24.05.2022 Views

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ 2022

ИЛТГЭЛ, НИЙТЛЭЛИЙН ЦАХИМ НОМ

ИЛТГЭЛ, НИЙТЛЭЛИЙН ЦАХИМ НОМ

SHOW MORE
SHOW LESS
• No tags were found...

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

ХЯНАСАН:

С.Цэдэндамба

Д.Зүмбэрэллхам

Б.Баатарсайхан

Б.Идэрчулуун

Ц.Амартөгс

ЦАХИМ НОМ БҮТЭЭХЭД ОРОЛЦСОН:

Г.Дагва

Д.Дэмчигсүрэн

А.Булгаа

Э.Золбоо

Д.Энхтулга

Д.Наран-Отгон

Н.Болортуяа

Ц.Баатархүү

1

АГУУЛГА

Бүлэг

Хуудас

ӨМНӨТГӨЛ 3

УДИРТГАЛ 5

НЭГ.

ИЛТГЭЛ, НИЙТЛЭЛ

Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн нийтлэл 10

- “Захиргааны хэргийн шүүхэд төрийн албаны төв байгууллага

хариуцагчаар оролцох эсэх тухай асуудал” Д.Зүмбэрэллхам

- “Улс орны хөгжлийн түлхүүр нь төрийн албаны шинэтгэл юм”

Б.Идэрчулуун

- “Төрийн жинхэнэ албаны нөөцийн ашиглалт төрийн байгууллагад

хангалттай байна” Д.Баатарсайхан

- “Төрийн албаны шинэтгэл: цахим шилжилтийн үйл явц”,

- “Тэгш боломж-Хамтын үр дүн” Төрийн захиргааны албан хаагч

эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг хааж хэлсэн үгээс,

- ““7:4:10” арга зүйн сургалтын 2022 оны 3 дугаар сарын цуврал

сургалтыг хааж хэлсэн үг” Ц.Амартөгс

11

29

35

41

50

53

“ӨӨРЧЛӨЛТИЙН УДИРДЛАГА” Төрийн албаны зөвлөлийн дарга

Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс

60

ХОЁР. ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЗОРИЛТ, УРИА 264

ГУРАВ. ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН 21 ОНЦЛОГ АЖИЛ 265

ДӨРӨВ. ЗӨВЛӨМЖ 268

2

ӨМНӨТГӨЛ

Төрийн албаны тухай шинэ хууль нь дэлхий дахины хөгжлийн чиг хандлагад

нийцсэн, монголын ард түмний сүүлийн 20 гаруй жил хүсэн хүлээсэн мэргэшсэн,

тогтвортой, хариуцлагатай, ёс зүйтэй, залгамж чанартай, үр ашигтай төрийн албыг

төлөвшүүлэх үндэс суурь болсон чадахуй (мерит)-н зарчмыг хуульчилснаараа

зарчмын шинэ агуулгатай төдийгүй манай улсын төрийн албаны төлөвшил,

хөгжлийн үйл явцыг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр

дүнг үнэлэх, ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх томоохон ач

холбогдолтой юм.

Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Төрийн

албаны зөвлөлийн даргын хувьд сүүлийн 3 жилд хэлсэн үг, илтгэлийг он, цаг

хугацааны дарааллаар байршуулан бүтээсэн энэ ном нь төрийн албыг шинэтгэх

бодлого, түүнийг гарцаагүй хэрэгжүүлэхийн учир шалтгаан хийгээд шинэтгэлийн

явцын амаргүй, адармаатай замнал түүх, өнөөгийн сорилт, боломж, бэрхшээл

саадыг хэрхэн даван туулах арга зам, ирээдүйн хүрэх цэгийг тодорхойлоход

чиглэгдсэн судалгаа, сургамж, туршлагын чухал үнэ цэнтэй мэдлэг, мэдээлэл,

зөвлөмж, тайлбарыг агуулж байгаа болно.

Ингэснээрээ энэ ном нь төрийн албан хаагчдын ширээний ном болж, төрийн

албаны шинэтгэлийг зөв чигт залах хөтөч болох юм.

