01.01.2021 Views

NEWSLETTER Final3

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

2020 - 2021 Ротари жилийн эхний хагас жилийн үйл ажиллагаа

HAPPY NEW YEAR!

Wishing you have the best one yet!


Happy holidays from Susanne and Me. Wishing all the Best to You and Your Family.

ОЛОН УЛСЫН РОТАРИ 3450 ДYYРГИЙН 9, 10 БYСИЙН ЗАХИРАГЧ НАРЫН МЭНДЧИЛГЭЭ

Танд болон Танай Гэр Бүлд Сузан бид 2ын

зүгээс Баяр Хөөртэй Шинэ Оны Мэнд

Дэвшүүлж Хамгийн Сайн Сайхан Бүхнийг

Хүсэн Ерөөе!

Холгэр Наак

Олон Улсын Ротарийн 2020-2021 оны

Ерөнхийлөгч

ОЛОН УЛСЫН РОТАРИЙН 3450 ДYYРГИЙН

ЗАХИРАГЧ ЭРИК ЧАКИЙН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Монголын Ротаричууд, Ротарактууд, Интерактуудаа,

Бид аяллынхаа тэн хагаст бараг хүрч ирээд байгаа энэ чухал цаг

үеийг тэмдэглэх нь зүйтэй.

Цар тахлын дундуур хэрэгцээ шаардлагатай үед шаргуу ажилласан

хүн бүхэнд талархаж байна.

Хэдийгээр бид өөрсдийн биеэр очиж чадахгүй байгаа ч алс зайнаас

илүү сайн харилцааг бий болгож чадсан нь бидний харилцаа бүр их

ойртсон мэт санагдаж байна.

Ротаричууд аливаад дасан зохицож ажилладаг чадвартай юм.

2020 он дэлхийн хүмүүсийн хувьд онцгой жил болж өнгөрч байна.

Бидний ахуй амьдрал ч цар тахлын нөхцөлөөс улбаалан ихээр

өөрчлөгдөж байна. Олон олон хүмүүсийн амьдралд нөлөөлж өвчин

зүдгүүр, ажилгүйдэл, бас гэр оронгүй ч болж байна. Ротари энэ цаг

үед хэзээ хэзээнээс илүү чухал хэрэгцээтэй байна. Бид харанхуй

дундах гэрэл гэгээ юм шүү.

Бид бусдад итгэл найдвар төрүүлэх хэн нэгэн нь болох ёстой. Эргэн тойрондоо болон өөрсдөдөө өөрчлөлтийг тогтвортой бий болгох, түүнийг

үргэлжлүүлэх нь бидний хувьд үнэт зарчим. Спорт арга хэмжээг зохион байгуулж Ротаричууд, Ротарактууд болон найз нөхдийнхөө хүрээнд

“End Polio” аяныг дэмжсэн та бүхэнд баярлалаа.

Монголд Ковид-ын тохиолдол эрс нэмэгдсэн цаг үед Монголын Ротаричууд үүссэн нөхцөл байдалд туслах хандивын үйл ажиллагааг

санаачилж ХонгКонг, Масао Монголын Ротаричууд цаг алдалгүй дэмжин онцгой бүсэд хэрэгцээтэй хамгаалалтын хувцас хэрэгсэл болон

шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулсан 30,000 гаруй ам. долларын сан босгож чадлаа. Мөн Улаанбаатар Ротари клуб

дэргэдэх Хөгжлийн Ротари сангаар дамжуулан Ковид цар тахлын эсрэг үйл ажиллагаанд нэгдэж ЭМЯаманд 100 сая төгрөгийг гардуулан

өгсөн байна.

Мөн энэ жилийн томоохон төслүүд бол Хүрээ Ротари клубийн 227,800 ам. доллар өртөг бүхий бөөрний чулуу хайлуулах лазер аппаратыг

Улсын 1-р эмнэлэгт хүлээлгэн өгсөн төсөл болон Улаанбаатар Ротари клубийн 170 сая төгрөг өртөг бүхий эмнэлгийн аюултай хог, хаягдал

устгах төхөөрөмж хоёр ширхгийг Эрүүл мэндийн яаманд гардуулан өгсөн төсөл юм.

Монголын нийт Ротарактуудын хамтдаа санаачлан хэрэгжүүлсэн “Бяцхан баатрууд” төслийн аяны үр дүнд зорилтот бүлгийн 400 гаруй өрхөд

хүнсний бүтээгдэхүүн хүүхдийн бэлэг хандивлажээ. Дүүргийн болон бүсийн Ротаричууддаа энэхүү чухал төсөлд хандив өгсөнд талархал

илэрхийлье.

Монголын нийт Ротарийн гишүүддээ үйл ажиллагааныхаа нэг хэсгийг цар тахлын эсрэг нэгдэн зориулж ажилласанд дахин талархал

илэрхийлж байна.

Би үнэхээр та бүхнээр маш их бахархаж байна, удахгүй 2021 оны 5-р сард уулзана гэдэгтээ найдаж байна.

Бүгдэд нь энх тайван, эрүүл энх, боломжоор дүүрэн гайхалтай 2021 оны мэндийг хүргэж байна.

Эрик Чак

Олон Улсын Ротари 3450 Дүүргийн Захирагч

Сайн байцгаана уу

Эрхэм хүндэт үе үеийн Бүсийн захирагч, Бүсийн удирдлага, Клубуудийн Ерөнхийлөгчид болон Ротари гэр бүлийн гишүүдээ, 2020-21 оны

Ротари жил тал дундаа орж та бид хагас жилийн турш хийж бүтээсэн зүйлсээ дүгнэх, дараагийн хагас жилийн бэлтгэлээ хангах, ирээдүйн

манлайлагч нараа бэлтгэх, сургах, төлөвлөх хэсэг рүү орж байна.

Энэ жилийн хувьд бид бүхний хүсэн хүлээж, цуглардаг Шинэ жилийн баяр онцгой нөхцөл байдлын учраас цуцлагдан, тодорхойгүй нөхцөлд

шилжсэн хэдий ч олон ажлыг амжуулсан, дор бүрнээ эерэг зүйлсийг түгээсэн, улам нэгдэж нягтарсан өдрүүдийг өнгөрөөж байна.

Орон нутгийн Ротари клубүүдээ дэмжих, цаг үеийн байдалд хариу үзүүлэх хандивын аян эхлүүлсэн нь улам өргөжиж, Дүүрэг болон бүсийн

дэмжлэгээр маш амжилттай маш олон хүнд үр өгөөжөө өгсөн арга хэмжээ боллоо. Олон жилийн өмнөх төслүүд өнөөдрийг хүртэл үр ашгаа

өгч байгаагийн адил урт хугацаанд үргэлжлэн хэрэгжих олон төслүүдийн эхлэл тавигдлаа.

Бидний гэр бүл өргөжин тэлэх тусам олон гишүүдийн ажил төрөл, бизнес бусад мэдээллийг илүү цэгцтэй, нэгдсэн байдлаар танилцуулах

шаардлага, хэрэгцээ бүх гишүүдийн судалгаанаас дүгнэгдэж байна. Энэ жил анх удаа Rotary mean business – Rotary Global Reward хөтөлбөр,

арга хэмжээг эхлүүллээ. Мөн шинэ гишүүдэд зориулсан сургалтууд илүү олон хувилбараар, хялбар байдлаар зохион байгуулагдах

боломжтой болж байна. “Ротари – Боломжуудыг Нээнэ” гэсэн уриатай энэ жилийн хувьд бид нийгэмд үйлчлэх олон боломжуудаас гадна

гишүүдэд чиглэсэн боломжуудыг нээж, хамтран ажиллахаар төлөвлөж байна.

“Өөрөөсөө Давж Бусдад Үйлчлэх” сэтгэлтэй та бүхэн энэ онцгой нөхцөл байдалд гэр гэртээ, гэр бүлээрээ эрүүл энх, аз жаргалтай байхыг

хүсэн мэндчилж байна.

Хүндэтгэсэн,

9 дүгээр бүсийн захирагч Л.Бат-Эрдэнэ

10 дугаар бүсийн захирагч Д.Дамдиндорж

3



ДYYРГИЙН ЗАХИРАГЧИЙН ВИРТУАЛ УУЛЗАЛТУУД

Жил болгон уламжлал ёсоор 8 сард Дүүргийн захирагч

өөрийн удирдлагын багын хамт Монголд албан ёсны

айлчлал хийж клубүүдийн ерөнхийлөгч болон гишүүдтэй

танилцдаг билээ. Энэ жилийн нөхцөл байдлын улмаас

биелэн ирэх боломжгүй байсан тул 2020 оны 8 сарын өдөр

жил Цахимаар албан уулзалтуудыг зохион байгуулсан. Нийт

16 Ротари клубүүд өөрсдийн 2020-2021 оны төлөвлөгөөгөө

танилцууллаа.

ОЛОН УЛСЫН РОТАРИЙН 3450 ДYYРГИЙН 9, 10 БYСИЙН 2020-2021 ОНЫ УДИРДЛАГЫН БАГ

Олон Улсын Ротарийн 3450 9-р Бүсийн Захирагч AG Л. Бат-

Эрдэнэ, 10-р Бүсийн Захирагч AG Д. Дамдиндорж нар 2020-

2021 оны Ротарийн жилд дараах бүрэлдэхүүнтэй

удирдлагын багтай хамтран ажиллаж байна: 9-р бүсийн DAG

Б. Сальма, 9-р бүсийн DAG П. Чимэдням, 10-р бүсийн DAG Ж.

Галбадрах, 10-р бүсийн DAG Т. Болормаа, 9,10 бүсийн DDS Н.

