17.01.2024 Views

Avlaga

asdas

asdas

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ

АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ,

ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

2018 он

Улаанбаатар



Зохиогчид

Д.Галбадрах, А.Энхбат

Талархал

Гарын авлагыг боловсруулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан БОАЖЯ,

НҮБХХ-ийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг

бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төсөл болон Дэ Нэйче Консерванси

байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлье.


Агуулга

Өмнөх үг..............................................................................................................................................4

1. Дүйцүүлэн хамгааллын олон улсын туршлага.............................................................................5

2. Дүйцүүлэн хамгааллын зарчмууд..................................................................................................7

3. Дүйцүүлэн хамгаалах талаарх Монгол улсын холбогдох хууль тогтоомж................................11

4. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөх ба хэрэгжүүлэх...................................................13

5. Дүйцүүлэн хамгааллын үргэлжлэх хугацаа..................................................................................31

ХАВСРАЛТ 1. Дүйцүүлэн хамгааллын талаарх түгээмэл асуултууд.............................................32

ХАВСРАЛТ 2. Нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтооход ашиглах нөлөөлөл буурах

функц болон тэдгээрийн утгууд.........................................................................................................34


ӨМНӨХ ҮГ

Олон улсын хэмжээнд хөгжлийн аливаа төслөөс биологийн олон янз байдалд

үзүүлэх нөлөөллийг бууруулахын тулд нөлөөллийг үе шаттайгаар бууруулах

буюу нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн

хамгаалах арга хэмжээнүүдийг хамтад нь цогцоор авч үзэн хэрэгжүүлж байна.

Дэлхийн 50 гаруй орон хөгжлийн төслийн нөлөөллийг бууруулах, биологийн

олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах талаар бодлого, эрх зүйн орчныг

бүрдүүлсэн эсвэл боловсруулах шатанд ажиллаж байна.

Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй уул уурхайн салбарын тогтвортой

байдлыг хангах, бизнес эрхлэгчдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх,

салбарын хөгжлийг байгаль хамгаалах асуудалтай тэнцвэртэй хослуулан

хөгжүүлэх талаар хууль эрх зүйн орчинг бий болгон ажиллаж байна. Байгаль

орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх

байдлын үнэлгээний журам (Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-

ны өдрийн 374 дүгээр тогтоол), Байгаль орчны менемжентийн төлөвлөгөө

боловсруулах, хянан батлах, тайлагнах журам (Байгаль орчин, ногоон хөгжлийн

сайдын 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаал), Байгаль

орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний аргачлал (Байгаль орчин, ногоон

хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 дугаар тушаал)

-д нөлөөллийг бууруулах шатлал түүний чухал хэсэг болох дүйцүүлэн хамгаалах

арга хэмжээний талаар тодорхой тусгасан. Цаашид эдгээр хууль тогтоомжийн

хэрэгжилтийг сайжруулах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг амжилттай

хэрэгжүүлэх чадавхийг бий болгох нь чухал юм.

НҮБХХ-ийн “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг

нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд

БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс болон Де Нэйче Консерванси

байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газраас хамтран “Дүйцүүлэн хамгаалах

арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх гарын авлага”-г боловсрууллаа. Энэ гарын

авлага нь дүйцүүлэн хамгаалах талаарх Монгол Улсын холбогдох хууль, журам,

аргачлалыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэхэд уул уурхайн төсөл хэрэгжүүлэгчид,

байгаль орчны зөвлөх үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд, байгаль орчны

нөлөөллийн үнэлгээнд оролцогч бусад талуудад тус дөхөм болно гэдэгт найдаж

байна.

БОАЖЯ-ны БАЙГАЛЬ ОРЧНЫ

ҮНЭЛГЭЭ, АУДИТЫН

ХЭЛТСИЙН ДАРГА

А.ЭНХБАТ

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

5


1. ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛЛЫН

ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА

Дэлхийн хүн ам, эдийн засаг өсөн нэмэгдэхийн хэрээр хүнс, ус, эрчим хүч,

ашигт малтмал зэрэг нөөцийн хэрэглээ өсч байна. Дэлхий дахины энэхүү

өсөн нэмэгдэж буй хэрэгцээг байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийн

зорилтуудтай уялдуулах нь хүндрэлтэй асуудлын нэг мөн. Дэлхийн улс орнууд

хөгжлийн төслийн нөлөөллийг бууруулах талаар анхаарч биологийн олон

янз байдал, тэдгээрийн амьдрах орчны алдагдлыг бууруулах “нөхөх” талаар

бодлого боловсруулан хэрэгжүүлэх болсон. Уг арга хэмжээг “biodiversity offset”

гэж тодорхойлсон ба монгол хэлнээ “биологийн олон янз байдлын дүйцүүлэн

хамгаалал” гэж хөрвүүлэн хэрэглэж байна.

Зарим судалгаанаас үзэхэд дэлхий дээр 56 орон хөгжлийн нөлөөллийг

бууруулахад дүйцүүлэн хамгааллыг ашиглах талаар бодлого боловсруулсан буюу

боловсруулах шатандаа байна. Тухайлбал, Австрали, Шинэ зеланд, АНУ, Өмнөд

Африк зэрэг улсуудыг дурьдаж болно. Эдгээр улсуудын дүйцүүлэн хамгааллын

эцсийн зорилго нь хөгжлийн төслийн нөлөөллийг бүрэн бууруулахад чиглэдэг

боловч зорилтууд нь өөр өөр байдаг. Жишээ нь зарим улсууд “биологийн олон

янз байдлын хувьд алдагдалгүй байх” зорилтыг дэвшүүлдэг. Мөн түүнчлэн

биологийн олон янз байдлын менежмент, төлбөрийн, банкинг/кредит үүсгэх

гэх мэт төрөл бүрийн дүйцүүлэн хамгаалах хэлбэрийг өөр өөрийн нөхцөлд

тохируулан хэрэглэж байна.

Хөгжлийн төслүүд ялангуяа уул уурхайн төслүүд нөлөөллөө бүрэн бууруулах

талаар анхааран ажиллаагүйгээс үүдэн зарим улс орнуудад уул уурхайн

төслүүдийг эсэргүүцэх, улмаар зарим төслүүд хаагдах хүртэл үр дагавар гардаг

байна. Иймээс хөрөнгө оруулагчид ч санхүүжүүлэх төслүүдийнхээ байгаль

орчны нөлөөллийг бууруулах талаар анхаарах болсон. Олон улсын санхүүгийн

корпорацийн (IFC) гүйцэтгэлийн стандарт 6-д тус байгууллагаас зээлжиж буй

төслүүд биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг

бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх

ёстой гэж заасан байдаг. Тус стандартад дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ

нь биологийн олон янз байдлын хувьд алдагдалгүй байх зорилтод хүрэхэд

чиглэгдсэн байх, хэрэв тухайн төсөл нь “чухал” гэж ангилагдсан амьдрах орчинд

хэрэгжих бол биологийн олон янз байдлын хувьд эерэг үр дүнд хүрсэн байх

тухай заасан байдаг. Төсөл хэрэгжүүлэгч нь дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

хэрэгжүүлэх бол дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэхдээ

энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээг авахыг зөвлөмж болгосон.

Олон улсын хэмжээнд нийт 32 компани нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх,

байгаль орчны талаарх компаны бодлогын хүрээнд дүйцүүлэн хамгаалах талаар

“биологийн олон янз байдлын хувьд алдагдалгүй байх” эсвэл “биологийн олон

янз байдлын хувьд эерэг үр дүн”-д хүрэх зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж

байна. Мөн судалгаанд хамрагдаагүй маш олон тооны хөгжлийн төслүүд

6 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Улс орнуудын дүйцүүлэн хамгаалах бодлого, компаниудын хэрэгжүүлж буй

төслүүдийн талаар шинжлэх ухааны бүтээл, судалгаа хэвлэгдэн гарчээ. Мөн

түүнчлэн дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх тухай олон улсын байгууллагууд

холбоо байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Бизнесс ба дүйцүүлэн хамгааллын

хөтөлбөр (Business Biodiversity Offset Program - BBOP) байгууллага эгнээндээ

хувийн хэвшлийнхэн, олон улсын байгаль хамгаалах 75 гаруй байгууллагуудыг

нэгтгэн дүйцүүлэн хамгааллын онол, практикийн чиглэлээр идэвхитэй үйл

ажиллагаа явуулж байна. BBOP байгууллагаас дүйцүүлэн хамгааллын талаар

арга зүйн удирдамж, стандарт зэргийг боловсруулан ажиллаж байна. Хэдийгээр

олон улсын хэмжээнд дээр дурьдсан сайн туршлага бий болж байгаа боловч

дүйцүүлэн хамгаалах нэрээр уул уурхайн төслүүдийн зүгээс биологийн олон

янз байдалд үзүүлэх сөрөг нөлөөллийг халхлан далдалж байна гэж шүүжилдэг.

Дүйцүүлэн хамгаалах талаар олон улсын туршлага, зөвлөмж, судалгааны

бүтээлүүд маш олон тул тэдгээрийг бүгдийг энд дурьдах боломжгүй тул товчлон

хүргэлээ.

Зураг 1: Тод ягаан өнгөөр дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хуульчилсан улсууд,

бүдэг ягаан өнгөөр дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх бодлогын орчин

бүхий улсууд, цэнхэр хөндлөн зураас бүхий өнгөөр дүйцүүлэн хамгаалах бодлого

боловсруулж буй улсууд, саарал өнгөөр дүйцүүлэн хамгаалах бодлого, эрх зүйн орчин

буй эсэх нь тодорхойгүй улсуудын тэмдэглэжээ.

Эх сурвалж. The Biodiversity Consultancy. 2013.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

7


2. ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛЛЫН ЗАРЧМУУД

Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах асуудал нь харьцангуй

шинэ ойлголт тул уг асуудлыг сонирхогч бүхэн дүйцүүлэн хамгааллын дараах

зарчмуудыг анхааралтай судалж ойлгосон байх нь зүйтэй. Олон улсын санхүүгийн

корпораци (IFC), Бизнесс ба дүйцүүлэн хамгааллын хөтөлбөр (BBOP), Дэ

Нэйче Консерванси (TNC) зэрэг байгууллагууд дүйцүүлэн хамгааллын зарчим,

стандартуудыг боловсруулсан байдаг. Дүйцүүлэн хамгааллын олон улсын

эдгээр практик, туршлагад үндэслэн дүйцүүлэн хамгааллын гол зарчмуудыг энд

товчлон тайлбарлав.

