Views
2 months ago

Lecture MPC131 2018

Data/Form

Data/Form командаар нээгдэх харилцах цонх 0. Талбаруудын нэр; 1. Идэвхтэй бичлэгийн харгалзсан талбар дахь өгөгдлүүд; 2. Гүйгч товчлуурт чирэх даралтыг хийж, бичлэгийг (өөрөөр хэлбэл, 1-д) идэвхжүүлнэ. Хамгийн сүүлчийн бичлэг идэвхтэй байхад энэ товчлуурт нэг даралт хийхэд хоосон бичлэг гарах ба энд шинээр үүсгэх бичлэгийн өгөгдлүүдийг талбарын харгалзах нүднүүдэд оруулна. 3. Идэвхтэй байгаа бичлэгийн дугаар, нийт бичлэг. Тухайлбал, 1 of 7-Нийт 7 бичлэгийн 1-р бичлэг идэвхтэй байна гэсэн үг. Энэ байрлалд 4-ийг дарсан тохиолдолд New record (шинэ бичлэг), 9-ийг дарсан тохиолдолд Criteria (шинжүүр) гэсэн үгнүүд байх бөгөөд энэ нь тухай горимд шилжсэнийг илэрхийлнэ. 4. Шинээр бичлэг үүсгэнэ. New товчлуур дээр дарж, 1-д шинэ бичлэгийн өгөгдлүүдийг оруулна. 5. Идэвхтэй байгаа бичлэгийг устгана. Delete товчлуур дээр дарахад "Идэвхтэй байгаа бичлэгийг дахин сэргээгдэх боломжгүйгээр устгах гэж байна (Displayed record will be permanently deleted)" гэсэн мэдээлэл бүхий цонх нээгдэнэ. Тухайн бичлэгийг устгах тохиолдолд ОК товчлуур дээр, эсрэг тохиолдолд Cancel товчлуур дээр дарна. 6. Идэвхтэй байгаа бичлэгийн өгөгдлүүдэд хийсэн өөрчлөлтийг буцаана. 7. Тодорхойлогдсон шинжүүрээр идэвхтэй байгаа бичлэгийн өмнөх бичлэгүүдэд хайлт хийнэ. 8. Тодорхойлогдсон шинжүүрээр идэвхтэй байгаа бичлэгийн дараагийн бичлэгүүдэд хайлт хийнэ. 9. Хайлт хийхдээ Criteria товчлуур дээр дарж, шинжүүрийг тодорхойлон бичээд хайлтыг 7 ба 8 товчлуур дээр дарж гүйцэтгэнэ (Бичлэгт хайлт хийх хэсгээс үз). 10. Харилцах цонхыг хаана. Гарны товчлууруудын тусламжтайгаар Data/Form командаар нээгдэх харилцах цонхтой ажиллаж болно. Үүнд: Enter, товчлууруудыг дарах замаар дараагийн бичлэгт; товчлуурыг дарж өмнөх бичлэгт шилжинэ. – Tab, Shift+Tab товчлууруудаар идэвхтэй бичлэгийн өгөгдлүүдийг өөрчлөх; харилцах цонхны бусад товчлууруудыг идэвхтэй болгож, сонгох боломжтой болно. – Бичлэгийн өгөгдөлд өөрчлөлт хийсний дараа Esc товчлуурыг дарахад тухайн бичлэгт хийгдсэн бүх өөрчлөлт буцаагдана. Харин тухайн бичлэгт өөрчлөлт хийгдээгүй тохиолдолд Esc товчлуурыг дарвал харилцах цонх хаагдана. – Home товчлуурыг дарахад бичлэгийн идэвхтэй (курсор байрласан) өгөгдлийн эхэнд; харин End товчлуурыг дарахад бичлэгийн идэвхтэй өгөгдлийн төгсгөлд курсорыг байрлуулна. – Сонголтуудыг Alt товчлууртай хамт тухайн сонголтын нэрийн доогуураа зурагдсан үсгийг дарах замаар гүйцэтгэнэ. Тухайлбал, Find Next сонголтыг N+Alt товчлуур дээр дарж сонгоно.