Энэ номыг зориуд зохиож бичээгүй бөгөөд харин төрийн албаны

шинэтгэлийг хэрэгжүүлэхийн төлөө шимтэн ажилласан сэтгэл, зүтгэлийн маань үр

дүн гэлтэй санагдана.

Хэдийгээр хэлсэн үг, илтгэлийн түүвэр мэт санагдаж болох ч уг номын гол

зорилго нь. Төрийн албаны удирдлага, түүний дотор төрийн удирдлагад

стратегийн арга хэлбэрийг хэрэглэхийн ач холбогдол, ялангуяа ВУКА (VUCA)

буюу улам бүр хувьсамтгай, тогтворгүй, нарийн төвөгтэй, эргэлзээтэй болж байгаа

дэлхий ертөнцөд тэр бүр зохицож бодлого, стратеги, арга замыг оновчтой

тодорхойлж, түүнийг хэрэглэснээр үр дүнд яаж хүрч болох тухай асуудлыг тал

бүрээс нь авч үзэн, судалгаанд суурилсан, бодитой хариу өгөхөд оршино.

3

Чадахуйн (мерит) зарчимд суурилсан, улс төрөөс ангид, шатлан дэвших

тогтолцоо бүхий орчин үеийн шаардлагад дасан зохицож, дэвшин хөгжихүйц

төрийн албанд зөв хүнийг зөв ажилд томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг

хэрэгжүүлэх хүрээнд ёс зүй, мэдлэг, туршлагатай чадварлаг хүмүүсийг төрийн

албанд ажиллуулах эрх зүй, нийгэм, эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх замаар

хуулиа дээдэлсэн, иргэнээ хүндэлсэн төрийн албыг цогцлоон хөгжүүлэх төрийн

албаны шинэтгэлийн хэрэгжилтийн явцыг цаг хугацааны эрэмбэ дараалалтай

харуулахыг хичээсэн болно.

Төрийн албаны шинэтгэлийн үйл явцын талаар хэлсэн үг, илтгэлүүдийн

зарим нэг хэлсэн үг, санаа чамгүй олон давтагдаж байгаа.

“Олон хэлбэл улиг” гэдэг ч ямар нэг үг хэллэг, санаа олон давтамжтай байна

гэдэг бас учиртай. Тэр үг хэллэг, санаа дутагдаад байгаадаа биш, хэрэгтэй

байгаадаа хэргийн учир бийг ойлгоно буй заа.

Энэхүү ном нь шинэтгэлийн онол болон практик үйл ажиллагаанд ач тусаа

өгөхүйц чухал судлагдахуун төдийгүй төрийн албаны шинэтгэлийн нэгэн цаг үеийн

түүхэн эх сурвалж болж үнэ цэнээ хадгалсаар байх болно гэдэгт итгэлтэй байна.

Номын хур дэлгэрэг !

Төрийн албаны зөвлөлийн гишүүн,

Доктор (Ph), профессор

С.Цэдэндамба

4

УДИРТГАЛ

Ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн харилцааны хэрэгцээ

шаардлагад нийцүүлэн төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэл хийх асуудал

өнөөдөр зөвхөн Монгол Улсын төдийгүй дэлхийн улс орны анхаарлыг татсан олон

улсын хэмжээний асуудал болон тавигдах болов.

Монгол Улсын төрт ёсны олон зуун жилийн түүхэнд анхны төрт улс үүссэн

цагаас Монголын төрийн албаны замнал эхэлж, өнөө цагийн өнгө төрхийг олох

хүртэл соёл уламжлал, нийгэм эдийн засаг, улс төрийн гээд цаг хугацааны олон

шалгуурыг туулж арвин баялаг түүхийг бүтээжээ.

Төрийн алба төвшин сайн байх нь улс орны хөгжлийн гол хүчин зүйл гэдэг

нь манай улсын болон бусад улсын туршлага сургамжаар нэгэнт нотлогдсон билээ.

Орчин цагийн төрт ёсны эрх зүйн үндсийг бататгасан удаа дараагийн Үндсэн

хуулиудад болон 1992 оны “ардчилсан” Үндсэн хуульд төрийн албаны тухай суурь

зарчмыг тусгаж ирсэн нь чухамдаа үүнтэй холбоотой.