Зарчим 1. Нөлөөллийг бууруулах шатлалыг ашиглах:

Нөлөөллийг бууруулах шатлал нь нөлөөллөөс зайлсхийх, бууруулах/нөхөн

сэргээх, дүйцүүлэн хамгаалах гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Нөлөөллөөс

зайлсхийх нь нөлөөллийг бууруулах шатлалын хамгийн эхний бөгөөд чухал

алхам болно. Технологи, судалгаа шинжилгээний мэдээллийг ашиглан төслийн

төлөвлөлтийн шатанд болзошгүй нөлөөллөөс зайлхийх боломжтой бүх арга

хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй. Төслийн бусад болзошгүй нөлөөллийг

бууруулах боломжит арга хэмжээг Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан

үнэлгээ (БОННҮ)-ний явцад тодорхойлж, хэрэгжүүлнэ. Нөлөөллөөс зайлсхийх,

нөлөөллийг бууруулах боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийн хамт

үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Д

үйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн нөхөн

сэргээлт хийх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй (Байгаль

орчны нөлөөллийн үнэлгээний журам: 5.2.3). Зарим тохиолдолд нөхөн

сэргээлт хийсний дараагаар төслийн хаалтын шатанд дүйцүүлэн

хамгааллыг хэрэгжүүлэх гэх мэт буруу ойлголтууд байдаг. Төслийн

нөлөөллөөс зайлсхийх болон нөлөөллийг бууруулах боломжит арга

хэмжээг хэрэгжүүлэхийн хамт төслийн үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн

зайлсхийх боломжгүй нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

хэрэгжүүлж эхлэнэ. Харин нөхөн сэргээлт хийж эхлэх үед нөхөн сэргээсэн

нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагаас хасч тооцох боломжтой.

8 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Зураг 2. Нөлөөллийг бууруулах шатлал нь нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах

буюу нөхөн сэргээх, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах хэсгээс бүрдэнэ.

Зарчим 2. Экологийн бүс нутгийн буюу ландшафтын байгаль хамгаалах

зорилтыг авч үзэх

Биологийн олон янз байдлын хувьд “алдагдалгүй байх” зорилтыг хангахын

тулд нөлөөллийг бууруулах шатлалыг экологийн бүс нутгийн хэмжээнд буюу

ландшафтын хэмжээнд авч үзэх нь чухал. Энэ нь ялангуяа тусгай зөвшөөрөл

их хэмжээгээр олгогдсон Монгол орны нөхцөлд хөгжлийн нөлөөллийг байгаль

хамгаалах асуудалтай тэнцвэртэй хослуулах, ирээдүйд байгаль хамгаалал болон

хөгжлийн төслийн хооронд үүсч болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх

боломж олгоно. Нөлөөллийг ландшафтын хэмжээнд авч үзсэнээр экологийн

бүсийн хэмжээнд болон улс орны хэмжээнд экологийн хувьд чухал газруудыг

(Усны эх бүрдэх газрууд, ховор болон эмзэг экосистем, амьтан ургамлын зүйлийн

амьдрах орчин гэх мэт) хөгжлийн нөлөөллөөс хамгаалах ач холбогдолтой.

Экологи, байгаль хамгааллын хувьд чухал газруудад судалгаа

шинжилгээний мэдээлэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгох нь байгаль

хамгаалах олон нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөж байдаг. Мөн

түүнчлэн тусгай зөвшөөрөл олгоход түүх, соёлын өвийн талаарх мэдээллийг

харгалзан үзэхгүй бол олон нийт, нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөж

болзошгүй.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

9


Зарчим 3. Биологийн олон янз байдлын хувьд урт хугацааны үр дүнд хүрэх

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд биологийн

олон янз байдлын нөхцөл байдал сайжирсан байх ба энэ нь экологийн үйл явц,

популяцийн динамик, популяцийн эрүүл байдалд чухал үүрэгтэй олон хүчин

зүйлээс шалтгаална. Иймд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөхдөө аль

болох урт хугацааны бодит үр дүнд хүрэх зарчмыг баримтлах нь зүйтэй.

Зарчим 4. Бүх биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй

Бүх биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй. Тухайлбал,

нэн ховор, ховор амьтан ургамлын зүйл, эмзэг экосистем зэрэг зарим биологийн

олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй байж болно. Хэрэв тухайн

биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах боломжгүй бол нөлөөллөөс

зайлсхийх үүднээс хөгжлийн төслийг хэрэгжүүлэхээс татгалзах нь зүйтэй.

Биологийн олон янз байдал нь нарийн зохион байгуулалттай тул тухайн

газар нутгийн бүх биологийн олон янз байдлын талаар мэдээлэл

цуглуулах судлах нь цаг хугацаа, их зардал шаарддаг. Иймд тухайн амьдрах

орчин, экосистемийг төлөөлөн илтгэж чадах эсвэл нэн ховор, ховор амьтан

ургамлын зүйл, бүлгэмдэл, экосистемийг дүйцүүлэн хамгаалахаар сонгон

авах нь зүйтэй. (БОННҮ-ний аргачлалын 3.3.6.).

Зарчим 5. Талуудын оролцоог хангах

Нөлөөллийг бууруулах дараалал, дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэхэд

төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллагууд, салбарын асуудал

хариуцсан төрийн захиргааны байгууллага, хууль тогтоогчид, хувийн

салбарынхан, нутгийн иргэд, судлаачид зэрэг олон талуудын оролцоог хангах

нь чухал. Ялангуяа дүйцүүлэн хамгааллын асуудал шинэ ойлголт байгаа Монгол

орны нөхцөлд талуудад дүйцүүлэн хамгааллын талаар үнэн зөв ойлголт өгөх,

амжилттай хэрэгжүүлэхэд талуудын ороцоо нэн чухал ач холбогдолтой.

Зарчим 6. Нэмэлт байх зарчим

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд биологийн олон

янз байдлын хувьд хэвийн нөхцөлөөс “илүү” үр дүн гарсан байхыг нэмэлт

байх зарчим гэнэ. Дүйцүүлэн хамгаалж буй биологийн олон янз байдлын хувьд

10 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


хэмжигдэхүйц, бодит, эерэг үр дүнд хүрэх нь дүйцүүлэн хамгааллын эцсийн

зорилго болно. Биологийн олон янз байдлын хувьд “нэмэлт, эерэг үр дүн”-д

хүрч буй эсэхийг хэмжих, нотлохын тулд биологийн олон янз байдлын суурь

судалгааг хийх нь чухал.

Зарчим 7. Экологийн хувьд “ижил” буюу “дүйцэхүйц” байх

Амьдрах орчныг дүйцүүлэн хамгаалж буй бол нөлөөлөлд өртсөнтэй

экологийн хувьд аль болох “ижил” төрлийн бүтэц, хэв шинж, үнэ цэнэ, үйл

явц бүхий амьдрах орчныг сонгон авч дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

хэрэгжүүлнэ. Экологийн хувьд ижил төстэй амьдрах орчныг дүйцүүлэн

хамгаалахаар сонгоход ландшафтын мэдээлэл чухал. Зарим улс орнуудад хэрэв

ижил төстэй амьдрах орчныг дүйцүүлэн хамгаалах боломжгүй бол өөр амьдрах

орчинд дүйцүүлэн хамгаалдаг ба гэхдээ энэ нь ландшафтын хэмжээний байгаль

хамгаалах зорилтод нийцэж байх ёстой гэж үздэг.

Зарчим 8. Дүйцүүлэн хамгаалал нь нөлөөлөлд өртсөн бүс нутагт хэрэгжих

Дүйцүүлэн хамгааллын байршлыг тогтоохдоо тухайн нөлөөлөлд өртсөн

“сав газар” эсвэл “экологийн бүс” –ийн хүрээнд байх зарчмыг баримталдаг.

Ихэнхи тохиолдолд тухайн нөлөөлөлд өртсөн газрын нутгийн иргэд, орон

нутгийн удирдлага дүйцүүлэн хамгааллыг аль болох өөрийн нутаг дэвсгэрт

хэрэгжүүлэхийг эрмэлзэх болно. Иймд дүйцүүлэн хамгаалах газрыг сонгохдоо

төслийн нөлөөлөл өртсөн газартай ойр байх, тухайн засаг захиргааны хилийг

харгалзан үзэж сонгох нь зүйтэй.

Зарчим 9. Дүйцүүлэн хамгааллын үргэлжлэх хугацааг нөлөөлөл үргэлжлэх

хугацаатай харьцангуйгаар тогтоох

Дүйцүүлэн хамгаалал нь биологийн олон янз байдлын хувьд үүсэх цаг

хугацааны алдагдлыг нөхөхийн тулд төслийн шууд, шууд бус болон хуримтлагдах

нөлөөллийн үргэлжлэх хугацаатай адил байх ёстой. Иймд дүйцүүлэн хамгаалах

хугацаа нь нөлөөлөл үргэлжлэх хугацаатай ижил байх зарчмыг баримтална.

Зарим төсөл хэрэгжүүлэгчийн хувьд ялангуяа урт хугацааны төслүүдийн

хувьд нөхөн сэргээж эхэлсэн талбайг дүйцүүлэн хамгааллын хэмжээнээс

хасах хүсэлтэй байдаг. Үүний тулд нөхөн сэргээсэн талбай нь байгалийн хэв

шинж, үүрэг функцийн хувьд хэвийн нөхцөлд хүрсэн эсэх, нөлөөллөөс өмнөх

биологийн олон янз байдал нь эргэн сэргэж буй эсэх зэрэг үзүүлэлтүүдийг

харгалзан үзсэний үндсэн дээр дүйцүүлэн хамгаалах шаардлагаас хасч тооцох

асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

11


3. ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ ТАЛААРХ МОНГОЛ

УЛСЫН ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖ

Сүүлийн жилүүдэд Монгол улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж

байгаа тул энэ салбарын тогтвортой байдал, бизнес эрхлэгчдийн нийгмийн

хариуцлагыг дээшлүүлэх, салбарын хөгжлийг байгаль хамгаалах асуудалтай

тэнцвэртэй хөгжүүлэх талаар бодлого, хууль эрх зүйн орчин шаардагдаж байна.

Уул уурхайн төслүүдээс биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг

зохистой бууруулах үүднээс Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ

(БОНБҮ)-ний хууль тогтоомжид дүйцүүлэн хамгааллын талаарх заалтуудыг

оруулж, холбогдох журам, аргачлалыг боловсруулан хэрэгжүүлж байна. Цаашид

эдгээр хууль тогтоомжийг улам боловсронгуй болгох, дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээг амжилттай хэрэгжүүлэх чадавхийг бий болгох нь чухал юм.

БОНБҮ-ний тухай хуулийн 3.1.11-д “биологийн олон янз байдлыг дүйцүүлэн

хамгаалах гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж,

амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах

арга хэмжээг хэлнэ” гэж тодорхойлсон. Мөн хуулийн 8.4.6-д “газрын тос,

уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын

үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур

үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ” хэрэгжүүлэх, 9.6.-д “Байгаль

орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр

тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал

хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан

байна” гэж тус тус заасан.

Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолын

2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журамд

дүйцүүлэн хамгаалах дараах шаардлагуудыг заасан. Үүнд:

5.2. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд биологийн олон янз байдлыг

дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тусгах ба дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ

нь дараах зарчмыг хангасан байна:

5.2.1. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх газар нь тухайн

нөлөөлөлд өртсөн газартай адил байгаль экологийн нөхцөлтэй байх;

5.2.2. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний зардлын тооцоо нь үнэн бодит

судалгаа, мэдээлэлд үндэслэсэн байх;

5.2.3. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс

хуулиар хүлээсэн нөлөөллийг бууруулах, арилгах, нөхөн сэргээх үүргээс

зайлсхийх нөхцөл болохгүй байх;

5.2.4. дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө, үр дүнг

тайлагнах хэлбэр, хяналт тавих механизм зэргийг тодорхой тусгасан байх;

12 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


БОНБҮ-ний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Байгаль орчин, ногоон

хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А-117 дугаар

тушаалаар БОННҮ-ний аргачлалыг баталсан байдаг 1 . Уг аргачлалын 3.3.6-д

дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Хөгжлийн нөлөөллийг зохистой бууруулахын тулд нөлөөллөөс зайлсхийх,

нөлөөллийг бууруулах болон нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхийн

хамт үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай. Ландшафтын

түвшний төлөвлөлт буюу экологийн бүс нутгийн үнэлгээ ньнөлөөллийг

бууруулах эдгээр алхмуудыг зохистой хэрэгжүүлэх үндэс болно. Дүйцүүлэн

хамгаалах арга хэмжээ гэж дүйцүүлэн хамгаалахаар тогтоогдсон газар нутагт

сонгон авсан биологийн олон янз байдлыг хамгаалах, сайжруулахад чиглэгдсэн

хамгааллын менежментийн багц арга хэмжээ юм. Дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд тухайн газрын биологийн олон янз байдал

хэвийн нөхцөлөөс илүүтэй сайжирсан байх нь дүйцүүлэн хамгааллын эцсийн

зорилго болно”.

Байгаль орчны менемжентийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах,

тайлагнах журам (БОНХС-н 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05

тушаал), Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай

дансны гүйлгээнд хяналт тавих журам (БОНХС-н 2014 оны 01 дүгээр сарын

06-ны өдрийн А-04 тушаал)-д дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөх,

биелэлтийг тайлагнах, хяналт тавих талаар холбогдох заалтуудыг тусгасан

байна.

1

“БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ“

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

13


4. ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ

ТӨЛӨВЛӨХ БА ХЭРЭГЖҮҮЛЭХ

Бусад улс орнуудын дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлж буй практикт

дүйцүүлэн хамгааллыг амьтан ургамлын төрөл зүйл, амьдрах орчны төрөл

зэрэгт үндэслэн хэрэгжүүлдэг. БОННҮ-ний аргачлалд 2 :

“Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг харьцангуй бодьтойгоор

тогтоох нь ямар хэмжээний газарт, ямар төрлийн дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээг, ямар хугацаанд хэрэгжүүлэх гэх мэт чухал асуудлуудыг тодорхойлох

үндэс болно. Нөлөөлөлд өртөж болзошгүй амьтан, ургамлын зүйл тус бүрт

ямар нөлөөлөл үзүүлэх, нөлөөлөлд ямар хариу үйлдэл үзүүлэх зэргийг тэр бүр

нарийвчлан тогтоох боломжгүй тохиолдолд нөлөөллийн индексийг ашиглан

амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжээг тогтоож болно” гэж заасан.

Энэ хэсэгт уг аргачлалыг хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар тайлбарлахыг

зорьлоо. Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ нь дараах үндсэн 7 үе шатаас

бүрдэнэ.

Зураг 3: Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний энд харуулсан 1-5 хүртлэх үе шатыг

БОННҮ-ний аргачлалд, 6-7 -д хамаарах заалтуудыг Байгаль орчны менежментийн

төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журамд тусгасан байна.

2

“БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ“

14 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


{ БОННҮ-ний аргачлалын 3.3.6: 1}

Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээний талаарх суурь мэдээллийг

БОННҮ-ний тайлангаас үзэж болно. Хэрэв БОННҮ-ний тайланд биологийн

олон янз байдалд үзүүлэх орон зайн нөлөөллийн талаар хангалттай мэдээлэл

байхгүй бол нэмэлт судалгаа хийх шаардлагатай.

Биологийн олон янз байдалд үзүүлэх нөлөөллийг харьцангуй бодитойгоор

тогтоох нь ямар хэмжээний газарт, ямар төрлийн дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээг, ямар хугацаанд хэрэгжүүлэх гэх мэт чухал асуудлуудыг тодорхойлох

үндэс болно. Нөлөөлөлд өртөж болзошгүй амьтан, ургамлын зүйл тус бүрт

ямар нөлөөлөл үзүүлэх, нөлөөлөлд ямар хариу үйлдэл үзүүлэх зэргийг тэр бүр

нарийвчлан тогтоох боломжгүй тохиолдолд нөлөөллийн индексийг ашиглан

амьдрах орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжээг тогтоож болно.

Тухайлбал, амьдрах орчинд үзүүлэх төслийн нөлөөллийн индексийг

тооцоолох ГМС дээр тулгуурласан “Нөлөөлөл орон зайд буурах функц”-ийг

ашиглан нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоож болно. Энэ арга нь төсдийн

шууд ба шууд бус нөлөөллийг орон зайн хувьд хэмжиж болох хялбар арга юм.

Энэ нь ялангуяа дүйцүүлэн хамгаалах газар нутгийн хэмжээг нөлөөлөлд өртсөн

амьдрах орчинтой харьцангуйгаар тодорхойлоход чухал юм.

Нөлөөлөх буурах функц (Function) нь:

Function = ( 1 ⁄ ( ( 1 + Exp ( ( ( Distance ⁄ 100 ) - a ) * b ) ) ) ) * Weight

Үүнд:

Distance - Нөлөөлөл буурах зай,

Weight - Нөлөөллийн эрчим

a, b - Налуугийн хүчин зүйлс

Нөлөөлөл буурах зай болон нөлөөллийн эрчим зэрэг нь нөлөөллийн төрөл,

газар орны нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байх тул дараах хүснэгтэнд

үзүүлсэн байдлаар нөлөөлөл буурах зэрэгтэй уялдуулан налуугийн хүчин

зүйлсийг сонгож нөлөөлөл буурах функцыг тогтооно (Хүснэгт 3.2, Зураг 3.1).

Хүснэгт 3.2: Нөлөөлөл буурах зэрэгтэй уялдуулсан нөлөөлөл буурах функц

Нөлөөлөл буурах

зэрэг

Огцом

Дунд

Алгуур

Нөлөөлөл буурах функц

( 1 / ( 1 + Exp ((( Distance / ( Max_Distance / 20 )) - 1 ) * 5 ))) * Weight

( 1 / ( 1 + Exp (( Distance / ( Max_Distance / 20 )) - 5 ))) * Weight

( 1 / ( 1 + Exp ((( Distance / ( Max_Distance / 20 )) - 10 ) * 0.5 ))) * Weight

Нөлөөлөл буурах функцийг ашиглан газарзүйн мэдээллийн систем (ГМС)

дээр нөлөөлөлд өртөх газрын хэмжээг (га-гаар) тогтоох ба нөлөөллийн эрчмийг 3

3

Эдгээр утгуудыг төслийн нөлөөллийн төрөл тус бүрээр шинэчлэн тогтоосон болно

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

15


нөлөөлөл их, дунд, бага гэсэн 3 ангид хуваана (Зураг 3.1-г харна уу).

Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай амьдрах орчны хэмжээг энэхүү

нөлөөллийн эрчмийн ангилал дээр тулгуурлан тогтооно. Нөлөөллийн эрчмийн

ангиллыг дүйцүүлэн хамгааллын тооцоололд ялгавартай тусгахын тулд дараах

нөлөөллийн итгэлцүүрийг ашиглана (Хүснэгт 3.3).

Зураг 3.1. Нөлөөлөл буурах функцийг ашиглан нөлөөллийн итгэлцүүрийг (их, дунд, бага)

тогтооно.

Хүснэгт 3.3. Нөлөөллийн эрчим болон нөлөөллийн итгэлцүүр

Нөлөөллийн эрчим

Нөлөөллийн

итгэлцүүр

Нөлөөлөл буурах функц

Нөлөөлөл их (га)–I1

1.00

Биологийн олон янз байдал үзүүлэх нөлөөлөл их

байх тул бүх талбайг тооцоололд 1:1 гэж тооцох ба

итгэлцүүр нь 1 байна.

Нөлөөлөл дунд (га)–I2 0.66 Нөлөөлөл дунд бол 1/3*2=0.66

Нөлөөлөл бага (га)–I3 0.33 Нөлөөлөл бага бол 1/3*1=0.33

Нөлөөлөл буурах функц, тохируулах итгэлцүүрийг ашиглан төслийн

нөлөөлөлд өртөх газрын хэмжээг дараах байдлаар тооцоолно.

S i

= I 1

+ I 2

* 0.66 + I 3

* 0.33

Үүнд:

S i

- Нөлөөлөлд өртөх газрын хэмжээ (га),

I 1

- Нөлөөлөл их,

I 2

- Нөлөөлөл дунд,

I 3

- Нөлөөлөл бага.

16 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тооцох жишээ:

Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг ГМС дээр тооцолохын тулд төслийн

нөлөөлөлд өртөх газрын байршил, нөлөөллийн төрөл, тэдгээрийн солбилцлын

цэгүүд зэрэг мэдээлэл шаардлагатай. Тухайлбал: барилга байгууламж, дэд бүтэц,

тэдгээрийн төрөл, ухаш, овоолго, хаягдлын сан зэрэг байгууламжийн тэдгээрийн

солбилцол зэрэг болно. Нөлөөлөл буурах функц ашиглан төслийн шууд болон

шууд бус нөлөөллийг дараах хоёр байдлаар тооцож болно. Үүнд:

a) Төслийн хашаалсан талбайгаар тооцох

b) Төслийн нөлөөллийн төрөл тус бүрээр тооцох.

Зураг 4: а) Тусгай зөвшөөрөл бүхий хашаалсан талбайгаар төслийн нөлөөлөлд өртөж

болзошгүй газар, б) Төслийн нөлөөллийн төрөл тус бүрээр тооцох

Үүний дараагаар Нөлөөлөл буурах функц ашиглан төслийн нөлөөлөлд өртөх

газрын хэмжээг тогтооно. Энэхүү тооцооллыг ГМС дээр хэрэглэгч Хавсралт 2-т

үзүүлсэн утгуудыг ашиглан өөрөө тооцоолж болно. Мөн түүнчлэн “Нөлөөлөл

бууруулах програм” ашиглан тооцоолж болно .

Энэ тооцооллын үр дүнд дараах зурагт харуулсан хэлбэрийн орон зайн

мэдээлэл бэлэн болно 4 .

Зураг 5: Хашаалсан талбайгаар нөлөөлөлд өртөх газрын хэмжээг ГМС дээр

тогтоосон жишээ

4

Энд зөвхөн хашаалсан талбайгаар тооцсон жишээг харуулав

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

17


Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг дараах томъёогоор тооцно. Үүнд:

S i

= I 1

+ I 2

* 0.66 + I 3

* 0.33

Үүнд:

S i

- Нөлөөлөлд өртөх газрын хэмжээ (га),

I 1

- Нөлөөлөл их,

I 2

- Нөлөөлөл дунд,

I 3

- Нөлөөлөл бага.

Энэ жишээн дээр төслийн их нөлөөлөлд хамрагдах талбайн га бүрийг 1-ээр,

нөлөөлөл дунд байх талбайн га-г 0.66-р, бага нөлөөллийн талбайн га-г 0.33 тус

тус үржүүлж нэмснээр төслийн нөлөөлөлд өртөх нийт газрын хэмжээ буюу S i

г тогтооно. Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээ нь дүйцүүлэн хамгаалах

шаардлагатай газрын хэмжээг тогтоох үндэс болно.

{БОННҮ-ний аргачлалын 3.3.6: 2}

Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтоосны дараа төслийн

нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтооно.

Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтооход дараах хүчин

зүйлүүдийг харгалзан үзнэ.

