27.09.2016 Views

Улаантай танилц

Ууртай шувууд хүүхэлдэйн киноны зурагт ном

Ууртай шувууд хүүхэлдэйн киноны зурагт ном

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

УЛААНТАЙ

ТАНИЛЦ

Англи хэлнээс орчуулсан: Д. Баярхүү

© 2016 Rovio Animation Ltd.

Angry Birds and all related properties, titles, logos and characters are trademarks

of Rovio Entertainment Ltd and Rovio Animation Ltd and are used with permission.

All Rights Reserved.

Published by Bplus Publishing LLC

Энэхүү бүтээлийг Rovio Entertainment ба Rovio Animation компаниудын албан ёсны

зөвшөөрлөөр эрхлэн гаргав. Бүх эрх хуулиар хамгаалагдсан болно. Энэхүү номын эхийг

эрхлэн гаргагчийн зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын

системд байршуулах, цахим, механик, фото хуулбар зэрэг ямар ч хэлбэрээр хувилж

олшруулах, түгээн тараахыг хатуу хориглоно.

Анхны хэвлэл: 2016 он. Монгол улсад хэвлэв.

Биплас Паблишинг ХХК

Номуун хотхон 39-16, Сүхбаатар дүүрэг - 3,

Улаанбаатар хот, Монгол Улс

web: www.bplus-publishing.mn

facebook.com/bpluspublishing

ISBN: 978-99973-9-592-4

УЛААНТАЙ

ТАНИЛЦ

Зохиогч Сара Стефенс

Зураач Төгрөл Кара к а н

ШУВУУН АРАЛ ДЭЭР САЙХАН ӨДӨР БОЛЖ

БАЙЛАА. Нар гийгээд л. Сэвшээ салхи үлээгээд л.

Нэг шувуунаас бусад хотын шувуу бүр жаргалтайяа

жиргэнэ. Тэр шувуу нь Улаан.

Улаанд бол муухай өдөр болж байлаа. Түүний

хувьд ихэвчлэн муухай өдөр байдаг юм. Гэвч

өнөөдөр байдал “бүр” долоон дор байлаа.

5

Улаан өглөө нь үүрэндээ сэрсэн цагаасаа хойш

ууртай байгаа аж. Барилгын ажилчдын том сүрэг

түүний цонхны гадаа өрөмдлөг хийж л дээ.

Тэгээд дэндүү чанга дуу чимээ гаргаад Улааныг

сэрээчихжээ. Тэгж тачигнуулж түчигнүүлэхэд

хэтэрхий эрт байлаа!

Улаан өнөөх ажилчдад уураа гаргахаар хаалга

онгойлгов. Оронд нь тэрээр улаан нүүр лүүгээ

сониноор шидүүлэх нь тэр.

“Өдрийн

Жиргээн”

сониныг хүргэж

явсан шууданч

тагтаа уул нь

босго руу нь

чиглүүлсэн

юм байж.

Гэвч хаалга нь

онгойж, оронд нь

Улааны толгойг оножээ!

Улаан дэлбэрэх шахлаа. Тэр ихэд уурласан

байсан учир өглөөний цай уулгүй гэрээсээ гарчээ.

Хотод орж ирэх үед түүний гэдэс өөрөөс нь чанга

хоржигнож байлаа. Тэрээр кофе, үртэй бялуу

авахаар “Утсан Дээрх Шувуу” кафегаар дайрав.

Зууш сэтгэлийг нь засна гэж Улаан найджээ.

Гэвч худалдагч шувуу нь хэтэрхий чалчаа, кофе нь

хүйтэн, үртэй бялуу нь хатсан байлаа! Юу ч Улааны

сэтгэлд нийцсэнгүй. “Магадгүй дараагийн зогсоол

минь намайг баярлуулах биз дээ” хэмээн Улаан

бодов.

Улаан далавчаа засуулахаар цаг авсан байлаа.

Тэр өнөөдөр орно гэж найдаж байгаа шинэ ажилдаа

сайхан харагдахыг хүсжээ.

“Хоёр хажуугаас нь жаахан л авчихъя” гэж Улаан

үсчинд хэлжээ. Тод цэнхэр өнгийн шувуу наана ч

нэг, цаана нь ч нэг гарч дэгдэнэ. Тэрээр Улааныг аль

байдаг сайхнаар нь харагдуулах гэж хичээж байлаа,

гэвч түүнийг удаан ажиллах тусам, Улааны өд сөд

улам л өрвийнө.

9

Үсчин Улааны тахилыг буруу өрж байлаа. Тэрээр

үс засах биш - үнэндээ дуу л дуулаад байв!

Эл ганган канар бялзуухай ажиллах зуураа исгэрч

байлаа. Ядаж тэр нь ямар нэг аятай байсан бол ч

яая гэхсэн...

Эцэст нь, Улаан тэсэхээ байв. Тэрээр дүрсхийн

бослоо.

“Болоогүй байна шүү дээ!” хэмээн өнөөх канар

бялзуухай шулганав.

“Тэгвэл миний хувьд боллоо!” гэж Улаан

хариулав.

Улаан үсчний газраас шурдхийн гарлаа. Гадаа

нь Шувуун Тосгонд түм түжгэнэж, бум бужигнаж

байв. Улааны харсан шувуу бүр жаргалтайяа

жиргэнэ. Улаан хөмсөг зангидав. Үүнээс долоон

дор юм гэж юу байх вэ дээ.

Дараагийн ажлыг нь эс

тооцвол шүү дээ.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!