15.05.2022 Views

ангид тавтай морил! 4-р боть

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Tsundoku LN Project


Гарчиг

Эхлэл: Каруйзава Кэйн хүүрнэл

1-р бүлэг: Амар тайван өдрүүд гэнэтхэн…

2-р бүлэг: Олон янзын ондоо бодлууд

3-р бүлэг: Давхар асуулт

Төгсгөл: Тус тусын ялгаа

Ичиносэгийн нэмэлт түүх: Зүүд болон бодит байдлын дунд

Каруйзавагийн нэмэлт түүх: Харагдашгүй оршихуй

Орчуулагчийн тэмдэглэл

Tsundoku LN Project


Tsundoku LN Project



Tsundoku LN Project



Tsundoku LN Project



Эхлэл:

Каруйзава Кэйн

хүүрнэл

Эцэст нь, би энэ сургуульд элссэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Үгүй ээ,

надад анхнаасаа өөрчлөгдье гэсэн бодол байгаагүй байх. Сайн ч, муу ч

утгаар яг тэр үеийн хэвээрээ. Үүний шалтгаан тун энгийн. Би

өөрийгөө маш сайн мэддэг.

Давуу болон сул талаа бүгдийг нь мэддэг. Охидын ч тэр

хөвгүүдийн ч тэр хэнд нь таалагддаггүйгээ мэднэ. Бүгдийг нь мэдэж

байгаа ч, өөрчлөгдье гэж бодогдохгүй байна.

Гэхдээ энэ хэвээрээ байсан ч хамаагүй. Учир нь би тэрийг хэцүү

гэж мэдрэхээ байсан. Яагаад гэвэл би өөрөө үүнийг хүсэж байгаа

учраас.

Зочдод зориулсан шүршүүрийн өрөөнөөс гарч, биеийг минь

норгох усан дуслыг арчилгүй нүцгэн чигтээ толины өмнө зогсов.

Хэчнээн удаа энэ толины тусгалыг хэдэн хэсэг болгон хагалах

тухай бодсон бэ? Гэдсэн дээрх хуучин сорвио харах бүртээ жихүүцэм

өнгөрсөн минь өөдөөс минь ширтэж байгаа юм шиг санагддаг.

Гэнэтхэн толгой эргэн бөөлжис цутгаж, угаалтуурыг гараараа

тулан огиуллаа.

Яагаад би тийм зүйлийг туулах ёстой байсан юм бол? Яагаад би

одоо ч гэсэн ингэж зовох ёстой гэж? Яагаад, яагаад, яагаад? Үргэлж

давтан асуусаар ирсэн утгагүй үгс.

Өнгөрсөн өөрчлөгдөхгүй. Хэн ч өөрчилж чадахгүй. Бурхан тийм л

харгис.

Хар дарсан зүүд шиг тэр өдрөөс болж миний амьдрал сүйрсэн.

Залуу нас, найз нөхөд бас өөрийгөө ч алдсан.

Тэр алдаагаа залруулахгүй хэрэгтэй…

Хүмүүст яаж ч үзэн ядагдсан, дахин тийм зовлон туулснаас дээр.

Надад залуу нас хэрэггүй. Найз нөхөд ч хэрэггүй. Хамгийн чухал нь

өөрийгөө хамгаалах. Үүний төлөө шаардлагатай гэвэл юу ч байсан

хийнэ.

Би бол шимэгч, ганцаар амьд үлдэж чадахгүй сул дорой амьд биет.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


1-р бүлэг:

Амар тайван өдрүүд

гэнэтхэн…

Эзэнгүй арал дээрх тусгай шалгалт дууссанаас хойш гурав хоног

өнгөрлөө. Манай Дэвшилтэт Сургалттай Ахлах сургуулийн сурагчдын

суусан тансаг зэрэглэлийн хөлөг онгоц дээр онц гойд юмгүй амар

тайван өдрүүдийг өнгөрүүлж байна.

Энд эзэнгүй арлаас амь гарсан сурагчид, эрүүл ухаанаа гээн залуу

насны зугаа цэнгэлд умбасныг дурдах хэрэггүй байх. Хөвгүүд гэдэг

бэлгийн дур хүслээр цангасан махчин амьтад. Хөөрөлдөн хөгжилдөх

өвсөн тэжээлтэн охидыг ширтэх хөвгүүд бид бүгд үүний цаана надад

ямар нэг хувь тохиол байгаа биш биз, хэмээн найдлага тээцгээнэ.

Мөрөөдөл биелсэн мэт санагдуулам бүх зүйлээр хангагдсан энэ

хөлөг онгоц дээрх энэхүү аялал нь таагүй бүхнийг мартуулж өгдөг.

Хэн нэгэн нь, хэн нэгэнтэй дурлалдаа шатах нь сонин зүйл биш юм.

Ердөө миний сонссон цуу яриа л даа, зөвхөн энэ аяллаар гэхэд хэд

хэдэн хос төрөн гарсан гэж байсан.

Харамсалтай нь, надад тийм учрал тохиолгүй ихэнх цагийг

ганцаардмал байдалтай өнгөрөөсөөр байна.

Нөхцөл байдал шалгалтын өмнөхөөс өөрчлөгдөөгүй… Үгүй

ээ…намайг хүрээлж буй орчин тойрон өөрчлөгдсөн юм болов уу?

Миний хүслийн эсрэг байсан ч, би энэ сургуульд анх орсон

зорилгоосоо хазайх болсон. Би энэ сургуульд тодорхой шалтгаантай

элсэн орсон.

“Төгсөх хүртэл гадагш холбоо тогтоох нь хориотой.”

Шалтгаан нь энэ журам юм. Гэсэн хэдий ч, нэг эрэгтэй надтай

холбоо тогтоохыг санаархаж байгааг Чабашира-cэнсэй болох манай

анги даасан багш маань надад хэлсэн. Тэгээд Чабашира-сэнсэй A

ангийг зориход туслахгүй бол сургуулиас гарган намайг энэ

диваажингаас минь хөөнө гэж сүрдүүлж байгаа. Ариун гэгээнтэн

хүний хувьд энэ байж боломгүй хүнлэг бус үйл хэдий ч, ямар ч хүчгүй

надад үүнийг нь хүлээн авахаас өөр сонголт байхгүй. Түүний хэлж

байгаа нь үнэн үү, худал уу гэдгийг мэдэх арга алга. Иймээс дургүй ч

гэсэн үнэн гэж итгэж, цааш юу яахаа бодох хэрэгтэй болж байна.

Гэвч, надад үүрд ангийнхаа багшийн тавьсан хөгжмийн аялгуунд

бүжиглэх бодол алга. Шаардлагатай мэдээллийг цуглуулангаа,

нөхцөл байдлаас шалтгаалан түрүүлж хөдлөх шаардлага ч гарах байх.

Мөрөн дээр минь суусан бяцхан чөтгөр миний чихэнд:

Tsundoku LN Project


Залгиулахаасаа өмнө, залгичхад болно. Түүнийг түрүүлж гараа өргөх

хүртэл нь мухардалд оруулах хэд л бол хэдэн арга замыг бодож олж

чадна биз дээ? хэмээн шивнэлээ.

Ийм аюултай бодол хормын төдийд л дотор минь зурсхийв. Гэсэн

ч тэр даруй миний оюун санаа энгийн нэг энхийг эрхэмлэгч горим

руугаа шилжсэн.

“(Санаа алдах) Надад дэлхийн тэнхлэгийг өөрийнхөөрөө эргүүлэх

хүч байсан бол…”

Тэгж чаддагсан бол жижиг зүйлд санаа зоволгүй чөлөөтэй

амьдарч чадах байсан даа. Би цонхоороо орших боломжгүй Луут

Бөмбөлгийн ертөнцийг төсөөллөө. Шалгалтаас хойш гурван өдөр

өнгөрсөн ч, байдал нэг л хивэндээ байсаар. Амьд үлдэх шалгалт

дууссаны яг дараагаар сурагчдын тэн хагас нь шалгалт бүрэн

дууссанд итгэж чадахгүй байсан бөгөөд сургуулиас төлөвлөсөн өөр

зүйл байгаа хэмээн бодож байсан.

Гэвч тийм шинж огт ажиглагдсангүй. Яг л зуны амралтаа зугаатай

эдэл гэж байгаа юм шиг маш нам гүн бөгөөд амар амгалан байлаа.

Мэдээж сурагчдын сэтгэл санаа уужирч эхлэн өөдрөг уур амьсгал руу

бага багаар шилжиж байв. Тэд хоёр долоо хоногийн аяллын сүүлийн

долоо хоногийг цэвэр амралт гэж бодоцгоох болжээ. Энэ нь эхний

өдрөөсөө эзэнгүй арал дээрх амьдралыг туулснаас үүдэн гарсан

хайнга байдал байсан ч гэсэн. Ийм бодлыг буруу гэх аргагүй.

Ийм цаг үед хамгийн ихээр сэрэмж алддаг, аюултай байдаг

гэдгийг энгийн ойлголт хэмээн ухамсарладаг байлаа ч хэтрүүлэн

бодох нь сөрөг үр дагавар авчрах ч үе бий. Заримдаа сэтгэлээ тайван

байлгах нь зөв.

“Хмм? Энэ бүх хугацаанд зөвхөн өрөөндөө байсан хэрэг үү?”

Ганцаараа цонхоор далайг ширтэх надтай нэг өрөөнд байрласан

өрөөний хамтрагч Хирата Ёосүкэ үг дуугарлаа.

“Гарах онцын шалтгаан алга. Тэгээд ч цагийг хамт өнгөрөөх хүн ч

байхгүй юм чинь.”

“Тийм биш гэж бодох юм. Судо-күн тэр хэд дээр нь Хорикита-сан

бас байгаа биз дээ.”

Тэдгээр хүмүүс намайг үнэхээр “найз” гэдэг ангилалдаа багтаасан

нь үнэн. Би ч бас тэднийг энэ ангилалд багтаасан. Гэхдээ хүмүүс

хэдийгээр “найз” гэсэн ангилалд байгаа ч гэлээ найзуудын давхаргын

хамгийн доод давхаргад байгаа хүнтэй бусад найз нараасаа өөрөөр

харьцана. Зугаацах бүртээ урьдаг нөхөд байдаг бол аравт ганц л

Tsundoku LN Project


уригддаг нөхөр ч бас байгаа. Мэдээж би тэр доод давхаргад

байрладаг аравт ганц уригддаг нөхөр нь байсан.

“Чи илүү санаачлагатай байвал олон нөхөдтэй болж чадна гэж

бодож байна, Аяанокожи-күн. Мэдээж энэ миний хошуу дүрэх хэрэг

биш л дээ.”

Хирата хэмээх энэ залуу олон олон сурагчдын хүндэтгэлийг

хүлээсэн алдартай нэгэн. Тодруулбал охид бүр түүний араас гүйж, бас

түүнд Каруйзава гэх найз охин хүртэл бий. Ийм жаргалтай хүн

өөртөө итгэх итгэлээ гээсэн ганцаардмал хүний зовлонг яаж

ойлгохов дээ.

“Чи бодолтой залуу, Аяанокожи-күн. Магадгүй дараа нь чамд аз

завшаан тохиох байх аа.”

Надад сайхан сэтгэлээр хэлсэн иймэрхүү харгис үг хэрэггүй.

Охидын, “Өө, чамайг мундаг залуу гэж сонссон,” гэсэн үгс хэрэггүй.

“Тэгвэл үерхэцгээе,” гэж хариулбал, “Юу л даа, тэр жаахан…” гээд

харилцан яриа дуусгавар болно. Миний ганцаараа цагийг өнгөрөөж

байгаа минь, би анд нөхөд, найз охинтой болж чадахгүй болохоороо,

муу тэнэг ээ!

“Би Каруйзава-сан болон бусадтай нь 12:30-аас хамт хоолонд орох

төлөвлөгөөтэй байгаа. Чи хамт явах уу? Сайхан санаа биш гэж үү?”

“Каруйзава тэр хэд гэнэ ээ?”

“Тийм ээ. Каруйзава бас өөр гурван охид. Юу гэж бодож байна?”

Үнэнийг хэлэхэд би одооноос Каруйзаватай холбоо тогтоох

хэрэгтэй гэж бодож байсан тул үнэндээ цагаа олсон хэрэг байв.

Гэхдээ, одоо яарах шаардлага байна уу? Түүнээс гадна, өөр охид

байгаа бол халуун яриа өрнүүлж хөөрөлдөх нь бүү хэл, харилцан яриа

урагшлахгүй мөс шиг хүйтэн газар болж хувирна гэдгээс өөр

төсөөлөл толгойд орж ирэхгүй байна.

“Би алгаслаа. Өөрийгөө Каруйзавагийн бүлэгтэй сайн харилцаатай

гэж бодохгүй байна.”

Эхний улирлын төгсгөлд, манай ангийн хоорондын харилцаа аль

хэдийнээ нэг хэвэнд орж хатуурсан. Энэ тохиолдолд хэрхэн шинэ

харилцааг бий болгох вэ? Шууд л Каруйзава болон түүний найз

нарын жигшсэн төрх толгойд минь бууж байна.

Миний бусдаас айх айдсыг бүрэн ойлгоогүй Хирата над дээр дөхөж

ирлээ.

“Чиний эргэлзэж байгааг ойлгож байна. Гэхдээ ийм л учраас надад

найдаасай гэж хүсэж байна.”

Tsundoku LN Project


Хэзээ ч, хаана ч өөдрөг инээмсэглэлийг харуулдаг түүний урилгад

талархаж байгаа ч, би толгой сэгсрэв.

“Тэдэнтэй уулзахад дахиад аравхан минут л байна. Намайг энд нь

үлдээгээд явсан нь дээр биш үү.”

“Яарах хэрэг байхгүй шүү дээ. Тэгээд ч, энд чамтай ярилцах нь

таалагдаж байна.”

Гаднын хүнд миний үг шалтаг мэт сонсогдож магадгүй ч, би

өнөөгийн байдалдаа үнэнээсээ сэтгэл хангалуун байгаа. Мэдээж, би

анх энэ сургуульд элсээд анх зуун найзтай болох хүсэлтэй байсан ч

тэрхүү хүсэл нь удалгүй унтарсан.

Ядаж л Хорикита, Күшида, Сакура мөн гурван тэнэгтэй үг сольж

чадахаар харилцаатай болсон болохоор миний сургуулийн амьдрал

тийм ч муу биш гэж бодож байна. Ер нь бол би өөртөө сэтгэл

хангалуун байгаа л даа. Гэхдээ Хирата гэх энэ залуу ганцаараа байгаа

нэгнийг хараад зүгээр орхичхож чаддаггүй бололтой.

“Тэгвэл зөвхөн хоёулхнаа хоолловол яаж байна? Тэгсэн ч татгалзах

уу?”

Бид хоёр орон дээр зэрэгцэн сууцгааж байсан ба Хирата нухацтай

харцаар өөдөөс ширтсээр байв.

“Дургүйцэх зүйл байхгүй ч, гэхдээ…аль хэдийн Каруйзаватай

уулзахаар тохирчихсон биз дээ?”

“Би тэдэнтэй бол хэзээ ч цуг хооллож болно. Гэхдээ чамтай бол тэр

бүр хамт хооллох боломж олдохгүй шүү дээ, Аяанокожи-күн.”

Ер нь, охидтой хоолонд орохын тулд юу ч хийхэд бэлэн байдаг нь

хэвийн хөвгүүдийн бодол. Гэвч, Хирата эргэлзэх зүйлгүй өөр

эрэгтэйтэй хооллохыг дээгүүр тавилаа. Арай “тийм төрлийн” хүн биш

байгаа гэсэн эргэлзээ төрлөө. Маш алдартай байж Хирата бусад охид

руу ер хандардаггүй.

“Дараа нь Каруйзава өширхөхгүй гэж үү.”

Эелдгээр татгалзах гэсэн миний энхрий зөөлөн үгүйсгэлүүд

Хиратагийн ухамсарыг өдөөсөн бололтой. Хиратагийн нүдэнд би

дөнгөж төрсөн хөл дээрээ ч тогтож чадахгүй чичирч буй унага шиг

харагдаж байгаа бололтой.

“Санаа бүү зов. Каруйзава-сан ийм зүйлд өширхөх охин биш

болохоор.”

Үгүй ээ, үгүй. Инээн хэлж байгаа ч, Каруйзава чинь гарцаагүй тийм

төрлийн охин биз дээ. Хэчнээн Хиратагийн өмнө эмзэг юм шиг байж

долигонодог ч, бусад охид руу хашхичиж, зандардгийг нь анзаарсан л

Tsundoku LN Project


баймаар юм даа. Магадгүй тэр нь бас Хиратагийн хувьд тийм

төрлийн охин биш гэдэг ангилалд багтдаг юм байх даа. Муу

сурагчдад гүн хайраа харамгүй зориулдаг багш мэт байсан нь

түүнийг нүд гялбамаар гялтагануулж байгаа мэт санагдав.

“Яах аргагүй өнөөдрийн хувьд Каруйзава-санд больж байгаагаа

хэлье.”

Хирата утсаа гарган Каруйзава руу залгав. Би болиулахыг

оролдсон боловч Хирата харц болон гараараа намайг холдуулаад,

“Идэхийг хүсэж байгаа зүйл байна уу?” гэж дуудлага хийж байх үеэрээ

асуув.

“Юу ч байсан болно. Гэхдээ хүнд хоолноос зайлсхийсэн нь дээр

байх.”

Энэ усан онгоц дээр олон ресторан бий. Цэсэнд нь рамен,

гамбургер зэрэг эрүүл бус түргэн хоолноос дээд зэргийн Франц зоог

хүртэл багтсан. Дөнгөж үд дунд болж байгаа болохоор хөнгөхөн

хооллосон нь дээр биз. Дуудлага холбогдоход Хирата шууд

төлөвлөгөөг цуцалж байгаа талаараа Каруйзавад дуулгав.

Каруйзавагийн хоолойг сайн сонсож чадаагүй ч, Хирата шууд тулгаж

хэлээд утсаа таслаж байгаа харагдлаа.

“Үнэхээр зүгээр байсан гэж үү?”

“Тэгэлгүй яахав. Тэгэхээр хоёулаа хөлгийн тавцан руу очих уу?

Хөнгөн хооллохоор бол тэнд дээр биз.”

Хирата орон дээрээ тайван амарч байсан намайг замчлан өрөөний

хаалгыг нээлээ. Санаа зовон үг дуугарах, нөхөрсөг байдал нь ердийнх

шиг нь байсан ч, ямар ч хүсэлгүй байгаа намайг хүчээр дагуулж явж

байгаа нь, уур амьсгалыг мэдэрч чаддаг Хиратагийн хувьд жаахан

албадлага шиг санагдав. Үүний цаана ямар нэг санаа байж магадгүй

юм.

“Эзэнгүй арал дээр тус болсонд баярлалаа. Хэрэгтэнг олсон байтал,

талархлаа илэрхийлээгүйд уучлаарай, Аяанокожи-күн.”

“Уучлалт гуйх зүйл биш биз дээ. Миний тус байгаагүй. Дотуур

хувцасны хулгайчийг Хорикита л олсон.”

“Үр дүн нь тийм байсан ч, дургүйцэлгүй хамтарсанд талархаж

байна, Аяанокожи-күн.”

Дотуур хувцасны хэргийн тухайд, санасан зүйл байсан тул

асуухаар шийдэн эргэн тойронд хүн байхгүй эсэхийг сайтар шалгаад

түүнээс асуув.

Tsundoku LN Project


“Чи Каруйзавагийн дотуур хувцсыг өөрт нь буцааж өгсөн хэрэг

үү?”

“Тэгсэн. Хэрэгтэн Ибүки-сан гэдгийг сонсоод бодсоноос ч илүү

тайвширсан харагдсан.”

Арал дээр Каруйзавагийн дотуур хувцас хулгайлагдахад хэсэг

шуугьсан. Тэр дотуур хувцас нь хөвгүүдийн цүнхэнд байсан нь D

ангийн охид хөвгүүдийн харилцаанд аюул заналхийлэлтэй байсан ч

Хирата дотуур хувцсыг нуун дарагдуулсан тул энэ хэрэг тэгээд

намдсан. Үнэхээр сайн хэрэг шүү. Энэ маш ноцтой хэрэг байсан тул

юу болсон талаар сонирхол байсан юм. Хэдий энэ Хирата байсан ч

буцааж өгөхөд хугацаа орсон болов уу гэдгийг гайхаж байна.

Хэрэв дотуур хувцсыг нь санаа зовох зүйлгүй буцааж өгөх

харилцаатай бол насанд хүрэгчдийн шатаар өгсөж байгаагийн

нотолгоо байж ч болох юм. Бид цахилгаан шатаар энэ хөлгийн

хамгийн дээд тавцан дээр гарав. Манай ангийн олон сурагчид бүрэн

дүүрэн зуны амралтаа өнгөрөөцгөөж, усан санд усны хувцастай охид,

хөвгүүд зоримог орж гарч байгаа харагдана. Хүсэл тэмүүллээ эзэнгүй

арал дээр хорьсны хор уршиг ийм л байдлыг бий болгож дээ хэмээн

бодлоо.

Түүгээр ч зогсохгүй, хөлөг дээрх байгууламжийг хүссэнээрээ

ашиглаж, хүссэнээрээ идэж уусан ч ямар нэгэн оноо төлөхгүй. Бүх

зүйл үнэгүй л гэсэн үг. Наргиж цэнгэх нь чөлөөтэй үед биеэ барина

гэдэг илүү хэцүү байдаг. Усны хувцас зэрэг бусад тоног

төхөөрөмжүүдийг түрээсэлж байгаа бололтой ч, үүнтэй холбоотой

гомдол байхгүй байлгүй. Энэ бол зүгээр л диваажин.

Зорьсон газраа ирэхэд суудлын талаас илүүг хүн эзэлсэн байсан ч

гэсэн бид хоёр олны хажуугаар зөрж, хоёр хоосон суудал олон

сууцгаав.

“Үнэн хэрэгтээ, чамтай хэлэлцэх зүйл байна л даа .”

Хирата доош цэс рүү харангаа уучлалт хүссэн өнгөөр хэллээ.

“Хэлэлцэх зүйл?” Яах аргагүй далд санаа байж. Тэгээд л надтай

уулзахын тулд хамт хооллох цаг гаргахыг гуйсан байж. Эсрэгээрээ

над шиг хүнийг урьсан болохоор нээх гомдоллоод байх зүйл алга л

даа.

“Би тийм сайн харилцан ярианы чадвартай биш ч гэсэн… Тодорхой

хэлж өгч болох уу?” Сайн ярьдаггүй , бусдыг сайн сонсдоггүй над дээр

ирсэн мэдээж ямар нэгэн шалтгаан байгаа байлгүй.

Tsundoku LN Project


“Хорикита-сан бид хоёрын хооронд гүүр болж өгч чадах уу. Үүнээс

цааш, D ангийн ирээдүйд, Хорикита-саны хамтын ажиллагаа

зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.”

Энэ талаар хэлэлцэхийг хүсэж ээ? Намайг толгой дохиход, Хирата

дахин гэмшсэн байдалтайгаа цааш үргэлжлүүллээ.

“Энэ удаа, D анги Хорикита-саны хүчин чармайлтаар л

төсөөлөөгүй амжилт үзүүлсэн. Ангийнхны сэтгэлзүйд итгэл

нэмэгдэж, юу юунаас илүүтэй Хорикита-саныг биширсэн хүмүүсийн

тоо ихэссэн. Энэ бол том өөрчлөлт.”

“Яахав, тэр ч үнэн байх.”

Хорикита Сүзүнэ гэх тэр охин бол миний энэ сургуульд элссэний

дараах анхны найз. Түүний анхны найз нь бас би гэж хэлж болох ч,

өөр найз нөхөд гэх хүн түүнд үгүй тул зожиг, хүйтэн хөндий байдаг.

Сурлага болон тулааны урлагт өндөр чадвартай хүндэт сурагч. Сул

тал нь хэт биеэ даасан тул хэнтэй ч харьцдаггүй, харилцан ярианы

чадвар нь тийм ч сайн биш тул нийгэмшээгүй.

“Тиймээс одооноос намайг оруулаад ангийн бусад сурагчидтай

сайн харилцаатай болох хэрэгтэй гэж бодсон юм. Бид бүгд хүчээ

нийлүүлбэл, C, B анги… Үгүй ээ, A ангид хүрч чадах юм шиг санагдаж

байна.”

Үүнийг танихгүй нэгнээс сонссон бол би тоохгүй байсан байж

магад. Гэхдээ Хирата сургуульд элссэн цагаас хойш Хорикитагийн

араас хөөцөлдөж байгаа. Түүний өндөр чадамжийг ч мөн анзаарсан

байлгүй. Тиймээс надаа ямар нэгэн цааргалах зүйл байсангүй. Би тус

болоход бэлэн байлаа. Энэ яриа тийм ч хэцүү зүйл биш. Хирата

Хорикита хоёрыг ойртуулах нь миний хувьд ч боломжтой. Гэхдээ энэ

нь ямар ч шийдэлд хүргэхгүй.

“Гэхдээ, хэдий та хоёрын хооронд гүүр боллоо гээд бүх зүйл

сайнаар эргэх байсан бол юмс хэцүү байхгүй байсан биз. Хорикита

тийм л төвөгтэй зан авиртай хүн.”

Би Хорикитагаас хандлагаа илүү зөөлрүүлэхийг хүсвэл

шаардлагагүй анхаарал гэж тулгаад дуусна. Хэрвээ утсан

хүүхэлдэйгээ болгох гэж байна гэсэн ойлголт төрүүлэх юм бол бүх

зүйл сүйрлээр төгсөж, дахиж дуугарахгүй байлгүй. Эхний улирлын

үеэр, кафед найзлахыг оролдсон Күшида бол үүний нотолгоо.

“Тийм ээ. Би ч гэсэн ойлгож байгаа. Хорикита-сан Аяанокожи-күнээс

өөр хэнд ч сэтгэлээ нээхгүй юм шиг харагдсан. Хүчээр ятгахыг

оролдох гээгүй. Тиймээс л миний санааг Аяанокожи-күн чи түүнд

дамжуулж хэлээч гэж хүсэх гэсэн юм. Миний тухай огт дурдалгүй.”

Tsundoku LN Project


Тэгээд намайг Хорикитад хэл гэж байна уу? Хиратад мөн адил

түүний санааг дамжуулна. Ерөнхийдөө бол тэр хоёрын хоорондох

зуучлагч болох нь ээ. Ингэснээр, Хорикитад анзаарагдалгүй

Хирататай нүдэнд үл үзэгдэх холбоог бий болгож чадна.

“Тэр надаас сонслоо гээд бүтчих зүйл биш. Хорикитаг надаа

дуулгавартай байдаг гэсэн буруу ойлголттой байна. Би зүгээр түүний

урсгалаар л байдаг. Гэнэтхэн намайг нээлттэй яриад эхэлбэл харин ч

сэжиг авна. Буруу ойлголтыг яахав гэхэд чиний санаа гэдгийг

гадарлах аюултай.”

“Гэхдээ үүнээс өөр санаа орж ирэхгүй байна. Хорикита-сан бид

хоёр уулзалдлаа гээд үнэндээ түүнийг ятгах итгэл надад алга. Энэ

бол миний эцсийн арга.”

“Ийм шатанд ийм арга хэмжээ авах нь эртдэх биш үү?”

Би түүнийг Хорикитатай хамтрахыг хүсэж байгааг ойлгож байгаа ч

түүнд нүүр тулахаас өөр зам байхгүй. Хэцүү гэдгийг нь мэдэж байгаа

ч, бусадтай хамтарна гэдэг тийм л зүйл. Тийм ойлгомжтой зүйлийг

Хирата өөрөө сайн мэдэж байгаа гэж бодож байна. Хэн ч түүн шиг

анги хамт олон, нөхөрлөлийг эрхэмлэдэггүй.

Үүнтэй холбогдуулан нэг эргэлзээ төрөв. Эзэнгүй арал дээр Хирата

ямар нэгэн зүйлээс эмээж байсан ба түүнийг хачин ааш гаргаж

байсныг эргэн саналаа. D ангид байнга тохиолддог асуудлаас болж эв

нэгдлээ алдах, аюул тулгарах бүрт Хирата хагас ухаангүй болчихдог.

Энэ бол үл тоохоор жижиг зүйл биш.

Би хавчуургатай талх болон ундаа захиаллаа. Сурагчдын зарим нь

ойролцоох усан санд сэлцгээж, зарим нь усны хувцастайгаа хооллож

байна. Тэд аз жаргалтай харагдана. Хэрэв Икэ, Ямаүчи байсан бол,

хоолноос илүүтэй усны хувцастай охид руу анхаарал хандуулах

байсан байх. Миний урд байгаа Хирата хоол унд, охидод огт анхаарал

хандуулалгүй, харц нь над дээр бүрэн төвлөрч байлаа.

“Тийм ээ, чиний зөв байх. Чиний хэлсэнчлэн би гүехэн бодолтой

байсан бололтой, Аяанокожи-күн.”

Өөрийн шүүлтийн алдааг шударгаар хүлээн зөвшөөрдөг, илэн

далангүй хариу үйлдэл. Хиратагийн өөр нэг бусдыг татах зан чанар.

Гэхдээ Хорикитатай харилцаа тогтоох хүсэл нь бат байгаа бололтой

бууж өгөхгүй шинжтэй.

“Би аргаа дахин бодох хэрэгтэй байх. Хорикита-сан жаахан ааш

муутай хүн. Чи яаж түүний аашинд тааруулж чаддаг юм, Аяанокожикүн?”

Tsundoku LN Project


Хирата Хорикитатай харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд эхлээд

найзын харилцаатай болохыг хүссэн бололтой. Түүний энэ хандлага

нь зөв, би чадахаараа туслахыг хүсэж байгаа ч гэсэн…

“Энэ тал дээр хангалттай хэлсэн санагдах ч, би өөрийгөө

Хорикитатай тийм сайн харилцаатай гэж бодохгүй байна. Тэр намайг

найзыгаа гэж үздэг эсэхэд ч эргэлзэж байна.”

“Хорикитатай дотно байдаг хүн нь ганцхан чи, Аяанокожи-күн. Чи

түүнд онцгой нэгэн.”

Онцгой гэж үү? Би арай ядан ганц хүнтэй сайн харилцаатай болох

хугацаанд дөчин хүнтэй сайн харилцаа тогтоодог хүний хэлэх үг биш

шиг л санагдах юм. Эсвэл дөч гаруй хүнтэй ойлголцож чадсан ч гэсэн

ганц сурагчтай таарч тохирохгүй байгаадаа бухимдлаа илэрхийлж

байгаа юм болов уу.

“Ийм тэвчээргүй байх шаардлагагүй биз дээ? Дөнгөж эхний

улирал дуусч байгаа юм чинь.”

Хүмүүс хоорондын харилцаа цаг хугацааны явцад бэхэждэг.

Заримдаа арал дээрх шалгалт шиг гэнэтийн, хүнд нөхцөл байдалд

орвол нэг шөнийн дотор харилцаа бэхжүүлж болно. Мэдээж хүчээр

харилцаагаа бэхжүүлэх гэж холбоо тогтоож болох ч гэсэн ийм холбоо

хэврэг бөгөөд амархан үгүй болдог.

“Хорикита амархан нөхөрлөх хүн биш.”

Би үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.

“Магадгүй тийм байх.”

Хирата тэвчээргүй хандаж байгаа ч, гэмшсэн харагдлаа.

“Түүнийг бодлыг авч үзэлгүй, нэг талыг барьсан өөрийн үзэл

бодлоо тулгачихсан уу.”

Хирата үүнийг өөртөө хэлээд, энэ удаа сэтгэл нь ханасан бололтой

хүчтэй толгой дохиод, инээмсэглэв.

“Уучлаарай. Чамайг урьчхаад өөрийн асуудлыг тооччихлоо. За,

хооллоцгооё?”

Ингээд хэсэг хугацааны өмнө ирсэн хоолоо идэж эхэллээ. Гэвч

удалгүй, хэн нэгэн дөхөж ирж байгаа бололтой, Хирата над руу харц

шидэв.

“Аа, яах аргагүй энд байжээ, Хирата-күн. Хамтдаа хооллоцгооё!”

Тавцан дээр дуу хөөртэй хоолой цуурайтуулан Каруйзавагаар

толгойлуулсан охидын бүлэг бидний өмнө гарч ирлээ.

Tsundoku LN Project


“Умм… Каруйзава-сан, түрүүн дуудлагаар төлөвлөгөөгөө цуцалж

байгааг мэдэгдсэн санагдах юм…”

Хирата эргэлзээтэй өнгөөр хэлэхэд, Каруйзава тэр хэд өөр

ширээний сандал авчирч, намайг түлхэн холдуулаад Хиратаг

хүрээлэв. Мэдээж, нам гүм байсан хоолны ширээнээс гэнэтхэн чимээ

шуугиан ундран гарав. Би харилцааны чадвар муутай ч гэлээ, гэхдээ

зүгээр ээ.

Ийм байдалд хэдийн дасчихсан. Тиймээс энд миний сургуульд

ороод сурсан, “Түргэн арилах” гэдэг тусгай чадвараа ашиглах

хэрэгтэй. Хоолоо авангаа чимээ гаргалгүй бослоо. Хоромхон зуур

Хирататай харц тулгарсан санагдсан ч, охид намайг халхалж түүний

төрх харагдахгүй болов.

Олон найз нөхөдтэй байхын цөөн хэдэн сул талуудын нэг нь энэ

байх. Бүх цагаа бусдад зориулснаар сэтгэл амар өөртөө ч цаг

зарцуулж чаддаггүй. Өөрт нь хувийн санаа зовох асуудал байгаа ч

гэлээ Каруйзава тэр хэдэд хэлж чадахгүй тул сэтгэлдээ хадгалах

ёстой болно.

Tsundoku LN Project


1

Каруйзавад гардуулсан Хиратаг орхиод, өөр ярьж хөөрөлдөх

хүнгүй тул өрөө рүүгээ буцахаар шийдээд, цахилгаан шат ашиглалгүй

шатаар бууж миний өрөө байрладаг гуравдугаар давхарт ирэхэд

коридорт толбонууд дуссаныг олж харлаа. Толбо нэлээн хол дуссан

байсан бөгөөд миний өрөөний зүг чиглэсэн санагдлаа. Би мөрийг нь

даган алхаад явж байтал, цаана усны дотуур өмдтэй цээж нүцгэн

эрэгтэй дэгжин алхаж байв.

“Э-эрхмээ! Нойтон чигтээ коридороор алхаж болохгүй ээ!”

Ноцтой байдлыг анзаарсан үйлчлэгч сандран тэр эрэгтэйн араас

гүйж байв. Яагаад ч юм гартаа алчуур барьсан байгаа нь бэлтгэл

сайтай гэхээсээ үргэлж авч явдаг юм шиг санагдав.

“Ха-ха-ха! Намайг олчхов уу даа?” гэж тэр эрэгтэй зарлан дуугарав.

“Олчихлоо биш ээ, энэ ингээд дөрөв дэх удаагаа. Танд өчнөөн хэлж

байна. Усан сангаас гараад дотогш орохын өмнө биеэ арчиж байна уу.

Тэгэхгүй бол бусад үйлчлүүлэгчдэд төвөг учруулж байна,” гэж

үйлчлэгч хэлэв.

Хэд хэдэн удаагийн давтан хэрэгтэн бололтой. Тиймээс л үйлчлэгч

алчуур бэлдчихсэн байж.

“Төвөг учруулах гэнэ ээ? Гэвч хэн ч надад төвөг учруулж байна гэж

хэлж байгаагүй. Би ухаан орсон цагаасаа эхлэн биеэ арчихгүй байх

гэсэн зарчимтай байсан.“

Эргэнд тойрондоо усны дуслууд цацарган үсээ хойш шуух энэ

залуу бол Коэнжи. Үйлчлэгч сандран шал, хананд үүссэн толбыг

алчуураараа арчлаа. Түүний сандарсан байдал нь сонирхлыг нь

татсан уу, Коэнжи зогсов.

“Үзэг цаас байна уу?”

“Юу? А, а-айн…миний мэргэжлийн хэрэгцээ болохоор мэдээж

тэмдэглэлийн дэвтэр, бал авч явдаг…”

Ярианых нь утгыг ойлгоогүй хэвээр, өнөөх үйлчлэгч тэвдэн цаас

бал гаргаж өглөө.

“Алдартай хүмүүсийн гарын үсэг заримдаа төсөөлөмгүй өндөр

үнэд хүрдгийг мэдэх үү? Гадаадад, хэдэн саяас хэдэн арван саяд хүрэх

тохиолдол бий.”

“Тэр…яасан гэж?”

Tsundoku LN Project


Коэнжи тэмдэглэлийн дэвтэр дээр ямар нэг юм бичиж дуусаад

эргүүлээд үйлчлэгчид өгөв. Холоос харахад хэцүү байгаа ч “Коэнжи

Рокүсүкэ” гэж байгаа юм шиг нь харагдлаа.

“Э-энэ юу вэ?”

“Харахад ойлгомжтой биш үү? Гарын үсэг л байхгүй юу. Хэдий

хямд дэвтэр ч, ирээдүйд гарцаагүй үнэд хүрнэ. Чамд дурсгаж байна.

Талархан хүлээн аваад сайн хадгалаарай.”

Хараад байхад, Коэнжи чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажиллаж

байгаа үйлчлэгчид талархал болгон гарын үсгээ зурж өгсөн бололтой.

Гэхдээ тэр үүнийг талархан хүлээн авсан гэмээр харагдахгүй л байна.

Харин ч цаас болон бэхийг дэмий зүйлд үрчихлээ гэмээр царай

гаргаж байв.

“Ийм сэжиглэсэн царай битгий гарга. Би ирээдүйд Японыг

өөрийнхөө нуруун дээр авч явах хүн болно. Тэр үед том хөлөг онгоц

дээр амрах бодолтой байна. Талархлынхаа оронд чамайг тэр хөлөг

онгоц дээр ажиллуулж болж байна. Мэдээж хэрэг, тэр нь бидний одоо

байгаа хөлөг онгоцноос хамаагүй тансаг, дээд зэрэглэлийн аяллын

хөлөг онгоц байх болно.”

Дээд зэрэглэлийн хөлөг онгоц бол дээд зэрэглэлийн хөлөг онгоц

хэдий ч, Титаник шиг живэх хувь тавилан хүлээж байхгүй бол ч яахав.

Коэнжи сэтгэл хангалуунаар инээлээ. Ангайх зогсох үйлчлэгч, энэ дур

зоргоороо аашлах эрэгтэйг зогсоох итгэлээ алдсан уу, энд тэнд

үүссэн толбыг л хоосон ширтэнэ. Одоо дахиж орооцолдохыг тэвчиж

чадахгүй царайтай байна.

Цуу яриагаар бол Коэнжи ганцаараа байсаар ирсэн бөгөөд ангийн

бүх хүүхдүүд энэхүү гайхалтай хувиа хичээсэн зангаас нь болоод

түүнтэй огт орооцолддоггүй. Учир нь манай ангийн зарим хүүхдүүд

энэ үйлчлэгчтэй адилхан нөхцөл байдалд орсонтой холбоотой байх.

Хирата байсан бол түүнийг тоохгүй байсан ч шүүмжлэхгүйгээр

түүнтэй харьцах байсан байх даа.

Коэнжи яг л хор шиг бөгөөд дайсан, анд нөхрөөс үл хамааран хүрсэн

бүхэн нь үйл тамыг нь эдэлдэг.

Ядаргаатай зүйлээс зайлсхийн, тэр хоёрын хажуугаар чимээгүй

өнгөрөхөөр шийдэв. Ийм төрлийн хүнд ойртох нь аюултай.

“Өө? Аяанокожи жаал хүү биш үү? Юу гээч тохиол вэ.”

Гүх. Өөрийн мэдэлгүй ийм үг хоолойноос гарахаа шахав. Миний

нэрийг дурдсанаар, бүх анхаарал над руу шилжсэнийг анзаарсан,

үйлчлэгч нүүр дүүрэн инээмсэглэл тодруулав. Аа, ингэж нэг

чөлөөлөгдлөө! гэсэн аятай.

Tsundoku LN Project


Үгүй ээ үгүй, энэ газрын ажилтан байж ингэж болох уу? Ямар ч

төвөгтэй үйлчлүүлэгч байсан эцсээ хүртэл үйлчилгээ үзүүлэх ёстой

биз дээ. Өсгөхөөрөө нэг өсгөчихөөд, тэжээж чадахгүй болсон загасаа

голд тавихтай адил. Түүгээр үл барам, зэрлэг догшин Коэнжи бол

голд байгаа уугуул загаснуудыг нэгийг ч үлдээлгүй устгаж, залгих

байлгүй.

“Надтай ямар нэгэн хэрэг гараа юу?”

“Үгүй ээ үгүй, хэрэг байхгүй. Ердөө нэг сургуулийн сурагчийн

хувьд яриа өдөж байгаа төдий. Байр суурийн хувьд асар зөрүүтэй ч,

чи бид хоёр нэг өрөөний хамтрагчид байна даа.”

Коэнжи дахин нэг үсээ шуухад, усны дуслууд миний нүүр болон

дүрэмт хувцас руу цацрав. Мэдээж тэр өөрийнхөө үсийг хэрхэн

арчлах талаар анхаарахаас түүнээс нь болж хохирч буй хүмүүсийг

анзаарахгүй шинжтэй. Өөрт нь тохиолдсон хохирлыг үл харгалзан,

үйлчлэгч надад тохиож буй эмгэнэлт явдлыг шүдээ ярзайлган

инээмсэглээд харж байна. Тийм ээ тийм, чиний мэдэрч байгаа

зовлонг би сайн мэдэж байна…, гэхгүй ээ.

“Тэгвэл би ингээд явъя даа. Цаашид анхааралтай байгаарай,” гэж

үйлчлэгч хэлэв.

Зугтахдаа ганц шаардлагын үг хэлж байгаа нь, өөрийн үүргээ

хамгийн багаар ч болтугай гүйцэтгэж байгаа нь бололтой. Мэдээж,

миний хувьд Коэнжитэй хоёулханаа үлдсэнээс үхсэн нь дээр.

“Та Коэнжитэй юун талаар ярьж байсан бэ?” гэж би түүнээс асуув.

Тэр даруй, үйлчлэгчийн инээмсэглэл уур хилэнгээр солигдсон ч,

Коэнжи түүн рүү харцаа шилжүүлэхэд, түүний инээмсэглэл буцаад

ирэв. Яг л Асураман шиг юм.

“Тэр байна аа, харж байгаачлан тэр биеэ хатаалгүй холхиод байгаа

тул алчуур—”

“Ер нь бол түүнд шаардлага тавьж байсан гэж ойлгоход болно доо.

Тэгээд би ч ингээд явья даа.”

Түүн рүү дамжуулсан бөмбөгийг нь хэргийн эзэн лүү нь шидээд,

зугтлаа.

“Үйлчлэгч надад шаардлага тавихаар ирсэн хэрэг үү?”

“Тийм л юм шиг байна” гэж хариу хэлээд Коэнжигээс зугтан өрөө

рүүгээ буцах гэж оролдов.

“Гэхдээ өрөө рүүгээ очлоо гэхэд Коэнжитэй тэнд тааралдах болох

нь ээ?”

Tsundoku LN Project


Энэ тохиолдолд төвөгтэй орчин бүрэлдэнэ гэсэн үг. Энэ аяллаар

хэд хэдэн удаа Коэнжитэй хоёулхнаа байсан ч, тэдгээр мөчүүдийг

итгэхийн аргагүй тааламжгүйгээр өнгөрсөн. Таагүй уур амьсгалаас

холуур байхыг хүссэн би, баруун эргэлээ. Өрөө рүүгээ буцаж очихоос

өмнө гадуур цаг нөхцөөж, өрөөний бусад хамтрагчид болох Хирата,

Юкимураг ирэх цагийг нь дөхүүлээд өрөө рүүгээ очихоор шийдэв.

Ойролцоох мэдээллийн самбарт хөлөг онгоцны дотоод бүтцийг

хялбараар харуулжээ. Маш нарийн зурагдсан зургаас гадна, гаднах

хүрээг нь алтаар бүрсэн байгаа нь дээд зэрэглэлийн хөлөг онгоц

гэдгийг нь илтгэж байгаа мэт. Цаг нөхцөөхөд тохиромжтой газрыг

толгойдоо тэмдэглээд, тэр даруй цахилгаан шатаар хоёрдугаар

давхарт буулаа.

Энэ усан онгоц есөн давхар болон дээвэрт хуваагддаг. Хөлгийн

тавцангаас дээш таван давхар, доош дөрвөн давхар. Эхний давхарт

амралтын хэсэг, цайллага хийх газар байрладаг бол дээвэр дээр усан

сан, кафе гэх зүйлс байрладаг. Гурваас тавдугаар давхарт зочдын

байрлах бүс байдаг бөгөөд хөвгүүд нь гуравдугаар давхарт, охид нь

дөрөвдүгээр давхарт байрлацгаадаг.

Охид хөвгүүд, багш нарыг оролцуулаад тус тусдаа хуваагдсан.

Гэсэн хэдий ч эрэгтэй эмэгтэйчүүдийн бүсэд тусгай хязгаарлалт

байгаагүй тул чөлөөтэй дамжин өнгөрөх боломжтой. Хэлэх зүйл

гэвэл, шөнө дундаас хойш энэ бүсээр сэлгүүцэхийг хориглодог.

Бусад бүсүүдийн хувьд, B1 давхраас B3 давхарт кино театр болон

бусад зугаа цэнгэлийн газрууд байдаг. Хөлөг онгоцны хамгийн доор

байрлах B4 давхарт— хуваарилах самбар мэтийн зүйлс байдаг

бололтой. Тэндэхийг сурагчидтай огт хамааралгүй газар гэж хэлэх

байх.

Хорин дөрвөн цаг ашиглах боломжтой амралтын өрөөнд шөнө

дунд ч чөлөөтэй байж болох ч, сургуулийн зүгээс аль болох тэнд

очихоос зайлсхийхийг уриалсан ба одоо миний алхаж байгаа

хоёрдугаар давхрын бүст бусад зочдын өрөөнүүдээс ялгаатай уур

амьсгалтай өрөөнүүд хэд хэд байдаг. Хэзээ, юунд ашиглах нь

тодорхой бус үүдний хэсэгт нам гүм, бараг сурагчид байдгүй.

Яг энэ үед, халаасанд минь байгаа утас чичирхийллээ. Гаргаад

хартал нэгэн охиноос дуудлага ирж, цаг нөхцөөх төлөвлөгөөтэй

надад ирсэн дуудлага тул цагаа олсон гэх хэрэгтэй юу. Татгалзах

шалтгаангүй тул дуртайяа дуудлагыг хүлээн авав.

Tsundoku LN Project


“Хаа. Хаа… Хаааа…”

Над руу зурвас илгээсэн Сакура руу дөхөж очиход, тэр хэд хэдэн

удаа ёсолж, санаа алдав.

“Юу болоов?”

“Ваа! A-Аяанокожи-күн!?”

Би өөрийгөө ингэж цочихоор хоолой гаргаснаа санахгүй байгаа ч,

Сакура яг цахилгаанд цохиулан шок авсан мэт харагдлаа. Түүний

ердийн атийсан нуруу нь цэх шугамд оров.

“Цочоосон бол уучлаарай.”

“Ү-үгүй ээ, зүгээр. Би л харин яагаад ч юм ингэж их сандраад.”

Найзтайгаа уулзах төдийд ингэж сандарч байгаа бол, амьдрал нь

их л хэцүү байна байх даа.

2

“Аяанокожи-күн, өрөөний хамтрагч нар чинь Хирата-күн, Коэнжикүн,

Юкимура-күн…биз дээ?”

“Миний өрөөний хамтрагчид уу? Аа, тийм ээ. Тэд яасан гэж?”

Ийм зүйл асууна гэж төсөөлсөнгүй.

“Нөгөө… үнэндээ, би… би нэг өрөөнд байгаа хүмүүсээсээ жоохон

санаа зовоод байна.”

Нийгэмших тал дээр муу учир өрөөний хүмүүстэйгээ харилцаа

сайнгүй байгаа бололтой. Түүний үнэхээр түгшсэн байгааг нүүрнийх

нь хувирлаас харахад ойлгомжтой байв.

“Санаа зовж байгаа чинь, эвтэй байж чадахгүй байна гэсэн үг үү?”

“Сайн мэдэхгүй байна. Тэдэнтэй эвтэй байх хүсэл, бас ганцаараа

байх хүсэл аль аль нь байгаад байдаг. Би ч найдваргүй байгаа биз?”

Хоолой нь зангиран бишүүрхэж буй Сакураг ямар хүмүүстэй нэг

өрөөнд байгааг мэдэхгүй байгаа би ямар ч зөвлөгөө өгч чадахгүй.

“Ямартай ч, хэн хэнтэй нэг өрөөнд байгаа юм?”

“Өө. Минийхийг сонсмоор байна уу? Шинохара-сан, Ичихаши-сан

тэгээд Маэзоно-сан.”

Туйлын сэтгэлээр унасан өнгөөр тэдгээр нэрсийг хэллээ. Бүгд

ширүүн авиртай охид шиг санагдлаа. Шинохара бол D ангийн

Каруйзаватай дотно байдаг охидын удирдагч. Биеэ тоосон

хөвгүүдтэй шууд тулан хэрэлдэж чаддаг, сорилт бэрхшээлээс

зугтдаггүй найдууштай ч, өөртэй нь таарамжгүй хүмүүсийг

Tsundoku LN Project


өршөөхгүй тал байдаг. Сакураг анхаарч үздэг гэж бодохгүй байгаа ч,

хоорондоо сайн харилцаатай байхаар хүмүүс биш биз.

Ичихаши ихэвчлэн дуу цөөтэй байдаг ч, Шинохарагийн адил

зоргоороо. Маэзоногийн тухай ихийг мэдэхгүй ч, хэрүүл өдсөн,

нударга зөрүүлэх хандлагатай байдаг нь надаа таагүй сэтгэгдэл

төрүүлдэг. Магадгүй Сакурагийн хувьд хамгийн таарамжгүй төрлийн

хүн байх. Тийм нөхдүүдийн өөдөөс Сакура хоорондын зайгаа багасгах

гэж хичнээн хичээсэн ч, Сакурагийн хандлага таалагдаагүйгээс болж

үзэн ядагдах байлгүй. Одоо болтол уйлаагүйг нь хараад, мундаг

байна гээд толгойг нь илмээр санагдав.

“Гэхдээ яагаад над дээр ирж байгаа юм?”

“Аяанокожи-күнээс асуувал, надад зөвлөгөө өгөх юм шиг

санагдаад…?” хэмээн Сакура аяархан бувтнав.

Өөрийн мэдэлгүйгээр надад найдсан бололтой. Тэгээд гэмшсэн

үгсийг нэмэн хэлэв.

“Д-дураараа зүйл хүсэж байгаад уучлаарай. Мэдээж завгүй байгаа

байлгүй, Аяанокожи-күн.”

“Сүртэй асуудал биш дээ. Зөвлөгөө авахад буруудахгүй. Гэхдээ, тус

болж чадна гэдэг өөр зүйл.”

Харамсалтай нь, би Сакурагийн өрөөний хэнтэй нь ч харилцаа

сайтай биш тул Сакурад тус болно гэж хэлж чадахгүй. Ямар нэгэн

арга байхгүй юм байх даа гэж бодож байтал, зочдод зориулсан

өрөөний хаалга нээгдэв.

“Айн? Аяанокожи-күн бас Сакура-сан? Ийм газар юу хийж байгаа

юм?”

D ангийн Күшида Кикёо гэнэтхэн зочдын өрөөнөөс гарч ирлээ.

Сакурагийн гэгээлэг байдал үүлсийн цаагуур орсон мэт алга болж,

таагүй уур амьсгалаар солигдов. Сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй

гэмээр Күшидагийн гарч ирсэнд илт эсэргүүцлийг үзүүлсэн ч,

Күшида огт анзаараагүй өнгөөр үргэлжлүүллээ.

“Аа, саад болох гээгүй шүү? Би найзуудтайгаа уулзах гээд.”

“…Би өрөө рүүгээ буцлаа,” гэж Сакура хэлээд нүүрээ бууруулав.

Күшида сандран зогсоохыг оролдсон боловч, Сакура хөлгийн дотогш

хар хурдаараа гүйн алга болов.

“Өө, уучлаарай. Буруу цагт гарч ирсэн бололтой. Магадгүй би юу ч

дуугарах хэрэггүй байсан байх.”

Күшида алгаа нийлүүлэн уучлалт гуйв. Иймэрхүү зүйлд уучлалт

гуйх хэрэг байна уу? Угаасаа Сакура бусадтай харьцахдаа муу шүү дээ.

Tsundoku LN Project


“Тэгснээс, хөлөг дээр буцаж ирснээс хойш чамтай анх удаа ярьж

байгаа юм байна. Олон охидтой хөгжилдөж байгааг чинь холоос

харсан.”

Күшида D ангиас—үгүй ээ, магадгүй сургуулиас хамгийн алдартай

нь гэж хэлэх нь зүйтэй байх. Сургуулийн элсэлтийн ёслолын өдөр

бүгдтэй нь найзууд болцгооно гэж зарлаж, одоо энэ зорилгодоо бараг

хүрсэн. Сакура шиг хэсэг хүүхдийг эс тооцвол л доо.

“Өнөөдөр C ангийн охидтой зугаацхаар болсон. Хамт очих уу,

Аяанокожи-күн?”

“Айн. Би хамт байхад зүгээр юм уу?”

“Айн? Үнэхээр хамт явах гэж үү?”

Хэрэггүй зүйлс хэлчих шиг боллоо. Явахыг хүссэн жинхэнэ бодол

маань бага зэрэг цухуйсан нь, Күшидаг хэсэг зуур төөрөлдөхөд

хүргэсэн бололтой. Энэ бол найрсаг хариу. Өөрөөр, эелдгээр

татгалзах нь боловсон зан юм.

“Тоглож байна даа. Намайг ийм зүйлд нэгдэх хүн биш гэдгийг

мэдэж байгаа байлгүй.”

“Ёстой нэг, тийм биз дээ. Бага зэрэг гайхлаа шүү. Аяанокожи-күн,

чи ч хөгжилтэй юм аа.”

“Т-тийм гэж үү?” Сэтгэл дотроо намайг хөгжилтэй гэж бодсонд нь

эргэлзэж байгаа ч, Күшидагийн хэлж байгаа нь үнэнээсээ сонсогдож

байгаа нь айдас төрүүлж байна.

“Тэгвэл би явлаа.”

Ёс төдийхөн хагацлын үгс солилцов. Гэнэт Күшида бид хоёрыг гар

утас зэрэг дуугарлаа. Сургуулиас зааварчилгаа ирсэн эсвэл арга

хэмжээнд өөрчлөлт орснийг мэдэгдсэн дуу чангаар хангинав. Дууг нь

хаасан байлаа ч, дуугардаг нь маш чухал мэдэгдэл гэдгийг харуулж

байгаа юм.

“Яасан юм бол?”

Күшидагийн зогсоод гайхах нь аргагүй. Элсэлтийн дараа тайлбар

авсан ч, өдийг хүртэл ийм чухал зурвас хүлээн авсан удаа байгаагүй.

Үүнтэй зэрэгцэн хөлөг онгоц даяар мэдэгдэл хийлээ.

“Нийт сурагчдын анхааралд. Дөнгөж сая сургуулийн зүгээс бүх

сурагчдын гар утсанд зурвас илгээсэн. Гар утсаа шалгаад, зааврыг

дагна уу. Зурвас аваагүй бол ойр байгаа сургуулийн ажилтанд

яаралтай мэдэгдэнэ үү. Маш чухал агуулга тул шалгалгүй

орхигдуулахгүй байхыг хүсье. Давтан хэлье—”

“Сая ирсэн зурвасын тухай, биз дээ?” гэж Күшида асуулаа.

Tsundoku LN Project


“Магадгүй.”

Би зарлалын дагуу гар утсаа шалгатал, дараах зүйл тусгагдсан

байсан:

Удахгүй тусгай шалгалт эхлэх болно. Заасан өрөөнд, заасан цагт

хүрэлцэн ирнэ үү. Арван минутаас илүү хоцорсон тохиолдолд торгууль

ногдуулна. Өнөөдөр 18:00 цагт хоёрдугаар тавцангийн 204 тоот

өрөөнд ирнэ уу. Хорь орчим минут болох тул ариун цэврийн өрөө ороод,

гар утасныхаа дууг хааж, аль эсвэл унтраахаа бүү мартуузай.

“Тусгай шалгалт гэж үү дээ?”

Энэ яаж ч бодсон цаасан дээрх шалгалт эсвэл биеийн хүчний сорил

бол биш бололтой.

Эзэнгүй арал дээрх шиг ердийн сургуультай адилгүй шалгалт гэж

таамаглаж байна. Зурвасыг агуулга дээр өөр зүйл бичигдээгүй байсан.

Эндээс ямар нэг зүйлийг олж харах ёстой юу, эсвэл зөвхөн бэлтгэлтэй

байх хэрэгтэй юу? Одоогоор тодорхойгүй байна.

Үүнээс илүү, энэ зурваст сонирхол татсан зүйл байсан. Уулзалт нь

18:00 цагт боловч, шалгалтын хугацаа хэтэрхий богино ердөө хорин

минут байна гэдэг дутуу дулимаг шийдвэр шиг санагдлаа. Түүнчлэн,

авах газар нь яагаад хөлгийн зочны өрөө юм бол? Шалгалт авахад

таатай орчин гэж бодогдохгүй байна.

“Надад түр утсаа өгч болох уу?”

Күшида татгалзалгүй, өөрт нь ирсэн зурвасыг надад харуулав.

Түүнд ирсэн зурвас ерөнхийдөө ижил боловч, цаг болон газар нь

ондоо байна. Уулзалтын цаг нь 20:40-өөс бөгөөд шалгалтын хугацаа

нь хорин минут. Мөн байршил нь минийхээс хоёр өрөөний зайтай

байв.

“Яагаад биднийг ийм хачин аргаар дуудсан юм бол?”

“Надад мэдэх юм алга.”

Сайны шинж биш гэдэгт лав итгэлтэй байна. Энэ далайн аялал энэ

чигээрээ дуусна гэж бодож байгаагүй нь үнэн бололтой. Хөлөг доторх

бүх эхний жилийнхний цугларч болох газар…кино театр, үдэшлэгийн

танхим, буфет, ресторануудаар урьдчилан очиход, сэжигтэй

хөдөлгөөн ажиглагдаж, шалгалтын агуулгыг мэдэх боломж гарах

байх гэж найдсан ч, харамсалтай нь ямар ч шинж тэмдэг

харагдсангүй. Тэгээд сурагчдыг тусгаарлан, хооронд нь хувааж

шалгалтаа авна гэдэг.

Гар утсаараа Хорикита руу чат бичихэд, тэр шууд уншсан нь ер

бусын байв. Миний зурвасыг унштал хагас өдөр, заримдаа хэдэн өдөр

Tsundoku LN Project


болох нь олон. Сургуулиас нэгэн зэрэг зурвас хүлээн авсан болохоор

уу? Үүн дээр тулгуурлан асуугаад үзье.

Сургуулийн зүгээс чамд зурвас ирсэн үү?

Ирсэн.

Миний уулзалт 18:00 цагт гэж байна. Харин чинийх?

Би 20:40-өөс. Нэлээн зөрүүтэй юм байна.

20:40 гэж үү?

Күшидатай адил юм байна. Тэгэхээр, охид хөвгүүдээрээ хоёр

хуваагдана гэсэн үг үү? Одоогийн байдалд бодож чадах нь ердөө энэ л

байна. Миний шалгалтын цаг 18:00 байсан.

Цагийн зөрүү анхаарал татаж байна. Шалгалтын цаг өөр гэвэл—

түрүүлж асуултыг мэдсэн, мэдээгүй хүмүүсийн хооронд шударга бус

байдал үүсэх юм шиг харагдаж байна.

Одоогоор тэрийг хэлэх аргагүй.

Энэ талаар ээлжлэн чат солилцож байсан ч, тэр даруй

Хорикитагаас чат ирлээ.

Олон анхаарал татсан зүйл байгаа ч, цаг нь болчихвол очиж үзэхээс

арга алга даа. Чи түрүүлээд эхлэх болохоор дуусмагц мэдэгдээрэй.

Ойлголоо.

Товч хариу өгсөн ч, уншсан шинж алга. Утсаа унтраачихсан

бололтой.

“Аяанокожи-күн?”

Чатандаа анхаарал хандуулсан миний байдал сонирхлыг нь татсан

уу, Күшида миний чатыг шагайхаар толгойгоо ойртууллаа.

Күшидагаас ч мөн адил дууссаных нь дараагаар ямар бодолтой

байгааг нь сонсохыг хүссэн ч, төвөг учруулах байх гээд болилоо. Хэсэг

байдлыг харзнаад үзье. Түүний дараагаар ч оройтохгүй.

Tsundoku LN Project


3

Сургуулиас мэйлээр дамжуулж дуудагдсан би, хоёр давхрын бүсэд

хөл тавилаа. Заасан цагаас таван минутын өмнө товлосон газартаа

ирэв. Ердийн үед сурагчид байх ёсгүй энэ бүсэд хэд хэдэн сурагч

холхилдож байлаа. Ойролцоох өрөөнд орсон сурагчдаас хэнийг нь

таньж чадсангүй. Ганц хоёроос ч олон сурагчид, хажуугаар зөрөн өөр

өрөөнүүд рүү орон алга болцгоож байлаа.

“Өөр ангийн сурагчид уу?” Би тэднийг хараад бувтналаа.

Эхэндээ үүдэнд нь хүлээх тухай бодсон ч гэсэн дотор аль хэдийн

ямар нэг юм эхэлчихсэн байх магадлалтай. Юунаас илүүтэй, бусад

сурагчдын нүдэнд өртөхийг хүсээгүй тул цааш хөдлөхөөр шийдлээ.

Намайг хаалга тогшмогц хариу ирэв.

“Ор ор.”

Зөвшөөрөл авсны дараа өрөөнд орлоо. Тэнд нямбай хувцасласан

хослолтой A ангийн анги даасан багш Машима-cэнсэй, сандал дээр

сууж байв. Жижиг ширээн дээр материал үзэж байгаа харагдлаа.

Машима-cэнсэйн урд хоёр эрэгтэй сурагч сууж байсан. Тэд миний

таньдаг D ангийн сурагчид байв.

“Үлдсэн хоёр гишүүний нэг нь Аяанокожи-доно гэж үү. Копо!”

Энэ Сотомура гэх сурагч хачин аялгатайгаар ярьдаг тул, хөвгүүд

түүнийг “Профессор” гэж хочилдог. Ахлах сургуулийн илүүдэл

жинтэй шил зүүдэг эрэгтэй отакугийн хэвшмэл дүр төрхтэй төгс

тохирдог тэрээр харагдаж байгаа шигээ отаку нөхөр. Түүх, техник

технологийн өргөн мэдлэгтэй, ярианыхаа төгсгөлд ойлгоход

төвөгтэй үг хэллэг нэмэх нь олон гэдгээс бусдаар харьцахад

хүндрэлтэй хүн биш.

“Энэ сонин санагдахгүй байна уу? Аяанокожи?”

Профессорын хажууд сууж байгаа нь манай өрөөний хамтрагч

Юкимура байлаа. Профессор болон Юкимура. Ердийн үед хоорондоо

харилцаад байдаггүй хоёр. Тийм байтал, энэ юу гээч учрал вэ? Ийм

гишүүдийг цуглуулаад, юу л эхлэх гээд байна даа?

“Юугаа хийгээд байгаа юм? Хурдан суу.”

Машима-cэнсэй над руу харалгүй суухыг зааварчлав. Би чимээгүй

Юкимурагийн хажуудах сандал дээр суув. Анхаарал татсан зүйл гэвэл

миний хажууд илүү нэг сандал байна. Нөхцөл байдлаас харвал, нэг

багш, дөрвөн сурагчдын хооронд болох бололтой ч…яагаад ийм

Tsundoku LN Project


цөөхөн хүнтэй юм бол? Дахиад нэг нь ирвэл харагдахгүй байгаа бид

дөрвийн төсөөтэй тал, сонгогдсон шалтгааныг нь ойлгох юм болов уу.

“Дахиад ганц хүн үү, иртэл нь чимээгүй хүлээнэ үү.”

Энэ уур амьсгал өчүүхэн зүйл яав ч биш. Шуурга ойртож,

шалгалтын хөшиг дэлгэгдэнэ. Совин татаж байна. Энэ хэрэв

шалгалтын тайлбар байсан бол, агуулга нь хүлээж байснаас тэс өөр

гэдэг илт байна.

Ерөнхийдөө шалгалт шударга байдлын үүднээс бүгдэд нь нэгэн

зэрэг тайлбар өгч эхэлдэг. Бичгийн шалгалт байна уу, эзэнгүй арал

дээрх амьд үлдэх шалгалт байна уу адилхан. Гэвч тэдгээрийг үл

харгалзан, яагаад энэ орон зай хаалттай орчинд? Цөөхөн гишүүн

байгаагийн учир юу вэ? Эсвэл би хэт санаа зовоод, энэ ердөө

урьдчилсан шат нь юм болов уу?

Ямартай ч одоо хэчнээн толгойгоо гашилгасан ч хариулт нь

олдохгүй. Би сандал дээрээ сууж, бидний хооронд өөр илүү дутуу

яриа өрнөлгүй түгшүүртэй чимээгүй байдал үргэлжиллээ. Заасан цаг

болоход хугацаа үлдсэн байгаа ч, тэр нэг хүнийг түргэн ирүүлэхийг

дотроо хүслээ. Энэ хөлөг онгоцны аль ч өрөөнд байрлуулагдсан

эгшигт хайрцаг хэлбэртэй ширээний цаг секунд тутам чаг чаг хэмээн

дуугарах нь нам гүм өрөөгөөр цуурайтна. Эцэст нь 18:00 боллоо.

Бараг хөдөлгөөн үзүүлээгүй Машима-cэнсэй цаг руу нэг харна.

Тэгтэл, үүнтэй нь зэрэг шахуу хэн нэгэн хаалга тогшив. Надад

хэлсэнтэй адилаар Машима-cэнсэй ор ор гэж хэлэхэд, хаалга аажмаар

онгойлоо.

“Өршөөгөөрэй!”

Удаан хугацааны дараа хоолой гарч, Каруйзава өрөөнд орж ирэв. D

ангийн сурагч байна гэж бодсон ч, Каруйзаваг гэж төсөөлсөнгүй.

Эрэгтэй сурагч байх гэж таамагласан тул их гэнэтийн байлаа.

“Айн? Юу вэ? Юкимура-күн энэ хэд яагаад энд байгаа юм?”

Үүнийг харин би л асуумаар байна. Энэ хачин хуваарилалт намайг

төөрөлдүүлж орхилоо. Профессор бодож санасан зүйлгүй харагдах ч,

Юкимура гайхсан царай гаргасан байв.

“Цаг барихыг анхааруулсан ч, чи хоцорлоо. Хурдан суудалдаа суу,”

гэж Машима-cэнсэй хэлэв.

“За.”

Бидний байгаад цааргалж, Машима-сэнсэйн үгэнд дурамжхан

хариуллаа. Над руу хальт харчхаад сандлаа чирээд, хол зайд очиж

Tsundoku LN Project


суув. Хэдхэн сантиметр ч гэлээ, ганц миллиметр байсан ч зайгаа

уртасгахад нь миний сэтгэл эмтэрч байлаа.

“D ангиас Сотомура, Юкимура, Аяанокожи, тэгээд Каруйзава. Одоо,

би тусгай шалгалтын тайлбарыг хийе.”

Мэйл хүлээн авах үед гадарлаж байсан ч, үнэхээр шалгалтын

тайлбар байж. Гэсэн хэдий ч, энэ дөрвөн сурагч нэг багш гэсэн

хуваарилалт нууцлаг юм. Дээрээс нь зочдын өрөөнд шүү. Зөвхөн муу

совин л татаж байлаа.

“Х-хүлээгээрэй. Надад ойлгохгүй зүйл байна. Шалгалтын тайлбар

гэдэг чинь юу вэ? Шалгалт аль хэдийн дуусчхаагүй билүү? Бас эдгээр

залуус? Энэ үнэхээр хачин байна.”

Бусдын яриаг чимээгүй сонсож чадалгүй, Каруйзава шууд л

гомдоллоо. Мэйлийг ойлгож уншсан гэдэгт нь эргэлзэж байна.

“Энэ удаад би ямар ч асуултад хариулахгүй. Чимээгүй сонс.”

Мэдээжийн хэрэг, Машима-cэнсэй Каруйзава руу хүйтэн харцыг

илгээв.

“Воа энэ байна. Шууд л зандарч байгааг нь.”

Сурагчид Машима-cэнсэйг хүйтэн хүн гэж хэлдэг. Энэ нь энэ

тайлбар дээр бас адилхан байсан. Манай ангийн багш Чабашираcэнсэй

ч хөндий, сурагчдадаа дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Энэ

Машима-cэнсэй ч мөн A ангийн сурагчдыг хайхардаг санагдсангүй.

Энэ хоёрын хоорондох хамгийн том ялгаа гэвэл, хүсэл эрмэлзлээ ил

харуулдаггүй Чабашира-cэнсэйн хажууд, Машима-cэнсэй гэдэг хувь

хүн нь тэмүүлэлгүй юм болов уу.

“Энэ удаагийн тусгай шалгалтаар эхний жилдээ суралцаж байгаа

бүх сурагчдын арван хоёр жилийн амьтнаар нэрлэгдсэн баг болгон

хувааж, шалгалт баг дотор өрнөнө. Шалгалтын зорилго нь та нарын

сэтгэлгээг чинь шалгана.”

Арван хоёр жилээр нэрлэгдсэн баг? Энэ нь D ангийг гурван хэсэгт

хувааж, арван хоёр жилийн амьтдаас гурвынх нь нэрээр нэрлэнэ гэж

үү. Тэгээд бидний “сэтгэлгээг” шалгана. Өөрөөр бол сэтгэх чадвар,

холбоо хамаарлыг тайлна гэсэн үг үү?

“Сэтгэлгээ гэж юу яриад байгаа юм?” Дөнгөж сая л чимээгүй бай

гэж хэлүүлсэн Каруйзава дахин асуулт тавив.

“Саяхан хэлсэн санагдах юм. Би ямар ч асуултад хариу өгөхгүй.”

Машима-cэнсэйг дахин сануулга өгөхөд, Каруйзава нөхцөл

байдлын хүндийг мэдэрсэн бололтой. Дургүйцэл нь илт харагдаж

байсан ч, амаа хамхиж сонсох хандлага гаргалаа. Юкимура Профессор

Tsundoku LN Project


хоёр үүнийг хэр нухацтай авч байгааг мэдэхгүй ч, үг дуугүй сонсож

байна.

“Хөдөлмөр эрхлэхэд тавигдах үндсэн гурван шаардлага бий:

ажлын бүтээмж, сэтгэлгээ, багийн ажиллагаа. Эдгээрийг бүгдийн

бүрдүүлсэн тохиолдолд чадварлаг насанд хүрэгч хэмээн

тодорхойлогдоно. Өмнөх эзэнгүй арал дээрх шалгалтаар та нарын

багаар ажиллах чадварыг сорьсон. Харин энэ удаад сэтгэлгээ. Сэтгэх

чадвар гэдэг, одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, асуудлыг

шийдвэрлэх чадвар. Асуудал шийдвэрлэх үйл явцыг тодорхойлж,

боловсруулах чадвар. Төсөөлөх чадвараа ажиллуулж, шинэ

гаргалгааг бий болгох чадвар. Эдгээр чанарууд та нарт зайлшгүй

хэрэгтэй.”

Машима-сэнсэй нэлээн сайхан ааштай тайлбар хийсэн боловч, хэд

хэдэн асуултын тэмдэг хүн бүрийн толгой дээр хөвж байгаа

санагдлаа. Би ч бас адил. Надад ойлгомжгүй зүйл олон байв.

“Тиймээс энэ удаагийн шалгалтаар арван хоёр багт хуваасан.”

Эцэст нь нэг амьсгаа авахтай болж, Каруйзавагийн хүсэн хүлээсэн

үгс хүрч ирлээ.

“Одоо та нарт асуулт байна уу?”

“Юуг нь ч ойлгосонгүй. Илүү ойлгомжтой тайлбарла л даа? Арван

хоёр багт хуваасныг ойлгосон ч, би яагаад эд нартай нэг баг болж

байгаа юм? Хирата-күн яасан? Бусад охид? Тэгээд шалгалтын

агуулгыг огт ойлгосонгүй. Тайлбарлаач дээ. Биш ээ, тайлбарлаад

өгөөч?”

Хүчээр төгсгөлийг нь өөрчилсөн ч, огтхон ч хүндэтгэлтэй хандсан

санагдсангүй. Гэсэн хэдий ч, Каруйзавагийн эргэлзэж байгаа нь зөв.

Машима-cэнсэй асуулт тавих эрх өгсөн ч, саяны шалгалтын тайлбар

тодорхой бус, агуулга нь хязгаарлагдмал байсан. Хуваарилагдсан

гишүүдийн нийтлэг шинж, бас бусад нь яасныг, яагаад ийм цөөхөн

хүнтэй байгааг дурдаагүй.

Хэрэв нэг анги гурван багт хуваагдсан бол арван хоёроос арван

таван хүнтэй тайлбар сонсох байтал, тэгээгүй. Зөвхөн өрөөний

багтаамжаас хамаарсан уу? Үгүй ээ, энэ хөлөг дотор тийм тооны

хүмүүсийг багтаах өрөө өчнөөн байх ёстой. Тэгэхээр ийм цөөн тооны

гишүүдээр хуваах болсон шалтгаан байгаа юу.

“Мэдээж ч гэлээ, та дөрөв нэг баг болсон. Мөн, одоо энэ цагтай

зэрэгцэн та дөрөвтэй нэг багт багтсан гишүүд, өөр өрөөнд ижил

тайлбар авч байгаа.”

Tsundoku LN Project


Бидэнтэй нэг баг болсон гишүүд гэнэ ээ? Энэ үгийг сонсоод нэг

гаргалгаа гарч ирлээ. Энэ өрөөнд дөрөвхөн хүн байна гэдэг. Үлдсэн

гишүүд хэд хэдэн өрөөнд хуваарилагдан тайлбар авч байгаа гэдэг.

Өөрөөр бол энэ шалгалт дээр бидний хамтрагч болох бусад

сурагчид…

“Тийм бол, бүгдийг нь цуглуулаад нэг дор тайлбар өгчихсөн нь

илүү хурдан, амар биш гэж үү? Бас, энэ гуравтай хамт байгаа

шалтгаан нь? Яагаад би эдгээр сэжгийн хөвгүүдтэй нэг баг болж

байгаа юм? Шуудхан хэлэхэд, эднийг үзэн яддаг ч… Хирата-күн бол

зүгээр.”

Өөрөө өөртэйгөө чалчиж байсан Каруйзаваг сонссоор эцэст нь

Юкимурагийн тэвчээр нь барагдав бололтой дуугарав.

“Яагаад дуугүй сонсчхож чаддаггүй юм? Шалгалт аль хэдийн

эхэлчихсэн байж магадгүй. Хэрэв хэрэггүй зүйл хэлээд оноо

хасуулбал хариуцлагыг нь яаж хүлээх гэж байна? Эзэнгүй арлын

шалгалт дээр ч гэсэн чи хамгийн ихээр доош чангааж байсан. Үүнээс

илүү ангидаа бүү төвөг учруул.”

“Айн? Би хэзээ, хаана төвөг учруулаав? Бүр дургүй хүрчихлээ.”

Охид хөвгүүдийн хэрүүлийг өмнөх шалгалт дээр хангалттай

харсан. Профессор бид хоёр чимээгүй сууцгаав.

Машима-сэнсэй маргааныг таслан дуугарав.

“Та хоёр тайвшир. Эхлээд Юкимура, чиний санаа зовж байгаад

үндэслэл алга. Шалгалт эхлээгүй, тиймээс юу ч болохгүй. Бас ийм

хандлагаар дүн тавина гэсэн заалт байхгүй.”

“Тээр? Одоо ойлгосон уу?”

Каруйзава бахархалтайгаар хамраа сөхөн, Юкимураг харав.

Юкимура шүдээ зуун, өөдөөс нь ширтэнэ. Хоолойгоо өндөрсгөж

чадахгүй, тэсч байна уу даа.