Үүнд:

• Амьдрах орчны төрөл

• Экосистемийн ховор байдал

• Экологийн эрүүл байдал

• Ландшафтын байршил

• Нөлөөллийн хугацаа

Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоохдоо эдгээр

хүчин зүйл тус бүрээр дараах хүснэгтэд харуулсан дүйцүүлэн хамгааллын

итгэлцүүрийг ашиглана.

Ангилал

Хүснэгт 3.4 Дүйцүүлэн хамгааллын итгэлцүүр

Тодорхойлолт

Амьдрах орчны ангилал 5

Дүйцүүлэн

хамгааллын

итгэлцүүр

Чухал Экологийн бүс нутгийн үнэлгээгээр экологийн хувьд чухал гэж

тогтоогдсон газрууд. Марксан програм дээр тогтоогдсон анхны

хувилбар болон давхцал үүссэний улмаас дахин боловсруулсан

3.00

хувилбар орно,

Хэвийн Чухал болон өөрчлөгдсөн гэж тогтоогдсон газруудаас бусад. 1.50

Өөрчлөгдсөн ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн

индексийн утга 95% < бүхий газрууд,

5

Амьдрах орчны ангиллын орон зайн мэдээллийг Экологийн бүс нутгийн үнэлгээнээс авч болно

0.20

18 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Маш ховор

Ховор

Хэвийн

Сайн

Дунд

Муу

Экосистемийн ховор байдал 6

Эх газрын экосистемийн ангиллаар тухайн экологийн бүс нутаг

ба био-газарзүйн мужлалын хэмжээнд < 5% тархацтай,

Эх газрын экосистемийн ангиллаар тухайн экологийн бүс нутаг

ба био-газарзүйн мужлалын хэмжээнд 5% < - < 10% тархацтай,

Эх газрын экосистемийн ангилалаар тухайн экологийн бүс нутаг

ба био-газарзүйн мужлалын хэмжээнд 10% < тархацтай

Экологийн эрүүл байдал 7

ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн

индексийн утга бага байх 0% - 50% бүхий газрууд,

ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн

индексийн утга 51% - 94 % бүхий газрууд,

ГЗМС дээр тогтоосон хүний үйл ажиллагааны нөлөөллийн

индексийн утга их байх 95% < бүхий газрууд,

Ландшафтын байршил 8

Чухал • Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудын хилээс 20

км-ээс бага зайтай бол,

• Нүүдлийн амьтдын шилжилт хөдөлгөөнд ноцтой саад

учруулах,

Дунд • Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудын хилээс 20

км-50 км зайтай бол,

• Нүүдлийн амьтдын шилжилт хөдөлгөөнд зарим талаар саад

учруулах,

Чухал бус • Экологийн хувьд чухал ач холбогдолтой газруудын хилээс 50

км-ээс хол зайтай бол,

• Нүүдлийн амьтдын шилжилт хөдөлгөөнд саад учруулахгүй,

Нөлөөлөл үргэлжлэх хугацаа

> 20 жил Нөхөн сэргээлт бүрэн хийж дуусах хүртэл хугацааг оруулан

3.00

5 - 20 жил тооцоно.

1.50

< 5 жил 0.20

Дээрх итгэлцүүрийг харгалзан дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газар

нутгийн хэмжээг дараах томъёогоор тооцоолно.

S O

= S I

* f n

S O

= ( I 1

* f n

) + ( 0.66 * I 2

* f n

) + ( 0.33 * I 3

* f n

) = ∑ { f n

( 2 * Is + I 1

+ 0.66 * I 2

+ 0.33 * I 3

)}

Үүнд:

S O

- Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбайн хэмжээ (га),

f n

- Дүйцүүлэн хамгааллын итгэлцүүрийн аль нэг тохирох утга.

Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох жишээ:

Төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тооцох жишээний дагуу төслийн

3.00

1.50

0.20

3.00

1.50

0.20

3.00

1.50

0.20

6

Экосистемйн ховор байдлын ангиллыг Экологийн бүс нутгийн үнэлгээнээс авч болно

7

Экологийн эрүүл байдлын мэдээллийг Экологийн бүс нутгийн үнэлгээнээс авч болно

8

Чухал амьдрах орчноос хамаарах зай, хэмжээ, холбогдох байдал зэрэг хүчин зүйлийг харгалзан үзнэ

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

19


нөлөөлөлд өртөх газрын хэмжээг үндэслэн дүйцүүлэн хамгаалах шаардлагатай

газрын хэмжээг тогтооно. Үүний тулд төслийн нийт нөлөөлөлд өртөх газрын ГМС

дээр үүсгэсэн орон зайн мэдээллийг дүйцүүлэн хамгаалах дараах хүчин зүйл тус

бүрээр давхцуулах замаар дүйцүүлэн хамгааллын ангилал тус бүрийн хамаарах

итгэлцүүр утгаар үржүүлж нэмнэ. Хүснэгт 3.4 болон S O

= S i

* f n

томъёог харна уу.

Зураг 6: Амьдрах орчны ангилалын хувьд f буюу дүйцүүлэн хамгааллын итгэлцүүр нь

1.5 ба 3 байна. Иймд эдгээрт хамаарах талбайн хэмжээг (га-р) тус бүрийг итгэлцүүр

тус бүрээр үржинэ.

Зураг 7: Экосистемийн ховор байдлын хувьд f буюу дүйцүүлэн хамгааллын итгэлцүүр

нь 1.5 ба 0.2 байна. Иймд эдгээрт хамаарах талбайн хэмжээг (га-р) тус бүрийг

итгэлцүүр тус бүрээр үржинэ.

20 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Зураг 8: Экосистемийн ховор байдлын хувьд f буюу дүйцүүлэн хамгааллын итгэлцүүр

нь 1.5 ба 0.2 байна. Иймд эдгээрт хамаарах талбайн хэмжээг (га-р) тус бүрийг

итгэлцүүр тус бүрээр үржинэ.

Зураг 9: Ландшафтын байршлын хувьд f буюу дүйцүүлэн хамгааллын итгэлцүүр нь 1.5

ба 0.2 байна. Иймд эдгээрт хамаарах талбайн хэмжээг (га-р) тус бүрийг итгэлцүүр

тус бүрээр үржинэ.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

21


Нөлөөлөл үргэлжлэх хугацаа гэсэн ангилал нь цаг хугацааны хүчин зүйл

тул орон зайн мэдээлэл шаардагдахгүй. Энэ ангиллын хувьд аргачлалд заасны

дагуу төсөл хэрэгжих хугацаанаас хамааран дүйцүүлэн хамгаалах дараах

итгэлцүүрүүдийн аль тохирохыг хэрэглэнэ. Үүнд:

Хэрэв төсөл нь:

• > 20 жил бол 3

• 5 - 20 жил бол 1.5

• < 5 жил бол 0.2

Дүйцүүлэн хамгаалах итгэлцүүрийн 5 ангилал тус бүрээр итгэлцүүрүүдийг

тогтоож, нөлөөлөлд өртөх талбайг хамаарах итгэлцүүрүүдээр үржиж, нэмсэнээр

дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтооно.

S O

= S I

* f n

S O

= ( I 1

* f n

) + ( 0.66 * I 2

* f n

) + ( 0.33 * I 3

* f n

) = ∑ { f n

( 2 * Is + I 1

+ 0.66 * I 2

+ 0.33 * I 3

)}

Зураг 10: Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоохын (2-г харах)

тулд төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээг(1-г харах) шаардлагатай дүйцүүлэн

хамгааллын итгэлцүүр (орон зайн 4, цаг хугацааны 1)-н тохирох утга тус бүрээр

үржүүлнэ. Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газрын хэмжээг тогтоох дээрх

томъёог тооцоолох ГМС-н үйлдийг энд хялбаршуулан харуулав.

{БОННҮ-ний аргачлалын 3.3.6: 3}

Дүйцүүлэн хамгаалах газар нь нөлөөлөл үүссэн тухайн экологийн бүс эсвэл

ус хураах талбайн хилийн дотор хэрэгжинэ. Дүйцүүлэн хамгаалах газар ба

түүний байршлыг сонгохдоо БОНХЯ (хуучин нэрээр)-аас баталсан дүйцүүлэн

22 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


хамгааллын аргачлалыг үндэслэнэ. Дүйцүүлэн хамгаалах газрыг тогтоохдоо

нөлөөлөлд өртсөн газартай ойр байх, экологийн хувьд дүйцэхүйц байх зарчмыг

баримтална 9 . Тухайлбал:

• Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдалтай экологийн хувьд

дүйцэхүйц байх, Энэ шаардлагыг хангахын тулд Экологийн бүс

нутгийн үнэлгээний мэдээллийг ашиглан нөлөөлөлд өртсөн газартай

и жи л т өст э й э ко си стем бүхи й г азрын сон гон о. Эдг э э р м эд э элли й г

http://s3.amazonaws.com/DevByDesign-Web/MonOffsetDesign/index.html

хуудаснаас авч болно.

• Газарзүйн байршлын хувьд оролцогч талуудын эрх ашгийг хангахуйц

байх газрыг сонгох нь зүйтэй. Хэрэв өмнө дурьдсан экологийн хувьд

дүйцэхүйц байх зарчмыг хангаж болох бол дүйцүүлэн хамгаалах газрыг

нөлөөлөлд өртсөн газартай аль болох ойр байхаар тогтооно. Өөрөөр

хэлбэл, нэг аймаг, сумын хилийн дотор үзүүлсэн нөлөөллийг хэрэв

экологийн хувьд боломжтой бол тухайн аймаг, сумын хилийн дотор

байхаар сонгох нь зүйтэй.

Тухайн бүс нутгийн Экологийн бүсийн үнэлгээний тайлан болон дээр

дурьдсан вэб хуудаснаас дүйцүүлэн хамгаалах боломжит газруудын орон зайн

мэдээллийг авч болно.

Дэ Нэйче Консерванси байгууллагаас ГМС дээр хийх эдгээр (1-3 алхам

хүртлэх) тооцооллыг хялбаршуулах үүднээс “Нөлөөлөл бууруулах

програм” буюу дүйцүүлэн хамгааллыг тооцоолох программ боловсруулсан

ба уг програм нь компьютер болон вэб-д суурилсан хоёр хувилбартай. Уг

программыг дараах холбоосоос үзэх, татан авч хэрэглэх боломжтой.

http://s3.amazonaws.com/DevByDesign-Web/MonOffsetDesign/index.html

Хүснэгт 1: Дүйцүүлэн хамгаалах газрыг сонгоход анхаарах асуудлууд

Шалгуурууд

1 Нөлөөлөлд өртсөн биологийн

олон янз байдалтай экологийн

хувьд дүйцэхүйц байх,

2 Газарзүйн байршлын хувьд

оролцогч талуудын эрх ашгийг

хангахуйц байх,

Тайлбар, зөвлөмж

• Экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүнг

үндэслэнэ. http://s3.amazonaws.com/DevByDesign-

Web/MonOffsetDesign/index.html

• Дээрх вэб хуудсанаас дүйцүүлэн хамгаалах газрыг

сонгох боломжит хувилбаруудын талаар мэдээлэл

авч болно.

• Төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн

чиглэлийг баримтална.

• Аймаг, сумын ЗДТГ, тэдгээрийн асуудал хариуцсан

байгууллага, орон нутгийн оролцогч талууд, төсөл

хэрэгжүүлэгч зэрэг талуудтай зөвшилцөнө.

