16.01.2015 Views

TN_12-06_Niitlell

TN_12-06_Niitlell

TN_12-06_Niitlell

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

ОРШИЛ

Дэлхий нийтээр улс орнууд харилцаа холбооны сүлжээ болон үйлчилгээний

хөгжлийн дараагийн үе шат болгон өндөр хурдны өргөн зурвасын хүртээмж,

ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтыг өөр өөрийн орны нөхцөл байдалд тохируулан

тодорхойлж байна. Суурин компьютерээс эхлээд гар утас хүртэл бүх л төрлийн

төхөөрөмж болон төрөл бүрийн технологи бүхий сүлжээг ашигласан өндөр хурдны

өргөн зурвас нь өндөр хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг бий болгож,

мультимедиа холболтыг бүрдүүлэн, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж,

интернэтийг илүү сайн чанартайгаар авах боломжийг бүрдүүлдэг. Түүнчлэн, өндөр

хурдны интернэтийн холболтонд утасгүй холбооны технологийг хөгжүүлснээр гар

утаснаасаа харилцаа холбооны үйлчилгээг авах боломж бүхий өндөр хурдны

өргөн зурвасыг бий болгож байна.

Мянганы хөгжлийн зорилт (MDG) болон Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн дээд

хэмжээний уулзалтаас (WSIS) гаргасан зорилтуудыг хангах гол хэрэгсэл нь өндөр

хурдны өргөн зурвасын мэдээллийн сүлжээ гэж үзэж байна. Олон улсын цахилгаан

холбооны байгууллагын Цахилгаан холбооны хөгжил-2010 хурлаас гаргасан

тунхаг бичигт (Hyderabad Declaration-2010) мэдээлэлжсэн нийгэм, глобалчлагдаж

байгаа эдийн засгийг хөгжүүлэхийн тулд цогц, нэн чухал шаардлагатай

үйлчилгээнүүдийг нийт хүн амд хүргэхэд үндэсний өргөн зурвасын сүлжээний

хандалт болон хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж тунхаглажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолоор “Өндөр хурдны

өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн

5.2.5, 5.3.5 дугаар зорилтуудад утасгүй хөдөлгөөнт холбооны технологи 3G, 4Gийг

нэвтрүүлэх чиглэлээр холбогдох заалтуудыг тусгасан байна.

Мөн Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас боловсруулан,

Улсын их хуралд батлуулахаар өргөн бариад байгаа Мэдээлэл, харилцаа холбоо,

технологийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөлд ирэх 10 жилд өндөр

хурдны өргөн зурвасыг иргэн бүрт хүртээмжтэй болгож, хөдөлгөөнт холбооны

дараа үеийн технологийг нэвтрүүлнэ хэмээн тусгаад байгаа билээ.

Өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ нь улс орны нийгэм эдийн засгийн

хөгжлийг хурдасгахад чухал үр нөлөөтөй болох нь дэлхийн улс орнуудын

туршлага, олон улсын бусад байгууллагын судалгаагаар нотлогдсоор байгаа

билээ. Өнөөдөр улс орнуудын хувьд өндөр хурдны өргөн зурвасын сүлжээгээр

дамжуулан иргэдэд үйлчилгээ хүргэх нь мэдээлэлжсэн нийгэм, харилцан

уялдаатай эдийн засгийн гол үндэс суурь нь болсон бөгөөд улс орнууд үүнд

стратегийн чухал ач холбогдол өгөн бүх нийтийн үйлчилгээтэй уялдуулан өөр

өөрийн нөхцөлд тохируулан томоохон зорилтуудыг тавьж байна.

2 | Хуудас

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!