Мягмаржаргал, 9-р Бүсийн DDS М. Шүрэнцэцэг, 10-р бүсийн

DDS П. Ганцэцэг, 9, 10 бүсийн Зөвлөх PAG Ч. Энхтуяа, Санхүүч

PP Х. Уранхайч, Ротари Сангийн хорооны дэд дарга, PAG Б.

Булган, Гишүүнчлэлийн хорооны дэд дарга, PAG Г.

9, 10 БYСИЙН ЗYYСГЭЛ СОЛИЛЦОХ,

ЭРХ ШИЛЖYYЛЭХ ЁСЛОЛ

Жил бүрийн 7-р сарын 1 нд дэлхий дахинаа Ротарийн

бизнесийн шинэ жил эхэлж өмнөх жилийн удирдлагын баг

ажлаа дүгнэн дараа жилийн багтайгаа зүүсгэл солилцож

ёслол зохион байгуулдаг.

Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн 9 болон 10-р бүсийн

Зүүсгэл солилцох үйл ажиллагааны амжилттай зохион

байгуулагдаж бүсийн удирдлага болон клубүүдийн

Ерөнхийлөгч нар ажил үүргээ хүлээлцсэн сайхан өдөр

болсон. Жил ирэх тусам уг арга хэмжээ нь илүү том цар

хүрээтэй болж олон Ротаричууд оролцдог хүлээлт бүхий

бидний арга хэмжээ болсоор байна.

Цэрэнчимэг, Сургалтын хорооны дэд дарга IPAG А.

Мөнхжаргал, PI хорооны дэд дарга Э. Ганбат, Эрхтэн

шилжүүлэн суулгах хорооны дэд дарга PAG Д. Бэрцэцэг,

Энхтайвны хорооны дэд дарга PAG Ц. Ганзориг, Залуучуудыг

дэмжих хорооны дэд дарга PP Х. Ариунгоо болон Н. Кермен,

Эрүүл мэндийн хорооны дэд дарга DAG Т. Болормаа, IT

хорооны дэд дарга PP Б. Эрдэнэбаяр, Эх Дэлхийгээ

хамгаалах хорооны дэд дарга PP Г. Ууганбат, Ротари

Мэдээллийн Төвийн дарга PAG Д. Бэрцэцэг.

ORGAN DONATION ОЛОН

УЛСЫН ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

“Organ Donation” Хорооны дэд дарга PAG

Бэрцэцэг “Амьгүй Донороос Эд Эрхтэн

ш и л ж ү үл э н с у ул г а х ү й л а ж и л л а г а а г

ө р г ө ж ү ү л э х н ь” о л о н у л с ы н э р д э м

шинжилгээний бага хуралд оролцож

мэдээлэл хийлээ.

РОТАРИ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ЧИГЛЭЛ:

ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛАХ ХОРОО

Ротари Сангийн болон Олон Улсын Ротари ТУЗ санал хураалтаар шинэ Олон

Улсын Ротарийн Үйл Ажиллагааны Чиглэл болох 7 дахь Чиглэлийг “Байгаль

Орчныг Хамгаалах” болгон баталж шийдвэрлэсэн Сүүлийн 5 жилийн

хугацаанд 18 сая ам.доллар байгаль орчинтой холбоотой Глобал Грант

төслүүдэд хуваарьлагдаж байсан

ба сүүлийн жилүүдэд Монголын

Ротари клубууд ч нилээд олон

т ө с л ү ү д и й г э н э ч и г л э л д

хэрэгжүүлсэн байдаг. 2020 оноос

Олон Улсын 3450 дүүрэг дээр

Preserve Planet Earth буюу /Эх

дэлхийгээ хамгаалах/ хороо

байгуулагдан Монголын 9,10-р

бүсээс 12 клуб Ногоон клуб болох

болзлоо ханган клуб дотроо PPE

Ambassador/Representative буюу

Э л ч тө л ө ө л ө г ч ө ө т о м и л о н

ажиллаж байна.

Дүүргийн уриа ба зорилго: Ногоон клуб болцгооё!

5



7



УЛААНБААТАР РОТАРИ КЛУБ

2020-2021 Ерөнхийлөгч С.Энхтуяа

ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН БАГЦЫГ ХӨСҮТ-Д ХАНДИВЛАВ.

2020 оны 9 сарын 12-ны өдөр Улаанбаатар Ротари клуб

Ротари сангийн санхүүжилттэй хэрэгжүүлж байгаа “ Эрхтэн

шилжүүлэн суулгах чадавх сайжруулах” төслийн хамтрагч

Солонгосын Ротари клубтэй хамтран КОВИД19 өвчний

тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч сувилагчдад

зориулан яаралтай тусламж, хувийн хамгаалах хэрэгслийн

6,500,000 төгрөгийн багцыг ХӨСҮТ-д гардуулж өглөө.

ТУСГАЙ ОЛИМПИЙН ТАМИРЧДЫГ ДЭМЖИХ

Улаанбаатар Ротари клубийнхэн 8 настай дауны синдромтой

хүүхэд зурсан хөөрхөн туулайны хөрөгтэй болсон. Энэхүү бүтээл нь

тусгай олимпийн тамирчдыг дэмжих хөрөнгө босгох арга

хэмжээнд тавигдсан энэ бүтээлийн эзэнд тал мөнгө нь очиж тал

мөнгө нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгай олимпд бэлтгэх

үйлсэд зарцуулагдана.

Тусгай олимп гэдэг нь спортын уралдаан тэмцээнээр дамжуулж

оюуны бэрхшээлтэй хүүхэд залууст урам зориг өгөх, бие бялдрыг

нь хөгжүүлэх, тэднийг бусадтай адил тэгш эрхтэй иргэн гэдгийг

олон нийт, нийгэмд таниулах зорилготой олон улсын хүмүүнлэгийн

хөдөлгөөн юм. Тусгай олимп нь олон улсын хэмжээнд явагддаг

бөгөөд манай Монгол хүүхдүүд амжилттай оролцож энэ олимпын

аварга болж эх орныхоо нэрийг дурсгаж байсан түүхтэй.

КОВИДЫН ЭСРЭГ

РОТАРИЧУУД НЭГДЭЖ БАЙНА!

2020-11-р сарын 15 Монгол улсад Ковид19 цар тахлын тохиолдол нэмэгдэж

бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хатуу хөл хорионы дэглэм

тогтоосон онцгой нөхцөл байдалд албан үүргээ гүйцэтгэж буй мэргэжлийн

байгууллага, алба хаагчдыг хамгаалах хэрэгслээр дэмжих, туслах зорилгоор

Монголын Ротаричууд хандивын арга хэмжээ санаачлан эхлүүлсэн.

Энэхүү сайн санааны хандивын арга хэмжээнд Олон улсын Ротарийн 3450

Дүүрэг, ХонгКонг, Масао болон Монголын 9, 10-р Бүсийн Ротаричууд

санаачлагатай оролцож нийтдээ 82,700,000 төгрөгийн хандив цугларсан

байна.

Энэхүү хандиваар Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос

Ковид19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор халдвар-хамгааллийнхувцас, амны

хаалт, ариутгалын бодис, гар ариутгагч болон улсын томоохон эмнэлгүүд болох ХӨСҮТ-д мониторын аппарат, ХСҮТ болон Эх

нялхсын төв -д хүчилтөрөгч өтгөрүүлэгч, УНЭ-т 9 сая төгрөгийн үнэ бүхий “Safe Gate” халдваргүйжүүлэх үйлчилгээтэй хаалга

зэрэг нэн шаардлагатай байгаа эд хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авч хандивлаж байна.

Дараагийн ээлжинд өрхийн эмнэлэгүүдэд гар ариутгагч төхөөрөмж хандивлахаар боллоо.

COVID-19

#RotaryResponds

МОНГОЛЫН ХӨГЖЛИЙН РОТАРИ САНГААС МОНГОЛ УЛСЫН

ЗАСГИЙН ГАЗАР, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССТ 100,000,000

ТӨГРӨГИЙН ХАНДИВ

Монгол Улс, Улаанбаатар хот – Монголын Хөгжлийн Ротари сангаас Монгол

Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос КОВИД-19 цар тахлын эсрэг

авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор

100,000,000 (нэг зуун сая) төгрөгийн хандивыг гардуулан өглөө.

Эрүүл мэндийн яамтай зөвшилцсөний үндсэн дээр энэхүү хандиваар

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д нийслэл, орон нутгаас

цуглуулж байгаа КОВИД-19 илрүүлэх молекул биологийн (PCR) хамар

залгиурын арчдасаас сорьц авах бамбар 100,000 (нэг зуун мянга) ширхэг,

хуруу шил 200,000 (хоёр зуун мянга) ширхгийг тус тус худалдан авах юм.

ХӨСҮТ нь КОВИД-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой уг өвчнийг цаг

алдалгүй оношлох, илрүүлэг, тандалт, хавьтлын шинжилгээг хийж, аймаг,

дүүргүүдийн урвалж, оношлуурын бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа

юм.

ЭМНЭЛГИЙН АЮУЛТАЙ ХОГ, ХАЯГДАЛ УСТГАХ ТӨХӨӨРӨМЖ

КОВИД-19 цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед эмнэлгийн аюултай

хог хаягдлыг стандартын дагуу устгах нь чухал ач холбогдолтой

юм. Иймд “Улаанбаатар Ротари клуб” өөрийн түнш болох Франц

улсын “Парис Ротари клуб”-тэй хамтран эмнэлгийн аюултай хог,

хаягдал устгах төхөөрөмж хоёр ширхгийг Францын Санодев

(Sanodev) компанид захиалан үйлдвэрлүүлж, Эрүүл мэндийн

яаманд гардуулан өглөө. Тус бүр нь 39,213 (гучин есөн мянга, хоёр

зуун арван гурав) евро буюу нийт 78,426 (далан найман мянга,

дөрвөн зуун хорин зургаа) еврогийн үнэ бүхий эдгээр

төхөөрөмжийг Сэлэнгэ аймгийн Мандал, Өмнөговь аймгийн

Сэврэй сумдын Нэгдсэн эмнэлэгт хуваарилах юм.

