o_19m4ebobe140a1ia7l4f1r9v1263a.pdf
- No tags were found...
Create successful ePaper yourself
Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.
А Н ГЛ И Х ЭЛ Н И Й ЭЛ СЭЛ Т И Й Н

ЕРӨ Н Х И Й Ш А Л ГА Л Т Ы Г

А М Ж И Л Т ТА Й Ө ГӨХИЙГ Х Ү С В ЭЛ :

Зөвлөмж 1
А Н Г Л И Х Э Л Н И Й Э Л С Э Л Т И Й Н Е Р Ө Н Х И Й Ш А Л Г А Л Т А Д

Х Э Р Х Э Н Ө Н Д Ө Р О Н О О АВАХ ВЭ ?

- Хугацаа

ЭЕШ -д бүрэн хэмжээнд амжилттай бэлтгэхэд дунджаар 1,5 жил шаардлагатай гэж үздэг. Хугацаа

бол тухайн хүний ерөнхий мэдлэгээс ихээхэн хамаарна. Аль болохоор эрт эхэлбэл үр дүн мэдээж их байх болно.

- Хичээл давтах орчин бүрдүүлэх.

Ширээн дээрээс сурах бичиг, ном дэвтэр, үзэг, харандаа гээд зөвхөн хичээлтэй холбогдолтой

зүйлээс бусад илүү зүйлийг хураах хэрэгтэй. Боломжтой бол өөртөө тохирсон аль болох тайван өнгийг бүрдүүлэх,

элдэв төрлийн хөгжим, зурагт гэх мэт зүйлийг унтраах;

- Хичээл давтах төлөвлөгөө гарга.

Өөрийгөө өдрийн аль үед хамгийн идэвхтэй байгааг олж, түүндээ тохируулан хуваариа гаргана.

Хичээл давтана гэхгүйгээр өнөөдөр ямар сэдвийг үзэхээ тооцон, өдөр бүрийн төлөвлөгөө гарга. Өөрийн хамгийн

муу мэдэж байгаа сэдвээс эхэл. Хэрвээ энэ нь хэцүү байвал өөрт чинь илүү сонирхолтой, таалагдаж байгаа хэсгээс

эхлээд явцын дунд тогтсон горимд ороод ирэх болно. Хэтэрхий удаан суух хэрэггүй. 40 минут хичээллээд 15

минут завсарлаад 1-2 цагийг өдөр болгон зарцуул. Хамгийн гол нь өдөр болгон давтах хэрэгтэй. Нэг өдөр 4-5 цаг

суугаад 2 өдөр алгасаад байж болохгүй.
- Бүх зүйлийг уншаад, бодоод, цээжлээд байх хэрэггүй.

Хичээлийн материалаар схем гаргах замаар ерөнхий утгыг сайтар ойлгохыг

хичээ. Дараа нь энэ схемээр хичээлийг хурдан гүйлгэн харахад их хэрэгтэй тул схемийг

цаасан дээр зохиохыг хичээгээрэй.

- Өмнөх өдөр.

Шалгалт өгөхийн өмнөх өдөр бүх сэдвийг гаргасан схемийн дагуу гүйлгэн харж

хамгийн хүнд сэдвүүдийг дахин давтах.

Мэдлэгээ сэргээн хүндхэн асуудлыг дахин нэг харах нь маш сайн арга. Түүнээс

шалгалтын өмнөх өдөр хичээл давтах, хариу, түлхүүр хайх гэсэн зүйл байж болохгүй. Эдгээр

зөвлөмжийг дагаад хэдэн сарын турш ажиллаад үзээрэй. Танд заавал ахиц гарах ёстой.

- Шалгалт өгөх өдөр

Тестийн материалыг хэрхэн бөглөх талаарх мэдээллийг анхааралтай уншин

ойлгох. Хариултын хуудсыг зөв бөглөх нь амжилтад шууд нөлөөлнө гэдгийг анхаараарай !!!
- Төвлөрөх.

