16.01.2015 Views

TN_12-06_Niitlell

TN_12-06_Niitlell

TN_12-06_Niitlell

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

2012

Хөдөлгөөнт өргөн

зурвасын дараа

үеийн технологийг

нэвтрүүлэх

боломжийн

судалгааны нийтлэл

Захиалагч: Эдийн засгийн хөгжлийн яам /Үндэсний хөгжил,

шинэтгэлийн хороо/

Энэхүү тайлан нь Эдийн засгийн хөгжлийн яамны захиалгаар

ЭМ БИ АЙ СИ ХХК-ний хийсэн тус Яамны өмч мөн болно.

1 | Хуудас

2012-10-19

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

ОРШИЛ

Дэлхий нийтээр улс орнууд харилцаа холбооны сүлжээ болон үйлчилгээний

хөгжлийн дараагийн үе шат болгон өндөр хурдны өргөн зурвасын хүртээмж,

ашиглалтыг нэмэгдүүлэх зорилтыг өөр өөрийн орны нөхцөл байдалд тохируулан

тодорхойлж байна. Суурин компьютерээс эхлээд гар утас хүртэл бүх л төрлийн

төхөөрөмж болон төрөл бүрийн технологи бүхий сүлжээг ашигласан өндөр хурдны

өргөн зурвас нь өндөр хурдаар мэдээлэл дамжуулах боломжийг бий болгож,

мультимедиа холболтыг бүрдүүлэн, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж,

интернэтийг илүү сайн чанартайгаар авах боломжийг бүрдүүлдэг. Түүнчлэн, өндөр

хурдны интернэтийн холболтонд утасгүй холбооны технологийг хөгжүүлснээр гар

утаснаасаа харилцаа холбооны үйлчилгээг авах боломж бүхий өндөр хурдны

өргөн зурвасыг бий болгож байна.

Мянганы хөгжлийн зорилт (MDG) болон Мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн дээд

хэмжээний уулзалтаас (WSIS) гаргасан зорилтуудыг хангах гол хэрэгсэл нь өндөр

хурдны өргөн зурвасын мэдээллийн сүлжээ гэж үзэж байна. Олон улсын цахилгаан

холбооны байгууллагын Цахилгаан холбооны хөгжил-2010 хурлаас гаргасан

тунхаг бичигт (Hyderabad Declaration-2010) мэдээлэлжсэн нийгэм, глобалчлагдаж

байгаа эдийн засгийг хөгжүүлэхийн тулд цогц, нэн чухал шаардлагатай

үйлчилгээнүүдийг нийт хүн амд хүргэхэд үндэсний өргөн зурвасын сүлжээний

хандалт болон хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж тунхаглажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолоор “Өндөр хурдны

өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн

5.2.5, 5.3.5 дугаар зорилтуудад утасгүй хөдөлгөөнт холбооны технологи 3G, 4Gийг

нэвтрүүлэх чиглэлээр холбогдох заалтуудыг тусгасан байна.

Мөн Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас боловсруулан,

Улсын их хуралд батлуулахаар өргөн бариад байгаа Мэдээлэл, харилцаа холбоо,

технологийн талаар төрөөс баримтлах бодлогын төсөлд ирэх 10 жилд өндөр

хурдны өргөн зурвасыг иргэн бүрт хүртээмжтэй болгож, хөдөлгөөнт холбооны

дараа үеийн технологийг нэвтрүүлнэ хэмээн тусгаад байгаа билээ.

Өндөр хурдны өргөн зурвасын үйлчилгээ нь улс орны нийгэм эдийн засгийн

хөгжлийг хурдасгахад чухал үр нөлөөтөй болох нь дэлхийн улс орнуудын

туршлага, олон улсын бусад байгууллагын судалгаагаар нотлогдсоор байгаа

билээ. Өнөөдөр улс орнуудын хувьд өндөр хурдны өргөн зурвасын сүлжээгээр

дамжуулан иргэдэд үйлчилгээ хүргэх нь мэдээлэлжсэн нийгэм, харилцан

уялдаатай эдийн засгийн гол үндэс суурь нь болсон бөгөөд улс орнууд үүнд

стратегийн чухал ач холбогдол өгөн бүх нийтийн үйлчилгээтэй уялдуулан өөр

өөрийн нөхцөлд тохируулан томоохон зорилтуудыг тавьж байна.

