23.06.2021 Views

Passion FINAL

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.


ИНАМОРИ КАЗҮО

АМЖИЛТАД ХҮРЭХ

ГАЛ ЭРМЭЛЗЭЛ

Улаанбаатар хот

2021 он


ЗОХИОГЧИЙН ТАНИЛЦУУЛГА

Зохиогч Инамори Казүо 1932

онд Японы Кагошима хотод

төрсөн. 1955 онд Кагошима

Дээд сургуулийн инженерийн

мэргэжлээр төгсөн, Киотод

ажил амьдралынхаа гарааг

эхэлжээ. 1959 онд танилынхаа

тусламжтайгаар 3 сая

иений үндсэн хөрөнгөтэй

“Киото Керамик” компанийг

/одоогийн Киосэра/

байгуулсан нь эдүгээ Японд

төдийгүй дэлхийд алдартай

компани болж өргөжөөд

байна. 1984 онд цахилгаан

холбооны DDI компанийг

байгуулан, төрийн өмчийн

цахилгаан холбооны компани болох NTT-тэй өрсөлдөх

хэмжээнд хүртэл хөгжүүлснээр улс хоорондын холбоо болон

гар утасны зах зээлд томоохон байр суурь эзлэх болсон

байна. 2000 онд KDD, DDI, IDO зэрэг компаниудыг нэгтгэн

KDDI-г байгуулжээ. KDDI нь Монгол улсад үйл ажиллагаа

явуулдаг Мобиком корпорацийн хөрөнгө оруулагч юм.

2


ГАРЧИГ

I. АМЬДРАЛДАА АМЖИЛТ ГАРГАХЫН ТУЛД

АМЖИЛТАД ХҮРГЭХ ТОМЬЁО

1. Амьдрал хэмээх драм

2. Ахмадаас суралцах нь

3. Амьдралынхаа зорилгыг олох

4. Өөрийгөө байгаа чигээр нь харах

5. Алхам алхмаар мөрөөдөлдөө дөхөх

6. Амжилтад хүргэх томьёо

АСУУЛТ ХАРИУЛТ: Амжилтад хүргэх

томьёоны тухай

ЧАДВАР

7. Өөрийнхөө чадахгүй зүйлийг хүлээн зөвшөөр

8. Дунджаас дээш тэмүүлье

9. Өөрийгөө ялан дийлэхүй

10. Өргөн уужим ба нарийн няхуур чанарыг хослуулах

11. Байгалийн араншинг удирдах нь

12. Сэтгэлгээний фокусыг төвлөрүүлэх

13. Өнөөдрийн “БИ”-с маргаашийн “БИ” илүү хүчтэй

14. Хүний хувьд төлөвших

АСУУЛТ ХАРИУЛТ: Чадварын тухай

СЭТГЭЛ ЗҮТГЭЛ

15. Утга учиртай ажиллах нь

16. Бэрхшээлийн ханыг цөмлөх нь

17. Гал эрмэлзэл эрин үеийг нээнэ

18. Ажилдаа дурлах нь

19. Нэг зүйлд төвлөрөн шамдах

20. Өөртөө зам нээх

21. Эрүүл биед саруул ухаан

22. Эргэн дүгнэж амьдрах нь

23. Ном уншиж хараа тэлэх

24. Ажилтнуудад эрч хүч өгөх

9

10

11

12

13

14

15

16

18

19

20

21

22

23

24

25

26

27

30

31

32

33

34

35

36

37

38

39

40

3


25. Өдөр бүр байдаг чадлаараа

АСУУЛТ ХАРИУЛТ: Сэтгэл зүтгэлийн тухай

41

41

ҮЗЭЛ ХАНДЛАГА

26. Тэмүүллээ хэзээ ч орхихгүй

27. Хүнийхээ хувьд зөв зүйлийг эрэлхийлэх

28. Хялбар замаас зайлсхийгтүн

29. Диваажин там хоёр алга урвуулахын зайтай

30. Итгэлцлийг дотроо цогцлуулах

31. Байгаагаар нь хар

32. Үл ялигханд хүртэл анхаарлаа хандуул

33. Далд ухамсраа ажиллуулах нь

34. Уул шугамыг баримтлах нь

35. Тулгуур зарчмыг баримтлах нь

АСУУЛТ ХАРИУЛТ: Үзэл хандлагын тухай

II. БИЗНЕСТЭЭ АМЖИЛТ ГАРГАХЫН ТУЛД

ГАЛ ЭРМЭЛЗЭЛ

36. Компани хэмээх драм

37. Амжилтад хүргэх гал эрмэлзэл

38. Цэвэр ариун сэтгэлээс үүдэн гарах гал эрмэлзэл

АСУУЛТ ХАРИУЛТ: Гал эрмэлзлийн тухай

АШИГ

39. Ажилтнуудад бие болоод сэтгэлийн аз жаргал

хайрлах нь

40. Ил шударгаар ашиг олох

41. Бизнесийн мөн чанарыг бүү март

42. Харилцагч, хэрэглэгчээ баярлуулах

43. Үнийн зөв шийдэл бол жинхэнэ менежмент

44. Үнийг зах зээл шийднэ

45. Орлого, зарлагын тайланг өдөр бүр гаргах

46. Бэртэгч үзлээс ангижран байж ашгийг харах нь

47. Ашгийг чимх чимхээр нөөцлөх

43

44

45

46

47

48

49

50

51

52

53

53

55

56

58

59

60

60

64

66

67

68

69

70

71

72

73

74

4


48. Хамтын зорилгыг тодорхойлох

49. Дэвжээний төвд барилдах

50. Компаниа өөрөөсөө дээгүүрт тавьж бодогтун

51. Эдийн засаг таатай үед нөөцөө базаа

52. Бабл (Bubble - Хөөс) эдийн засгийн сургамж

АСУУЛТ ХАРИУЛТ: Ашгийн тухай

АМБИЦ

53. Өөрөөсөө шат

54. Хуй салхины төв нь байх

55. Мөрөөдлөө бүү орхи

56. Чадна хэмээн итгэ

57. Сайн санаанаас үүдсэн үү, хувийн хонжоо

хайгаагүй биз?

58. Зорилгоо дээд хэмжээст орон зайд тодорхойл

59. Авьяас чадвар зөвхөн таных биш

60. Нэр алдар зүгээр олдохгүй

АСУУЛТ ХАРИУЛТ: Амбицын тухай

ҮНЭНЧ ЗАН

61. Сэтгэл сэтгэлээ дууддаг

62. Харилцагч, хэрэглэгчээс хүндэтгэл хүлээх

63. Вектороо ижилсүүлэх

64. Шийдвэр гаргах хэмжүүртэй бай

65. Төлөв даруу зан

66. Хоёр туйлыг хослуулах

67. Их хайрыг ухаарах нь

68. Том сайнаар хөтөл

69. Санаа тавих сэтгэл нь итгэл авчирдаг

70. Сэтгэл шингэсэн яриа

71. Үе дамнан хорших нь

АСУУЛТ ХАРИУЛТ: Үнэнч зангийн тухай

ЖИНХЭНЭ ХҮЧ

72. Өөрийгөө золиослох зориг

73. Ажлын байрны ёс зүйг хэвшүүлэх

75

76

77

78

79

80

80

88

89

90

91

92

93

94

95

96

96

99

101

102

103

104

105

106

107

108

109

110

111

111

114

116

117

5


74. Үг, үйлдэл хоёроо ижил байлгах

75. Ирээдүйг бүтээх залуусын дүр

76. Бэлтгэлээ базаан хүчээ сорь

77. Өөртөө хүндийг

78. Бүхнээ зориулах нь

АСУУЛТ ХАРИУЛТ: Жинхэнэ хүчний тухай

ИННОВАЦИ

79. Удирдагч минь бүтээлч байгтун

80. Энгийнээр сэтгэх

81. Энерги цацраах

82. Сэтгэлийн хэмжээсээ өндөрсгөх

83. Бэрхшээлийн эгц урдаас сөрөхүй

84. Гарааны цэгээ алдахгүй байх

85. Жинхэнэ бүтээл

86. Жинхэнэ бие даасан байдал

87. Япон менежментийн чөмөг

АСУУЛТ ХАРИУЛТ: Инновацийн тухай

ӨӨДРӨГ ҮЗЭЛ

88. Бизнеc эхлэхдээ алсын хараатай байх нь

89. Мөрөөдөлдөө согтох

90. Алдаа гаргах эрх олгох нь

91. Үйлдвэрлэл, урлаг хоёр ижилхэн

92. Тогтсон үзэл, сэтгэлгээнээс ангижрах

93. Сайн талаас нь харж заншицгаая

94. Өөдрөгөөр төсөөлөхүй

АСУУЛТ ХАРИУЛТ: Өөдрөг үзлийн тухай

ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ

95. Санаа зоригоо хурцлах нь

96. Өөрийн боломжийг эцэс төгсгөлгүй уудлах

97. Удирдагчийн зарчимч чанар

98. Ухрах мөчийг зөв тооцох

99. Удирдагчийн хүсэж болох хамгийн том шагнал

118

119

120

121

122

122

126

128

129

130

131

132

133

134

135

136

137

140

142

143

144

145

146

147

148

148

152

154

155

156

157

158

6


100. Төгс байдлыг эрмэлзэх

101. Замыг өөрөө гэрэлтүүлэх

102. “БИ”-гүй зүрх сэтгэл бусдыг дагуулна

103. Зөв бүтэц, зохион байгуулалт амжилтын үндэс

104. Африкийн уугуул суугчдын ухаан

105. Зэрэгцэн орших, нөхөн эргэлдэх хууль

АСУУЛТ ХАРИУЛТ: Хэзээ ч бууж өгөхгүй байх тухай

159

160

161

162

163

164

165

7


I

АМЬДРАЛДАА АМЖИЛТ

ГАРГАХЫН ТУЛД

8


АМЖИЛТАД ХҮРГЭХ

ТОМЬЁО

A FORMULA FOR SUCCESS

Амьдрал хэмээх жүжигт

та өөрөө гол дүрийг бүтээнэ.

9


1. Амьдрал хэмээх драм

Амьдрал бол хүн өөрөө гол дүрд нь тоглох жүжиг юм.

Гэхдээ зохиолын жүжгээс ялгаатай нь бодит амьдрал болох

драмд хүний гүйцэтгэх үүрэг зөвхөн оролцон тоглох төдийгөөр

хязгаарлагдахгүй. Өөрөөр хэлбэл, жүжгийн зохиолыг өөрөө

бичнэ. Төгсгөл нь анхнаасаа шийдэгдсэн байдаг жүжгээс

ялгаатай нь ямар жүжиг тавих нь өөрсдөөс маань шалтгаална.

Хувь тавилан эхээс мэндэлсэн цагаас шийдэгдчихсэн

байдаг гэж хэлэх хүн байдаг ч би тийм бодлыг хүлээн

зөвшөөрөхгүй. Сэтгэл болон бодол санаагаа төгөлдөржүүлэх

замаар хүн өөрийн хувь тавилангаа өөрчилж чадна гэж би

итгэдэг. Тавилантайгаа тэрсэлдэх бус хүсэж тэмүүлсэн дүрээ

биеэрээ бүтээж, хувь зохиолоо найруулан туурвихын тулд

зүрх сэтгэлээ хатуужуулж явах ёстой. Үүнийг хэдий чинээ эрт

хэрэгжүүлж эхэлнэ, төдий чинээ цаг алдалгүй жолоог гартаа

авч, агшин хором бүрийг үр дүнтэй өнгөрүүлж чадна.

Амьдралын харгуйд боломж олон удаа тохиох бөгөөд

тэдгээрийн хойноос бүх хүчээ дайчлан зүтгэвээс суусан

газраасаа шороо атгах мөч заавал ирнэ. Харин амьдралын

эрхэм зорилго үгүй бол алтан боломжуудыг анзааралгүй

өнгөрөөнө.

Амьдрал хэмээх жүжигт өөрөө гол дүрд

тоглон жүжгийн өрнөлийг бичиж чадсан хүн,

зорьсон зорилгогүй амьдарсан хүн хоёрын

хооронд асар их зөрүү гардаг.

10


2. Ахмадаас суралцах нь

Залуу байхад эцэг эх, багш эсвэл бусад ахмад хүмүүс

надад амьдралын тухай сургах гэвэл юм л бол өмнөөс нь

эсэргүүцдэг байж билээ. Миний эцэг эх “залуу цагийн зовлонг

худалдаж аваад ч болов амсаж үз” гэж байнга хэлдэг байсан

бөгөөд хариуд нь би “залуу цагийн зовлонг зараад ч болов

бүү үз” гэж хэдэрлэдэг байж билээ. Залуу насанд хэнд ч аливаа

юмыг эсэргүүцэх сэтгэл хүчтэй байдаг ч эцэг эх болон ахмад

хүнээс сурсан зүйлээ хэрхэвч мартаж болохгүй.

Амьдралд хөл тавина гэдэг луужин ч үгүй

жижиг завиар хөлгүй далайд сэлүүрдэж эхлэхтэй

адил.

Тиймээс ахмад хүнээс сонссон зүйлийг цээжиндээ бат

оршоож, амьдралын замд хэрэг болсон даруйд өврөөсөө гарган

баримжаа олох луужин адил чанд хадгалбал зохино. Миний

энэхүү яриа, амьдралын философи ч мөн адил тулгамдсан цагт

тань хэрэг болоосой гэж хүсэж байна. Та бүхний дотор энд

өгүүлж буй зүйлсийг эсэргүүцэх, санал зөрөх хүн байж мэднэ.

Гэвч ажил хэрэг болон өдөр тутмын амьдралд бэрхшээл тулгарах

үед өөрийн тань шийдвэрийг зөв тийш залах ямар нэг хэмжүүр

шаардлагатай болох нь гарцаагүй. Энд яригдах философи бол

ажил дээрээ зүдрэн, амьдралын төлөө шаналж, нухацтай тунгаах

явцдаа ойлгож ухаарсан зүйл минь билээ. Та бүхэн ч гэсэн эрт,

орой аль нэг цагт амьдралдаа надтай адилхан тохиолдолтой

учрах бизээ.

11


3. Амьдралынхаа зорилгыг олох

Амьдралынхаа зорилгыг умартан, түр зуурын жаргал

цэнгэлийг хөөж амьдрах хүмүүс ялангуяа залуусын дунд

олширч байна. Тэд юуны тулд ажил хийдэг вэ гэвэл амралт

зугаа цэнгэлийг нь хангах мөнгөний төлөө л юм. Гэвч тийм

байдлаар удаан явбал сэтгэл хоосорч, амьдрал утгагүй

санагдах бизээ.

Хялбар амьдрал нь анхандаа хөнгөн,

хөгжилтэй байж болох ч эцсийн дүндээ сэтгэл

ханамж өгч чаддаггүй билээ. Хэн ч бай илүү өндөр

төвшний зүйлийг эрэлхийлэн хайх болно.

Цаг үе солигдсон ч хүний мөн чанар өөрчлөгдөхгүй.

Ямар ч хүн амьдралдаа сайн сайханд тэмүүлэн дараагийн

үедээ ямар нэгэн үнэ цэнэ бүхий зүйлийг үлдээхийг хүсдэг юм.

“Ажилдаа сэтгэл зүрхээ зориулснаар хүмүүст хэрэг болохоор

амьдарч чадлаа. Би маш их аз жаргалтай байна” гэж хэлж

чадахуйц утга учир дүүрэн амьдрал туулахыг хэн ч гэсэн

битүүхэн хүсдэг шүү дээ.

Үүний эсрэг саналтай хүн гарч магадгүй ч би нухацтай

амьдрал нь хялбар амьдралаас илүү гэдэгт үнэн сэтгэлээсээ

итгэдэг. Амьдралын туршлага хуримтлуулсан хүмүүс миний

хэлж буйг ойлгож байгаа байх. Ахмад хүмүүс амьдралыг үзэх

үзлээ залуу үетэй хуваалцахдаа эргэлзэж тээнэгэлзэх нь бий.

Цаг үе өөрчлөгдсөн болохоор залуучуудад хуучны юм яриад

ч нэмэргүй биз гээд больчихдог боловч, чин сэтгэлээсээ ярих

тохиолдолд ойлгоно гэдэгт би итгэдэг.

12


4. Өөрийгөө байгаа чигээр нь харах

Хүн бодож байгаа шигээ ухаантай юу? Өөрийнхөө

амьдралыг бодитойгоор эргэн дүгнэж чадах насанд хүрсэн

би ч гэсэн өнгөрснөө эргэцүүлэн харахад харамсах зүйлээр

дүүрэн л байх юм. “Тэр үед яагаад ийм зүйл хийчихсэн юм

бол” хэмээн олон удаа өөрөөсөө асууж түүндээ хариулт хайна.

Одоо бодоход түүнээс өөр зөв шийдвэр байж шүү дээ гэж

харуусах зүйл олон.

Хүүхэд байхад буруу зүйл хийх гэвэл эцэг, эх маань

ийм зүйл хийвэл юу болохыг анхааруулах гэж байдгаараа л

оролддог байж билээ. Тэдэнд маань ч залуу үеэ эргэн харвал

харуусах зүйл олон байсан байх. Залуу үеийнхээ алдааг

хүүхдээрээ ахин гаргуулахгүйн тулд сануулж байсан хэрэг.

Нэг үе нөгөөгөөр солигдлоо ч хүмүүсийн гаргах алдаа яахын

аргагүй давтагдсаар байдаг билээ.

Хэрэв ирээдүйн нөхцөл байдлыг харж чадах нүдтэй бол

түүнд тохирсон зөв алхмыг хийж, амьдралаа төлөвлөж болох

юм. Гэхдээ эсрэгээр нь хүн залуу насандаа бүтэлгүйтэн зовж

үзсэний ачаар хүний хувьд өсөж хөгжин үлдсэн амьдралаа

хүч зоригтойгоор туулж чаддаг билээ.

Тиймээс өөртөө бодитой дүгнэлт хийж чадах шулуун

зан, өнгөрсөн алдаанаасаа суралцъя гэх даруу сэтгэлийг

эрхэмлэн эцсээ хүртэл зүтгэх нь чухал.

13


5. Алхам алхмаар мөрөөдөлдөө дөхөх

Залуу байхад амьдралдаа аугаа зүйлийг хийж бүтээхсэн

гэж мөрөөдөх нь бий. Бүх залууст ийм мөрөөдлийг тээж явахыг

ихээр хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Харин аугаа зүйлийг бүтээе

гэвэл өдөр бүр зүдрэхийг үл хайхран зүтгэл гаргах хэрэгтэй

гэдгийг бас санах хэрэгтэй.

Зүтгэл үгүй бол хэтийн том зорилго тавьсан

ч мөрөөдөл төдийхнөөр өндөрлөнө. Утга учиртай

тасралтгүй зүтгэлгүйгээр үнэ цэнэ бүхий зорилго

биелдэггүй.

Амьдрал хэмээх холын аян зам товчилно гэж байхгүй,

мөн тухлан суугаад нисээд явчхаж болох шидэт хивс ч байхгүй.

Хоёр хөлөөрөө алхам алхмаар урагшлахаас өөр аргагүй.

Ингэж сажилсаар хол зам туулна гэдэг бүтэшгүй санагдаж

болох юм. Ийм хурдаар аугаа үйлийг яасан ч бүтээж чадахгүй

гэж та бодож эхэлж магад. Гэсэн ч яарах хэрэггүй.

Жижиг жижиг алхмын хуримтлал нь үржин үржсээр

томоохон үр дүнг бий болгодог билээ. Өдөр тутмын энгийн

зүтгэлээс бий болох бяцхан үр дүн нь улам их зүтгэлийг

ундраах эрч хүч болж, илүү сайн үр дүнг бий болгоно.

Шантралгүй үргэлжлүүлээд явбал хэзээ нэгэн цагт итгэхийн

аргагүй өндөрлөгт бид хүрсэн байх болно.

Хувь хүний амьдралд ч тэр, компани удирдахад ч тэр

алхам алхмаар зогсолтгүй урагшлах нь мөрөөдөлд хүрэх

цорын ганц баталгаатай арга юм.

14


6. Амжилтад хүргэх томьёо

“Ердийн л нэг чадвартай хүн яавал том амжилтад хүрч

чадах вэ?” Дор бичсэн энгийн томьёо энэхүү асуултын хариу

болно.

Амьдралын үр дүн

=

Үзэл хандлага х Гал эрмэлзэл х Чадвар

“Чадвар” гэдэг бол эрүүл бие мах бодь, авьяас,

төрөлхөөс заяасан зохицох чанар гэх мэт заяагдмал зүйлс

юм. Харин “Гал эрмэлзэл” нь юу ч тохиолдсон заавал ийм

байдлаар явна гэсэн хүчтэй эрмэлзэл бөгөөд энэ нь хүн өөрөө

шийдэх боломжтой. “Чадвар” ба “Гал эрмэлзэл” нь тус бүр

0-100 онооны хооронд үнэлэгдэж болно. Ажил хийх үед энэ

хоёр хүчин зүйлийг хооронд нь үржүүлнэ.

Тиймээс онцгой их авьяасгүй ч өөрийн сул талыг мэдэн

түүнийгээ нөхөхийн төлөө хэнээс ч илүү сэтгэл санаагаа

зориулж, байдаг чадлаараа зүтгэл гаргадаг хүн, төрөлхийн

авьяастай боловч түүндээ эрдэн олигтой зүтгэл гаргадаггүй

хүнээс илүү их амжилтад хүрч чадна.

Гурав дахь хүчин зүйл болох “Үзэл хандлага” бол

ямаршуу сэтгэл зүйн бэлтгэлтэйгээр амьдралыг туулж, ажил

хийх вэ гэсэн үг юм. Үзэл хандлагад (-100)-аас (+100) хүртэлх

оноог өгч болно. Атаа жөтөө, хорсол гэх мэтийн сөрөг ухамсарт

баригдсан хүний сэтгэл зүйн бэлтгэл нь хасах болж түүний

үр дүнд амьдрал нь хүртэл хасах тэмдэгтэй болно. Эсрэгээр

өөдрөг бөгөөд зөв бодол санаатай хүн бол гайхамшигтай

амьдралыг туулан амжилтад хүрэх буйзаа.

Энэхүү томьёоноос амьдралын үр дүн бидний өөрсдийн

гарт байгаа нь харагдаж байна. Түүнчлэн “Үзэл хандлага” гэдэг

нь бидний ажил, амьдралын ололт амжилт, бүтэлгүйтэлд

шийдвэрлэх томоохон хүчин зүйл болохыг ч ойлгох болно.

15


АСУУЛТ ХАРИУЛТ

Амжилтад хүргэх томьёоны тухай

Асуулт: “Амьдралын үр дүн = Үзэл хандлага х Гал

эрмэлзэл х Чадвар” хэмээх энэ томьёо хэрхэн бий болсон

юм бэ?

Инамори: Анх нөхөдтэйгөө компани байгуулахаар

шийдсэн тэр үед бид бизнесийн олигтой туршлагагүй, энгийн

залуу инженерээс хэтрэхгүй хүмүүс юм гэдгээ мэдэрсэн. Гэвч

яльгүй чадвараас өөр юмгүй ч гэсэн амжилтад хүрч чадна

гэдгийг тэдэнд ойлгуулахын тулд би энэхүү амжилтад хүргэх

томьёог бодож олсон юм. Үнэхээр бидний чадвар нь энгийн

хүнд байх хэмжээний л зүйл байсан учир зөв бодол дээр

суурилж, биднээс авьяас чадвараар давуу хүмүүсээс илүү

ихээр хичээн ажиллах урам зориг хэрэгтэй байсан билээ.

Асуулт: Энэ томьёоны гурван хүчин зүйлийг

нэмэлгүй үржүүлдгийн учир юу вэ?

Инамори: Хэрэв энэ гурвыг нэмэх юм бол төрөлхийн

авьяас заяасан хүн юу ч хийлгүйгээр энгийн хүнээс илүү

өндөр байранд тавигдана. Энэ нь хэчнээн хичээж ажилласан

ч авьяастай хүнтэй өрсөлдөж чадахгүй болно гэсэн үг. Харин

нэмэлгүйгээр үржүүлдэг нь өөдрөг сэтгэл, урам зоригоор

бялхсан идэвх зүтгэлийг гаргаснаар авьяас заяагаагүй ч

гайхамшигтай амьдралыг өнгөрүүлж чадах болно гэдгийг

илэрхийлж буй хэрэг. Үнэндээ ч тийм юм. Ямар ч эгэл хүн

үнэн сэтгэлийг эрхэмлэн гал эрмэлзэлтэйгээр зүтгэх юм бол

авьяастан гэгдэх хүмүүсээс илүү гайхалтай үр дүн гаргаж

чадна.

Төрөлхийн авьяастайн дээр хөдөлмөрч байлаа ч

амьдралын тодорхой чиг шугамгүй, тулга тойрсон байдалтай

байх юм бол олигтой бүтээсэн ч юмгүй дуусна бизээ. Хамгийн

дорд жишээг дурдвал, гайхалтай авьяас заяасан ч түүнийгээ

гэмт хэрэгт ашиглах явдал юм. Үзэл хандлага нь сөрөг бол

хийсэн зүйлийн үр дүн мөн бүгд сөрөг болно.

16


Асуулт: Үзэл хандлага, Гал эрмэлзэл, Ур чадвар

гурвын аль нь хамгийн чухал гэж та үздэг вэ?

Инамори: Та бүхэнтэй ярилцахад анзаарсан зүйл

гэвэл, та бүхний олонх нь “Чадвар”, “Гал эрмэлзэл” гэсэн

ойлголтуудыг ойрхон хүлээн авдаг. Харин гайхалтай нь,

миний хамгийн чухалчилдаг “Үзэл хандлага”-ыг мартчих гээд

байдаг. Сэтгэл нь “өвчилсөн” авьяастан зүтгэл гаргах шиг

аюултай зүйл байхгүй.

Намайг их сургууль дүүргэхэд Японд шинэ төгсөгч

ажилд ороход маш хэцүү үе байж билээ. Би их олон компанид

шалгалт өгсөн боловч намайг хаана ч авсангүй. Бухимдаж

тэвдсэн би ерөөсөө Робин Гүд шиг шилийн сайн эр болдог юм

билүү гэж бодсонсон. Энэ хорвоо ертөнц чинь угаасаа тэгш

шударга биш юм, тиймээс түүнийг засаж залруулахын тулд

баячуудаас эд баялаг булааж аваад ядууст түгээдэг Робин Гүд

шиг хүн хэрэгтэй бишүү гэж бодсон минь тэр.

Тэр бодлоо тээсээр явсан бол одоо тийм болчихсон

ч байж мэдэх юм. Яагаад гэвэл надад энгийн хүний дайтай

чадвар байсан бөгөөд амжилтад хүрэхсэн гэх зориг эрмэлзэл,

хатуу шийдмэг зан ч байсан. Гэхдээ энэ тохиолдолд миний

үзэл хандлага эхнээсээ сөрөг байх учраас амьдралын маань

үр дүн ч гэсэн тийм л байж таарна.

17


ЧАДВАР

ABILITY

Хамгийн гайхамшигтай

чадвар бол өөрийгөө

ялах чадвар юм.

18


7. Өөрийнхөө чадахгүй зүйлийг хүлээн зөвшөөр

1955 оны дөрөвдүгээр сард 1 би их сургуулиа төгсч ажил

хөдөлмөрийнхөө гарааг эхэлсэн юм. Хөдөөнөөс хотод орж

ирээд удаагүй болохоор миний яриа аялгатай 2 , хэдхэн үг

солиход л хөдөөнөөс ирсэн минь танигдана. Компанийн утас

дуугарахад надаас өөр хэн нэгэн хурдан аваасай гэж боддог

байв 3 . Өөрийнхөө хөдөөний аялгаас санаа зовоод гэх үү эдээ.

Ер нь надад бусдаас давуу гэхээр зүйл огт байсангүй.

Нэг өдөр хэзээ болтол өөрийнхөө байр байдлаас ичиж

байхав гэж бодоод сул талаа байгаагаар нь хүлээн зөвшөөрч,

харин түүнийг засахыг шийдсэн. Ингэснээр юм болгон дээр

хоосон гутарч шантрахаа болино гэж найдсан хэрэг.

“Би хотод сургууль соёл дүүргээгүй, хөдөөнөөс ирээд

удаагүй хүн. Хотынхны наад захын мэддэг зүйл, ааш аягийг

гадарлахгүй. Угаасаа мэдлэг гээд гавих юмгүй. Гэсэн ч үүгээр

түрий барьж өөрийгөө хуурахыг болъё. Хамгийн энгийн

зүйлээс суралцаж эхэлье. Бусдаас илүү мэрийвэл юманд хүрэх

биз” гэж өөртөө хэлж байлаа.Сул тал, сэтгэлд таагүй зүйлээсээ

дэмий цэрвэж, өөрийгөө хуурахын оронд болохгүй байгаа

бүхнээ байгаа чигээр нь таньж, хүлээн зөвшөөрвөл дэмий

юманд сэтгэлээ зовоохоо болино гэж бодсон энэ мөч надад

цаашид өсөж хөгжих цоо шинэ эхлэл болсон юм.Киотогийн

жижигхэн компаниас ажлын гараагаа эхэлснээс хойш би ийм

байр суурь баримталж, өөрийгөө дайчилж ирсэн билээ. Энэхүү

үгийг өөртөө цөөнгүй удаа хэлж сануулсны хүчинд шинэ үүд

хаалга олныг нээж чадсанаа хэлэх нь зүйтэй байх.

Чадахгүй байж чаддаг хүний дүр эсгэлгүй, чадахгүй,

гүйцэхгүй байгаагаа зоригтойгоор хүлээн зөвшөөрч сур.

Ингэвэл жинхэнэ чадал суух эхний алхам болно.

1 Японд хичээлийн шинэ жил болон албан байгууллагын санхүүгийн шинэ жил дөрөвдүгээр

сард эхэлдэг.

2 Зохиогч Инамори Казүо Японы Кагошима гэдэг урд зүгийн мужид төрж өссөн.

3 Гадны дуудлага авах, бичиг цаас хувилах гэх мэт аар саар ажлыг эхэн үедээ шинэ ажилтнууд

хийдэг.

19


8. Дунджаас дээш тэмүүлье

Их сургууль төгсөгчид дотор аль ч хичээлд уначхалгүй,

дундаж үнэлгээтэй диплом өвөртлөх оюутнууд байхад бүх

чадлаа дайчлан хичээсээр онц дүнтэй төгсөх оюутнууд ч

байдаг. Өнгөц харахад аль аль нь төгсөж байгаа учир онцын

ялгаагүй гэлтэй.

Сурлагын дүнгээр хоёрхон шат илүү байх гэдэг нэг

бодлын ялихгүй зөрүү. Гэвч ингэж харагдаж байлаа ч үнэндээ

онц буюу А(эй)-ээр бүх хичээлээ үнэлүүлнэ гэдэг жирийн

нэг зүйл биш юм. Бүх хичээлийг онц хамгаалах, бусдаас илт

давуу байх гэдэг олон бэрхшээлийг туулсан нүсэр хөдөлмөр

байдаг билээ. Зарим үед түүнд хүрэхийн тулд “цус амтагдтал”

ажиллах шаардлагатай болдог.

“Уначхалгүй” кредитээ авахад сэтгэл ханах, хамгийн

тэргүүний байхын тулд мэрийх хоёр зөвхөн дүнгийн ялгаагаар

хэмжигдэхгүй. Түүний цаана тухайн хүний яс чанарын томоос

том ялгаа оршино.

Илүү өндөрт хүрч, оргилд гаръя гэвэл хатуу бэрхтэй

зориуд халз тулж, өөрийгөө байнга сорьж явах хэрэгтэй.

Хамгийн том саад бэрхшээл нь биеийн амрыг хайх өчүүхэн

бодол байдаг. Өөрийгөө л ялж чадвал өөр давшгүй хана

гэж үгүй. Хүн аль болох амар хялбарыг хайдаг болохоор

өөрийгөө тийнхүү зоригжуулж, бэрх замыг зориуд сонгоно

гэдэг амаргүй. Гэвч хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олдох баяр

баясгалан хэчнээн том шагнал байдаг билээ дээ.

Хамгийн суу чадал бол өөрийгөө ялан дийлэх

чадвар билээ.

20


9. Өөрийгөө ялан дийлэхүй

Бусдаас толгойгоор илүү гарахгүй ч уйгагүй хичээсээр

сургуулиа онц дүнтэй төгсөх оюутан байдаг. Эсрэгээрээ ердөө

хичээл хийдэггүй ч толгой сайтай учир сургуулиа ядах юмгүй

төгсөх нэгэн ч бий. Эхний хичээмтгий оюутны тухай дараагийн

оюутан нь “тэгж их хичээж хичээл хийж байгаа юм чинь онц

төгсөх нь аргагүй шүү дээ. Хэрвээ би ч гэсэн илүү хичээвэл

түүнийг хол орхино” гэж дотроо бардамнана.

Бас сургууль төгссөн хойно ажил дээр гарч амжилтад

хүрсэн нэгнийгээ “сургуульд байхдаа нэг их суудаг, тэглээ гээд

онцгойрдоггүй байсан даа. Би түүнийг бодвол хэд дахин илүү

байсан” гэж нөхрийнхөө амжилтыг үгүйсгэж, өөрийгөө илүү

гэж сэтгэлээ хуурах хүн ч бий.

Үнэхээр тийм гэж үү? Уйгагүй байна гэдэг нь

найзуудтайгаа тоглох ч юмуу, зурагт үзэх гэх мэт зугаа

цэнгэлийг тэвчиж, түүнийг ялна гэсэн үг. Төгссөн хойноо

амжилтад хүрсэн хүн ч гэсэн өөрийг нь уруу татах хүчийг давж,

байдаг чадлаараа ажилдаа зүтгэсэн байж таарна. Өөрийгөө

ялна гэдэг уг хүнээс маш их хүч чадал шаарддаг ер бусын

ажил юм.

Хүний чадварыг үнэлэхдээ өөрийгөө ялах чадвар,

дайчин чанарыг нь ч гэсэн ажих хэрэгтэй. Үнэндээ өөртэйгөө

тэмцэхээ больж, амар замыг сонгосон хүний чадвар цаг

өнгөрөх тусам доройтож байдаг билээ.

Амьдрал гэдэг урт аянд амжилт авчрах зүйлийг

ердөө мэдлэг, чадвар гэж андуурч болохгүй.

21


10. Өргөн уужим ба нарийн няхуур чанарыг хослуулах

Хүмүүсийг ерөнхийд нь:

1. Нарийн нягт, зарим талаар эмзэг, дотогшоо

2. Өргөн уужим, зоригтой, гадагшаа чиглэсэн хүн гэж хоёр

ангилж болно.

Даавуу нэхэхэд босоо ширхэг, хөндлөн ширхгүүдийг

уулзуулан бөх бат болгодог шиг ажил дээр амжилт гаргахад

энэ хоёр чанарыг хослуулах нь чухал байдаг.

Түүхэн сэдэвтэй кино драм үзэж байхад хайш яаш өмсгөлтэй

согтуу самурай гарч ирэх үзэгдэл бий. Гэсэн хэдий ч баатар

маань ар шилнээс гэтэж ирэх дайсныг алдахгүй мэдэрч, огцом

эргэн цавчиж байдаг. Түүний ур дүйг бахдан суухдаа бид нэг

талаас хэнэггүй хайш яаш гэмээр тэр баатрын дотор зүү орох

зайгүй нарийн сэрэмж байгааг олж хардаг билээ. Нарийн

няхуур хүмүүс аливаад хашир бөгөөд ажлыг ширхэгчлэн

төлөвлөж алдаагүй гүйцэтгэж чаддаг.

Гэвч нөгөө талаас яаралтай шийдвэр гаргах ч юмуу цоо

шинэ зүйлд аз сорих шаардлагатай үед дан ганц няхуур

загнаад байж болдоггүй. Зоригтой шийдвэр гаргаж, алсын

хараатайгаар тоймлон сэтгэх хэрэгтэй үе бас бий. Энэ хоёр

чадварыг хослуулж байж хүн сая жинхэнэ чадварлагаар

ажлаа гүйцэтгэж чадна. Миний бодлоор юманд нарийн, хурц

мэдрэмжтэй хүн амьдралдаа арвин туршлага хуримтлуулах

замаар өргөн тойм, зоригтой болж чадвал сая энэ 2 чанарыг

хослуулсан хүн бий болно. Төрөлхийн ийм хүн гэж бараг үгүй.

Харин аль нэг чанарыг авч төрсөн байлаа ч байнга

анхааран хичээж явбал өндөр төвшинд тэнцвэр барьсан хүн

болж чадна.

Өргөн уужим ч бай, нарийн хянуур ч бай өөрийн төрөлхийн

дутагдлыг нөхөх талаар хичээж явбаас зохино.

22


11. Байгалийн араншинг удирдах нь

Хүн байгалийн араншин болон сэтгэхүйн үр дүн болсон

ухамсар хоёрын аль алийг өвлөн төрдөг. Идэж уух, маргаж

хэрэлдэх, эд баялаг өмчлөх хүсэл эсвэл бусдад атаархах сэтгэл

зэрэг нь хүн өөрийнхөө болон гэр бүлийнхээ сайн сайхныг

баталгаажуулах гэсэн байгалийн араншингаас үүдэлтэй. Ихэнх

хүмүүс энэхүү араншин гэгчид тулгуурласан дүгнэлт хийх

хандлагатай байдаг. Гэвч ингэж зөвхөн араншингаараа яваад

байвал адгууснаас өөрцгүй болно. Дан ганц өөрийн хүсэл

зорилго, байр сууриас биш, хөндлөнгийн хүний (объектив)

байр сууриас харж дүгнэвэл илүү зөв шийдвэр гарах нь лавтай.

Араншингаа захирах чадвар тун чухал. Ингэснээр хүний

зүрх сэтгэл дотор ухамсар багтах зай гарч, аливаа юмны

учир шалтгааныг бодох боломжтой болно. Асуудлын гол нь

хүн үйл хөдлөлөө ухамсраар хэр жолоодож чадах вэ гэдэгт

оршино гэсэн үг. Араншинг хүчлэн дарж захирах хэцүү, бас

араншингүйгээр хүн амьдарч чадахгүй. Бидэнд байгалиас

заяасан араншинг бүрэн үгүйсгээгүй бөгөөд хамгийн гол нь

түүний боол болж болохгүй. Ухамсар, санаа зоригийн хүчээр

түүнийг дарж удирдаж чадах нь хамгийн чухал.

Ашиг сонирхол, шунал хүсэлд автах тэрхэн агшинд

түүнийг ухамсрын хүчээр дарахыг хичээх эсэхэд гол учир нь

оршино.

