Views
6 days ago

Lecture MPC131 2018

4. Эрэмбэлэх

4. Эрэмбэлэх мэдээллийн баганууд гарчигтай тохиолдолд My List Has бүлгийн Hearder row товчлуурыг сонгох ба Sort by, Then by бүлгүүдийн жагсаалтаас эрэмбэлэх баганы гарчгийг сонгоно. Баганууд гарчиггүй тохиолдолд My List Has бүлгийн No Hearder гоw товчлуурыг сонгох ба Sort by, Then by бүлгүүдийн жагсаалтаас эрэмбэлэх баганы нэрийг сонгоно. 5. Шаардлагатай бол эрэмбийн төрөл хэлбэрийг Options товчлуураар нээгдэх Sort Options харилцах цонхноос өөрчилнө (Эрэмбэлэх төрөл, хэлбэр сэдвийг үз). 6. ОК товчлуур дээр дарна. Мөрүүдийн өгөгдлөөр үндсэн эрэмбийг гүйцэтгэх 1. Эрэмбэлэх мэдээллийн дурын нэг нүдийг идэвхжүүлнэ. 2. Data/Sort командыг сонгоно. 3. Нээгдэх Sort харилцах цонхны Options товчлуур дээр дарна. 4. Нээгдэх Sort Options харилцах цонхны (Зураг 16.4) Orientation бүлгээс Sort Left to right сонголтыг идэвхжүүлнэ. 5. Sort Options харилцах цонхны ОК товчлуур дээр дарна. 6. Sort харилцах цонхны Sort by, Then by бүлгүүдийн жагсаалтаас эрэмбэлэх мөрүүдийг сонгоно. Бүлэг бүрдээ өсөх эрэмбээр бол Ascending, буурах эрэмбээр бол Descending товчлуурыг сонгоно. 7. ОК товчлуур дээр дарна. Эрэмбийн төрөл хэлбэр Data/Sort командаар нээгдэх Sort харилцах цонхны Options товчлуураар Sort Options харилцах цонх нээгдэх ба энэ харилцах цонхноос эрэмбийн төрөл, хэлбэрийг өөрчилнө 1. Эрэмбийн жагсаалт буюу төрөл. Үндсэн шинжээр эрэмбэлэх тохиолдолд энэ жагсаалтаас Normal гэдгийг сонгох ба бусад эрэмбүүдийн эхний гишүүд жагсаалтад нэг мөрийг эзлэн оршино. 2. Case sensitiүe товчлуурыг сонгосон үед том, жижиг үсгийг ялгана. Тухайлбал, гаригуудаар үүсгэсэн хэрэглэгчийн эрэмбээр Case sensitiүe сонголттой үед эрэмбэлье. Эрэмбэлэх мэдээлэлд Даваа, даваа гэсэн 2 өгөгдөл байсан гэвэл Даваа гэсэн өгөгдөл эрэмбэлэгдэж, харин даваа гэсэн өгөгдөл эрэмбэлэгдэхгүй. Эсрэг тохиолдолд дээрх 2 өгөгдөл эрэмбэлэгдэж, дараалан байрлана. 3. Эрэмбийг баганы дагуу (бичлэгүүдийг эрэмбэлнэ) гүйцэтгэнэ. 4. Эрэмбийг мөрийн дагуу (талбаруудыг эрэмбэлнэ) гүйцэтгэнэ. 3 ба 4 нь эрэмбийн хэлбэрийг тодорхойлно. Мэдээллийг шүүх Томоохон хүснэгтэн мэдээллээс тодорхой шинжээр ялган, өөрт хэрэгтэй мэдээллийг шүүж, түүнд боловсруулалт хийх өргөн боломжтой. АutoFilter функцийг ашиглаж, мэдээллийг шүүх 1. Шүүлтүүр тавих хүснэгтэн мэдээллийн дурын нүдийг идэвхжүүлнэ. 2. Data/Filter/AutoFilter командыг сонгоно. 3. Хүснэгтэн мэдээллийн эхний мөрний нүд бүрд сум байрлагдана. Аль ч баганы сумаар нээгдэх жагсаалт нь (All), (Top 10), (Custom), (Blanks), (NonBlanks) сонголт болон тухайн баганы ялгаатай өгөгдлүүдээс бүрдэнэ. Жагсаалтаас тодорхой нэг өгөгдлийг сонгосон тохиолдолд уг өгөгдөлтэй тэнцүү өгөгдөл бүхий мөрүүд шүүгдэнэ. Сонголтуудын хувьд