2 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

Түүнчлэн ОУЦХБ-аас 2011 онд өргөн зурвасыг бүх нийтийн үйлчилгээ болгон

зарлаж, гишүүн орнуудад уриалга болгосон нь тухайн үйлчилгээг иргэн бүрт хүргэх

үүргийг биелүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг харуулж байгаа билээ.

Ирээдүйд хөдөлгөөнт холбооны төхөөрөмж болон гар утас нь өндөр хурдны өргөн

зурвасын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх гол хэрэгсэл болох нь дэлхий нийтийн

чиг хандлагаас харагдаж байна. Тэр дундаа манай улсын хувьд хөдөө орон нутагт

хөдөлгөөнт өргөн зурвасын технологийг түлхүү хөгжүүлж, гар утас болон

хөдөлгөөнт төхөөрөмжийг орон зай, цаг хугацаанаас үл хамааран өндөр хурдны

интернэтийн үйлчилгээг иргэдэд түгээх гол хэрэгсэл болгон ашиглах боломжтой

юм. Ирээдүйд дэлхий нийтээр иргэдийн 50% нь интернэт гэдэг зүйлийг гар

утаснаасаа үздэг болно гэсэн таамаглал байдаг.

Иймд манай улсын хувьд хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийг үр

ашигтай нэвтрүүлэх боломж бололцоог судалж, бодлого зохицуулалтын оновчтой

үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлэх нь энэхүү судалгааг хийх гол үндэслэл

болсны үндсэн дээр Эдийн засгийн хөгжлийн яам (Үндэсний хөгжил, шинэтгэлийн

хороо)-ны захиалгаар “ЭМ БИ АЙ СИ” ХХК нь “Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа

үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгаа”-г 2012 оны 06 дугаар сарын

22-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж

гүйцэтгэв.

Судалгааны ажлын хэрэгцээ, шаардлага

Дэлхий нийтээр 46 орны 96 оператор хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи

болох LTE-ийг албан ёсоор нэвтрүүлээд байгаа бөгөөд 104 орны 347 оператор

LTE-ийг нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байна 1 . 2012 оны эцсийн байдлаар

152 оператор LTE-ийг албан ёсоор нэвтрүүлнэ гэсэн тооцоо байна. ОУЦХБ-аас

тогтоосон стандартаар LTE технологи нь 3.9G-д хамаарагддаг бөгөөд 4G-ийн

стандартыг хараахан хангаж чаддаггүй гэж үздэг. 3GPP (3 rd Generation Partnership

project) байгууллагаас 4G системд LTE-advanced технологийг оруулан

стандартчилсан байна.

Дэлхийн радио холбооны 2012 оны их хурлаас /WRC -12/ IMT-advanced технологи

буюу 4G технологид LTE-advanced, Wireless MAN- технологи орно хэмээн

стандартчилсан байна.

Технологи асар хурдтайгаар хөгжиж, хөдөлгөөнт холбооны дараа үеийн шинэ

шинэ технологиуд бий болсоор байгаа бөгөөд өсөн нэмэгдэж буй дата хэрэглээтэй

уялдуулан, дотоод зах зээлийн нөхцөл байдалтай нийцүүлэн, өндөр хурд, их

хэмжээний багтаамж бүхий, чанарын түвшинг сайжруулсан шинэ үеийн технологи

руу шилжих шаардлага манай улсын хувьд тулгарч байна.

1

2012 оны 9-р сарын 1-ны байдлаар

3 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид 3G технологийг нэвтрүүлээд байгаа нь

хэрэглэгчдэд гар утаснаасаа өндөр хурдны интернэтэд холбогдох боломж

бүрдүүлээд байгаа билээ.

Гар утасны хүртээжмийг нэмэгдүүлэн 3G, 4G зэрэг утасгүй холбооны дараа үеийн

технологиудыг хөдөө орон нутагт нэвтрүүлж, холболтын хурдыг хангалттай

хэмжээнд өсгөн, үйлчилгээний чанарыг сайжруулснаар нийт иргэдийг хөдөлгөөнт

холбооны төхөөрөмжөөр дамжуулан өргөн зурвасын үйлчилгээ авах боломжийг

бүрдүүлэх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 145 дугаар тогтоолоор “Өндөр хурдны

өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийн

5.2.5, 5.3.5 дугаар зорилтуудад утасгүй хөдөлгөөнт холбооны технологи 3G, 4Gийг

нэвтрүүлэх чиглэлээр холбогдох заалтуудыг тусгасан байна.

