23.11.2021 Views

my-visual_56880423

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ДЭЛХИЙН

СТАНДАРТЫГ

МОНГОЛД

Сургалт

Зөвлөх

Үйчилгээ

Менторшип

хөтөлбөр

Олон улсын стандартад нийцсэн сургалт

үйлчилгээ үзүүлж, стандартад суурилсан

менежментийн тогтолцоог хөгжүүлэх

манлайлагчдыг бэлтгэнэ.

www.isa.edu.mn

+976 76009218

Олон Улсын Стандартын Академи

info@isa.edu.mn


ISO 9001:2015

ISO 14001:2015

ISO 45001:2018

АГУУЛГА

03

БИДНИЙ ТУХАЙ

04

СУРГАЛТ

05

06

07

08

ЗӨВЛӨХ ҮЙЧИЛГЭЭ

09

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР

02 АГУУЛГА


байгуулагдсан.

БИДНИЙ ТУХАЙ

Олон Улсын Стандартын Академи нь анх

/Британы стандартын

“BSI

(ОУСА)

байгууллагын сургалтын нэртэйгээр онд үүсгэн

AKADEMY” TRAINING

2016 төв/

оноос Олон улсын стандартын академи нэртэйгээр үйл

ажиллагаагаа өргөжүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн

2017

хөтөлбөрийн дагуу аж ахуйн хувь

хүмүүст менежментийн тогтолцооны стандартын

байгууллага, нэгж,

цахим болон байгууллагын захиалгат сургалтуудыг Монгол

танхимын,

Улсын хэмжээнд явуулж байна.

Олон Улсын стандартын сургалтаар дамжуулан

Монголынхоо төдийгүй дэлхийн стандартад нийцсэн үйл

ажиллагаа явуулахад нь байгууллагуудад туслах түлхүүр

мэдлэгийг эзэмшүүлэх нь бидний үндсэн зорилго юм. Манай

сургалтад өөрийн үйл ажиллагааг Олон улсын стандартад

нийцүүлэх, тасралтгүй сайжруулах зорилготой төрийн

болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесүүд

болон менежментийн тогтолцоотой бүхий л байгууллагын

удирдах түвшний, гүйцэтгэх албаны болон нийт ажилтнууд

хамрагдах боломжтой.

НИЙТ СУРАЛЦАГЧИД

+3731

АЛБАН БАЙГУУЛЛАГА

+97

Бид байгуулагдсан цагаасаа өөрийн үйл ажиллагаандаа

чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон

улсын стандартын шаардлагыг хангаж ажиллахаар зорьсон

ба Франц улсын Афнор Группээс стандартын сургалт

явуулах чиглэлээр гэрчилгээжсэн байгууллага юм.

Эрхэм зорилго

Бид дэлхийн стандартад

нийцсэн менежментийн

тогтолцооны сургалт, зөвлөх

үйлчилгээгээр дамжуулан,

байгууллагын тасралтгүй

сайжрах, өрсөлдөх чадварыг

нэмэгдүүлж, улмаар нийгэм,

эдийн засагт эерэг

өөрчлөлтийг авчирна.

Алсын хараа

Менежментийн тогтолцооны

олон улсад хүлээн

зөвшөөрөгдсөн үндэсний

мэргэжилтэнг бэлтгэж,

дэлхийн стандартад нэгдэхэд

туслах шилдэг сургалтын

байгууллага байна.

Чанарын

бодлого

Олон улсын стандартад

нийцсэн сургалт, зөвлөх

үйлчилгээ үзүүлж,

стандартад суурилсан

менежментийн тогтолцоог

хөгжүүлэх манлайлагчдыг

бэлтгэнэ.

БИДНИЙ ТУХАЙ 03


ISO 9001:2015 ISO 14001:2015 ISO 45001:2018

СУРГАЛТ

Сургалтын төрөл:

ISO 9001 Чанарын менежментийн

тогтолцоо

ISO 14001 Байгаль орчны

менежментийн тогтолцоо

ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын

менежментийн тогтолцоо

ISO 45001 ХЭМАБ

ISO 31000 Эрсдлийн менежментийн

тогтолцоо

ISO 17025 Сорилтын болон шалгалт

тохируулгын лабораторын чадавхид

тавих ерөнхий шаардлага

IS0 30400 Хүний

нөөцийн менежментийн тогтолцоо

IS0 21001 Боловсролын байгууллагын

менежментийн тогтолцоо

ISO 26000 Нийгмийн хариуцлагын

менежментийн тогтолцоо

ISO 22301 Бизнесийн тасралтгүй

байдлын менежментийн тогтолцоо

ISO 37001 Авлигын эсрэг

менежментийн тогтолцоо

Нэгдсэн менежментийн тогтолцооны

дотоод аудитын

сургалт /9001+14001+45001/

Бид менежментийн тогтолцооны

стандартуудаар жилийн календарчилсан

төлөвлөгөөний дагуу сургалтууд зохион

байгуулж байгууллагын дотоод аудитор,

хөндлөнгийн аудиторуудыг бэлтгэдэг. Аж ахуйн

нэгж, байгууллагын захиалгаар байгууллага

дээрх сургалтыг зохион байгуулж байна.