тухайн нөхцлийг хангасан өгөгдлүүд бүхий мөрүүд шүүгдэнэ. 4. OK товчлуур дээр дарна. Жагсаалтын сонголтууд: – (All) – Жагсаалтаас шүүлт хийсний дараа буцааж бүх өгөгдлийг дэлгэцэнд гаргах тохиолдолд энэ сонголтыг хийнэ. – (Top 10) – Энэ сонголтыг тоон өгөгдөлтэй баганад хийнэ. 1. Хамгийн их утгуудыг шүүхдээ Тор, хамгийн бага утгуудыг шүүхдээ Bottom гэдгийг сонгоно. 2. Шүүх утгуудын тоо /хувь/ 3. Шүүх утгуудыг тоогоор илэрхийлэх тохиолдолд Items, хувиар илэрхийлэх тохиолдолд Percent гэдгийг сонгоно. Тухайлбал 1-ээс Bottom-ыг, 2-д 30 гэсэн тоог оруулаад, 3-аас Percent гэдгийг сонгосон гэе. Энэ нь хамгийн бага утгуудаас нийт утгуудын 30 хүртэлх хувийг, хэрэв 3-аас Items гэдгийг сонгосон бол хамгийн бага 30 хүртэлх тооны өгөгдлийг шүүнэ. – (Custom) – Энэ сонголтоор нээгдэх Custom AutoFilter харилцах цонхонд (Зураг 16.7) тодорхойлогдсон нөхцлийг хангасан өгөгдлүүдийг шүүнэ. 1. Эдгээр товчлууруудаар нээгдэх жагсаалтаас нөхцлийн оператор буюу шинжээ сонгоно. Зөвхөн нэг нөхцөлтэй тохиолдолд 2 дахь жагсаалтаас хамгийн эхнийхийг буюу хоосон зайг сонгоно. Жишилтийн оператор буюу шинжүүдийн жагсаалт: – equals – дараах өгөгдөлтэй тэнцүү бол; – does not egual – дараах өгөгдөлтэй тэнцүү биш бол; – is qeater than – дараах өгөгдлөөс их бол; – is qeater than or equal to – дараах өгөгдлөөс их буюу тэнцүү бол; – is less than – дараах өгөгдлөөс бага бол; – is less than or equal to – бага буюу тэнцүү бол; – begins with – дараах тэмдэгтээр эхэлсэн бол; – does not begin with – дараах тэмдэгтээр эхлээгүй бол; – ends with – дараах тэмдэгтээр төгссөн бол; – does not end with – дараах тэмдэгтээр төгсөөгүй бол; – contains – дараах өгөгдөлтэй бол; – does not contain – дараах өгөгдөлгүй бол. 2. Эдгээрт нөхцлийн утгуудыг тодорхойлно. Утгууд нь нээгч товчлуураар нээгдэх тухайн баганы өгөгдлүүдийн жагсаалтын элемент байж болохоос гадна тоон, текстэн утга байж болно. Мөн Wildcards тэмдэгтүүдийг ашиглаж болно. 3. I ба II нөхцлийг холбох оператор. And-ийг сонговол I ба II нөхцлийг зэрэг хангасан өгөгдөл шүүгдэнэ. Or-ыг сонговол I ба II нөхцлийн аль нэгийг нь хангасан өгөгдөл шүүгдэнэ. – (Blanks) – Багана дахь хоосон нүднүүд шүүгдэнэ. – (NonBlanks) – Багана дахь хоосон биш нүднүүд шүүгдэнэ. Шүүгдсэн өгөгдөл бүхий мөрүүдийн дугаар, шүүлт хийгдсэн баганы шүүлтийн сум цэнхэр өнгөөр дүрслэгдэнэ. Нэг баганаар хийсэн шүүлтээс өөр нэг баганаар нь дахин шүүлт хийж болно. Ийм замаар давхар шүүлтийг 3-4 удаа хийж болно.

Nasb rahandazi
الالي
16465
ИНФОРМАТИКА
1 データベースの 作 成 1
sql
o_19hdq4dqa1ou16dugic14ha18lma.pdf
vào đây. - Nghệ An
2062
Φύλλα – Παρουσιάσεις (ΙΙ)
Hot Fix Readme (Adapt)
Excel 2013
Project file book
rus - unesco iite
ИНФОРМАТИКА
rus - unesco iite
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
090006 - 國立臺灣科學教育館
xDe1g