9



ХYРЭЭ РОТАРИ КЛУБ

2020-2021 оны Ерөнхийлөгч Б.Бадамсүрэн

ТОГТМОЛ ХУРЛУУД: 20

Хүрээ клубийн 20 тогтмол

уулзалтуудаас 14 удаагийн

уулзалт нь зочинтой, 2

у д а а г и й н у у л з а л т н ь

ц а х и м а а р з о х и о н

байгуулагдсан.

ГИШҮҮДИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАХ

Клубийн Ерөнхийлөгч Б.Бадамсүрэн, гишүүн Т.Амартүвшин

нарын ажлын байранд клубийн уулзалтыг зохион байгуулж,

гишүүдийн эрхэлдэг үндсэн ажилтай танилцуулан, шинэ

мэдээллээр гишүүдийг хангасан.

ШИНЭ МОНГОЛ М АБУЧИ САНГИЙН ОЮУ ТНЫ

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Энхүү хөтөлбөрийг эргэн төлөгдөх нөхцөлтэй сургалтын

тэтгэлэгийг 2015 оноос 5 оюутанд олгосон. Энэ онд

оюутан М.Өсөхбаяр тэтгэлэгт хамрагдахаар шалгарсан

бөгөөд Мобучи сангийн 5 жилийн ойн арга хэмжээн дээр

РР Ли Сын Мин, Санхүүч Л.Мөнхболд нар эрхийн бичгийг

гардуулж өгсөн.

ШИНЭ ГИШҮҮН

ХҮРЭЭ КЛУБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ АЯЛАЛ

ХYРЭЭ КЛУБИЙН ЦААШДЫН ЗОРИЛТ БА

YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ PP НАРЫН УУЛЗАЛТ

Хүрээ Ротари клубийн Ерөнхийлөгчөөр ажиллаж

байсан, одоо клубийн гишүүн хэвээр байгаа РР нарын

уулзалтыг зохион байгуулж, клубийн үйл ажиллагаа,

цаашдын зорилтын талаар зөвлөлдсөн.

2 0 2 0 - 2 1 о н ы Р о т а р и й н ж и л д Д о р ж и й н

Энхжаргал гэдэг эмч мэргэжилтэй шинэ

гишүүнийг элсүүлсэн. Ментор нь 2020-21 оны

Ерөнхийлөгч Б.Бадамсүрэн. 2020 оны 8-р сард

бүсээс зохион байгуулсан шинэ элсэх

сонирхолтой хүмүүст зориулсан сургалтад

хамруулсан.

DG ВИРТУАЛ УУЛЗАЛТ: 8 БОАРД ГИШҮҮН

2020-21 оны клубын Боардын гишүүд

дүүргээс зохион байгуулсан цахим сургалт, дүүргийн

Ерөнхийлөгчийн вертуаль айлчлалд оролцсон.

Жил бүр уламжлал ёсоор

зохион байгуулагддаг энэхүү

а я л а л н ь 2 0 2 0 - 2 1 о н д

Архангай аймгийн Ихтамир

с у м ы н н у т а г т о р ш д о г

байгалийн үзэсгэлэнт Хөх

н у у р ы н ч и гл элд з охион

б а й г у у л с н ы з э р э г ц э э

Ихтамир сумын ерөнхий

б о л о в с р о л ы н с у р г у ул ь ,

ц э ц э р л э г , э м н э л э г т

а р и у т г а л ы н б од и с , г а р

ариутгагч, маск, хичээлийн хэрэгсэл зэрэг 6 сая гаруй

төгрөгийн өртөг бүхий “Ковидын Эсрэг Хамтдаа” төсөл

хэрэгжүүлсэн. Төсөлд нийгмийн хариуцлагатай Пролианс ХХК,

Эмэдюс ХХК-ууд оролцсоны зэрэгцээ РР Д.Сэргэлэн, РР

С.Алимаа, Залуучуудын хорооны дарга Б.Батзориг, Сангийн

хорооны дарга Д.Чулуунбаатар, Дэг сахиулагч Б.Алтанбаяр

нар хандив өргөн оролцсон.

БҮСИЙН БОЛОН КЛУБУУДЫН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖЭХ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул Монгол улсад

үүссэнээс үүдэн Монголын “Ротаричууд Ковидын Эсрэг”

хүчээ нэгтгэцгээхэд болон Зуунмод Ротари клубийн

санаачилсан “Зуунмод-Зуун Хүүхэд” төсөлд тус тус

оролцсон.

ДҮҮРГИЙН ЗУРГИЙН УРАЛДААН

Зургийн уралдаанд хандивын үйл ажиллагаа, төслийн хэрэгжүүлэх үйл явцын зургуудаар оролцсон.

GG2098544 ДУГААРТАЙ

“ЛАЗЕРААР БOOРНИЙ ЧУЛУУ ХАЙЛУУЛАХ”

ТOСOЛ

Gg2098544 дугаартай “ЛАЗЕРААР БӨӨРНИЙ ЧУЛУУ

ХАЙЛУУЛАХ” 237,000$ өртөг бүхий төслийг олон улсын

Ротарийн 3450 дүүрэг, Японы Тоkyo-Аrakawa, Taehikawa

Kobushi, Teudo-East, олон улсын Ротарийн 2800, 2580, 2750

дүүргүүдтэй хамтран амжилттай хэрэгжүүлэн тоног

төхөөрөмжийг УКТЭ-ийн Урологи андрелогийн төвд хүлээлгэн

өгсөн.

11



ЗУУНМОД РОТАРИ КЛУБ

2020-2021 оны Ерөнхийлөгч Д. Мияажав

- Олон Улсын Ротарийн 3450 Дүүргийн 9 болон 10-р бүсийн Зүүсгэл

солилцох үйл ажиллагааны үеэр Зуунмод Ротари клуб нь хуучин

гишүүдээ хэвээр хадгалж мөн шинээр 3 гишүүн клубтээ элсүүлсэн

амжилтаар Гишүүнчлэлийн Хорооны болон Сангийн Хорооны шагнал

болох тус бүр 100,0₮

өргөмжлөл гардан авсан нь гишүүд, дэмжигчдийн

хувьд урам өгсөн сайхан үйл явдал болсон.

- 2020 оны 7 сарын 5нд Клубийн Ерөнхийлөгч Мияажав өөрийн

удирдлагын багийн бүрэлдэхүүний хамт клубийн зүүсгэл солилцох үйл

ажиллагаа зохион байгуулж өнгөрсөн жилийн ажлаа дүгнэж, ирэх

Ротарийн жилд хамтран хийж харэгжүүлэх ажил болон зорилтуудаа

тодорхойлов

- Бүсийн Захирагч нар болон удирдлагын баг, Гишүүнчлэлийн Хороо

хамтран зохион байгуулсан “Ротарийг танилцуулах өдөрлөг”-т клубийн

гишүүн PAG Бэрцэцэг оролцож Ротари гэж юу вэ, “Ротарийн боломжууд”

сэдвээр яриа танилцуулга хийж оролцлоо.

- ОУР-ын 3450 Дүүргээс Онлайн хэлбэрээр зохион байгуулсан

гишүүнчлэлийн хорооны форумд клубийн 2 гишүүн амжилттай оролцлоо

- Зуунмод Ротари клубийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Д. Мияажав

клубийн удирдлагын багийн 5 гишүүний хамт уулзалт-ярилцлаганд

оролцлоо.

СПОРТЛОГ РОТАРИЧУУД

ОУ-ын Ротарийн 3450 Дүүргийн 9 болон

10-р бүсийн Бүсийн Ротари клубуудын

дунд уламжлал болон зохиогддог

спортын арга хэмжээнд Зуунмод

Ротари клуб амжилттай оролцож дартс

эмэгтэй төрөлд алтан медаль, дартс

эрэгтэй төрөлд мөнгөн медаль, теннис

эрэгтэй төрөлд мөнгөн медаль, шатар

эмэгтэй төрөлд хүрэл медаль,

биллъярд эмэгтэй төрөлд хүрэл

медаль хүртсэн бахдам амжилтыг

үзүүлж оролцлоо.

БҮСИЙН БОЛОН БУСАД КЛУБУУДЫН ТӨСӨЛ

ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ДЭМЖИХ

УБ болон Хүрээ Ротаракт клубуудээс зохион байгуулж буй арга

хэмжээнүүдийг дэмжиж мөнгөн хандив хандивласан.

Ротаричууд Цар тахлын эсрэг нэгдэж буй хандивын арга хэмжээг

Зуунмод Ротари клубийн гишүүд эв санаа нэгтэй дэмжин хандив өгч

мөн нийт Ротаричуудынхаа хандивын нэгээхэн хэсэг 100

хамгаалалтын хувцас, 2000 амны хаалтыг эрсдлийн өндөр бүсэд

харьяалагдаж буй Төв аймаг болон Зуунмод хотынхоо Онцгой комисс-т

хүлээлгэн өгсөн.

2020-2021 ОНЫ БҮСИЙН ЗАХИРАГЧИД БОЛОН

БҮСИЙН УДИРДЛАГЫН БАГИЙН АЙЛЧЛАЛ

2020-2021 оны Ротарийн жилийн Бүсийн удирдлагын багийн гишүүд,

Бүсийн Захирагчдын хамт Зууунмод Ротари клубт албан ёсны айлчлал

хийж клубийн үйл ажиллагаа болон гишүүдтэй нөхөрсөг дотно

ярилцлага зохион байгуулж орон нутагт нь үүссэн нөхцөл байдлын

улмаас санаачлан хэрэгжүүлж буй төсөлд тусламж дэмжлэг үзүүлж

ажиллаа.