Араншинг хянаж, жолоодох чадварт

суралцаж, өөрийн болгох хэрэгтэй. Ингэснээр

оюун бодол дотор ухамсар илүү том байр

суурь эзэлж, зөв дүгнэлт гаргаж, зөв сонголт

хийх чадвар суух болно.

23


12. Сэтгэлгээний фокусыг төвлөрүүлэх

Ухамсар гэдэг бол хүний сэтгэл оюуныг логиктойгоор

тунгааж, дүгнэх хэсэг юм. Тэрхүү ухамсрыг ажиллуулахад нарны

гэрлийг томруулагч шилээр нэг цэгт төвлөрүүлж гал асаадгийн

адилаар сэтгэлгээний фокусыг төвлөрүүлэх шаардлагатай.

Ингэж төвлөрүүлсэн байдлыг “ухамсарт анхаарал” гэнэ. Харин

үүний эсрэг нь тасхийсэн чимээ сонсоод өөрийн эрхгүй цочин

харах зэрэг нь араншингаараа хариу үйлдэж буй анхаарал

юм.

Ухамсарт анхаарлыг дасгалжуулах замаар

хүн анхаарлаа галт шилний адилаар хэзээд ч

хүчтэй төвлөрүүлж чаддаг болно. Ингэснээр

шаардлагатай үед ухамсар үйлчилж, аливаа

асуудлын голыг онож харах чадвар суух юм.

Хүн байгалийн араншин, өөрийнхөө төлөө гэх дур

хүслээс ангижран чөлөөлөгдсөн цагт ухамсрыг давах илүү хурц

онгод хүч илрэн гардаг. Тэр нь хурдтай, оновчтой, тодорхой

бөгөөд цаг үрсэн дүн шинжилгээг шаарддаггүй. Түүхэнд нэрээ

үлдээсэн алдартнууд ер бусын онгодыг олж, гайхамшгийг

бүтээсэн байдаг. Тэдэнд чухам ямар замаар тийм онгод

ордгийн учир одоо болтол тайлагдаагүй хэвээр.

Бидэнд ч бас заримдаа олон хоногоор бодоод олохгүй

байсан асуудлынхаа хариултыг ердөө нэг л агшинд бурхнаас

гэнэт хэлж өгсөн мэтээр олох тохиолдол байдаг шүү дээ.

Энэ бол бэрхшээл зовлонг зоригтой сөрж, хүний ёсонд

зөв гэсэн замыг алдалгүй сахин, ажил үйлдээ хүч оюунаа

тасралтгүй төвлөрүүлсний эцсийн үр дүн болж бурхнаас

хайрлагддаг онгод хүч юм болов уу.

24


13. Өнөөдрийн “БИ”-гээс маргаашийн “БИ” хүчтэй

Би урт хугацааны төлөвлөгөө гаргахдаа зориуд

өөрийн хүч чадлаас давсан өндөр зорилго тавьдаг. Өөрөөр

хэлбэл өнөөдрийн миний хүч чадвараар бодоход хэзээ ч

биелэгдэшгүй өндөрлөгт зорилгоо тавьдаг гэсэн үг. Тэгээд би

зорилгоо биелэх цаг мөчийг ирээдүйн аль нэг цэгт оноодог.

Зорилгоо биелүүлэхийн тулд удирдагч хүн өөрийн болон

хамт олныхоо ажлын гүйцэтгэл, ур чадварыг шат дараатай

ахиулан, шаардагдах төвшинд хүргэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл

удирдагч хүн гэдэг зөвхөн төлөвлөгөө, тактик боловсруулах

хэмжээнд байж болохгүй.

Хүн бүр өөрийнхөө одоогийн нөөц чадварыг тооцож

юуг чадах, эс чадахаа дүгнэж чадна. Гэвч шинэ зүйлийг хийж

бүтээе гэсэн хүнд энэ нь хангалтгүй. Өнөөдрийн төвшинд

яагаад ч бүтэхгүй мэт санагдах зүйлийг яаж ийгээд биелүүлье

гэх хичээл зүтгэлээс л гайхалтай үр дүн гардаг билээ.

Шинэ, үнэ цэнэтэй зүйлийг хийж бүтээе гэвэл

өөрийнхөө хүч чадлыг өнөөдрийн болон маргаашийн

аль ч төвшинд харж чаддаг байх хэрэгтэй.

25


14. Хүний хувьд төлөвших

Байгуулагдаад удаагүй байгаа шинэ компанийн

удирдагчид дотор эрч хүчтэй, бусдаас ялгарсан авьяастай,

бизнесийн боломжийг соргог харж, оновчтой хөдөлдөг хүн их

байдаг. Гэвч яагаад ч юм тэдний дундаас хуруу дарам цөөхөн

нь л алсдаа томоохон амжилт олдог.

Яагаад вэ? Учир нь эдгээр бизнес эрхлэгчдийн олонх нь

зөвхөн өөрийн авьяас билэг, чадварт бүрэн найддагт оршино.

Мэдээж авьяас чадвар чухал хүчин зүйл мөн ч зөвхөн түүгээр

хязгаарлагдвал бизнесийн бүтэлгүйтлээс хангалттай хамгаалж

чадахгүй. Гагцхүү арга чадвар, гүйлгээ ухаанд дулдуйдаж,

янз бүрийн арга мэхийг угсруулан туршсанаар нэг хоёр удаа

амжилт олж болох боловч тэр нь удаан үргэлжилж чадалгүй,

эцэстээ харин ч өөрийнхөө авьяас билэгт ороогдон унахад

хүрдэг.

Зүрх сэтгэл хүчгүй аваас хүн нэг л

мэдэхэд авьяас чадварынхаа боол болно.

Эсрэгээрээ өөрийн авьяас чадварыг зөв ашиглаж чаддаг

хүн байдаг. Ёс жудаг, бусдын хүндэтгэлийг хүлээх нь тухайн

хүний төрөлхийн авьяасыг зөв чиглүүлж удирддаг. Энэ үеийн

гол үүргийг зөв төлөвшил, хүмүүжил гүйцэтгэнэ.

Эхээс төрөхдөө л зөв төлөвшилтэй төрдөг хүн гэж ховор

бизээ. Бизнест ч тэр эхэн үед өөрийн гарт байгаа зэвсэг, ур

чадвар, дайчин зангаараа богино хугацааны амжилт олж

магадгүй. Харин эхлүүлсэн бизнесээ он удаан жил тасралтгүй

өргөжүүлж явъя гэвэл зүрх сэтгэлээ өндөрт барьж, ёс суртахуун

бүхий хүн чанарыг төлөвшүүлэх гарцаагүй шаардлагатай.

26


АСУУЛТ ХАРИУЛТ

Чадварын тухай

Асуулт: Удирдагч байх нь төрөлхийн чанартай

холбоотой юу эсвэл өөрийн болгож эзэмших зүйл үү?

Инамори: Би бас энэ талаар их боддог. Алдартай

тамирчид, хөгжимчид, урлагийн хүмүүс дотор бурхнаас заяасан

авьяасаараа ард түмнийг баясгах хүн олон. Түүний адилаар

нийтийн дунд орж, бусдыг чиглүүлэх төрөлхийн авьяастай

хүмүүс байдаг. Гэхдээ авьяасгүй төрсөн хэдий ч олонх хүний

хувьд уйгагүй зүтгэл, дадал туршлагын хуримтлалаар гоц гойд

биш юм гэхэд гайгүй сайн удирдагч болох боломжтой гэж би

итгэдэг.

Чадвараас илүүтэйгээр тухайн удирдагч хүний байнгын

хөдөлмөр зүтгэл бас тэрхүү яс чанарынх нь суурь болсон

философи юун түрүүнд чухалчлагдах ёстой юм. Байгууллага хамт

олны хувьд хамгийн эмгэнэлтэй зүйл бол чадварлаг удирдагчтай

боловч тэр нь аливаад сөрөг үзэл хандлагатай байдгаас болж

багийн гишүүд хүч нөөцөө гаргаж чадахгүй төөрөгдөж, эцэстээ

мөхлөө үзэх явдал юм.

Бодит жишээ

“Говь” ХК-ийн Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газар

Дунджаас дээш тэмүүлье

Бүтээгдэхүүний загвар дизайныг гаргадаг Бүтээгдэхүүн

хөгжүүлэлтийн газар нь амёб менежмент хэрэгжихээс өмнө

төлөвлөгөөний дагуу тухайн жилд хэдэн коллекц, загвар

гаргахад анхаардаг байсан. Харин амёб менежмент хэрэгжиж

борлуулалтын орлогоос загварын төлбөр авдаг ашгийн төв

болсноор илүү чанартай, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад

нийцүүлэн зах зээлд өрсөлдөхүйц шинэлэг загварууд гаргахаас

гадна агуулахад байсан хуучин загварын үлдэгдлүүдээ

сайжруулан гаргаж, борлуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарлаа

хандуулан ажиллах болсон.

27


Жишээ нь: 2015 оны “Цагаан сар”-ын коллекцоор 153

сая төгрөгийн борлуулалт хийж байсан бол 2016 оны “Цагаан

сар”-ын коллекц-д сүлжмэл классик загварын нөөцийн

бүтээгдэхүүн дээрээ торгон чимэглэл нэмж оруулан шинэ

коллекц болгон худалдаанд гаргаснаар 456 сая төгрөгийн

борлуулалт хийж, 197%-ийн борлуулалтын өсөлттэй гарснаар

зогсохгүй нөөцийн үлдэгдлээ бууруулж чадсан юм. Байгаадаа

сэтгэл ханалгүй үргэлж дунджаас дээш тэмүүлэх нь бодит үр

дүнд хүргэнэ.

Бодит жишээ

“Таван Богд Менежмент” ХХК-ийн ажилтан

Өөрийнхөө чадахгүй зүйлийг хүлээн зөвшөөр

Анх “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номыг уншаад яаж

ганцхан хүнээс ийм олон гайхалтай сургаал үгс, амьдралын

туршлага, эерэг хандлага гардаг байна гэж үнэхээр их гайхаж

билээ. Ингээд тэрхэн үедээ ийм бодлууд төрж, өөрийн

амьдралдаа анхааран хэрэгжүүлнэ хэмээн бодсон ч нөгөө

л аливааг хойш тавьдаг зангаараа тоолгүй өнгөрөөсөн юм.

Гэтэл хэсэг хугацааны дараа би байгууллагынхаа ажилтнуудад

энэхүү номын агуулгаар сургалт орохоор боллоо. Ингээд өнөөх

таалагдсан ч гэсэн хэрэгжүүлээгүй номоо дахин уншиж эхлэв.

Энд “Чадахгүй байгаагаа үнэнчээр хүлээн зөвшөөрч

сурвал жинхэнэ чадал суух эхний алхам болдог...” гэсэн

өгүүлбэрийг хараад зог туссан нь яг л миний төрсөн цагаас

эхлэн намайг дагасан хамгийн том сул талыг минь харж

байгаад хэлчих шиг л болсон. Хүний амьдрал гэдэг ер нь

их энгийн зүйл бөгөөд бид л өөрсдийн бардам зан, уур ба

шуналаасаа болж түүнийг ээдрээтэй болгодог.

Хүмүүст өөрийн сул талыг харуулахыг хүсдэггүй бардам

байдлаасаа болж би чадахгүй зүйлсээ маш сайн чадна гэж

худал хэлдэг байсан нь олон ч удаа өөрийгөө болон бусдыг

эвгүй нөхцөл байдалд оруулж байсан. “Амжилтад хүрэх гал

эрмэлзэл” ном хэдийгээр олон эерэг үзэл бодол, хандлагыг

28


хүмүүст өгдөг ч та эндээс өөртөө хамгийн гол гэж бодсон нэг л

сайн чанарыг 100% сурч, өөрийн дадал болговол бусад сайн

зүйлс өөрөө л таны дотор бүрэлдээд тогтчихдог юм билээ.

Одоо би өөрийн чадахгүй зүйлсээ огт зоволгүйгээр шууд л

хэлдэг болсон. Үүний ачаар би ямар олон зүйлс сурсан гэж

та бодно. Аливаа зүйлсийг үнэнээр байлгаснаар амьдрал

хамаагүй тайван, хөнгөн болдог юм байна.

Хэрвээ та энэ номыг уншаад сурах шаардлагатай гэсэн

зүйлс гарч ирсэн бол хамгийн түрүүнд өөрт хамгийн чухал

хэрэгтэй гэсэн нэг л зүйлд төвлөрөн хуучин зуршлаа өөрчлөөд

үзээрэй. Үр дүн нь таныг хүлээлгэхгүй шүү гэдгийг итгэлтэй

хэлмээр байна.

29


СЭТГЭЛ ЗҮТГЭЛ

EFFORT

Хүчтэй гал хүсэл эрмэлзэл тээн

зогсолтгүй урагш тэмүүлбэл

өнөөдөр биелэшгүй зүйл

маргааш биелэх болно.

30


15. Утга учиртай ажиллах нь

Бид бүхэн амьд явах, гэр бүлээ тэжээхийн төлөө

хөрөнгө хуримтлуулах хэрэгтэй болдог. Тэгвэл хэрэв хөрөнгө

хуримтлуулах шаардлагагүй хэмжээний мөнгөтэй нэгэн

байсан бол яах вэ? Зарим үед юу ч хийлгүй цагийг өөрийн

зоргоор өнгөрүүлэх нь сайхан байдаг ч, ийм маягаар өдөр

бүр хийх юмгүй зорилгогүй байвал сүүлдээ уйдаад байж сууж

чадахаа байх биз ээ. Өөрөөр хэлбэл ажил хөдөлмөрт зөвхөн

цалингаас илүү өөр үнэ цэнэ бий.

Ажлын үр дүн, хичээл зүтгэл гаргаж ард нь гарсан юм

бүхэн хүнд сэтгэл дүүрэн байх ханамж өгдөг. Хүн хөдөлмөрөөр

дамжуулан амьдралын шинэ утга учир, үнэ цэнийг олж

мэдэрдэг.

Нөгөө талаар ажлыг байнга үргэлжлүүлэн хийнэ гэдэг

амар зүйл биш. Урт хугацааны туршид бусдын нүдэнд үл

ажиглагдах хичээл зүтгэл шаардагдаж, бэрх шалгууруудтай

учрах үе ч бий. Хэрэв ажлыг зөвхөн алба үүрэг гэдэг утгаар

гүйцэтгэвэл ердөө л ачаа дарамтаас өөрцгүй болно. Ингэж

албадлагын байдалд олон жил ажиллана гэдэг тэвчихэд бэрх.

Тэгвэл тэрхүү дарамт болсон ажлыг яаж утга учир, баяр

баясгалантай зүйл болгох вэ? Юун түрүүнд “би энэ ажилд дур

сонирхолтой” гэж өөртөө дахин давтан хэлэх хэрэгтэй. Санаа

сэтгэлээ зориудаар удирдах оролдлогыг олон дахин давтсаны

үр дүнд аяндаа үнэхээр дуртай болно.

Бүхий л амьдралдаа бие сэтгэлээ зориулан

дурлах ажилтай байх эсэхээс хүний амьдралын

аз жаргал хамаарна. Гол нь ажиллахын утга

учрыг олж мэдэх хэрэгтэй.

31


16. Бэрхшээлийн ханыг цөмлөх нь

Амжилтад хүрэх болон эс хүрэхийн хооронд өчүүхэн ялгаа

бий. Амжилтад хүрдэггүй хүн гэхээр заавал хариуцлагагүй үлбэгэр

хүн байх албагүй. Бодит байдал дээр үнэнч, гал эрмэлзэлтэй,

ажилдаа санаа тавьдаг хүн тэдний дунд олон байдаг бөгөөд энэ

талаараа амжилтад хүрсэн хүмүүсээс ялгаагүй.

Хэдий ийм байтал нэг хэсэг нь амжилтад хүрч, нөгөө

хэсэг нь алдахын учир юу вэ? Хорвоо шударга биш мэт

санагдаж болох ч, энэ хоёрын дунд тун ялихгүй ялгаа бий.

Тун ялихгүй мөртлөө сэтлэхэд бэрх хана. Тэр бол тэвчээр юм.

Ялагдал хүлээх хүн бол “хана тулгарсан үед ч би цөмлөж

чадахгүй ээ” гэж гараанаас гарахдаа л бодчихсон байдаг.

Өөрөөр хэлбэл хичээл зүтгэл гаргахын хувьд гаргах

боловч тэр нь тодорхой төвшнөөс хэтрэхгүй. Ийм хүмүүс хананд

тулмагцаа гоё тайлбар олж тавьчхаад нөгөөх оролдлогоо

таягдаж орхино.

Бүтэшгүй мэт санагдах ажил байвч бүтээхийн төлөө

сөхрөлгүй хичээе. Өөрийн доторх хэвшсэн ойлголт, хязгаарыг

эвдэгтүн. “Энэ хүртэл л чадна” гэсэн тогтонги ойлголттой хэвээр

бол хана сэтэлж, хязгаарын шугамыг давж хэзээ ч чадахгүй.

Бэрхшээлийн ханыг эвдэж дийлсэн гэх

бахархал, өөртөө итгэх итгэл нь уйгагүй зан чанарыг

улам батжуулж, илүү өндөр амжилт өөд хөтөлнө.

32


17. Гал эрмэлзэл эрин үеийг нээнэ

Олон шалтгаан тоочиж “ийм учраас чадахгүй” гэж хэлэх

хүн байдаг. Энэ ч байхгүй, тэр ч байхгүй гэж заавал нэг шалтаг

олно.

Хэрэв бүгдээрээ ийм хандлагатай байвал шинэ

зүйлийг бүтээж, амжилт олох тухай бодоод ч хэрэггүй биз.

Шаардагдах хүчин зүйлс бүрдээгүй байлаа ч шинэ зүйлээс

барьж авах хэрэгтэй. Юу ч тохиолдсон ард нь гарна гэх

хүчтэй эрмэлзэл чухал. Тэгээд хүний нөөц, хөрөнгө, тоног

төхөөрөмж, технологийг хэрхэн шийдэх гэх мэтийг нарийн

тусгасан төлөвлөгөө зохиох хэрэгтэй.

Шинэ ажил эхлэхэд урьдчилан тооцоогүй олон

бэрхшээлтэй нүүр тулна. Тэр бүрийг амжилттай давахын тулд

өөртөө итгэх итгэл, хүчтэй санаа зоригтой байх хэрэгтэй. Тэгсэн

цагт л хүн мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт би итгэдэг.

“Ялах найдвар бий юу?” гэж асуусан үед тийм гэж яс

тас тооцоо гаргаад хариулахад бэрх байж мэдэх ч, бүтэх эс

бүтэхийн магадлал бол чухал зүйл биш ээ. Мөрөөдлөө бодит

болгодог нь статистик тоо бус, түүнийг бүтээх хүний тэмүүлэл,

гал эрмэлзэл юм.

Японы Мэйжигийн хувьсгалд ч тэр, өөр

бусад хувьсгалд ч тэр, гал эрмэлзэл л шинэ эрин

үеийг нээж ирсэн билээ.

33


18. Ажилдаа дурлах нь

Яг одоо ч хамаагүй ажлаасаа гаръя гэж бодож байгаа хүн

уншигчдын дунд байгаа л байх. Үнэнийг хэлэхэд надад ч тэгж

бодогдох үе байсан. Туйлдаа хүртэл ядарч, сэтгэл шантрах үе.

Тийм үед оюутан цаг минь санаанд ордог. Шалгалтад бэлдэн

олон орой сууж, заримдаа бүгдийг хаяад зугтмаар болдог

байж билээ. Одоо ч гэсэн заримдаа үүнтэй адил байдалд орох

нь бий.

Гэвч ажлаа больсноор амьдрал солонгын өнгөөр

гялбана гэж бодохгүй л байна. Миний хувьд ажлаа орхилоо

гэж бодоход гурав ч хонолгүй буцаад очмоор болох байх.

Хүмүүс миний өдөр тутмын ачаалал, үүрч буй

хариуцлагыг хараад гайхаж толгой сэгсрэх нь ч бий. Хэдий

хүнд бэрх зүйл олон байдаг ч, би өөрийнхөө амьдралыг

утга учиртай гэж боддог. Хариуцлагынхаа хүндэд дарагдан

сөхөртлөө туйлдах үе байдаг ч, ажилдаа үнэн голоосоо дурлах

сэтгэл минь хэвээр.

Хүнд хүчир ажлыг гүйцэтгэж яваа ажилтнуудтай таарах

үе байдаг. Гэвч ажилдаа зүрх сэтгэлээсээ дуртай бол тухайн

ажил өөрсдөд нь тийм ч хэцүү санагдахгүй биз ээ. Ажилдаа

дурлаж, ажлаасаа баяр баясгалан олж хардаг хүн л амжилтад

хүрнэ.

Үнэхээр амжилтад хүрье, гайхамшигтай үр

дүн гаргая гэвэл юуны түрүүнд ажилдаа дуртай

болоорой.

34


19. Нэг зүйлд төвлөрөн шамдах

Хүн нэг л юманд өөрийгөө бүрэн төвлөрүүлж, голыг

нь барьж авах хүртэл шамдвал түүнээс амьдралын ерөнхий

зарчмыг олж харж, ертөнцийн хуулийг таньж чадна гэж би

боддог.

Жишээ нь олон жил ажилдаа “ухаанаа уралдуулж”

хэнээс ч илүү мэргэшсэн хүнтэй уулзахад амьдралын тухай

гайхамшигтай түүх сонсдог. Мөн бясалгалд гэгээрсэн лам

хүнтэй сургаал номлолоос нь огт өөр зүйлийн тухай яриа

дэлгэхэд ч, аливаа зүйлийн үнэн мөнийг гайхалтай сайхан

тайлбарлана. Зураач, зохиолч гэх мэт ямар ч салбар байсан

түүнд гүнзгий нэвтэрсэн хүний яриа утга, агуулгаар баялаг

байдаг.

Сургууль төгсөөд ирсэн залуучуудын дотор гарын

үзүүрийн ажил хийлгэж байх зуур тэвчихээ байх хүн цөөнгүй

байдаг нь харамсалтай. Тэд хийж буй ажлынхаа утга учирт

эргэлзэж, илүү чамин, хариуцлагатай ажил даалгаж өгөхийг

хүсдэг. Гэхдээ ийм хүмүүс ямар ч ажилд сэтгэл нь ханахгүй.

Өргөн атлаа нимгэн мэдлэгтэй бол юу ч мэдэхгүйтэй адил.

Ямар нэг арга техник, эсвэл ямар нэг салбарт гаршталаа

мэргэшсэнээр л сая бүгдийг мэдэж чадна.

Нэг зүйлд мэргэшсэнээр хүн бүгдийг таних

болно. Бүх юмны тэртээ угт үнэнхүү мөн чанар

оршиж байдгаас тэр билээ.

35


20. Өөртөө зам нээх

Азгүй гэж бодсон зүйл эцсийн дүндээ азтай тохиолдол

болж хувирах тохиолдол байдаг. Намайг анх Киотогийн жижиг

үйлдвэрт ажилд орох үед нөхцөл хүнд байлаа. Цалин оройтно,

бонус урамшуулал ч байсангүй, энэ компанид ажилласнаар

ирээдүйд ингэнэ тэгнэ гэх мөрөөдөл ч замхарч байсан цаг.

Ер нь гаръя гэж үнэнээсээ бодож эхлэв. Энэ үед ах минь

зэмлэж, өөр ажил тийм амар олдохгүй, чиний илгээдэг мөнгө

гэрийнхэнд хэрэгтэй гэж учирласаар болиулж билээ. Надад өөр

сонголт байсангүй. Компанидаа үлдэнэ гэдэгтэй эвлэрэхийн

сацуу өөрийгөө өөрчлөх тухай бодож эхлэв. Ажилд хандах

хандлагаа өөрчилж, ажлаас баяр баясгалан олохыг хичээн энэ

хүнд байдлаас гарахаар шийдсэн юм.

Ингээд технологийн судалгаанд бүхнээ зориулж эхэлтэл

гайхалтай үр дүн гарч эхлэв. Манай компани чадварлаг

ажилтан муутай болохоор би тэрүүхэндээ анхаарал татдаг болж

эхэллээ. Удирдлагаас магтаал сонсох болсноор урамшиж,

урьдаас илүү шаргуу ажиллав. Миний хөдөлмөр удирдлагад

үнэлэгдэх болж, амьдралд минь цоо шинэ орон зай нээгдэж

эхэлсэн билээ. Хэрвээ анхнаасаа сайн ажил, сайхан орчинд

байсан бол өнөөдрийн би байхгүй байх биз.

Орчин нөхцөлд сэтгэл дундуур байгаагаа

үглэж дуулсан, нөөц боломжийг олж харах сэтгэл

дутсан хүнд амьдрал хэзээ ч ивээлээ хайрлахгүй.

36


21. Эрүүл биед саруул ухаан

“Эрүүл биед саруул ухаан оршино” хэмээх мэргэн

үг эртний Ромын үеэс эхтэй бөгөөд энэ үгийн утга учир

одоо ч хэвээр байна. Удирдагч болохыг зорьж байгаа бол

өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавих хэрэгтэй. Багийн

ахлагчийн шийдвэр өөрийнх нь эрүүл мэндийн байдлаас

хамааралтай байж хэрхэвч болохгүй. Бие ядруугаас болж

хүч тэвчээр шаардсан шийдвэрээс зайлсхийдэг болж мэднэ.

Өөрөө мэдээгүй байлаа ч үр дүн нь хөнгөн хуумгай шийдвэрт

хөтөлж, олныг хохирооход хүрч болзошгүй.

Шулуухан хэлэхэд, эрүүл мэндийн шалтгаанаас болж

шийдвэр гажуудах хандлагатай болбол удирдагчийн үүргээс

бушуухан буух хэрэгтэй. Ингээд жирийн нэг ажилтан болж,

олон жилийн мэдлэг, туршлагадаа тулгуурлан багаа дэмжиж

явсан нь дээр.

Удирдагч хүн оюуныг тэтгэх эрүүл, чийрэг

биетэй байхад анхаарч явууштай. Учир нь удирдагчаас

шударга тэгш байдал, амин хувиа бодсон бус хамтын

эрх ашгийг эн тэргүүнд тавих чанар шаардагддаг.

37


22. Эргэн дүгнэж амьдрах нь

Эргэн дүгнэж амьдрах гэдэг нь хүн өдөр тутам аливаа

шийдвэр гарган явахдаа тэдгээр нь хүний ёсонд зөв байсан

эсэхийг тасралтгүй эргэцүүлэн амьдрахыг хэлнэ. Ингэж

дүгнэхдээ аль болох бодол санаагаа төвшитгөн аядуу даруу

байр сууринд өөрийгөө тавихыг хичээнэ. Жаахан ч атугай

дотуур тамир гаргаснаа анзаарвал “битгий өөрийгөө бодоод

бай”, “зөв зүйлийг хийх зоригтой бай” гэж өөртөө хэлээрэй.

Энэ мэтчилэн байнга эргэцүүлэн үздэг болбол алдаа гаргахын

өмнө өөрийгөө анзаарч, алдаатай шийдвэр гаргахгүй болно.

Жишээ нь залуудаа хэнд ч ялагдахгүйн тулд өөрийгөө

хөгжүүлж амжилтад хүрсэн хүн ч гэсэн нэг мэдэхэд амжилтдаа

эрдэж, бардам нэгэн болоод “урьд ийм хүн байгаагүйсэн”

гэж орчин тойрныхондоо хэлүүлэх нь олонтаа тохиодог. Хүн

алдар хүнд даахдаа дорой амьтан. Хэдий нэр алдарт хүрэвч

байнга төлөв байж, өөрийн үйлдэл, шийдвэрээ эргэн тунгааж,

тууштай суралцахгүй аваас хүрсэн бүхнээ баллаж хаядаг нь

хүн гэдэг амьтны уг чанар юм.

Бид өдөр тутмынхаа завгүй амьдрал дунд өөрийн

байгаа байдал, үйлдлээ эргэн дүгнэхийг мартаж, зөвхөн урд

байгаа ажлыг оромдох маягаар өдрийг өнгөрөөх хандлагатай

байдаг. Өдөр бүрийг ингэж үдвэл хүний хувьд хөгжихгүй.

Сэтгэлээ хөгжүүлэхэд өөрийгөө хатуухан

шүүж, тунгаан дүгнэх дадал чухал.

38


23. Ном уншиж хараа тэлэх

Цагийг зугаатай, үр ашигтай өнгөрүүлэх төдийгүй

өөрийгөө хөгжүүлэхийн төлөө ном уншигтун. Ном унших сайн

зуршлыг хэвшүүлж, номд бичсэн зүйлээс өөртөө шингээж авах

хэрэгтэй.

Ажлаас оройтож харьж ирсэн үедээ ч би заавал ном

уншдаг. Үргэлж ойр тавиастай Хятадын сонгодог бүтээлүүд,

гүн ухааны тухай ном зэргийг уншдаг юм. Ваннд орж байхдаа

хүртэл унших нь бий. Амралтын өдрүүдээр амрах бол бүтэн

өдөржин ном уншиж өнгөрүүлэх дуртай.

Их ажилтайгаас ном унших завгүй байдаг байлгүй гэж

зарим нэг нь бодож магадгүй ч, явсан газраа хормын боловч

сиймхийг ашиглан номын ганган мөрүүдээр оюунаа баясгах

нь нэн таатай.

Мэдээж хүний амьдралд хамгийн чухал нь бодит

дадлага, туршлагаас суралцах явдал бөгөөд үүнийгээ уншсан

зүйлээрээ баяжуулбал илүү утга төгөлдөр болно. Харин номд

тэр бүр биеэр үзэх боломжгүй зүйлийн тухай бичсэн байдаг

учир ой ухаандаа дүрслэн бодох замаар дотоод ертөнц, харах

өнцгөө тэлэх боломжтой.

Өөрийн биеэр олсон дадлага туршлага

дээр уншсан номоос авсан шууд бус дадлага

туршлага нийлж хүн амьдралдаа амжилт гаргах

оюун санааны суурийг бүрдүүлдэг.

39


24. Ажилтнуудад эрч хүч өгөх

Удирдагч өөрөө ганцаар хийж үл барах ажилд

ажилчдынхаа дэмжлэгийг авах хэрэгтэй болно. Гэтэл

удирдлагад оргилуун хүсэл бадарч байвч ажилчид нь тийм

биш бол хүссэн амжилтад хүрэх боломжгүй.

Бүх нөөц нь бүрдсэн, биелэх бүрэн боломжтой ажил

байлаа ч ажилтнуудад оргилсон хүсэл байхгүй бол амжилт

олохгүй.

Эсрэгээр эд материал хомс байвч удирдагч нь итгэл

төгс, гал эрмэлзэлтэйгээр ажилчдадаа уг ажлын утга учир,

зорилгын тухай ярьж тэдний хүсэл эрмэлзлийг өөртэйгөө

ижил төвшинд хүртэл өргөж чадвал амжилтад хүрэх боломж

нээгдэнэ. Өөрийн эрч хүчийг хамт олондоо цутгаж өгнө гэсэн

үг. Ингэвэл багийн эрч хүчний төвшин удирдлагын эрч хүчнээс

илүү өндөрт хүрнэ.

Хэрвээ ажилтнууд тухайн ажилд хүчин зүтгэхээ

зөвшөөрөх төдий байвал амжилтад хүрэх магадлал 30

хувь орчим байдаг. Харин ажилтнууд “бүх хүчээ дайчлахад

бэлэн” гэсэн бол 50 орчим хувьд хүрнэ. Удирдагч эрч хүчээ

ажилтнууддаа цутгаж, тэд тухайн ажлыг бидний ажил гэж

бодож эхэлбэл амжилтад хүрэх магадлал 90 хувьтай болно.

Ажилтнууд тухайн зорилгод хэр зэрэг гал

эрмэлзлээр хандаж байгааг мэдэрч, тэдний санааг

бадраатал эрч хүч цутгах нь удирдагчийн чухал

үүрэг билээ.

40


25. Өдөр бүр байдаг чадлаараа

Би урт хугацааны төлөвлөгөө зохиодоггүй. Өнөөдрийн

ажил үр дүнтэй сайн байх эсэх, маргааш юу болох, ямар

асуудал гарч ирэхийг мэдэхгүй байж, 10 хоногийн дараа юу

болохыг урьдчилан харах боломжгүй болохоор тэр.

Түүний оронд өдөр бүр байдаг чадлаа шавхаж амьдаръя

гэж өөртөө хэлдэг. Тэгвэл маргааш тодорхой харагдаж, өдөр

хоног өнгөрч тав, арван жилийн дараа чамгүй үр дүнд хүрсэн

байдаг. Юу болох нь үл мэдэгдэх ирээдүйн төлөө хий дэмий

санаашрахын оронд өнөөдрөө эн тэргүүнд тавьж амьдрах нь

миний хувьд чухал.

Өнөөдөр үр бүтээлтэй амьдарч чадвал маргаашаа илүү

тодорхой харж чадна гэж хэлмээр байна. Тэгээд ирээдүйд

хэрхэн өөрчлөгдөх тухай илүү барьцтай дүр зураг гаргаж

чаддаг болно.

Өдөр бүр үр бүтээлтэй амьдарч чадвал

ирээдүй тань нээлттэй байх болно. Ирээдүйг

урьдчилан харах чадвар бол өнөөдрийн хичээл

зүтгэлийн үр дүн юм.

АСУУЛТ ХАРИУЛТ

Сэтгэл зүтгэлийн тухай

Асуулт: Таны өнөөг хүртэл эхлүүлсэн томоохон

төслүүдээс биеллээ олоогүй төсөл нэг ч байхгүй гэх юм.

Амжилтын нууц нь юу вэ?

Инамори: Ердөө энгийн. Ажлын ард гарах хүртэл би

бууж өгдөггүй. Биелэх, биелэхгүй байх нь гагцхүү тухайн хүний

сэтгэлээс л хамаарах зүйл. Харин би тухайн ажил үнэхээр үнэ

цэнэтэй гэдгийг сэтгэлийн угаас хүлээн зөвшөөрөөгүй цагт

эхлүүлдэггүй. Тийм учраас нэгэнт эхэлсэн бол ямар ч бэрхшээл

тулгарсан бууж өгөхгүйгээр нэг аргаар амжилт олоогүй бол

нөгөө аргыг хайна.

41


Асуулт: Бүтээмж муутай ажилтны асуудлыг хэрхэн

шийддэг вэ?

Инамори: Хүн бүрийн чадвар өөр өөр, өндөр

чадвартай ажилтан байхад тааруухан ур чадвартай ажилтан

ч байдаг. Гэхдээ тухайн ажилтан нь бүх хүч чадлаа дайчлан

зүтгэж байвал компанид оруулж буй хувь нэмэр ямар байхаас

үл шалтгаалан хайрлах хэрэгтэй. Тэгээд тухайн ажилтанд

тохирох, өөрийнх дуртай, хамгийн сайн хийж чадах албан

тушаалд томилох хэрэгтэй.

Асуулт: Аливаа асуудалд байнга үгүйсгэх, сөрөг

байр сууринаас ханддаг ажилтныг яах вэ?

Инамори: Тийм ажилтантай аль болохоор нээлттэй,

ний нуугүй ярилцаж ойлголцохыг зорьдог. Урагшаа

тэмүүлсэн байдал хувь хүний болон компанийн хувьд ямар

ач холбогдолтойг зааж хэлнэ. Зарим үед тухайн ажилтанд

таарсан, илүү өөдрөг тэмүүлэлтэй болгож чадах өөр компани,

мэргэжил хайхыг зөвлөх тохиолдолд ч байдаг.

Асуулт: Урт хугацааны төлөвлөгөөг заавал гаргах

шаардлагатай юу?

Инамори: Амьдралынхаа туршлагаас харахад

ирээдүйгээ төсөөлөх хамгийн сайн арга бол өнөөдрийг

үр бүтээлтэй өнгөрүүлж, маргааш бол өнөөдрийн хичээл

зүтгэлийн үргэлжлэл юм гэж бодох хэрэгтэй гэж би итгэж

ирсэн. Хэрэв маргааш санасан хэрэг бүтээсэй гэж бодож

байгаа бол өнөөдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, хийх ёстой

зүйлээ заавал гүйцээх хэрэгтэй. Удирдагч бүр өөр өөрийн

арга барилтай. Урт хугацааны төлөвлөгөө боловсруулдаггүй

нь миний арга барил. Заавал боловсруулж гаргах ёстой зүйл

бол алсын хараа гэж боддог. Урт хугацааны төлөвлөгөөний

тухай ярихаар мэргэч төлөгч ч юм уу, худалч нэгэн болчих юм

шиг санагддаг юм.

42


ҮЗЭЛ ХАНДЛАГА

ATTITUDE

Энгийн асуудалд ч гэсэн шунал холилдвол

ээдрээ үүснэ. Хувийн шуналаас ангижирсан

сэтгэлгээ л жинхэнэ амжилтад хүргэнэ.

43


26. Тэмүүллээ хэзээ ч орхихгүй

Аливаа үзэгдэл юмны үр дүн нь хүн чин сэтгэлээсээ

төсөөлсний дагуу л биеллээ олдог гэдэгт одоо би итгэдэг

болсон. Анх нийгэмд хөл тавьж байх үед үүнийг төсөөлөө ч

үгүй байлаа. Хийж бүтээж буй юм бүхэн маань олигтой болж

өгөхгүй байсантай холбоотой байх л даа.

Гэхдээ тийм үед ч гэсэн би хүсэл тэмүүлэл болон өөдрөг

зангаа гээгээгүй юм. Түүнийхээ ч ачаар өнөөдрийн би оршин

байна.

Тухайн үед би шал нь ховхрох дөхөж нооройсон дотуур

байрны хоёрдугаар давхрын умгар өрөөнд амьдарч байв.

Татамины (Японы уламжлалт сууцан дахь шалны дэвсгэр,

сүрлийг сайтар нягтруулж хавж хийсэн зүйл) өнгөн хэсэг

элэгдэж, доод талын сүрэл нь бөөн бөөнөөрөө цухуйсан байв.

Тэнд тогоо шанагаа авч очоод, өдөр бүр хоол хийж иддэг

байв.

Компани дахь судалгааны ажил болоод хүмүүстэй

харилцах харилцаа маань ч нэг л урагшгүй. Тиймээс нар

шингэхийн алдад дотуур байрны хойно байдаг захаараа

интоорын модон төгөлтэй горхи руу ганцаараа гараад алхана.

