Views
6 months ago

Lecture MPC131 2018

Слайдад

Слайдад график оруулах Командын зурвасын Insert Chart – гарфик байгуулах товчлуурыг дарна. Эсвэл командын Insert- оруулах цэсний Chart – график командыг өгнө. Эсвэл шинээр слайд байгуулах New Slide товчлуурыг дарж, слайдын маягт бүхий жагсаалтаас графикийн зурагтай маягтыг согон файлд шинэ слайд нэмээд слайд дээрхи жижиг зураг дээр заагуурыг байрлуулан угсраа товшино. Дэлгэцэнд графикийн өгөгдлийн оруулах хүснэгт гарах ба түүнд байгуулах графикийн өгөгдлийг тайлбарын хамт оруулна. Ихэнхдээ өгөгдөл оруулах нүдийг товшин сонгож өгөгдлөө оруулна. Хэрэв крилл үсгийн сан ашиглах шаардлагатай бол хүснэгтийн зүүн дээд буланд байгаа тайлбаргүй товчлуурыг дарж хүснэгтээ бүхэлд нь сонгоод Format цэснээс Font командын тусламжтай үсгийн санг сольж болно. Хүснэгтийн нүднүүдэд графикийн өгөгдлийг оруулна. Өгөгдөл оруулах явцад график шууд өөрчлөгдөх ба өгөгдлөө оруулж дуусмагц график дээрээ товшиход мэдээний хүснэгт дэлгэцнээс арилж график гарна. Графикт засвар хийх

Графикт засвар хийхдээ юуны өмнө уг графикийг угсраа товшилтоор сонгоно. Ингэж сонгосон график нь тасархай арзгар хүрээтэй болсон байна. Графикийн засвар хийх хэсэг дээр хулганы заагуурыг байрлуулан угсраа товшилт хийнэ. Энэ үед дэлгэц дээр тухайн хэсэгт засвар оруулахад шаардлагатай карт бүхий цонх гарч ирэх ба түүнийг ашиглан засвар хийнэ. Графикт засвар хийх ажиллагаа нь Microsoft Excel программ хангамжийн графиктай ажиллах ажиллагаатай адил тул энд дурьдахгүй. Слайдад хүснэгт оруулах Шинээр слайд байгуулах New Slide – шинэ слайд товчийг дарж , шинэ слайдын маягт бүхий жагсаалтаас хүснэгтийн зурагтай маягтийг сонгон файлд шинэ слайд нэмээд слайд дээрхи жижиг зураг дээр заагуурыг байрлуулан угсраа товшино. Эсвэл Insert цэсийн Picture хавтсан дахь Microsoft Word Table командыг сонгоно. Хүснэгтийн багана, эгнээний тоог сонгох цонх гарах ба түүнд байгуулах хүснэгтийн хэмжээг оруулан ОК товчлуур дарна. Энэ үед Microsoft Word программын хүснэгтийн хэсэг дэлгэцнээ гарна. Хэрэв хүснэгтийн шугам харагдахгүй байвал Table – хүснэгт цэсийн Show Gridlines – хүснэгтийн шугамыг гаргах командыг өгч болно. Хүснэгтэнд өгөгдлийг оруулна.

Data Analysis and Decision Making with Microsoft Excel: Students Solution Manual for Albright, Winston, Zappe s
ИНФОРМАТИКА
vào đây. - Nghệ An
国家计算机一级考点汇总目录 - 世界大学城
скачать - Санкт-Петербургский государственный университет ...
計畫名稱:環境污染防治管理資訊系統相關研究 - 行政院環境保護署
Magic eDeveloper V10 タスク基本構造 (ヘッダ明細入力)
Project file book
Организация базы данных в среде ACCESS - Кафедра ...
ИНФОРМАТИКА
ИНФОРМАТИКА - Академия МВД Республики Узбекистан
Початкові навички роботи в операційній системі WINDOWS
электронные методы обработки информации - Тамбовский ...
Global Palm Oil Market is Projected to Reach 43,856 million USD by 2024
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
090006 - 國立臺灣科學教育館
Χριστόφορος Ι. Μακρυάς