1994 оныг хүртэл төрийн албаны харилцааг төрөлжсөн хуулиар зохицуулж

байсангүй.

5

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургаадугаар зүйлийн үзэл санааны

хүрээнд Улсын Их Хурал 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Төрийн албаны

тухай хууль”-ийг батлан гаргаснаар манай улс анх удаа дэлхий нийтийн төрийн

албаны нийтлэг үнэт зүйлсийг тусгасан төрийн албаны тухай төрөлжсөн хуультай

болж, энэхүү хуулиар төрийн албаны харилцаа зохицуулагдах болсон хийгээд

үүнтэй холбоотойгоор төрийн албаны төв байгууллага үүсгэн байгуулагдаж үйл

ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Энэ хуулийг 1995 оноос

дагаж мөрдөж эхэлсэн байна.

Монгол Улсын Их Хурал 1994 онд баталсан энэ хууль бол төрийн албаны

шинэ тогтолцоог бүрдүүлэх, төрийн алба, төрийн захиргааны өөрчлөлт

шинэтгэлийг өргөн далайцтай явуулах, төрийн албаны харилцааг Үндсэн хуулийн

үзэл баримтлалд нийцүүлэн зохицуулах эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх

түүхийн эхлэл болсон гэдгээрээ онцлог болсон.

Энэхүү хуулийн 34 дүгээр зүйлд Төрийн албаны төв байгууллага буюу

Төрийн захиргааны албаны зөвлөл гэсэн байгууллагыг шинээр байгуулахаар

заасан нь ардчилсан нийгэмд зохицох мэргэшсэн төрийн алба бүрдүүлэн

төлөвшүүлэх асуудлыг дагнан хариуцах хараат бус, бие даасан байгууллагатай

байх ёстойг илэрхийлсэн түүхэн шийдвэр байлаа.

Мөн Төрийн захиргааны албаны зөвлөлийн дарга, орон тооны гишүүдийг

Улсын Их Хурлаас анх удаа томилсноор өнөө цагийн Төрийн албаны төв

байгууллагын үйл ажиллагааны цоо шинэ түүхийн хуудас эхэлж байжээ.

Төрийн албаны тухай 1994 оны хуулийн зохицуулалт, хэрэгжилтэд үнэлгээ

хийсний үндсэн дээр 2002 онд Монгол Улсын Их Хурлаас “Төрийн албаны тухай

хууль”-ийг шинэчлэн баталснаар “Төрийн захиргааны албаны зөвлөл”-ийг “Төрийн

албаны зөвлөл” болгож, чиг үүргийг нь зөвхөн захиргааны албаны бус нийт төрийн

албаны хүрээнд байхаар өргөтгөн тогтоосон байна.

Энэхүү эрх зүйн өөрчлөлт нь төсөв зохиох, батлах, зарцуулах, тайлагнах,

төсвийн талаарх төрийн байгууллага, албан тушаалтны эрх үүрэг, төсвийн

байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны удирдлагын зарчим,

төсвийн хяналт, хариуцлагатай холбогдсон харилцааг зохицуулсан. Төсвийн

байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг шинээр батлан мөрдүүлэх

шинэтгэлийн бодлоготой холбоотой байв. Төрийн албаны шинэ удирдлагын олон

улсын туршлагыг нэвтрүүлэх, нийт төрийн албаны үйл ажиллагааг гэрээний

үндсэн дээр зохион байгуулж, үр дүнг бүтээгдэхүүн нийлүүлэлтийн зарчмаар

үнэлж дүгнэх болсон нь энэ үе шатны шинэтгэлийн гол агуулгыг тодорхойлж байв.

Төрийн албаны тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын

Их Хурал 2008 онд батлав. Энэ нэмэлт өөрчлөлт нь улс төрийнхөөс бусад

ангиллын төрийн албан хаагчид намын харьяалалгүй болох, тэдний зүгээс улс

6

төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, сул оронд тоонд түр томилгоо хийхийг

хориглох, албан хаагчдыг улс төрийн болон бусад зүй бус сонирхлоор халж,

чөлөөлөхийг хязгаарлах, сонгон шалгаруулсан нэг хүнийг санал болгож албан

тушаалд томилуулах зэрэг төрийн албаны хараат бус, мэргэшсэн, тогтвортой

байдлыг хангахад чиглэгдсэн шинэтгэлийн бодлогын илэрхийлэл байлаа. Төрийн

албаны зөвлөл уг бодлогын хэрэгжилтийг хангах гол байгууллага гэдгийг хуульд

тодотгон зааж бүрэн эрх, чиг үүргийг нь мөн тэр хэмжээгээр нэмэгдүүлж тусгажээ.

Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийг 2017 онд шинэчлэн

найруулж батлав. Энэхүү шинэчилсэн найруулгад төрийн албанд чадахуйн

зарчмыг баримтлах /мерит/, албан тушаалд шатлан дэвших тогтолцоогоор дэвших

тусгай шаардлагыг тодорхойлох, төрийн албан хаагчдын сургалтын нэгдсэн

тогтолцоог бүрдүүлэх, төрийн албаны аудитын арга хэлбэрийг нэвтрүүлэх,

томилгооны сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, албан хаагчдын тогтвортой

ажиллах нөхцөлийг нэмэгдэл баталгаагаар хангах зэрэг мэргэшсэн төрийн албыг

төлөвшүүлэхэд чиглэгдсэн шинэтгэлийн бодлогыг тусгажээ.

Энэ удаагийн хуулиар Төрийн албаны төв байгууллага болох Төрийн

албаны зөвлөлийн бүрэн эрх, чиг үүргийг хяналт шалгалт явуулах, сонгон

шалгаруулалт зохион байгуулах, хүний нөөцийн аудит хийх, төрд учирсан

хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, томилгооны зөрчил гаргасан албан

тушаалтныг халуулах хүртэл арга хэмжээ авах зэрэг чиг үүрэг, бүрэн эрхийн

хэмжээг олон талаар өмнөхөөс шат дараалан өргөжүүлэн тусгасан нь төрийн

албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөлийн үүрэг

оролцоонд томоохон ач холбогдол өгч ирсний илэрхийлэл юм.

Тэрчлэн төрийн албаны төв байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, томилгооны

арга хэлбэрт зарчмын өөрчлөлт орж, тус байгууллагын бүрэлдэхүүн нь зөвхөн

орон тооны гишүүдээс бүрдэх болов.

Төрийн албаны тухай хуульд 2008 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр болон

2017 онд баталсан “Төрийн албаны тухай хууль” шинэчилсэн найруулгаар тус

Зөвлөлийн чиг үүрэг, бүрэн эрхийг шат дараатай нэмэгдүүлэн зохицуулсан нь

төрийн албаны шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд Төрийн албаны зөвлөлийн

үүрэг оролцоонд томоохон ач холбогдол өгч ирсний илэрхийлэл юм.

Төрийн албаны төв байгууллага шинээр үүсгэн байгуулагдсан үеэсээ өнөөг

хүртэл иргэн төвтэй, мэргэшсэн, тогтвортой төрийн албыг хөгжүүлэн төлөвшүүлэх

шинэтгэлийн бодлогын гол хэрэгжүүлэгч нь байж энэ талаар эрх зүйн орчныг

бүрдүүлэх, төрийн албаны стратеги зорилт, төрийн боловсон хүчний бодлогын

хэрэгжилтийг хангах, зохицуулах, зохион байгуулах, төрийн байгууллагын

өөрчлөлт хөгжлийг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах, төрийн албан

тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан боловсон хүчнээр

төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах

замаар төрийн албаны үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэх үйл

7

хэрэгт өөрийн бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ үйл ажиллагаагаа

өргөжүүлэн жигдрүүлж, байгууллагын хувьд улам бүр бэхжин, чадавхжиж ирлээ.

Төрийн албаны тухай анхны хууль болон уг хуульд удаа дараа шинэтгэл

өөрчлөлт оруулсан хуулиудад нийцүүлэн олон тооны дүрэм, журам, стандартын

баримт бичгийг гаргаж тэдгээр хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн тогтолцоо бүрдүүлсэн,

бодлого, үйл ажиллагааны шинжтэй томоохон ажил арга хэмжээнүүдийг зохион

байгуулахад Төрийн албаны зөвлөл гол санаачлагч, гардан хариуцагч байж

ирснийг онцлон тэмдэглэж байна.

