23.12.2014 Views

o_199qk26vj10dp1acqp75d3g2kia.pdf

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО

“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНӨӨГИЙН

БАЙДАЛ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУД”

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Монгол Улс, Утас: 976-11-328526,

Улаанбаатар хот,Чингэлтэй дүүрэг, Факс: 976-11-331213,

Засгийн газрын XI байр, 611, 612 тоот Цахим хуудас: www.gender.gov.mn,

ШХ: УБ-46/1080

Э-шуудан: secretariat@gender.gov.mn

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ТУЛГАМДСАН

АСУУДЛУУД” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН

2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордны “Б” танхим

Монгол улсын төрөөс эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах, улс

төр, эдийн засаг, нийгэм, соѐлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендерийн эрх тэгш

байдлыг хэвшүүлэх нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд анхаарч, хууль эрх зүй, олон нийтийн

боловсролын хүрээнд олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн билээ. Үүний үр

дүнд Монгол улсын хүн амын аж байдал дээшилж, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр

жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Гэвч сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн

боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн байдалд тэгш бус байдал бий болж, энэ нь

эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, улс төр эдийн засгийн амьдралд гүйцэтгэх

үүрэгт сөрөгөөр нөлөөлөх байдал ажиглагдаж, энэ асуудалд цаг алдахгүй анхаарлаа

хандуулах шаардлагатай байна.

Иймд Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос Монголын Эрэгтэйчүүдийн

холбоотой хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Монголын

эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт Үндэсний чуулганыг

2008 оны 3 дугаар сарын 17-нд анх удаа зохион байгууллаа.

Чуулганы зорилго нь Монголын эрэгтэйчүүдийн гэр бүл, нийгэмд гүйцэтгэж байгаа

үүрэг болон тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлуудаар засгийн газрын холбогдох

байгууллагын хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөгчид, иргэд хамтран чөлөөтэй ярилцаж,

зөвшилцөх боломжийг олгох замаар монголын эрэгтэйчүүдийн талаар төрөөс баримтлах

бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн бөгөөд

дараахь үр дүнд хүрэхийг эрмэлзсэн болно. Үүнд:

Засгийн газар, шийдвэр гаргагчид, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийт

монголын эрэгтэйчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудын талаар нэгдсэн ойлголттой

болох.

Монголын эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн

бусад асуудлаархи төрийн бодлогын тулгамдсан асуудлуудыг тодорхойлох.

Монголын эрэгтэйчүүдийн гэр бүл, нийгмийн амьдралд гүйцэтгэж байгаа үүрэг, сайн

үйл, шилдэг арга туршлага, үүсгэл санаачлагуудыг олж илрүүлж, олны хүртээл болгон

дэлгэрүүлэх.

Чуулганд Монгол улсын Ерөнхий сайд С. Баяр, НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин

төлөөлөгч хатагтай Делиа Барселона болон яамд, агентлаг, 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн

төлөөлөгчид болон төрийн бус, иргэний нийгэм, олон улсын байгууллагуудын 150 гаруй

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

2

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

төлөөлөгчид оролцож, Ерөнхий сайд С.Баяр, НҮБ-ын Хүн Амын Сангийн Төлөөлөгч

Хатагтай Делиа Барселона нар чуулганы ажиллагааг нэжж үг хэллээ.

Чуулганаар Эрүүл Мэндийн сайд Б.Батсэрээдэнэ “Монголын эрэгтэйчүүдийн эрүүл

мэндийн байдал, тулгамдсан асуудлууд”, Боловсрол Соѐл Шинжлэх Ухааны Дэд Сайд

С.Төмөр-Очир “Монголын эрэгтэйчүүдийн боловсролын байдал, тулгамдсан асуудлууд”,

Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Дэд Сайд С.Чинзориг “Монголын эрэгтэйчүүдийн

хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлууд”, Монголын

Эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, ЖТБҮХорооны гишүүн Я.Пүрэвдорж “Монголын

эрэгтэйчүүдийн гэр бүл, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг болон тэдний өмнө тулгамдаж

байгаа асуудлууд” зэрэг илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэн, Монголын эрэгтэйчүүдийн гэр

бүл, нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралд нөлөөлж буй

нийгэм, эдийн засаг, улс төр, уламжлалын хүчин зүйлүүд, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж

байгаа асуудлууд, эдгээр асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээрхи төрийн бодлого, төрийн бус

байгууллагууд, иргэний нийгэм болон иргэдийн гүйцэтгэх үүргийн талаар оролцогчид

нээлттэй ярилцлаа.

Монгол орны олон мянган эрэгтэйчүүд өндөр боловсрол болон амьдралыг ур чадвар

эзэмшин, шударгаар хөдөлмөрлөж, улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх

үүрэг гүйцэтгэж, эрүүл энх аж төрж байгааг хэн бүхэн мэдэх боловч доор өгүүлэх тоо

баримтууд нь Монголын эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд болон

эрэгтэйчүүдийн өнөөгийн байдлын сөрөг талуудын талаар өгүүлж байна.

Чуулганаар хэлэлцүүлсэн илтгэлүүд болон хэлэлцүүлгийн явцад тэмдэглэснээр

эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд нь анхаарал татсан асуудал болж байгааг

харуулж байна. Монгол хүний дундаж наслалт эмэгтэйчүүдийн хувьд 69,38 байхад,

эрэгтэйчүүдийнх 62,59 байгаа нь, эмэгтэйчүүдийнхээс 6,8% насаар бага байна. 2006 онд

15700 хүн нас барсаны 52,7% нь эрчүүд, эмнэлэгт 598,700 хүн хэвтэж эмчлүүлсний 40% нь

эрчүүд байна. Сүүлийн жилүүдэд зүрх судас хавдар осол гэмтлийн улмаас олон эрэгтэйчүүд

нас барж байгаагаас гадна, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөгсдийн 90 гаруй хувь

эрэгтэйчүүд байна.

Эрэгтэйчүүдэд амьдралын буруу хэв маяг, дадал зуршил, архи тамхи хэрэглэх,

хөдөлгөөний хомсдол, буруу хооллох, эрүүл мэндийн мэдлэг дутмаг байх зэрэг олон

шалтгааны улмаас осол гэмтэл, элэг, уушгины хорт хавдраар өвчлөх, нас барах нь

эмэгтэйчүүдтэй харьцуулбал их байгаа, эрэгтэйчүүд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт

илүүтэй ажиллаж хүнд хүчир хөдөлмөр эрхэлснээс хөдөлмөрийн чадвараа залуу насандаа

алдаж байгаа болон эрэгтэйчүүдийн өвчнийг оношлох, эмчлэх талаар тусламж үйлчилгээ авах

боломж хомс, эрэгтэйчүүдийн эмч, эмнэлэг, кабинет дутагдалтай байгаа зэрэг

эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлаархи хэд хэдэн тулгамдсан асуудлуудыг хөндөн

ярилцсан. Эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтын шалтгаанд судалгаа хийх, эрэгтэйчүүдэд

зориулсан эрсдэлт зан үйлийг өөрчлөх, эрүүл зан үйл төлөвшүүлэх болон мэргэжлээс

шалтгаалах өвчнөөс сэргийлэхийн тулд аж үйлдвэр, уул уурхайн үйлдвэрүүдэд хөдөлмөрийн

аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчинг сайжруулах, хөдөлмөр хамгааллын журмыг хатуу

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

3

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

баримтлахад чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, ЭМШУИС-ийг эрэгтэйчүүдийн

өвчлөлийн мэргэжлийн багштай болгож, сургалтын хөтөлбөрт андрологийн хичээл оруулдаг

болгох, Улаанбаатар хотын клиникийн эмнэлгүүд, бүх дүүрэг, аймгуудын эрүүл мэндийн

нэгдлийг урологи-андрологийн кабинеттай болгох, эмч нарыг курс сургалтад хамруулах зэрэг

үйл ажиллагааг зохион байгуулах нь зүйтэй гэж чуулганы оролцогчид үзэж байна.

Түүнчлэн, 2007 оны байдлаар манай улсын 7-29 насны нийт эрэгтэйчүүдийн 53.4 хувь,

эмэгтэйчүүдийн 58.6 хувь нь сургуульд хамрагдаж байна. Энэхүү тоон үзүүлэлтээс үзэхэд

эрэгтэйчүүдийн сургуульд хамрагдалт эмэгтэйчүүдийнхээс 5.2 хувиар доогуур байна. 2007-

2008 оны хичээлийн жилийн байдлаар бүх шатны боловсролын сургалтын байгууллагад

суралцагчдын 42.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Бага ангид суралцагчдын 50.8%, дунд

ангид суралцагчдын 49.2%, ахлах ангид суралцагчдын 44.7%, их, дээд сургуульд

суралцагчдын 39.0 хувь нь хөвгүүд байна. ЕБС-ийн сургууль завсардагчдын дийлэнх нь

хөвгүүд (59.1%) байна. Албан бус хэвшилд ажилладаг насанд хүрээгүй хүүхдийн 64,3%

хөвгүүд бөгөөд тэдний 58,7% нь сургууль завсардаад байна. 18 нас хүрсэн залуучуудын 12%

нь бичиг үсэггүй цэргийн үүрэгт алба хаагаагүй залуучуудын 20% нь бичиг үсэг

тайлагдаагүй байна. Эдгээр тоо баримтууд нь Монгол орны хувьд хөвгүүдийн боловсрол

охидынхоосоо хоцрогдож явааг харуулж байна.

Манай орны нийт хөдөлмөрийн насны хүн амын 48.7 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Мөн хөдөлмөр эрхлэлтийн албадад бүртгэлтэй ажилгүйчүүдийн 44.8 хувь, ажилд зуучлагдсан

ажилгүй иргэдийн 49.3 хувь нь эрэгтэйчүүд байна. Түүнчлэн амьдралын нөхцөл, эдийн

засгийн боломжоо дээшлүүлэх зорилгоор олон эрэгтэйчүүд гадаад улсад гарч ажиллах болсон

нь эерэг болон сөрөг олон үр дагавруудыг бий болгож байна. Үүний нэг жишээ нь гэр бүл

салалт нэмэгдэж, хүүхэд олноор өнчрөх боллоо.

Гэмт хэрэг үйлдэгсдийн дийлэнх хувийг эрчүүд эзэлж байна. 2006 оны байдлаар 18253

гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4,8%-аар өссөн байна. 16825 хүн гэмт хэрэг

үйлдсэнээс насаар нь авч үзвэл 550 нь 14-16 насны, 1005 нь 16-18 насны, 7848 нь 18-30

насныхан, 944 нь оюутан, сурагчид болон 11891 нь ажилгүй хүмүүс байна. Иргэдийн амь нас,

эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг болон дээрэм, танхай, хүчингийн ноцтой хэргийн дийлэнхийг

35 хүртэл насны хүмүүжил зан суртахууны доголдолтой залуус үйлдэж байна. Өнөөдөр

албадан саатуулах баривчлах байранд 350, ШШБЕГ харьяа хорих ангиудад 6300 эрчүүд

хүмүүжигдэж байна. Сүүлийн жилүүдэд хөвгүүд, гэмт хэргийн ертөнц рүү орох нь ихсэх

боллоо. Мөн ажилгүйдэл, ядуурал, архидалт, газар авч улмаар орох оронгүй, тэнэмэл, хог

ухагч, биеэ үнэлэгчдийн тоо нэмэгдэхийн хамт ядууралд автагдсан эрэгтэйчүүдийн тоо

өссөөр байна.

Хүн амын 47,5 хувийг эзэлж байгаа эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа эдгээр

асуудлуудын талаар шийдвэр гаргагчид болон олон нийтийн анхаарлыг хандуулах, төрийн

зүгээс авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор Үндэсний

хэмжээнд авч хэлэлцэх шаардлага зүй ѐсоор урган гарсан.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

4

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Тус чуулганаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хүйсээр ялган, түүнд дүн

шинжилгээ хийх боломж хязгаарлагдмал байгаа болон манай улсын ажиллах хүчний бүтцэд

өөрчлөлт орж, техник мэргэжлийн ур чадварыг доор үзэх, бага ач холбогдол өгөх нь манай

улсад түгээмэл байгаа төдийгүй ихэнх тохиолдолд дээд боловсролтой хүн илүү сайн

хөдөлмөр эрхлэх боломжтой, нэр төрийн хэрэг гэж үздэг нь буруу үзлийн улмаас манай

улсын олон арван залуучуудын эзэмшиж буй боловсрол нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй

уялдахгүйгээс зохистой ажлын байр олж чадахгүй байгаа ч нөгөө талаас эдийн засгийн

хөгжилд зайлшгүй чухал гол ажлууд эзэнгүйдэх явдалтай тулгарч байгааг дурдан хөвгүүдийг

сургууль завсардах, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх боломжийг өргөжүүлэх, боловсрол,

мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн зах зээлийн уялдааг улам сайжруулахад чиглэсэн арга

хэмжээг өргөжүүлэхэд улам анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд ялангуяа, хөдөлмөрийн зах

зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг ажил олгогчидтой

хамтран зохион байгуулах, мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах,

олон нийтэд зөв ойлголт хандлага төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа

талаар онцлон ярилцсан болно.

Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх, ялангуяа, энэ

чиглэлд нийгмийн түншлэлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, зан үйлдлийг өөрчлөхөд

чиглэсэн мэдээлэл, ухуулга, сурталчилгааны ажлыг байнга зохион байгуулж байх, ажил

олгогчдын оролцоо, дэмжлэгтэйгээр ажлын байран дээрх сургалтыг өргөжүүлэх,

эрэгтэйчүүдийн боловсролд илүүтэй анхаарах, хүн ам сийрэг суурьшсан, өргөн уудам

нутагтай Монгол улсын хувьд буурай хөгжил, ядуурал, ажилгүйдлийг даван туулахад

хөдөөгийн хүн амын боловсрол эзэмших, мэдээлэл олж авах боломжийг сайжруулах замаар

хөдөөгийн хүн амыг чадавхижуулах, бүх нийтэд боловсрол олгоход мэдээлэл, технологийн

хэрэглээний үр ашигтай, таатай орчин бүрдүүлэх нь чухал болох талаар илтгэгчид болон

оролцогчид тэмдэглэж байлаа.

Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тэдний өмнө тулгамдсан асуудлуудаар

ярилцсан энэхүү үндэсний чуулганаас бэлтгэн хэлэлцүүлсэн илтгэлүүд болон хэлэлцүүлгийн

явцад гарсан саналууд дээр тулгуурлан Монгол Улсын Засгийн газар, бүх шатны төрийн

захиргааны байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд,

иргэдэд хандаж, дээрхи тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр төрийн бодлогын

тулгамдсан асуудлууд болон байгууллага, хувь хүн бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон

зөвлөмжийг батлан гаргасан.

АЖЛЫН АЛБА

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

5

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, ЖЕНДЭРИЙН ТЭГШ

БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА С.БАЯР

“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,

ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД

ХЭЛСЭН ҮГ

2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Чуулганы хүндэт төлөөлөгчид, зочид оо!

Эрхэмсэг хатагтай, ноѐд оо!