“Гэвч Каруйзава. Багш нарт гаргах хандлагадаа анхаарахгүй бол,

хувийн хэрэг дээрээ тэмдэглүүлж магадгүй шүү. Энэ сайн зүйл биш

гэдгийг ойлгож байгаа биз дээ?”

“Хмф.”

Энэ удаад Юкимура үг хэлэлгүй, хамраа дуугарган Каруйзавагаар

тохуурхлаа. Бага ангийн сурагчдын маргаантай төстэй зөрчилдөөнд

Машима-cэнсэй духан дээрээ сулхан хуруугаа байрлууллаа.

“Сонсож бай. Та нарыг нэг баг болгосон нь хэдийн шийдэгдсэн

зүйл. Үүнийг дураараа сольж болохгүй. Хоорондоо ийм байвал

шалгалтад үр дүнд хүрэхэд хэцүү шүү.”

Tsundoku LN Project


“Ёстой нэг! Үүнээс дор зүйл алга! Энэ гуравтай таарахгүйгээс

хойш! Хирата-күн байсан бол дээр байсан юм!”

“Хэх. Гурвуулаа байвал Манзуширын цэцэн ухаан гэдэг. Бид гурав

Хирата-доно болох ч юм билүү,” гэж Профессор хэллээ.

“Айн? Сэжгийн юм. Та нар зуу, хоёр зуулаа байсан ч Хирата-күний

толгойн ширхэг үсэнд ч хүрэхгүй.”

Дотроо юу бодох нь хамаагүй ч гэсэн нүүрэн дээр минь шулуухан

хэлчхээр сэтгэл өвтгөмөөр юм. Каруйзава охидоороо цугларахаас

бусад үед бүхэл өдөржин Хиратад наалддаг. Үнэхээр бид Хиратаг

орлож чадахгүй хэдий ч…

“(Санаа алдах) Ямартай ч, дараа нь Хирата-күнд дуулгая.”

Каруйзава жихүүцсэн байдалтай санаа алдаад, биднээс харцаа

бурууллаа. Үг солих нь хүртэл залхмаар гэж бодсон болов уу,

Юкимурад ч бас ижил байсан биз.

“Дуусав уу? Эргээд тайлбартаа орлоо шүү.”

“За, за. Багт хуваагдсаныг нь ойлгосон, гэхдээ яагаад бид

дөрвүүлхнээ тайлбар авч байгаа тал дээр? Энэ багийн бүх гишүүдэд

зэрэг тайлбар өгсөн бол дээр байсан гэж бодох юм. Дарамт шахалт

үзүүлж, бидний хооронд зөрчилдөөн үүсгэх далд явуулга бол үнэхээр

тэрийгээ больж болохгүй юу.”

Каруйзава эцсээ хүртэл санал зөрөлдөхийг хүссэн юм шиг зогсохоо

мэдэхгүй үгээр дайрч давшилсааар л байв.

“Та нар цөөхүүлхнээ байгаад санаа зовж байгаа бололтой. Тэгвэл

энэ асуултад хариулъя. Энэ ямар нэг далд санаа, дарамт шахалт биш

тун энгийн зүйл. Баг болгон нь анги тус бүрээс гурваас таван хүний

бүрэлдэхүүнтэй байна. Үүнийг эхлээд тайлбарлахгүй бол төөрөгдөл

үүсч, таагүй уур амьсгалтай байх болно.”

Энэ тэгэхээр өрөөнд цөөн хүн байгаагийн шалтгаан уу. Дахин тэр

гурав ойлгосон шинжгүй Машима-сэнсэйн яриаг дотроо тунгаан нам

гүм болцгоов. Мэдээж мөн надад ч гэсэн шууд шингээгээд авчихаар

яриа биш байлаа. Өрөөнд байрлуулсан цагийн зүүний чимээ дахин

цуурайтлаа.

“Х-хүлээгээрэй. Юу гэж байгаа юм? Бүр ойлгохоо байлаа. Өөр

ангийн сурагчидтай баг болно гэдэг чинь солиотой юм. Тэд чинь

дайснууд биш гэж үү?”

“Тийм шүү, сэнсэй. Бид өдийг хүртэл бусад ангитай өрсөлдсөөр

ирсэн. Одоо гэнэт бусад ангитай хамтарна гэхээр ойлгоход бэрх

байна?”

Tsundoku LN Project


Тэдний хэлж байгааг ойлгохгүй байгаа биш ч гэсэн дүрмийг

сургууль шийддэг.

“Өдийг хүртэл өрсөлдсөөр ирсэн? Та нарын сургуулийн амьдрал

дөнгөж эхэлж байна. Ийм асуудалд уурлаж бухимдаад байвал

ирээдүйд улам хэцүү байх болно шүү, Юкимура.”

“…Ө-өршөөгөөрэй.”

“Одоо бодох зүйл бол ухаарах биш харин сэтгэх явдал. Та нарын

баг бол ‘Туулай’. Эндээс гишүүдийг харж болно. Өрөөнөөс гарахад

чинь үүнийг буцааж авна. Шаардлагатай гэж үзвэл тогтоогоод авна

биз.”

Захидлын хэмжээтэй цаас тараан өгөв. Тэнд багийн нэр болон

арван дөрвөн сурагчдын нэр бичигджээ. Машима-cэнсэйн хэлсэнчлэн

бид дөрвөөс бусад нь A, B, C ангиудын сурагчид байв.

A АНГИ: Такэмото Шигэрү, Мачида Кожи, Моришигэ Такуро

B АНГИ: Ичиносэ Хонами, Хамагүчи Тэцүяа, Бэппү Рёота

C АНГИ: Ибүки Мио, Манабэ Шихо, Ябу Нанами, Ямашита Саки

D АНГИ: Аяанокожи Киёотака, Каруйзава Кэй, Сотомура Хидэо,

Юкимура Тэрүхико

Зарим нь миний таньдаг сурагчид байна. B ангиас Ичиносэ; C

ангиас Ибүки. Энэ хоёр надтай нэг баг болсон бололтой. Одоогийн

байдлаар ямар шалгалт байх нь төсөөлөгдөхгүй нь. Каруйзава,

Юкимура хоёрын хэлсэн шиг бусад ангийнхантай гар нийлж чадах

уу? Хажууд сууж буй Каруйзава руу хальт шагайтал, бага зэрэг байж

ядаж байгаа харагдлаа. Ибүкитэй нэг баг болчихсон нь золгүй хувь

заяа гэхээс өөр аргагүй биз.

“Тайван бай. Эргэлзэж байгаа хэсэгт одоо би тайлбар өгье.

Магадгүй, тэгээд ойлгох биз.”

Магадгүй, гэдгийг онцолсон нь өдийг хүртэлх Каруйзаваг

гомдоллолын дараа бол зайлшгүй хэрэгцээтэй байсан гэсэн үг.

Машима-cэнсэй энэ таахын аргагүй багийн шалтгааныг

тайлбарлалаа.

“Энэ удаагийн шалгалт дээр, A ангиас D анги хүртэлх анги

хоорондын харилцааг бүү анхаар. Ингэснээр шалгалтыг давах дөт

зам болно гэдгийг хэлье.”

“Хоорондын харилцааг бүү анхаар гэж…юу гэж байгаа юм?”

Tsundoku LN Project


“Каруйзава, гуйя. Чимээгүй сонсооч дээ. Шалгалтын агуулгыг

сонсоход анхаарч чадахгүй байна,” гэж Юкимура туйлдаа хүрсэн

байдалтайгаар гуйлаа.

“Одооноос та нар, D ангийн байр сууриас бус, Туулай багийн

хувиар ажиллана. Шалгалтыг давсан үгүйг багаар чинь шийднэ.”

Бага багаар ойлголттой болж байгаа ч гэсэн одоо ч дүр зураг нь

бүтнээр харагдахгүй байна.

“Тусгай шалгалтад хүрч болох зөвхөн дөрвөн үр дүн бий. Өөр үр

дүнд хүрэх боломжгүйгээр бэлтгэсэн. Ойлгоход амар байх үүднээс үр

дүнг хэвлэсэн цаасыг үзүүлье. Гэсэн хэдий ч, мөн адил авч явах эсвэл

зургийг нь авч болохгүй. Одоо энд сайтар тогтоож ав.”

Дөрвөн хүнд зориулж бэлтгэсэн цаасны ирмэг нь нугаларч, бага

зэрэг үрчийсэн байна. Бидний өмнө орж ирсэн сурагчдын гар

дамжсан бололтой. Үндсэн дүрмүүд дараах байдлаар бичигджээ:

ЗУНЫ БАГИЙН ТУСГАЙ ШАЛГАЛТЫН ТАЙЛБАР

Энэхүү шалгалт нь бүлэг тус бүрт хуваарилагдсан “VIP” руу чиглэн

даалгавар биелүүлнэ. Сургуулийн заасан журамд нийцүүлэн хариулт

өгснөөр, дөрвөн үр дүнгийн нэгэнд нь хүрч очно.

Шалгалтын эхний өдрийн өглөө 8:00-аас бүх сурагчдад нэгэн зэрэг

мэйл хаяг руу нь зурвас илгээнэ. “VIP”-гаар сонгогдсон хүнд энэ цагт

өөрт нь мэдэгдэнэ.

Шалгалт маргаашнаас эхэлж дөрвөн өдөр үргэлжилж оройн 9:00

цагт дуусна. (Шалгалтын бус цагаар хүссэнээрээ байх боломжтой.)

Баг тус бүр өдөрт хоёр удаа тогтсон цагт тогтсон өрөөнд

цугларч нэг цагийн хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хэлэлцүүлгийн агуулгыг тухайн баг дотроо шийднэ.

Шалгалтын хариултыг шалгалт дууссаны дараа, зөвхөн оройн

9:30-аас 10:00-ийн хооронд хүлээн авна. Баг бүрийн “VIP” хэн байсан

талаар хариулт өгөх ёстой. Түүнчлэн хүн тус бүр ганц л хариулт өгөх

эрхтэй.

Хариултыг зөвхөн гар утсаа ашиглан заасан хаяг руу мэйл илгээх

замаар хүлээн авна.

VIP-д хариулт илгээх эрх байхгүй.

Өөрийн харьяалагддаг арван хоёр жилийн багаас бусад бүх

хариултыг хүчингүйд тооцно.

Шалгалтын үр дүнг эцсийн өдрийн оройн 11:00 цагаас бүх

сурагчдын мэйл хаяг руу илгээнэ.

Tsundoku LN Project


Энд үндсэн дүрмийг жагсаан бичжээ. Илүү дэлгэрэнгүй, дүрмийн

тайлбар, хориглосон эд зүйлс гэхчлэн нарийн дурдсан байна. Эзэнгүй

арлын шалгалтаас хамаагүй хатуу нөхцөлтэй, олон жижиг

заавруудтай харагдана. Дүрмийн доор гарч болох дөрвөн боломжит

үр дүнг бичсэн харагдав.

ҮР ДҮН #1: Хэрэв тухайн багын VIP болон VIP-гийн харьяалагддаг

ангийнхнаас бусад гишүүд бүгд зөв хариулсан бол тухайн багийн бүх

гишүүдэд хувийн оноог олгоно. (VIP-гийн харьяалагддаг ангийнхан мөн

ижил оноо авна)

ҮР ДҮН #2: Хэрэв тухайн баг VIP болон харьяалагдах ангийнхнаас

бусад гишүүд бүгд буруу хариулсан, ганц хариулт л зөрсөн тохиолдолд

зөвхөн VIP-д 500,000 хувийн оноо олгоно.

Нэлээд хайнга дүрмүүд байх чинь. Хамгийн гол нь агуулгын

талаар тайлбарлаагүй тул шалгалтын зарчим нь тодорхойгүй байна.

Профессор, Каруйзава хоёр хэд хэдэн удаа толгойгоо хазайлгаж

байгааг харахад толгой нь гашилж байгаа нь ойлгомжтой байна.

Тэднийг харж буй Машима-cэнсэйн хоолойн өнгө огт өөрчлөгдөлгүй,

цааш тайлбараа үргэлжлүүллээ.

“Энэ шалгалтад ганцхан түлхүүр элемент бий. Үүнийг ойлгоход,

өөр асуудал байхгүй. Тэр элемент бол VIP юм. Баг бүрт гарцаагүй нэг

VIP байгаа. Тэгээд тэр VIP-гийн нэр шалгалтын хариу болно. Тун

энгийн. Жишээлбэл Юкимура, чамайг VIP байна гэж үзье. Туулай

багийн хариулт ‘Юкимура’ гэсэн үг. Энэ хариултыг багийн бүх

гишүүд хуваалцана. Тэгээд шалгалтын гурав дахь өдөр буюу

шалгалтын сүүлчийн өдөр оройн 9:00 цагт шалгалт дуусч, оройн

9:30-аас оройн 10:00 цагийн хооронд зөвхөн хариуг хүлээн авах тул,

багийн бүх гишүүд ‘Юкимура’ гэсэн мэйлийг сургууль руу явуулахад

л болно. Улмаар танай баг шалгалтыг давж, Үр дүн #1-т хүрч

очсоноор багийн бүх гишүүд 500,000 оноог шагнал болгон авна.

Нэмж хэлэхэд, Үр дүн #1-т амжилттай хүрсэнд нь, VIP-гийн оноог нь

нугалж—1,000,000 оноог олгоно.”

“Н-нэг сая!? Хөөх.”

“Хүн бүр 500,000 оноо авах хэрэг үү? Тэгээд бүр VIP бол

үржигдэнэ?”

Энэ аль ч ангийн сурагч байсан шүлсээ гоожуулахаар аймшигт

тоон дүнгийн шагнал байна шүү. VIP хоёр үржигдсэнээр шууд л

сургуулийн хамгийн чинээлэг нь болох биз.

“Харин, Үр дүн #2-ын тухайд…сургуулиас VIP-г гэж мэдэгдсэн хүн

нь, энэ талаар бусдадаа үг дуугаралгүй, эсвэл хуурамч VIP руу

хөтөлснөөр шалгалт дуустал өөрийгөө мэдэгдээгүй тохиолдолд.

Tsundoku LN Project


Дүрэмд тусгасны адил зөвхөн VIP-д оноо олгогдоно. Дүн нь 500,000

оноо.”

Үүнд шалгалтын зохион байгуулалт байна уу? Үр дүн #1 болон #2-

ийн хооронд хэтрүүлж хэлбэл сүртэй ялгаа алга. Аль нь байсан, VIPгийн

анги шагнал авна. Бусад ангид оноо өгөхийг хүсэхгүй байгаа

биш бол Үр дүн #2-т хүрэх үндэслэл алга.

“Энэ VIP-гийн үүрэг атаархмаар юм аа! Энэ бүр шударга бус биш

үү! Аль нь ч байсан оноо авна! Тэгээд бүр Үр дүн #1 бол, нэг сая шүү

дээ!”

Каруйзава VIP-гээр сонгогдох гэж байж ядна. Энэ бол ойлгомжтой

л хариу үйлдэл. VIP-гээр сонгогдсон гэдгээсээ эхлээд тусгайлан

харьцана. Үгүй ээ, VIP хэтэрхий ашигтай юм. Давуу болохоороо “VIP”

гэж үү? Гэсэн хэдий ч, үр дүн хоёр биш дөрөв бий. Ил болоогүй үлдсэн

хоёрт нь заль мэх байж л таарна.

“Cэнсэй, Үр дүн #3 болон #4? Тэдгээрийн нөхцөлийг хараахан

мэдээгүй байна.”

“Тайлбарласан хоёр үр дүнг ойлгосон уу? Ойлгоогүй бол бид цааш

үргэлжлүүлж чадахгүй.”

“Тийм ээ, мэдээж ойлгосон. Үргэлжлүүлнэ үү.”

Амьсгаа авсны дараа, Машима-cэнсэй цааш тайлбартаа орлоо.

“Үр дүнгийн үлдсэн хэсэг нь цаасны арын хэсэгт байгаа. Гэвч,

цаасаа эргүүлэхээ азна.”

Өөрийн мэдэлгүй цаасыг эргүүлэх гэж байсан бидний гар зогслоо.

Бага багаар дүрмийн талаар ойлголттой болж байсан биднийг

Машима-cэнсэй ширүүн харцаар харав. Хэдийн энэ үе шатнаас

шалгалт эхэлсэн гэсэн байдалтай.

“Аа, байз. Би гүйцэд ойлгож чадсангүй.”

Тайлбар тодорхой байсан ч, ярианы хагасыг сонсдог Каруйзавад

хүлээн авах хэцүү байсан бололтой. Тэр хичээлийн шалгалтандаа

Судо, Икэ шиг муу оноо авдаг байгаагүй. Нухацтай авч үзэхгүй

байгаагаас болоод ч тэр үү түүний ойлголт хэвийн гэхээргүй муу юм.

“Арай ойрын жишээ авч үзье. Та хэд Цагдаа хулгайч болж тоглож

байсан уу?”

“Цагдаа хулгайч гэнэ ээ? Нэг хэсэг алдартай тоглоом байсан биз

дээ? Тийм ээ, тийм, би тоглож байсан. Сонирхолтой шүү.”

Анх удаа энэ нэрийг дуулж байгаа тул, би төөрөлдсөнөө нууж

чадсангүй.

Tsundoku LN Project


“Байз даа. Аяанокожи-күн, Цагдаа хулгайч гээд тоглоом мэддэггүй

гэж үү? Итгэж чадахгүй нь ээ.”

Тэглээ гээд, би анх удаа сонсож байгаа юм чинь яах ч аргагүй.

Угаасаа, “тоглоом” гээд нэр өгсөн л бол ганцаараа тоглохоос илүү

олуулаа хөгжилдөх зүйл биз дээ. Миний хүрч чадахааргүй хол байгаа

зүйл.

Каруйзава үүнийг ойлгосон уу, өрөвдсөн харц гаргалаа.

“Уучлаарай. Найз нөхөдгүй байна гэдэг гунигтай биз дээ.”

Бахархалтайгаар гараа эвхсэн Каруйзавагийн Цагдаа хулгайч

тоглоомын тайлбар эхэллээ.

“Найзуудаараа хоорондоо цуглараад, цагдаа болон хулгайч болж

хуваагддаг. Хамгийн сүүлд амьд үлдсэн нь хожно. Одоо ойлгов уу?”

Үгүй ээ, юу ч ойлгосонгүй!

Ингээд л ойлгочихвол би бурхан будда болно биз дээ? Эсвэл

магадгүй тэднээс илүү хэн нэгэн. Машима-cэнсэй, энэ хэвээр нь

орхилгүй илүү дэлгэрэнгүй тайлбар хийлээ.

Цагдаа хулгайч гэдэг нь анх Америкийн тоглоом бүтээгч бий

болгосон олныг хамардаг тоглоом. Хүний тоог хязгаарлалгүй

тоглодог хэдий ч, тоглож болох хамгийн цөөн тоо гэж бий. Тоглогчид

хүний тооноос хамаарч хэд хэдэн дүрд орж тоглох бөгөөд үүнд

“цагдаа” болон “хулгайч” багтдаг. Өөр олон дүр байдаг санагдсан ч

гэсэн хамгийн чухал нь цагдаа нар ялах уу хулгайч нар ялах уу.

Хулгайч үндсэндээ цагдаагийн дүр эсгэж жүжиглэдэг.

Энэ тоглоомд хоёр цаг хугацаа оршдог. Өдрийн цагдаагын дүр

эсгэсэн хулгайчийг оролцуулаад хон бүгд цуглаж, хулгайч гэж үзэж

буй сэжигтнийг хоорондоо хэлэлцэн цаазална. Харин шөнө болоход

хулгайч нэг хүнийг алж болно. Үүнийг давтан тоог цөөлсөөр, хамгийн

сүүлд аль нэг тал нь үлдэж ялагч болдог.

Энэ тоглоом ч толгойн өвчин байна шүү.

Гэхдээ, яагаад Цагдаа хулгайч тоглоомтой харьцуулна гэж?

Өгөгдсөн дүрмээс үзвэл хулгайч, цагдаа хамтдаа Үр дүн #1-т хүрч

очих ёстой. Өөрөөр энэ шалгалтын зарчим нь хулгайчийг цагдаагын

эсрэг хөдөлгөх ямар нэг зүйлийг нуусан байгаа юм болов уу.

“Баг дотор ганц л VIP байгаа гэж хэлсэн ч, хэрэв VIP-г шууд

олчихвол, Үр дүн #3, #4 шинээр бий болно.”

“Тэр нь…цаасын арын хэсэгт байгаа гэсэн үг үү? Эргүүлээд харж

болох уу?”

Tsundoku LN Project


Каруйзавагийн асуултад, Машима-cэнсэй толгой дохив. Бид нэгэн

зэрэг цаасыг эргүүллээ.

Тэнд бичигдсэн үлдсэн хоёр үр дүнгийн тухайд, шалгалтын явцад

хариу илгээхтэй холбоотой. Түүнчлэн шалгалтын дараа гучин

минутын хугацаанд хариуг илгээсэн ч мөн адил буруу байвал

шийтгэл ногдуулна.

ҮР ДҮН #3: VIP-гээс бусад нь шалгалт дуусахыг хүлээлгүй сургууль

руу зөв хариулт илгээсэн тохиолдолд. Хариулсан сурагчийн ангид 50-н

оноо нэмэгдэх бөгөөд 500,000 хувийн оноог зөв хариулт илгээсэн

сурагчид олгоно. Түүнчлэн, VIP-гийн ангид торгууль ногдуулж ангийн

онооноос 50-ыг хасах болно. Тэгээд тухайн багийн шалгалт шууд

дуусгавар болно. Гэсэн хэдий ч, VIP-гийн ангиас зөв хариулт илгээсэн

тохиолдолд, хариуг хүчингүйд тооцож шалгалтыг цааш

үргэлжлүүлнэ.

ҮР ДҮН #4: VIP-гээс бусад нь шалгалт дуусахыг хүлээлгүй сургууль

руу буруу хариулт илгээсэн тохиолдолд тухайн үр дүн гарна.

Хариулсан сурагчийн ангид торгууль ногдуулж, ангийн онооноос 50

оноо хасагдах бөгөөд VIP-д 500,000 хувийн оноог, VIP-гийн

харьяалагддаг ангид 50 оноог олгоно. Тэгээд тухайн багийн шалгалт

үүгээр дуусгавар болно. Гэсэн хэдий ч, VIP-гийн ангиас буруу хариулт

илгээсэн тохиолдолд, хариуг хүчингүйд тооцож шалгалтыг цааш

үргэлжлүүлнэ.

Үлдсэн хоёр үр дүн нь шалгалтын бүрэн дүр зургийг харууллаа.

Хэрэв зөвхөн Үр дүн #1 болон #2-оор хязгаарлагдсан бол, VIP

хариултыг бүгдэдтэй хуваалцах эсвэл дуугүй байх уу, гэдэг нь

өөрийнх нь хүслээс хамаарах байсан. Буруу хариулсан ч, шийтгэл

ногдуулахгүй. Гэсэн хэдий ч, дүрэмд “урвагч”-ийг оруулснаар,

шалгалт бүхэлдээ өөр боллоо. Болгоомжгүй өөрийгөө VIP гэдгийг

илчилбэл, тэдгээр урвагчдын идэш болоод дуусна.

Шалгалтын үеэр хариуг хүлээн авч байгаа бол хэн ч Үр дүн #1-г

зорихгүй. Бүгд л хувьдаа оноо авахыг бодно. VIP өөрийн ялалтын

төлөө, хуурамж VIP-г гаргаж ирж болзошгүй. Шагналын хэмжээ

буурах ч, бусад ангийнханд торгууль ногдуулах боломжтой болж

байгаа тул.

“Энэ удаагийн шалгалтад дээр сургуулиас нэрийг нууцлах тухай

бодолцож байгаа. Шалгалт дуусахад бид зөвхөн тухайн багийн үр дүн

болон ангиудын оноо нэмэгдсэн эсвэл буурсан тухай л зарлана. Нэг

үгээр, VIP болон хариулагчийн нэрсийг зарлахгүй. Түүнчлэн,

шилжүүлгийн оноог түр үнэмлэхээр олгох эсвэл хэсэг хэсгээр хүлээн

авах боломжтой. Өөрөө чимээгүй өнгөрвөл, шалгалтын дараа илрэх

Tsundoku LN Project


эрсдлээс эмээх шаардлагагүй. Мэдээж, нуух шаардлагагүй гэж үзвэл

оноогоо нээлттэйгээр хүлээн авч болно.”

Хамгийн ихээр анхаарал хандуулах зүйл боловч, VIP-г олох нь

туйлын хэцүү. Зөвхөн хувьдаа ашиг харж ангийнхандаа VIP гэдгээ

хэлэхгүй байх эсвэл ангийнхандаа хэлээд төөрөгдөл үүсгэх

боломжтой. Үнэндээ бол, Юкимура VIP байгаад, би бусад ангийн

сурагчдад Профессор эсвэл Каруйзаваг VIP гэж итгүүлж чадна.

Тэгээд VIP манай ангид байгаа эсэхээс хамаарч маш хүнд

шалгалтаас жүжгийн тоглолт болж хувирна. Үхэн хатан хайгуул

хийнэ эсвэл жүжиг тавина гэсэн үг.

“Үр дүнд #3, #4 эхний хоёроосоо эрс ялгаатай. Тиймээс цаасны ар

талд хэвлэсэн. Ингээд шалгалтын тайлбар бүрэн дуусч байна.”

“За байз, за байз. Ойлгоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг.”

“Хэх, миний бие ч мөн жаахан будлиж л байна,” хэмээн Профессор

бувтнав.

“Муу ойлгох чадваргүй тэнэгүүд. Дараа нь би тайлбарлаж өгье,

тиймээс үүнээс илүү Машима-cэнсэйг бүү зовоо.”

Хувийн хэрэг дээрээ магтаалын үг бичүүлэхийг хүссэн үү,

Юкимура тэр хоёр амыг таглав.

Үнэхээр Цагдаа хулгайч тоглоомын зарчимтай ойр байж болох ч, яг

адил гэх аргагүй. Хулгайчид давуу тал байгаа нь үнэн боловч, хүмүүст

байгаа буудан хороох эрх олгогддог. Гэсэн хэдий ч, тоглогчид

мэхлэгдвэл энэ нь өөр хоорондоо хядалцахад хүргэнэ. Дахин дүрмийг

толгойдоо төсөөлж өөрийгөө шаналгаж үзлээ.

Юуны өмнө, шалгалтын хугацаа гурван өдөр. Эзэнгүй арлын

шалгалтаас хавь илүү богино хугацаа. Сургуулиас эхний жилийн бүх

сурагчдыг тодорхой шалтгаан дээр үндэслэн хувааж, Арван хоёр

жилийн нэршлээр нэрлэсэн арван хоёр баг болгосон. Баг бүр бүх

ангийн сурагчаас бүрдсэн ч гэсэн хамтрагчид байлгахаар

зохицуулагдсан. Гишүүдийн тоо хоорондоо үл ялиг зөрөх ч,

ерөнхийдөө арван дөрвөн хүнтэй. Баг бүрт, “VIP”-гийн үүрэг

гүйцэтгэх ганц л сурагч бий.

VIP нь анхнаасаа, “Өөрөө VIP, өөрийгөө хариулт” гэдгийг мэднэ.

Тухайлбал, VIP нь шалгалтыг орхисон ч, ялалт нь өөрчлөгдөхгүй.

Түүнчлэн үлдсэн сурагчид VIP-г олж чадахгүй бол зөв хариуг олж

чадахгүй байхаар төлөвлөгдсөн. Мэдээжийн хэрэг, хоосон буудаж зөв

таах боломжтой хэдий ч, алдсан тохиолдолд торгууль нь маш өндөр.

Энэ тал дээрээ бол өмнөх удаагийн эзэнгүй арал дээрхтэй ижил

түвшний торгуультай байна.

Tsundoku LN Project


Шалгалтыг давах аргуудыг ерөнхийд нь авч үзвэл.

Багийн бүх гишүүд VIP-тай хамтран шалгалтыг давна.

Эцсийн хариултад хэн нэгэн нь алдаа гаргаснаар VIP ялна.

Урвагч VIP-г илрүүлнэ.

Урвагч VIP-г буруу таана.

Энэ дөрвөн боломжит хариу. Асуудал нь эндээс үүдэлтэй бөгөөд

дөрвөн үр дүнгийн шагнал нь өөр өөр байгаад юм.

“Багийн бүх гишүүд VIP-тай хамтран шалгалтыг давах” тухайд, гол

нөхцөл нь шалгалт дуустал урвагчид олгосон цагийг даван туулж,

бүх гишүүд зөв хариулт өгөх ёстой. VIP-д нэг сая, бусад гишүүдэд

500,000 оноо олгоно гэх онцгой шагналтай. Гэвч үүнд хүрч очих

бэрхшээл маш өндөр.

Бүлэг доторх гишүүдийн анги тус бүрийн сурагчдын тоо тэнцүү

биш гэдгийг давуу талаа болгон ашиглах тохиолдол байгаа ч,

хариултыг нь баттай мэдэж байвал хэн ч байсан урвах өндөр

эрсдэлтэй. Хэн нэгэн нь урвахаас өмнө, түрүүлж урван шагналыг авах

тухай бодол төрөх л байлгүй.

Дараагийнх нь: “Эцсийн хариултад хэн нэгэн нь алдаа гаргаснаар

VIP ялах” тухайд, Багаараа VIP-г илрүүлэхийг оролдоод бүтэлгүйтсэн

тохиолдолд. Энэ хамгийн хүрэх боломжтой үр дүн байх. Ихэнх

сурагчид эрсдэл үүсгэх дургүй тул, хэн ч бат итгэл үнэмшилгүйгээр

урвагч болохгүй. Хариулахад тун хэцүү бөгөөд, VIP гэдгээ нуухад

хялбар.

Чимээгүй л байвал баригдахгүй. Дээрээс нь 500,000 хувийн

оноотой болно. VIP болно гэдэг аз жаргалд хүргэх тасалбартай болно

л гэсэн үг. Гэсэн хэдий ч, нүдэнд үл харагдах сул талууд ч бий.

Шалгалтын хэлбэрээс, баг дотор хэлэлцүүлэг өрнүүлж, хайгуул хийнэ.

Энэ тохиолдолд VIP бусдыг мэхэлж, VIP гэдгээ баригдахгүй төгс

жүжиглэх нь тухайн хүний ур чадвараас шалтгаална. Нөхцөл

байдлаас хамаарч бусад болон өөрийн ангийнханд өс сануулж

болзошгүй.

Гурав дахь нь: “Урвагч VIP-г илрүүлэх” тухайд, ямар нэг байдлаар

VIP-г мэдсэн сурагч, шалгалт дуусах цагийг хүлээлгүй, зөв хариултыг

сургууль руу илгээсэн тохиолдолд.

Энэ үр дүнгийн гайхалтай нь, тэр даруйд шалгалтыг дуусгах

боломжтойгоос гадна, урвагчийн харьяалагддаг анги дээр 50 оноо

нэмэгдэнэ. Үүнээс гадна, 500,000 хувийн оноог өөртөө авна. Өөрөөр,

бусад ангийнхныг хуурч, өөрийн ангидаа хувь нэмэр оруулах

боломжтой.

Tsundoku LN Project


Эцэст нь: “Урвагч VIP-г буруу таах” гэх хамгийн хор уршигтай үр

дүн. Хэрэв VIP-г буруу таавал, хариулагчийн ангийг 50 оноогоор

торгож, VIP-д ангийн болон хувийн оноог өгнө. Хамгийн зайлсхийх

ёстой үр дүн юм.

Энэ шалгалт сэтгэлгээ…сэтгэн бодох чадварыг сорино гэж хэлэх

нь яах аргагүй үнэн юм. Энэ нь бүр эзэнгүй арлын шалгалттай

харьцуулшгүй эрсдлийг дагуулж байна. Арван хоёр баг байгаа гэдэг

нь, арван хоёр үр дүнд хүрнэ гэсэн үг. Хамгийн муу тохиолдолд, энэ

шалгалтын үр дүнгээс хамаарч хэзээ ч нөхөх аргагүй зөрүүг үүсгэж

болзошгүй. Эсрэгээрээ, A анги D ангийн байрыг нэг цохилтоор

эргүүлэх боломжтой. Мэдээж шууд ийм зүйл болчихгүй байлгүй, гэвч

боломж байгаа гэдэг нь гайхшрал төрүүлэхүйц байлаа. Тиймээс л,

сургуулиас тогтоосон дүрэм нь эзэнгүй арал дээрхээс илүү хатуу

байна.

“Цаасан дээр хориглосон үйлдлүүдийн жагсаалт бий. Сайн уншиж

танилцана уу.”

Жишээлбэл VIP-гийн мэдээллийг бусдын утсыг хулгайлах,

заналхийлэх, бусдын утсаар зөвшөөрөлгүй мэйл илгээх зэргээр

заналхийллээр мэдээлэл олж авахад хамгийн хүнд шийтгэл буюу

“сургуулиас хөөнө.” Энэ эзэнгүй арлын шалгалт дээр байгаагүй.

Түүнчлэн сэжигтэй үйлдэл илрэх төдийд ч нарийвчилсан шалгалт

явуулна гэдгээс хэн ч дүрэм зөрчихгүй байлгүй.

Өөрт нь заналхийлсэн хэмээн худал мэдээлэл сургуульд өгөхөд

мөн сургуулиас хөөгдөнө. Бүр үйл явцыг хянаж байгаа гэж үзэх нь

зүйтэй болов уу. Өөр, шалгалт дуусмагч, дур мэдэн гарч тодорхой

хугацаанд өөрсдийн ангийн сурагчтай харьцахыг хориглосон тухай

бичигдсэн байна. Энэ ч мөн зөрчих юм бол сургуулиас хөөгдөнө.

Эзэнгүй арлын шалгалттай төстэй хориглосон зүйлс байснаас болоод

ч тэр үү, толгойд хурдан тогтоогдож байсан.

“Та хэд маргааш өдрийн 1:00 цагт болон оройн 8:00 цагуудад

заасан өрөөнд цугларна. Хаалга дээр багийн нэр бичээстэй байна.

Анхны уулзалтандаа хаалгаар орох үедээ заавалчгүй өөрсдийгөө

танилцуулахаа бүү мартуузай. Өрөөнд орсон тохиолдолд, шалгалтын

хугацаанд өрөөнөөс гарахыг хориглоно. Өмнө нь ариун цэврийн

өрөөнд ороорой. Тэвчих аргагүй, эвсэл бие тааруу тохиолдолд анги

даасан багштайгаа холбоо барина уу.”

“Өрөөнөөс гарч болохгүй гэнэ ээ? Тэгээд хэр удаан тэнд байх ёстой

юм?”

“Тайлбарт тусгагдсан байгаа. Хэлэлцүүлэг бүр нэг цагийн

хугацаанд болно. Анхны уулзалтандаа өөрийгөө танилцуулахаас

Tsundoku LN Project


бусдаар хүссэнээрээ байж болно. Нэг цаг өнгөрсний дараа, өрөөг

орхих уу, үлдэж хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлэх үү гэдэг өөрийн

чинь хэрэг.”

Хэлэлцүүлгийн үйл явцыг бүгдийг нь сурагчдад үлдээнэ гэсэн үг

үү?

“Ядаргаатай санагдаж байгаа ч, ерөнхийд нь ойлголоо. Уг нь илүү

зугаатай байгаасай гэж хүссэн юмсан.”

“Тэгээд бас шударга байлгах үүднээс VIP дээр хатуу байна. VIP-гээр

сонгогдсон эсэхээс хамааран өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн

авахгүй. Сургуулиас шийдэх болно. Хуулбарлах, устгах, өөр

төхөөрөмж рүү хуулах, өөрчлөх үйлдлүүдийг хатуу хориглоно. Үүнийг

сайтар анхаарна уу.”

Хориглогдсон зүйлсэд нарийвчлан тусгагдсан байна. Энэ нь

сургуулиас илгээсэн мэйлийг зүй бусаар ашиглах эрхгүй гэсэн үг.

Нөгөө талаар, сургуулиас илгээсэн мэйл 100% үнэний баталгаа болно.

Үүгээр бусдын итгэлийг олох боломжтой.

“…”

“Хөөе, Аяанокожи. Чи энэ бүх хугацаанд дуугүй байлаа. Ер нь

ойлгов уу?” хэмээн миний зүүн талд сууж буй Юкимура санаа зовсон

гэх үү, уцаартай гэх үү хоолойгоор хэллээ.

“Жоохон барагцаатай л байна. Ойлгохгүй байгаа зүйлийг минь

дараа нь хэлж өгөөрэй.”

“Хараал ид, яагаад хэдэн малнууд нь манай багт бөөгнөрчихсөн юм

бэ?”

Уулзалт өндөрлөж, биднийг өрөөнөөс гар гэж хэлэв. Хажуугаас

дургүйцлийн шинж тэмдэг ялгарч байсан ч, анзаараагүй дүр эсгэлээ.

“Таагүй байгаа ч, нэгэнт нэг баг болсноос хойш эв нэгдлээ

гүнзгийрүүлэх нь чухал. Маргааш VIP зарлахаас хамаарах ч, хэдүүлээ

одооноос хэлэлцсэн нь—” Коридорт Юкимура Машима-cэнсэйгүй

хэлэлцүүлэг хийхийг санал болгов. Ийм ирээдүйг харсан үгс, үлээх

салхи шиг Каруйзавад огт хамааралгүй бололтой. Гар утсаа гартаа

бариад, бидэн рүү нуруугаа харуулан цааш алхан явав.

“Х-хөөе, Каруйзава. Миний ярихыг сонсож байна уу!?”

Каруйзава, бүрэн үл ойшоон гар утсаараа ярьж эхэллээ. Ган төмөр

мэт сэтгэлтэй гэх үү, үл тоосон гэх үү.

“Аан, байна уу, Хирата-күн? Надад чамтай ярих зүйл байна.”

Хиратад гомдоллох гэж байгаа байлгүй. Хурдан, хурдан алхсаар

бараа нь алга болов.

Tsundoku LN Project


“Хараал ид, яагаад хэдэн малнууд нь манай багт бөөгнөрчихсөн юм

бэ?”

“Яг адилхан үгээ түрүүн хэлсэн байх аа? Хах!” Профессор инээд

алдав.

Зугаатай аялал ийнхүү өндөрлөж, хоёрдугаар үе эхлэхээр болчхов

уу. Гэнэтийн нөхцөл байдалд санаа алдалтаа нуулгүй, би өөрийнхөө

өрөөнд очихоор шийдлээ.

“Төвөгтэй болоод ирлээ шүү. Тийм өлөгчинтэй нэг баг болчихно

гэдэг,” гэж Каруйзавагийн төрх алга болсон даруйд Профессор хараал

урсгав.

Үргэлж 2D ертөнц рүү явмаар байна, 2D эхнэр л төгс гэж ярьж

явдаг. Ахлах сургуулийн жинхэнэ охин Каруйзавад дургүйцдэг нь

ойлгохооргүй байсангүй.

“Үнэндээ би ч түүнийг үзэн яддаг. Юу ч хийсэн үргэлж доош

татна.”

“Тийм шүү, хмм? Өршөөмгүй өлөгчин. Өлөгчингүүдийн дундах

өлөгчин.”

Юкимура Профессорыг үгэнд санал нэгдсэн үү, Каруйзавагийн

хойноос гэдсээ алгадан, хамраа сөхөв.

“Маргааш өглөө бидний хэн нэгэн нь VIP-ээр сонгогдсон тухай

мэдэгдэл ирж магадгүй. Хэн нэгэнд ирсэн бол хайхрамжгүй ярихгүй

байх нь ухаалаг хэрэг. Хэн, хаана сонсож байгааг мэдэхгүй. Тиймээс

аюулгүй газарт хэлэлцэнэ шүү.”

Энэ тал дээр санал нэг байна. Хэдий том хөлөг онгоц ч, санаанд

оромгүй газар чих байхыг үгүйсгэхгүй.

“Каруйзава явчихсан ч гэсэн маргаашийн талаар ярилцмаар байна.

Гурвуулхнаа хэлэлцэх ч, үр дүнтэй гэж бодох юм.”

“Үнэхээр уучлаарай, хүлээлтэд чинь хүрч чадахгүй нь. Одоо Love

Love Alive анимэгээ үзэхээр болсонд харамсалтай байна. Тэгвэл эндээс

салъя. Хи-яа!”

Тэр яг л нинжа шиг алга болсон…гүй, зүгээр алхаад цааш явлаа.

Юкимура үлдсэн намайг хараад бууж өгч, санаа алдан толгойгоо

сэгсэрлээ. Чамтай ч юу ярихав, гэж байгаа юм шиг. Тэгэхээр

хэлэлцүүлэг энд дуусч байгаа бололтой.

Хорикитад тайлагнах уу даа. Туулай багт хэлсэнтэй ижил зүйл

хэлэх үгүйг мэдэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй зүйлсийг чатаар өгье. Одоо

харин Хорикитагийн мэдээллийг хүлээгээд, дараагийн

төлөвлөгөөндөө оръё.

Tsundoku LN Project


Өрөөндөө эргэж ирсэн би хэсэг хугацаанд залхууралд толгойгоо

мэдүүлэн хэвтэв. Нойрмоглох дунд, дуу чимээ гарахыг сонсоод

хэвтэж байгаа орон дээрээс биеэ өндийлгөв. Нэг өрөөнд байрласан

Юкимура, Коэнжи нар харагдахгүй байна.

“Уучлаарай, чамайг сэрээчхэв үү?”

Хажууд ачаагаа янзалж байсан Хирата хальт уучлалт гуйн

толгойгоо дээшлүүллээ. Дүрэмт хувцсаа өмссөн байгаа нь өрөөнөөс

гарах гэж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэв.

“Гүн нойронд автсан байгаагүй болохоор санаа зовох хэрэггүй.

Хоолой хатаж байсан юм, яг цагаа оллоо.”

Амаараа хэлээгүй ч, удахгүй дуугарах сэрүүлгээ унтраалаа.

Хорикитатай уулзахаар тохирсон тул ямар нэгэн асуудал алга.

“Цуг гарах уу? Сургуулиас мэйл илгээх цаг нь дөхөж байна.”

Яг 20:30-ийн өмнө. Тохиолдол уу, зайлшгүй юу Хорикитагийн

уулзалтын цагтай давхцаж байна. Татгалзах шалтгаангүй тул,

бэлтгэлийн цамц өмсөөд цуг коридор руу гарлаа.

“Хачирхалтай шалгалт эхэлж байгаа бололтой. Тэгэлгүй л яахав,

гэж санагдаж байгаа ч гэсэн.”

Түрүүлээд тайлбар авсан сурагчдаас сонссон уу, аль хэдийн

агуулгыг нь мэдэж байгаа бололтой.

4

“Юкимура-күнээс сонссон. Сая хамт хооллож байхдаа надад ярьсан.

Туулай багийн тухай. Бүгд л шалгалтын талаар тайлбар авч байгаа

бололтой. Тэдний зарим нь над дээр ирж зөвлөлдсөн.”

Юкимура Хиратад дуртай биш байх ёстой ч гэсэн ялах магадлалыг

ихэсгэхийн тулд ингэсэн байлгүй. Шалгалтын агуулгыг нь урьдчилан

ойлгочихвол тайлбар авах үедээ мэдээлэл олж харахад амар байна.

Хиратагийн ярих зүйлээс Юкимурад анзаарах зүйл байх ч юм билүү.

Мэдээж ч гэлээ, гайхмаар зоримог үйлдэл юм. Өөрөөсөө чадварлаг,

нэр хүндтэй хүнээс шударгаар хамтрахыг хүсэх энэ хандлагаас үлгэр

жишээ авахаар байна.

“Чамд анзаарсан зүйл байна уу, Аяанокожи-күн? Зүгээр бол надтай

хуваалцаж болох уу.”

“Харин ээ. Би Хорикита, Юкимура та нар шиг энэ тэрийг бодож

шалгалт өгөх биш. Толгой сайтай ч биш болохоор хэлээд байх зүйл

алга даа,” гэж би толгойгоо гудайлган хэллээ.

Tsundoku LN Project


Хирата үүнээс илүү зүйл асуусангүй.

“Миний анхаарлыг татаж байгаа нь яагаад биднийг ингэж

хуваасан юм бол…гэдэг. Ганц том багийн замбараагүй байдал,

асуудлаас холуур байх нь нэг шалтгаан байж болох ч, сайтар бодоод

үзвэл нэг дор бүгдэд нь тайлбар өгсний дараагаар багт хуваарилах нь

хялбар биш үү гэж бодсон.”

“Чиний хэлснээр үнэхээр тийм гэж бодож байна. Бүх сурагчдад

зэрэг тайлбар өгчхөөд багт хуваах нь илүү үр дүнтэй.”

Хиратагийн эргэлзэх нь зөв. Сургууль илт үр ашиггүй арга

хэрэглэж байна. Зүгээр л сонирхлын үүднээс биш бол хуваагдсаны

дараагаар дуудагдсан шалтгааныг бодох нь дээр байх. Тайлбарын үе

шатнаас бидний “сэтгэхүйг” сорьж эхэлсэн байх хангалттай

боломжтой.

“Үүнийг ч бас оруулаад дараа багшаас асуух бодолтой байна.”

Бүх зүйл санаснаар нь бүтэх болов уу даа. Ердийн зөвхөн D ангийн

төлөө зүтгэдэг Хирата, бусад ангитай гар нийлэх дүрмийг хэрхэн

харж, хэрхэн хөдлөхийг төсөөлөх ч аргагүй юм.

Tsundoku LN Project


5

Хиратагийн тайлбар авах газар манай байрласан өрөөний доод

давхар буюу хоёрдугаар давхарт байсан тул цахилгаан шат

ашиглалгүй шатаар буулаа. Түрүүн өөрийнх нь ирсэн цагтай

харьцуулбал хамаагүй олон сурагчид байгаа харагдсан. Хана налаад

зогсох сурагчид, суугаад утсаа оролдож байгаа сурагчид гэхчлэн одоо

тайлбар хүлээн авах гэж байгаа гэсэн шинж ажиглагдсангүй.

“Бүгд манай багийн гишүүд…гэж хэлэхээргүй нь ээ.”

Хальт харахад л арав гаруй хүн байна. Цагийг нь авч үзвэл, 20:40-

ийн баг ч зарим нь өөр өрөө рүү ороход гайхах зүйлгүй биз. Тэгэхээр

өөр зорилго байгаа юм болов уу? Хэн нь аль багт байгааг тандаж

байна уу? Гэхдээ ингэж цаг заваа үрэх шаардлага байхгүй. Дараа нь

ангиараа хэлэлцэхэд хэн нь аль багт байгаа нь бүгд гараад ирэх

байтал.

Бид хажуугаар нь өнгөрөхөд хальт өөдөөс шагайчхаад, эргээд гар

утсаа оролдоцгооно. Гунигтай байж магадгүй ч надад бусад ангийн

сурагчдын талаар мэдээлэл бараг байхгүй. Энд байгаа сурагчдын

ихэнхтэй нь танил биш, харилцаа тогтоох гэж ч хичээж байгаагүй тул

ямар анги гэдгийг нь ч мэдэхгүй.

“Сая зөрсөн нь хэн бэ?”

“A ангийн Моримияа-күн. Тэгээд цахилгаан шатны хажууд байгаа

нь C ангийн Токито-күн.”

Нийтэч хүн гэж үүнийг л хэлнэ дээ. Өөр ангийн сурагчдын нэрийг

ч тогтоосон байна. Орой үдэш намайг бууж ирэх үед хүн бараг

байгаагүй дээ. Эсвэл, алдартай дэлгүүрийн захиалгад оочирлодог

шиг эрт очихгүй бол гээд сэтгэл нь ханадаггүй нөхдүүд юм болов уу.

Тийм бол амар байхсан гэж бодон урагшлав.

Хирата бид хоёр зорьсон газраа ирэхэд, хэд хэдэн охид хөвгүүд

хаалганы ойролцоо цуглажээ. Хирататай нэг цагт товлогдсон танил

ангийнхны царай ч бас харагдлаа. Уулзалт эхлэх болоогүй гээд,

шуугиан тарилгүй түүний байгаа хэсэг рүү очив.

“Би буруу бодоогүй бол та нар ч бас 20:40-ийн хүмүүс үү?”

Хамгийн түрүүнд өөдөөс дуугарсан нь намуухан боловч бүдүүн

хоолой байв. A ангийн Кацураги. Ахлах ангийн эхний жилдээ

суралцаж байгаа гэхэд хүн итгэмээргүй тогтуун, бас биеийн хөгжил ч

сайн. Анх харахад коллежийн оюутан гэж андуурахад гайхах зүйлгүй.

Tsundoku LN Project


Өндөр чадамжтай тэрээр шилдгүүдийн A ангид байдаг ч гэсэн

түүнийг удирдагчаар хүлээн зөвшөөрсөн хүмүүс цөөнгүй байдаг.

“Хэрэв тийм гэвэл… Чамд ямар хамаарал байгаа билээ?” Ийм хүний

өөдөөс урт хар үстэй охин хэнэгчгүй хариу хэллээ.

“Тийм байж. Чамтай дахин буу халъя гэж бодож байсан надад сайн

мэдээ шүү. Би мөн 20:40-ийн багийнх. Маргаашнаас нэг багийн

хувиар хамтарч ажиллах нь ээ.”

Кацурагигийн харж байгаа охин бол Хорикита. Хирата

Хорикитагаас гадна Кацурагитай ч нэг багт багтсан бололтой.

“Надтай буу халах аа? Инээдтэй хэрэг шүү. Өмнө уулзахад ярих

хүсэл байгаагүй шиг л санах юм?”

Эзэнгүй арлын шалгалтын үеэр Хорикита Кацураги хоёр ганц л

удаа хоорондоо уулзалдсан. Тэгэхэд, Кацураги Хорикитад огт

сонирхолгүй, яриа өрнүүлэх ч хүсэлгүй байсан. Гэсэн хэдий ч, энэ цэг

бүрэн эргэж Кацураги эхлээд яриа өдөж байна. Хажууханд нь байгаа

түүний анги бололтой эрэгтэй эмэгтэй гурван сурагч, холхноос яриа

чих тавин сонсож байгаа B эсвэл C ангийн аль нэгнийх нь хоёр охин

байна.

“Үнэнийг хэлэхэд би D ангийг анхаарч үзэж байгаагүй. Гэсэн хэдий

ч, өмнөх шалгалтын гайхалтай үр дүнгээс болоод анхааралдаа

авахгүй байхын аргагүй биз дээ? Тэгээд бүр ялах үндсийг нь тавьсан

хүн чамайг гэдгийг мэдвэл бүр ч илүүтэй.”

Эхний улирал дуусах хүртэл төсөөлөхөөргүй байсан анхаарал.

Кацурагигийн өнцгөөс агуйн өмнөх үг солилт ч бас Хорикитагийн

стратегийн нэг хэсэг байсан гэж харж магадгүй юм. D ангийн дунд

нэр хүнд нь эрс өсч, сүүлийн хэдэн өдөр Хорикитаг биширсэн охидын

тоо нэмэгдсэн. Харамсалтай нь, Хорикита нөхөрлөлийн далбааг нь

эвдэж сүйтгэж байгаа ч, нөгөө тал нь өдийг хүртэлх шигээ уцаарлаж,

шархтай хоцрох нь багассан. Тэр шалтгаан нь хувиа хичээдэг нь

ангийхнийхаа төлөө гэсэн буруу ойлголтоос болсон.

Энэ тохиолдолд, Хорикитагийн татгалзал мөн огт өөр өнгө аяс руу

хувирна. Татгалзсан хариу аваад үзэн ядалт тээхийн оронд өхөөрдөм

юм аа гэдэг үйл явцад шилжинэ. Эсрэгээрээ бусад ангийнхны нүдэнд

Хорикита ердөө сайн дүнтэй хүндэт сурагч биш үр дүн авчирдаг

сурагчийн хувиар анхаарч, сэрэмжлэх ёстой нэгэн болно.

“Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч…D анги C ангийн дээр гарах үе ирвэл,

A анги өршөөлгүйгээр няц дарна.”

“Дураараа ярьж байна шүү. A ангиас харвал, сүртэй зүйл биш биз

дээ? Бусад ангиудаас оноогоороо хол тасархай байгааг хэлж байна.”

Tsundoku LN Project


“Үнэхээр тийм. Гэхдээ сэрэмж дутахгүй. Давуу тал аль хэдийн

бүрэлдсэн байр суурийг эргүүлэхэд амаргүй. Ангиудын байр

солигдохуйц үйл явдал тохиолдоход сэрэмжлэхгүй байна гэж байхгүй.

B анги, C ангид ч мөн хамаатай.”

Бараг л D анги руу ониогоо чиглүүлсэн гэдэгтэй адил байна.

Сүрдүүлж, хараандаа зууж байгаа бол яалтай билээ. Кацурагийг

тойрон хүрээлэгчид үүнтэй нь тааруулж Хорикита руу ширтэцгээнэ.

Энгийн охины хувьд уйлж, чарлаж эхлэхэд гайхах зүйл байгаагүй ч,

Хорикита өчүүхэн ч ажирсангүй.

Цаашилбал, дарлуулж байгаа харагдах нөхцөл байдлыг ганц хүний

хүчээр эргүүлж байлаа. Үүнийг нь ажиглаж байсан охины царайнд

шууд л бишрэлийн гэрэл цацрахад, нэг хөвгүүн бидний хажуугаар дуу

ч гаргалгүй зөрөн өнгөрлөө.

“Бусад ангийн намайг бишрэх нь огтхон ч сэтгэгдэл төрүүлэхгүй

байна.”

Энэ нь Канзаки гэдэг, B ангийн сурагч байв. Эрэгтэй сурагчийн

хувьд бага зэрэг урт үстэй ч, огт хөнгөмсөг хуумгай залуу шиг

харагддаггүй. Түүний талаар сайн мэдэхгүй ч, B ангийн удирдагч

Ичиносэ түүнд итгэдэг санагддаг. Зуны амралтын өмнөхөн Канзаки

Хорикитатай ганц удаа нүүр тулан уулзахад Хорикитагийн гайхалтай

оюуны чадамжийг анзаарч харсан.

“Кацурагид цаг гарздах хэрэггүй дээ. Юу ч өөрчлөгдөхгүй.”

Энэ чадварлаг залуу онц гойд харилцаагүй Хорикитататай

боловсон дэмжлэгийн үгс хэлэв.

“Хэрэггүй анхаарал. D ангийг дээрээс харахаа больж байгаа бол би

хүлээж авна.”

“Тийм байж. D ангид харьяалагддаг чиний өнцгөөс дорд үзсэн

хандлага таалагдахгүй байгаа бололтой. Үнэнийг хэлэхэд манай

ангид танай ангийг үл тоомсорлодог олон хүн бий. Гэсэн ч, эзэнгүй

арлын шалгалтын үр дүнгээр энэ бодол бага зэрэг өөрчлөгдсөн.”

D анги, Хорикитаг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байгаа

илэрхийлсэн Кацураги байсан ч, хувцасныхаа тоосыг арчиж байгаа

үйл хөдлөл үзүүлэв.

“Гэсэн хэдий ч, азаар ганц удаа амжилт үзүүлчихээд, бидэнтэй нэг

зиндаанд зогсож байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй л

байна шүү.”

“Юу гэсэн үг билээ?”

Tsundoku LN Project


“Хэнд ч гэсэн нэг удаадаа амжилт олох үе бий. Тохиолдлоор

санасан зүйл чинь бүтэлтэй боллоо гээд хөөрөхгүй байсан нь дээр

шүү. Ангийн онооны зөрүүг марталгүй санаж яваарай.”

Шалгалтанд үр дүнд хүрлээ гээд зөрүү арилсан гэсэн үг биш.

Үнэхээрийн ойлгомжтой зүйлийг дахин давтан хэллээ. Мэдээж

Хорикита ч мөн үүнийг мэдэж байгаа. Юунаас ч илүүтэй өөрийнх нь

амжилт биш гэдгийг мэдэж байгаа. Хорикитад баяр баяслын

мэдрэмж өчүүхэн төдий ч байхгүй. Миний үр нөлөөг анзаарагдахгүйн

тулд том том дуугарч байгаа. Мэдээж үүнийг өөрт ашигтай гэж үзсэн

учир.

“Бид энэ сургуульд орсноос хойш удаагүй. Бидний хооронд тийм

хол зай байгаа гэж бодогдохгүй байна. Ердөө л сургуулиас дураараа

хуваарилсан төдий л зүйл. Үүнийг марталгүй санаж яваарай.”

Биеэ тоосон занг нь хажуугаас ажиглаж байсан Канзаки хэрэггүй

хошуу дүрлээ гэж бодож байсан байлгүй.

“Хирата, чи ч төвөгтэй багт хуваарилагджээ.”

“Тийм байх. Канзаки-күн, Кацураги-күн хоёртой хамт бол хүндхэн

л байна байх.”

“Үгүй ээ, ахиад өөр нэг байгаа гэж бодож байна.”

“Мм?”

Би хойноос мэдрэгдэх аура руу чиглэн бувтналаа. Тэр өөрийн

байгааг тунхаглах мэт шалыг хүчтэйгээр дэвслэн Канзакигийн

өнгөрсөн замаар алхаж ирэв.

“За, за. Хог шаарууд бөөнөөрөө цуглачхаа шив. Би ч бас нэгдье л

дээ.”

“Рюүэн уу.”

Тайван Кацурагигийн дууны өнгөөс бага зэргийн дургүйцэл

мэдрэгдлээ. Канзаки ч мөн ярвайсан харагдана.

“Чи ч бас энэ цагт дуудагдаа юу? Эсвэл зүгээр л сэлгүүцэж байна

уу?”

“Харамсалтай хэдий ч, чамтай давхцаж байгаа бололтой.”

Рюүэний хойно гурван сурагч алхана. Кацурагиг тойрон

хүрээлэгчтэй адил боловч, уур амьсгал нь тэс өөр юм. Яг л хаан болон

зарцын адил. Дагуулуудынх нь царайнд айдас тодорч, аясаар нь

хөдөлж байв.

“Одоо үзүүлэн үзүүлээд байгаа юм уу? Араатан ба Гоо Үзэсгэлэн?

гэсэн нэр хэр байна даа.”

Tsundoku LN Project


Хорикита Кацураги хоёрыг ээлжлэн хараад үл ялиг инээмсэглэл

тодруулав.

Өдөөн хатгалгын хариуд, Кацураги тайван байдлаа эргүүлэн авав.

“Надад ойлгосон нэг зүйл байна. Би энэ багийг сурлага сайтай

сурагчид гэж бодож байна. Танай ангийн хувьд тийм биш байж

магадгүй ч гэсэн.”

“Сурлага аа? Шал утгагүй юм. Тийм зүйлд ямар ч үнэ цэнэ

байхгүй.”

“Наадах чинь л харин гунигтай үг байна. Сурлагын амжилт бол

бидний ирээдүйг тодорхойлоход нэгдүгээрт тавигдах чухал хүчин

зүйл. Японыг академик нийгэм гэж нэрлэдгийг мэдмээрсэн?”

Кацураги Рюүэний хөгтэй хандлагын хариуд үнэнийг цохно. Гэсэн

хэдий ч, Рюүэн амархан хүлээн зөвшөөрөх шинжгүй харагдлаа. Энэ

тэнэг ингэж хэлж байна, яах уу?” гэж Рюүэн дагуулууддаа дохио зан

илгээв.

“Би чиний харгислалыг дураар чинь орхихгүй.”

“Хмм? Харгислал? Юун тухай билээ? Санах юм алга. Тодорхой

хэлээч?”

“За яахав. Нэг ээлжийнх хойно, дараа нь ярилцах хангалттай цаг

гарах байлгүй.”

Бар луугийн сөргөлдөөн шалгалтаас ч өмнө эхлэх шинжтэй.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Хирата-күн үү дээ? Өө, Аяанокожи-күн ч бас байна? Бөөнөөрөө

цуглаад юу болоо вэ?”

Зайнаас томчуулын яриаг чих тавин сонсож байтал Күшида

эргэлзсэн царай гарган ойртон ирэв. D ангийн бүх сурагчдад

шалгалтын агуулга бүрэн тараагүй юм байлгүй. Мэдээлэл түгээлтийн

хурд нь бусад ангиас ганц хоёр алхмаар хоцорч байгаа санагдлаа.

“Күшида-сан ч бас 20:40-ийн ээлжийнх хэрэг үү?”

“Мм? Ээлж? Сайн ойлгохгүй байна. Энэ цагт ир гэсэн мэйл аваад…

Гэснээс, гайхмаар хүмүүс цугласан байх чинь?”

Күшида алмайрсан байгаа ч гэсэн цугласан олонд хүндэтгэлтэй

хандаж байв.

“Зүгээр гэж үү, Хирата? Нэлээд ширүүн тулаан өрнөх шинжтэй.”

“Санаа бүү зов. Ямар хүмүүс цуглах нь хамаагүй, би өөрийнхөө

чадах зүйлийг хийхэд болно.”

Хирата өөдрөгөөр хариулав. Күшида нөхцөл байдлыг ойлгоогүй

бололтой ч, түүний толгой ажилладаг тул зүгээр биз. Бидний

хэсэгчилсэн яриа, энд цугласан хүмүүсийг хараад байдлыг гадарлаж

байгаа харагдана. Миний цугларалт аль хэдийн болоод өнгөрчихсөн

гэдгээс авхуулаад нөхцөл байдлыг ойлгоод эхэлсэн байлгүй.

“Тэгэхээр байна аа, ерөнхийдөө бол одооноос төвөгтэй зүйлс

өрнөнө гэж ойлгож болох уу?”

“Хатуухан хэлэхэд тийм. Сэтгэлийн бэлтгэлтэй байсан нь дээр

шүү.”

“Ахаха! Зүгээр ээ. Хирата-күний үг ч, би өөрийнхөө хийж чадах

зүйлийг л хийхэд болно. Сайн зүйл болж, Кацураги-күн Рюүэн-күнтэй

нартай нэг их ярьж байгаагүй болохоор сайн харилцаатай болмоор

байна.”

Күшида хүрэлцэн ирсэн шалгалтдаа хөөрч эсвэл дургүйцэлгүй,

баярлаж эсвэл шаналалгүйгээр хариу хэлэв.

“Наад утгагүй яриагаа үргэлжлүүлэхээр бол би түрүүлээд орлоо.

Цаг ч бараг болчихлоо.”

Рюүэн болон тэдний дагалдагчдад цэвдэг үг хэлээд Хорикита үсээ

хойш шуун тэдэн рүү нуруугаа харууллаа. Хорикитагийн хамгийн

магтууштай тал бол өөрийгөө хямдаар үнэлдэггүй. Сэтгэл зүй дорой

хүмүүсийг садаа гэж үздэг гэх үү, ойртохыг оролдоход өршөөлгүй

аашилж, толгойгоо гудайлган нөхөрлөхийг хүсэхэд нь ширүүн

хандлага гаргадаг. Иймэрхүү этгээд нөхдүүдэд бол бүр ч илүүтэйгээр.

Tsundoku LN Project


Огтхон ч сандарч, тэвдсэн шинжгүй ердийнх шигээ Хорикита дотогш

орлоо.

“Надад анхаарах хэрэг байхгүй бололтой.”

Мэдээж эдгээр гишүүдтэй хэр зэрэг нийцтэй байж чадах нь

тодорхойгүй ч, гэсэн ч гарааны шугамаасаа бүдрэн унахгүй байлгүй.

Зүгээр л совин.

“Тэгвэл, амжилт хүсье дээ.”

Одооноос эдгээр нөхдүүдтэй үлдэх Хиратад өрөвдсөн сэтгэлийн үг

үлдээгээд, эндээс салахаар болов.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


2-р бүлэг:

Олон янзын ондоо

бодлууд

Өглөөний цайны цаг. Сурагчдын түгээмэл үйлчлүүлдэг буфетээс

зайлсхийж, хөлгийн тавцанг чиглэлээ. Тэндэхийн “Blue Ocean” нэртэй

кафед өглөө эрт сурагчид цөөхөн байдаг. Тэр кафе дотор бараг л

хүнгүй байдаг гэсэн үг. Тийм болохоор хүссэнээрээ яван сүүдэр

тусдаг хамгийн арын суудалд суулаа. Одоо өглөөний 7:55 болж байна.

Товлосон цагаас нэг минут дутуу байхад, тэр этгээд хэвээрээ

урьдын адил сэтгэл хөдлөл, илэрхийлэл үзүүлэлгүй миний өмнө гарч

ирэв.

“Эрт иржээ.”

Миний хажуугийн суудалд суудаг нэг ангийн сурагч Хорикита

Сүзүнэ. Сургууль дээрх цөөн хэдэн найзуудын маань нэг. Миний далд

төрхийг бага сага мэдэх, сэрэмжлэхээр чадварлаг төвөгтэй нэгэн. Тэр

миний өөдөөс харан эсрэг талын суудалд суув. Жаахан тохуурхаад

үзье.

“Чамайг нэг цаг хүлээлээ.”

“Би цагаасаа өмнө ирж байгаа тул надад хамаагүй. Чи арван цагаас

их хүлээсэн байлаа ч тэр яагаад миний асуудал болно гэж?”

Ёстой нэг тохуурхах хэрэггүй юм байна. Өөрөө л тэнэг болж хоцрох

юм байна.

“Захиалга өгөхгүй хэрэг үү?”

“Тийм ээ. Хэрэг байхгүй. Түүнээс илүү өчигдрийн яриагаа

үргэлжлүүлцгээе.”

Чатлах дургүй Хорикита өчигдөр надаас мэдээлэл хүлээн авчихаад,

өөрийнхөө нөхцөл байдлыг надад дуулгаагүй. Цор ганц ирсэн мессэж

нь энэ уулзалтын санал. Ямар нэг заль мэх хэрэг үү?

“Тэгээд, сургуулиас өгсөн мэдээлэл минийхтэй адил байсан уу?”

“Чинийхтэй яг адил. Арван хоёр баг, дөрвөн үр дүн. Мөн, одоо 8:00

цагаас VIP-н нэрийг өөрт нь мэйлээр илгээнэ. Ялгаатай тал байгаа

бол тайлбар хариуцсан багш нь өөр гэдэг л байлгүй.”

“Танай багт ямар гишүүд болон хэдэн хүнтэй юм?”

Өчигдөр тэдний хэдэн гишүүдийг нь харсан ч гэсэн зөвхөн энэ

мэдээллээр тэдний багийг мэддэг гэж хэлж чадахгүй.

Tsundoku LN Project


“Харвал гайхах биз. Тохиолдол гэмээргүй санаатайгаар хуваасан

байсан.”

Үүнийг хэлэхдээ Хорикита гунигтайгаар нүүр цаас өгөв. Бусад

ангийн сурагчдын нэрийг сайтар тогтоож тэмдэглэсэн бололтой. Би

хүлээн авж жагсаалт руу шагайв. Багийн нэр Луу. Энд бичигдсэн хүн

бүрийн нэрсийг хараад ямар учиртайг нь шууд л ойлголоо.

A АНГИ: Кацураги Кохэй, Нишикава Рёоко, Матоба Шинжи, Яно

Кохару

B АНГИ: Андо Саяа, Канзаки Рюүжи, Цүбэ Хитоми

C АНГИ: Ода Такүми, Сүзүки Хидэтоши, Сонода Масаши, Рюүэн

Какэрү

D АНГИ: Күшида Кикёо, Хирата Ёосүкэ, Хорикита Сүзүнэ

Эхлээд, D ангиас сонгогдсон гишүүд, яах аргагүй Хирата болон

Күшида: Ангийн төлөөлөл болсон хоёр сурагч. Хорикита хэт зожиг

гэдгийг эс тооцвол эргэлзээгүй энэ хоёртой мөр зэрэгцэнэ. Шуудхан

хэлэхэд одоогийн D ангийн хамгийн хүчирхэг хөзрүүд.

Дахиад нэг хүн оруулах байх гэж бодсон ч тэгээгүй байна. Хэдий

Коэнжи потенциалаараа бол дийлдэшгүй хэдий ч гэсэн энэ багт

байсан ч хүн хүч болохгүй биз. Түүнийг ямар багт хуваарилагдсаныг,

заасан цагт нь очсон эсэхийг ч мэдэхгүй байна.

“Ойлгомжтой. Угаасаа ингэж л хуваарилагдах ёстой байж.”

Өөрийнхөө мэддэг нэрсээр хязгаарлагдсан ч гэсэн A ангиас

Кацураги, B ангиас Канзаки тэгээд C ангиас Рюүэн байна. Тус тусын

ангийнхаа төлөөлөл болсон сурагчид. Хөл бөмбөгийн лигийн

урьдчилсан шатны үхлийн хэсэг байна.

“Гэхдээ эргэлзээ төрүүлсэн зүйл байна.”

Тийм олон сурагчдыг мэдэхгүй ч, B ангийн Ичиносэ Туулай биш

Луу багт байх ёстой юм шиг санагдлаа.

“Танай багийн Ичиносэ-саны тухайд уу? Гэхдээ түүний хэр авьяас

чадвартайг ганц B ангийнхан л мэдэх биш үү. Удирдагчийн чанараас

чадварын түвшин хамаардаггүй.”

“Үүгээрээ өөрийгөө хэлж байна уу?”

Над руу ширтэхэд нь, харцаа холдууллаа. Гэхдээ, Хорикитагийн

хэлж байгаад үндэслэл бий. Бид Ичиносэгийн чадварыг нарийн

мэдэхгүй. Түүний сурлага төсөөлснөөс дор байж мэдэх юм.

Tsundoku LN Project


“Эндээс биднийг арван хоёр баг болгон хуваах тодорхой ангилал

байгаа гэж үзэх үү? Аяанокожи-күн, Каруйзава-сан та хоёр ойролцоо

дүнтэй биз дээ. Дүн дээр суурилан хуваасан уу? Аа, гэхдээ Юкимуракүн

сурлагаараа бол Коэнжи-күнтэй адил шилдгүүдийн эгнээнд

байдаг байх аа.”

Хорикита улирлын эцсийн шалгалтын дүнг эргэн дурсан,

хайгуулаа эхэллээ.

“Профессор бид хоёрт, Хирата та хоёрт ч их бага хэмжээтэй зай

завсар байгаа биз дээ. Дүнг авч үзвэл нийцэхгүй зүйлс олон байна.”

Зөвхөн дүнд үндэслэсэн бол Коэнжи хамгийн дээр байх ёстой.

Мэдээж, дүн харгалзан үзсэн гэдэгт санал нэг байсан боловч, энд өөр

ямар нэг хувьсагч орсон гэж таамаглах хэрэгтэй байх. Боломжтой бол,

бусад багуудын гишүүдийн жагсаалтыг харвал дээр байна.

“Ямартай ч багаа удирдан шалгалтыг давна гэдэг төвөгтэй байх

нь.”

Олон чадварлаг хүмүүс цугласан байхад, Хорикита шиг үзэл

бодолтой хүнд ашигтай байхгүй. Ялангуяа Рюүэнтэй гал ус шиг үл

нийцнэ. Гарцаагүй хоорондоо зөрчилдөж таарна.

Гэхдээ үүнийг хэлсэн ч, тэр уурлана. Тиймээс чимээгүй байхаар

шийдлээ.

Харин Кацураги шиг ойлгоход амар хүнтэй сайн нийцнэ гэж бодож

байна. Ухаанаараа дийлсэн нь ялна гэдэг тийм л төстэй хүмүүс.

“Цаг боллоо. Үнэхээр мэйл ирэх байгаа.”

Цаг 8:00 болоход, ганц ч секундийн зөрүүгүй аль алиных нь утас

нэгэн зэрэг дуугарав. Шууд мэйлээ шалгалаа. Уншиж дуусахад,

Хорикита өөрийнхөө утасныхаа дэлгэцийг над руу харуулав. Би ч бас

өөрийнхийгөө түүн рүү харууллаа. Бие биенийхээ утас руу хараад,

ирсэн зурвасыг баталгаажууллаа.

“Нарийвчилсан сонголтын үр дүнд та VIP-гаар сонгогдоогүй байна.

Багийн нэг гишүүн гэдгээ ухамсарлан, шалгалтыг давна уу. Шалгалт

өнөөдрөөс эхлэн гурав өдрийн турш явагдана. Луу багийн гишүүн

хоёрдугаар давхрын луу гэсэн өрөөнд цуглана уу.”

Миний мэйл Хорикитагийнхтай бараг ижил байсан. Мэдээж,

багийн нэр нь өөр, бусдаар бүрэн таарч байв.

“Адилхан байна. Өөрөөр VIP-гаар сонгогдсон бол зурвас нь

‘сонгогдсон байна’ болох байсан биз.”

Урагш харангаа гар утсаа далд хийлээ.

Tsundoku LN Project


“Аль аль нь сонгогдоогүй бололтой. Баярлах нь зөв үү, гуниглах нь

зөв үү.”

“Тийм шүү. Хэрэв сонгогдсон байсан бол аль ч үр дүнг зорьж болох

байсан юм.”

VIP илт давуу талтай нь эргэлзээгүй. Юу ч болоогүй дүр эсгээд

байж байхад 500,000 оноог авах эрхтэй болно.

“Тэгсэн ч гэсэн таалагдахгүй зурвас байна. Намайг VIP-д

тохирохгүй гэж хэлж байна.”

Үхлийн багт хуваарилагдчихаад өөрийгөө хамгийн шилдэг нь гэж

бодож байна уу. Аргагүй л юм даа.

“Энэ шалгалтад VIP-гаар сонгогдсон эсэхийн ялгаа нь асар том.

Сонгогдоогүй бүх сурагч VIP-г илрүүлэхийн тулд байдгаараа хичээх

шаардлагатай. Сургуулиас сул тал байхгүй гэж байгаа ч, энэ нь худал.

VIP өөрийн ангид байхгүй бол, бусад ангиас онооны зөрүү холдох

магадлал өндөр тул.”

Үнэхээр тийм. D анги юу ч хийхгүй шалгалтыг дуусгахад хасах

оноо авахгүй хэдий ч, эцсийн үр дүнд оноогоороо бусад ангиас улам

холдох болно.

“Манлайлагч нөхдүүд хэдийнээ хэд хэдэн төлөвлөгөө

боловсруулчихсан байгаа гэж харах хэрэгтэй. Хэрхэн хөдлөхөө эртхэн

шийдэхгүй бол, залруулах аргагүй болж мэднэ шүү.”

“Мэдэж байна.”

Хэлэх шаардлагагүй гэсэн дургүйцсэн харцаар намайг харав. Би ч

бас өөрийн тулалдах төлөвлөгөөгөө гаргалаа. Өөрийн багийн гишүүд,

шалгалтын зарчмыг авж үзвэл зорилго минь тодорхой болж ирнэ.

Намайг ажиглаж байсан Хорикита бага зэрэг итгэлгүй өнгөөр

асуув.

“Чамд энэ шалгалтын үр дүн харагдаж байна уу?”

“Царайг нь мэдэхгүй сурагчдын хэрхэн хөдлөхийг харахаас нааш

таашгүй. Гэхдээ ялалтад хөтлөх замыг олсон.”

Сохроор амжилт олох төлөвлөгөө биш гэдэг нь мэдээж. Тэнд хүрч

очихын тулд, мэдээлэл цуглуулж, зөв цагийг нь тааруулах

шаардлагатай.

“Үр дүнг нь хүлээж байя.”

“Би ч бас. Чамайг ямар дүнд хүргэхийг харж байя.”

Гэсэн хэдий ч энэ зурвас надад таагүй мэдрэмж төрүүлж байна.

“Нарийвчилсан сонголт” гэж үү. Энэ өвөрмөц үг азыг бэлгэдээгүй

Tsundoku LN Project


байлтай. Машима-cэнсэй ч бас адил зүйл хэлж байсан. Өөрөөр VIP-г

ямар нэгэн нөхцөл дээр үндэслэн сонгосон. Сонгогдсон болон

сонгогдоогүй хүмүүсийн хооронд тодорхой ялгаа байх ёстой.

“Сонголт” гэдэг үг анхаарал татаж байгаа ч гэсэн одоо мэдэж

байгаа зүйл гэвэл баг бүрт нэг, өөрөөр арван хоёр VIP оршиж байгаа

гэдэг л байна.

“Лавлах үүднээс асууя. Хэнээс нь хамгийн сэрэмжилж байна? Бараг

бүх ангийн гавлууд цугларсан гэж бодож байгаа болохоор асууж

байна.”

Хорикита шалгалтын мөн чанараас арай өөр зүйлд татагдсан

бололтой. Хамгийн чанга багт хуваарилагдсан болохоор аргагүй биз.