Төрийн албаны тухай шинэ хууль 2019 оны эхнээс хүчин төгөлдөр

мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийг дагалдан гарах 40 гаруй дүрэм,

журмыг УИХ, Засгийн газрын дэмжлэг, идэвхтэй хамтын ажиллагааны дүнд

шуурхай боловсруулан, батлан гаргав. Шинэ дүрэм, журмыг мөрдүүлж эхэлснээр

улс төрөөс хараат бус, мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай төрийн

албыг төлөвшүүлэх эрх зүйн шинэ орчин бүрдэж, албан тушаалын

тодорхойлолтод заасан мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар,

туршлагын шаардлагыг хангасан иргэд нээлттэй, шударга өрсөлдөөнт сонгон

шалгаруулалтаар төрийн албанд орох, одоо ажиллаж байгаа төрийн албан хаагч

нар тогтвортой ажиллах, чадахуйн зарчмын дагуу шатлан дэвших боломж нөхцөл

бүрэн хангагдлаа.

Төрийн албаны зөвлөл анх байгуулагдсанаас хойш хуулиар хүлээлгэсэн чиг

үүрэг, хариуцлагаа бүрэн дүүрэн биелүүлэхийн тулд бүх талын хүчин чармайлт

гарган ажилласны үр дүнд төрийн албаны шинэтгэлийн хүрээнд эрх зүйн болон

үйл ажиллагааны тодорхой хэмжээний ахиц дэвшил гарсаар байна. Энэ бол улс

орондоо сайн засаглалын шалгуур үзүүлэлтүүдийг шинэ шатанд гаргахад оруулж

байгаа томоохон хувь нэмэр юм.

Монгол Улсын Төрийн албаны тухай хууль (1994 оны 12 дугаар сарын 30)-

ийн зорилт нь “Монгол Улсын төрийн албаны ангилал, зарчим, төрийн албан

тушаал, түүнд тавигдах шаардлага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал,

түүнээс төрийн алба хаах болзол, журам, баталгааг тогтоон зохицуулахад оршино”

гэж заасан бол Монгол Улсын Төрийн албаны тухай хууль (2002 оны 6 дугаар

сарын 28) Монгол Улсын Төрийн албаны тухай хууль (2008 оны 5 дугаар сарын 6-

ны өдрийн нэмэлт өөрчлөлт)-д дээрх зорилт дээр “Төрийн албаны төв

байгууллагын чиг үүргийг тогтоон зохицуулахад оршино” хэмээн нэмсэн байна.

Харин Монгол Улсын Төрийн албаны тухай хууль (шинэчилсэн найруулга)

(2017 оны 12 дугаар сарын 7)-ийн зорилтыг “төрийн албаны мэргэшсэн,

тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн

албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн

8

баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” 1 гэж

тодорхойлжээ.

Энэ хуулийн амин сүнс нь мэргэшсэн, чадварлаг, ард түмнийхээ төлөө

байдаг бат тогтвортой төрийн албыг төлөвшүүлэхэд оршиж байгаа.

Төрийн албанд мэдлэг, боловсрол, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд

тулгуурлах мерит буюу чадахуйн зарчмыг хуулиар чандлан мөрдөж байна.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого дахь

монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой засаглал тогтоож, иргэндээ

үйлчилдэг, мэргэшсэн, чадварлаг, ил тод, үр нөлөөтэй ухаалаг төрийн албыг

төлөвшүүлэх ажлыг өндөр мэдлэг, ур чадвар бүхий “зөв хүнийг зөв ажлын байранд

ажиллуулж зөв үр дүн гаргаж” хэрэгжүүлэх учиртай. Зөвд зөөлөн, бурууд хатуу

байх ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд Төрийн албаны зөвлөл онцгой

анхааран ажиллах болно 2 .

Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Д.Баатарсайхан

-o0o-

1

Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийни 1.1 дэх заалт

2

“Монгол Улсын Төрийн албаны зөвлөл” номын өмнөх үгээс-3 дахь тал

9

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙН НИЙТЛЭЛ

10

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД

ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГА

ХАРИУЦАГЧААР ОРОЛЦОХ ЭСЭХ

ТУХАЙ АСУУДАЛ

Төрийн албаны зөвлөлийн гишүүн,

Хууль зүйн ухааны доктор, профессор

Д.Зүмбэрэллхам

Товчлол

Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлийн хуульд

заасан бүрэн эрхийнхээ дагуу төрийн байгууллагын хүний нөөцийн талаар хянаж

гаргасан шийдвэрийг тухайн актыг гаргасан төрийн байгууллага, албан тушаалтан

үл зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах явдал түгээмэл байна.

Тэдний нэхэмжлэлийг тус төрөлжсөн шүүх хүлээн авч хэрэг үүсгэн хянан

шийдвэрлэх, эсхүл хүлээн авахаас татгалзах асуудлаар шүүхийн практикт нэг мөр

ойлголт, жишиг хараахан тогтоогүй байна. Энэхүү өгүүллээр уг тулгамдсан

асуудлыг онол болон эрх зүйн зохицуулалтын хүрээнд хэрхэн шийдвэрлэх талаар

судалгаанд суурилсан дүгнэлт хийж, санал дэвшүүлэх зорилго тавьсан болно.

Түлхүүр үгс

Захиргааны байгууллага, захиргааны акт, Захиргааны хэргийн шүүх,

захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа, Төрийн албаны зөвлөл, төрийн

албаны төв байгууллага, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, төрийн

байгууллагуудын хоорондын маргаан, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгч

тал, захиргааны хэргийн шүүхэд хариуцагч тал, дээд шатны захиргааны

байгууллага, хянан шалгах чиг үүрэг бүхий захиргааны байгууллага, нэхэмжлэл

гаргах эрхгүй этгээд.

Агуулга

Төрийн албаны албан тушаалын томилгоо болон нөөц бүрдүүлэхтэй

холбоотой сонгон шалгаруулалт, халсан, чөлөөлсөн, сахилгын шийтгэл

оногдуулсан, мөн цалин хөлс, ажиллах нөхцөлийн талаар гаргасан төрийн

байгууллагуудын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн хууль ёсны эсэхэд

хяналт шалгалт хийж, эсхүл албан хаагчийн гомдлоор маргаан хянан шийдвэрлэх

журмаар дүгнэлт гаргах ба хууль зөрчсөн гэж үзвэл тэдгээрийг хүчингүй болгох

шийдвэр гаргах бүрэн эрхийг Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны

11

зөвлөлд олгосон байдаг. 3 Тус Зөвлөлийн энэ талаар гаргасан шийдвэрийг анхдагч

шийдвэрийг гаргасан эрх бүхий этгээд заавал биелүүлэх ёстойг уг хуульд зориуд

гурван ч удаа давтан заасан байгаа. 4 Энэ бол дээрх асуудлуудаар дур зоргын

шийдвэр гаргадаг хууль бус хандлагыг төрийн албанд таслан зогсооход чиглэсэн

шинэтгэлийн бодлогын хүрээний маш чухал зохицуулалт юм.

Төрийн албан тушаалтны хууль бус шийдвэрээс наанадаад төрийн алба

хашиж байгаа иргэний эрх ашиг, цаашилбал төрийн албыг тогтвортой байлгаж

мэргэшүүлэн ажиллуулах сайн засаглалын бодлогын хэрэгжилтийн эрх ашиг

хохироход хүрдэг. Энэ хохирол бол нийтийн эрх ашгийн хохирол юм. Үйлдлийн

агуулга нь авлигын шинжтэй энэхүү уршигт явдал, түүний таагүй үр дагавар манай

улсын төрийн албыг ардчилсан нийгмийн мөн чанарт нийцүүлж шинэтгэн

бэхжүүлэхэд томоохон саад болсоор байна. 2008 онд Төрийн албаны тухай хуульд

оруулсан нэмэлт өөрчлөлтөөр албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй

болгох бүрэн эрхийг Төрийн албан зөвлөлд анх удаа олгосон 5 нь чухамдаа энд

дурдсан таагүй нөхцөл байдлыг залруулах зорилгыг агуулсан билээ.