Дэлхийн улс орнуудын удирдагчид, төрийн тэргүүн нар 2000 онд НҮБ-ын Ерөнхий

Ассамблейн тусгай чуулганаар уулзаж, хүн төрөлхтөний өмнө тулгамдаж буй олон асуудлыг

хэлэлцэн “Мянганы тунхаглал”-ыг батлан гаргахдаа аль ч улс орны төрөөс ард иргэдийнхээ

ая тухтай, аюулгүй, сайн сайхан амьдралын баталгааг хангахад хамгийн чухал суурь болох

асуудал бол эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломжийг хангах, гэр бүл, нийгмийн

харилцаанд тэдний эрхийг дээдэлж баталгаажуулах явдал хэмээн тэмдэглэснийг юуны

түрүүнд онцлон хэлэхийг хүсч байна.

Монгол Улсын төрөөс ч энэхүү “Мянганы тунхаглал”-ын зорилтыг хэрэгжүүлэх

зорилгоор өөрийн орны онцлог нөхцөл байдлыг харгалзан улс төр, эдийн засаг, нийгэм,

соѐлын амьдрал, гэр бүлийн харилцаанд жендэрийн тэгш байдлыг хэвшүүлэх эрх зүйн суурь

нөхцөл бололцоог бүрдүүлэхэд ихээхэн анхаарч, улмаар Монгол Улсын Их Хурлаас

“Мянганы хөгжлийн зорилт”-ыг хэлэлцэн баталж, түүнд суурилсан Үндэсний хөгжлийн цогц

бодлогын баримт бичгийг батлан гаргаад, хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Энэ нь нэг талаас Монгол Улсын Засгийн Газар дэлхийн улс орнуудын өмнө хүлээсэн

үүргээ биелүүлэхэд анхаарч ажиллаж байгаагийн тод илрэл төдийгүй, нөгөө талаас Монгол

Улсын төр иргэдийнхээ тэгш эрх, нийтлэг эрх ашгийг дээдэлж, хамгаалах талаар тодорхой

бодлого, зорилтыг хэрэгжүүлж байгаа явдал гэж үзэж байна.

Үүний үр дүнд Монгол Улсын хүн амын аж байдалд нааштай өөрчлөлт гарч, тэдний

нийгмийн хөгжилд оруулах хувь нэмэр тодорхой хэмжээнд өсөн нэмэгдэж байна гэдэгтэй Та

бүхэн санал нэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эрт дээр үеэс манай ард түмэн эрчүүдээ их

төрийн тулгуур, айл гэрийн багана, хань, үр хүүхдийнхээ халамжит нөхөр хэмээн дээдлэн

хүндэлж, аливаа хүчтэй, хийморьтой бүхний бэлгэдэл болгон шүтэн хайрлаж ирсэн сайхан

уламжлалтай билээ. Энэ нь ч Монгол эрчүүдийн маань өнөөдрийн нэр төр, сүр хүч, хийморь,

ажил үйлстэй салшгүй холбоотой.

Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажил хөдөлмөр

эрхлэлт, боловсролын болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж буй бодит байдалд тэгш

бус, шударга бус хандлага ажиглагдаж буйг анхаарахгүй өнгөрч болохгүй гэдгийг зориуд

тэмдэглэн, энэ нөхцөл байдлаас улбаалж гэр бүлийн амьдрал, нийгэм, эдийн засаг, улс төрийн

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

6

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх, эрх нь зөрчигдөх хандлага гарч байгаад цаг алдахгүй

анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнийг амьдралд ойр байгаа зарим жишээгээр тодруулан илэрхийлвэл: Хөвгүүд,

залуусын боловсрол эзэмшиж буй байдал нь охид, эмэгтэйчүүдтэй харьцуулахад учир

дутагдалтай болж, эрчүүдийн маань боловсролын түвшин эмэгтэйчүүдийнхээсээ доошлох

хандлага ажиглагдах болов. Энэ нь гэр бүлд болон нийгмийн амьдралын бүхий л хүрээнд

сөргөөр нөлөөлж байна. Эрэгтэйчүүдийн маань эрүүл мэндийн байдал, тэр тусмаа насжилтын

асуудал ч бас анхаарал татаж байна. Нийгэмд гарч буй гэмт хэрэг, гэр бүлийн маргаан,

хүчирхийллийн гол учир шалтгаан болж буй архидалт, хүмүүжил, ѐс суртхууны доголдолтой

холбоотой асуудлаар дорвитой бодлого боловсруулж, цаг алдалгүй хэрэгжүүлэх

шаардлагатай гэж үзэж байна.

Түүнчлэн амьдралаа сайжруулах, эдийн засгийн боломжоо дээшлүүлэх гэсэн

шалтгаанаар нөхөн үржихүйн ид насны, хамгийн эрүүл саруул залуучууд маань олноороо

гадаадад ажиллахаар эх орноосоо гарч хүний нутагт хүнд хөдөлмөр эрхэлж байгаад төрийн

зүгээс анхаарах ѐстой гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооноос

Монголын Эрэгтэйчүүдийн холбоотой хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр

анх удаа зохион байгуулж буй Эрэгтэйчүүдийн асуудлаархи Үндэсний энэхүү чуулганаар Та

бүхэн эрэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг роль, жинхэнэ Монгол эр хүний мөн

чанар, түүнийг буй болгон төлөвшүүлэх талаар олон чухал асуудлыг хөндөн ярьж, тодорхой

шийдвэр зөвлөмжийг гарган, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө бидэнтэй хамтран ажиллахыг

уриалж байна.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Анхаарал тавьсанд баярлалаа.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

7

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,

ТУЛГАМДСАН АСУУДЛУУД”

Үндэсний чуулганд НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч

Делиа Барселонагийн хэлсэн үг

2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордон

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын Үндэсний

хорооны дарга С.Баяр, Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хөдөө орон нутгаас

хүрэлцэн ирсэн хүндэт зочид, НҮБ болон олон улсын байгууллагын анд нөхөд болон ноѐд

хатагтай нараа,

Өнөөдөр та бид эрэгтэйчүүдийн асуудлаар зохиогдож байгаа Үндэсний хэмжээний

анхдугаар чуулганд оролцохоор хуран цуглаад байна. Энэхүү чуулганд нэр хүндтэй, нөлөө

бүхий эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон иргэдийн төлөөлөгчид оролцож байгааг харахад

үнэхээр урамтай сайхан байна. Түүнчлэн Монголын төр засгийн өндөр албаны хүмүүс

чуулганаар хэлэлцэж байгаа асуудалд өндөр ач холбогдол өгч байгаад талархаж байна.

Чуулганаар эрэгтэйчүүдийн өмнө тулгарч буй зарим бэрхшээлтэй асуудлыг хөндөж

хэлэлцэх хэдий ч зөвхөн үүгээр хязгаарлахгүй, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн амьдралд нөлөөлж

буй асуудлууд төдийгүй төрийн бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, улс орон,

олон нийт, гэр бүлийн үнэт зүйлс, хэм хэмжээг тогтоох, хөгжүүлэхэд эрэгтэйчүүдийн

гүйцэтгэх үүргийн талаар ч ярилцах юм.

Монгол улс хөгжлийнхөө түүхийн улс төр, нийгэм, соѐлын бэрхшээлтэй цаг үеүүдийг

туулж байгаа билээ. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш олон зүйл

өөрчлөгдөж, зарим уламжлалт ойлголт, ѐс заншил, жишээлбэл жендэрийн тэгш байдлын

талаархи ойлголт хандлага ч нэлээд өөрчлөгдөж байна.

Миний аав хуульч, улс төрч хүн байсан юм. Аав маань миний амьдралд маш их нөлөө

үзүүлсэнд би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Аавын маань оюуны өндөр чадвар, сахилга

батыг эрхэмлэдэг байдал нь амьдралын минь турш надад үлгэр дууриал болж ирсэн.

Түүнчлэн би зургаан ах, мөн нагац ах нартайгаа хамт өссөн бөгөөд тэд надад нийгэм болоод

олон нийтийн дунд биеэ хэрхэн авч явах, хөвгүүд эрчүүдтэй хэрхэн харьцах, хөгшдийг

хэрхэн хүндлэх гээд олон зүйлийг зааж сургасан. Гэхдээ би бусдыг хайрлаж, ойлгон, тэдэнд

сайхан сэтгэлээр энэрч тусалдаг зан чанарыг ээж, эгч нараасаа ч мөн сурсан гэдгээ энд бас

хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Ийнхүү эрэгтэй эмэгтэй хүмүүс аль аль нь та бидний хувийн зан чанар, амьдралыг

үзэх үзэл, үнэт зүйлсэд маань адилхан нөлөөлж байдаг гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрч

байгаа гэдэгт би итгэлтэй байна.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

8

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Би энэхүү чуулганд НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчийн албыг хашиж байгаа

олон улсын байгууллагын ажилтан гэхээсээ илүү, хувь хүнийхээ хувьд нийгмийн бүхий л

харилцаа, түүнд гүн гүнзгий суурилсан нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлсэд эрэгтэй эмэгтэй

хүмүүсийн гүйцэтгэх өвөрмөц үүрэг ролийг ойлгож, хүлээн зөвшөөрөхгүйгээр улс үндэстнээ

хөгжүүлэх, жендэрийн тэгш байдал, тэгш боломжийг хангах талаар амжилт олох боломжгүй

гэж үздэг хувь хүний хувьд оролцож байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр хоорондоо адилгүй

бөгөөд тэдний хэрэгцээ, шаардлага, хандлага, арга барил ч өөр өөр байдаг. Гэвч эрэгтэй

эмэгтэй хүмүүсийн хамтын хүчин зүтгэл нийгэмд илүү сайн нөлөө үзүүлж чадна.

Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь эрэгтэйчүүдийн асуудлыг хөндөж ярилцах сайхан

эхлэлийг тавьж байна. Энэхүү чуулганыг зохион байгуулснаар, эрэгтэйчүүдийн маань санааг

зовоож байгаа шийдвэл зохих тулгамдсан асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулна

гэдэгт найдаж байна.

Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд гэх мэт эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа

асуудлуудыг чухалчлан хэлэлцэх энэхүү чуулганыг зохион байгуулж байгаад нь Монгол

Улсын Засгийн газар, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо, нэн ялангуяа эрхэм хүндэт

Ерөнхий сайд Баярын тэргүүлж буй Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороонд талархаж

байгаагаа илэрхийлэе. Улс төр нийгмийн амьдралаас гадна эхнэр хүүхэд, гэр бүлийнхээ эрүүл

мэндэд ээлтэй шийдвэр гаргахад эрэгтэйчүүд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэгтэй та бүхэн

надтай санал нийлнэ байх гэж би бодож байна.

Эмэгтэйчүүдийг хүндэлдэг, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адилаар улс орныхоо

хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрдөг эрчүүдийг би

гүнээ хүндэлж, бахдан биширдэгээ эцэст нь хэлмээр байна. НҮБ-ын Хүн амын сан Монгол

улсын хувьд чухалд тооцогдох энэхүү чуулганыг зохион байгуулахад оролцож, дэмжлэг

үзүүлж байгаадаа баяртай байна.

Маш их баярлалаа. Чуулганыхаа ажиллагаанд идэвхитэй оролцож, эрч хүчтэй, үр дүнтэй

хэлэлцүүлэг өрнүүлэхийг та бүхнээс хүсье.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

9

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ,

ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Илтгэгч:

Эрүүл Мэндийн Сайд Б.Батсэрээдэнэ

Хүндэт төлөөлөгчид,

Эрхэм ноёд, хатагтай та бүхний амар амгаланг айлтгая.

1. Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, өвчлөл, эндэгдлийн байдал

Манай улсын хүн ам 2006 оны жилийн эцсийн байдлаар 2 сая 594.8 мянгад хүрч, нийт

хүн амын 48.8 хувийг эрэгтэйчүүд, 51.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Дундаж наслалт:

Эрэгтэйчүүд – 62.59

Эмэгтэйчүүд – 69.38 (ЭМ-ийн статистик үзүүлэлт,2006, ЭМХҮТ) байгаа

нь

эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс даруй 6,8 жилээр бага байна.

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь зүрх, судасны өвчнөөр өвчилж байгаагийн дотор

60 хүртэлх насны бүх эрэгтэйчүүдийн 50 хувь нь зүрх судасны ямар нэгэн өвчинд нэрвэгдэн

жил тутам 10-аад сая хүн нас барж байна.

Монгол улсад 1995 оноос хойш хүн амын нас баралтын шалтгаанд цусны эргэлтийн

тогтолцооны өвчин, хавдар, осол гэмтлийн шалтгаант нас баралт тогтмол эхний байруудыг

эзэлж жил ирэх тусам эдгээр өвчний улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна.

Цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас жил бүр 5500-6000 хүн буюу 3 хүн

тутмын нэг нь нас барж байгаа бөгөөд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон

хэвээр байна. 2006 онд цусны эргэлтийн тогтолцооны өвчний нас баралтын түвшин 10 000

хүн амд 22.88, 10 000 эрэгтэй хүн амд 25.94, 10 000 эмэгтэй хүн амд 19.97 ногдож,

эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 6.0-аар их байна.

Манай хүн амын өвчлөл, нас баралтын дотор зан үйлээс шалтгаалсан зүрх судасны

өвчин, хавдар, осол гэмтэл тэргүүлэх байрыг эзэлж байгаагийн дотор эрэгтэйчүүдийн эзлэх

хувийн жин өндөр байна.

Хорт хавдрын өвчлөл нь сүүлийн 10 жилд хүн амын нас баралтын 2 дах тэргүүлэх

шалтгаан болсоор байна.

2006 оны байдлаар хавдрын нас баралтын түвшин 10 000 эрэгтэй хүн амд 12.49, 10

000 эмэгтэй хүн амд 9.64 ногдож байна. Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушиг, улаан

хоолой, түрүү булчирхайн хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, улаан

хоолой, уушигны өмөн хавдрын нас баралтын тэргүүлэх байранд байна.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

10

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Хавдрын нас баралтын тэргүүлэх шалтгаан, хувиар.2006 он

Óóø èã

6.0

13.0

Óëààí õî î ëî é

Õî äî î ä

8.9

7.9

13.8

19.0

Ýì

Ýð

Ýëýã

41.5

46.3

0.0 5.0 10.0 15.0 20.0 25.0 30.0 35.0 40.0 45.0 50.0

Хавдар Судлалын Үндэсний Төвийн мэдээгээр 2006 онд нийт 3471 хорт хавдар шинээр

бүртгэгдсэнийн 51.2 хувь нь эрэгтэйчүүдэд тохиолдсон байна.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй хавдрууд (2006)

Ýðýãòýé÷¿¿äèéí äóí ä çî í õèëî í òî õèî ëäî æ

áóé õàâäðóóä

Ýì ýãòýé÷¿¿äèéí äóí ä çî í õèëî í òî õèî ëäî æ

áóé õàâäðóóä

26%

17%

57%

Ýëýã

Õî äî î ä

Óóø ãè

31%

18%

51%

Ýëýã

Õî äî î ä

Óì àé õ¿ç¿¿

Эрэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хавдрын тохиолдлыг эмэгтэйчүүдтэй

харьцуулахад элэгний хавдар 11,3, ходоодны хавдар 8,1, уушгины хавдар 8,2 хувиар илүү тохиолдож

байна.

