Lecture MPC131 2018

seegiimy

Лекц 16

MICROSOFT EXCEL: ДЭД ПРОГРАМТАЙ АЖИЛЛАХ

Sampling – түүвэрлэх

• Нийгэм эдийн засаг, байгалийн шинжлэлийн зарим ажиглалт судалгаа явуулахад

эх олонлог буюу объектуудын бүтэн бүлэг дотроос санамсаргүй түүвэрлэх аргаар

түүвэр дэд олонлог сонгон авч судалгаанд хамруулдаг. Энэ нь эх олонлогийг

бүхэлд нь судалгаанд хамруулах цаг хугацаа, нөхцөл байдал, эдийн засгийн

боломж хомс байдагтай холбоотой байдаг. Хэдий ийм боловч түүвэр олонлогийн

элементүүд санамсаргүй аргаар сонгогдсон бол түүвэр олонлогийн параметрүүд эх

олонлогийн параметрүүдийг төлөөлж чаддагийг математик статистикийн онол

баталдаг юм.

• Жишээ нь: Төгсөх ангийн 100 оюутнаас 20 оюутныг социологийн судалгаанд

хамруулах шаардлагатай гэж үзвэл мөн л санамсаргүй сонголтын арга хэрэглэсэн

тохиолдолд энэ 20 оюутны хариулт нийт төгсөгчдийн хариултыг тодорхой

магадлалтайгаар төлөөлж чадна. Үүний тулд оюутнуудын нэрийг 1 ээс 100 хүртэл

тоогоор дугаарлан бичээд тэдгээрээс 20 ширхэг дугаарыг санамсаргүй сонгон авч

харгалзах нэр бүхий оюутнуудыг судалгаанд хамруулна.

Түүвэрлэхдээ:

1. Эх олонлог бүхий өгөгдлийг оруулна.

2. Data багцын Analysis бүлгийн Data Analysis командын хэрэглүүрийг сонгоно.

3. Нээгдэх харилцах цонхноос Sampling-г сонгоно.

4. Дараах тохиргоог хийнэ. Үүнд:

• Input бүлэгт түүвэрлэлтэнд оруулах өгөгдлийн мужийг тодорхойлно.

o Input Range оруулах эх өгөгдлийн мужийн хаягийг тодорхойлно

o Labels түүврийн өгөгдөл нэг мөр, баганад байрлаж мөр, баганынхаа эхэнд гарчигтай бол

энэ хяналтын товчийг идэвхжүүлнэ.

Similar magazines