Иймд салбарын эдийн засгийн үр өгөөж, хэрэглэгчийн урт хугацааны эрх ашгийг

хамгаалах бодлого, зохицуулалтын таатай орчинг бий болгох нь төрөөс баримтлах

гол бодлого бөгөөд үүний тулд тодорхой судалгаа, тэр дундаа гадаад улс

орнуудын тэргүүн туршлагуудыг судлан үзсэний үндсэн дээр өөрийн орны нөхцөлд

тохируулсан хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийг нэвтрүүлэхэд

шаардлагатай бодлогын чиглэлийг тодорхойлох нь туйлын чухал болоод байна.

Хязгаарлагдмал нөөц болох давтамж нь операторуудын хувьд байнгын асуудал

байсаар ирсэн бөгөөд давтамжийг хамгийн үр ашигтай ашиглаж болох технологийг

операторууд нэвтрүүлэх нь зайлшгүй болоод байна.

LTE технологийг дэлхийн улс орнуудад нэвтрүүлэх болсон гол хэрэгцээ шаардлага

нь:

- Асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй дата ачааллыг даах чадвар бүхий

утасгүй холбооны шинэ дэд бүтцийн хэрэгцээ;

- Зөвхөн хөдөлгөөнт холбоогоор дамжуулан авах боломжтой шинэ

үйлчилгээний хувьслыг бий болгох хэрэгцээ;

- Компьютер ашиглан авдаг интернэтийн орчныг хөдөлгөөнт төхөөрөмж дээр

бий болгох хэрэгцээ шаардлага зэрэг болно.

Судалгааны ажлын зорилго

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх техник, эдийн

засгийн урьдчилсан судалгааны зорилго нь хөдөлгөөнт холбооны дараа үеийн

технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрхэн үр ашигтай, эдийн засгийн

хэмнэлттэй, түргэн шуурхайнэвтрүүлэх талаар нэгдсэн стратеги төлөвлөлтийг

боловсруулахад шаардлагатай суурь судалгааг хийж гүйцэтгэн, бодлогын зөвлөмж

боловсруулж санал болгоход оршиж байгаа юм. .

4 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

Судалгааны арга зүй , хамрах хүрээ

Дээрх зорилгын дагуу техник, эдийн засгийн урьдчилсан судалгааны ажлыг

дараахь хүрээг хамруулан хийв. Үүнд:

1. Интернэт, өргөн зурвасын үйлчилгээ, дата хэрэглээний талаар

дэлгэрэнгүй судалгаа;

- Хэрэглэгчийн зан төлвийн судалгаа: Ямар төрлийн контент ашиглаж

байгаа, ашиглахыг хүсч байгаа, хурд хангалттай байгаа эсэх, гар утас,

хөдөлгөөнт төхөөрөмж ашиглан интернэтэд холбогдон үйлчилгээ авч буй

хэрэглэгчийн төлөв байдал, Монгол хэл дээрх контент ашиглах байдал

зэргийг агуулсан судалгааг 150 гаруй хэрэглэгчээс анкетын аргаар авсан

болно.

- Хөдөлгөөнт холбооны эцсийн хэрэглэгчийн төхөөрөмжийн судалгаа.

Хөдөлгөөнт холбооны эцсийн төхөөрөмж нийлүүлэгч болон

худалдаалагчдаас анкетын аргаар судалгааг авсан бөгөөд энэхүү

судалгаагаар энгийн утас болон ухаалаг утасны худалдан авалт,

хэрэглээний талаарх харьцуулсан судалгаа; манай зах зээл дэх хөдөлгөөнт

өргөн зурвасын үйлчилгээг ашиглах боломж бүхий хэрэглэгчийн

төхөөрөмжийн тоо, төрөл, хэрэглээ.зэргийг тодорхойлов

- Интернэт, өргөн зурвасын үйлчилгээний зах зээлийн төлөв байдал.

МШХХТГ, ХХЗХ, оператор компаниуд болон судалгааны байгууллагуудаас

гаргасан тоо баримт, судалгааны материалууд, ном товхимлуудаас анхдагч

судалгааг авсан. Уг судалгаагаар интернэт хэрэглэгчийн тоо, үйлчилгээ

үзүүлэгч байгууллага, ашиглаж буй технологи, дата хэрэглээний өсөлт, 3G

үйлчилгээний хамрах хүрээ, интернэт кафены үйлчилгээний түвшин зэрэг

мэдээллүүдийг тодорхойлсон болно.