“ЗУУНМОД – ЗУУН ХҮҮХЭД” ТӨСӨЛ

Цар тахлын хөл хорионы улмаас эцэг эх асран хамгаалагчид нь түр

болон байнгын ажлын байр нь зогссон, өдөр тутмын орлогогүйгээс

дулаан хувцасгүй өвөлжих нөхцөл байдалд орсон гэр бүлийн

хүүхдүүдийн судалгааг гаргаж Зуунмод хотынхоо 100 хүүхдийг дулаан

гутал, өвлийн гадуур хувцасаар хангах төслийг амжилттай хэрэгжүүлж

байна.

Одоогоор нийт судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 79% нь төслийн

хандив тусламжаар худалдан авсан хувцас, гутал, оймс, малгайг

хүлээн аваад байна.

Энэхүү төсөлд Бүс, Ротари клубууд болон хувь хүмүүс байгууллагын

хандиваар нийт 4,200,0 ₮ төгрөгний хандив цуглараад байна. Бяцхан

хүүхдүүдэд тусламжийн гараа сунган мөнгөн болон эд материалын

хандив өргөсөн хүн бүхэнд баярлалаа.

СЭЛБЭ РОТАРИ КЛУБ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ АРИЛГАХ ТӨСӨЛ

2020-2021 оны Ерөнхийлөгч О. Батгэрэл

ХӨРСНИЙ БОХИРДЛЫН ХОР УРШИГ НЬ

УТААНЫ БОХИРДЛООС Ч ИЛҮҮТЭЙГЭЭР АЮУЛТАЙ

Манай нийслэлчүүдийн ундны ус, хөрсний бохирдолд

Монголчуудын амьдралын хэв загварын нэг хэсэг болох гэр

хорооллын жорлон, муу ус зайлуулах нүхний цооног ихээхэн

нөлөөлдөг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг

хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1,5 литр шингэн ялгадас

ялгаруулдаг байна. Ил задгай бохирын цооногийн хаягдлаас

ялгардаг шивтрийн хий буюу аммиак нь хорт хийний төрөлд

хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг

байна. Энэ нь эхийн урагт нөлөөлж гажиг, согогтой хүүхэд төрөх,

цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай. Мөн агаарт дэгдэж

амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг

болох нь батлагджээ. Одоогоор Улаанбаатар хотын хөрсний

бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүхэн жорлон болон ил

задгай хогноос үүдэлтэй бөгөөд энэ нь утаанаас ч илүү аюултай

болоод байгаа учраас уг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх

зорилгоор Сэлбэ Ротари клуб хөрс цэвэршүүлэх төслийн ажлыг

эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Энэ төслөө бид анх “Япон улсаас гаралтай 40 жилийн түүхтэй

Ашигтай бичил биетээр ариутган цэвэршүүлэх EM технологийг

танилцуулсан Японы 2560 дүүргийн Мураками Ротари клубийн

гишүүн Катог Сэлбэ Ротари клуб 2019 онд хүлээн авч уулзсанаар

төслийн гараагаа эхэлж, улмаар хүн амын эрүүл, аюулгүй орчинг

хангахын тулд нийслэлийн хэмжээний хөрсийг ариутгах,

халдваргүйжүүлэх цаашлаад бохирдлын түвшинг бууруулж,

эрүүлжүүлэх, бохирын үнэргүй болгох ажлыг тодорхой үе

шаттайгаар төслөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Уг төслийн эхний шатыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын

дэргэдэх Байгаль орчны газар, Шинжлэх Ухааны Академийн Хими,

Химийн технологи, Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн дэргэдэх

“Гарааны Технологийн Инкубатор” ХХК-тай хамтран ОУ-ын

Ротагийн 3450 дүүргийн Сэлбэ Ротари клуб, ОУ-ын Ротаригийн 2560

дүүргийн Мураками, Мураками-Ивафүни ротари клубүүдтэй

клубийн хоорондын хамтарсан төслөөр Улаанбаатар хотын Хан-

Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрийн хортой хүнд металл,

нянгийн бохирдол ихтэй хөрсний 35,000 м2 буюу 3.5 га талбайн

хөрсний бохирдлыг бууруулах, хөрсийг эрүүлжүүлэх болон гэр

хорооллын 500 нүхэн жорлон, муу усны цооногийг ариутган

халдваргүйжүүлэх ажлыг 35,0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй

төслийг 2020 оны 09 дүгээр сард амжилттай хэрэгжүүлсэн юм.

ЕМ технологиор үйлдвэрлэгдэж байгаа хөрсний бохирдол арилгах

зориулалтаар ашигтай бичил биетээр бэлтгэсэн биобэлдмэл нь

органик бохирдлыг задлах, хөрсийг эрүүлжүүлэх, ариутгах,

экологийн тэнцвэрт байдлыг хангах онцгой үйлчилгээтэй бөгөөд

одоогоор дэлхийн 120 гаруй оронд хэрэглэгдэн үр өгөөжөө өгсөөр

байгаа, хүн амьтанд сөрөг нөлөөгүй экологийн цэвэр бүтээгдэхүүн

юм.

Бид цаашид Сэлбэ Ротари клуб нь төслийн хоёр дахь үе шатанд уг

технологийг ашиглан Нийслэлийн хэмжээний бүх хөрсний

бохирдлыг бүрэн хэмжээгээр ариутгах ажлыг глобал грант

төслөөр хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

13



РОТАРИ САН

2020-21 Ротари жилийн эхний хагаст 3450 дүүргийн 9, 10-р бүсийн

клубүүд даян дэлхийн сайн сайхны төлөөх Ротари сангаа үргэлж

дэмжиж хамтран ажилладагт баярлалаа.

РОТАРИ САНгийн эрхэм зорилго нь Ротарийн гишүүдээр дамжуулан

эрүүл мэндийг сайжруулах, боловсролыг дэмжих, ядуурлыг бууруулах

замаар дэлхийд сайн санааны болон энх тайвныг хөгжүүлэх

боломжийг олгодог.

Яагаад Ротари Санд Хандилах?

Ÿ Танай клубийн дэмжлэгтэйгээр Ротари Сан нь орон нутагт

чиглэсэн төслүүд болон дэлхийн хэмжээний санаачлагуудыг

хүмүүнлэгийн үйл ажиллагаатайгаа уялдуулан санхүүжүүлэхэд

тусалдаг.

Ÿ Танай клуб эсвэл Ротари дүүрэг дэмжлэг хүсэх өргөдөл гаргаснаар

төсөл хэрэгжүүлэх төсөв болон сургалтын тэтгэлэг авч болно.

Ротари Сан нь халдварт саа өвчнийг устгах, энх тайвныг дэмжих

зэрэг дэлхий дахины компанит ажлыг хэрэгжүүлж ирсэн.

Ÿ Ротари Сангийн сургалтын тэтгэлэг, мэргэжлийн сургалт зэрэг

хөтөлбөрүүдэд оролцсоноор шинэ гишүүдийг татах, үндсэн

гишүүддээ урам зориг өгөхөөс гадна тэдний нийгмийн идэвхийг

улам нэмэгдүүлнэ.

Ÿ Ротари сан нь бие даасан сан бөгөөд та бидний сайн мэдэх

Ротарийн төслийн грантуудад зориулагддаг. Бид бүхний энэ жил

өргөсөн нийт хандив нь 3 жилийн дараах Грантад зориулагдан

манай дүүрэгт хуваарилагддаг учраас бид бүхэн Ротари санд

хандив өргөснөөр ирээдүйд хэрэгжүүлэх төсөлдөө хөрөнгө оруулж

байгаа гэж ойлгож болно.

Ротари санд гишүүн бүр жил бүр 100 ам доллараас дээш хандив

өргөхийг уриалдаг ба энэ жил Улаанбаатар, Хүрээ, Нарлаг

Улаанбаатар, Улаанбаатар Пийс Авенью, Улаанбаатар Хангарьд

ROTARY GLOBAL REWARD

ХӨТӨЛБӨР

Хангарьд Ротари Клубийн 2020-21 оны Ерөнхийлөгч Ц.Ганхүү нь өөрийн

бизнес болох Dandy Atelier дэлгүүртээ захиалгын хослолын 15%-ийн

хөнгөлөлтийг нийт Ротаричууд болон Ротарактууддаа үзүүлэхээр

Rotary Global Reward хөтөлбөрт албан ёсоор бүртгүүллээ.

Энэхүү хөтөлбөр нь үргэлж бусдын төлөө зүтгэж буй Ротарийн

гишүүддээ өгч буй бэлэг бөгөөд гадаад дотоодын гишүүдэд үйлчлэх ба

нөгөөтэйгүүр Ротаричууд бие биенийхээ бизнесийг дэмжих зорилгыг

агуулдаг ба Монголын Ротаричуудын хувьд Best Western Tuushin Hotel,

Beni Bana жуулчны бааз, MG travel зэрэг байгууллагуудын хөнгөлөлтүүд

бүртгэгдсэн байдаг.

Dandy Atelier захиалгат хослолын дэлгүүрийн уг хөтөлбөрт элссэнтэй

холбогдуулан 2020 оны 11-р сарын 6-ны өдөр бизнес эрхлэгч

Ротаричуудыг урьж Rotary Global Rewards хөтөлбөрийг танилцуулах,

бизнес нетворкинг хийх арга хэмжээг 9, 10-р бүсийн гишүүнчлэлийн

хорооны зүгээс зохион байгууллаа.

Тус дэлгүүрийн албан ёсны хуудас:

https://www.facebook.com/dandyatelier

Та хөнгөлөлт эдлэхдээ өөрийгөө Ротарийн албан ёсны гишүүн болохоо

батлахад л болно.