9

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-11 дүгээр тушаалын 2 дугаар

хавсралт, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлал

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

23


Дүйцүүлэн хамгаалж буй газрын урт хугацааны хамгааллыг хангах

Дүйцүүлэн хамгаалахаар сонгон авсан газарт биологийн олон янз байдалд

сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй ашигт малтмалын хайгуул, олборлолтын

тусгай зөвшөөрөл олгох гэх мэт хөгжлийн үйл ажиллагаа, бусад сөрөг нөлөөлөл

бүхий газар ашиглах зөвшөөрлийг давхардуулан олгохгүй байх үүднээс уг газрыг

дүйцүүлэн хамгааллын туршид хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Үүний тулд дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэхээр сонгон авсан газрыг улсын

болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлыг зохих шатны төрийн

байгууллагууд шийдвэрлэх, газар зохион байгуулалтын төлөвлөлт тусгах нь

зүйтэй. Мөн төсөл хэрэгжүүлэгч ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхит

бодисын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үед дүйцүүлэн хамгаалах газрыг

Ашигт малтмалын кадастрын бүртгэлд оруулж, ашиглалтын тусгай зөвшөөрөл

давхцуулан олгохоос сэргийлэх нь зүйтэй. Одоогоор энд дурьдсан асуудлыг

шийдвэрлэх талаар эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй боловч БОАЖЯ-с

Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний

тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулиудад

нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна.

Зураг 11: Дүйцүүлэн хамгаалах газрын байршлыг тогтоох жишээ: Зүүн гар талд

нөлөөлөлд өртөх газрын хэмжээг экосистемийн төрлөөр харуулсан бол баруун гар

талд дүйцүүлэн хамгаалах боломжит газруудыг экосистемийн төрлөөр харуулав. Энэ

жишээн дээр баруун гар талд харуулсан дүйцүүлэн хамгаалах боломжит газруудаас

экосистемийн хувьд ижил байх хувилбаруудаас сонгон дүйцүүлэн хамгаалах газрыг

тогтооно. Тухайлбал, Хувилбар 2 нь экосистемийн хувьд нөлөөлөлд өртсөн газартай

ижил байгаа тул энэ хувилбарыг сонгож болох юм.

24 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Зураг 12: НҮБХХ/ДДБОС-н санхүүжилтээр хэрэгжиж буй “Баруун Монголд

нөлөөллийг бууруулах, газрын доройтлыг дүйцүүлэн хамгаалахад бодлогын болон

чадавхийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Хөшөөт, Хотгор,

Баянайргийн уурхайн дүйцүүлэн хамгаалах боломжит газруудын хувилбаруудыг

харуулсан жишээ

{БОННҮ-ний аргачлалын 3.3.6: 4}

БОННҮ болон Байгаль орчны менемжентийн төлөвлөгөөнд биологийн олон

янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх

төлөвлөгөөг тусгасан байна. Биологийн олон янз байдлыг хамгаалах арга

хэмжээний төсөвт дараах зардлууд орно. Үүнд:

• Дүйцүүлэн хамгааллын нэмэлт судалгааны зардал (E r

) нь тухайн төслийн

нөлөөллийн эрчим, түүний хэмжээг тогтоох, дүйцүүлэн хамгаалах

шаардлагатай газар, түүний хэмжээг тогтоох зөвлөх үйлчилгээний

зардлаас бүрдэнэ. Зөвлөх үйлчилгээний зардлын хэмжээг захиалагч ба

гүйцэтгэгч нар харилцан тохирох зарчмаар тогтооно.

• Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөх зардал (E b

) нь биологийн

олон янз байдлын суурь судалгааны зардал ба дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээг талуудын оролцоотойгоор төлөвлөх, төлөвлөгөөг холбогдох

байгууллагаар батлуулах арга хэмжээний зардлууд орно. Зардлын

хэмжээг захиалагч ба гүйцэтгэгч нар харилцан тохирно.

• Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх зардал (E o

) нь тухайн газар

нутагт хэрэгжүүлэх биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах

арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан, хэрэгжүүлэх шаардлагатай

менежментийн арга хэмжээг санхүүжүүлэх зардлаас бүрдэнэ.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

25


E o

= S o

* ( C * ( 1 + r ) t )

Үүнд:

E o

- Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний нэг жилийн зардал,

S o

- Дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбайн хэмжээ (га),

C - Дүйцүүлэн хамгаалах нэг га-д ногдох зардал, С=(5т.н) 10

R - Дүйцүүлэн хамгаалах харьцааны итгэлцүүр утга, R=10 11

( 1 + r ) t - инфляц.

• Гүйцэтгэгч байгууллагын менемжентийн зардал (E m

) нь дүйцүүлэн

хамгааллын нэмэлт судалгаа, дүйцүүлэн хамгаалах төлөвлөгөөг

боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх мэргэжлийн зөвлөх

үйлчилгээний зардлаас бүрдэнэ. Энэ нь дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

хэрэгжүүлэх зардлын 20%-аас хэтрэхгүй байна.

Иймд дүйцүүлэн хамгаалах зардлын нийт хэмжээг дараах байдлаар тооцно.

E total

= E r

+ E b

+ E o

+ E m

Үүнд:

E total

- дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний жилийн нийт зардал

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, түүнд шаардагдах зардлын энэ тооцоог

үндэслэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд энэ чиглэлийн арга хэмжээг

мониторингийн шалгуур үзүүлэлтүүдийн хамт тодорхойлж, нарийвчилсан

үнэлгээний тайланд тусгана.

Энэ шатанд дүйцүүлэн хамгаалахаар сонгон авсан газар нутаг дахь биологийн

олон янз байдлын суурь нөхцөл байдлыг үнэлэх, биологийн олон янз байдлын

хувьд хүрч болох зорилтуудыг тодорхойлох, мониторингийн төлөвлөгөө

боловсруулах, арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах ажлуудыг

гүйцэтгэнэ. Биологийн олон янз байдлын суурь судалгааг хийх нь дүйцүүлэн

хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлжсэнээр биологийн олон янз байдлын хувьд

ямар “нэмэлт”, эерэг үр дүнд хүрснийг нотлох баримтыг бүрдүүлэхэд ач

холбогдолтой.

Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг тодорхойлохдоо биологийн олон янз

байдлын суурь нөхцөл байдлыг үнэлсний дараагаар дүйцүүлэн хамгаалах

экосистемийн төрөл, амьтан, ургамлын зүйл тус бүрээр тодорхойлно.

Дүйцүүлэн хамгаалах зорилтуудыг тогтоохдоо биологийн олон янз байдлын

амьдрах чадварын үнэлгээг үндэс болгох ба дүйцүүлэн хамгаалж буй

биологийн олон янз тус бүрээр амьдрах чадварыг сайжруулахад чиглэсэн

зорилтуудыг тодорхойлсон байх ёстой (БОННҮ-ний аргачлалын 3.3.6.).

10

Биологийн олон янз байдлын зохистой менежмент хийхэд нэг га-д шаардагдах зардал

11

Нөлөөлөлд өртсөн биологийн олон янз байдлын хувьд дүйцүүлэн хамгаалах замаар нэмэлт эерэг өөрчлөлт бий

болгоход хэрэглэх итгэлцүүр. Биологийн олон янз байдалд үзүүлсэн нөлөөллийг хамгааллын зарчмаар дүйцүүлэн

хамгаалах бол 1:10 харьцаагаар дүйцүүлэн хамгаалдаг олон улсын туршлага байдаг

26 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Биологийн олон янз байдлын суурь судалгааг гүйцэтгэхдээ биологич, экосистем,

байгалийн нөөцийн мэргэжилтнүүдээс бүрдсэн судалгааны баг бүрдүүлж

шаардлагатай мэдээллийг цуглуулах нь зүйтэй. Мэдээлэл цуглуулахдаа урьд өмнө

хийгдсэн Байгаль орчны төлөв байдлын судалгаа, БОННҮ-ний тайлан, бусад

судалгаа шинжилгээний бүтээлүүдтэй танилцах, дутуу мэдээллийг цуглуулах

хээрийн судалгаа хийх замаар гүйцэтгэнэ. Мэдээж хэрэг биологийн олон янз

байдал нь нарийн зохион байгуулалттай тул тухайн газар нутгийн бүх биологийн

олон янз байдлын талаар мэдээлэл цуглуулах судлах нь боломжгүй. Иймд тухайн

амьдрах орчин, экосистемийг төлөөлөн илтгэж чадах эсвэл нэн ховор, ховор

амьтан ургамлын зүйл, бүлгэмдэл тэдгээрийн оршин тогтноход чухал үүрэгтэй

экологийн хүчин зүйлүүд, шалгуурууд, тухайн биологийн олон янз байдалд учирч

буй дарамт, аюул занал, тэдгээрийн шалтгаан зэрэг мэдээллүүдийг цуглуулна. Энд

дурьдсан экологийн чухал хүчин зүйлийн тайлбарыг Хавсралт 3-аас үзнэ үү.

Биологийн олон янз байдлын судалгааны үр дүнд дүйцүүлэн хамгаалахад

анхаарах шаардлагатай биологийн олон янз байдлыг тогтооно. Амьтан ургамлын

хэдэн зүйлийг анхааран хамгаалах талаар тодорхой тоо тогтоох боломжгүй ч

байгаль хамгааллын практикт тухайн газар нутгийн экосистемийн төлөөлөл болох

8 хүртлэх тооны биологийн олон янз байдлыг сонгох нь зохимжтой байдаг.

Сонгон авсан биологийн олон янз байдал тус бүрийн хувьд тэдгээрийн эрүүл

байдал (экологийн чухал хүчин зүйл)-ыг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох

нь зүйтэй. Эдгээр шалгууруудыг тухайн хамгаалах биологийн олон янз байдлын

талаар мониторинг хийх, дүйцүүлэн хамгааллын улмаас биологийн олон янз

байдлын хувьд эерэг бодит өөрчлөлт гарч чадсан эсэхийг хэмжихэд ашиглана. Иймд

судалгааны баг хээрийн судалгаанд гарахаас өмнө дүйцүүлэн хамгаалахаар сонгон

авсан биологийн олон янз байдал тус бүрийн хувьд амьдрах чадварыг хэмжих

шалгуурууд, тэдгээрийн одоогийн байдал болон дүйцүүлэн хамгааллын зорилтыг

тодорхойлоход ямар мэдээлэл цуглуулахыг тодорхойлсон байх шаардлагатай.

Шалгууруудыг сонгоход дараах зарчмыг баримтлах нь зүйтэй. Үүнд:

• Экологийн хувьд зөв, шинжлэх ухааны үндэслэл сайтай,

• Гадны ямар нэг өөрчлөлтөнд мэдрэмтгий,

• Өөрчлөлт гарч буй талаар дохиолол өгч чадахуйц,

• Алдаа багатайгаар, түгээмэл хэрэглэгддэг арга зүйг ашиглан хэмжиж

болохуйц,

• Өртөг зардлын хувьд хямд байх.