2. Өндөр хурдны өргөн зурвасын дараа үеийн технологийн талаар

судалгаа;

- Тухайн технологийг судлахдаа 3.9G буюу LTE, 4G буюу LTE-advanced

технологийг хамруулан судласан бөгөөд ОУЦХБ, 3GPP, IEEE зэрэг

стандартчиллын байгууллагуудаас боловсруулж баталсан стандарт,

зөвлөмжүүдийг мөрдлөг болгон ажиллаа.

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийг амжилттай нэвтрүүлээд

байгаа 20 гаруй орны туршлагыг судаллаа.

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийг нэвтрүүлэхтэй

холбогдуулан хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглээний талаар олон улсын

судалгааны байгууллагуудаас гаргасан харьцуулсан судалгаа болон дата

хэрэглээний цаашдын таамаглал, ухаалаг гар утас, хөдөлгөөнт

төхөөрөмжийн цаашдын хөгжлийн хандлагыг харьцуулсан.

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи нь гар утсанд суурилсан олон

төрлийн шинэлэг нэмэлт үйлчилгээг бий болгож байгаатай холбогдуулан

5 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

M2M (machine to machine), IMS (IP Multimedia Subsystem), RCS (Rich

Communications Suite), Voice over LTE зэрэг утасгүй холбооны

стандартчиллын шинэ хандлагуудыг судалж, ерөнхий дүгнэлтийг гаргалаа.

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийг нэвтрүүлэхтэй

холбогдуулан Wi-Fi, WiMAX, Femtocell, Fixed Mobile Convergence зэрэг

тухайн технологийг дэмжин, харилцан ажиллах боломж бүхий

технологиудыг хэрхэн уялдуулах боломжийн талаар судалж, өөрийн

нөхцөлд тохируулан үр ашигтай хөгжүүлэх талаар бодлого, зохицуулалтын

орчинд тусгах шаардлагатай бодлогын зөвлөмжийг боловсруулав.

- Хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологи, хэрэглээтэй холбогдолтой

мэдээ, материал, судалгааны ажил, энэ чиглэлээр судалгаа шинжилгээний

ажил хийдэг гадна дотны байгуулага, компаниудтай холбогдож, санал

зөвлөмж, мэдээ материалыг цуглуулсан болно.

- Судалгааг хийхдээ оператор компаниудын дараа үеийн технологийг

нэвтрүүлэх бэлтгэл ажилтай уялдуулан ажиллах ба ингэхдээ оператор

компаниудын судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтнүүдтэй санал

солилцож, нягт хамтран ажилласан.

3. Өндөр хурдны өргөн зурвасын дараа үеийн технологийг Монгол Улсад

нэвтрүүлэх бодлогын зөвлөмж

- Оролцогч талуудын идэвхитэй оролцоог хангах, тэдний санал

санаачлагуудыг тусгахын тулд салбарт олон жил ажилласан туршлагатай

мэргэшсэн инженерүүд, бодлого, зохицуулалтын байгууллагын холбогдох

мэргэжилтнүүд, үүрэн холбооны оператор компаниудтай санал солилцож

ажиллав.

- Урьдчилсан судалгааны ажлын хүрээнд шаардагдах мэдээ мэдээлэл, зарим

судалгаа шинжилгээний ажлын үр дүнг боловсруулахад бодлого,

зохицуулалтын байгууллагууд болон үйлчилгээ эрхлэгч оператор

компаниудтай хамтран ажиллаа.

- Гадаад орны туршлагыг судлахдаа хөдөлгөөнт холбооны дараа үеийн

технологийн талаар олон улсын байгууллагын гаргасан зөвлөмж,

стандартууд, хэрэгжүүлсэн орнуудын туршлага, давуу болон сул талын

судалгааг харьцуулан дүгнэж, өөрийн орны нөхцөл байдалд тохируулан

бодлогын хувилбарыг дэвшүүллээ.

- Зах зээлийн эрэлт хэрэгцээ, үнэд тулгуурлан бусад улс орнуудын туршлагыг

үндэслэн хөрөнгө оруулалтын тойм дүнг боловсруулсан.

