Views
5 days ago

Lecture MPC131 2018

Командын

Командын товчлуурт зурвас дэх All Borders – хүрээ товчлуурын тусламжтай хүснэгтийн шугамыг татна. Командын товчлуурт зурвас дэх Align Left ,Center , Align Right товчлуурыг ашиглан хүснэгтийн нүдэнд өгөгдлүүдийг байрлуулна. Мөн шаардлагатай бол Font, Font size товчлууруудыг ашиглан өгөгдлийн форматыг өөрчилж болно. Хүснэгтийн загварыг өөрчлөх Хүснэгтээ угсраа товшилтоор сонгоно. Командын Table цэсийн AutoFormat командыг өгнө. Энэхүү командын цонхон дахь дараахи нөхцөлүүдийг хэрэгцээндээ тохируулан сонгоно. Formats – формат. Хүснэгтийн форматыг бэлэн жагсаалтаас сонгоно. Preүiew – урьдчилан харах. Хайрцагт сонгосон загварын хүснэгтийг харуулна. Formats to Apply – хэрэглэх формат. Сонгосон бэлэн форматын дараахи хэсгүүдийг хэрэглэх эсэхээ тодорхойлно. Borders - хүрээ. Нөхцөлөөр хүснэгтэнд ашигласан шугамыг хэвээр үлдээх эсэхээ тодохойлно. Shading - өнгө. Нөхцөлөөр хүснэгтэд ашигласан дэвсгэр өнгийг хэвээр үлдээх эсэхээ тодорхойлно. Font - үсгийн хэв. Нөхцөлөөр хүснэгтийн өгөгдлийн үсгийн санг хэвээр үлдээх эсэхээ тодорхойлно. Color - Өнгө. Нөхцөлөөр хүснэгтийг өнгөтэй гаргах эсэхийг тодорхойлно. AutoFit – автомат тохируулга. Хүснэгтийн нүдэнд бичсэн өгөгдлийн хэмжээгээр хүснэгтийн нүдний хэмжээг тохируулна. Apply Special Formats To – онцлог формат хэрэглэх. Хүснэгтийн дараахи хэсгүүдэд онцгой формат хэрэглэх эсэхээ тодорхойлно. Heading Rows – эхний эгнээ. Нөхцөлөөр хүснэгтийн эхний эгнээнд ашигласан онцгой форматыг хэвээр үлдээх эсэхийг тодорхойлно. First column- эхний багана нөхцөлөөр хүснэгтийн эхний баганад ашигласан онцгой форматыг хэвээр үлдээх эсэхээ тодорхойлно.

Last Row – сүүлчийн эгнээ. Нөхцөлөөр хүснэгтийн сүүлчийн эгнээнд ашигласан онцгой форматыг ашиглах эсэхийг тодорхойлно. Last Column – сүүлчийн багана. Нөхцөлөөр хүснэгтийн сүүлчийн багананд ашигласан онцгой форматыг хэвээр үлдээх эсэхийг тодорхойлно. Ок товчыг дарж, слайд дээр товшино. Слайдад схем нэмэх Шинээр слайд байгуулах New Slide товчийг дарж шинэ слайдын маягт бүхий жагсаалтаас схемийн зурагтай маягтыг сонгон файлд шинэ слайд нэмээд слайд дээрхи жижиг зураг дээр заагуурыг байрлуулан угсраа товшино. Эсвэл Insert – оруулах цэсийн Picture – зураг хавтсан дахь Organization Chart – зохион байгуулалтын схем командыг өгнө. Схем байгуулах ажлын цонх гарах ба түүний командын цэс, товчлуурт зурвасын тусламжтай схемээ байгуулна. Схемийн хайрцагт товшиж текстээ бичнэ. Текстийн үсгийн сан , хэмжээ, хэлбэрийг өөрчлөхдөө схемийн цонхон дэх командын Text – текст цэсийн Font - үсгийн сан командыг ашиглана. Схемээ хийж дууссаны дараа схемийн цонхон дэх командын File цэсийн Exit and Return to filename – гарах ба үзүүлэнгийн горимд буцаж шилжих командыг өгөхөд "Схемд өөрчлөлт хийсэн байна. Түүнийг хадгалах уу?" гэсэн асуулт гарах ба Yes товчлуурыг даран байгуулсан схемийг слайдад оруулна. Байгуулсан схемдээ засвар хийх Схем дээр заагуурыг байрлуулан угсраа товшилт хийхэд өмнө дурдсан схем байгуулах ажлын цонх гарна. Схемд хайрцаг нэмж оруулах Схемд хайрцаг нэмж оруулахдаа командын товчлуурт зурвасын товчлууруудыг ашиглана. Ингэхдээ тухайн товчлуур дээр товшиход хулганы заагуур уг товчлуур дээрхи зургийн хэлбэртэй болох ба энэ үед заагуурыг схемийн холбогдох хайрцаг дээр байрлуулан товшино. Схемийн хайрцыг өөрчлөх Өөрчлөх хайрцгаа сонгоно. Командын Boxes – хайрцаг цэснээс дараахи командуудыг сонгон холбогдох өөрчлөлтийг хийнэ.

Data Analysis and Decision Making with Microsoft Excel: Students Solution Manual for Albright, Winston, Zappe s
ИНФОРМАТИКА
скачать - Санкт-Петербургский государственный университет ...
国家计算机一级考点汇总目录 - 世界大学城
vào đây. - Nghệ An
Организация базы данных в среде ACCESS - Кафедра ...
Magic eDeveloper V10 タスク基本構造 (ヘッダ明細入力)
Project file book
ИНФОРМАТИКА
электронные методы обработки информации - Тамбовский ...
ИНФОРМАТИКА - Академия МВД Республики Узбекистан
Початкові навички роботи в операційній системі WINDOWS
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
090006 - 國立臺灣科學教育館
προγραμματα μεταπτυχιακων σπουδων - Τμήμα Πληροφορικής
Χριστόφορος Ι. Μακρυάς