Шалгуур үзүүлэлтийн жишээ: зүйлийн тархацын хэмжээ (га),

ургамлын бүлгэмдэл дэх зүйлийн тоо, ургамлын бүрхэвч, хөхтөн

амьтны зүйлийн тоо гэх мэт

Мөн түүнчлэн биологийн олон янз байдлыг шууд хэмжихээс гадна тэдгээрт үзүүлж

буй аюул заналын талаарх мэдээллийг цуглуулах нь дүйцүүлэн хамгааллын үр дүнг

хэмжих шууд бус шалгуур болж чадах юм.

Биологийн олон янз байдлын суурь судалгааны үр дүнд дараах төрлийн мэдээллийг

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

27


бүрдүүлэх нь зүйтэй . Үүнд:

• Сонгон авсан дүйцүүлэн хамгаалах газарт анхаарах шаардлагатай экосистем,

амьтан, ургамлын зүйлүүдийг тодорхойлсон байна.

• Биологийн олон янз байдал тус бүрийн хувьд экологийн чухал хүчин зүйл,

тэдгээрийг хэмжих шалгуурууд, шалгууруудын ангиллыг тодорхойлсон байна.

• Шалгууруудыг ашиглан хамгаалах биологийн олон янз байдлын одоогийн

байдлыг тодорхойлсон байна.

• Биологийн олон янз байдал тус бүрийн хувьд хамгаалах зорилтыг тодорхойлсон

байна.

• Биологийн олон янз байдлын аюул заналын үнэлгээ хийсэн байна.

• Биологийн олон янз байдлыг хамгаалах, аюул заналыг бууруулах арга

хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна. Аюул заналыг үнэлэхдээ

шалтгаан үр дагаварын шинжилгээ ашиглаж болно.

• Биологийн олон янз байдлын мониторингийн төлөвлөгөөг боловсруулсан

байна.

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг тодорхой газар нутагт хэрэгжүүлж

буй тохиолдолд зарим нэг биологийн олон байдлыг зөвхөн тухайн газар

нутгийн хэмжээнд хамгаалах боломжгүй байж болно. Ялангуяа, нүүдлийн

амьтны зүйлийн тухайд дүйцүүлэн хамгаалах газар нутгийн хилээс гадна

нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага гарч болно. Ийм тохиолдолд

байгаль хамгаалах асуудал эрхэлсэн тухайн шатны байгууллагад танилцуулан

хамгааллын нэмэлт арга хэмжээг хэрэгжүүлж болох юм.

Биологийн олон янз байдлын хамгааллын менежментийн талаар “Тусгай

хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”

(Байгаль орчин, аялал жуулчлалын яам, 2012), байгаль хамгааллын төлөвлөлтөд

зориулсан “Миради” программыг ашиглаж үзэж болно.

Төсөл хэрэгжүүлэгч нь БОНБНҮ-ний тухай хууль, журмууд, дүйцүүлэн

хамгааллын аргачлалд заасны дагуу төслийн нөлөөлөлд өртөх газрын хэмжээ,

дүйцүүлэн хамгаалах газрын хэмжээ, байршлыг тогтоосны дараа дүйцүүлэн

хамгааллыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, байгаль орчны менежментийн

төлөвлөгөөний хамт Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэн батлуулна.

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ гэж дүйцүүлэн хамгаалахаар тогтоогдсон

газар нутагт сонгон авсан биологийн олон янз байдлыг хамгаалах, сайжруулахад

чиглэгдсэн хамгааллын менежментийн багц арга хэмжээ юм. Дүйцүүлэн хамгаалах

арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад өмнөх бүлэгт дурьдсан биологийн

олон янз байдлын суурь судалгааны мэдээлэл чухал. Мөн дүйцүүлэн хамгаалах арга

хэмжээг төлөвлөх хэрэгжүүлэхэд оролцогч талуудын оролцоо, хамтын ажиллагааг

хангах нь зүйтэй.

28 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд дараах асуудлуудыг тусгана.

Үүнд:

• Дүйцүүлэн хамгаалалд анхаарах биологийн олон янз байдал, тэдгээрийн

төсөл хэрэгжихээс өмнөх суурь нөхцөл байдал,

• Биологийн олон янз байдлын хувьд ямар эерэг үр дүнд хүрэх зорилт, хэмжих

шалгуурууд, биологийн олон янз байдлын мониторингийн төлөвлөгөө,

• Биологийн олон янз байдлын хувьд эерэг үр дүнд хүрэх арга хэмжээ, үйл

ажиллагааны төлөвлөгөө,

• Арга хэмжээ, үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааг

санхүүжүүлэх төсөв

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд тухайн газрын

биологийн олон янз байдал хэвийн нөхцөлөөс илүүтэй сайжирсан байх нь

дүйцүүлэн хамгааллын эцсийн зорилго болно. Билологийн олон янз байдлыг

дүйцүүлэн хамгаалах зорилтууд нь:

• Тодорхой,

• Хэмжиж болохуйц,

• Биелэх боломжтой,

• Биологийн олон янз байдлыг үнэлэхэд хамаарал бүхий,

• Тодорхой цаг хугацаатай байвал зохино.

Билологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах зорилтын жишээ:

Жишээ 1: .......... онд .......... (амьтан, ургамал зүйл) .......... тоо/популяци,

тархац гэх мэт .......... хувиар өссөн байна.

Жишээ 2: .......... онд .......... (аюул занал) .......... хувиар буурсан байна.

Жишээ 3: .......... онд .......... ( амьдрах орчин) .......... га талбайд сайжирсан/

нэмэгдсэн байна.

Зураг 13: Дүйцүүлэн хамгаалах зорилт, арга хэмжээ нь зураг дээрх жишээнд

үзүүлсэнчлэн амьтан ургамлын зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх, амьдрах орчныг

сайжруулах, биологийн олон янз байдалд учирч буй аюул заналыг бууруулахад чиглэсэн

байж болно.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

29


Хүснэгт 2: Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төлөвлөх загвар 12

Дүйцүүлэн

хамгаалах

арга хэмжээ

Хамрах

хүрээ

Хэмжих

нэгж

Тоо

хэмжээ

Нэгжийн

үнэлгээ

Нийт

зардал

Хэрэгжүүлэгч

Хамтран

хэрэгжүүлэгч

Биелэлтийн

шалгуур

Баримтлах

хууль, журам,

стандарт

Дүйцүүлэн хамгааллын арга хэмжээний эцсийн амжилтыг дүйцүүлэн

хамгаалах биологийн олон янз байдлын хувьд эерэг, бодитой өөрчлөлт гарсан

эсэхээр хэмжинэ. Гүйцэтгэлийн стандарт ба мониторинг нь төрийн захиргааны

байгууллагаас дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ хэтийн зорилтод хүрэх

чиглэлээр тодорхой ахиц гаргаж буй эсэх, төлөвлөсөн үр дүнд хүрч буй эсэх,

биологийн олон янз байдалд эерэг өөрчлөл гарах чиглэлээр үр дүн гарч

буй эсэх, үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй эсэх талаар

хяналт, мониторинг хийхэд чухал ач холбогдолтой. Байгаль орчны асуудал

эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг нийслэлийн Засаг даргын

захирамжаар байгуулсан ажлын хэсэг нь төсөл хэрэгжүүлэгчийн байгаль орчны

менежментийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавина. Төсөл хэрэгжүүлэгч

нь тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн

тайланг (Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах,

тайлагнах журмын хавсралт 1,2,3 -н 3 дахь зүйлд заасан дүйцүүлэн хамгааллын

асуудлыг оролцуулан) 11 дүгээр сарын 01-ний дотор аймаг, нийслэлийн байгаль

орчны газарт хүргэх үүрэгтэй.

Зарим биологийн олон янз байдлын хувьд эерэг үр дүнд хүрэхэд нэлээд

цаг хугацаа шаардагдана. Иймд биологийн олон янз байдлын мониторингийг

чанартай хэрэгжүүлэх нь чухал юм. Үүний тулд дүйцүүлэн хамгаалж буй

биологийн олон янз байдалд гарч буй өөрчлөлтөд мэдрэмтгий, мэдээлэл өгч

чадахуйц шалгууруудыг сонгох нь зүйтэй. Биологийн мониторингийн шалгуурыг

зөв сонгоход анхаарах зарим хүчин зүйлийн жишээг дор харуулав. Үүнд:

• Биологийн хувьд хамааралтай, зөв мэдээлэл өгч чадах,

• Өөрчлөлтөд мэдрэмтгий байх,

• Нийтэд ойлгомжтой,

• Хэмжигдэхүйц

• Нарийвчлал нь зөв,

• Өртөг хямд,

12

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А-11 дүгээр тушаалын 2 дугаар

хавсралт

30 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Зураг 14: Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон Олон улсын метал болон уул

уурхайн холбоо (ICMM) хамтран гаргасан зөвлөмжид дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ

хэрэгжүүлснээр биологийн олон янз байдлын хувьд гарах эерэг өөрчлөлтийг хэрхэн

хэмжиж болох тайлбар гаргасан байдаг: a) зураг дээр төслийн нөлөөллийн талбай дахь

биологийн олон янз байдлыг улаан шугамаар харуулав. b) хэсэгт дүйцүүлэн хамгаалахаар

сонгон авсан талбайд дүйцүүлэн хамгаалалгүй тохиолдолд биологийн олон янз байдлын

алдагдал ямар байж болохыг цэнхэр шугамаар, дүйцүүлэн хамгаалал хийснээр биологийн

олон янз байдлын алдагдлыг хэрхэн бууруулж болохыг харуулсан байна. Онолын хувьд

энэхүү дүйцүүлэн хамгаалах газар дахь биологийн олон янз байдлын алдагдлыг бууруулах

хувь хэмжээ буюу биологийн олон янз байдлын хувьд бий болсон эерэг үр дүн нь төслийн

нөлөөллийн талбай дахь биологийн олон янз байдлын алдагдлыг нөхөх ёстой.

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээний төлөвлөгөөнд мониторингийн

шалгуурууд, монитринг хийх тодорхой арга зүй, хугацаа, давтамж, цуглуулсан

тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйг тодорхойлсон байх ёстой 13 .

Биологийн олон янз байдлын хувьд эерэг үр дүнд хүрч буй эсэхийг хэмжих

өөр нэг шалгуур нь тэдгээрт үзүүлж буй аюул занал, дарамтыг хэрхэн бууруулсан

үзүүлэлт байж болно. Жишээ нь: Хулгайн анг бууруулах гэх мэт.

№ Дүйцүүлэн хамгаалах БОЯБ Шалгуурууд Арга зүй Давтамж Санхүүжилт

1

2

3

Хүснэгт 3: Биологийн олон янз байдлын мониторингийн төлөвлөгөө

боловсруулах жишээ

Мөн түүнчлэн дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ нь төлөвлөгөөнд заасны

дагуу шаардлагатай менежментийн арга хэмжээг хэрэгжүүлж буй эсэхэд

мониторинг хийх нь зүйтэй.

9

Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон Олон улсын метал ба уул уурхайн холбоо (ICMM)-с гаргасан

тайлбараас хялбаршуулан авав

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

31


5. ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛЛЫН ҮРГЭЛЖЛЭХ

ХУГАЦАА

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг төслийн нөлөөлөл үүссэн цагаас

буюу төсөл хэрэгжиж эхлэх хугацаатай зэрэг хэрэгжүүлж эхлэх ба төслийн

үйл ажиллагаа хэрэгжиж дуусан, төсөл хэрэгжсэн талбайг нөхөн сэргээж, уг

газрыг төрийн захиргааны холбогдох байгууллагуудад албан ёсоор хүлээлгэн

өгөх хүртэл үргэлжилнэ. БОННҮ-ний аргачлалд төслийн нөлөөлөл үргэлжлэх

хугацааг “Нөхөн сэргээлт бүрэн хийж дуусах хүртэл хугацааг оруулан тооцно”

гэж заасан.