“Рюүэн.”

“Шууд л хариулж байна уу.”

“Өөр сонгох хүн байхгүй.”

“Кацураги-күн? Тэр удирдаж байсан болохоор A анги эзэнгүй арал

дээр хамгийн түрүүнд байршлыг эзэлж чадсан. Эсвэл чиний харж

байгаагаар тэр үнэ цэнэтэй биш гэж үү?”

“Мэдээж, ахлах сургуулийн эхний жилийн сурагч гэхэд тэр дэндүү

чадварлаг. Надаас хамгийн чадварлаг сурагчийг асуусан бол,

Кацураги гэж хариулах байсан биз. Гэхдээ хамгийн сэрэмжлэхээр

сурагч бол эргэлзээгүй Рюүэн.”

Эзэнгүй арлын шалгалт эргэлзээгүй D ангийн ялалт байсан.

Рюүэнд дутагдалтай тал байсан нь бас үнэн. Түүний сэтгэлгээ нь

надтай төстэй. Тиймээс уншихад хялбар байдаг. Нөгөөтээгүүр Рюүэн

ч мөн миний бодлыг анзаарах магадлал өндөр.

“VIP-гийн талаар анхаарал татсан зүйл байна. Сая мэйлээ хараад

бодлоо. Сургуулиас илгээсэн мэйлд сэжигтэй үг байгаагүй юу? Энэ

нарийвчилсан—”

Хорикитагийн яриан дундуур би долоовор хуруугаа уруулынхаа

өмнө тавьж, яриаг нь зогсоолоо. Чөтгөрийг дурсахаар—бидний өмнө

сүүдэр гарч ирэв.

“Цаг агаар сайхан байна, тийм үү Сүзүнэ? Өнөөдөр ч бас энэ ул

долоогчтойгоо өглөөний цай ууж сууна уу?”

Ихэмсэг инээмсэглэсэн хоёр хүн ойртон ирж байгаа харагдана.

Тэдний нэг нь бидний ярианы сэдэв байсан C ангийн Рюүэн. Нөгөө

нэг нь…

“Дотно юм шиг нэрээр минь дуудах хэрэггүй гэж анхааруулсан

санагдах юм, Рюүэн-күн. Тэгээд, хаягдсан муурын дүр эсгэсэн нь

Tsundoku LN Project


баригдчихаад, дахиж өмнө минь гарч ирж байдаг сонин л юм, Ибүкисан.”

Рюүэний хойно зогсоод наашаа муухай харж байгаа эмэгтэй сурагч,

надтай адил Туулай багт багтсан Ибүки Мио байлаа.

“…”

Хорикитагийн хөнгөхөн өдөөн хатгалгад дургүйцэж байсан ч,

хариу сөргөлдөхийг оролдолгүй уруулаа хазав. Хажуугаас харж

байсан Рюүэн сэтгэл хангалуун цагаан шүдээ ярзайлгалаа. Эзэнгүй

арлын шалгалтын үеэр Ибүки D ангид тагнуулаар шургасан. Эцэст нь,

Хорикита сүүлнээс нь барьж авсан ч, хоорондоо нударгаа зөрүүлэхээр

болсон. Хорикита бие тааруу байгаагүй бол, өөрийгөө ялагдахгүй

байсан гэж зүтгэсээр л байгаа. Одоо бол хэн нь хүчтэй нь огт сонин

биш.

Рюүэн Ибүкиг дуугүй болгон биднээр тохуурхсан байдалтай

хандлага гарган асуув.

“Хэдийнээ мэйл авсан биз дээ. Хариу нь юу гэж байна? VIP-гаар

сонгогдсон уу?”

“Хэн хэлнэ гэж. Эсвэл өөрийнхийгөө хэлэх юм уу?” гэж Хорикита

хариу хэлэв.

“Чамайг хүснэ гэвэл.”

Рюүэн арын хоёр хоосон суудлын нэг дээр суув.

“Гэхдээ түүнээс өмнө, сонсмоор байна. Яаж эзэнгүй арлын

шалгалтад тийм үр дүнд хүрсэн юм бэ?”

“Надад чамд хэлэх зүйл байхгүй.”

Хорикита айж, сандрах ямар ч үйл хөдлөл гаргалгүй бүрэн тайван

байна. Үүнд огт хуурмаг төрх ажиглагдсангүй. Гайхалтай жүжиглэх

чадвар байна шүү. Эсвэл өөрийгөө жүжиглэж байна гэж бодохгүй

байна уу. Гэвч энэ төгс хариултад, Рюүэн огтхон ч санаа нь амарсан

харагдсангүй.

“Яагаад ч авцалдахгүй байна. Миний авсан мэдээллээр, чамайг

эзэнгүй арал дээрх шалгалтад тийм үр дүнд хүргэхээр хөдөлж байсан

гэх ямар ч ул мөр алга байна.”

“Ибүкид өөрийн үйл хөдлөлийг таамаглуулахаар тийм мулгуу гэж

бодоо юу. Би халуурснаас болоод л өчүүхэн хүндрэл үүссэн болохоос

биш.”

Илт өдөөн хатгалгын хариуд, Ибүки уур бухимдлаа дахин

тэсвэрлэх чадваргүй болжээ.

Tsundoku LN Project


“Тэгвэл одоо, эндээ дахиад нэг үзчих үү.”

Тайван хандлагатай Хорикита, энэ хямдхан өдөөн хатгалгад

автсан Ибүки руу нэмэлт дайралт хийв.

“Харамсалтай нь татгалзъя даа. Хүчирхийлэл нь шалгалтын

дүрэмд харш. Хэрэв намайг цохивол сургуульд мэдэгдэхээс

эргэлзэхгүй шүү. Тэгсэн ч хамаагүй гэвэл дураараа бол.”

“Кх!”

Ибүки Хорикитаг заамдан авахаар зайгаа ойртуулсан ч, юу ч

хийлгүй зогссон хэвээрээ. Хайхрамжгүй хандвал, сургуулиас арга

хэмжээ авах нь гарцаагүй. Хамгийн гол нь, Ибүки Рюүэний өмнө

хүссэнээрээ аашилж чадахгүй. Ибүки Рюүэнийг үзэн яддаг ч, тэр

өндөр авьяастай. Тиймээс сүүлд D ангид тагнуулаар нэвтрэхдээ

Рюүэний зааврын дагуу хөдөлж байсан биз.

“Нэгэнт ирчхээд кофе захиалж уух уу? Одоо бол амтархан уухаар

санагдаж байна.”

Хорикитай сэтгэл санаа нь сайхан байсан тул кофе захиаллаа.

Нэмж дурдахад би ч бас захиалсан. Рюүэн явах бодолгүй

үргэлжлүүлэн ярилцах хүсэлтэй байгаа бололтой. Тэр Хорикитаг

чимээгүй ажиглаж байгаад, зөөгч кофе хүргэж ирэхтэй зэрэгцэн амаа

нээлээ.

“Өчигдөр, Кацураги чамаас нэлээн сэрэмжилж байгаа харагдсан.”

“Аргагүй биз. Тэр D ангийн сурагч болох надад ийм чадвар байгааг

төсөөлөөгүй. Ибүки-сан та хоёрын хувьд ч бас адил биш гэж үү?

Сэрэмжилсэн болохоор ажиглахаар энд ирсэн, үгүй гэж үү?”

“Хэхэ. Яахав үгүйсгэхгүй л дээ. Энд ирсэн минь чиний чадварыг

өөрийн нүдээр харахын тулд.”

“Тийм л биз,” гэж Хорикита хариулаад, кофегоо шимлээ. Түүний

байгаа байдал нь ер бусын мэт санагдуулж байна.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Кацураги бид хоёр өөрөөр сэтгэдэг хүмүүс. Би хэн нэгнийг

зуухдаа тухайн хүнийг сайтар ажигладаг.”

“Юу гэж төсөөлөх нь чиний дур ч гэлээ, ямар нэг үндэслэл байгаа

хэрэг үү?”

“Эзэнгүй арал дээрх шалгалт. Түүний үр дүн. Тэнд хүргэх үйл явц.

Үр, үндсийг нь мэдсэн байхад тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ тийм

төлөвлөгөөг, тийм нөхцөлд бодож олж, хэрэгжүүлж чадах хүн тун

цөөн. Чам шиг байгаагаараа байдаг охины бодож олох төлөвлөгөө яав

ч биш.”

“Юу гэж бодох нь чиний дур ч гэлээ, миний ямар төлөвлөгөө

хэрэгжүүлснийг мэдэж байгаа гэж үү? Эзэнгүй арал дээр шалгалтад

харсан зүйл чинь зөвхөн үр дүн. Хэрхэн оноо авч, алдсан гэх мэт

нарийн мэдээлэл тодорхойгүй шүү дээ.”

Хорикитагийн биеэ авч яваа байдалд, Рюүэн зугаатай нь аргагүй

цагаан шүдээ ярзайлган хариулав.

“Кацураги магадгүй мэдэхгүй биз.”

Энэ мэдэгдэл нь өөрөөр Рюүэн мэдэж байгаа гэсэн үг.

“Тэгвэл тайлбарлаад өгөхгүй биз? Зөв хариулбал хэлж өгч болох л

юм.”

Хариулж чадах юм бол хариул л даа гэсэн хандлага гаргасан

Хорикита руу Рюүэн айдасгүй инээмсэглэв.

“Шалгалтын төгсгөлд чиний нэрийг бичсэн боловч үр дүн нь өөр

байсан. Үүнд ганц л хариулт бий. Шалгалт дуусахын яг өмнөхөн

удирдагч нь өөр хүнээр солигдсон гэсэн үг. Өөр тайлбар байхгүй.”

“Зөвхөн наадхаараа л тэгж дүгнэхэд хүргэж байна гэж үү? Жаахан

бодоход ямар ч тэнэг ойлгохоор зүйл. Чиний тохуурхаад байгаа

Кацураги-күн хүртэл ойлгоно.”

“Аа. Гэвч, Кацураги энэ бүгдийг чамайг төлөвлөсөн гэж бодож

байгаа. Үнэхээр тийм гэж үү? Миний харж байгаагаар чиний удирдагч

болсон, тэгээд больсон нь ч, чамд ч бас гэнэтийн зүйл байсан. Угтаа,

ийм төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Ибүки шиг бусад ангид

шургагчийг танай удирдагчийг хэн болохыг мэдэхийн тулд тэдний

картыг олохыг хүлээх шаардлагатай. Энэ нь түрүүлж довтлох

төлөвлөгөө биш.”

“Даатгалаа бэлдчихсэн байсан гэж бодогдохгүй байна уу?

Төсөөлөөгүй зүйд бэлэн байх нь туйлын үндсэн ухагдахуун. Ибүкисан

D ангитай холбоо тогтоох үеэс, энэ магадлалыг анхаарч үзсэн.

Tsundoku LN Project


Тийм л зүйл. Өөрийнхөөрөө зүтгээд байгаа чинь иймхэн зүйлээс

үндэслэсэн юм уу. Чиний ярианд гайхахаар зүйл юу ч алга.”

“Гол нь орлосон удирдагч нь хэн гэдэгт байгаа юм. Миний бодлоор

тэр л чамайг араас чинь удирдаад байгаа хүн гэж таамаглаж байна.”

Рюүэн тэгж хэлээд Хорикитаг харж байхдаа намайг чимээгүй

ажиглав.

Хэр итгэлтэй байгааг нь мэдэхгүй ч, энд сандарч байгаагаа харуулбал

шууд л над руу дайралт хийнэ.

“Яриаг чинь ойлгохгүй нь. Харамсалтай нь надад дотно найз

байхгүй. Хамгийн ойрын хүн гэвэл энд сууж байгаа Аяанокожи-күн.

Үргэлж доош татдаг, хамтрагч гэж хэлэхэд хэцүү л дээ. Энэ ч гунигт

үнэн шүү.”

Зориуд намайг онцолсноор, Хорикита цаагуураа намайг өнгөлөн

далдлав.

“Магадгүй тэр араас минь удирдаад байгаа юм болов уу,” гэж

Рюүэнд хандан хэлэв.

“Ойлгомжтой.”

Рюүэн над руу ширтсэн ч, шууд харцаа холдууллаа.

“Заза, угаасаа энэ ул долоогч лав биш байлгүй.”

“Санаснаас хурдан хүлээн зөвшөөрч байна шүү. Ямар нэг үндэслэл

байгаа гэж үү.”

“Миний харж байгаагаар чамтай хамтарч байгаа хүн толгой сайтай.

Гэхдээ тэр олиггүй амьтан шиг л харагдаж байна. Чадвараа нууж

байгаа эсэхэд нь эргэлзээ төрж байгаа ч гэсэн,” гэж Рюүэн хэллээ.

“D ангийг нэлээд судалсан юм шиг байна. Ингэснээс Аяанокожикүн,

бид чамайг нэлээд доош нь хийлээ. Өөрийгөө өмгөөлж үг

хэлэхгүй хэрэг үү?”

“Надад өмгөөлж хэлэхээр үг байсан ч болоосой.”

Миний хойрго дүр үр дүнгээ өгч байна. Түүнийг хэрхэн хүлээж

авсныг мэдэхгүй ч, намайг ойлгосон харагдав. Магадгүй миний

сурлага, биеийн чадамж, тэр ч байтугай харилцааны чадварыг

судалсан байх. Хариу нь үнэн, бодитой байх ёстой. Тухайн хүнээс

ажиглагддаг тул тиймэрхүү мэдээллийг далдлах аргагүй учир.

“Уучлаарай, гэхдээ чиний яриад байгаа миний араас удирдаад

байгаа хүний яриаг хоосон тэнэглэл гэж хэлмээр байна. Өөрийн чинь

санаа бодлыг нэвт харсанд дургүйцэн хүүхэд шиг шалтаг тоочиж

байгаа мэт сонсогдох юм. Ганц охины гарын алга дээр бүжиглэх нь

ичмээр байгаа бололтой тийм үү?”

Tsundoku LN Project


“Ойлгомжтой, үнэний ортой шүү. Чиний гарт сүйрэхээр

төлөвлөгөө гэж бодоогүй. Үр дүн нь миний хүлээж байсан шиг

байгаагүйг хүлээн зөвшөөрье.”

Бүх зүйл хүссэнээр нь болоогүйг хэлээд, Рюүэн ичгүүргүйгээр

инээлээ. Үүгээр ч үл барам, бид хоёрыг гайхшрахад хүргэсэн зүйлийг

хэлсэн юм.

“За за, энэ муу шүү. Миний сонирхолтой ижил гэнэтийн дайралт,

хууран мэхлэх аргаар хөдөлдөг хүнийг барьчихна гэж бодсон юмсан,

харамсалтай хэрэг. Сүзүнэ эсвэл хөшигний ард байгаа хүн, аль нь ч

байсан хамаагүй үнэхээр усан тэнэг юм аа. Араар хөдөлдөг хэрнээ

хэдийн хөдлөөд эхэлчихдэг. Өөрийн тулааны аргаа ил болгоход

хэтэрхий эрт байна гэж байна. Одоогийн нөхцөл байдалд D анги

онооны өрсөлдөөнд ганц хоёр алхмын хойно байгаа. Тиймээс тулаанд

оролцож чадахаар болтол хүлээх ёстой байсан юм. Энэ нь ирээдүйгээ

харж чадахгүй байгаа үедээ бүх хөзрөө ашиглахтай л ижил. Нэг аргад

ахин тийм амар орно гэж санах хэрэггүй шүү. Үүнийг тэр нууц

хөзөртөө дамжуулчихна биз.”

“Сэтгэлээсээ хэлж байгаа зөвлөгөөг чинь талархан хүлээн авъя.”

“Би их энэрэнгүй хүн л дээ.”

“Чи яагаад ч надаас өөр хөзөр байгаа гэдэг бодлоо орхихгүй байх

нь ээ.”

Рюүэн хариу хэлсэнгүй. Үндэслэл, нотолгоо байхгүй байсан ч,

Хорикитад эргэлзэх эргэлзлээ авч хаясангүй. Рюүэн хэнээс ч илүү

зөвхөн өөртөө итгэдэг. Анхнаасаа огт бусдын үг, зөвлөгөөг сонсох

бодолгүй. Тэр баталгаа олох гэж бидэн дээр ирээгүй, ердөө

Хорикитатай үг сольж, өөрийгөө зугаацуулах цаг гаргасан төдий

байсан бололтой. Рюүэн гар утсаа гаргаж ирээд Хорикита руу

зөвшөөрөлгүй камерын дуранг чиглүүлэн зургийг нь дарав.

“Гэмт хэрэг шүү!”

“Тэгж бүү хэл. Чамд нэг гоё зүйл хэлж өгье.”

Зөвшөөрөлгүй авсан Хорикитагийн уцаартай зургийг өөрт нь

үзүүлээд, Рюүэн сэтгэл хангалуун утсаа далд хийлээ.

“D ангид чамаас гадна ухаалаг олон нөхдүүд бий. Үүнд эргэлзэх

зүйлгүй.”

“Энэ тэгээд нөгөө гоё зүйл үү? Үнэхээрийн надад падлийгүй хэрэг.

Өөрийн дүгнэлтээ гаргах гэж байгаа бол тэр болгондоо надаас

шалгаах шаардлага байхгүй юм биш үү?”

Tsundoku LN Project


“Заримдаа харилцаан дээрээс олон харагдахгүй зүйлс ил болдог.

Чамтай ярилцсандаа үнэхээр баяртай байна, Сүзүнэ. Энэ бол тоглоом.

Хөшигний ард байгаа нөхрийг дорно ил болгоод өгье л дөө. Наад ул

долоогчийг чинь оруулаад бүгд миний бай болно.”

“Нэг зүйл асууя. Миний алган дээр байсанд унтууцаж байгааг чинь

ойлгож байгаа ч, яагаад ингэтлээ улайраад байгаа юм? Өөр санааг

чинь зовоох хүн алга уу? Ичиносэ-сан, Кацураги-күн ч юм уу?

Сакаяанаги, гэдэг хүний тухай цуу ярианаас дуулж байсан юм байна.

C ангийн дээр байгаа ангийн хүмүүс асуудал болохгүй гэж үү? Надад

зөвлөгөө өгч байгаа бол ядаж үүнд хариулж чадна биз дээ.”

Илт D ангитай зууралдаж байгаа Рюүэнд Хорикита тун мэдээжийн

асуулт тавилаа.

“Би аль хэдийн тэдний чадварыг мэдсэн. Кацураги, Ичиносэ аль

аль нь миний дайсан болохгүй. Тэднийг бяц гишгэхээр бол хэзээ ч

байсан чадна.”

“Тэгвэл Сакаяанаги?”

Үүнийг Хорикита биш Ибүки хэлэв. Ибүки өөрөө энэ талаар

мэдэхийг хүссэн бололтой. Өдийг хүртэл ичиж зовохыг ч мэдэхгүй

байсан Рюүэн, анх удаа хариулахаасаа өмнө дуугүй болов.

“Тэр хүүхэн хамгийн сүүлд барих зоог. Одоо амтлахад хайран

болохоор л тэр. Явцгаая, Ибүки.”

Рюүэн босоод Ибүкиг дагуулаад явлаа.

“Чи нүдэнд өртөмтгий хүн юм аа, Хорикита.”

“Хэний хариуцлага гэдгийг хэлэх шаардлагагүй биз?”

“Сэтгэл дундуур байгаа хэрэг үү?”

“Сэтгэл дундуур байгаад байх зүйл алга. Зүгээр л чиний хорон үгс

таалагдахгүй байгаа төдий. Би A ангийг зорьсноор бусдын бай болно

гэдгээ таамаглаж байсан.”

“Сонсоход таатай байна. Тэр яахав нэг хэрэг, харин энэ тийм ч сайн

хэрэг биш бололтой. Рюүэн бол шударга хүн биш.”

“Тийм гэж үү? Миний аргад унасан гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрч

чадалгүй, надтай ярьж хөөрч байгаа дүр эсгэн, далдуур үнэнийг

мэдэх гэж ирсэн юм биш үү. Түүний сэжиг чам дээр байгаа гэж

бодохгүй байна. Тэгээд ч жинхэнэ төрх чинь илчлэгдлээ гэхэд, чи л

асуудалд орох юм чинь.”

Би сэжигтнүүдийнх нь нэг гэдэгт эргэлзэхгүй байгаа ч тэр тийм

чухал биш. Рюүэний юу бодож байгааг мэдэхгүй байна. Тийм ч учраас

энэ цаг үед гарч ирсэн нь аюултай.

Tsundoku LN Project


“Чамайг тагнаж байсан байж магадгүй. Түүний бидэнтэй таарсан

энэ тохиолдол цаг хугацааны хувьд нь дэндүү сайн тохирч байна.”

“Ибүки-саныг хэлээд байна уу? Гэхдээ өрөөний хаалга дээр манаж

байсан бол, би барагтаа өрөөнөөсөө гардаггүй болохоор түүнд хэцүү

байх байсан шүү дээ.”

“Ажиглаж байсан уу, эсвэл тохиолдлоор харагдаж таарсан уу. Тийм

байвал, харин ч бидэнд тустай.”

Ибүки ядарсан харагдаагүй. Өөр хүнээр ажиглуулсан байж

болзошгүй ч, Рюүэний дагуулж яваагаас харахад Ибүкиг хамсаатан

гэж үзэх хэрэгтэй. Ажиглаж байсан бол, Хорикитаг өглөө өрөөнөөсөө

гарснаас хойш байх ёстой. Үүнээс үзэхэд, Рюүэн шалгалтыг

далимдуулан аль хэдийн дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд

эхэлчихсэн гэсэн үг. Тэгээд Хорикитагийн хамгийн түрүүнд холбоо

тогтоосон хүн нь би.

“Алдаа гаргачхав уу.”

Би түүнийг надтай ижилхэн сэтгэдэг гэдгийг мэдэж байгаа гэсэн

бодолтой байсан ч, бага зэрэг доогуур үнэлж байсан юм шиг байна.

Энэ удаагийн уулзалт Рюүэний хувьд миний төсөөлж байгаагаас

хамаагүй том тусыг хүргэж болзошгүй юм. Энэ шалгалтын агуулгад

хэт их анхаарал хандуулсны үр дүн үү?

“Хэтрүүлэн бодоод байна. Хэн ч чамайг далдуур хөдөлдөг хүн гэж

харахгүй. Түүний үг ч, чиний энэ нэг улирлын турш бий болгосон

олиггүй дүр төрх чинь ийм өчүүхэн зүйлд ганхахгүй.”

Магтаал уу, доромжлол уу гэдгийг нь мэдэхгүй ч, тэр тал дээр

үнэний ортой. Рюүэн яаж ч намайг судлаад, юу л олж чадахгүй. Өөр

тааварлах хүн үгүй тулдаа, Хорикитатай ойр дотно байдаг намайг

хараандаа авсан. Ямартай ч Ибүкитэй нэг багт багтсан тул сонор

сэрэмжтэй байх хэрэгтэй. Хөдлөхөд туйлын хэцүү болж ирж байх шиг

байна.

Энд тэнд сурагчид холхилдож эхлэхийг хараад би бослоо.

“Яриагаа энэ хүргээд дуусгая. Нойр хүрч байгаа болохоор өөрөө

рүүгээ буцлаа.”

Надаас зөвлөгөө хүсэх байх гэж бодож байсан ч, Хорикита

дээрэнгүйгээр надад хандан хэлэв.

“Одоохондоо хэлэлцүүлэгт ахиц дэвшил гарахгүй бололтой.

Тэгэхээр өөр өөрсдийн замаа хөөцгөөе. Хичээл зүтгэлд чинь талархъя.

Өөрийн үйл явцыг цаг тухайд нь мэдэгдэхээ бүү мартаарай.”

Хүчирхэг сурагчдаар хүрээлэгдсэн байсан ч Хорикита тулалдах

эрмэлзлээ харуулсан. Хамтрагчийнх нь нийцтэй байдлаас үл

Tsundoku LN Project


хамааран Хирата, Күшида нар бол Хорикитаг сайн хянаж чадах биз.

Өрөөндөө очоод үд хүртэл унтдаг ч юм билүү. Хэдийгээр шалгалт

эхэлсэн ч, цаг болтол онцын хийх зүйл алга.

Tsundoku LN Project


1

“Хүлээлгэчихлээ! Уррп! Урп! Үдийн хоолондоо хүнд хоолыг гурван

хүний порц идсэн чинь гэдэс хагарах нь. Хоолны дэглэм барина гэж

бодож байсан юмсан, бүтэлгүйтчихлээ.”

Профессор ердийнхөөсөө хамаагүй товойсон гэдсээ илэнгээ хүрч

ирлээ. Энэ хоолны дэглэм барих гэж байгаа хүний хандлага гэж

санагдсангүй. Юкимура бид хоёр нэг өрөөнд байрладаг болохоор

өрөөний гадна уулзахаар тохирсон байсан юм.

“Одоо шалгалт эхлэх гэж байхад чи их тайван харагдаж байна. Би

бараг юу ч идээгүй.”

“Бүрэн хүчээ гаргаж чадахгүй бол балрах бус уу? Видео тоглоом

дээр хэцүүг нь сонгохтой л адил.”

“Наад хачин үг хэллэгээ больчихгүй юу,” гэж Юкимура хэлэв.

Мэдээж, Профессорын ярианы өнгөд дасаагүй хүний хувьд

шившлэгтэй адил сонсогдож байгаа байлгүй.

Дасаад ирвэл санасныг бодвол нээх төвөг болдоггүй. Заримдаа өөр

ярианы арга барилтай байх нь харилцан яриаг сонирхолтой болгодог.

Гэхдээ одоо үүнийг Юкимурад хэлбэл түүний уур хилэнг худалдаж

авахтай адил тул алгасахаар шийдлээ.

“По-фү! Миний өнгө аяс таалагдахгүй байна уу? Юкимурадоногийн

сонирхол юу вэ?”

Профессор Юкимурагийн уур хилэнг худалдаж авахыг хүссэн

бололтой.

“Сонирхол энэ тэр байхгүй. Зүгээр яриач гэж байна.”

“Окэй. Одооноос би сул дорой харагддаг хамгийн хүчирхэг гол

дүрийн баатар. Үргэлж хүсэл эрмэлзэлгүй харагддаг хэрнэ, бодит

байдал дээр дэлхийг сөнөөх хүчтэй булхайцагч болох болно. Энэ

урсгалын хойноос!”

Юу төсөөлснийг мэдэхгүй, Профессор одоо өөрийгөө нууцлаг дүр

болсон гэдэгтээ бүрэн итгэсэн байв. Одоо бүр яриад байгаа зүйлийг

нь ойлгохоо байлаа. Хэрэв энэ хошин манга байсан бол Юкимурагийн

шил цуурч эхлэх мөч байсан.

Профессорын хэл ярианд хэдийн бууж өгсөн Юкимура, түрүүлээд

алхаж эхэллээ. Хойно үлдэж хоцорсон бид араас нь нэхэв.

“Аяанокожи. Чамаас асуух зүйл байна. Шударгаар хариул,” гэж

Профессор надад тушаав.

Tsundoku LN Project


Профессорын үлгэрийн баатрын дүрд тоглох бодолтой байгааг

мэдэхгүй ч гэсэн түүний яриа, нүүрний хувирал нь Такакура Кэнийг

санагдууллаа. Санамсаргүй “Кэн-сан” гэж дуудахаас өөрийгөө барих

хэрэгтэй.

“Асуух зүйл гэдэг чинь?”

“Чамд таалагдах ярианы хэв маягийг бодлоо. Мэдээж, өхөөрдөм

эмэгтэй дүрийн ярих хэв маяг байвал чамайг баярлуулна.”

Зөвхөн ярих нь сүртэй байсан болохоос ярьж байгаа зүйлийнх нь

утга ердийнхтэйгөө яг адил байв.

“Таалагддаг ярианы хэв маяг…огт байхгүй.”

Токиод төрж, Токиод өссөн хүний хувьд ийм зүйлийг ойлгоно гэж

байхгүй.

“Арай моэ хэв маяг эзэмшээгүй гэх гээ юу?”

Ийм хэв маяг эзэмшсэн сурагч, энэ сургуульд хэд байгаа бол?

Гэхдээ, одоо бол цаг үрэхийг хүсэж байгаа тул цааш жаахан

үргэлжлүүлээд үзье.

“Тэгвэл, Профессор, чамд байдаг хэрэг үү? Тийм ярианы аялга?”

“Мэдээж. Эхнээс нь эрэмбээр нь зарлая. 3-р байр ‘Чи тэгж хэлж

байгаа бол, Күдо’ энэ бол хуучны Кансай аялга. Ийм аялгаар ярьвал

чиний дүр зураг илүү ширүүн бөгөөд балмад харагдах хандлагатай

байдаг. Гэхдээ энэ бол ойлгомжтой сонголт. Байх ёстой аялга! 2-р

байранд харин цасан орны үзэсгэлэнт охины аялга болох Хоккайдо

аялга! Энэ 2D ертөнцөд тийм ихээр тархаагүй аялга! Тэд нар ‘Өө төвөг

удсанд уучлаарай баярлалаа’ гэж хэлэх нь намайг манартал авдаг!

Эдгээр онцгой хэллэгүүд хэт моэ болохоор би сонсоод үхэх байх,” гэж

Профессор зарлав.

Энэ муу шүү. Цааш яриагаа үргэлжлүүлэхийг хүсэж байгаа ч юу

яриад байгааг нь ерөөсөө ойлгохгүй нь. Намайг бодлоо цэгцэлж

дуусахаас өмнө, Профессор эцсийн танилцуулгаадаа орсоноо

мэдэгдэж, “Доруруруруруруру…” гэсэн чих дүнгэнүүлсэн авиаг гарган

уруулаа чичигнүүлэв. Эхний байр бол бяцхан охидоос эхлэн эгчмэд

бүсгүйчүүдийг хүртэл бүх нийтийг хамардаг Хаката аялга!

‘Таалагддаг шүү!’ гэдгээс ‘Таалагдав уу?’, гэхчлэн өргөн хувилбартай

хамгийн дээд аялга! Энэ бол миний шилдэг гурав!” гэсэн

Профессорын хоолой хангинав.

Харамсалтай нь хэлсэн зүйлийг нь ойлгож чадаагүй ч, сэтгэлийн

хөөрөл нь тод сонсогдсон. Ямар ч байсан хангалттай цаг үрсэн юм

шиг байна, хоёрдугаар давхрын “Туулай” гэсэн бичиг өлгөөтэй

өрөөний урд ирлээ. Шалгалтын цаг болох дөхсөн тул үүдэнд битүү

Tsundoku LN Project


сурагчид шамбааралджээ. Хэдий тийм байсан ч, энэ хөлөг онгоцны

хэмжээ том байсан тул төдийлөн давчуу санагдсангүй.

“Тэнэглэл чинь өчигдрөөр дуусаг. Одооноос өөрсдийнхөө төлөө,

ангийнхаа төлөө тэмцэх шаардлагатай.”

Юкимура Профессорт хандан хэлсэн гэж бодож байгаа ч, би ч бас

толгой дохив.

“(Санаа алдах) Яаж ч харсан хамгийн адгийн баг.”

Биднийг өрөөнд орж ирэхийг анзаарсан охидын нэг нь харцаа

бурууллаа. Ойлгомжтой, D ангийн үзэсгэлэн гоо (жаахан ааш муутай)

Каруйзава байсан. Түүнийг оролцуулаад арван нэгэн хүн өрөөнд

тойрог болгон байрлуулсан сандлыг эзэлсэн байв. Хоосон сандлын

тоо биднийг сүүлийн гишүүд гэдгийг хэлж өгч байлаа. Жагсаалтад

бичигдсэн нэрээс таниагүй ч, Ичиносэ Ибүки хоёроос гадна миний

мэддэг өөр нэг сурагч байсан. Арлын шалгалтын үеэр санамсаргүй

надтай таарч, намайг D ангиас урвахыг ятгасан A ангийн хөвгүүн.

Бусдыг нь хэлж мэдэхгүй юм. Өчигдөрхөн өрсөлдөгчид байсан хэдий

ч, гэнэтхэн нэг баг болж хамтран ажиллахаар болсон хамтрагчид

маань.

Зөвхөн D анги ч биш, бусад ангиуд ч төөрөлдсөн байгаа байлгүй.

Зогсох нь сайн зүйл биш тул эзэнгүй суудлыг эзэллээ. Мэдээж хэрэг,

анги ангиараа зайтай сууж байсан ч, Каруйзава Ибүки хоёр бие

биеэсээ тусгаарласан юм шиг тойргоос бага зэрэг хол зайд сууж байв.

“Яагаад тэд…?”

“Юу болов, Аяанокожи? Анхаарлыг чинь татсан зүйл байна уу?”

“Аан, юу ч биш.”

Ибүкиг харах мөчид Каруйзаваг надтай илүү ойртоно гэж бодож

байсан. Эцсийн эцэст, миний урд байгаа Ибүки Мио эзэнгүй арлын

шалгалтын үеэр Каруйзавагийн дотуур хувцсыг хулгайлсан хэрэгтэн

байсан. Шууд хариуг нь хүртээхийг санаархана гэж бодож байсан

ч…Каруйзава бодож байснаас минь илүү номхон байна. Эсвэл аль

хэдийн хариуг нь хүртээчихсэн юм болов уу? Үгүй ээ, тийм байсан ч

Каруйзавагаас ямар ч дургүйцлийн шинж тэмдэг ажиглагдахгүй

байна гэдэг хэвийн бус юм.

Энэ эргэлзээн дээр хариулт гарч ирэлгүй шалгалтын цаг болоход,

хөлөг онгоцны чанга яригчаас гарах хоолой өрөөнд цуурайтлаа.

“Одооноос багийн эхний хэлэлцүүлгийг эхлүүлье.”

Товч бөгөөд тодорхой зарлал. Үүнээс бусдаар хүссэнээрээ байж

болно гэсэн байх аа. Ойлгомжтой, эргэн тойронд байгаа хэн ч нөхцөл

Tsundoku LN Project


байдлыг бүрэн ухаараагүйгээс санаачлагатай хандахыг хүссэнгүй.

Гэнэтийн нам гүм тааламжгүй агаар эргэн тойронд тархаж эхлэв. Энэ

байдлыг Ичиносэ Хонами үл ялиг инээмсэглэн харж байв.

“За анхаарлаа хандуулаарай! Ихэнх нь намайг мэддэг гэж бодож

байгаа ч сургуулиас өгсөн зааврын дагуу өөрийгөө танилцуулах нь

зүйтэй гэж бодлоо. Анх удаа уулзаж байгаа хүн байж магадгүй.”

Шаардлагатай удирдагч байж, багийг зохион байгуулж чаддаг

хүний хүний хувьд хамгийн түрүүнд урагш гарч байгаа бололтой. Хүн

болгоны биширдэг нэгэн байсан ч, тэр болгон санаачлагыг гартаа

авах амаргүй байдаг. Дайснуудаар хүрээлүүлсэн бол бүр ч илүү.

ГэхдээИчиносэ үүнд дургүй байсангүй. Харин ч хөгжилтэйгөөр

харилцан яриаг эхлүүлэв. A ангийн сурагчид гайхсанаа нуулгүй,

төөрөлдсөн харагдана.

“Одоо энд өөрийгөө танилцуулах шаардлага байна уу? Сургууль

үүнийг жинхэнээсээ авч хэлэлцэнэ гэж бодохгүй байна. Өөрийгөө

танилцуулахыг хүссэн нь хийвэл болох биз?”

“Чи тэгж хүсэж байвал чамайг албадахгүй ээ, Мачида-күн. Гэхдээ,

өрөөний хаа нэгтээ микрофон суулгаад яриа бичиж байж магадгүй.

Зөвхөн өөрийгөө танилцуулаагүй хүмүүс бус багаараа хариуцлага

үүрч болзошгүй юм биш үү?”

Аль ч тохиолдолд буруутвал бүгд асуудалд унана. Ингэж

хэлүүлбэл Мачида гэж дуудуулсан A ангийн сурагч ч аргагүй байдалд

орно.

Ичиносэгээс эхлээд нэг нэгээрээ өөрийгөө танилцуулж эхэллээ. Би

ч бас хичээлийн эхний өдрөө бүтэлгүйтснээ эргэн санан энэ удаад

урам зоригтой байхыг хичээсэн боловч эцэст нь тэр өдрийнхтэй нэг л

янзаар танилцуулав.

“Яа-хо, Аяанокожи-күн. Нэг багт оржээ! Хамтрах болсондоо таатай

байна.”

Аргадаж, тайтгаруулсан халамжтай үгсийг Ичиносэгоор хэлүүлээд,

би сандал дээрээ суулаа. Бүгд түргэхэн өөрсдийгөө танилцуулаад

дуусахад, Ичиносэ дахин мэдэгдэл хийлээ.

“За тэгэхээр, сургуулийн зааврыг биелүүлчхэв үү? Одооноос

цаашдын хэлэлцүүлгийг хэрхэн өрнүүлье гэж бодож байна даа.

Намайг тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байгаад дургүйлхэж байгаа хүн

байгаа бол хэлээрэй.”

Ичиносэ удирдагчийг хэзээ ч солиход бэлэн гэдгээ хэлэв. Мэдээж,

түүнийг эсэргүүцсэн хэн боловч сайн дурын ажил хийх ёстой болно.

Түүний арга барилд зарим дургүйцсэн хэсэг сурагч байж болох ч,

Tsundoku LN Project


өөрөө энэ үүргийг авахаас зүрхшээн хэн ч гараа өргөж чадахгүй

байлаа.

“Өөр саналтай хүн байхгүй учир над дээр тогтов уу. Юуны өмнө

энэ удаагийн шалгалтад; ойлгохгүй, эргэлзсэн, анхаарал татсан

зүйлүүдээ хоорондоо ярилцъя гэж бодож байна. Тэгэхгүй бол мөнхөд

нэг үзэгдэл үргэлжилсээр байх болно. Өөр асуулт асуух хүн байна уу?”

Талархууштай нь Ичиносэ асуулт хариултад цаг гаргахыг санал

болгов. Гэвч эсэргүүцэж өөрийгөө эвгүй байдалд оруулахыг хүсээгүй

юу яасан, мөн л хэн нь ч гараа өргөж, үг дуугарсангүй. Ийм нөхцөл

байдал бие биенийгээ танихгүй хүмүүс цугларахад үргэлж

тохиолддог. Ийм үед зоригтойгоор бусдыгаа уриалж чадах уу гэдэг

нь манлайлагч нэгний авьяас чадвараа харуулах агшин байлгүй.

Ичиносэ ташаагаа тулан өөртөө итгэлтэйгээр инээмсэглэж бидэнд

хандан хэлэв.

“Надад та бүгдээс асуух асуулт байгаа тул асууя. Миний хувьд VIP

биш гэж таамаглаж байгаа хүнээс сонсмоор байна. Энэ шалгалтыг

хамтдаа даван туулж, Үр дүн #1-д хүрэхийг шилдэг сонголт гэж

бодож байгаа эсэхийг мэдэхийг хүсэж байна?”

“Юугаа яриад байгаа юм? Наадах чинь ойлгомжтой биз дээ?”

Асуултын утгыг өөрөө ойлгосон гэж бодож байгаа, огтхон ч

ойлголтгүй Каруйзава хамгийн түрүүнд дуугарав. Ердөө ганц гойд

зүйлгүй асуултаар энэ багт ийм л ашиг тус шиг зүйл авчирж байгаа

бололтой. Загатнасан газар нь маажсан юм шиг Юкимура, C ангийн

Манабэ гэх охиноос эхлэн ар араасаа цувралдан саналаа хэлцгээв.

Каруйзаватай санал нэг байгаагаа хэлж хамтарч ажиллах нь

мэдээжийн хэрэг гэж хариулав. Хүн бүр боломжтой бол Үр дүн #1-д

хүрэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Тун ойлгомжтой мэдэгдэл.

Хариуд нь, B ангиас нэг хөвгүүн гараа өргөлөө. Түүний гөлгөр

цэнхэр үс нь ялимгүй найгана. Туранхай, төвийг сахисан царайтай

Хамагүчи Тэцүяа гэж өөрийгөө танилцуулж байсан залуу байна.

“Мэдээж би санал нэг байна. Бид нэг баг болсон хойно хамтарч

ажиллах нь зүй ёсны хэрэг.”

Хэлэлцүүлгийг эхлүүлэх зөв чиглэл байна. Зарим сурагчид

анзаараагүй санагддаг. Гэхдээ Ичиносэгийн асуулт тун энгийн асуулт

шиг сонсогдож байвал VIP биш болохоор тэр. Ижил байр суурьтай

гэдгийг бататгахын зэрэгцээ, VIP-г худал ярихыг албадах болно. Үүнд

нь унавал энэ шатан дээр байныхаа хүрээг багасгах боломжтой болж

ирж магад юм.

Мэдээж яг таг дүгнэх нь аюултай. Энэ яриаг эхлүүлсэн Ичиносэ,

хамгийн түрүүнд санал нэгдсэн Каруйзава. Үргэлжлүүлээд Юкимура,

Tsundoku LN Project


Манабэ. Тэгээд B ангийн Хамагүчи. Тэдний дунд нэг худалч VIP

нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Урсгал тасарч, уур амьсгал дордохоос

өмнө би мөн өөрийн бодлоо илэрхийллээ.

“Санал нэг байна. Бид нэгэнт нэг баг болсон мөн хувийн оноо ч

хангалттай алга. Боломжтой гэвэл хамтарч ажиллана. Чи юу гэж

бодож байна, Профессор?”

Тэрээр цатгалан гэдсээ шаналалтайгаар илж байсан ч гэсэн

ухасхийн хариулав.

“Мэдээж, би оноо хүсэж байгаа тул хамтаръя.”

Профессор одоо ч үргэлжлүүлэн “нууцлаг дүрдээ” тоглохыг

оролдож байгаа бололтой. Түүний ийм ярианы өнгийг сонсож

байгаагүй юм байна. Ганц A ангийн дан хөвгүүдээр бүрдсэн гишүүд л

байдлыг эргэлзээтэй нүдээр харж байв. Хүн бүрийн саналыг ажиглан,

тайван дүн шинжилгээ хийж байгаа бололтой.

“Ичиносэ, наад асуулт чинь шударга бус биш үү? ‘Өөрийгөө VIP

биш бол,’ гэж байгаа чинь VIP-г дайсан гэж үзэж байгаа хэрэг биш үү?

Дээрээс нь хэн ч урвах гэж байгаагаа ил тод зарлахгүй шүү дээ.”

Мачида гэдэг хүчтэй нөлөөтэй хөвгүүн ширүүн өнгөөр хэлэв.

Мэдээжийн юм шиг Ичиносэгийн бодлыг сонсож суугаа C болон D

ангиас илт өөр байна. Мачида Ичиносэгийн хэлж байгаад эргэлзэж,

түүний асуултуудыг шүүмжлэв.

Хамагүчи нам дуугаар Мачидад тэр даруй хариу өгөв.

“Энэ шалгалтын хувьд асуух ёстой асуулт биш гэж үү? Ичиносэ-сан

заавал хариул гэж шахаж шаардаагүй. Хүсэхгүй бол дуугүй л суугаач

дээ.”

Хамагүчи тайван илэрхийлэлтэйгээр A ангийн шүүмжлэгчдийг

няцаав. Үгэн дайн аль хэдийн эхэлчихсэн бололтой. Мачида

Хамагүчигийн няцаалтад сөхөрсөнгүй. Харин ч үүнийг л хүлээж

байсан гэлтэй үгсийг хэллээ.

“Өө тийм үү. Үнэхээр тийм шүү, дургүй байвал дургүй байгаагаа

хэлэхэд болно. Тэгвэл A анги одооноос бүгд юу ч ярихгүй.”

Мачида гараа эвхэн хэлэв.

A ангийн нөгөө хоёр нь адил бодолтой байгаа бололтой. Хараахан

хариулж амжаагүй байгаа бусад хүмүүс түүний нөлөөнд автсан

бололтой дуугүй суухаар шийдэцгээсэн бололтой.

“Арай түрэмгий асуулт байв уу?” Ичиносэ жаахан балмагдсан

байдалтай, худлаа инээлээ.

“Үгүй ээ Ичиносэ-сан, чиний асуусан асуулт тун энгийн байсан.

Зүгээр л тэр хэтэрхий сэрэмжлээд байна. Тэгвэл Мачида-күн

Tsundoku LN Project


хариулаач. Тохиромжтой асуулт нь ямар асуулт вэ? Дуртай хоол,

сонирхлоо ярилаа гээд энэ шалгалттай холбогдоно гэж бодохгүй

байна. Татгалзаж байгаагаас хойш, хэлэлцээр өрнүүлэхэд илүү

тохиромжтой сэдэв байгаа бол бид ч бас нэгдэх болно.”

“Хэлэлцүүлэг өрнүүлэхэд тохиромжтой сэдэв гэнэ ээ? Надад тийм

зүйл байхгүй.”

Хамагүчигийн бодлыг эсэргүүцэн Мачида тухай бүрт нь хариулна.

“Ичиносэ-сан юу гэж бодож, саяны асуултыг тавьсан үнэн санааг

нь би мэдэхгүй байна. Гэхдээ энэ шалгалт дээр хэлэлцүүлэг бол

шийдэл гэсэн цорын ганц замыг харж байна. Хэрэв энэ хэвээрээ

дуугүй суугаад байвал A анги оролцохгүй зөвхөн бидний дунд

хэлэлцээр өрнөж магадгүй. Тэгвэл ядахдаа сэдвээ бүгд хамтдаа

шийдэж болохгүй гэж үү?”

Хамагүчигийн хэлсэн зөв. Бусдад даатгаад дуугүй суугаад байвал

VIP-гийн хүрээг нарийсгаж чадахгүй. Мачида үүнийг мэдэж байгаа

боловч гараа эвхчхээд, сэрэмжлээд хариу хэлсэнгүй. Маш бат бэх

баригдсан цайзын хаалгыг хараад, түүнийг нь нураах их буу гаргаж

ирэв.

“Ийм тохиолдолд дурамжхан байгаа хэдий ч, эцсийн шийдвэрийг

олонхын саналаар гаргах болно. Асуултад хариулахгүй байгаа

хүмүүсийг мэдээж сэрдэж, VIP гэж сохроор буудаж ч болзошгүй. Энэ

хүсэж байгаа зүйл чинь гэж үү?”

Ичиносэ шууд урдаас нь A ангийн цайзын хаалгыг доргиолоо. Тэр

Хорикитатай ижил боддог боловч, хамгийн том ялгаа нь эргэн

тойрноо нэгтгэж чаддагтаа оршдог нь илт байлаа. Бусдын

дэмжлэгийг авсан хүн ийм тохиолдолд асар хүчтэй байдаг. Үнэндээ

Ичиносэгийн хэлээд байгаа олонх нь аль хэдийн Ичиносэгийн хүн

болсон. Амархан ийм нөхцөл байдлыг бий болгосон мэт харагдавч

энэ нь үнэндээ маш хэцүү. Миний танилын хүрээнд энэ сургуульд

түүнтэй ижил арга барилтай хүнийг би мэдэхгүй. Кацураги ч бай,

Рюүэн ч бай адил зүйлийг хийж чадахгүй байх. Найз нөхдөө хэт

боддог Хирата, Күшида хоёрын хувьд ч бүтэхгүй зүйл.

“Заналхийлэл үү?” гэж Мачида асуулаа.

“Намайг битгий буруугаар ойлгоорой. Би зүгээр л ярилцахыг

хүсэж байна. Юу ярих, юунд хариулах нь чөлөөтэй байж болно. Гэхдээ

энэ шалгалтанд шаардлагатай тайзан дээр өөрийг чинь байгаасай

гэж хүсэж байна.”

Мачидад ойлгомжгүй байсан бололтой учир битүүлгээр бувтналаа.

“Энэ шалгалт үнэхээр хэлэлцүүлгээр шийдэгдэх үү? Хэлэлцэнгүүт VIP

Tsundoku LN Project


өөрийгөө зарлана гэж үү? Эсвэл сайтар толгойгоо гудайлгаад гуйвал

өөрийгөө илчлэх үү?”

Ойлгомжтой A анги өөрсдийн бодлогоо аль хэдийн тогтоочихсон

бололтой. Ярианаас нь дөнгөж бодож олсон гэж санагдахгүй байна.

Миний нүдэнд Мачидагийн ард нэгэн эр байгаа харагдлаа.

“Тэгвэл чамд өөр арга байгаа юу?” гэж Ичиносэ асуув. Гэсэн хэдий

ч A ангийн хувьд энэ нь хүлээж байсан асуулт нь байлаа.

“Байна. Энэ шалгалтыг амархнаар, тэгээд эерэгээр дуусгах арга.”

A ангийн сурагч эргэлзэж тээнэгэлзэлгүй амаа нээлээ. Үүнд нь

Ичиносэ Хамагүчи хоёр ч гайхсанаа нууж чадсангүй.

“Тэр аргаа бидэнд хэлж болох уу?”

“Мэдээж хэрэг. Бид нэг баг болохоор үнэ цэнэтэй мэдээллээ

хуваалцъя.”

Мачида, үгүй ээ A анги бүх талаас нь бодож үзсэн төлөвлөгөөгөө

дуулгалаа.

“Бидний санал болгох төлөвлөгөө эхнээс нь дуустал хэлэлцүүлэг

өрнүүлэхгүй” гэж хүн бүрт сонсохоор чангаар зарлав.

Утга нь Каруйзава ч бай, Профессор ч бай ойлгохоор ойлгомжтой

байв.

“Тэгэхээр нэлээн өвөрмөц арга байх чинь. Тэгвэл хэлэлцээргүйгээр

хэрхэн энэ шалгалтын ард гарах вэ? Хэний ч мэдэхгүй байгаа VIP-г

ялуулахыг зөвшөөрөх юм гэж үү?” хэмээн эсэргүүцэж байгаагаа

илэрхийлэн Ичиносэгийн урдуур Хамагүчи няцаан хэлэв.

“Тийм ээ. Шаардлагагүй хэлэлцээргүйгээр шалгалтыг дуусгах нь

ялалтад хүргэх хамгийн дөт зам.”

“Итгэх арга алга. Энэ яг л VIP A ангид байгаа гэж бодогдохоор

байна. Та нар VIP-тайгаа мэдээллээ солилцоод тэд нарыгаа хамгаалах

гэж арга сэдсэн юм биш үү?” гэж Хамагүчи асуув.

Өөрсдийнх нь ангид VIP байх магадлал. Үнэхээр тэдний ангид

байгаа бол хэлэлцэх ч шаардлагагүй. Хамагүчигийн энэ эргэлзээ хүн

бүрт төрөх нь дамжиггүй.

“VIP аль ангид байх нь хамаагүй. Үгүй ээ, мэдэх ч шаардлагагүй.

Хэрэв хэлэлцүүлэг хийхгүй бол гарцаагүй ялна. Энэ бол Кацурагисаны

санал болгож буй арга.”

“Кацураги-күний юу? Ойлгомжтой,” Ичиносэ ч мөн Кацурагигийн

нэрийг сонсоод нэг дүгнэлтэд хүрсэн бололтой. Хараахан ойлгоогүй

байгаа Юкимура болон бусдад нь Мачида эелдгээр тайлбарлаж өгөв.

Tsundoku LN Project


“Энд боломжит дөрвөн үр дүн бий. Үүнийг бүгд мэдэж байгаа гэж

бодож байна. Одоо харин бүгд бодож үзэхийг хүсэж байна. Бид ямар

үр дүнгээс хамгийн их зайлсхийх ёстой вэ?” Энэ асуултад нь хариулах

хүнээр Каруйзаваг сонгож байгаа юм шиг түүн рүү харлаа.

“За байз. VIP хэн болохыг мэдсэн хүн урвах?”

“Яг тийм. Урвагчийг бий болгох нь ялагдалд хөтөлнө. Урвагч

таасан, алдсан аль нь ч байсан бүтэлгүйтэл болно. Харин бусад үр

дүнгүүдийн талаар ямар бодолтой байна?” Дараа нь Юкимурагаас

хариултыг хүслээ.

“Сөрөг дагавар байхгүй гэдэг үү?”

“Тийм ээ. Үлдсэн хоёр үр дүнгийн хувьд алдах зүйлгүй. Ангийн

оноо ихсэхгүй бас буурахгүй. Үүнээс гадна их хувийн оноог авах

боломжтой. Сургуулийн зүг л бүх ачааг үүрнэ гэсэн үг. Тийм байхад

заавал VIP-г хайгаад байх шаардлага байхгүй. Хэлэлцээр хийснээр

эргэн тойрноо VIP-д сэрдэж, алдаа хийх нь хамаагүй эрсдэлтэй гэж

бодож байна.”

“Зарим ашигтай талыг хүлээн зөвшөөрье. Гэсэн хэдий ч, VIP аль

ангид байгааг мэдэхгүйгээс хойш, анги бүрт тэнцүү оноо

хуваарилагдахгүй гэсэн боломж ч бас байгаа гэсэн үг биз дээ? Хэрэв

VIP-гийн тараалт нь нэг ангид төвлөрсөн бол, олон сая оноо зөвхөн

ганц л ангид орох биш үү? Ангийн оноонд нөлөөлөхгүй хэдий ч, бүгд

л хувийн онооны ашиг тусыг сайн мэдэж байх ёстой.

Хэлэлцээргүйгээр өндөрлүүлбэл бүгд цочролоо нууж чадахгүй

байлгүй.”

Хэрэв Хамагүчигийн айдас биелэлээ олбол энэ нь том асуудалд

хүргэнэ. Хэдий энэ сургуульд хувийн оноо халаасны мөнгөөр

ашиглагддаг боловч, шалгалтын оноо худалдаж авах, зарим

тохиолдолд сурагчийг өөр анги руу шилжүүлэх зэрэг олон талын

боломжийг өөртөө агуулсан зүйл. VIP хуваарилалтыг мэдэхгүйгээс

хойш энэ саналыг дагахгүй гэдгээ Хамагүчи зарлалаа.

Гэхдээ энэ нь A ангид таатай гэсэн үг биш. Кацураги бол тэр

“механизмыг” нь ойлгосон байх ёстой. Тэгээгүй бол ийм төлөвлөгөөг

санал болгохгүй.

“Жаахан бодоод үзэхэд ойлгоно. Сургууль тийм шударга бус зүйл

хийхгүй. Тэрийгээ хичээл эхлэхийн өмнө залхтал мэдэгдсэн. Баг бүрт

ганц VIP байгаа нь чухал биш. Хэрэв зөрүү байх юм бол энэ шалгалт

эхлэлээсээ олон шударга бус байдал үүсгэнэ. Тийм байх боломжтой

гэж үү? Үгүй ээ, боломжгүй. Өмнөх арлын шалгалтад шударга бус

байдал байсан уу? A анги ч D анги ч тэнцүү гарааны шугамаас эхэлсэн

гэдэгт эргэлзэхгүй байна.”

Tsundoku LN Project


Кацурагигийн санал бол VIP тэнцүү хуваарилагдсан тул хайх

шаардлагагүй. Тэгээд бүгд тэнцүү оноо авч, энэ тэнцүү энэ

шалгалтыг дуусгах гэсэн үг. Санаанд оромгүй энэ саналд Хамагүчи

хэлэх үгээ гээсэн бололтой.

“Үнэхээр…шударга гэдэг нь үнэн байна. Үүнд итгэхийг хүсэж байгаа

бол буруу гэж бодож байгаа ч, баталгаатай арга биш байна, тийм үү.”

Шаналалтай байсан ч Хамагүчи байдаг чадлаараа хариулав.

Сургууль болгоомжгүй, шударга бус хуваарилалт хийхгүй. Тун

амархан таамаглал.

“Чамайг ойлгож байгаа гэж бодож байна. Хэлэлцээрээр нэгнийгээ

сэрдэж, мэхэлж, няцлах нь эцэст нь баг доторх харилцааг сүйрүүлэхэд

хүргэнэ. Бодоод үз дээ, мэдээж VIP-г олоод бүгд зөв хариулт өгөх,

эсвэл урвагч ганцаараа ашиг олох төлөвлөгөөний шагнал нь их.

Гэхдээ түүндээ хүрэхээргүй өндөр эрсдэл бий. Ийм аюултай шалгалт

дээр үүнээс илүүг хүсэх шаардлага байхгүй.”

“Санал нийлж байна. Та нарын хэлж байгааг буруу гэж бодохгүй

байна. Бүх ачааг сургууль үүрч байвал тийм ч муу биш юм.”

Ичиносэ Кацурагигийн боловсруулсан төлөвлөгөөг хүлээн

зөвшөөрч байгаа бололтой. Мачида тэгэлгүй яадаг юм гэсэн царай

гаргаж байгаа ч, Ичиносэ тийм амар саналыг нь тэр чигээр нь дагах

бодолгүй байх шиг байна.

“Гэсэн хэдий ч, биелүүлэхэд асар хэцүү. Боломж нь хэлэлцээрээр

шийдэхээс ч хамаагүй хэцүү. Хэнтэй ч хэлэлцэхгүй, хэнийг ч

сэрдэхгүй, хэнээс ч урвахгүй. Үүнийг эхний жилийн бүх сурагч

дагахгүй бол болохгүй. Мөн дээрээс нь VIP-г зарлахгүй гэдгийг

мэдэгдсэн нь анги доторх итгэлцэлд эргэлзээ үүсгэж байгаа.

Төгсгөлд нь VIP бусад сурагчидтайгаа оноогоо хуваах ёстой боловч

үүнийг бүгд мөрдөх эсэх нь баттай бус биш гэж үү?”

Өөрийн ангийн хэдэн сурагч саятан болсноо нуувал их төвөгтэй

мэдрэмж төрүүлэх л байх.

“Манай A анги бүрэн итгэлцлийн харилцаатай байдаг. Үүнд огтхон

ч санаагаа чилээхгүй байна. Дотоод асуудлаа анги дотроо шийдэхэд

болно.”

Кацурагигийн хамгаалалтын зарчимтай нийцсэн хамгаалалтын

хана босгох төлөвлөгөө байна. Бүгдийг нь уриалах туйлын хэцүү

байж болох ч, үр дүнтэй бөгөөд хэлэлцүүлэг өрнүүлэхгүй гэдэг хэний

ч чадахаар амархан бодлого.

“Буруу зүйл алга бус уу? Хаана нь ч асуудал байхгүй харагдаж

байна. Шалгалтаа дуусгасны дараа анги дотроо оноонуудаа хуваагаад

амар тайван төгсөх нь.”

Tsundoku LN Project


Профессор, ямар нэг байдлаар эргээд хуучин ярианы хэв маяг

руугаа шилжин хэлээд, энэ яриа нь C анги руу шилжив. Манабэ гэх

охин түүний бодлыг дэмжин үг нэмэв.

“Би бас санал нэг байна. Бүгд зөв хариулаад дуусгавал хамгийн их

оноог авах ч, хэн нэгэн нь худал хэлж, урвахад бүх зүйл дуусчих

болохоор, хэлэлцүүлгээр шийдэх нь бодитой биш юм.”

Юкимура өөрийн бодлоо илэрхийлсэн боловч эсэргүүцсэн шинж

алга. Үгүй ээ, үүнийг эсэргүүцэх хангалттай санаа хэлж чадахгүй

байгаа юм шиг байна? Хэлэлцүүлэг үүсгэх гэдэг тийм л хэцүү ажил.

Мачида энэ байдлыг хараад, үл ялиг цагаан шүдээ ярзайлган инээв.

“Ойлгомжтой. Мачида-күний хэлсэн зөв. Шалгалтын дараах

асуудлыг анги дотроо л шийд гэж үү?”

Ичиносэ гараа эвхээд өөрийнхөө болон D, C ангиуд руу хальт харав.

“Бүгдийнх нь бодлыг сонсмоор байна. Болно биз дээ? Юуны өмнө,

санал нийлж байгаа хүмүүс нь гараа өргөөрэй.”

D ангиас Юкимура, Профессор гараа өргөлөө. C ангийнхан жаахан

будилж байсан боловч нэг нэгээрээ гараа өргөцгөөв. Ибүки харин

шалгалт эхэлснээс хойш гараа эвхсэн хэвээр ямар үйлдэл гаргасангүй,

юу ч дуугарсангүй хэвээр байв.

“Ибүки-сан ямар бодолтой байна? Дургүйцэхгүй гэвэл өөрийн

саналаа хэлээч.”

“Онцын зүйлгүй. Хэлэх юм байхгүй болохоор өөрсдөө

үргэлжлүүлцгээ.”

Өөрийн бодлоо хэлэх бодолгүй байсан бололтой.

C ангийн нөгөө гурван охидоос өөр байр суурьтай байна. Манабэ

тэр хэд түүнд нь гайхаж, эргэлзсэн шинжгүй ч байна. Тийм ээ, энэ

түүний ердийн байдаг л хандлага гэсэн үг.

“Ойлголоо. Энэ бас л хувь хүний бодол. Тэгвэл Каруйзава-сан?”

“Би…үнэндээ жаахан сэтгэл дундуур байна. Оноо авлаа гээд тэр нь

яг миний гар дээр ирэх нь баталгаагүй. Хэдий хэлэлцүүлэг хийсэн ч

оноо олж авах уу гэдгийг ч хэлж мэдэхгүй… Хэрэггүй маргаан үүсгэх

нь цагийн гарз юм чинь. Би зүгээр энэ шалгалтыг дуусгаад

зугаацмаар байна.”

Каруйзавагйин гэмээр үг бусад сурагчдын чихэнд санаснаас

илүүтэй цуурайтаж байгаа харагдлаа.

“Хамагүчи-күн та хэд?”

“Бид бүгдийг нь чамд даатгаж байна, Ичиносэ-сан.”

Tsundoku LN Project


B ангийн Ичиносэд итгэх итгэл нь ганхашгүй бөгөөд нөгөө хоёр

сурагч хүчтэй толгой дохилоо.

“Баярлалаа. Үлдсэн нэг нь, Аяанокожи-күн ямар бодолтой байна?”

Ичиносэ хамгийн сүүлд хариулаагүй үлдсэн надаас асуув.

“Болох юм биш үү. Олонх нь дэмжиж байна. Би угаасаа

хэлэлцүүлэгт тааруу болохоор,” гэж хэлээд санал нэгдэж байгаагаа

илэрхийлэн толгойгоо дохилоо. Гэсэн хэдий ч, Ичиносэ

Кацурагигийн төлөвлөгөөг тийм амар хүлээн авахгүй. Үгүй ээ, энд

түүнийг дагах юм бол, B ангийн ирээдүй бүрхэг болно. Учир нь

Кацурагигийн төлөвлөгөөнд хүлээн зөвшөөрөхөөргүй зүйл нуугдаж

байна.

“Шийдэгдлээ.”

“Байз. Мачида-күн. Кацураги-күний төлөвлөгөө тун муугүй юм.

Хэнийг ч сэрдэхгүй, хэнийг ч хуурахгүй, хэнийг ч хохироохгүй. Үр

дүнд нь бүгд тэнцүү оноотой болно. Олон хүн үүнийг яагаад хүлээн

авч байгааг ойлгож байна. Гэхдээ сайн бодож үзэх хэрэгтэй. Энэ

төлөвлөгөөнд дутагдал байхгүй харагдаж байгаа боловч A анги

болохоороо санал болгож байгаа төлөвлөгөө гэж бодох юм. Бидэнд

харагдахгүй дутагдал байна.”

Далай дунд живсэн гэж бодож байсан шумбагч онгоц, ус цацруулан

гадарга дээр гарч ирлээ.

“Харагдахгүй дутагдал? Хаана тийм юм байна?” Юу ч мэдээгүй

байсан Юкимура яаран Ичиносэгээс асуув.

“Анги бүрт VIP тэнцүү хуваасан гэдгээс харвал, хэлэлцээр

хийлгүйгээр VIP зугтаалгаад тэнцүү оноог авна. Өөрөөр хэлбэл

зөвхөн ашиг байна. Гэсэн хэдий ч, доор байгаа ангиудын хувьд

цөөхөн боломжуудынхаа нэгийг хаяж байгаа биш гэж үү?”

Тэр бол—”

“Төгсөх хүртэл хэчнээн ийм шалгалт зохион байгуулагдахыг

мэдэхгүй. Тэгээд ч A ангийн оноо нь бусад ангиудаасаа асар их. A анги

эв найртай байх төлөвлөгөөг эзэнгүй арлын шалгалтын үеэр ч

ашиглах боломжтой байсан. Шалгалт бүр дээр энэ төлөвлөгөөгөөр

яваад байвал мөнхөд ангиудын байр суурь өөрчлөгдөхгүй гэсэн үг.”

Ичиносэ үүнийг дурдах үед Юкимурагийн царай аажмаар хөшиж

байгаа харагдлаа. Яагаад ийм энгийн зүйлийг би анзаараагүй байдаг

билээ гэж байгаа юм шиг. Мачида чадварлаг үгээр урхидан хүн

бүрийн анхаарлыг зөвхөн “алдахаас зайлсхийхэд” чиглүүлсэн тул хэн

ч бусад зүйлийг тооцоолоогүй байв. Тиймээс Юкимура холын

ирээдүйг харалгүй одоогийн ашиг тусыг бодсон.

Tsundoku LN Project


“Би үнэ цэнэтэй боломжоо зүгээр хаяхгүй. Хэдий баталгаатай ашиг

байсан ч гэсэн.”

“Ичиносэ-сан шийдвэртээ хүрсэн бололтой. Бид дагах болно,” гэж

B ангийн сурагчид дэмжив.

“Байзаарай, Ичиносэ. Чиний хэлэх гээд байгаа санааг ойлгож

байгаа ч, тэр тохиолдолд ганц л үр дүн бий. Бүгд зөв хариулж илүү их

оноо авах гэдэг. Чиний хүсээд байгаа үр дүнд гарахгүй. Эсвэл

хэлэлцээрээр VIP-г илрүүлээд, B анги хар хурдаараа урвах гээд байгаа

юм уу? Чи дөнгөж сая бүгдээс нь Үр дүн #1-ийг хүсэж байгаа эсэхийг

асуусан. Чамд итгэл алдарч байна.”

“Чи ялгаа хэвэндээ байна гэж байгаа ч, тэр чинь буруу. Энэ баг D

анги, C ангиас дөрвөн гишүүнтэй. B болон A ангиас гурав, гурав.

Өөрөөр Үр дүн #1-ээр дуусвал доор байгаа ангийнхан дээд ангийн

хоорондын ялгаа тодорхой хэмжээнд багасна гэж бодохгүй байна

уу?”

“Байж болох л юм. Гэхдээ дээр байгаа B анги яагаад ийм зүйлийг

хийх гээд байгаа юм? Өөрсдийгөө хорлон байж доорх ангиудад

туслаад ямар ашиг байгаа юм?”

“Тэгэхгүй бол A ангийг холдохыг зөвшөөрсөнтэй адил болно.

Ялангуяа VIP A ангид байгаа тохиолдлыг бодож үзвэл бүр ч

төвөгтэй.”

A ангид VIP байхгүй гэдгийг мэдэж чадвал, Ичиносэ махаа идэх

шаардлагагүй болно. Гэсэн хэдий ч боломж байгаа л бол хэлэлцүүлэг

зохион байгуулах шаардлагатай болно.

“Би зөвшөөрч байна. Би A ангийг холдохыг зөвшөөрч чадахгүй.”

Кацурагигийн төлөвлөгөөг хүлээн авсан нь миний гайхшралыг

төрүүлсэн ч, одоогийн Ичиносэ болон Хамагүчигийн амнаас заль

мэхийг нь тунгаан няцаах гэж улайрч байгаа харагдаж байна. Тэд

зөвхөн А ангийн арга барилыг мэддэг учраас л ингэж эсэргүүцэж

чадсан гэж бодож байна. Нэгэн цагт санал нэгдэн гараа өргөж байсан

сурагчид одоо төвийг сахисан байр суурьтай, аль эсвэл Ичиносэгийн

тал руу шилжсэн харагдана. Энэ яг л Ичиносэгээр удирдуулсан B анги,

болон Мачидагаар удирдуулсан A ангийн хоорондын тулаан мэт

харагдлаа. C болон D ангиуд энэ хоёрын аль талд нь орохоо тунгаан

яриаг нь сонсон сууцгаасаар л байв. Яг одоогоор урсгал B ангийн

талд байна.

“Тэгвэл эсрэг байна гэсэн үг байх нь. Түрүүлээд хэлэхэд A ангийн

бодлого сая хэлсэнчлэн аль хэдийн шийдэгдсэн. Бид хэлэлцүүлэгт

Tsundoku LN Project


ямар ч шалтгаантай байсан оролцохгүй гэдгийг санаарай. Та нар

хэлэлцэх хүсэлтэй байвал өөрсдөө тэгцгээнэ биз.”

Тусгаарлагдсанаа мэдэгдэх гэсэн юм шиг A ангийн гурав босоод

өрөөний буланг бараадав. Үлдсэн хугацаанд яахаа та нар өөрсдөө мэд

гэж байгаа бололтой. Магадгүй одоо бүх багуудад A ангийн сурагчид

ингэж аашилж байгаа байх. Эхний өдрөөсөө, эхний хэлэлцүүлгээсээ

шилдэг бэхлэлтийн стратеги гэж хэлж болохуйц алхмыг хийлээ.

Ингэснээр A ангид VIP байгаа тохиолдолд, олоход тун хүнд болж ирж

байна.

“За тэгэхээр, яадаг юм билээ?” Ичиносэ үлдсэн гурван ангитай

хоцров.

“Хэн нэгэн оролцохгүй байхаас зайлсхиймээр байсан ч, ангийн

бодлого бол яалтай билээ. Хэрэв хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл

хэлээрэй,” гэж эелдгээр хэллээ. Гэсэн хэдий ч, A ангийн сурагчдын

сонирхлыг нь огт татаагүй тул хариулсангүй.

“A ангийн оролцохгүй бол VIP-г илрүүлэх боломжгүй юм биш үү?”

Энэ нь Ичиносэд гомдоллож байгаа мэт сонсогдлоо. Юкимура

түрүүчийн удаа өөрт нь ашигтай гэж дэмжиж байсан гэхээргүй

хандлагыг харуулав.

Юкимурагийн хувьд A анги D ангиас өчүүхэн ч болтугай холдохоос

зайлсхийхийг хүсэж байгаа нь илт байлаа.

“Хэрэв VIP A ангид байгаа бол, түүнийг барьж авах амар биш

санагдаж байна. Гэсэн ч, магадлалаар үзвэл ¾ нь манай талд байгаа

гэдэг. Тэгээд ч хэн нь VIP гэдгийг мэдэхгүй байсан ч, аль ангид

байгааг нь тодорхойлчихвол бидэнд олон боломж нээгдэх биш үү?”

Ичиносэ шууд VIP хайж олохын оронд аль ангид байгааг

тодорхойлох нь зөв гэж үзсэн. Үгүй ээ, A ангид байгаа эсэхийг яг таг

мэдэхийг хүсэж байгаа бололтой.

“Тэд хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээс хойш нуулгүй

хэлэхэд би нөгөө гурван ангид байгаа бол хамгийн муу үр дүнгээс

зайлсхийж нуух нь зөв гэж бодож байна. Гэсэн хэдий ч, хэрэв VIP A

ангид байгаа бол илрүүлмээр байна.”

Ичиносэ Кацурагигийн бодлогын эсрэг зоригтойгоор хариу

цохилт хийв. Гурван ангиараа VIP хүрээг нарийсгах эвсэл байгуулах

хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.

“Өөрт чинь итгэж чадахгүй нь.”

Юкимура татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Дараагаар нь C ангийн

Манабэ Юкимуратай ижил санаатай байгаагаа илэрхийлэв.

“VIP A ангид байсан ч, тийм амар илрүүлэх үү. Хэцүү биш гэж үү?”

Tsundoku LN Project


“Хэтэрхий их бодох хэрэггүй байх. Эхлээд VIP аль ангид байгааг

илрүүлэх нь чухал гэж бодож байна.”

VIP-гийн өнцгөөс харвал гурван ангийн хамтарсан хайгуул гэдэг

аймшигтай санагдах байлгүй. Хэрвээ тэд ганцаараа юм уу аль эсвэл

өөр ангиас найзтай бол нуугдхын тулд энэ хайгуулд оролцож

магадлалтай.

“Энэ дөнгөж сая миний бодсон санаа. Хэрэв бид ярилцаад явбал

өшөө илүү сайн санаанууд гарч ирнэ. Шалгалт дөнгөж л эхэлж байна.

Хэний саналыг дагахаа тайван шийдэж болно.”

Мачидаг үгүйсгэж эсвэл Ичиносэг үгүйсгэж хэн ч чадсангүй. Тэд

өөрсдийн бодлоороо тус тусдаа хөдөлж байгаа болохоор.

Хамагүчигийн хэлснээр илүү сайн санааг санал болголгүйгээр тэдний

саналыг үгүйсгэх нь шударга ёсонд нийцэхгүй. Ямартай ч би

яаралгүй бусдыг харж байгаад шийдсэн нь дээр байх. Бусадтай

харилцахдаа тааруу хүмүүс ийм нөхцөлд үргэлж хойно хоцордог. Энэ

хэдий арчаагүй зүйл хэдий ч, тайван хөдөлье дөө.

“Хөөе Каруйзава-сан. Надад асуух зүйл байна?”

Хэлэлцээр төвөгтэй болж эхэлмэгц, C ангийн Манабэ гэх охин

Каруйзаваг дуудлаа. Тэр өөрийг нь дуудна гэж бодоогүй

байдалтайгаар утасныхаа дэлгэцээс харцаа холдуулав.

“Яасан?”

“Би буруу ойлгоогүй бол…арай зуны амралтын өмнөхөн Рикатай

муудалцаагүй биз?”

“Айн? Юугаа яриад байгаа юм? Рика гэж хэн юм?”

“Тэр манай ангийн шилтэй охин байгаа юм. Данго хэлбэрээр

боосон үстэй. Санахгүй байна уу?”

“Мэдэхгүй ээ. Өөр хүн юм байлгүй.”

Өөрт нь хамаагүй хэрэг гэж үзсэн бололтой Каруйзава эргээд гар

утас руугаа өнгийлөө. Гэвч дараа нь хэлсэн үгэнд нь Каруйзавагийн

сонирхолгүй төрхөд гэнэтийн өөрчлөлтийг авчрав.

“Энэ сонин биш гэж үү? Бид түүний хэлэхийг сайн сонссон. D

ангийн Каруйзава гэдэг хүүхдэд дээрэлхүүлсэн тухай. Кафед

оочерлон зогсож байхад нь түлхсэн гэж хэлсэн.”

“Мэдэхгүй ээ. Гэснээс юу вэ, надтай ямар нэг асуудал байгаа юм

уу?”

“Зүгээр л үнэн эсэхийг нь лавлаж байна. Хэрэв үнэн бол түүнээс

уучлалт гуйхыг хүсэх гэсэн юм. Рика бүгдийг нь дотроо нуудаг охин

болохоор бид өмнөөс нь ямар нэг зүйл хийж өгөхгүй бол болохгүй.”

Tsundoku LN Project


Каруйзава зөвхөн ангидаа төдийгүй бусад газруудад ч асуудал

үүсгэгч бололтой. C ангийнхан төвөгтэй нөхдүүд болохоор хараанд

нь өртөх юм бол хэцүү зүйлтэй учирна. Каруйзава түүнийг нь үл

тоосон хандлагыг харуулахад, Манабэ бухимдсан аястай утасныхаа

камерыг Каруйзава руу чиглүүллээ.

“Рикагаас тодруулмаар байна. Каруйзава-сан, чи биш бол

дургүйцэхгүй биз дээ?”

Каруйзава гэнэтхэн толгойгоо дээшлүүлээд, ухасхийн Манабэгийн

барьж байсан гар утсыг цохилоо. Хэтэрхий хүчтэй байсан болохоор

утас нь шалан дээр унаад хэд хэдэн удаа өнхрөв.

“Яаж байна аа!?”

“Би л тэгж хэлмээр байна! Дураараа битгий зураг дараад бай. Өөр

хүн гэж хэлээ биз дээ.”

Хэн хэн нь бурууг нөгөө хүн рүүгээ чихэв. Маргаан улам ширүүсэв.

Ичиносэ тэднийг анхааралтай ажиглаж байна. Хэнийх нь буруу

гэдгийг тодруулахаар оролдож байгаа бололтой.

“Утас эвдэрчихвэл яах болж байна?”

“Би яаж мэддэг юм! Сургуулиас шинийг хүсэхгүй юу.”

“Дотор нь чухал зургууд байгаа.”