Мөн та өөрийн бизнесийг уг хөтөлбөрт бүртгүүлэх бол бидэнтэй

холбогдоно уу.

клубүүдийн нийт гишүүдэд идэвхитэй хандив өргөж 100% EREY banner

болзол хангасанд баяр хүргэж талархал дэвшүүлье.

Та бүхнийг цаашид ч бусдын төлөөх үйлсэд гар бие оролцон төсөл

хөтөлбөр хэрэгжүүлэхийн сацуу Ротари сандаа хандив өргөж

дэмжихийг уриалж байна. Мөн Глобал Грант, Дүүргийн Грант

хөтөлбөрүүдэд идэвхитэй хамрагдаж орон нутгийн болон олон улсын

төслүүдэд хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна.

ОУ Ротари 3450 дүүргийн Ротари Сангийн хорооны дэд дарга, PAG

Б. Булган

НАРЛАГ УЛААНБААТАР РОТАРИ КЛУБ

2020-2021 оны Ерөнхийлөгч Н. Эрдэнэбаяр

Нарлаг Улаанбаатар Ротари Клуб нь 2020-оны 7-р сарын 1-нээс

Ерөнхийлөгч Н.Эрдэнэбаяраар ахлуулсан шинэ Удирдах зөвлөлийн

бүтэцтэйгээр ажиллахдаа “Хичээлдээ бэлтгэе” хамтарсан төслийг

санаачлан Баян-Өлгий аймагт 170 хүүхэд, нийслэлийн Сонгонохайрхан

дүүрэгт 50 хүүхдэд хичээлийн хэрэгслийн багцыг хандивласан үр

дүнтэй ажиллаад байна. Мөн COVID-19 –тэй тэмцэх “REDrone” дүүргийн

грант төсөл хэрэгжүүлэхээр Тамир Ротари клуб, JCI Капитал

байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад Ковидын

нөхцөлд Дроноор донорын цусыг илгээх төсөл хэрэгжүүлэхээр

бэлтгэж байна. Бид энэхүү төслийн цар хүрээ, бүтээмжийг

сайжруулахын тулд нэмэлт хөрөнгө оруулалтыг босгох шаардлагатай

болсон тул хамтран ажиллах клуб, хувь хүмүүсийг нээлттэй урьж

байна.

ТА БҮХЭН МАНАЙ ШИНЭ ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦАНА УУ.

Равдангийн САРАНЧИМЭГ

GTN Anios Mongolia компанийн

Ерөнхий Захирал, Absolut Mongolia

Tour компанийн үүсгэн байгуулагч

Цахим хаяг: ravdansara@yahoo.fr,

Утас: 99089282

Клубийн ментор: Ерөнхийлөгч Н.

Эрдэнэбаяр

Нямдоржийн ЭНХ-АМГАЛАН

Гранпри эмнэлгийн Ерөнхий

Захирал

Цахим хаяг:

enkhamgalann@gmail.com,

Утас: 99113414

Клубийн ментор: Ерөнхийлөгч Н.

Эрдэнэбаяр

Бид бүхэн жил бүр Ротари сандаа хандив өргөдөг. Энэ жил ч гишүүн бүр

$100 хандивлан 100% Every Rotarian Every Year болзлыг 3 жил дараалан

хангаснаас гадна Ерөнхийлөгч Н.Эрдэнэбаяр нь Paul Harris Fellow

шагналыг хүртсэн амжилттай байлаа.

Ротарийн залуу үеийг хөгжүүлэхэд чиглэн өөрийн охин клуб болон

“Наран” интеракт клубийн үйл ажиллагаанд оролцохын сацуу “Шинэ

Эхлэл” Интеракт клубийг үүсгэн байгууллаа.

Энэ жил манай клуб гишүүнчлэлээ нэмэгдүүлэхэд чиглэсэн дорвитой

үйл ажиллагааг хэрэгжүүлэн 4 шинэ гишүүдийг эгнээндээ элсүүлээд

байна.

Мянганы БАДАМ

Төслийн мэргэжилтэн. Английн

Манчестер Метрополитаны Их

сургуульд төслийн менежментийн

магестрийн зэрэг хамгаалсан.

Цахим хаяг: Badam.luck@gmail.com,

Утас: 91918368

Клубийн ментор: 2019-20 оны

Ерөнхийлөгч Х. Уранхайч

Балдандоржийн АМАРЖАРГАЛ

Тимус Фарма ХХК-н Гүйцэтгэх

захирал

Цахим хаяг:

b.amarjargal@monos.mn,

Утас: 99990540

Клубийн ментор: 2020-21 оны

Ерөнхийлөгч Н. Эрдэнэбаяр

15



2020-2021 ОНЫ POA ЗУРГИЙН УРАЛДААН

ЗОРИЛГО:

1. Төсөл, энх тайваныг дэмжих болон манлайлалыг хөгжүүлэх гэх

зэрэг Үйл Явцыг харуулсан Зурагнуудаар /Action Photos/

дамжуулан Ротарийн Олон нийтийн дүр төрхийг сурталчилах;

2. Ротарийн түүхүүдийг Үйл Явцыг харуулсан Зурагнууд /Action

Photos/-аар дамжуулан түгээх;

2020-2021 ОНД POA ЗУРГИЙН УРАЛДААН МААНЬ 2 ДАХЬ

ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙГАА БӨГӨӨД ЭНЭ ЖИЛ

ДҮҮРГИЙН БУСАД ХОРООД НЭГДЭЖ БАЙНА.

1. Хамтран ажиллаж байгаа хороодууд: Эрүүл мэндийн хороо,

Залуучуудыг дэмжих хороо

2. Нийт зургийн уралдааны шагналуудаас гадна Тусгай байрын

шагналууд байх болно: “Go Green”, “Better Health” болон “Young

Power”

1-Р YЕИЙН YР ДYН

2-Р ҮЕ ЭХЭЛСЭН БА ХУГАЦАА НЬ 2020 ОНЫ 11 САРЫН 30-ААС 02

САРЫН 05 ХООРОНД ЯВАГДАНА

Зурагнууд 2020 – 2021 оны үйл ажиллгааны хүрээнд байх

1 клуб нийт 8 хүртэл зураг илгээх

Зурган дээр Томоор Цагаан өнгөөр үндсэн Ротари слоганууд болон

урианууыг бичих

Зурагнууд нь “People of action” буюу “Бүтээгч Хүмүүс” агууламжтай

байх

Зурган дээр өөрийн клубын нэрийг оруулах

Зураг илгээх имэйл хаяг: poa@ric3450.org

PoA /Зургийн уралдааны/ Facebook хуудас:

2020-2021 Rotary PoA Photo Competition

УЛААНБААТАР ЦЕНТРАЛ РОТАРИ КЛУБ

2020-2021 оны Ерөнхийлөгч Г. Ундрам

“GER FOR LIFE” ТӨСӨЛ

Улаанбаатар Төв Ротари клуб Италийн Ротари клубуудтай хамтран

хэрэгжүүлж буй Ger for life төслийн ажил хөл хорионоос

ш а л т г а а л а н с у р г а л т б олон б усад олон н и й т и й н ү й л

ажиллагаануудаа түр завсарлаад байгаа ч төслийн өрхүүддээ хүнс

болон ахуй, ариун цэврийн хэрэглээний зүйлсээр дэмжлэг үзүүлэх

ажиллагаагаар үргэлжилж байна.

УЛААНБААТАР ТӨВ РОТАРАКТ КЛУБДЭЭ ОЛОН УЛСЫН

ГЭРЧИЛГЭЭГ НЬ ГАРДУУЛЛАА

Улаанбаатар Төв Ротари клубийнх бид Улаанбаатар Төв Ротаракт

клубийнхээ Олон Улсын гэрчилгээг нь гардуулж өгч шинэхэн

гишүүдээ батламжиллаа. Өөрөөсөө давж бусдад туслахаар

бидэнтэй нэгдсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хүрэлцэн ирж

бидэнд Ротарийн бахархлыг ярьж өгсөн CP, PAG Л.Баярсайхан, PP,

ментор Ж.Алтансувд, IPP Р.Гантулга, DDRR Оргио, Санхүү эдийн

засгийн их сургуулийн Ротаракт клуб, JCI Congress -ийн хамт олонд

талархал илэрхийлье.

Нийт 36 Ротари клубүүд оролцсоноос 9 клубийн 5 зураг шалгарсан: Монголоос 2 Ротари клуб, 1 Интеракт клуб

УБ Нарлаг РК (4 зураг), УБ Хангарьд РК (1 зураг), Наран Интеракт клуб (1 зураг)

ШАЛГАРУУЛАЛТ БА ШАГНАЛ

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

Нийт 3 үе явагдана

Үе тус бүрээс 15 зургийг хамгийн их Like болон шүүгч нарын

саналаар шалгаруулна

3 үе-ийн дараа 45 зурганаас ялагч нар болон тусгай шагнал бүхий

PoA зургийн уралдааны үр дүнг 2021 оны 5 сарын 22-нд болох 61-р

Дүүргийн Конференцийн үеээр танилцуулагдах болно.

Ялагч клуб нь мөнгөн шагнал авах ба шагналын мөнгө нь 2020-2021

оны төсөлд зарцуулагдах ёстой.

