16.01.2015 Views

TN_12-06_Niitlell

TN_12-06_Niitlell

TN_12-06_Niitlell

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

M2M (machine to machine), IMS (IP Multimedia Subsystem), RCS (Rich

Communications Suite), Voice over LTE зэрэг утасгүй холбооны

стандартчиллын шинэ хандлагуудыг судалж, ерөнхий дүгнэлтийг гаргалаа.

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийг нэвтрүүлэхтэй

холбогдуулан Wi-Fi, WiMAX, Femtocell, Fixed Mobile Convergence зэрэг

тухайн технологийг дэмжин, харилцан ажиллах боломж бүхий

технологиудыг хэрхэн уялдуулах боломжийн талаар судалж, өөрийн

нөхцөлд тохируулан үр ашигтай хөгжүүлэх талаар бодлого, зохицуулалтын

орчинд тусгах шаардлагатай бодлогын зөвлөмжийг боловсруулав.

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи, хэрэглээтэй холбогдолтой

мэдээ, материал, судалгааны ажил, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний

ажил хийдэг гадна дотны байгуулага, компаниудтай холбогдож, санал

зөвлөмж, мэдээ материалыг цуглуулсан болно.

- Судалгааг хийхдээ оператор компаниудын дараа үеийн технологийг

нэвтрүүлэх бэлтгэл ажилтай уялдуулан ажиллах ба ингэхдээ оператор

компаниудын судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдтэй санал

солилцож, нягт хамтран ажилласан.

3. Өндөр хурдны өргөн зурвасын дараа үеийн технологийг Монгол Улсад

нэвтрүүлэх бодлогын зөвлөмж

- Оролцогч талуудын идэвхитэй оролцоог хангах, тэдний санал

санаачлагуудыг тусгахын тулд салбарт олон жил ажилласан туршлагатай

мэргэшсэн инженерүүд, бодлого, зохицуулалтын байгууллагын холбогдох

мэргэжилтнүүд, үүрэн холбооны оператор компаниудтай санал солилцож

ажиллав.

- Урьдчилсан судалгааны ажлын хүрээнд шаардагдах мэдээ мэдээлэл, зарим

судалгаа шинжилгээний ажлын үр дүнг боловсруулахад бодлого,

зохицуулалтын байгууллагууд болон үйлчилгээ эрхлэгч оператор

компаниудтай хамтран ажиллаа.

- Гадаад орны туршлагыг судлахдаа хөдөлгөөнт холбооны дараа үеийн

технологийн талаар олон улсын байгууллагын гаргасан зөвлөмж,

стандартууд, хэрэгжүүлсэн орнуудын туршлага, давуу болон сул талын

судалгааг харьцуулан дүгнэж, өөрийн орны нөхцөл байдалд тохируулан

бодлогын хувилбарыг дэвшүүллээ.

- Зах зээлийн эрэлт хэрэгцээ, үнэд тулгуурлан бусад улс орнуудын туршлагыг

үндэслэн хөрөнгө оруулалтын тойм дүнг боловсруулсан.

- Санхүүгийн шинжилгээ хийхдээ хөдөлгөөнт холбооны одоогийн зах зээл,

шинэ үеийн технологийн хэрэглээний өсөлтийн таамаглал зэргийг үндэслэн

орлого, зардал болон хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцоолсон.

Судалгаан дээр үндэслэн өөрийн орны нөхцөлд тохируулан хөдөлгөөнт холбооны

дараа үеийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд баримтлах бодлогын

чиглэлийн зөвлөмжийг доорхи байдлаар боловсрууллаа.

6 | Хуудас

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!