- Санхүүгийн шинжилгээ хийхдээ хөдөлгөөнт холбооны одоогийн зах зээл,

шинэ үеийн технологийн хэрэглээний өсөлтийн таамаглал зэргийг үндэслэн

орлого, зардал болон хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тооцоолсон.

Судалгаан дээр үндэслэн өөрийн орны нөхцөлд тохируулан хөдөлгөөнт холбооны

дараа үеийн технологийг Монгол Улсад нэвтрүүлэхэд баримтлах бодлогын

чиглэлийн зөвлөмжийг доорхи байдлаар боловсрууллаа.

6 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

Судалгааны ажлын үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашид авах арга хэмжээний

талаарх санал зөвлөмж

1. Технологийн сонголт

ОУЦХБ (ITU-R)-аас 2008 оны 3

сард IMT-Advanced (Дэвшилтэт олон улсын хөдөлгөөнт холбоо) нэртэй

хөдөлгөөнт холбооны дараа үеийн технологийн (4G) стандартуудын шаардлагыг

тодорхойлсон багц стандартыг гаргасан ба хөдөлгөөнгүй эсвэл бага хурдтай үед

1Gbit/s хурдаар, хөдөлгөөнтэй өндөр хурдтай үед (машин, галт тэрэг гэх мэт) 4G

100Mbit/s хурдаар үйлчилгээ үзүүлэхээр 4G технологийн хурдыг тодорхойлсон.

ОУЦХБ (ITU-R) 2010 оны 12 сарын 6-нд хөдөлгөөнт Wimax болон LTE-технологийг

гаргасан. Энэ технологийн эхний хувилбараас хойших хувилбарууд нь 1Gbit/s-ээс

бага хурдтай ба IMT-Advanced–тай бүрэн нийцэхгүй байгаа. Хөдөлгөөнт

Wimax (WirelessMAN-Advanced) болон LTE Advanced (LTE-A) нь IMT-Advanced-тай

зохицох байдлаар 2011 оны хавар стандарчилагдсан ба 2013 онд 1Gbit/s хурдтай

байхаар төлөвлөж байгаа.

IMT-Advanced (International Mobile Telecommunications - Advanced) технологи нь

IMT-2000(3G), Enhanced IMT-2000 (LTE) стандартуудын дараагийн үеийн

технологи (4G) юм. ОУЦХБ нь жилээс жилд эрчимтэй өсч байгаа үүрэн холбоо

болон өндөр хурдны утасгүй өргөн зурвасын үйлчилгээ, интернэтийн хэрэглээ нь

2020 он гэхэд маш өргөн хэрэглээ болохыг таамаглан, уг хэрэглээг хангахаар IMT-

Advanced технологийг хөгжүүлсэн. Энэхүү төсөлд LTE-Advanced (Release 10)

болон WiMax-Advanced: IEEE 802.16m) стандартууд хамрагдаж байгаа юм.

Хэдийгээр Wimax Advanced технологи нь IMT Advanced-ийн шаардлагыг хангаж, уг

бүлэгт хамаарч байгаа ч сувгийн зурвасын өргөн, спектр ашиглалт, хоцролт,

өгөгдөл дамжуулах хурд зэрэг стандартын гол үзүүлэлтүүд нь LTE Advanced

технологиос харьцангуй доогуур байна.

LTE болон LTE Advanced нь өмнөх үеийн /2G, 3G/ технологиудтай харилцан

ажиллах боломжтой буюу энэ нь хэрэглэгчид мэдэгдэхгүйгээр сүлжээгээ солих

/hand-off, handover between 2G, 3G and LTE, LTE Advanced/ техникийн боломжийг

үүсгэх бас нэг томоохон давуу талтай ба энэ нь үйлчилгээ үзүүлэгчдийн хувьд

өмнө хийсэн хөрөнгө оруулалтаа нөхөх боломжийг бүрдүүлнэ. Мөн дэлхийн

томоохон операторууд бүгд дараагийн үеийн технологиороо LTE-г сонгож байгаа

тул тэдгээр операторуудтай роуминг үйлчилгээг хүндрэлгүй хийх давуу талтай юм.