POA ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШАГНАЛУУД:

ЯЛАГЧ, АВРАГЫН ЦОМЫН ЭЗЭН КЛУБ – 10,000HKD

1-р байр – 5,000 HKD

2-р байр – 3,000 HKD

3-р байр – 2,000 HKD

4-р байр – 1,000 HKD

ТУСГАЙ ШАГНАЛУУД:

“Go Green” зургийн шагнал: Шилдэг 3 зураг тус бүрт 1,000 HKD

“Better Health”зургийн шагнал: Шилдэг 3 зураг тус бүрт 1,000 HKD

“Young Power”зургийн шагнал: Шилдэг 3 зураг тус бүрт 1,000 HKD

ЯВУУЛЫН ЭМНЭЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ҮЗЛЭГ,

ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ

Дэлхийн Ротаричуудын дунд алдартай 2005 оноос эхлэн 12 жилийн

хугацаанд хэрэгжсэн “Test for life” төсөл хэсэг хугацаанд

завсарлаад байсан ч эргэн сэргэлээ.

Test for life бол Монгол Улсын хөдөө орон нутагт амьдардаг 30

орчим мянган эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдрын эрт

илрүүлэгт хамруулж, эмчилж, тэдний үр хүүхэд гэр бүлд ээжийг нь

амьд сэрүүн, хамт, аз жаргалтай амьдрахад нь тусалсан түүхтэй

бөгөөд Олон Улсын Ротари сангийн Service Self above хэмээх дээд

шагналыг хүртэж байсан төсөл юм.

Энэхүү төслийг Улаанбаатар Централ Ротари клуб дахин

сэргээлээ. Тэд Хонгконгийн Ротари клуб болон Land rover

автомашины клубийн бэлэглэсэн явуулын эмнэлгийн анхны гарааг

хийж, Чингэлтэй дүүргийн алслагдсан хороодын 40 гаруй иргэнд

элэгний B, C вирус, хеликобактерийн шинжилгээ болон умайн

хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг хийлээ. Test for

life төслийг Улаанбаатар Централ Ротари клуб, Гэрэгэ Ротари клуб,

Цаст Ротаракт клуб, Улаанбаатар Централ Ротаракт клуб,

Чингэлтэй дүүргийн Улаан Загалмайн хороотой хамтран

хэрэгжүүлсэн бөгөөд Хаппи Веритас оношилгооны төв, Багшийн

туслах аппликейшин, Karcher Mongolia компани,Чингэлтэй

дүүргийн Залуучуудын Холбооны гишүүн залуус дэмжиж ажиллаа.

Eco Lab компанийн хувьд Test for life явуулын эмнэлэгт

мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион

байгуулан гүйцэтгэсэн юм.

Харин Хаппи веритас эмнэлгийн хамт олон нийгмийн

хариуцлагынхаа хүрээнд иргэдэд элэгний B, C вирус,

хеликобактерийн шинжилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэв.

Test for life төслийн явуулын эмнэлэг цаашид Монгол орны хөдөө

орон нутагт амьдарч буй эмнэлгийн тусламж үйлчилгээнээс хол

иргэдэд очиж, үйлчлэх ажээ.

17



МОНГОЛЫН РОТАРИ ГИШYYДИЙН ДУНД

ХИЙСЭН АНХНЫ САНАЛ АСУУЛГА

Гишүүнчлэлийн хорооноос 2020 оны 8 сараас 10 сарын хооронд

нийт Ротаричуудын дунд санал асуулга явуулж, нийт бүртгэлтэй

300 гаруй Ротаричуудын 165 нь оролцсоноор тус санал асуулгын

дүнг гаргалаа.

Санал асуулгын дүнгээс үзэхэд Ротаричууд ихэвчлэн найз нөхдийн

хүрээллээс Ротаригийн тухай мэдээлэл авч Ротаригийн

хөдөлгөөнд элсдэг байна. Аливаа клубын тогтмол үйл ажиллагаа

/уулзалт, хурал/, төсөлд хөрөнгө босгох арга хэмжээнүүд

ТА РОТАРИД НЭГДЭЭД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙГАА ВЭ?

19,11%

29,18%

44,27%

72,44%

ТА РОТАРИД ХЭРХЭН МЭДЭЖ НЭГДСЭН БЭ?

3,2%

3,2%

22,13%

1,0% 1,1%

135,82%

0-3

4-6

6-10

10<

Найз болон

танилаар дамжуулж

Медиагаар

Тохиолдлын журмаар

Ротарактаас дэвшсэн

Зочин илтгэгч

Анх уригдаж орсон

ТАНАЙ КЛУБЫН ХУРАЛ ЯМАР БАЙЛГАХЫГ ХҮСДЭГ ВЭ?

Төслүүдээ түлхүү ярьдаг

Амьдралд хэрэгтэй

мэдээлэлтэй

67

62

Албан ёсны

120

88

100

80

60

40

20

0

101

Сурах зүйлтэй

Хөгжилтэй

92

Зочны яриатай

118

Ротаричуудад илүү их таалагддаг ба хүмүүст өргөнөөр тусалдаг,

олон хүнтэй танилцах нөхцөлийг бүрдүүлдэг нь гишүүн байхын

давуу тал гэж үзсэн байна.

Клубуудын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтүүдээс

клубуудын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, Ротаригийн тухай

ойлголтыг илүү олон хүнд таниулах талаас Бүсийн зүгээс анхаарч

ажиллахыг дурджээ

ТА АЛЬ КЛУБЫН ГИШҮҮН ВЭ?

23

25

20

16 14

11

8

2

0

0

Өргөө Ротари Клуб

Улаанбаатар Пийс Авенью

Ротари Клуб

Улаанбаатар Ротари Клуб

Нарлаг Улаанбаатар Ротари Клуб

Номт Ротари Клуб

Найрамдал Ротари Клуб

Хангарьд Ротари Клуб

Баянзүрх Ротари Клуб

Тэнгэр Ротари Клуб

Хүрээ Ротари Клуб

8

Нийслэл Ротари Клуб

3

Зуунмод Ротари Клуб

0

Туул Ротари Клуб

ТАНД РОТАРИЙН ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА

ТААЛАГДДАГ ВЭ?

Хөрөнгө босгох

арга хэмжээнүүд

97

95

Сургалтууд

Клубын тогтмол хурал

140

136

120

ТАНД РОТАРИ ГИШҮҮН БАЙСНААР ЯМАР

ДАВУУ ТАЛУУД БИЙ БОЛДОГ ВЭ?

Хувь хүний хөгжил

Гадаад хэлээ

сайжруулах...

Бусдад хүндлэгддэг

100

80

60

40

20

0

78

Олон хүнтэй танилцдаг

160 125

73

140

120

100

80

60

40

20

75

26 0

31

96

29

Найзууд нэмэгддэг

75

Сэлбэ Ротари Клуб

3 1

Тамир Ротари Клуб

7

Сэлэнгэ Ротари Клуб

Шинэ жилийн баяр

УБ Централ Ротари Клуб

Спортын арга

хэмжээ

Цагийг зугаатай

өнгөрүүлдэг

Хүмүүст өргөнөөр

149 тусалж чаддаг

Бизнесийн харилцаа

өргөждөг

11

13

Гэрэгэ Ротари Клуб /potential/

РОТАРИ СПОРТЫН OДРYYД

2020 оны 10 сарын 24, 25 нд өдрүүдэд 8 Ротари клубын нийт 60

гишүүд спортын 4 төрлөөр хүч оюун ухаанаа сорьсон сайхан арга

хэмжээ боллоо. Уг спортын уралдаанаар цомын эзнээр нийлбэр

оноогоор УБ Хангарьд Ротари клуб түрүүлж өмнөх жилийн цомын

аваргаа хамгааллаа.

Хаалтын арга хэмжээ 10/25-нд Шангрилла цогцолборын Агарта

ресторанд хөгжилтэй, хөгжөөнтэй уур амьсгал дунд Quiz night

хийн, амтат хоол болон амьд хөгжмийн тоглолт дунд шагналаа

аван дурсгалтайгаар нэгэн үдшийг өнгөрөөсөн.

ШИРЭЭНИЙ ТЕННИС

ДАРТС

ШАТАР

БИЛЬЯРД

Эр: Тулга, Хангарьд Ротари Клуб

Эм: Одмаа, Хүрээ Ротари Клуб

Эр: Мөнхболд, Хүрээ Ротари Клуб

Эм: Сэлбэ Ротари Клуб

Эр: УБ Централ Ротари Клуб

Эм: Зуунмод Ротари Клуб

Эр: Энхбаяр, Хангарьд Ротари Клуб

Эм: Зуунмод Ротари Клуб

Эр: Отгонбаяр, Зуунмод Ротари Клуб

Эм: Тэнгэр Ротари Клуб

Эр: Золзаяа, УБ Нарлаг Ротари Клуб

Эм: УБ Пийс Авенью Ротари Клуб

Эр: Буянмөнх, Номт Ротари Клуб

Эм: Чимэдлхам, УБ Пийс Авенью Ротари Клуб

Эр: Тулга, Хангарьд Ротари Клуб

Эм: Энхтуяа, Сэлбэ Ротари Клуб

Эр: Бат-Эрдэнэ, УБ Пийс Авенью Ротари Клуб

Эм: Алтантуул, Зуунмод Ротари Клуб

Эр: Номт Ротари Клуб

Эм: УБ Пийс Авенью Ротари Клуб

Эр: Хангарьд Ротари Клуб

Эм: Сэлбэ Ротари Клуб

Эр: УБ Пийс Авенью Ротари Клуб

Эм: Зуунмод Ротари Клуб

19



МОНГОЛЫН РОТАРАКТ КЛУБУУД

LITTLE HEROES (DISTRICT-AWARD-WINNING PROJECT)

Initiated by Rotaract Club of Tuul of Area 10 in 2012 and

implemented every year. All 13 Mongolian Rotaract clubs joined on

“Little Heroes” project since 2018. This project has been

implemented for the third year successfully. The project is intended

to make happiness and give inspiration for children from low

income family in off-center district of Ulaanbaatar or inpatient

children in hospital during New Year’s day. In 2020, the COVID-19

pandemic is already affecting low and middle income family food

purchasing possibility. National lockdowns and social distancing

measures are drying up work and incomes, and some poor people

reached the point of exhaustion. According to this, food supplies

and children’s gifts are given 400 marginalized families that are

further jeopardized.