Манабэ гар утсаа яаран авсныхаа дараа Каруйзава руу хорссон

харцаар ширтлээ. Эхнээс нь харж байсан C ангийн хоёр охин Манабэг

өмгөөлж, Каруйзава руу дөхөж очлоо.

“Яасан? Миний буруу гэх гээ юу?”

“Өөр хүн гэж байгаа бол тэгтлээ уурлан үгүйсгэх хэрэг байна уу?

Алив зургаа даруулчих л даа.”

“Үгүй гэж байна.”

Каруйзаваг Манабэтэй өшөө түрэмгий харьцана гэж төсөөлж

байсан ч, санасныг бодвол зориг зүрхгүй байх чинь. Харин ч бага

зэрэг эмээж байгаа санагдсан нь миний төсөөлөл юм болов уу.

“Буруутай болохоороо үгүйсгэж байгаа юм биш үү?”

Манабэ утасныхаа камерыг Каруйзава руу чиглүүлээд хүчээр

зургийг нь дарахыг оролдов. Нөгөө хоёр охинд нь таатай байгаа

бололтой, мишээж байгаа харагдана Гэсэн хэдий ч, үлдсэн сурагч

Ибүки зөвхөн өөр хандлагатай байна. Манабэ тэр хэдийг дооглосон

маягтай хэлэв.

“Тэнэг юм.”

Tsundoku LN Project


“‘Тэнэг’? Юу гэнэ ээ? Өөрт тань хамаагүй биз дээ, Ибүки-сан. Та

ямар Рикагийн найз биш.”

“Өө тийм шүү. Надад огтхон ч хамаагүй. Тиймээс гаднын хүний

сэтгэгдлээс хэлж байна.”

Ибүки тэгж хэлээд хараа эвхээд, буруу харав. Тэр хандлага нь

Манабэд таалагдахгүй байгаа бололтой ч, Ибүкид шууд юм хэлэлгүй

Каруйзава руу дуугаа өндөрсгөв. Энэ нь магадгүй C анги дотор анги

давхарга гэж байдагтай холбоотой байлгүй.

“Ямартай ч зургаа даруулаадах!”

“Хүсэхгүй байна гэж байна! Хөөе алив ээ, энэнд нэг юм хэлээч,” гэж

Каруйзава яагаад ч юм, Мачидагийн дэргэд очоод тусламж хүслээ.

“Зөвшөөрөлгүй зураг дарахыг уулчилж чадахгүй. Юу гэж бодож байна,

Мачида-күн?”

“Тийм шүү. Манабэ, Каруйзава хүсэхгүй байгаа бол болих

хэрэгтэй.”

“M-Мачида-күн, өөртэй чинь хамааралгүй биз дээ.”

“Яриаг чинь сонсоод байхад чиний буруу гэж бодож байна,

Мэдэхгүй гэж байхад нь хүчээр тулгаж болохгүй. Найзаасаа өшөө

сайн лавласан нь дээргүй юу.”

Хэрэв энэ нөхцөл байдлыг шударгаар шүүвэл Мачидагийн зөв

байх. Би үнэнийг батлахын тулд зураг авахыг хүсэж байгааг ойлгож

байна, гэхдээ тухайн хүн зураг авахаас татгалзсан бол зөвшөөрөлгүй

зураг авах нь хүний эрхэнд халдаж байгаа хэрэг. Манабэгийн тал ч

үүнийг сайн ойлгож байгаа болохоороо ухарч байгаа боловч, ингээд

орхиход сэтгэл нь ханахгүй байгаа харагдлаа.

“Хүн гүтгэхээ болиорой. Ёстой нээрээ,” гэж хэлээд Каруйзава дараа

нь Мачида руу хүндэтгэлтэйгээр харлаа.

“Баярлалаа, Мачида-күн.”

Шалгалтад бусад гишүүдээс зайгаа барьсан A анги байсан ч, бүх

хэрэг дээр биш бололтой. Такэмото тэд нар огтхон ч сонирхохгүй

байгаа харагдах ч.

“Би мэдээжийн зүйлийг л хэлсэн.”

Мачида ичингүйрэн хариулав.

Энэ арай шинэ хайрын эхэлж байгаагийн танилцуулга юм биш

биз? Уг нь Каруйзавад Хирата гэдэг гомдол мэдүүлдэггүй найз залуу

байгаа юмсан. Үүнээс илүү, Каруйзава болон C ангийн хоорондын

харилцаа ирээдүйд том асуудлын цог болох юм шиг санагдаад

бодлоос салахгүй байлаа.

Tsundoku LN Project


Эцэст нь ямар ч ахиц, дэвшилгүй хамгийн муу хэлэлцүүлгийн нэг

цаг өнгөрлөө. Тарж болно гэсэн мэдэгдэл ирээд тарцгаав.

“Та нар одоо хүссэнээ хийцгээ,” гэж хэлэн A ангийн сурагчид

хамгийн түрүүнд өрөөнөөс гаран одоцгоов.

2

Тэд өрөөг орхиход өрөө дахин нам гүм байдалтай болов. Ичиносэ

Кацурагигийн санааг үгүйсгэж байсан ч, хэлэлцүүлгийг энэ удаад

хүссэн хэмжээндээ хийж чадсангүй. Одоохондоо зэвсгээ нууж байна

уу? Эсвэл бодох санах зүйлгүй юу? Ичиносэгийн юу гартаа оруулсныг

харья.

“За за, дахиад таван удаагийн хэлэлцүүлэг байгаа юм чинь энэ

удаад тарцгаая?” Ичиносэ эрч хүчтэй хоолойгоор хэллээ.

Хэсэг хугацааны дараагаар дахин хэлэлцүүлэг өрнүүлэх нь дээр

гэж үзэж байгаа бололтой. Гэнэтхэн боловсруулагдах аргагүй их

хэмжээний мэдээлэл толгойдоо багтаачихлаа гэсэн шиг D ангийн

гишүүд ядарсан маягтай босоцгоов. C анги ч адил харагдана.

“За, Би буцлаа—Өө!?”

Ядаргаанд орсон Каруйзава босохоор оролдсон ч удаан сууснаас

хөл нь хөшсөн үү, урагш бөхийлөө.

Тэнцвэрээ хадгалан урагш гишгэхдээ Манабэгийн хөл дээр бүх

хүчээрээ гишгэв. Ойлгомжтой, Манабэ хурц өвдөлтөд чарлав.

“Яая!”

“Аа, цочих гэж. Уучил уучил, за тэгвэл,”гээд хальтхан уучлалт

гуйчихаад тэр чигээрээ өрөөнөөс гарав.

“Тэр одоо юу вэ!?” Каруйзавагийн хандлагад хорссон Манабэ

үлдэж буй бидэн рүү нүдээрээ жад шидэж байгаа мэт харан өрөөнөөс

гарав. Мэдээж хариуцлага үүрэлгүй харцаа бурууллаа.

“За хэдүүлээ ч бас гарах уу. Надад Хирататай ярих хэрэг ч байна.”

Бусад ангийнхан бодож байснаас минь илүү хөдөлж байна.

Юкимура ч бас хурдхан хэлэлцүүлэг хийх гэж яарж байх шиг байна.

Өөрийнх нь ангид өөрөөс нь өөр хэлэлцүүлэг өрнүүлж чадах нэгэн

байхгүйгээс хойш хүнд шийдвэр гэж хэлж болох л юм. Профессор ч

бас үүнд нь хариу өгөх мэт чимээгүйхэн бослоо. Эцэст нь энэ өрөөнд

Ибүки болон B ангийн гурван хүн л үлджээ.

“Гэдэс өлсчихлөө. Дахиад л үдийн цайны буфетэд холлодог юм

билүү,” гэж Профессор хоол идэж байгаагаар өөрийгөө төсөөлнө.

Tsundoku LN Project


Үгүй ээ үгүй, арай л хурдан юм биш үү? Ганц цагийн дотор хоол нь

боловсрогдоод дуусчихдаг юу гээч биеийн бүтэц вэ!? Тэглээ ч, тэгж

чихээд байвал таргална шүү дээ. Гэсэн ч, ийм сэтгэлийн зөвлөгөө

хүрнэ гэж байхгүй л байх л даа.

“Хөөе, Юкимура. Каруйзава жаахан сонин аашлаад байгаагүй юу?”

Би эхний шалгалт дуусахад санагдсан зүйлээ цухуйлгалаа. Юкимура

эргэлзээтэй царай гаргав.

“Тэр үргэлж л сонин аашилдаг биз дээ.”

Шулуухан ч гэлээ үнэнийг хэллээ. Гэхдээ миний сонсохыг хүссэн

нь энэ биш. Хальт санагдсан ч, нэг л биш байсан. Гэвч тэр нь юу

болохыг би мэдэхгүй л байлаа…

Профессор юу ч анзаарсан шинжгүй байсан тул энэ удаадаа

түүнийг алгаслаа. Саад болгохгүйн үүднээс унтраасан байсан гар

утсаа асаахад Сакурагаас зурвас ирсэн байв. Шалгаж үзвэл “Зав

байвал уулзмаар байна” гэсэн байв.

“Болохгүй зүйл алга.”

Хирата Хорикитагаас өөр хүмүүсээс энэ сэжигтэй шалгалтын

талаарх сэтгэгдлийг асууя гэж бодож байсан, Сакурагийн

хуваарилагдсан багаас олж харах зүйл байж ч болох юм.

“Тэгэхээр бид хаана уулзах юм бол доо?”

Өчигдөр уулзсан газраа гэж ойлгоход болох биз. Энэ талаар зурвас

илгээхэд шууд ойлголоо гэсэн хариу ирэв. Энэ цагт сурагчид

бужигналдаж байгаа ч, хүн олон бол биднийг тэнд байсан ч хэн ч

тоохгүй. Ганцаардмал хүмүүс нь бужигнаан дунд амьдрах чадвар нь

сайн байдаг.

Эхний багийн хэлэлцүүлэг дөнгөж өндөрлөсөн байж болох юм.

Цахилгаан шатны урд алаан болж байна. Нэг дор арван хүн сууна гэж

үзвэл явган шат ашиглах нь хурдан байлгүй. Би шатаар бууж хөлгийн

тавцанг зорилоо. Явах замд гар утсанд минь шинэ зурвас хүрч ирэв.

Хүмүүс дэндүү олон болохоор хөлгийн хамар хэсэг рүү очлоо,

уучлаарай.

“Өө. Сакура тэвчиж чадахын аргагүй их хүнтэй байж ээ.”

Би ч бас хамар хэсгийг зорьлоо. Тансаг үйлчилгээгээр хангагдсан

хөлгийн хамар хэсэгт зөвхөн байгалийн үзэмжийг таалах өргөн

тавцан бий. Улмаар цөөн хүнтэй нам гүм байдаг. Ийм ганцаар

өнгөрүүлэх боломжтой тавцан байхад Сакура булангийн багананы

ард зогсоод намайг хүлээж байв. Чангаар дуудвал хачин байх гэж

бодоод, тайван дөхөж очлоо.

Tsundoku LN Project


“…гэж бодож байна, …б-болох уу?”

Хмм? Хоорондын зай багасахад түүний бувтнах нь сонсогдоно.

Салхины аясаар дуу хоолой нь чихэнд хүрдэг ч, угийн сул дуутайгаас

болоод тод сонсогдсонгүй.

“Н-надтай…юу гэхээр…б-бобо-болз…”

Хэн нэгэнтэй ярьж байгаа юм болов уу гэж бодсон ч, энд хэн ч

харагдахгүй байна. Гарт нь утас нь байхгүйгээс бага зэрэг сэжиг төрж

байлаа.

“Сакура? Яасан бэ?” гэж аль болох цочоохгүйн тулд чимээгүйхэн

дуудлаа.

“Ааайээээээээээээ!!!?” Сакура бараг сүнс нь биеэсээ сугартал

хашхирлаа. Энэ хариу үйлдэл нь намайг хүртэл гайхахад хүргэв.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Х-хэ-хэзээнээс энд?”

“Хэзээ гэж, дөнгөж ирж байна.”

Эргэн тойронд нь хэн ч алга, жижиг амьтан ч гэхээр зүйл

харагдсангүй.

Өөрөөр Сакура сүнс эсвэл төсөөллийнхөө найзын аль нэгэнтэй нь

ярьж байсан уу?

“Сонссон уу!? Миний яриаг сонсчихсон уу!?”

“Хальт л. Гэхдээ юун тухай ярьж байсан талаар бол огтхон ч.”

Сакура яриаг нь сонсоогүйд тайвширлаа.

“Тэгээд, намайг дуудсан шалтгаан юу билээ?”

“Тэр, юу гэхээр, тэгэхээр, аа…т-тийм! Энэ удаагийн шалгалтадаа

санаа зовоод!”

Сакура үнэхээрийн гутарсан байдалтай цаасан дээрх жагсаалтыг

надад өгөв. Би дээр нь бичигдсэн нэрсийг уншлаа.

A АНГИ: Савада Ясүми, Шимизү Наоки, Ниши Харука, Ёшида Кэнта

B АНГИ: Кобаши Юмэ, Ниномияа Юй, Ватанабэ Норихито

C АНГИ: Токито Хирояа, Номура Юүжи, Яшима Марико

D АНГИ: Икэ Канжи, Сакура Айри, Судо Кэн, Мацушита Чиаки

Үхэр багт хуваарилагдсан D ангийн сурагчид гэвэл…эд ч бас

сэтгэлийн хөөрөл өндөртэй юм. Хөвгүүдээс, Судо бас Икэ, Сакурад

энэрэлгүй залуус байна. Энэ шалгалт дээр, заавалчгүй зөвхөн багийн

гишүүдээрээ цагийг өнгөрөөнө. Хамт байсан бол бага зэрэг дэм болох

байсан ч, энэ удаад яаж ч чадахгүй нь. Ийм багийн гишүүдтэй цагт

бүгд тус тусдаа учир хэлэлцээр өрнөхгүй. Тийм ч учраас өөрийн

хүчээр тулалдах хэрэгтэй болно. Нууцаар тусалж болох ч, шалгалтын

үеэр сэжигтэй үйлдэл гаргах нь эргэн тойрныхонд тэр дорно

анзаарагдана. Тэгээд энэ үйлдлээрээ тус шалгалтад өөрийнхөө

хоолойг огтлоход ч мөн хүрч болзошгүй.

“Бусад ангиас таньдаг хүн байдаг ч болоосой гэж хүсэж байгаа

ч…гайхмаар нь хэнтэй нь танил биш байдаг. Найзууд гэхийн ‘н’

үсгийг ч мэдрэхгүй байна.”

Бодоод үзвэл, Ичиносэ Канзаки хоёроос өөр найдах хүн толгойд

орж ирээгүй л дээ. Ичиносэ хэдийн манай багт байгаа учир

найдлагагүй юу. Судо Икэ хоёрт Сакураг даатгахаас өөр арга-

“Уучлаарай. Надад үнэхээр найз нөхөд байдаггүй юм байна.”

Tsundoku LN Project


“У-уучлалт гуйх шаардлагагүй. Би л харин…огтхон ч найз байхгүй

болохоор!”

Ичгэвтэр түүх ч гэлээ, бидний аль аль нь нийгмийн шатлалын

доор байгаагаараа өрсөлдөж байна. Бие биеийнхээ найз нөхөдгүй

гэсэн бахархлыг даван туулсны дараагаар би ярианыхаа сэдвийг

өөрчиллөө.

“Гэснээс Сакура, надад асуух зүйл байна, болох уу?”

“Айн? Надаас уу? Юу билээ?”

“Хэлэлцүүлэг өндөрлөсний дараа Ямаүчи чамтай холбогдоогүй

юу?”

“Ямаүчи-күн? Үгүй ээ, тэгээгүй. Тэр яасан гэж?”

“Аан тийм үү.”

Эзэнгүй арал дээрх шалгалтын үеэр би Хорикитаг ашиглах явцдаа

шууд бусаар Сакураг ч бас ашигласан. Ямаүчиг хөдөлгөх гэж түүний

унаж тусдаг Сакурагийн хаягийг өгнө гээд ам алдчихсан. Мэдээж

надад зөвшөөрөлгүй хаягийг нь өгөх бодолгүйгээс одоо ч энэ талаар

Ямаүчитэй үг солиогүй. Үүний үр дагавар Сакурагийн чихэнд хүрнэ

гэж санаа зовж байсан ч гайгүй бололтой. Хэдий миний тарьсан үр

боловч, Ямаүчи эвгүй эвгүй хөдлөөд байвал би арга хэмжээ авах

шаардлагатай болно.

“Юутай ч, хэлэх зүйл гарвал надтай холбогдоно биз.”

“Болно гэж үү?”

“Тийм ээ. Миний хийж чадах зүйл гэвэл энэ л байна.”

Ийм тус болох үгүй нь мэдэгдэхгүй үгэнд, Сакурагийн нүд

хүүхдийнх шиг л гялалзана. Жаахан ч гэсэн харилцах боломжтой

болсонд баярласан байж магадгүй юм.

“Заавалчгүй холбоо барина аа!”

“З-за.”

Бага зэргийн ялгаатай Сакурагийн баяр баясал, урам зоригтой

үгэнд нь хойш ухарлаа. Бага багаар эерэг дэвшил гаргаж байна гэж

тайлбарлаж болно биз дээ? Эзэнгүй арлын шалгалтаас хэдхэн өдөр

өнгөрсөн байтал, Сакура хачин гэхээр хурдацтай өсч байгаа

санагдлаа. Давахын аргагүй шалгалт байсан ч, энэ нь өсч буй ахлах

сургуулийн сурагчид санаанд оромгүй нөлөө үзүүлсэн байж болох юм.

Эргэн хөл дээрээ зогсож чадаагүй байлаа ч, хүнд хэцүү нөхцөл байдал

байлаа ч урагш давшина гэсэн тэмүүлэл мэдрэгдлээ.

Tsundoku LN Project


“Аааааяааааанооооокоооооооооожииииии!”

3

Хөлөг онгоцны дотогш ормогц, араас ойртон ирэх сүүдэр миний

дээрээс туслаа. Тэгээр гараараа хойноос хоолойг минь боож авав. Би

сандран гарыг нь цохисон ч, сулрах шинж алга, бага зэрэг

жинхэнээсээ үзэж байгаа санагдлаа. Би тийчлэн эрх чөлөөг олж аваад,

эргээд хартал манай ангийн сурагч Ямаүчи Харуки они, асурагийнх

шиг төрх гаргачихсан байв.

“Ю-юу болов?” Мэдээж би шалтгааныг нь мэдэж байсан ч, ёс

болгон асуув.

“‘Юу болов, гэсэн үү! Надад Сакурагийг мэйл хаягийг өгнө гэсэн

чинь яасан! Дөнгөж сая чи Сакуратай ярилцаж байсан байх аа! Чи

Сакураг онилж байна уу!”

Хараад байхад азын тэнгэр харьсан бололтой, Ямаүчигийн хараанд

өртчихдөг. Ямар нэг юм зохиохоос.

“Би түүнийг онилоогүй. Хэлэхэд хэцүү байгаа ч…өмнө нь худлаа

хэлсэн юм.”

“Худлаа гэдэг чинь юу гэж байгаа юм?”

“Над шиг зожиг хүн Сакурагийн мэйл хаягийг үнэхээр мэддэг гэж

бодсон уу?” Бага зэрэг тойруу тайлбар хийгээд Ямаүчид үнэнийг

ойлгуулахыг хичээлээ.

“Арай… Сая Сакурагийн мэйл хаягийг асуух гэж байсан юм уу?”

Намайг толгой дохиход, Ямаүчи цочролд орон өвдгөөрөө газар

сөгдлөө.

“Тэгэхээр Аяанокожи…чи түүний мэйл хаягийг мэдэхгүй байж,

надад худлаа хэлсэн байх нь ээ?”

“Тэгж л таарлаа.”

“Тэгээд юу болсон? Сакурагаас мэйл хаягийг нь авч чадсан уу?”

“Уучлаарай.”

“Уучлаарай? Уучлаарай гэдэг чинь юу гэж байгаа юм? Миний хүсэж

байгаа зүйл өршөөл биш түүний мэйл хаяг!” Мэдрэмжгүй хоосон

бувтнах нь Ямаүчигийн урам хугаралт харууллаа.

“Яаж… Яаж намайг хуурч зүрхэлж байна аааа!”

Tsundoku LN Project


Түүнийг хуурсандаа гэмшиж байгаа ч, зөвшөөрөлгүй Сакурагийн

холбогдох хаягийг өгч чадахгүй. Илт далд сэдэл байгаагаас,

Сакурагийн төлөө татгалзах нь зүйтэй.

“Дахиад хугацаа өгөхгүй биз?”

“Юуны чинь хугацаа өгөөч гэж!? Худалч бол хулгайчийн эхлэл!”

D ангийн худалчийн жагсаалтын хамгийн эхэнд байрладаг

Ямаүчигээр хэлүүлж байгаа нь үнэхээр цочирдмоор байлаа.

“Тэгвэл Сакурагаас хүчээр авах гээ юу?”

“Тийм ээ, тэгнэ.”

Уурандаа сохорсон бололтой, хүчээр мэйл хаягийг нь авахаар

бодолтой байх шиг байна.

“Сакура амнаас цаашгүй залуучуудад дургүй гэж хэлж байсан шүү.”

“Наадахаараа чамайг хэлж байгаа биш үү, Аяанокожи!?”

“Мэдээж намайг үзэн ядаж байгаа. Холбоо барих хаягаа өгөхгүй нь

зүйн хэрэг. Тиймээс надтай ижил алдаа гаргахыг чинь хүсэхгүй байна,

Ямаүчи. Хүчээр асууж түүнийг уурлуулах нь ямар ч үр ашиггүй.”

“Наадах чинь ердөө шалтаг. Анхнаасаа чи мэддэггүй байсан биз

дээ.”

Харцаа доошлуулж, Ямаүчигийн өмнө толгойгоо гудайлгалаа.

“Тийм ээ. Үүний төлөө уучлалт гуйя. Гэхдээ чи одоо очвол

гарцаагүй чамайг ч мөн үзнэ ядна.”

“Тэгээд би яах ёстой вэ?”

“Сакура дижитал камерт дуртайг мэдэх үү? Одоо байгаа нь

ажиллахгүй байгаа гэж сонссон. Шинийг авахад оноо нь хүрэлцэхгүй

хэцүүдэж байгаа бололтой байсан. Яагаад чи авч өгч болохгүй гэж,

Ямаүчи? Түүнд бэлэг болгон өгч болно шүү дээ?”

“Тэгвэл тэр баярлах байх л даа, гэхдээ…надад оноо үлдээгүй.”

“Энэ тусгай шалгалтаар VIP байгаад баригдалгүй өнгөрч, эсвэл

урвагч болж багаа зарж, багаа шалгалтыг давахад амжилттай хөтөлж

чадвал хэчнээн л бол хэчнээн дижитал камер авах оноотой болно.

Тийм биз?”

“Би хичээвэл Сакуратай дотносож чадна гэсэн үг үү?”

Одоо Ямаүчи дэлбэрч, нэг шийдэл рүү очно гэдгийг мэдэж байна.

“Одоо, Ямаүчи Харуки ямар эр хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Тэгж

байж хуучин шүтээн Сакурад тохирсон залуу болно гэж бодож байна.”

Tsundoku LN Project


Ямар ч зорилготой байсан, Ямаүчи Сакурад талтай гэдэг нь үнэн.

Үүнд нь жаахан түлхэц өгөхөд, ердийнхөөсөө хамаагүй өндөр

потенциалыг харуулах боломжтой.

“Би хийнэ, би үүнийг хийнэ, би үүнийг хийж харуулна! Би өөрийн

чадлаар Сакураг гартаа оруулна!”

“Тийм шүү, Ямаүчи. Чи гарцаагүй чадна.”

“Ёош! Би энэ шалгалтад ялж харуулъя!”

Уур хилэнг нь шалгалт руу чиглүүлж чадсан бололтой. Шалгалт

дээрээ алдвал, тэр нь над руу эргэн чиглэж болох ч, түр зуур л

үргэлжлэх биз. Гэнэтийн ялалтад хүрч чадвал маш сайн хэрэг. Хэт

хөөрсөндөө Ямаүчи, шууд бай руугаа онилох байлгүй. Ганц санаа

зовж байгаа зүйл гэвэл, шууд VIP-гийн нэрийг хоосон буудаж, алдана

гэдэг.

“Сануулж хэлэхэд…” Ямаүчид болгоомжтой байхыг анхааруулах

гэж байснаа болилоо.

“Яасан?”

“Зүгээр, хичээгээрэй. VIP-г олбол бусад ангийнханд өрсөх боломж

бүү олго.”

“Тэр мэдээж.”

Ямаүчи, VIP-г андуурч таасан ч, тэр нь сайн хэрэг ч байж магадгүй

юм. Өмнө нь харагдаж байгаа зүйлээс ирээдүйн үр ашиг үнэ цэнэтэй.

Tsundoku LN Project


4

Зөвхөн A анги төгсөлтийн дараа дээд боловсрол, хүссэн ажилдаа

орох нь амлагдсан нь өөрчлөгдөшгүй тул хэзээ ч бүрэн хамтын

ажиллагааг бий болгох боломжгүй. B ба D ангиуд гар нийлсэн нь C

болон A ангиудыг буулгаж авахын тулд. C ба A ангиуд гар нийлсэн нь

B болон D ангиудыг буулгаж авахын тулд болохоор тэр. Тийм бол бүх

ангиудыг нэг дор байлгавал юу болох вэ? Энэ нь махчин амьтдыг

өвсөн тэжээлтэн амьтадтай нэг торонд хорихтой л ижил аюултай. Эв

найртай байна гэдэг нь бараг боломжгүй. Магадгүй Хирата, Ичиносэ

шиг хүмүүсээс бүрдсэн баг бол байж болох байх. Энэ нь ч мөн бараг

боломжгүй юм.

Хоёр дахь удаагийн хэлэлцүүлэгт ч A анги огт оролцсонгүй. Нэг

ангийн байр суурь яригдаж байгаа тул, нээлттэй байхгүй нь

ойлгомжтой. Зүгээр цаг хугацаа өршөөлгүйгээр өнгөрч байсан. Надад

анги бүрийн сурагчид хэрхэн хөдлөх нь сонирхол төрүүлж байсан тул

ажиглалтаа эхлүүлсэн ч, бүгд амьсгаагаа дарсан нөхцөл байдалтай

болоод хувирчихсан байлаа. Бүгд хүсэлгүйдээ биш, хэт

сэрэмжилснээс болгоомжгүй дуугарч чадахгүй байсан байлгүй.

“Юутай ч, энэ бидний хоёр дахь удаагийн цугларалт тул, одоо

нээлттэй байх шаардлагатай гэж бодохгүй байна уу? Цугларалтын

тоо хязгаартай юм хойно.”

Энэ удаад ч, Ичиносэ хамгийн түрүүнд хөдлөв. Аргагүй л, энх

тайванг хүсэмжлэгч B анги. Хамагүчи болон бусад B ангийн сурагчид

ч адил байна. Гар таталгүй эвсэхэд бэлэн харагдав. Яг л Хирата

хэрхэн ажилладаг шиг. Тэд хоорондоо төстэй байсан ч, зорилгоороо

тэс өөр байв. Ичиносэ тэд B ангийн ялалтыг л зорьж байх ёстой.

Өмнө нь хайнга байсан ч, одоо бол юу болохыг мэдэхгүй байсан

цагтай адилгүй. Уур амьсгал дарангуйлж байгаа мэт хүнд байна. Хүн

бүр сэжигч, сэрэмжилсэн янзтай байна. Гэсэн хэдий ч, A ангийн гурав

энэ хүнд уур амьсгалаас чөлөөлөгдөж дор дороо утсаа оролдоцгооно.

Өөр багтай холбогдож болохгүй гэж дүрэмд заагаагүй. Утсаар ярих нь

ч чөлөөтэй гэсэн.

Чинээлэг нь чинээлэгдээ, ядуу нь ядуудаа гэсэн үг байдаг. Яг л

тийм байсан. Ангийн өрсөлдөөнд илт давуу байгаа A анги тэвчээргүй

хандах шаардлагагүй. Эзэнгүй арлын үр дүнгээс урсгал бага зэрэг

өөрчлөгдөх байх гэж бодож байсан ч, Кацураги төсөөлснөөс минь

илүү тайван байгаа бололтой. Дахин тунгааж үзэхэд туйлын үр

дүнтэй төлөвлөгөө юм.

Tsundoku LN Project


Ялангуяа над шиг ганцаараа хөдөлдөг хүнд энэ ханыг нураах

амаргүй.

“Илэн далангүй байх шаардлагагүй гэж бодож байгаа ч, хэлэлцэх

хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. A анги шалгалтыг хаях бодолтой

байгаа эсэхийг мэдэхгүй ч, VIP-гийн үзүүрээс барьж авмаар байна.”

Юкимура Ичиносэгийн үгэнд санал нэгдэж байгаагаа илэрхийлэн

хүнд уур амьсгалыг авч хаяхаар хэлэв. Өөр ангид VIP байгаа гэж үзвэл,

үүнийг харах боломжийг алдаж болохгүй гэж бодох нь ойлгомжтой.

Эсвэл магадгүй өөрөө VIP тул өнгөлөн далдлах гэж байж болно.

“Хэлэлцээд хариулт гараад ирэх үү? Надад тэгж бодогдохгүй байна.

VIP хэтэрхий шударга бус гэх үү, энэ шалгалт дэндүү хүнд юм.”

“Чамайг ойлгож байна, Каруйзава-сан. Гэхдээ энэ чиний харах

өнцгөөс шалтгаалах юм биш үү? Эзэнгүй арлын шалтгалт ч тэр, энэ

удаагийн шалгалт ч тэр сурагчдад ‘surprise’ болох нь чухал.”

“Sunrise?”

“Sunrise гэнэ ээ? Тэгвэл надад даатга! Энэ бол миний онцгой

чадвар. Дүрэлзэн ас!”

Буруу ойлголтод нь яагаад ч юм Профессор хүчтэй хариу үйлдэл

гаргалаа. Үгүй ээ, “Sunrise” биш “surprise” гэж хэлсэн.

“Хөлөг дээрх амьдралд дурамжхан зүйлгүй, зугаатай байгаа биз

дээ? Өдөрт хоёр удаа цугларах дүрэмтэй ч, хүссэнээрээ байж, гар

утсаараа ч оролдох боломжтой. Хичээл дээр байхтай огт адилгүй.”

“Тэр ч яахав. Зугаатай байгаа л даа.”

“Тийм биз? Тиймээс илүү тухтай бай. Найзуудаараа ярьж хөөрч

байгаа юм шиг л. Өөрийгөө тусгаарлах нь хэцүү биш үү? Мачида-күн

та хэд дэндүү ширүүн илэрхийлэлтэй байна.”

Энэ нь ойлгоцын асуудал байв. Хэрэв эерэг хандлага гаргавал

шалгалт илүү амар санагдана гэсэн үг.

Ичиносэгийн өөдрөг үзлийг сонсоод Мачида хөхрөв.

“Чи яаж дураараа байх нь чиний дур. VIP-г илрүүлнэ гэж байхгүй.

Энэ баг дотор хэн нь VIP гэдгийг мэдэхгүй ч, хэрэв өөрийн

хамтрагчдадаа мэдээллээ хуваалцаагүй бол хувьда оноо авах

санаатай байгаа. Зориуд нуугдах болно. Тэгээд ч, VIP B ангид байгаа ч

юм билүү? Яаж итгэх болж байна?”

Бага зэрэг доргилт учруулж байна.

“Энэ тал дээр чи ч гэсэн адил биз дээ Мачида-күн? Өөрийнхөө

талынханд итгэж байна уу?”

Tsundoku LN Project


“Мэдээж.”

Мачидагийн нүд хальт далдичив. Үгүй ээ, үнэндээ бол хажууд нь

сууж байгаа Моришигэ руу чиглэсэн байв. Гэсэн хэдий ч, тэр даруй

Ичиносэ руу эргэж, A ангид ямар ч санаа зовоох зүйл байхгүй гэж

тайлбарлав.

“Бидэнд VIP-тай зууралдах шалтгаан байхгүй. Сар бүр 100,000-аас

илүү оноог авдаг. 500,000 онооны төлөө худал хэлэх нэгэн манай

ангид байхгүй.”

“Юу л бол доо. Тэд юу гэдэг билээ, унах үгүй нь тодорхойгүйгээс

хойш ганц ч оноог хадгалах нь үнэ цэнэтэй биш үү? Энэ сургуульд

хэчнээн оноотой байлаа ч, шалдаа буух боломжтой юм чинь.”

“Тэнэг үгс. Юу гэж төсөөлөх нь чиний хэрэг л дээ. Яахав, эцэст нь

хоосон тийчлэхээс хэтрэхгүй.”

Ичиносэ Мачида руу инээмсэглэлээ. Үнэхээр сэтгэлд нь нөлөөлж

чадсан юм шиг харагдлаа. Мачида хэлэлцүүлэгт оролцохгүй гэж

байсан ч Ичиносэд байдаг чадлаараа хариулахыг хичээж байв.

Ярилцаж чадвал мэдээлэл гартаа оруулж чадна. Юкимура болон

Каруйзаваг ашиглан Ичиносэ мэдээлэл цуглуулна. Асуудал нь гэвэл,

Мачида хэзээ үүнийг анзаарах вэ?

Нөгөөтээгүүр Каруйзава үе үе санаа алдан утсаараа оролдоно.

Шалгалтын дундуур утсаар оролдож болохгүй гэж дүрэмт заагаагүй ч,

VIP-г илрүүлэхийн төлөөх хандлага гэж хэлэхгүй байх. Аль эсвэл ТТГ,

ХМТ-ны ажилтан шиг нөхцөл байдлыг бүрэн дүгнэж Хирата энэ

хэлэлцээрийг сонсгож байна уу? Үнэн бол биширмээр хэрэг ч, гэхдээ

үгүй л байхдаа.

Мэдээж ердийн хүчин чармайлт гаргадаггүй Каруйзаваг мэддэг

хүмүүс л энэ увайгүй байдлыг нь ойлгоно. Гэсэн хэдий ч, яагаад ч юм

ердийнхөөсөө өөр байна. Энэ шалгалт эхэлснээс хойш надад нэг л

таагүй мэдрэмж мэдрэгдээд байгаа. Ибүкитэй дахин уулзахад ч,

Манабэтэй харьцахдаа ч.

Аль нь ч “ердийн” Каруйзаватай адилгүй гэдгийг анзаарсан. D

ангид томоохон байр суурь эзэлж, сайн муу ч Хирататай ангиа авч

явах ухамсар байгаа. Харин энд байгаа байдал нь ердөө л нэг

танхайрагч шиг л байна. Энэ удаагийн шалгалтад оролцох чадвартай

эсэх нь хамаагүй. Бусдыг хөдөлгөх чадвартай байсан ч, огт

харуулахыг оролддоггүй. Хэн нэгэн нь яриа өдөхөд, хагас дутуу

хариулж эсвэл шууд зайлсхийдэг. Ямар ч нөхцөл байдалд Хирата

үргэлж Хирата, Күшида үргэлж Күшидагаараа байдаг. Гэвч,

Каруйзава тийм байсангүй.

Tsundoku LN Project


Баг дотор үнэлгээ шатлал бий болговол Манабэ зэрэг C ангийн

охидоос доогуур байсан. Энэ л таагүй мэдрэмжийн жинхэнэ мөн

чанар. Миний эргэлзээ, сэжиг аажмаар нэмэгдэж байв.

D анги хамгийн дээр гарахын тулд шаардлагатай зүйл нь одоо

оноогоо өсгөх биш. Оноог өсгөх боломжтой тогтолцоог бий болгох. D

ангийн холбоо A, B ангийнхнаас хамаагүй доогуур гэж хэлж болно. D

ангийн охидыг атгадаг Каруйзава Кэй энэ зорилгод зайлшгүй

шаардлагатай. Тиймээс одоогийн түүний хандлага санаа зовоож

байна. Түүнийг илүү ширүүн, бүгдийг хяналтадаа байлгах хандлага

гаргана гэж бодож байлаа.

Түүний хэрэг болох хүн эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Шалгалтын

хугацаа богино тул тайван суух цаг алга. Бага зэрэг түрэмгий хөдлөх

хэрэгтэй бололтой.

Шалгалтын нэг цаг дуусмагц A ангийн сурагчид өрөөнөөс гарав.

Анхны төлөвлөгөөний дагуу үлдсэн дөрвөн хэлэлцүүлэгт ч

оролцохгүй байлгүй. Ичиносэ бусад ангийн сурагчдыг ээлж дараалан

гарч явахыг хараад хүндээр санаа алдлаа.

“Хмм. Энэ шалгалт ч хэцүүдэх шинжтэй. Чи юу гэж бодож байна,

Аяанокожи-күн?”

Санаснаас зальтай юм аа, Ичиносэ гэх сурагч. Тайван, ухаалаг, зөв

хөдөлж байна. Намайг бараг үг дуугараагүйг анзаарсан хэрнэ,

оролцуулахыг оролдоогүй. Хэрэв манай анги байсан бол, магадгүй

түүнд сэтгэлээ өгөх байсан байх. Тийм л дур булаам хүн. Ийм учраас B

ангийн хөвгүүд төдийгүй бусад ангийн хөвгүүд ч түүнийг тайван

байлгадаггүй. Кушидатай өрсөлдөхүйц алдартай нэгэн.

“Үнэндээ над шиг хүнд ийм шалгалтад хийж чадах зүйл байхгүй.

Зүгээр л хөндлөнгөөс ажиглахаас цаашгүй.”

“Эрт шантрах юм. Багаа зөв зүгт чиглүүлэхийн тулд хамтдаа өшөө

хичээцгээе!” Ичиносэ бүхнээ дайчлах бодолтой байх шиг байна.

“Энэ байдлаар хэлэлцүүлэг үргэлжилбэл хэн ч өөрийгөө VIP гэж

шударгаар хэлэхгүй. Нуун далдлах ашиг, баригдах үеийн сул тал нь

хэтэрхий их. Хамгийн муугаар A ангийн төлөвлөгөө биеллээ олоход

хүрч болзошгүй.”

Хэлж байгаасаа ялгаатай нь, түүний нүд үхээгүй байна. Ямар ч

тохиолдлыг авч үзсэн, тэр сорилыг хүлэн авахад бэлэн бололтой.

“Ямартай ч өнөөдөртөө дуусгая. Та хоёр сайн байлаа.”

“Үгүй дээ, бид тус болсонгүй. Тэгвэл явцгаах уу?”

Tsundoku LN Project


Өөрчлөлт нь хурдан юм. B ангийн гурван сурагч унтраалгаа

унтраах мэт шууд л тайвширсан. Миний өнөөдөр бүтэн өдөржингөө

ажигласан, харсан зүйл. Харж чадаагүй зүйл. Ичиносэ тэр хэдийн цаад

зорилгыг мэдэхгүй ч, тогтвортой үр дүнд хүрч байгаа нь харагдаж

байна.

Мэдээж, гаднаа харуулалгүй, ямар нэг төлөвлөгөөтэй байж

магадгүй. Манабэ and зэрэг C ангийнхан босоод явахад, би араас нь

хөдөллөө. Тэднийг цахилгаан шатны дэргэд ирэхэд, би даруухан

дуудлаа.

“Түр зав гаргаж болох уу?”

Манабэ намайг анзаарсан ч, өөрийг нь дуудна гэж төсөөлөөгүйгээс

үү, сэрэмжилсэн байдлаар эргэн харлаа.

“Каруйзаватай маргалдаж байсан байх аа. Тэр кафед хэн нэгнийг

түлхэж байсан?”

“Тэр яасан гэж?”

Надтай ярих огт сонирхолгүй байсан ч, энэ сэдэв сонирхлыг нь

татсан байгаа санагдлаа. Гурвуулаа намайг шалгах гэж харцаа өөдөөс

чиглүүлсэн.

“100% итгэлтэй биш ч, Каруйзаваг өөр ангийн охинтой зодолдож

байгааг харсан.”

“Наадах чинь…үнэн үү?” Манабэ зайгаа ойртуулах мэт чанга

хоолойгоор асуув. Би сулхан толгой дохисон.

“Тэгж бодож байна. Тэр үед таагүй уур амьсгалтай гэх үү, тэр ааш

муутай байгаа санагдсан тул чамд хэлье гэж бодлоо. Өөр зүйлгүй.”

Шийдэгдэлгүй өндөрлөсөн Каруйзава болон C ангийнхны

хоорондын маргааныг би санаатайгаар анхны байранд нь орууллаа.

Үнэндээ, би тийм дүр зургийг хараагүй тул, энэ яриаг үргэлжлүүлбэл

худал гэдэг нь баригдана. Энэ гал дээр Манабэг үйл хөдлөл хийнэ

гэдэгт найдаж байна. Тэгээд яагаад ч юм дуугүй байгаа Каруйзава,

үүнд нь хэрхэн хариу үйлдэл үзүүлж, хэрхэн шийдэхийг л харах

үлдлээ.

Tsundoku LN Project


5

Өрөөндөө эргэж ирсэн би хэнтэй ч дуугаралгүй орон дээрээ суулаа.

Шөнө дунд болох гэж байсан тул бүгд унтчихсан гэж бодсон ч,

шуугиантай байв. Хирата над руу санаа зовсон харцаар харлаа.

Буйдан дээр Юкимуратай өөд өөдөөсөө хараад сууж байна.

“Өнөөдөр сайн ажиллалаа, Аяанокожи-күн. Их оройтож байх чинь.”

“Тийм ээ. Аа, чамаас асуух зүйл байгаа юм байна, Хирата.”

“Ядарч байгаа байх, гэхдээ надтай ярилцах хүсэл байна уу?”

Хирата бид хоёр бараг зэрэг шахуу бие биеэсээ асуув.

“Хмм? Надаас юу асуух гэсэн юм?”

“Зүгээр л, эхлээд чиний яриаг сонсъё. Миний яриаг дараа нь болж

болно.”

Юкимурагийн талаас галд дүрэлзсэн мэт уур амьсгалтайгаар орж

ирлээ. Шалгалтын тухай ярих хүсэлтэй байгаа байлгүй. Би хувцсаа

бэлтгэлийн хувцаар сольж өмсөөд тэдэнтэй нэгдлээ. Хирата

бэлхүүсээ зөөн буйданд надад зай гаргаж өгөв. Ийм алдартай залуу

мэдээлэлтэй байх болов уу гээд Хиратагаас Сакаяанагигийн тухай

мэдээлэл авахыг хүссэн ч дараа нь ч асуусан болох биз.

“Юкимура-күнтэй зөвлөлдөж байлаа. Бид хоорондоо мэдээлэл

солилцохоор болсон.”

“Би чамайг оролцлоо гээд үр ашиггүй гэж хэлсэн л дээ,

Аяанокожи.”

“Үнэндээ Коэнжи-күн нэгдсэн бол баярлах байсан ч тэр

татгалзсан.”

Тэгэх л байлгүй. Коэнжи ийм зүйлд оролцоно гэдэг

төсөөлөгдөшгүй хэрэг.

“Уучлаарай, Хирата хүү минь. Би яг одоо биеэ арчлаад завгүй

байна.”

Коэнжи, дээгүүрээ нүцгэн гар дээрээ зогсоод суниаж байна. Битүү

хөлсөндөө хутгалдчихсан байгаа ч түүнд огт ч хэцүү байгаа гэж

санагдсангүй. Энэ жирийн ахлах сургуулийн сурагчийн хийж чадах

төвшний гүйцэтгэл биш харагдав. Бүх талаараа хэвийн бус хүн шүү.

Гэхдээ Коэнжи энэ удаагийн шалгалтдаа оролцож байгаа юм болов уу

даа.

Tsundoku LN Project


“Коэнжи-күн ямартай ч багийн уулзалт дээрээ царайгаа харуулж

байгаа бололтой. Дүрэмд шалгалтаас өнжих тоолонд оноо хасна гэж

заасан болохоор аргагүй биз.”

Дүрмийг сайтар судалсан Хирата, одоохондоо санаа зовох зүйлгүй

гэж үзэж байгаа бололтой.

“Үнэндээ манай ангиас хоёр хүүхэд VIP болчихлоо гэж надтай

холбоо барьсан.”

“Юу гэнэ ээ? Хэн бэ?”

“Тэрийг…би хэлэхгүй ээ. Тэд надад итгэж хэлсэн.”

“Бидэнд итгэж чадахгүй гэж байна уу, Хирата? Чи мэдэж байгаа

бол бид ч бас мэдэх эрхтэй. Хэрэв VIP хэн гэдгийг мэдэж байгаа бол

энэ нэг талаараа шалгалтын гаргалгаа болж магадгүй. Хэрэв

мэдээлэл солилцож байгаа бол, өөрт байгаа мэдээллээ бусадтайгаа

хуваалцах нь зүйн хэрэг,” гэж Юкимура хэлэв.

“Тийм ээ, чиний зөв. Би ч бас зөвлөлдье гэж бодсон. Үнэндээ бол—

Тэгээд л VIP-гийн талаар сонссон гэдгээ хэлсэн байлгүй.

“Юу гээч, Хирата. Аюулгүй байдлын үүднээс утас ч юм уу, нэг юман

дээр бичсэн нь дээргүй юу? Хэн ч чагнаагүй гэж бодож байгаа ч,

сэрэмж илүүдэхгүй.”

“Тэр ч тийм шүү. Түр хүлээж бай.”

Хирата хоёр нэрсийг гар утсан дээрээ бичиж, бидэнд харууллаа.

“Луу багаас Күшида-сан. Морь багаас Минами-күн.”

Бичсэн зүйлээ харуулчхаад, тэр дорно текстээ арилгав.

“Ойлгомжтой.”

Амнаасаа унагачихгүй гэж болгоомжлонгоо, Юкимура тунгаан

бодно.

Тэгэхээр Күшида VIP байж. Энэ хамгийн өрсөлдөөнтэй Луу багийн

хувьд маш том давуу тал. Гэсэн хэдий ч, VIP байна гэдэг аймшигтай.

Хэн болох нь баригдчихвал аврал гэж үгүй. Хэрэв VIP өөр ангид

байсан бол хамгийн том хохирлыг амсахгүй.

“Санаагаа бүү чилээ. Бүх зүйл зүгээр байгаа.”

Намайг санаа зовохыг, анзаарсан мэт Хирата өөртөө итгэлтэй

харцаар хариу хэлэв. Луу багийн гурав манай ангийн элитүүд.

Хайхрамжгүйгээр өөрийгөө ил болгох зүйл хэзээ ч хийхгүй байлгүй.

Tsundoku LN Project


“Туулай багийг дурдсан ч, магадгүй VIP анги бүрт тэнцүү байх.

Тэгэхээр D ангид гурван VIP байх ёстой. Дахиад нэг өөрийгөө ил

болгоогүй VIP байгаа.”

“Тийм ээ. Юкимура-күний бодол зөв. Мэдээж надад хэлээгүй

болохоос хэн нэгэнтэй зөвлөлдөж байж болно. Хүнтэй хэлэлцэх

тоолонд эрсдэл ихэсдэг тул.”

Чухал яриа өрнүүлж байхад, Коэнжи хажууд дуу аялж эхэллээ.

Юкимура, өдийг хүртэл сайн тэвчиж байсан ч, хэчнээн хугацаа

өнгөрсөн зогсохгүй аялгуунд тэвчээр нь тасарч бухимдсандаа сандал

дээрээсээ босов.

“Коэнжи, дуу аялах чинь чийртэй байна! Тэгээд бас, хүсэлгүй

байсан ч, эцсээ хүртэл шалгалтдаа сууж үзээрэй. Арлын шалгалт

дээрх шиг дундаас нь орхивол харж үзэхгүй шүү.”

“Аргагүй шүү дээ. Тэр үед бие тааруу байсан. Өөрийгөө хүчилж

болохгүй.”

“Худлаа л баашилсан байж!”

“Гэхдээ дахиад хоёр өдөр үргэлжилнэ гэдэг, ядаргаа юм аа.”

Гар дээрээ зогсон суниаж байсан Коэнжи дэгжин хөлөө буулгаад

зогсов. Тэгээд орон дээрээсээ алчуур аваад, хүзүүгээ арчлаа.

“Ядаргаа юм аа, гэнэ ээ? Шалгалтыг тоодоггүй байж том дуугарч

гэнэ!”

“Сонирхолгүй шалгалтыг үргэлжлүүлэх нь утгагүй хэрэг биш үү?

Худлаа ярьж байгаа хүнийг илрүүлэх нь хүүхдийн таавар.”

Коэнжи, утсаа аваад ажиллуулж эхлэв. Тун удалгүй утсаа оролдож

дууссан даруйд, Коэнжи тэргүүтэй бид дөрвийн утас нэгэн зэрэг

дуугарлаа.

“Хөөе, чи ямар новшоо хийчхэв ээ, Коэнжи!?”

Яг бодож байсанчлан Юкимура хашхиралгүй өнгөрсөнгүй. Хирата

бид хоёр сандран сургуулиас илгээсэн мэйлийг уншлаа.

“Бич багийн шалгалт дууссан. Бич баг цаашид шалгалтад оролцох

шаардлагагүй. Бусад сурагчдад саад бололгүй цагийг өнгөрүүлээрэй.”

“Бич баг? Бич гэж танай баг биз дээ Коэнжи!”

“Яг тийм. Ингээд би зүй ёсоор чөлөөтэй болж байна. Adieu.”

Гар утсаа шидчхээд Коэнжи угаалгын өрөө ороод алга болоход,

бид зүгээр л тэнэг царайлаад суулаа.

“Ч-чи битгий тоглоод байгаарай! Бид энд үхтлээ хичээж байхад,

дахиад л энэ муу…”

Tsundoku LN Project


“Одоохондоо хэлж мэдэхгүй байгаа ч түүнд бодсон зүйл байж

магадгүй.”

“Гэнэн юм! Тэрний хувьд өөрийгөө зугаацуулж байвал бусад нь огт

хамаагүй. Адгийн шаар!”

Коэнжиг шалгалтад нухацтай хандсан гэж бодохгүй байна. Гэсэн

хэдий ч, түүний ажигч гярхай байдал нь биширмээр. “Худалчийг

илрүүлэх нь хүүхдийн таавар” гэж хэлж байхыг бодвол зөв таасан

байх магадлалтай.

Коэнжигийн энэ үйлдэл нь бусад сурагчдад мэдэгдсэн даруйд,

Хиратагийн утас тасралтгүй дуугарч байна. Чатад юу болсныг

мэдэхийг хүссэн ангийнхны дуу хоолойгоор дүүрэн байв. Кацураги,

Рюүэн, Ичиносэ нар ч гайхаж байгаагаас гарцаагүй. Эхний өдрөөсөө

шууд урвагч гарч ирнэ гэж тэдний хэн нь ч төсөөлөөгүй байлгүй.

Надад ч мөн Хорикитагаас зурвас ирсэн:

Уучлаарай. Яг одоо бүх зүйл үнэхээр ойлгомжгүй санагдаж байна.

Тиймээс чам руу залгалаа.

“Хараал ид. Коэнжигээс болж хэлэлцүүлэг өрнүүлэх байтугай

болчихлоо.”

“Түр гараад ирье.”

Юкимураг харахад өнөөдөр тайван унтаж амарч чадахгүй

харагдаж байна. Би хэлэлцүүлэг өндөрлөснийг бататгаад, өрөөнөөс

гарлаа. Коэнжигийн шалгалтаа дуусгасан тохиолдол гарсан ч, үүрд

үүнтэй зууралдаад байж болохгүй. Үнэнийг хэлэхэд, энэ шалгалт дээр

би өөрийн хийж чадах зүйлийнхээ хязгаарыг харж эхэлсэн. Би яаж ч

бодож тунгаасан, үлдсэн бүх арван хоёр жилийн багт D ангийг ялагч

болгоход туйлын хэцүү. Үгүй ээ, боломжгүй гэж хэлсэн ч болно.

Сурагчид бүгд хоорондоо холбоотой байсан бол хийж чадах зүйл

байсан. Гэвч тийм холбоо алга. Өөрийн гар утсаар бусад багийн

хариултад саад учруулж болохгүй. Өөр арга хайж байж хугацаа

байхгүй, тэгээд ч эрсдэл өндөр. Бүгдийг орвонгоор нь эргүүлэх

баталгаатай мэдээлэл байсан бол нэг хэрэг. D ангийг хөдөлгөж чадах

нь Хирата Күшида хоёр л байна. Хэрэв тэр хоёрыг ашиглавал…

“Бүтэхгүй юм даа,” гурван өдөр үлдсэн. Боломжгүй биш ч

бүтэшгүй зүйл бол бүтэшгүй. Хэдий тэр хоёрын бүрэн хамтралыг олж

авсан ч, хангалттай нүд чих алга. Баг бүрийн хэлэлцүүлгийн үйл

явцыг мэдэж байх хэрэгтэй байна. Мэдээж, Хорикита болон Сакура

хоёрын хүрээнд бол гар дүрэх боломжтой ч…

Яах аргагүй энэ удаагийн шалгалт дээр надад одооноос нүд чих

болох хүнийг гартаа оруулах хэрэг гарч байна.

Tsundoku LN Project


Бүхэлдээ од түгсэн тэнгэр нүдэнд туслаа. Очих газар сүвэгчлэн

тэнэж байсан миний ирсэн газар хөлгийн тавцан байв.

“Гайхалтай юм аа.”

6

Номоос төсөөлж, киноноос харж байснаас илүү үзэсгэлэнтэй байв.

Энэ хотоос харж чадахааргүй шөнийн үзэмж юм. Цөөн тооны охид

хөвгүүд гар гараасаа хөтлөлцөөд, мөр мөрөө нийлүүлэн тэнгэр өөд

ширтэж байгаа харагдана. Жаахан гунигтай юм аа. Гэрэл бараг

тусаагүй учир тэдний гаргаж байгаа царайг харж чадахгүй байгаа ч,

бусдын хайр дурлал надад хамаагүй тул сонирхол төрсөнгүй.

Ердөө ганц эдгээр хосуудын дунд ганцаараа од ширтэж байгаа

сурагч байв. Сүүдрээс нь харахад эмэгтэй байлаа.

“Үгүй ээ үгүй.”

Түүнийг дуудсан ч, “Надтай цуг од харахгүй биз?” гэсэн уруу

татсан үг хэлнэ гэж байхгүй. Найз залуу нь хүрээд ирвэл би тэнд

байхыг хүсэхгүй байна. Гэхдээ түүний хэн болоход сонирхол төрсөн

тул, дахиад жаахан ойртъё.

Намайг анзаарсан уу, тэр охин эргэн харлаа.

“Айн? Аяанокожи…күн?”

“Энэ хоолой… Күшида юу?”

Харанхуйгаас гарч ирсэн нь Күшида байв. Тэр над руу цочирдсон

харцаар харж байна.

“Ганцаараа байгаа…хэрэг үү?” Магадгүй найз залуутайгаа

уулзахаар тохирсон байлгүй. Зүрх минь чангарч өвдөв.

“Аан, тийм ээ. Унтаж чаддаггүй.”

“Т-тийм үү.”

Найз залуутайгаа шөнийн тэнгэрийг харах болзоо биш байсныг

сонсоод миний сэтгэл уужирлаа. Тийм бол түүнийг тоохгүй байх гээд

Күшидагийн хажууд очиж зогсов. Дөнгөж усанд ороод гарч ирсэн үү,

бэлтгэлийн хувцастай Күшидагаас тааламжтай үнэр ханхална.

Хачирхалтай хэрэг шүү.

“Даарахгүй байна уу?”

“Зүгээр ээ. Аяанокожи-күн ганцаараа яваа юу?”

Намайг толгой дохиход, Күшида жаргалтайгаар инээв.

Tsundoku LN Project


“Бид хоёулаа ганцаараа яваа байх нь ээ? Бага зэрэг ичиж байсан

юм. Би баяртай байна.”

“…”

Одоо мэдрэмжтэй ганц үг хэлбэл. Мэдээж тэгж чадахгүй. Тэр ч

байтугай Хосуудаар цугласан энэ газар хоёулхнаа байгаад миний

зүрхний цохилт түргэснэ. Күшида үүнд дургүйцэж байгаа биз.

“Тэгэхээр би түрүүлээд явлаа.”

“Ийм хурдан явах гэж байна уу?”

“Нойр хүрээд.”

Худал үг. Огтхон ч нойр хүрэхгүй байгаа ч, яалтай билээ.

“Ойлголоо. За, маргааш уулзъя. Сайхан амраарай, Аяанокожи-күн.”

“Сайхан амраарай, Күшида.”

Хагацлын үг солилцоод, арчаагүйгээр зугтах гэж нуруугаа

харуулах гэтэл.

“Байз!”

Сул хоолойгоор дуудан, юу төлөвлөсөн юм бол миний цээжинд

биеэ наав. Хүйтэн тэнгэрийн доор байсан ч, түүний бэлтгэлийн

хувцсаар нь дамжуулж биеийн дулааныг нь мэдэрч байв.

“К-К-Kү…Күшида? Я-Яагаа вэ?”

Ийм төсөөлөөгүй байдалд, мэдээж би сандран ээрч муурав. Би юу

болсныг ч ойлгосонгүй.

“…”

Гэвч Күшида тэр даруйд хариу хэлсэнгүй. Тэгээд удалгүй сулхан

хоолойгоор хариуллаа.

“Уучлаарай. Яагаад ч юм…ганцаараа үлдэнэ гэсэн чинь,

ганцаардаад.”

Үүнийг миний цээжинд нүүрээ наан хэлэв. Боксын тулаанд эрүүн

доороосоо өлгүүлсэн юм шиг толгой манарч байна. Түүнээс хойш

хэдэн арван секунд өнгөрсөн ч, Күшида миний цээжинд нүүрээ

наасан хэвээр. Тэгээд гэнэт хараалаас чөлөөлөгдсөн юм шиг

толгойгоо холдуулав.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“У-уучлаарай. Аяанокожи-күн, би нөгөө…гэнэтхэн чамайг

тэвэрчихлээ. Сайхан амраарай!”

Харанхуй байсан тул Күшидаг ямар царай гаргасныг харж

чадахгүй. Магадгүй улайсан байх. Күшида гүйгээд алга болоход

зогсоож чадалгүй, гар цээжнээс нь үлдсэн дулааныг мэдэрч зогслоо.

Одоо бүр унтахааргүй болсон тул өрөөн рүүгээ очихгүй. Усан

онгоцоор зугаалж байгаад буцахаар шийдлээ.

“Гайхлаа шүү. Тайвширсан чинь цангачихлаа.”

Нэг давхарт хэд хэдэн автомат хүнсний машин байрлуулсан

байдаг тул тийшээ явав. Дөхөөд ирэхэд, ойролцоох баарт сууж байгаа

гурван хүний нуруу миний анхаарлыг татлаа. Чабашира-cэнсэй; B

ангийн анги хариуцсан багш Хошиномияа-cэнсэй; тэгээд A ангийн

Машима-сэнсэй.

Харж байсан удаатай өөр хэд хэдэн багш нар буйдан дээр тухалсан

байна. Энэ бүс нь хориотой байгаагүй ч, зөвхөн изакаяа, баар зэрэг л

байдаг болохоор сурагчдын хэн нь ч ийшээ зүглэдэггүй. Сэтгэлээ

өөрчлөх бодолтой байсан ч, сонирхолтой мэдээлэл олж авч магадгүй

гээд илүү ойртлоо.

“Юу гээч, гурвуулаа хамтдаа ингэж суугаагүй уджээ.”

“Хувь заяа юм даа. Нэгээс нөгөө рүү эргэлдсээр, эцэст нь бүгдээрээ

багш мэргэжлийг сонгосон хойно.”

“Боль. Энийг ярих нь утгагүй хэрэг.”

“Аа, нээрээ чамайг харсан. Эртээд болзож байсан биз дээ? Шинэ

найз бүсгүй чинь үү? Машима-күн, чи санасныг бодвол хүүхэн

уургалахдаа сайн юм аа. Зожиг юм байж.”

“Чиэ, чи өөрөө өмнөх залуугаа яасан?”

“А-ха-ха! Хоёр долоо хоногийн өмнө салчихсан. Би жаахан

дотносоод ирэхээр хөрчихдөг эмэгтэй болохоор. Хийх зүйлээ

хийчхээд баяртай л гэдэг!”

“Тэрийг эрэгтэй нь хэлдэг биз дээ.”

“Аа, гэхдээ би чамтай хэзээ ч хийхгүй ээ, Машима-күн. Эцсийн

эцэст чи миний хамгийн сайн найз. Нөхөрлөлөө сүйтгэхийг хүсэхгүй

байна.”

“Санаа бүү зов. Тийм зүйлийг би ч бас хүсэхгүй.”

“Воа, наадах чинь гэнэтийн зүйл байна шүү.”

Tsundoku LN Project


Хошиномияа-cэнсэй хоосон шилэн аягандаа өөрөө виски аягалав.

Тэгээд үүнийгээ нэг амьсгаагаар гударлаа. Архичин байсан бололтой.

Харин Чабашира-cэнсэй архиа коктейл шиг шимж байв.

“Юу төлөвлөөд байгаа юм, Чиэ?”

“Айн? Гэнэт юу вэ? Би юу хийсэн гэж?”

“Луу багт, ангийн төлөөлөл болсон сурагчдыг цуглуулахаар

бодлоготой байгаагүй гэж үү?”

“Би тоглоом тохуу хийгээгүй. Сурлага, биеэ авч яваагаас нь харвал

Ичиносэ-сан ангийн шилдэг гэдэг нь үнэн. Гэхдээ нийгмийн мөн

чанарыг дан ганц тоогоор хэмжих боломжгүй. Би өөрийнхөө

дүгнэлтэд үндэслээд түүнд даван туулах ёстой асуудал байгаа гэж

үзсэн. Тэгээд ч, Туулайнууд үнэхээр өхөөрдөм биш гэж үү? Энд тэнд

цовхролдоод, яг л Ичиносэ-сан шиг биш үү?”

“Тийм байгаасай гэж найдаж байна.”

“Хошиномияа, чиний хэлсэн учиртай гэж бодож байгаа ч, ямар нэг

санаатай байна уу?”

“Чамайг хувийнхаа өширхлөөс болж алдаа гаргахгүй байхыг л

хүсэж байна.”

“За боль доо, одоо ч арван жилийн өмнөх зүйлийг ярьсаар л байна

уу? Би хэдийн мартсан гэж бодсон юмсан.”

“Харин л дээ. Чи миний урд л биш бол тэвчиж чаддаггүй. Ганц хоёр

алхмын урд гарахгүй л бол санаа чинь амардаггүй. Тэгээд Ичиносэг

Туулай багт оруулсан биз дээ?”

“Юу гэсэн үг вэ, Хошиномияа.”

“Би үнэхээр Ичиносэ-санд сурах зүйл байгаа гэж бодсон болохоор

Луу багаас хассан. Энэ тал дээр, Саэ-чан харин Аяанокожи-күнд

анхаарал тавиад байгаа нь харин сонин байна. Ердөө л нэг тохиолдол.

Тохиолдол, тохиолдол. Арлын шалгалт дуусахад Аяанокожи-күн

удирдагч болсон байсан нь огтхон ч анхаарал татаагүй гэж үү?”

“Ойлгомжтой.”

Машима-cэнсэй санаа нь амарсан маягтай толгойгоо дохилоо.

Гэсэн хэдий ч, шууд Хошиномияа-cэнсэйтэй хатуу өнгөөр харьцав.

“Дүрэм байхгүй ч, ёс суртахуунтай бай. Би хамт ажиглагсдынхаа

бүтэлгүйтлийг дээш нь мэдэгдэхийг хүсэхгүй байна.”

“Надад итгэхгүй хэрэг үү. Ганц намайг буруутгаад байх юм.

Сакагами-cэнсэй ч гэсэн асуудалтай биз дээ. C ангийн сурагчдын

Tsundoku LN Project


зохих үнэлгээг гаргасан бол өөр сурагч Луу багт дуудагдах ёстой

байтал Рюүэнийг сонгосон.”

“Тэр ч тийм шүү. Энэ жил ердийнхөөсөө ялгаатай, сурагчид илүү

онцгой байх шиг байна.”

Шалгалтын талаар мэдээлэл бараг олж авч чадаагүй ч, одоо буцъя.

Энд удаан зогсоод байвал баригдаад том асуудалд хутгалдахын

нэмэр. Ичиносэг намайг тандуулахаар илгээснийг мэдсэн нь

хангалттай. Ингээд миний хөдөлгөөн улам илүү хязгаарлагдаж

байгаа бололтой.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Хошигнол биз дээ?”

3-р бүлэг:

Давхар асуулт

Хорикита, амнаас нь гарах эхний үгээсээ л буруутгасан аястай

намайг угтлаа.

“Харамсалтай нь энэ үнэн. Коэнжи шууд л шалгалтаа

дуусгачихсан.”

“Тэнэг үү? Болиулахгүй юугаа хийж байсан юм? Энэ нэг өрөөний

хамтрагчийн хувьд чиний хариуцлага биз дээ?”

“Бүтэхээр зүйл хэл л дээ. Болоод өнгөрсөн хойно, яах ч аргагүй.

Нохойд хазуулчихлаа гэж бодоод одоо март.”

Коэнжи албадан шалгалтыг дуусгасан нь, хөлөг онгоцны өнцөг

булан бүрт тарж, анги даяар шуугьсан. Өчигдөр энэ талаар

Хорикитад чатаар мэдэгдсэн боловч биечлэн уулзаж тайлбар авахыг

заналхийлэлтэйгээр шаардсан. Тэгсэн ч гэсэн итгэж чадахгүй байна

уу үгүй юу, Хорикита толгойгоо хэд хэдэн удаа зүүн баруун сэгсэрлээ.

“Дараа тааралдахаараа түүнд сайтар ойлгуулна. Ахин өмнөх

шалгалт шиг доош чангаахыг нь тэвчихгүй нь.”

“Энэ үр ашиггүй гэдгийг мэдэж байгаа биз дээ? Тэр сонсохгүй.

Чиний үгийг гуйвуулж, эцэст нь хий дэмий шаналж хоцорно. Зүгээр

багтаа л анхаарлаа хандуулсан нь дээр.”

Коэнжигийн сэдэв гарч ирэх болгонд, ердөө өрөөний хамтарч нь

гэх шалтгаанаар над руу дайрч давшилдаг. Тиймээс энэ сэдвийг

өөрчлөхгүй бол болохгүй.

“Төвөгтэй хүн хэдий ч, надад түүний аяыг тааруулах бодол алга.”

Хүчтэй эрмэлзэл байна шүү. Тэгэхээр энэ хэргийг түүнд үлдээхээс

өөр аргагүй биз дээ. Би өөрөө ч, араар Хошиномияа-сэнсэйн тагнуул

Ичиносэтэй үзэлцэхэд төвөгтэй байна.

“Аа, тийм. Чи ямартай ч охин юм чинь, чамаас асуух зүйл байна.”

“Наад таагүй хэллэг чинь юу вэ? Ямартай ч гэх зүйлгүй би угаасаа

эмэгтэй хүн.”

Намайг ёжилж хэлж байна гэж буруугаар ойлгосон бололтой,

Хорикита дургүйцсэн харцаа бурууллаа.

“Аан, үгүй ээ, энэ тийм утгаар биш. Миний хэлэх гэсэн нь чамайг

эмэгтэй болохоор асуух зүйл байна,” хэмээн би тайлбарлах гэж

Tsundoku LN Project


оролдлоо. Хачин шалтаг хэлбэл бүр уурлуулах болохоор шууд гол

сэдэв рүүгээ орлоо.

“Каруйзавагийн талаар мэдээлэл хүсэж байна.”

Би Каруйзаватай холбоо тогтоох төлөвлөгөөтэй хэдий ч, урьд нь

огт ярилцаж байгаагүй. Хэрэв түүний өнцгөөс ангийн хөвгүүдийн

эрэмбийг тодорхойлбол би хамгийн ёроолд нь живж байх байсан биз.

“Тэгэхээр надтай Каруйзава-саны талаар ярихыг хүссэн хэрэг үү?”

Яг тийм гэж толгой дохилоо.

“Би өөрийн багийн ботид нөхцөл байдлыг чадахаараа барьж

авахыг хичээж байгаа ч, тийм амар биш юм. Профессор, Юкимура

буруу яваад байгаа боловч яаж ийгээд болгохоор санагдах ч,

Каруйзавагийн тухайд огт сэжүүр алга. Арлын шалгалтын дараа

Каруйзава чамайг нэг удаа хоолонд урьсан байх аа?”

“Тэрийг татгалзсан нь мэдээж. Каруйзава-саны тухайд огт

сонирхол алга. Мэдээлэл хүсээд байгаа бол Хирата-күнийг

ашиглавал? Тэр та хоёрыг амархан холбож өгөх биз.”

Тэр ч үнэн л дээ. Харамсалтай нь, би шалгалтын өмнө

Каруйзаватай хамт хооллох боломжоо алдсан. Хирата үүнийг санаж

байгаа байлгүй. Одоо буцаагаад үүнийг сөхөх нь хамгийн шилдэг

сонголт биш.

“Чиний санаа зовж байгаа чинь, түүнийг VIP гэж таамаглаж байна

уу?”

“Энэ ч бас байгаа. Каруйзавагийн зан авирыг ойлгож чадахгүй

байна. Энэ тал дээр санаа зовоод.”

“Шаардлагагүй анхаарал биш үү? Түүний аашинд шалтгаан

байхгүй. Анхаарал хандуулах нь цагийн гарз.”

“Хорикита, чи бусдыг өөрийнхөөрөө шүүх нь сайн зүйл биш шүү.”

“Өөрийнхөөрөө шүүх? Юу яриад байгаа юм?”

“Чи Каруйзаваг хувиа хичээсэн, багаар ажиллах чадваргүй, зөвхөн

асуудал гэж хардаг биз дээ? Түүний ашигтай талыг мэддэг үү?”

“Түүнд ашигтай тал байдаг хэрэг үү? Төсөөлөгдөх ч үгүй юм.

Зөвхөн алдаа дутагдалтай юм биш үү?”

Багаар ажиллах тал дээрх дутагдлыг авч үзвэл Хорикита түүнээс

дээрдэх зүйлгүй, магадгүй бүр дор ч байх.

“Хүмүүс бусдыг шүүхдээ юун түрүүнд харагдах байдлаас нь

дүгнэдэг. Царайлаг, хөөрхөн гэхчлэн, эсрэгээрээ ч байж болно. Үүнийг

анхны сэтгэгдэл гэвэл амар байх. Дараа нь, харилцан яриа, үйл

Tsundoku LN Project


хөдлөлөөр нь дотоод талыг нь шинжихийг хичээдэг. Нийтэч, дайчин,

идэвхгүй гэхчлэн.”

Ойлгомжтой зүйлийг сонсоод Хорикита гараа эвхэн миний

дараагийн үгийг хүлээв.

“Гэхдээ энэ ч бас харагдах байдалтай адил өнгөн тал. Дотоод бодол

нь шууд харагдахгүй. Күшида, Ибүки эсвэл надаар жишээ аваад үз. Ил

харуулсан тал нь далд байгаа талаасаа өөр байж болно.”

“Каруйзава-санд тийм тал бий гэх гээ юу?”

“Ихэнх хүмүүс тийм байдаг. Өөрөө ухаараагүй байж магадгүй ч,

чамд ч бас бий.”

Тэр ахтайгаа нүүр тулахдаа жинхэнэ төрхөө гаргаж сул дорой

байдлаа ил гаргадаг.

“Хүлээн зөвшөөрөхгүй хэсэг байгаа ч, за яахав. Түүнтэй харилцаа

тогтоосноор харагдах зүйл байгаа гэдгийг бол ойлголоо.”

Ингэж бодоод, яриаг минь сонсвол надад амар байна. Би ч гэсэн

түүнийг мэдэх гэж оролдоогүй бол түүнд тийм тал байдгийг зүүдлэх

ч үгүй байсан.

“Тэгээд, Каруйзава-санд ямар давуу тал байгаа вэ?”

“Одоохондоо тодорхой дүрсэлж чадахгүй байгаа ч, хяналтадаа

байлгах чадвар гэж хэлье. Тэр санаачлагыг яаж өөрийн болгохыг

мэддэг. Үнэн гэвэл түүний D анги дахь байр суурь нь гуйвшгүй.”

Гэхдээ Туулай баг дотор тэр талаа хараахан харуулахгүй байна.

Тиймээс би нэн даруй Каруйзавагийн жинхэнэ төрхийг тодорхойлох

ёстой гэж шийдсэн.

“Түүнд үнэхээр тийм чадвар байдаг гэж үзье л дээ. Тэгээд чи яах

бодолтой байгаа юм? Түүнийг бас холбоотноо болгохоор оролдох

уу?”

“Хмм, харин л дээ.”

Юу гэж хариулах талаараа бодож байтал өчигдрийн нөхөр бидэн

дээр ирэв.

“Та хоёроор юу байна даа. Өнөөдөр ч бас нарнаас хоргодон болзож

байна уу? Би ч бас нэгдье л дээ.”

Рюүэн байв. Өнөөдөр Ибүки хамт байхгүй бололтой, ганцаараа

заваан инээмсэглээд өөдөөс ирнэ.

“Чи ч их завтай хүн юм аа. Надтай зууралдлаа гээд юу ч олж

долоохгүй гэдгийг мэдэж байна уу?”

Tsundoku LN Project


“Тэрийг би шийднэ. VIP-г олох аргаа олов уу, тэгээд?” Мөн л

зөвшөөрөл авахгүй хажууд ирэн суув.

“Миний төлөвлөгөө юу ч байлаа, өөрт чинь хэлэх бодол алга.”

“Тэгвэл харамсалтай л байна. Чамд дэм болох санаатай байсан юм.

Гэсэн хэдий ч, чамайг харахад VIP-г хайх чинь огтхон ч урагшлахгүй

байгаа бололтой.”

“Сонирхолтой зүйл хэлэх юм аа. Тэгвэл, чи харин VIP хэн гэдгийг

мэднэ гэх гээ юу?”

Яаж мэддэг юм гэж байгаа Хорикитаг хараад, Рюүэн энэ үгийг

хүлээж байсан мэт инээмсэглэв.

“VIP хэн болохыг гадарлаж байгаа. Ингэж хэлбэл итгэх үү?”

“Үгүй ээ, итгэхгүй. Чамд Ичиносэ-сан, Кацураги-күн нар шиг

холбоотнууд байхгүй. Зөвхөн дайснууд л бий. Чамайг хангалттай

мэдээлэл олж авч чадна гэж бодохгүй байна.”

“Тэр үнэн. Үнэхээр надад тэдэнтэй адил сайн хамт олон байхгүй

хэдий ч, мэдээлэл цуглуулна гэдэг үүнээс огт өөр асуудал.”

Энэ яг л багш өөдөөс сөргөлдсөн шавиа өрөвдсөн харцаар харахтай

адил байв.

“Харамсалтай байгаа ч, би энэ шалгалтын үндсэн зарчмыг нь

ойлгосон. Нөхцөл байдлаас хамаарах зүйлс байгаа ч, C анги илт давуу

ялалтыг байгуулах байлгүй.”

“Арай үгүй байлгүй…”

Үгүй ээ, түүний хэлсэн үнэний ортой. Сургуулийн зүгээс үргэлж

тодорхой зарчимд тулгуурлан шалгалт авдаг. Явцын болон улирлын

шалгалт, мөн арлын шалгалт ч адилхан байсан. Дүрмүүдийн ард

байгаа жинхэнэ зарчмыг нь ойлгож чадвал өндөр оноо, сайн үр дүнд

хүрэх болно. Энэ шалгалт ч ялгаагүй, харин тэр юу болохыг энэ залуу

мэдсэн байлгүй.

“Тун амархан. Өөрийн ангийн VIP нарыг олж мэдэхэд болно. Дараа

нь жаахан шинжлэхэд гараад ирнэ.”

“Тийм байх. Хэн ч бодоод ойлгохоор зүйл. Гэсэн хэдий ч тэд

үнэнээр хариулах болов уу? Сургуулиас нэрийг нь нууцална гэсэн

дүрэмтэй байхад, өөр шиг чинь дарангуйлагчийг мэхэлж 500,000

оноо авахыг зорихгүй гэж үү?”

“Хуурах аргагүй болгоход болно,” гэж Рюүэн тайван хариулав.

“Хуурах аргагүй болгоно?”

Tsundoku LN Project


“Бүгд утсаа надад үзүүлсэн. Хэрэв худал хэлсэн хүн байвал, тэрийг

сургуульд явж чадахааргүй болно гэхэд болоод явчихна. Тэгээд нэг

нэгээр нь мэйлийг нь шалгаад мэдчихнэ.”