Тэгээд горхины эрэг дээр суугаад, “Фүрүсато” гэдэг хүүхдийн

дуу дуулна. Миний сэтгэл шархлан өвдөж, өвдөлтөө намжаах

өөр арга олдохгүй болохоор байдгаараа дуулж, өөрийгөө

тайтгаруулан сэргээж байсан юм. Дараа өдрийнхөө ажилд

дахин шамдах зориг орох хүртлээ гэртээ оролгүй дуулсаар

байдаг байлаа.

Бэрхшээл зовлон, сэтгэлийн шаналлаас хүн

бүрэн ангижирна гэж байхгүй. Гэхдээ хамгийн

хэцүү үед ч өөдрөг үзэл, маргаашдаа тэмүүлэх хүч

тэнхээ гэдгийг хайвал олддог билээ.

44


27. Хүнийхээ хувьд зөв зүйлийг эрэлхийлэх

Би залуу байхдаа “Хүн болохын хувьд зөв зүйл хийх

гэж юу вэ?” гэж өөртөө асуулт тавьж сурсан юм. Нийгмийн

шавхай балчиг болсон бодит байдалтай тулгарч сэтгэл хоёрдох

бүрд би “за чи ингэж болохгүй шүү, энэ бол зөв хүний байх

ёстой төрх байдал яавч биш” гэж өөртөө хэлдэг байлаа. Хүн

байх гэдэг нь бодит, зөв зүйлийг эрэлхийлэх сэтгэл юм байна

гэдгийг ойлгосон юм.

Их сургуулийн элсэлтийн шалгалтад унаж, бас ажилд

орох шалгалтад тэнцээгүй би өөртөө гутарч байлаа. Гэвч

хүчээ улам дайчилж бүр сайн сургууль, бүр шилдэг компанид

ажилд оръё гэж шийдсэн. Шинэ керамик бүтээх гэсэн ердийн

нэг судалгааны ажилд томилогдохдоо ч, керамикийг хамгийн

дээд зэргийн түүхий эд болгохын төлөө бүх чадлаа зориулъя

гэж өөртөө хэлж билээ.

Бүх найдвар тасарсан нөхцөлд ч туйлын зорилго, хүсэл

тэмүүллээ алдахгүйн төлөө хичээж, мөрөөдлөө биелүүлэхийн

тулд хамаг байдаг чадлаараа ажиллаж байсан юм.

Амьдралын урт аянд бэрхшээл, хүнд шалгуурууд

болоод горьдлого тасрах явдал хэдэн ч удаа тохиолдоно. Гэвч

энэ нь бүх хүч чадлаа дайчлан үнэн сэтгэлээсээ хичээх үнэт

боломжийг олгодог юм.

Тэнгэр бурхан үнэн шулуун итгэл зүтгэлийг

хайхралгүй өнгөрөөнө гэж хэзээ ч үгүй.

45


28. Хялбар замаас зайлсхийгтүн

Их сургуулиа төгсөнгүүтээ Киотогийн жижигхэн

компанид ажилд орлоо. Тэнд би удирдлагын багтай санал

зөрөлдөж, үйлдвэрчний эвлэлд шүүмжлүүлэн, дэмжих

нөхөргүй ганцаардаж орхив. Тэр үед би цавчим өндөр ууланд

багаа дагуулан авирч байгаа өөрийн дүр зургийг дотроо бий

болгосон юм. Замаасаа няцах нэг нь байхад хазгай гишгэн

хөл алдах нь ч байх.

Дарга маань надад буулт хий гэж олонтаа ятгаж байлаа.

Энэ нь зүйрлэвэл арай налуу багатай замыг сонгож, багийн

хамт оргил өөд мацахыг зөвлөсөн хэрэг байлаа. Би даргынхаа

зөвлөгөөг тунгааж үзсэн боловч эцэст нь эгц замыг сонгосон

юм. Хэрвээ хялбар замыг нь сонгоод, аажуухан мацвал

оргилд хүрэхээс өмнө буугаад өгчихнө гэж мэдэж байлаа. Би

сулбагар хүн гэдгээ ч ойлгож байсан. Гэвч хамт олон маань

надад чин сэтгэлээсээ итгэж байсан бөгөөд хэрвээ би амар

хялбар замыг сонговол тэдний хувьд амар байх байсан ч

жинхэнэ аз жаргалд хүрэхгүй байсан болов уу гэж боддог юм.

Энэ л зөв зам гэж хатуу итгэсэн бол тэр зам тань хэчнээн

цавчим байсан ч, салхи шуургатай тулгарсан ч, сонгосон

замаараа оргилд гартал чигээрээ авирах ёстой гэж би дотроо

шийдсэн юм. Түүнээс хойш би бүгдээрээ оргилд хүрэхийн

төлөө, өөртөө болон өрөөлд байнга хатуу зарчимч хандаж

ирсэн билээ.

Хялбар зам ихэнх тохиолдолд бариа

хүртэл хөтөлдөггүй.

46


29. Диваажин там хоёр алга урвуулахын зайтай

Нэгэн залуу лам өвгөн багшаасаа “Там гэж ямар газар

байдаг юм бол?” гэж асуужээ. Өвгөн лам “Тамд асар том

тогоон дотор амттай гоймон уур савсуулан чанаж байдаг юм.

Харин хүрч идэхийн тулд нэг метр урт савхнаас өөр барьчих

юм байхгүй” гэж хариулж гэнэ.

“Юу болохыг төсөөлж байгаа биз дээ?” хэмээн өвгөн

лам үргэлжлүүлэв. “Бүгд өлссөн учир нөгөө урт савхаараа

гоймонгоос уралдаж идэх гээд тэмцэлдэнэ. Гэвч савх нь

хэтэрхий урт тул гоймонг савхадлаа ч амандаа хийж чадахгүй.

Бүгд түрүүлж идэхийн тулд галзуурсан мэт дайран хэрүүл

зодоондоо хүрч, эцэст нь гоймонгоо ийш тийш нь цацаж

асгаад хэн нь ч идэж чадахгүй.”

Залуу лам “Тэгвэл диваажин гэж ямар газар вэ?” хэмээн

асуулаа. Багш нь “Диваажин ч гэсэн адилхан. Гэхдээ тэнд

хүмүүс гоймонг урт савхаар хавчиж аваад гал тогооны нэг

талд зогсож байгаа хүнд “Энэ идээг эхлээд та зооглоно уу” гэж

найр тавина. Тэгэхэд эсрэг талд байгаа хүн түүнийг баяртай

хүлээн аваад “Маш сайхан зоог байлаа. Одоо би танд хариу

барья” хэмээн өөрийнхөө савхаар гоймонг савхдаж өгнө. Энд

бүгд амтай гоймон идэж, өөрөөр хэлбэл, өнийн дээд жаргалыг

амталж байдаг юм даа” гэжээ.

Бид бүхний амьдрал ч гэсэн зөвхөн хувиа

бодож байх уу, эсвэл харилцан биедээ санаа тавьж

явах уу гэдгээс үүдэн диваажин ч болдог, там ч

болдог.

47


30. Итгэлцлийг дотроо цогцлуулах

Харилцан итгэлцсэн харилцаа байхгүй бол амжилтад

хүрч чадахгүй. Ялангуяа удирдлагын ухааны хувьд бол тийм

байдаг.

Тэгвэл итгэлцлийг бий болгохын тулд яах ёстой вэ?

Миний хувьд эхлээд итгэж болох хамт олонтой болъё гэж

бодож байлаа. Өөрөөр хэлбэл өөрийнхөө эргэн тойрноос

итгэлцлийг хайсан хэрэг.

Гэвч би алдаж байж. Өөртөө итгэл хүлээхүйц хүн

болоогүй цагт жинхэнэ итгэлцлийг бий болгож чадахгүй

гэдгийг анзаарсан юм. Хамгийн түрүүнд миний зүрх сэтгэл

бусдын итгэлийг хүлээхгүй бол хамт олноо хүртэл өөртөө

татаж чадахгүй. Итгэлцэл гэдэг нь миний сэтгэлийн тусгал

байсан юм билээ.

Бусдад хуурагдах явдал надад ч мөн тохиолдож байлаа.

Тэглээ ч гэсэн би нөгөө хүндээ бүрэн итгэл өгөх хэрэгтэй гэж

бодож байна. Мөн миний дотоод сэтгэлийн чанар чансаа

нөгөө хүний надад итгэсэн итгэлийн үнэ цэнд дүйцэж байгаа

эсэхийг байнга өөрөөсөө асууж хэрэв дүйхгүй бол өөрийнхөө

хандлагыг өөрчлөн засахыг хичээнэ.

Хэдийгээр өөрт хохиролтой байлаа ч хүнд итгэж л явбал

итгэлцэл төрөн гардаг учиртай.

Итгэлцэл гэдэг гаднаас хайх бус, сэтгэл

дотроосоо уудлах ёстой зүйл билээ.

48


31. Байгаагаар нь хар

Тунгалаг ариун сэтгэл үнэнийг олж хардаг. Харин

бэртэгчин сэтгэлд ээдрээтэй үзэгдлээс өөр юу ч үзэгдэхгүй.

Жишээлбэл “энэ ажлаас ямар ашиг олж болох вэ” гэсэн хувийн

шунал өвөрлөн ажилд хандвал шунал нь энгийн асуудлыг ч

төвөгтэй болгож харагдуулдаг. Бид байнга өөрийгөө бусдад

сайнаар харуулах гэдэг ч ийм бэртэгчин сэдэл нь асуудлын

цөмийг бүрхэгдүүлж, шийдвэрийг удаашруулдаг.

Аливааг байгаагаар нь харж чадах ариун сэтгэлтэй

болохыг хичээх хэрэгтэй. Бэртэгчин шуналд автсан нүдэнд

энгийн асуудал ч ээдрээтэй болж харагддаг.

Өөрт ашиггүй боловч, аливааг байгаагаар нь харж,

өөрийн тань буруу бол алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Цэвэр тунгалаг нүдээр аливааг харж эхэлмэгц ээдрээ замхарч,

хялбар шийдэл гарч ирэх нь элбэг. Харин зугаа цэнгэл,

тансаглал хөөсөн бэртэгч сэтгэлээс ангижирч эс чадвал

мунхагтаа баригдан аливаа зүйлийн үнэн чанар бүрхэгшиж

орхидог юм.

Гэхдээ үнэнийг хоосон ширтэх төдий байх нь хангалттай

бус. Үнэнийг байнга эрэлхийлэхийн тулд эр зоригтой байх

хэрэгтэй.

Аливааг байгаагаар нь харж, дээр нь өөрийгөө

золиослоод ч болов, зорилгодоо хүрэх сэтгэлийн

бэлтгэлтэй байвал давахгүй асуудал гэж үгүй.

49


32. Үл ялигханд хүртэл анхаарлаа хандуулах

Зөв шийдвэр гаргахын тулд одоо ямар нөхцөл байдалд

байгаагаа сайтар ойлгож байх хэрэгтэй. Ингэхийн тулд аливаа

зүйлийн гол цөмд нэвтэрч чадахуйц хурц, гэхдээ бас жижиг

хэсэг болгоныг бүхэлд нь ажиглах хараа шаардагдана.

Хурц харааг төрүүлдэг зүйл нь оюунаа төвлөрүүлэх

явдал болно. Гэвч төвлөрөх чадвар нэг л өглөө бий болох

зүйл биш ээ.

Төвлөрөх гэдэг нь дадал зуршлын асуудал. Хэрвээ

жижиг хэсгүүдэд хүртэл анхаарлаа хандуулах дадлыг өөртөө

бий болговол ямар ч нөхцөл байдалд тэр дороо төвлөрч чадна.

Харин тийм дадал үгүй бол оюунаа төвлөрүүлэх туйлын хэцүү.

Завгүй ядаж байхад юун тэгэх манатай гэж бодож

болох, гэвч эсрэгээр завгүй байх тусам жижиг сажиг зүйлд

ч анхаарлаа төвлөрүүлж сурах хамгийн тохиромжтой үе

байдаг. Сонирхол татахаар зүйл биш байлаа ч, анхаарлаа

хандуулахыг ухамсарлан хичээвээс зохино. Үүнийг хэрэг

болгож анхаарах өөрөөр хэлбэл “зориудын анхаарал” гэж

нэрлэдэг. Зориудын анхаарлыг дадал болгосноор чухал үед

зөв шийдвэр гаргах чадвар бэхэждэг. Зөв шийдвэрийг түргэн

гаргахад шаардлагатай анхаарал, гярхай ажиглах чанарыг

өөртөө шингээсэн хүн бол жинхэнэ чадвартай хүн билээ.

50


33. Далд ухамсраа ажиллуулах нь

Далд ухамсарт төвөгтэй шийдвэрийг зөв бөгөөд

хялбархан гаргах хүч бий. Анх жолооны ард сууж байсан үеэ

санаж байна уу? Зөвхөн урагш хөдөлгөхөд хүртэл анхаарлаа

төвлөрүүлэх хэрэгтэй байтал дээр нь бас зам, өөдөөс ирж

яваа тэрэг, бусад орчин нөхцөлийг харгалзан жолоо барих

хэрэгтэй болохоор яах аргагүй ядарч цуцдаг. Харин жолооны

туршлага хуримтлагдаад ирэхээр ил ухамсрын оронд далд

ухамсар үйлчилж ирнэ. Далд ухамсар нь хоромхон зуурт

шийдвэр гаргаж, урьдын туршлага дотроос төсөөтэй загварыг

ухан дуудаж, гар хөлийг автоматаар ажиллуулна. Өөрөөр

хэлбэл далд ухамсрын хүчээр жолоо барьж чаддаг болно.

Шооги буюу япон шатрын алдарт мастер Масуда Коозоо

ингэж хэлсэн байдаг. “Өргийн ид шийдвэрлэх мөчид хожлын

уран тавил толгойд зурсхийгээд явчхав. Би өөр арваад янзын

нүүдлийг бодож, бүх хувилбарыг тооцож үзлээ. Эцэст нь

хамгийн түрүүнд зурсхийж орсон өнөөх нүүдэл хамгийн зөв

байсныг нь мэдэж билээ”. Түүний ил ухамсар хариу гаргахаас

бүр өмнө далд ухамсар нь зөв нүүдлийг олчихсон байжээ.

Хүчтэй сэтгэгдэл үлдээх үйл явдал болон давтагдан буй

туршлага нь далд ухамсарт нөөцлөгдөж байдаг. Түүний үр

далд ухамсар ил ухамсарт хувирч, гайхалтай хурднаар зөв

шийдвэр гаргаж ирдэг юм.

Бүх зүйлийг нухацтайгаар давтан давтан

хийвэл далд ухамсар нь нүд ирмэх зуур зөв

шийдвэрийг гаргаж чаддаг болно.

51


34. Уул шугамыг баримтлах нь

Англи хэлний reasonable (үндэслэлтэй, зөв) гэдгийг,

японоор “сүжи-о тоосү” гэж илэрхийлдэг.

“Сүжи” гэдэг нь “шугам” гэсэн утгыг илэрхийлдэг үг.

Хүн шийдвэр гаргахдаа хэрэглэх логик үндэслэлүүд, эсвэл

философи гэсэн утгаар энэ үгийг Японд хэрэглэдэг. Мөн хүний

оюун санааны индекс ч гэж хэлж болох юм.

Бид дор бүрнээ сэтгэл дотроо ямарваа шийдвэр гаргах

үндэс болсон хэмжүүр, үнэлэмжтэй байдаг. Энэ үнэлэмж нь

“Хүний хувьд зөв зүйл нь аль вэ?” гэсэн асуултын хариу ёс

суртахуунд тулгуурласан байх ёстой.

Аливаад уул шугамыг баримталж буй эсэх, зарчимд

нийцэж буй эсэхийг цэгнэхийн тулд зөвхөн логик зөрчилтэй

эсэхийг нягталж байх хэрэгтэй. Толгойдоо хөнгөхөн бодох бус

нухацтай тунгаан шийдвэр гаргах ёстой.

Ийм шугамгүй, эсхүл философигүй хүн үнэ цэнэтэй

үйлийг бүтээж барахгүй. Яагаад гэвэл ийм хүнд шийдвэр гаргах

хэмжүүр болсон тулгуур зарчим байдаггүй. Философитой

хүн бол олон үйлийг бүтээнэ. Учир нь философи нь зөв чигт

хөтлөх луужин болдог.

Дотор философи биднийг зөв шийдвэрт хөтөлдөг.

52


35. Тулгуур зарчмыг баримтлах нь

Хэвшмэл сэтгэлгээ, тогтсон заншилд тулгуурлан

шийдвэр гаргахаас аль болох зайлсхийж байх хэрэгтэй.

Яагаад гэвэл хэвшмэл сэтгэлгээтэй ажилтан шинэ нөхцөл

байдал тохиолдоход хүн яахаа мэдэхээ больдог.

Аливаа бүхэнд тулгуур зарчмын дагуу шийдвэр гаргаж

байвал элдэв тохиолдолд тээнэгэлзэж будилах явдал гардаггүй.

Тулгуур зарчмыг баримтлах гэдэг нь хүний нийгмийн

ёс суртахуун хэмжүүр болгож хүний ёсонд зөв зүйлсийг зөв

хэвээр нь баримтална гэсэн үг. Хүний ёсонд нийцсэн шийдвэр

нь цаг хугацаа, орон зайг гэтлэн ямар ч нөхцөлд хүлээн

зөвшөөрөгддөг. Тиймээс шийдвэр гаргах зөв хэмжүүртэй хүн

үл таних ертөнцөд нисэн орсон ч мэгддэггүй.

Жинхэнэ шинэчлэгчид шинэ ертөнцийн үүдийг дэлгэж,

зам нээж чаддаг нь тэр хүмүүс арвин туршлага, мэдлэгтэй

учраас биш. Гагцхүү тэд хүний мөн чанарыг таньж, суурь

болох тулгуур зарчмуудыг баримтлан шийдвэрээ гаргадагт

оршино.

Үргэлж тулгуур зарчмыг баримтлан шийдвэр

гаргаж, үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй.

Асуулт хариулт

Үзэл хандлагын талаар

Асуулт: Америк болон япон ажилтнуудын хооронд

хүсэл тэмүүлэл болон хандлагын ялгаа бий юу?

Инамори: Америкт бизнесээ эхэлсэн цагаас би үргэлж

Киосэрагийн удирдлагын үзэлд тулгуурлан удирдаж ирсэн

билээ. Японы Киосэратай яг адил хэлбэрийг баримталж

байгаа боловч ажиллагчид маань бараг ижил хариу үйлдэл

үзүүлдэг.

53


Америкт компанийн ажилчид индивидуалист буюу

хувь хүн төвтэй үнэлэмжтэй байж болох ч энэ нь муу зүйл

огтхон ч биш юм. Америк хүн зориуд хүн хүнээс өөр аргаар

юм хийхийг хүсдэг. Эндээс компанид хэрэг болох шинэ санаа

төрөн гарахыг бид үргэлж таатайгаар хүлээн авдаг. Түүнээс

гадна америк ажилтнууд маань шинэ санаа аль оронд төрөн

гарснаас огтхон ч хамааралгүйгээр уг санааны сайн талыг

ойлгож чаддаг юм.

Асуулт: Америк менежер япон менежерээс илүү

хувьч үзэлтэй гэж танд бодогддог уу?

Инамори: Заримдаа индивидулист, дураараа аашилдаг

менежер ажиглагддаг л даа. Гэвч тийм хүн Америк төдийгүй

Японд бий. Үндэс угсаанаас үл хамааран, үнэн сэтгэлээ нээн

ярилцаж чадвал хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг хүн ч гэсэн

бидний үзэл бодлыг ойлгон хүлээж авдаг юм. Киосэрагийн

удирдлагын тогтолцооны дийлэнх нь Японд үүссэн гээд буруу

ойлголцох, эсвэл сайн санааг хүлээж авахгүй гэсэн зүйл огт

байдаггүй билээ.

Асуулт: Хэцүү асуудал шийдвэрлэх үед далд

ухамсраа ашиглах тусгай арга байдаг уу?

Инамори: Би туршлагаараа дамжуулан мэдэж байгаа

төдий бөгөөд энэ чиглэлийн мэргэжилтэн биш л дээ. Гэвч ямар

нэг зүйлд гал эрмэлзэлтэйгээр төвлөрөх үед бараг мартагдаад

байсан хуучин үйл явдлууд далд ухамсрын ачаар сэргэдэг юм.

Тиймээс уг асуудалд гал эрмэлзлээр төвлөрч биеэ дайчлахаас

өөр тусгай арга гэж байхгүй. Энэ хамгийн өгөөжтэй арга биш

байж болох ч миний мэдэх цорын ганц бөгөөд үр дүнгээ

үзүүлсэн арга юм.

54


II

БИЗНЕСТЭЭ АМЖИЛТ

ГАРГАХЫН ТУЛД

55


ГАЛ ЭРМЭЛЗЭЛ

PASSION

Гал эрмэлзэл гэж хэлэгдэхүйц

хүчтэй санаа бодол л амжилтад

хүргэх түлхүүр юм.

56


Амжилтад хүрэх гал эрмэлзэл - PASSION

РАSSION гэдэг үгэнд ордог долоон үсэг бизнес

удирдлагад хамгаас чухал долоон үгийн титэм (эхний үсэг)

нь болдог.

Profit буюу ашиг

Борлуулалтыг дээд хэмжээнд хүргэж, зардлыг доод хэмжээнд

хязгаарлана. Ашгийн төлөө явах бус, ашиг өөрөө хийсэн

ажлын үр дүн болж аяндаа орж ирнэ.

Ambition буюу санаа зориг

Нуугдмал оюуныг хүртэл ажиллуулах хүчтэй бөгөөд тууштай

санаа зоригтой байх.

Sincerity буюу үнэнч зан

Бизнест харилцагчийнхаа байр сууринаас ханддаг байх.

Strength буюу жинхэнэ хүч чадал

Жинхэнэ хүч гэдэг бол зөв зүйлийг хийх дайчин чанартай

байх.

Innovation буюу шинэ бүтээл, улам сайжруулалт

Өчигдрөөс өнөөдөр, өнөөдрөөс маргааш гэж бүтээлч чадвараа

нээн гаргаж, байнга сайжруулж явах.

Optimism буюу өөдрөг үзэл

Өөдрөг үзэлтэй байж, хүсэл мөрөөдлөө тээн шулуун шударга

байх.

Never give up буюу хэзээ ч бууж өгөхгүй

Хэнд ч ялагдахгүйгээр чармайн зүтгэх. Жижиг ажил байсан ч

алхам алхмаар жигд урагшлах.

Энэ бүлэгт бизнес удирдлагын дээрх долоон дүрэм

нь амжилтад хүрэх нийтлэг үндэс болох PASSION буюу гал

эрмэлзэлтэй хэрхэн уялдахыг тайлбарлана.

57


36. Компани хэмээх драм

Би хамт олноо “компанийн амьдрал” хэмээх нэгэн

драмыг бүтээж буй жүжигчидтэй адилтгах дуртай.

Драмыг бүтээхэд олон хүн янз бүрийн дүрд тоглож, өөр

өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг. Олны танил болсон эрэгтэй

жүжигчин, үзэсгэлэнт эмэгтэй жүжигчин хоёр гол дүрийг

амилуулж, эсрэг талын дүрийг бас хэн нэгэн амилуулах гэх

мэтээр. Түүнээс гадна тайз чимэглэл, өмсгөл, зүүлт хариуцагч,

дуу болон гэрлийн оператор зэрэг ажилтнууд хамтдаа

ажиллана.

Үнэндээ тус бүрийн үүрэг өөр болохоос мөн чанарын

хувьд хүн бүр тэгш. Өөр өөрийн үүрэгт ажлаа хийж байгаагаас

хэтрэхгүй.Гол дүрийн жүжигчин нь тайз засагчийн хувцас

өмсчхөөд гүйгээд байвал драм явахгүй. Хүн бүр дүрдээ

таарсан өмсгөл өмсөнө. Компани ч гэсэн ялгаагүй. Захирал

гэдэг ч бас нэгэн дүр юм. Гол дүр нь гундуухан өнгө төрхтэй

байвал компанийн нэр хүндэд сэвтэй. Тухайн дүрд тохирсон

унаа унаж, гадуур арга хэмжээнд оролцож байх шаардлагатай

болно.

Хүнд хариуцлага хүлээж байгаагийн чинээгээр зарим

нэг хангамж эдлэх нь ч зүйн хэрэг. Гэхдээ тэр давуу эрх бол

тухайн дүрд ажиллаж байгаа учраас олгогдож буй хангамж

бөгөөд түүнийг би захирал юм чинь гэж эрх мэдлээ хэтрүүлэн

ашиглах нь өөрт нь үүрэг болж оногдсон зүйлийг тусгай эрх

гэж андуурсан хэрэг болно.

Компанийн амьдрал бол ажилтан нэг

бүрийн хандлага, гал эрмэлзлийн тусгал юм.

Үүрэг нь янз бүр байлаа ч баатар бүр өөрийн

дүрийг мэргэжлийн төвшинд гүйцэтгэн

драмын өрнөлийг бүтээх нь гол юм.

58


37. Амжилтад хүргэх гал эрмэлзэл

Хүнийг шинжихдээ би тэр хүний авьяас чадварыг нь

хардаг. Түүний зэрэгцээгээр хэр зэрэг гал эрмэлзэлтэй хүн бэ

гэдгийг түүнээс дутахгүй чухалчлан үздэг. Тийм хүчтэй хүсэл

эрмэлзэлтэй хүн юунд ч хүрч чаддаг учраас тэр.

Өөрөө төдийлөн чадвартай биш ч, хүчтэй хүсэл

эрмэлзэлтэй бол чадварлаг хүмүүсийг өөртөө татаж, тэдний

дэмжлэгийг хүлээнэ. Хөрөнгө, тоног төхөөрөмж дутагдалтай

ч хүсэл мөрөөдлөө эргэн тойрныхонтойгоо чин сэтгэлээсээ

хуваалцвал санал нэгдэж, хамтрах хүмүүс гарч ирнэ.

Гал эрмэлзэл бол амжилтын эх булаг билээ. Амжилтад

хүрье гэсэн чин сэтгэл, гал эрмэлзэл хүчтэй байх тусам

амжилтад хүрэх магадлал өндөрсөнө.

Гал эрмэлзэл гэдэг унтаж байсан ч, сэрүүн байсан ч 24

цагийн турш нөгөө л зүйлээ бодож, дотроо шатаж байхын

нэр юм. 24 цаг тасралтгүй бодно гэдэг нь бодит амьдрал дээр

боломжгүй мэт санагдаж болох ч тийм байхыг зорьсон хатуу

бодолтой байх нь чухал. Ингэснээр сэтгэлийн хүчээр далд

ухамсарт нөлөөлж, ямар ч үед зорьсон үйлийнхээ талаар

хүчтэй төвлөрч бодох чадвар сууна.

Шатсан гал эрмэлзэл л амжилтад хүргэх

түлхүүр байдаг билээ.

59


38. Цэвэр ариун сэтгэлээс үүдэн гарах гал эрмэлзэл

Амжилтын үндэс бол гал эрмэлзэл гэдгийг давтан

хэлэхэд ч цөөдмөөр. Харин тэр гал эрмэлзэл нь зөвхөн

өөрийн ашиг сонирхлоос ургаж гарсан байвал амжилт

удаан үргэлжлэхгүй. Хүний ёсонд юу зөв бэ? гэдэг асуудалд

хайхрамжгүй хандаж, зөвхөн өөрөө л болж байвал боллоо

гэсэн хандлага нь эхэндээ амжилт авчрах хэдий ч нөгөө гал

эрмэлзэл нь яваандаа бүтэлгүйтлийн үндэс суурь болдог.

Хамгийн зөв зүйл бол хувийн аминч үзлийг бүрэн

таягдаж, бусдын төлөө, нийгмийн төлөө гэж өөрөөсөө бүрэн

ангижирсан санаа зоригтой болох явдал юм. Хүний хувьд

өөрийгөө гэх аминч үзэл зайлшгүй байдаг учир түүнийг зуун

хувь үгүй хийх боломжгүй. Гэсэн хэдий ч энэ аминч үзлийг

томрохоос нь өмнө дарж чадах эсэхээс эцэстээ өөр өөр үр

дүн гарна.

Хүн ажил хийж байгаа зорилгоо “өөрийн төлөө” гэхээс

илүү “хамт олны төлөө” болгон өөрчлөх хэрэгтэй. Зорилгоо

хувийн эрх ашгаас ангижруулж, бусдын төлөө болгосноор

хүсэл мөрөөдөл илүү цэвэр, зөв болно. Амьдрал дээр надад

зөв, цэвэр ариун сэтгэлийг барин тууштай зорьж явахад элдэв

бэрхшээлийн тайлал аяндаа олдох явдал олон тохиолдож

байлаа. Түүнийг би зөв бодлоор хичээж яваа хүнд тэнгэрээс

санаа өгч тусалж байна гэж ойлгодог.

Амжилтад хүрэх, эс хүрэх нь тухайн хүний

цэвэр ариун сэтгэлээс үүдэн гарах гал эрмэлзлээс

шууд хамаарна.

АСУУЛТ ХАРИУЛТ

Гал эрмэлзлийн тухай

Асуулт: Гал эрмэлзэл яагаад чухал юм болоо?

Инамори: Гал эрмэлзэлтэй байвал далд ухамсраас

итгэмээргүй их хүч чадал ундран гардаг юм. Ердийн ухамсрын

60


(ил ухамсар) төвшинд энгийн хүн гоц авьяастантай өрсөлдөх

хэцүү. Харин далд ухамсар нь ил ухамсраас хэдэн арав

дахин их хүч агуулдаг талаар олонх сэтгэл зүйчид санал

нэгддэг. Байгуулагдаад удаагүй байсан үеийн Киосэра шиг

жижиг компанид гойд чадварлаг ажилтнууд орж ирнэ гэдэг

боломжгүй зүйл байв. Гэвч ердийн хүн ч гэсэн өөрийн далд

ухамсрын хүч чадлыг гаргавал гайхамшгийг бүтээж чаддагийг

Киосэра харуулсан гэж боддог.

Асуулт: Гал эрмэлзлийн (Passion) хүчийг яаж нээн

гаргах вэ?

Инамори: Жишээ нь ажлаасаа халагдаад ар гэрээ яаж

тэжээх вэ гэж толгойгоо гашилгаж байлаа гэж бодъё. Тэгээд

гудамжинд зөөврийн мухлаг ажиллуулж, халуун зайдас зарна

гэж шийдэж. Энэ тохиолдолд мэдээж уг худалдаанаас ашиг

(Profit) гаргахыг л бодно.

Гэхдээ өөр ажил олдохгүй, аргагүйн эрхэнд зайдас

зардаг боллоо гэж ялагдагчийн байр сууриас хандаж

болохгүй. Харин ч эсрэгээр өөртөө болон гэр бүлийнхэндээ

урам зориг өгөх том мөрөөдөл, хүсэл эрмэлзэлтэй (Ambition)

байх хэрэгтэй. Нугаршгүй хүсэл мөрөөдөл, эрмэлзэлтэй байж,

бие даасан бизнесмен хүний ёсоор ирээдүй рүүгээ алхах ёстой

билээ. Гэр бүл, найз нөхдөдөө өөрийн мөрөөдлийг ярьж,

гадаа гудамжинд зайдас зарах нь яагаад миний хувьд бүх

хүч чадлаа дайчлан хийхээр үнэ цэнэтэй зүйл юм бэ гэдгийг

тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Мөрөөдөлтэй байхаас хулчийх хэрэггүй. Энэ нь танд

зоригтой алхам хийхэд тусална. Мөрөөдөлдөө мансуурах нь

яавч муу юм биш. Харин уг мөрөөдөл тантай хамтран зүтгэх

хүмүүсийн хувьд ч нийгмийн хувьд ч үр ашигтай зүйл байх

ёстой. Мөн хамгийн чухал нь үнэнч зан (Sincerity) юм. Бусдын

өмнө гэлтгүй өөрийнхөө өмнө ч үнэнч байх нь чухал. Аливаад

бодитоор хандахын тулд үнэнч зан зайлшгүй хэрэгтэй.

61


Хүсэл мөрөөдлөө сэтгэлдээ төсөөлөн бодохдоо асуудлыг

бодитоор харах нь чухал. Энэ үед зорилгоо тодорхойлж,

сэтгэлдээ яаж хүрэхээ бодож тунгаана. Бидний жишээнд халуун

зайдас зарахдаа машин худалдан авч яаж мухлаг болгон

засах вэ гэдгээ бодох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд зайдас шарах

хийн халаагуур болон хүйтэн ундааны төхөөрөмж байрлуулах

хэрэгтэй. Мөн сайн зарагдахуйц газруудаар машинаа барин

явж байна гэж толгой дотроо төсөөлнө. Их сургуулийн

дотуур байрны орчмоор ямар бол, барилгачид бужигнаж буй

барилгын орчмоор яах бол, эсвэл өдрийн хоолоо идэхээр

ирж буй хүмүүс миний үйлчлүүлэгч байх уу гэх мэт олон

зүйлийг бодож, төсөөлснийхөө дараа тэр газруудаар явж

үзэн хир олон үйлчлүүлэгч байна вэ гэдгийг ажиглан судлах

талаар бодно. Түүний дараа тулгарч болох асуудлуудын тухай

эргэцүүлнэ. Бороо орвол яах вэ? Хэрвээ машин эвдэрвэл,

халуун зайдасны амт худалдан авагчдад таалагдахгүй бол,

материал дуусчихвал яах билээ, амралтын болон баярын

өдрүүдэд яах бол, хэрвээ материалаа авдаг газар нийлүүлж

чадахаа боливол яах вэ, эсвэл шинэ өрсөлдөгч гарч ирвэл

яах вэ гэх мэт. Эдгээрийг шийдэх аргыг урьдчилан тооцоолж

чадвал тэр нь уг асуудлуудтай жинхэнээсээ тулгарсан үед

түүнийг даван туулах хүч чадал (Strength), эр зориг болж өгнө.

Дараа нь эдгээр бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж,

орлогоо нэмэгдүүлэх талаар бүтээлч оролдлого (Innovation)

хийж эхэлнэ. Өдөр шөнөгүй энэ тухай бодох хэрэгтэй.

Толгойгоо ажиллуулах нь үнэгүй шүү дээ. Мэдээж, одоо

толгойгоо ажиллуулаад элдэв зүйлийг бодож чадвал дараа

нь янз бүрийн асуудалд шаналах хэрэггүй болно.

Ийнхүү өдөр шөнөгүй бодсоор нэг хоёр сар

төлөвлөгөөгөө эмхтгэнэ. Ингэж чадвал өдөрт хэдэн зайдас

зарагдах, хэдий хэмжээний орлого олох, зардал гарах гэх мэт

асуултын хариу харагдаж эхэлнэ. Бороотой өдөр, баярын өдөр

орлого буурахыг тооцоолж, ашгаа бодож гаргана. Энэ хүртэл

явбал үнэхээр зайдас зарж эхэлснээс ялгаагүй хэрэг. Кино

шимтэн үзэж байгаа юм шиг худалдаа яаж өргөжин тэлэх нь

62


нүдний өмнө тодрон харагдах шиг болно. Амьтай юм шиг

бодитоор, өнгөтэйгөөр харагдах болно. Улмаар төлөвлөгөө

амжилт олно гэх итгэл сэтгэлд тань төрж мэдрэгдэнэ. Энэ бол

таны төлөвлөгөөндөө хандах өөдрөг үзэл (Optimism) бөгөөд

бизнесээ эхлэх цаг болсны дохио юм. Энэ үе шатанд хүрч

чадвал гарцаагүй амжилтад хүрнэ.

Нэгэнт бизнесээ эхэлсэн бол түүнийгээ үргэлжлүүлэх

хатуу чанга, шантаршгүй сэтгэлээр хандах ёстой билээ.

Амжилтад хүртлээ яасан ч шантрахгүй (Never Give Up) гэсэн

үг. Зайдсаар энгийн жишээ татлаа. Та бүхэн үүнийг өөрийн

эрхэлж буй ажил, бизнес, бүтээгдэхүүнээрээ орлуулан бодвол

ижил зарчим үйлчилнэ.

Асуулт: Эвлүүлбэл PASSION (гал эрмэлзэл) болох

энэхүү бизнесийн долоон дүрмийг та яаж бодож олсон

тухайгаа ярина уу.

Инамори: Компани өргөжин томрохын хирээр энгийн

нэгэн ажилтнаа ч хэдэн мянган хүнийг удирдаж, хариуцлага

хүлээх байр сууринд дэвшүүлэх шаардлагатай болсон юм.

Тэд шинэ албан тушаалдаа заавал амжилт гаргах

ёстой байлаа. Эс тэгвэл жирийн ажилтнууд зовно. Тиймээс

менежментийн үзэл санаагаа эмхтгэн ямар ч үед удирдах

ажилтнууд түүнийг баримтлан ажилладаг болгоё гэж шийдсэн

юм.

Би долоон зарчмыг чухалд тооцсон бөгөөд тэдгээрийн

титмийг эвлүүлэхэд санамсаргүй РАSSION гэдэг үг болсон

юм. Тэдгээр нь Ргоfit (ашиг), Ambition (хүсэл эрмэлзэл),

Sincerity (үнэнч зан), Strength (хүч чадал), Innovation (бүтээлч

оролдлого), Оptimism (өөдрөг үзэл), Never give up (хэзээч

бууж өгөхгүй) гэсэн долоон зарчим юм.

63


АШИГ

PROFIT

Шалгарсан бизнесмен гэж

харилцагч, хэрэглэгчдэд

ашиг авчирч чаддаг хүнийг хэлнэ.

64


Ашиг бол араас нь хөөцөлддөг зүйл биш, хичээл зүтгэлийн

үр дүн болон төрж гардаг зүйл

• Борлуулалтыг хамгийн дээд хэмжээнд хүргэж, зардлыг

хамгийн доод хэмжээнд тогтоон барих нь ямар ч компанийн

амжилтын үндэс.

• Ашиг бол араас нь хөөцөлддөг зүйл биш. Борлуулалтыг

дээд зэрэгт хүргэж, зардлыг доод төвшинд барихыг

тасралтгүй оролдсоноор ашиг аяндаа бий болдог. Өөрөөр

хэлбэл ашиг бол уйгагүй оролдлогын үр дүн юм

• Эдгээр нь хялбар мэт сонсогдож магадгүй ч тийм

биш. Компани бол түүнийг удирдаж буй хүний тусгал

юм. Борлуулалтыг дээд хэмжээнд хүргэж, зардлыг доод

хэмжээнд барихын тулд удирдагчаас сэтгэлийн тэнхээ,

төсөөлөн бодох өндөр чадвар шаарддаг тул бат чанга, тов

тодорхой хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй.