Бичлэгт хайлт хийх Хэрэглэгч хайлт хийх шинжүүрээ тодорхойлж, бичлэгүүдийн тухайн талбарт хайлтыг хийнэ. Шинжүүрийг хангасан бичлэг нь идэвхтэй бичлэг болох ба харилцах цонхонд байрлагдана. Шинжүүр нь тодорхой нэг текстэн ба тоон утга байж болохоос гадна дурын нэг тэмдэгтийг орлох ?, дурын хэдэн тэмдэгтүүдийг орлох * тэмдэгтүүдийг ашиглаж хайлтыг гүйцэтгэж болно. Мөн жиших операторуудыг ашиглаж шинжүүрийг тодорхойлж болно. Бичлэгүүдийг эрэмбэх Өгөгдлийн сангийн дурын талбар /багана/-ын өгөгдлүүдийн тодорхой шинжээр бичлэгүүд /мөрүүд/-ийг эрэмбэлж болно. Өөрөөр хэлбэл нэг талбарын тухайн шинжүүр бүхий эрэмбээр бичлэгүүдийн дарааллыг өөрчилж болно. Жич: Цаашид талбарыг багана, бичлэгийг мөр гэе. Дараах шинжээр эрэмбэлэгдэхийг үндсэн эрэмбэ гэнэ. Өсөх үндсэн эрэмбэ нь: – Тоон өгөгдлүүдийг хамгийн бага сөрөг тооноос хамгийн их эерэг тоо гэсэн дарааллаар эрэмбэлнэ; – Текст буюу цифрээс бүрдэх текстэн өгөгдлүүдийг дараах дарааллаар эрэмбэлнэ; 0 1 2 3 4 5 6 7 8 9 ' (сул зай) ! " # $ % & ( ) * , . / : ; ? @ \ ^ _ ` { | } ~ + < = > A B C E Ү G H I J K L M N O P Q R S T U Ү W X Y Z – Логих утгуудыг FALSE, TRUE гэсэн дараалалтай эрэмбэлнэ; – Алдааны утгуудыг эрэмбэлэхгүй, хоосон нүд бүхий мөрүүдийн өмнө байрлана; – Хоосон нүдтэй мөрүүд нь өгөгдөлтэй нүдтэй мөрүүдийн дараа байрлана. Хоосон нүд бүхий мөрөөс бусад тохиолдол эсрэгээр эрэмбэлэгдэхийг буурах үндсэн эрэмбэ гэнэ. Хоосон нүднүүд нь өсөх болон буурах үндсэн эрэмбийн аль ч тохиолдолд өгөгдөлтэй нүд бүхий мөрүүдийн дараа байрлана. Үндсэн эрэмбээс гадна сар, гариг гэх мэт хэрэглэгчийн үүсгэсэн эрэмбүүдээр эрэмбэлж болно. Нэг баганы өгөгдлөөр үндсэн эрэмбийг гүйцэтгэх 1. Эрэмбэ хийх баганы аль нэг нүдийг идэвхтэй болгоно. 2. Өсөх эрэмбийг Standard бүлгийн (Sort Ascending), буурах эрэмбийг (Sort Descending) командын хэрэглүүр дээр дарна. Хэд хэдэн баганы өгөгдлөөр үндсэн эрэмбийг гүйцэтгэх 1. Эрэмбэ хийх багануудын аль нэг нүдийг идэвхтэй болгоно. 2. Data/Sort командыг сонгоно. 3. Нээгдэх Sort харилцах цонхны Sort by бүлгээс эрэмбэлэх эхний баганы нэр буюу гарчгийг нээгч товчлуураар нээгдэх жагсаалтаас сонгоно. Then by бүлгүүдийн жагсаалтаас өмнөх эрэмбийг хийгдсний дараах эрэмбийг хийх багануудын нэр буюу гарчгийг сонгоно. Бүлэг бүрдээ өсөх эрэмбээр бол Ascending, буурах эрэмбээр бол Descending сонголтыг хийнэ.

Data Analysis and Decision Making with Microsoft Excel: Students Solution Manual for Albright, Winston, Zappe s
ИНФОРМАТИКА
скачать - Санкт-Петербургский государственный университет ...
vào đây. - Nghệ An
国家计算机一级考点汇总目录 - 世界大学城
計畫名稱:環境污染防治管理資訊系統相關研究 - 行政院環境保護署
Magic eDeveloper V10 タスク基本構造 (ヘッダ明細入力)
Организация базы данных в среде ACCESS - Кафедра ...
Project file book
ИНФОРМАТИКА
ИНФОРМАТИКА - Академия МВД Республики Узбекистан
электронные методы обработки информации - Тамбовский ...
Початкові навички роботи в операційній системі WINDOWS
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
090006 - 國立臺灣科學教育館
Χριστόφορος Ι. Μακρυάς
προγραμματα μεταπτυχιακων σπουδων - Τμήμα Πληροφορικής