Тэр цагаас хойш Төрийн албаны зөвлөл 2009 онд 15, 2010 онд 15, 2011 онд

17, 2012 онд 13, 2013 онд 7, 2014 онд 16, 2015 онд 13, 2016 онд 3, 2017 онд 5, 2018

онд 4, 2019 онд 9, 2020 онд 16, нийт 118 хууль бус актыг хүчингүй болгох тухай

тогтоол гаргажээ. 6 Хүчингүй болгосон эдгээр шийдвэрт томилох эрх бүхий анхан

шатны удирдах ажилтнаас эхлээд салбарын сайд хүртэлх албан тушаалтнуудын

гаргасан хууль бус шийдвэрүүд багтаж байна. Засгийн газрын шийдвэрийг хууль

бус хэмээн дүгнэж өөрөөр нь хүчингүй болгуулах тухай тогтоол ч нэг биш байна.

Энэ бол зөвхөн Төрийн албаны зөвлөлийн гаргасан тогтоолыг тоолсон тоо бөгөөд

нэг тогтоолоор хэд хэдэн шийдвэрүүдийг хүчингүй болгодог тохиолдлууд элбэг

байдгийг нарийвчлан гаргавал хүчингүй болгогдсон шийдвэрүүдийн тоо үүнээс

хавьгүй илүү гарна.

Гэвч Төрийн албаны төв байгууллагын гаргасан эдгээр шийдвэрийн

хэрэгжилт хэрэгжүүлэх шатандаа гацдаг болсон нь өнөөгийн хамгийн санаа зовоох

асуудал болоод байна. Үүний шалтгаан нь Төрийн албаны зөвлөлийн хүчингүй

болгосон шийдвэрийг анх гаргасан албан тушаалтан хүлээж аваад захирагдах

зарчим, хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу шууд биелүүлэхийн оронд шийдвэрээ

хамгаалсан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргадаг, түүнийг нь уг

төрөлжсөн шүүх хүлээн аваад Төрийн албаны зөвлөлийг хариуцагчаар татан

оролцуулж зөвхөн төрийн байгууллагын хоорондын маргааныг хянан шийдвэрлэх

ажиллагаа явуулдаг жишиг тогтсонтой холбоотой юм.

Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийг 2013 оноос

нэвтрүүлсэн байх ба уг системээс Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн талаар

3

Төрийн мэдээл тусгай дугаар, 2019 он, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 30,66, 75, 76 дугаар зүйлүүд

4

Төрийн мэдээл тусгай дугаар, 2019 он, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 32,65,76 дугаар зүйлүүд

5

2008 онд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр

сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн

найруулсан/

6

Төрийн албаны зөвлөлийн бичиг хэргийн архивын судалгаа

12

Хүчин-гүй болгох

тухай ТАЗ-ын

тогтоол

ЗХШ-д гаргасан

нэхэмжлэл

Нэхэмж-лэгч

нэхэмжлэлээсээ

татгалз-сан

Шүүх

нэхэмжлэлийг

хүлээн авахаас

татгалзсан

АШШ

Шийдвэрлэсэн

ДЗШШ

шийдвэрлэсэн

ХШШ

шийдвэрлэсэн

захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай мэдээллийг түүвэрлэсэн

Төрийн албаны зөвлөлийн тухайн хугацаанд хууль бус актыг хүчингүй болгосон

шийдвэрийн талаарх мэдээлэлтэй тулган харьцуулж үзэхэд дараах байдалтай

байна. 7

Он

2013 7 5 - - 5 2 -

2014 16 7 1 1 5 1 3

2015 13 5 - 2 3 4 -

2016 3 2 - - 2 - 4

2017 5 6 2 3 1 1 1

2018 4 6 1 3 2 2 2

2019 9 12 4 4 4 1 1

2020 16 15 5 7 3 2 2

Нийт 73 58 13 20 25 13 13

Энэ судалгаанаас үзэхэд Төрийн албаны зөвлөлийн хүчингүй болгосон

шийдвэрийн ойролцоогоор 79.4 хувьд нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Үүний 43.1 хувийг шүүхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 52.0

хувийг давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан шийдвэрлэсэн байна.