65


39. Ажилтнуудад бие болоод сэтгэлийн аз жаргал хайрлах

нь

Би Киосэраг байгуулснаасаа нэг жилийн дараа “тун

айхавтар зүйлд гар дүрснээ” анзаарч билээ. Өөрийн технологийг

амьдрал дээр шалгахын тулд компани байгуулсан боловч хэсэг

хугацааны дараа ажилд авсан залуусын ирээдүйн амьдрал,

найдвартай орлогын баталгаа компаниас шаардагдаж байгааг

мэдрэх болов.

Би компани гэж юу болох талаар нухацтай бодохоос

өөр аргагүйд хүрсэн. Тухайн үед би өрөөлийн байтугай

өөрийн гэр бүлийн амьжиргааг ч баталгаажуулж чадаагүй

байлаа. Гэтэл ажилтнууд маань өөрсдийн болоод ар

гэрийнхээ ирээдүйг байгууллагадаа даатгачихсан байсан. Бүх

амьдралаараа дэнчин тавьж байгаа ажилтнуудынхаа итгэлийг

хөсөрдүүлж яаж болох вэ? Тэдэнтэй гурван өдөр, гурван шөнө

ярилцсаны эцэст би Киосэрагийн менежментийн чиг хандлагыг

өөрчлөхөөр шийдсэн юм. Би өөрийнхөө технологийг амьдрал

дээр туршихаас илүүтэйгээр ажилтнуудынхаа амьдрал ахуйг

эн тэргүүнд тавих болсон.

Ингээд Киосэрагийн менежментийн хэтийн зорилгыг

“Нийт ажилтнууддаа бие болоод сэтгэлийн аз жаргал

бэлэглэхийн зэрэгцээ хүн төрөлхтөн, нийгмийн хөгжил

дэвшилд хувь нэмрээ оруулах” хэмээн тодорхойлсон билээ.

Манай байгууллага юуны түрүүнд ажилтнууддаа

бие болоод сэтгэлийн аз жаргал өгөхийг чухалчилж, түүнд

суурилан хүчээ нэгтгэж хүн төрөлхтөн, нийгмийн хөгжилд

хувь нэмрээ оруулна. Манай компанид үүнээс өөр зорилго

үгүй гэж би бодсон.

66


40. Ил шударгаар ашиг олох

Удирдлага нь компани болоод ажилтнуудынхаа төлөө

ашиг олж болох арга замуудыг эрэлхийлэхгүй байж болохгүй.

Ашиг олох нь ичгэвтэр зүйл бишээ. Чөлөөт өрсөлдөөний

зарчмаар ажиллаж буй зах зээлд шударга борлуулалт

хийснийхээ үр дүнд олсон ашиг бол зүй зохистой шагнал юм.

Үйлдвэрлэлээ аль болох бүтээмжтэй байлгаж, ялимгүй ч болов

нэмүү үнэ цэнэ сайтай бүтээгдэхүүн гарган түүнийг хэрэглэгчид

сэтгэл хангалуун худалдаж авах хамгийн өндөр үнээр хүргэнэ.

Удирдлага болон ажилтнууд хөлсөө гаргаж байж олсон ашиг

учир бахархах хэрэгтэй.

Гэвч ашиг олохын төлөөх боол болж болохгүй. Хэт их

ашгийн төлөө гэсэн шуналд автахгүй байх нь чухал. Гагцхүү

хэрэглэгчдийн хэрэгцээг хангасан дээд зэргийн чанартай

бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө чармайн ажиллаж

зөв аргаар ашиг олох хэрэгтэй.

Ганц удаагийн хэт их ашгийн төлөө олиггүй арга

хэрэглэе гэж би зүүдэндээ ч бодож байсангүй. Газрын тосны

хямралыг алтан боломж хэмээн бараагаа нуун дарагдуулж,

үнээ нэмсэн компани ч байсан. Гэвч тийнхүү хэмжээнээсээ

хэтэрч, зүй бусаар ашиг олсон удирдлагууд өнөөдөр тэр суудал

дээрээ заларч байгаа гэж бодогдохгүй л байна. Бизнесийн үйл

ажиллагааны гол зорилго нь хэрэглэгч, харилцагч, хувьцаа

эзэмшигч болон нийгэм олон нийтийн сайн сайхны төлөө

байх хэрэгтэй.

Чөлөөт зах зээл дээр олсон ашиг бол

нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсны

төлөөх шагнал юм.

67


41. Бизнесийн мөн чанарыг бүү март

Нийгэм хөгжихийн хирээр эрт дээр үеэс уламжлагдаж

ирсэн үнэнч чанар нь орчин үеийн ээдрээтэй үзэгдлүүдийн

дунд сайн ялгарч харагдахгүй болжээ.

Бизнесийг удирдахдаа түүний мөн чанар юу

болохыг огт мартаж болохгүй.

Газрын тосны нэгдүгээр хямрал болохын өмнө Японд

“Япон арлыг шинэчлэх онол”-оос үүдэн газрын үнэ өснө

хэмээн дуулиан болсон юм. Газрын үнэ тэнгэрт хадна хэмээн

олон компани бие биеэс өрсөн газар худалдан авч байлаа.

Киосэрагийн харилцагч банкууд ч “мөнгөө манайд хадгалуулж

байгаа тань тун баярлууштай ч үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө

оруулалт хийвэл илүү их ашиг олох тул санал болгомоор

байна” хэмээн хэлж байсан удаатай.

Харин би “манай компанийн бизнес бол үл хөдлөх

хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх замаар бус бүтээгдэхүүн

үйлдвэрлэн нэмүү үнэ цэнийг нь нэмэгдүүлэх замаар ашиг

олох явдал бөгөөд хойшид ч энэ аргаа хадгалж явах болно”

хэмээн эелдгээр татгалзсан.

Ингээд газрын тосны хямрал болоход олонх компани

бэлэн мөнгөөрөө газарт хөрөнгө оруулалт хийчихсэн

байсан учир хөдлөх боломжгүй болчихсон байлаа. Харин

Киосэра мөнгөн хөрөнгөтэй байснаараа үйлдвэрлэл, тоног

төхөөрөмждөө хөрөнгө оруулалт хийж чадсан юм. Тус

компанийн тайлан тэнцэл гарах үед үр дүнг нь харсан зарим

хүн миний тухай “ирээдүйг тааварлах зөн билгийн нүдтэй” гэх

яриа гаргаж байв. Ирээдүйг таамаглан мэдэж чаддаг хүн гэж

хаа ч үгүй нь лавтай. Бусад хүмүүс өнгөн талыг л харж байсан

үед би зөвхөн “бизнест мөн чанар гэж бий” хэмээх зарчимдаа

үнэнч байж ердөө түүнийг баримталж байсан билээ.

68


42. Харилцагч, хэрэглэгчээ баярлуулах

Энгийн үг боловч “Харилцагч, хэрэглэгчээ

баярлуулахаас” өөрөөр бизнест ашиг олох арга үгүй. Гэвч

“ашиг”-ийн жинхэнэ утгыг буруугаар ойлгон зөвхөн өөрсдийн

ашгийн төлөө л бизнесээ явуулдаг компани байдаг.

Ийм зүйл байж болшгүй. Бизнесийн үндэс нь харилцагч,

хэрэглэгчийг баярлуулахад оршино. Компани нь өөрсдийн

харилцагч, хэрэглэгчийг баярлуулахын хажуугаар удирдлагыг

түшиглэж буй компанийнхаа ажилтнуудыг ч мөн баярлуулахгүй

бол болохгүй.

Барааг хугацаанд нь багтааж нийлүүлэхээр шаргуу

ажиллах нь хэрэгтэй цагт нь харилцагч, хэрэглэгчид хүргэхийн

төлөө юм. Харилцагч, хэрэглэгч найдвар, хүлээлтэд бүрэн

нийцүүлэх, зарим үед түүнийг нь давахуйц дээд зэргийн

бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө бүх хүчээ шавхах хэрэгтэй.

Харилцагч, хэрэглэгч баярлуулах үүднээс бид цаг үргэлжид

шинэ бүтээгдэхүүний эрэл хайгуул хийж ирсэн. Бизнесийн

үйл ажиллагаа нь “Харилцагч, хэрэглэгчийг баярлуулах” гэсэн

үндсэн зорилго дээр тулгуурласан байх шаардлагатай юм.

Зөвхөн хувийн ашгаа л боддог хүмүүс даанч

олон. Гэвч өөрийгөө л боддог хүнд бизнесийн алтан

боломж олдоно гэж үгүй. Дэлгүүрийн эзэнд ашиг

оруулж түүнийг л баярлуулах гэж тэр дэлгүүрт

очдог үйлчлүүлэгч гэж байх уу даа.

Шилдэг компанийг авч явж буй удирдагч нь харилцагч,

хэрэглэгчдэд илүү өндөр ашиг өгч чаддаг хүн байдаг.

Удирдлагыг ийм хэлбэрээр явуулж чаддаг хүн компанидаа ч

бизнесийн өргөн боломжийг олж, ашгийн үүдийг нээж чадна.

69


43. Үнийн зөв шийдэл бол жинхэнэ менежмент

Би “Үнийн зөв шийдэл бол жинхэнэ менежмент юм”

гэж ажилтнууддаа хэлэх дуртай.

Зах зээл дээр өрсөлдөх чадвартай байхын тулд

бүтээгдэхүүнийхээ үнийг зах зээлийн үнээс арай доогуур

байлгах хэрэгтэй гэлцдэг. Гэвч ашгаа хорогдуулан их

хэмжээний бүтээгдэхүүн борлуулах уу? Зах зээлийн үнэтэй

ойролцоо үнэ тогтоож, борлуулалтын хэмжээ буурсан ч ашгаа

барих уу? гэсэн үнийн зөв шийдэлд олон сонголт бий. Түүний

дотор борлуулалтын тоо хэмжээг ширхэг тутмын дундаж

ашгаар үржүүлсэн дүн нь хамгийн ихээр гарах үнийг олох

хэрэгтэй. Гэвч борлуулалтад нөлөөлдөг хүчин зүйлс олон

учраас хариулт нь тийм ч амар олдохгүй. Тодорхой нэг ашгаар

хэр олон бүтээгдэхүүн борлуулж чадахыг олох үнэхээр хэцүү.

Энэ мэтчилэн үнийн зөв шийдэл нь борлуулалтад чухал нөлөө

үзүүлэх учраас эцсийн шийдвэрийг удирдагч өөрөө гаргах

хэрэгтэй гэж би боддог.

Үнэ тогтоох эцсийн зорилго бол үйлчлүүлэгчид

баяртайгаар худалдаж авах хамгийн өндөр үнийг олж

гаргахад оршино. Хэт үнэтэй бол тэд худалдаж авахгүй, хэт

хямд бол тэдэнд таатай боловч ашиг олж чадахгүйгээс болж

компани өөрөө оршин тогтнох боломжгүй болно. Үнийн зөв

шийдэл удирдагчийн бодлогоос хамааралтай. Давшингуй

удирдлага идэвхтэй үнэ тогтоож, хашир удирдлага буурьтай

үнэ тогтоодог.

Үнийн зөв шийдлээс компанийн санхүүгийн үр

дүн хамаардаг. Тэр бол удирдлагын чадвар, удирдах

ухааны тусгал юм.

70


44. Үнийг зах зээл шийднэ

Үнэ тогтоохдоо би өртөг тооцоололтын аргыг (cost

accounting) хэрэглэдэггүй.

Энэ нь Үнэ = Өртөг + Шууд бус зардал + Ашиг гэсэн

тэнцэтгэлийг ашиглахгүй гэсэн утгатай юм. Үнэ нь чөлөөт

зах зээлийн механизмаар тогтдог зүйл. Хэрэглэгчид түүнийг

шийднэ гэсэн үг.

Зарагдах үнийг зах зээл шийдвэрлэх учир бид үйлдвэрлэх

өртгөө хамгийн бага төвшинд тогтоон барихыг хичээх хэрэгтэй.

Үйлдвэрлэлийн өртөг, борлуулалтын үнийн зөрүү нь нэгж

бүтээгдэхүүнээс олох ашгийн үндэс болох учир үйлдвэрлэлийн

зардлыг хамгийн бага байлгахын төлөө чармайх нь нийт

ашгийг хамгийн их болгохтой шууд холбогдоно.

Үйлдвэрлэх өртгийг хамгийн бага төвшинд тогтоон

барихын тулд материал, хөдөлмөр, шууд бус зардлын

тохиромжтой харьцаа хэд байхыг урьдчилан тооцоолдог

хуучинсаг сэтгэлгээг бүгдийг нь хаях хэрэгтэй. Бүх дамжлага

тасгийг нэг бүрчлэн судлан хэрэгцээгүй зардлыг бууруулж зах

зээлийн шаардлага хангасан чанар, үнэ бүхий бүтээгдэхүүнийг

хамгийн бага зардлаар үйлдвэрлэх аргыг олох нь чухал. “Нэг

төгрөг хэмнэхэд нэг төгрөгийн ашиг олно” гэдэг зарчимтай

адил.

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг

хангаж ашгийг дээд цэг хүртэл өсгөх нь

бизнесийн мөн чанар билээ.

71


45. Орлого, зарлагын тайланг өдөр бүр гаргах

Хүний нийгмээс тусгаарлагдан даяанчлах лам лугаа

адил тэртээ өндөрлөгөөс ажилтнуудаа хаа нэг харсан болж

үе үе заавар зөвлөгөө өгдөг хэлбэрээр бизнесийг удирдвал

амжилтад хүрэхгүй. Бизнесийг удирдана гэдэг өдөр тутмын

давтамжтай үйл ажиллагааны хуримтлал билээ.

Том компани ч бай, жижиглэн худалдааны цэг ч

бай тухайн бизнесийг удирдан явуулах нь өдөр бүрийн үр

дүнг дээр дээрээс нь нэмэхийг хэлнэ. Өдөр тутмын зардал,

борлуулалтын шинжилгээ хийхгүйгээр бизнесийг удирдах

боломжгүй.

Сарын ашиг нь өдөр тутмын үр дүнгийн нийлбэр тул

зөвхөн сарын орлого, зарлагын тайланг хараад бизнес явуулах

нь хангалттай бус. Тиймээс орлого, зардлын тайланг өдөр бүр

боловсруулах ёстой гэсэн ойлголтоор удирдана.

Өдөр бүрийн тоон мэдээлэлд анхаарал тавихгүйгээр

бизнес явуулах нь хэмжигдэхүүнүүдээ харахгүйгээр өдөржингөө

онгоц жолоодохтой ижил. Ингэвэл өөрийнхөө хаана нисэж

яваагаа, хаана хүрэх гэж буйгаа ч мэдэхгүй болчихно.

Орлого, зарлагын тайлан нь удирдлагын

өдөр тутмын үйл ажиллагааг дүрслэн харуулсан

зүйл юм.

72


46. Бэртэгч үзлээс ангижран байж ашгийг харах нь

Удирдлагын хувьд хамаг хүчээ шавхан байж олсон

ашгийнхаа бараг талыг жил бүр татварт төлөх нь биеэ

зүсүүлэх мэт өвтгөдөг хэцүү зүйл юм. Ашгийн зарим хэсэг нь

авлага болоод бусад мөнгөн бус хэлбэрт байсан тохиолдолд

ч татварыг бэлэн мөнгөөр тушаахгүй бол болдоггүй. Татвар

гэдэг хайр найргүй эд. Магадгүй ийм мэдрэмж удирдлагаас

бусдад ойлгогдохгүй бизээ. Компанийн мөнгө болохоор

ажилтнуудад өвдөлт байтугай загатнаа ч мэдрэгдэхгүй нь лав.

Харин удирдлагын хувьд бол банкан дахь данснаасаа мөнгө

дээрэмдүүлж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Үүнээс болж татвар

төлөлтөөс зугтах зорилгоор зүй бус арга хэрэглэх хүн гарч

ирдэг.

Мэдээж энэ бол сайн зүйл огт биш юм. Компанийн ашиг

бол удирдлагын хувийн зүйл биш. Мөн бидний төлж байгаа

татварыг нийгмийн хөгжил, дэвшлийн төлөө зарцуулж байна.

Татвараас зайлсхийхийн тулд олсон ашгаа нуун дарагдуулах

зэргээр амиа бодсон явцуу үзэлд баригдаж яавч болохгүй.

Татварыг үзэн ядахгүйн тулд ашгийг бодитоор яаж бүрэлдсэн

тэр чигээр нь харах хэрэгтэй. Тухайлбал ашиг гэдэг нь бидний

нийгэмд оруулж буй хувь нэмрийг үнэлж тавигдсан нэг ёсны

дүн юм. Ингэвэл бодитойгоор сэтгэх боломжтой болж ашигт

хоргодох аминч санаархал замхарна. Мөн татварын өмнөх

ашгийг ашигт тооцохгүй байх нь зүйтэй. Татвар бол нийгмээс

хүртэж буй бүхний төлөөсөнд зайлшгүй төлөгдөх ёстой зардал

гэж бодон татварын дараах ашиг л бидний хичээл зүтгэлийн

цэвэр үр шим гэж ойлговоос зохино.

Татвар бол бизнесийн үйл ажиллагаагаа

явуулж байгаа нийгмээ түшиж тулахад зайлшгүй

хэрэгтэй зардал гэж бодох нь зүйтэй.

73


47. Ашгийг чимх чимхээр нөөцлөх

Үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа компанийн

удирдлагууд дунд ашгаа зориудаар бууруулах гэж оролдох

хүн байдаг. Өөрөөр хэлбэл, татвар ногдох орлогоо багасгахын

тулд түншүүдээ дайлах, онц шаардлагагүй томилолт зэргээр

хэрэгцээгүй зардлуудыг гарын салаагаар урсгадаг.

Ашгийнхаа бараг тал хувийг татварт өгдөг нь үнэн.

Гэвч үлдсэн тал нь компанид үлдэнэ шүү дээ. Удирдах ухааны

мөн чанар бол “татварын дараах ашгийг нандигнах хэрэгтэй”

гэдэг зүйл. Олонх Япон компаниудын нийт хөрөнгөнд эзлэх

өөрийн хөрөнгийн хувь 14 нь маш бага байдаг бөгөөд үүний

шалтгаан нь Японы татварын тогтолцоонд байдаг гэлцдэг.

Харин би удирдлагын философитой холбоотой гэж боддог.

Татварын дараах ашгийг эрхэмлэх нь нөөц хөрөнгийг 25

хурааж, өөрийн хөрөнгийн хувийг ихэсгэн компанийн

санхүүгийн чадавхыг дээшлүүлэх цорын ганц арга юм.

Татвар хэдий өндөр байлаа ч орлогоо

нэмэгдүүлэх чармайлтаа зогсоох ёсгүй.

Би татварыг хэрэгцээт зардлын нэг хэсэг гэж үзэн

татварын дараах ашгийг бага багаар нөөцөлж ирсэн. Өдгөө

Киосэра компани дотроо их хэмжээний дотоод нөөцтэй

бөгөөд түүн дээрээ үндэслэн компанидаа тогтвортой байдал,

зохицох чадвар, ажилтнууддаа шинэ санаагаа хэрэгжүүлэх

боломж олгож байна. Энэхүү давуу талынхаа ачаар шинэ

бизнест оролцох чадвартай болж байгаа юм.

4 Өөрийн хөрөнгийн хувь /equity ratio, сарital to asset ratio/: Нийт хөрөнгийн (asset)

дотор эргэж төлөгдөх шаардлагагүй санхүүгийн эх үүсвэрийн эзлэх хувь. Хувьцаа тараалт

болон бизнес үйл ажиллагааны орлогоор орж ирсэн хөрөнгийг өөрийн хөрөнгө гэнэ.

5 Нөөц хөрөнгө/Internal reserve/: Компанийн цэвэр ашгаас татвар, ногдол ашиг, удирдлагын

цалин хөлс зэрэг компаниас гарах мөнгөн дүнг хассаны дараах үлдсэн хэсэг. Компаниа

өргөжүүлэх, оршин тогтнох чадварыг нэмэгдүүлэхэд зарцуулагдана.

74


48. Хамтын зорилгыг тодорхойлох

Би жилийн мастер төлөвлөгөөг гаргахдаа өөрөөсөө

болон ажилтнуудаасаа хялбархан биелэгдэх зорилго тавихгүй

байхыг шаарддаг. Хүчтэй эрмэлзлээс үүдсэн амбицтай зорилго

өмнөө тавиасай гэж хүснэ. “Том зүйл амла, тэгээд түүнийгээ

хэрэгжүүл” гэж би хэлэх дуртай.

Зорилго эцэстээ биелээгүй байх тохиолдолд түүнд

хүрэх хүртэл зарцуулсан хүчин чармайлтыг нь чухалчлан

зөвхөн эцсийн үр дүнгээр дүгнэдэггүй. Гэвч энэ бол зорилгоо

биелүүлэхгүй байж болно гэсэн үг биш юм. Жил бүрийн

зорилго биелэхгүй бол ажилтнууд өөрсдөдөө үл итгэх уур

амьсгал үүсэж, “зорилгоо биелүүлж, барианд оръё” гэх гал

эрмэлзлээ алдана. Биелдэггүй зүйлийг зорилго гэж хэн хэлэх

билээ. Зорилгод хүрэхийн тулд түүнийг нийт хамт олноор

хуваалцаж, ажилтан бүрийн зорилго болгох хэрэгтэй. Хэрэв

тавьсан зорилгын хойноос зөвхөн удирдлага санаа тавьж

байвал хэзээ ч түүнд хүрч чадахгүй.

Байгууллагыг бүрдүүлэгч хамгийн жижиг нэгжүүд ч өөр

өөрийн тодорхой зорилготой байхаар компанийнхаа бүтцийг

зохион байгуулах нь үр дүнтэй арга юм. Жилийн мастер

төлөвлөгөөг тодорхой бөгөөд хүсэл эрмэлзэл төрүүлэхүйц

болгох үүднээс сар бүрийн зорилтыг дэвшүүлэх нь зүйтэй.

Эцэст нь ажилтан бүр тус тусын үүргийг биелүүлэхийн төлөө

бүх хүчээ шавхахыг урамшуулан дэмжих хэрэгтэй. Ингэвэл

байгууллагыг бүрдүүлэгч жижиг нэгжүүд ч зорилгодоо хүрч,

үр дүнд нь байгууллагын зорилго ч биелнэ.

Жилийн мастер төлөвлөгөө нь нийт

ажилтнууд хамтдаа хүрэхийг зорьсон бариа

байвал зохино.

75


49. Дэвжээний төвд барилдах

Би үргэлж “дэвжээний төвд барилд” гэж хэлдэг. Энэ нь

дэвжээний зах руу шахуулахаа хүлээлгүйгээр боломжтой үедээ

шаардлагатай үйлдэл хийж, арга хэмжээ ав гэсэн утгатай юм.

Шалгалтын өмнө нойргүй суусан тохиолдол хүн бүрд

байдаг байх. Цагийг нь тулгаж бэлдээд итгэл муутайхан

шалгалтад орох болдог. Шалгалтын цаг эртнээс тодорхой

сайн дүн авъя гэвэл өмнө нь бэлдэх шаардлагатай байсан ч

ихэнх тохиолдолд тэгдэггүй.

Сумод хөл нь дэвжээний захад хүрч дэвжээнээс

гарахын даваан дээр очих хүртлээ юу ч хийдэггүй бөх ганц

нэг харагддаг. Дэвжээний захад дэнжгэнэж байхдаа л сая

амь тэмцэх мэт хүчээ дайчилна. Тэд яагаад дэвжээний төвд

байхдаа тэр хүч чадлаа гаргадаггүй юм бол гэж надад өөрийн

эрхгүй бодогддог юм.

Бизнест ч түүнтэй ижил зүйл ажиглагддаг. Бид дэвжээний

төвд байх үедээ хангалттай цаг, нөөц бололцоотой хэмээн

тайван сууж байгаад дэвжээний зах руу шахагдсаныхаа дараа

яаран сандран арга хэмжээ авдаг.

Үргэлж цаг, нөөц бололцоо огт байхгүй гэж бодон

шахалтад орохоосоо өмнө хүч чадлаа дайчлах хэрэгтэй юм.

Нөөц бололцоо хангалттай үед ч сэрэмжтэй

байж, шаардлагатай арга хэмжээг авсаар байх

нь чухал. Энэ нь бизнесийг тогтвортой явуулахын

нууц билээ.

76


50. Компаниа өөрөөсөө дээгүүрт тавьж бодогтун

Зарим үед компани удирдаж буй бидэнд хувийн

ашиг сонирхол болоод компанийн ашгийн хооронд сонголт

хийх шаардлага тулгардаг. Гэвч удирдлага нь ямар ч үед

компанийнхаа ашгийг нэн тэргүүнд тавьж чадахаар өөрийн

үнэлэмжээ өндөрсгөхгүй бол болохгүй.

Жишээ авъя. Компанийн хувьцааг биржид тавих хоёр

арга байдаг.

1. Одоогийн эздийн гарт байгаа хувьцааг санал болгож

зарах

2. Шинээр хувьцаа гаргаж, түүнийг зарах

Эхний арга нь тухайн компанийн удирдлага болон хувьцаа

эзэмшигчдэд урамшуулал олгох тул тэдэнд тун ашигтай. Харин

нөгөө аргын хувьд бүх нэмэгдэл нь дан ганц компанийн ашиг

болно.

Киосэрагийн хувьцааг зах зээлд гаргахдаа би ямар ч

эргэлзээгүйгээр сүүлийн аргыг шууд сонгосон. Ажилтнууд

маань миний хамтрагч бөгөөд тэд өөрсдийн болоод гэр

бүлийнхнийхээ ирээдүйг бүхэлд нь компанид даатгасан

байдаг. Хувьцааны нэмэгдэл нь компанийн ашиг болбол

үндсэн хөрөнгөө нэмэгдүүлж, компанийнхаа санхүүгийн

үндсийг бататгаснаар ажилтнуудын сэтгэл санааг тайван

байлгаж чадна гэж би бодсон.

Өөрийн хувийн эрх ашгийг эхэнд тавих уу,

хамт олны эрх ашгийг түрүүнд тавих уу гэсэн

сонголттой тулгарсан үед ямар ч эргэлзээгүйгээр

хамт олныхоо эрх ашгийг сонгож байх нь удирдагч

хүний ёс суртахуунтай үүрэг болно.

77


51. Эдийн засаг таатай үед нөөцөө базаа

Эдийн засгийн уналтын нөлөөнд өртөхөөрөө компанийн

удирдлагууд төр засаг ямар нэг бодлого хэрэгжүүлэхийг

хүлээдэг. Татвар бууруулах болон банкны хүү буулгах зэргийг

шаарддаг. Ийм үед тэдэнд шаардлагаа зөвтгөх шалтгаан заавал

олдоно. Бодит байдал дээр эдийн засгийн уналт, өсөлтийн үе

гэж байдаг бөгөөд аль нэг нь үүрд үргэлжлэх бус ээлжилж

байдаг. Тухайлбал, Япон орон өнөөг хүртэл цар хүрээгээрээ

харилцан адилгүй эдийн засгийн хэд хэдэн уналтыг амссан ч

эдгээр нь бүгд өсөлтийн үе рүү дамжиж орох гишгүүр болж

ирсэн билээ.

Өнөөдрийг хүртэл Японд ерөнхийдөө эдийн засгийн

өсөлт үргэлжилж ирлээ. Үр дүнд нь Японы олонх компанийн

удирдлага өсөлт мөнхөд үргэлжилнэ гээд итгэчихсэн суугаа

юм.

Ямар ч эдийн засаг өсөлт уналтын

эргэлтэд байдаг нь бодит үнэн. Зоригтой

хөдлөх үе, болгоомжтой хөдлөх үе гэж байдаг

нь хорвоогийн жам. Эдийн засгийн өсөлтийн

үед хэзээ нэгэн цагт ирэх уналтын үеийн

бэлтгэл базааж авах нь удирдлагын үндсэн

дүрэм болно.

Харамсалтай нь өнөөдрийн удирдлагуудын олонх нь

энэхүү дүрмийг мартаж, эдийн засгийн уналтын үед сэтгэлээр

унан нөхцөл байдлыг сайжруулахыг бурхнаас гуйж эсвэл

засгийн газарт найддаг.

“Менежмент” гэдэг нь “удирдах, зохицуулах”, өөрөөр

хэлбэл эдийн засаг таагүй үед ямарваа нэг тусламж авахгүй

байх, эдийн засаг таатай үед нөөцөө базаах гэсэн утгатай биш

гэжүү.

78


52. Бабл (Bubble - Хөөс) 36 эдийн засгийн сургамж

Аливаа бизнесийн хувьд өсөлт, уналт ээлжлэх нь

мэдээжийн зүйл юм. Үнэндээ уналтын бэрх үе нь удирдагчдад

үнэтэй сургамж болдог. Тухайлбал өсөлтийн үед бизнесийг

анхааралтай удирдаж уналтын үед түүнээс гарч чадах

хэмжээний дотоод нөөц хуримтлуулсан байх хэрэгтэйг үүнээс

сурдаг.

Японд бабл эдийн засгийн үед газар болон хувьцаа

худалдан авсан төдийд хэн л бол хэн баяжиж байлаа. Сая,

сая долларын зээл олох нь санаа зовоох асуудал байсангүй.

Ер бусын их мөнгө гарт орохдоо хялбархан, хаа нэг газраас

хөөс шиг л оргилон гарч байсан. Харин тэр үед хэн ч аюулын

харанга дэлдэн зогсоох гэж оролдоогүй. Түүгээр ч үл барам

хялбархнаар олж байгаа тэрхүү их ашиг орлогыг хүн бүр

чимээгүй харж байсан юм. Ингээд анхны гарз хохирол гармагц

бүгд гэнэтийн цочролд автсан.

Иймэрхүү сэтгэл зүйн байдал нь үнэт цаасны зах зээл

дэх үймээнийг дагуулсан билээ. Тухайн үед компаниуд их

хэмжээний мөнгийг бирж дээр байршуулах аргаар өндөр

ашиг олж байсан бөгөөд хувьцааны үнэ унаж, алдагдалд

орж эхлэхэд ичихгүйгээр хохирлоо барагдуулахыг шаардан

түүнийгээ ч авсан.

Үнэт цаасны зах зээл дээр үнэ өсөж, буурах нь ердийн

үзэгдэл юм. Гэтэл компаниудын санхүүгийн албад хүндийн

хүчний хуулийг эсэргүүцэхийн адилаар дээрх дүрмийг

эсэргүүцэхийг оролдсон. Хэрвээ үнэхээр энэ оролдлого

амжилттай болсон бол үнэт цаасны зах зээл бүхэлдээ

дампуурах байсан болов уу.

6 Вubblе economy: Бодит хэмжээнээсээ хэтрэн, хөөсөрч томорсон эдийн засаг. Эдийн

засгийн бодит өсөлтөөс илүү хүмүүсийн хүлээлт найдвар өндөрт хүрснээс болж үл

хөдлөх хөрөнгө болон хувьцааны үнэ хөөрөгдөн өсөж, эдийн засаг хэсэг зуур сэргэж,

хэрэглээ идэвхжих үзэгдэл. «Хөөс хагарах» үед эдийн засаг огцом уналтад орох

бөгөөд балаг нь удаан үргэлжилнэ. 1980-аад оны сүүлчээр Японд ийм үзэгдэл болсон

бөгөөд 1992 онд огцом уналтад орсноос хойш арав гаруй жил уналт үргэлжилсэн.

79


АСУУЛТ ХАРИУЛТ

Ашгийн тухай

Асуулт: Бизнесийг чадварлагаар удирдан явуулдаг

нууц тань юу вэ?

Инамори: Бизнес эрхлэх гэдгийг хэнд ч ойлгогдохоор

хэлбэл ердөө л борлуулалтыг нэмэгдүүлж, зардлыг багасгах

үйл ажиллагаа гэж ойлгоход болно. Ээдрээтэй зүйл огт байхгүй.

Ялангуяа нийт эдийн засгийн байдал таагүй үед “борлуулалтыг

хамгийн их хэмжээнд хүртэл нэмэгдүүлж, зардлыг хамгийн

бага хэмжээнд нь тогтоон барьснаар өндөр ашиг олох” гэсэн

хамгийн энгийн дүрмийг баримтлан бизнесээ явуулах нь

чухал.

Асуулт: Дэвжээний төвд барилдах тухайд бодит

жишээ хэлнэ үү?

Инамори: Дэвжээний төвд барилдах гэдэг нь

тухайлбал нөөцөө хангалттай байлгахыг хэлнэ. Бизнесийн

алтан боломжийг алдахгүйн тулд тун хурдан хөдлөх хэрэгтэй.

Түүний төлөө ашгаа хуримтлуулж, нөөцөө базааж авсан байх

шаардлагатай.

Би NTT корпорацтай 47 өрсөлдөх Daini Den Den 58

компанийг байгуулахаар зэхэж байх үед эхний ээлжид зуун

тэрбум иенийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн

тооцоо гарсан юм. Японы томоохон компаниудын нэг нь ч

тийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг завдсангүй. Тэр

үед Киосэра банкандаа ойролцоогоор зуун тавин тэрбумын

мөнгөн хадгаламжтай байсан тул намайг Daini Den Den

компанийн талаарх санаагаа Киосэрагийн удирдлагуудад

хэлэхэд тэд “зуун тэрбум алдсан ч цаана нь тавин тэрбумын

хадгаламж үлдэнэ.

7 NTT (Nihon Telegraph & Telephone Corporation): Япон дахь цахилгаан холбоо, мэдээллийн

технологийн салбарт ноёрхогч компани. Улсын үйлдвэр байж байгаад гуравны хоёроор

хувьчлагдсан хэдий ч үйл ажиллагаа нь тусгайлан тогтоосон хууль, Засгийн газрын хяналт

дор явагддаг.

8 Одоогийн KDDI корпораци. Цахилгаан холбоо, мэдээллийн технологиор Японд хоёрт орох

томоохон аж ахуйн нэгж бөгөөд Монголын Мобиком ч энэхүү компаниас гаралтай юм.

80


Киосэраг авч явахад хангалттай” гэцгээсэн.

Энэ нь намайг Daini Den Den компанийн үйл ажиллагааг

эхлүүлэхэд том дэмжлэг болсон. Хэрэв ийм нөөц байгаагүй

байсан бол том төслийг хэрэгжүүлэхэд тун хэцүү байх байсан

юм. Дэвжээний төвд барилдах гэдэг нь ийм л утгатай юм.

Асуулт: Үнийг үргэлж компанийн удирдлага шийдэх

ёстой юу?

Инамори: Бизнесийн үйл ажиллагаа тогтворжсон цагт

үнэ шийдвэрлэх эрхийг ажилтнууддаа өгч болно. Өөрөөр

хэлбэл үнийн бодлогыг удирдлага шийдвэрлэх ёстой ч дүрмээ

тогтоосны дараа үнийн шийдлийг дунд төвшний удирдагчид

хийхэд болохгүй юмгүй.

Асуулт: Үнийг буруу тогтоосноос үүссэн алдагдлыг

бүх хүчээ шавхан ажилласнаар нөхөн олох боломжгүй

юу?

Инамори: Хямдхан бараатай дэлгүүр нээгдэн өдөр бүр

олон үйлчлүүлэгч үйлчлүүлж байхыг та бүхэн харсан байх.

Гэтэл нэг өдөр тэр дэлгүүр дампуурчихсан гэж дуулддаг. Энэ

бол буруу үнэ тогтоосон тохиолдлын нэг юм. Үнэ тогтоох

бодлого алдаатай бол яаж ч хичээсэн бизнесээ амжилтад

хүргэж чадахгүй.

Асуулт: Үнийг зах зээлийн үнээс ямагт доогуур

тогтоох ёстой юу?

Инамори: Хэрэв тухайн бүтээгдэхүүн онцгой давуу

талтай, чанар сайтай бол түүнд тохирсон үнэ тогтоох хэрэгтэй.

Чанар, технологийн хувьд өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүнийг

хямд үнээр л зарахгүй бол үйлчлүүлэгчдийн хувьд худалдаж

авах үнэ цэнэ үүсэхгүй.

Зөв үнэ тогтоолт гэж ашгийнхаа төлөө бусдыг алдагдалд

оруулах, хуурах зүйлийг хэлэхгүй. Зах зээлтэй уялдсан,

үйлчлүүлэгчдэд өндөр сэтгэл ханамж өгөхийн зэрэгцээ

үйлдвэрлэгчийн хувьд хамгийн өндөр ашгийг өгөх үнэ байх ёстой.

81


Асуулт: Киосэрагийн амёб менежмент хэрхэн бий

болсон бэ?

Инамори: Киосэрагийн хоёр дахь үйлдвэрийг барьж

байх үед нэг асуудал санааг минь зовоож байлаа. Тэр үед

Киосэра байгуулагдаад удаагүй ч бидний гал эрмэлзэл, хичээл

зүтгэлээр маш хурдан томорч байсан юм. Гэвч хэзээ нэгэн цагт

үүсгэн байгуулагчийнхаа хүсэл эрмэлзлийг гээсэн, удирдлага

хяналтын нүсэр бүтэцтэй, хаа сайгүй байдаг компаниудын

нэг болчих вий гэсэн айдас надад байлаа. Энэхүү асуудлыг

Киосэра дотор удирдагчдыг сурган хөгжүүлэх замаар шийдье

хэмээн би бодсон юм.

Ингээд компаниа орлого, зардлын тооцоо бүхий бие

даасан олон жижиг нэгжүүдэд хуваалаа. Өнөөдөр амёб гэдгээр

алдаршсан энэхүү нэгжүүд нь бие даасан компанитай төстэй

бөгөөд үйл ажиллагааг удирдан явуулдаг удирдагчтай юм.

Амёб нэгжүүд нь бизнесээ явуулахад шаардлагатай хэрэгцээт

зүйлсээ бусад компаниас эсвэл бусад амёб нэгжээс худалдан

авч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өөр амёб нэгж болоод гадны

үйлчлүүлэгчдэд худалдан ашиг олдог. Амёб нэгжийн гишүүд

нь удирдагчтайгаа ижил хүсэл эрмэлзэлтэй байна. Амёб нэгж

бүрийн ажлын гүйцэтгэлийг “нэг цагт оногдох үр ашиг” гэсэн

хэмжигдэхүүнээр дүгнэдэг.

Хэд хэдэн амёб нэгдэн арай том амёбыг бий болгож,

тэр нь мөн бусад том амёбтой хамтдаа бүр том амёбыг

бүрдүүлдэг. Энэ мэтчилэн Киосэраг дэлхий дээрх хэдэн мянган

амёбоос бүрдсэн аварга том амёб хэмээн ойлгож болно.