Осол гэмтлийн улмаас нас барах явдал эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 3 дахин их байна.

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн 10 000 хүн амд ногдох амиа хорлосон

тохиолдлын тоо 7 дахин, бусдад хорлогдсон тохиолдлын тоо 5 дахин, зам тээврийн ослын тохиолдлын

тоо 4 дахин их байна.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

11

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Осол гэмтэлд өртөж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон нас барсан эрэгтэйчүүдийн насны

байдлыг авч үзвэл 20-44 насны буюу ид хөдөлмөрийн насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Гэмтэл Согогийн Сэргээн Засах Үндэсний Төвд яаралтай тусламж авсан эрэгтэйчүүдийн осол

гэмтлийн шалтгааныг авч үзэхэд нийт тусламж авагсдын дунд эзлэх хувиар бүх төрлийн унах гэмтэл

18,9, хүн хоорондын хүчирхийлэл 17,8, амьгүй механик хүчинд өртөх гэмтэл 11,8, зам тээврийн осол

10,2, халуун бодист түлэгдэх гэмтэл 2,2 хувийг эзэлж байна. Мөн байгалийн хүчинд өртөх буюу

хөлдөж осгох гэмтэл эрэгтэйчүүдийн дунд 0,5 байгаа нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад 10 дахин өндөр

байна. Нийт тусламж авагсдын 11,2 нь согтуугаар гэмтсэн байх ба үүний дийлэнх нь эрэгтэйчүүд

байна.

Осол гэмтлийн шалтгаант нас баралтын хэлбэр, 10 000

хүн амд.2006 он

Çàì òýýâðèéí

0.85

3.49

Áóñäàä õî ðëî ãäñî í

0.32

1.73

ýì

ýð

Àì èà õî ðëî ñî í

0.49

3.27

0.00 0.50 1.00 1.50 2.00 2.50 3.00 3.50 4.00

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын шаталсан судалгаагаар эрэгтэйчүүдийн 30

хувь, эмэгтэйчүүдийн 26,1 хувь нь артерийн даралт ихдэх өвчтэй байна. Чихрийн шинжин өвчний

тархалт эрэгтэйчүүдэд 11,9 хувь, эмэгтэйчүүдэд 4,1 хувь тус тус тохиолдож байна. Ялангуяа 45-54

насны эрэгтэйчүүдэд харьцангуй илүү байна.

2005 онд Сэтгэцийн эмгэг-наркологийн төвөөс 10 000 хүний дунд явуулсан “Монгол улсын хүн

амын согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн эпидеомиологийн судалгаа”-аар

эрэгтэйчүүдийн 4,3%, эмэгтэйчүүдийн 1,8% нь согтууруулах ундааны аюултай хэрэглээтэй,

эрэгтэйчүүдийн 10%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтох эмгэгтэй байна гэж тогтоогдсон байна.

Монгол оронд олон нийтийн дунд үргүйдэл нь эмэгтэйчүүдтэй холбоотой гэсэн ташаа ойлголт

газар авсан байдгаас хүмүүс зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн эмчид ханддаг өрөөсгөл тал

ажиглагддаг. Гэтэл ЭНЭШТ дээр хийгдсэн судалгаагаар үргүйдлийн улмаас эмнэлэгт хандсан

хосуудын 44,4%-д нь нөхрийн үрийн шингэнд өөрчлөлт илэрсэн нь бусад орнуудын нэгэн адил

Монгол оронд үргүйдэлтэй гэр бүлүүдийн дотор эрэгтэйчүүдээс шалтгаалсан үргүйдэл чухал байр

суурь эзэлдэг болохыг харуулж байна.

2002-2005 онд цэргийн албанд татагдан ирэгсдийн 30,9 хувь нь эрүүл мэндээр тэнцээгүй байна.

Мэргэжлийн өвчин судлалын үндэсний төвийн 2006 оны тайлан мэдээгээр 5312 хүн мэргэжлийн

өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосны 4082 буюу 76,8 хувь нь эрэгтэйчүүд

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

12

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

байна. Уул уурхай, үйлдвэрлэл ихтэй Дорноговь, Сэлэнгэ, Хэнтий, Орхон, Дархан-Уул аймаг,

Улаанбаатар хотод мэргэжлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт алдалт илүүтэй

ажиглагдаж байна.

2. Эрсдэлт хүчин зүйлсийн тархалт эрэгтэйчүүдийн дунд...

Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж байгаа зонхилох 10 эрсдэлт хүчин

зүйлээс хамгийн түгээмэл, анхдагч эрсдэлт хүчин зүйлс нь зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол,

архи, тамхины хэрэглээ бөгөөд эдгээр нь илүүдэл жин, цусны даралт ихсэлт, цусан дах өөх тос,

сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг завсрын хүчин зүйл байдлаар илэрч улмаар өвчлөл, нас баралтад

хүргэж байгааг ДЭМБ тогтоогоод байна.

2005 онд Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн (НЭМХ)-ээс явуулсан Халдварт бус өвчний

эрсдэлт хүчин зүйлийн тархалтын шаталсан судалгаагаар Монгол 10 хүн тутмын 9-д (хүн амын 90.6

хувь) ХБӨ-ний нийтлэг эрсдлийн ямар нэг хүчин зүйл илэрсэн буюу өвчлөх эрсдэлтэй байсан бөгөөд

5 хүн тутмын 1-д (хүн амын 20.7 хувь) 3-аас дээш эрсдэл хавсран тохиолдож байгаа, ялангуяа 45-аас

дээш насны 2 эрэгтэй тутмын нэг нь өвчлөх эрсдэл өндөртэй болохыг тогтоогоод байна.

Халдварт бус өвчний анхдагч болон завсрын эрсдэлт хүчин зүйлсийн тархалт эрэгтэйчүүдийн

дунд их байгаа нь тэдний дунд халдварт бус өвчний өвчлөл, нас баралт их байгаагийн шалтгаан болж

байна. “Монгол улсын хүн амын согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн

эпидеомиологийн судалгаа”-нд хамрагдсан 15-64 насны хүн амын 28 хувь нь тамхийг тогтмол

хэрэглэж байгаагийн дотор эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 43,1 хувь байгаа нь эмэгтэйчүүд (4.1%)-

ээс 10 дахин илүү байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс харьцангуй эрт (8.1 насаар) тамхинд орж байгаа

нь харагдаж байна.

2005 онд Сэтгэцийн эмгэг-наркологийн төвөөс 10 000 хүний дунд явуулсан “Монгол улсын

хүн амын согтууруулах ундааны хэрэглээ, хэв маяг, хор хөнөөлийн эпидеомиологийн судалгаа”-аар

эрэгтэйчүүдийн 4,3%, эмэгтэйчүүдийн 1,8% нь согтууруулах ундааны аюултай хэрэглээтэй,

эрэгтэйчүүдийн 10%, эмэгтэйчүүдийн 5% нь архинд донтох эмгэгтэй байна гэж тогтоогдсон байна.

Биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ нь ихэссэн болон хэт ихтэй эрэгтэйчүүд 19,47 ба 14,66

хувь байхад эмэгтэйчүүд 16,5 ба 13,1 хувь байв. Түүнчлэн биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ их ба

хэт ихтэй эрэгтэйчүүдийн (34.13%) эзлэх хувь эмэгтэйчүүдээс (29.6%) харьцангуй өндөр байна.

Эрсдэлт хүчин зүйлийг бууруулах талаар үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлсэн энгийн бөгөөд

үр дүнтэй арга, хувь хүний анхаарал, хүчин чармайлт нь ХБӨ-ний улмаас тахир дутуу болох, нас

барах явдлыг 50 хүртэл хувиар бууруулж чаддаг байна. Тухайлбал зан үйлийн буруу дадлаа өөрчлөх

буюу хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон зохистой хооллож, идэвхитэй хөдөлгөөнийг эрхэмлэн

биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, архи, тамхины хэрэглээг багасгавал зүрх судасны өвчнийг 80

хувь, чихрийн шижингийн 2 дугаар хэлбэрийг 90 хүртэл хувиар, хавдрын тохиолдлыг 1/3-ээр

багасгаж болно гэж ДЭМБ үзэж байна. Иймээс ДЭМБ-ын зөвлөмж, дэлхий нийтийн жишгээр нэг

өвчин, нэг эрсдэлт хүчин зүйлд илүүтэй анхаарч байсан хуучин арга, хандлагыг өөрчлөн нийтлэг хэд

хэдэн эрсдэлт хүчин зүйлд иж бүрэн хандаж тэдгээрийг бууруулснаар хүн амын дунд зонхилон

тохиолдож байгаа хэд хэдэн өвчнийг нэгэн зэрэг бууруулах өртөг зардал багатай, үр ашиг сайтай

шинэ хандлага, үйл ажиллагаанд шилжих явдал чухлаар шаардагдаж байна.

ХДХВ/ДОХ-ын халдвар 1992 онд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойших хугацаанд 36

тохиолдол бүртгэгдсэний 70 хувь нь эрэгтэйчүүд байна.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

13

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Эмчид үзүүлсэн байдал ( хүйсээр, 2006)

№ Өвчлөл Эмчид үзүүлсэн нийт тоо Эмэгтэйчүүд

Эрэгтэйчүүд

1. Амьсгалын тогтолцооны өвчин 196 586 51.5 48.9

2. Хоол шингээх тогтолцооны 189 324 58.1 41.9

өвчин

3. Шээс, бэлгэсийн тогтолцооны 180 230 73.1 26.9

өвчин

4. Цусны эргэлтийн тогтолцооны 130 216 58.2 41.8

өвчин

5. Бэртэл, хордлого, гадны 94 854 34.0 66.0

шалтгаант өвчлөл

6. Хавдар 14 569 51.6 48.4

Эрүүл мэндийн статистик мэдээллээс харахад эрэгтэйчүүд эрүүл мэнддээ бага анхаарал тавьж

өвчнөө хүндэрсэн үед эмчид ханддаг болохыг харуулж байна.

Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол эрүүл мэнддээ бага анхаарал тавьдаг, мэдээлэл хангалтгүй авдагаас

хорт зуршилд илүү өртөн, эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байдаг. Архидалт, тамхидалт нь

эрэгтэйчүүдийн дотор өргөн тархалттай байгаа нь элэг, ходоод, уушгины хавдраар өвчлөх эрсдлийг

нэмэгдүүлж байна.

3. Эрэгтэйчүүдэд зориулагдсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Жендэрийн тэгш байдлын үндэсний хөтөлбөр (2002), НҮЭМ, эрүүл аж төрөх ѐсны асуудлаар

хөдөөгийн эрэгтэй, эмэгтэйчүүдэд зориулсан МСС-ны ажлыг тогтмол явуулах, эрэгтэйчүүдийн нас

баралтад нөлөөлж буй хүчин зүйлийг судлах, сөрөг үр дагаврыг багасгах арга хэмжээ авахаар

тусгагдсан. Мөн НҮЭМ-ийн Үндэсний 3 дахь хөтөлбөр (2007)-т “Эрэгтэйчүүдийн НҮЭМ-ийн

тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмч нарыг бэлтгэх, тасаг кабинетийг байгуулах замаар тусламж

үйлчилгээг нэмэгдүүлэх”-ийг заасан.

ЭМЯ, НҮБХАС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “НҮЭМ” төслийн хүрээнд эрэгтэйчүүдийн кабинет

байгуулах, тэнд ажиллах эмч нарыг богино хугацааны сургалтаар зохих мэдлэгтэй болгох асуудлыг

ярилцаж 20 гаруй эмч нарт 14 хоногийн сургалт явуулж, эрчүүдэд зориулсан кабинетыг 5 аймгийн

нэгдсэн эмнэлэг, нийслэлийн ЭМН-ийн 2 эрэгтэйчүүдийн кабинетыг байгуулж, шинжилгээ,

эмчилгээний ойр зуурын багаж хэрэгслээр ханган ажилласнаар цаашид эрэгтэйчүүдийн эмчтэй болох,

кабинет ажиллах эх суурь тавигдаж байна.

Урьд нь охидын эмч бэлдэж аймаг, дүүрэгт охидын кабинет ажиллуулж байсан бол өсвөр үеийн

кабинет болгон өргөжүүлж охид, хөвгүүдэд үйлчлэх болсон.

Дотор, мэдрэл, мэс засал, нүд, шүд чих хамар хоолой, хавдар зэрэг мэргэжлээр эмэгтэйчүүдийн

нэгэн адил анхан, хоѐрдогч, гурав дах шатлалын эмнэлгүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн

эрэгтэйчүүдийн анатоми, физиологийн онцлогтой холбоотой, зөвхөн эрчүүдэд тохиолдох эмгэгүүдэд

үзүүлэх тусламж үйлчилгээг улсын клиникийн төв эмнэлгийн урологийн кабинет, тасаг, ЭНЭШТ-д

андрологийн кабинет, аймаг дүүргийн эмнэлгийн мэс заслын эмч нар үзүүлж байна. Тухайлбал

нийслэлийн СХД-ийн ЭМН-ийн харьяа 3-р амбулаторын эрэгтэйчүүдийн кабинет нь эрэгтэйчүүдэд

хүссэн үед нь зөвлөгөө өгдөг, эрэгтэйчүүдийн дунд мэдээлэл сурталчилгаа явуулдаг. Өвчтэй

эрэгтэйчүүдэд үзлэг хийх, БЗДХ-ууд, үргүйдэл зэргийг оношлох, хөнгөн хэлбэрийг эмчлэх, дараагийн

шатны эмнэлэгт шилжүүлэх гэх мэт үйл ажиллагаануудыг явуулж байна. Зориулалтын багаж тоног

төхөөрөмжгүй учир нарийн үзлэг хийж оношилж, эмчлэх боломжгүй. Ер нь бусад дүүргүүд,

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

14

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

аймгуудад байгаа цөөн тооны эрэгтэйчүүдийн кабинетүүд нь ийм төрлийн үйл ажиллагааг явуулж

байна.

Ялангуяа эрэгтэйчүүдэд тохиолдох эмгэгүүдийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөхөд хувийн

хэвшлийн эмнэлгүүд нилээд үүрэг гүйцэтгэж байна. Манай улсад эрэгтэйчүүдэд зориулсан тусламж

үйлчилгээ үзүүлэх “Цэ энд Пү”, “Гарьд Манлай” гэх мэт 3-4 эмнэлэг байна.

4. Дүгнэлт

Эрэгтэйчүүдэд амьдралын буруу хэв маяг, дадал зуршил, архи тамхи хэрэглэх, хөдөлгөөний

хомсдол, буруу хооллох, эрүүл мэндийн мэдлэг дутмагаас осол гэмтэл, элэг, уушгины хорт

хавдраар өвчлөх, нас барах нь эмэгтэйчүүдээс их байна.

Эрэгтэйчүүд хэнэггүй, эрүүл мэндийн мэдлэг хангалтгүйгээс урьдчилан сэргийлэх боломжтой

өвчнүүдээс өөрсдийгөө сэргийлж чадахгүй, эмчид хандахгүй, дур мэдэн эм ууж хүндэрсэн үед

нь эмнэлэгт хандаж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал байсаар байна.

Эрэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө авах, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандах

идэвхи тааруу байдгаас өвчнөө архагшуулах, хүндэрсэн үед нь эмчид хандах явдал түгээмэл

байна.

Эрэгтэйчүүд хамгийн хүнд хүчир ажлууд ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт

илүүтэй ажиллаж хөдөлмөрийн чадвараа залуу насандаа алдаж байна.

Эрэгтэйчүүдийн өвчнийг оношлох, эмчлэх талаар тусламж үйлчилгээ авах боломж хомс

байгаа нь эрэгтэйчүүдийн эмч, эмнэлэг, кабинет дутагдалтай байгаатай холбоотой байна.

5. Цаашид авах арга хэмжээ

Эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтын шалтгаанд судалгаа хийж холбогдох арга хэмжээг

авах;

Эрэгтэйчүүдэд зориулсан эрсдэлт зан үйлийг өөрчлөх, эрүүл зан үйл төлөвшүүлэх МССны

үйл ажиллагааг зохион байгуулах;

Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэхийн тулд аж үйлдвэр, уул уурхайн

үйлдвэрүүдэд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчинг сайжруулах,

хөдөлмөр хамгааллын журмыг хатуу баримтлан ажиллах;

ЭМШУИС-ийг мэргэжлийн багштай болгож, хичээлийн хөтөлбөрт андрологийн хичээл

оруулдаг болгох;

Улаанбаатар хотын клиникийн эмнэлгүүд, бүх дүүрэг, аймгуудад урологи-андрологийн

кабинеттай болгох, эмч нарыг курс сургалтад хамруулах;

Анхаарал тавьсанд баярлалаа.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

15

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Эрхэм нөхөд өө !

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БОЛОВСРОЛЫН БАЙДАЛ,

ТУЛГАМДСАН АСУУДАЛ

Илтгэгч:

БСШУ-ы дэд сайд С.Төмөр-Очир

Их Монгол Улсын гал голомтыг сахисан туурга тусгаар Монгол Улс зуун зууныг дамжин

оршин тогтнож ирэхдээ эрдэм, оюуныг шүтээд зогсохгүй цогцлоон бүтээж ирсэн билээ. Мянган

жилийн суут хүмүүн Их эзэн Чингис хааныхаа сургаал ѐсоор “Биеийн хүчээр нэгийг ялна, билэг

оюуны хүчээр олныг ялна”, Монгол Улс, монгол үндэстэн оршин тогтнох, сэргэн мандахын үндсийг

гагцхүү оюунлиг монгол иргэд бэхжүүлж чадна гэдэгтэй хүн бүхэн маргахгүй байхаа.

Мэдлэг, боловсрол бол ямагт хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч байсаар

ирсэн. Мэдээллийн технологи, мэдлэгт тулгуурласан эдийн засгийн эрин үе рүү хөл тавьж байгаа өнөө

үед энэ нь бүр ч хамааралтай болж байна. Мэдлэг, боловсролын ач холбогдол ийнхүү өсөн нэмэгдэж

байгаа нь Монгол улс хүний хөгжил, боловсролын талаархи дэлхий дахины өмнө хүлээсэн үүрэг

амлалтаа биелүүлэхэд улам бүр чиглэгдэж байна.

Монгол Улс бол боловсролыг ямагт эрхэмлэж ирсэн уламжлалтай орон. Эрт дээр үеэс

монголчууд сурч мэдэхийг шүтэн биширч, мэдлэг боловсролыг хамгийн үнэт баялаг гэж үзэж ирсэн.

Үүнийг “Эдээр биеэ чимхээр, эрдмээр биеэ чим” гэдэг монголчуудын зүйр цэцэн үгснээс харж болно.

Боловсролыг эрхэмлэн дээдлэх бидний уламжлалт энэ хандлага боловсролын салбарт өнгөрсөн зууны

туршид өргөн цар хүрээтэй хөрөнгө оруулалт хийхэд шийдвэрлэх нэгэн хүчин зүйл болсон. Үнэндээ ч

манай улс өнгөрсөн 80 гаруй жилийн туршид хүн амынхаа сурч боловсроход зориулж хүч чармайлт,

хөрөнгө нөөцөө сэтгэл харамгүй дайчилж ирсэн. Өнөөгийн өндөрлөгөөс ололт, амжилтаа цэгнэн

дүгнэхэд боловсролын чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас тууштай хэрэгжүүлсэн бодлого, үйл

ажиллагаа үр дүнгээ өгч, эрс өөрчлөлтийг авчирч чадсанд бид зүй ѐсоор бахархдаг.

1990-ээд оны нийгмийн өөрчлөлтүүд, тухайлбал ардчилал, зах зээлд шилжсэн хос

өөрчлөлтийг тайван замаар хэрэгжүүлж чадсан нь Монгол Улсын боловсролын түвшин харьцангуй

өндөр байсантай холбоотой юм. Гэхдээ Монгол Улсын боловсролын салбарын хөгжил дардан

байгаагүй.

Шилжилтийн үйл явцад гэр бүл, улс төр, эдийн засаг, нийгэм, соѐлын хүрээнд гарсан

өөрчлөлтөөс улбаалан гэр бүлийн ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, нийгмийн үйлчилгээний хүртээмж

тэгш бусаас үүдэн жендерийн ялгаатай байдал үүссэн билээ.

Монгол Улс 1990-ээд оны эхээр ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үеэс сургууль

завсардах явдал эрс нэмэгдэж, 1992-1993 оны хичээлийн жилд сургуулиас завсардсан хүүхдийн тоо

нийт сурагчдын 8.8 хувийг эзэлж байв. Өнөөдөр уг үзүүлэлт тоон хэмжээгээр багассан хэдий ч

ялангуяа хөвгүүд сургуулиас завсардах явдал гарсаар байна.

2000 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр манай улсын 15 ба түүнээс дээш насны нийт

хүн амын бичиг үсгийн мэдлэгийн түвшин эрэгтэйчүүдийн хувьд 0.2 хувиар буурч 98.0 хувьд хүрсэн

бол энэ үзүүлэлт эмэгтэйчүүдийн хувьд 2.6 пунктээр өсчээ. Бичиг үсэг үл мэдэгч хүн амын 34 орчим

хувийг 15-24 насны өсвөр насныхан, залуучууд дангаараа бүрдүүлж байгаа төдийгүй энэ насны бичиг

үсэг үл мэдэгчдийн 66.3 хувийг нь эрэгтэйчүүд эзэлж байна. Монгол улсын бүх нийтийн боловсролын

орчлын үнэлгээний тайланд 2005 оны I ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчинд хугацаат цэргийн

албан татагсдын 27.2 хувь нь бага боловсролтой, 5.5 хувь нь бичиг үсэг үл мэдэгч эзэлж байгаа боловч

бага боловсролтой гэх хүмүүсийн ихэнх нь уншиж, бичиж чадахгүй байсан болохыг дурьджээ. Дээр

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

16

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

өгүүлсэн тоон үзүүлэлтүүд нь өсвөр насны хөвгүүд, эрэгтэйчүүд зохих түвшний боловсрол

эзэмшээгүй нь илүү сайхан амьдрах боломжийг хязгаарлаж ядууралд өртөх эрсдэлд хүргэж байна.

Энэхүү уулзалтад оролцогчдоо!

2000 онд болсон НҮБ-ын Мянганы дээд хэмжээний уулзалтаас дэвшүүлсэн боловсролын

холбогдолтой зорилтууд нь дэлхий даяар эрэгтэй, эмэгтэй хүмүүн бүрт өөдрөг үзэл, итгэл найдварыг

төрүүлсэн билээ. Тэдгээрийн дотроос 2015 он гэхэд сургуулийн насны хүүхэд бүрт анхан шатны

боловсрол олгох, анхан болон дунд боловсролын түвшинд жендэрийн тэгш бус байдлыг арилгах

зорилт тавьсан нь онцгой ач холбогдолтой юм. Монгол Улсын Засгийн газар ч өөрийн орны

онцлогийг тусгасан Мянганы хөгжлийн зорилтыг боловсруулан УИХ-аар батлуулж түүний

хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж байна.

Монгол Улс шилжилтийн үеийн дээрх саад бэрхшээл, сорилтуудыг даван туулахад анхаарч,

дотоодын нөөц бололцоогоо дайчлахын зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгүүдтэй хамтран

ажиллаж ирсэн. Бичиг үсэг үл мэдэх явдалтай тэмцэх болон эрүүл, хөгжингүй, хүмүүнлэг дэлхий

ертөнцийг цогцлон байгуулахад хувь нэмрээ оруулахыг эрмэлздэг үндэстний хувьд Монгол Улс бичиг

үсэг үл мэдэх явдлыг хамтын ажиллагаа, нийтийн хүч чармайлтаар шийдвэрлэхийг уриалсан НҮБ-ын

Бичигтэн болох 10 жилийн санаачлагч болсноороо бахархдаг. Монгол Улс НҮБ-ын Бичигтэн болох 10

жил болон хөгжлийн бусад зорилт, ялангуяа Мянганы Тунхаглал болон Дакарын Үйл ажиллагааны

хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор 2004-2012 онд хэрэгжих Бичиг үсгийн боловсролын

үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь бичиг үсэг үл мэдэх

явдлыг бүрмөсөн арилгаж, боловсролоор дамжуулан хүн ардаа чадваржуулан улмаар хүүхэд, насанд

хүрсэн хүн бүр нэр төртэй амьдраасай гэсэн бидний чин хүсэл, эрмэлзлийн давхар илэрхийлэл болж

байна.

Өнөөдөр зохион байгуулж буй энэхүү уулзалтаар бид эрэгтэйчүүдийн боловсролын асуудлыг

онцгойлон авч үзэн хэлэлцэж байгаад баяртай байна. Жендерийн тэгш эрхийн асуудал нь эрэгтэйчүүд,

эмэгтэйчүүд хүйсээс үл хамааран эдийн засаг, нийгэм, гэр бүлийн харилцаанд тэгш оролцох, улмаар

нийгмийн баялгийн хуваарилалтаас тэгш хүртэх, улс төрийн эрх, сонгох, сонгогдох эрхээ тэгш эдлэх

боломжийг хангахад чиглэсэн өргөн хүрээ бүхий ойлголт. Гэтэл манай оронд жендерийн асуудлыг

зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал мэтээр нэг талыг баримтлан явцуу ойлгож байгаагаас эрэгтэйчүүдийн

өмнө тулгарч буй асуудал орхигдож байгаа нь нууц бишээ.

Боловсрол дахь жендерийн өнөөгийн байдлын талаар Та бүхэнд танилцуулья.

2007 оны байдлаар манай улсын 7-29 насны нийт эрэгтэйчүүдийн 53.4 хувь, эмэгтэйчүүдийн

58.6 хувь нь сургуульд хамрагдаж байна. Сургуульд хамрагдалтын тоон үзүүлэлтээс үзэхэд

эрэгтэйчүүдийн сургуульд хамрагдалт эмэгтэйчүүдийнхээс 5.2 хувиар доогуур байна.

Бага, суурь боловсролын түвшинд эрэгтэй хүүхдийн хамран сургалтын хувь ямар байгааг авч

үзье. Бага боловсролд хамрагдах насны нийт эрэгтэй хүүхдийн 7.3 хувь, суурь боловсрол насны нийт

эрэгтэй хүүхдийн 15.2 хувь нь суралцах эрхээ эдэлж чадахгүй сургуулийн гадна хоцорч байна. Харин

их, дээд сургуульд суралцагчдын суралцаж буй мэргэжлийн чиглэлээс үзэхэд эмэгтэйчүүд боловсрол

(78.3%), хүмүүнлэг (72.6%), анагаах ухаан (80%)-ны мэргэжлээр түлхүү суралцаж байхад эрэгтэйчүүд

байгалийн ухаан (56.8%), техник, технологи (63.4%), биеийн тамир, тээвэр, батлан хамгаалах,

аюулгүй (59.4%) байдлын мэргэжлээр суралцаж байна. Мөн магистрантур, докторантурт

суралцагчдын 64.8 хувь нь эмэгтэйчүүд, 35.1 хувь нь эрэгтэйчүүд байна. Эндээс үзэхэд их, дээд

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

17

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

сургуульд суралцагчдын мэргэжлийн бүтэц өөрчлөгдөж, хүйсийн харьцаа алдагдсан болох нь тод

харагдаж байна.

2007-2008 оны хичээлийн жилийн байдлаар бүх шатны боловсролын сургалтын байгууллагад

суралцагчдын 42.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Харин бага ангид суралцагчдын 50.8%, дунд

ангид суралцагчдын 49.2%, ахлах ангийн хүүхдийн 44.7% нь хөвгүүд юм. ЕБС-д суралцагчдын

хүйсийн харьцаа бага, дунд ангийн түвшинд харьцангуй тэнцвэртэй, харин ахлах ангиас эхлэн илүү

ялгаа үүсэж байна. Энэхүү ялгаа нь их, дээд сургуульд элсэн суралцагчдын дунд мөн хадгалагдаж

байна. Дотоодын их, дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалт өгөх боломж дунд сургуулийн ахлах

анги төгссөн бүх хүүхдэд нээлттэй бөгөөд өнөөгийн байдлаар ЕБС-ийн ахлах ангид суралцагчдын

дийлэнх нь охид байгаагаас их, дээд сургуульд суралцагчдын 61.0 хувийг охид бүрдүүлж байна.

ЕБС-ийн сургууль завсардагчдын дийлэнх нь хөвгүүд (59.1%) байна. Бага боловсролын

түвшинд сургууль завсардалтад эрэгтэй хүүхдүүдийн эзлэх хувь 55-56 байгаа бол суурь боловсролын

түвшинд энэ үзүүлэлт өсч 62-64 хувьд хүрчээ. Ер нь эрэгтэй хүүхэд сургуулиас завсардаж байгаа нь

сургууль, сургалтын орчин нөхцөл сайн бус, сургалтын чанар ялангуяа хөдөө орон нутагт тааруу,

багшийн харилцааны алдаа, хичээлээс гадуур зохиогдох чөлөөт цагийн үйл ажиллагаа хангалтгүй

зэрэг боловсролын салбарын дотоод үйл ажиллагаатай ч шууд холбоотой.

Боловсролын салбар дахь эмэгтэйчүүд давамгайлсан энэхүү өвөрмөц үзэгдэлд монгол гэр

бүлийн охид, хөвгүүддээ хандах уламжлалт үзэл хандлага нөлөөлж байна. Тухайлбал эцэг эхчүүд

хөвгүүдээс илүү охидоо сургуульд суралцуулахыг эрхэмлэдэг, сургууль завсардсан эрэгтэй хүүхэд

эмэгтэй хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй эрт, өрхийн орлогод хувь нэмэр болох, мал маллах,

ногоо тарих зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн хөдөлмөрийн зах зээлд эрт хөл тавьдаг байна.

Өнөөгийн байдлаар эмэгтэйчүүдийн дээд боловсрол эзэмшилт эрэгтэйчүүдтэй харьцуулахад

илүү байгаа ч албан тушаал ахих, шинэ боломжийг ашиглах тал дээр дутагдалтай байна. Энэ нь

эмэгтэйчүүдийн мэргэжлийн боловсролын бүтэц, эдийн засгийн салбарын үйл ажиллагааны эрэлт,

нийлүүлэлтэд тэр бүр тохирохгүй байгааг харуулж байна.