“Чи эрүүл үү? Сургуулийн дүрэмд харшлах үйлдэл. Хэн нэгэн нь

гомдол гаргахад чи хөөгдөж ч магадгүй шүү дээ.”

“Хар л даа. Ямар ч асуудал байхгүй. Тийм болохоор л би энд байна.

Юу гэж байгааг ойлгож байгаа биз дээ?”

Сөргөлдөшгүй дарангуйлагч тулдаа хэрэгжүүлж буй

хэрцгийллийн арга техник юм. Хэрэв өөр сурагчийн утсыг

зөвшөөрөлгүй харвал Рюүэнд шийтгэл ногдуулна. Гэсэн хэдий ч,

Рюүэн C ангид яаж ч харгислалыг харуулсан, хэн ч түүний эсрэг

гомдол гаргахгүй гэсэн бат итгэлтэй байв. Гомдол гаргах хэн ч

байхгүй байна гэдэг зөвшөөрөл өгч байгаатай утга нэг юм.

Рюүэн энд байна гэдэг нь бүгд дүрмийн хүрээнд явагдсан гэсэн

үнэнийг харуулж байгаа явдал. Энэ бол Рюүэний стратеги. C ангийн

бүх сурагчдын нууцыг өөрийнхөө өмнө албадан ил тод байлгах

стратеги. Хэрэв энэ үнэн бол Рюүэн гурван VIP илрүүлсэн гэсэн үг.

Энэ нь энэ шалгалтын тухайд гайхалтай сэжүүр болсон байх.

Доошоо харуулсан зургийг таах таавартай зүйрлэвэл ойлгоход

хялбар. Эргүүлэхгүй бол хариултыг нь хэн ч мэдэхгүй хэдий ч,

дөрөвний нэгийг нь эргүүлсэн бол хариултыг нь гадарлаж эхэлнэ.

Рюүэн бүх ангийн VIP нарыг мэдсэн ч байж магадгүй.

“Нэг юм ойлгосон бололтой.”

“Тийм ээ. Чамайг хариултад хүрч чадаагүй гэдгийг ойлголоо. Хэрэв

үгүй бол, сургууль руу мэйл илгээгээгүй байгаа нь хачин хэрэг.”

“Бас би зугаацаж байгаа ч байж болно шүү дээ?”

“Хэн ч өрсөх аюул бий. Ийм хуумгай байна гэж байхгүй.”

Баталгаа алга ч, Хорикита зөв дүгнэсэн байж магадгүй. Хариултыг

нь мэдэж байж зориудаар хойшлуулах нь үр ашиггүй. Хариултад хүрч

очсон л бол нэг мөр дуусгах нь зөв алхам юм.

“За одоо. Шийдвэрлэх үе шат руу орох уу даа?”

“Рюүэн-күн. Чи энд байгаагаас хойш лавлах зүйл байна. Өчигдөр

Бич баг шалгалтаа өндөрлүүлсэн талаар ямар бодолтой байна?”

“Онцын бодол алга. Өчүүхэн жулдрай юу хийх нь үнэндээ надад

хамаагүй. Дараа уулзъя даа, Сүзүнэ.”

Байнгын цагдан, эргэлдэх бодолтой үгс үлдээгээд Рюүэн явлаа.

“Юу юуг үнэн хэлснийг нь мэдэхгүй юм,” гэж Хорикита хэлэв.

Tsundoku LN Project


Би чшш гээд нэг хуруугаа гозойлготол, Хорикита дахиад уу? гэсэн

царай гарган эргэж харсан ч, тэнд хэн ч байсангүй. Чимээ гаргалгүй

Рюүэний сууж байсан сандлыг шалгалаа. Би баталгааг олж хараад, би

Хорикитаг сандлын доогуур харахыг чимээгүй санал болгов. Тэнд нэг

утас дуу хураагаад байж байсан. Тэр утсанд нэг чат хүрч ирлээ. Нуух

гэж дууг нь бүрэн хаасан тул чичиргээ ч байсангүй. Миний талаас

агуулга нь бүрэн харагдахгүй ч “Өчигдрийн тухайд уучлаарай!” гэсэн

чат хальт харагдлаа.

Анги дотор нь зөрчилдөөн үүссэн юм болов уу? Би сандал доогуур

шагайсаар өөрийнхөө булшийг ухахыг хүсээгүй тул эргэн суудалдаа

суулаа. Хорикита байдлыг тэр даруй ухаарч гар утсаа гаргаж ирээд

над руу ийм зурвас бичлээ:

Энэ түүнийх бол хамаагүй юм ярихгүй байсан нь дээр.

Энэ хариулт буруу биш ч, оновчтой гэж хэлэх хэцүү. Харилцахад

тохиромжгүй нь боловч гэнэт дуугаа хураавал сэжиг авах болно.

“Рюүэний хэлснийг үнэн гэж бодож байна уу? Анги бүрийн VIP-г

илрүүлэх гэж байгаа тухай.”

Хорикита хором над руу төөрөлдсөн царай гаргав. Гэсэн хэдий ч,

дараа нь шууд ойлгосон бололтой.

“Харин л дээ. 100% тийм гэж хэлэхгүй. Гэхдээ…боломж байгаа гэж

бодож байна. Энэ шалгалтад их цаг зарцуулж болохгүй бололтой.”

“Чи ч хэцүү зүйлтэй тулгарлаа даа.”

“Өөрийн гар хөлийн хувиар чамайг ажиллуулах хэрэг гарлаа. Аль

болох хурдан багуудын VIP-г илрүүлэх хэрэгтэй байна.”

“Ярихад амархан л даа. Надад баригдав гэж дээ.”

“Чамаас юу ч найдаагүй. Надад зөвхөн Туулай багийн мэдээлэл

хэрэгтэй.”

Үнэмшилтэй байлгах үүднээс Хорикитагийн чадвар болон миний

чадваргүйг онцлон дурдана. Ингэснээр хардлагаас тодорхой

хэмжээгээр сатааруулна. Рюүэн утсаа ашиглан мэдээлэл цуглуулахыг

оролдож байна. Ашиглах зүйл байвал юу ч байсан хамаагүй гэж

байгаа байлгүй.

“Надаас юм хүлээхгүй бол, би өөрийн дураараа байя.”

Хорикита юу ч хэлэлгүй цахилгаан шат руу яваад, товчлуурыг

дарлаа. Харин би өрөөндөө очиж залхуурах уу, эсвэл шалгалтыг давах

төлөвлөгөө боловсруулдаг юм билүү? Би Рюүэний утсыг тэнд нь

үлдээгээд явлаа. Салаад явахдаа өрөө рүүгээ очихоор шийдлээ. Юутай

ч Хиратагаас Хорикитагийн багийн талаар сонсъё. Аз таарч, түүнтэй

Tsundoku LN Project


нэг баг болсон Хирататай нэг өрөөний хамтрагч болсон. Тэр

Хорикитагаас өөр өнцгөөр энэ шалгалтыг харж байх ёстой.

Гэсэн хэдий ч, Хирата намайг орж ирэхэд өрөөнд байсангүй.

Зөвхөн Юкимураг орны ирмэгт унтууцан сууж байгааг олж харав.

“Чи яагаа вэ?”

Нэг өрөөнд байгаагаас хойш үл тоож болохгүй тул би үг дуугарав.

Юкимура намайг анзаарсан хэдий ч, тоосон шинжгүй санаа алдан

яншина.

“Энэ хачин баг хуваарилалтыг хэлж байна. Яагаад би Каруйзава

Сотомуратай нэг баг болчхов оо? Тэгэхээр чинь яаж ялдаг юм.”

“Гэнэт юу болов?”

“Чи сонсоогүй юу? Цаана чинь тодорхой зарчим дээр суурилан

багуудыг хуваасан гэж ярьж байна лээ. Анги бүрийн мундагууд нь

Луу багт хуваарилагдсан гэдгийг сонсохоор яаж би дуугүй суух юм.”

Аан ойлголоо. Энэ санааг чинь зовоогоо юу. Үнэхээр Хорикитагийн

харьяалагддаг Луу баг түүний дүйцэхүйц сурагчдаас бүрдсэн. Өмнө

багш нарын яриа, Рюүэний хэлснээс үзвэл эргэлзээгүй байлгүй. Дан

ганц сурлагаар яривал Юкимура, Хорикита Хирата хоёроос дутахгүй.

Тийм байхад өөрөө бүх баг дундаас хамгийн бүтэхгүй нөхдүүдийн

цугласан Туулай багт хуваарилагдсанд гонсгор байгаа байх.

Юкимура хүнийнх нь өмнө нэрийг нь дурдаагүй ч, миний талаар

өмнө дурдсан хоёртой ижил сэтгэгдэлтэй байгаа. Харамсалтай нь,

надад тус болох юу ч алга. Би түүний үглэхэд сул үгээр хариулангаа

орон дээрээ өнхөрлөө. Хиратаг иртэл түр дуг хийе гэж бодож байсан

боловч би тааламжгүй харцыг мэдэрлээ.

Юкимура над руу сэжиглэнгүй ширтэж байна.

“Аяанокожи. Юу ч гэсэн баттай мэдэх хэрэгтэй байна. Хамгийн

сүүлийн VIP чи биш биз дээ?”

“Биш гэж хэлмээр байгаа ч, энэ тэгээд баталгаа болж чадна гэж

үү?”

“Тэгэлгүй дээ. Энэ шалгалтад хамтын ажиллагаа зайлшгүй

шаардлагатай. Хамтрах л юм бол бид ялагдахгүй.”

“Тийм шүү. Гэхдээ харамсалтай нь, би VIP биш.”

“Үнэн биз? Ганцаараа хувьдаа оноотой болъё гэж бодоогүй биз?”

Дүрэм нь бусдыг хардахад хүргэдэг тул Юкимурагийн хариу үйлдэл

тийм ч гайхмаар биш юм.

“Би VIP биш ээ. Юкимура, чамайг VIP биш гэж итгэл болох уу?”

Tsundoku LN Project


“Тэгэлгүй яахав. Би VIP биш. Бас Сотомура ч адилхан.”

Энэ бол хамтрагчийн хувьд дахин баталгаажуулах явдал юм. Урвав

даа гэж хэлж буй шидийн хүлээс.

“Би Каруйзавагаас ч бас лавласан. Тэр өөрийгөө VIP биш гэж

хэлсэн ч, түүнд нь итгэх эсэх өөр хэрэг.”

Юкимура угаасаа Каруйзаваг үл тоож, жигшдэг болохоор шууд

хэлсэн үгэнд нь итгэж чадахгүй байгаа бололтой. Утсыг нь шалгавал

баттай мэдэх хэдий ч, тэдний сийрэг харилцаанаас болоод нь энэ

маш хэцүү байна. Yгүй ээ, хэдий дотно найзууд байсан, нэгнийхээ

өмнө бүхнээ дэлгэнэ гэж үү? Хадгаламжинд нь байгаа мөнгийг нь

асуусан ч, хадгаламжийн дэвтрээ харуулахад хэцүү байдагтай адил

зүйл.

Юкимура нэг юм сэтгэл нь ханасан уу, цааш шалгаахаа болив.

Дэрээ толгойн доороо тавиад нүдээ анилаа. Өрөөнд өөр хэн нэгэн

байхад тайван байхад хэцүү юм. Тухгүй байгаагаас биш, харин сэтгэл

дүүрэн байгаа болохоор. Үргэлж ийм харилцаагаар хүрээлэгддэг

байсан бол би хамелеон шиг дасан зохицох чадварыг харуулах байсан

биз. Хааяа даа үг сольдог болохоор Юкимураг өөрийн найзаа гэж үзэж

эхэлсэн юм болов уу.

Үе үе сонсогдох Юкимурагийн санаа алдахад эргэж хөрвөн би түр

дуг хийлээ.

Tsundoku LN Project


1

Үд болж, би дахин Туулай багийн хэлэлцүүлгийн өрөөнд ирлээ.

Өмнөхтэйгөө адил газар, адил орон зай хэдий ч, хэнтэй хамт

байгаагаас шалтгаалан уур амьсгал тэс өөр байна. Хэлэлцүүлэг

эхлэхээс арван минутын өмнө, хамгийн түрүүнд ирсэн миний

дараагаар Каруйзава ирсэн. Намайг олж харангуутаа хором жигшсэн

царай гаргаад өрөөний буланд (тодорхой хэлбэл надаас хамгийн хол

байгаа суудалд) суув. Дараа нь, гар утсаа гаргаж ирээд оролдож

эхэлсэн.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


Бид сайн харилцаатай биш. Гэсэн ч, хоорондоо хэрэлдэж

маргалдах хэмжээнд бол биш. Тэр зүгээр л намайг үзэн яддаг. Гэхдээ

энэ хамгийн төвөгтэй харилцаа биш үү, гэж бодлоо. Хэрэв үзэн ядах

шалтгаан байсан бол харилцаагаа сайжруулах арга бий. Гэсэн хэдий ч,

шалтгаангүй үзэн ядагдаж байгаа цагт дэвшил хийх арга оршихгүй.

Бусдыгаа иртэл коридорт цаг нөхцөөх арга бий хэдий ч түрүүлж

ирчхээд өрөөнөөс гарах нь их эвгүй биз дээ. Би энд эрэгтэй талаа

харуулах хэрэгтэй тул суудал дээрээ биеэ заслаа. Энэ шалгалт миний

талаас туйлын төвөгтэй юм. Хэлэлцүүлэг дээр суурилсан шалгалтад

идэвхтэй байх нь тун хэцүү. Миний давуу, сул талуудыг тусад нь авч

үзсэн ч, эхний улирал дуусаж байхад, энэ бүхний дараа гэнэтхэн

идэвх орно гэдэг бол боломжгүй хэрэг.

Каруйзава дуугүй цагийг өнгөрөөх хүсэлгүй байх шиг байна. Гар

утсаа чихэн дээрээ байрлуулаад ярьж эхэллээ.

“Байна уу, Риноччи? Наана чинь хэр байна? Энд үү? Аа, энд бүр

хамгийн дор байна. Бүр залхаж гүйцлээ.”

Хоёрхон хүнтэй энэ өрөөнд яриа өрнөхгүй бөгөөд, хөгжилтэй

болон гунигтай байдлыг чадварлагаар хослуулж байгаа

Каруйзавагийн яриа л сонсогдож байлаа. Хамгийн дор гэдгээрээ

надтай хоёулхнаа байгаагаа хэлж байгаа байлгүй. Утсаар ярих яриа

нь дуусмагц, нам гүм цаг ахин хүрч ирлээ.

“Аа нээрээ тийм. Чи VIP юу? Юкимура–күн болон Со хэн билээ тэр

хоёр биш юм шиг байсан.”

Сотомурагийн нэрийг нь ядаж тогтоогооч. Дөнгөж сая Юкимура

бас асуусан. Бүгдээс нь шалгаж үзэх гээд байж ядаж байх шиг байна.

“Би биш ээ.”

“Аа тийм үү. Тэгвэл зүгээр дээ.”

Гэснээс, Юкимурагаас ялгаатай нь, үнэнээсээ эсэхийг нь

лавласангүй.

“Надад итгэж байгаа хэрэг үү?”

“Айн? Чи өөрөө биш гээ биз дээ?”

Сайн харилцаатай биш байхад миний үгэнд амархан итгэж байх

чинь. Тэр хамаагүй ч гэсэн заавал тэрийг дурдаж асуудал болгох

хэрэг алга. Миний энэ шалгалтаас зорьж байгаа нь оноо биш.

Каруйзава Кэй гэдэг энэ хүн ашиглаж болохуйц эсэхийг тодорхойлох

байсан.

“Та хоёр эрт иржээ.”

B ангийн гурван сурагч хамтдаа ирцгээлээ.

Tsundoku LN Project


“Өнөөдөр ч бас найдлаа,” гэж би гараа хальтхан өргөөд хэлэв.

Ичиносэ Каруйзаватай ч бас мэндэлсэн ч, Каруйзава утсаараа

оролдоод хагас дутуу хариулсан болов.

Бүх сурагчид цуглараад хэлэлцүүлэг эхлэв. Гэвч, нөхцөл байдал

өчигдрийнхөөс огт ялгарах юм алга.

A ангийнхан зайгаа барьж, үлдсэн гурван анги тойрон суусан

хэвээр. Каруйзава суудлаасаа босоод А ангийн Мачидагийн хажууд

очиж суув. Энийг Манабэгийн эсрэг хамгаалалт гэж хэлж болно.

Мачида бараг хэлэлцүүлэгт оролцдоггүй ч, маш нөлөө бүхий байр

суурьтай. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаа байдаг бөгөөд

Манабэ зэрэг дан охидоос бүрдсэн C ангийнхны хувьд түүний эсрэг

яаж ч чадахгүй байдалд байгаа гэж хэлж болно.

Каруйзава хэрэв Профессор бид хоёр шиг найдваргүй хүний

хажууд сууж байсан бол Манабэ болон найзууд нь Каруйзавагийн

эсрэг хүчтэй хатгалга явуулах болзошгүй байсан. Үүнийг авч үзвэл

Каруйзавагийн хариу үйлдэл зөв байлгүй.

“Бүү санаа зов доо. Ямар нэгэн зүйл болбол би тэр даруйд чамд

тусална.”

“Баярлалаа, Мачида-күн.”

Байнга өөрийг гээд Мачида Каруйзавагийн нөлөөнд автаж байна.

Тэр үнэхээр хайр татам охин. Хамгаалахыг хүсэхээс аргагүй. Хэдий

тэд өөр өөр анги байсан ч гэсэн.

Шинээр бий олж буй хайрыг (аюултай) хойш тавиад, шалгалт

руугаа оръё. Бидэнтэй адил бусад ангийнхан ч ойлгосон байх.

Өөрсдийнх нь ангид VIP байгаа эсэхээс хамаарч үр дүн шийдэгдэнэ.

“За тэгэхээр. Өчигдөр оройноос хэлэлцүүлэг нэг шийдэлд хүрч

чадахгүй байгаа ч, би хувьдаа бүгд хамтдаа VIP-г хайж олох хэрэгтэй

гэж бодож байна,” гэж Ичиносэ хэлэв.

“Дахиад л наадахаа юу? Одоо хэлэлцээрт оролцохгүй хүмүүс байгаа

гэдгийг ухаарвал яаж байна? Биднийг оролцоогүй байхад VIP-г хайж

олно гэдэг бүтэхгүй ээ,” A ангийн сурагчийн нэгээс тохуурхсан үг

хүрч ирлээ.

“Би тэгж бодохгүй байна. Энэ бол итгэлцлийн л асуудал. Тиймээс

хэдүүлээ өнөөдөр хөзөрдөцгөөе. Мэдээж, тоглохыг хүссэн нь байхад

болно.”

Ичиносэ авчирсан хөзрөө гаргаж ирээд мишээлээ.

“Хахахаха! Хөзрөөр итгэлцэл үүсгэх үү? Шал тэнэг юм!”

Tsundoku LN Project


“Тэнэг гэж байгаа ч, тоглоод үзвэл зугаатай шүү. Бүтэн цаг дуугүй

суугаад байвал уйдаж үхэхгүй юу. Хамт уйдаагаа гаргавал яасан юм?”

B ангийнхан мэдээж бүгд оролцохоо мэдэгдсэн.

“Би оролцъё. Хийх зүйлгүйгээс хойш,” гэж Профессор хэлэв.

Профессорийн хэлснээр бидний хэнд нь хийх зүйл байх биш. Өөр

оролцох хүн алга бололтой байхаар нь би гараа сулхан өргөн

оролцоно гэдгээ мэдэгдлээ.

“Тавуулаа юу. Дайфуго тоглоё гэж бодож байна, дүрмээ мэдэхгүй

хүн байна уу?”

Хөзрийн дүрмийг би тодорхой хэмжээнд мэддэг. Дайфугог ч мөн

мэддэг. Үлдсэн хүмүүст асуудал байхгүй бололтой, тоглохоор жижиг

тойрог болцгоолоо. Бусад хүмүүс сонирхсон шинжгүй хоорондоо

ярилцаж, бидэн рүү хайхрамжгүй харц шидэж цагийг өнгөрөөцгөөнө.

Ичиносэ хөзрөө хольж дуусаад таван тэнцүү хувааж тараалаа.

Миний гарт нэг алиалагч тэгээд, хоёр бас гурав. Араас нь хос тамга

зэрэг маш харгис том хөзрүүд гар дээр ирлээ. Гаран дахь модоороо

бусдаас тасархай байсан ч Дайфуго том модтой нь гарцаагүй

ялдаггүй. Хувьсгал гарч гаран дахь мод суларвал аюул болно.

Гэхдээ давуу талтай гэдэг эргэлзээгүй. Үүнийг сайн

төлөвлөгөөгөөр ашиглах хэрэгтэй. Гэсэн ч, хөзөр гэдэг тоглоом

бодож байснаас минь илүү гүн гүнзгий юм. Энэ нь тоглогчдын зан

чанарыг маш тодорхой ил гаргадаг. Ичиносэ зөвхөн өөрийн

модондоо төдийгүй өрсөлдөгчийнхөө байдалд нийцүүлэн тоглож

байна. Эцэст нь Хамагүчи хожлоо. Түүнээс зөвхөн чадварлаг

төлөвлөгөө боловсруулагч төдийгүй Профессор шиг шартай зантай

харагдлаа.

“Дахиад нэг!”

Профессорыг отаку болохоор харьцангуй даруу зантай гэж бодож

байсан ч, тоглоомын үеэр амархан халж, бухимдахдаа ч хурдан байдаг

нь харагдаж байна. Түүнээс гадна хөрөхдөө ч амархан төрлийн хүн

бөгөөд, нэг тоглоом дуусмагц эргээд тайвширчхаж байна.

Магадгүй энэ Ичиносэгийн зорилго ч байж болзошгүй. Сурагчдын

тус тусын онцлогийг мэдсэнээр харилцан ярианы сэжүүр болно.

Мэдээж хэрэг, энэ бол жижиг элемент боловч хэлэлцээр хийх

боломжгүй өнөөгийн нөхцөлд үр дүнтэй арга юм. Тэгээд

Профессорын адилаар миний үйл хөдлөлийг ажиглаж байгаа гэж үзэх

нь зүйтэй.

Ичиносэгийн өнцгөөс би ямархуу харагдаж байгаа бол. Бодитоор

харъя. Үнэндээ л уйтгартай залуу. Сайн модтой байхаараа хөөрдөг,

Tsundoku LN Project


нөхцөл байдал дордоод ирвэл дурамжхан байдаг. Байдаг л хүмүүсийн

нэг. Гэсэн хэдий ч, гэнэт хэв маягаа өөрчлөөд Ичиносэг төөрөлдүүлж

байснаас, энэ хэвээрээ байдгаараа байсан нь дээр байлгүй. Би

хэвийнээр тоглоомыг үргэлжлүүллээ. Бид Дайфугогоор эхлээд Old

Maid рүү шилжин тав тоглосны дараа хэлэлцүүлгийн нэг цаг

өндөрлөлөө. Эцэст нь A болон C анги оролцолгүй, эхнээсээ тоглосон

бид тав л тоглосоор дуусгалаа.

“Надад зугаатай байлаа. Заримдаа хуучны тоглоом тоглох ч давгүй

шүү.”

Профессорын хувьд хэлэлцүүлгийн нэг цагийг хийцгүйрч

өнгөрөөснөөс хамаагүй дээр байсан бололтой. Сэтгэл хангалуун

хэллээ. Гэсэн хэдий ч, ийм сэтгэл зүйн дайн шиг тоглоомыг

үргэлжлүүлээд B анги зорилгодоо хүрч чадахгүй. Ичиносэ өөрөө ч

мэдэж байгаа.

“За би түр явчхаад ирье,” гэж Ичиносэ хэллээ.

“Хаашаа вэ?” гэж Хамагүчи асуув.

“A ангийн энэ хэвээр нь байлгаад байж чадахгүй нь.”

“Тэгэхээр Кацураги-күнтэй уулзахаар явах нь ээ?”

Ичиносэ “хана хэрэм босгох” төлөвлөгөөг санаачилсан залуутай

уулзах бодолтой байх шиг байна. Үнэндээ би нийтэч хүн биш хэдий ч,

энэ үүссэн нөхцөл байдлыг ашиглах хэрэгтэй.

“Би хамт явж болох уу?”

“Хмм? Болно л доо. Аяанокожи-күн, чи ч бас Кацураги-күнтэй

уулзах гэж байна уу?” Тэр надаас болгоомжилсонгүй, зүгээр л гайхсан

бололтой. Ичиносэ толгойгоо хазайлгав.

“Тийм биш ээ. Хорикита Кацурагитай нэг баг болохоор.”

“Аан тийм байж. Тэгвэл, хамт явцгаая. Дараа уулзъя, Хамагүчикүн.”

Миний хэлсэн сэтгэлд нь хүрсэн юм шиг толгой дохилоо. Хамагүчи

биднийг үдэж байгаа мэт бидний явахыг хараад хоцров. Ичиносэг

удирдагчаа болгосон ч, түүний хувийн үйл хөдлөлд хүндэтгэлтэй

хандаж байна. Энэ нь Кацураги, Рюүэн гэх зэрэг нөхдийг дагагчдын

байр сууриас өөр юм.

Хэлэлцүүлгийн эхлэх цаг нь ижил бол тараах цаг нь мөн ижил байх

ёстой. Ичиносэ Луу баг тараад алга болохоос нь өмнө очих гэж хурдан

хурдан коридороор алхана.

“Жаахан хурдалцгаая.”

Tsundoku LN Project


Ичиносэ хальт хэлээд алхаа гишгээгээ улам түргэсгэв. Баг бүрийн

өрөө бүгд нэг давхарт байрладаг тул харьцангуй богино хугацаанд

тэдгээр өрөөнд очих боломжтой. Шалгалт дуусаад ганц хоёр минут л

болсон тул коридороор холхих сурагчдын тоо цөөхөн байв. Тун

удалгүй бид Луу багийн хаяг хадаатай өрөөнд хүрч ирлээ.

Өрөөн дотроос дуу чимээ сонсогдохгүй байгаа ч, хүн байгаа шинж

тэмдэг мэдрэгдэж байсан тул бид хаалганы өмнө зогсоод хүлээлээ.

Одоогоор ганц ч хүн гарч ирээгүйгээс харвал дотор урт хэлэлцүүлэг

өрнөж байгаагийн шинж.

Би Хорикита руу чат илгээсэн ч, тэр уншаагүй байна.

“Нэлээн удаан хэлэлцэж байх чинь,” гэж Ичиносэ хэлэв.

“Рюүэн, Кацураги хэлэлцээрийн зарчмыг баримтална гэж

бодохгүй байна. Эсвэл B ангийн чадвар ажиллаж байна уу?”

“Юу л бол доо. Канзаки-күн санаачлагатай хүн биш болохоор.

Тэднийг нэгтгэх хүн гэвэл Хорикита-сан зэрэг D ангийн сурагчид

биш үү? D ангиас маш тохиромжтой гишүүд байсан юм чинь.”

Хорикита яахав гэхэд, Хирата, Күшида тэгж чадаж магадгүй гэсэн

бодол байна. Арав орчим минут өнгөрөхөд Луу багийн хаалга нээгдэв.

Хамгийн түрүүнд гарч ирсэн нь Ичиносэгийн уулзахаар зорьж байсан

Кацураги байв. Араас нь түүнтэй адил A ангийнх гэж санагдуулам

сурагчид байлаа. Кацураги шууд л Ичиносэг анзаарч, түүн рүү харав.

“Ичиносэ юу? Энд юу хийж байдаг билээ? Санамсаргүй гэж

бодогдохгүй байх юм.”

“Өөртэй чинь бага зэрэг хэлэлцэх асуудал байна, Кацураги-күн. Зав

гаргаж болох уу?”

“Энэ шалгалтын завсарлага урт. Хангалттай цаг байгаа болохоор

асуудал алга.”

Аргагүй л адилхан ангийн удирдагч болох Ичиносэг үл тоосонгүй,

хэлэлцэхэд дургүйцэх шинж байхгүй бололтой. Бусад ангийнхныгаа

түрүүлээд явахыг зааварлав.

“Зөвхөн би байхад болно биз дээ?”

Эсэргүүцэх зүйл байгаагүй тул толгой дохиод, бусад хүнд төвөг

учруулахгүйн тулд ханатай ойртлоо. Би ярианых нь хүрээнд орох

гээд Ичиносэгийн хажууд тэгсгээд зогсов. Кацурагигийн өнцгөөс

ганц нэг үзэгч байх нь хамаагүй бололтой, надаас явахыг хүссэнгүй.

“Чи юм чинь миний юу ярих гэж байгааг ойлгосон байлгүй,

Кацураги-күн. Чи өөрсдийнхөө ангидаа бүх багийн хэлэлцүүлэгт

оролцохгүй байхыг зааварласан чинь үнэн үү? Хэрэв тийм бол дахин

Tsundoku LN Project


нэг бодоод үзэхгүй биз? Энэ шалгалт дээр хэлэлцүүлэгт тулгуурлан

хариултыг олно. Ингэхээр чинь шалгалт тэр чигээрээ өрнөхгүй биз

дээ?”

Гурван хэлэлцүүлгийг A анги дуугүй өнгөрөөсөн. Энэ “төмөр

хэрэм” стратегийг Ичиносэ ганцаараа зүтгээд нэвтэлж чадахгүй. Тэр

A ангийн бэхлэлтийг сэтлэх бололцоог эрж байгаа гэж хэлж болно.

Тэгвэл одоо Кацурагигийн юу гэхийг нь харъя.

“Тун үндэслэлтэй хүсэлт байна. Энэ тухай өчигдөр чихээ

дүлийртлээ сонссон. Чамайг гэхэд харин ч оройтож надтай уулзаж

байна гэж хэлмээр байна, Ичиносэ.”

Кацурагигийн стратеги гэж бодсоноос олон хүн ойлгосон юм шиг

байна.

“Бидэнд өөрсдийн нөхцөл байдал гэж бий. Тэгээд байна аа

Кацураги-күн. Түрүүний асуулт хэдий ч, хэлэлцүүлгийг таслах аргад

чинь нэгдэж чадахгүй. Бодлоо өөрчлөхгүй биз?”

Кацураги, гурван ангийн гомдоллож буй асуудалд өөрийн үзэл

бодлоо тулгалаа.

“Би хэнд ч болов адилхан хариулт өгнө. Би өөрийн ялна гэсэн

аргаа баримтална. Маш тохирсон шалтгаан байгаа гэж бодож байна.

Чи энэ шалгалтыг харилцаан дээр тулгуурласан гэж хэллээ, гэхдээ

тийм биш. Энэ шалгалтаар сэтгэлгээг сорьж байгаа. Үүнийг андуурч

болохгүй. Би сайтар тунгааж, шалгалтын сэдвийн дагуу

хэлэлцүүлгээс татгалзсан. Ямар ч асуудал байхгүй.”

“Гэхдээ, Кацураги-күн, чиний бодлоор бол шалгалтыг тэр чигт нь

үгүйсгэж байна гэж л харагдаж байна.”

“Тэгж сонсогдож байж болох ч, миний арга буруу биш. Зөвхөн энэ

удаагийн шалгалтаар бус цааш цаашдын шалгалтаар ч, үр дүнгийн

зөрүүг үүсгэхгүй байх аргыг эрэлхийлэх болно. Манай A анги

одоогийн байр сууриа хадгалж үлдэх арга гэхэд ямар ч асуудал

байхгүй гэж бодохгүй байна уу?”

“Энэ ангиараа өрсөлдөх шалгалт байсан бол шүү дээ. Кацураги-күн,

чиний бодлыг буруу гэж бодохгүй байна. Гэхдээ одоо бүх анги

хамтарсан шалгалтад, наадах чинь зөв бодол байж чадах уу?”

A ангийг хэлэлцүүлэгт оролцуулахын төлөө Ичиносэ Кацурагийг

ятгах гэж байсан ч, харамсалтай нь энэ удаад Кацурагигийн бодол

зөв байлаа. Боломжит дөрвөн үр дүнгийн алийг нь ч зорьсон

дүрмийн дагуу болох байсан. Кацурагид багийн доторх

мөргөлдөөнүүд огт сонирхол байхгүй, ердөө A ангийн давуугаа

хадгалахыг л зорьж байна.

Tsundoku LN Project


“Үүнээс илүү юу гэж ч хэлээд нэмэргүйг мэдэж байгаа биз дээ,

Ичиносэ. Миний бодол өөрчлөгдөхгүй.”

“Хад чулуу шиг байрнаасаа огт хөдлөхгүй гэж байна уу?” Ичиносэ

толгойгоо маажин, төвөгтэй царай гарган инээмсэглэлээ. Түүнийг

шантарсан царай гаргахгүй байгаагаас харвал анхнаасаа Кацураги

өөрийнх нь үгэнд орохгүй гэдгийг мэдэж байсан байлгүй. Ердөө

өчүүхэн төдий л найдлага горилсон биз.

“Тэмцэлдэх бодолтой байна уу?”

“Шалгалт юм чинь мэдээж шүү дээ.”

Ичиносэ болон Кацураги. Маш нөлөө бүхий хоёр хүний үзэл бодол

хоорондоо мөргөлдөж байна.

“Харамсалтай хэдий ч энэ шалгалтын үр дүн тод болсон. A анги

түдгэлзсэнээс хойш та нарын хийж чадах зүйл тийм ч их байхгүй.

Ялах боломж байхгүй биз.”

Хэдий нөгөө гурван анги хүчээ нэгтгэсэн ч, энэ шалгалтад тийм

амар ялахгүй. VIP-г ил болговол хэн нэгэн нь урвана. Урвагчид давуу

талтай нөхцөл байдалд эцсээ хүртэл хамтын ажиллагаагаа

үргэлжлүүлэхэд хэцүү болно. Бүгдэд нь тэнцүү шагнал олгож

чадахгүй бол хамтрах шалтгаан ч гарахгүй.

“Нэг зүйл асууя. Хэрэв чи A ангийн удирдагч байсан бол яах байсан

бэ? Магадгүй надтай адилхан стратеги баримтлахгүй байсан гэж үү?”

“Харин л дээ. A ангийн байр сууриас бодож үзэж байгаагүй.

Хөөгдөж байгаа байрнаас хөөж байсан нь дээр ч гэж боддог.

Анхнаасаа байнга зугтаад байх нь хэцүү биз дээ?”

Кацураги тэнэг асуулт байна хэмээн нүдээ анин, гараа эвхлээ.

Тэгээд дахиад Ичиносэтэй ширтэлцэв.

“Энэ миний хувийн бодол хэдий ч, хэрэв чи миний байр сууринд

байсан бол надтай адилхан стратеги ашиглах байсан гэж бодож

байна. Өөрийнхөө ангийг хамгаалж байгаа учир бусдын

шүүмжлэлийг хайхрахгүй байлгүй.”

Өөртэй нь адилхан итгэл үнэмшилтэй байна гэдгийг мэдэрсэн

Кацурагигийн хариуд Ичиносэ эелдгээр инээмсэглэлээ.

“Цагийг чинь үрсэнд уучлаарай. Кацураги-күн, өөрийн чинь бодол,

санааг сайтар ойлголоо.”

“Тийм бол болж дээ. Тэгвэл би ингээд явъя даа.”

Ичиносэ Кацурагийг явахыг харж зогсов.

Tsundoku LN Project


“Энэ шалгалт хамгаалах байр сууриас харвал амар юм аа тээ.

Хэрэггүй зүйл хийхгүй байхад болчих юм чинь,” гэж Ичиносэ хойноос

нь гомдоллолоо.

Оноо хүсч байгаа ангийнхан, байгаа бүх аргаараа боломжуудыг

бөөгнүүлэхгүй бол болохгүй. Гэхдээ, үүнд асар их эрсдэл байгаа. VIP-г

буруу таавал багтаа томоохон хохирол учруулна.

“Гэснээс, Канзаки-күн болон бусад нь гарч ирэхгүй нь ээ,” гэж

Ичиносэ хэллээ.

Кацурагигийн A ангийнхан хамгийн түрүүнд гарч ирсэн ч тэднээс

өөр хэн ч гарч ирсэнгүй. Нэг цаг гэсэн заалт нь хамгийн бага хугацаа

бөгөөд түүнээс удаан хэлэлцсэн ч асуудал байхгүй.

“Канзакиг хүлээх гэж байна уу?”

“Аяанокожи-күн, чи Хорикита-саныг хүлээнэ биз дээ? Надад ч бас

түүнээс асуух зүйл байна. Хамт хүлээе.”

Канзакитай бол хэзээ ч байсан уулзаж болох ч, Хорикитатай уулзах

боломж ховор олдоно гэж байна уу. Харамсалтай нь Кацураги

түүнийг үл тоосноос хойш, бусад ангийнхны бодлыг сонсохыг хүссэн

биз. Анхнаасаа Кацурагигийн төлөвлөгөөг нураах арга байгаа гэж

бодоогүй.

Дахиад гуч орчим минут хүлээсний эцэст нэг юм Луу багийн

өрөөний хаалга нээгдлээ. Гарч ирсэн нь Рюүэнээс бусад C ангийн

сурагчид, бас Күшида Хирата хоёр байв.

“Аяанокожи-күн үү дээ, энд юу хийж байгаа билээ? Арай Хорикитасаныг

хүлээж байна уу?”

Намайг олж харсан Күшида гайхсан байдалтай над руу дөхөж

ирлээ. Өчигдрийн явдал толгой дотор харван өнгөрөхөд бие минь

хөшиж эхлэв. Гэсэн хэдий ч, Күшида хэвийн байдал руугаа буцсан

болохоор уу, ердийнхөөсөө өөрчлөгдсөн үйл хөдлөл гаргасангүй.

“Юу байна даа, Күшида-сан.”

“Өө! Ичиносэ-сан байна! Сайн уу. Юу гэмээр юм, ямар сонин хоёр

хүн хамт явж байхын.”

Күшида бид хоёрыг бие биеэ таньдаг гэдгийг мэдээгүй царай

гарган, гайхсанаа нууж чадсангүй.

“Бид Хорикита-сан, Канзаки-күн хоёрыг хүлээж байна. Харж

байгаагаар хэлэлцэж дуусаагүй байгаа хэрэг үү?”

“Тэр хоёрт Рюүэн-күнтэй ярилцах зүйл байгаа бололтой байсан.

Дотогш орвол яасан юм?” Күшида ор ор хэмээн хаалганы бариулаас

барилаа.

Tsundoku LN Project


“Үгүй дээ, зүгээр. Хэлэлцэж дуусаагүй байгаа бол хүлээж байя.”

“Болохгүй юм байхгүй шүү дээ. Заасан хугацаа нэг цаг юм чинь.

Бусад цагаар бол чөлөөтэй орж гарч болно. Тэгээд ч шалгалтын

талаар ярьж байгааг нь ч мэдэхгүй юм чинь.”

Күшида тулгасан хандлагатайгаар хаалгыг онгойлгож биднийг

дотогш орохыг санал болгов. Түүний урилгаас татгалзаж чадаагүй

Ичиносэгийн араас Хирататай хальтхан харцаараа мэнд

солилцчихоод дотогш орлоо. Дотор байгаа гурав бие биеэсээ зайтай

сууцгааж байв. Яг л гурван буланг авч байгаа юм шиг.

Хурцадмал байдал үүсээгүй боловч уур амьсгал тогтуун биш байна.

Энэ ер бусын орон зайд гаднын хүн нэвтрэхэд, тус тусын харц

биднийг чиглэлээ. Хорикита, Канзакигийн илэрхийлэл

өөрчлөгдөөгүй ч, Рюүэн сонирхолтой санагдсан уу, сулхан инээх нь

сонсогдлоо. Тэгээд гараа өргөөд Ичиносэг дуудав.

“Юу байна. Биднийг тандахаар ирээ юу? Нэрэлхэлгүй суу л даа.”

“Нэлээн сонирхолтой бүлэг байх чинь. Хэдийнээ тарчихсан байхад

юу хэлэлцэж байгаад сонирхол төрж байна шүү,” гэж Ичиносэ хэллээ.

“Хэх. Тэгж байгаа байлгүй. Уг нь чамайг Канзакитай энд байна гэж

бодож байлаа. Гэсэн ч чи өөр багт орчихсон. Тэгээд бүр хамгийн

олиггүй, сугуудын багт шүү. Эсвэл чи тийм л төвшний хүн байсан юм

болов уу?”

“За боль доо, Рюүэн-күн. Бүх төлөвлөгөө, тооцоог сургууль

шийдэж байгаа болохоор нарийн зүйлсийг нь мэдэхгүй байна. Бид

ердөө олгогдсон нөхцөл байдал, мэдээлэл дээр тулгуурлан тулалдаж

байгаа. Чиний хэлж байгаагаар бол дүрэм журам нь эсрэгээрээ

болчихно биз дээ. Тэгэхээр сургууль санаатайгаар хуваарилсан гэсэн

үг үү?”

Ичиносэ юу ч мэдээгүй царайлсан ч, Рюүэн үүнд нь хууртдаг хүн

байсангүй. Сулхан инээд алдаад Ичиносэ рүү дөхөж ирэв. Харцанд нь

би огт өртөхгүй байх шиг байна. Яахав, миний хувьд бол

талархууштай хэрэг л дээ.

“Анзаараагүй юм бол хэлээд өгье. Энэ удаагийн баг бүрийг багш

болон удирдлагууд тодорхой зүйл дээр тулгуурлан хуваарилсан

гэдэг нь илт байгаа биз дээ? Тэгж үзвэл B ангийн толгой болох чи

шилэгдээгүйгийн шалтгаан нь юу юм бол доо.”

“Хээ. Тохиолдлоор биш, санаатайгаар хуваарилсан байжээ? Рюүэнкүн,

танай багийг чадварлаг хүмүүсээс бүрдсэнийг анзаарсан байсан

ч, бусад багууд ч бас адил байжээ. Зөвлөгөө өгч байгаад баярлалаа.

Гэхдээ ийм мэдээллийг надад дэлгээд болж байгаа юм уу?”

Tsundoku LN Project


Таамаглаж байсны дагуу мэт Ичиносэ дор нь хариу хэлсэнд

Рюүэний царай хувьсхийхийг би алдалгүй анзаарав. Хүмүүс ер нь

өөрийн төсөөлөөгүй, хүрч чадаагүй үнэний өмнө гайхаж, тулгамдаж

эсвэл сэжиглэн харцаа буруулдаг. Гэсэн хэдий ч, Ичиносэ тэдгээрийг

харуулахын оронд, зөвлөгөө өгсөнд нь талархал илэрхийллээ. Энэ нь

ердийн бус хариу үйлдэл байлаа.

Мэдээж хэрэг, дүр эсгэсэн байх боломжтой ч, Ичиносэгийн эрч

хүчтэй, илэн далангүй зан чанарыг харгалзан үзвэл үнэнийг мэдсээр

байж нуухыг оролдсон гэж санагдахгүй. Рюүэн бусдын дүр эсгэлтийг

хэр сайн мэдэж чаддагийг мэдэхгүй ч, түүний хариу үйлдлээс

зөнгөөрөө мэдэрсэн байж магадгүй юм. Энгийн нэг харилцан яриа

байсан ч, нөгөө хүндээ дэлгэсэн мэдээлэл нь нэлээн том байсан.

Энэ тохиолдолд Ичиносэ сургуулийн санаатай хуваарилалтын

талаар мэдэж байсан уу, үгүй юу гэдэг нь тийм ч чухал биш, харин

яагаад энэ талаар чимээгүй байв гэдэг нь чухал болж ирнэ. Ичиносэ,

Рюүэн хэн хэн нь нөгөөгөө уншихыг оролдож байна.

“Ингэснээс…” Рюүэн, зэвүүцсэн илэрхийлэлтэй над руу харлаа.

“Би ч мөн адил эмэгтэйчүүдийн хормойг хөөх дуртай л даа. Гэхдээ

чамайг бол гүйцэхгүй юм байна аа. Сүзүнэ ч тэр, Ичиносэ ч тэр. Харах

болгонд л хэн нэгний хормойд наалдчихсан явж байх юм аа?”

Надад тийм сонирхол байгаагүй л дээ, гэхдээ яг хэлүүлэхээр

үгүйсгэж чадахгүй нь. Рюүэний хувьд надаас өөр сонирхлыг нь

татахаар зүйл олж хараагүй байлгүй, түүнээс өөр зүйл хэлсэнгүй.

“Чи яг цагаа олж ирлээ, Ичиносэ. Надад чамд тавих сонирхолтой

санал байна.”

“Санал аа? Юу ч гэсэн сонсож бол болох юм. Тэгээд юун тухай вэ?”

“Шал утгагүй зүйл. Сонсох нь зүгээр цагийн гарз.”

Хорикита аль хэдийнээ сонссон болохоор уу, Ичиносэг

татгалзахыг санал болгов.

“A ангийг няц даръя гэсэн санал. Муугүй санаа гэж бодох юм.

Сүзүнэ, Канзаки хоёр лав нэгдэхгүй юм шиг байна.”

“Юу гэсэн үг вэ?

“Нэлээн өмнө Сүзүнэд хэлж байсан. Би C ангийн бүх VIP-г мэдэж

байгаа.”

Кацурагид Кацурагигийн төлөвлөгөө байдаг шиг Рюүэн ч бас

өөрийнхөө төлөвлөгөөг ярьж эхэллээ. Ингээд өнөө өглөө үзсэн

үзүүлбэр одоо өрнөх гэж байх шиг байна.

Tsundoku LN Project


“Гурван анги VIP-гийн мэдээллээ хоорондоо хуваалцаад,

сургуулийн дүрмийн цаад зарчмыг олж мэднэ.”

Тэгэхээр гурван ангийн нэгдсэн хүчин гэсэн үг үү.

“Нэлээн зоримог санаа шиг сонсогдож байгаа ч, бодитой гэж

харагдахгүй байна. Тэгээд ч Рюүэн-күн, чи C ангийн бүх VIP-г яг

баттай мэдэж байгаа нь үнэн үү?”

“Надад итгэхгүй байгаа нь мэдээж. Тиймээс энэ удаад гэрээ

хэлэлцээр хийж болно. A ангийн гурван VIP-г хоорондоо хувааж авъя

гэсэн үг. Тэгээд A ангийг орхиод манай гурван анги дээшлэх болно.”

A анги хэлэлцүүлгийг бүрэн үгүйсгэж байгаа бол бид хүчээ

хавсаръя гэсэн өөр шиг нь бус төлөвлөгөөг санал болгов.

“Гэрээ бичлээ ч, хэн нь урвасан нь тодорхойгүй бол ямар ч утгагүй.

C анги эцэст нь урваад л дуусна.”

Хорикитагийн ингэж хэлэх нь ойлгомжтой байсан. Надад байгаа

мэдээллээс үзэхэд Рюүэн А ангитай багагүй хугацааны өмнөөс

хамтарсан бололтой байсан. Тэгээд Рюүэн эзэнгүй арлын шалгалтаар

хамгийн түрүүнд урваж байгаагаа харуулсан. Тийм байсан ч,

Кацураги гомдоллохгүй байгаагаас энэ залуу тийм л бусдыг

аргалахдаа сайн гэдгийн нотолгоо байлгүй. Санаа нь давгүй байж

болох ч, дэвшүүлэгч нь Рюүэн байвал ямар ч найдлага байхгүй.

“Хорикита-саны хэлдэг үндэслэлтэй ч. Рюүэн-күн шиг VIP-г баттай

мэдэхгүй байвал угаасаа боломжгүй санал,” гэж Ичиносэ хэлэв.

“Мэдэхгүй царайлах хэрэг байна уу? Чи л өөрийнхөө ангийнхнаа

мэдэхгүй байв гэж дээ.”

Хоёулангийнх нь нүүрэнд инээмсэглэл тодорч байсан ч, уур

амьсгал өөрчлөгдөв. Бие биедээ ялимгүй хэдий ч, цохилт өгч чадсаны

илрэл.

“Хэтэрхий өндрөөр үнэлээд байна. Бодоод мэдчихдэг зүйл биш

шүү дээ. Надад тийм их итгэх итгэл алга. Тэгээд ч өндөр эрсдэл, бага

ашиг. Яагаад ч санал нэгдэж чадахгүй нь дээ,” гэж Ичиносэ хэллээ.

“Нууцлахыг хүсэж болох ч, заримдаа хэрэгтэй үед хөдлөх нь зөв

байдаг шүү.”

“Чиний хувьд бол тийм л байх. Хүчээр мэдээлэл салгаж,

ангийнхныгаа шувууны торонд хорьж байгаа одоогийн нөхцөл

байдлаар B анги руу ч дэвших нь мөрөөдөл биш байлгүй?”

“Хорикита-сан эсэргүүцэж байгаагаас хойш, энэ төлөвлөгөө

хэрэгжих боломжгүй нь ээ.”

Tsundoku LN Project


“Аргагүй л дээ. Сүзүнэд нэгдэхийг хүссэн ч, чадахгүй байх

шалтгаан бий.”

“Наадах чинь юу гэж байгаа юм?” гэж Хорикита асуув.

“Чи өөрөө мэдэж байгаа биз дээ? Энэ төлөвлөгөөнд өөрийнхөө

ангийн мэдээллийг яг таг мэддэг байх шаардлагатай. Багаар ажиллах

чадварын хэлтэрхий ч үгүй D ангийн хувьд бүтэшгүй хэрэг. Тийм

биз? Анги нь хоёр салсан A ангийн хувьд ч бас боломжгүй байлгүй.”

Уур амьсгал дахин өөрчлөгдлөө. Энэ удаад шуургатай хүнд уур

амьсгал байв.

“Гэхдээ ангиа боож чаддаг би, мөн маш нэр хүндтэй Ичиносэ

болохоороо хийж чадах төлөвлөгөө. Би гурван ангийн хамтарсан

тулааны төлөвлөгөө боловсруулсан хэдий ч, зөвхөн хоёр анги байсан

ч гүйцэлдүүлэх боломжтой. Дүрмийг нэвт харах магадлал буурч

болох ч, би болохоор үүнийг чадна. Үүнийг хийхэд A болон D ангийн

нүцгэн үнэн ил гарна.”

D болон A ангийн VIP-г эвтэйгээр хоёулаа хуваая гэсэн санал

байсан.

“Намайг хэт өндрөөр үнэлээд байна аа.”

Урсгал дахиад л өөрчлөгдлөө. Энэ удаад өөрчилсөн хүн нь Рюүэн

байв. Рюүэн өөрийн санаагаа Хорикита, би, Күшида гэх D ангийнхны

өмнө мэдэгдэж, B ангиас эргэж, хамтран ажиллахыг хүсэж байгаа энэ

хандлага ойлгомжгүй бөгөөд аймшигтай юм. Хэрэв энэ сүрдүүлэг

биш бол Рюүэн C ангийн VIP нарыг мэдээд, ямар нэгэн зүйл олж

харсан байж магадгүй юм.

Тэгээд дахиад ганц алхмын дараа түүндээ хүрч очно. Хэрэв тийм

бол энэ D ангийн хувьд маш ноцтой асуудал болно.

“Шаардлагагүй зүйл хэдий ч, наадах чинь хэрэгжихгүй юм биш

үү?”

Хорикитаг дуугүй ажиглаад байж байна гэж бодож байсан ч,

түүнийг дайсан гэж үзэж байгаа хандлага гаргалаа. Ичиносэ хэдий D

ангитай гар барьсан ч, хэр их итгэж болохыг нь мэдэхгүй байна. Тийм

болохоор одоо Ичиносэг Рюүэнтэй хамтрах боломжийг үл тоох нь тун

аюултай.

“Нойтон хамуунд бидний яриа ойлгогдож байгаа хэрэг үү?” Рюүэн

надаар тохуурхсан ч, би илэрхий заль мэхийн оронд шударгаар

өөрийн санаа бодлоо илэрхийлэхээр шийдлээ.

“B, C ангиуд хамтрахаар болбол, A болон D ангиуд хоорондоо хүчээ

хавсрахгүй гэж үү? Одоогоор D анги бутарсан байгаа ч, ялагдал нь

Tsundoku LN Project


тодорхой болчихвол, ямар ч байсан нэгдэн нийлэх байлгүй. A анги ч

бас адилхан гэж бодож байна.”

“Ичиносэ бид хоёрын хэлцэл шууд энд шийдэгдчихгүй. Үнэхээр

хоорондоо хэлцэлд хүрсэн эсэхийг мэдэх арга байхгүй. Ийм

тодорхойгүй зүйлд Кацураги хүчээ хавсарна гэж бодож байна уу?”

Кацураги үнэхээр болгоомжтой хүн. Нотлох баримт байхгүй цагт

хөдлөхгүй байлгүй. Гэсэн хэдий ч, Рюүэнд ар нуруунаасаа хутгалуулж

байсан болохоор ярилцах боломж байх л ёстой. Миний хэлсэн үгээр

энэ гэрээ хэлэлцээр цааш үргэлжлэхгүй гэдгийг Хорикита ойлгосон.

“Энэ хэлцэлд ирээдүй алга. Эцэст нь нэг нэгнээ гишгээд л дуусах

юм байна.”

“Юу гэж байгаа юм, Сүзүнэ?”

“Тэр голыг нь олж хэлсэн. Хэрэв энэ хэлэлцээрээ үргэлжлүүлэх

бодолтой байгаа бол бид үүнийг бодитой хэмээн үзэж хөдлөх болно.

Тэгээд л болоо.”

“Харин надад хүсүүштэй хэрэг байна. Чи хэн нэгэнтэй гар барьж

чадах эсэх сонирхлыг минь татаж байна.”

Эргэн тойронд дайсагналыг тараахын зэрэгцээ ичгүүргүйгээр

хамтрахыг санал болгон гараа сунгаж байгаа Рюүэний хариуд

Хорикита тулалдах байр суурьтай байгаагаа харууллаа. Энэ нь

Ичиносэд саад тотгор болно. Одоо энд D ангиас урвавал бүх ангиуд

түүнийг урвагч гэж харах биз. Оноо олж авахын тулд гэвэл ямар ч үед

хамтрагчаасаа урвадаг гэж хүмүүс бодох болно.

Нэгэнт ийм нэр зүүчихвэл уртаас урт сургуулийн амьдралд

чирэгдэл учруулах болно.

“Уучлаарай, Рюүэн-күн. B анги дотор чиний үйлдлээс болж

шархалсан хүн байгаа. Оноо авах гэдэг ганц шалтгаанаар өөртэй чинь

амархан гар барьж чадахгүй нь дээ.”

“Тийм үү. Тэгвэл ч харамсалтай юм.”

Өчүүхэн төдий ч харамсаж байгаа шинж алга. Тэр анхнаасаа

амжилттай болох үндэслэлгүйгээр хөдөлсөн. Рюүэн босоод өрөөний

хаалга чиглээд бидний хажуугаар зөрөн өнгөрөв. Яг гарахын өмнө

над руу харлаа. Санамсаргүй байдлаар ч байж магадгүй, бид

хоорондоо харц тулгарлаа.

“Арай ч үгүй байх.”

Хальт л чихэнд хүрэх тэр үгэнд нь мэдээж би хариу үйлдэл

гаргаагүй. Рюүэн сулхан толгойгоо сэгсрээд цааш явав.

“Аа, би ч ингээд явъя. Найзыгаа дуудчихсан байгаа юм.”

Tsundoku LN Project


Күшида бага зэрэг гэмшсэн байдалтай өрөөнөөс гараад, эцэст нь

ердийн гишүүд үлдлээ.

“(Санаа алдах). Олон талаа нэвт харуулчих шиг боллоо.”

Ичиносэ уртаар санаа алдлаа.

“Тийм нөхрийн хараанд байх төвөгтэй шүү,” гэж Хорикита хэлэв.

“Нэрэнд нь ‘луу’ орсон болохоос үнэндээ тэр могой байгаа юм.

Олзоо нэг л хараандаа зуусан бол цуцашгүй тэвчээр гаргаж чаддаг.

Гэхдээ одоо Хорикита-санд надаас хэцүү байгаа байх? Рюүэн-күнээс A

анги хүртэл болгоомжилдог. B ангийн хувьд хэзээ нэг өдөр түүнтэй

дайсагналцах болно гэж санагдаж байна.”

Яахав, тийм шүү. Ёроолд живж байсан D анги, өмнөх шалгалтын

үеэр дээш гарах бололцоогоо харуулсан. Энэ баримт нь богино

хугацаанд бусад ангиудыг сэрэмжтэй байлгахад хүргэсэн.

“Зүгээр байлгүй. Хорикита дарамт шахалтад нуран унадаг хүн биш.

Тийм биз дээ?” гэж би хэллээ.

“Мэдээж.”

Зөвхөн гадна талаасаа. Ингэж царайлж байгаа ч, эсрэгээрээ түүний

жинхэнэ төрх ил гарах боломж байгаа. Энэ байдлаараа хэзээ ч байж

магадгүй. Магадгүй өнөөдөр эсвэл арван жилийн дараа ч юм уу.

Ихэнх хүмүүс явцдаа хувьсаж жинхэнэ төрхөө гаргалгүй үлддэг хэдий

ч.

“Хорикита-сан, Аяанокожи-күн. Надад та нараас миний эв

нэгдэлтэй байх хүслийг мэддэг болохоор асуух зүйл байна. Энэ

удаагийн шалгалтаар бүх ангиуд амжилттай хамтарч чадах болов

уу?”

“Заавал дайсагналцах шаардлагагүй хэдий ч, гар нийлэн ажиллах

нь хэцүү байдаг. Шалгалтын зарчмын улмаар хоёр анги хамтарсан

байсан ч, бүрэн итгэл дааж чадахгүй. D болон B ангиудын бүх гишүүд

ганхашгүй хамтралын харилцаа бий болгох шаардлагатай. Гэвч би

тийм харилцаа бүрэлдэнэ гэж бодохгүй байна,” гэж Хорикита хэлэв.

“Тийм шүү. Аргагүй л, Хорикита-сан. Шалгалтыг сайн ойлгож.

Рюүэн-күний яриа зүгээр л хоосон онол. Яах аргагүй та нартай гар

барьсан нь хамгийн зөв хариулт байсан.”

Өөртэй Хорикитатай адил бодолтой байгаад Ичиносэ жаргалтай

харагдлаа.

“Тийм шүү. Рюүэн-күний төлөвлөгөө бүтэлгүйтлээр дуусна.

Магадгүй үүнд санаагаа чилээх хэрэггүй байх. Асуудал нь Кацураги-

Tsundoku LN Project


күний бат бэх хэрэм. Түүний өөрийн байгаа байдал нь хэр санагдсан

бэ?”

Ичиносэ Хорикита, Канзаки хоёрт хандан асуулаа.

“Өчигдөр мэдээлсэн ч гэсэн, бусад багуудын адилаар харьцах арга

алга. Үг хаяхад хариу өгдөг ч, харилцан яриа өрнүүлэх хүсэл огтхон ч

мэдрэгддэггүй. Шалгалтаа дуусгатал энэ хандлагаа өөрчлөхгүй

байлгүй. Кацурагийн байхгүй бусад багууд ч адилхан уу?” гэж

Канзаки асуув.

“Тийм ээ. Манайд ч бас найдлагагүй. Яах аргагүй өөр арга

ашиглахаас өөр аргагүй юм.”

Одоо зөвхөн гурван хэлэлцүүлгийн цугларалт үлдсэн. Түүний

дараагаар бүх багууд хариултаа өгөхгүй бол болохгүй. Ангийн

гишүүдийнхээ төлөө юу, эсвэл багийнхаа төлөө юу? Магадгүй зөвхөн

өөрийнхөө төлөө хөдлөх гэж байна уу?

“Тэгвэл би ингээд өрөө рүүгээ буцлаа,” гэж Хорикита хэлэв.

Бүгд Луу багийн өрөөнөөс гарсны дараа Хорикита хамгийн

түрүүнд өрөө рүгээ явлаа. Замын дундаас түүнийг хүлээж байсан гэж

санагдуулам Хамагүчи түүнтэй нэгдлээ. Ичиносэ Хорикитаг цааш

хараад явж байгааг нь харж зогсоод, дараа нь над руу харав.

“Жаахан хамт алхахгүй биз?”

“Болно оо. Надад зүгээр.”

Миний эргэн тойронд Ичиносэ тэргүүтэй B ангийн гурван сурагч

байна. Нэг л ичмээр юм аа. Удалгүй Канзаки салж явж, үлдсэн бид

тавцан дээр гарч ирэхэд аль хэдийн зугаацах төлөвтөө орсон

сурагчид биднийг угтав.

“Хорикита-сан тэгж хэлж байгаа ч, би хамтрах бололцоо байгаа гэж

бодож байна,” гэж Ичиносэ хэлэв.

“Хамтрах бололцоо?”

“Тийм ээ. A анги биднээс зайгаа барихад нь гайхаж байсан ч,

боломж байгаа гэж бодож байна. Үүний тулд бүхнээ дэлгэх

шаардлагатай байх гээд л.”

“Бүхнээ?”

“Энэ шалгалт VIP-г олох даалгавар биз дээ? Тийм бол VIP биш

гэсэн хүмүүсийг нэг нэгээр нь тодорхойлоод боломжоо ихэсгэх нь

номны дагуух шийдвэр гэж бодож байна. Тиймээс хэлэхэд: би VIP

биш шүү. Би VIP илрүүлээд багаа ялалтад хөтлөхийг хүсэж байна,”

гэдгийг Ичиносэ миний нүд рүү харж байгаад хэлэв.

Tsundoku LN Project


Дараа нь ингэж нэмсэн.

“Хэрэв би VIP байсан бол би өөрийнхөө оршин тогтнолыг нуух

байсан. Аяакожи надаас асуусан ч гэсэн… Шалтгаан нь энгийн, би В

ангийнхаа төлөө чадах бүхнээ хийх болохоор.”

Энэ үгэнд нь миний тайлбарлаж чадахгүй нууцлаг уур амьсгал

бүрхсэн байв. Өдийг хүртэлх Ичиносэгийн хандлагыг авч үзвэл

одоогийн байгаа байдалд нь эргэлзээ төрсөн. Хэрэв бүхнээ дэлгээд

миний хамтралыг олж авахыг хүссэн бол үүнээс илүүг хийх хэрэгтэй

байсан. Сайн дураараа өөрийнхөө утсыг үзүүлж 100%-ийн итгэлийг

олж авахыг хүсэх байсан.

Гэсэн хэдий ч, Ичиносэд ингэх шинж алга. Гар утсаа гаргаж ирэх

гэж оролдсон ч үгүй. Түүний зүгээр л толгой муутай тэнэг амьтан гэж

харах хэрэгтэй юу, эсвэл далд санаа байгаа эсэхийг тодорхойлох нь

туйлын хүндрэлтэй юм. Тиймээс л нууцлал уур амьсгал байсан. Одоо

бол үүнийг нь хүлээн авч байгаа дүр эсгэх нь аюулгүй байж магадгүй

юм.

“Хачин…байна уу.”

Миний чимээгүй байгаа нь, Ичиносэд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн

бололтой.

“Аан, үгүй ээ. Уучлаарай. Энэ тийм ч хачин зүйл биш. Ердөө

шулуухан ярихаар чинь гайхсан юм. Ер нь ийм тохиолдолд худлаа ч

байсан VIP байсан бол багаа ялалтад хүргэх сонголт хийнэ гэж хэлдэг

биз дээ?”

“Би ийм зүйл дээр худлаа хэлэхгүй ээ. Шалгалтыг давахын тулд

шаардлагатай худал үгийг хэлэх ч гэсэн, би аль болох чин сэтгэлээсээ

байхыг хүсдэг. Яагаад бүгдийг нь хэлсэн бэ гэхээр би ангидаа

шударгаар ялалт авчрахыг хүссэн тул. VIP-гийн хүрээг нарийсгаад

ялалтад хүрэх нь хэцүү боловч, ямар нэг зүйл харагдаж эхэлнэ гэж

бодож байна. Аа, Аяанокожи-күн, чи хэлэхийг хүсэхгүй бол заавал

хариулах албагүй ээ. Би зүгээр өөрийн сэтгэлээ ойлгуулахыг хүссэн

юм. Ингээд хэлчихвэл амар байх гэж бодсон болохоор.”

“Төгс хамтралыг бий болгох аргагүй ч, хүчирхэг харилцааг бий

болгох нь тийм ч муу биш. Одоо би ганцаараа хариулахгүй бол

цаашдын харилцаанд сөргөөр нөлөөлөх байлгүй.”

“Үгүй ээ, үгүй, Тийм зүйл болохгүй ээ.”

Ичиносэ тулгамдан хариулах гэж байгаа намайг болиулахыг

оролдсон ч, энэ тийм нуугаад байхаар зүйл биш.

Ичиносэгийн одоо хэлж байгаа зүйл нь маргаан байхгүй үнэн

байлгүй. Одоо намайг мэхлэн занган оруулж, урван байж олж авах нь

Tsundoku LN Project


тун өчүүхэн зүйл. Хорикитатай байгуулсан гэрээ хэлэлцээрээ уландаа

гишгэж, хамгийн ёроолд живж байгаа D ангийг мөлжих нь ямар ч

утгагүй хэрэг. Боломжийг харгалзан үзвэл 100% гэж хэлж чадахгүй ч,

дээрээс солир унахаас айж амьдардаг хүн би биш. D ангийн

мэдээллийг үнэн зөвөөр хэлж өгөхөөр шийдлээ.

“Би VIP биш ээ. Юкимура ч мөн адил. Юкимураг гарцаагүй биш

гэдгийг хэлж чадна. Харамсалтай нь, Каруйзава, Профессорын…биш

ээ, Сотомурагийн тухайд сайн мэдэхгүй байна. Тэгээд бас би чиний

бодолтой санал нийлж байна. Надад эсэргүүцэх зүйл огтхон ч алга.”

Юкимурагаас Каруйзава, Профессор хоёрыг VIP биш гэдгийг

сонссон ч, шууд итгэхгүй байсан нь дээр байх. Харин Юкимураг VIP

биш гэж хэлсэн минь түүний хандлага, байгаа байдлаас нь мэдэж

байсан болохоор.

“У-уучлаарай. Чамайг шавдуулчих шиг боллоо.”

Ичиносэ гэмшсэн бололтой толгойгоо гудайлган надаас уучлалт

хүслээ. Үүнд уучлалт гуйх шаардлага байхгүй. Хэзээ нэгэн цагт

уучлалт гуйхгүй бол болохгүй хүн нь би, болохоор.

“Хөөе, Хамагүчи-күн. Наашаа ир дээ?”

“Юу болоо вэ, Ичиносэ-сан?”

Хамагүчи ямар ч тэвдсэн шинжгүй ойртон ирэхэд, Ичиносэ түүнд

өнөөгийн байдлыг тайлбарлаж өглөө. Хачирхалтай нь, Ичиносэгийн

тайлбарыг сонсоод байхад, D ангитай хамтралын харилцаатай гэдгээ

түүнээс нуусан юм шиг санагдлаа. Ичиносэгийн зангаас гарцаагүй

ангийнхаа зөвшөөрлийг авсан бодож байсан юмсан.

“Тэр шалгуулж байгаа бол, би татгалзаж болохгүй биз дээ. Би ч

мөн адил VIP биш ээ. Итгэж болно оо.”

Ичиносэтэй харьцах хандлагыг нь авч үзвэл, нотолгоогүй хэдий ч

түүнд итгэж болох байх. Энд худлаа хэлээд олж авах ашиг бага байгаа.

Энэ нь ил болоход Хорикитатай байгуулсан хэлцэлд сэв сууж

болзошгүй байсан. Огтхон ч баригдахгүй байх төлөвлөгөөтэй байсан

бол өөр хэдий ч.

“Чи өөрийнхөө ангийнхнаа шалгаагүй байх нь ээ,” гэж би түүнд

хэллээ.

Ичиносэ маш нэр хүндтэй тул Рюүэн шиг дарангуйлал үйлдэх

шаардлагагүйгээр хүн бүрийн нөхцөл байдлыг мэдэж чаддаг

бололтой.

Tsundoku LN Project


“Хувь хүний хэрэгцээнд нь үлдээсэн гэх үү дээ. Оноо хүсэж байгаа

хүүхдүүд ч байгаа юм чинь. Тэглээ ч VIP ямар хүссэнээрээ өөрчилж

чадах биш.”

Тэгээд Ичиносэ цааш үргэлжлүүллээ.

“Тиймхэн сонсогдож магадгүй ч, үлдсэн хүнээ би шалгачихна аа.

Хэрэв надад шударгаар хэлбэл, дараа нь чамд мэдэгдье, Аяанокожикүн.”

“Надад сайн хэрэг ч, би D ангийн талаар юуг ч хэлж чадахгүй шүү.

Шуудхан хэлэхэд бид тийм илтгэл даасан харилцаатай биш, тэгээд ч

зүгээр сонсоод баттай гэж хэлж чадахгүйгээс хойш.”

“Зүгээр дээ. Аяанокожи-күн, хэдий ганц чи хамтрах болсон байсан

ч би сэтгэл хангалуун байх болно.”

Гурван хүн шударгаар хэлэлцсэний дараагаар Туулай багт хамтын

ажиллагаа боломжтой болоод ирлээ. Ичиносэ, Хамагүчи тэгээд

байгаа байдал, хандлагаар нь VIP биш гэж үзсэн Юкимура бид

дөрвийг хасаад одоогийн байдлаар VIP байх боломжтой хүний

жагсаалтад арван хүн байна. Гарцаагүй тэдний дунд VIP нуугдаж байх

ёстой.

Энэ эзэнгүй арлын шалгалтын удирдагчийг олохоос хамаагүй

хэцүү даалгавар байх биз. Энэ нь л үүнийг шалгалт болгож өгдөг. VIP

дарамт шахалтыг мэдэрч, ил тод үйл хөдлөлөөс зайлсхийн өөрийгөө

нуух болно. Анхандаа шударга бус санагдаж байсан ч, сургууль энэ

шалгалтыг тэнцвэртэйгээр явуулж байгаа.

“Тэгээд, одооноос хэрхэн VIP-г илрүүлэх бодолтой байна? Шууд

асуусан ч шударгаар хариулна гэж бодохгүй байна. Бид хэд шиг ганц

үгээр итгэлцлийг олох хэцүү байлгүй,” гэж Хамагүчи хэллээ.

“Үүнийг шийдэх нь энэ шалгалтын зорилго биш гэж үү?”

Ичиносэгийн түмэн зөв. Энэ бол асар хүнд шалгалт. Үнэнийг

дарагдуулж байгаа хүнээс зөв мэдээллийг салгах шаардлагатай.

Ичиносэгийн хийх хөдөлгөөнөөр энэ хөшсөн нөхцөл байдалд

өөрчлөлт орж эхэллээ.

Tsundoku LN Project


2

Хүмүүсийн худлыг нэвт хардаг бодлын хүчтэй биш л бол VIP-г

илрүүлэх нь амар биш. Хүмүүс төрөлхийн худалчид. Худал хэлэх нь

амьдралынх нь хэвшил болчихсон байдаг. Хэрэв огт худал хэлдэггүй

хүн байгаа бол, түүний оршин байгаа нь өөрөө худал болно. Худал

гэдэг нь хүмүүстэй салшгүйгээр холбогдсон. Сайн санаж хэлсэн худал

үг ч, худал гэдэг нь өөрчлөгдөшгүй үнэн.

Энэ өрөөн дотор удахгүй цуглах сурагчдын дунд нэг VIP оршиж

байгаа. Шалгалт эхэлтэл хугацаа байгаа ч, миний өмнөхтэй адилаар

хамгийн түрүүнд ирсэн маань бүх сурагчдын үйл хөдлөлийг

ажиглахын тулд юм.

Оройн шалгалтад орж ирсэн хамгийн эхний хүмүүс C ангийн охид

байв. Зугаатай нь аргагүй аальгүйтэн орж ирсэн ч, намайг байгааг

хараад дууны өнгө нь алга болж, царай нь хувьсхийн надаас хол

сууцгаав. Дараа нь Юкимура уцаартай орж ирлээ. Хальт надтай харц

солилцоод, миний хажууд суулаа. Ердийнхөөсөө юун ч өөр байсангүй.

Түүний дараагаар A ангийнхан Мачида, Такэмото. Нөгөө нэг нь

Моришигэ. Угаасаа хэлэлцүүлэгт оролцохгүй болохоор өрөөний

булан бараадан, C ангийн охидын ойролцоо сууцгаав.

“Юу л даа, Мачида-күн. Энийг дуусаад бидэнтэй зугаацахгүй биз?

Охидоороо гурвуулаа тоглохоор болчхоод, өөр тоглох хүн олддоггүй.”

“Яадаг юм билээ байз.”

Мачида хэлэлцүүлэгт оролцох хүсэлгүй хэдий ч, түүний байгаа нь

охидыг татдаг. Ичиносэ, Ибүкигээс бусад бүх охид түүнийг сонирхдог

байх. Би үүнд нь атаархдаггүй… За за, жаахан л атаархдаг байх.

Мачидатай нялуурч байгаа нь VIP-г хайхаа орхисон, эсвэл

төлөвлөгөөтэй эсэхийг нь мэдэхгүй байна. Ийм байдлаар эрэгтэй

эмэгтэй хүмүүсийн харилцаа гүнзгийрдэг юм байх даа? Мачида

дурамжхан биш байгаа бололтой, тунгааж байхдаа жаргалтай байгаа

харагдаж байна.

Дараа нь Профессор Каруйзава хоёр орж ирэв. Хамт ирээгүй, зүгээр

замдаа таарсан юм шиг байна. Каруйзава илт жихүүцсэн харагдаж

байна. Орж ирэнгүүтээ өрөөний мухрыг бараадлаа.

“Хөөш, энэ миний суудал юмсан.”

Хоцорч ирсэн Каруйзава түрүүлж ирсэн C ангийн сурагч руу

уцаарлав. Өөр охин Мачидатай амаа олохгүй чалчиж байгааг харах нь

түүнийг бүр ч ихээр бухимдуулж байгаа бололтой.

Tsundoku LN Project


“Юу яриа байгаа юм. Чиний суудал гэж юу юм? Хаа нэгтэйгээ

суучихвал болоо юм биш үү.”

“Би наана чинь суумаар байна. Бос.”

“Чи юу вэ? Би одоо Мачида-күнтэй яриад завгүй байна. Тэр надад

орой хамт зугаацна гэж яг хэлэх гэж байхад.”

“Хөөе Мачида-күн, чи хэл л дээ. Намайг хажуудаа суулгамаар

байгаа биз дээ?”

Хүндхэн асуудалтай тулгарсан Мачида хэнийг нь сонгох вэ гэдэг

дээр эргэлзэж байгаа харагдлаа. Гэсэн хэдий ч, нөхцөл байдлыг шууд

ойлгосон Каруйзава тэр хоёрын дундуур орж Мачидагийн гарыг

атгав.

“Хоёулхнаа зугаацъя? Эсвэл энд байгаа охинд амлачихсан уу? Би

хоёр охин хөөдөг залуусыг үзэн яддаг. Хэрэв энэ охидтой зугаацна

гэвэл эндээ дуусгая.”

Хирататай үерхдэг байж шууд л ингэж хэлж чадаж байгаа нь

намайг бүр алмайруулж орхилоо.

“Зөвхөн хоёулхнаа” гэдэг хэсэгт нь хүчтэй татагдсан Мачида

шийдвэрээ гаргасан бололтой.

“Өөрөө босчихгүй биз? Энэ Каруйзавагийн өдөр сууж байсан

суудал юм л даа.”

“Айн? Юу гэж байгаа юм? Шал дургүй хүрчихлээ.”

Бид ч гэсэн өөрийн чинь хажууд суумааргүй байна гэсэн царайгаар

бусад C ангийн охид нь ч бас хамт босоод, тэндээс холдов. Каруйзава

хоосон суудал дээр суугаад бараг л Мачидатай наалдах нь холгүй

байна. Үгүй ээ, бие нь аль хэдийн нэг нэгэндээ хүрсэн байна. Миний

Каруйзавагийн энэ үйлдлийг хөнгөмсөг гэж боддоггүйн шалтгаан нь

түүнийг ямар хүн гэдгийг хэдийнээ мэддэг болсонтой холбоотой

байх.

Каруйзава Хирататай үерхдэг. Үүнийг мэддэг, эсвэл мэддэггүй

Мачида нь Каруйзавад сэтгэлээ бага, багаар нээж байгаа юм шиг

байна. Унаж тусаж эхэлсэн бололтой. Зөвхөн гаднах төрхөөс нь

харвал тэр мэдээж маш хөөрхөн. Түүнийг сонирхож байгаа нэгний

өнцгөөс бол хамгаалахыг хүсэх сэдэл төрөх нь ойлгомжтой байх.