Асуулт: Амёб нэгжүүд ашгаа бодож, хувиа хичээсэн

байдал үүсгэхгүй юу?

Инамори: Удирдлага зөвхөн нэг амёб нэгжийн үр

ашгийн тайланг хардаггүй. Киосэрад цех, тасаг, үйлдвэр,

бүр цаашлаад дэлхийн хэмжээн дэх үр ашгийн тайлан бий.

Тухайлбал, үйлдвэрийн тасаг бүрийн үр ашгийн тайланд

түүнийг бүрдүүлэгч амёб нэгжүүдийн бий болгосон үр ашгийн

82


нийлбэр болоод түүнийг ажилласан цагт хуваасан “нэг цагт

оногдох үр ашиг” бичигдсэн байдаг. Тэдгээр үзүүлэлтийг

нэгтгэн үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнг нэгтгэсэн цагт

оногдох үр ашгийн тайланг гаргана. Ингээд бүс нутаг бүрийн

үр дүнг нэгтгэсэн тайлангаар Киосэра корпорацийн нэгдсэн үр

ашгийн тайлан хийгддэг.

Хэрэв нэг амёб нэгж хувиа бодсоноос нөгөө амёб

нэгжид хохирол учруулбал тэдгээрийн харьяалагддаг том

амёб нэгжийн санхүүгийн байдалд муугаар нөлөөлнө. Ингэвэл

тэрхүү том амёб нэгжийн удирдлага шалтгааныг нь тодруулан

зохих арга хэмжээг авдаг.

Асуулт: Киосэрагийн нэг цагт оногдох үр

ашгийн тооцоолол хэмээх үнэлгээний систем нь амёб

менежментийн хувьд зайлшгүй байвал зохих зүйл үү?

Инамори: Зайлшгүй гэж хэлэхгүй. Орлого, зардлын

мэдээллийг бүртгэхдээ санхүүгийн тайланг амёб нэгжийн

төвшинд хэрэглэсэн ч болно. Үнэндээ энэ нь нэг цагт оногдох

үр ашгийн тайлантай төстэй. Харин амёб нэгжүүдийн хэмжээ

харилцан адилгүй үед санхүүгийн тайланг ашиглан амёб

нэгжүүдийг хооронд нь харьцуулах боломжгүй байдаг. Нэг

цагт оногдох үр ашгийн тайланг хэрэглэвэл нэг цагт 100

долларын ашигтай амёб нэгж нь байршил, ажилтнуудынхаа

тооноос хамааралгүйгээр нэг цагт 10 долларын ашигтай амёб

нэгжээс илүү үр бүтээлтэй гэдэг нь шууд харагдана.

Асуулт: Америкт бүтэц, зохион байгуулалтаа олон

жижиг нэгжүүдэд задлах тусам шууд бус зардал өсчих

гээд байдаг тул энэхүү тогтолцоо нь зардал өндөртэй мэт

санагдаж байна?

Инамори: Ганц Америкт ч биш Японд ч олонх

бизнесмэн ингэж эндүүрдэг. Тэд энэ олон амёб нэгжийн

орлого, зардлын бүртгэл хөтлөхөд зардал их гарна гэцгээдэг.

Энэ нь их мэдээллийг нэг бүрчлэн тэмдэглэх нь төвөгтэй, нийт

дүнг нь л бүртгэхэд хангалттай гэсэн санаа юм.

83


Нэг цагт оногдох үр ашгийн тайланг боловсруулахад

илүү зардал гарах бол энэ нь үндсэн зорилгоосоо хазайна

гэсэн үг.

Тэдгээр удирдлагын хэлсний дагуу нийт дүнг тэмдэглэе

гэхэд үнэндээ ямар бүтээгдэхүүнийг хэдэн ширхэг үйлдвэрлэсэн

талаарх мэдээ зайлшгүй хэрэгтэй болно. Үүний тулд тухайн

бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд оролцсон хүмүүс ажлын явцыг

харуулсан санхүүгийн тайлангаа өдөр бүр тайлагнах хэрэгтэй

болдог. Киосэрад тэрхүү мэдээллийг нэг цагт оногдох үр

ашгийн тайланд ашиглан сар, заримдаа долоо хоног тутам

тайлан гаргадаг юм. Үүнээс харахад цагт оногдох үр ашгийн

тайлан бүхий тогтолцоонд шууд бус зардал гарахгүй байгаа биз.

Асуулт: Хэрэв аль нэг амёб нэгжийн гүйцэтгэл

хангалттай биш бол ямар арга хэмжээ авдаг вэ?

Инамори: Тухайн нөхцөл байдлаас хамаарч авах арга

хэмжээ өөр. Сул тал нь технологийн хоцрогдлоос болж бий

болсон байвал шинэ технологи нэвтрүүлснээр тухайн амёб

нэгжид тусалж чадна. Хэрэв удирдагч нь муу бол түүнийг

сургаж, дадлагажуулна. Мөн амёб нэгжийг удирдах чадваргүй

удирдагчийг солих тохиолдол ч байдаг. Амёб нэгж бүр

өмнөө тавьсан зорилгоороо дүгнэгддэг. Тэд үйл ажиллагаагаа

өөрсдөө удирдах эрхийг эдлэхийн зэрэгцээ, төлөвлөгөөгөө

биелүүлэх үүргийг ч мөн хүлээдэг юм.

Асуулт: Зорилгоо хэт өндөр тогтоочихвол

ажилтнуудын урам зориг мохохгүй юу?

Инамори: Америкийн сурган хүмүүжүүлэгч, доктор

Уильям Смит Кларк 69 -ийн зуун жилийн өмнө Саппоро Хөдөө

аж ахуйн коллежийн (одоогийн Хоккайдо их сургууль) үүсгэн

байгуулалтад оролцож байхдаа оюутнуудад хандаж хэлсэн

үгийг нь давтан хэлмээр байна. “Залуусаа, томхон амбиц

өвөрлөгтүн” /Boys be ambitious/.

9 Dr. William Smith Clark - (1825-1886) Массачусетс мужийн сенатор, Массачусетс Хөдөө аж

ахуйн коллеж (одоогийн Массачусетс Амхерстын их сургууль)-ийн захирал, Саппоро Хөдөө

аж ахуйн коллежийн анхны дэд захирал агсан.

84


Тухайлбал, ямар нэг зүйлийг хийх чадвар 100 хувь

байхад зорилгоо найдвартай биелүүлэхийн тулд чадварынхаа

90 хувьтай тэнцэх зорилго дэвшүүллээ гэж бодъё. Иймэрхүү

хуучинсаг үзэл лавшрах тусам шинэ зорилго дэвшүүлэх

болгонд зорилгын төвшин нь өмнөхөөсөө доошилсоор байх

болно. Харин бариагаа 100 хувиас өндөрт тогтоон түүнийгээ

биелүүлэхийн төлөө хичээл зүтгэл гаргавал дараа түүнээс ч

ихийг бүтээе гэсэн идэвх санаачилгатай сэтгэлээр зорилгоо

дэвшүүлээд явах юм. Энэ нь хурдацтай өсөж дэвжихэд

нөлөөлнө.

Мэдээж хүрэхийн аргагүй өндөр бариа тогтоовол

ажилтнууд урам зоригоо алдана. Тиймээс хүрэх боломжтой

түүнд хүрэх бүрдээ итгэл, урам зориг авч, улам ихийг хийе

гэсэн дараагийн шат руу чиглүүлж өгдөг зорилго хамгийн

оновчтой.

Бага багаар өмнөхөөсөө өндөр зорилго тавин түүнийгээ

ээлж дараалан биелүүлж явсан хүн, хүршгүй зорилго тавин

биелүүлж чадаагүй хүн, хийе бүтээе гэсэн идэвх санаачилгатай

зорилго тавиагүй хүмүүсийн хооронд 10, 20, 30 жилийн дараа

асар том ялгаа гарна.

85


АМБИЦ

AMBITION

Амжилтад хүрэхэд далд ухамсарт

хүртэл нэвчсэн хүчтэй

амбиц хэрэгтэй.

86


Амбиц- Хүчтэй бөгөөд тууштай хүсэл эрмэлзэлтэй байгтун

• Хүчтэй бөгөөд тууштай хүсэл эрмэлзэлтэй байвал тэр

нь далд ухамсрын нэг хэсэг болно.

• Удирдагчид компаниа хэрхэн удирдан зохион байгуулах

талаар тодорхой алсын хараатай байх хэрэгтэй. Тийм

юм хүсэж байна гэсэн зүгээр л нэг мөрөөдөл байх нь

хангалтгүй. Хүсэл эрмэлзлээ хүчтэй, алсын хараагаа

тодорхой болгон үүнийгээ далд ухамсрын нэг хэсэг

болгох хэрэгтэй. Энэхүү чин хүсэл эрмэлзэл нь бодитой

бөгөөд тодорхой зорилт, шалтгаантай утга учиртай

байх хэрэгтэй.

• Хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байвч орчин нөхцөл

өөрчлөгдсөнөөр менежментэд сөрөг нөлөө үзүүлэх

тохиолдол гарч болох юм. Тийм байлаа ч өөрчлөлтөд

хамаг бурууг чихэж болохгүй. Саад бэрхшээлийг

урьдчилан харах боломжтой байсан эсэхээс үл

хамааран түүнийг даван туулах хүчтэй үзэл бодолтой

байх хэрэгтэй.

87


53. Өөрөөсөө шат

Аливаа материал шатдаг, шатдаггүй, өөрөө шатдаг

гэсэн үндсэн гурван төрөл байдаг. Шатдаг материал галд

ойртуулахад шатна. Шатдаггүй нь галд хийсэн ч шатахгүй.

Харин өөрөө шатдаг нь аяндаа шатаж эхэлдэг. Хүнийг үүнтэй

адил ангилж болно.

Өөрөө шатдаг хүн. Ямар нэг үнэ цэнэтэй үйлсийг

бүтээхийн тулд өөрөө шатдаг буюу өөрөө санаачлан зүтгэдэг

байх хэрэгтэй. Чухамхүү дүрэлзсэн гал эрмэлзэл нь аливаа

зүйлийг эцсийг нь хүртэл хийхэд зайлшгүй хэрэгтэй үндсэн

хүчин зүйл учраас тэр юм.

Шатдаггүй хүн. Шатдаггүй хүн бол хэчнээн авьяас

чадвартай байвч сэтгэл нь хөдөлдөггүй, хөндий хоосон, хүнээс

цэнэг авдаггүй юм. Чадварлаг ч юу ч бүтээдэггүй хүн гэсэн үг.

Шатдаг хүн. Шатдаг хүний хувьд санаачилгатай

хүмүүсийн дунд байхдаа л хийх хүсэл нь дэврэн гарч ирдэг.

Галын дэргэд байх үедээ л шатдаг гэсэн үг юм.

Бизнес хийхэд хамгийн хэрэгтэй чанар бол энергиэрээ

дүрэлзэн асаж чаддаг өөрөө шатдаг хүн юм. Ийм хүн өөрөө ч

шатаж, эргэн тойрныхоо хүмүүст ч энерги өгдөг.

Өөрийнхөө гал эрмэлзлийн дөлөөр бусдыг өрдөгтүн.

88


54. Хуй салхины төв нь болох

Хүн ганцаар хийж чадах зүйл хязгаарлагдмал. Аливаа

хэргийг гүйцэтгэхэд хамт олонтойгоо хамтран гар нийлүүлж

ажиллах хэрэгтэй болдог.

Гэхдээ эргэн тойрныхон тань дуртайяа хамтран ажиллах

хэмжээнд өөрийн зүгээс идэвхтэй ажиллах ёстой. Чухам энэ

нь л “Хуй салхины төв болон ажиллах” гэсэн үг юм. Үүнийг

анзаарахгүй бол өөр нэг хүн төв нь болсон хуй салхийг тойрон

бүх насаа барах вий.

Компанид эрчлэн эргэх бизнесийн олон хуй салхи энд

тэндгүй дэгдэж байдаг. Хэрвээ эдгээр эргүүлгийн урсгалыг

даган зүгээр хөвж яваа бол аяндаа бүр мөсөн уусчих биз ээ.

Ажил хийхийн жинхэнэ баяр баясгалан,

утга учрыг мэдрэхийн тулд хуй салхины төв

болж орчин тойрныхоо хүмүүсийг хаман

авахаар идэвхтэй ажиллагтун.

Өөрийн гэсэн хуй салхи үүсгэж чадахаар бие даасан үзэл

бодолтойн дээр идэвх санаачилгатай байгаа эсэхээс тухайн

ажлын үр дүн төдийгүй амьдралын үр дүн ч мөн шийдэгддэг.

89


55. Мөрөөдлөө бүү орхи

Би өөрийгөө “мөрөөдөмтгий эр” гэж хэлдэг. Үнэндээ

аугаа ихээр мөрөөдөх зуршилтай нэгэн. Хязгааргүй мөрөөдлийг

шил дараалан эгнүүлж, тэрхүү мөрөөдөл дотроо бизнесээ

хэрэгжүүлж хөгжүүлдэг.

Тэдгээр мөрөөдлийг даруй биелүүлэх гэж байгаа юм

биш. Зүгээр л толгойдоо мөрөөдлөө хичээнгүйлэн дүрсэлж

төсөөлж байдаг. Толгой доторх энэхүү төсөөллөө өдрөөс өдөрт

үргэлжлүүлдэг. Ингэж байж мөрөөдөл минь хүсэл эрмэлзэл

болдог.

Ажлаа хийгээгүй үед ч энэ хүсэл эрмэлзэл маань миний

сэтгэлийн гүнд байсаар л байдаг. Гудамжаар алхаж байх үед

уг асуудалтай холбоотой хүчтэй сэтгэл төрүүлэм ямар нэгэн

зүйл миний нүдэнд тусдаг. Жишээ нь олон хүн цугласан хүлээн

авалтын үед мөрөөдлөө биелүүлэхэд минь заавал уулзах

хэрэгтэй байсан хүнтэй таарч учрах тохиолдол ч бий.

Хэрвээ би хүчтэй хүсэл эрмэлзлээ сэтгэлийн гүнд

хадгалж байгаагүй бол ийм учралууд зүгээр л хажуугаар

өнгөрөх байсан биз ээ.

Гайхамшигтай боломжууд жирийн дүр зураг

дотор нуугдаж байдаг. Тэдгээр нь зорилгоо хүчтэй

ухамсарласан хүний нүдэнд л харагддаг юм.

Зорилгогүй унтаахай нүд амьдралын гайхамшигт

боломжуудыг олж үздэггүй юм даа.

90


56. Чадна хэмээн итгэ

1960-аад оны дундуур Японд хамгийн нэр хүндтэй

бизнесмений нэг болох Мацушита Кооносүкэ агсны лекцийг

сонсох завшаан надад тохиосон юм. Лекцийн сэдэв нь “Далан

хэлбэрийн менежмент” нэртэй байсан юм. Тэрээр далан нь

байнга тодорхой хэмжээний ус нөөцөлж байдаг шиг бид ч

гэсэн бэлтгэл нөөцтэй байж бизнесээ удирдан явуулах хэрэгтэй

гэж хэлж байсан юм.

Тэгэхэд нэг хүн Мацушита гуайн ухаалаг үзэл бодлыг

магтан сайшаагаад “Далан байгуулахад шаардлагатай илүү

хөрөнгө байхгүй үед над шиг хүн яаж далан /нөөц/ байгуулах

вэ?” гэж асуув. Мацушита гуай энэ асуултын хариуг би өөрөө

ч мэдэхгүй байна гэж хэлчхээд, “Гэхдээ л нөөц хэрэгтэй гэж

санаандаа бат хадах хэрэгтэй” гэв. Лекцийг сонсогчид энэ

чинь арай л хариулт болохгүй нь дээ хэмээн бүгд инээдэм

болгоод өнгөрч билээ. Харин надад энэ үг маш хүчтэй сэтгэгдэл

төрүүлсэн.

Аливаа зүйлийг эхлүүлэхдээ чадна гэж өөртөө итгүүлэх

нь чухал гэдгийг үүнээс л би суралцсан юм. “Ингэвэл ч мөн

сайхан аа, гэхдээ бүтэхгүй биз дээ” гээд байвал юу ч эхлүүлж

чадахгүй.

Итгэж үнэмшээгүй зүйлийнхээ төлөө хэн ч хичээл зүтгэл

гаргахгүй нь ойлгомжтой.

Хүчтэй эрмэлзэж, сэтгэл зүрхнээсээ биелнэ

гэж итгэснээр саад бэрхшээлийг даван туулж их

үйлсэд хүрнэ.

91


57. Сайн санаанаас үүдсэн үү, хувийн хонжоо хайгаагүй

биз?

Шинэ ажил бизнес эхлэх үед нэгэн тун чухал шалгуур

байдаг. Юу вэ гэвэл “Сайн санаанаас үүдсэн үү, хувийн хонжоо

хайгаагүй биз” гэж өөрөөсөө асуух явдал. Өөрөөр хэлбэл

тухайн ажлыг эхлүүлэх шалтгаан нь зөвхөн амин хувиа бодсон

сэдэл бус сайн санаанаас үүдсэн байх эсэхийг нягтална гэсэн

үг юм.

Япон хэлний зэн буюу сайн хэмээх үг нь хэний ч нүдээр

харсан түгээмэл утгаараа сайн байх гэсэн утгыг илэрхийлдэг.

Хувийн ашиг, ая тух эсвэл бусад хүн миний талаар юу гэж

бодох бол хэмээх үзлээр хязгаарлагдаж байвал учир утгатай

үйлсийг бүтээж чадахгүй. Санаа сэдэл нь өөрт ч өрөөлд ч хүлээн

зөвшөөрөгдөхүйц зүйл байх учиртай.

Төсөл хэрэгжээд эхэлсэн хойно би явуулж буй арга

барил, явцын талаар сайн муу эсэхийг дэнсэлж өөрөөсөө

байнга асуудаг. Хэрвээ бид буруу үйл хийвэл хэзээ нэгэн цагт

түүнийхээ төлөөсийг төлөх л болно. Хэрэгжүүлэх үйл явц ч гэсэн

хүний ёсноос гажиж үл болно. Өөрөөр хэлбэл “Хувийн хонжоо

хайгаагүй биз” гэж байнга асуух хэрэгтэй. Хувиа бодсон сэдлээр

байгуулсан компани нь ажилтнуудынхаа итгэл үнэмшил, үнэнч

зүтгэлийг байлдан дагуулж чадахгүй.

Сэдэл сайн, хэрэгжүүлэх үйл явц мөн сайн бол

үр дүнд санаа зовох хэрэггүй.

92


58. Зорилгоо дээд хэмжээст орон зайд тодорхойл

Бизнесийнхээ зорилгыг юу гэж тодорхойлох вэ гэдэг бол

тун чухал асуудал. Би үүн дээр хүн болж төрсний хувьд эрхэм

дээд утга учиртай зүйлийг зорилгоо болгох хэрэгтэй гэдэгт хатуу

итгэдэг.

Яагаад эрхэм дээд байх ёстой гэж? Бизнесийг удирдаж

явуулахад гал халуун, хүчтэй эрмэлзэл, эрч хүч шаардлагатай.

Гэвч эд хөрөнгө нэр алдрын шунал нь их бага хэмжээгээр гэмт

сэтгэлийг өөрт төрүүлж, ундран гарах байсан энергиэс хороодог.

Ийм гэлбэлзсэн сэтгэл урд байгаа ажилдаа бүрэн анхаарч

төвлөрөх эрч хүчийг сарниулдаг юм.

Хүн сул дорой амьтан болохоор түүнд хүсэл зоригийг нь

өдөөх сэдэл хэрэгтэй байдаг. Зөвхөн өөртөө биш бусдад ч эрхэм

сайн гэж хүлээн зөвшөөрөгдөхөөр зорилготой байх хэрэгтэй.

Хэн бүхэнд бахдан ярьж чадахуйц зорилготой байвал түгшүүр

зовнил гэлбэлзсэн сэтгэлээс ангижирч эрч хүч амтагдах болно.

Бизнесийн зорилго дээд зэргийн ёс суртахуунлаг байх ёстойн нэг

учир энд оршино.

Тухайн бизнесийн зорилго нь удирдагчийн

философийн тусгал байдаг. Ихэнх тохиолдолд байдгаараа

хичээвэл хэсэг хугацаанд амжилтад хүрэх боловч удирдагчийн

үзэл санаа гажууд бол бизнес яваандаа бүтэлгүйтэлд хүрнэ.

Амьдралын талаарх үзэл санаагаа ариусган

өндөр төвшинд байлгаж чадвал алдаагаа давтаж,

хүрсэн амжилтаа нураахгүй.

93


59. Авьяас чадвар зөвхөн таных биш

Удирдагчид зайлшгүй шаардлагатай чанарын талаар та

бодохдоо надад авьяас билэг, удирдах чадвар, гайхамшигтай

зан чанар байгаа учраас би удирдагч болох эрхтэй гэж санаж

байж болох юм. Гэвч энд ахиад нэг ойлгох зүйл байна.

Тэнгэр бурхан яагаад танд ийм удирдагч болох авьяас

заяасан юм болоо? Үүнд ямар нэг шалтгаан заавал байгаа.

Танд ийм авьяас заяах ёстой гэсэн жам ёс үгүй агаад хэн нэг

өөр хүнд ч заяаж болох байсан.

Анхнаасаа онцгой авьяастай төрдөг хүний тоо тодорхой

хувь хэмжээтэй байдаг гэж би боддог. Урлаг соёлын авьяастай

хүн байхад спортод авьяастай хүн ч байна. Хамт олноо аз

жаргалд хөтлөх харизматик (charismatic) хүн ч байна.

Хэрвээ танд ямар нэгэн авьяас чадвар заяасан бол

түүнийгээ зөвхөн өөрийнхөө төлөө ашиглах нь зүй бус юм. Энэ

дэлхийн төлөө, нийгэм хамт олныхоо төлөө ашиглах ёстой.

Жишээ нь танд удирдан зохион байгуулах авьяас заяасан

бол удирдагч болж үүргээ биелүүлэх ёстой. Авьяастай гээд

бардамнан ихэрхэж хэрхэвч болохгүй.

Байгалиас заяасан авьяасыг зөвхөн хувийн

өмч болгож хэрхэвч болохгүй. Харин ч даруухан

байж хамт олныхоо төлөө түүнийгээ зориулъя.

94


60. Нэр алдар зүгээр олдохгүй

Компани ямар байх ёстой талаар янз бүрийн үзэл байдаг.

Ямар зорилго өвөрлөх нь тухайн компанийн зорилтуудаас

шалтгаална. “Ямар компани болох вэ?” гэсэн асуулт чухал юм.

Тухайлбал салбартаа тэргүүлэгч болохыг зорьж байгаа бол

түүнд хүрэхийн тулд холын аянд гарахад бэлдэх хэрэгтэй.

Менежментэд нөлөөлдөг хүчин зүйлст нүдэнд харагдах

хэсэг болон харагдахгүй хэсэг гэж байдаг.

1. Нүдэнд харагдах хэсэгт нь үндсэн хөрөнгө, судалгаа

шинжилгээний хүчин чадал, тоног төхөөрөмж зэрэг

бодитоор хэмжиж болох зүйлс ордог.

2. Нүдэнд харагдахгүй хэсэгт нь удирдагч болон

ажилтнуудын бий болгодог компанийн уур амьсгал,

философи, санал санаачлаг зэрэг ордог.

Эдгээр хүчин зүйлс нь цогцоороо бий болсон үед

байгууллага эрхэм зорилгоо биелүүлэх боломжтой. Хэрвээ

салбартаа тэргүүлэгч болохоор зорьж буй бол тэргүүлэгч

компанийн философитой байх хэрэгтэй. Ингэснээр удирдагч

болон ажилтнуудад тавигдах шаардлага өндөрсөж тэр

хэмжээгээрээ ажилтнуудын ур чадвар хөгжиж байдаг. Өдөр

тутмын ажлын явуулахдаа тэрхүү өндөр шалгуур бүхий

философио баримталж ажиллах хэрэгтэй.

“Компаниа дэлхийн топ зэрэглэлийнх болгомоор

байна”, “Шилдэг компанид ажилламаар байна” гэж хүсэж

байгаа бол өөрийн зүгээс хичээж тийм хэмжээний хичээл

зүтгэл гаргах шаардлагатай.

Компанийн нэр хүнд зүгээр олдохгүй.

95


АСУУЛТ ХАРИУЛТ

Хүсэл эрмэлзэл амбицын тухай

Асуулт: Амбиц гэж чухам юу вэ?

Инамори: Удирдагч хүн юун түрүүнд бизнесийн маш

тодорхой зорилготой байх ёстой. Энэ нь амбиц буюу хөдөлшгүй

санаа зориг өвөрлөж өөрийнхөө болон компанийнхаа хүрэх

ёстой зорилгыг нүдэнд харагдтал дүрслэн байдгаар илэрнэ.

Чадварлаг удирдагч бизнесээ хэрхэн явуулах талаар толгойдоо

тов тодорхой төсөө зураглалтай байж, түүнийг цээжиндээ бат

хадгалж явдаг. Энэ төсөөллөө хурлын үеэр ч юм уу, хааяа нэг

санадаг бол хангалтгүй. Жинхэнэ амбиц гэдэг 24 цагийн турш

оюун бодлоос уяатай байдаг санаа зориг юм.

Асуулт: Сэдэл сайн байх юу гэсэн үг вэ?

Инамори: Япон хэлний “зэн” буюу сайн хэмээх үг нь

“сайн үйл”, “цэвэр ариун”, “нигүүлсэл” гэсэн утгатай хятад

үгнээс гаралтай нэлээд хийсвэр ойлголт бөгөөд Христос

шашны “Өөрийн хүсэж буй зүйлээ бусдад ч гэсэн хийж өгч

бай” гэсэн сургаалтай төстэй утгатай. Би энэ утгаар нь ашиглаж

байгаа юм. Тиймээс эхлээд орчин тойрныхоо хүмүүсээ аз

жаргалтай байлгахаас баяр баясгаланг олдог болоосой гэж би

хүсдэг. “Сайн”-ы эсрэг “Муу” нь агаад энэ нь атаа дайсагнал,

хилэн, хонзон зэрэг бэртэгч сэдлээр үйл ажиллагаа явуулахад

хүргэдэг хүчин зүйл.

Шинээр эхлүүлж байгаа бизнесээ “Энэ зөвхөн өөрийн

ашиг тусын төлөө юу? эсвэл бусад хүмүүс болон орон нутаг,

цаашлаад нийгэмд ашигтай юу” гэдгийг өөрөөсөө асуух

хэрэгтэй. Ашиг олно гэдэг муу үйл биш. Гэхдээ ашиг олж буй

үйлдэл тань таны түнш болон нийлүүлэгч компани, үйлчлүүлэгч

нарт хохирол учруулж байвал энэ нь сайн юм биш. Хэрвээ

бизнес тань сайн гэж хэлэхэд хэцүү байгаа бол дор хаяж хүн

хохироож байна уу үгүй юу гэдгээ нягтлаарай.

96


Асуулт: Удирдах чадвар гэдэг төрөлхийн авьяас уу?

Тийм биш бол сургуулилах замаар удирдагчийг өсгөн

торниулж болох уу?

Инамори: Төрөлхийн удирдагч гэж байдаг байх л даа.

Гэхдээ ихэнх тохиолдолд удирдагч сургуулилалтын дүнд бий

болдог. Би удирдлагын семинар явуулж ирсэн нь ийм замаар

олон шинэ удирдагчийг бий болгож болно гэж итгэсэн учраас

юм.

вэ?

Асуулт: Мөрөөдөл ба алсын хараа (vision) ялгаа юу

Инамори: Би энэ хоёр үгийг ижил утгаар хэрэглэдэг.

Эхлээд ямар нэг зүйлийг хийх мөрөөдөл “Идеал санаа” бий

болдог. Нэг мөрөөдлөө ухаад байвал тэрхүү мөрөөдөл улам

тодорч, нарийн жижиг зүйл нь хүртэл мэдэгдэж эцэстээ өнгөт

болж ирдэг. Энэ нь хэтийн дүр зураг юм. Ийм л үед би хэтийн

дүр зургаа биелүүлж чадахаа мэдэрдэг.

Асуулт: Жишээ хэлнэ үү?

Инамори: Надад ийм туршлага олон бий. Керамикийн

судалгаа хийж байх үед битүү хар манан дунд орчихсон юм

шиг үе их байсан. Гэсэн ч би өөрийн хүсэж буй төрлийн

керамикийг бий болгож чадна гэж итгэж байсан. “Ийм керамик

бий болгоё. Энэ нь тийм тийм шинж чанартай байх ёстой.

Үүнийг түүнтэй хольж зуураад зууханд хийж, ийм температурт

шатаавал болох ёстой” гэж сэтгэлийнхээ гүнээс итгэж байсан.

Яг хольж зуураад шатаагаад үзэхэд бодсоноос минь

өөр зүйл гарч ирэх тохиолдол зөндөө л байлаа. Гэвч нягтлаад

үзэхэд хаана бүтэлгүйтэж, хаана хяналт алдсанаа мэдэж авах

боломжтой болно. Тэгээд дараагийн дүр зураг улам тодорч,

бүрэн хяналтан дор туршилт явагдана. Миний амьдрал

мөрөөдлөө илүү тодорхой болгон туршилтаар давтаж, дүр

зургаа хөөн илэрхийлэх явцыг үргэлжлүүлсээр ирсэн юм.

Ингэж чадсан нь гал эрмэлзлийн ач тус байсан юм даа.

97


Асуулт: Энэ нь судалгааны ажлаас өөр тохиолдолд

ч гэсэн байдаг уу?

Инамори: Бизнес дээр ч мөн адил туршлага бий.

Хүчтэй эрмэлзэл намайг халааж, тийнхүү ажиллаж байхдаа

олон шинэ бизнесийг амжилтад хүргэх аргыг сурсан юм.

Ээлж дараалан бүтэлгүйтэх үед санаагаар унадаг. Ийм

үед хэчнээн гал эрмэлзлээ бадраая ч гэсэн энэ нь тун хэцүү.

Тухайн ажилдаа дургүй бол дахин эхлүүлье ч гэхгүй. Гэхдээ

мэдээж хийж үзэж байж л урагшилна шүү дээ.

Нөгөө талаар ямар ч сонирхолгүй байсан боловч аргагүйн

эрхэнд эхлүүлсэн ажилд улайрах үе бий. Ажил сонирхолтой

болбол та улам хичээнгүйлэн зүтгэх болно. Үүний үр дүнд та

тэрхүү ажлаа амжилттай дуусгах юм. Энэ нь газрын теннисээр

хичээллэхтэй адил. Нэг их сайн чадахгүй ч гэсэн дуртай бол

байнга дасгал хийнэ. Яваандаа улам сайжрах болно. Хэзээ нэг

цагт аварга ч болж болно шүү дээ.

Одоо хийж буй ажилдаа дуртай гэж өөртөө итгүүл.

Тэгвэл ажилдаа улам гаршина. Яваандаа гал эрмэлзэлтэй

болно. Ингэвэл амжилтад хүрэх баталгаатай боллоо гэсэн үг.

98


ҮНЭНЧ ЗАН

SINCERITY

“Бусад хүн байгаагийн ачаар

би мөн оршин байна”

Ингэж сэтгэх нь эв эе, энхтайванд хүрэх

хамгийн зөв зам юм.

99


Үнэнч зан нь хайр болон эв эеийг авчирна

• Бизнес, арилжаа наймааг явуулахад худалдагч,

худалдан авагч байх ёстой. Амжилттай бизнесийн

харилцаа гэдэг нь хоёр тал харилцан сэтгэл хангалуун

үлдэхийг хэлнэ. Үнэнч зан нь энэхүү хоёр талын сэтгэл

хангалуун байдлыг үүсгэх үндэс болдог.

• Хамтран ажиллагчаа сэтгэл хангалуун байлгая. Нэг

тал нь хожиж нөгөө нь хүндийг үүрч байдаг харилцаа

урт хугацаандаа бизнесийн амжилтад хүргэдэггүй.

Амжилтад хүрэх удирдагч үнэнч зан хийгээд харилцагч

хүндээ санаа тавих замаар эе эвийг бий болгож чаддаг

байх ёстой.

• Бизнест амжилт олохын тулд тамирчнаас ч илүү дайчин

чанар шаардагдана. Гэхдээ бизнесмен гэдэг зөвхөн

үүгээр хязгаарлагдахгүй агаад сэтгэлийнхээ гүнд үнэнч

зан, санаа тавих сэтгэл хийгээд зөөлөн чанартай байх

нь чухал. Дасгалжуулагч тэмцээнд ялахын тулд багийн

тамирчин тус бүрийг бүх хүчээ шавхахыг шаарддаг шиг

удирдагч ч гэсэн үнэнч шулуун аргаар багаа ялалтад

хөтлөх ёстой. Гэхдээ спортын тэмцээн шиг ялагч,

ялагдагчийг тодорхойлох бус бизнесийн ялалт нь эе

эвийг бий болгодог байх хэрэгтэй.

100


61. Сэтгэл сэтгэлээ дууддаг

Би хүний сэтгэлийг эрхэмлэн компаниа удирдахыг

хичээж ирсэн юм. Тодруулж хэлбэл, бат итгэл, сэтгэлээр

холбогдсон хамт олныг бүрдүүлэн үүнийгээ хадгалахыг зорьж

ирсэн гэсэн үг.

Хайрлуулахын тулд хайрлах хэрэгтэйн адил, зүрх

сэтгэлээрээ холбогдсон хүмүүсийн нягт харилцааг бий

болгохын тулд удирдагч сэтгэлээ ариун байлгаж, үнэнч, чин

сэтгэлтэй хүмүүсийг цуглуулах хэрэгтэй юм. Би удирдагчийн

хувьд хувиа хичээсэн зан чанарыг дарахыг туйлаас хичээдэг.

Ажилтнуудынхаа сэтгэлээ шингээж буй энэ компанийн төлөө

амь бие үл хайрлана гэсэн хатуу үзлээр хувийн сонирхол, эрх

ашгаа таягдан хаяхыг эрмэлздэг.

Хүний сэтгэл хэдий амархан хувьсаж өөрчлөгддөг ч

нөгөө талаар хүний сэтгэлийн хэлхээ шиг бат бөх бөгөөд итгэл

хүлээх зүйл энэ хорвоод үгүй юм.

Түүхийн хуудсыг эргүүлэн үзвэл бусдыг хайрлах хийгээд

хүний тусын тулд гэсэн сэтгэлээр бий болсон аугаа их амжилт

олон байдаг. Эсрэгээрээ сэтгэлийн хоосрол, ядуурал нь нэгдэн

нийлснийг салган бутаргаж олон хүнийг зовлонд унагасан

байдаг.

.

Сэтгэл сэтгэлээ дууддагийг бүү умарт.

101


62. Харилцагч, хэрэглэгчээс хүндэтгэл хүлээх

Бизнес хийх гэдэг нь итгэл хуримтлуулахыг хэлнэ. Бодит

байдал дээр бидэнд итгэдэг харилцагч, хэрэглэгч нэмэгдвэл

тэр хэрээр бизнесийн үйл ажиллагаа өргөжин тэлэх болно.

Гэвч би үүнээс илүү зүйл байдаг гэж боддог юм. Мэдээж

итгэл зайлшгүй шаардлагатай. Бид сайн барааг хямд үнээр,

заасан хугацаанд нь, чин сэтгэлээр харилцагч, хэрэглэгчид

хүргэснээр итгэл хүлээдэг. Гэхдээ худалдаж буй тал нь өндөр

ёс суртахуун, хүний хувьд сэтгэл татам байвал итгэлээс илүү

зүйлийг олж авна. Үйлчлүүлэгчийнхээ хүндэтгэлийг олно гэсэн

үг л дээ.

Би бизнесийн гол утга учир нь харилцагч, хэрэглэгчийнхээ

хүндлэлийг хүлээх гэж боддог юм. Харилцагч, хэрэглэгчээрээ

хүндлүүлбээс, жишээлбэл өөр компани илүү хямд үнэ санал

болгосон ч таны үйлчлүүлэгч үнэнч хэвээр үлдэнэ.

Ёс суртахуунтай байна гэдэг бол хямд үнэ, өндөр

чанар, цаг хугацааг баримтлахаас ч илүү утгыг агуулдаг. Хүн

аливаа ажлыг хийхдээ ёс суртахуунтай байх ёстой. Өөрөөр

хэлбэл байгаа байдлаараа хүний хүндлэлийг олох чанар юм.

Энэ чанарыг биедээ шингээснээр амжилт олж зорьсон үйлээ

бүтээж чадна.

Харилцагч, хэрэглэгчийнхээ хүндлэлийг

олох нь урт хугацааны амжилтыг авчирна.

102


63. Вектороо ижилсүүлэх

Бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа учраас тэр хэрээрээ

чөлөөтэй сэтгэж бодох нь мэдээжийн хэрэг юм. Байгууллагын

хувьд ч ажилтнууд нь бусдын санаа бодолд авталгүйгээр

өөрийнхөөрөө чөлөөтэй сэтгэн ажиллаж төгс зохистой байвал

туйлын сайн хэрэг.

Гэвч миний туршлагаас үзэхэд энэ нь бодит амьдрал

дээр ажилтнуудын хүчийг нэгтгэх боломжгүй болгон

байгууллага нурахад хүргэдэг. Учир нь хамт олныг бүрдүүлж

буй ажилтнуудын санаа бодол өөр өөр байваас нэгдмэл хүч

гаргаж чаддаггүй. Амжилтад хүрдэг компани нь хувь хүний

онцлог, хүний хувьд сурч хөгжихийг дэмжихийн зэрэгцээ

тэдний хүчийг компанийн зорьж буй чигт хандуулан нэгтгэх

аргыг мэддэг компанийг хэлнэ.

“Вектороо ижилсүүлэх” гэдэг нь нийтлэг нэг үнэлэмжтэй

байна гэсэн үг. Ажилтнууд компанийн оршин тогтнох утга

учир, компаниа хэрхэн хөгжүүлэх гэх мэт үндсэн философийн

талаар нэг ижил ойлголттой байснаар ажилтан бүр авьяас

чадвараа бүрэн дайчилж нэгдмэл нэг зорилго дор нэгдэж

чадна.

Сайн дурын болоод чөлөөт цагаа өнгөрөөх

клуб доторх үзэл бодлын үндсэн ялгаа нь тухайн

клуб эрч хүчтэй байгаагийн илэрхийлэл байж

болох юм. Гэвч эрхэм зорилго бүхий компанийн

хувьд ажилтнууд нь нэг ижил үнэлэмжийн үзэлтэй

байх зайлшгүй шаардлагатай.