Гэвч LTE Advanced нь маш өргөн зурвас буюу 20-100MHz хүртэл зурвас шаардаж

байгаагаас давтамжийн хомсдол үүсэх магадлалтай байна. Эдгээр боломж, давуу

талуудыг үндэслэн LTE болон LTE Advanced технологиудыг сонгож байгаа ба энэ

7 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

нь зөвхөн Монгол улсын төдийгүй дэлхий нийтээр үүрэн холбооны дараагийн

үеийн технологиуд болж байгаа юм.

2. Давтамжийн төлөвлөлт

Манай улсын хувьд хөдөлгөөнт үүрэн холбоонд Радио долгионы хуулийн 5.2.1-ийг

үндэслэн Дэд бүтцийн яамны сайдын 2003 оны 303 тоот тушаалаар баталсан

“Монгол улсын үндэсний радио давтамжийн хуваарийн хүснэгт”-д заасан доорх

давтамжуудыг ашиглаж байна. \Эх сурвалж: ХХЗХ\. Үүнд:

452-457.5/463-467.5 МГц

824-845/869-890 МГц

890-915/935-960 МГц

1710-1785/1805-1880 МГц

1920-1980/2110-2170 МГц

1885-1920, 2010-2025 МГц

CDMA 800, GSM 900 системийн давтамжийн хуваарилалт, ашиглалтын

байдал:

Олгогдсон давтамжийн зурвас Нийт

Мобиком 890-902.5/935-947.5 МГц 25 МГц

Мобиком 835.5-845/880.5-890 МГц 19 МГц

Скайтел 824-835/869-880 МГц 22 МГц

Юнител 902.6-914.8/947.6-959.8 МГц 24.4МГц

GSM 1800 системийн давтамжийн хуваарилалт, ашиглалтын байдал:

- Олгогдсон давтамжийн зурвас Нийт

- Мобиком 1735-1755/1830-1850 МГц 40 МГц

- Юнител 1710-1735/1805-1830 МГц 50 МГц

3G давтамжийн хуваарилалт, ашиглалтын байдал:

Олгогдсон давтамжийн зурвас

Нийт

- Мобиком 1920-1925/2110-2115; 1970-1980/2160-2170;

2010-2015; 2020-2025 МГц 40 МГц

- Скайтел 1925-1935/2115-2125; 2015-2020 МГц 25 МГц

- Юнител 1935-1945/2125-2135 МГц 20 МГц

- Жи-Мобайл 1960-1970/2150-2160 ; 1885-1890 МГц 25 МГц

Бусад давтамжийн зурвасыг 4G-д ашиглах боломж

8 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

Давтамжийн зурвас Ашиглах боломж

CDMA-450

Хөдөө орон нутагт өргөтгөх боломжтой;

Нэмэлт суваг хуваарилах боломжгүй;

Шуугианы түвшин маш өндөр;

Өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл дамжуулах

боломжгүй.

CDMA-800

Хөдөө орон нутагт өргөтгөх боломжтой;

Нэмэлтээр 800-824/850-869 МГц ашиглах боломжийг

судлах шаардлагатай;

Одоогийн хуваарилалт өндөр хурдны өргөн зурвасын

мэдээлэл дамжуулах боломжгүй.

GSM900

Нэмэлт суваг хуваарилах боломжгүй;

Одоогийн хуваарилалт өндөр хурдны өргөн зурвасын

мэдээлэл дамжуулах боломжгүй;

Мобикомын WLL сүлжээг чөлөөлөх арга хэмжээг авч

өргөтгөх боломжийг судлах шаардлагатай.

GSM1800

Нэмэлт суваг хуваарилах боломжтой;

Өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл дамжуулах

боломжтой;

Хуваарилалтыг өөрчлөх тохиолдолд зарим операторт

олгосон хуваарилалтыг шилжүүлэх шаардлага гарна.

МЦХ ХК, төрийн холбооны зөвшөөрлийг яаралтай

шийдвэрлэж чөлөөлөх арга хэмжээ авах шаардлагатай.

3G

Одоогийн хуваарилалт өндөр хурдны өргөн зурвасын

мэдээлэл дамжуулах боломжгүй;

TDD технологийн сувгийн нөөц боломж байгаа;

МЦХ ХК, төрийн холбооны зөвшөөрлийг яаралтай

шийдвэрлэж чөлөөлөх арга хэмжээ авсан тохиолдолд

зурвасын боломж гаргана.

