Views
6 months ago

Lecture MPC131 2018

Групплэсэн

Групплэсэн дүрсийг задлах Групплэгдсэн дүрсийг задлахдаа эхлээд уг дүрсийг сонгоно. Drawing – товчлуурт зурвас дээрхи Draw товчлуурыг дарж Ungroup – задлах өгөхөд групплэгдсэн дүрс задарна. Дүрсийг зөөх Дүрсийг сонгоно. Уг дүрсэн дээр заагуураа байрлуулахад заагуурын үзүүрт дөрвөн тийш харсан сум гарах ба энэ үед хулганы товчлуурыг суллана. Дүрсийн байрлалыг зохицуулах Дүрсийг сонгоно. Drawing – зурвас дээрхи Draw товлуур дээр дарж Align or Distribute – зэрэгцүүлэх ба тараах командын дараахи нөхцлүүдийн аль нэгийг сонгоно. - Align Left – зүүн тийш зэрэгцүүлэх – дүрсийг зүүн гар талын ирмэгийг зэрэгцүүлэн барлуулна. - Align Center – голуулах. Дүрсүүдийн өргөний төвийг зэрэгцүүлэн байрлуулна. - Align Right – баруун тийш зэрэгцүүлэх. Дүрсүүдийн баруун гар талын захыг зэрэгцүүлэн байрлуулна. - Align top – оройг зэрэгцүүлэх. Дүрсүүдийн дээд ирмэгүүдийг зэрэгцүүлэн

байрлуулна. - Align Middle – төвийг зэрэгцүүлэх. Дүрсүүдийн төвийг зэрэгцүүлэн байрлуулах - Align Bottom – суурийг зэрэгцүүлэх. Дүрсүүдийн доод захыг зэрэгцүүлэн байрлуулна. Align Left Align Center Align right Align Top Align Middle Align Bottom Дүрсийг эргүүлэх Эргүүлэх дүрсийг сонгоно. Drawing - товчлуурт зурвас дээрхи Draw точыг дарж Rotate or Flip – эргүүлэх . командын дараахи нөхцөлүүдийн тохирохыг сонгон сонгосон дүрсийг эргүүлж болно. - Free rotate - чөлөөэй эргүүлэх. Нөхцөлийг сонгоход дүрсийн удирдлагын цэгүүд ногоон дугуй болох ба заагуурын үзүүрт дугуй сум бий болно. Ингээд заагуурыг удирдлагын ногоон цэгүүдийн аль нэг дээр байрлуулаад хулганы товчлуурыг даран дүрсийг дурын чиглэлд эргүүлнэ. - Rotate Left – зүүн тийш эргүүлэх дүрсийг зүүн гар тийш 90 хэм эргүүлнэ. - Rotate Right – баруун гар тийш эргүүлэх. Дүрсийг баруун гар тийш 90 хэм эргүүлнэ. - Flip Horizontal – хэвтээ чиглэд эргүүлэх. Дүрсийг хэвтээ чиглэлд 180 хэм эргүүлнэ. - Flip Үertical – босоо чиглэд эргүүлэх. Дүрсийг босоо чиглэлд 180 хэм эргүүлнэ.

Nasb rahandazi
الالي
16465
ИНФОРМАТИКА
1 データベースの 作 成 1
sql
vào đây. - Nghệ An
Φύλλα – Παρουσιάσεις (ΙΙ)
o_19hdq4dqa1ou16dugic14ha18lma.pdf
2062
Excel 2013
Project file book
Hot Fix Readme (Adapt)
rus - unesco iite
ИНФОРМАТИКА
rus - unesco iite
090006 - 國立臺灣科學教育館
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
xDe1g