103


64. Шийдвэр гаргах хэмжүүртэй бай

Хүн цаг ямагт шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Зөв

шийдвэр гаргахын тулд аливааг бодитоор хардаг, шударга

байх ёстой. Жишээлбэл эрдэмтэн хүн чухал хэмжилтийг

зөвхөн нүдээрээ хэмжилгүй шугам, микрометр болон бусад

хэмжилтийн аргыг ашигладаг. Үүнтэй адил үргэлж зөв шийдвэр

гаргахын тулд удирдагч хүнд шугамтай адил шийдвэр гаргах

хэмжүүр байх ёстой.

Гэвч удирдагч хүмүүсийн дотор ийм “шугам”-гүй хүмүүс

байдаг. Ийм хүн шийдвэр гаргах өөрийн гэсэн хэмжүүргүй

учир хэн нэгний шийдвэр, хүмүүсийн нийтлэг үзэл, өмнөх

туршлага, тогтсон заншил зэрэгт найдахад хүрдэг.

Мөн дур зоргоороо “шугам”-тай хүн ч байдаг. Энэ

тохиолдолд өөрийнх нь хувьд ашигтай юу үгүй юу гэсэн

хандлага л хэмжүүр нь болдог. Зөв шийдвэр гаргадаг болохын

тулд “шугам” тань болох үнэнч занг эрхэмлэсэн амьдралын

философийг баримтлагтун.

Хүний амьдрал шийдвэрүүдийн хуримтлалаас бүрдэнэ.

Тиймээс зөв шийдвэр гаргаж сурвал хүссэн амьдралаа бүтээх

боломжтой.

Зөв шийдвэр гаргадаг болохын тулд

“шугам” тань болох үнэнч занг эрхэмлэсэн

амьдралын философийг баримтлагтун.

Амьдралын философи гэдэг нь “Хүний ёсонд аль нь

зөв бэ” гэсэн асуултад үндэслэх ба энэ нь шударга, зөв тэгш

байх, зөөлөн сэтгэл, санаа тавих, эе эв, үнэнч зан зэргийг

агуулсан ойлголт юм. Ийм амьдралын философийг өдөр

тутмын шийдвэр гаргах шугамаа болгоё.

104


65. Төлөв даруу зан

Удирдагч хүн төлөв даруу байх ёстой. Эрх мэдэлд

хүрсэн хүн ёс суртахуунаар доройтож, бардам зантай болох

хандлагатай байдаг. Ийм удирдагчтай байгууллага хэсэг

хугацаанд амжилт олох боловч алс хэтдээ өсөж хөгжихгүй

нэг л мэдэхэд ажилтнууд нь хүртэл удирдагчтайгаа хамтран

ажиллахаа больсон байдаг.

Харамсалтай нь өнөөдрийн нийгэм улам бүр хувиа

хичээсэн шинжтэй болж байна. Сайн анхаарч байхгүй бол нэг

л мэдэхэд бидний шийдвэр гаргах хэмжүүр хүртэл нийгмийн

энэ хандлагыг дагаж мэдэх юм. Даруу чанараа алдвал үр

ашиггүй зөрчилд хүргэдэг.

“Бусад хүмүүн оршин буй учир би оршин байна” гэсэн

Японы эртнээс уламжлагдсан үзэл байдаг ба өөрийгөө нийтийн

нэг хэсэг гэдгийг ухамсарлах тухай юм. Энэ нь өнөөдөр ч гэсэн

хамт олны эе эвийг хадгалж хамтран ажиллах нөхцөлийг

бүрдүүлэх цорын ганц үзэл болж байна. Аливаа зүйл хоёр

талтай байдгийг ухамсарлаж тэрхүү талуудыг сайтар ялгаж

ойлгох хэрэгтэй.

Хувь заяагаа нэгтгэсэн хамт олны нэг хэсэг хэмээх

ухамсрыг төрүүлэхийн тулд удирдагч нь “ажилтнууд байгаа

учраас л би тэдний удирдагч болон оршин байна” хэмээсэн

даруу бодолтой байх ёстой.

Үргэлж даруу байдаг удирдагч л хамтран

ажиллах чадвартай хамт олныг цогцлоож,

тухайн хамт олныг эе эвтэй байлгаж, урт

хугацааны туршид амжилтад хүргэдэг.

105


66. Хоёр туйлыг хослуулах

Удирдагч хүн тэнцвэртэй байх ёстой.

Ажил хийх явцад чухал шийдвэр гаргах үе байнга

тохиодог. Бусад ажилтнууд хэчнээн эсэргүүцэж байсан ч

тууштай байж үл шантран төлөвлөснийхөө дагуу хэрэгжүүлэх

үе гардаг. Мөн жирийн ажилтныхаа үгийг даруухнаар хүлээн

авч, алдаагаа зөвшөөрч, төлөвлөгөөгөө өөрчлөх үе ч гарна.

Өөрөөр хэлбэл нарийн няхуур байх, өргөн уужим байх аль

аль нь хэрэгтэй. Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй тэг дунд нь

тээглэж байна гэсэн үг биш, Удирдагч хүний шийдвэр ихээхэн

хариуцлага дагуулдаг учир зүгээр нэг ая эв дагасан зан чанар

тохиромжгүй.

“Дээдийн ухаан гэдэг эсэргүүцэж буй хоёр үзэл бодлыг

сэтгэлдээ агуулан буй атлаа хэвийн ажиллаж чадах чадварыг

хэлнэ” гэж Америкийн зохиолч Ф.Скотт Фежеральд (F. Scott

Fitzgerald, 1896-1940) хэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл “Нулимс асгаруулан байж Ма Сүгийн

толгойг авав” гэсэн үг байдагчлан удирдагч хүн уяралт халуун

сэтгэлтэй нэгэн байхын зэрэгцээ заримдаа бас хүйтэн төмөр

мэт эрс хатуу байх шаардлага гардаг.

Нэгэн биед эсрэг хоёр туйлыг зэрэг агуулж

нөхцөл байдалд аль алийг нь тохируулан хэрэглэх

нь тэнцвэртэй удирдагчийн шинж юм.

106


67. Их хайрыг ухаарах нь

“Таныг харж байхад энгийн, амралтын, баярын өдөр

ялгалгүй өдөр бүр шөнө орой болтол ажиллаж, гэр бүлдээ

зориулах цаг гаргаж чадахгүй байх шиг. Ийм байхад эхнэр

хүүхдэд тань хэцүү биш үү” гэж надад хүмүүс олонтаа хэлдэг

юм. Гэхдээ би өөрийгөө гэр бүлээ гаргуунд нь гаргасан

гэж боддоггүй. Энэ нь өчүүхэн хайраар зөвхөн гэр бүл

болон өөрийгөө хамгаалах бус их хайраар ажилтнуудаа

аз жаргалтай болгох нь миний зорилт, эрхэм зорилго гэж

үздэгтэй холбоотой.

Гэхдээ би энэ хайрыг бусдад тулгая гэж боддоггүй. Учир

нь хүн өөрөө их хайр гэдгийг ухаарч нээх ёстой юм. Ингэж

ухаараагүй хүнд ийм хайрыг тулгавал “Компанидаа үнэнч

байя гэхээр гэр бүлээ гаргуунд гаргахаас аргагүй болох” гэсэн

сонголт хийхэд хүрнэ.

Ийм сонголтыг хийж гэр бүлээ хаяад ажлаа хийвэл

өөрийгөө зовоож ажил дээрээ амжилт гаргаж эс чадна.

Гэсэн ч би нүдээ нээн их хайрыг олон харж бусдын

төлөө баяртайгаар ажиллах хүн гарч ирэхийг хүсэн хүлээж

байдаг юм. Учир нь ийм их хайрыг ухаарсан удирдагч л

ажилтнуудаа аз жаргалтай болгодог гэж би итгэдэг.

Их хайр олон хүнд аз жаргал авчирна.

107


68. Том сайнаар хөтөл

Удирдагч хүн ажилтнуудаа хайрлан харилцаж байх

хэрэгтэй. Гэхдээ энэ нь тэднийг сохроор хайрла гэсэн үг биш.

“Өчүүхэн хайр”, (өчүүхэн сайн) бус “Их хайр” (том сайн)-аар

тэднийг сургаж хөгжүүлэх ёстой.

Жишээ нь эцэг эх нь хүүхдийг хэт эрхлүүлснээс хүүхэд

өөрөө юу ч хийж чадахаа байж том болохоороо амьдралдаа

алдах тохиолдол байдаг. Үүний эсрэг хатуу чанга эцэг эхийн

гар дор хүн болсон хүүхэд өөрийгөө хатуужуулах ухааныг сурч

сайн явах тохиолдол бий. Эхнийхийг нь өчүүхэн сайн, хоёр

дахийг нь том сайн хэмээж байгаа юм.

Ажлын талбар дээр янз бүрийн дарга байдаг.

Ажилтнуудынхаа үгийг сонсож чөлөөтэй ажиллах боломж

олгодог зөөлөн дарга байдаг. Мөн хатуу чанга дарга ч байдаг.

Гэхдээ өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй агаад

ажилтнуудаа зүгээр л аялдан дагалддаг дарга байх аваас энэ

нь алсдаа байгууллагад хортой. Зөөлөн удирдлагад ажилтнууд

дуртай байж болох ч энэ нь тэднийг сул дорой болгоно. Урт

хугацаанд нь авч үзвэл өмнө нь зорилго тавьж сахилга баттай

байлгаж хатуужуулж чаддаг чанга удирдагчтай ажилтнууд

илүү өсөж хөгждөг юм.

Өчүүхэн сайнаар ажилтнуудаа хөтөлдөг

удирдлага хормын төдийн нэр хүнд амжилтаас

өөр юу ч эс олно.

108


69. Санаа тавих сэтгэл нь итгэл авчирдаг

Удирдагч хүн идэвхтэй манлайлан ажиллаж

ажилтнууддаа үлгэр жишээ үзүүлбэл зохино. Мөн заримдаа

хойшоо эргэн харж ажилтнууд маань үнэхээр намайг дагаж

байна уу үгүй юу гэдгийг магадалж байхыг мартуузай. Удирдлага

дахь ажилтнуудаа дагуулахад зөвхөн тэдний итгэлийг олоод

зогсохгүй хүндлэлийг хүлээсэн байх шаардлагатай болдог. Ийм

хүндэтгэлийг бий болгох цорын ганц арга нь өөр хоорондоо

өдөр бүр чин сэтгэлээсээ харилцаж байхыг эрмэлзэж байх

явдал юм.

Ажилдаа дарагдаад завгүйгээс ажилтнуудтайгаа

нүүр тулж ажиллахыг умартвал нэг л мэдэхэд эрх мэдлээр

далайлгасан нэгэн болж мэдэх юм. Тиймээс боломж л гарвал

тэдэнтэйгээ харилцаж байхыг эрхэмлэгтүн. Хамт тухлан сууж

аяга кофе уух ч юм уу хажуугаар нь өнгөрөхдөө ажилд хандах

хандлагыг нь харж урмын үг хайрлах хэрэгтэй. Иймэрхүү бага

боловч санаа тавьж буй байдал нь ажилтнуудын сэтгэлд

хүрдэг. Тийнхүү сэтгэл шингэсэн харилцаа удаан хугацаанд

компани доторх нөхөрсөг уур амьсгалыг бий болгодог.

Удирдагч хүн гавьяатайг нь урамшуулж

буруутайг нь ухааруулагч байх ёстой. Гэхдээ

удирдагчийн хатуу чанга бүхний цаана ажилтнаа,

ажлаа гэх сэтгэл нуугдаж буйг харуулснаар

ажилтнууд түүнийг дагах бөлгөө.

109


70. Сэтгэл шингэсэн яриа

Уран ярьдаг хүн үгээр хоосон тоглочих гээд байдаг

талтай. Гоё яриад л хальт харахад сайхан сэтгэгдэл төрүүлэх

боловч анхааралтай сонсоход хөөсөн чихэр мэт ямар ч биегүй

зүйл ярьж байх нь олонтой. Торолгүй яривал хүнийг ятгаж

дөнгөнө гэж буруу төсөөлөлтэй явдаг хүн ч байна. Би бол

тийм юманд сэтгэл татам зүйл олж хардаггүй. Харин ч ийм

өнгөц хүнтэй ярих ч хүсэл төрдөггүй юм. Залуучууд иймэрхүү

өнгөц уран ярьдаг хүмүүсийг бүү дуурайгаасай. Ээрч түгдэрч

байвч сэтгэлийн гүнээс гарч буй үгээр яриасай гэж хүснэ.

Сонсож буй хүндээ ойлгуулах гэсэн хүслээ шингээн

өөрийн үгээр сэтгэлийн гүнээс ярихад хүнд хүрэх хүч нэмэгдэж

сэтгэлийг нь хөдөлгөдөг. Торолгүй уран ярихын хувьд

учир дутагдалтай байж болох ч үүнээс илүү арга гэж үгүй.

Хүнд өөрийгөө байгаагаар нь ойлгуулъя гэж бодож байвал

сэтгэлийн хөдлөлөө хуваалцагтун. Ярих чадвартаа эргэлзэлгүй

бүх мэдлэг оюунаа шингээн үнэн сэтгэлээсээ яригтун.

Үнэнч сэтгэл сонсогч болон ярилцагчийг холбоно.

110


71. Үе дамнан хорших нь

Удирдлагын тухай өөрийн философио ажилтнууддаа

хүргэхдээ нас, амьдрах орчин, амьдралын туршлага зэргээс

үүдсэн ойлголтын ялгааг арилгах хэрэгтэй болдог.

Ажилтнуудтайгаа насны хувьд ойролцоо байсан бол

олон адил талтай байх байсан юм гэж хүсэж байж болох

юм. Мөн амьдралын хэв маяг төстэй бол ижил байр байдалд

өөрийнхөө бодол санааг илүү сайнаар ойлгуулах байсан юм

гэж бодож байж бас болно. Гэвч бодит байдал дээр манай

ажилтнууд миний хүү баймаар үе мултарсан залуус байдаг.

Тэгээд ч удирдагч хүний үзэл бодол нь өөрийн үеийнхнийхээ

үнэлэмж уламжлалыг агуулсан байх тусам залуу хүмүүст

хүрдэггүй.

Залууст үзэл бодлоо хүргэхийн тулд удирдагч

хүний философид “Хүний хувьд аль нь зөв бэ” гэсэн

түгээмэл үнэн тулгуур зарчим байх ёстой. Ингэвэл

үе дамнаж залуу хүмүүстэй хамтран хоршиж чадна.

Залуучууд биеийн амрыг харж хүчээ дайчлан ажиллахгүй

байна гэж ахмад үеийнхэн халагладаг. Гэвч хүн гэдэг наснаасаа

үл хамааран цөм л мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй байдаг.

Орчин үеийн залуус ч гэсэн ажилдаа мөрөөдөлтэй

байж чадваас ямар ч хэцүү зүйл тулгарсан даваад гарна гэж

би итгэдэг. Ийм байр сууриас хандаж чадвал залуу хүн ч гэсэн

удирдагчийнхаа үзэл бодлыг ойлгоно гэж бодож байна.

АСУУЛТ ХАРИУЛТ

Үнэнч зангийн тухай

Асуулт: Яагаад үнэнч зан удирдагчид тавих гол

шалгуур болдог юм бэ?

Инамори: Үнэнч зан нь итгэлийг, итгэл нь хүндлэлийг

төрүүлдэг. Тэгээд хүндлэл нь группийг хөтлөн удирдах

111


боломжийг бий болгодог. Бид хүндлэл хүлээх гэдгийг

зөвхөн багшийн ажилтай хүмүүст хамааралтай мэтээр ойлгох

хандлагатай байдаг. Хүндлэл олж авах нь бизнес эрхэлж буй

хүмүүст ч хэрэгтэй гэдэг хачирхалтай сонсогдож мэдэх. Гэвч

олон хүнийг удирдаж хүн тус бүрийн чадварыг нээн гаргаж

өсгөн хүмүүжүүлье гэвэл удирдагч хүн ажилтнуудынхаа

хүндэтгэлийг хүлээсэн байх шаардлагатай. Удирдагчид үнэнч

зан санаа тавих сэтгэл байхгүй бол харилцан итгэлцэл хүндлэл

төрдөггүй юм.

Асуулт: Үйлчлүүлэгчээсээ итгэл төдийгүй хүндлэлийг

олж авах хэрэгтэй гэдэг нь юуны тулд вэ?

Инамори: Хүндлэл итгэл хоёр яахын аргагүй нягт

холбоотой. Гэхдээ илт ялгаатай ойлголт. Итгэл бол худалдаа

наймаанд салшгүй холбоотой үндсэн нөхцөл. Харин хүндлэл

бол илүү дээд төвшний ойлголт бөгөөд түүнийг олж авах нь

туйлын бэрх. Үйлчлэгчээсээ хүндлэл олж авбал бидний санал

хүсэлтийг тэд сонсож эхэлдэг. Одоо шаардлагатай байгаа

зүйлээ захиалах төдий бус үйлчлүүлэх өөрийнхөө төлөвлөж

буй ирээдүйн шинэ бүтээгдэхүүний тухай зөвлөн ярьдаг

болно. Жишээлбэл сэлбэг үйлдвэрлэдэг нэгэн компани байна

гэж бодъё. Хэрэв эндхийн үйлчлүүлэгч нь тус компанийг

чин сэтгэлээсээ хүндэлдэг бол өөрийн компани нь шинэ

бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр боллоо гэхэд бүр анхны зураг

төслийн үеэс эхлэн зөвлөн ярилцах биз ээ. Зураг төслийн

үе шатнаас нь эхлэн оролцох дизайн (design-in) дамжин тус

компанийн бүтээгдэхүүн нь шинэ бүтээгдэхүүнд ашиглагдах

амлалтыг олж энэ нь сэлбэг үйлдвэрлэдэг компанийн ирээдүйд

ч гэсэн өөрөө “Загварчлагдана” гэсэн үг. Энэ нь үйлчлүүлэгч

тус сэлбэг үйлдвэрлэдэг компанийн мэргэжлийн өндөр чадвар

хувь нэмэр хамгаас чухал нь удирдагчийнх нь хүн чанарыг

хүндэлж буйн үр дүн юм.

Асуулт: Өчүүхэн сайны жишээ хэлж өгнө үү.

Инамори: IBM-г үндэслэгч Томас Ватсон “Өвгөн ба

нүүдлийн шувууд”-ын тухай яриаг ажилчдадаа ярьж өгдөг

112


байсан юм. Нэг өвгөн дулаан орон руу нүүдэллэж буй шувууд

замдаа бууж амардаг нуурын эрэг дээр амьдарч байж л дээ.

Нэг жил их хүйтэрч шувууд идэх хоолгүй болж гэнэ. Өвгөн

тэднийг өрөвдөн өдөр бүр хооллодог болж гэнэ. Ингээд

жил бүр нууранд ирдэг шувууд нэмэгдсээр байж гэнэ. Цаг

хугацаа өнгөрөх тусам шувууд нүүдэллэхээ байж жилийн

турш өвгөний өгөөмөр сэтгэлд түшиглэн амьдрах болов. Гэтэл

нэгэн өвөл өвгөн нас баржээ. Үүний уршгаар өөрсдөө хоол

хайж чадахаа байсан хэдэн зуун шувуу өлбөрч үхсэн гэдэг.

Өвгөний энэ өгөөмөр сэтгэл өчүүхэн сайны жишээ мөн. Том

сайн байсан бол цөөхөн шувууг өлсгөлөнгөөс аврах гэсэн

сэтгэлд хөтлөгдөж олон шувууг өлбөрч үхүүлэхгүй байв.

Асуулт: Их хайр гэдэг гэр бүлээ гаргуунд гаргахад

хүргэх юм биш үү?

Инамори: Мэдээж хэрэг гэр бүлийнхний маань чин

сэтгэлийн дэмжлэг байгаагүй бол өнөөдрийн энэ ажлыг би

хийж хүчрэхгүй байсан билээ. Би ажлын төлөө гэр бүлээ

гаргуунд гаргахыг сайшаахгүй.

Гэхдээ компанийн удирдагч ажилтнууд төдийгүй тэдний

гэр бүлийнхний өмнө ч хариуцлага хүлээдэг.

Бусад аавууд орой зургаан цагт харьж ирээд

хүүхдүүдтэйгээ тоглож байхад би шөнө дөл болтол ажилладаг

байсан учир хүүхдүүд маань гомдоллодог байв. Цалингаараа

ажилладаг жирийн ажилтан байсан бол тогтсон цагт харьж

гэр бүлдээ цаг гаргаж болох боловч компани толгойлж буй

хүний гэр бүл гэдэг үүнээс шал өөр юм. Компанийн захирал

өөрийнхөө хүүхэд төдийгүй ажилтнуудынхаа, тэдний гэр

бүлийнхний эцэг бөгөөд энэ том гэр бүлийн санаа амар

амьдрах нөхцөлийг хангахын төлөө өндөр хариуцлагатай

ажиллах ёстой. Тиймээс хамтдаа цагийг өнгөрөөж чадахгүй

байгаа учраа хүүхдүүддээ тайлбарлан хэлж өгөх хэрэгтэй.

Хүүхэд балчир байхдаа үүнийг сайн ойлгохгүй байж болох ч

том болсон хойноо аавынхаа энэхүү их хайрыг ойлгох болно.

113


ЖИНХЭНЭ ХҮЧ

STRENGTH

Жинхэнэ хүч гэдэг бол зөв үйлийг

хийх дайчин чанар билээ.

114


Жинхэнэ хүч буюу эр зоригоор ажилтнуудыг чиглүүлэх

нь

• Жинхэнэ хүч нь эд баялаг хийгээд алдар нэр, хүч тамир

зэргээс үл хамааран зөв үйлийг бүтээх эр зоригтой

байхын нэр юм.

• Хэрэв удирдагч хүн өчүүхэн ч гэсэн хулчгар байдал

гаргавал ажилтнууд нь түүнийг нь тэр даруй мэдэрдэг.

Хуурамч зантай хулчгар удирдагч ажилтнуудынхаа

итгэлийг олж чаддаггүй.

115


72. Өөрийгөө золиослох зориг

Удирдагч хүн өөрийгөө бэлхнээ золиосолж чадах

зоригтой байх ёстой.

Ямар нэг үнэ цэнэтэй зүйлийг хамт олноороо бүтээхэд

маш их энерги шаарддаг. Тэрхүү энергийг бий болгоход

гарцаагүй шаардагдах төлөөсийг удирдагч хүн хамгийн

түрүүнд өөрийн биеэр төлж эхлэх нь зүйн хэрэг. Тийнхүү

өөрийгөө золиослоход бэлэн байдал нь ажилтнуудын итгэлийг

бататгадаг.

Жишээ нь удирдагч хүн өөрийн ажиллах орчныг

тохижуулахыг урьтал болгохоосоо өмнө ажилтнуудынхаа тав

тухыг хангасан орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл

өөрийнхөө эрх ашгийг золиослоод ч гэсэн үлгэрлэх хэрэгтэй

юм. Ийм зориггүйгээр аливаа сайжруулалт үр дүнд хүргэхгүй.

Удирдагч хүн өөрийгөө бөөцийлөөд байвал ажилтнууд

нь ч ялгаагүй хар толгойгоо бодож, хэн ч түүнийг хүндлэн

дагаж, удирдлагад нь ажиллахыг хүсэхээ болино. Өөрийгөө

золиосолж байж л тэднийхээ итгэл, хүндлэлийг хүлээж чадах

юм. Тэгсэн цагт ажилтнууд нь хамтын ажиллагаа, дүрэм

журмаа дээдлэн байгууллагынхаа хөгжилд хувь нэмэр оруулах

эрмэлзэлтэй болно.

Өөрийгөө золиослох гэдэг нь удирдагч

хүн дуртайяа төлөх ёстой төлөөс юм.

116


73. Ажлын байрны ёс зүйг хэвшүүлэх

Хамт олныг удирдах хүнээс дайчин чанар болон зөв

шударга шийдвэр гаргах чадвар шаардагддаг. Энэ нь ажлын

байрны ёс суртахууны талаар бусдадаа зөвхөн тайлбарлан

ярих төдий биш биеэрээ үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй болдгоос

урган гарна.

Хуурамч дүр эсгэсэн удирдагч бол хэн нэгний ёс бус

үйлдлийг өөгшүүлж, хамт олны дотор эмх замбараагүй

байдлын үрийг суулгаж байдаг. Түүнчлэн ажилтнуудынхаа

итгэл, хүндлэлийг алдаж, хамт олныг тэр аяар нь ёс суртахууны

доройтолд хөтөлж орхих нь бий.

Чадварлаг удирдагч үргэлжид зөвийг эрхэмлэх

эр зоригтой байдаг. Ямар нэг алдаа гаргавал түүнийгээ

шулуухан хүлээн зөвшөөрч, хамт олноосоо уучлал хүсээд

асуудлыг шийдэх зөв арга хэмжээ авч чаддаг. Хэзээ ч бусдад

бурууг тохох, алдаагаа булзааруулах, аргалаад өнгөрөх гэж

оролддоггүй.

Алхам бүр тань ажилтнуудын нүдэнд ил байдаг

гэдгийг мартаж болохгүй. Ажилтнуудаараа ямар нэг зүйлийг

хийлгэхийг хүсвэл эхлээд өөрөө үлгэрлэн үзүүлэх хэрэгтэй.

Ингэснээр бусад нь анзаарч суралцах боломжтой болно.

Удирдагчийн үйл хөдлөл, байгаа байдал, үзэл бодол

зэрэг нь сайн ч, муу ч бай зөвхөн тухайн хүнд нөлөөлөх зүйл

биш бөгөөд хамт олон даяар хуурай өвсөн дасах түймэр мэт

хурднаар тарах нөлөөтэй байдаг.

Хамт олон бол удирдагчийн хүн

чанарыг шууд тусгах толь юм.

117


74. Үг, үйлдэл хоёроо ижил байлгах

Орчин үеийн даяаршсан бизнесийн ертөнцөд аливаа

шийдвэр зөвхөн дотооддоо бус глобал өнцгөөс ч харсан

голч нуруутай байх шаардлагатай болж, удирдагч хүний

хариуцлага улам хүнд болж ирсэн. Гэвч өөрийгөө зоригтой

золиослох саруул ухаан үгүй бол гаргах шийдвэрүүд нь хувийн

эрх ашгийн төлөөх зүйл болж хувирна.

Хүн дотроо нэгийг бодоод гаднаа өөр юм ярихыг япон

хэлэнд “дотор санаа, гадна царай” гэдгээр илэрхийлдэг.

Удирдагч хүн ийм байж хэрхэвч болохгүй.

Түүнчлэн удирдагч хүн зөв үйл хийе гэж бодовч өөрийгөө

золиослох зориггүй бол ажилтнуудад тааламжгүй байдал

үүсгэж, өөрийн байгууллагад ашиггүй байх шийдвэрийг

гаргадаг. Ингэж бусдын үнэлгээнд баригдаж гаргасан шийдвэр

эцсийн дүнд өөрийн байгууллагад ч, нийгэмд ч сөрөг үр

дагавар авчирдаг.

Жинхэнэ удирдагчийг шаардлагатай үед

өөрийгөө дуртайяа золиослох сэтгэлтэй эсэхээр нь

хэмжиж болно.

118


75. Ирээдүйг бүтээх залуусын дүр

Америкийн тусгаар тогтнолын тунхаглал болон Японы

Мэйжи хувьсгалын үеийнх шиг нийгмийн их эргэлтийн цаг үед

эр зориг хийгээд өөртөө итгэх итгэлээр жигүүрлэн өөрчлөлт

шинэчлэлтэд зориг шулуудах залуус олноор төрөн гардаг.

Хувьсгал, өөрчлөлтийг гардан хийх залуусын хүч, энерги

түүхийн шинэ хуудсыг нээдэг.

Гэвч залуу хүн л гэхээр хариуцлагатай үүргийг гүйцэтгэх

онцгой эрх аяндаа олгогддог уу гэвэл тийм биш. Үе үеийн

удирдагчдын толгойд “Бидний дараах үеийг ямар залуус авч

явах бол?” гэсэн амаргүй асуулт эргэлдэж байдаг. Ажлын

байранд бид аливааг ойлгож, мэдрэх хурц хараатай, санал

бодлоо идэвхтэй илэрхийлдэг, амбицтай бөгөөд дээшээ байнга

шинэ санал дэвшүүлэхийг хичээдэг залуусыг ажиглан хайж

байдаг. Ийм ажилтнууд компанид өөрчлөлт шинэчлэлтийг

хийж чаддаг.

Ширээний ард суугч төдий биш, хүнлэг сэтгэлтэй нэгэн

байх хэрэгтэй. Түүнчлэн бусдыг анхаарч ойлгох өгөөмөр зан,

өөрийгөө золиослох ухамсартай байх нь чухал.

Энд хамгаас чухал нь сэтгэлийн тэнхээ, эр

зориг болон хүчтэй гал эрмэлзэл юм.

Эрхэм дээд зорилгын төлөө амь амьдралаа золиослох

сэтгэл зүрхний бэлтгэлгүй хүн бусдыг удирдан хөдөлгөж

чадахгүй бөгөөд томоохон үйл хэрэг, өөрчлөлт шинэчлэлтийн

тухай мөрөөдөөд ч нэмэргүй.

119


76. Бэлтгэлээ базаан хүчээ сорь

“Хүчээ сорих”, эсвэл “өөрчлөлт шинэчлэлт хийх” зэрэг

нь түгээмэл хэрэглэгддэг, сонсоход сайхан үгс боловч, үнэндээ

маш олон бэрхшээл, эрсдэл дагуулдаг, санаанд багтамгүй

хөдөлмөр, зориг тэвчээр шаарддаг хэцүү зүйлс юм.

Тийм учраас өөрчлөлт, шинэчлэлт хийхэд шаардагдах

бэлтгэлээ базаагаагүй цагт хүчээ сорих гэсэн үгийг дурсаад

ч хэрэггүй гэж бодож байна. Энэ нь бэрхшээлтэй тулгарахад

бэлэн байх дайчин чанар, урт хугацааны хүнд хөдөлмөрийг

давж гарах тэвчээр зэрэг бие болон сэтгэлийн бэлтгэлтэй

болж байж зориглон дуугарах эрхтэй болно.

Иймэрхүү бэлтгэлгүй хирнээ “хүчээ сорих” хэмээн

яригчдыг Японд “муйхарлагч” гэж нэрлэдэг.

Аливаа өөрчлөлт, шинэчлэлтийг хийж, шинэ зүйлд хүчээ

сорихын тулд энэ мэт сэтгэл зүйн бэлтгэл байхгүй бол болохгүй.

Нэмж хэлэхэд шинэ төсөл эхлүүлж, түүнийгээ амжилттай

хэрэгжүүлэхэд хангалттай хөрөнгийн чадварыг бүрдүүлж, эрүүл

ухаалгаар удирдах шаардлагатай. Аливаа зүйлийг шинэчилж

өөрчлөхийг хүсвэл ямар ч бэрхшээлд шантрахгүй итгэл, урам

зориг, өдөр тутмын уйгагүй оролдлого, түүнчлэн туршлагаар

олж авсан бодит чадвартай байх шаардлагатай юм.

Хүчээ сорьж, өөрчлөлт хийхийн тулд сэтгэл

санааны болоод хөрөнгө санхүүгийн бэлтгэлээ

базаасан байх хэрэгтэй.

120


77. Өөртөө хүндийг

Японд “ганц нимгэн банзны доор там бий” хэмээх

завьчны хуучин зүйр үг бий. Дөнгөж байгуулагдсан компанийн

ажилтнууд үүнтэй төстэй нөхцөлд байгаа юм. Харин компани

нь амжилт олж, томрохын хирээр найдвартай, хангалуун

байдлыг мэдээжийн зүйл гэж санах шинэ үеийн ажилтнууд

нэмэгдэнэ. Ажилтнуудын ажилд хандах хандлага, хүсэл

эрмэлзэл ч өөрчлөгдөөд ирдэг.

Тансаг сайхан хөлөг онгоцоор зорчигчдод “та нар

загасчны жижиг завиар явж байна, ердөө ганц банзны доор

там бий” гэж хэлээд нэмэргүй. Хэн ч түүнийг үнэн сэтгэлээсээ

сонсохгүй биз.

Бид ч анх компаниа байгуулаад удаагүй байх үедээ

усанд живэх байнгын түгшүүр доор бэрхшээлийг сөрөн

ажиллаж байлаа. Харин одоо орчин үеийн тоног төхөөрөмж,

хангалттай нөөц хөрөнгөтэй болжээ. Ийм найдвартай орчинд

өмнөх үеийн бидэнтэй адил аюулын мэдрэмж тээж ажиллана

гэдэг илүү дарамттай байх нь ойлгомжтой. Гэвч анхаарал

сэрэмжгүйгээр өнөөдрийн амжилтад хэзээ ч хүрэхгүй байсныг

санаж явууштай.

Өнөөдөр бидэнд хэрэгтэй зүйл бол байгаа байдалдаа

сэтгэл ханалгүй, хүрч болох оргил руу зогсолтгүй тэмүүлж,

өөрийгөө сорих сэтгэлийн тэнхээ, хичээе гэх санаа зоригтой

байх хэрэгтэй. Өөртөө ялагддаггүй хүн л ямар ч хүнд хэцүүг

даван туулж урагшаа зогсолтгүй зүтгэж чадна.

Өнөөгийн элбэг хангалуун цаг үед амжилтын

шинэ замыг нээхийн тулд өөрийгөө хязгаарт нь

хүртэл шахан дайчлах хүч зориг нэн чухал.

121


78. Бүхнээ зориулах нь

Жинхэнэ удирдагч гэж өөрийн бүхий л бие сэтгэл,

мэдлэг чадвар, оюун ухаанаа зориулан байгууллагыг удирдаж

буй хүнийг хэлдэг. Зөвхөн менежментийн онол, арга зүйгээр

толгойгоо дүүргэлээ гээд сайн удирдагч болохгүй.

Удирдагчийг үнэлэх үнэлэмж нь бие сэтгэлээ зориулж

ажилласан хугацаа, өөртөө үүрүүлж ухамсарлаж ирсэн

хариуцлага, өдөр бүр өөрийгөө золиослоход бэлэн явсан

сэтгэлийн хатаар хэмжигдэнэ.

Ийнхүү бүхнээ зориулан байж байгууллага удирдах нь

үнэндээ хүнд ажил юм. Өөртөө зориулах цаг бараг байхгүйн

зэрэгцээ нуруун дээр хэзээ ямагт хариуцлага үүрч байдгаас

бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч тэсэхэд бэрх

санагдах үе тохиолдож болно. Гэвч ийм шалгуурыг давж

туулахгүйгээр жинхэнэ удирдагч болж чадахгүй.

Өөрийгөө гагцхүү хөлсний ажилтан мэтээр сэтгэж,

хариуцлагыг бусдад даатгадаг нэгэн байхад ажилдаа өөриймсөг

хандаж, амиа өгөхөөс ч буцахгүй ажилтан бас байна.

Аливааг тэргүүлж буй хүн, тийм биш хүн

хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.

АСУУЛТ ХАРИУЛТ

Жинхэнэ хүчний тухай дайчин чанар-зүрх зориг

Асуулт: “Жинхэнэ хүч” гэдэг нь юу гэсэн утгатай

юм бол?

Инамори: Жинхэнэ хүч гэдгээр би удирдагч хүн

дайчин чанартай байх ёстой гэдэг утгыг илэрхийлсэн.

Ширүүн өрсөлдөөн бүхий бизнесийн ертөнцөд компанийн

ажилтнуудаас эхлээд үйлчлүүлэгчид, хувьцаа эзэмшигчид

гээд бүгд л удирдагчийн арга барил, ур чадварт ихээхэн итгэл

хүлээлгэсэн байдаг. Ийм нөхцөлд удирдагч хүн хулчгар зан,

буруу үйлдэл гаргаж хэрхэвч болохгүй.

122


Хулчгар удирдагч аливаа зүйлийг бодит байдлаас

илүүтэйгээр гоёж чимж харуулахыг хичээх нь олон. Жишээ нь

буцаасан бараанаас үүссэн алдагдлыг тайланд тусгалгүйгээр

борлуулалтын орлогыг өсгөж харуулах, найдваргүй авлагын

нөөцийг бүртгэлд бүрэн тусгахгүйгээр ашгаа тооцох гэх мэтийг

дурдаж болно.

Шүүмжлэлээс айх айдас нь компанийн бодит байдлыг

дарагдуулж байдаг. Ийм байдал гаргаж хэрхэвч болохгүй.

Ялангуяа бизнес урагшгүй байгаа үед хамт олноо зоригжуулан

үлгэрлэж чадах шийдэмгий удирдагчийг ажилтнууд хүсэж

байдаг юм.

Асуулт: Таны хүч хаанаас гардаг вэ?

Инамори: Миний дотор гүнзгий бат шингэсэн итгэл

үнэмшлээс л урган гарч байгаа болов уу. Өөртөө ийм төрлийн

хүч агуулсан хүн олон байдаг нь эргэлзээгүй. Зөв үйл, үзэл

бодлыг баримталж явах нь ихээхэн хүч шаарддаг. Харин

эсрэгээр өөрийнхөө үйлдэлд өчүүхэн ч атугай эргэлзэж ирвэл

тэр хүн зориг алдарч, хүч сулардаг.

Эмч нарын 99 хувь нь өөрийнхөө гэр бүлийг хүнд өвчин

тусч, ялангуяа томоохон мэс засал хийлгэх хэрэгтэй болсон

үед өөрөө эмчилгээ хийхээс татгалздаг гэж сонссон юм байна.

Үүнд олон шалтгаан байдаг байх. Магадгүй, ойр дотны хүндээ

мэс засал хийх үед эмчийн хувьд гар нь чөлөөтэй ажиллаж

өгөхгүй, сэтгэл хөдлөл давамгайлан алдаа гаргах вий гэж

эмээдэг байж мэднэ. Хувь хүний сэтгэл хөдлөл саад болох

учир өөртөө бус хамт ажилладаг эмчдээ найдсан нь дээр гэж

үздэг байх. Надад бол энэ нь хачирхалтай санагддаг. Үнэнхүү

зоригтой бөгөөд өөрийнхөө чадварт итгэлтэй бол эрхэм дотно

хүнээ өөр нэгэнд даатгах бус, бүх хүчээ төвлөрүүлэн хамгийн

сайн мэс заслыг өөрөө гардан хийх ёстой бишүү?

Жинхэнэ хүчний нууц бол аливаад өөрийн ашиг

сонирхол, сэтгэл хөдлөл гэх мэт хувь хүний үзлээр хандах

бус, бодитоор хандан итгэл үнэмшлээр зэвсэглэж, өөрийнхөө

чадалд итгэх явдал билээ.