Монгол Улсын боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд хүн амын

боловсрол эзэмших нөхцөл, бололцооны ялгааг арилгах, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй болгох

үндсэн стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлснээр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш

бус, ялгаатай байдлыг багасгах боломжийг нээж өгсөн. Ахлах ангийн сурагчдын хүйсийн харьцааг

тэнцвэржүүлэх үүднээс 2007-2008 оны хичээлийн жилээс ЕБС-ийн IX анги төгсөгчдийн 80-аас

доошгүй хувийг Х ангид элсүүлж, түүнд эрэгтэй сурагчдын эзлэх хувийг улсын хэмжээнд 48 хувьд

хүргэх чиглэл баримтлан ажиллаж байна. Хэдийгээр энэ нь нэг талаар охидын эрхийг зөрчсөн мэт

боловч ялангуяа жендерийн тэгш байдлыг хангахад зохих хувь нэмэр өгөх юм.

ЕБС-ийн сурагчдын хүйсийн тэнцвэрт харьцаанд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг бол

сурагчдыг үнэлэх үнэлгээ юм. Сурагчдын мэдлэг чадвар, дадлыг үнэлэхдээ өнгөцхөн хандаж хичээлд

оролцох идэвхи, гэрийн даалгавар хийж буй байдал, багшийн даалгаварыг биелүүлэх хандлага, биеэ

авч яваа байдал, ариун цэвэр зэргийг голлоод оюуны чадамжийг бага тооцож байна.

Сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэрт харьцаанд тодорхой хэмжээнд нөлөөлөл үзүүлдэг

хүчин зүйлсийн бол сургуулийн орчинд ажиллагсдын хүйсийн харьцаа юм. 2007-2008 оны хичээлийн

жилд ЕБС-ийн багшийн 80.9, МСҮТ-ийн багш нарын 62.4, дээд боловсролын сургалтын

байгууллагын 58.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Эрэгтэй хүүхдийн нас, биеийн хөгжлийн онцлогийг төдийлөн харгалздаггүй сургалтын

стандартын улмаас оюун санаа, ухамсар нь бүрэн төлөвшөөгүй үедээ сургуулиа орхих явдал нь өсвөр

насны олон эрэгтэйн хувьд цаашид боловсрон хөгжиж ажил амьдралынхаа талаар ухамсартай сонголт

хийх боломжийг хааж байна.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

18

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Багш нарын хүйсийн харьцааны хэт зөрүүтэй байдал боловсролын салбар дахь жендерийн

анхаарах асуудлын нэг болоод байгаа боловч багш бэлтгэх сургуульд элсэгчдийн хүйсийн харьцааг

тэнцвэржүүлэх шаардлагатай болох нь багш бэлтгэх их, дээд сургуулийн нийт суралцагчдын 21.6

хувийг эрэгтэй суралцагчид эзэлж байгаа байдал харуулж байна.

Боловсролын шат ахих тусам нэмэгдэж буй хүйсийн нэг тийш хэлбийсэн байдалд нийгмийн

сөрөг үзэгдэл гэж хандахаас илүү түүний шалтгаан, нийгэмд үзүүлэх хор нөлөөлөл, үр дагаварыг

судалгааны үндэслэлтэй тодорхойлох шаардлагатай байна.

Эрэгтэйчүүд өрх гэрийн эзэн, улс орныг удирдан жолоодох ноѐн нуруу гэдгийг Та бүхэн нь

мэдэж байгаа. Гэтэл хөвгүүд бага ангиас сургууль ихээр завсардаж зохих түвшний боловсрол

эзэмшээгүйгээс хөдөлмөрийн бүтээмж доогуур, бага цалинтай хөдөлмөр эрхлэх, ирээдүйдээ сайн

ажиллах хүч болох боломж нь хязгаарлагдаж ядуурлыг улам гүнзгийрүүлэхэд нөлөөлж байна. Мөн

орлого олох, нэмэгдүүлэх бололцоо хязгаарлагдмал байгаа өнөө үед олон эрчүүдэд оюун санааны

хүчтэй дарамтад орж архинд донтох, гэмт хэрэгтэн болоход хүргэж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдэд

зориулсан сэтгэл зүйн хийгээд эрүүл мэндийн үйлчилгээ байхгүйтэй адил гэж хэлэхэд хилсдэхгүй.

Ийм ч учраас эмэгтэйчүүд боловсорч, гэрлэлтийн насаа хойшлуулж, хамтран амьдарч сорил хийхийг

илүүд үзэж, тэр ч бүү хэл гэр бүлтэй болохыг сонирхохгүй байгаа хүмүүсийн тоо олширч,

боловсролтой эмэгтэйчүүд боловсролгүй хийгээд боловсрол багатай эрэгтэйчүүдтэй гэр бүл болохоос

ч татгалзах хандлага ажиглагдаж байгаа нь нууц биш.

Манай улсын ажиллах хүчний бүтцэд өөрчлөлт орж, техник мэргэжлийн ур чадварыг доорд

үзэх, бага ач холбогдол өгөх нь манай улсад түгээмэл байгаа. Ихэнх тохиолдолд дээд боловсролтой

хүн илүү сайн хөдөлмөр эрхлэх боломжтой, нэр төрийн хэрэг гэж үздэг нь буруу үзэл юм. Манай

улсын олон арван залуучуудын эзэмшиж буй боловсрол нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй

уялдахгүйгээс зохистой ажлын байр олж чадахгүй байгаа ч нөгөө талаас эдийн засгийн хөгжилд

зайлшгүй чухал гол ажлууд эзэнгүйдэх явдалтай тулгарч байна.

Эрэгтэйчүүдийн боловсролд илүү анхаарахгүй бол энэ нь монголын нийгэм, эдийн засаг, улс

төрийн бүхий л асуудалд хүндрэл учруулах түвшинд хүрээд байна.

Хүн ам сийрэг суурьшсан, өргөн уудам нутагтай Монгол улсын хувьд буурай хөгжил, ядуурал,

ажилгүйдлийг даван туулахад хөдөөгийн хүн амын боловсрол эзэмших, мэдээлэл олж авах боломжийг

сайжруулах замаар хөдөөгийн хүн амыг чадавхижуулах зорилт Засгийн газрын өмнө тавигдаж байна.

Бүх нийтэд боловсрол олгоход мэдээлэл, технологийн хэрэглээний үр ашигтай, таатай орчин

бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

19

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ,

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД

Илтгэгч:

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн

дэд сайд С.Чинзориг

Эрхэм хүндэт Та бүгдийн энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсын хүн амын тэн хагасыг эзэлж буй эрчүүдийн асуудлыг хөндөн, тэдний өмнө

тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байгаад талархал илэрхийлье.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн жилүүдэд эрчимжиж, жилд дунджаар 8.7 хувиар

өсч, төсвийн орлого, зарлага нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай болж байгаа зэрэг эдийн засагт

нааштай өөрчлөлтүүд гарч, энэхүү өсөлтийн үр дүнг иргэдэд хуваарилах замаар өрхийн орлогыг

нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Эдийн засгийн өсөлт нь хөгжлийг хангах зайлшгүй шаардлагатай нөхцөл хэдий ч ядуурлыг

шууд бууруулах, хүн амын амьжиргааг сайжруулах хүчин зүйл болж чадахгүй нь бөгөөд харин

зохистой хөдөлмөрөөр дамжин ядуурлыг бууруулдаг билээ. Иймд энэ илтгэлээ эрэгтэй, эмэгтэй

хүмүүсийг эдийн засгийн үйл ажиллагаанд татан оролцуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд

тохиолдож буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулах болно.

Улс төр, нийгмийн хүрээнд бүтцийн өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлсэн нь эдийн засгийн

өсөлтийг хангах үндсэн хүчин зүйл болсон хэдий ч хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, нөхцөлд гарсан

томоохон өөрчлөлтүүд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд нэлээд ялгаатай нөлөө үзүүлсэн билээ.

Шилжилтийн эхэн үеийн нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээл, нөгөө талаас эрэгтэйчүүд,

эмэгтэйчүүдэд тохиромжтой ажил өөр, өөр байдаг гэсэн үзэл хандлагаас шалтгаалан салбар хооронд

болон салбар дотор жендэрийн ялгаатай хөдөлмөрийн хуваарь бий болж, энэ хандлага хадгалагдсаар

байна. Тухайлбал, 1994 оны байдлаар гэхэд эрүүл мэнд, боловсролын салбарт ажиллагчдын 40 1 гаруй

хувь нь эрэгтэйчүүд байсан бол 2000 онд 30 2 орчим, 2006 оны байдлаар 20 3 хувь болж буурчээ.

Барилга, үйлдвэрлэлийн салбарт ажиллагчдын хувьд ч энэ бууралт ажиглагдаж байгаа хэдий ч

ерөнхийдөө хөдөө аж ахуй, ан агнуур, ойн аж ахуй, уул уурхай, олборлох үйлдвэр, төрийн удирдлага,

батлан хамгаалах салбарт эрэгтэйчүүдийн ажил эрхлэлт өндөр байна 4 .

Зах зээлийн эдийн засагт шилжсэнээр хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд шинээр бий

болсон албан бус салбарт ажиллагч, гадаадад хөдөлмөр эрхлэгчдийн ихэнх нь хөдөлмөрийн насны

эрэгтэйчүүд байгаа нь ч дээрх үзүүлэлтэд нөлөөлсөн байж болох талтай.

Эрэгтэй хүний бие физиологийн онцлог, хөгжилтэй холбоотой Монгол Улсын эдийн засгийн

өсөлтөд нөлөөлсөн гол салбар болох уул уурхайн салбарт эрэгтэйчүүд зонхилон ажилладаг билээ.

1 “Монгол Улсын эмэгтэйчїїд, хїїхэд” ЇСГ, 1995

2 “Хїн ам, орон сууцны 2000 оны тооллого: Їндсэн їр дїн”, ЇСГ, Улаанбаатар, 2001 он

3 “Монгол Улсын статистикийн эмхэтгэл” ЇСГ, Улаанбаатар, 2007 он

4 “Хїн ам, орон сууцны 2000 оны тооллого: Їндсэн їр дїн”, ЇСГ, Улаанбаатар, 2001 он

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

20

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Тэдний энэ салбарын хөгжил, ашиг орлогын өсөлтөд оруулж буй хувь нэмрийн хэмжээгээр түүнд

ажиллагчдын цалин хамгийн өндөр байна. Түүнчлэн Ажиллах хүчний /2004 он, ҮСГ/, Цаг

ашиглалтын /2002 он, ҮСГ/ зэрэг үндэсний хэмжээний түүвэр судлагааны үр дүнгээс харахад

эрэгтэйчүүд цалин хөлстэй ажилд ихэвчлэн ажиллаж байна. Хуулийн дагуу эрэгтэйчүүд

эмэгтэйчүүдээс 5 жилийн дараа тэтгэвэрт гарч, илүү урт хугацаагаар ажиллаж, тэтгэвэрт гарсны дараа

ч илүү тэтгэвэр авах боломжтой болж байна.

Дээрх нөхцөл байдал нь хөдөлмөрийн харилцаан дахь эрэгтэйчүүдийн давуу талыг харуулах

зарим үзүүлэлт бөгөөд энэ хэрээр эрэгтэйчүүд өрх, гэр бүл, улс орны хөгжилд ихээхэн хувь нэмэр

оруулж байгаа билээ.

Гэвч өнөөдрийн нийгэмд ихээхэн түгээмэл болоод байгаа архидалт, хүчирхийлэл, гэмт хэрэг

зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлд ихэвчлэн эрчүүд холбогдож, нийгэмд багагүй хор хохирлыг учруулж

байна. Энэ нь ажилгүйдэл, ядуурлаас улбаатай байгааг олон судалгаа нотолж байна.

Зарим жишээ дурдахад эрэгтэй хүүхдийн сургууль завсардалт болон боловсрол дахь

жендэрийн ялгаатай байдал нь ирээдүйд тэдний хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд ихээхэн

нөлөөлөхөөр байна. Судалгаанаас харахад хөдөөгийн болон ядуу өрхийн хөвгүүдийн дунд сургууль

завсардалт өндөр байна. Монгол Улсын нийт дүнгээр охидоосоо /2.1 хувь/ 2 дахин илүү тооны

хөвгүүд /4.6 хувь/ анхан шатны боловсролоо дүүргээгүй байна. Ийнхүү боловсрол бага байх нь

мэргэжил эзэмших, “сайн ажиллах хүч” болох боломжийг хязгаарлаж, ядуурлыг улам

гүнзгийрүүлэхэд нөлөөлж болох юм 5 .

Түүнчлэн бизнесийн салбарт сайн ажилчдыг ажиллуулах сонирхол ажил олгогч нарт их байгаа

боловч тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй байх нь түгээмэл байна. Ялангуяа, эрэгтэйчүүд

хамгийн их ажиллах боломжтой, сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй уул уурхай, зам тээвэр,

барилгын салбарт ажиллах ур чадвартай ажиллах хүчин ихээхэн дутагдалтай байна 6 .

Архидалт, мансуурлын төвөөс хийсэн Архидалтын түвшин тогтоох судалгаагаар насанд

хүрсэн эрэгтэйчүүдийн 52 хувь нь архийг хэрэглэж, 20 хувь нь донтох өвчтэй болсон байна. Түүнчлэн

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс 2005 онд хийсэн судалгаагаар 3 хүн тутмын нэг нь гэр бүлийн

хүчирхийлэлд өртөж, бие махбод, сэтгэл санааны хохирол үзэж, түүнд өртөгчдийн дийлэнх нь

эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2004 онд явуулсан судалгаагаар

монгол ажилчдыг ногдсон үүрэгтээ хариуцлагагүй ханддаг, дасан зохицох чадвар сул, хөөдлмөрийн

ѐс зүйгүй, харилцааны соѐл дутмаг үзжээ. Ялангуяа, архидан согтуурах явдал нь ажиллах чадвартай

холбоотой нэг хүндрэлтэй асуудал бөгөөд хөдөлмөрийн харилцаанд оролцогч аль аль талд нь сөргөөр

нөлөөлдөг гэжээ. Архидалт нь хөдөлмөр эрхлэх, өөрийгөө болон гэр бүлээ ядуурлаас гаргах,

амьжиргаагаа авч явах чадваргүй гэсэн гутранги үзэлтэй болоход хүргэдэг 7 . Энэ нь хэдийгээр

ажилгүйдэл, ядуурлын гол шалтгаан нь архидалт биш хэдий ч хүний амьдралд олон сөрөг үр

дагавартай гэдгийг нотлох нэг үзүүлэлт болж байна.

Иймд хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх, амьдрах орчин нөхцлийг сайжруулах гол

арга зам бол хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байрыг олноор бий болгох явдал гэж үзэн

ихээхэн анхаарал тавьж ажиллаж байна.