Эргэн тойрноо мартан зөвхөн шалгалтад төвлөрөх л хэрэгтэй. Хугацааны хязгаарлалт таны

хариултын чанарт нөлөөлөх ёсгүй.

Яарахгүйгээр хурдтай ажилла. Хариултыг бөглөхийн өмнө асуултыг дахин уншин зөв ойлгосон эсэхээ

шалгаж бай. Хөнгөнөөс нь эхэл. Та хариуг нь эргэлзээгүй шууд мэдэж байгаа асуултуудаас эхэл. Хариуг

олоход хугацаа шаардахаар зүйл дээр удах хэрэггүй. Ингэснээр та тайвшран толгой илүү сайн сэргэлэн

ажиллан өөрийн ажлын горимдоо хурдан орох болно. Эхлээд хөнгөн амархан асуултуудыг шийдсний дараа та

сандралаас чөлөөлөгдөн дараа нь бүх чадлаа арай илүү хүнд асуудалд чиглүүлэх боломжтой болно.

- Даалгаварыг дуустал нь уншиж бай.

Хурдан ажиллаж байна гээд даалгаврыг дутуу уншиж болохгүй. Хэт яарах нь хамгийн хөнгөн

даалгаварт дээр ч алдаа гаргах үндэс болдог юм. Зөвхөн тухайн даалгавар дээрээ ажилла. Шинэ даалгаварт

орсон л бол өмнөхөө шууд март. Учир нь тестийн даалгаврууд бие биетэйгээ холбоогүй байдаг тул өмнөх

даалгавартай холбоотой зүйлүүд тухайн үеийн даалгаварт хэрэг болохоосоо саад болох нь их. Зөвлөмж нь

ялангуяа өмнөх даалгавар хүндхэн байгаад та амжилт олоогүйг март гэсэн сэтгэлзүйн сайн үр дүнтэй. Шинэ

даалгавар бүрийг та оноо цуглуулах боломж гэж бодож бай.
- Хувилбараас сонгох.

Хариултын хувилбараас хариунд огт тохирохгүйг дараалуулан хасах нь олон даалгаврын зөв хариултыг

хайснаас түргэн шийдэх боломжийг бий болгодог. Ингэснээр даалгаврын хариуг сонгохдоо нэг хоёрхон хувилбарт

анхаарал хандуулах болдог сайн талтай. Хоёр тойрог байхаар төлөвлө. Нийт хугацааны 2/3 (ойролцоогоор 60-65)

хувийг бүх хөнгөн даалгаварт (энэ нь эхний тойрог) зориулснаар та тэдгээрээс авч болох дээд оноогоо цуглуулж

амжина. Харин дараа нь эхний тойрогт өнгөрөөсөн хүндхэн даалгаврууд руу тайван ороорой (энэ бол хоёрдугаар

тойрог).

- Шалгах хугацаа үлдээ.

Дор хаяхад даалгаврыг гүйлгэн хараад өөрийн ажилд илт алдаа байгааг ажиглах, шалгах хугацааг

үлдээж байгаарай.

Таах. Бүр аргагүй байдалд орвол тааж бай. Бүр хоосон өгснөөс дээр. Таахдаа өөрийн мэдрэмж болон хариултын аль

хувилбар таныхаар зөв байх магадлал ихтэйг сонго.

Бүх даалгаврыг хийхийг хичээх хэрэгтэй ч бодит байдалд энэ нь бараг боломжгүй. Таны шийдлийг нь

олсон даалгаврууд боломжийн дүнд авахад хангалттай байж ч болно. Шалгалт өгөхөд хугацааг зөв хуваарилах хамгийн

чухал. Нэг хүндхэн даалгавар дээр хамаг хугацаагаа барахгүй үүднээс нийт хугацааг 8 -р зөвлөмжийн дагуу хуваарилж

сурахыг хичээгээрэй. Бэлтгэл хийж байхдаа энэ зарчмаар ажиллаж хугацаагаа байнга хянаснаар танд дадал тогтох

ёстой.