123


Асуулт: Ерөнхий захирал та өөрөө юм уу, эсвэл

удирдлагын баг тань ажилтнуудынхаа төлөө өөрөө

өөрсдийгөө золиосолсон ямар нэг жишээг сонирхуулаач?

Инамори: Киосэра анх Америкийн Калифорни

мужийн Сан-Диего дахь үйлдвэрийн газрын засварын төсөл

эхлүүлж байх үед удирдлагын баг эхлээд үйлдвэрлэлийн

хэсэг, биеийн тамирын өрөө, цайны газар, ариун цэврийн

өрөө зэрэг ажилтнуудад хамгийн хэрэгцээтэй газруудыг засаж

шинэчилснээр ажлаа эхэлсэн юм. Удирдах ажилтнуудын

ажлын өрөөг хамгийн сүүлд засварласан.

Өөр нэг тодорхой жишээ гэвэл, Киосэра анх хувьцаагаа

биржид гаргах үед удирдлагууд өөрийн гар дээрх хувьцаагаа

худалдвал нэг шөнийн дотор хангалттай баяжих боломжтой

байсан ч бид хувьцаагаа худалдахгүй байх шийдвэр гаргаж,

оронд нь шинэ хувьцаа хэвлэсэн юм. Шинэ хувьцаагаар

орж ирсэн хөрөнгийн ачаар компанийн санхүү бэхжиж,

байгууллага маань хөл дээрээ бат зогссоноор ажилтнуудын

маань амьдрал баталгаажиж чадсан билээ.

Өөрийн жишээн дээр яривал хэдэн жилийн өмнө хойд

Америкийн нэгэн хотод хотын төвийг сэргээн хөгжүүлэх

зорилготой үл хөдлөх хөрөнгийн нэг төслийн тухай сонсогдож

байлаа. Тэндхийн Киосэрагийн салбарын захирал энэ төсөлд

хөрөнгө оруулъя хэмээн төв рүү саналаа ирүүлж байсан

боловч энэ нь компанийн хувьд хэтэрхий аз туршсан алхам

байсан учир компанийн хөрөнгийг тийш нь оруулахгүй байх

шийдвэр гаргасан юм. Гэвч уг төсөл нь орон нутгийн хөгжилд

ихээхэн хувь нэмэр оруулах төсөл байсан болохоор би хувийн

хөрөнгөөсөө санхүүжүүлэхээр болов.

Эцсийн дүнд мужийн хамгийн өндөр барилга, шинэ

худалдааны төв, орон сууцны барилгууд сүндэрлэсэн боловч

анх хаширлаж байснаар болж, би оруулсан хөрөнгөө

алдчихсан. Ямартай ч Киосэрагийн хөрөнгийг үрэн таран

хийлгүй өнгөрсөн юм.

124


Асуулт: Хамт олны эерэг уур амьсгалыг хадгалахыг

хичээдэг удирдагчид ажилтнуудын дунд нэр нүүр олсон

байх нь чухал биш гэж үү?

Инамори: Киосэра дэлхийн улс орнуудад салбараа

байгуулах үед би тэдгээрийг хариуцах удирдлагуудад тухайн

бүс нутгийн охин компанийн ажилтнууд өөрт тань таагүй

хандана гэдэгт сэтгэлийн бэлтгэлтэй байхыг сануулдаг байлаа.

Эцэг эхчүүд үр хүүхдээ гэсэн сэтгэлээр үглэж дуулж, загнаж

хатуурхдаг шиг ажилтнуудыг “их хайраар” хайрлана гэдэг

ер нь нэр хүндгүй зүйл шүү дээ. Хором бүр өөрчлөгдөн

даяаршиж буй нийгэмд хүчээ сорьё гэвэл нэр нүүр гэх мэт

хэлбэр хөөсөн зүйл ярьж байх зав байхгүй. Ямар ч үед сонор

сэрэмжтэй ажиллах хэрэгтэй байхад юуных нь жижиг сажиг

зүйлд толгойгоо өвтгөж явах.

Нэр сайтай байх, хамт олны эвсэг уур амьсгал гэдэгт

ямар ч холбоо байхгүй. Тахин шүтэгдсэн улс төрч ард олноо

дайнд хөтөлсөн түүх элбэг байдаг.

125


ИННОВАЦИ

INNOVATION

Дараагийн зорилт бол

одоогийн бидний хувьд яагаад ч

хүрч чадахгүй гэгдэх

тийм зүйл байх ёстой.

126


Ямагт шинийг илэрхийлэгтүн.

• Инноваци буюу бүтээлч өөрчлөлт гэдэг нь өчигдрөөс

өнөөдөр өнөөдрөөс маргааш гэхчлэн алхам тутамдаа

сайжирсан ажил бүтээхийг хэлнэ. Ялихгүй ажлыг ч яавал

сайжруулж болох тухай бүтээлчээр бодно гэсэн үг.

• Томоохон ололтууд нь анхнаасаа боловсронгуй

технологи, гэнэтийн аугаа нээлтээс бий болчихдоггүй.

Байгаа технологио сайжруулах урт хугацааны оролдлогын

үр жимс болон боловсордог.

• Бүтээлч сэтгэлгээтэй байж ажлын байранд байнгын

дэвшил гаргахад бүх ажилтныг татан оролцуулах

хэрэгтэй. Ажлын байрны цэвэрлэгээ мэт энгийн ажил ч

бай бүтээлчээр хандвал дэвшил гаргах боломж байдаг.

Логик сэтгэлгээ, бүтээлч сэтгэл түүнчлэн туршилтын

явц дахь алдааг засаж бэрхшээлийг давах тэвчээр нь

шинжлэх ухааны хөрс болж өгдөг.

• Инноваци хийх чанарыг нэг насныхаа дадал болгох

хэрэгтэй.

127


79. Удирдагч минь бүтээлч байгтун

Удирдагч хүн хэзээ ямагт бүтээлч байхыг эрмэлзэхийн

зэрэгцээ, ажилтнууддаа ч үргэлж шинийг эрэлхийлэн

бүтээлчээр хөгжих дадлыг суулгаж өгөх хэрэгтэй. Хамт олны

дотор бүтээлч сэтгэлгээг үргэлж сануулж, дэмжиж байхгүй

бол байгууллагын цаашдын тогтвортой хөгжлийн тухай яриад

ч хэрэггүй. Удирдагч хүн байгаа байдалдаа сэтгэл ханавал

бүгдээрээ назгайрч, энэ нь даамжирсаар бүтэлгүйтэлд хүргэх

вий. Ийм удирдагчтай байх нь хамт олны хувьд туйлын

харамсалтай зүйл.

Бүтээлч санаа нь оюун ухаанаа төвлөрүүлэн далд

ухамсраа ажиллуулж, байнга тунгаан бодох нүсэр хөдөлмөрийн

дундаас төрөн гардаг зүйл билээ. Зүгээр байхад гэнэт толгойд

орж ирсэн ч юмуу, санамсаргүй бодож олсон зүйлээс бий

болдог юм биш. Дотроо сайтар тунгаан бодохгүйгээр шинэ

санаа гэнэт толгойд харваж орж ирнэ гэж найдаж болохгүй.

Бүтээлч сэтгэл гэдэг нь үргэлж хүчтэй

мөрөөдөл тээн эрэлхийлж явахыг хэлдэг.

Удирдагч хүнд зорилгоо биелүүлэхийн төлөө хэзээ

ямагт толгойгоо ажиллуулж, бие сэтгэлээ зориулах хэрэг

гардаг. Амь тэмцэн тийчлэх адил оролдлогын дундаас л шинэ

зүйл бий болдог билээ.

128


80. Энгийнээр сэтгэх

Удирдагч хүн өдөр тутамдаа төрөл бүрийн асуудалтай

тулгардаг. Ихэнх тохиолдолд асуудал хүндэрсэн хойноо

удирдлагад хүрэх нь элбэг.

Үүнийг задлан шинжилж шийдвэрлэх арга замаа олох

хэрэгтэй ч, орооцолдсон утас шиг болсон эдгээр асуудалд

тодорхой шийдэл олох нь бараг боломжгүй байх нь олон.

Асуудлыг хүндэрсэн чигээр нь авч үзвэл шийдвэрлэж

чадахгүй. Утасны орооцолдоог тайлахтай адил утасны үзүүр

буюу уг асуудал гарсан шалтгааныг олох хэрэгтэй гэсэн үг.

Байгаа байдлаасаа алхам алхмаар эргэн харж, үзүүр хүртэл

нь дагаж үзэх хэрэгтэй. Тэгж байж хаанаас эхэлж төвөгтэй

болсныг мэдэж чадна.

Ихэнх тохиолдолд асуудал хүндрэхээсээ өмнө итгэхийн

аргагүй энгийн нөхцөл байдалд байсан байж таардаг. Тэрхүү

хялбар нөхцөл дээр тулгуурлан шийдвэрлэх аргаа олох учиртай.

Олонх хүн орооцолдсон чигээр нь шийдэх гэж оролддогоос

улам орооцолдуулан бүр ч төвөгтэй болгож сүүлдээ учир нь

олдохгүй зүйл болж хувиргах нь бий.

Амархан зүйлийг хүндээр хүлээж авдаг хүмүүс хэтэрхий

олон юм даа.

Үй олон үзэгдэл дундаас аливаа юмны

язгуур чанарыг олж харах чадвар нь байгууллагад

ч, технологийн судалгаанд ч тун чухал.

129


81. Энерги цацраах

Шинэ салбарт зоригтойгоор хүч сорихгүй бол компанийн

ч, нийгмийн ч ирээдүй бүрхэг, харанхуй болох аюултай.

Гэвч шинэ талбарт хүчээ үзнэ гэдэг нь технологийн

судалгаа ч бай, шинэ зах зээлийг бүтээхэд ч ялгаагүй үнэхээр

хэцүү зүйл юм. Урьд нь нүүр тулж үзээгүй саад бэрхшээлүүд

хүлээж байдаг. Түүнчлэн төсөөлөө ч үгүй хүнд хэцүүг үүрэх

хэрэг ч гарч мэднэ. Тэдгээрийг даван туулахын тулд асар их

энерги шаардана.

Ажилтнууддаа би том үйл хэргийг гүйцэлдүүлэхийн

төлөө бол “галзуурсан юм шиг л бай” гэж хэлж ирсэн. Бүхнийг

шатааж чадахуйц гал эрмэлзлээр хандах хэрэгтэй.

Шатсан гал эрмэлзэл, тууштай байдал нь давахгүй гэсэн

давааг давж, даахгүй гэсэн хүндийг үүрэх энергийн эх ундарга

болдог учиртай. Хүнд хэцүүг даван туулахад ийм энерги

шаардагдах бөгөөд галзуурсан мэт байдал гэж энергиэр

дүрэлзэн асахуйц гал эрмэлзэлтэй байхыг хэлж буй юм.

Хүнд бэрхийг даван гарахын тулд энергиэ

төвлөрүүлж, хүнд заяасан далд чадварыг

уудлан гаргах ёстой. Энэ л хүмүүсийг амжилт

өөд хөтлөн урагшлуулдаг билээ.

130


82. Сэтгэлийн хэмжээсээ өндөрсгөх

Хиронака Хэисүкэ багш (эдүгээ Ямагүчи их сургуулийн

захирал) математикийн нэг төвөгтэй бодлогыг хэмжээсийг

нь нэгээр нэмэгдүүлэх замаар хялбархан тайлж, Филдсийн

шагнал 10 хүртсэн юм. Тэрээр “Ээдрээтэй үзэгдэл нь энгийн

бодит байдлын тусгалаас хэтрэхгүй” хэмээн хэлсэн байдаг.

Жишээ болгож гэрлэн дохиогүй замын уулзварыг

төсөөлье. Тэнд дөрвөн талаас машинууд орж ирвэл бөөн

мөргөлдөөн болох нь гарцаагүй. Энэ үед хэмжээсийг нэгээр

нэмэгдүүлж, дээгүүр доогуур зөрөлдөн өнгөрөх гурван хэмжээст

уулзвар болгочихвол машинууд саадгүй зорчиж эхэлнэ.

Үүнийг чанх дээрээс нь ажиглавал хоёр хэмжээст хавтгайд

зүг бүрээс эрчээрээ орж ирэх машинууд юу юугүй мөргөлдөх

нь үү гэмээр харагдах боловч осолгүйгээр уулзварыг өнгөрч

чадна.

Хүний амьдрал ч, нийгэм ч тэр үнэхээр олон янз

бөгөөд ээдрээтэй зүйл юм. Ажил дээрх хүмүүсийн харилцаа,

хамаатнууд болон найз нөхдийн харилцаанд ч тэр төвөгтэй,

толгой өвтгөм асуудлууд байсаар л байдаг. Гэсэн ч иймэрхүү

байдал нь энгийн бодит байдал, эгэл үнэнээс хэтрэхгүй зүйл

юм. Эгэл үнэн гэдэг нь өөрийн зүрх сэтгэл юм. Бизнесийн

ертөнцөд ч тэр, шинжлэх ухааны ертөнцөд ч хэмжээсийг

өндөрсгөн харж чадаагүйгээс болж учир нь үл олдом төвөгтэй

үзэгдэлд толгойгоо гашилган зовох нь элбэг.

Төвөгтэй асуудлыг шийдэхийн тулд эхлээд

өөрийн сэтгэлийн хэмжээсийг нэгээр нэмж, юмс

үзэгдлийг харах хэрэгтэй.

10 Математикийн салбарт гаргасан амжилтыг үнэлж олгодог Олон улсын математикчдын

холбооны шагнал. «Математикийн салбар дахь Нобелийн шагнал» гэгддэг. Канадын

математикч Жон Чарльз Филдс (1863-1932)-ийн санаачилгаар үүсгэн байгуулагдсан. 1936

оноос хойш дөрвөн жил тутамд дөч хүртэлх насны математикчдыг шалгаруулан шагнаж

байна.

131


83. Бэрхшээлийн эгц урдаас сөрөхүй

Шинийг санаачлагч гэдэг нь даруу сэтгэл,

итгэл үнэмшилтэйгээр аливаа бэрхшээлийн

урдаас сөрөн зогсож чадах, шинийг нээн

хөгжүүлэгч хүн юм.

Шийдвэрлэх шаардлагатай асуудал ямар ч хэцүү

нөхцөлд байсан зугтаж болохгүй. Бэрхшээлийн өөдөөс сөрөх

хэрэгтэй.

Харин үүний тулд бачимдсан мэдрэмж чухал. Нөхцөл

байдлаас үл хамааран ард нь гарна гэж улайрах шаардлагатай.

Мөн хэвшмэл үзэл санаанд баригдалгүй бодитоор нөхцөл

байдлыг бүх талаас нь харах ёстой. Туйлширсан үзэл болон

бэртэгч сэтгэлээр аливаа зүйлийн үнэн дүр төрхийг мэдэж

чадахгүй билээ.

Түүнчлэн ямар ч байсан шаламгайлах ёстой хэмээн

тэвдэх сэтгэлд баригдавч нөхцөл байдлыг байгаагаар нь

нягтлан харах хандлагаа умартаж үл болно. Танд үнэхээр эгэл

зан, чармайлт байвал тухайн мөч хүртэл анзаараагүй зүйлээ

гэнэт олж харах болно. Тэрхүү нээлт нь яг л бурхан таны

мэлмийг нээж өгсөнтэй адил зүйл юм.

Жинхэнэ бүтээлч санаа нь бурхнаас арга зам зааж

өгөхийг хүсэхээс өөр аргагүй мэт бачимдсан байдал, эгэл зан,

чармайлтын үр дүнд бий болно. Үүний тулд аливаа асуудал,

бэрхшээлийн өөдөөс эгц тулан зогсох хэрэгтэй.

132


84. Гарааны цэгээ алдахгүй байх

Ууланд авирах үед гэнэт манан дунд орон эргэн тойрноо

харах боломжгүй болох аюул тохиолддог. Ийм үед замаасаа

төөрөн осолдохгүйн тулд гарааны цэгт буцан очоод дахин

авирч эхлэх хэрэгтэй болдог.

Энэ нь судалгааны хүндхэн салбарт хүчээ сорих болон

шинэ ажил хэргийг эхлэхэд адилхан сургамж болох зүйл юм.

Аливаа шинэ зүйлийг эхлэхэд олон удаа хана мөргөж,

мухардах тохиолдол байдаг. Энэ тохиолдолд тухайн асуудлыг

даван гарахад л гол анхаарлаа төвлөрүүлчих гээд байдаг.

Харин тэрхүү асуудлаа шийдлээ ч анхны зорилгоосоо бага

зэрэг хазайсан байдаг. Тухайн нөхцөл байдалтай зууралдан

түүнийг даваад явж байтал анхныхаа зорилгоосоо нэлээн

хазайчихсан байдаг.

Хүн олон бэрхшээл давсандаа сэтгэл хангалуун байж

болох ч анхны хүрэхээр зорьсон үр дүнгээсээ тэс өөрөөр

гарсан байдаг.

Тухайн байдалдаа л нийцсэн шийдвэр гаргаад

гарааны цэгээ мартсан үед иймэрхүү үр дүнд хүрдэг. Гарааны

цэгээ сайтар шүүн тунгааж, аливаа зүйлсийн язгуур чанарт

тулгуурласан шийдвэр гаргадаг байвал цоо шинэ салбарт ч

амжилт олж чадна.

133


85. Жинхэнэ бүтээл

“Шинэ нээлт гаргах үйл явц нь гүн ухааны салбарт

хамаарна. Тэр нь логиктойгоор батлагдсан үед шинжлэх ухаан

болно” хэмээн Танака Мичитаро багш (Киото их сургуулийн

хүндэт профессор) хэлж билээ. Энэ үгийг дуулаад миний

сэтгэл их хөдөлж байсан.

Тэрээр шинжлэх ухааны ертөнцөд хэдийнээ тодорхой

болсон ерөнхий мэдлэг болоод жинхэнэ бүтээлийн хооронд

асар их ялгаа байдаг бөгөөд энэ хоёрын хооронд гүүр

болж байдаг оюуны үйл ажиллагааг нээлт хэмээн нэрлэжээ.

Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны ерөнхий мэдлэгийг хэчнээн

хуримтлуулаад ч жинхэнэ бүтээлийг гаргаж чадахгүй гэж тэр

хэлсэн юм.

Галилей анх нарыг сансар огторгуйн төв хэмээн үзэж,

нар төвт системийн онолыг дэвшүүлсэн билээ. Дэлхий

төвт системийн онол ерөнхий мэдлэг байсан тухайн үед

Галилейн онол нь зүгээр л гүн ухааны ухагдахуунд тооцогдон

нийгэмд хавчигдаж байсан юм. Харин тэр өөрийн итгэл

үнэмшлээс ухарсангүй. Галилейн нар төвт системийн онол

хожим батлагдаж улмаар шинжлэх ухаан хэмээн хүлээн

зөвшөөрөгдсөн билээ.

Жинхэнэ бүтээл гэдэг нь одоо оршиж буй шинжлэх

ухааны мэдлэгийн хуримтлал бус гэнэт харвах онгодоос

төрнө. Энэхүү онгод нь гүн ухааныг бий болгоно. Харин энэ

гүн ухаан нь батлагдан хүмүүст хүлээн зөвшөөрөгдөж сая

шинжлэх ухаан болно.

Тогтонги үзэл болоод сохроор хүлээн

зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны ерөнхий

мэдлэгүүдийг харин ч үгүйсгэж байж жинхэнэ бүтээл

гардаг.

134


86. Жинхэнэ бие даасан байдал

Ямар нэг төсөл хэрэгжүүлэх үед зөв гэж бодсон

замаараа туйлбартай алхах нь хамгийн чухал гэж би боддог.

Санамсаргүй саад бэрхшээл тулгарлаа ч бууж өгөхгүй байх

хэрэгтэй. Үүнийг эрх чөлөөг хүсэмжлэгч сэтгэлийн үйл гэж

хэлж болно.

Бусдаас хараат бус хүн гэдгээр ихэнхдээ эцэг эхдээ

тэрсэлж, нийгмийн тогтолцоог эсэргүүцэн төр засгийн эсрэг

байж гагцхүү эцсээ хүртэл өөрийн хийе гэснээ хийдэг хүнийг

ойлгодог.

Гэвч бусдаас хараат бус байна гэдэг нь бие даасан,

хэн нэгнээс хамааралгүй байхыг хэлнэ. Амархан бууж өгөх

юмуу, эсвэл ойлгосон дүр үзүүлэхгүй байх явдал юм. Бусдад

найдахгүй байх нь эрх чөлөөтэй байна гэсэн үг. Бусдад биш

өөртөө найд.

Зөвхөн өөртөө найдсанаар үл найдах сэтгэл маань

үнэнхүү бүтээлч болдог. Аливаа уяа хүлээснээс чөлөөлөгдсөнөөр

итгэл үнэмшлийнхээ төлөө эцсээ хүртэл явж чадна. Иймэрхүү

чөлөөлөгдсөн сэтгэлгүйгээр бүтээлч чанар гарч ирэхгүй.

Бизнес, шинжлэх ухаан, урлагийн ертөнцөд

ч шинэчлэгч байя гэвэл чөлөөт сэтгэлгээ байж

гэмээ нь үнэнхүү амжилт гаргаж чадна.

135


87. Япон менежментийн чөмөг

Нэг хэсэг япон маягийн менежмент дэлхий нийтийн

анхаарлыг татсан билээ. Барууныханд Японы компанийн

ажилтнууд яагаад компанийнхаа төлөө үхэн хатан зүтгэдэг

юм бэ гэдэг нь тун ойлгомжгүй бөгөөд олон хүн Японд ямар

нэг шидтэй менежментийн систем байна гэж андуурч байсан

билээ.

Гэвч тийм биш юм. Японы ажилтнуудад үнэнчээр

ажиллахыг эрхэмлэх эртнээс уламжилж ирсэн үзэл санаа

шингэсэн байдаг юм. Японы компаниудын амжилтын үндэс нь

ийм үзэл санаатай ажилтнууд бүхий л чадлаараа ажилладагт

байгаа билээ.

Гэхдээ одоо арваадхан жил өнгөрмөгц элбэг хангалуун

цаг үед өссөн үеийнхэн маань ажлын байранд зонхилох болж,

хувь хүнийг эрхэмлэх үзэл санаа давамгайлж ирэх болов уу.

Тэр цагт хувь хүнийг дээдлэх үзэл санаа хэтэрч,

хүмүүсийн ажилд хандах сэтгэлгээ өөрчлөгдөн Японы олон

компани ухралтын байдалд орж ч болзошгүй.

Америкт ч бас Хьюлэт Пакард, Моторола шиг өөрийн

компанийн эрхэм зорилго, философио ажилтнууддаа

таниулахад анхаарч, хөгжиж дэвшсээр байгаа компаниуд

бий. Удирдагч хүн ажилтныхаа төрөлхийн идэвх зүтгэлтэй

чанар, уламжлалт үзэл санаанд найдаад байж болохгүй. Залуу

ажилтнууддаа компанийн философи болон ажил хийхийн

жинхэнэ утга учрыг зааж, тэднийг амьдралын зорилготой

болоход нь туслах хэрэгтэй.

Японы хувьцаат компаниудад ид шидтэй

менежмент гээд байх юм үгүй. Хүсэл эрмэлзэлтэй

ажилтнуудаас өөр зүйл үгүй билээ.

136


АСУУЛТ ХАРИУЛТ

Инновацын тухай

Асуулт: Та бүтээлч сэтгэлгээг идэвхийлэн сайшааж

байна. Тэгвэл судалгаа шинжилгээнд их мөнгө зарцуулах

боломжгүй, дөнгөж байгуулагдсан болон жижиг

компаниуд яавал зохилтой вэ?

Инамори: Тэр үед л харин бүтээлч оролдлого зайлшгүй

чухал байдаг.

Асуулт: Үүнийгээ бидэнд жишээгээр тайлбарлаж

өгнө үү?

Инамори: Киосэрагийн үндэс болсон Киото керамикийг

1959 онд байгуулсан юм. Бид тэр цагаас л өвөрмөц санаануудыг

хэрэгжүүлж, хагас дамжуулагчийн гэрээс эхлээд автомашины

хөдөлгүүрийн эд анги, керамик хутга зэрэг далд эрэлт байж

болох олон салбарт шинэ хэрэглээний судалгаа хийж ирлээ.

Хамгийн их амжилтад хүрсэн жишээ гэвэл интеграл хэлхээ

(LSI) 211 -ний керамик гэр болно. Нимгэн керамик хавтангуудын

хооронд электрод хавчуулан хийсэн ялтсыг ашиглан өндөр

чанартай керамик гэр үйлдвэрлэх нь тухайн үед гайхамшигтай

санаа байсан бөгөөд мэргэжилтнүүд боломжгүй зүйл гэж үзэж

байв. Тэгвэл тэр керамик гэр нь 1995 оны дөрөвдүгээр сарын

нэгний байдлаар манай компанид жилд 100 тэрбум иенийн

орлого оруулж байна.

Дараа нь тэр үед хагас дамжуулагчийн гэр хийхэд

ашиглаж байсан ялтас хийх технологио ашиглан керамик

халаагч хийх санаа төрсөн юм.

Өдгөө Киосэрагийн керамик халаагчийг өвөрмөц

шинэлэг бүтээгдэхүүн гэдгээр нь автомашины үйлдвэрлэл

болон бусад салбарт өргөн хэрэглэж байна. Түүнээс олох

орлого жилд долоон тэрбум иенд хүрээд байгаа.

11 Интеграл хэлхээ (Integrated Circuit) - Хүлээн авагч транзистор, эсэргүүцэл, дамжуулагч,

диод зэргийг гол хавтан дээр суулгасан электрон схем. 1959 онд зохион бүтээсэн. Хагас

дамжуулагчийн интеграл хэлхээ гэж ч нэрлэдэг.

137


Асуулт: Компанийн удирдагчийн хувьд шинэ

бүтээл, оновчтой санааг ямар хэлбэрээр дэмждэг вэ?

Инамори: Нэгдүгээрт, өчигдрөөс өнөөдрийг, өнөөдрөөс

маргаашийг сайжруулж явах хэрэгтэй гэж ажилтнууддаа

хэлдэг. Түүнийг бид кайзэн (сайжруулалт) гэж нэрлэдэг.

Хоёрдугаарт, компанийн удирдагчийн хувьд би

бусдадаа бүтээлч сэтгэлгээний үлгэр дууриал болохоор

ажиллах хэрэгтэй гэж боддог.

Гуравдугаарт, бүтээлч сэтгэлгээ, хичээл зүтгэлийг жилийн

365 хоног ч сулруулахгүй байхад анхаарлаа хандуулдаг.

Эцэст нь, компанийг агшин зуурт сайжруулчих шидэт

эм олъё гэх мэт бодлыг таягдан хаясан. Бүтээлч оролдлогуудаа

өдөр бүр шантралгүй үргэлжлүүлж, компаниа алхам алхмаар

өсгөж урагшлуулахаас илүү найдвартай арга үгүй.

Асуулт: Тов тодорхой алсын хараатай байх хэрэгтэй

гэж та их хэлдэг. Гэтэл бүтээлч оролдлого гэдэг маань

замгүй газраар алхахтай адил гэж бодвол тэр замгүй газарт

хэрхэн хэтийн дүр зургаа тодруулах вэ?

Инамори: Хувь хүнийхээ хувьд ямар нэг зорилгод

хүрэхийн тулд маш хүчтэй хүсэл тэмүүлэлтэй байж, түүндээ

төвлөрөх хэрэгтэй. Ингэвэл тэр зорилго тань далд ухамсарт

орж, тэнд загварчлагдан үр дүн нь урьдчилан харагдах болно.

Хэн ч байсан хамаагүй хүсэл тэмүүллийн галд шатаж байвал

ижил байх гэж бодож байна.

Хамгийн чухал нь одоо хэдий чинээ дутагдаж байгаагаас

үл хамааран мөрөөдлөө хэрэгжүүлэх чармайлтаа үргэлжлүүлэх

хэрэгтэй. Киосэраг үүсгэн байгуулж байсан үед төлөвлөгөөгөө

үргэлж засаж сайжруулан мөрөөдлөө бусадтай хуваалцаж,

эргэн дүгнэж, санаа оноогоо хуримтлуулж ирсэн. Daini Den

Den (КDDI)-г байгуулах үед ч яг л адилхан байсан юм.

138


Өнөөдөр КDDI нь тухайн үедээ цахилгаан холбооны

салбарт монополь байсан NTT-тэй хэрхэн өрсөлдөж, өсөж

хөгжсөн нь бусдад үлгэр жишээ болж байна.

Daini Den Den нь чадварлаг таван мэргэжилтнийг NTT-ээс

“урвуулснаар” түүхээ бичиж эхэлсэн юм. Долоо хоног болгоны

эцэст тэр таван хүнтэй Киосэрагийн хүлээн авалтын өргөө

болох “Варин-Ан”-д хоноглож, шинэ компанийг хэрхэн үүсгэн

байгуулж, амжилтад хүргэх талаар ярилцдаг байлаа. Үүнийг

бүтэн зургаан сарын турш амралтын өдөр бүр үргэлжлүүлсний

эцэст бидний хэтийн дүр зураг тодорхой болсон билээ.

Хэтийн дүр тов тодорхой болж, энэ бизнест ороход

боломжтой юм байна гэдэг нь ойлгомжтой болсон үед л би

Daini Den Den-ийг байгуулах шийдвэр гаргасан юм. Саад

бэрхшээл мундахгүй байсан ч бидэнд тодорхой дүр зураг

байсан болохоор түүнийг давж гарч чадсан юм. Эргэлзэх,

сандрах явдал огтхон ч байгаагүй. Харин ч энэ мөрөөдөл

маань заавал биелэх болно гэсэн итгэлтэй байсан билээ. Тэр

үеэс хойш 11 жил өнгөрсөн өнөөдөр (1995 оны дөрөвдүгээр

сарын 1-ний байдлаар) Daini Den Den охин компаниудаа

оролцуулаад 510 тэрбум иенийн орлого олж, татварын өмнөх

ашиг 69 тэрбум иен болтлоо өсөөд байна.

139


ӨӨДРӨГ ҮЗЭЛ

OPTIMISM

Өөдрөгөөр төсөөлж

Бодитоор төлөвлөж

Өөдрөгөөр хэрэгжүүлэх нь

140


Өөдрөг үзэл - Үргэлж зорьсондоо хүрэх тэмүүлэлтэй

байгтун

• Хүнд бэрхшээл тулгарсан үед өөдрөг байж, зорьсондоо

хүрэх итгэлтэй, хүсэл тэмүүллээ хадгалж байх нь чухал.

Зорилгодоо хүрэхийн тулд шантралгүй хөдөлмөрлөж,

цэвэр тунгалаг сэтгэлтэй байх хэрэгтэй. Сэтгэл хангалуун

бус байдал, өөнтөгч үзлийг зүрх сэтгэлээсээ таягдан хаягтун.

• Ямар ч нөхцөл байдалтай тулгарсан түүнийг сөрөн зогсох

дайчин чанар, хичээл зүтгэл, зориг тэмүүлэл зайлшгүй байх

ёстой. Үгүйсгэх хандлага, гутранги үзэл, шүүмжлэгчийн

байр сууринаас хандаж хэрхэвч болохгүй.

• Өөдрөг үзэл, эерэг хандлага нь амжилт авчирдаг гэж өөртөө

өдөр болгон хэлж сануулж байгаарай. Өөнтөгч, гутранги

үзэлтнүүдийн хувьд хичээл зүтгэл гарган амжилтад хүрэх

нь үнэхээр хэцүү. Хамгийн гол нь удирдагчийн хандлага

өөдрөг ч бай, гутранги ч бай хамтран ажиллагсдынхаа

хандлагад шууд нөлөөлж байдаг. Ингэвэл үйлчлүүлэгч,

харилцагчидтай, цаашлаад ажилтнууд өөр хоорондоо ч

сөрөг хандлагаар харилцдаг болдог.

141


88. Бизнес эхлэхдээ алсын хараатай байх нь

Би шинэ ажил, бизнес эхлүүлэхдээ амжилтад хүрэх

боловуу яах бол гэж эргэлзэж, түгшиж байсан удаагүй. Энэ

нь ямар ч саад бартаагүй шулуухан явна гэдэгт оргүй найдаж

байсан гэсэн үг биш. Үнэндээ алхам бүрд хана хэрэм тулгарна

гэдгийг урьдчилан тооцоолдог. Гэсэн ч өчүүхэн ч түгшүүр

өвөрлөдөггүй юм.

Яагаад вэ? Учир нь би тухайн бизнесийн амжилтад хүрэх

боломж болон амжилттай хэрэгжүүлэх процессын аль аль нь

тов тодорхой харагдсан цагт л тухайн бизнесийг эхэлдэгтэй

холбоотой.

Бидний явах замд ямар саад бэрхшээл хүлээж байгаа,

ямар замаар явбал түүнээс зайлсхийж, зорилгодоо хүрэх гэх

мэтийг бүгдийг нь сэтгэлдээ зурж чадах эсэх нь амжилтад

хүрэх нөхцөл юм. Анх эхэлж буй ажил ч гэсэн яг барьж авах

үед өмнө нь хийж үзсэн мэт сэтгэгдэл төрөхөөр болтол сайн

судалж мэдсэн байх ёстой.

Үүний тулд нойрон дундаа ч, сэрүүн байхдаа ч цаг

үргэлж зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэн бясалгаж байх

хэрэгтэй. Ганц ч эргэлзээ үлдээлгүй, учирч болох бүхий л

нөхцөл байдлыг нарийн тунгаана. Тод зураг болтол нь толгой

дотроо давтан давтан төсөөлөн бодно. Би бясалгаж буй зүйлээ

өнгөт зураг болж харагдтал нь үргэлжлүүлдэг.

Тов тодорхой дүр зураг нь амжилтад хүрэх

итгэл, нугаршгүй зүтгэлийн галыг асааж, бусдад

итгэл эрмэлзэл төрүүлэн амжилт өөд хөтөлдөг

юм.

142


89. Мөрөөдөлдөө согтох

Амжилтад хүрэхийн тулд мөрөөдөл өвөрлөж, түүндээ

согтох нь юунаас ч чухал.

Бизнес эрхлэхэд мөрөөдөлдөө хэт автаж болохгүй гэж

хэлүүлэх нь олонтаа. Яагаад гэвэл бизнест амжилт олоход

орлого, зардлын нарийн тооцоо, хашир төлөвлөлт зайлшгүй

хэрэгтэй байдаг. Ийнхүү сануулдаг учир нь мөрөөдөлдөө

согтвоос ухаан жолоогүй болчихно гэж болгоомжилж буй

хэрэг бизээ.

Гэвч бизнесээ эхлүүлэн явах замд саад бэрхшээл тулсан

ч шантралгүй амжилтад хүрэхийн тулд чухамхүү мөрөөдөл,

гал эрмэлзэл туйлаас чухал гэдэгт би итгэдэг юм.

Жишээлбэл, хэрэв би монополь байсан NTT-тэй хүч

сорьё хэмээн мөрөөдөлдөө согтоогүйсэн бол Daini Den Denийг

үүсгэн байгуулж чадахгүй байсан бизээ. Асар их хөрөнгө

оруулалт шаардсаны дээр хэн ч амжилтын баталгаа өгөхгүй

учир энгийн бодоход л хэтэрхий эрсдэлтэй, ухаангүй явдал

гэсэн дүгнэлтэд хүрэхээр байв.

Мөрөөдөлдөө согтсоноор түүнийг биелүүлэх

гал эрмэлзэл оргилно.

Мэдээж тухайн бизнесийг нэгэнт эхэлсэн бол

мөрөөдөлдөө үргэлж согтолгүй, эрүүл байдалдаа буцаж орох

хэрэгтэй. Гараанаас гарангуутаа бодитоор цэгнэж, учирч болох

эрсдэлээс зайлсхийж, бодит арга хэмжээг тунгаан бодож,

амжилтын төлөө ажиллах ёстой.

143


90. Алдаа гаргах эрх олгох нь

Нэгэн удаа америк сэтгүүлч надаас “Танай компани

ингэж амжилтад хүрсний нууц юу вэ?” хэмээн асууж билээ.

Нилээд бодсоны эцэст би “Олон учир шалтгааны нэг нь алдаа

гаргасан ч ажилтнаа зэмлэдэггүйд оршдог боловуу” гэж

хариулахад сэтгүүлч нэг л ойлгож өгөхгүй байсан учир дараах

байдлаар тайлбарлаж өгсөн юм.

Манайд компанийн төлөө зориглон хийсэн ажил

нь нурж, их хэмжээний алдагдал хүлээсэн ч ажилтнуудад

шийтгэл оноодоггүй. Тэрхүү оролдлого нь компани болон

ажилтнуудын төлөө гэсэн сэтгэлээс үүдсэн, үнэнч хийгээд

аминч бус чармайлтын үр дагавар байвал тухайн ажилтныг

шийтгэх ямар ч шалтгаан байхгүй.

Зарим тохиолдолд ажилтнууд маань нэг ажилд алдаа

гаргасан ч бид дахин боломж олгох явдал бий. Тэд үүнд

гайхдаг хэдий ч өмнө гаргасан алдаа нь түүнд олон зүйлийг

нягтлан суралцах боломж олгосон учраас дараагийн ажлаа

амжилттай хийнэ гэж итгэж байгаагийн илрэл юм.

Киосэра компанийн философи нь “Тэнгэрийг хүндэтгэж,

хүнийг хайрлах” зарчим юм. Энэхүү компанийн философид

тулгуурласан зөв зорилго, үнэнч сэтгэлээс үүдэлтэй үйлдэл

байвал бүх ажилтан маань алдаанаас эмээлгүй бүх чадлаа

дайчилж чаддаг.

Алдаа гаргах эрхийг олгосноор ажилтнууд

шинэ сорилт хийх, илүү их хүчин чармайлт гаргах

эр зоригийг олж авдаг юм.

144


91. Үйлдвэрлэл, урлаг хоёр ижилхэн

Аливаа үйлдвэрийн газарт ажлаа нэгэн хэмнэлээр

хийдэг ажилтан, бас тийм биш ажилтан байдаг. Хөдөлгөөн

нь жигд, цэмцгэрхэн, хийх юмандаа түүртэлгүй төвлөрч буй

хүний нэг үйлдэл нь дараагийн үйлдэлтэйгээ холбогдож, илүү

хөдөлгөөн огт байхгүй нь харахад урамтай.

Тэгвэл болхи удаан, эв хавгүй хөдөлж буй хүн ч байдаг.