694-800 МГц 2014 оны 7-р сарын 31-ны өдөр хүртэл телевизийн өргөн

нэвтрүүлэгт ашиглагдана;

Цаашид судалгаа хийж чөлөөлөх арга хэмжээний

төлөвлөгөө гаргах шаардлагатай.

2.3 ГГц Давтамжийн зурвас ашиглалтыг чөлөөлөх үед MMDS

харилцан нөлөөлөл үзүүлэх магадлалтай;

Өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл дамжуулах

боломжтой;

Цаашид харилцан нөлөөллийн асуудлыг судлах

шаардлагатай

2.5 ГГц Давтамжийн зурвас ашиглалтанд байгаа;

Өндөр хурдны өргөн зурвасын мэдээлэл дамжуулах

боломжтой;

Хуваарилалтыг өөрчлөх тохиолдолд зарим операторт

олгосон хуваарилалтыг шилжүүлэх шаардлага гарна;

Цаашид судалгаа хийх шаардлагатай.

3.5 ГГц Давтамжийн зурвасын нөөц байгаа

Эх сурвалж: ХХЗХ, 2012

9 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

Давтамжийн хуваарилалт, ашиглалт, эцсийн төхөөрөмж болон сүлжээний

төхөөрөмжийн зах зээл дэх нийлүүлэлтийг харгалзан дараа үеийн технологид

700MHz, 1800MHz, 2600MHz давтамжуудыг ашиглах саналыг дэвшүүлж байна.

3. Стандарт

Монгол улсын харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхэлж буй компаниуд

Release 97 (GSM, GPRS), Release 98 (GSM, EDGE, GPRS), Release 99/04 (UMTS

3G), Release 05 (HSDPA 3.5G), Release 06 (HSUPA 3.5G), Release 7 (HSPA+3.5G),

TIA/EIA/IS-856-A (CDMA2000 1xEV-DO Revision A), IEEE 802.16e (Mobile WiMax)

стандартуудаар үндсэн үйлчилгээ үзүүлж байгаа юм

IEEE802.11х-ийн хувьд эдгээр стандартууд нь өмнөх үеийн стандартуудаар

үйлдвэрлэгдсэн төхөөрөмжүүд дараагийн үеийн стандартуудтай харилцан

ажилладаг тул орчин үеийн WiFi сүлжээ нь IEEE802.11n-г барьж ажиллах хэрэгтэй

ба хөдөлгөөнт холбооны технологиудтай харилцан ажилладаг байхын тулд IEEE

802.1х-ыг хангаж байх хэрэгтэй юм.

4. Үйлчилгээний хамрах хүрээ, нэвтрүүлэх үе шат

Давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалттай уялдуулан хөдөлгөөнт өргөн

зурвасын дараа үеийн технологийг дараах байдлаар нэвтрүүлэх боломжтой гэж

үзэж байна.

Одоо ашиглаж байгаа давтамжаа ашиглан туршилтын сүлжээг 2013-2014 онд

байгуулах, 2015 оноос шилжиж эхлэх;

Улаанбаатар хотод 2600 MHz дээр туршилтын сүлжээг 2013 онд нэвтрүүлэх;

Аймгийн төвийн түвшинд 700MHz дээр 2015 оноос эхэлж нэвтрүүлэх.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад LTE сүлжээг туршилтын сүлжээтэйгээр

нэвтрүүлж байгаа бөгөөд туршилтын сүлжээ нь операторуудад бодит сүлжээнээс

бага хөрөнгө оруулалт шаарддагаас гадна хэрэгжүүлэх явцад гол сүлжээнүүдийн

харилцан ажиллах ажиллагаа болон чанарын гол гол үзүүлэлтүүдийг урьдчилан

хангах боломжийг бүрдүүлдэг нь үйлчилгээнд гарч болох эрсдлээс сэргийлж

байна.

LTE технологийг хэрэгжүүлэхэд юуны өмнө зохицуулах байгууллагын зүгээс

байгаа давтамжийн нөөцөд тулгуурлан операторуудад туршилтын сүлжээ

байгуулах давтамжийн зурвасыг тэгш эрхтэйгээр олгох, операторууд олгогдсон

давтамжийг ашиглан өөрсдийн сүлжээний онцлогт тохируулан туршилтын сүлжээг

байгуулж турших явдал юм.