5 “Монголын хїний хєгжлийн илтгэл 2007: Хєдєлмєр эрхлэлт, ядуурал”

6 Хєдєлмєрийн зах зээлийн судалгаа, 2007 он, НХХЯ, ХХЇГ

7 “Монголын хїний хєгжлийн илтгэл 2007: Хєдєлмєр эрхлэлт, ядуурал”

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

21

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Саяхан УИХ-аас Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг

баталсан билээ. Энэхүү бодлогод “Монгол Улсын иргэдийн хөдөлмөр болон аж ахуй эрхлэлтийг

дэмжих, ажлын байрны тоог нэмэгдүүлэх, гэр бүлийг бэхжүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх

чадамжийг дээшлүүлэх, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог боловсронгуй болгох

замаар Мянганы хөгжлийн зорилтыг хангах бодлого баримтлахаар заасан байна.

Үүнтэй нийцүүлэн хүн амын нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн талаар ихээхэн арга

хэмжээг авч хэрэгжүүлж, бодлогын хувьд ч зарчмын шинэчлэл, өөрчлөлтийг хийж ирлээ. Ялангуяа,

Нийгмийн хамгааллын салбарын стратегийн баримт бичгийг хэрэгжүүлэх хүрээнд нийгмийн халамж,

даатгал, хөдөлмөрийн талаарх хууль тогтоомжийг шинэчлэн эрх зүй, бодлогын орчинг сайжруулахад

анхаарч ирлээ.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ажлын байрыг шинээр бий болгох хөдөлгөөн,

санал санаачилгыг өрнүүлэх; хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүртээмжтэй болгох,

иргэдийн хөдөлмөр эрхлэх нөхцлийг дээшлүүлэх замаар хүн амын орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг

бууруулах; хөдөөд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах; хөдөлмөр

эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2007 оныг “Их бүтээн байгуулалт-шинэ

ажлын байр нэмэгдүүлэх“ жил болгон зарласан билээ.

Жилийн ажлын хүрээнд 82.0 мянга гаруй шинэ ажлын байрыг бий болголоо. Түүнчлэн

хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд олон нийтийн болон ажил олгогч байгууллагуудын

зүгээс хандах хандлагыг өөрчлөх, ажилгүй иргэдийг мэргэжлийн сургалтанд хамруулан, ур чадварыг

дээшлүүлэх, эмзэг бүлгийнхнийг ажилд зуучлах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг зээл

олгох талаар олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Түүнчлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх

чиглэлээр дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж, төрийн албан хаагчдын дундаж цалинг 300 мянга,

хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 108 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн нь төрийн болон

хувийн секторт ажиллагчдын цалин хөлсний ялгааг арилгах, цалин хөлсний ерөнхий түвшинг

дээшлүүлэхэд чиглэсэн чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Үүний зэрэгцээ төрийн албан

хаагчдын ажлын ачаалал, мэдлэг боловсрол, мэргэшлийн түвшинд суурилсан, өндөр ур чадварыг илүү

үнэлэх зорилго бүхий цалингийн шинэчлэлийг хийснээр төрийн албыг мэргэшсэн, чадварлаг байлгах

чиглэлд тодорхой хувь нэмэр оруулав.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ч зарчмын зарим өөрчлөлт гарлаа. Иргэдийн хувийн аж

ахуй эрхэлж, амьдрал ахуйгаа хараат бусаар авч явах хүсэл сонирхол мэдэгдэхүйц нэмэгдэж, өмнөх

жилүүдтэй харьцуулахад хамгийн олон буюу 13,0 мянга гаруй хүн жижиг зээл авсан байна.

2006 онд нийт хүн ам 2576.6 мянга болсны дотор хөдөлмөрийн насны хүн ам 1619.6 мянга

болж өмнөх оноос 42.6 мянгаар буюу 102.7 хувиар өссөн ба нийт хөдөлмөрийн насны хүн амын 48.7

хувь нь эрэгтэйчүүд байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийн албадад бүртгэлтэй ажилгүйчүүдийн 44.8 хувь,

ажилд зуучлагдсан ажилгүй иргэдийн 49.3 хувь нь эрэгтэйчүүд байна. Мөн мэргэжлийн сургалтын

үйлчилгээнд хамрагдсан иргэдийн 40.2 хувь, ажилгүйдлийн тэтгэмжинд хамрагдсан иргэдийн 45.3

хувийг эрэгтэйчүүд эзлэж байна.

Засгийн газраас хөдөлмөр эрхлэх боломж, чадваргүй, нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг

туслалцаа үзүүлбэл зохих бие даан амьдарч, өөртөө үйлчлэх чадваргүй эмзэг бүлгийн иргэдийг төр

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

22

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

ивээлдээ авч, тэдний амьралын баталгааг алдагдуулахгүй байх чиглэсэн нийгмийн халамж,

хамгааллын үйлчилгээг иргэдэд хүргэж байна.

Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт,

үйлчилгээнд манай улсын хүн амын бараг 60 гаруй хувь нь хамрагдаж, түүнд ойролцоогоор 115 орчим

тэрбум төгрөгийг өнгөрсөн онд зарцуулаад байна. Хэдийгээр нийгмийн халамжийн сангаас олгож буй

тэтгэвэр, тэтгэмжийн төрлүүдийн ихэнх нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүрэгтэй холбоотойгоор

эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү хүртэж байгаа мэт харагддаг боловч олгож буй тэтгэвэр, тэтгэмж нь

тэдний гэр бүлийн амьжиргаанд шууд бусаар нөлөөлж, эрэгтэйчүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой

хэмжээгээр хуваалцаж байгаа нь дамжиггүй юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээг нийгмийн дэмжлэг туслалцаа нэн шаардлагатай хэсгийн

хэрэгцээнд нь суурилсан нийгмийн халамж үзүүлэх замаар амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх,

ядууралд орохоос сэргийлэх, халамжийн үйлчилгээг халамжлах, тэтгэхээс хөгжүүлэх, идэвхижүүлэх,

хувь хүн, өрхийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн ажлыг хөгжүүлэх чиглэлээр шинэчлэн

баталж, хэрэгжүүлж эхлээд байна.

Гэвч цаашид бодлогын хувьд анхаарах асуудал цөөнгүй байна. Үүнд

­ Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хүйсээр ялган, түүнд дүн шинжилгээ хийх боломж

хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл, статистик мэдээлэл хүйсээр ялгасан үзүүлэлт маш бага,

түүнчлэн мэдээллийг цуглуулахдаа хамрагдсан хүний тооны хувьд, биш харин авч хэрэгжүүлсэн

арга хэмжээ, түүнд зарцуулсан хөрөнгийн үзүүлэлтийг тооцох хандлага их байгаад анхаарах

шаардлагатай байна.

­ Эрэгтэй, эмэгтэй хэн нь ч ялгаагүй ажилд орох, тэр ажлаа шаардлагын хэмжээнд гүйцэтгэх ур

чадвар, мэдлэг, итгэл үнэмшил бүхий чадавхийг төлөвшүүлэх арга хэмжээ маш чухал юм. Энэ нь

нэг талаас хөдөлмөрийн зах зээлийн шаардлага, нөгөө талаас хувь хүний хөгжлийг харуулах

үзүүлэлт болно.

­ Хөвгүүдийг сургууль завсардах, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх боломжийг өргөжүүлэх,

боловсрол, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн зах зээлийн уялдааг улам сайжруулахад чиглэсэн

арга хэмжээг өргөжүүлэхэд улам анхаарах шаардалагатай байна. Ялангуяа, хөдөлмөрийн зах

зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг ажил олгогчидтой

хамтран зохион байгуулах, мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах,

олон нийтэд зөв ойлголт хандлага төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

­ Архидан согтуурахтай тэмцэх ажлыг улам эрчимжүүлэх, ялангуяа, энэ чиглэлд нийгмийн

түншлэлийн байгулулагын оролцоог нэмэгдүүлэх, зан үйлчийг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл,

ухуулга, сурталчилгааны ажлыг байнга зохион байгуулж байх шаардлагатай байна. Үүнд ажил

олгогчдын оролцоо, дэмжлэгтэйгээр ажлын байран дээрх сургалтыг өргөжүүлэх талаар хамтран

ажиллах боломжтой юм.

Дээрх санал болгож буй асуудлаар хэлэлцэн, үнэтэй санал зөвлөмжийг гаргана гэдэгт итгэлтэй

байна. Анхаарал тавьсанд баярлалаа.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

23

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ГЭР БҮЛ , НИЙГЭМД ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ҮҮРЭГ,

ТЭДНИЙ ӨМНӨ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД”

Эрхэм хүндэт нөхөд өө

Эрхэм хүндэт зочид оо

Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа

Илтгэгч:

Жендэрийн тэгш байдлын Үндэсний Хорооны

гишүүн, Монголын Эрэгтэйчүүдийн Холбооны

тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж

Монгол улс анх удаа эрэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж буй асуудлуудыг Үндэсний

чуулганаар хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой юм. Энэхүү чуулган Монголын

Эрэгтэйчүүдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 5 жилийн ойтой тохиож буй агаад тус Холбооны

цаашдын үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Та бүхэнд Монголын

Эрэгтэйчүүдийн Холбооны 5 жилийн болон Монголын Зэвсэгт хүчний 87 жилийн ойн баярын

мэндийг өргөн дэвшүүлье.

Монголчууд өнө эртнээс төрөө төвхнүүлж, үр хүүхдээ өсгөн бойжуулж, хөвгүүнээ эр хүн

болгон төлөвшүүлдэг баялаг сайхан туршлагатай, түүхэн уламжлалтай ард түмэн билээ.

Эзэн Чингис хаан төр улсаа мандуулж явахдаа үе залгамжлагч нартаа “Хөвгүүд нь эцгийн

билгийг дагадаггүй, дүү нар нь ах нарынхаа үгийг тоодоггүй, дээдсүүд нь доодчуудаа хамгаалдаггүй,

доодчууд нь ахмадынхаа зааврыг авдаггүй, ноѐд жанжнууд бараа бологсдынхоо сэтгэлд ойр байхгүй,

эд баялагтай хүмүүс иргэдээ чинээлэг болгохгүй, тэднийг дэмжихгүй, засаг ѐс, оюун бодлыг үл

тоомсорлон, тухайн байдлыг харгалзахгүй байх нь төрийн жолоо алдарч, түмэн олон ядуурах гол

шалтгаан болно” хэмээн сургамжилж, төрийн алтан хайрцагны бодлогыг тодорхойлжээ.

Монгол улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа “Монгол соѐл иргэншлийн

аюулгүй байдал гэдэг нь монгол хүний үүрд оршин амьдрах нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ”

хэмээн заасан билээ.

Шинэ эринд төрийн энэхүү бодлогыг хэрэгжүүлэхийн тулд монгол эрчүүдийн гүйцэтгэх

үүрэг, хүлээх хариуцлагыг өндөржүүлж, эрх үүргээ биелүүлэх бодит боломж, нөхцлийг бүрдүүлэх

явдал онцгой чухал байна. Өөрөөр хэлбэл, монгол эрчүүд өөрт ногдсон ачааг үүрч, үүрэг хариуцлагаа

биелүүлэх чадвартай амьдрах учиртай.

Монгол эрчүүд нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих үед ардчиллын алтан хараацай

болон улс орноо хүн төрөлхтний жам ѐсны хөгжлийн гольдролд оруулах эх оронч санаа гарган

хэрэгжүүлж, эрдэнэт сүргээ 40 саяд хүргэж, дэлхийн халуун цэгт энхийг сахиулах үйлсэд оюун

билэг, эр зориг, тэсвэр хатуужлын үлгэр жишээ үзүүлэн, цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж, өрх

гэрээ төвхнүүлэх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, дархан хилээ хамгаалах нийгмийн үүргээ урьдын

адил нэр төртэй биелүүлсээр байна. Шинжлэх ухаан, бизнес, урлаг, соѐлын салбарт амжилт олж,

алдар нэрээ дуурсгаж, ар гэрээ тэжээн тэтгэж, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хүний

нутагт ч хөлсөө урсган хөдөлмөрлөж, арлын Японд Сумо бөхийн дэвжээг эзэгнэж яваа эрчүүдээ

Монголын ард түмэн хүндэтгэж байдаг билээ.

Гэвч сүүлийн үед Монгол Улсад нүүрлэж буй ажилгүйдэл, ядуурал нь эх орны тусгаар

тогтнол, ард түмний эв нэгдэл, эрх чөлөөний баталгаа болсон эрэгтэйчүүдийн сүлд хийморь , нэр

хүндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Монгол эрчүүдийн үнэлэмж доошлох гол шалтгаан нь тэд, нэг

талаас, түүхэн урт хугацааны туршид дотоод, гадаад бодлогын золиос болж байсантай холбоотой гэж

үзэх үндэс байгаа юм. Тухайлбал, Манжийн эрхшээлд орсон үеэс эхлэн монгол эрчүүдийн ааг омгийг

дарахын тулд эрүүдэн шүүж, тамлан зовоож, шарын шашны мухар сүсэг бишрэлээр тархийг нь

хордуулж, үр удмаа үлдээх, нийгмийн баялаг бүтээх хөдөлмөрийн талбараас тусгаарлаж, бие

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

24

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

биеийнх нь эсрэг турхируулан алалцуулж байсан түүхийн гашуун баримт бий. Энэхүү бодлого

өнгөрсөн зууны 30-аад онд дахин давтагдаж, большевик оросын Коментерний заавраар өндөр

боловсрол мэргэжилтэй, төрийн зүтгэлтэн, цэргийн удирдах бүрэлдэхүүн, сэхээтэн, лам

хуваргуудыг хоморголон баривчилж, буудан хороож байсныг мартах учиргүй. Дэлхийн II дайны

дараах үзэл суртлын ширүүн тэмцлийн явцад үндэсэрхэг үзэлтэн, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг

бүлэг гэхчлэн зохиомол хэрэгт төр засгийн зүтгэлтнүүд, соѐн гэгээрүүлэгчид, эрдэмтэн түүхчдийг

холбогдуулан хэлмэгдүүлсэн зэрэг нь монгол эрчүүд улс төрийн бодлогын золиос болж байсныг

харуулдаг.

Өнөө цагт ч энэхүү бодлого гэр бүлийн хүрээнд нэвтрэх вий гэсэн болгоомжлол олон

нийтийн дунд байна. Ардчилал, зах зээлд шилжих ороо бусгаа үед зарим эрчүүд маань сэтгэл

зүйн хувьд бэлэн бус байсны улмаас нийгмийн болон гэр бүлийн амьдралд хөлөө алдаж, хүлээсэн

үүрэг, хариуцлагаа биелүүлж чадахгүй байгааг үгүйсгэхийн аргагүй.

Иймээс уг асуудлуудын үндэс, учир шалтгааныг олон талаас нь шүүн ярилцаж, энэхүү гаж

үзэгдлийг арилгах арга замыг хамтын оюун ухаанаар хэлэлцэн, мэргэн шийдвэр гаргахад өнөөдрийн

чуулган чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.

Хүн төрөлхтөн нийтээрээ эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүмүүс бие биеэ хүндэтгэн

дээдлэх, тэгш эрх, эрдэм боловсролыг шүтсэн тогтвортой хөгжлийг эрмэлзэж байна.