Үүнээс үзэхэд уул уурхайн төслийн хувьд дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг

төслийн нөлөөлөл үүсч эхэлсэн цагаас эхлэн хэрэгжүүлэх ба нөхөн сэргээлт

хийж, уурхайн хаалтыг хийж бүрэн дуусах хүртэл үргэлжилнэ (Зарчим 9-ийг

харна уу). Зарим компаны хувьд нөхөн сэргээлт хийсэн талбайг дүйцүүлэн

хамгаалах шаардлагатай талбайн хэмжээнээс хасуулах сонирхолтой байдаг. Уг

асуудлыг одоогоор нарийн зохицуулсан эрх зүйн зохицуулалт байхгүй боловч

БОННҮ-ний аргачлалын дагуу нөлөөлөлд өртөх талбайг дахин тооцоолох замаар

дүйцүүлэн хамгаалах шаардлагатай талбайн хэмжээнээс хасч тооцож болох юм.

Нөхөн сэргээлт хийсэн талбайг дүйцүүлэн хамгаалах шаардлагатай газраас хасч

тооцох бол тухайн амьдрах орчны нөхөн сэргэх хугацаа, жилд нөхөн сэргэх хувь

хэмжээ, алдагдлын норм зэргийг тооцох нь зүйтэй.

32 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


ХАВСРАЛТ 1. Дүйцүүлэн хамгааллын талаарх түгээмэл

асуултууд

Дүйцүүлэн хамгаалах арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар төсөл

хэрэгжүүлэгчдийн зүгээс гардаг зарим түгээмэл асуултуудыг дор нэгтгэн,

холбогдох тайлбарыг өглөө.

• Дүйцүүлэн хамгааллын хугацаа нь ямар байх вэ?

• Дүйцүүлэн хамгаалах хугацаа нь нөлөөлөл үргэлжлэх хугацаатай ижил

байна. Төсөл хэрэгжүүлэгч нь нөлөөлөлд өртсөн талбайг бүрэн нөхөн

сэргээж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгөх хүртэл үргэлжлэнэ.

“Дүйцүүлэн хамгааллын үргэлжлэх хугацаа” бүлгийг үзнэ үү.

• Үлдэгдэл нөлөөлөл гэж юу вэ?

• Үлдэгдэл нөлөөлөл болон нөлөөлөл бууруулах шатлалыг буруу тайлбарлах,

дүйцүүлэн хамгааллыг төслийн эцсийн шатанд хэрэглэх мэт буруу

ойлголт байдаг. Төслийн нөлөөллөөс зайлсхийх, нөлөөллийг бууруулах

бүх боломжит арга хэмжээг хэрэгжүүлсний дараах төслийн нөлөөллийг

үлдэгдэл нөлөөлөл гэж ойлгож болно. Иймд төслийн бууруулж чадаагүй

болон нөхөн сэргээж эхлээгүй байгаа нөлөөллүүдийн хувьд дүйцүүлэн

хамгааллыг тогтоож хэрэгжүүлнэ.

• Мод тарих дүйцүүлэн хамгаалалд тооцогдох уу?

• Тухайн нөлөөлөлд учирсан амьдрах орчин, модны зүйлээс шалтгаална.

Хэрэв тухайн төсөл нь заг бүхий экосистемд нөлөө үзүүлсэн тул дүйцүүлэн

хамгаалах газартаа заг бүхий экосистемийг нөхөн сэргээх арга хэмжээг

хэрэгжүүлж буй бол энэ нь дүйцүүлэн хамгаалалд тооцогдоно. Харин

өөрийн нөлөөллийн бүсэд ногоон зурвас байгуулах зорилгоор таримал мод

ургуулж буй бол энэ нь дүйцүүлэн хамгаалал биш юм. Экологийн хувьд

ижил байх зарчмыг харна уу.

• Нөхөн сэргээсэн талбай компаны нөлөөллийн хэмжээнд тооцогдох уу?

Нөхөн сэргээсэн газруудыг дүйцүүлэн хамгаалалд яаж тооцож хасах вэ?

• Хэрэв тухайн амьдрах орчны нөхөн сэргэх чадварын хувь хэмжээг тогтоох

боломжтой бол нөлөөллийн хэмжээнээс хасч тооцох боломжтой.

Гэвч нөхөн сэргээх хүртэл хугацааны нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах

шаардлагад оруулан тооцно. Дэлгэрэнгүй тайлбарыг “Дүйцүүлэн

хамгааллын үргэлжлэх хугацаа” бүлгээс үзнэ үү.

• Компаны зам, эрчим хүчний шугам гэх мэт дэд бүтцийн нөлөөллийг

дүйцүүлэн хамгаалах шаардлагатай юу?

• Тухайн компаны үйл ажиллагаа явуулах шаардлагаар барьж байгуулах

зам, эрчим хүчний шугам зэрэг барилга байгууламжаас үүдэх нөлөөллийг

дүйцүүлэн хамгаалах шаардлагатай.

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

33


• Зайлсхийсэн нөлөөллийг яаж тоооцож дүйцүүлэн хамгаалах шаардлагаас

хасах вэ?

• Зайлсхийсэн нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах шаардлагаас хасч тооцож

болно.

• Өөр экосистемд нөлөө үзүүлсэн ч заган ойг сэргээн ургуулсан бол

дүйцүүлэн хамгаалалд тооцох уу?

• Одоогийн хууль тогтоомжийн хүрээнд нөлөөлөлд учирснаас өөр

экосистемийг нөхөн сэргээсэн бол дүйцүүлэн хамгаалалд тооцох

боломжгүй. Харин заган ой бүхий экосистемд нөлөө үзүүлсэн байгаад

заган ой бүхий газарт дүйцүүлэн хамгаалах газрыг сонгон, нөхөн

сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсэн бол дүйцүүлэн хамгаалалд тооцох

боломжтой. Экологийн хувьд ижил байх зарчмыг харна уу. Харин төсөл

хэрэгжүүлэгч өөрийн нийгмийн хариуцлагын хүрээнд заган ойг нөхөн

сэргээх нь тухайн компаны өөрийн шийдвэр байх болно.

• Жижиг төслүүдийн хувьд дүйцүүлэн хамгааллыг хамтарсан хэлбэрээр

хийж болох уу?

• Одоогоор жижиг төслүүдийн хувьд дүйцүүлэн хамгааллыг хамтран

хэрэгжүүлж болох тухай ямар нэг эрх зүйн заалт байхгүй хэдий ч

жижиг төслүүд дүйцүүлэн хамгааллыг хамтран хэрэгжүүлж болох юм.

Гэвч төсөл бүр өөрийн нөлөөллийн хэмжээг тогтоох шаардлагатай.

Жижиг төслүүдийн хувьд дүйцүүлэн хамгааллыг хамтран хэрэгжүүлэх

боломжийн талаар аймгийн байгаль орчны алба ба Байгаль орчин, аялал

жуулчлал, ногоон хөгжлийн яаманд танилцуулж дүйцүүлэн хамгааллыг

хамтарсан хэлбэрээр хэрэгжүүлэх хүсэлт тавьж шийдвэрлүүлэх нь

зүйтэй.

• Биологийн олон янз байдалд эерэг нөлөө үзүүлж буй эсэхийг яаж хэмжих

вэ? Тодорхой болгож өгнө үү.

• Биологийн олон янз байдалд үзүүлж буй эерэг нөлөөллийг хэмжихийн

тулд дүйцүүлэн хамгаалахаас өмнөх биологийн олон янз байдлын суурь

нөхцөл байдлыг судалж тогтоох шаардлагатай. “Дүйцүүлэн хамгаалах

газарт биологийн олон янз байдлын суурь судалгаа хийх” бүлгийг үзнэ үү.

Дүйцүүлэн хамгаалахаас өмнөх биологийн олон янз байдлын суурь нөхцөл

байдлыг тодорхойлж, хэмжих шалгууруудыг тогтоон, уг шалгууруудыг

ашиглан мониторинг хийх замаар биологийн олон янз байдалд үзүүлж буй

эерэг нөлөөллийг хэмжих боломжтой. Гэвч биологийн олон янз байдлын

хувьд эерэг үр дүнд хүрэх нь цаг хугацаа шаардах ажил гэдгийг санана уу.

Биологийн олон янз байдалд үзүүлэх эерэг нөлөөллийг хэмжих шууд бус

арга нь тухайн биологийн янз байдалд үзүүлж буй дарамт, аюул заналыг

бууруулах арга хэмжээ байж болно. Мөн “Үнэлгээ, мониторинг” бүлгийг

үзнэ үү.

34 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


ХАВСРАЛТ 2. Нөлөөлөлд өртөх газрын хэмжээ тогтооход

ашиглах нөлөөлөл буурах функц болон тэдгээрийн утгууд

Код Нөлөөллийн төрөл Тодорхойлолт

1

Цахилгаан дамжуулах Өндөр хүчдэлийн болон ердийн бүх төрлийн цахилгаан

шугам

дамжуулах шугам

2

Дамжуулах хоолой - Газрын гадаргуугаас өргөгдсөн бүх төрлийн дамжуулах

Өргөгдсөн

хоолой

3

Дамжуулах хоолой - Газрын гадаргуу дээр байрлах, өргөгдөөгүй төрөл бүрийн

Өргөгдөөгүй

дамжуулах хоолой

4

Дамжуулах хоолой -

Газарт булсан

Газарт булсан бүх төрлийн дамжуулах хоолой

5

Автозам - Хатуу Бүх төрлийн хатуу хучилттай зам-хэрэв салаа урсгалтай бол

хучилттай

тус бүрт нь тооцно

6 Автозам - Сайжруулсан

Хатуу хучилтгүй, сайжруулсан шороон зам – хэрэв салаа

урсгалтай бол тус бүрт нь тооцно

7

Автозам - Нэг салаа Нэг салаа энгийн шороо зам-цаашид олон салаалахгүй, нэг

шороон зам

салаа хэвээр байх замууд

8

Автозам - Олон салаа Бүх төрлийн олон салаалсан шороон зам – Төв зам буюу

шороонзам

хамгийн их ашиглалттай гол замаас нөлөөллийг тооцно

9 Төмөр зам Төмөр замын шугам

10

Бусад зурвас хэлбэрийн

дэд бүтэц

Хүснэгт 1: Зурвас хэлбэрийн нөлөөлөл

Дээр дурьдаагүй бусад бүх төрлийн зурвас хэлбэрийн дэд

бүтэц

Хүснэгт 2: Талбай хэлбэрийн нөлөөлөл

Код Нөлөөллийн төрөл Тодорхойлолт

1 Хот 5000 –с их хүн байнга оршин суух суурин газар

2 Том суурин 1000-5000 хүн байнга оршин суух суурин газрууд

3 Жижиг суурин 1000-с цөөн хүн байнга оршин суух суурин газрууд

4 Түр тосгон (уурхайн кэмп) Ажилчдын түр тосгон

5 Хашаалсан талбай

Уурхайн үйл ажиллагаа явуулахаар хашаалсан талбай. Хэрэв

нөлөөллийг хашаалсан талбайгаас шууд тооцох бол хашаан

доторх бүх трөлийн нөлөөллийг нэмж тооцох шаардлагагүй.