УЛААНБААТАР РОТАРАКТ КЛУБ

"ЭРГЭЛТЭЭР ИТГЭЛ" төсөл Улаанбаатар Ротаракт клуб нь 2020/07/27

тахилтад ам бүл 5 уулаа амьдардаг гэр бүлд ахуйн хэрэглээ болон

бусад зүйлсээр тусалсан ба уг айл нь гэр бүлээрээ харааны

бэрхшээлтэй, нэг талын нуд бүтэн хараагүй юм. Тухайн айлын гэрийн

эзэн ганцхан хөдөлмөрийн чадвартай болов ч ажилд орж чадахгүй нь

улмаас ар гэрийн амьдрал нийгмийн баталгаажих төвшнөөс доогуур

орлогоор амьдардаг мөн нэг талын нүдэнд байнгын нүдний тусгай

дусаалга ашиглах шаардлагатай байдаг. Уг дусаал нь ховор бөгөөд нэг

ширхэг нь 25,000 ₮ өөр зарагддаг. Мөн уг айлд бид цаашид дахин төсөл

хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа.

ROTARACT CLUB OF TUUL MONGOLIA

2. LEARNING IS FUN - The “Learning is Fun” project was initiated this year for the

second time. This project’s purpose is to provide school supplies for children

who are living far from the center of city during the beginning of the school year

and encourage them to keep learning. Rotaract Club National University of

Mongolia is cooperated on this project. On September 26th of this year, 200 8th

grade students at the 15th primary school in the city of Darkhan were taught

various topics which were made to be engaging and fun. Every student was given

a notebook, pen, and stickers as gifts. The students who participated and

engaged in the lessons the most were given separate gifts that was in relation to

their chosen lesson.

ИХ ТЭНГЭР РОТАРАКТ КЛУБ

3. GLOBAL DIGNITY DAY - For “Global Dignity Day” we were able to

teach students about one’s reputation, loving oneself, and

becoming a rightful Mongolian citizen. This project has been

executed annually since 2013 by Rotaract Club of Tuul Mongolia.

On October 22th of this year, at the 115th school and Erdmiin

Urgoo school in Nalaikh District we were able to present a short

lesson on what one’s reputation is and why we have to know and

own our reputation.

“NAMECARD NETWORKING EVENT” төсөл 09.30.2020- Blue sky-2 давхарт болсон ба олон нийтэд нээлттэй Name card нэртэйгээр хүмүүс хоорондоо

танилцах, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулсан.

ROTARACT CLUB OF

TUUL MONGOLIA

1. QUIZ NIGHT VOL 8. On 21st of August, we

organized quiz night fundraising event

in the Ulaanbaatar city. It is a friendly

competition that every participated

crew including max. Around 110 people

participated in this event with taxation.

Event income putted into service

project named “Learning is fun”

21



УЛААНБААТАР ПИЙС АВЕНЬЮ РОТАРИ КЛУБ

2020-2021 оны Ерөнхийлөгч Д. Гантулга

“OPPORTUNITY” ТӨСӨЛ

БАЯНЗYРХ РОТАРИ КЛУБ

2020-2021 оны Ерөнхийлөгч Т. Бат-Оргил

Баянзүрх Ротари клубийн зүгээс 2020-2021 оны Ротарийн жилийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн болно.

Covid-19 хөл хорио ЕБСургуулийн бүх хичээлийг ТВ хичээлрүү

шилжүүлсэн бөгөөд онлайн болон ТВ-ээр хичээл авах боломжгүй

1-р ангийн хүүхдүүдэд хичээлийн хоцрогдол арилгах зорилготой

“Opportunity” төсөл, 7сарын 25-аас 8 сарын 25ны хооронд нэг сарын

хугацаанд СБД-ийн Дамбадаржаагийн 58-р сургуулийн 1-р ангийн

84 хүүхдүүдэд маш амжилттайгаар зохион байгуулагдсан юм. Мөн

хичээлийн төгсгөлд бүх хүүхдийг эрүүл мэндийн багц үзлэгт

хамруулсан байдаг.

Нарлаг Ротари клубээс санаачлан зохион байгуулсан

“Хичээлийн бэлтгэлд туслах” төсөлд хамтран оролцож,

Сонгино хайрхан дүүргийн зорилтот бүлгийн өрхийн

хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл

бэлэглэв.

“БОЛОВСРОЛ СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН” ТББ-ын зүгээс

хэрэгжүүлдэг “Winter Literacy Camp” төсөлд 2 дахь жилдээ хамтран

ажиллаж, ЕБ-ын “Амгалан цогцолбор” сургуулийн номын санд ном

хандивлав.

“ХАМТДАА УНШИЦГААЯ” ТӨСӨЛ

“Хамтдаа уншицгаая” төсөл ХӨСҮТ

дээр номын сан байгуулах төсөл,

Багахангай дүүрэгт гудамжны

номын сан байгуулах төслүүдэд

бусад Ротари, Ротаракт төслүүдийн

хамт оролцов.

“ЧИМЭЭГҮЙ ЕРТӨНЦИЙГ АВАРЪЯ” ТӨСӨЛ

“Чимээгүй ертөнцийг аваръя” буюу Монгол дах нярайн сонсголын

эрт илрүүлгийн оношилгооны төсөл маань энэ жил хүрээгээ тэлж

Баянхонгор болон Өвөрхангай аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд

төхөөрөмжүүдээ хандивласан байгаа. Төрөлхийн дүлийрэлт,

сонсгол бууралттай төрсөн хүүхдийг эрт илрүүлэх нь эрүүл хүн

болж бойжиход хамгийн чухал алхам болдог. Хамтран ажилладаг

ЭМЯ, ЭХЭМҮТ, Сонсголын бэрхшээлтэй төрсөн хүүхдийн дэлхийн

сан, Сиэттлийн Ротари клуб байгууллагууддаа маш их баярлалаа.

СХД-ийн дүүрэг дахь хүүхдийн асрамжийн “Эрдэм” төвд гадаад

дотоодоос цуглуулсан ном, тоглоом бусад зүйлс хандивлаж,

хашаанд нь жимсний мод суулгав.

Улаанбаатар Ротаракт клубийн “EYE SEE” төслийн хандивын арга

хэмжээг клубээрээ дэмжин оролцож, клубын Ерөнхийлөгч

Т. Бат-Оргил ая дуугаа өргөсөн юм.

“МОНГОЛЫН ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭДИЙН ХОЛБОО”-ны

удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, тэдний тулгамдсан

асуудлуудтай танилцан, нэн тэргүүнд туслалцаа шаардлагатай

байгаа асуудлыг тодорхойлж, Ротари олон улсын сангийн

дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар судалж,

хамтран ажиллахаар болсон.

АНХНЫ ХYНДЭТ ГИШYYН: С. ОНОНБАТ

Манай клуб анхны хүндэт гишүүнээрээ урлагийн гавьяат

зүтгэлтэн, “On'n off” продакшны захирал, найруулагч, продюсер С.

Ононбатыг эгнээндээ нэгтгэв. Хувиараа болон найз нөхдүүдтэйгээ

хамт сайн дурын төслүүд хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Ротарийн

эгнээнд нэгдэж хамтран ажиллах болсондоо баяртай байна.

ЭХ БАРИГЧ БЭЛТГЭХ УР ЧАДВАРЫН ТӨВ БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

Монголын анхны “Эх баригч бэлтгэх ур чадварын төв” буюу “Birthing

Simulation Center” АШУҮИС-н салбар сургууль дээр Олон улсын

Ротари Сангийн санхүүжилттэйгээр байгуулахаар ажил хийгдэж

байна. Эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламж, эх барих үед

үзүүлэх гардан ажилбарын ур чадварыг сайжруулахын тулд эх

баригчаар суралцаж байгаа болон төгссөн эмч сувилагч нар бодит

эрсдэлтэй нөхцөлд бус хиймэл орчинд байнгын мэргэжил

дээшлүүлж суралцах боломж бүрдэж байгаа юм.

23



МОНГОЛЫН ИНТЕРАКТ КЛУБУУД

ХОББИ СУРГУУЛИЙН ИНТЕРАКТ КЛУБ

Олон улсын сайн үйлсийн сар:

Нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд

х а н д и в ы н а я н з о х и о н б а й г у у л ж

тэмдэглэсэн. Нийт 200,000 ₮ босгож,

“Ээлтэй ертөнц” ТББ-д хандивлав.

Хобби сургуулийн анхны Эко зөвлөл (Eco council)-ийг байгууллаа

Гол зөвлөлийн гишүүдийг сонгож, усны хомсдолтой тэмцэх

төслийн төлөвлөгөөг гаргасан. Сургууль даяараа хог хаягдлаа

дахин боловсруулах хөтөлбөр зохион байгуулав.