Энэхүү түүхэн цаг үед Монгол улс даяарчлагдаж буй дэлхий ертөнцийн салшгүй хэсэг

болохынхоо хувьд хүн амын амьдралын чанар, аж байдлыг сайжруулах, хүний хөгжлийг хангахад

улс төр, эдийн засаг, нийгэм соѐл, гэр бүлийн амьдралын бүхий л хүрээнд хүйсийн тэгш байдлыг

хангах орчныг бүрдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй, цогц, цэгцтэй бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь

хойшлуулшгүй чухал асуудал болж байгаа билээ.

Жендэрийн асуудал бол зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш

эрх, тэгш боломжийн цогц асуудал болохыг эрин үе үнэмшилтэйгээр харуулж байна.

НҮБ-ын Хүн Амын Сангийн суурин төлөөлөгч Делиа Барселона “Монголд жендэр гэдгийг

эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй холбоотой асуудал хэмээн ойлгодог боловч бүрэн хангалттай ойлголт бас

биш юм. Энэ нь ѐс заншил, үнэт зүйлс, итгэл үнэмшилд гүнзгий суурилсан эрэгтэй, эмэгтэй

хүмүүсийн хоорондын эрх мэдлийн харилцааны тухай ойлголт юм. Тэдний аль аль нь хүний ѐсоор

дутагдаж гачигдах зүйлгүй, айдас түгшүүргүй амьдрах эрхтэй. Энэхүү эрхийг баталгаажуулах

нь хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, ядуурлыг бууруулах үндэс бөгөөд Монгол улсын баталсан

Мянганы хөгжлийн зорилтуудын нэг юм” хэмээн жендэрийн асуудлын гол зорилтыг тодорхойлж

өгсөнд талархаж байна.

Монгол улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын Үндэсний Хорооны дарга С.Баяр

“Жендэрийн тэгш байдлыг хангах төрийн бодлогын асуудлууд” сэдэвт Үндэсний Чуулган дээр

хэлсэн үгэндээ “…Бид цаашдаа боловсрол дахь хүйсийн тэгш байдлын харьцааг тэнцвэржүүлэх,

тэдний гэр бүлийн болон нийгмийн үүрэг ролийг өндөржүүлэх асуудалд онцгой анхаарах ѐстой” гэж

хэлсэн нь Эрэгтэйчүүдийн Холбооны үйл ажиллагааны гол чиглэл болох юм.

Өнөөдөр бид монголын эрэгтэйчүүдийн талаар шийдвэрлэвэл зохих дараахь асуудлыг

хөндөж байна. Үүнд:

Нэг. Монгол эрчүүдийн дундаж наслалт 62,59 болж, тэд эмэгтэйчүүдийн дундаж наслалтаас

6,8 жилээр богино насалж байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн 45% нь эрэгтэйчүүд байгаа

бөгөөд нас баралт сүүлийн 3 жил 52.7%-иас буурахгүй байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд

албан үүргээ гүйцэтгэж яваад, амьдралынхаа төлөө зүтгэж байгаад албан тушаалтны хариуцлагагүй

үйлдэл, цэвдэг сэтгэл, шуналын гай, гэмт хэргийн золиос болсон, амьдралдаа гутарч, архидан

согтуурсны улмаас хичнээн эр хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнийг өнөөдөр бид тооцож чадаагүй

л байна.

Хоёр. Өнөөдөр их, дээд сургуульд суралцагсдын 60,5% -ыг эмэгтэй, 39.5% -ыг эрэгтэй

оюутан эзэлж байгаа нь боловсролын салбарт хүйсийн ялгаа нэмэгдэж буйг харуулж байна.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

25

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Эрэгтэй хүүхдийн нас, бие, сэтгэл зүйн онцлогыг төдийлэн харгалзан үздэггүй сургалтын стандарт,

эрэгтэй хүүхдэд айл гэрийн хүнд хүчир ажлыг үүрүүлэх гэсэн зарим эцэг эхийн хуучинсаг үзлийн

улмаас өсвөр насны хөвгүүдийг сургууль завсардуулж байгаа нь тэдний сурч боловсрох, ажил

амьдралынхаа талаар сонголт хийх боломжийг хааж, улмаар буруу замд түлхэн оруулах нэг үндсэн

шалтгаан болж байна. Өнөөдөр насанд хүрээгүй хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн 64% -ийг хөвгүүд

эзэлж байна.

Гурав. Хар тамхи мансуууруулах бодис хэрэглэгчдийн дунд хөвгүүдийн тоо өсөх хандлагатай

байна. Гудамж бүрт нээлттэй ПИ-СИ тоглоомын газар тоглогчдын 99% нь хөвгүүд залуучууд байгаа

ба хүчирхийлэл, садар самууны дүрс бичлэгийн кинонууд нь тэдний оюун санааг хордуулж,

нийгмийг сэртхийлгэсэн гэмт хэргүүд үйлдэх нэг нөхцлийг бүрдүүлж байна.

Дөрөв. Социализист бүтээн байгуулалт, төрийн албанд амь биеэ үл хайрлан зүтгэж, эрч

хүчтэй хөдөлмөрлөж, өрх гэрийнхээ нэр хүндтэй, гавъяа зүтгэлтэй тэргүүн явсан, дотоод, гадаадын

их, дээд сургууль, ТМС төгссөн мэргэжилтэй олон мянган эрчүүд нийгмийн харилцааг үндсээр нь

өөрчлөх сайн цагийн эхлэлийг тавьсан атлаа өмч хувьчлалын их шуурганд ажлын байраа алдаж,

ажилгүйчүүд, ядуучуудын эгнээнд орж, ар гэрийнхэндээ адлагдан, гудамжинд гарч, зарим нь бүр

хатуухан хэлбэл, “хүн-хог” болон газар дор – траншейнд хоног сарыг төөрүүлж, олны хөлд гишгүүлэх

дөхөж, хогийн цэг дээр золбин нохойтой хоолоо булаалцалдан амь зууж, амиа егүүтгэж байгаа

хүмүүсийн дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Ажилгүйдэл бол өвчин хуучтай болох, өрх гэр салж бутрах, өөрийн үнэ цэнээ үгүйсгэж,

хэнд ч хэрэггүй амьтан болж байгаа мэт мэдрэмж үүсгэж, өөрийгөө үл хүндэтгэхийн эхлэл болдог

юм.

Тав. Хот, хөдөөгийн 20 гаруй хорих ангид 6000 гаруй эрчүүд эрхээ хасуулан хүмүүжигдэж

байна. Тэднийг суллагдах үед нийгмийн амьдралд хөлөө олоход нь туслах боломж нөхцөл тэр бүр

хангагдахгүй байгаа нь гэмт хэрэг давтан үйлдэх гол шалтгаан болж байна.

Ийм нөхцөл байдалд Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо нь эрэгтэйчүүдийн эрх ашгийг

тууштай хамгаалж, тэдэнд шинэ эринд сэтгэл тэнүүн амьдрах боломжийг нь бүрдүүлэх, нийгэм, гэр

бүлийн хүрээнд хүлээх үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах, хууль эрх зүй, боловсрол, эрүүл мэндийн

мэдлэгийг нь дээшлүүлэх, хариуцлагатай, тулхтай, жудаг төгөлдөр эр хүнийг үе дамжуулан

хүмүүжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт дэмжин туслах зорилгоор байгуулагдсан

болно.

Эцэг хүний хүмүүжүүлэх үүргийг эн тэргүүнд тавьж буй гуравдахь мянган- хүмүүнлэгийн

зуунд тус Холбоо нь Засгийн газраас баталсан “Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний

хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулахыг үндсэн үүргээ хэмээн

ухамсарлан ажилладаг юм. Тухайлбал,

1. Өрх гэрийн тэргүүн нарт хүний хөгжлийн шинжлэх ухааны мэдлэгийг “Үндсэн боловсрол”

хэлбэрээр олгох зорилгоор 2006 оноос тус Холбооны дэргэдэх Хүний хөгжлийн боловсролын төв,

Гэрлэх ѐслолын ордны дэргэдэх Гэр бүлийн сургалтын төвтэй хамтарч, шинээр гэрлэгсдийн дунд

гэрлэлтийн өмнөх ба дараах сургалтыг зохион байгуулж байна.

2. Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг компанит ажлыг өрнүүлж, хүчирхийлэл

үйлдэгч эрчүүдийн зан байдалд нөлөөөлөх хөтөлбөр боловсруулан сургагч багш нарыг бэлтгэж,

албадан саатуулагдах байранд ганцаарчилсан болон бүлгээр ажиллах сургалт явуулж, зөвлөлгөө өгч

байна

3. Ерөнхий боловсролын 20 гаруй сургууль дээр “Хөвгүүд клуб” ажиллаж буйн дээр Ховд

Төв, Дорнот, Баянхонгор, Дундговь, Увс, Шарын гол, Говь-Сүмбэр зэрэг аймаг, төв суурин

газруудад салбараа нээн ажиллаж байна.

4. Хорих газраас суллагсадыг нийгэмшүүлэх бодлого баримтлаж, “зөвлөн туслах”, “ажлын

байр зуучлах” зэргээр эргэх холбоотой ажилладаг.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

26

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

5. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал тавьж, зарим аймаг, хотын нэгдсэн эмнэлгийн

эмч нарт “Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүй” сэдвээр сургалт зохион байгуулж, эрэгтэйчүүдийг

үзлэгт хамруулан эмчилж, зөвөлгөө өгч байна.

6. Эцэг хүний үнэлэмж, үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Аавуудын өдөр” –тэй

болох талаар олон нийтийн санал асуулга явуулж, ард олны дэмжлэг авснаар жил бүр үр хүүхдүүд

нь эцэг хүнийг дээдлэн хүндэтгэх өдөр болгож “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэдэг дэлхийн 18 дахь

орон боллоо.

7.“Алтан ургийн аргамжаа” ѐслолын дуутай болж, “Ёсөн эрдэнэ”-ийн одонгоор өнөр өтгөн

ам бүлтэй, үлгэр дууриалалтай, нэр хүндтэй аав, төр улсдаа гавьяатай, түмэн олондоо түшигтэй

өрхийн тэргүүнийг тодруулан урамшуулах ажлыг зохион байгуулж, “Эрчүүд” сонин гаргаж,

“Эрчүүд ээ, наашаа сууцгаа” радио - нэвтрүүлгийг тогтмол явуулж байна.

Энэхүү анхдугаар чуулганы зорилго бол эрэгтэйчүүдийн гэр бүл , нийгэмд гүйцэтгэж байгаа

үүрэг болон тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд,

иргэний нийгмийн төлөөлөгчид бид хамтран чөлөөтэй ярилцаж, зөвшилцөх замаар төрөөс

баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа

тул Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо дараах саналыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд:

1. Эрэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс

бүх аймаг, хот, сум, дүүргүүдийг эрэгтэйчүүдийн эмчтэй болгож, МШУИС-д

эрэгтэйчүүдийн өвчнийг судлах хичээл оруулж, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх;

2. Хүйсийн боловсролын ялгааг арилгахын тулд ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших

болон барилга, уул уурхай, мэдээлэл технологи, анагаах ухаан, багш бэлтгэх мэргэжлээр

их, дээд сургууль, коллежид элсэн суралцах хөвгүүд, залуучуудын тоог нэмэгдүүлэх квотыг

тогтоодог журам боловсруулж, хэрэгжүүлэх;

3. Эх орны хишиг хүртээх төрийн бодлогыг материал баялаг үйлдвэрлэгчдийг дэмжих,

ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үүднээс ажлын байр бий болгох арга хэмжээ болгон

хэрэгжүүлэх;

4. Монгол эр хүн судлалыг хөгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны тогтолцоог бий болгох;

5. Аавуудын өдрийг “Аавын баяр” албан ѐсны хүндэтгэлийн өдөр болгон жил бүрийн 9 дүгээр

сарын хоёрдугаар долоо хоногийн ням гаригт тэмдэглэдэг болгох нь зүйтэй гэж үзэж

байна.

6. Тухайн шатны ИТХ-ын болон Засаг дарга нар өөрийн нутаг дэвсгэрт Эрэгтэйчүүдийн

Холбооны салбар байгуулж үйл ажиллагаанд нь дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран

ажиллаж байхыг зөвлөж байна.

Эрүүл мэнд эхний баялаг

Эрдэм мэдлэг удаах баялаг

Эв эе үнэт баялаг

Энх амгалан эрхэм баялаг

Өнө эртний түүхтэй Монгол эрчүүдийн маань

хий морь лундаа үеийн үед мандан бадарч байх болтугай!

Анхаарал тавьсанд баярлалаа

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

27

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Д.Мөнхөө

Жендэрийн тэгш байдлын Үндэсний хорооны гишүүн,

Гал голомт Үндэсний хөдөлгөөний тэргүүн

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал,

тулгамдсан асуудлууд” сэдэвт чуулган дээр хэлсэн үг.

Эрэгтэйчүүдийн асуудлаар үндэсний хэмжээний бие даасан чуулган хийж нийгмийн

анхаарлыг түүний дотор эрэгтэйчүүдийн өөрсдийнх нь анхаарлыг хандуулж байгаа нь цагаа

олсон үйл явдал болж байна. Нөгөө талаас жендэрийн тэгш байдал хангах зорилт нь

эмэгтэйчүүдийн тухай асуудал гэсэн өрөөсгөл ойлголтыг халж аль аль хүйсэнд хамаатай болохын

тайлал болж байгаарай чухал ач холбогдолтой байна. Эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд,

хөдөлмөр эрхлэлтийн байдлын тухай асуудал хариуцсан төрийн яамдын илтгэл мэдээлэлийг бид

сонслоо. Эрэгтэйчүүдийн асуудал хариуцсан ТББ буй болсон нь ч нийгмийн хэрэгцээ шаардлагын

илрэл гэж бодож байна.

Илтгэл мэдээлэлүүдэд дурьдагдсан тулгамдсан асуудлуудын учир шалтгаан, үр

дагаваруудыг задлан шинэжилж, авах арга хэмжээ, стратегийг зөв тодорхойлох явдал энэ

чуулганы хамгийн чухал хэсэг гэж бодож байна.

