботи в операційній системі WINDOWS
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
090006 - 國立臺灣科學教育館
προγραμματα μεταπτυχιακων σπουδων - Τμήμα Πληροφορικής
Χριστόφορος Ι. Μακρυάς