29.07.2013 Views

khaan quest - Alaska - Department of Military and Veterans Affairs ...

khaan quest - Alaska - Department of Military and Veterans Affairs ...

khaan quest - Alaska - Department of Military and Veterans Affairs ...

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

FTX

MULTINATIONAL

Story by: Lance Cpl. Matthew Manning, USMC

Хаана алба хаахаас үл хамааран

цэргийн алба нь маш олон давуу

талтай байдаг. Олон улс орнуудаар

аялж, өөр өөр орны цэргүүдтэй

хамтран харилцан суралцах нь тэдгээр

давуу талын нэг юм.

Харилцан суралцах энэхүү

боломжийг Khaan Quest сургууль

олгож байдаг. Khaan Quest энхийг

дэмжих ажиллагааны олон улсын

сургуулийг Номхон далай дахь АНУын

Цэргийн командлал санхүүжүүлэн

Монгол Улсын Зэвсэгт хүчинтэй

хамтарч жил бүр зохион байгуулдаг

бөгөөд бүс нутгийн энх тайван,

аюулгүй байдлыг хангахад чиглэсэн

сургууль юм.

Хээрийн сургуульд Монгол Улсын

зэвсэгт хүчнээс ойролцоогоор

600 алба хаагч, АНУ-аас Аляскын

Үндэсний Гвард болон АНУ-ын

Тэнгисийн явган цэрэг, түүнчлэн БНСУ,

БНЭУ, Герман зэрэг улсуудын алба

хаагчид оролцож байна. Түүнчлэн

Япон, Канадын талаас тус сургуульд

оролцогч цэргүүдэд боловсрол олгох

сургагч багш статустайгаар оролцож

байна.

297-р бригадийн коммандын тэргүүн

ахлагч Клинтон К.Браун хэлэхдээ:

“...Хээрийн сургууль нь сургуульд

оролцогч орнуудыг ирээдүйн энхийг

дэмжих ажиллагаанд оролцох ур

чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн

билээ. Бид өмнөө тавьсан зорилгодоо

хүрэхийн тулд олон улсад тулгарч

байгаа асуудлыг хамтын эв нэгдмэл

байдлаар шийдэж байгаад оршино...”

гэв.

Олон улсын цэргүүд долоо хоногийн

FORCES PARTICIPATE IN

FIELD TRAINING EXERCISE

турш салааны түвшний сургуулилтад

хамрагдсан байна.

Япон улсын явган цэргийн сургагч

багш, Ахмад Го Ёшиюки сургуулийн

талаар хэлэхдээ: “...Энэ жилийн

сургуульд бид маш олон төрлийн

сургалт дадлагуудад хамрагдлаа. Бид

энэ жил зэвсэг хураах, хүмүүнлэгийн

бараа түгээх цэгт хамгаалалтын

үүрэг гүйцэтгэх, гар хийцийн тэсрэх

бодисын сургалт, шалган нэвтрүүлэх

цэгийн сургалт, машинтай ба явган

эргүүл зэрэг үйл ажиллагааны сургалт

дадлагуудад хамрагдлаа...” гэлээ.

Ёшиюкигийн хэлснээр энхийг

сахиулагч бүр хэдийд хүч хэрэглэх

шаардлагатайг маш сайн мэддэг байх

ёстой юм байна.

АНУ-ын Тэнгисийн явган цэргийн

штабын ахлагч, Тэнгисийн явган

цэргийн 3-р байгууллын 2-р батальоны

салааны ахлагч Алан Ж.Мариа

Жр., хэлэхдээ: “...Энхийг сахиулах

ажиллагааны үеэр хүч хэрэглэх л

юм бол тусламж үзүүлэхийн тулд

гаргасан бидний нөр их хөдөлмөр

юу ч үгүй болно. Хоол хүнс тараах

үйл ажиллагааны үеэр өөрийн болон

бусдын аюулгүй байдлыг хамгаалахын

тулд хүч хэрэглэх шаардлагатай

нөхцөл байдал үүссэн тохиолдолд

хүмүүс тусламж авахын тулд

ирэхээсээ айх болно. Энэ талаарх

ойлголтыг авахад туршлагагүй

энхийг сахиулагчдад тийм ч амар

байдаггүй...” гэлээ.

Khaan Quest хээрийн сургуулилтын

үеэр олон улсын алба хаагчид

өөрсдийн тактик, техник болон энхийг

сахиулах ажиллагааны үйл явц зэргийг

харилцан солилцдог билээ.

Тус сургуулилтын талаар Монголын

Зэвсэгт хүчний 1-р дэслэгч, Khaan

Quest сургуулийн багш Э.Гантөмөр

ингэж ярьлаа: “...Энэ сургууль надад

болон манай цэргүүдийн ирээдүйн

үүрэгт ажилд асар их хувь нэмэр

оруулах сургууль боллоо. Сургуулилт

хийж байгаа талбай бидний үүрэг

гүйцэтгэдэг газруудтай төстэй бөгөөд

энд бид энхийг дэмжих ажиллагааг үр

дүнтэй гүйцээхэд шаардлагатай шинэ

арга техникүүдэд суралцаж байна...”

Олон улсын цэргийн алба хаагчид

хоорондоо мэдлэг, туршлага

солилцохоос гадна сургуулийн

үеэр бий болгосон нөхөрлөлийн

харилцаагаа ч бэхжүүлж байна.

“...Энэ сургуулийн хүрээ улам

өргөжин тэлж, илүү олон үндэстэн

оролцоосой гэж би хувьдаа хүсч

байна. Энхийг сахиулах ажиллагаа

бол маш чухал ажиллагаа бөгөөд олон

үндэстний төлөөлөл оролцох тусмаа

сайн...” гэж Ёшиюки хэллээ.

Photo courtesy of Capt. Rusty Meyer, 297th Battlefield Surveillance Brigade , Alaska Army National Guard

KhaanQuest 18 KhaanQuest 19

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!