Монгол эр хүн бүр нэрт яруу найрагчийн өгүүлснээр орон гэрт зайгаа эзлэсэн, хүүхдийн

халамжит эцэг, хүний сайн хань, эцэг эхдээ түшиг нь болсон ачлалт хүү байхын өндөр ѐс

зүй,дэвшилт уламжлал, боловсрол, ноѐн нурууг хэрхэн төлөвшүүлэх талаар ярилцмаар байна. Хүүг

дээдэлдэг, эрчүүдийг хоймороо залдаг уламжлалтай ард түмэн бид. Бидний гэрт хүү мэндлэхэд

удам залгах үртэй боллоо гэж баярлаж, гурван хүү төрүүлсэн бэрээ дархан бэрээр өргөмжилж, сайн

аавын таван шинж, муу аавын найман шинжийг тодорхойлон үр хүүхэддээ сургамжлаж ирсэн

уламжлалтай билээ. Аав нь хүүгээ амьдралд бэлтгэх их сургуулийн багш нь байж айлын хүргэн

болоход гологдохооргүй амьдралын ухаарал, холч хараа, өршөөнгүй сэтгэл, хөдөлмөрч зан үйлийг

үрээс үрд өвлүүлж иржээ. Гэвч аливаа уламжлал, соѐл хүн төрлөхтний бүтээсэн зүйл бөгөөд

нийгмийн хөгжлийн явцад өөрчлөгдөн хувьсаж зарим нь хадгалагдан боловсронгуй болж ирсэн

ба зарим нь хөгжилд саад болох нь ч буй. Орон гэрээ орхин харьд амьдралаа сайжруулахаар

одсон тэр олон эцгийн нөмрийг хэн орлож байгаа вэ? Эрэгтэй хүүхдүүдийг хатуу хөтүү ажлаа

хийлгэхээр сургууль соѐлоос хөндийрүүлж боловсрол нимгэнтэй болгож байгааг юугаар

тайлбарлах вэ? Орой шахам халамцуу ирэх зарим эцгийн дүр төрх хөвгүүдэд ямархан сэтгэлийн

шаналал үлдээж байна вэ? Эцэгдээ эрхлэх үеийн хөвгүүдэд нууцхан атаархаж, сураг алдран

одсон аавыгаа түмний дундаас сэтгэлээрээ эрэлхийлж яваа өрх толгойлсон ээжийн хөвгүүдэд эцэг

болсон тэр хүний үүргийг мэдрүүлдэг хуулийн ч хүч байна уу? Сургуулийн танхимд эмэгтэй

голдуу багштай, гэртээ ээжтэйгээ голдуу байх хөвгүүдэд аавтайгаа байх цагийг нь яаж

уртасгаж өгөх вэ гээд олон олон асуудалд бид хариу өгөх ѐстой гэж бодож байна. Магадгүй энэ

асуудлууд өнөөдрийн ашигт малтмалын ордуудыг хэрхэн ашиглах талаар бараг 4 жил зарцуулан

маргалдахаас илүү монгол улсын аюулгүй байдал, үндэсний хөгжлийн тулгуур нэг асуудал

байхыг үгүйсгэхгүй.

Монгол аавын сургууль, монгол аавуудын холбоо, гэр бүлээр нь үйлчлэх чөлөөт цагийн

үйлчилгээний хэлбэрийг дэмжин өргөжүүлэх бизнесс, Ачлалт аав өргөмжлөл, тулгар гэргий, нярай

үрээ асрамжлах эцгийн цалинтай чөлөө, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд оролцох эцгүүдийн иргэний

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

28

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

үүргийг хангуулах төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх гээд

бүхнийг хариуцсан төрийн тогтолцоо эзэн ч хэрэгтэй байна.

олон асуудлыг шийдмээр байна. Энэ

Эрчүүдийн хийморь сүлдийг гутаан доройтуулж байгаа архидалтыг дэмжсэн орчныг

хязгаарлаж тэднийг гэмт хэрэгтэн болох, амь насаа алдах, хүчирхийлэгч болон хувирах, автын осолд

өртөх аюулаас авармаар байна. Энэ талаар олон нотлох баримт судалгааны дүнг ярьж болох

боловч цаг хэмнэж архины аюулын үр дагаврыг амсахгүй байгаа, үзэхгүй, сонсохгүй байгаа нэг ч

гэр бүл байхгүй гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Архины бизнес хүмүүнлэг бус хэлбэрээр

манайд дэлгэрч байгааг бид хүлээн зөвшөөрөх учиртай гэж бодож байна. Хэт үйлдвэрлэл,

импорт, худалдаа явагдаж байна. Энэ нь нийгмийн асар их хэрэглээг буй болгож одоо

эмэгтэйчүүд, хүүхдүүд архинд орж байна гэж эрдэмтэн судлаачид олон удаа судалгаа дүгнэлтээ

гаргасаар байна. Энэ бол зөвхөн эрэгтэйчүүдийн зовлон биш ээ. Гэр бүл үр хүүхэд, настан

буурлууд , бас ажил олгогчдыг ч зовоож манай нийгмийг доройтуулж байгаа асар их уршигтай

нийгмийн үзэгдэл юм. Таны бизнесийн олж байгаа ашиг хичнээн эрчүүдийг шоронгийн хаалга

татуулж, хичнээн эх үрсийг айдас хүйдэст автуулж, хичнээн гэр бүлийг сөргөлдөөн үл ойлголцох

байдалд оруулж аз жаргалын галыг нь унтрааж байгааг бид монгол хүний сэтгэл, мэдрэмжээр

ухаарах ѐстой.Би энэ асуудлыг зөвхөн өнөөдөр хараад хэлж байгаа юм бишээ. УИХ-ын гишүүнээр

ажиллаж байхдаа 1995 онд анх архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг санаачлан, ажлын

хэсгийг нь ахалж ажиллаж байхдаа нийгмийн энэ үзэгдэлтэй тэмцэх ѐстойг ухаарч байсан юм. Энэ

зөвлөлгөөнөөс УИХ-ын гишүүдэд, 2008 оны сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудад, дараагийн

сонгуульд нэрээ дэвшүүлэхээр сэтгэл шулуудаж, мөнгөө бэлдчихээд байгаа улс төрчдөд хандаж

уриалга гаргахыг санал болгож байна. Улс төрийн намын мөрийн хөтөлбөртөө архидалтыг

дэмжсэн орчныг хумих, архиар орлого олж байгаа бизнесийг илүү хүмүүнлэг, бүтээлч, аюулгүй,

гэр бүл, эрчүүдэд ээлтэй бизнесс болгон хувиргаж эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх асуудлыг

тусгаж сонгогчдодоо өргөн барихыг зөвлөе., нэр дэвшигчид сонгогчиддоо архи тараах аливаа

хэлбэрийг гаргахгүй байх, архины бизнесс эрхэлдэг, эсвэл хувь эзэмшдэг бол нийгмийн сайн

сайхны төлөө түүнээсээ татгалзах буюу өргөжүүлэхгүй байх амлалт авч архидалтыг дэмжсэн

орчныг багасгахад манлайлан оролцохыг зөвлөе..

Эрчүүдээ халамж анхаарал тавьж өөрсдийг нь оролцуулан өргөн хэлэлцүүлэг явуулж тэд

ааваасаа, багшаасаа, эзнээсээ, төрөөсөө юу хүсэж, ямар байгаасай гэж бодож байгааг сонсое. Ер нь

бид хамгийн хатуу ажлаа тэдэнд даатгадаг. Гүндүүгүй томоотой гээд сэтгэлийн гүнд нь юу

бодогдож байгааг эцэг эх нь ч, эхнэр хүүхдүүд нь ч сонсохыг чухалчлахгүй байх нь олонтой.

Дархан хилийн манаанд хөвгүүд минь идэр есийн хүйтэнд зогсож, алс холын африкад эр цэргийн

ѐсоор монгол эр хүн эх орны цэрэг эрийн үүргийг гүйцэтгэж, гэр бүл үр хүүхдээ сайн сайхныг авч

ирэх гэж эр хүн ихэвчлэн эзэмшсэн мэрэгжил, нэгэн биеийн жаргалаа умартан хүний нутагт хүнд

хүчир хөдөлмөр эрхлэж, уурхайн аврага том машин механизмын жолоон дээр сууж тоос шороо

харанхуйлсан хүнд нөхцөлд ажиллаж, эх орноо хөгжүүлэх бизнесийн салбарт цаг нарыг үл

хайхран хөдөлмөрлөж байна. Хөвгүүдээ, эрчүүдээ нээлттэй, зовлон жаргалаа хуваалцдаг

харилцааны соѐлтой болгох талаар их зүйл хиймээр байна. Боловсролыг ахиулах ялангуяа хөдөө

орон нутгаас амьдрал эрэн хот суурин газар ирсэн ах дүү хамаатан саднаа бараадсан болон

ажилгүй байгаа залуучуудаа бүртгэн мэрэгжил эзэмшүүлэх ажлыг хурдавчлан зохион байгуулж

гаднын ажиллах хүчний эзлэж байгаа ажлын байранд монгол залуучууд мэдлэг чадвараараа

ажиллах нөхцлийг бүрдүүлье. Эрэгтэйчүүдийн эмч нарыг бэлтгэж ажилуулан тэдэнд эрүүл

мэнддээ анхаарал тавьдаг соѐл, мэдлэг, хандлагыг буй болгое.Монгол эрчүүдийг эрсдэлд оруулж

байгаа эр хүний тухай хуучирсан ойлголтууд болох эр хүн гэр бүлээ заавал тэжээх ѐстой, эр

хүн гэр бүлийн доторх бүх шийдвэрийг гаргаж байх ѐстой, эр хүн гэр орны ажлаас хийвэл

хийморь сүлд нь доройтно, эр хүн архи ууж, тамхи татахгүй, бүсгүй хүнийг сонирхохгүй бол

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

29

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

хүч доройн шинж, эхнэрээ захирч байх ѐстой гэх мэтийг гарал үүсэл, орчин үед хүргэж байгаа

сөрөг үр дагаврыг эрчүүдэд ойлгуулах гэгээрэл суртлын ажлыг өргөжүүлэх. Монгол эмэгтэйчүүд,

эхчүүд ч бид хөвгүүд, эр нөхрөө халамжлан, дэмжихдээ гэр бүлийн аливаа асуудал шийдвэрлэхэд

хамтран оролцож, тэдэнд ихэнхдээ байдаг “ би” гэсэн дэвшилт бус хандлагыг “бид” гэсэн

хандлагаар солиход хамгийн ойрын итгэлтэй туслагч, зөвлөгчид нь байя.

Монгол эр хүн монгол гэрийн нэг багана, монгол үрсийн халамжит эцэг, монголын газар

шороог хамгаалан боссон эх орны хөвгүүд. Эрэтэйчүүдийн асуудал бие даалган хэлэлцсэн энэ

чуулганы шийдвэр амьдралд хэрэгжиж сайн сайхан ирээдүйг авч ирэхэд хувь нэмрээ оруулаасай

гэж итгэж байна.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

30

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

Төсөл

“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ,

ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС

ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

2008 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсад хүний эрхийг дээдэлсэн, хүмүүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийг

цогцлуулан хөгжүүлэхэд эдийн засаг, нийгэм, улс төр, соѐл уламжлалын бүхий л хүрээнд

эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн тэгш оролцоонд суурилсан хүн төвтэй хөгжлийн бодлого

чухал үүрэгтэй. Нэн ялангуяа эрэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний

нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх явдал энэхүү бодлогын нэг чухал

зорилт байх болно.

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” Үндэсний

чуулганаар Монгол Улсын хүн амын 47,5 хувийг эзэлж байгаа эрэгтэйчүүдийн гэр бүл,

нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг, тэдний өмнө тулгамдаж буй асуудлаар төр, засгийн газрын

холбогдох байгууллагын ажилтан, иргэний нийгмийн төлөөлөгчид, иргэд хамтран чөлөөтэй

ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар, бүх шатны төрийн

захиргааны байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн бус

байгууллагууд, иргэдэд хандан эрэгтэйчүүдийн асуудлаар баримтлах бодлого, үйл

ажиллагаандаа дараахь чиглэлд илүү анхаарч ажиллах нь зүйтэй хэмээн үзэж, энэхүү

зөвлөмжийг гаргаж байна.

1. Эрэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг, гэр бүлийн амьдралд гүйцэтгэх үүрэг

оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалсан, нийгмийн өмнө хүлээх үүрэг

хариуцлагыг тодорхойлсон хууль, эрхзүйн орчныг бүрдүүлэх (“Жендэрийн тэгш

байдлын тухай хууль”-ийг ойрын үед батлан гаргах);

2. Монголын эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, тухайлбал эрэгтэйчүүдийн

эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлаар төрөөс хэрэгжүүлж

буй бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, эрэгтэйчүүдийн хөгжлийг

дэмжих, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн Үндэсний

хэмжээний бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;

3. Эрэгтэйчүүдийн өвчлөл, нас баралтын байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг

судлан, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, эрүүл зан үйл, аж төрөх хэв маягийг

төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөжүүлэх; эрэгтэйчүүдэд

зориулсан эрүүл мэндийн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг бий болгох,

өргөжүүлэн хөгжүүлэх; Монгол хүний удмын сан, генийг хамгаалахад чиглэсэн

төрийн бодлого, үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох;

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

31

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

4. Эрэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох

үүднээс бүх аймаг, хот, сум, дүүргүүдийг эрэгтэйчүүдийн эмчтэй болгож, Эрүүл

мэндийн шинжлэх ухааны их сургууль болон анагаах ухааны бусад сургуулиудын

хичээлийн хөтөлбөрт эрэгтэйчүүдийн өвчнийг судлах хичээл оруулж, мэргэжлийн

боловсон хүчин бэлтгэх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэн дэмжих;

5. Эрэгтэйчүүдийн боловсрол, нэн ялангуяа хөвгүүдийн сургууль завсардалт, хүмүүжил,

төлөвшлийн асуудлыг онцгой анхаарч, иргэний боловсролын хөтөлбөрийг жендэрийн

агуулгаар баяжуулж, нийгэмд жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхийг хүйсийн

ялгаваргүйгээр хүндэтгэдэг иргэн төлөвших хүмүүжил орчныг бүрдүүлэхэд анхаарах;

хүн амын боловсрол эзэмшилтийн байдлыг хувь хүний сонголтыг хүндэтгэхийн

зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, улс орны эдийн засгийн хөгжлийн хэтийн

төлөвтэй уялдуулсан бодлого баримтлах; хөдөөгийн хүн амын боловсрол, мэргэжил

эзэмших, мэдээлэл авах боломжийг дээшлүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх;

6. Хөдөлмөрийн зах зээлийн тоо мэдээг хүйсээр ялган гаргаж, түүнд дүн шинжилгээ

явуулах боломжийг бүрдүүлэх; боловсрол, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн зах

зээлийн уялдааг сайжруулах замаар эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд

нийцсэн мэргэжлийн боловсрол, ур чадвар эзэмших, хөдөлмөр эрхлэх боломжийг

нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах; нийгмийн хамгааллын үйлчилгээнд

бүрэн хамрагдах боломжийг өргөтгөx; улмаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл,

аргазүй, сургалт, зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах;

7. Монгол улсын төрийн бодлогоор материал баялаг үйлдвэрлэгчдийг дэмжих, эрэгтэй,

эмэгтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг

бууруулах талаар шинэ стратеги боловсруулан хэрэгжүүлэх;

8. Залуу гэр бүлүүдэд тулгамдсан асуудлаар зөвлөгөө өгөх төвүүдийг бий болгох замаар

эрэгтэйчүүд, гэр бүлийн бусад гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн

цогц үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж аавуудын өдрийг албан ѐсны тэмдэглэлт өдөр

болгон зарлаж, жил бүрийн 9 дүгээр сарын хоѐрдугаар долоо хоногийн ням гаригт

тэмдэглэдэг уламжлалтай болгох, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл

ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн санал

санаачлагыг төв, орон нутгийн түвшинд төрийн зүгээс дэмжин хамтарч ажиллахыг

уриалж байна.

“МОНГОЛЫН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЭРХИЙН АСУУДАЛ”

ҮНДЭСНИЙ ЧУУГАНД ОРОЛЦОГЧИД

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

32

Монгол Улсын Засгийн Газар

Жендэрийн Үндэсний хороо

National Committee on Gender Equality

“Монголын эрэгтэйчүүдийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”

Үндэсний чуулган. 2008 оны 3 дугаар сарын 17

33

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!