Сонирхолтой нь, өчигдөрхөн тохиолдлоор байгуулагдсан энэ баг

аль хэдийнээ хоорондын харилцааны шатлалыг бий болгосон юм.

Ганцаардмалууд нь ганц ганцаараа, бялдуучид нь бялдуучилдаг.

Санаачлагч хүмүүс нь зохион байгуулна. Гэсэн хэдий ч, яг

ердийнхтэйгээ адил байж чадахгүй. Жишээ дурдвал, нэг газар хоёр

Tsundoku LN Project


санаачлагч хүн байгаад, нэгийг нь шилж, нөгөөг нь хаях хэрэг гарна.

Энэ бол ширэнгэн ойн ертөнцөд илүү амьд үлдэх чадвартай нь

үлддэгтэй л адилхан юм.

Тэгээд ялагдсан нь нэгээс илүү доош давхарга руу унахаас өөр

аргагүйд хүрнэ. Нөхцөл байдлаас хамаарч шууд хамгийн доод

давхарга руу очиж болдог. Байсан байгаагүй нь хэнд ч хамаагүй

хоосон агаараас өөрцгүй нэгэн болж хувирна. Энд байгаа тийм хүнийг

дурдвал би байна.

Энэ шалгалтын сонирхолтой тал нь, хоорондоо дайсан болсон

хүмүүсийг нэг баг болгосонд юм. Ичиносэ найз нөхдийн хүрээнд

туйлын нэр хүндтэй ч, дайснууддаа үзүүлэх нөлөөлөл нь хэтэрхий

доогуур. Оронд нь Хирата байсан бол илүү зохион байгуулалттай баг

болгож чадах байсан болов уу?

“Та бүхэн тусалж дэмжээрэй!”

Чөтгөрийг дурсахаар гэж. Ичиносэ гарч ирээд, мөхсөн байсан энэ

өрөөнд амьдрал бэлэглэлээ. Өнөөдрийн өрөөн доторх агаар хүнд

байгааг анзаарсан ч, болгоомжгүй ам нээхгүй байсан нь дээр. Гэсэн ч,

Каруйзавагийн үйл хөдлөл жаахан түрэмгий байгаа нь гайхмаар

санагдлаа. Мачидатай илүү дотносох гэснийг нь ойлгож байгаа ч, C

ангийн охидтой ингэж сөргөлдөх шаардлага байсан гэж харагдаагүй.

Гэсэн хэдий ч, би энэ байдал нь шалгалттай огт холбоогүй гэдгийг

мэдэрсэн.

Эхний улирлаас эхлэн Каруйзаваг ажигласан хүний хувьд, түүний

хувийн зан чанар тодорхой шалтгаантай гэж санагддаг. Энэ баг эвсэл

анги дотор, аль алинд нь тэргүүнд нь байхыг зорьдог болов уу гэж

боддог. Мэдээж охидын толгой дээр байх амаргүй. Ичиносэ шиг

бусдыг татах хосгүй чадвартай бол өөр хэдий ч, онцгойрох авьяастай

биш л бол бүтэшгүй хэрэг.

Гэсэн хэдий ч, манай сургуулийн амьдралд, хүмүүсийн харилцаа

нь кастын системийн хаана байр суурь эзлэхийг шийддэг. Каруйзава

хэт түрэмгий зан авираараа D ангийн охидын толгойлогч болсон.

Цаашлаад, Хирата гэх ангийн чиглүүлэгчийн найз охин нь болсноор

хөвгүүдийн дунд нөлөөтэй болж чадсан юм.

Эхний улиралд Каруйзавагийн ашигласан аргаас энэ удаагийн

үйлдлийг нь тодорхойлбол үнэнд хүргэнэ. Найдлага тавихын аргагүй

эрэгтэй сурагчид дундаас хамгийн найдсан, хувиа бодсон залууг,

Мачидаг гарын аясаараа хөдөлгөдөг болсноор энэ өрөөний хяналтыг

гартаа атгана. Тиймээс C ангийн сурагчид Мачидаг өөрийн талдаа

оруулахыг хүссэн ч, яаж чадахгүйдээ дурамжхан буулт хийж байна.

Tsundoku LN Project


Тийм бол, үзэн ядагдсаныхаа хариуд олж авсан ноёрхол ямар

ашигтай гэж? Бусдаас давуу гэдгээ мэдрэхийн тулд уу? Өөрийгөө

сэтгэл хангалуун байлгах гэж үү? Анхаарлын төвд байх гэж үү?

Үндсэн шалтгааныг нь харж чадахгүй байгаа ч, иймэрхүү үйлдэл юу

дагуулах нь бүдэг бадаг харагдаж байна.

“Энэ ч сайн биш шүү,” гэж би амандаа бувтнав.

“Тийм ээ. Энэ хэвээрээ үргэлжилбэл, VIP хожих нь байна.”

Миний хажууд сууж байгаа Юкимура, намайг шалгалтад санаа

зовсон гэж бодсон бололтой. Үгүйсгэх нь бас хөдөлмөр тул зүгээр л

нэг чихээрээ оруулаад, нөгөө чихээрээ гаргачихъя.

“Тэгэхээр, A анги энэ удаад ч оролцохгүй нь уу?” гэж Ичиносэ асуув.

“Мэдээж. Та нар чөлөөтэй хэлэлцэнэ үү. Бидний бодлогод

өөрчлөлт байхгүй.”

Сүр жавхлантайгаар ярьж байгаа Мачидагийн хажууд сууж байгаа

бүх сэтгэл хөдлөлөө авч хаясан нэг сурагч байв. А ангийн Моришигэ.

Энэ сурагчийг шалгалтын өмнө ч мэддэг байсан. Миний сонссоноор

бол, A ангийн сурагчид Кацураги болон Сакаяанаги гэсэн хоёр бүлэгт

хуваагдсан. Моришигэ бол арлын шалгалтын үеэр Кацурагигийн

эсрэг боссон сурагчдын нэг юм.

Сакаяанаги өвчний улмаас энэ аялалд оролцоогүй. Кацурагигийн

хүссэнээр байхыг хүсэхгүй байгаа ч, зааварлагч нь байхгүй тул

дуулгавартайхан шиг дагахаар өөр арга түүнд байгаагүй бололтой.

Кацураги арлын шалгалтын бүтэлгүйтлээс болж ихэнх нөлөөгөө

алдана гэж таамаглаж байсан ч, тэгж ихээр бутарчхаагүй байна.

Моришигэ энэ хоёр өдөр дуугүй байгаагаас харвал, тэсээд өнгөрье л

гэж бодсон байх.

“Бүтэн цаг дуугүй суултай нь биш дээ, алив хөзөрдөцгөөе.”

Ичиносэ ч үүнд нь дасаж, ямартай нэг зүйл асуусан болоод шууд л

хөзрөө гаргаж ирлээ. Энэ шалгалтад хэрэглэж болох өчнөөн аргууд

бий. Ичиносэ шууд тулж харьцсанаар сэжигтний тоог цөөлдөг бол

нөгөө талаас Кацураги харилцан яриаг хүчээр тасалж, тогтвортой

байдлыг зорьж байна. Харин Рюүэн, бүгдийг өөрийнхөө эсрэг

болгонгоо, өөрийн ангийнхандаа бүрэн хяналт тавин шалгалтын

цаад зарчмыг олохыг оролдож байна. Гэсэн хэдий ч, хөшиг хаагдах

хүртэл хэр оносноо мэдэх аргагүй.

Энэ удаад бүтэн цаг хөзөрдсөөр байгаад тарлаа. Юкимура бүхий л

хугацаанд эргэн тойрноо цөхрөлтгүй ажиж байсан боловч, VIP гэж

сэрдэхээр хэн ч нүдэнд нь өртөөгүй бололтой. Энэ тал дээр бусад

сурагчид бүгд адилхан гэдэгт итгэлтэй байна. Одоо бол бүгд дүгнэлт

Tsundoku LN Project


хийсэн л байлгүй. Хэдийгээр хэлэлцүүлэг өрнүүллээ гээд VIP

өөрийгөө илчлэх нь юу л бол.

Би хүн бүрийн өрөөнөөс гарах дарааллыг ажиглалаа. Үргэлж эрт

арилаад өгдөг C ангийн сурагчид суусан хэвээр байна. Нөгөөтээгүүр,

A ангийн сурагчид хамгийн түрүүнд гардагаараа гараад явлаа.

Мачида болон Каруйзава хоёр хэдийнээ холбоо барих мэдээллээ

солилцсон бололтой, Мачида дараа холбоо барья гэчхээд яваад өглөө.

Юкимура Профессор хоёр ч суудлаасаа өндийв.

“Явцгаая. Аяанокожи, чи явна л биз дээ?”

“Тийм ээ.”

Үүнтэй зэрэг шахуу Каруйзава хөгжилтэй нь аргагүй утсаар

ярингаа өрөөнөөс гарлаа. Дараагаар нь C ангийн гурван охид

хажуугаар зөрөөд явав.

“Саяны гурав, нэг л биш байгаагүй юу?” Юкимура эргэлзсэн царай

гаргаад асуулаа.

“Тэгсэн үү? Надад ажсан зүйл алга,” гэж Профессор хэлэв.

Хачин яриатай Профессорыг орхиё. Юкимурагийн хэлсэн зөв. C

ангийнхан нэлээд ууртай байгаа бололтой. Юкимура бид хоёр

өрөөний хаалгаар коридор руу шагайлаа. Тэгээд тэр гурав

Каруйзавагийн хойноос дагаж байгааг харлаа. Ганцаараа явж байгаа

нь намайг түгшээж байна. Каруйзавад огт сонирхолгүй Ибүки тэр

дунд алга.

“Маргаан болохгүй байгаа?” гэж Юкимура над руу хараад асуув.

“Юутай ч дагаад үзэх үү? Хүч хэрэглэх дээрээ тулахгүй байх гэж

бодож байгаа ч, нэлээн үймээн болж магадгүй.”

“Тэр муу Каруйзава. Бусдад үзэн ядагдахаар зүйл хийж гай удаад.

Би VIP-г олох гэж ядаж байхад,” гэж Юкимура бувтнав.

Профессор өрөө рүүгээ буцах болсон болохоор, Юкимура бид хоёр

тэр дөрвийн араас чимээгүйхэн дагалаа. Биднийг булан эргэхэд,

аваарын гарцын хаалга маш хүчтэй хаагдах чимээ гарлаа. Цахилгаан

шат пиг байгаагүй үед, аваарын шат ашиглах шаардлага байхгүй. Өөр

зорилготой гэсэн үг.

“Хөөш. Намайг ийшээ аваачиж яах гээв!?”

Аваарын гарцын хаалгыг нууцаар онгойлгоход, ойр хавиас ингэж

сонсогдлоо.

“Битгий мэдэхгүй царайл! Чи Рикаг түлхээ биз дээ? Тэрийг ярьж

байна.”

Tsundoku LN Project


“Ю-юу? Би хэзээ тэгсэн гэж? Өөр хүн гэж хэлээ биз дээ!”

Гурван охин зугтах замыг нь хаан хананд шахсан ч, Каруйзава

огтхон ч уучлалт гуйх бодолгүй, тэдний хэлснийг үгүйсгэсээр байв.

Магадгүй үнэхээр өөр хүн ч байсан юм билүү.

“Надад одоо хийх зүйл байна. Холдчихгүй юу?”

“Одоо л харчихъя. Рикаг дуудаад, өөр хүн гэвэл чамайг зүгээр

өнгөрөөе.”

“Юугаа яриад байгаа юм, багшид хэлнэ шүү.”

“Багшид юу хэлнэ гэж? Бид ямар чамайг цохиж зодсон биш. Тэгэх

юм бол бид ч гэсэн чамайг Рикаг түлхсэнийг хэлнэ.”

Нэгэнт сөргөлдөхөөр шийдсэн нөгөө тал нь тийм амар буулт хийх

бодолгүй бололтой. Каруйзава зугтахыг оролдоход, гараас нь бариад

дахин хана руу шахав. Охидын нэг нь Рика руу залгахаар утсаа

ажиллууллаа.

“Х-хүлээж бай!” Үнэнээсээ гэдгийг нь мэдсэн Каруйзава залгахаа

болиулахыг хүслээ.

“Яав? Яагаад хүлээх ёстой юм?”

“Сая л саналаа. Өмнө нь надтай нэг охин мөргөлдөж байсан.”

“Худалч. Анхнаасаа санаж байсан байж. За тэр яахав, тэгээд

Рикагаас уучлалт гуйсан уу?”

“Үгүй ээ. Түүний буруу. Болхи амьтан хөдөлж ядаад байсан.”

Буруугаа хүлээх нь үү гэтэл Каруйзава шууд л ингэж хариуллаа.

Тэднийг улам бухимдуулна гэдгийг мэдэж байсан ч гэсэн.

“Энэ муу жинхэнээсээ уур хүргэж байх чинь. Рикагаас уучлалт гуйх

юм бол тавьж явуулах гэж байхад. Одоо өршөөхгүй.”

Каруйзавагийн мөрийг хүчтэй түлхлээ.

“Угаасаа өршөөх бодолгүй байсан биз дээ.”

Өнөөг хүртэл Манабэгийн ард зогсож байсан Ямашита гэх охин

Каруйзавагийн үл тоомсорлосон хандлагад тэвчээр нь тасарчээ.

“Шихо-чан. Би цааш тэвчиж чадахгүй. Каруйзавад өршөөл бүү

үзүүл.”

“Тийм биз? Гарцаагүй Рикад ч бас иймэрхүү янзтай байсан

байлгүй. Жинхэнээсээ гар далайчих уу?”

Энэ удаад өмнөхөөсөө хүчтэй мөрийг нь түлхэв. Юкимура хаалга

онгойлгохыг оролдсон боловч, би гараас нь татан болиулав. Одоо

зогсоосон ч, тэд дахиад л түүнийг дээрэлхэхийг оролдоно. Үүний

Tsundoku LN Project


оронд бид ажиглаж байгаагаа ашиглан хүч хэрэглэснийг нь

сургуульд мэдэгдэнэ гэх үр дүнтэй арга бий.

Хамгийн гол нь, одоо Каруйзава Кэйн байдал өөрчлөгдөж байна.

“Ахх…ахх…” Амьсгал нь давчдаж байх шиг байна. Толгой нь өвдсөн

үү, хоёр гараараа толгойгоо барилаа. Шаналж буй төрхөөрөө Манабэ

болон нөхдөөс нь өрөвдөх сэтгэлийг хүртэхээс илүүтэй тэдний уур

бухимдлыг дэвэргэв.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Одоо охин царайлаад өршөөгдөнө гэж саналтгүй шүү.”

Каруйзавагийн үснээс нь зулгаагаад, гудайлгасан толгойг нь

хүчээр дээшлүүллээ.

“Би чиний царайнд дургүй, Каруйзава. Үзэшгүй балиар байгаа

биз?”

“Яг аа яг. Нүүрийг нь сийчээд хаячих уу?”

“Б-би-битгий.”

“Би-битгий, гэнэ үү. Түрүүний их зан чинь яагаа вэ?”

Үзэн яддаг хүндээ атаархвал, үзэн яддаг хэмжээгээрээ түүнд

байгаа зүйлийг нь үгүйсгэдэг болдог. Гадаад төрхөөрөө бол

Каруйзава санал нэгтэй ялах байсан ч, Манабэ, Ямашита, Ябу нарын

хувьд Каруйзавагийн сайн зохицсон царайг үгүйсгэхгүй л бол санаа

нь амрахгүй байгаа бололтой. Каруйзава бараг уйлах шахан

толгойгоо бариад чичрэн гацав.

Хүний жинхэнэ төрх хүнд нөхцөлд илэрдэг. Дахиад жаахан байхад,

Каруйзава Кэйн талаар илүү ихийг мэдэж авах юм шиг санагдлаа.

Гэсэн хэдий ч, Юкимура тэсэж чадалгүй, хэрэгцээгүй шударга ёсыг

харууллаа. Болиулахыг оролдох намайг үл тоон, хаалгыг дэлгэв.

Мэдээж гурван охин маш их гайхсан. Нөгөөтээгүүр, Каруйзава амь

аврагдсан юм шиг тайвшрав.

“Та нар юугаа хийцгээгээд байгаа юм!?”

“Юу гэдэг чинь? Онц зүйл биш. Зүгээр л Каруйзава-сантай

ярилцаж байсан, тийм ээ?”

Шаардлагагүй зүйл хэлэхгүй байхыг анхааруулан Манабэ

Каруйзава руу хялайсан ч, тэр тийм дуулгавартай хүн биш.

“Юкимура-күн, тэдэнд нэг юм хэл дээ? Эд нар намайг хүчээр

дагуулж ирээд надад хүч хэрэглэсэн. Адгийн амьтад байгаа биз?

Намайг лай болоод байгаа болохоор зайл гэж байгаа юм байх даа.”

Юкимуратай огт харьцдаггүй байсан ч, энд гарч ирсэнд нь

талархсан бололтой. Жаахан тайвширсан харагдана. Харин бид С

ангийнхны ууртай харцыг хүлээн авлаа. Тэдний нүд яг л, та нарт ер

нь ямар хамаа байна аа гэж байна.

“Каруйзава-сан Рика хоёрын асуудлын талаар хэлэлцэж байна. Та

нар энэ хоёр мөргөлдсөн талаар сонссон л биз дээ?”

“Жаахан зөөлөн байж болох юм биш үү? Зүгээр л мөргөлдсөн

болохоос Каруйзавагийн буруу байгаагүй.”

Юкимура ингэж хариулахаас өөр сонголт үлдсэнгүй.

Tsundoku LN Project


“Чи дут. Чиний оролцох хэрэг биш.”

“…”

Ингэж хэлүүлбэл, энэ удаад дуугүй байхаас өөр сонголт үлдэхгүй биз.

Каруйзава Юкимураг арчаагүй залуу гэсэн нүдээр харангаа

чимээгүйхэн гар утсаа гаргаж ирлээ.

“Намайг зүгээр орхи. Үгүй бол хүн дуудлаа шүү.”

“Хэн рүү залгах гээв? Хирата-күн? Мачида-күн? Эсвэл өөр шиг чинь

завхай өлөгчинтэй явалддаг бусад залуусаасаа юу?”

Эмэгтэйчүүдийн хоорондын маргаан бохир гэгддэг нь эрчүүд шиг

шууд хүчирхийллээр шийдэгдчихдэггүй болохоор биз. Зүгээр харж

байгаа надад хүртэл хэцүү байна.

“Сая багш явж байсан. Одоо больсон нь дээр дээ.”

Аргагүй эрхэнд хөлөө дүрсэн би тарахыг санал болгов. C

ангийнхны хувьд одоо үймээн дэгдээхийг хүсэхгүй.

“Дараа заавал чамаар Рикагийн өмнө толгойг чинь гудайлгуулна,

харж л байгаарай.”

Энэ нь ямар ч аргаар хамаагүй гэсэн заналхийлэл байв. Каруйзава

хамраа сөхсөн царай гаргах гэж байдгаараа хичээж байсан ч, тайван

биш байгаа нь нүүрнээс нь тод харагдаж байна.

“Чи зүгээр биз дээ?” Амьсгаадаж байгаа Каруйзаваг орхилгүй,

Юкимура түүнд санаа тавилаа.

“Намайг орхи!” Юкимура дөхөж очтол, Каруйзава гарыг нь цохин

холдуулав.

“Хөөе, хүн чамд санаа зовоод ирж байхад!”

“Амаа татаж үз! Хэн гуйсан юм!”

Каруйзавагийн амьсгал нь улам түргэсэж, нэг алхам урагшиллаа.

Юкимура хэмжээлшгүй дарамтыг мэдэрч, хойш ухарлаа. Бурхнаар

оролдохгүй бол хараалыг нь хүртэхгүй гэж бодоод, би ч бас ухрав.

Каруйзава хажуугаар өнгөрөхдөө над руу нэг хялайгаад, аваарын

гарцын хаалгыг хүчтэй дэлгэв. Түүнийг гарч явсны дараа хаалга

чангаар хаагдлаа.

“Энэ одоо юу вэ? Үргэлж, үргэлж гай болж байх юм!”

Би Юкимурагийн бухимдаж байгааг ойлгож байна. Асуудал үүсгэгч

гэдэг үг түүнд яг таарна. Ядарч гүйцсэн Юкимура, өөр үг дуугаралгүй

яваад өглөө. Харин би хэн ч үлдээгүй аваарын шатны дэргэд жаал

Каруйзаваг бодов. D ангийн охидын толгойлогчийн харуулсан сул

Tsundoku LN Project


дорой тал. Түрүүний айж чичирсэн төрх нь дан ганц заналхийллээс

болоогүй харагдсан.

Tsundoku LN Project


3

Хоёр дахь өдрийн шөнө дунд. Усан сан өдрийн цаг шиг хүн

хөдөлгөөн ихтэй, чимээ шуугиантай байсангүй. Хэн ч алга. Нэг

зүйлийг бататгахын тулд гар утсаа гартаа барилаа. Сургуулиас өгсөн

гар утсанд, хамгийн эхэнд сургуулийн багштай холбогдох хаяг

байрладаг тул Чабашира-сэнсэйтэй холбогдох нь харьцангуй амар

байв.

Хэдийгээр зуны дунд сар байсан ч, далай дээр хөвж яваа. Усан

онгоц дээрх шөнийн сэвшээ салхи хүйтэн байлаа.

“Хүлээлгэчхэв үү, Аяанокожи.”

“Зүгээр ээ. Ийм орой залгасанд уучлаарай.”

“Сурагч зөвлөлдөхийг хүсэхэд, хариу өгөх нь ангийн багшийн

үүрэг. Энэ нь тийм ч сонин зүйл биш. Сайны шинж үү үгүй юу гэдгийг

мэдэхгүй ч энэ чиний намайг анх удаа дуудаж байгаа явдал.”

D ангийг огт халамжилдаггүй Чабашира-сэнсэйд бялдуучилсан ч,

ангийнхандаа сайхан ханддаггүй. Асуудал тулгарсан үед зөвлөлдөх

нь юу л бол.

“Надад түүнээс асуух зүйл байна… Гэхдээ, царай тань таагүй байх

чинь.”

Харанхуй болохоор анхандаа анзаараагүй ч, Чабашира-сэнсэй үхэж

байгаа юм шиг баргар харагдаж байна.

“Анхаарах хэрэггүй. Томчуудын асуудал. Тэгээд, юу асуух гэсэн

юм?”

Амнаас гарах архины эхүүн үнэрээс байдлыг ерөнхийд нь

гадарлалаа.

“Энэ сургуульд оноогоор худалдаж авч болохгүй зүйл байхгүй гэж

хэлсэн. Тийм байсан ч, үүнд үл хамаарах зүйлс байдаг, тийм үү?”

“Тэр ч мэдээж. Үл хамаарах зүйлс байгаа. Жишээ хувийн оноогоор

багш, сурагчдын амь насыг худалдаж авахыг хүслээ ч, ийм хүсэлтийг

авч хэлэлцэхгүй.”

“Тэгвэл, өмнө нь оноогоор худалдаж авсан хамгийн үнэтэй зүйл…”

Асуулт асууж байхдаа, би өөр хэн нэгний байгааг мэдэрч амаа

хаалаа.

“Яа-хо, Саэ-чан! Сайн уу?”

Tsundoku LN Project


Хошиномияа-cэнсэй гарч ирлээ. Тохиолдлоор гарч ирсэн үү?

Чабашира-cэнсэйг дагаагүй л бол бараг боломжгүй.

“Чи тасраад уначхаагүй билүү?”

“Хмм? Арай ч дээ, хараахан тасарчхаагүй байна. Зүгээр унтсан дүр

үзүүлж байсан байхгүй юу?”

“Ёстой нэг. Урьдын адил архи сайн даадаг хэвээрээ шив. Өчигдөр ч

тэр, өнөөдөр ч тэр.”

Хараад байхад, Хошиномияа-cэнсэй хөл дээрээ арай ядан

тогтонгоо архи гударсан бололтой.

“Оройн мэнд, Аяанокожи-күн. Сайн уу?”

Хошиномияа-cэнсэй надтай дотно мэт аашлан ойртож ирээд,

гараараа хүзүүгээр минь орооход нь архины эхүүн үнэрт хамар

цоргиж байна. Насанд хүрээгүй миний хувьд сайн мэдэхгүй байгаа ч,

архи амттай байдаг уу? Үнэрийг нь авахад л уух хүсэл алга болж

байна.

“Яахав ээ. Сайн ч, муу ч биш.”

“Гайхалтай хөөрхөн биш хариулт байна! Аяанокожи-күн, чи Саэчан

шиг эгч бүсгүйд дуртай юу?”

“Битгий сурагчтай нэр холбоод бай. Миний ажилд саад болохоос

цаашгүй.”

Талархууштай нь, Чабашира-cэнсэй Хошиномияа-cэнсэйн

хүзүүнээс татан, надаас холдууллаа. Санамсаргүй сонссон өчигдрийн

яриаг эргэн саналаа. Багш нар нэгнээсээ сэрэмжилж, өрсөлдөн, бие

биеэ мэхэлж шилдэг анги болохыг зорьдог. Энэ нь цалингаа

нэмүүлэхийн тулд уу, эсвэл Чабашира-cэнсэй Хошиномияа-cэнсэй

нарын адил сурагч ахуйн цагийн найз нөхдийн үгээр илэрхийлэх

боломжгүй ямар нэг зүйл байдаг болохоор уу?

Сургуулийн зүгээс багш нарын шударга ханддаг гэдэгт

эргэлзэхгүй байлгүй. Шаардлагагүй мэдээлэл өгөөд том асуудал

үүсгэж болзошгүй. Хүлээх хариуцлага нь асар их. Энэ үндэслэлийг авч

үзвэл Ичиносэ юугаа ч мэдэлгүй Туулай багт хуваарилагдсан болно.

Түүнд онцгой ажигч гярхай, хэрсүү зан бий. Эрт орой хэзээ нэгэн цагт

өөрийг нь яагаад Туулай багт хуваарилсан талаар эргэлзэх л байлгүй.

Тохиолдол гээд өнгөрвөл сайн хэдий ч, Хошиномияа-cэнсэй сэтгэл

хөдлөлөө нуух тал дээр муу. Ичиносэгээр Аяанокожи Киёотакаг

судлуулах гэдгийг мэдэгдүүлж болно. Тийм бол үүнээс сэргийлэх

хамгийн сайн арга юу вэ? Тунгааж байхдаа би дараагийн хийх

үйлдлээ сонголоо.

Tsundoku LN Project


“Та хоёр хар шөнөөр юу ярьж байсан юм? Энэ том асуудал биш үү?”

“Том асуудал? Багш хүн шавийнхаа асуудалд зөвлөгөө өгөх нь зүйл

хэрэг гэж бодох юм.”

“Тийм байсан бол хүн ихтэй газар уулзаж болно шүү дээ? Нуугдаж

уулзаад сэжигтэй л байна даа.”

Хошиномияа-cэнсэй өө хайж байсан ч, Чабашира-cэнсэй эцсээ

хүртэл тайван хариулж байлаа.

“Аяанокожи хувийн асуудлаа бусдад мэдэгдмээргүй байна гээд энэ

газрыг сонгосон.”

“Ммм. Яахав, дүрмээс гадуур биш л дээ.”

“Ойлгосон бол баар руугаа буц. Би удахгүй араас чинь яваад очъё.”

“За за. Яарах хэрэггүй дээ. Гэхдээ хоорондоо сээтгэнэж болохгүй

шүү.”

Энэ үгийг үлдээгээд Хошиномияа-сэнсэй буцаад явлаа. Буцсан дүр

үзүүлээд нууцаар сонсох гээгүй бололтой.

“Уучлаарай. Тэр асуудалтай багш шүү.”

“‘Үгүй дээ.”

Чабашира-cэнсэй түүнийг намайг судалж байгаа талаар үг

дуугарсангүй. Хувийн асуудал болохоор байх л даа. Тэдний дунд юу

болсон нь надад огт хамаагүй.

“За түрүүчийнхээ ярианд оръё. Өмнө нь оноогоор авч байсан

хамгийн үнэтэй зүйл гэлүү?”

Чабашира-cэнсэй толгой дохин бодлогошров.

“Намайг энэ ажлыг авснаас хойшихыг харвал сургуулийн дүрэмд

өөрчлөлт оруулах байсан. Мэдээж хэрэг боломжтой. Жишээ нь

хоцрохгүйн тулд хичээл эхлэх цагийг нэг минутаар хойшлуулах ч юм

уу.”

Энэ тодорхой баримт биш таамаглал байв.

“Зүгээр л жишээ хэлж байна уу?”

“Таалагдсангүй юу?”

“Хамаагүй ээ. Сургуулийн тогтолцоо, онооны ашиг тусыг

ойлголоо.”

Өчүүхэн зүйл бол онооноос шалтгаалан сургуулийн тогтолцоонд

өөрчлөлт оруулах боломжтой. Үүнийг ашиглах хязгааргүй арга байна

гэсэн үг. Хувийн оноо гэдэг асар чухал зүйл.

Tsundoku LN Project


“Ийм зүйлийг мэйл бичээд асуухад болох байсан. Заавал хүн

дуудаж ирүүлэх ямар хэрэг байна аа.”

“Мэйл бичсэн бол бүртгэл үлдэнэ. Зүгээр үүнээс зайлсхийхийг

хүссэн юм.”

Би үүнийг хэлээд Хошиномияа-сэнсэйн буцсанаас өөр хаалгыг

чиглээд явлаа. Батлахыг хүссэн олон зүйл байсан ч, одоохондоо энэ

байхад хангалттай.

“Тун удахгүй танаар туслуулах хэрэг гарах байх.”

Эргээд хартал Чабашира-сэнсэй намайг жаахан сэжиг бүхий

харцаар харж байв.

Tsundoku LN Project


Шөнө дунд. Хоёр өнгөрч байхад, миний өрөөний хамтрагч

чимээгүй орноосоо өндийлөө. Өрөөнд байгаа бусад гурван хүнийг

сэрээхгүйн тулд орноосоо босохдоо ихэд болгоомжилж байв.

Сурагчдыг бэлтгэлийн хувцастай унтахыг шаардсан тул шууд

өрөөнөөс гэтэн гарав.

4

Түүнийг ариун цэврийн өрөө орох гээгүйг баталсны дараа, би

түлхүүр картаа шүүрч аваад, босов. Өнөөдөр түүнийг хөдөлнө гэсэн

баталгаа байхгүй ч, миний хөдөлмөр үр дүнгээ өгч байгаа санагдлаа.

Тэр намайг сэрснийг мэдээд, үг дуугаралгүй харц солилцов.

Түүн рүү харцаа буруулалгүй хэрэг байгаагаа мэдэгдэхэд, тэр

коридорт хүлээж байя гэдгийг илэрхийлж хуруугаараа заав. Тэгээд

араас нь гартал тэр…Хирата түгшсэн байдалтай хүлээж байлаа.

“Сэрээчхэв үү? Эсвэл сэрүүн байсан уу?”

“Сүүлийнх нь. Шөнө дөлөөр чамайг гарах болов уу гэж бодож

байсан юм.”

“Яагаад тэгж бодсон гэж? Би өнөө шөнө анх удаа гарах гэж байна.”

Мэхлэх нь дэмий гэж үзэж, би шударгаар хариулахаар шийдлээ.

“Каруйзава чамайг дуудсан юм биш үү?”

Энэ үгээр Хирата ойлгосон харагдаж байна. Аргагүй л чадварлаг

залуу.

“Чамд мэдэж байгаа зүйл байгаа хэрэг үү?”

“Түүнтэй нэг багт байдаг болохоор. Чамд хэр ихийг хэлснийг

мэдэхгүй ч, нөхцөл байдлыг ерөнхийд нь мэдэж байгаа.”

Тэгтэл Хирата намайг цааш ярихыг хүлээж байгаа харагдав. Яахав,

саяны зүйлийг хэлсэн ч шөнө дунд түүний араас гарах шалтгаан

болохгүй нь мэдээж.

“Чи надаас Хорикита болон ангийн хооронд гүүр болж өгөхийг

хүссэн? Үүнд найдвар байж болох юм шиг байна.”

“Ойлгомжтой. Тэгэхээр чи Хорикита-саны үгийг дамжуулахаар

миний араас гарч ирээ юу, Аяанокожи-күн?”

Хурдан ойлголттой нь намайг баярлуулж байна. Түүнд нэг

бүрчлэн тайлбарлах хэрэг гарахгүй.

“Би түүнд Каруйзавагийн хэргийг оролцуулаад, Туулай багт болж

байгаа бүх зүйлийг мэдээлэлж байгаа. Тэгсэн, тэр Каруйзавагийн

Tsundoku LN Project


талаар сонссоныхоо дараа, чамайг харж байхыг надад даалгасан.

Чамайг дага гэсэн ч, би та хоёрыг холбох гүүр болохыг хүсэж байгаа

болохоор араас чинь гэтэхээ болихоор шийдэж, үүнийг боломж гэж

үзэн чамд хэлж байна.”

“Тэр юу мэдэхийг хүсэж байна гэж хэлсэн?”

“Чиний мэдэж байгаа Каруйзавагийн талаарх бүх зүйлийг. Тэгээд

бас, та хоёрын яриаг.”

Туулай багийн дотоод байдлыг мэдэхгүй түүний хувьд яагаад

Каруйзавагийн мэдээлэл хэрэг болж байгааг ойлгохгүй биз. Гэсэн

хэдий ч, тэр нь ямарваа нэгэн нөлөөг үзүүлнэ гэдгийг ойлгож байх

ёстой.

“Хэр ихийг хэлж чадахаа мэдэхгүй л байна. Надад Каруйзава-санг

гэсэн сэтгэл байгаа.”

Үүнийг хэлээд, Сэтгэл нь амарсан шинжтэй Хирата цааш алхаж

эхлэв. Гэнэтийн санал болон хүсэлтэд цочирдсон шинж огт алга.

Хөлийн чимээ бараг гардаггүй, цагаас болоод санаа зовж

болгоомжтой гишгэнэ.

Хэдийгээр хоёр цаг орондоо хэвтсэн ч, миний үс арзаагаагүй байна.

Би төдийлөн үсэндээ анхаарал тавьдаггүй ч гэсэн бусад хүмүүстэй

хамт байхдаа үүнд санаа тавих хэрэгтэй гэдгийг мэднэ. Өөртөө

зориулж бус харин бусад хүмүүс намайг хараад таагүй сэтгэгдэлтэй

байхыг хүсдэггүй.

“Аяанокожи-күн, бусад хүмүүст яриад явах хүн биш гэдгийг мэдэж

байгаа ч, одоо хэлэх гэж байгаа түүх үнэхээр сэтгэл эмзэглүүлэм түүх.

Мөн, Каруйзава-сан ярихаас татгалзаад өрөө рүүгээ буцаж магадгүй.

Үүнийг эхлээд ойлгоорой.”

Би яриаг нь чагнах арга байгаа ч, Хиратад таалагдахгүй байлгүй.

Каруйзава хэнд ч сонсгохыг хүсэхгүйдээ энэ шөнө дуудаж байгаа нь

ойлгомжтой тул тэр нууцаар сонсгохыг зөвшөөрөхгүй. Тэгэхээр одоо

түүнд үнэн шударгаар хариулах нь хамгийн аюулгүй.

Уулзахаар тохирсон газар нь B2 давхрын амралтын өрөөний

ойролцоох хүнсний машины дэргэд. Хөлөг онгоцны, урт коридорын

төвд байрладаг тул энэ газрын олоход амархан хэдий ч, хэн нэгэн

ойртоход үргэлж харагддаг. Тиймээс нууцаар чагнахад хэцүү байх

болно.

Каруйзава түрүүлж ирээд хүлээж байгаа бололтой, бэлтгэлийн

хувцастай буйдан дээр сууж байна. Каруйзава мөрөө эргүүлэн

Хиратаг олж хараад, баярын инээмсэглэл тодруулсан ч, намайг хамт

Tsundoku LN Project


явж байгааг анзаарч, тэр баяр баясал нь уур хилэнгээр солигдов.

Шууд л босоод над руу хашхичиж эхэллээ.

“Чи яагаад хамт явж байгаа юм, Аяанокожи-күн!?”

“Би түүнийг хамт явахыг гуйсан юм.”

“Хирата-күн, чи юу? Яагаад? Хоёулханаа ярилцъя гэж байхад.”

“Мэдэж байна аа. Гэхдээ Каруйзава-сан, чиний утсаар хэлсэн үг

санааг минь зовоогоод, байдлыг мэддэг бололтой байхаар нь

Аяанокожи-күнийг хамт ирсэн нь дээр гэж бодсон юм. Дураараа зүйл

хийсэнд уучлаарай.”

Каруйзава бүрэн дургүйцсэн харагдаж байгаа ч, Хиратагийн өмнө

шуудхан хэлчхэж чадахгүй бололтой.

“Гэхдээ…хоёулхнаа ярилцахыг хүсэж байна шүү дээ.”

“Шаардлагатай гэвэл мэдээж. Гэвч утсаар хэлсэн зүйлийг чинь авч

үзвэл хоёулаа хоорондоо шийдэхээр зүйл биш шүү дээ.”

Энэ Каруйзава болон Манабэгээр удирдуулсан C ангийн охидын

хоорондох асуудал ч, Каруйзава түүнд хэрхэн ойлгуулсан бол? Зөвхөн

стрессээ тайлах гэж дуудсан бол хоёулхнаа уулзмаар байна гэж

хэлэхгүй байсан байлгүй. Энд гадны хүн байгаад Каруйзава дургүй

байсан тул яриа эхлэхгүй нь.

Тэвчээр алдарсан болохоор уу, эсвэл дуугүй байгаад байх нь

утгагүй гэж үзсэн үү, Хирата хоорондын дуудлагын талаар ярьж

эхэллээ.

“Чи надад C ангийн ангийн Манабэ-саны бүлэгтэй зодолдсон гэж

хэлсэн. Энэ үнэн үү?”

Каруйзава хариулах гэж амаа үл ялиг нээсэн ч, миний байгаагаас

сэрэмжилж юу ч дуугарсангүй. Хирата дахин нэг нам гүм байдлыг

эвдлээ.

“Аяанокожи-күн, чамд тэр зодооны талаар мэдэх зүйл байна уу?”

“Бага зэрэг л.”

Яриа өрнөх шинжгүй байгаа болохоор Хирата байгаа сольж, надаас

асуулт асууж эхлэв. Каруйзава дургүй байгаа бололтой ч,

чимээгүйхэн сонсож байлаа.

“Каруйзава-саны хэлснээр бол, тэд худал гүжирдэж байгаа

санагдсан. Тэгээд хүнгүй газар дагуулж ирээд, хүчирхийлэл

хэрэглэхийг оролдох гэж байсан гэсэн.”

“Тийм ээ, бүгд үнэн. Би өөрөө харсан. Юкимура ч бас байсан.”

“Тийм үү.”

Tsundoku LN Project


Хирата хэсэг зуур бодолд автан нүдээ анилаа. Ийм тохиолдолд тэр

хэрхэн дүгнэлт хийх бол доо. Тэднийг дуудаж ирүүлээд зэмлэл

хүртээх үү? Эсвэл магадгүй энэ тухай сургуульд мэдэгдэх үү?

“Хэрэв Манабэ тэр хэд хүч хэрэглэсэн бол, бид зүгээр сууж

болохгүй. Би хүчирхийллийг тэвчихгүй.”

Ийм шударга ёсоор бялхсан үгийг сонссон Каруйзавагаас

хоромхон зуур инээмсэглэлийг олж харлаа. Гэсэн хэдий ч, намайг

харж байгааг анзаарангуутаа нөгөө жигшсэн царай руугаа буцав.

“Каруйзава-сан, нэг талын илт давуу хүчирхийллээс айж, тэвчих

аргагүй болсон. Энэ зөв үү?”

“Үгүй.”

Каруйзава шуудхан хэлээд, өөр юу ч дуугаралгүй над руу хялайв.

Тэгсэн ч гэсэн, худлаа хэлж чадахгүй тул харсан үзсэнээ үнэнээр

өчлөө. Өмнө нь Каруйзава Рика гэх охинтой асуудалтай байсан.

Манабэ болон түүний найзууд түүнээс уучлалт гуйхыг хүссэн.

Үнэндээ Каруйзава эхэлж хүч хэрэглэхийг оролдсон. Хирата

Каруйзавагийн өөрт нь ярьсан үлгэрийн түүхийг засах гэж хэд хэдэн

удаа толгой дохив.

“Тийм байж. Тэгээд л надад тийм зүйл хэлсэн байх нь.”

“Тийм зүйл гэдэг нь?”

“Каруйзава-сан надаар Манабэ-сан болон найзуудаас нь өшөө

авхуулах хүсэлтэй байгаагаа хэлсэн.”

Энэ ч бодсоноос аюултай үг байна даа. Нэг удаа заналхийлэлд

өртсөн түүнд нухуулахаасаа өмнө түрүүлээд нухчихмаар санагдаж

байгаа байлгүй. Тус үнэнийг Хирата задруулахад, Каруйзава энэ нам

гүм байдлыг эвдэв.

“Яагаад тэр талаар яриад байгаа юм?”

“Чи ийм хүн биш болохоор, Каруйзава-сан. Хүчирхийллээр шийдэх

нь чамд зохихгүй.”

“Найз охин чинь асуудалд орчхоод байна? Найз залуу нь юм бол

туслах нь мэдээж биз дээ.”

“Мэдээж тэгнэ. Гэхдээ нүдийг нүдээр хариулах зориг надад

байхгүй. Чи мэдэж байгаа биз дээ?”

Хоёр өөр дотоод хүний итгэл үнэмшил зөрчилдлөө.

“Хамтдаа арга олцгооё. Манабэ-сан болон найзуудтай нь хэрхэн

эвлэрэх талаар бодоцгооё.”

Tsundoku LN Project


“Боломжтой зүйл хэлээч? Тэд чинь яагаа ч үгүй байхад намайг

жигшиж, зэвүүцдэг хүмүүс. Ойлгооч дээ!”

“Яагаа ч үгүй байхад? Тэр бол чи эхлээд Морофүжи-сантай

муудалцсан болохоор биш үү, Каруйзава-сан?”

Морофүжи гэдэг нь Рикаг байх. Овгийг нь хүртэл мэдэж байна

гэдэг, биширмээр юм аа.

“Тэр бол… Яах ч аргагүй байсан болохоор! Шинохара-сан тэр хэд ч

байсан—”

“Шинохара байсан болохоор яах ч аргагүй байсан гэж үү? Юу гэсэн

үг вэ?” гэж би асуув.

“Чи амаа татаач!” гэж намайг дуугарахад шууд л хашхирлаа.

Түүний хоолой коридорын мухар хүртэл цуурайтаж байна.

“Гуйж байна. Туслаач дээ. Хирата-күн. Намайг хамгаална биз дээ?”

“Хамгаалалгүй л яахав. Гэхдээ би Манабэ-сан болон найзуудад нь

үндэслэлгүйгээр гэм хор учруулж бол чадахгүй. Хоорондоо хэл

амаараа учраа олохыг оролдъё.”

“Тэгээд яагаав, наадах чинь бүтэхгүй гээд байна! Бүтчих байсан

бол чамайг туслаач гэж гуйхгүй!”

Түүний хэлж байгаа нь утгагүй байж магадгүй ч, би түүний

мэдрэмжийг ойлгож байна. Одоо Каруйзавагийн байр суурь миний

төсөөлснөөс ч аюултай байдалд байна. Энэ хэрэг хүчирхийллээр

төгсөх болоход тэгтлээ гайхах зүйл алга. Сургуулийн дүрэм үргэлж

хэрэгждэггүй. Насанд хүрээгүй сурагч тамхи татах нь, дэлхийн аль ч

сургуулийн дүрэмд харш. Гэсэн хэдий ч, аль ч сургуульд байсан

нууцаар тамхи татдаг сурагчид олон байдаг. Хорвоогийн бүх зүйлийг

хууль, дүрмээр зохицуулах аргагүй. Дээрэлхэх нь мөн үүний нэг юм.

Хирата Каруйзавад санаа зовж байгаа боловч, Манабэ болон

найзуудад нь ч бас санаа зовж байгаа. Хирата бүхнийг энх тайван

замаар шийдвэрлэхийг хүсдэг. Энэ бол өөрт эрхэм хайрттайгаа

харьцах хандлага биш, байдаг л нэг найзтайгаа харьцаж байгаагаас

ялгаа алга.

“Шалтгаан нь юу ч байсан энэ хүсэлтийг чинь биелүүлж чадахгүй.

Чи бол надад эрхэм ангийн сурагчдын минь нэг, Каруйзава-сан. Чамд

асуудал тулгарвал, тус болж, хамгаалах болно. Гэхдээ би үүнээс болж

бусдыг шархлуулж чадахгүй, хэдийгээр C ангийн сурагчид ч гэлээ.”

“Муу худалч! Намайг хамгаална гэсэн байж!”

Tsundoku LN Project


“Худал? Би анхнаасаа ийм талыг баримталж байсан,” гэж хэлээд

босч ирлээ. Тэгээд D ангийн сурагчдын хувьд цочирдуулам үнэнийг

дэлгэв.

“Чамд бүр анх хэлсэн байх аа? Бид бол жинхэнэ хосууд биш. Үерхэж

байгаа дүр эсгэх хамаагүй ч, ганц чиний төлөө бүхнээрээ дэнжин

тавина гэж яасан ч байхгүй.”

Хэн ч сэжиглэж байгаагүй тэдний харилцаа үнэндээ худал хуурмаг

байж.

“Айн!? Я-яагаад одоо энийг яриад байгаа юм!?” Мэдээж намайг

сонсож байгаад дургүйцэж байна.

Тэгээд би энэ нь Хиратагийн зорилго байсан гэж ойлгосон. Энэ

залуу Каруйзаваг ашиглан мэдээлэл гаргаж ирээд Хорикитад

үнэлэгдэхийг зорьж байна. Надад яг тэгж л санагдлаа.

“Тиймээс бидэнд одоо шинэ сонголт хэрэгтэй. Би чамд тусалмаар

байна.”

Гэхдээ тэр Каруйзаваг орхиогүй. Үнэнээсээ түүнд туслахыг хичээж

байна. Бухимдсан харагдах Каруйзава руу дөхөн очсон ч түүний

гоолиг, эмзэг мөрөнд хүрэхийг оролдсонгүй.

“Тэгэхээр…би хүч хэрэглэвэл болно гэж үү?”

“Тэгж хэлээгүй. Би бүх чадлаараа чамд тусална. Маргааш өглөө

тэдэнтэй уулзаад чамайг битгий зовоо гэж ярилцах бодолтой байна.

Чи дургүйцэх байх, гэхдээ чамайг уучлалт гуйх гэж байгаа гэж хэлж

болно.”

“Хүсэхгүй байна!” Каруйзава Хиратагаар тэднээс өөрийнхөө хариуг

авахуулахыг хүсэж байгаа. Үүнд ингэж ач холбогдол өгч байгаа нь

түүний жинхэнэ зан чанар—жинхэнэ төрхийг илтгэж байж болно.

Каруйзавад юу юунаас илүү эмээж байгаа ямар нэг зүйл байна.

“Тэгвэл надад тусалж чадах зүйл алга. Харамсалтай байна.”

Хирата тайван байна. Ийм үед ч тайван байна. Хэдийгээр

найдууштай боловч, ганц Хиратад найдаж амьдрах чадвартай

Каруйзавагийн хувьд энэ нь цаазын ялаас өөрцгүй юм.

“Аяанокожи-күн, чамд санаа байна уу?”

Мэдээлэл солилцохоос өөр үүрэггүй намайг үүндээ оролцуулахыг

хичээж байна.

“Одоо болсон! Миний гуйлтыг сонсохгүй юм бол чи надад

хэрэггүй!” Каруйзава хашхираад, барьж байсан лаазтай ундаагаа

газар унагалаа. Доторх нь газар асгарч, коридорт чанга чимээ

цуурайтав.

Tsundoku LN Project


“Бидний харилцаа дууссан. Дууссан!”

Тэгээд Каруйзава ярьж, хэлэлцсэн зүйлгүй түрүүлээд явлаа.

Хирата өөрсдийн хуурамч харилцааг ил болгосноос илүү, өөрт нь

туслахгүй байгаад бухимдаж байгаа харагдав. Гүйгээд явах түүний

араас Хирата очих хандлага гаргасангүй. Энэ нь Хиратагийн хувьд,

тэр бол нэн тэргүүнд биш гэдгийг харуулж байна.

“Аяанокожи-күн. Надад чадах зүйл, бас чадахгүй зүйл гэж бий.

Тиймээс л чи одоо энд байна. Үүнийг ойлгоорой.”

Би Хиратаг ашиглан Каруйзавагийн тухай мэдээллийг олж авах

төлөвлөгөөтэй байсан. Гэсэн хэдий ч Хирата үүнийг далимдуулж,

намайг Каруйзавагийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглахыг оролдож

байна.

“Чи гүүр болно гэж хэлсэн ч, түүнээс илүү зүйл хүсэж байгаа биз

дээ? Нэлээн дураараа зүйл хийж байх чинь. Бүгдийнх нь холбоотон

болох уу?”

“Тийм ээ, үнэн. Би Каруйзава-саны холбоотон, бас чиний ч

холбоотон, Аяанокожи-күн. Гэхдээ, ойлгомжтой боловч нөхцөл

байдлаас шалтгаалж миний тэргүүлэх үүрэг солигдож болно. Чи

бусдын боддогоос хамаагүй чадвартай хүн.”

“Өндрөөр үнэлж байна.”

“Үнэхээр тийм гэж үү? Би бусдыг уншихдаа сайн шүү. Тиймээс

мэдэж байна.”

Энэ өөртөө итгэлтэй байдлын талаар илүү ихийг мэдмээр байгаа ч,

эхлээд одоо тулгараад байгаа асуудал руу шилжье.

“Каруйзава та хоёрын харилцааг лавлан асууя? Яах аргагүй дүр

эсгэж байжээ.”

“Чиний хэлж байгаагаас, Аянакожи-күн, анзаарсан байсан гэж үү?”

“Каруйзава та хоёр үерхээд дөрвөн сар өнгөрлөө. Гэвч та хоёрын

харилцаанд огт дэвшил гараагүй. Мэдээж, аль аль нь ариун нандин

харилцааг хадгалж байгаа талыг бодож үзэж болох ч, чи үргэлж

түүнээс зайгаа барьдаг. Овгоор нь дууддагаас эхлүүлээд.”

Биеэрээ хол байсан ч, сэтгэлээрээ ойр байвал өдийд нэгнийгээ

илүү дотноор дуудаж эхлэх үе болсон. Гэсэн хэдий ч, Хирата

Каруйзава хоёрын харилцаа сайн муу аль ч талаараа анх байсан тэр

хэвээрээ байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд романтик харилцаа

байгаа бол, огтхон ч өөрчлөлт гарахгүй байна гэдэг ер бусын хэрэг

юм.

Tsundoku LN Project


“Чиний зөв. Бид үерхээгүй. Шаардлагатай гэж үзсэн болохоор

болздог байсан. Энэ зөрчилдөөнийг ойлгох уу?”

Үерхэж байгаагүй хэр нь болзох шаардлага байсан. Энэ харилцаа

нь аль алинд нь ашигтай байсан гэсэн үг. Тэгвэл болзохын ач тус юу

вэ? Хэн нь санал тавьж, хэн нь зөвшөөрсөн бэ? Ойлгомжтой биз,

Каруйзава асуухад Хирата зөвшөөрсөн. Үүнийг өдийг хүртэл хийсэн

түүний үйлдлүүдээр тайлбарлаж болно.

“Элсэлтээс хойш гурван долоо хоногийн дараагаар цуурхал гарч

эхэлсэн. Тэр үеэс Каруйзавагийн нэр хүнд огцом өссөн.”

Баг дотор ч үүнтэй төстэй үзэгдэл гарч байгаа. Мачидатай нэрээ

холбосноор, Каруйзава ердийнхөөсөө түрэмгий аашилж эхэлсэн

бөгөөд түүний нөлөө нэмэгдсээр байсан. Каруйзава шиг шимэгчийн

хувьд, Хирата түүний нэр хүндийг цогцлоож өгөх шим тэжээлтэй бие

махбод нь юм.

“Чи Каруйзавагийн найз залуугийн дүрд тоглож, түүний байр

суурийг бий болгоход тусалсан.”

Би үнэнд хүрсэн тул Хирата над руу инээмсэглэж байна. Энийг

үнэн гэж бодож байсан ч, яагаад ч авцалдахгүй зүйл байна. Хирата ч

мөн тийм биш гэж байгаа харагдлаа. Кастын системийн орой дээр

зогсох гэж Хирата, Мачидаг ашиглаж байна гэж үү? Тийм биш, ганц

үүгээр тайлбарлахад хангалтгүй юм.

Ангийг базаж чадах байр суурь шаардахад нь Хирата шууд л

хүлээн авна гэж үү. Гуйлт байлаа ч, зөвшөөрөхөд хэтэрхий том хүсэлт.

Каруйзавагийн ааш араншин өдөр ирэх тусам гараас гарсаар,

заримдаа дарлагчаас ч илүү аашилдаг.

Үүнийг нь шүүмжилсэн зүйлгүй, харин ч дэмжиж байдаг нь яагаад

вэ? Каруйзава тэр хоёрыг ноёрхохын тулд ашиглаж байгаа гэж үү?

Эргэлзээтэй байна. Мачидаг багт өөрийн оролцоогоо харуулах гэж

ашиглаж байгаа юу гэвэл тийм гэж хариулах аргагүй. Тэр ихэнхдээ

ямар ч сонирхолгүй, дуугүй байдаг. Анхнаасаа Мачидагийн хэрэг огт

байгаагүй.

Тийм бол Мачидаг уургалах ямар хэрэг байсан гэж? Энд л би

Каруйзава Кэй гэх охиныг бүхэлд нь харсан мэт санагдлаа.

“Өөрийгөө хамгаалах гэж үү?” Бүх боломжуудыг авч үзэн,

үгүйсгэсний эцэст үлдсэн цорын ганц хариулт. Үүнд эргэлзээ байхгүй.

“Ойлгож чадаж байна гэж үү. Шуудхан хэлэхэд, чиний амнаас энэ

хариултыг сонсоод бие арзайж байна.”

“Хорикитагаас сонссон төдий. Тэр Каруйзавагийн та хоёртой

зууралдаж байгаа олон боломжийг бодож үзсэн.”

Tsundoku LN Project


Гэхдээ Хирата шууд л итгэчих амархан хүн биш.

“Аяанокожи-күн. Шударгаар хэлэхэд, чи муу амтай гэдгээс өөрөөр

таагүй сэтгэгдэл төрүүлдэг гэх юм уу этгээд хүн шиг санагддаг.

Муухай сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай.”

“Этгээд? Яагаад тэгж бодов?”

“Би чамайг хичээл орсноос хойш ажиглаж байна. Тэр үеийн

Аяанокожи-күн болон одоогийн Аяанокожи-күн хоёр өөр хүмүүс.

Ялгарч байгаа аура, ашиглаж байгаа үгс чинь гээд… Нэг хүн гэх

аргагүй.”

Хирата эргэн тойрныхоо хүмүүсийн ялимгүй өчүүхэн үйл хөдлөл,

зан араншин, асуудал бүрийг нэвт хардаг чадвар эзэмшдэг.

Өмнөхөөсөө өөрөөр бодож, хөдөлж байгаа намайг гайхах нь аргагүй.

“Хэлээ биз дээ. Хорикита надад зөвлөсөн. Би багийнхаа талаар

Хорикитад нэгд нэгэнгүй илтгэж, ердөө түүний заавраар хөдөлдөг.

Арал дээрх хэрэг ч ялгаагүй. Хорикита зөв дүгнэлт хийж D ангид

ялалтыг авчирсан. Үр дүнд нь өндөр ангийн оноо цуглуулж чадсан.

Тэгэхээр, энэ нь надад маш ашигтай. Тэр бусадтай харьцахдаа арай л

хэтэрхий муу гэдгийг мэднэ биз дээ? Тиймээс оронд нь намайг та

хоёрын тухай сонсоод ир гэж зарлигдсан.”

Хорикитатай их цагийг өнгөрөөж, хоорондоо ярилцдагийг мэддэг

Хирата миний үгийг сэжиглэхгүй.

“Хорикита-сан, Каруйзава-санд туслах нь манай ангийг дээш

мацахад хэрэгтэй гэж дүгнэсэн болов уу.”

“Тийм.”

“Гэхдээ Аяанокожи-күн, би чамайг ч бас гайхалтай гэж боддог. Чи

Икэ-күн Ямаүчи-күн хоёроос өөр.”

“Би тэр хоёроос ч дор.”

“Хэдийгээр Хорикита-саны тушаалаар хөдөлж байгаа ч гэсэн, яг

одоо надтай ярьж байгаа нь чи, Аяанокожи-күн. Дан ганц урьдчилан

бэлдсэн үгнүүдээр болчихгүй. Чиний ярианд тодорхой гаргалгаа

тусгагдсан санагдаж байна. Үүнийг ганц өдөрт л чадчих зүйл биш.”

“…”

Хирата төсөөлснөөс минь илүү ухаалаг юм. Бусдад туслах гэж

улайран, үе үе хяналтаа алддагийг нь эс тооцвол чадварын тал дээр

нь эргэлзэх зүйлгүй.

“Чи хэлчихсэн ч гэлээ, би Каруйзава-саныг хамгаалахын тулд

түүний найз залуугийн дүрд тоглосон. Тэр надаас авраач гэж хүссэн

Tsundoku LN Project


юм. Төсөөлөхөд бэрх байж магадгүй ч, Каруйзава-сан бага, дунд

сургууль гээд есөн жилийн турш аймшигтай дарлалыг амссан.”

“Сэжиглэж байгаа биш ч, үнэнээсээ хэлээд байна уу?”

Каруйзавагийн галзуу юм шиг чичирдэг нь өнгөрснөөс нь болсон

байжээ. Сэтгэл зүйн хүчтэй цочролтой байж магадгүй гэж таамаглаж

байсан ч, үгээр хэлүүлэхээр итгэхэд хэцүү юм.

“Мэдээж би түүнтэй энэ сургуульд танилцсан. Гэхдээ л би мэдэж

байна. Тэгж дээрэлхүүлсэн хүмүүсээс ялгардаг уур амьсгал, үнэр нь

өвөрмөц байдаг. Тиймээс би зөвшөөрч түүнтэй үерхсэн. Каруйзавасан

миний найз охины байранд байснаар өнгөрснөөсөө чөлөөлөгдсөн.

Би Каруйзава-саны одоогийн хандлагыг түүний жинхэнэ зан чанар

гэж бодохгүй байна. Зүгээр л тэгж аашлах гэж цөхрөлгүй хичээж

байгаа байх.”

Энэ түүний сэтгэл хөдлөлөө хянаж чаддаггүйн шалтгаан байлгүй.

Дээрэлхүүлдэг хүмүүсийн ихэнх нь Сакура шиг дуугардаггүй, сул

дорой зантай байдаг. Нөгөө талаар Каруйзава мэтийн зоргоороо

аашилдаг хүмүүс дээрэлхүүлэхээс илүү дээрэлхдэг байранд байх нь

олон.

Гэхдээ Каруйзавагийн зан чанар бий болгосон зүйл. Хуурамч төрх

гэсэн үг. Тиймээс л Хирата, Мачида мэтийн орчин тойрноо захирч

чаддаг хүмүүсийг урдаа барих хэрэг гарна. Тэгэж байж ширүүн зан

чанарыг цогцлооно.

“Гэхдээ, байз даа. Ерөнхийд нь ойлгож байгаа ч, чамд ямар ашиг

байгаа юм?” Бүгд л мэдэх ч, хайр дурлал бол залуу насны хамгийн

чухал, дурсамжтай мөчүүдийн нэг. Хирата охидын дунд нэр хүндтэй.

Цаг хугацаагаа Каруйзаватай зууралдаж өнгөрөөснөөр жинхэнэ хайр

сэтгэлээ олох боломжоо салхинд хийсгэнэ гэсэн үг.

“Ашиг уу? Каруйзава-сан дээрэлхүүлэхээ болино гэдэг. Ердөө л

тэр.”

Худал дүр эсгэлгүй, түүнд сайн ч биш хэр нь, үүнийг өөрийнхөө

төлөө гэж эргэлзэх ч үгүй хэллээ.

“Үүнийг шалтгаан гэхэд итгэж өгөхгүй нь үү?”

“Итгэхгүйдээ биш. Гэхдээ, илүү гүнзгий учир байгаа биз дээ?”

Хирата нөхдөө аврахын тулд бүхнээ зориулдаг. Манабэгийн бүлгийг

ч бас өөрийн нөхөд гэж үздэг. Түүний бусдад хэт санаа зовох

хандлагыг эмгэг гэж хэлэхэд буруудаад байхгүй.

Энэ хүртэл ярьсан юм чинь, өөрийнхөө тухай хэлэх нь зүйтэй гэж

санагдсан юм байлгүй. Тэр хүнсний машинаас хоёр лаазтай ундаа

аваад, нэгийг нь над руу сунгав. Би ч талархан хүлээн авлаа.

Tsundoku LN Project


“Би дунд сургуулийн хоёр дахь жил хүртлээ ангидаа нүдэнд

өртөөд байдаггүй сурагч байлаа.”

“Хирата, чи юу? Наадах чинь харин төсөөлөх аргагүй юм.”

Үргэлж бусдыг манлайлдаг залуугаас тийм дүр төрхийг олж харах

хэцүү юм.

“Онцгойроод байдаггүй ч, бүр үл үзэгдэгч байсан гэж хэлэхгүй ээ.

Найз нөхөд ч байсан. Зүгээр л хэвийн байсан. Тэгээд надад багаасаа

найзалсан Сүгимура-күн гээд найз байлаа. Бид бага ангийн зургаан

жил нэг ангид сурч, гэр ойр тул сургууль руугаа өдөр бүр хамт ирж,

явдаг байлаа.”

Хирата тэр үеэ санагалзан харцаар, өнгөрснөө дурсан ярилаа.

“Дунд сургуульд ороод өөр өөр анги болсон. Эхэндээ, байнга хамт

байдаг байсан ч, тэр тоо цөөрсөөр би зөвхөн шинэ ангийнхантайгаа

нийлдэг болсон. Байнга л болж байдаг түүх л дээ.”

Шинэ орчинд орсноор шинэ найз нөхөдтэй болох нь хэвийн

үзэгдэл. Жигтэй гэхээр зүйл юу ч алга.

“Гэхдээ байна аа, намайг шинэ найзуудтайгаа тоглож байхад,

Сүгимура-күн дээрэлхүүлдэг байсан.”

Хирата барьж байсан лаазтай ундаагаа сэтгэл хөдлөлтэйгээр

базахад, би түүх хаашаа эргэж байгааг ойлгов.

“Сүгимура-күн тусламжийн зурвасыг над руу байнга илгээдэг

байсан. Нүүр гэмтэж, хөхөрсөн байсан ч, би найзуудтайгаа зугаацахыг

илүүд үзэж, үнэнээсээ хайхарч байгаагүй. Сүгимура-күн угаасаа

түрэмгий, нударга зөрүүлчихдэг хүүхэд байсан болохоор тохиолдож

байгаа зүйлийг нь бодож үзээгүй. Хоёрдугаар жилдээ бид дахин

уулзахад Сүгимура-күний сүр сүлд мөхөж, цовоо сэргэлэн дүр төрх нь

бүрмөсөн алга болсон байсан. Цохиж зоддог нь ойлгомжтой.

Угаалгын өрөө ч оруулалгүй, хичээл дундуур ч дээрэлхдэг байсан. Тэр

нь дахин дахин давтагдсаар…”

“Чи тэрийг хараад…”

“Тийм ээ. Чи ч бас ойлгох байх. Би юу ч хийгээгүй, чадаагүй юм.

Тэдний дараагийн бай болоод, зугаатай амьдралаа бусниулахаас

айгаад, олон жил нөхөрлөсөн Сүгимура-күнийг хараагүй дүр эсгэсээр

байсан. Тэгэж байгаад залхаад болих байлгүй. Магадгүй Сүгимуракүн

хичээлдээ явахаа болиод, тэд ч дээрэлхэж чадахгүй болох

байлгүй. Эсвэл түүнд туслах өөр хэн нэгэн гарч ирэх байлгүй, гэж би

зөвхөн өөрийгөө л бодож байсан.”

“Тэгээд, Сүгимура гэдэг залуу яасан? Эцэст нь юу болсон?”

Tsundoku LN Project


“Тэр өдрийн дүр зураг одоо ч толгойд минь дүрэлзэж байна. Хөл

бөмбөгийн өглөөний бэлтгэлээ тараад сургууль руугаа буцаж очиход,

Сүгимура-күн хавдсан нүүртэй намайг хүлээж байсан. Үнэнийг

хэлэхэд надад эвгүй байсан. Багаасаа хамт тоглож өссөн найз минь

байтал, огт танихгүй хүн шиг санагдсан. Түүнтэй орооцолдвол, надад

ч бас адил зүйл тохиолдоно гэж бодогдсон. Сүгимура-күн миний тэр

адгийн сэтгэлийг мэдэрсэн байх. Юу ч хэлэлгүй, гэхдээ тусламж

хүссэн мэт… Тэр өдөр, хичээл дундуур цонхоороо үсэрчихсэн.”

“Үсэрсэн? Үхсэн гэсэн үг үү?”

“Тархи нь үхэжсэн гэсэн. Гэхдээ одоо ч, Сүгимура-күний эцэг эх нь

түүнийг босч ирнэ гэдэгт итгээд хүлээж байгаа. Одоо би амьд байгаа

юу, нас барчихсан уу, гэдгийг мэдэхгүй. Одоо ч хүртэл тэр үед болсон

бүхнийг заримдаа зүүд, хий төсөөлөл биш байгаа гэж боддог.

Хэтэрхий бодит бус байсан. Би Сүгимура-күнийг үсэрсний дараа нь л

өөрийн эрхэм найзаа өөрийн хувиа хичээсэн зангаас болж үхэл рүү

түлхсэн гэдгийг эцэст нь ухаарсан.”

Энэ үйл явдал Хирата Ёосүкэ гэдэг залууг төрөхөд хүргэсэн гэж үү.

“Үүгээр Сүгимура-күний аварна гэж бодоогүй. Гэхдээ ядаж

алдаагаа залруулмаар байна. Тэгэх ганц арга нь өөр бусад хүмүүсийг

аврах юм байна аа гэж бодсон.”

“Сэтгэлийг чинь ойлгож байгаа ч, хорвоо тийм энгийн биш биз

дээ? Энэ мөчид ч, хаа нэгтээ дээрэлхүүлснээс болж Сүгимура-күн шиг

амиа хорлохоор оролдож л байгаа. Чи тэр бүгдийг зогсоож чадахгүй.”

“Мэдээж тэрийг мэдэж байна. Би баатар биш. Тиймээс ядаж эргэн

тойрондоо байгаа хүмүүсийг тусламаар байна. Туслахгүй бол

болохгүй. Энэ миний нүглийн төлөөх шийтгэл.”

“Тэгвэл энэ удаагийн хэргийг яаж шийдэх юм? Чи огт хоорондоо

таарахгүй Каруйзава бас Манабэ хоёуланг нь аврахыг оролдож байна.

Гэхдээ энэ биелшгүй юм биш үү?”

“Зөрчилдөж байгааг мэдэж байна. Тиймээс одоо чи энд байгаа ч

байж магадгүй юм.”

Тийм байж. Хирата өөрийнхөө хэвийн бус талыг ойлгож байгаа

бололтой. Тэгэхээр хажуухан нь байгаа таньдаг хэн нэгнээс тусламж

хүсэхээс өөр аргагүй гэж үзэж байна уу.

“Энэ түүхийг би хэнд ч хэлнэ гэж бодож байсангүй. Хэнд ч

мэдэхгүй гэдэг нь миний энэ сургуулийг сонгосон шалтгаан байсан.”

Хирата ууж дуусгасан ундааныхаа лаазыг хогийн саванд хаяв.

“Энэ хэргийг Хорикита та хоёрт даатгаж болох уу?”.

Tsundoku LN Project


“Дундаас нь оролцохгүй гэж амлавал, Хорикита яаж ийгээд болгох

байх.”

“Тэгвэл би та хоёрт итгэж байна. Энэ нь миний үзэл бодолд ч

нийцнэ.”

Хиратагаас Каруйзавагийн хэрэгт оролцохгүй гэсэн аман өчиг

авсан нь сайн хэрэг. Үүнээс цааш магадгүй, Хирата асуудал тулгарах

бүртээ хүрч ирэх байлгүй. Нөгөөтээгүүр Хирата хүсэж байсан хамтын

ажиллагаагаа олж авч чадсан гэсэн үг. Энэ миний хүсээд байсан

томоохон хүчний нэг хэсэг нь. Тэр ч бас хангалттай төлөөс авсан гэж

бодож байгаа биз.

“Хирата. Танилын хүрээ олонтой чамаас хүсэх зүйл байна. Болох

уу?” Би дээр нь юм бичсэн цаасыг түүнд өгөв. Хирата уншчихаад,

дургүйцсэн царай гаргалгүй миний хүслийг хүлээн авлаа.

“Тэгээд бас, Аяанокожи-күн. Надад чамд хэлээгүй нэг зүйл бий. Би

D ангийн үлдсэн VIP-г хэн болохыг мэднэ.”

Tsundoku LN Project


Шалгалт завсарласан өдөр, би тодорхой зорилгоор хөдлөхөөр

шийдсэн байсан боловч гэнэт Сакура намайг дуудахад, түүний

сонсохоор болов.

“Үхэр багийн шалгалт өндөрлөсөн бололтой.”

“Тийм ээ…”

5

Би Сакурагийн хамтаар сургуулиас илгээсэн мэйлийг шалгалаа.

“Үхэр багийн шалгалт дууссан. Үхэр баг цаашид шалгалтад

оролцох шаардлагагүй. Бусад сурагчдад саад бололгүй цагийг

өнгөрүүлээрэй.”

“Үхэр багийн шалгалт дууссан. Үхэр баг цаашид шалгалтад

оролцох шаардлагагүй. Бусад сурагчдад саад бололгүй цагийг

өнгөрүүлээрэй.”

Бич багийн шалгалтыг дууссаныг мэдэгдсэн мэйлтэй яг ижил

байна. Сакура санаа зовсон харцаар над руу ширтэнэ.

“Магадгүй би шаардлагагүй зүйл хийчихсэн үү?”

“Энэ тийм биш ээ. Үхэр багийн хэн нэгэн нь сургууль руу VIP гэж

таамаглаж байгаа хүний нэрийг явуулсан тул ийм мэдэгдэл ирж

байгаа юм.”

Коэнжигийн догшролыг тусад нь авч үзвэл, энэ удаагийн урвалт

хоёр туйлтай. Баталгаа олоод урвасан, эсвэл яаруу дүгнэн урвасан.

“Сакура, чи VIP байсан уу? Эсвэл ангиас хэн нэгэн нь ч юм уу?”

Сакура толгойгоо сэгсрэн үгүйсгэв.

“Би VIP биш ээ. Харин Судо-күн тэр хоёрыг мэдэхгүй.”

Хоёр өдөр Үхэр багийн хэлэлцүүлэгт суусан ч, түүнд ямар ч

ойлголт байхгүй бололтой.

“Хэт их бодох нь сайн зүйл биш шүү. Би өөрөө ч багийнхаа VIP-г

хэн гэдгийг мэдэхгүй байна.”

“За. Баярлалаа, Аяанокожи-күн. Ингэж хэлсэнд баярлалаа.”

“A ангийнхны байдал хэр байсан? Цуу яриагаар огт хэлэлцүүлэгт

оролцохгүй байгаа гэсэн.”

“Тийм ээ, бусад багуудын адил. Огт юу ч дуугараагүй.”

Кацураги баг бүрт тун няхуур хандаж байгаа бололтой. Тийм бол

үүний түлхүүр C ангид байгаа юу. Гэсэн хэдий ч, үүнд эргэлзээ үлдэнэ.

Tsundoku LN Project


Рюүэн сургуулиас гаргасан даалгаврыг олох гэж хичээж байгаа. Гэсэн

хэдий ч, шалгалтын үйл явцын талаар ямар ч мэдэгдэл байхгүй тул

миний зөв үү, үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй.

Хэрэв алдах юм бол өөрийгөө дэлбэлж, асар том хохирол амсах

аюултай.

Үхэр багаас өөр шалгалт дууссанаас өөр мэдэгдэл ирээгүйгээс—

Рюүэн хараахад хариултыг олоогүй гэдгийн нотолгоо болно. Энэ үл

мэдэгдэх шалгалтын төгсгөлд олон сурагч төөрөлдөх байлгүй.

“Хэрэв ямар нэг юм болвол хэлээрэй. Хэзээ ч байсан ярилцаж

болно.”

“Баярлалаа, Аяанокожи-күн. Дараа уулзъя.”

Жижигхэн гараа эгдүүтэй даллаж байсан Сакурагаас салаад, би

доошоо буулаа. Энгийн хүн бараг зүглэдэггүй хөлгийн хамгийн доод

давхрыг зорив. Хэдийгээр орох нь хориотой байсан ч, түгжээтэй

байгаагүй. Хуваарилах самбар байрладаг бүс, зөвхөн шаардлага

гарсан үед ийшээ ирдэг тул тэр болгон хүн зүглээд байдаггүй.

Хэчнээн чангаар хашхирсан ч ирэх хүн байхгүй. Ердийн орох

замыг оруулаад ийшээ орох, гарах хоёрхон гарц бий. Нөгөө нэг нь

аваарын шат руу хүргэдэг хаалга тул ажилчид огт ашиглахгүй.

Хаалганы ойролцоох тоос шороог харахад, удаан хугацаанд хүн

ашиглаагүй нь харагдаж байна. Энэ нь нэг хаалгыг харуулдаж байхад

бүх зүйлийг хянах боломжтой гэсэн үг.

Үүнээс гадна гар утасны сүлжээ бараг барьдаггүй. Заримдаа нэг

орж ирдэг ч, чат зурвас илгээх тун хүндрэлтэй, дуудлага хийх

боломжгүй газар.

“Бүх зүйл хангагдлаа.”

Одоо үлдсэн нь, үйл явцад алдаа гарахгүй байна гэдэг л байна. Юун

түрүүнд, Хирататай холбоо барьж, Хиратагаар Каруйзаваг энэ газарт

дуудуулъя. Цагийн зүүг хойшлуулахыг хүсэж байна. Каруйзаваг энд

ирүүлэх гэсээр байтал цаг хиртээ болох байлгүй. Би холбоо барихаар

дээшээ гарлаа.

Өнгөрсөн шөнийн явдлаас, маш сэрэмжтэй байгаа гэж бодож

байгаа ч, Хирата хоёулхнаа ярилцмаар байна гэж дуудуулбал

Каруйзава татгалзаж чадахгүй. Уурандаа салах тухай ам нээсэн ч,

Хирататай харилцаагаа тасалбал асуудалд орох нь өөрөө. Манабэ

болон түүний найзуудын халдлагад өртсөн одоогийн нөхцөлд, үүнээс

хойш ч сургуулийн амьдралаа өнгөрөөхөд түүнд Хирата зайлшгүй

хэрэгцээтэй.

Tsundoku LN Project


Каруйзава-сантай үдийн 4:00 цагт уулзахаар тохирлоо. Одоохон

чам руу Манабэ-саны хаягийг явуулъя.

Энэ зурвас Хиратагаас ирсэн. Хүлээж байсанчлан, түүх зохиосны

ашиг тус гарч байна. Урамшуулалд нь Хирата Манабэтэй холбоо

барих хаягийг мэддэг байж таарсан. Мэддэггүй байсан бол надад

Күшидагаас асуух эрсдэл гарах байсан ч, энэ нь намайг аварлаа.

Гэхдээ, би үүнээс өөрөөр тусалж чадахгүй. Каруйзава-санг гомдоох

зүйл битгий хийгээрэй.

Энэ зурвас Хиратагаас ирэв. Хүлээж байсанчлан, түүх зохиосны

ашиг тус гарч байна. Урамшуулалд нь Хирата Манабэтэй холбоо

барих хаягийг мэддэг байж таарсан. Мэддэггүй байсан бол надад

Күшидагаас асуун эрсдэл гарах байсан ч, энэ нь намайг аварлаа.