6 Оффисын барилга Оффисийн зориулалтаар ашиглах барилга байгууламж

7 Боловсруулах үйлдвэр

Боловсруулах үйлдвэрийн зориулалттай барилга,

байгууламж

8 Агуулах Агуулахын барилга байгууламжууд

9 Шатахуун түгээх станц

Авто тээврийн хэрэгслүүдийг шатахуунаар хангах

байгууламж

10 Уурхайн ухаш

Олборлолт хийх зорилгоор хөрс хуулах, ухаш үүсэх бүх

талбай

11

Газрын тосны цооногийн Газрын тос олборлох зорилгоор ашиглагдаж буй бүх төрлийн

талбай

талбай

12 Овоолго

Олборлолтоор бий болсон хөрс, шороо, хаягдал зэрэг бусад

овоолгууд

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

35


13 Хаягдлын сан

Олборлолт, хадгалалт, тунгаах зэрэг зориулалтаар үүсэн бүх

төрлийн хаягдлын сан, цөөрөм

14

Авто зогсоол – Хатуу

хучилттай

Хатуу хучилттай тээврийн хэрэгслийн зогсоол

15 Авто зогссол – Шороон Хатуу хучилтгүй тээврийн хэрэгслийн зогсоол

16 Нисэх/буух талбай

Агаарын тээврийн хэрэгсэл нисэх/буух зориулалт бүхий

талбай

17 Нисэх буудлын барилга Нисэх буудлын зориулалт бүхий барилга байгууламж

18

Бусад талбай хэлбэрийн

нөлөөлөл

Дээр дурьдаагүй бусад нөлөөллийн төрлүүд

Хүснэгт 3. Нөлөөллийн төрөл тус бүрт ашиглах нөлөөлөл буурах функцийн төрөл,

нөлөөлөл буурах зай, нөлөөлийн эрчим

Хот, суурин

газар

Олборлотын

үйл

ажиллагаа

Нөлөөлийн

төрөл

Нөлөөлийн

хэлэр

Код*

Нөлөөлөл

буурах

зэрэг

Нөлөөлөл

буурах зай

(метр)

Нөлөөллийн

эрчим**

Хот Талбай 1 Алгуур 10,000 300

Том суурин Талбай 2 Алгуур 5,000 300

Жижиг

суурин

Түр тосгон

(уурхайн

кемп)

Хашаалсан

талбай

Оффисын

барилга

Боловсруулах

үйлдвэр

Талбай 3 Алгуур 2,500 300

Талбай 4 Алгуур 1,000 300

Талбай 5 Дунд 1,000 300

Талбай 6 Алгуур 100 300

Талбай 7 Алгуур 300 300

Агуулах Талбай 8 Дунд 100 300

Шатахуун

түгээх станц

Уурхайн

ухаш

Газрын тосны

цооногийн

талбай

Талбай 9 Алгуур 100 300

Талбай 10 Алгуур 1,000 300

Талбай 11 Дунд 150 300

Овоолго Талбай 12 Алгуур 300 300

Хаягдлын сан Талбай 13 Дунд 100 300

Авто зогсоол

- хатуу

хучилттай

Авто зогсоол

- шороон

Бусад талбай

хэлбэрийн

нөлөөлөл

Талбай 14 Огцом 100 300

Талбай 15 Алгуур 200 300

Талбай 18 Дунд 100 300

36 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Дэд бүтэц

Нисэх/буух

талбай

Нисэх

буудлын

барилга

Цахилгаан

дамжуулах

шугам

Дамжуулах

хоолой -

Өргөгдсөн

Дамжуулах

хоолой -

Өргөгдөөгүй

Дамжуулах

хоолой -

Газарт булсан

Автозам

- Хатуу

хучилттай

Автозам -

Сайжруулсан

Автозам - Нэг

салаа шороон

зам

Автозам -

Олон салаа

шороон зам

Талбай 16 Алгуур 100 300

Талбай 17 Дунд 100 300

Зурвас 1 Огцом 100 100

Зурвас 2 Огцом 100 200

Зурвас 3 Огцом 100 300

Зурвас 4 Огцом 100 100

Зурвас 5 Огцом 100 300

Зурвас 6 Дунд 200 200

Зурвас 7 Дунд 100 100

Зурвас 8 Алгуур 250 100

Төмөр зам Зурвас 9 Огцом 100 300

Бусад зурвас

хэлбэрийн

дэд бүтэц

Зурвас 10 Дунд 100 200

*Талбай болон зурвас хэлбэрийн нөлөөлөлд ашиглах дүйцүүлэн хамгааллын код.

Нөлөөлөлд өртөх газрын хэмжээг тогтооход ашиглана.

**Нөлөөллийн эрчим: Их - 300, Дунд - 200, Бага - 100

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

37


ХАВСРАЛТ 3. Экологийн чухал хүчин зүйлийн

тайлбар

Экологийн чухал хүчин зүйл – гэдэг нь тухайн биологийн олон янз байдлын

оршин тогтноход зайлшгүй чухал болох зүйлийн амьдралын түүх, орчил,

популяцийн бүтэц, зүйлийн бүрдэл, амьд болон амьгүй хүчин зүйлүүдийн

харилцан үйлчлэл зэрэг нөхцлүүдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл эдгээр зайлшгүй

чухал экологийн хүчин зүйлс устах буюу доройтох аваас тухайн хамгаалах

биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлөх тийм хүчин зүйлүүд (популяцийн

бүтэц алдагдах, тоо толгой буурах гэх мэт) гэж ойлгож болно. Экологийн чухал

хүчин зүйл нь хамгаалах биологийн олон янз байдлын бүтэц, бүрэлдэхүүн,

хэвийн үйл ажиллагааг биологийн болон газар зүйн янз бүрийн хэмжээст ойлгох,

хэмжихэд чухал ач холбогдолтой ойлголт юм.

Экологийн чухал хүчин зүйлийг дараах 3 ангилалд хувааж үзнэ. Үүнд:

Хэмжээ: Экосистемийн хамрах хүрээ, зүйлийн тоо, толгой гэх мэт биологийн

олон янз байдлыг хэмжих ойлголт юм. Мөн тухайн популяци дахь бодгалийн

тоо, популяцийн оршин тогтнох хамгийн бага динамик газар нутгийн хэмжээ

байж болно.

Нөхцөл: гэдэг нь тухайн биологийн олон янз байдлын бүтэц, бүрэлдэхүүн,

бусад амьд организмтай харилцан үйлчлэлд орох нөхцлүүдийг хэлнэ.

Ландшафтын хүчин зүйл: Үүнд тухайн хамгаалах олон янз байдлын оршин

тогтноход чухал хүрээлэн буй орчны экологийн горим, үйл явц ба холбогдох

байдал байж болно. Холбогдох байдал гэдэг нь тухайн нэг амьтны зүйлийн

хувьд түүний амьдралын мөчлөгийг гүйцээхэд шаардлагатай амьдрах орчиндоо

нүүдэллэн очих боломж, экологийн бүлгэмдэл ба системийн хуваагдал, зүйлийн

тархах, нүүдэллэх, дахин колончлох үйл явцыг бүрдүүлж чадах тухай ойлголт

болно.

Хүснэгт 4: Экологийн чухал хүчин зүйлийн зарим жишээ

Ангилал

Хэмжээ

Нөхцөл

Экологийн хүчин зүйл

Популяцийн хэмжээ ба динамик

Экосистем дэх чухал бүлгэмдлүүдийн хэмжээ эсвэл сукцессийн шат

Голлох экосистем, амьдрах орчин, бүлгэмдлийн тоо хэмжээ

Хоол тэжээлийн олдоц

Бүлгэмдлийн бүтэц

Махчлал болон шимэгчлэх

Тоос хүртээх

Популяцийн бүтэц ба сэлбэгдэл

Түлхүүр зүйл болон харилцан үйлчлэлд ордог зүйлүүд байгаа эсэх

Зүйлийн бүрдэл – зонхилол

Сукцессийн динамик

38 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Ландшафт-ын хүчин

зүйл

Бүлгэмдлүүд болон экосистемүүд хоорондоо холбогдох байдал

Түймрийн горим – цаг хугацаа, давтавж, эрчим, хамрах хүрээ

Усны горим – улирлын өөрчлөлт, цаг хугацаа, үерийн давтамж,

хамрах хүрээ

Ландшафтын хэв шинж (алаг цоог байдал), бүтэц

Тэжээлийн бодисын хуримтлал ба динамик

Хөрс, хурдсын суурь байдал ба нүүх хөдөлгөөн-угаагдал

Хөрс хурдсын бүтэц, ба химийн найрлага

Ус-хөрсний хэм

Усны химийн найрлага

Усны түвшингийн хэлбэлзэл

Цаг агаарын горим – улирал, үргэлжлэх хугацаа, эрчим, цар хүрээ

ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА

39


Ашигласан бүтээл

• The Biodiversity Consultancy, “Government Policies on Biodiversity Offsets.”

June 2013, Cambridge: UK; Also see Villarroya A, Barros AC, Kiesecker

J. 2014. Policy Development for Environmental Licensing and Biodiversity

Offsets in Latin America. PLoS ONE 9(9): e107144.

• IFC. PS 6. Biodiversity Conservation and Sustainable Management of Living

Natural Resources

• Rainey, Hugo J., Edward H. B. Pollard, Guy Dutson, Jonathan M. M. Ekstrom,

Suzanne R. Livingstone, Helen J. Temple, and John D. Pilgrim. 2014. “A review

of corporate goals of No Net Loss and Net Positive Impact on biodiversity.”

Oryx.

• Business and Biodiversity Offsets Programme. 2012. “Standard on Biodiversity

Offsets.” BBOP: Washington, DC

• The Biodiversity Consultancy. 2013. Government policies on biodiversity offset.

• Mckenney,B and Wilkinson, J. 2015. Achieving conservation and development,

10 principles for applying mitigation hierarchy. Development by Design

Program. The Nature Conservancy.

• www.miradi.com: Олон улсын байгаль хамгааллын төлөвлөлтөд ашигладаг

энэ арга зүйгээс дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

• БОАЖЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар. Тусгай

хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах

аргачлал

• БОАЖЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар. Тусгай

хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах

аргачлал

• БОАЖЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар. Тусгай

хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах

аргачлал. www.miradi.com

• БОАЖЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар. Тусгай

хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах

аргачлал. www.miradi.com

• IUCN, ICMM. 2013. Independent report on biodiversity offset

• Kiesecker J.M, H. Copeland, A. Pocewicz, N. Nibbelink, B. McKenny J.

Dahlke, M. Holloran and D. Stroud 2009 A Framework for Implementing Biodiversity

Offsets: Selecting Sites and Determening Scale. BioScience 59:77-84

• Kiesecker J.M, H. Copeland, A. Pocewicz, B.McKenny 2009. Development

by Design: Blending Landscape Level Planning with the Mitigation Hierarchy.

Frontiers In Ecology and the Environment In Press

40 ДҮЙЦҮҮЛЭН ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЫН АВЛАГА


Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!