Менежментийн тогтолцооны танилцуулах

сургалт /2-4 цаг/

Модуль 1, Стандартын шаардлагууд /1өдөр /

Модуль 2, Стандартыг хэргэжүүлэх /2 өдөр /

Модуль 3, Дотоод аудитор бэлтгэх /4 өдөр /

Модуль 4, Тэргүүлэх аудитор бэлтгэх сургалт

/5 өдөр/

Нэгдсэн менежментийн тогтолцооны

сургалт (ISO9001:2015, ISO14001:2015,

ISO45001:2018)

ОНЦЛОХ СУРГАЛТУУД

Чанарын

Менежтентийн

Тогтолцоо

Байгаль Орчны

Менежментийн

Тогтолцоо

Хөдөлмөр Аюулгүй

Байдлын

Менежментийн

Тогтолцоо

04 СУРГАЛТ


ISO 9001:2015

Чанарын Менежтентийн

Тогтолцоо

Сургалтын зорилго:

Сургалтын үргэлжлэх

хугацаа:

4 өдөр, нийт 28 академик

цаг

Сургалтын модуль:

М1, М2, М3

ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцооны шаардлагууд,

байгууллагад нэвтрүүлэх ач холбогдол болон үр дүнтэйгээр хэрхэн

хэрэгжүүлж, байнга сайжруулах талаар нэгдсэн ойлголт өгөх.

Сургалтын агуулга:

Чанарын менежментийн тогтолцооны суурь ойлголт, нэр томъёог

тайлбарлах, стандартын шаардлагуудыг танилцуулах, шаардлага тус

бүрээр дадлага ажил хийлгүүлж, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар

ур чадварыг эзэмшүүлнэ.

Сургалтын ач холбогдол:

ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр үйлчлүүлэгч,

хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах, стандартын

шаардлагуудыг яаж хангаж нэвтрүүлэх тухай системтэй мэдлэгийг олж

авна.

Байгууллагад чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгоход нь

тусална

Байгууллагын зардлыг бууруулахад тусална

Өрсөлдөөний давуу талыг олж авах

Үр ашгийг нэмэгдүүлэх

Эрсдэлд суурилсан сэтгэлгээнд анхаарлаа төвлөрүүлэхэд байгууллагад

туслах

Байгууллагын байнгын сайжруулалтыг дэмжих

Гүйцэтгэлийг сайжруулах

Байгууллагын үйл ажиллагааг оновчтой болгох

Нийлүүлэлтийн сүлжээний менежментийн үр ашгийг дээшлүүлэх

Олон улсын төсөл, тендэр авах

ISO 9001:2015 05


ISO 45001:2018

Хөдөлмөр Аюулгүй

Байдлын Менежментийн

Тогтолцоо

Сургалтын үргэлжлэх

хугацаа:

4 өдөр, нийт 28 академик цаг

Сургалтын модуль:

М1, М2, М3

Сургалтын зорилго:

ISO 45001: 2018 тогтолцооны шаардлагууд, байгууллагад нэвтрүүлэх ач

холбогдол болон үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлж, байнга сайжруулах

талаар нэгдсэн ойлголт өгөх.

Сургалтын агуулга:

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцооны

суурь ойлголт, нэр томъёог тайлбарлах, стандартын шаардлагуудыг

танилцуулах, шаардлага тус бүрээр дадлага ажил хийлгүүлж, хэрхэн үр

дүнтэй хэрэгжүүлэх талаар ур чадварыг эзэмшүүлнэ. Мөн дотоод аудитыг

хэрхэн хийх талаар ISO 19011 стандартын дагуу орно.

Сургалтын ач холбогдол:

ISO 45001:2018 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр:

Байгууллагад учирч болзошгүй осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс

урьдчилан сэргийлэх, ажлын байрны эрсдлийг багасгах, ажилчдын

аюулгүй ажиллах мэдлэгийг дээшлүүлэх, илүү найдвартай ажлын байрны

нөхцөлийг хэрхэн бий болгож ажиллах тухай мэдлэг, ур чадварыг олгоно

ХАБЭА-н гүйцэтгэл, үр ашгийг дээшлүүлнэ

Асуудлыг илрүүлэхээс эхлээд урьдчилан сэргийлэх горим хүртэл

шилжүүлэх

Одоогийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах

Олон улсын төсөл, тендэр авах

06 ISO 45001:2018


ISO 14001:2015

Байгаль Орчны

Менежментийн Тогтолцоо

Сургалтын зорилго:

Сургалтын үргэлжлэх

хугацаа:

4 өдөр, нийт 28 академик

цаг

Сургалтын модуль:

М1, М2, М3

ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр

хүрээлэн буй орчноо хамгаалах, орчны өөрчлөлтөнд нийгэм, эдийн

засгийн хэрэгцээтэй уялдуулан хариу өгөх боломжийг бүрдүүлэх явдал

юм. Энэ стандартаар төлөвлөсөн үр дүнд хүрэх боломжийг бий болгох

шаардлагуудыг тайлбарлах, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай заадаг.