10 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

Орон нутагт LTE сүлжээг нэвтрүүлэх нь өртөг өндөртэй тул операторуудын хувьд

хөрөнгө оруулалтаа нөхөх боломжгүй хэдий ч ард иргэдэд төрийн үйлчилгээг хүнд

суртал, чирэгдэлгүй шуурхай хүргэх, хот хөдөөгийн ялгааг арилгах, бизнесийн

салбарт таатай орчин бүрдүүлэх зэрэг нийгэм эдийн засгийн ач холбогдлыг үнэлэн

хэрэгжүүлэх хугацааг уян хатан бодит судалгаан дээр үндэслэн шат дараатай

хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

5. Тусгай зөвшөөрөл олгох зарчим

Өндөр хурдны өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэхэд

шаардлагатай радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрлийг дараах зарчмыг

баримталж олгох. Үүнд:

- Технологийн шинэчлэл тул үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгохгүй зөвхөн

давтамж ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;

- Туршилтын сүлжээ нэвтрүүлэх тусгай зөвшөөрлийг одоо байгаа

давтамжуудын нөөцөөс олгох;

- Одоогийн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй 4 операторт тэгш

хүртээмжтэй хуваарилах;

- Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 10-аас доошгүй жилийн хугацаатай

байхаар тооцох;

- Зах зээлд үйлчилгээ эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай

зөвшөөрлийн нэг удаагийн төлбөр болон жил бүрийн хураамжийг боломжит

түвшинд тогтоох;

- Сүлжээ оруулах хугацааг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаагаар

зохицуулах, операторуудад уян хатан байлгах.

6. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлууд

Хэрэглэгчийн өсөн нэмэгдэж байгаа эрэлт, хэрэгцээ болон, цахим үйлчилгээг

төрөөс иргэдэд хүргэхэд хөдөлгөөнт холбооны дараа үеийн LTE технологийг

нэвтрүүлэх бодлогын чиглэлийг нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх нь төрийн үүрэг юм.

Иймд зөвлөх үйлчилгээний судалгааны багийн зүгээс өмнөх бүлгүүдэд дурьдсан

судалгаа, зах зээлийн өнөөгийн байдал, технологийн хөгжлийн хэтийн төлөвийг

харгалзан үзэж LTE технологийг дараах зарчмыг баримтлан Монгол улсад

нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна.

1. Бодлого тодорхойлогч төрийн байгууллагаас LTE технологи нэвтрүүлэх

бодлогын баримтлах чиглэлийг нэн тэргүүнд гаргах;

2. Хөрөнгө оруулалтын судалгаанаас үзэхэд зах зээлд шинээр үйлчилгээ

үзүүлэгч орж ирсэн тохиолдолд үйлчилгээ хүргэхэд шаардлагатай үндсэн

дамжууллын тоног төхөөрөмж, дэд бүтцийг шинээр байгуулах шаардлагатай

болох бөгөөд энэ нь уг технологийг нэвтрүүлснээр хэрэглэгчийн хүртэх үр ашиг

11 | Хуудас

Хөдөлгөөнт өргөн зурвасын дараа үеийн технологийг нэвтрүүлэх боломжийн судалгааны нийтлэл

буюу үнийн бууралтыг хүртэх боломжгүйд хүргэх юм. Өөрөөр хэлбэл дараах

сөрөг талууд бий болох магадлалтай гэж үзэж байна:

a. хөрөнгө оруулалтын өртөг өндөр болох;

b. хэрэглэгчид хүрэх нэгж өсөх

Ийм учраас LTE-ийн технологид ашиглах давтамжийн тусгай зөвшөөрлийг

одоогийн үүрэн холбооны 4 операторуудад тэгш хүртээмжтэй хуваарилах нь

зүйтэй. Ингэснээр:

a. хамрах хүрээний хүртээмж нэмэгдэх,

b. бага үний өрсөлдөөн бий болж хэрэглэгчид давуу тал бий болно.

LTE технологийг сумдын түвшинд нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалтаа нөхөх

боломжгүй байдал үүсч байгаа тул үүрэн холбооны операторууд үйлчилгээний

хамрах хүрээгээ сумдын түвшинд хүргэхгүй байх талтай. Иймд төрийн зүгээс

сумдын түвшинд дараа үеийн хөдөлгөөнт өргөн зурвасын үйлчилгээг хүргэхэд

зориулан үйлчилгээ үзүүлэгчдэд Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас

санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллах боломжтой юм..

12 | Хуудас

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!