Views
7 months ago

Lecture MPC131 2018

2.Data/Sort

2.Data/Sort командыг сонгоно. Сонгосон баганын хувьд өсөх (буурах) эрэмбийг сонгож командыг гүйцэтгэнэ. At each change in:: Хэсэгчилсэн дүнг тооцох баганын гарчиг. Энэ сонголтын цонхонд байрлах сумыг дарж нээгдэх жагсаалтаас баганын гарчигийг сонгох ба сонгогдсон баганын ялгаатай өгөгдөл бүрээр дүнг тооцно. Use function : Ашиглах функцийн нэр. Хэсэгчилсэн болон нийт дүнг тооцоолохдоо Use function нүдэнд байрлах товчлуурыг дарж шаардлагатай функцийг сонгоно. Add subtotal to: Хэсгийн дүн буюу нийт дүнг авах баганын гарчиг. Хэд хэдэн багана байж болох бөгөөд гүйлгэгч товчлуураар жагсаалтыг харж багануудыг сонгоно. Data/Subtotals командыг сонгоно. Хүснэгтэн мэдээллүүдийг нэгтгэх Зэрэгцээ биш өгөгдлүүдийг өөр өөр ажлын хуудас, ажлын хавтаснаас нэгтгэж нэг хүснэгтэнд боловсруулах шаардлага нийлээд элбэг тохиолддог. Үүнийг Data/Consolidate командынтусламжтайгаар биелүүлдэг. Жишээгээр тайлбарлая : Хавар, намарын улиралын оюутнуудын хичээл сонголтын хүснэгт өгөгдсөн байг. Эдгээр хүснэгтээс тухайн жилд нийт хичнээн оюутан өгөгдсөн хичээлийг сонгосон тухай мэдээ гаргая. Дараах хүснэгтэнд намарын улиралын хичээл сонголтыг Sheet1, хаврын улиралын хичээл сонголтыг Sheet2 ажлын хуудас дээр тус тус үүсгэсэн байг. Эдгээр хичээлүүдийн нэр цөөн, тэнхим анги сургуулиуд ч нэг их олон биш байх тохиолдолд дээрх бодлогыг хялбархан бодож болно. Одоо хүснэгтүүдийг нэгтгэх тухай авч үзье. 1. Нэгтгэх хүснэгтэн мэдээлэл бүхий баримтуудыг нээнэ. Нэгтгэх хүснэгтүүд хоёр өөр ажлын хавтсанд байгаа тохиолдолд ажлын хавтёуудыг нээнэ. 2. Хоёр хүснэгтийг өөр нэг ажлын хуудсанд нэгтгэх учраас тэр ажлын хуудсыг нээсэн байх шаардлагатай. Жишээ нь: Sheet3 -ийг нээнэ. Хүснэгтүүдийг нэгийг нь нөгөөтэй нь нэгтгэхдээ өөр дээр нь нэгтгэхгүй байсан нь дээр байдаг. Function -нүдэнд функц сонгоно. Тухайн хичуулүүдийг сонгосон нийт оюутны дүнг гаргах учраас нийлбэр олох SUM функц ашиглана. Reference -талбарт нэгтгэх хүснэгтийг сонгоно. All reference -талбарт нийт нэгтгэх хүснэгтүүд байрлана. Data/Consolidate командыг сонгоно. Нээгдэх харилцах цонхонд нэгтгэх хүснэгтүүдийг оруулж нийлбэр олох функцийг сонгоно.

4. Reference нүдний (хураагч товчлуур) товчлуур дээр дарна. Цонх хураагдаж Consolidate - Reference цонх бэлэн болоход Sheet1 ажлын хуудаснаас А3 - В7 мужийг сонгоно. 5. Нүдийг хураагч товчлуур дээр дарахад зураг 4.11 -д үзүүлсэн цонх дахин нээгдэнэ. Add товчлуур дээр дарна. Энэ үйлдлээр Sheet1!$A$3:$B$7 бичиглэл All reference цонхонд бичигдэнэ. 6. 4 -5 үйлдлийг давтан гүйцэтгэнэ. Ингэхдээ зураг 4.12 -т үзүүлсэн нүдэнд Sheet2!$A$3:$B$8 гэж бичигдэнэ. Add товчлуур дээр дарж All reference цонхонд уг бичиглэлийг нэмнэ. 7. Left column, Create links to sourse data сонголтуудыг идэвхижүүлнэ. Ингэснээр хүснэгтийн өгөгдлүүдийг өөрчилхөд шинээр үүссэн хүснэгтийн өгөгдөл өөрчлөгдөнө 8. OK товчлуур дарахад Sheet3 ажлын хавтсанд нэгтгэсэн хүснэгт үүснэ.

Data Analysis and Decision Making with Microsoft Excel: Students Solution Manual for Albright, Winston, Zappe s
ИНФОРМАТИКА
vào đây. - Nghệ An
計畫名稱:環境污染防治管理資訊系統相關研究 - 行政院環境保護署
скачать - Санкт-Петербургский государственный университет ...
国家计算机一级考点汇总目录 - 世界大学城
Magic eDeveloper V10 タスク基本構造 (ヘッダ明細入力)
Организация базы данных в среде ACCESS - Кафедра ...
Project file book
ИНФОРМАТИКА
ИНФОРМАТИКА - Академия МВД Республики Узбекистан
электронные методы обработки информации - Тамбовский ...
Початкові навички роботи в операційній системі WINDOWS
Global Palm Oil Market is Projected to Reach 43,856 million USD by 2024
090006 - 國立臺灣科學教育館
ІНФОРМАЦІЙНІ СИСТЕМИ ТА ТЕХНОЛОГІЇ
Χριστόφορος Ι. Μακρυάς