10.06.2016 Views

30

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

Эрчим хүчний сайд М.Сономпил

ТОМООХОН ТӨСӨЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот Дугаар 261

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН

СТАНЦЫН

ТӨСЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ

Олон улсын зах зээлд гаргасан Засгийн

газрын өрийн бичгийн эх үүсвэрээр

төслийг санхүүжүүлэх Үндэсний

аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны

12 дугаар сарын 3-ны өдрийн 28/20

тоот зөвлөмжийг үндэслэн Засгийн

газрын өрийн бичгийн эргэн төлөлтийг

баталгаажуулах, төрийн хөрөнгө

оруулалтын эрcдэлийг бууруулах, төслийн

хэрэгжилтийг эрчимжүүлж, санхүүжилт

татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор

Монгол Улсын Засгийн газраас

ТОГТООХ нь:

1. Тавантолгойн нүүрсний орд газрыг

түшиглэн барих 450 МВт хүчин

чадалтай цахилгаан станцын төсөлд

төрөөс олгох санхүүжилтийг давуу

эрхийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй

мезанин зээл хэлбэрээр олгохыг Хөгжлийн

банкны Төлөөлөн удирдах зөвлөл

(Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.

2. Хөрвөх давуу эрхийн хувьцаа нь

компанийн нийт гаргасан хувьцааны

1/3 (гуравны нэгээс) хэтрэхгүй байхаар

тогтоосугай.

3. Засгийн газрын 2013 оны 3 дугаар

сарын 7-ны өдрийн 80 дугаар тогтоолын

1 дэх заалтаар олгохоор шийдвэрлэсэн

төслийн санхүүжилтийн эхний ээлжинд

шаардагдах 50 сая ам.доллар болон

цаашид төрөөс олгох санхүүжилтийг

энэхүү тогтоолын 1-д заасан

мезанин зээлийн хэлбэрээр төслийн

нэгж, төслийг хэрэгжүүлэх тусгай

зориулалтын компанид олгох, холбогдох

гэрээг байгуулахыг Эрчим хүчний сайд

М.Сономпил, Хөгжлийн банкны Төлөөлөн

удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д

даалгасугай.

4. Энэхүү тогтоолын 1-д заасан зээлийг

давуу эрхийн хувьцаанд хөрвүүлэх нөхцөлд

төрийг төлөөлөн давуу эрхийн хувьцааны

өмчлөгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхийг

Эрчим хүчний сайд М.Сономпилд

зөвшөөрсүгэй.

5. Энэхүү тогтоол гарсантай

холбогдуулан “Төрийн өмчийн оролцоотой

компани байгуулах тухай” Засгийн

газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны

өдрийн 129 дүгээр тогтоолын 2 дахь

заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд

Н.АЛТАНХУЯГ

Эрчим хүчний сайд

М.СОНОМПИЛ

ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦ

Тавантолгойн ордыг түшиглэн барих 450МВт-ын цахилгаан

станцыг “Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлэх

тухай, “Төслийн нэгжийг байгуулах тухай Засгийн газрын

шийдвэрийг гаргуулав. Төслийн гүйцэтгэгчийн сонгон

шалгаруулалтад оролцох сонирхлоо Япон, Солонгос, Америк,

Герман, Чех, Хятадын консерциумиуд илэрхийлжээ.

ҮР АШИГ

• Эрдэнэс Тавантолгой, Ухаа худагийн нүүрсний уурхайн

эрчим хүчний нүүрсээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн

үйлдвэрлэнэ.

• Оюутолгой төслийн цахилгаан худалдан авалтад зарцуулж

буй мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломж нээгдэнэ.

• Станцыг төвийн эрчим хүчний сүлжээнд холбосноор улсын

хэмжээний эрчим хүчний дутагдлыг нөхөхөд дэмжлэг болно.

• Өмнийн говийн бүсэд хэрэгжиж буй Оюутолгой,

Тавантолгой зэрэг томоохон төслүүдийг цахилгаан эрчим

хүчний эх үүсвэрээр хангана.

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!