Үйлдэл бүрдээ гацаад л хэрэгцээгүй байхад байрлалаа өөрчлөөд

л харахад хүртэл зовлонтой. Ийм хоёр хүнийг харьцуулахад

жигд цэмцгэрхэн ажиллаж буй хүний хөдөлмөрийн бүтээмж

өндөр, бас ядралгүй ажиллаж байгаа нь илт харагддаг.

Гольфоор жишээ аваад үзсэн ч дэлхийн шилдэг

гольфчид тус тусын онцлог бүхий зогсолт, цохилтын техниктэй.

Гэхдээ тэдний нийтлэг тал нь харахад л андашгүй, хөдөлгөөн

нь урсах мэт үзэсгэлэнтэй билээ. Энэ нь гольф төдийгүй бусад

спорт мөн бидний ажилд ч гэсэн хамаатай.

Хөдөлмөрийн бүтээмж, зохион байгуулалтыг

дээшлүүлэн дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн

үйлдвэрлэхээр тасралтгүй чармайвал бидний

хөдөлгөөн ч гэсэн хөндлөнгөөс ажихад үзэсгэлэнтэй

харагдахуйц төвшинд хүрэх болно.

145


92. Тогтсон үзэл, сэтгэлгээнээс ангижрах

Эдийн засаг огцом өөрчлөгдөж буй үед ашиг нь тогтмол

таван хувийн үзүүлэлттэй компаниуд байдаг.

Энэ нь тухайн компанийн удирдагч дундаж ашиг таван

хувь байдаг гээд бодчихсон учраас юм. Дундаж ашгийг ямар

ч байсан таван хувиас багагүй байлгах ёстой гэсэн хөдөлшгүй

бодолтойгоос тэр. Ашиг буурч эхлэхэд тэд энэ хатуу итгэл

үнэмшилдээ автан арга хэмжээ авдаг болохоор таван хувийн

ашиг хадгалагддаг.

Гэвч мэдээж ийм удирдагчтайгаар таван хувиас илүү

ашиг гаргаж үл чадна. Энэ нь сэтгэлзүйн нэгэн аюултай тал

юм. Энэ тохиолдолд байдлыг одоогоор нь хадгалж болох ч эрс

сайжруулж чадахгүй. Таван хувиас илүү байлгах боломжгүй

гэж өөрийн мэдэлгүй итгэчихсэн байдаг тул ашгаа 10, 15 хувь

болгон нэмэгдүүлэх бодол төрөхгүй.

Энэ нь өөрийн тогтонги үзэлд захирагдан зорилгоо

тодорхойлж байгаагаас болж байгаа юм. Урьдчилан тогтоосон

ашгийн хувьд хүрэхээрээ сэтгэл ханан түүнээсээ илүүд

тэмүүлэхээ больчихдог.

Тийм болохоор тогтонги үзэлд тулгуурлан бизнесээ

удирдаж болохгүй. Хайрцагт баригдалгүй эрх чөлөөтэй сэтгэж

чадвал бүтээлч сэтгэлгээ ундарч, өндөр ашиг олж болох билээ.

Удирдагч та хайрцагнаасаа гарч сэтгэснээр

тогтонги үзлийн хүлээснээс ангижирч чадна.

146


93. Сайн талаас нь харж заншицгаая

Зөв шийдвэр гаргахын тулд нөхцөл байдлыг зөв танин

мэдэх хэрэгтэй. Мэдээж хэлэх амархан, хийх хэцүү.

Үнэн гэдэг цорын ганц боловч түүнийг танин мэдэх нь

тухайн хүний харж буй өнцгөөс хамааран өөрчлөгддөг. Үзэгдэл

нь тухайн хүний сэтгэлийн шүүлтүүрээр дамжиж харагдах тул

ижил бодит үнэнийг сайнаар ч, муугаар ч тайлбарлаж болно.

Үүнтэй бид өдөр бүр тулгардаг.

Жишээлбэл, таны хажууд бүх хүчээ дайчлан ажиллаж

байгаа хүн байг. Тэр хүнийг ганц олдох амьдралдаа бусдаас

илүү ажиллаж, амьдралын төлөө зүтгэж буй хичээнгүй хүн гэж

үзвэл ажиллаж байгааг нь сайн гэж үнэлж болно.

Харин гэр бүл, эрүүл мэндээ хайхрахгүй, баяр баясгаланг

мэдэрдэггүй, ажлын хэнээтэн гэж үзвэл түүний ингэж ажиллаж

буйг муу гэж үнэлэх болно.

Үүний аль нэг нь зөв гэсэн хэрэг биш. Угаас хорвоо

гэдэг аливааг хялбархан ялгаж салгах боломжгүй учраас тэр

юм. Гэвч нэгэнт л хүн гэдэг субьектив үзэлд захирагддаг гэж

үзэх юм бол сайн, мууг ялгаж, аливааг сайн талаас нь харах

дадалтай болох ёстой гэж би боддог юм.

Үгүйсгэх үзэл нь хүнийг хөгжүүлдэггүй,

бас асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй. Харин

эерэг хандлагад үндэслэсэн ухамсар, шийдвэр

нь сайн үр дүн авчирдаг.

147


94. Өөдрөгөөр төсөөлөхүй

Өөдрөгөөр төсөөлж, бодитоор төлөвлөж,

өөдрөгөөр хэрэгжүүлэх нь.

Шинэ бүтээгдэхүүн, технологийг бий болгох, шинэ зах

зээл нээх зэрэг шинэ зүйлийг хийж, амжилтад хүргэдэг хүмүүс

өөдрөгөөр төсөөлдөг болов уу гэж боддог.

Шинэ зүйл хийж эхлэхэд юутай ч хийж бүтээнэ, эцсийг

нь үзнэ, амжилтад хүрнэ гэсэн мөрөөдөл, гал эрмэлзэлтэй

байх нь тун чухал. Зорилгоо өөдрөгөөр тодорхойлох хэрэгтэй.

Тэнгэр бурхан хүн төрөлхтөнд эцэс төгсгөлгүй бололцоо

олгосон гэдэгт эхлээд итгэ. “Би чадна” гэж өөртөө давтан

хэлж, өөртөө итгэцгээе.

Харин төлөвлөх үедээ бодитоор харах хэрэгтэй.

Эрсдэлээ тооцоолж, ямар асуудал тулгарч болох вэ гэдгийг

судалж, хэрэв тийм асуудал гарвал яах вэ гэдгээ бодож

төлөвлөх хэрэгтэй. Тэгээд энэхүү эрсдэлийнхээ эсрэг авах

арга хэмжээгээ төлөвлөсний дараа өөдрөгөөр хэрэгжүүлэх

нь чухал. Хэрэгжүүлэх шатандаа гутранги бодолтой байваас

амжилт өөд зоригтой дайрч чадахгүй нь тодорхой.

Өөдрөгөөс гутранги, дахин өөдрөг хэмээн сэтгэлгээний

“араагаа сольж” байх хэрэгтэй юм.

АСУУЛТ ХАРИУЛТ

Өөдрөг үзлийн тухай

Асуулт: Бизнес нь санаснаар урагшлахгүй

бэрхшээлтэй тулгарах үед удирдагч хүн яавал өөдрөг

байж чадах вэ?

Инамори: Удирдагч хүн ямар ч үед өөдрөг, ирээдүйдээ

итгэлтэй байх ёстой. Эдийн засаг хямарч, компани доторх уур

амьсгал доройтох хандлагатай болсон үед удирдагч хүний

өөдрөг үзэл хэрэг болно. Үүний тулд мөрөөдлөө биелүүлнэ

гэдэгтээ итгэж, түүнийгээ ажилтнуудтайгаа хуваалцах хэрэгтэй.

148


Хүнд хэцүү байдалд орсон ч бодит байдлыг олж харж, түүнд

хамгийн тохирсон арга хэмжээ авах нь чухал. Эдийн засаг

байнга өсөж, уруудаж байдаг учир эдийн засгийн сэргэлтэд

найдсан өөдрөг удирдагч нь аливаа бүхэн улам л доройтож

дордоно гэсэн гутранги удирдагчаас илүүтэйгээр хамт олноо

зөв чиглэлд залж чадна.

Асуулт: Өөдрөг үзлийн тухай ойлголтыг өдөр

тутмын амьдралд ч бас ашиглаж болох уу?

Инамори: Надад гүн сэтгэгдэл төрүүлсэн Роберт Шюллер

гэдэг зохиолчийн “Амжилтад төгсгөл үгүй, алдаа бол эцсийн

үр дүн биш” хэмээх бүтээлд “Амьдралдаа өөдрөг үзэл, эерэг

хандлага баримтлах нь хүн гэдэг утгаараа аугаа амьдралыг

өнгөрүүлэх хамгийн чухал урьдчилсан нөхцөл болдог” гэж

бичсэн байдаг. Би ч үүнтэй санал нэг байна. Өөрийн найдаж

байсан зүгт амьдрал чиглэнэ гэж итгэх нь тун чухал.

Асуулт: “Өөдрөгөөр төсөөлж, бодитоор төлөвлөж,

өөдрөгөөр хэрэгжүүлэх” гэдэг энэ номлолыг Киосэрад

яаж хэрэгжүүлдэг вэ?

Инамори: Өөдрөгөөр төсөөлөхийн тулд компанийн

удирдлага, ажилтнууд оролцсон энгийн уур амьсгал бүхий

уулзалт болох компа 12 -г зохиодог уламжлалтай. Компа гэдэг нь

companion буюу нөхөр, түнш гэсэн үгээс гаралтай учраас, найз

нөхдийн нөхөрсөг харилцаагаа зузаатгаж, цагийг хөгжилтэй

өнгөрөөх талбар хэдий ч нөгөө утгаараа энэ нь сургалтын

талбар юм. Мөн чөлөөтэйгөөр үзэл бодлоо солилцон, бие

биеийнхээ мөрөөдлийг ярилцан хамтран сэтгэх чөлөөт уулзалт

юм.

Би ийм компад оролцож, шинэ санааны тухай мэтгэлцэн,

хүний санаанд оромгүй зүйл мөрөөдөн ярих дуртай. Нэг

мөрөөдлөөс нөгөө мөрөөдлийг ургуулан удалгүй компад

оролцож буй бүх хүн энэхүү бодолд умбаж орхино. Ийнхүү

олон янзын том том санаа энэхүү өөдрөг уур амьсгалын үед

бий болдог.

12 Компа - Энгийн нөхөрсөг уур амьсгалд ууж идэнгээ ажлаа ярьж суудаг уулзалт.

149


Үнэндээ ийм процесс дундаас үнэ цэнэтэй, биелүүлэх

боломжтой хэтийн дүр зураг санаанд буудаг юм. Олон төсөл

ийм өөдрөг уур амьсгал дундаас анх мэндэлсэн билээ.

Харин шинэ төсөл барьж авахаар шийдвэл ямар нэг

эрсдэл үүсэхээс сэргийлж, бүх талын арга хэмжээ авч, бүх

алхмаа маш нарийн тооцсон төлөвлөгөө зохиож, хашир

хянамгай боловсруулдаг. Үүний дараа төслөө компани дотроо

тойруулан танилцуулах бөгөөд бүх хэлтэс, нэгжид нарийвчлан

магадалж, санал бодлоо нэмэрлэн, эцэст нь шийдвэр

гаргагчийн ширээн дээр очдог.

Уг төсөлд хариуцагчийн чадвараас гадна хамгийн чухал

нь гал эрмэлзэл тусгалаа олсон байдаг. Энэ төсөл, төлөвлөгөө

нь компанийн үнэт нөөцийг зориулахад тохирсон бөгөөд үнэ

цэнэтэй байх ёстой.

Гэхдээ тухайн төлөвлөгөө хэчнээн сайн байсан ч түүнийг

хариуцаж удирдан амжилт өөд хөтлөх чадвартай ажилтнууд

байхгүй бол зөвшөөрөл олгодоггүй.

Харин удирдлагаас зөвшөөрсөн тохиолдолд жилийн

мастер төлөвлөгөө, түүнчлэн сарын төлөвлөгөө болгон

нарийвчилдаг. Тэр үед би ажилтнууддаа “Өөдрөг, зоригтой

бай, гэхдээ хариуцлагаа бүү март”, “Бахархлаа бүү гээ. Тэгээд

хэрэгжүүл” хэмээн хэлдэг.

Дараа нь менежментийн хуралд нэгжүүд мастер

төлөвлөгөөгөө танилцуулах бөгөөд өөдрөг биш төлөвлөгөө

нь бодит бус төлөвлөгөөтэй адил шүүмжлэл хүртдэг юм.

Асуулт: Киосэрад чухам яаж компа хийдэг уламжлал

тогтсон юм бэ?

Инамори: Ажилтнуудынхаа сэтгэл санааг улам сайн

ойлгох, миний үзэл бодлыг бусад маань ойлгох хэрэгтэй юм

байна гэж бодсон үедээ тэдэнтэйгээ чөлөөтэй ярилцдаг байлаа.

Алсын хараа, хүсэл тэмүүллээ тэдэнтэй хуваалцаж, тэрхүү дүр

зураг маань Киосэра болон нийгмийн хөгжилд оруулах хувь

150


нэмрийг ойлгуулахыг зорьж ирсэн юм. Яриандаа халаад цаг

хугацааг мартах тохиолдол олонтаа байсан ч хамтдаа караокэд

дуулж, чөлөөтэй нөхцөл байдалд үзэл бодлоо солилцож

байлаа. Боломж бүрийг алдалгүй тэдэнтэй ойртон танилцъя,

гал эрмэлзлийг нь бадраая хэмээн боддог байв. Компани

маань томорсон ч би ажилтнуудынхаа урмыг сэргээхийн тулд

энэ аргаа үргэлжлүүлэн хэрэглэж, компа хэмээн нэрийддэг

болсон юм.

151


ХЭЗЭЭ Ч БУУЖ ӨГӨХГҮЙ

NEVER GIVE UP

Хүсэл зоригоор жигүүрлэж,

нэг л өдөр биелэх болно гэж

үнэн зүрхнээсээ итгэж явбал

хүнд бэрхшээлийг давж

зорьсондоо хүрэх арга зам

танд заавал олдох болно.

152


Хэзээ ч бууж өгөхгүй - байдаг чадлаараа зүтгэнэ.

• Өдөр бүр хийж байгаа ажил нь эгэл жирийн, нарийн

төвөгтэй байсан ч хийж буй ажлаа алхам алхмаар

урагшлуулж, цөхрөлтгүй хичээн зүтгэх санаа зоригтой

эсэхээс тухайн хүний амжилтад хүрч чадах эсэх бүрэн

хамаарна.

• Санаанд багтамгүй том зорилго тавих хэрэгтэй. Хэтэрхий

өндөр зорилго тавилаа ч өдөр тутмын энгийн хурдаар

бол түүнд хэзээ ч хүрч чадахгүй гэж бодох хүн байж

магадгүй. Гэвч тэрхүү эгэл жирийн боловч тасралтгүй

хичээл зүтгэл эцсийн үр дүндээ аугаа их үйлс бүтээлийг

төрүүлдэг.

• Их үйлс нь, нэгэн жигд уйтгартай мэт санагдах өдөр

тутмын ажлын хуримтлал, дусал дуслын үр дүн

байдгийг мартуузай. Амжилтад хүрэх хялбар зам гэж

ер нь байхгүй.

• Зүрх сэтгэлдээ хатуу итгэл үнэмшилтэй яв. Эхэлсэн ажил

нурах нь бүтэлгүйтэл биш. Харин эхлүүлсэн хирнээ өөрөө

үргэлжлүүлэхээс шантарч, бууж өгөх нь бүтэлгүйтэл юм.

153


95. Санаа зоригоо хурцлах нь

Санаа зориг буюу амбицыг итгэл

үнэмшил болтол хурцалъя.

Бид нөхцөл байдлынхаа боол байж болохгүй. “Ингэе,

тэгье” гэж бодовч нийгмийн уур амьсгал, эдийн засгийн

нөхцөл байдал зэргээс үүдэн санаагаа бүтэхгүй юм байна гээд

амархан буугаад өгөх хүмүүс байдаг. Нөхцөл байдлаа таньж

мэдсэнээр тулгарч болзошгүй саад бэрхшээлээс болж бүтэхгүй

гэдэг дүгнэлтэд хүрэх хандлагатай байдаг.

Хэрэв санаа зоригоо чанд хадгалж, мөрөөдлөөсөө

ухрахгүй байж чадвал яаж ийгээд болгоё, илүү сайн арга

олъё гэж үргэлжлүүлэн бодож арга зам хайх боломж хэвээр

үлдэнэ. Чин сэтгэлээсээ хүсэж тэмүүлснээр далд ухамсар унтаж

байх үед ч ямар нэг гарцыг өөрөө хайж эхэлдэг. Ийм байдал

дундаас өөрөө ч итгэмгүй арга замыг олж чаддаг билээ.

Нөхцөл байдлын боол болбоос сөрөг тал нь л нүдэнд

тод харагдах бөгөөд хүсэл мөрөөдөл замхран одно. Харин

чин хүсэл зоригтой хүн бол дэмий дүгнэж цэцэрхэж суулгүй,

асуудлыг шийдэх бүтээлч арга барил, хөдөлмөрч оролдлогыг

эхлүүлж, санасандаа хүртлээ бууж өгдөггүй.

Тавьсан зорилгодоо алхам алхмаар урагшилдаг хүн,

шантрамтгай хүн болон залхууран назгайрсаар насыг барах

хүмүүс хоорондын гол ялгаа нь зөвхөн тэдний санаа зоригийн

хүчээр хэмжигддэг.

154


96. Өөрийн боломжийг эцэс төгсгөлгүй уудлах

“Хаа нэгтээ гоё санаа байхгүй байгаа?” гэж бусдаас

хайх хүн олон бий. Харин би өөрөөсөө хайдаг. Өөрийн

хийж байгаа ажлаасаа боломжийг тасралтгүй хайж, бага

багаар сайжруулсаар нэг мэдэхэд санаанд ч багтамгүй том

өөрчлөлтөд хүрнэ.

Амжилтад хүрэх хүртэл саад бэрхшээл, үйл явцыг

мэдэхгүй, зөвхөн эцсийн үр дүнг өнгөц харсан хүн намайг

бараг далдыг харах билгийн нүдтэй мэтээр дүгнэдэг. Мэдээж

тийм гоц авьяас надад заяагаагүй.

Хэрэв тэрхүү билгийн нүд надад үнэхээр байдаг гэвэл

тийм увдис зөвхөн надад биш, шинэ боломжийг үнэн голоосоо

эрж хайж явдаг хүн болгонд заяасан гэж хэлж болно. Үүнийг

билгийн нүд гэхээс “алсын хараа” гэвэл илүү оновчтой байх.

Саад бэрхшээлийг ажралгүй туулахад алсын хараатай

байх нь тун чухал. Алсын хараа гэдэг гаднаас олдох зүйл бус

өөрийн ур чадвар, амьдралын ухаанаа дайчлан боломжит

бүх хувилбарыг хайж судлах явцад бага багаар бүрэлдэж бий

болдог зүйл юм.

Ямар ч цаг үе нөхцөл байдалд, аливаа

шинэчлэлд хүрэх цорын ганц зөв зам бол одоогийн

нөхцөл байдалд сайн дүн шинжилгээ хийж,

боломжийг эцэс төгсгөлгүй эрэлхийлэх юм.

155


97. Удирдагчийн зарчимч чанар

Ажилтнууддаа би үргэлж өндөр шаардлага тавьдаг.

Шаардлагыг маань хүлээн авдаг нэг шалтгаан бол манай

компанийн удирдлагын тогтолцоонд гэр бүлийн залгамжлал

байдаггүйтэй холбоотой гэж би боддог. Хэрэв Киосэра нэг

гэр бүлийн эзэмшлийн компани байсан бол миний хатуу

шаардлага өөрийн гэр бүлийн эрх ашиг, хувийн сонирхлоос

үүдсэн гэж ойлгогдох бизээ.

Гэр бүлийн залгамжлалыг хэрэглээгүйн учир нь миний

удмын хүн энэ компанийн менежмент, философийг залгамжилж

чадах эсэх нь баталгаагүйгээс тэр юм. Компани дотор шинэлэг

уламжлалыг бий болгох удирдлагын философийн залгамж

чанар үгүй бол компани он удаан жил хөгжихгүй.

Би ажилтнуудынхаа дотроос хүн чанартай, оргилуун

хүсэл зоригтой, өндөр ур чадвартай, хамгийн гол нь компанийн

философийг залгуулан авч явж чадах хүнд компанийнхаа

ирээдүйг даатгах бодолтой явдаг.

Гэр бүлийн залгамжлалыг ийнхүү үгүйсгэж байгаа

учраас ажилтнуудын хэн нь ч ахиж дэвшсээр дээд удирдлага

болох боломжтой гэдэг нь ойлгомжтой болж ирнэ. Компанийн

алсын хараа, удирдлагын философи миний хувийн ашиг

сонирхлоос гадуур байгаа гэдгийг ч тэд сайн мэднэ. Тиймээс

ч миний зүгээс тавих өндөр шаардлагыг тэд маань хүлээн авч,

ажилдаа үнэнчээр зүтгэсээр байдаг билээ.

Ажилтнуудын ажилд хандах хандлага

нь тэр чигээрээ удирдагчийн бодол санаа,

хандлагын тусгал байдаг.

156


98. Ухрах мөчийг зөв тооцох

Компанийн удирдагчийн гаргадаг хамгийн хэцүү

шийдвэрүүдийн нэг бол аль нэг бизнесээ зогсоох тухай

шийдвэр байдаг. Дөнгөж шинэ зүйл эхэлмэгцээ болиод байвал

олон юм эхлүүллээ ч үр дүнг нь үзэхгүй.

Ангийн хойноос хөөх анчны адилаар амжилтад хүрэх

хүртлээ ухралгүй зүтгэх нь миний гол зарчим байдаг. Гэхдээ

бүх хүчээ шавхсан ч замын дунд болихоор шийдсэн зүйл

миний амьдралд цөөнгүй бий.

Материаллаг хүчин зүйл байгаад ч гал эрмэлзэлгүйгээр

амжилтад хүрнэ гэж хэзээ ч байхгүй. Харин шатаж дуустлаа

хүчээ шавхаад харахад амжилт харагдахгүй тохиолдолд би

сэтгэл хангалуунаар ухардаг.

Гал эрмэлзэл бүрэн шавхагдах хүртэл тэмцэх нь

чухал юм. Амьдралд бүх юм санаснаар болно гэж байхгүй.

Одоогийн явуулж буй бизнесээ зогсоох эсэхийг зөв дүгнэж,

эцсийн шийдвэрийг гаргахгүй бол болохгүй.

Удирдагч хүн ухрахаас аргагүй болсон цагт

зөв шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй.

157


99. Удирдагчийн хүсэж болох хамгийн том шагнал

Удирдах арга барил болох чиг шугамаа зөв

тодорхойлоогүй цагт компанийн байдал доройтох нь мэдээж.

Гэтэл чадварлаг удирдагчтай, зөв сэтгэлийг барин хичээнгүйлэн

ажиллаж байсан ч заримдаа яахын аргагүй хүнд байдалд

орох үе бий. Валютын ханшийн хэлбэлзэл болон газрын

тосны үнийн өсөлт гэх мэт дэлхийн эдийн засгийн өөрчлөлт

гол шалтгаан нь болж байгаа үед хувь хүн ганцаараа яагаад

ч хүчрэхгүй.

Бүх талаар оролдсоны эцэст яаж ч болдоггүй гадаад

хүчин зүйлээс болж алдагдал хүлээсэн үед ч удирдагч хүнээс

хариуцлага нэхэгдэх учиртай.

Эндээс компанийн удирдлага гэдэг ямар хүнд,

хариуцлагатай ажил болох нь тодорхой. Нэг хором ч санаа

амар байж болдоггүй, уйгагүй зүтгэхээс халшрах эрхгүй ажил.

Бодох тусам удирдагч байх нь байнгын стресс, өндөр үүрэг

хариуцлагыг дагуулдаг. Энэ бүхэнд таарсан хэмжээний шан

удирдагч хүн авдаг уу? гэвэл би тийм гэнэ.

Удирдагч хүн өөрийгөө бүрэн зориулсан байгаа учраас

л эгэл жирийн олон ажилтнууд өнөө маргаашийг итгэл

найдвараар жигүүрлэн амьдарч байгаа юм. Тийм ажилтнууд

бүрэн итгэл, дүүрэн хүндэтгэлээ удирдагчид өгсөн байдаг.

Мөнгөөр хэмжигдэшгүй ажилтнуудын

баяр баясгалан, талархал нь удирдагч хүний

хүсэж болох хамгийн том шагнал юм.

158


100. Төгс байдлыг эрмэлзэх

Би ажлын эцсийг үзэх дуртай.

Ажлын үр дүн 90 хувьд хүрмэгц “хангалттай” хэмээн

орхиж дараагийнх руу орох хүн байдаг.

Харин шинжлэх ухааны туршилт дээр бол 99 хувийн

амжилттай явагдсан ч ганцхан хувийн алдаа гаргахад бүх юм

нурах нь бий. Иймээс инженер, техникийн хүмүүс амьдралдаа

сүүлчийн нэг хувийн төлөө ч гэсэн хичээдэг. Учир нь ялимгүй

алдаа аминд хүрч болдгийг тэд мэднэ. Зөвхөн тухайн нэг

төслийн үр дүнгээр зогсохгүй, үнэхээр хүний амь насаар

хэмжигдэх явдал бий. “100 хувь бат бөх байсан бол газар

хөдлөлтөд тэсэх байсан” гүүр 99 хувийн гүйцэтгэлтэйгээс

гамшиг тохиолдоод нурсан үед ямар ч үнэ цэнэгүй юм. Тийм

ч учраас инженер хүн төгс зүйлийг байнга эрэлхийлэх зантай

болсон байдаг.

Өдөр бүр байнга төгс байдлыг өөрөөсөө шаардаж

амьдарна гэдэг дарамттай ч үүнийг дадал болгосон цагт нэг

их зовлон болоод байдаггүй. Энэ нь дэлхийн татах хүчийг

давж хиймэл дагуул хөөргөхөд асар их энерги хэрэгтэй болдог

ч, нэгэнтээ тойрог замд оруулчихвал бараг энерги хэрэглээд

байдаггүйтэй адилхан юм.

Удирдагч хүн төгс байдлыг өдөр

. тутмын дадал болгох хэрэгтэй.

159


101. Замыг өөрөө гэрэлтүүлэх

Шинийг санаачилж бүтээхэд хэмжүүр байдаггүй. Энэ нь

хав харанхуй далайн шуургатай тэнгисээр луужингүй аялахтай

адил.

Би идэр залуу насандаа хүндхэн аяллын явцад дотроо

бачимдтал шаналж, хаа нэгтээ гэрэлт цамхаг гарч ирэхийг

цөхөрсөн горьдлогоор хайж явсан удаатай. Гэтэл миний

сонгосон замд гэрэлт цамхаг байх нь битгий хэл газрын зурганд

ч багтаагүй байсан юм. Тиймээс замаа гэрэлтүүлэхийн тулд

өөрийнхөө хүчээр цамхаг барих хэрэгтэй болсон билээ. Шинэ

газар орныг нээгч, анхдагч байна гэдэг өөрийн урд алхсан хүн

байхгүй, өөртэй нь өрсөлдөх хүнгүй байхын нэр юм. Түүнийг

ухамсарлах нь төгс байдлыг эрмэлзэхтэй холбогдож ирнэ.

Хамгийн шилдэг байна гэдэг нь зөвхөн харьцуулах юм

байгаа цагт л хэрэглэх боломжтой үг юм. Тэгвэл цоо шинэ

газар орон руу нээлт хийхээр аялах анхдагчдын хувьд харанхуй

замд луужингүй явж байгаатай адил учир төгс байхаас өөр

хэмжүүр байхгүй. ӨӨРӨӨС НЬ ӨӨР НАЙДАХ ЗҮЙЛ ҮГҮЙ

учраас тэр.

Төгс байдлыг эрмэлзэх нь оюун бодолд байгаа хэтийн

дүр зургаа бодит болгохын төлөө уйгагүй тэмүүлэхийг хэлнэ.

Бүтээлч орон зайд хэмжүүр гэж үгүй.

Луужинг өөрийн дотроос бий болгож, зүг

чигийг өөрөө тогтоож, урагш тэмүүлэхээс өөр

зам байхгүй.

160


102. “БИ”-гүй зүрх сэтгэл бусдыг дагуулна

Мэйжи хувьсгалыг гардан хэрэгжүүлэгчдийн нэг Сайго

Такамори “Мөнгө, нэр алдар, амь нас ч хэрэггүй гэдэг хүнийг

хүмүүс яаж ч ятгасан арганд нь үл автана. Ийм хүнд л төрийн

их үйлийг даалгаж болно” гэдэг үгийг үлдээжээ. Өөрөөр хэлбэл

хувийн ашиг сонирхол огт үгүй хүнийг л өндөр суудалд залж

болно.

Хүмүүсийг хөдөлгөж чаддаг жинхэнэ хүч бол “би”-

гүйгээр бүгдэд эрх тэгш хандах гэсэн үзэл санаа юм. Энэ үзэл нь

өөрийн ашгийг урьтал болголгүй, хувийн сонирхол, сэтгэлийн

хөдлөлдөө автаж, аливааг дүгнэхгүй байхыг илэрхийлнэ.

Мөнгө, нэр алдар, өөрийгөө хайрлах гэсэн хувиа

хичээсэн үзэлд автахгүй байх амаргүй. Гэвч өөрийн эрх ашгаа

урьтал болгодоггүй, бусдад эрх тэгш ханддаг, удирдагчийг

ажилтнууд нь хүндэлж дагадаг.

Удирдагч хүн эхлээд “би”-гүй хандлагатай болох, хамт

олныхоо төлөө утга учиртай зорилго тавих, түүнд хүрэхийн

тулд өөрөөсөө эхлэн тэмүүлэх хэрэгтэй.

Удирдагч хүний ганцхан шийдвэр

ажилтнуудын урам зоригийг өргөж эсвэл, мохоож

болно. Хүмүүсийг байнга дагуулж, манлайлая

гэвэл түр зуурын сэтгэл хөдлөлд автаж өөртөө

ашигтайгаар асуудлыг шийдэж болохгүй.

161


103. Зөв бүтэц, зохион байгуулалт амжилтын үндэс

Компанийг удирдахдаа би ийм ийм хэлтэс, нэгжүүд

байх шаардлагатай гэдэг байр сууриас аливаад ханддаггүй.

Гэтэл ихэнх удирдагч ийм л бүтэц, зохион байгуулалт байх

ёстой гэсэн үзэлтэй байх шиг байдаг.

Ердийн удирдагчид онол, практикаас суралцсан зүйл

дээрээ үндэслэн “одоо манайд ийм хэлтэс, нэгж хэрэгтэй” гэж

бодсоор байдаг. Гэвч иймэрхүү тогтсон ойлголтод баригдвал

хэзээ ч жинхэнэ үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтыг бий

болгож чадахгүй.

Миний хувьд компанийн үйл ажиллагаагаа оновчтой

зохион байгуулахад одоо шаардлагатай байгаа бүтэц, зохион

байгуулалтаа хамгийн зөв гэж боддог. Ингэж бодсоны үндсэн

дээр бүтэц зохион байгуулалтаа хийж, тэдгээр нь үндсэн чиг

үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай хамгийн бага хүн хүчийг

хуваарилдаг. Бүтэц зохион байгуулалтыг дэмжихийн тулд

менежмент хийх хэрэгтэй бус, менежмент хийхийн тулд бүтэц,

зохион байгуулалтыг бий болгох хэрэгтэй юм.

Би Киосэраг анх байгуулах үедээ бизнес удирдлагын

талаар онол, туршлага, менежментийн талаарх хамгийн

энгийн мэдлэг ч үгүй байсан. Тиймээс бизнес удирдлагын

талаарх тогтсон ойлголтуудыг эхлээд өөрөө тунгаахаас

гараагаа эхэлсэн юм.

Компанийг удирдахад аливаа зүйлийн

мөн чанарыг бодож, юмны уг зарчим болоод

үнэ цэн, амин чухал хэрэгцээ нь юу болохыг цаг

үргэлж өөрөөсөө асууж, шүүн тунгаах чадвар

хэрэгтэй.

162


104. Африкийн уугуул суугчдын ухаан

Мич судлалаар мэргэшиж, алдаршсан Итани Жүн-

Ичиро багш (эдүгээ Киото их сургуулийн хүндэт профессор)

Африкийн Конто уулаар байнга аялж явдаг нэгэн. Тэрээр нэг

удаа судалгааны бааз руу явах замдаа жижигхэн тосгоны

хүмүүс анд гарч байгаатай таарч, тэндээс сонирхолтой баримт

олсон байдаг.

Тосгоны хүмүүс гөрөөс, эрээн тахь агнахаар нэг бүлэг

болж замд гарцгааж гэнэ. Хүн бүр дор бүрнээ авлаад ирнэ

гэвэл идээд ч барахааргүй идэш олоод харих боломжтой

юм. Гэвч тиймгүй аж. Эрчүүдийн дундаас хамгийн түрүүнд

нэг нь хөөсөн ангаа унагангуут бусад нь дор бүрнээ ангаа

зогсоож, ганзага дүүрэн бардам эргэх эрийг бүгд даган тосгон

руу зүглэнэ. Ангийн олзыг тогтсон дүрмийн дагуу хүн бүр

хүртэнэ. Ангийн эзэн хамгийн том, амттай хэсгээс өөртөө хувь

авч, дараа нь ойрын төрөл болон найз нөхдөдөө тараана.

Хувь хүртсэн хүмүүс ч цааш ойр тойрнынхондоо тараана. Энэ

маягаар хүн бүр хувь хүртэж амжих бөгөөд хишгийн хэмжээ

тухайн анчин эртэй хэр ойроос хамаарч их бага байна.

Профессор Итани дэргэдэх залуугаас яагаад өөрөө ан

авлах хүртэл үргэлжлүүлсэнгүй вэ гэж асуухад, “бага ч гэсэн

хангалттай өл залгуулах хувь хүртэж байгаа тул тэгээд яах

билээ” гэж хариулсан байна. Ой шугуй дахь хамтын зохицол,

байгалийн нөхөн сэргээх хуулийг дагаж амьдрахдаа сэтгэл

хангалуун байгааг энэ залуугийн хариултаас мэдэж болно.

Нийтээр элбэг амгалан зэрэгцэн оршъё

гэвэл сувдаг сэтгэлийг тэвчүүштэй.

163


105. Зэрэгцэн орших, нөхөн эргэлдэх хууль

Шимпанзе бол холимог тэжээлт амьтан юм. Үр жимс,

модны навчаар голлон хооллох боловч зарим үед амьтан

барьж махаар хооллоно. Ер нь шимпанзе бидний боддогоос

илүү хүчтэй, гөрөөс болон бусад сүүн тэжээлтнийг дөмөгхөн

барьчихдаг амьтан. Дээр дурдсан тосгоныхны адилаар

шимпанзе ч сүргээрээ ан хийх бөгөөд тэдний дундаас нэг нь

түрүүлж томоохон амьтан барингуут бусад нь хөөж байсан

ангаа хаядаг. Барьсан ангийнхаа дэргэд бүгд цуглаад хувь

хувиа хүртэх бөгөөд баярлалдан дэвхцэж бархирцгаана.

Шимпанзе оюун ухаан сайтайгаараа хүнд хамгийн ойр

амьтдын нэг төдийгүй өөрсдийнхөө хэрэгтэй хэмжээнд идэж,

ой тайгын нөхөн үржихүйн гинжийг таслахгүй байхыг мэддэг

ухаан нь Итани профессорыг гайхшруулсан байна.

Итани болон бусад эрдэмтэн анхандаа тосгоныхны

“нэг удаагийн анд нэг л амьтан” гэсэн дүрмийг балар цагийн

улбаатай заншил гэж тооцож байв. Гэвч уугуул тосгоныхон

төдийгүй шимпанзе хүртэл байгалийн зэрэгцэн орших, нөхөн

сэргээх хуулийг чандлан дагаж байгааг үзээд балар эртний

мэт санагдах энэ зарчим нь орчин үеийн нийгмийн системээс

олон талаараа давуу талтайг анзаарсан байдаг.

Ан агнуур лугаа адил, бизнест ч гэсэн

хэмжээ хязгааргүйн хойноос улайрвал нөхөн

эргэлдэхийг тасдаж, эцсийн дүндээ өөрийгөө

хөнөөхөд хүргэх болно.

164


АСУУЛТ ХАРИУЛТ

Хэзээ ч бууж өгөхгүйн тухай

Асуулт: Хэзээ ч бууж өгөхгүй гэдгийг тодорхой

тайлбарлавал ямар утгатай вэ?

Инамори: Хэзээ ч дуусашгүй хичээл зүтгэл, хүчин

чармайлтыг хэлнэ. Ийм чармайлтыг тасралтгүй үргэлжлүүлэн

бага багаар боловч урагшилбал эцэстээ аугаа их амжилтад

хүрэх болно. Ажлыг жижигхэн гэж голдог хүн хэзээ ч том

амжилтад хүрэхгүй. Хүнд гологдмоор сонирхолгүй ажлыг ч

тасралтгүй чармайн үргэлжлүүлсээр байх нь чухал.

Асуулт: Бизнесийг удирдахад сэтгэл оюуныг маш

ихээр чухалчлан авч үздэг компани Киосэрагаас өөр бий

юу?

Инамори: 1980 онд Шлумбергер компанийн ерөнхий

захирал асан Жэйн Рибүтэй уулзах завшаан тохиосон юм.

Шлумбергер бол газрын тосны хайгуулыг үндсэн бизнесээ

болгосон Францын үндэстэн дамнасан компани бөгөөд тухайн

үед дэлхийн 50 гаруй оронд 70 мянга орчим ажилтныг нэг

гэр бүлд багтааж байсан билээ. Мөн тухайн үед Киосэрагийн

чухал хэрэглэгч болох Фэйрчайлд Сэмикондактор компанийн

шинэхэн эзэмшигч болоод байсан юм.

Тэр уулзалтын үед материаллаг үзлийг давж оюун

санаанд чухал ач холбогдол өгөх бизнес философитой,

түүндээ хатуу итгэлтэй байдгаараа Рибү бид хоёр ижил юм

байна гэдгийг олж харсан юм. Энэ бол үнэнхүү амжилтад хүрч

байгаа компаниудад нийтлэг ажиглагддаг онцлог гэж хэлж

болох юм.

165


Тэмдэглэл:

166


Тэмдэглэл:

167


Тэмдэглэл:

168

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!