Сургалтын агуулга:

Байгаль орчны менежментийн тогтолцооны суурь ойлголт, нэр томъёог

тайлбарлах, стандартын шаардлагуудыг танилцуулах, шаардлага тус

бүрээр дадлага ажил хийлгэж, хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаарх ур

чадварыг эзэмшүүлнэ. Мөн дотоод аудитыг хэрхэн хийх талаар ISO 19011

стандартын дагуу орно.

Сургалтын ач холбогдол:

ISO 14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр:

Хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, багасгах

замаар байгаль орчноо хамгаалах,

Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, хуулийн шаардлагуудыг

яаж хангаж ажиллах, байгаль орчны гүйцэтгэлээ хэрхэн сайжруулах

талаар мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.

Байгууллагын хүрээнд байгаль орчны мэдлэгийг дээшлүүлэх

Хог хаягдлыг бууруулах замаар байгууллагын зардлыг бууруулах,

Байгууллагын нэр хүнд, бүрэн бүтэн байдлыг дээшлүүлэх

Үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой

Олон улсын төсөл, тендэр авах

ISO 14001:2015 07


ЗӨВЛӨХ ҮЙЧИЛГЭЭ

Манай академи нь ISO 9001, ISO 14001, ISO

45001 стандартуудын шаардлагын дагуу

байгууллагуудад дотоод аудитын зөвлөх

үйлчилгээ үзүүлж байна. Дотоод аудит нь

байгууллагын Менежментийн

тогтолцоог (МТ) сайжруулахад түлхэц

өгөх чухал үйл ажиллагааны нэг бөгөөд

тухайн байгууллага нь үйл явц, баримт

бичгийн бүрдэлт, тогтолцооны

хэрэгжилтэд зохих ёсоор хяналт тавьж

дотоод давуу болон сул тал, асуудлыг

тодорхойлдог байх нь байгууллага үйл

ажиллагаагаа хянах тасралтгүй

сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Санал болгож буй зөвлөх үйлчилгээний хүрээнд бид ISO

19011:2020 стандартын дагуу дотоод аудитыг хэрхэн

төлөвлөх, зохион байгуулах, үл тохирол, залруулах,

сайжруулах, сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж

хийх талаар ойлголт, мэдлэг, ур чадварыг байгууллагын

дотоод аудиторуудад олгож чадавхижуулахаас гадна

байгууллагынхаа дотоод аудитыг амжилттай гүйцэтгэхэд

нь чиглүүлэн туслах болно.

Мөн байгууллагын дотоод аудитыг

аутсорсингийн үйлчилгээгээр

гүйцэтгэнэ. Манай зөвлөх үйлчилгээний

багт ISO стандартыг заах, зөвлөх эрх бүхий

чадварлаг, олон жилийн туршлагатай

аудиторууд, зөвлөхүүд багтдаг.

08 ЗӨВЛӨХ ҮЙЧИЛГЭЭ


ХӨТӨЛБӨР:

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР

МЕНТОРШИП

1

Тэргүүлэх Аудиторын

сургалт

ОУСА нь менежментийн тогтолцооны стандартаар

мэргэшсэн үндэсний аудитор, сургагч багш нарын

бүртгэлийг олон улсын жишигт нийцүүлэн бүртгэх,

чадавхийг нь байнга дээшлүүлж хүний нөөцийг

бүрдүүлэх зорилгоор МОНСЕРТФ ХХК-тай хамтран

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү хөтөлбөрт сонирхсон, цаашид тэргүүлэх

аудитор болж баг удирдах, олон улсын аудиторын эрх

авахыг хүссэн хэн ч хамрагдаж болно.

Хөтөлбөрт хамрагдсанаар үндэсний аудитын

компанид бүртгэлтэй болохоос гадна Францын

AFNOR болон БНХАУ-ын UICC баталгаажуулалтын

комданиудад аудитороор бүртгүүлэх боломжтой

болно. Ингэснээр олон улсын хэмжээнд

менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх,

хэрэгжүүлэх, баталгаажуулах, багшлах чиглэлээр

ажиллах чадавхи эзэмших боломжтой.

2

3

Аудитын ажиглагч

Аудитын дадлагажигч

4 Аудитор

5

Олон улсын Аудиторын

бүртгэл

6 Ментор / Сургагч багш

Бүртгэлд хамрагдсан аудитор, сургагч багш нарын

чадавхийг нэмэгдүүлэх, хөгжүүлэх чиглэлээр

сургалтуудыг гадаад хамтын ажиллагааны хүрээнд

байнга зохион байгуулж байна.

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР 09


ДЭЛХИЙН

СТАНДАРТЫГ

МОНГОЛД

-Олон Улсын

Стандартын Академи

www.isa.edu.mn

+976 76009218

Олон Улсын Стандартын

Академи

info@isa.edu.mn

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!