“БАГШ НАРЫГАА

БАЯРЛУУЛЪЯ!” ХӨТӨЛБӨР:

Багш нарын баярын өдрөөр

сургуулийнхаа багш нарт

зориулж бэлгийн багц өөрсдөө

баглаж, бартаа үргэн өгч, нийт

205,000 ₮ босгосон. 09.21-10.05

УБ АМЬТНЫ АСРАХ ГАЗАР:

Улаанбаатар хот дахь цорын ганц амьтны асрах газарт нийт 12

хүүхэд болон 1 багшийн хамт очин 96,000 ₮ хандивласан ба тэр

хавийн орчинг цэвэрлэн, амьтадтай хамт хөгжилтэй цагийг

өнгөрөөсөн. 10.09

ЭЭЛТЭЙ ЕРТӨНЦ, ТББ:

Уг ТББ-д зочлон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй, мөн түүнчлэн

тухайн газрын ажилчидтай цагийг өнгөрөөн, чихмэл тоглоомын

үйлдвэрт нь туслав. 10.12 , 10.19

СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНД:

Сэтгэцийн эрүүл мэндийн

сарыг тохиолдуулан бид

сурагчдадаа урам зориг

хайрлах зурагт хуудас хийж,

cургуулийн сэтгэл зүйчтэй

хамтран хүүхдүүдэд сэтгэл

зүйн эрүүл мэндийн талаар

лекц тавилаа. 10.05-10.31

ҮСЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭН:

Энэхүү уралдааныг бага, дунд, ахлах ангиудын дунд зохион

байгуулж, сурагчдынхаа эрдэм мэдлэгийг уралдуулан хурцалснаас

гадна 245,000₮

-ийг босгосон. 10.19

НАРИЙН БООВНЫ ХУДАЛДАА: Сургууль дээрээ “Аймшгийн баяр”

сэдвийн доор өөрсдөө барьсан нарийн боовыг хоёр өдрийн турш

худалдаалав. Нийт 450,000 ₮ босголоо. 10.31, 11.02

ОНЛАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Цар тахлын үеэр ч бид бүхэн үйл ажиллагаагаа олон нийтийн сүлжээгээр эрчимтэй явуулж байна. Сурагчид маань хэзээ танхимын

сургалтаар хичээллэх нь тодорхойгүй байсан тул бид бүх уулзалтуудаа цахимаар зохион байгуулахаар шийдсэн. Ялангуяа энэ хүнд цаг мөчид

манай клубын зүгээс сурагчдынхаа бие хийгээд сэтгэцийн эрүүл мэнд, идэвх оролцоог дэмжсэн үйл ажиллагаа зохион байгуулах нь нэн

чухал. Энэ үеэр бид цөөнгүй бүтээлч шийдлүүдийг гаргалаа.

ЭДГЭЭРЭЭС ДУРДВАЛ:

Ÿ

Ÿ

Цар тахлын үед хүнд нөхцөлд буй

эмзэг бүлгийн өрх айлд хандив

өгөх: Саяхан бид “Цаст Ротаракт

Клуб”-ын зохион байгуулж буй

Б я ц х а н Б а а т р у у д т ө с ө л д

500,000₮

хандивлаж, Улаанбаатар

х о т ы н з а х ы н д ү ү р г и й н

а м ж и р г а а н ы б а т а л г а а ж и х

түвшнөөс доогуур орлоготой айл

өрхийн хүүхдүүдэд дэм үзүүллээ.

Манай сургуулийн Эко-Зөвлөл

(Интеракт клубын салбар клуб) нь

нийгмийн сүлжээнд хэрхэн эрчим

хүчээ хэмнэх, хог хаягдлаа дахин

а ш и гл а х , б а г а с г а х г э х м эт

мэдээллийг түгээж байгаа.

Eрөнхий боловсролын "НАРАН" сургууль болон "НАРАН

ИНТЕРАКТ" клубын хамт олон коронавируст /ковид-19/

цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хүнс

тэжээлийн хомсдолд орж болзошгүй, зорилтот бүлгийн

иргэдэд туслах зорилгоор жил бүр зохион байгуулдаг

“Өгөөмөр гар-6” сайн үйлсийн аянг амжилттай өрнүүллээ.

Зургаан өдөр үргэлжилсэн аяны хүрээнд нийт 3 сая 500 мянга

гаран төгрөгийн хандив цуглаж, энэхүү мөнгөөр 100 өрхөд олгох

“Хүнсний багц” бэлтгэснээ өнөөдөр БГД-ийн Засаг даргын орлогч,

Шуурхай штабын дарга Д.Мөнхбаатарт гардууллаа.

ЖИЧ: Цаг үеийн байдлаас хамаараад НАРАН ИНТЕРАКТ клубын

2020-2021 оны ерөнхийлөгч Хулан хандив хүлээлгэн өгөх үйл

ажиллагаанд оролцсон.

Ÿ

Ÿ

Өдөр бүрийг хэрхэн үр бүтээмжтэй

өнгөрүүлэх, эко амьдралын хэв

маяг, өөрийгөө хайрлах сэтгэхүй

болон шинэ жилийн баярын уур

амьсгал гэх үндсэн төрлүүдээр

нийгмийн сүлжээнд “стори” хийж

байгаа. Уг үйл ажиллагаа 12-р

сарын 31 хүртэл өрнөнө.

Сурагчдын сэтгэцийн эрүүл

мэндэд анхаарлаа хандуулах

үүднээс сургуулийн сэтгэлзүйчтэй

асуулт хариултын өдөрлөг зохион

байгууллаа. Нэмж дурдахад,

с у р а г ч д а а у й д а х г ү й , ү р

бүтээмжтэй байгаасай гэсэн

үүднээс манай клубын гишүүд

маань хамтран сонирхолтой дуу

болон номын жагсаалт өөрсдөө

г а р г а ж , с у р а г ч д а д а а с а н а л

болгосоор байгаа.

Цаст Ротаракт клубээс зохион байгуулдаг “Coffee Camping”

fundrising эвентийг танилцуулж байна. Энэхүү эвентийг

кофенд дуртай Ротаракт клубийн гишүүддээ зориулан жил

бүр тогтмол зохион байгуулдаг. 2020 онд “Coffee camping”

эвент нь 4 дэхь удаагаа 3 дахь жилдээ амжилттай зохион

байгуулагдсан бөгөөд нийт Ротаракт клубийн 100 гаруй

гишүүд оролцон нэг өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн

хоорондоо танилцан найзууд болж өнгөрөөсөн билээ.

25



РОТАРИ ГИШYYНЧЛЭЛИЙН ХОРОО

2020 оны 7-р сарын 1-нээс эхлэн Гишүүнчлэлийн хороо 3-н хүний

бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлэн ажиллаж байна.

Энэхүү хорооны анхны арга хэмжээ “New Members’ Orientation” буюу

шинэ гишүүдийн сургалт нь 2020 оны 8-р сарын 22-нд Бодь Таурын

Хоккайдо ресторанд амжилттай болж өнгөрсөн билээ. Тус арга

хэмжээнд Улаанбаатар, Хүрээ, Нийслэл, Зуун Мод, Туул, Сэлбэ, Номт,

UB Peace Avenue, UB Central, Гэрэгэ зэрэг нийт 11-н клубийн 45 шинэ

гишүүд болон сонирхогчид оролцлоо.

Шинэ гишүүдэд зориулсан тус сургалтад IPAG Мөнхжаргал, PAG Булган,

PAG Бэрцэцэг, PAG Цэрэнчимэг, DAG Чимэдням нар ерөнхий мэдээлэл,

Ротари сан, Ротари-ийн мэдээллийн төвийн үйл ажиллагаа болон АXА

сэдвээр тус тус сургалтыг явууллаа.

Энэ арга хэмжээг зохион байгуулахад Дамдиндорж, Батэрдэнэ AG нар

маань хамтран гар бие оролцсонд талархлаа илэрхийлж байна.

Семнарийн дараа дүүргийн зүгээс зохион байгуулсан “Rotary Opens

Membership Opportunities” форумд цахимаар амжилттай оролцлоо.

Энэ арга хэмжээний оролцогчдоос нэг шинэ гишүүн Нийслэл клубд

элсэн орсон нь бид бүхний ажлын үр дүн болж чадсан билээ.

1905 ОНД АНУ-ЫН ЧИКАГО ХОТОД БАЙГУУЛАГДСАН

ДЭЛХИЙ ДАЯАР НИЙТ 36,000 КЛУБ

НИЙТ 165 ОРОНД

1,2 САЯ ГИШYYД

МОНГОЛ УЛСАД НИЙТ 18 РОТАРИ КЛУБ (30 ДЭЭШ

НАСНЫ), 15 РОТАРАКТ КЛУБ (18-30 НАС), 4 ИНТЕРАКТ

(12-18 НАС) КЛУБУУД 500 ГАРУЙ ГИШYYДТЭЙ YЙЛ

АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА.

2020-2021 РОТАРИ ЖИЛИЙН 2 ДАХЬ ХАГАС ЖИЛИЙН

ЗАРИМ ТOЛOВЛOСOН АЖЛУУД

ХЭЗЭЭ

2021 оны 2 эсвэл 3 сард

2021 оны 3 сарын 3дахь 7 хоног

ЮУ

Ротари Өдөр Монголд

РОТАРАКТ 7 хоног

РОТАРИД НЭГДЭХ ШАЛТГААНУУД:

Ÿ НOХOРЛOЛ

Ÿ ХУВИЙН OСOЛТ, ХOГЖИЛ

Ÿ НИЙГМИЙН ГИШYYН БАЙХ

Ÿ БАЯР ХOOР

Ÿ ДЭЛХИЙН ИРГЭН

Ÿ ГЭР БYЛИЙН ХOТOЛБOРYYД

Ÿ НЭР ХYНД

Ÿ БИЗНЕСИЙН ХOГЖИЛ

2021 оны 4 сарын 30

2021 оны 4 сарын 17

2021 оны 4 сарын 18

2021 оны 5 сарын 22

2021 оны 6 сарын 12 – 16

2021 оны 6 сарын сүүлийн 7 хоног

District Grant –ийн Тайлан илгээх сүүлчийн өдөр

PETS

DTTS /Дүүргийн сурглатын семинар/, DTA /Дүүргийн сургалтын ассемблей/

District conference

RI Convention, Taipei

9, 10 бүсийн Зүүсгэл Солилцох, Эрх Шилжүүлэх арга хэмжээ

ӨӨРӨӨСӨӨ ДАВЖ БУСДАД ҮЙЛЧЛЭХ

Serve Above Self

27


Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!