Гэхдээ, би үүнээс өөрөөр тусалж чадахгүй. Каруйзава-санг гомдоох

зүйл битгий хийгээрэй.

Ийм зурвас араас нь ирэв.

“Гомдоох зүйл битгий хийгээрээ, гэж үү?” Намайг одоо юу хийх гэж

байгааг мэдвэл, Хирата галзууртлаа уурлаж мэдэх юм. Гэхдээ асуудал

гарахгүй байхад болно. Үүний тулд эвдэлж хаясан ч,

анзаарагдахааргүй эргүүлэн наахад хангалттай.

Хэдийгээр хэтрүүлсэн жишээ ч, аллага үйлдлээ ч гэсэн, аллагын

нотолгоо байхгүй бол аллага гэж үзэхгүй.

Өнөө өглөө бодсон зурвасаа гялс бичээд чатаар явууллаа.

Түр зав гаргаж болох уу?

Ийм гэм хоргүй үгс. Дүрмээр бол нэг утсанд ганц л чат

аппликейшний хаяг үүсгэх боломжтой. Гэсэн хэдий ч, үүнд ялимгүй

цоорхой бий. Үндсэн SNS хаягаа шинээр нээснээр, шинэ хаягтай болж

болно. Мэдээж ихэнх сурагчид хуурамч хаяг ашигладаггүй. Хаягаа

сольж ашиглах нь төвөгтэйгөөс гадна ашиг тус бараг байдаггүй.

Гэсэн хэдий ч, шинэ хаяг үүсгэснээр өөрийгөө далдалж гуравдагч

этгээдтэй холбогдож чадна. Одооноос мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Алдаа гаргалгүй үргэлжлүүлээд байвал болно. Танихгүй илгээгчийн

илгээсэн чатыг Манабэ тэр даруйд нь уншсан.

Хэн бэ?

Илгээгчийн тухайд ямар ч ойлголтгүй Манабэ, мэдээжийн асуулт

тавив.

Яг одоо хажууд чинь хүн байна уу?

Ганцаараа байна, гэхдээ чи хэн бэ?

Tsundoku LN Project


Энэ чатыг өөр хэнд ч бүү үзүүлээрэй. Өөрийнхөө төлөө.

Тэгээд чи хэн юм бэ?

Адилхан нэг хүнийг үзэн яддаг найз чинь гээд бодчих.

Манабэ тэр даруйд уншсан ч, утгыг нь ойлгоогүй юу, хариу өгтлөө

удав.

Хүн андуураад байгаа юм биш үү?

Андуураагүй ээ, Манабэ-сан. Таны үзэж чаддаггүй Каруйзава-саны

талаар холбоо барьж байна. Магадгүй тантай зөвлөлдөж болох байх

гэж бодсон юм.

Чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна. Над руу чат илгээхээ боль.

Хэт сэрэмжилснээс, дайсан гэж үзэж байгаа бололтой. Ойлгомжтой

хариу үйлдэл. Юун түрүүнд энэ үл ойлголцлыг арилгах хэрэгтэй.

Үнэндээ би түүнтэй нэг ангийн хүүхэд. Каруйзава-сантай үргэлж

таарамжгүй харьцаатай байдаг. Түүнээс хариугаа авахыг хүсээд

таныг туслаач ээ гэж гуйж байна. Түүнтэй адил D ангид сурдаг тул,

Каруйзава-санаас шууд хариугаа авахад хэцүү байна. Тиймээс таниас

гуйж байна.

Чиний юу хэлээд байгааг ойлгохгүй байна. Чамайг үл тоолоо.

Надаас сэрэмжилсэн ч, харьцахаа болихгүй байгаа нь, Каруйзава

түүний цусыг буцалгаж байгааг нотолж байна. Тэр өөрийн найз

Рикад тусалж, өшөөг нь авахыг хүсдэг. Манабэ хүчтэй арга хэмжээ авч

Каруйзаваг аваарын шат руу чирч аваачиж байснаас түүнийг үзэн

яддаг нь тодорхой.

Рика-чан одоо ч Каруйзава-санаас айж байгаа. Түүнд туслахыг

хүсэхгүй байна уу? Өшөөг нь авахыг хүсэж байгаа гэдэг, таны нүүрэн

дээрээс илт харагдаж байсан. Гэхдээ чадаагүй, тийм ээ? Каруйзавасан

өчигдрийн явдлаас болж маш болгоомжтой байгаа. Хирата-күн,

Мачида-күн нар барагтаа хажуугаас нь холддоггүй. Тэгээд бас үргэлж

бусад охидтой хамт байдаг болохоор ганцаараа байхгүй тийм биз.

Надад чиний тусламж хэрэггүй. Каруйзава-санг Рикатай

нүүрэлдүүлэхэд бүх үнэн гараад ирнэ.

Тийм амархан байх болов уу? Хэнэгчгүй худлаа хэлдэг тэр өөрөө

хүлээн зөвшөөрнө гэж бодож байна уу. Харин ч Рика-чан л хэцүү

байдалд орно. Харин ч Каруйзава-сан түүнд аймшигтай үгс хэлж

магадгүй. Үгүй ээ, зөвхөн ингээд дуусахгүй. Өширхсөндөө Рика-чаныг

цаашид дээрэлхэх байлгүй.

Надаар юу хийлгэхийг хүсээв? Арга байгаа гэж хэлэх гээ юу?

Tsundoku LN Project


Дараагийн удаа нүүр тулаад бүгдийг шийднэ гэсэн Манабэгийн

хүчтэй эрмэлзэл, чатаас нь харагдлаа.

Байгаа. Надтай хамтарвал ямар ч саад гарахгүй.

Яаж итгэх юм? Намайг урхидаж сургуулиас хөөлгөх гээ юу. Хуурамч

хаяг ашиглаж байгаа биз дээ.

Хэрэв би таныг зарах юм бол, Манабэ-сан, энэ чатыг багшид

үзүүлэхэд болно. Хаягийг зөвхөн сургуулиас өгсөн утсанд нээж болно.

Тиймээс Каруйзава-санаас өшөө авахыг ятгасан намайг барьж өгч

чадна. Тийм зүйл болбол би хамгийн их хариуцлага хүлээх бус уу?

Манабэ сайн ойлгож байгаа. Хэчнээн хуурамч хаягтай байсан

шалгуулбал шууд л эзэмшигч нь тогтоогдоно. Асуудал гарвал өшөө

авалтын цаад санаачлагч болох би хатуу шийтгэл амсана гэдэг

ойлгомжтой.

Яг одоо энэ чатыг сургуульд үзүүлбэл яах бол? Чи шууд дуусна.

Таныг ийм зүйл хийх хүн биш гэж бодож байна, Манабэ-сан.

Итгэлцэл гэдэг итгэл дээр тогтдог.

Хэлэх зүйлийг чинь ойлголоо. Ямартай ч чиний юу гэхийг сонсъё.

Үүний дараа иймэрхүү чатууд хэдэн минутын турш үргэлжилсэн.

Хэр зэрэг Каруйзаваг үзэн яддагаа. Өшөө авахыг хүссэн ч, чадахгүй

байх дорой байр байдлыг. Манабэ болон найз нөхөд нь Каруйзаватай

маргаж байхыг санамсаргүй сонсчхоод холбоо барихыг оролдож

байгаагаа. Хохирогчийн дүрд тоглосон.

Газардсаны дараа Каруйзаватай холбоо тогтоох нь хэцүү.

Сургууль, дотуур байр, хувийн орон сууц гээд хаа сайгүй хяналтын

камер суурилуулсан тул анзаарагдах магадлалтай. Ганц боломж нь

хаашаа ч оргон зайлах аргагүй энэ хөлөг. Түүнд энэ хөлөг онгоц дээр

байхдаа л өшөө авах боломжтой гэдгийг ухааруулна. Түүний уур

хилэнг бага багаар дэврээнэ.

Тэгээд чи юу хийж чадах юм?

Намайг ойлгосон Манабэ, эцэст нь төлөвлөгөөндөө орлоо.

Би Каруйзава-санг дуудаж авчирна. Тэгээд дараа нь та нар юу

хүссэнээ хий.

Ийм чат бичиж, хөлгийн хамгийн доод давхрын зургийг илгээв.

Сүлжээ барьдаггүй болохоор тусламж дуудаж чадахгүй. Хэн ч энд

ирэхгүй.

Ойлгомжтой. Танай ангийн хүүхэд болохоор чи Каруйзава-санг

дуудаж ирүүлж чадна гэж үү?

Tsundoku LN Project


Миний төлөвлөгөөг дагах эсэхээ шийдэхийг хүсэж байна. Тэгээд ч,

дуудуулж авчирсныхаа дараа өшөө авах эсэхээ шийдэж болно. Тийм

байхад асуудалгүй биз дээ?

Түүнийг уншсаныг баталснаас хойш хамгийн удаан хугацаанд

хариу аваагүй тохиолдол байв. Гэсэн ч, хариу ирсэн чатыг хараад, би

амжилтад хүрсэн гэдгээ мэдсэн. Хэрэв чатаар уриалах нь амжилтгүй

болсон бол надад өөр хэрэгжүүлэх төлөвлөгөө байсан ч гэлээ.

Хэдийгээр аюултай боловч Манабэтэй өөртэй нь харьцах арга.

Каруйзаваг аваарын шатан дээр заналхийлж байгаа зургийг үзүүлж

түүнийг сүрдүүлнэ. Гэхдээ хэтэрхий эрсдэлтэй. Би өөрийнхөө талаар

аль болох хүчтэй сэтгэгдэл үлдээхээс зайлсхийхийг хүсэж байна.

“Харин одоо Манабэ тэр хэдийн чадварыг харах л үлдэх шив.”

Tsundoku LN Project


Заримдаа хүнгэнэсэн дуу чимээ харанхуй давхарт цуурайтдаг.

Усан онгоц чигээ өөрчилж байна уу, эсвэл ямар нэг зүйл усан

онгоцтой мөргөлдсөн үү гэдгийг тодорхой мэдэхгүй. Зөвхөн

хөдөлгүүрийн дуу дуулддаг энэ газар нэг охин ирэв.

“Юу болоод байна аа? Огт сүлжээ барихгүй байна…”

6

Тохирсон цаг болоход арван минут дутуу байна. Магадгүй

Хирататай уулзахын өмнө сэтгэлээ тайвшруулахыг хүссэн байх. Гар

утсаа ашиглаж чадахгүйгээ мэдээд, Каруйзава утсаа халааслаад хана

налан уйтгарлан зогсоно. Нүдээ анин, амаа ялимгүй хөдөлгөн ямар

нэг юм бувтнав.

Энд огтхон ч сонсогдохгүй байна. Ингэж өөрөө өөртэйгөө

ярилцсаны эцэст ямар шийдэлд хүрсэн бол? Харамсалтай нь, Хирата

үүнийг нь сонсож чадахгүй. Дөрвөн цаг дөхөх үед, энэ давхрын цорын

ганц хаалга чанга дуугаар онгойв. Орж ирсэн нь Манабэ тэргүүтэй C

ангийн гурван охид. Байз…араас нь дахиад нэг ирж байна.

Сакураг санагдуулам номхон охин шиг санагдлаа. Магадгүй энэ

Рика байх.

“Битгий ай,” гэж Манабэ түүнд хэлээд алхацгаана. Тэгээд

Каруйзаваг олж харав. Мэдээж, Каруйзава ч бас тэднийг анзаарлаа.

“Т-та нар энд юу хийж байгаа юм!?”

Төсөөлөөгүй нөхдүүд ирэхэд Каруйзава сандран асуув.

Түүгээр ч тогтохгүй хөлөг онгоцны нарийхан хонгилоор зугтах

аргагүй.

“Чамайг ийшээ орохыг хараад дагаад ирлээ. Яг цагаа олсон хэрэг,

чамд танилцуулъя. Энэ охин Рика. Санаж байгаа биз дээ, Каруйзавасан?”

Манабэ ард нь нуугдсан Рикаг урагш татаад, Каруйзаватай нүүр

тулгав. Каруйзавагийн нүд далдичиж мэдэхгүй царайлсан ч, санаж

байсан нь илт байв.

“Хөөе, Рика. Эртээд чамайг Каруйзава-сан түлхсэн байх аа?”

“Тийм ээ, тэр…”

Тодорхой хариулт аваад Манабэ баяртай нь аргагүй мишээв.

Каруйзава нөгөөтээгүүр энэ хүнд нөхцөл байдалд айж тэвдэж эхэлсэн

харагдана. Харин би одоо тохиолдох эмгэнэлт явдлын гэрч болоход л

Tsundoku LN Project


хангалттай. Хэдий Каруйзава таамагласнаас илүү хохирсон ч, надад

дундаас нь оролцож болиулах бодол өчүүхэн төдий ч алга байна.

“Рикагаас уучлалт гуй.”

“Юу? Хэн уучлалт гуйна гэж? Би буруу зүйл юу ч хийгээгүй.”

“Ийм байдалд ч хүчтэй царайлж байна уу? Гэхдээ би чамайг

тодорхой хэмжээнд ойлгож байна.”

“Юуг ойлгоно гэж?”

“Жигтэй айдастай хандлагыг чинь. Каруйзава-сан, чи арай

дээрэлхүүлдэг хүүхэд байсан юм биш биз?”

“—!?”

Нуух гэж хичээж ирсэн өнгөрснөө огт танихгүй хүнээр хэлүүллээ.

“Тээр, миний зөв байна, тийм ээ? Мэдсэн юм аа. Анхнаасаа л тэгж

санагддаг байсан юм.”

“Ү-үгүй!”

Тун муу үгүйсгэл байна. Гэхдээ, хэдий тэр чадварлаг жүжигчин

байсан ч, тэр нь тус болохгүй. Манабэ бол маш ажигч, гярхай хүн биш.

Харин надаас сонссон зүйлээ л хэлж байгаа нь тэр. Каруйзава

багаасаа аймшигтайгаар дээрэлхүүлдэг байсан. Үүнээс болж хүнд

цочролд орсон. Үүнийг мэддэг хүнд юу гэж хэлээд ямар ч нэмэргүй.

“Одоо өвдөг дээрээ сөхрөөд мөргөх юм бол уучилж болох юм.

Үүндээ сайн биз дээ? Өвдөг дээрээ сөхрөн, өршөөл эрэхдээ?”

“Ч-чадахгүй! Би тэгж байгаагүй!”

Каруйзава зугтахаар хажуугаар нь өнгөрөхийг оролдсон боловч,

Манабэ үснээс нь зулгааж хана руу хүчтэй чулуудав. Миний өшөө

авалтын тайзыг нь засч, бүх боломжийг нь бүрдүүлж өгсний ачаар

Манабэ өөрийгөө хянах боломжгүй болжээ.

Бидний хийсэн тохиролцоо түүнийг Каруйзаватай “уулзуулна”

гэдэг л байсан. Тэр хүч хэрэглэх эсэхдээ эргэлзэж байсан байх. Гэсэн

хэдий ч, Каруйзава ганцаараа байх боломж гарахад, хуримтлагдсан

бүх бухимдал нь ил гарч, зохих шанг өгөх тухай өөрийн мэдэлгүй

бодож эхлээ биз. Энэ л миний зорилго байсан.

Яг л 1960-аад оны үед хийгдсэн Милгрэмын туршилт гэж

нэрлэгддэг туршилт шиг байв. Эйхманы туршилт ч гэж нэрлэгддэг

тус туршилт нь хаалттай орчинд явагдсан. Туршилтад оролцогч

болох багшаар шилний нөгөө талд байх сурагчдад асуулт тавиулж,

буруу хариулах тоолонд тогонд цохиулж шийтгэн, тухай бүрт нь

хүчдэлийг ихэсгэхийг зааварлажээ.

Tsundoku LN Project


Тохируулга нь 450 ваттаас илүү, хүнийг үхэлд хүргэх хэмжээний

хүчдэл гаргах чадалтай байв. Харин хамгийн бага дээр тохируулбал

45 ватт буюу загатнаад өнгөрөхүйц байсан.

Тус туршилтын зорилго нь хүчдэлд цохиулах бүрт гаргах

сурагчийн зовж шаналж хашхирахыг багшид сонсгох байсан. Гэсэн

хэдий ч, туршилтад тусгасан сурагчийн бэхэлсэн хүчдэлд цохиулах

төхөөрөмж нь үнэндээ хуурамч байсан бөгөөд энэ тухай туршилтад

оролцогчдод мэдэгдээгүй. Сурагчид ердөө тогод цохиулсан дүр

үзүүлсэн байсан. Эхэндээ хүчдэлийн хэмжээ бага байсан тул тийм ч

хүчтэй хариу үйлдэл үзүүлээгүй боловч хүчдэл аажмаар нэмэгдэх

тусам сурагчийн тал улам бүр гаслантайгаар орилж, хашхирч эцэст

нь дуугүй болж байв.

Туршилтад оролцогч багш заналхийлэлд өртөөгүй. Шан

харамжийг нь өгөөд юу хүссэнээ хийж болно гэж л хэлсэн. Өөрөөр

хэлбэл нөгөө тал нь шаналж эхлэх даруйд зогсож болох байсан. Гэсэн

хэдий ч, оролцогчдын 66% орчим нь хүнийг үхэлд хүргэх хэмжээнд

хүртэл хүчдэлийг ихэсгэсэн байв. Энэ туршилтаар хэн ч болов нөхцөл

байдлаас хамаарч, харгис хэрцгийллийг гаргаж болохыг харуулсан

юм.

“Яая, яая! Өвдөж байна! Тавиачээ!”

Каруйзава үснээс нь зулгааж байгаад өвдөн гомдоллосон ч, Манабэ

тааламжтай нь аргагүй инээж байлаа. Хаалттай орчин гэдэг нь одоо

энэ хөлгийн хамгийн доод давхар байв. Туршилтад оролцогч нь

Манабэ, сурагч нь Каруйзава. Би Милгрэмийн туршилттай ойролцоо

үе шатыг амжилттай тавьлаа. Хэдийгээр энэ үе шатыг бүрэн гэж

хэлэхээргүй ч, энэ хоёрын байдлыг харгалзан үзэхэд, үр дүн нь адил

болж байна. Их зантай Каруйзавагийн шаналж байгаа нь үнэхээр

тааламжтай байгаа байлгүй.

“Агх!”

“Хөөх, Шихо. Саяны өвдөглөлт арай хэтрээгүй юу? Чи ширүүн юм

аа.”

Манабэ Каруйзавагийн гэдэс рүү өвдөглөв. Өшиглөж дасаагүй

Манабэгийн хөдөлгөөн болхи байсан тул, ноцтой асуудал болох

хэмжээнд байгаагүй байх ёстой. Гэсэн хэдий ч, Каруйзавагийн

шаналал Манабэгийн хувьд хамгийн том шагнал байсан.

Энэ нь түүнд тун гайхалтай санагдсан бололтой, холоос түгшин

ширтэх Рикад шивнэн хэлэв.

“Алив Рика. Чи ч бас оролдоод үз.”

“Ү-үгүй дээ. Би зүгээр.”

Tsundoku LN Project


“Бид чиний төлөө л ингэж байна? Алив л дээ, хэн ч харахгүй дээ.”

Рика өшөө авалт хүсээгүй ч, ийм бүрэг занг хаалттай орчин

өршөөхгүй. Чи ч бас бидний нэг биз дээ, гэж эхэлбэл татгалзахад

улам хэцүү болдог. Хэрэв уур хилэн нь өөр рүү нь чиглэвэл,

маргаашийн хохирогч нь өөрөө ч болж болно. Манабэтэй ижил

нүдтэй учирч болзошгүй гэдгийг үгүйсгэх аргагүй.

“З-за. Оролдоод үзье.”

Пап, гэсэн сулхан дуу гарав.

“И-ингэж үү?”

“Үгүй ээ, үгүй, ингэхээр чинь огтхон сайн биш. Чи илүү хүчтэй

цохих ёстой, яг ингэж.”

Тас! Чанга дуу цуурайттал Манабэ Каруйзавагийн хацар руу

алгадлаа. Каруйзава хацар нь хорсож шаналж байв. Рика Манабэгийн

зааврын дагуу цааш алгадахаа давтлаа. Алгадах тоолонд хүч нь улам

бүр нэмэгдэж байв.

“Б-би-битгий л дээ!”

“Хаха. Зугаатай юм аа! Хаха!”

Манабэгээс илүү, энэ нь харин Милгрэмийн туршигчид

тохиромжтой байж мэдэх санагдлаа.

“Гуйя, өршөөгөөч!”

Каруйзава өршөөл эрэв. Энэ царай нь тэсэхийн аргагүй

тааламжтай байсан байлгүй. Рикаг эхэндээ айж чичирч байсан гэж

хэн ч санахааргүй, хүчтэй цохиж, бүр өшиглөж эхлэв. Бүр

сонирхолтой нь, эхэндээ хацар гэх мэт нүдэнд тусах газар руу нь

цохиж байсан бол, улам бүр дүрэмт хувцас, үснийх нь доор гэх мэт

далд хэсгүүд рүү онилж байлаа.

Каруйзава айсандаа биеэ ороон сууж, нүүрэн дээр нь нулимс доош

урсана. Би чимээ гаргалгүй хөдлөв. Манабэ тэр хэдэд анзаарагдахгүй

хаалгыг онгойлголоо. Цаашид ч Манабэ тэр хэд бухимдлаа тайлсаар

байх болно. Юу хийх нь надад хамаагүй.

Нэг мөсөн бүрэн эвдэлсний дараагаар сэргээн босгох нь хялбар

байдаг. Удаанаар чимээгүйхэн хаалгаа эргүүлэн хаав. Хаалга

хаагдахтай зэрэгцэн Каруйзавагийн хашхираан сонсогдохоо больжээ.

Tsundoku LN Project


Би Манабэ болон түүний найзууд явсныг шалгаад өрөөнд орлоо.

Каруйзава хаалга онгойхыг сонссон байх ёстой ч, тэр явган суугаад

уйлсан хэвээр байна. Магадгүй хэт айдастаа автаад намайг орж

ирэхийг анзаарах ч сөхөөгүй байсан байлгүй. Энэ тэгээд өдөр бүр

анги дээр их зан гаргадаг, дээрэнгүй охидын толгойлогчийн байгаа

байдал уу?

Миний тэдэнд өгсөн зөвлөгөөний ачаар Каруйзавагийн дүрэмт

хувцас мөн биеийнх нь ил харагдах хэсэгт мэдэгдэхүйц ул мөр алга.

Хэрэв дүрэмт хувцсыг нь урж тастан, үсийг нь тайрч хаясан бол

далдлахад төвөгтэй байна. Дэлхийн хаана ч хүчирхийлэх явдал гарч

байдаг ч, энэ сургуулийн орчинд бол харьцангуй хэцүү.

Миний үнэхээр санаа зовж байгаа зүйл, их олон алгадуулснаас

хацар нь улайсан байна. Гэхдээ маргааш гэхэд ул мөр үлдэхээргүй

хэмжээнд өнгөрсөнд санаа минь амарлаа.

“Каруйзава.”

Түүнийг дуудахад, эцэст нь нэг намайг анзаарч, Каруйзава

толгойгоо өргөв.

“Ч-чи яа…гаад…”

Энд байх ёсгүй хүнд, яасан ч харуулахыг хүсэхгүй байдлаа

харуулсандаа тэвдэж байна.

Гэхдээ тэр даруй уйлахаа зогсоож, юу ч болоогүй дүр эсгэж

чадахгүй. Хэзээ нэгэн цагт уйлах нь зогсоно. Тэр цагт сэтгэл нь ч

тайвширна.

7

Түүнийг ганцааранг нь орхивол, миний тээсэн бүдэгхэн найдлага

талаар өнгөрнө. Ярих гэж оролдолгүй би ердөө дуугүй хүлээсээр

байлаа. Хэсэг хугацааны турш уйлж байсан Каруйзава, цаг хугацааны

эрхээр тайвширч эхлэв.

Харанхуй давчуу газар хоёулханаа байсаар байхад, хүмүүс

хоорондын зай ойртох нь хүний төрөлхийн чанар. Ердийн үед нэгнээ

үздэггүй хүмүүс байлаа ч, сэтгэл нь түрхэн хугацаанд ч болтугай бие

бие рүүгээ ойртдог.

“Жаахан тайвшрав уу?”

“Бага зэрэг.”

Tsundoku LN Project


Босох гэж оролдолгүй Каруйзава дүрэмт хувцасныхаа ханцуйгаар

нулимсаа арчлаа. Түүнд туслах гэж гараа сунгасан ч, миний гараас

барих гэж оролдсонгүй.

“Хирата-күн яасан?”

“Чамтай уулзахаар тохирсон бололтой байсан ч, багш дуудаад ирж

чадахааргүй болсон. Би түүнтэй хамт байсан болохоор оронд нь ирж

байна.”

Энэ тайлбар, эхний ээлжинд түүний олон эргэлзээнд хариулт

болох байлгүй. Надад яг одоо үнэнийг хэлэх шаардлага байхгүй.

Юуны өмнө, түүнийг тайтгаруулж, сэтгэлийн цоорхойг нь нөхөж өгье.

“Юунд уйлав?”

“Манабэ бас түүний бусад найзууд… Би тэднийг яагаад ч зүгээр

орхихгүй дээ.”

Дөнгөж сая өөрт нь тохиосон явдлыг эргэн санасан уу,

Каруйзавагийн бие нь чичирч эхлэв. Өөрийн арчаагүй төрхөө

харуулахгүй гэж хичээж байгаа бололтой ч, яс маханд нь шингэсэн

гүн цочрол тийм ч амар арилахгүй.

“Миний уйлж байсан талаар хэрхэвч ам алдаж болохгүй шүү. Хэн

нэгэн нь мэдэх юм бол би чамайг яасан ч өршөөхгүй гэж мэд.”

Каруйзавагийн сул тал нь сургуульд хохирогч болсон талаар

мэдэгдэхгүй байх. Хэрэв Манабэ болон түүний найзууд хүчирхийлэл

үйлдсэн гэдгийг мэдвэл, зайлшгүй учир шалтгааныг нь илрүүлэх гэж

оролдоно. Өөрийгөө өмгөөлөх гэж, тэр одоогийн байр сууриа алдахыг

зөвшөөрөхгүй. Тиймээс л Хиратаг ашиглан Манабэ, тэдний үйлдлийг

зогсоолгох гэж байсан юм чинь.

“Чи байна аа, Манабэ тэр хэдээс хариуг минь аваад өг. Чам шиг хүн

ч гэсэн, охидыг бол дийлнэ биз дээ.”

“Энэ чинь солиотой хүсэлт байна.”

“Манабэ тэр хэдээс айгаа юу? Эр юм байж…”

“Хариугаа авлаа гээд бүх зүйл дуусгавар болно. Тэгж амархан

өнгөрчих асуудал биш гэдгийг Судогийн хэргээс ойлгосон гэж бодож

байна? Нүдийг нүдээр хариулбал хэрэг явдал улам даамжирна.

Сургуулиас шалгалт хийж, хэргийг тодруулахыг оролдоно. Энэ чиний

хүсэхгүй байгаа зүйл биз дээ, Каруйзава?”

“Тэгвэл, намайг уйлаад хэвтэж бай гэж байна уу?”

Хариу хэлэх үг нь тодорхой байсан ч, бага зэрэг нам дуугаар байв.

Tsundoku LN Project


“Тэгээд ч… Тэд дахиад над дээр ирээд аймшигтай зүйлс хийх

болно,” гэж бувтнаад Каруйзава дахин үл ялиг чичирлээ.

Үнэхээр тэд дахин гар хүрэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тэгвэл

сургууль дээр нуугдах газрууд олж, цаашдын хугацааг оргодол шиг

өнгөрөөхөөс аргагүйд хүрнэ. Тэр үүнийг үүрд үргэлжлүүлж чадахгүй

нь дээр Каруйзавагийн ааш занд өөрчлөлт орсныг ангийнхан

анзаарах болно.

Энэ шалгалтаас болж Каруйзава буланд шахагдсан. Энэ хэргийг

зохицуулах гэж аргаа барж байгаа нь түүний тэвчээргүй байдлаас

харагдаж байна. Би үүнийг л зорьж байсан.

“Дахин хуучин шигээ болох хэцүү биз дээ. Яаж ийгээд гэсэн

сэтгэлийг чинь ойлгож байна.”

“Айн? Юу вэ, юу гэх гээд байгаа юм?”

Намайг энд гарч ирснээс болж Каруйзава хоёр мэдрэмжийг тээж

байгаа. Манабэ тэд нарт дээрэлхүүлснийг мэдэгснийг яахав гэхэд,

өөрийнхөө өнгөрснийг мэдэгдсэн биш байгаа. Хэрэв үгүй бол, яасан ч

мэдэгдэж болохгүй гэж.

“Яг л миний сая хэлсэнчлэн. Ашгүй нэг хаалттай сургууль руу

зугтаж, D ангийн толгой дээр суун захирч чадахаар болсон байтал.

Эцэст нь, юу ч өөрчлөгдөөгүй. Одоо ч тэр дээрэлхүүлдэг жаахан охин

хэвээр.”

“Х-хэн дээрэлхүүлдэг байсан гэж!?”

“Чамайг хэлж байна, Каруйзава.”

Би түүний гараас нь угз татаад хүчээр дээш нь босголоо.

“Хөөе, яаж байна аа!?”

Дараа нь хана руу хүчээр тулгаад, өөр рүүгээ харуулав.

“Дөнгөж сая чи Манабэд зодуулсан. Тэд чиний үснээс зулгааж,

хацар руу чинь алгадсан. Цээж, гэдэс, ташаа руу чинь өшиглөөгүй гэж

үү? Тиймээс хөөрхийлөлтэйгөөр өрөвдөлтэй нь аргагүй уйлж суусан

байх аа.”

“Юу—”

Хүсэхгүй байлаа ч, харц тулгарна. Өөр рүүгээ сорох мэт нэг

нэгнийхээ нүд рүү ширтэлцэв. Мэдээж энэ бол хайр дурлал биш.

Зөвхөн харанхуй.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Чи жаахан байхаасаа дээрэлхүүлдэг хүүхэд байсан. Бага ангидаа ч

дунд ангидаа ч дарлуулсаар ирсэн. Тэгээд л, энэ удаад дээрэлхүүлдэг

байр сууринд байхгүй гэж хатуу шийдсэн. Миний зөв тийм үү?”

“Х-Хирата-күнээс…сонсоо юу?”

“Хирата сайн, муу аль ч талаар хүн бүрийн тал. Тэр чамд тусалдаг

шигээ бусад хүмүүст ч мөн тусална. Хиратагийн найз охины суудалд

сууснаар чиний D анги дахь байр суурийг бататгасан ч, эцсийн эцэст

энэ удаагийнх шиг хэрэг дээр тэр хэрэг болохгүй. Тэр чам шиг

шимэгчид сайн бие болж чадахгүй гэж байна.”

Гэхдээ Каруйзава бусад хүмүүсийн боддогоос хамаагүй ухаалаг.

Хиратагийн төвийг сахисан байр суурийг ойлгодог учраас Туулай

багыг доош чирнэ гэж сүрдүүлэн өшөө авалтандаа ашиглах гэж

оролдоогүй. Тиймээс магадгүй анхандаа дуугүй байсан байх. Гэсэн

хэдий ч, өөрийнхөө байр суурийг үзүүлэх гэж хийсэн Рика гэх

охинтой үүсгэсэн асуудал нь хэргийг ийм дээрээ тулгасан.

“Чи юу вэ… Яагаад ингэж том яриад байгаа юм!?”

“Том гэсэн үү? Ойлгомжтой биш үү? Чи одоо өөрийгөө ямар

байдалд байгааг ойлгосон нь дээр. Одоо чиний өмнө хэн байна?

Хирата биш, би. Чиний өнгөрснийг чинь, Хирататай тогтоосон

хуурамч харилцааг чинь, Манабэ болон түүний найзуудад зодуулж,

чангаар уйлж байсныг чинь ч мэдчихсэн.”

Хэнд ч мэдэгдэхийг Каруйзава Кэйн далдлахыг хүссэн бүхнийг би

мэдчихсэн.

Энэ нь өөрөөр түүний амьдралыг шийдэх эрх миний гарт байгаа

гэсэн үг.

“Дахиж надтай дорд өнгөөр харьцвал үүнийг ил болгоно гэж

байна.”

Үүнийг хэр аймшигтай болохыг Каруйзава өөрөө хамгийн ихээр

ойлгож байх ёстой.

“Н-надаар даажигнах хэрэггүй! Өөрийгөө хэн гэж бодоов!?”

“Үнэнийг мэддэг хүн. Өөр илүү дутуу зүйл хэрэггүй. Хамгийн чухал

нь энэ, тийм биш гэж үү?”

Бараг шүргэлцэхээр зайд нүүрээ ойртууллаа. Каруйзава харц

буруулах үед, эрүүнээс нь бариад, хүчээр өөр рүүгээ харуулав.

Толгойгоо хажуу тийш болгохыг хүссэн ч, эр хүний хүчээр барьж

байхад хөдөлгөж чадахгүй.

“Над… надаар яалгах гээд байгаа юм!? Миний биеийг хүсээ юу?”

“Чиний бие үү? Тийм ч муу сонсогдохгүй байна шүү.”

Tsundoku LN Project


Хурууны үзүүрээрээ Каруйзавагийн гуяд хүрлээ. Ижилхэн хүн гэж

бодохын ч аргагүй зөөлөн мэдрэмж. Арьс нь үнэхээр гөлгөр бөгөөд

минийхтэй бол харьцуулах ч аргагүй юм.

“Битгий!”

Миний гараас мултрахыг оролдов. Үүнийг мэдрэхэд, би илүү

хүчтэйгээр эрүүнээс нь өргөж цэх харууллаа.

“Зугтах гэж оролдох хэрэггүй. Дахиж ингэвэл, бүгд сургуулийн

чихэнд хүрнэ шүү.”

Шидийн шившлэг шиг миний үг түүнийг саа өвчтэй хүн шиг

биеийг нь хөшөөж орхив.

“У…гххх…”

Уур хилэн, сандрал, айдас, цөхрөл. Аа, одоо Каруйзавагийн дотор

хэр их сөрөг сэтгэл хөдлөл холилдож байгаа бол? Өдийг хүртэл

сургууль дээр номой байдаг намайг гэнэт өөрчлөгдсөнд төөрөлдөж

байгаа.

“Салтаагаа дэлгэ.”

Ингэж тушаахад, Каруйзава нулимс дуслуулангаа бага багаар

алцайв. Одоо энд хүчирхийлүүлэх гэж байгаагаа ойлгож байгаа ч, бас

байр сууриа хадгалж үлдмээр байгаа. Дээрэлхүүлж байх шаналал нь

үүнээс дээр. Энэ бол түүний нотолгоо. Зориуд тэлээн дээрээ гараа

тавиад, хангинуулан чимээ гаргав. Тэглээ ч, Каруйзава зугтахыг

оролдсонгүй. Үүнийг хүлээн авахыг оролдож, хоосон харцаар өөдөөс

ширтэж байна.

Үүнд эргэлзэх хэрэг байхгүй. Каруйзава Кэй надад ашигтай

хэрэгсэл болж чадна. Надад түүний бие огт сонин биш. Ердөө айлгаж,

шаардлагатай тохиолдолд юу ч хийж чадна гэдгээ түүнд ухааруулах

хэрэгтэй байсан. Каруйзава үүнийг хангалттай ойлгоо байлгүй.

Өөрийн жинхэнэ төрхөө ил харуулах нь миний хувьд ч эрсдэл

байсан. Хэрэв Каруйзава сургуулиар тараана гэвэл, бидний байр

суурь бүрэн өөрчлөгдөнө. Гэхдээ энэ охин тэгж чадахгүй. Тэрээр

өөрийнхөө өнгөрснийг, байр сууриа алдахаас юу юунаас илүүтэйгээр

айдаг. Үүнийг нууцлахын тулд бол биеэ хүртэл өгсөн ч чадна гэдгээ

харуулж байна. Энэ нь түүний дотор ийм л жинг эзэлдэг

“Би зөвшөөрөхгүй. Чам мэтэд нь дээрэлхүүлж чадахгүй. Ердөө сул

талаас минь атгасан байж. Өөрийн хүслээ хангах гэсэн гаж донтны

өмнө лав бөхийхгүй!?” гэж Каруйзава хашхирлаа.

Зүрхнийх нь гүнээс гарах архираан мэт сонсогдлоо.

Tsundoku LN Project


“Хамаагүй ээ. Надад хүч хэрэглэж байгаа анхны тохиолдол биш

болохоор.”

Тэгээд жигтэйгээр инээд алдаж эхэллээ.

“Хэхэ. чи байна аа, мэдэх үү? Өөрийн хүчээр юу хийх аргагүй бодит

байдалтай тулгарах үед хүн юу хийдгийг?” Чичирж байгаа биеэ

тэврэн аваад, над руу сулхан инээмсэглэл тодруулсан тас харанхуй

нүдээр ширтэнэ.

“Эсэргүүцэл үзүүлэхээ болино. Аа, би золиос болох нь. Ердөө тийм

робот мэт хүйтэн бодол төрдөг. Уйлж хашхирлаа ч, эсэргүүцэл

үзүүллээ ч, хийж чадах юу ч байхгүй болохоор. Тиймээс юу ч

болоогүй юм шиг хүлээн авахаас өөр сонголтгүй болдог.”

Бодит байдлыг хүлээн зөвшөөрч Каруйзава хормойгоо сөхөөд,

дотуур хувцсандаа гараа тавилаа. Би эмзэг энхрий гараас нь барьж

аваад, хөлөг онгоцны дотор талын хана руу хүчтэй шахав.

“Юугаа хийгээд байгаа юм?”

“Юугаа? Хийж болох бүхнийг. Гутал дотор цаасны хадаас хийж,

ширээний шургуулга доор үхсэн амьтны бие хийнэ. Угаалгын өрөө

ороход бохир ус цацаж, дүрэмт хувцас дээр бузар эм гэж бичнэ. Үснээс

зулгааж, цохиж, өшиглөх нь мэдээжийн зүйл. Бодож болох бүх л

дарлал, доромжлолыг туулсан. Тоо томшгүй удаа. Сая хэлсэн зүйл

бол ердөө нэг хэсэг нь. Инээд хүргэхээр эелдэг зүйлс. Инээвэл яасан

юм? Дээрэлхүүлж байхдаа таарсан дорой амьтан гээд шоол л доо?”

Ийм зүйл туулсныхаа дараа ч хөл дээрээ босч иржээ. Дахин нэг

тэмцэхэд бэлэн байна. Түүний тэсвэр хатуужил нь дахин хөл дээр нь

босгож ахлах сургууль ороход нь түлхэц болсон байлгүй.

Гэхдээ…түүний ярьсан зүйлс бүгдийг тайлбарлахад хангалтгүй байна.

“Чиний амссан зовлон ингээд л болоо юу?”

“Айн?”

“Ердөө л сая ярьсан зүйл бүгд байсан гэж үү?”

Түүний сэтгэл зүрхийг няц дарсан ямар нэг зүйл байгаа санагдсан.

Энэ хэвийн бус айдсын цаана өөр шалтгаан байгаа гэж бодож байна.

“Юу нуугаад байгаа юм?”

“Ю-юу ч…”

Каруйзава хүзүү болон харцаа зүүн хавирга руугаа хальт ширтээд

хэлсэн ба үүнийг нь алдаагүй би дүрэмт хувцасных нь тэр хэсэгт

гараараа хүрлээ.

“Б-битгий!”

Tsundoku LN Project


Түүний энэ хашхираан зузаан төмрөөр дамжин коридорт

цуурайтав. Энэ хариу үйлдэлд нь итгэлтэй болсон би дүрэмт хувцсыг

нь дээшлүүллээ. Үзэсгэлэнт арьсанд нь зохихооргүй үзэшгүй сорви.

Хурц мэсээр үйлдсэн гэмээр гүн үлдсэн байна.

“Энэ үү? Чиний харанхуй?”

“У-угх!”

Энэ сорви хүүхдийн даажигналаар өнгөрөх зүйл байгаагүй. Амь

насанд нь халтай шарх байсан гэдгийг мэдэхэд хангалттай байсан.

Ийм өнгөрснийг тээж байхдаа ч, эргээд боссон гэж үү.

Сүүлийн хэдэн өдөр би Каруйзава Кэйг ойроос ажигласан. Энэ

өөрийгөө хамгаалахын тулд эргэн тойрны хүмүүсээ хүчээр хажуудаа

байлгаж, үзэн ядагдсан ч байр сууриа хадгалахыг хичээж байсан.

“Цөхрөлийн олон хэлбэр байдаг. Чиний туулсан бүхэн эргэлзээгүй

цөхрөл л байлгүй.”

Каруйзавагийн харанхуй нүд минийхтэй туллаа. Адил харанхуйг

тээдэг хүмүүс нэг нэгэндээ татагддаг. Тэгээд бие биеэ иддэг. Эцэст нь

илүү гүн харанхуй тээсэн нэгэн нь нөгөөгийнхөө харанхуйг залгина.

“Ч-чи хэн…юм бэ…”

Тэр өнгөрсөнд хүлэгдсэн байгаа бол түүнээс нь хүчээр татан

гаргахад болно. Гүнзгий ойртохгүй байлаа ч, миний амссан харанхуйг

арьсаараа мэдэрч чадах байлгүй.

Тийм ээ. Энэ хорвоод одоо ч Каруйзавагийн мэдэрч үзээгүй

харанхуй оршсоор байгаа.

“Би чамд ганц зүйлийг амлаж чадна. Одооноос чамайг хэнд ч

дээрэлхүүлэхгүй байлгах. Хирата, Мачида эд нараас хамаагүй

найдвартай.”

“Чи Манабэ тэр хэдийг болиулж чадна гэж хэлж байна уу?”

“Одоо чи миний үг хэр үнэн болохыг хангалттай ойлгосон. Салхи

үлээвэл, сулхан дүрэлзэх гал унтардаг. Гэвч том гал бүр илүү

дүрэлзэн асдаг. Салхи үлээж, бороо асгарсан ч унтрахааргүй гал

болно. Чи миний төлөө хөдөл. Би ч бас чиний төлөө хөдөлье.

Таалагдах таалагддаггүй гэдэг зүйлс хамаагүй. Ийм харилцаанд

асуудал болохгүй биз дээ?”

“Эхлээд чамайг зовлонгоос чинь ангижруулаад өгье,” гэдгийг

нэмж хэлээд би утсаа гаргаж ирлээ.

“Надад Манабэ бас түүний найзуудыг зогсоох арга байгаа.”

Tsundoku LN Project


Түүнд утсаа үзүүлэв. Дэлгэц дээр аваарын шатан дээр Каруйзаваг

зодож буй зураг байсан.

“Энэ—”

“Тэдэн рүү энэ зургийг илгээвэл, тэнэг алхам хийхгүй байлгүй.

Дараа нь чамайг дээрэлхэсэн гэдэг эвгүй цуу яриа тараахаас

сэргийлж болно.”

Тэд энэ удаагийн хэргээр хангалттай сэтгэлээ сэргээгээд авсан

байх ёстой. Шалтгаангүй хэрэг тариад Рюүэнд лай удвал

өөрсдийнхөө хоолойд хутга тулгахтай адил болно. Каруйзавагийн

эрүүнээс нь гараа аваад, сэтгэл хөдлөлгүй хоолойдоо зөөлөн аялгуу

нэмж өглөө.

“Би ердөө чамтай хамтрахыг хүсэж байна. Ирээдүйд надад

шаардлагатай туслах бол.”

“Юу? Туслах аа? Надаар юу хийлгэх гэж байгаа юм?”

“Энэ хэвээрээ байвал, тэнгэр хөмөрлөө ч D анги A анги руу дэвшиж

чадахгүй. Хувийн ур чадвар сайн нөхдүүд олон байдаг ч, эв түнжин

байхгүй өөр хоорондоо бутарсан анги. Гэхдээ, охидын толгой дээр

байдаг чиний тусламж байвал энэ байдал бага багаар өөрчлөгдөх

байлгүй.”

Хорикита шиг ганц дайчин тэмцэхээс илүү ашигтай.

“Чи, юу юм бэ…”

Энэ бүх хугацаанд намайг гэрлийн доорх өчүүхэн сүүдэр шиг

хардаг байсан болохоор одоогийн би аюултай харагдаж байгаа

байлгүй. Гэхдээ олон юм ярихгүй. Дуу цөөн байх тусам айдаст автаж,

өөдөөс сөргөлдөх зүйл гарахгүй.

“Хамтын ажиллагааны хамгийн түрүүнд, багийн хамтрагчийн

хувиар шалгалтаа давна.”

“Би юу хийвэл—”

“Чи чинь—биз дээ.”

Ийм байдалд гарч ирэхээргүй түлхүүр үгийг сонсоод, Каруйзава

өөрийн мэдэлгүй миний нүд рүү ширтлээ. Үнэн түүний сэтгэлийн

гүнд хүртэл цуурайтсан.

Каруйзава эргэлзсэн харц үзүүлэв. Гэхдээ энэ ердөө хариу үйлдэл.

Эцсийн эцэст шимэгч хэн нэгнийг ашиглахгүй л бол амьд байж

чадахгүй. Түүнд шинэ бие болох намайг сонгон цааш амьдрахаас өөр

сонголт байхгүй.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


Төгсгөл:

Тус тусын ялгаа

Шалгалтын сүүлчийн өдөр ирэв. Эзэнгүй арал дээрхээс ялгаатай

нь тансаг байдлаар хүрээлэгдсэн энэ хөлөг дээр цаг хугацаа хурдан

өнгөрсөн. Нэмж хэлэхэд өдөрт хоёр цагийн үнэ цэнэтэй хэлэлцүүлэг

явцгүй байсаар энэ хүрэв. Рюүэний нэгдсэн хүчин урагш давшсаар,

Кацураги бат бэх хана хэрэм барьж, B ангийн Ичиносэ Хонами үүний

эсрэг огт арга хэмжээ авалгүйгээр цаг өнгөрч байна.

“Вааа! Дахиад л ухахаар болчихлоо! Би Old Maid-д ийм муу байсан

юм уу?” Ичиносэ үлдсэн хөзрүүдээ дэлгээд, миний нүдэн дээр газар

унав.

Тав дахь удаагийн хэлэлцүүлэг байсан ч, Ичиносэ дахин хөзрөө л

санал болгосон. Би энэ үйлдлийнх нь эсрэг байсан боловч, A ангийг

хэн ч хэлэлцүүлэгт татан оруулж чадаагүйгээс болиулахыг

хичээсэнгүй. Зүгээр цаг өнгөрөхийг хүлээж сууснаас дээр гэж бодсон

цөөн хэдэн хүмүүс тоглоцгоосоор л байв.

Манабэ тэр хэдийн Каруйзавад хандах хандлагад сэтгэл зовниж

байсан ч, миний тэдэн рүү илгээсэн зураг ашиг тусаа өгсөн бололтой.

Одоогоор чимээгүй байна. Каруйзава үүнд нь итгэж ердийнхөөрөө

тоглож байв.

Аваарын шатны ойролцоо зураг хүлээн авсан Манабэг авч үзвэл,

Юкимура эсвэл намайг зурвас илгээсэн этгээд гэж сэрдэх магадлал

байгаа биз. Зургийг илгээхдээ ангийн чинь хүүхдээс авсан гэдгийг

нэмж тусгасан боловч тэнд байж таарсан этгээд хоёрын аль нэг нь

нууцаар зураг дарсан гэж харах нь ойлгомжтой. Эсвэл зураг явуулсан

хүнд ангийнх нь хүүхэд шоглоом болгон харуулсан уу, хүлээлгэж

өгсөн үү, гэж мөн л сэрдэж байгаа байлгүй.

Эцсийн эцэст, өөртөө итгэлтэй байж чадахгүй л бол Манабэ болон

түүний найзуудад миний эсрэг арга хэмжээ авч чадахгүй. Тэр зургийг

хэн дарсан бэ гэдгийг хайгаад ямар ч нэмэргүй.

“Би ингээд байж байх нь зүгээр гэж үү?” Миний хажууд суугаад

хөзөр рүү ширтэх Юкимура гутарсан харагдлаа.

“Баргар байх чинь, Юкимура-күн. Уур бухимдлаа тайлахаар

бидэнтэй цуг тоглооч? Дахья! Дахья гээд л,” гэж Ичиносэ хэлэв.

“Хэрэггүй. Хүсэл алга. Наадхаас чинь илүү ингээд шалгалтыг

дуусгах нь чамд зүгээр гэж үү, Ичиносэ-сан? Чамайг энэ багийн

жолоог атгаад хэлэлцээрт оруулна гэж бодож байсан.”

Tsundoku LN Project


Хөзөр хольж байсан Ичиносэгийн гар зогслоо.

“Хэтэрхий тохиромжтой шалтаг биш гэж үү, Юкимура-күн? Хэрэв

үнэхээр ялахыг хүсэж байгаа бол хэн нэгэнд найдах биш, өөрийн

хүчээр олж авах ёстой биш үү?”

“Тэрийг мэдэж байна. Мэдэж байна.”

Юкимура хариуцлагыг өөр дээрээ хүлээх чадваргүй гэдгээ мэдэж

байгаа. Мэдэж байсан ч, энэ яаж ч чадахгүй уур амьсгалыг

өөрчлөхийг хүссэн биз. Сургуулийн шилдэг сурагчдын нэг

Юкимурагийн хувьд энэ шалгалт сурлагыг тодорхойлох шалгалт

байсан бол найдвартай байсан. Гэсэн хэдий ч, сайн сурлагатай гээд

бусдыг нэгтгэж чадна гэсэн үг биш. Шинийг санаачлагч болгохгүй.

Заримдаа зөвхөн үг, томьёо цээжлэх нь тус болохгүй байх ч үе бий.

Зуны амралтын энэ хоёр тусгай шалгалтаар, Хорикитагийн

хамтаар хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч, өөрийн хүчгүй байдлаа

ухамсарлаж байгаа байлгүй. Юуны өмнө, одоогийн энэ мухардмал

байдалд юу хийхгүй байгаа Ичиносэ, Мачида нарт бухимдаж байгаа

болов уу. Гэсэн хэдий ч, зүрх сэтгэл мохоогүй цагт тэр шаналал эцэст

нь хүч чадал болж эргэж ирнэ.

Tsundoku LN Project


“Дараагийн хэлэлцүүлгээр шалгалт өндөрлөх нь. Чи хэр явцтай

байна, Аяанокожи-күн?”

Би Хорикитатай хийх сүүлчийн уулзалтандаа ирлээ. Гаднах

ертөнийг хэдийн харанхуй нөмөрсөн байсан. Чатаар мэдээлэл

солилцвол бүртгэл үлддэг. Тиймээс биечлэн уулзаж байв.

“Ахиц дэвшил алга. Энэ хэвээрээ VIP-г мултрахыг хараад суух нь.

Чи яаж байна?”

Би Хорикитад ямар ч найдлага тавиагүй боловч…

“Ялах болно,” гэж тодорхой хариулав.

“Алдаа мадаггүй гэсэн үг үү?”

1

“Нүд чих хаа бай байгааг мэдэхгүй тул тодорхой хэлэхгүй ч, итгэж

болно. Бүх зүйл сайн байгаа.”

Луу багийн VIP-г Күшида гэдгийг Хиратагаас хэдийн сонссон.

Мэдээж хэрэг, үүнийг хайж Рюүэн, Кацураги нар бүхнээ дайчилж

байгаа гэж бодож байгаа Хорикита тэднийг давсан бололтой. Өөртөө

ийм итгэлтэй байгааг харахад санаа зовох хэрэггүй биз. Одоо 500,000

оноо халаасанд орохыг хүлээх л үлдсэн. Бидний ялгуусан ялалт гэх нь

зүйтэй байлгүй.

“Надтай зөвлөлдөх зүйл гараа юу?”

“Хэрэг байхгүй ээ. Чи өөрийн хүссэнээрээ хөдлөхөд болно.” Луу

багийн талаар сонслоо гээд, би түүнд хэрэг болохгүй.

“Тэгээд надтай юу ярих гэсэн юм? Хайхрамжгүй холбооноос

зайлсхиймээр байгаа биз дээ?”

Хорикитагийн хойноос нүд нь улаанаараа эргэлдэн чаргууцалдаж

байгаа Рюүэнээс санаа зовсон…юм болов уу? Хандлагаас нь надад

анхаарал халамж тавьж байгаа гэж огтхон ч санагдаагүй боловч,

гэнэтхэн Хорикита надад анхаарал тавиад эхэлбэл асуудал болно.

“Үүрд Рюүэний харцнаас далдчиж чадахгүй биз дээ?”

“Хэлж байгаагаас чинь харахад, ямар нэг арга хэмжээ аваа юу?”

Юу ч бодолгүй асуусан байлгүй, намайг толгой дохиход бага зэрэг

гайхсан харагдлаа. “Хиратаг өөрсөдтэйгөө нэгтгэе. Цаашдын хамтын

ажиллагаагаа бий болгое гэж бодлоо.”

“Би тийм зүйл эрэлхийлээгүй.”

Tsundoku LN Project


“Тийм байсан ч болно. Чи Хирататай орооцолдох албагүй. Би бие

даан Хирататай харилцаж, чи түүнд нь тааруулаад хангалттай.”

“Чиний хойгуур дураараа хөдлөх надад таалагдахгүй байна.”

Хорикитаг ингэж хэлнэ гэж бодож байлаа. “Тийм бол чи царайгаа

харуулаад, сонсоод суувал асуудалгүй биз дээ?”

“Болох л юм.” Дурамжхан тал байсан ч, оролцох сонголтыг өгвөл

маргаж чадахгүй. Хиратагийн нэр нөлөө манай ангид ямар том

гэдгийг Хорикита эзэнгүй арлын шалгалт дээр түүний манлайлахыг

харсан тул ойлгодог байх ёстой.

“Хиратаг оруулаад мөн өөр хүн танилцуулах бий. Шалгалтын

хариунаас өмнө цаг гаргаарай.”

“Огт таалагдахгүй нь. Дураараа хүний тоог нэмэхгүй байж болох

уу?”

“Чиний амжилтын хариу төлбөр гээд бодчих. Ямартай ашиг тусаа

өгнө.”

“Ерөнхийд нь ойлгосон… За яахав, шалгалтын дуусахаар энд

уулзацгаая.”

Энэ амлалтыг өгөхийн зэрэгцээ утсаа шалгалаа. Сүүлчийн

хэлэлцүүлгийн цаг болоход дахиад гучин минут.

“Энэ шалгалтад хэр олон багт урвагч илрэх бол,” гэж Хорикита

асуув.

“Харин ээ? Үхэр багийн шалгалт дууссанд гайхсан ч, цааш

давтагдсаар байна гэж бодохгүй байна. Эцэст нь цаг дуусаж VIP-г

илрүүлж чадахгүй тохиолдол хамгийн олон байх биз.”

“Тийм ээ, би ч бас адилхан бодолтой байна.” Хорикита хоромхон

хугацаанд, харцаа доошлуулав. Энэ бол санаа зовох зүйлтэй хүний

өөрийн мэдэлгүй гаргадаг шинж тэмдэг.

“Юу болсон?”

“Юу ч болоогүй. Гэхдээ бага зэрэг…шалгалтын үйл явцад нэг зүйл

буруу санагдсан. Гэхдээ алдаа байгаагүй. Яасан ч ялагдах зүйл

гарахгүй.”

Өдийг хүртэл дарж байсан сэтгэлийн түгшүүр багахан гадагш гарч

ирсэн байх. Тайтгарлын үг дуугарвал, шаардлагагүй халамж гэж

хэлүүлэх болохоор дуугүй байхаар шийдлээ.

Tsundoku LN Project


2

Туулай баг ямар ч шалгалтыг давах найдварт хүрэлгүй зургаа дахь

буюу хамгийн эцсийн хэлэлцүүлгийг угтахаар болов. Би бага зэрэг

бодлоо цэгцлэхийг хүссэн тул, Хирата болон бусад залуусыг

үлдээгээд, ганцаараа хэлэлцүүлгийн өрөө рүү зүглэлээ. Хэлэлцүүлэг

эхэлтэл хагас цаг хэртээ хугацаа байна. Би одоогоор тэнд хэн ч

байхгүй гэж найдаж байсан. Гэсэн хэдий ч, найдлагыг хэн нэгэн нь

хөөн зайлууллаа.

“Тэр түрүүлээд ирчхэв үү?”

Ичиносэ шалан дээр гүн нойронд дугжирч байна. Гэхдээ яагаад

түүний банзал хүний зүрх сэтгэлийг ингэж гижигдэнэ вэ? Энэ ч муу

шүү, үнэхээр муу шүү. Хажуугаараа хэвтэж байгаа тул, түүний махлаг

гуя нь илүүтэйгээр нүдэнд тусч байна.

Одоогийн энэ Ичиносэд огтхон татагдахгүй эр хүн байвал, тэр нь

ижил хүйстэн л байх байлгүй. Энэ бол эрүүл чийрэг хөвгүүдийн хувьд

зугтаж үл болох хувь тавилан юм. Ингэж болохгүй гэдгээ мэдэж

байсан ч миний нүд түүний гуя, хөл, царай, цээж, дахин гуяыг нь

харав. Өсвөр насны хүсэл тэмүүлэлд автагдсан байсан ч, түүний ард

ойролцоо нь байгаа зүйл миний нүдэнд тусав. Энэ Ичиносэгийн гар

утас байлаа. Магадгүй унтахынхаа өмнө ашиглаж байсан байх.

Бидэнд олгогдсон гар утас дээр олон төрлийн мэдээлэл

бүртгэгддэг. Энэ шалгалтад авсан дүрийг хэлж өгөхөөр зогсохгүй,

хувийн оноог нь харж болно. Мэдээж ашиглахын тулд сурагчийн ID

болон нууц үг хэрэгтэй боловч төвөгтэй санагддаг зарим сурагчид

тэдгээр мэдээллээ хадгалсан байдаг. Өөрөөр яг одоо би Ичиносэгийн

утсыг асааж үзэх юм бол түүний амьдралын нөхцөл байдал, онооны

хэмжээг мэдэх боломжтой ч байж магадгүй. Өмнө нь нэг удаа

Ичиносэ ID болон нууц үгээ утсан дээрээ хадгалсан гэдгийг баттай

мэддэг болсон.

Ганц нэг алхмаар болгоомжтой түүн рүү дөхөн очно.

“Оо…аах…”

“Воа…”

Бид хоёрын хоорондын зай тулж ирэхэд, Ичиносэ агаарын

өөрчлөлтийг анзаарсан уу, эвсэл хүн ойртож буй шинж тэмдгийг

мэдэрсэн үү, бага зэрэг хөдөлгөөн үзүүллээ. Гэсэн ч буцаад унтаад

өгөв. Хараахан сэрээчхээгүй байгаа бололтой. Дахин ойртохыг

оролдлоо.

Tsundoku LN Project


“Ммм…”

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


Би чинь юугаа хийгээд байна аа? Хэдий мэдээлэл цуглуулах үр

дүнтэй арга байсан ч, өөр хэн нэгэн харвал гарцаагүй гаж донтон гэж

бодно. Хэрэв намайг эргээд харах мөчид Ичиносэ сэрчихвэл яах болж

байна? Өөрт нь ямар нэг хачин зүйл хийх гэж байсан гэж буруугаар

ойлгох биш үү? Багийн шалгалт гучин минутын дараа эхлэх байсан ч,

эрт ирлээ гээд асуудал болохгүй. Тийм бол үүдэнд л хүлээж байхад

болох биш үү?

Гэм бурууг мэдрэхээ больчихвол, юу ч болоогүй юм шиг байхад

болно. Үүдний зүг нэг алхам гишгэлээ.

“Ннгх…умм…умм.”

Бүтэхгүй нь. Намайг хөдөлгөөн хийх бүрт, Ичиносэ сэрчих гээд

байна. Хөлөө нааш цааш хөдөлгөж үзье. Хэрэв Ичиносэ үүнд хариу

үзүүлбэл түүнийг хөнгөн нойртой хүн гэж бодож болно. Тийм хүмүүс

ихэнхдээ цочимтгой байдаг…

Чахрах, чахрах. Баруун хөлөөрөө урагш гишгэж үзээд, анхны

байрлалд нь орууллаа.

Хөөрхийлөлтэй ч бол доо.

Яагаад би ингэж сэм гэтэх ёстой гэж? Яг одоо хэн нэгэн намайг

харвал, гаж донтон гэдэг үгнээс өөр зүйл толгойд нь орж ирэхгүй

байлгүй. Миний энэ үйлдэл үнэн тэнэг байсан гэдгийг хүлээн

зөвшөөрөөд, утсыг нь шагайх тухайд бууж өгөөд, зайгаа барив. Тэгээд

Ичиносэгоос хол очиж суулаа. Эндээс бол гуяынх нь завсар нуугдсан

нууцыг харах боломж ч байхгүй, түүнд ойртох гэж оролдож байна гэж

бодогдуулахгүй байлгүй.

Гэсэн ч, цаг нэлээн эрт байна. Ичиносэ ингэхэд хэзээ энд ирсэн юм

бол.

Шалгалт эхлэхээс хорин минутын өмнө болоход, өрөөний хаа

нэгтэйгээс эгдүүтэй дуу эгшиглэв. Энэ Ичиносэгийн гар утас байв.

“Ммм…”

Ичиносэ, нүд нь аниатай хэвээрээ толгойн арагшаагаа гараа

сунган утсаа авлаа. Тэгээд түгжээг нь тайлаад, сэрүүлгийг унтраав.

Ичиносэ, нойрмоглосон хэвээр өндийгөөд, өрөөнд байгаа гаднын

этгээдийг, өөрөөр намайг олж харлаа.

Намайг жигшсэн харцаар харвал яах вэ гэж бодсон ч, огт тэгсэнгүй.

“Өглөө…(эвшээх)…ний мэнд, Аяанокожи-күн. Уучлаарай, сэрүүлэг

маань цочоочхов уу?”

“Үгүй дээ, зүгээр. Чи сайхан унтаж байгаа харагдсан.”

Tsundoku LN Project


“Ахахаха, уучлаарай. Нэг мэдсэн бүр нам унтчихаж. Чи их эрт ирж

байх чинь, эхлэх цаг болтол ахиад хорин минут байна шүү дээ?”

“Харин чи өөрөө, хэзээ ирсэн юм?”

“Цагийн өмнө байх аа. Чимээгүй газар баймаар байсан юм. Манай

найзууд миний өрөөгөөр байнга орж гардаг болохоор байнга

шуугилддаг.”

Түүний хувьд амрахад хамгийн тухтай газар нь байсан бололтой.

“Бас жаахан толгойгоо цэгцлэхийг хүссэн.”

Түүний царайнаас унтаж амарсан чинь сайхан болчихлоо гэж

байгаагаас илүү ямар нэг сэтгэлийг нь сэргээсэн зүйл байсан

харагдана.

“Үр дүн байсан шиг байна?”

“Нэг тиймэрхүү.”

Ичиносэ байгаа газраасаа босоод зориуд миний хажууд ирж суув.

Зөвхөн хоёулхнаа байгаа өрөө. Улам давчуу болох зай. Ийм байдалд

сандарч байгаагаа нууж чадахгүй байгаа ч, Ичиносэ огтхон ч

анзаарахгүй байна.

“Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө цаг байгаа болохоор чи төвөгшөөхгүй

бол хоёулаа бага зэрэг ярилцах уу?”

“Төвөгшөөх зүйл байхгүй ээ. Чи хүсч байгаа бол болно.”

“Тэгвэл шийдэгдлээ. Үнэндээ надад Аяанокожи-күн, чамаас асуух

зүйл байсан юм. Би Канзаки-күнээс авахуулаад ангийнхаа бүх

хүүхдээс асуусан. Тэгээд бусад ангийн хүүхдүүд ямар бодолтой

байгаад жаахан сонирхол төрөөд. Аяанокожи-күн, чиний A ангийг

зорих хүсэл хэр их вэ?”

Юу асуух бол гэж бодож байсан ч гайхмаар энгийн асуулт байна.

“Тэр мэдээж тийм. A анги руу дэвшихийг хүсч байгаа. Үгүй ээ… A

анги руу дэвшихийг хүсэж байгаагаас илүү A ангид хүрэх ёстой гэвэл

зөв байх.”

“Төгсөлтийн дараах их сургууль, ажлын байрны баталгаанаас

болж байгаа биз дээ?”

Энэ сургууль A ангиас D ангийн сурагчдыг хооронд нь

өрсөлдүүлдэг хэдий ч, их сургууль, ажлын байрны баталгаа гэх

хамгийн том эрхийг зөвхөн A ангид олгодог. Олон хүмүүст заль мэх

шиг санагдаж магадгүй. Сургуулиас өгсөн гарын авлагыг дахин

нягталж үзэхэд туйлын ойлгомжгүй тул дэлгэрэнгүй мэдээлэл

тодорхой бус байна.

Tsundoku LN Project


“Одоо цагт их сургуульд орж, ажилтай болох тийм амар биш. Ажил

олох нь ялангуяа.”

“Тийм шүү, би ч бас адил бодолтой байна. Гэвч системд хэт найдах

нь аюултай? 99,9% гэсэн үгэнд нь ямар нэгэн хавх байгаа гэж бодож

байна.”

Мэдээж хэрэг сургуулийн “Дээд сургууль, ажил ололтын баталгаа

99.9 %” гэдэгт нь Ичиносэгийн хэлсэн шиг хавх байгаа байлгүй. Би

мэргэжлийн бейсболчин болъё гэж хүссэн ч, ямар ч туршлагагүй

намайг хэрхэн мэргэжлийн түвшинд очуулна гэж? Холбоо сүлбээгээр

сургалтад хамруулах нь тэдний хязгаар. Шууд гарааны тоглогч

болоод тоглохгүй нь лав. Коллеж, төгсөлтийн дараах сургууль

дүүргэлээ гээд, тэр нь амьдралын баталгаа болж чадахгүй. Хүссэн

мэргэжлээрээ ажиллаж байгаа хүн тун цөөн байдаг.

Зарим статистикийн дагуу бага сургуулийн зургаан сурагч тутмын

нэг нь мөрөөдлөө биелүүлж байна. Анх өндөр хувьтай мэт санагдаж

магадгүй ч, энэ тоо баримт нь эргэлзээтэй, шалгуур нь тодорхой бус

байна. Мэргэжлийн бейсболчин, эсвэл түүнтэй адил нэгдүгээр

зэрэглэлийн тоглогч болно гэсэн үг биш. Мэргэжлийн тоглогчид,

дадлагажигчдыг оруулахад 900, 1000 гаруй хүн болно. Гэсэн хэдий ч,

тоглогчид дундаас тогтмол гарааны эрх олж авч, эцэст нь жинхэнэ

зорилгодоо хүрлээ гэж үзвэл бүх бейсболын багаас зуун орчим

тоглогч л болох байх. Арай хийж олж авсан гарааны эрх ч мөн адил,

үргэлж бусадтайгаа өрсөлдөж ялсаар байхгүй бол болохгүй.

Өөрөөр хэлбэл чин хүсэл мөрөөдөлдөө хүрч очих нь маш өчүүхэн

магадлалтай байна гэсэн үг. Ямар ч байсан жинхэнэ мөрөөдөлдөө

хүрч очно гэдэг туйлын хэцүү зүйл. Дийлэнх сурагчид залхуу

амьдралын хэв маягаа давтсаар, болох л байлгүй гэсэн байдалтай

цагаа алддаг. Мөрөөдөлдөө хүрч очъё гэж бодож байгаа бол асар их

хөдөлмөр мөн аз түших шаардлагатай.

“Тийм байлаа ч… Энэ сургуулийн нэр нөлөө асар их гэдэг нь үнэн

биш гэж үү? Үүний тусаар амжилтад хүрсэн олон хүн бий. Эсвэл

Ичиносэ, чи сонирхохгүй байна уу?”

“Юу гэж дээ. Надад ч бас A ангид төгсөөд биелүүлэхийг хүссэн

мөрөөдөл байгаа.”

Нүүрэнд нь инээмсэглэл тодорсон ч, түүний нүднээс хүчтэй

эрмэлзлийг олж харлаа.

“Сургуулийн системд сэтгэл хангалуун байгаа ч, A ангид төгсөж

чадахгүй бол харамсалтай хэрэг. Чадварыг хардаг сургууль болохоор,

чадвараараа ялж чадаагүй гэж тэмдэглүүлчих юм шиг санагдаж

байна. Хамгийн гол нь ангиар нь дүгнэх болохоор энд сууж байгаа чи

Tsundoku LN Project


бид хоёрын нэг нь мөрөөдөлдөө хүрч чадахгүй болно. Аа, хоёулаа ч

биелүүлж чадахгүй гэсэн үр дүн бас байгаа юм байна.”

Ингээд анд найз шигээ ярьж байсан ч, ганцхан анги л ялна. Үлдсэн

гурван анги шагнагдахгүй.

“Онцгой арга байгаа гэж дуулж байсан уу?”

“Хмм? Хорин сая хувийн оноо цуглуулах гэдэг үү?”

“Тийм ээ. Сургуулийн түүхэнд ганц ч сурагч тэгж чадаагүй

бололтой ч, онолын хувьд боломж бий.”

“Мхн. Үнэхээр тийм. Үүнийг анхаарч үзвэл бид хоёулаа A ангиар

төгсөх боломжтой болно.”

“Гэсэн хэдий ч, хорин сая оноо цуглуулж чадах уу гэдэг.

Шалгалтаар хэчнээн сайн оноо цуглууллаа ч, яагаад ч

хүрэхээргүйгээр зохицуулсан байлгүй.”

Тусгай шалгалтыг дангаар нь авч үзэхэд хэрхэн ажиллахаас

хамаарч их хэмжээний орлого олох боломжтой юм шиг мөртлөө

хоёрхон шалгалт явагдсан. Цаашдаа шалгалтын тоог цөөлж, илүү

өндөр торгуул ногдуулах магадлал бий.

“Тийм шүү. Байдаг бүх чадлаараа хагасыг нь цуглуулж чадах уу

гэхэд эргэлзэхээр байна.”

“Тийм дээ. Ялангуяа D ангийн санхүүгийн байдал хамгийн дор.

Хорикита чадлаараа хичээж байгаа гээд, арлын шалгалтаас олж авсан

оноо хаана ч хүрэхгүй. Үгүй ээ, үнэндээ энэ шалгалтаар бүгдийг нь

алдаж ч болно,” гэж би хэлээд,

“Ичиносэ, чи хэмнэгч үү? Онооны зохицуулалт дээрээ зовж байгаа

гэж санагдахгүй байна,” гэдгийг нэмэв.

“Хмм, харин л дээ. Бусад нь яадгийг мэдэхгүй. Бусадтай л адил үрж,

бусадтай л адил хадгалдаг. B анги гэлээ гээд тийм их байхгүй.”

Миний хөндсөн сэдвийн хариуд, Ичиносэ тун тайван өнгөөр

хариуллаа. Түүний байдлаас юу ч нуусан шинж ажиглагдахгүй байгаа

хэдий ч…

“Аяанокожи-күн.”

“Хмм?”

Ичиносэ гэнэт над руу зайгаа багасган, миний нүүр рүү тулаад

харлаа.

“Яах аргагүй чи тэр үед харчихжээ, тийм үү?”

Tsundoku LN Project


Намайг өөртөө сорох мэт үзэсгэлэнтэй нүд байсан болохоор

харцаа салгаж чадсангүй. Ичиносэ миний төсөөлж байснаас илүү

ухаалаг юм. Миний далд санааг нэвт харчих шиг боллоо.

“Уучлаарай. Чамайг эртээд утсаа ашиглаж байхад чинь, дэлгэцийг

нь санаандгүй харчихсан. Тэгээд сонирхол төрөөд асуух арга хайгаад

л.”

“Ахаха, чамайг буруутгасан юм биш ээ. Жаахан их оноо байсан биз

дээ?”

Тийм ээ, дөнгөж эхний улирал дуусахын өмнө гэхэд, Ичиносэ асар

их оноог эзэмшиж байсан. Сар бүрийн эхний өдөр олгодог онооноос

нэгийг ч дутаалгүй хадгалсан ч, тийм оноонд хүрэхээргүй хэмжээний.

“Гэхдээ энэ тухай хэлж чадахгүй нь. Уучлаарай.”

“Мэдээжийн хэрэг. Уучлалт гуйх хэрэг байхгүй.”

“Тэр мэдээллийг Аяанокожи-күн, чи олж авсан болохоор

Хорикита-сантай хуваалцсан ч, би зэмлэхгүй. Харин миний утсыг

хараагүй чамаас өөр хүн лавлавал, түүнд нь хариулах эсэх өөр

асуудал.”

“Надад хүнд хэлэх бодол байхгүй. Буруу харсан ч байж болзошгүй

юм чинь. Тэр талаар хайлт хийхгүй.”

Хайлт хийлээ ч, хүссэн хариултаа олж авч чадахгүйгээс хойш.

“Чи ялах арга зам олсон уу?”

“Мхн. Надад сэжүүр байгаа.”

Шударгаар хариу хэлнэ гэж бодоогүй ч, Ичиносэ өөртөө итгэлтэй

байгаагаа харууллаа. Цагийг хий дэмий өнгөрөөлгүй өөрийн

төлөвлөгөөндөө итгэн хөдөлж байсан бололтой.

“Тэгэхээр энэ өрсөлдөөнд A анги хожих уу, B анги хожих уу гэдэг л

байна.”

“Тэрийг үр дүн гартал мэдэх аргагүй. Миний хожих зам бол—”

Эхлэх цаг ойртох тусам багийн гишүүд ар араасаа цувралдаж

эхэлнэ. A ангийн залуус хамгийн түрүүнд ирээд мэндийн зөрүүгүй

суудалдаа сууцгаав.

“Юу вэ? Аль хэдийн ирчхээ юу, Аяанокожи?”

“Ичиносэ-донотой хоёулхнаа, сэжиг бүхий уулзалт хийгээгүй биз?”

Нэг талаасаа Юкимура Профессорыг жигших мэт хамтдаа өрөөнд

орж ирлээ. Тэгтлээ яараад, тэгтлээ гутарсан харагдаагүй ч, аль

хэдийн ялах тал дээр бууж өгсөн байж магадгүй. Эсрэгээрээ B

ангийнхан бүгд цоглог харагдана.

Tsundoku LN Project


“Үүгээр дуусаж байна уу. Чамд сэжүүр алга уу?” Эцсийн шалгалт

эхлэхийг хүсээж байсан надаас Хамагүчи эелдгээр асуулаа.

“Үнэндээ огт алга. Угаасаа хэлэлцүүлэг шиг хэлэлцүүлэг хийсэн ч

биш дээ.”

Би хэдий ингэж хариулсан ч, надад шалгалтын эхлэлээс

төлөвлөсөн төлөвлөгөө бий. Тэр бол сургуулиас илгээсэн мэйлийг

ашиглан VIP-г солих өнгөлөн далдлалт юм. Күшида Луу багийн VIP

хэдий ч, Күшидагийн гар утас Хорикитагийнхтай солигдвол юу болох

вэ. Тэгээд гар утсаа үзүүлэхэд бүгд Хорикитаг VIP гэж бодно.

Тэрийг мэдсэн урвагч Хорикитагийн нэрийг явуулаад алдаж,

ялалт биднийх болно.

“Оройн мэнд. Бүгдтэй нь уулзахад таатай байна.”

Ичиносэ биеэ засаад, ердийнх шигээ инээмсэглэв. Нэн даруй хавх

байрлууллаа. Учир нь бусдад нь ямар тактик нуугдаж байгааг

мэдэхгүй. Түүнчлэн хүн бүр анхаарлаа төвлөрүүлбэл, орлуулгын

гүйцэтгэл хийхэд хэцүү болно. Би Ичиносэг мэдэгдэл хийхээс нь өмнө

урьтахаар шийдлээ.

“Нөгөө, бүгд болно гэвэл би—”

“Надад хэлэх зүйл байна—”

Хамагүчи бид хоёр нэг зэрэг хэллээ.

“Өршөөгөөрэй, чи түрүүлээд хэл дээ Аяанокожи-күн.”

“Үгүй ээ, чи эхэл. Надад дараа нь байсан ч хамаагүй.”

Арай ч энд давхацна гэдэг. Тааламжгүй тохиолдол байна.

Төлөвлөгөөнд асуудал байхгүй ийм гэнэтийн асуудал гарч ирвэл, үр

дүнд таагүйгээр нөлөөлж болзошгүй. Эхлээд Хамагүчиг юу хэлэхийг

сонсоод, дахин цагаа тааруулаад хэлье. Ийн бодож байсан миний

бодлыг Хамагүчи санаанд оромгүй байдлаар нураав.

“Тэгвэл чиний хэлснээр би эхэлье. Би гурван өдрийн хугацаанд

хэрхэн Үр дүн #1-т хүрч очих тухай бодсон.”

Хамагүчи гэнэт өөрийн бодлоо Туулай багийн гишүүдэд ярьж

эхэллээ. Тэгээд бүр түүний хэлэх зүйл нь миний төлөвлөгөөтэй тун

төстэй байсан нь намайг гайхшруулсан.

“Тэгээд нэг гаргалгаа хийсэн. Багаараа бүгдээрээ Үр дүн #1-т хүрэх

аргыг олсон.”

Юкимура зэрэг бууж өгсөн хүмүүсийн нүдэнд бүдэг итгэл

найдварын гэрэл аслаа.

“Энэ үнэн үү, Хамагүчи?”

Tsundoku LN Project


“Тийм ээ. Би Ичиносэ-сан, Мачида-күн гээд энд байгаа бүх хүний

бодлыг сонссон тулдаа олж харсан юм.”

“Хэн итгэдэг юм. Ярилцаад Үр дүн #1-т хүрч очно гэж юу гэж

байхав.”

Мэдээж энэ үлгэрийн мэт саналыг Мачида үгүйсгэв.

“Эхлээд түүний хэлэхийг сонсъё. Хамагүчи-күн санаснаараа бурдаг

хүүхэд биш болохоор,” гэж хэлээд Ичиносэ Хамагүчид ярихад хялбар

орчныг бүрдүүлэв.

“Одоо би бүгдэд нь өөрийн утсаа үзүүлнэ. Мэдээж сургуулиас

илгээсэн мэйл байгаа. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байгаа биз

дээ? Бидэнд ирсэн мэйлийг өөрчлөхийг хориглодог тул хуурах

аргагүй гэсэн үг. Зүгээр мэйлээ харуулчхад VIP мөн эсэхийг мэдэж

чадна.”

“Тэнэгтэх хэрэггүй. Хэн наадахыг чинь дэмжинэ гэж? Харуулах

мөчид урвана гэдгийг мэдсээр байж хэн мэйлээ харуулж байдаг юм.”

Хэн ч байсан олж чадах ч, хэн ч байсан хэрэгжүүлэхээргүй

найдваргүй төлөвлөгөө. Мэдээж үзэгч болсон Мачида сонссондоо

харамссан.

“Үнэхээр VIP урвахыг нь мэдэж байгаа болохоор утсаа харуулахгүй.

Гэсэн хэдий ч, VIP биш хүмүүс тэрийгээ мэдэгдсэн ч эрсдэл болохгүй.

Шалгалт өндөрлөж байгаа тул одоо л хөдлөхгүй бол хожих боломж

байхгүй. Хэрэв ангиараа хуйвалдан VIP-г нуух гэж байгаагүй бол тэр

ангийн хэн нь ч утсаа үзүүлэхгүй. Энэ бол VIP-г хүрээг нарийсгах

арга.”

“Хэдий VIP-г илрүүллээ, аль ангид байгааг нь оллоо гээд эцэст нь

урвагчаар дуусна. Энэ асуудал шийдэгдэхгүй. Эсвэл хэн нь түрүүлж

урвах дээр уралдах гээ юу?” Мачида хариу хэлэв.

Энэ төлөвлөгөөгөөр VIP-г амжилттай ил гаргах боломжтой байж

магадгүй. Гэсэн ч, тэгээд л болоо. Эцэст нь хүн бүрт таатай хариулт

болж чадахгүй байлгүй.

“Тийм бол зүгээр дуугүй харж байя. Чи л хошуу дүрэхгүй бол бүх

зүйл сайнаар бүтнэ, Мачида-күн.”

Хамагүчи өөрт нь ирсэн мэйлийг бүгдэд нь харууллаа.

“Би Хамагүчи-күнтэй санал нэг байна. Би ч бас, өөрийнхийгөө

үзүүлье.”

Хамагүчиг утсаа үзүүлэхэд, B ангийн Бэппү түүнийг дууриав. Энэ

зүгээр нэг болгоомжгүй үйлдэл бус харин Ичиносэгийн төлөвлөгөө

бололтой. Сониноос миний төлөвлөгөөтэй яг адилхан байна. Гэсэн

Tsundoku LN Project


хэдий ч, хэр цаадахыг харж ийм үйлдэл хийснийг нь мэдэхгүй юм.

Бүгдэд нь чин сэтгэлээсээ итгэсэндээ гар утсаа үзүүлж байгаа бол

зүгээр л болгоомжгүй үйлдлээс өөр юу ч биш гэж хэлмээр байгаа ч.

“Санаснаас сайн төлөвлөгөө гэж бодож байна. Би ч бас дуртайяа

гар утсаа үзүүлье.”

Ичиносэ Хамагүчигийн төлөвлөгөөг дагаж байгаа юм шиг

инээмсэглээд, юбканыхаа баруун халаас руу гараа хийв.

“Би үргэлж санаа зовж байсан ч, Хамагүчи-күний хэлэхийг сонсоод

ойлгосон. Тэгээд өдийг хүртэл дуугүй байсан.”

Ичиносэ ингэж бувтнасаар утсаа гаргаж ирлээ. Би Ичиносэгийн

төлөвлөгөөнөөсөө урьтаж хөдлөхөөр шийдлээ.

“Үнэнээсээ байх нь ээ, Ичиносэ? Та нар үүнд дээр мөрий тавьж

байгаа бол би ч бас дагая,” гэж хэлээд Ичиносэ мэйлээ үзүүлэхээс

өмнө би гар утсаа харууллаа. Энэ өөр хэн нэгэнтэй сольсон гар утас

бөгөөд, миний өөрийн утас байгаагүй.

“Аяанокожи-күн…ингээд зүгээр үү?”

“Хамагүчигийн яриаг сонсоод, үнэндээ үүнээс өөр арга байхгүй гэж

бодсон. Харилцаандаа тааруу миний чадах зүйл гэвэл үнэнийг

харуулах гэдэг л байна.”

“Байз, Аяанокожи. Би эсрэг байна, ийм хайнга төлөвлөгөөгөөр

юунд ч хүрч чадахгүй.”

Юкимура намайг зогсоохыг оролдсон ч, би түүнийг холдуулаад

мэйлээ үзүүллээ. Хүн бүр намайг VIP бишийг мэдсэн. Одоо үл үзэгдэх

далангийн цаана их хэмжээний ус хуримтлагдсан. Түүнд өчүүхэн

төдий нүх гарахад, далан нурж булингартсан горхи цутгах болно.

Миний үйл хөдлөл тэрхүү нүхийг нээх үзүүлэн байсан.

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Ойлголоо. Тэгэхээр чи VIP биш юм байна, Аяанокожи-күн.”

“Би бас нэгдэж байна.”

Ихэнх нь Хамагүчигийн төлөвлөгөөг дооглонгуй байсан ч, нэгэн

охин үүнд нь нэгдсэн. Хэний ч төсөөлөөгүй Ибүки Мио байв.

“Үнэнээсээ юу? Бидэнд ямар ч давуу тал алга!” Мэдээж Манабэ

эрсдэл гаргахгүй гэдгийг сануулав.

Гэсэн хэдий ч, Ибүкигээс буцаж ирсэн үгс тун боломжийн байв.

“VIP биш хүн, VIP-гийн ангид харьяалагддаггүй хүн энэ хэвээрээ

юу ч олж долоохгүй. B анги ч гэсэн үүнийг ойлгож байгаа. Зүгээр

суугаад байвал хэзээ ч дээрээ байгаа ангиудыг гүйцэж чадахгүй.

Тиймээс л би гар утсаа үзүүлж байна. Би ижил бодолтой байна.

Тэгээд л болоо.”

“Тэр бол—”

“Эсвэл арай чи VIP биш биз дээ?”

Ибүки ийм дайсагнасан үгсийг холбоотон байх ёстой Манабэ рүү

шидэв.

“Б-биш дээ…”

“Тэгвэл гар утсаа үзүүлж болох нь ээ.”

Ибүкигийн заналхийлсэн үгэнд Манабэ тэр хэд үг дуугүй утсаа

үзүүллээ. Бага багаар VIP буланд шахагдаж эхэлнэ. Каруйзава мөн

адил оосортой утсаа гаргаж ирээд хүн бүрийн өмнө харууллаа.

“Аяанокожи-күнээс гадна, чи ч бас уу, Каруйзава? Энэ төлөвлөгөөг

нь дагах гээд байгаа юм уу?”

“Би өөрийнхөө төлөө хийж байна. Би хувийн оноотой болмоор

байна.”

Түүний мэйлд VIP биш гэж тодорхой бичсэн байна. Каруйзава ч бас

биш.

“Умм, би яасан нь дээр үү?”

“Өөрөө мэдээч, Сотомура. Хэн ч албадахгүй, хүссэнээрээ шийд.”

“Уу…намайг байн байн шалгаахыг хүсэхгүй байна.”

Олонх нь харуулсан ийм нөхцөлд Профессор ч бас дагахаас өөр

сонголтгүй тул гар утсаа үзүүлэхийг оролдов. Гэсэн ч Юкимура

түүнийг гараас нь бариад зогсоосон.

“Үнэхээр харуулах нь зөв гэж бодож байна уу?”

Tsundoku LN Project


“Чи ингэхэд юунаасаа эмээгээд байгаа юм. Арай VIP юм уу?” гэж

Ибүки асуусан. Тэгэхэд Юкимурагийн царай хөшиж орхисныг бүгд

анзаарсан.

“Хөөх, үнэнээсээ?”

“Юкимура VIP биш ээ. Тэрийгээ өмнө нь надад хэлж байсан.”

Би бүгдийнх нь нүдэн дээр сандарч мэгдсэн хэллээ. Гэсэн хэдий ч,

нэг хэсэг нь татаж унаж байв.

“Үүндээ итгэ гээд байгаа юм уу? Зүгээр бураад байгаа юм биш үү.”

Манабэ хардлагаа Юкимура руу чиглүүлэв.

Энд VIP гэдгийг үгүйсгэх нь хардлагыг дэвэргэхээс өөр зүйл биш

юм. Үүнийг мэдэж байна. Гэхдээ би үйл хөдлөлөө өөрчлөхгүй. Учир нь

Юкимура бол…

“Дүгнэлт гаргахад эрт байна. Юкимура-күн бодолтой хүн,” гэж

анхааралтай харж байсан Ичиносэ хэлээд, дахин зүүн халаасаасаа

утсаа гаргаж ирлээ.

“Би өрсүүлчихсэн ч гэлээ, утсаа үзүүлье.”

Ичиносэ VIP биш гэдгээ харуулав.

“Хүлээдээ, Ичиносэ. Түрүүн өдийг хүртэл дуугүй байсан гэж юу

яриад байсан бэ?” Мачида тэрийг мартаж чадахгүй байгаа бололтой,

түүнээс шалгаав.

“Тэр үү? Би аль өмнөөс л тийм бодолтой байгаад хэлэхийг хүсч

байсан. Тэгээд л тэр.”

“Тийм зүйл үү?”

“Тийм зүйл үү, гэж хэлж байгаа ч, би уг нь бол B ангийн дарга юм л

даа. Хамагүчи-күн надаас өрсөхөд жаахан бухимдсан.”

Ямартай ч, ингээд A анги болон Юкимураг эс тооцвол бусад нь

бүгд VIP биш гэдэг нь батлагдлаа.

“…”

Юкимурагийн дуугүй байгаад байгааг ойлгохооргүй энд байгаа

сурагчид тийм мулгуй биш. A ангийн Мачида тэр хэд нэг мэдсэн

идэвх ороод Юкимура руу ширтэж байлаа.

“За за. Харуулъя. Харуулчихвал болоо биз дээ?” Юкимура дарамтыг

тэсч чадалгүй гар утсаа гартаа барьлаа.

“Гэхдээ надад нэг зүйлийг амла.”

“Амлах? Тэр чинь юу гэж байгаа юм, Юкимура-күн?”

Tsundoku LN Project


“Урвахгүй гэдгээ амла. Ялангуяа, A анги гар утаснуудаа урдаа тавь.

Үгүй ээ, бүгд. Гар утаснуудаа харагдахаар газарт тавь.”

A ангийн төлөөлөгч болох Мачида хандан хэлсэн ч, тэр хамраа

сөхсөн дуу гарган ойлгомжтой хариу хэлэв.

“Ойлгогдохоор зүйл хэлээч. Юугаа яриад байгаа юм?”

“Сая хэлсэн. Өөр илүү ч, дутуу ч зүйлгүй.”

“За яахав тэгье. Зүгээр л тавих бол.”

A ангийн сурагч нар утсаа гаргаж ирээд ширээн дээрээ

тавьцгаалаа. Үүний дараа Юкимура баргар царайтайгаар гараа

хөдөлгөв. Халааснаасаа утсаа гаргаж ирээд дэлгэцийг нь асаалаа.

Тэгээд шаардлагатай зургаан оронтой нууц кодоо оруулаад түгжээг

нь тайлав. Юкимура сургуулиас илгээсэн мэйлээ нээхийн яг өмнөхөн

нь зогсжээ.

“Худлаа хэлсэнд уучлаарай, Аяанокожи.”

Энэхүү илчлэлтэд хамгийн цочирдсон нь D анги байсан байлгүй.

“Би бол VIP.”

Бусдаас ялгаатай өгүүлбэр агуулсан мэйл.

“Юу— Ю-Юкимура-доно, VIP гэж үү!?” Итгэж ч чадахгүй нь гэсэн

алмайрсан илэрхийлэлтэй Профессор нүдээ унагажээ. Энэ нь D ангид

орж ирэх байсан 500,000 оноог ил гаргасан гэсэн үг. Гэсэн хэдий ч,

Юкимура нууцаар надтай утсаа солисон байгаа.

“Ийм зүйл болохыг мэдсэн бол анхнаасаа хэлэх ёстой байсан юм…”

Каруйзава үнэхээр цочирдсон, тавгүй харагдаж байна.

Юкимура яасан ч VIP биш гэж итгэсэн тэр хоёрын хувьд ийм хариу

үйлдэл үзүүлэх нь гайхах зүйл биш юм. Мачида босч ирээд

Юкимурагийн утсыг шалгав.

“Энэ мэйл жинхэнэ бололтой. Бусад мэйл бүгд Юкимуратай

холбоотой болохоор хуурамч биш юм шиг байна.”

Мачида зөвшөөрөлгүйгээр Юкимурагийн хувийн мэйлийг хүртэл

шалгаж үнэнийг баталгаажууллаа. Одоо ч сэжиглэнгүй байгаа

Мачидад Ичиносэ байдлыг тайвнаар тайлбарлахыг оролдов.

“Хуурамч байх боломжгүй. Сургуулиас тайлбарласан дүрмийг

сонссон байлгүй? Шалгалтын агуулгатай холбоотой сургуулиас

илгээсэн мэйлийг хуулах, өөр утас руу зөөхийг хориглосон.

Сургуулийн хаягаар явуулсан л бол хуурамч байх ямар ч боломжгүй.”

Тийм ээ, энэ шалгалтад хуурамч мэдээлэл үүсгэхийг хатуу

хориглосон. Зөрчсөн тохиолдолд сургуулиас хөөгдөх тул бусдад

Tsundoku LN Project


дэлгэсэн бүхэн үнэн гэсэн үг. Хэдийгээр бусдын нүдийг хуураад

амжилттай давж чадлаа ч, дараа нь асуудал үүсэхэд адилхан зүйл

хүлээж байгаа.

“Тэгэхээр Юкимура-күн гэдэг нь батлагдлаа.”

Манабэ толгой дохив. Энд хамгийн чухал нь Юкимурагийн мэйлээ

үзүүлж буй үйл явц байв. Гар утас эзэмшдэг хүн заавал тэр гар

утасны эзэн байх албагүй. Өөрөөр хэлбэл тухайн хүнийх мөн эсэхийг

дүгнэхэд хэцүү байдаг. Онцгой сэжигч сурагчид утсаа сольсон байж

болзошгүй гэдгийг таамаглаж болно.

Гэсэн хэдий ч, хэрэв урдаа байгаа зургаан оронтой нууц кодыг

тайлаад харуулбал өөр байх болно. Өөр хүн бусдын гар утасны нууц

кодыг мэдэх ёсгүй. Энэ тухайн хүний гар утас гэж өөрийн мэдэлгүй

дүгнэдэг. Энэ бол онол биш харин олон жилийн турш толгойд нь

суусаар ирсэн өрөөсгөл ойлголт юм.

“Намайг уучлаарай, Юкимура-күн. Энэ миний хамгийн эцсийн

мөчид бодож олсон арга байсан юм.”

“Үгүй дээ, магадгүй энэ нь ч оносон байх. Би яаж ийгээд нуугаад

өнгөрөөхийг зорьж байсан. Гэхдээ миний буруу байсан. Аяанокожи,

Сотомура, Каруйзавагийн хувьд ч энэ нь болсон гэж бодож байна.”

Ингэж хэлэх юм бол зөвхөн хувьдаа оноо завшихыг оролдсон хүн

болж бусдад харагдана.

“Одоо бүгд намайг гэдгийг мэдлээ. Хүссэн хариулттаа авсан байх

учиртай.”

Хэрэв багаараа энэ шалгалтыг амжилттай давах юм бол хүн бүхэн

500,000 оноо авна. Хүрэх боломжгүй мэт байсан Үр дүн #1-т хүрч ч

болзошгүй байна. Ичиносэ толгой дохиод, хамгийн түрүүнд A ангиас

өмнөхөөсөө л илүү гуйлаа.

“Гуйя. Юкимура-күний зоригийг гарздалгүй хамтарч ажлаач. Та

бүхэн битгий урваарай.”

“Бид Кацураги-саны заавраар хөдөлж байгаа. Өөрсдийн дураараа

юу ч хийхгүй.”

Ингэж хэлж байгаа ч, шалгалт дуусаад заавал бүгд тарцгаана.

Гучин минутын хоосон хугацаанд, өөрсдийнхөө хамтрагчид гэдгээр

бус өөр ангийн сурагчдад итгэх хэрэгтэй болно.

“Би итгэхийг хүсч байна… Үгүй ээ, би итгэх болно,” гэж Юкимура

гуйн хэлэв.

Тэрийг нь бусад ангийнхан хүлээн авч байна. Энэ хэдэн өдөр

хамтдаа цагийг өнгөрөөсөн сурагчдын хооронд өчүүхэн ч болтугай

Tsundoku LN Project


нөхөрлөлийн холбоо бий болсон уу? Юкимурагийн сэтгэлийг бодож,

бүгд ялалтаа хуваалцах болов уу?

Үгүй ээ, тэд тэгэхгүй. Гарцаагүй хэн нэгэн нь урваж таарна.

Тэгээд, гар утсаа солисон D анги бидний ялалт болно.

Юкимура үүнд итгэсэн. Түүнийг одоо инээдээ барих гэж байж

ядаж байгаа гэж бодож байна. Гэсэн хэдий ч, баяр баясалд умбаж

байсан Юкимурагийн утсанд дуудлага ирэв. Хэн хүнээс илүү

цочирдсон хүн нь Юкимура байсан. Сандран ширээн дээрээ утсаа

авах гэж байсан боловч, гараас нь хальтран уналаа.

Дууг нь хаасан байдалтай дэлгэц нь дээшээ хараад бид бүгдийн

өмнө эргэлдэж байна. Залгасан хүний нэр “Ичиносэ” гэж байна.

Дуудлага хийсэн этгээд нүдний өмнө гар утсаа чихэндээ наагаад,

нухацтай харцаар Юкимура руу, дараа нь над руу харав.

“Юу хийгээд байгаа юм, Ичиносэ? Одоо Юкимура руу залгаад ямар

ч нэмэргүй биз дээ?” Мачида Ичиносэг сэжигтэйгээр харав.

Зөвхөн Юкимура бид хоёрын л ойлгох байдлыг бий болгосон

Ичиносэ чимээгүйхэн утсаа таслалаа.

“Сургуулиас илгээсэн мэйлийг хуулбарлахыг хориглосон. Тиймээс

бидний харсан мэйл жинхэнэ. Үүнд эргэлзээ байхгүй. Гэхдээ утсаа тэр

чигт нь өөрчлөх нь хориглогдоогүй. Үүнийг юу гэсэн үг болохыг

ойлгож байна уу?”

Ичиносэ гар утсыг аваад Юкимура руу биш, над руу сунгасан.

“Энэ VIP гэж бичигдсэн утасны жинхэнэ эзэн нь үнэндээ чи биз дээ,

Аяанокожи-күн? Би Юкимура-күн рүү биш, чам руу залгасан.”

Би Ичиносэтэй өмнө нь дугаараа солилцсон байсан. Тиймээс тэр

миний дугаарыг мэдэж байгаа. Хэдий мэдээгүй байсан ч, аюулгүй

байдлын үүднээс судалгаагаа хийсэн ч байж магадгүй.

“Г-гэхдээ хачин байгаа биз дээ? Юкимура бидний өмнө нууц кодыг

хийсэн. Би хувийн мэйл, ашигласан түүхүүдийг нь шалгаж үзсэн.”

“Тэр бүгд мэхлэлт. Нууц кодыг бол Аяанокожи-күнээс асуухад л

хялбархан мэдчихнэ. Хувийн мэйл, хар түүхүүдийг бол цаг авах ч

программаар солих боломжтой.”

Мачида үүнийг сонсоод цус нь буцалж, над руу сунгасан гар утсыг

шүүрэв.

“Хүн гэдэг худлаа ярих нь тийм амаргүй. Ялангуяа зорилгодоо

хүрэх яг эцсийн мөчид, хайхрамжгүй байдал, сэтгэлийн түгшүүр бий

болдог. Юкимура-күн худлаа ярьж байгаа болохоор түүний хандлага,

байгаа байдал нь ердийнхөөсөө өөр байсан.”

Tsundoku LN Project


Бидний жүжгийг Ичиносэ нэвт харж чаджээ. Үүнийг Юкимура

хувхай цайсан царайтай сонсож байна. Үгүй ээ, зүгээр л сонсогдож

байж ч магадгүй.

“Бид энэ талаар өмнө нь бодож байсан. VIP танай ангид байсан бол

утсаа солих гэдэг нэг сонголт бий. Утасны нууц кодыг оруулаад

түгжээг нь тайлж харуулах замаар бусдыг төөрөлдүүлж болно.”

Миний төлөвлөгөө бүхэлдээ өөрсдийг нь санагдуулсан бололтой.

“Гэсэн хэдий ч, энэ төлөвлөгөөнд яаж ч болохгүй маш том сул тал

бий. Тэр бол утасны дугаар. Хувийн мэдээллээ программаар сольж

болох ч, утасны дугаарыг өөрчилж болохгүй. Өмнө нь Хамагүчи-күн

бид SIM солих гэж үзсэн ч, энэ утасны SIM карт төхөөрөмждөө

лацлагдсан болохоор өөр утас танихгүй байсан. Өөрөөр SIM-ээ

солисон байсан ч гэлээ, дуудлага холбогдохгүй. Хэн яаж ч утсаа

солисон, залгахад л эзэмшигч нь тодорхой болно гэсэн үг. Тийм биш

байсан бол утсаа харуулах төлөвлөгөө санал болгохгүй.”

Ичиносэ энэ хэд худлыг илрүүлэхийн тулд ийм нүүдэл хийжээ.

Хамагүчи яриа таслан мэдэгдэл хийсэн нь ч, мэдээж урьдаас бэлдсэн

зүйл байлгүй. Юкимура бид хоёрын утсаа солисон гэдэг нүцгэн үнэнг

ил болгох гэж.

“Утсаа солих, програм ашиглан хувийн мэдээлэл үүсгэнэ. Бараг л

төгс байсан. Гэвч SIM картын төхөөрөмжийн лацийг ашиглан

баталгаажуулна гэдгийг хүртэл тооцоолоогүй биз дээ?” Ичиносэ

уртаар амьсгаа гаргав.

Яг тэгэхэд 1 цагийн хэлэлцүүлэг өндөрлөхөд таван минут үлдсэнг

зарласан мэдэгдэл дуулдлаа.

“Хараал идэг!” Юкимурагийн энэ орилолт нь жинхэнэ байсан. Ямар

ч худал хуурмаг агуулагдаагүй бодит үнэн.

“Харамсалтай байна, Юкимура. Санасныг бодвол сайхан оролдлого

байсан юмсан,” гэж Мачида шоолонгуй инээгээд Юкимураг дооглох

гэж байж ядан хэлэв.

Намайг уг үйл ажиллагаанд оролцсон тул над руу хальт харав.

Харамсаж байгаагаа нууж чадахгүй байгаа Юкимура болон D

ангийнхан. Тэгээд цочирдсон байгаа С болон А ангийнхан. Олон зүйл

дээр хэлэлцэхийг хүсч байгаа боловч дүрэм харилцан яриагаа

үргэлжлүүлэхийг зөвшөөрсөнгүй.

“Ямартай ч VIP Аяанокожи-күн гэдэг нь батлагдлаа. Мачида-күн,

та нар урвалгүй Үр дүн #1-г зорино гэж амлах уу?” гэж Ичиносэ гуйв.

“Аа, мэдээж. Бидэнд итгэж болно,” гэж хэлээд Мачида ангийнхан

руугаа харав.

Tsundoku LN Project


“Явцгаая.”

A ангийн гурван сурагч хамгийн түрүүнд өрөөг орхилоо.

“Итгэсэн хүмүүс нь аврагдах болно. Бид яасан ч урвагч болохгүй.

Бас C ангийнхан та бүгдээс ч гуйж байна. Ердөө гучхан минут л бие

барьчих.”

Манабэ болон бусад нь ч толгой дохиод өрөөнөөс гарлаа. Юкимура

миний барьж байгаа утсыг булаагаад, ингэж хэлэв.

“Төлөвлөгөөг чинь дагасан миний л алдаа. Муу шаар.”

Өрөөнөөс гарах хүмүүс цувралдсаар нүд ирмэхийн зуур зөвхөн

Ичиносэ бид хоёр л үлдэв.

“Одоо харин бусаддаа итгэхэд болох нь ээ.”

“Аа, тийм шүү.”

“Чи дэндүү тайван байх юм аа, Аяанокожи-күн. Санаа зовохгүй

байна уу?”

Tsundoku LN Project


Tsundoku LN Project


“Тийм биш ээ. Надад итгэхээс өөр чадах зүйл байхгүй болохоор. Би

өрөө рүүгээ буцлаа.”

Үүнээс илүү энд байгаад юу ч олж долоохгүй.

“Хөөе, түр хүлээ.”

Ичиносэ миний мөрнөөс барьж авлаа. Тэр мөчид, бид хоёрын

хооронд хурцадмал байдал бий болж байгаа нь мэдрэгдэв.

“Гар утас солих санааг хэн гаргасан бэ?”

“Хорикита гэдэг нь ойлгомжтой биз дээ.”

“Тийм үү. Тэгвэл түүнд дамжуулаад хэлэхгүй биз. Төлөвлөгөө чинь

маш амжилттай болсон.”

“Маш амжилттай? Маш том бүтэлгүйтэл биш хэрэг үү? Ялагдал

бол ялагдал. Чи бүгдийг нэвт харсан.”

“Ахахаха. Адилхан төлөвлөгөө гаргасан нь төсөөлөөгүй зүйл

байсан уу?”

“Уучлаарай. Уг нь гар барьсан байтал хуурах оролдлого хийсэнд.

Уур чинь хүрч байна уу?”

“Юу гэж дээ. Хэн хэн нь л дураараа хөдөлсөн шүү дээ.”

“Тэгж хэлж байгаа бол Хорикитагийн санаа амрах байлгүй.”

Би гар утсаа аваад, өрөөнөөс гарахыг оролдов.

“Б-байзаарай. Хараахан гол зүйлээ хэлж дуусаагүй байна.”

“Гол зүйл?”

“Ёстой нэг. Чи санаснаас хүн чанар муутай бололтой, Аяанокожикүн.

Гар утас бүрт SIM карт нь түгжигдсэн байдаг. Гэхдээ түгжээг

тайлах арга байсан. Тийм биз? Би Хошиномияа-cэнсэйгээс асууж

үзсэн. Оноог нь төлөөд, түгжээг нь тайлуулж болно гэж хэлсэн.”

Тэр мөчид, миний нуруугаар цахилгаан гүйхийг мэдэрлээ.

“Хуурамч хариултын дараа гарч ирсэн хариултыг үнэн гэж хүмүүс

ухаардаг. Хүн бүрийн нүдэн дээр нууц үгийг тайлж харуулсан

Юкимура-күн VIP байгаагүй. Тэр худал илрэх үед, чамайг VIP гэх үнэн

гарч ирнэ. Тэгээд бататгасан зүйл нь SIM карт. Өөр хэн ч чамаас өөр

хэн нэгнийг VIP гэж харахгүй. Гэхдээ тэр нь урхи байсан. Би утсаа

солих төлөвлөгөөг дутуу дулимаг гэж хэлсэн ч, тэр худлаа. Энэ

төлөвлөгөө үнэхээр үр дүнтэй байсан. Мэдээж хэрэг үүнийг

амжилттай хэрэгжүүлэхийн тулд хоёроос илүү урхи бэлдэх

шаардлагатай. Энэ тохиолдолд үнэн харанхуйд үлдэнэ. Хэн нь ч

жинхэнэ VIP хэн болохыг 100% тодорхойлж чадахгүй.”

Tsundoku LN Project


Ичиносэ миний төлөвлөгөөг харсан. Түүнээс цаадахыг нь ч бас

харсан байна. Юкимурагаас ч нууж байсан үнэнийг анзаарсан.

Нэгдүгээрт би VIP байгаагүй, гэвч Юкимуратай VIP-гийн утсаар

холбоо барьсан. Энэ хамгийн сайн нотолгоо байсан. Гэсэн хэдий ч

жинхэнэ эзэн нь Каруйзава юм. Тэр үүнийгээ сайн далдалж чадсан

боловч, зөвхөн Хиратад нууцаар хэлсэн. Хирата анх үүнийг түүнтэй

нэг баг болсон Юкимура бид хоёрт хэлж чадаагүй байлгүй. Гэсэн

хэдий ч, би Каруйзава тэр хоёрын өнгөрснийг сонсож байх үед,

Хирата үнэнийг надад хэлсэн. Дараа нь би Манабэгээр Каруйзаваг

зодуулж, нөхцөл байдлыг ашиглан утсаа хооронд нь сольсон.

Мэдээж хэрэг Юкимурагийнхтай адилаар дуудлагын түүх,

зурвасуудыг хуулбарласан. Мэдээж, оноогоор SIM картын түгжээг

тайлуулсан байсан. Энэ хууль бус зүйл биш бөгөөд аль ч томоохон

газруудад үүнийг үнэгүй хийж өгдөг. Хэдийгээр хөлөг онгоц дээр

байсан ч, гар утас эвдэрч гэмтсэн үед, засах, солих гэх мэт

шаардлагатай хамгийн бага бэлтгэлийг хангасан байсныг бататгаад,

үүнийг ашиглан Каруйзавагийн утсанд өөрийнхөө дугаарыг

шилжүүлж чадсан.

Тэгээд Юкимуратай солилцох үедээ, мэдээж би өөрийнхийгөө гэж

хэлсэн. Тэр надад итгэсэн. Хэрэв өөрийг нь хуурсныг мэдвэл тэр

галзууртлаа уурлах биз.

Жирийн хүн бол бид хоёрыг утсаа сольсныг анзаарах ч үгүй

бөгөөд ажигч, гярхай хүн харин намайг VIP гэж тодорхойлох байсан.

Гэхдээ тэгээд л болоо. Хэн ч жинхэнэ VIP бол Каруйзава гэдэг

дүгнэлтэд хэзээ ч хүрч чадахгүй.

“Хэрэв VIP D ангид байгаагүй бол, яах байсан бэ?” гэж Ичиносэ

асуулаа.

“Чамтай л адил. VIP хэн болохыг олж мэдээд, тэр хүний утсыг

зээлж, өөр нэгийг бэлдэж өгнө. Тэгээд урагш гарч өөрийгөө VIP гэж

зарлана.”

Хэрэв тэр үед жинхэнэ VIP сандран худал гэдгийг ил болгосон ч,

хууран мэхлэлт амжилттай болж, оронд нь Ичиносэг жинхэнэ VIP гэж

итгэлээ ч, урвагчийн бүтэлгүйтлээр шалгалт өндөрлөнө. Сүүлийн

тохиолдолд, B ангид оноо нэмэгдэхгүй байсан ч, үр дүнд нь бусад

ангийн хоорондын онооны зөрүү ойртож, эсвэл холдох боломжтой

болно.

“Баригдчихсан ч гэлээ.”

Ичиносэ хоёр халааснаасаа нэг нэг утас гаргаж ирэв. Нэг нь B

ангийн хэн нэгэн VIP сурагчийн утас, харин нөгөө нь VIP биш

өөрийнх нь утас биз.

Tsundoku LN Project


“Энэ ердөө миний таамаг хэдий ч, өнөөдрийн хэлэлцүүлгийн

урсгалыг авч үзвэл…”

Ичиносэ утсан дээрээ текст гялалзууллаа.

“Жинхэнэ VIP нь Каруйзава Кэй-сан. Миний зөв биз?” гэж хэлээд

Каруйзавагийн нэрийг бичсэн дэлгэцийг надад харуулав. Энэ

сургууль руу илгээх гэж буй урвалтын мэйл байсан.

Гэсэн хэдий ч, үүнээс яг өмнө нь Ичиносэ бид хоёрын утас нэгэн

зэрэг дуугарав.

“Туулай багийн шалгалт өндөрлөж байна. Шалгалтын үр дүнг

зарлатал хүлээнэ үү.”

“Аа, яах аргагүй нэг нь урвачихсан уу? A анги эсвэл C ангийн аль нь

бол?”

“Яагаад Каруйзаваг гэж бодов?”

“Юкимура-күнтэй адил шалтгаантай. Тэр ердийнхөөсөө өөр

байсан. Тэр чамайг төдийлөн ойшоодоггүй, Аяанокожи-күн. Гэвч

байн байн чам руу харж, харцаа салгаж чадахгүй нүүр нь хөшчихсөн.

Тийм байлаа ч VIP биш байж болох магадлал байсан тул надад мэйл

илгээх санаа байгаагүй л дээ.”

Ичиносэ миний бүх төлөвлөгөөг гарын алган дээрээ харж байсан

байж.

“Яагаад энэ тухай хэлээгүй юм бэ? Ядаж л миний худал хуурмагийг

илчилж болох байсан.”

Ичиносэ инээмсэглэв. Энэ инээмсэглэл миний өдийг хүртэл харж

байснаас хамгийн үнэмшилтэй нь байсан.

“Ойлгомжтой. A, C ангийн нэг нь байвал бидэнд ашигтай.

Анхнаасаа надад Үр дүн #1, эсвэл урвалтын Үр дүн #3-ыг зорих бодол

байгаагүй. VIP B ангид байхгүйг мэдсэн үеэсээ бусад ангиудыг

урвуулахаас өөр санаа толгойд байгаагүй. A анги гэдэгт итгэлтэй

байна.”

“Мачида юу?”

“Үгүй, үгүй. Моришигэ-күн. Тэр Сакаяанаги-саныг дагагч.

Кацураги-күний дагагчдын аясаар байхыг хүсээгүй биз. Урваж оноо

нэмсэн нь дээр гэж бодохгүй гэж үү?”

Ичиносэ инээж, над руу нуруугаа харуулав.

“Аяанокожи-күн, чи санаснаас гайхалтай юм аа. Одоо надтай ярьж

байхдаа огт ажрах ч үгүй байгаа биз дээ?”

“Хорикитаг магтах хэрэгтэй. Тэр л надад бүх чигийг хэлж өгсөн.”

Tsundoku LN Project


Ичиносэ Хонамид өгсөн үнэлгээгээ шинэчлэх ёстой бололтой.

Эрсдлээс зайлсхийхээс гадна ялалтад хүргэх төлөвлөгөөг

боловсруулж чадсан.

“За тэгвэл, би ингээд явлаа. Дүрэм зөрчвөл асуудал үүснэ биз дээ?”

Гэсэн хэдий ч, Ичиносэ үүнийг хэлэхтэй зэрэгцэн, бид хоёрын

утаснаас өвөрмөц дуу гарав. Нэг хоромд дарааллаад дөрөв дуугарав.

“Энэ юу гэсэн үг вэ?”

Ичиносэ бүрэн цочирдож, гар утасныхаа дэлгэцийг над руу

харууллаа.

Tsundoku LN Project


Түнэр харанхуй шөнийн далайд хөвөх хөлөг нэг л гунигтай

санагдав. Гэсэн хэдий ч, оройн 11:00 цаг ойртох тусам хүмүүсийн

шинж тэмдэг нэмэгдэж байв. Ажиглан харвал, хүнгүй сэлүүхэн

байсан кафе өндөр амжилтыг үзүүлж, ар араасаа суудал эзлэх

хүмүүсийн тоогоор дүүрсээр байна. Аль эрт дөрвөн суудал авсан

миний зүг нэг охин дөхөн ирлээ.

“Хүлээлгэчихлээ.”

Номхон даруу хүрч ирсэн нь Каруйзава Кэй байв. Түүний байдал

нь өдийг хүртэлхээсээ өөр санагдсан.

“Ийм орой дуудсанд уучлаарай.”

“Үгүй дээ, зүгээр.”

3

Надтай үг солихгүй байх гэж бодоод чимээгүй түнэр харанхуйд

будагдсан үзэмжийг ширтэж байсан ч, Каруйзава намайг анзаарч над

руу харлаа.

“Аан, юу. Үнэхээр сайнаар бүтэх болов уу гэж бодогдож байна.”

“Бүү санаа зов. Эргэлзээ байхгүй A ангийн нэг сурагч миний

нэрийг бичээд мэйл илгээсэн.”

Юкимура, Каруйзава хоёрын утсыг хооронд нь сольсноос гадна

миний даатгуулсан бас нэг даатгал бий. Би хооронд нь уялдуулах гэж

маш их хүчин чармайлт гаргасан тул санаа зовох шаардлагагүй.

“Яаж баттай хэлж чадаж байгаа юм?”

“Чиний надад дамжуулж өгсөн цаасанд учир байсан, тийм биз

Аяанокожи-күн?” Хиратаг дөхөн ирэхэд Каруйзава цочин ухасхийв.

Яалтай билээ. Хэдэн өдрийн өмнө тэд хоорондоо салахад, Каруйзава

түүн рүү орилж хашхирч байсан.

“Та хоёр шалгалтдаа сайн оролцлоо. Би сууж болно биз дээ?”

“Тэг тэг.”

Каруйзава илт тааламжгүй ширээ ширтэж байгаа ч, татгалзсан

хариу өгсөнгүй. Цаг оройн 10:55. Бүх сурагчдад мэйл илгээхэд таван

минут дутуу байна.

“Цаг бараг боллоо. Хорикита-сан ирэх болоогүй юм байх даа?

Холбоо барьсан нь дээргүй юу?”

“Тэр цагийг нь тулгаж байж ирдэг хүн. Дахиад дөрвөн минут байна.

Хүлээсэн нь дээр.”

Tsundoku LN Project


“Аан, тэр ирж байх шиг байна.”

Энэ удаад Хорикита миний бодсоноос эрт ирж байгаа бололтой.

“Хаа. Нүдээрээ энэ цуглааныг харахаар санаа алдахаас ч аргагүй

юм.”

“Нэг юм ирэв үү. Гэснээс хойно чинь байгаа хэн бэ?”

“Битгий тоо. Миний хүзүүнээс зүүгдсэн сүнс л гэж бод.”

“За алив ээ. Тэгж бүү ярь, Хорикита. Шалгалтын үеэр чамайг

сандарч байгаа болов уу гээд, санаа зовж байсан юм шүү.”

Ойрын хэдэн өдөр огт хараагүй Судо Кэн, Хорикитатай бараг

наалдчихсан зогсож байв.

“Чийртэй юм. Цаашаагаа арил.”

“Б-битгий ингэж ярь л даа. Шалгалтдаа чадахаараа хичээсэн шүү

дээ.”

“Тэгвэл, сайн үр дүнд хүрсэн гэдэгтээ итгэлтэй байгаа хэрэг үү?”

“Ердөө ганцхан алхам хоцорчихсон. Хэн нэгэн нь надаас урьтаад

мэйл явуулчихсан юм шиг байна лээ.”

Ийм хоосон шалтаг сонсоод, Хорикита түүнийг анхаарахаа больсон

бололтой. Үлдсэн нэг суудал дээр суулаа. Судо яаран ойролцоох

ширээнээс нэг сандал чирч ирэв.

“Чи саад болоод байна.”

“Алив ээ. Яриаг чинь сонсоод суухад зүгээр биз дээ? Нэг ангийнхан

байна даа, битгий жий л дээ.”

Нэлээн содон хүмүүс цугларсанд гайхан, яриа чагнаад суух

бодолтой байх шиг байна.

“Тэр ч яахав, харин түрүүний дараалсан мэйлийг юу гэж бодож

байна.”

“Тийм ээ. Миний ч анхаарлыг татсан,” гэж Хирата хэлэв.

Хоёр цаг орчмын өмнө, Ичиносэгоос яг салах гэж байх үед

тохиолдсон. Бидний утсанд нэгэн зэрэг дөрвөн багийн шалгалт

дуусгасныг зарласан мэйл дараалан ирсэн. Хулгана, Морь, Тахиа,

Гахай багуудад урвагч гарч ирэн шалгалт нь өндөрлөсөн.

“Морь багийн VIP Минами-күн байсан биз дээ?” гэж Хорикита

асуув.

“Тийм. Тэгэхээр баригдчихсан байж болзошгүй гэсэн үг.”

“Бусад багуудад нь манайхнаас мэйл илгээсэн хүн байж болох уу?”

Tsundoku LN Project


Хорикита түгшиж байв. Алдсан бол авах хохирол нь нэлээд өндөр

учир.

“Би ч бас энэ талаар санаа зовоод, саяхныг хүртэл тэдгээр багт

байсан ангийн хүүхдүүдтэй холбоо барьж байлаа,” гэж Хирата хариу

хэллээ.

Худал хэлсэн гэх зовнил байгаа ч, тодорхой хэмжээнд итгэж болох

биз.

“Ямаүчи зүгээр үү?” гэж би өрсөлдөөнд хөл тавьсан эрэгтэйн

талаар асуув.

“Аан түүний тухайд зүгээр байх. Ямаүчи-күн Тахиа багт байсан.

Үнэндээ мэйл илгээх гэж байсан юм шиг байгаа юм. Гэсэн ч, эцсийн

мөч хүртлээ тээнэгэлзсээр байтал шалгалт нь түрүүлээд дуусчихсан

гэж байсан.”

“Аль ангийн сурагчийг мэдэхгүй, түрүүлээд мэйл илгээсэн нь сайн

хэрэг.”

Хорикита Ямаүчиг хариулсан бол арваас найм есөд нь алдах

байсанд итгэлтэйгээр хэлэв. Түүний хэлсэн ортой. Шалгалтыг дуусан

дуустал эргэлзэж байгаа бол найдвар байсан гэж хэлэхгүй.

“Гэхдээ охидын тухайд мэдэхгүй байна,” гэж Хорикита хэлэв.

“Тэрийг би шалгасан. Хэн нь ч мэйл илгээгээгүй гэж байсан.”

Эргэлзэх зүйлгүй Каруйзава итгэлтэйгээр хариулав. D ангийн

охидыг атгадаг хүн, Хиратагийн адилаар шаардлагатай мэдээллийг

дорно цуглуулсан бололтой.

“Тийм үү.”

Энэ тал дээр мэдээлэл солилцох нүх сүв юу ч үгүй Хорикитад

хэлсэнд нь итгэхээс өөр аргагүй.

“Гэсэн ч яагаад цөөн хүнтэй энэ шалгалтыг тайлбарыг өгсөн юм

бол оо?” Хирата одоо ч үүнтэй зууралдсаар байгаа бололтой,

эргэлзээтэйгээр бувтналаа.

“Энэ шалгалтын зорилго нь сэтгэлгээг сорих. Бүх эргэлзээнд

хариулт байх албагүй байж болно,” гэж Хорикита хэлэв.

Шаардлагатай, шаардлагагүйг ялгаж харах нь энэ шалгалтын

зорилго байсан байх. Хэд хэдэн эргэлзээн дунд жинхэнэ үнэн нуугдаж

байж мэднэ.

“Хамгийн санаа зовоож байгаа нь дөрвөн мэйл нэг цагт зэрэг ирсэн

гэдэг. Урвагч болох хугацаа дуусахад ердөө гучин минут үлдсэнг авч

үзсэн ч, ганц хоёр секундэнд ийм тохиолдол гарна гэж үү?”

Tsundoku LN Project


“Зүгээр тохиолдол биш үү?” Яриа чагнаж байгаа Судогийн өнцгөөс

энэ зүгээр нэг тохиолдол гэж санагдсан бололтой.

“Коэнжи-күн өөрийн багаас урвасан зурвас явуулсан үед,

сургуулиас тэр даруй мэдэгдэл илгээсэн. Ямар ч хоцрогдолгүй байсан

болохоор автоматаар тохируулсан гэж хэлж болно,” гэж Хирата

эхлүүлэв.

“Тэгэхээр бүгд хамтдаа байж байгаад явуулсан байх магадлал маш

өндөр. Өөрөөр бүгд нэг ангиас илэрсэн урвагчид байх магадлалтай,”

гэж Хорикита дуусгасан.

Яг тийм. Нэг зэрэг дөрвөн мэйл явуулах боломж үүнээс өөр

байгаагүй.

“Зориуд харуулах гэж цагийг нь тааруулсан байх,” гэж Хирата

нэмж хэлэв.

“Тийм ээ. Тэгснээс зайлахгүй. Мөн ийм зүйл хийх ганц л хүн

байгаа.”

Хорикита Хирата хоёр жирийн юм шиг үг сольж байв. Би тэр

хоёрыг холбох гэж оролцох шаардлага байхгүй болсон нь

талархууштай. Бидний байнга үйлчлүүлдэг энэ газрыг сонгосонд

шалтгаан бий.

“Энд байгаа гэж мэдсэн юм аа?”

Зургаа дахь зочин болох түүнийг урьсан явдал байв.

“Рюүэн!”

Түүнийг анзаарсан Судо сүрдэн боссон боловч, Рюүэн хайхралгүй

сул сандал авч, Хорикитатай сандлаа наалдуулан суулаа.

“Чамтай цуг үр дүнг харж зугаацахаар ирлээ. Олоход амар газар

байсан нь сайн хэрэг шүү.”

“Тийм ээ. Өөр шиг чинь тэнэг ч олж ирж чадахаар тул энэ газрыг

сонгосон. Талархах хэрэгтэй шүү.”

“Гэхдээ байна аа, Сүзүнэ. Чи гэхэд өнөр өтгөнөөрөө сууж байх чинь.

Нийгэмшиж эхлээ юу?” гэж Рюүэн ширээнд сууж байгаа дөрвөн хүн

рүү (Судог бүрэн үл ойшоосон) хараад бувтнав.

“Чи салж өгөхгүй наалдаад байхаар дарамттай байна. Энэ талаар

зөвлөлдөж байсан юм.”

“Хорикитад дараа болох хэрэггүй шүү!”

“Судо-күн, чи дуугүй.”

“Аан за.”

Tsundoku LN Project


Судо гунигтайгаар амандаа бувтнан сандал дээрээ эргэн суув.

Санаснаас дуулгавартай юм гээч.

“Чамайг найз нөхөд гэхээр хэн ч байхгүй гэж бодсон юмсан. Тэр ч

яахав.”

Энэ миний Рюүэний эсрэг авсан бас нэгэн хамгаалалтын

төлөвлөгөө. Хорикитагийн харьцдаг хүмүүсийн тоог өсгөснөөр

түүнийг төөрөлдүүлнэ. Түүний хараандаа авах хүмүүс нэмэгдсэнээр

анхаарал сулрах нь дамжиггүй.

“Тун удахгүй үр дүнг танилцуулна. Таамаглаж байгаа зүйл байна

уу?”

“Тэр хэрээр. Харин өөрөө их тайван байх чинь.”

“Хэх. Тийм биш байсан бол би энд байна гэж үү. Эртээд цугласан

хүмүүс шиг харагдаж байна.”

“Тийм шүү дээ, түрүүчийн шалгалт дээр ч ингэж том дуугарч

байсан. Тэгээд ямар үр дүнд хүрлээ.”

Судо хуруугаа Рюүэн рүү зааж шоолон инээв.

Хорикита, Судотой санал нэг байгаагаа илэрхийлж үл ялиг

Рюүэнийг дорд үзсэн харцаар харлаа.

“Битгий, Сүзүнэ. Одоо хэрэггүй зүйл хийвэл чи л ичгэвтэр байдалд

орно шүү. Би багийн VIP-г хэн гэдгийг мэдэж байгаа.”

Үнэн худал нь мэдэгдэхгүй үг сонссон ч, Хорикита огтхон ч

гуйвсангүй. Рюүэнд хожигдохгүй гэдэгтээ бат итгэлтэй байсан.

“Сонсоход таатай байна. Үр дүнг нь хүлээж л байя.”

“Үр дүнг нь хүлээхгүй байсан ч, Луу багийн VIP хэн болохыг хэлж

өгч болно?”

“Уучлаарай, гэхдээ ялагдагчийн гинших л сонсогдож байна.

Шалгалт Луу багт урвагч илрэлгүй дууссан. Үүний утга нь ердөө

ганц.”

Рюүэн Күшидаг VIP гэдгийг мэдэлгүй шалгалтаа дуусгасан. Энэ

бол хөдөлшгүй үнэн.

“Миний энэрлийг хүртсэнээ мэдвэл, хэт сэтгэл хөдлөлдөө автаад

салтаа доорх чинь норж магадгүй шүү.”

Рюүэн ёс бус үг хэллэг хэрэглэн шоолонгуй инээв.

“За тэгээд хэл л дээ. Луу багийн VIP хэн байсан гэж?”

Энийг л хүлээж байсан юм шиг Рюүэн инээдээ барьж ядаж байгаа

царайгаа гараараа халхлав. Тэр завсраар ширтэх харц араатныхтай

адил юм. Тэр олзныхоо хоолойгоос тас зуухал бэлэн байгаа харагдлаа.

Tsundoku LN Project


“Күшида Кикёо.”

“Айн?” Өдийг хүртэл Рюүэний хэлсэнд ажрахчгүй байсан

Хорикитагийн хоолой нь зангирав. Өөртөө бат итгэлтэй байсан тул

болохоороо хариу үйлдэл нь хүчтэй байсан. Мөн Луу багт байсан

Хирата бас түүн шиг цочирджээ.

“Уучлаарай, гэхдээ Күшидаг VIP гэдгийг би шалгалтын хоёр дахь

өдрөөс л мэдсэн.”

“Тоглож байгаа биз дээ? Тэгсэн бол чи урвагчаар шалгалтыг

дуусгах байсан. Гэхдээ шалгалтын явцад дууссан гэж мэдэгдэл

ирээгүй. Өөрөөр чи үүнийг шалгалтын дараа мэдсэн гэсэн үг. Үгүй

гэж үү?”

“Чиний VIP-г илрүүлчхээгүй байгаа гэж бодон цөхрөнгөө барах

төрх, ялалтаа бататган амьсгаа авах чинь долоогоод авчихмаар

өхөөрдөм байсан болохоор эцсээ хүртэл эргэлзчихсэн юм.”

“Тэрийг яаж олж мэдсэн юм?” Хирата сониуч зан, айдас холилдсон

асуулт тавилаа. Тийм л их Күшидаг зүгээр өнгөрөөсөн гэх бат итгэл

болон урвахыг зориогүй нь сонирхлыг нь татсан байлгүй.

“Харамсалтай нь, түүний хариулт… Сүзүнэ, чамд байсан.”

“Надад?” Хорикита одоо толгойдоо шалгалтын үйл явцыг дахин

тоглуулж байхдаа тайван дүр эсгэх гэж хичээж байв. Хэзээ, хаана, яаж

анзаарсан гэж?

“Чиний нүдний хөдөлгөөн, амны хөдөлгөөн, амьсгал, хандлага,

ярианы чинь өнгө аяс гээд бие махбодын чинь бүх хэсэг чамайг

худлаа ярьж байна гэдгийг хэлж өгч байсан.”

“Тоглоомоо боль!”

“Тоглоом? Хэрвээ энэ тоглоом байсан бол надад өөр үр дүнг мэдэх

шалтгаан байна гэж үү?”

“Тэрийг… Саяхан, гарцаагүй хэн нэгнээс…”

“Хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа мэдрэмжийг чинь ойлгож

байна. Чи манай багаас хамгийн чадваргүй нь. Гэхдээ өөрийгөө

битгий буруутга, Сүзүнэ. Чиний өрсөлдөгч биш байсан. Энэ шалгалт

маш том гэнэтийн бэлэг байх ёстой. Ялангуяа, A ангийн хувьд.

Тайван байж болно.”

“Юу…юу хийсэн гэж хэлж байгаа юм?”

“Хариултыг нь удахгүй мэднэ.”

Тэгэхээр дөрвөн урвагчийн мэйл Рюүэний явуулга байж таарлаа.

Оройн арван нэгэн цагийг угтахтай зэрэгцэн бид бүгдийн утсанд нэг

Tsundoku LN Project


дор мэдэгдэл ирэв. Бид бүгд Рюүэнийг анхааралгүй шалгалтын үр

дүнг шалгалаа:

Хулгана: Урвагч зөв хариулсан. Үр дүн #2.

Үхэр: Урвагч буруу хариулсан. Үр дүн #4.

Бар: VIP-г илрүүлж чадаагүй. Үр дүн #2.

Туулай: Урвагч буруу хариулсан. Үр дүн #4.

Луу: Багаараа зөв хариулж шалгалтыг амжилттай давсан. Үр дүн

#1.

Могой: VIP-г илрүүлж чадаагүй. Үр дүн #2.

Морь: Урвагч зөв хариулсан. Үр дүн #3.

Хонь: VIP-г илрүүлж чадаагүй. Үр дүн #2.

Бич: Урвагч зөв хариулсан. Үр дүн #3.

Тахиа: Урвагч зөв хариулсан. Үр дүн #3.

Нохой: VIP-г илрүүлж чадаагүй. Үр дүн #2.

Гахай: Урвагч зөв хариулсан. Үр дүн #3.

Дээрх үр дүнгүүд дээр үндэслэн энэхүү шалгалтын ангийн болон

хувийн онооны өсөлт бууралтыг танилцуулъя. Онооны ард байгаа “cl”,

“pr” гэсэн нэгжүүд нь ангийн болон хувийн онооны товчлол болно.

A анги: Хасах 200 cl; 2 сая pr;

B анги: Өөрчлөлт ороогүй; 1.5 сая pr;

C анги: Нэмэх 150 cl; 5.5 сая pr;

D анги: Нэмэх 50 cl; 3 сая pr;

“C анги…нэгт,” гэж Хорикита бувтналаа.

Бүгд үр дүнд цочирдсон байв.

“Сайн зүйл болжээ, Сүзүнэ? Чиний буруугаас Луу баг шалгалтыг Үр

дүн #1-ээр дуусгаж чадлаа. Ингээд бүх анги шагнал халааслах

болчихлоо.”

Рюүэн алга ташин сэтгэл хангалуун инээв.

“Миний өмнө толгойгоо гудайлгаад гуйвал хариултыг нь хэлж өгч

болно шүү?”

“Хэн тэгнэ—” Хорикита дундаас нь зогсоод, уруулаа хазав.

Tsundoku LN Project


“Энэ харц, таалагдаж байна аа. Нэлээн тачаангуй юм.”

Рюүэн халааснаасаа утсаа гаргаж ирээд ширээн дээр тавив. Дэлгэц

дээр байгаа нь Рюүэний хөтөлсөн бололтой жагсаалт байсан. Хулгана,

Тахиа, Гахай багийн VIP болон таамагласан A ангийн сурагчийн нэр

бичээстэй байна.

“Би энэ нарийвчилсан сонгосон гэх нөхдүүдийн үндсэнд хүрч

чадсан. Тэгээд зөвхөн A ангийн сурагчдыг зорьсон. Энэ тэрний

баталгаа.”

Рюүэн B, D ангиудыг зориуд онилоогүй гэдгээ онцлон хэлэв. Ийм

үр ашиггүй зүйл хийнэ гэж байхгүй ч, үнэнийг харуулбал яаж ч

чадахгүй.

“Үүнийг чамд дуулгахад харамсалтай байна, Сүзүнэ. Гэхдээ миний

дараагийн бай бол чи. Дараачийн шалгалтад би чамайг онилон бие

сэтгэлийг чинь туйлд нь хүртэл урж тастан, шархлуулах болно.”

Хариу хэлэх үгээ гээсэн Хорикита, ердөө үр дүнг ширтсээр л байв.

Бусад ангиудаас хол тасархай оноог авсан C анги илт давуу ялалтыг

байгуулсан. Үр дүнгээс харахад, тэр үед доог тохуу хийж байгаа мэт

харагдсан Коэнжийн хариулт оносон нь бидний өгзгийг аварсан

бололтой. Тэгээгүй байсан бол ялалт зөвхөн C ангид хамаарах байсан.

Нөгөөтээгүүр, Коэнжийн багийн өөр ангийн VIP тэнэсэн суманд

оногдсон мэт азгүй санагдаж байгаа байх.

“Хоёрдугаар улирлыг тэсэн ядан хүлээж байя.”

Эзэнгүй арлын хариуг эргүүлж өгсөн Рюүэн сэтгэл хангалуун явав.

Хундага тулгахаар байх ёстой бидний царай ялсан гэж хэлэхээргүй

урвагар хоцорлоо.

“Рюүэн-күн мэдээлэл цуглуулаад А ангийн VIP-ийг илрүүлснийг

ойлгож байна. Надад байхгүй авьяас байгааг хүлээн зөвшөөрч чадна.

Гэхдээ Луу багийн үр дүн юу вэ?” гэж Хирата асуув.

Хэн нь ч үүнийг мэдэхгүй тул, хариулах хүн байсангүй.

Гэхдээ энэ тухай гүнзгий бодох шаардлагагүй юм.

“Энэ тийм хэцүү зүйл биш. Үүнийг зорьсон бол харьцангуй

хялбархан.”

“Юу гэсэн үг вэ?”

“Рюүэн хэрхэн VIP-г илрүүлснийг орхиод, шалгалт дуусахаас өмнө

бүгдэд нь ‘Күшида бол VIP’ гэж хэлсэн бол? Мэдээж Рюүэний хэлсэнд

хэн ч итгэхгүй. Ялангуяа тийм, ухаалаг, авьяаслаг нөхдүүдийн бүлэг.

Гэсэн хэдий ч, хариулт илгээх сүүлчийн хугацаанд бол өөр. Хэдий

буруу хариулсан ч эрсдэл байхгүй. Тэр ч байтугай хамгийн сэрэмжтэй

Tsundoku LN Project


Кацураги хүртэл магадгүй гэж бодох байлгүй? Хэрэв Күшида VIP гэх

1%-ийн магадлал байхад, Үр дүн #1-ийг зорих нь өөрсдөд нь хамгийн

тохиромжтой сонголт.”

Үр тарих бол тун амархан. Гэсэн хэдий ч энэ нь ердийн тохиолдолд

биелшгүй. Ганц нь л Күшидад итгэхгүй байхад боломжгүй юм. Энэ

үнэхээр боломжтой юу гэдгийг би өөрөө бодож үзсэн ч, эргэлзэж

байна. Амжилттай болно гэж бодохгүй байна. D ангийг хасаад, үлдсэн

бүх гишүүд Үр дүн #1-т хүрч очиж чадсан нь үнэхээр сонирхол татаж

байна.

Магадгүй итгэхээс өөр аргагүй баттай нотолгоо байсан гэж үү?

“Хорикита. Мадагүй бид одооноос маш том бэрхшээлтэй тулгарч

магадгүй юм.”

Энэ ганц хоёроор тогтохгүй. Нөхцөл байдлаас шалтгаалж үүрд D

анги чигээрээ үлдэж ч болзошгүй.

“Бэрхшээл гэдэг нь Рюүэн-күн үү? Үнэхээр тэр энэ удаагийн

шалгалтад сайн байсан нь үнэн. Гэхдээ цаашид ч хүнд тулаан хийнэ

гэж хэлэх аргагүй. Эцэст нь чиний баг шалгалтыг давсан. Үгүй гэж

үү?”

“Тэр ч тийм. Би хэтрүүлэн бодсон байх. Тоох хэрэггүй.”

Магадгүй төсөөлөл ч байж мэднэ. Гэхдээ зөгнөл байвал яах уу? Энэ

магадгүй цөхрөл рүү чиглэх эхний алхам байсан биш биз гэж

бодохгүй байж чадсангүй. Мөн үүний зэрэгцээ “догдлол” гэдэг

минийх гэхээргүй үл таних сэтгэл хөдлөл дотроос минь нахиалж

байгааг мэдэрлээ…

Tsundoku LN Project


Ичиносэгийн нэмэлт түүх:

Зүүд болон бодит байдлын дунд

Миний урд дораяаки болон стромболи байлаа.

“Би хоёуланг нь идмээр байна!”

Өлсөж байсан би тэрхүү хоёр байг шүүрэн авахаар үсэрлээ. Гэхдээ

тэр хоёр маш хурдтайгаар надаас холдоцгоов.

“Мүү, сонирхолтой юм. Тэгвэл би ч гэсэн биеэ барихгүй ээ!”

Би ахин үсэрч илүү хурдан барьж авахаар гараа явуулсан ч гэсэн

тэдгээр хоолнууд ахин миний гараас мултран зайгаа надаас барив.

“Тэгвэл ингэвэл яаж байна?”

Би стромболиг барьж авах бодлоо умартан зөвхөн дораяакиг

барьж авах гэж үзлээ. Энэ удаа би түүнийг амархан зугтаалгахгүйхэн

шиг барьж авлаа. Одоо л нэг стромболиг нь барьж авъя гэж бодож

байтал тэр нь 3 дах удаагаа надаас зайгаа барин зугтлаа.

Мөн гарт минь байсан дораяаки нэг л мэдэхэд гараас минь

мултран алга болсон байв.

“Энэ чинь-”

Тэдгээр хоолыг юуг илэрхийлж байгааг анзаарсны дараахан тэд

энэ ертөнцтэйгөө хамт сарнин алга болов. Түүний дараагаар би доор

минь зөөлхөн юм байгааг мэдэрсэн ба удалгүй ардаас нь миний

сонсож дассан утасны сэрүүлэг дуугарав.

“Ммм…”

Нээрээ тийм. Дөнгөж сэрсний дараа мансуурч буй толгойгоо

ашиглан би нөхцөл байдлыг санах гэж оролдлоо. Өнөөдөр чинь

онцгой шалгалтын хамгийн сүүлийн өдөр. Би өрөөнд хүмүүсээс

түрүүлж ирсэн болохоор энэхүү өрсөлдөөний үр дүнг яаж

шийдвэрлэх гэж толгойгоо гашилгаж байхдаа мэдэлгүй унтчихаж.

Боссоныхоо дараа би өрөөнд хэзээ орж ирснийг нь мэдээгүй D

ангийн сурагч болох Аяанокожи-күн байгааг анзаарав.

“Өглөө…(эвшээх)…ний мэнд, Аяанокожи-күн. Уучлаарай, миний

сэрүүлэг чамайг цочоочхов уу?”

“Үгүй дээ, Харж байгаагаар чи сайн нойр авсан бололтой”

“Ахахаха, уучлаарай. Нэг мэдсэн бүр нам унтчихаж. Чи их эрт ирж

байх чинь, эхлэх цаг болтол ахиад хорин минут байна шүү дээ?”

“Харин чи өөрөө, хэзээ ирсэн юм?”

Tsundoku LN Project


"Цагийн өмнө байх аа. Чимээгүй газар баймаар байсан юм. Манай

найзууд миний өрөөгөөр байнга орж гардаг болохоор байнга

шуугилддаг юм."

Би унтах гээгүй байсан болохоор түүндээ ичсэндээ мэдэлгүй тэгж

хэлж орхив. Гэсэн хэдий ч энэ нь сайн зүйл байж магад. Үүний үр дүнд

би ямар тактик ашиглахаа шийдсэн учраас.

“Бас жаахан толгой доторхоо цэгцлэхийг хүссэн.”

“Үр дүн байсан шиг байна?”

“Нэг тиймэрхүү.”

Хэрвээ би хоёр туулай хөөх юм бол аль нь ч үгүй хоцрох болно. Энэ

туулай бүлгийн хүмүүстэй нүүр тулахад хэрэгтэй бодлогоо үүн дээр

тулгуурлах болно.

Гэсэн ч би Аяанокожи-күнтэй маш ховорхон ганцаараа байдаг тул

түүнээс мэдээлэл салгах гэж үзье.

Юкимура-күн болон Сотомура-күн хоёрыг уншихад амархан

байдаг ч Аяанокожи-күнийг уншихад хэцүү тэр яг л үүлэн дунд

байгаа юм шиг.

Би босоод унтсаны дараах үсээ янзлан түүний хажууд суулаа.

“Хэлэлцүүлэг эхлэхээс өмнө цаг байгаа болохоор чи төвөгшөөхгүй

бол хоёулаа бага зэрэг ярилцах уу?”

“Төвөгшөөх зүйл байхгүй ээ. Чи хүсч байгаа бол болно.”

Тэр дургүйцэхгүйгээр миний хүсэлтийг хүлээн авлаа.

“Тэгвэл шийдэгдлээ. Үнэндээ надад Аяанокожи-күн, чамаас асуух

зүйл байсан юм. Би Канзаки-күнээс авахуулаад ангийнхаа бүх

хүүхдээс асуусан. Тэгээд бусад ангийн хүүхдүүд ямар бодолтой

байгаад жаахан сонирхол төрөөд. Аяанокожи-күн, чиний A ангийг

зорих хүсэл хэр их вэ?”

Хамгийн эхэнд би түүний дотоод зүрх сэтгэлийг мэдэх хэрэгтэй.

Тэр юу гэж боддог, юуны төлөө үйл хөдлөл гаргаж байгаа гэх мэт

зүйлсийг.

Энэхүү шалгалтын бүлгийн хуваарилалт нэг л санааг минь зовоож

байсан юм. Ямар нэгэн бүлэгт хуваарилагдана гэдэг нь ямар нэгэн

утгатай. Жишээ нь Канзаки-күн Луу бат хуваарилагдсан тэгээд

тэрхүү бүлэгт бүх ангийн төлөөлөгчид байгаа. Би хамраа сөхөх гэсэн

юм биш л дээ гэхдээ ер нь бол би ч гэсэн Луу багт хуваарилагдах

ёстой бус уу?

Tsundoku LN Project


Гэхдээ бодит байдал тийм байгаагүй. Хэдхэн секунд сэтгэлээр

унасан ч гэсэн би даруй тунгаасан юм. Магадгүй үүний цаана ямар

нэгэн өөр утга байгаа байх.

Намайг Луу багт хуваарилаагүйд ямар нэгэн утга байх ёстой.

Миний урд буй байгаа Аяанокожи-күн арай тэр нэг боломжит утга нь

юм биш биз.

Tsundoku LN Project


Каруйзавагийн нэмэлт түүх:

Харагдашгүй оршихуй

Энэ үйл явдал тусгай шалгалт эхэлснээс нээх удаагүй болсон юм.

Туулай багийн шалгалтын өрөөнд би арай л эрт очиж таарав.

“Би арай эрт ирчихлээ гэхдээ яахав.”

Би ийм эрт ирье гэж бодоогүй ч гэсэн арван минут гэдэг бол

хүлээж болох хэмжээ шүү дээ.

Би зөвхөн Манабэ болон бусад охидтой л тааралдахыг хүсээгүй.

Шалтгаан нь “тэр явдал.” Төсөөлөөгүй нөхцөл байдлаас болж

хуучин шархаа сэдрээсэн нь миний бухимдлыг их төрүүлсэн.

Хаалганы өмнө санаа зовоод зогсоод байх нь сонин тул би өрөө рүү

оров. Эгх… Өрөө рүү орсон даруйд сандал дээр энэ өрөөнд ганцаараа

сууж байгаа Аяанокожи-күн байгааг харав. Түүнийг хараад хэсэгхэн

зуурт гаргасан зэвүүцсэн царайг минь тэр харсан байх учиртай гэхдээ

хамаагүй дээ.

Би түүнтэй ойртмооргүй байсан тул зайгаа барин түүнээс хамгийн

хол сандлыг сонгон суув.

Хэсэг хугацааны дараа би найзуудтайгаа утсаараа чатлан цагийг

өнгөрөөж байлаа.

Рино надтай яримаар байна гэсэн болохоор бид нар утсаар ярив.

“Байна уу, Риноччи? Наана чинь хэр байна? Энд үү? Аа, энд бүр

хамгийн дор байна. Бүр залхаж гүйцлээ. Хэдий би Хирата-күнээс

тусгаарлагдсан ч гэсэн тэд ядаж дажгүй залуус өгч болоогүй юм байх

даа. Энэ багт дан муу санаатай хүмүүсээр л дүүрэн юм.”

Риногийн байгаа багт маш олон охид байгаа юм шиг байсан

болохоор би бага зэрэг атаархаж байлаа. Мөн намайг байхгүй хойгуур

их хөгжилтэй байгаад байгаа юм шиг тал байсанд нь сонин мэдрэмж

төрж байлаа. Охид бол үзэн яддаг хүмүүсийнхээ араар муулдаг л амьд

биетүүд. Энэхүү шалгалт дууссаны дараа ямар нэгэн асуудал

үүсгэхгүйн тулд би эртнээс юу болж байгааг нь мэдэж тэднийг

удирдах хэрэгтэй. Энэ бол одоогоор миний хийх ёстой хамгийн чухал

зүйл байлаа. Утсаар ярьж дууссаны дараа би чатны түүхийг нь эхнээс

нь сүүл хүртэл нь шинжив. Хмм. Асуудал байхгүй бололтой. Одоо ч

миний оршихуй нөлөөтэй хэвээр байна.

Дуугаа хураан суух Аяанокожи-күн нүдний маань харах өнцөгт

орж ирэв.

Tsundoku LN Project


“Аа нээрээ тийм. Чи VIP юу? Юкимура–күн болон Со хэн билээ тэр

хоёр биш юм шиг байсан.”

Энэ зүйл чухал биш ч гэсэн цаг нөхцөөхийн тулд түүнээс асуув. Юу

гэж ч хэлмээр юм. Надаа энэ залуугийн тал дээр ямар нэгэн сэтгэгдэл

байдаггүй. Ердөөсөө ангид онцгойрдоггүй атал би түүнийг юу ч гэсэн

мэддэг байв.

Зөвхөн царайг нь харвал Аяанокожи-күн тийм ч муу биш. Хэрвээ

тэр Хирата-күн шиг нийгэмшиж чадвал нэр хүндээрээ түүнээс

дутахааргүй хүн болж чадна.

“Би биш ээ.”

Тэр надаа маш товч хариулт өгөв. Үгүй ээ, боломжгүй, түүнд ямар

нэгэн харилцааны чадвар байхгүй. Тийм л учраас тэр Хорикита-сан

болон Сакура-сан гэх мэт хуучимсаг охидтой орооцолддог байх.

“Аа тийм үү. Тэгвэл зүгээр дээ.”

“Надад итгэж байгаа хэрэг үү?”

Аяанокожи-күн над руу харан хэлэв. Би тийм сэжигтэй байгаа юм

байх даа?

“Айн? Чи өөрөө биш гээ биз дээ?”

Би бага зэрэг уцаарласан хариулт өгөхөд тэр даруй харцаа өөр

тийш болгон дуугүй болов. Эр юм байж ичмээр юм.

Түүнтэй үргэлжлүүлж ярих хэрэг байхгүй учир би утсаа ахин

гаргаж ирэв.

Эцэст нь гэхэд Хирата-күнээс өөр энэ D ангид жинхэнэ эр хүн алга.

Тийм учраас би түүнээс холдож чадахгүй.

Одоо бодох нээ, тэр үед анх удаа Аяанокожи-күнтэй цагийг

хоёулханаа өнгөрөөжээ.

Миний ахлах сургуулийн гурван жилд тэр надаа хамгийн чухал

бөгөөд орлуулшгүй хүн болох байсан ч гэсэн яг тэр үед би юугаа ч

мэдээгүй байлаа.

Tsundoku LN Project


Орчуулсан: Shin

Орчуулагчийн тэмдэглэл

Тэмдэглэл: Орчуулагчийн зүгээс би яг бүрэн эхээр нь light novelын

орчуулга хийж байгаагүй тул хүндрэл их гарлаа. Бас техникийн

асуудлаас бол амласан хугацаандаа гаргаж өгөөгүйдээ хүлцэл өчье.

Гэхдээ нэг төслийн ард гараад илүү урам авсан ч гэж хэлж болно.

Англи хэлнээс нь илүү эх хэлнээс нь орчуулахыг зорьдог болохоор

жаахан хүндрэлтэй байдаг ч дассан дөө.

Англи дээрх хувилбарууд бүрэн Англичлах горим ашигладаг тул

"күн, сан" зэрэг хүндэтгэлийн үгнүүдийг харахад шаардагддаг. Мөн

дээрээс нь анимэгээс ялгаатай нь зөвхөн бүхнийг толгойдоо

төсөөлөх шаардлагатай тул уншигчдад уур амьсгалыг бүрэн

мэдрүүлэхийн тулд эхлээд өөрөө бүрэн мэдрэх хэрэг гардаг. Яагаав

Англи хэл нэг тийм зүгээр л хүүрнээд биччихсэн юм шиг биш гэж үү…

Мөн хянахаас гадна PV, edit гээд бүхнийг хувиараа хийж өгсөн

Bucks-таа талархаж байна. Уг нь надад энэ ботиос тусдаа гарсан

нэмэлт түүхүүдийг оруулах бодол байгаагүй ч, тусад нь оруулвал

хүмүүс тэр бүр уншихгүй гээд Buck орчуулаад оруулчихсан байсан. Ер

нь бодоод байхад санал зөрөлдөх болгонд би л ялагддаг байж. Уг нь

надад орчуулагчийн давуу эрх гэж байх ёстой биз дээ… Угу…у, гх.

Хянасан: Bucks

Тэмдэглэл: Нэмэлт түүхүүд бол тухайн боть дээр гарж буй үйл

явдлыг өөр дүрийн өнцгөөс харуулсан түүх юм. Зөвхөн тэр

хэсгүүдийг би өөрөө орчуулсан ба бусад бүх орчуулгыг Shin хийсэн

байгаа. Гэхдээ орчуулга хийгээд түүнийг нь хянана гэдэг маш их

ажил гэдгийг их сайн мэдэрлээ шүү. Уншигчдад зөвөөр ойлгуулахын

тулд зөв үг боллон хэллэгийг сонгохоос авхуулаад их л зүйл хийх

хэрэгтэй байдаг юм байна. Ерөөсөө light novel орчуулгад оролцохгүй

гэж бодож байсан ч эцсийн эцэст оролцчих шив. Ирээдүйд ахиж

иймэрхүү орчуулгад оролцох эсэх нь хүмүүсийн хариу үйлдэл болон

хандалтаас л хамаарах байх даа.

Зохиолын хувьд гэвэл Англи хэл дээр маш олон LN уншиж үзсэн ч

гэлээ Монголоор бүгдийг нь орчуулсныг уншиж үзэх бас нэг л өөр

санагддаг юм байна.

Одоогоор “Шилдгүүдийн ангид тавтай морил” LN нь 2021.6 сарын

байдлаар гэхэд 2 дахь жилийн 4.5 боть дээр явж байгаа. Хэрэв бид

бүгдийг нь тэр хүртэл Монголоор орчуулъя гэвэл нэлээн удах биз.

Tsundoku LN Project


Одоо дөнгөж 4 дэхь боть гэхээр цаашаа ахиад 5,6,7, 7.5, 8,9,10,11, 11.5

гээд 9 боть явж байж 1 дэхь жилийн түүх нь дуусаад 2 дахь жилийн

түүх харин 5 боть гарчихсан байгаа. 14 боть лав байгаа гэсэн үг.

Хэрвээ орчуулахаар болвол зам ч хол байна даа…

Tsundoku LN Project


Tsundoku LN Project

Facebook: https://www.facebook.com/TsundokuRanobe/

Туслалцаа үзүүлэх хүмүүс байвал холбогдоорой!

Tsundoku LN Project

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!