Энэ бүх нэхэмжлэлийн хариуцагч нь Төрийн албаны зөвлөл /төрийн албаны төв

байгууллага/ байв.

Тус хугацаанд Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Захиргааны хэргийн

шүүхэд 58 нэхэмжлэл гаргасны 15 нь буюу 25.8 хувь нь төрийн байгууллага, албан

тушаалтан байна. Зарим нь байгууллага яам, агентлаг, газар, хэлтэс гэх мэт

байгууллагынхаа нэрээр, зарим нь засаг дарга, төрийн нарийн бичгийн дарга гэх

мэт албан тушаалынхаа нэрээр нэхэмжлэл гаргажээ. Эдгээрийн дотор Төрийн

албаны зөвлөлийн төрийн албаны салбар зөвлөлийн дарга хүртэл байгаа юм.

Үлдсэн хэсэг нь иргэдийн гаргасан нэхэмжлэл байх бөгөөд тэдгээрийн ихэнх нь

7

Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2021.05.03-ны өдрийн 5/1982 тоот, ШЕЗ-ийн даргын 2021.05.19-ий өдрийн 01/433

тоот албан бичгүүдээр ирүүлсэн судалгааг ашигласан. Тооны зөрүү гарсныг Дээд шүүхийн Тамгын газрын хийсэн

судалгааг баримталсан.

13

Төрийн албаны зөвлөлөөс анхан шатны байгууллагын шийдвэрийг хэвээр

үлдээсэнтэй холбоотой байна.

2017 онд баталсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг

2019 оны эхнээс дагаж мөрдсөнөөс хойш 2019, 2020 онд Төрийн албаны зөвлөл

төрийн албаны албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон бараг

тохиолдол болгонд тухайн байгууллага, албан тушаалтан шүүхэд нэхэмжлэл

гаргасан гажууд гэхээр үзэгдэл, харин Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг

хүлээн авахаас татгалзсан тохиолдол нэмэгдэж байгаа олзуурхууштай хандлага

энэ судалгаанаас ажиглагдлаа. Гэхдээ л Төрийн албаны төв байгууллагын

шийдвэрийг биелүүлэхийн оронд шүүхэд нэхэмжлэл гаргаж цаг хугацаа аргацаах,

тухайн шийдвэрийн хүч нөлөөг бууруулах гэсэн зорилготой үйл ажиллагаа

үргэлжилсэн хэвээр байгаа нь илт байна. Шүүхэд тэдний нэхэмжлэлийг хүлээж

авах эсэх талаар нэгдсэн жишиг тогтоогүй, харилцан адилгүй байр суурь

баримталж байгаа нь тодорхой харагдаж байна. Харин иргэд анхан шатны

байгууллагын шийдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргахын оронд түүнийг хэвээр

үлдээсэн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн эсрэг нэхэмжлэл гаргаж байгаа

нь энэ талаар зөв жишиг тогтож амжаагүйтэй холбоотой байж болох юм.

Эдгээр асуудлыг онол практикийн хувьд зөв талд нь багтааж шийдвэрлэж

чадах эсэхээс төрийн албан дахь хууль бус шийдвэрийг цаг алдалгүй таслан

зогсоож, түүнээс хохирч байгаа төрийн албан хаагчид буюу иргэдийн эрх ашгийг

бодитой хамгаалж чадах эсэх асуудал шууд хамаарах болоод байна. Төв

байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй заргалдах тохиолдлын тоо цөөдөхгүйгээр

нийт төрийн албанд сөрөг хандлага газар авах таагүй үр дагавартай байдаг.

Үндсэндээ энэ асуудлаас өнөөгийн төрийн албаны шинэтгэлийн гол үзэл санаа

цаашид хэрэгжих, эс хэрэгжихийн асуудал ихээхэн шалтгаалахаар байна. Нөгөө

талаар захиргааны хэргийн төрөлжсөн шүүх нь захиргааны дур зоргоос иргэн,

иргэний байгууллагын эрхийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэх байр сууриндаа

байж чадах эсэхийн хувь заяа ч бас энэ асуудалтай холбогдоно. Хөндөж буй

асуудлаар эрх зүйн онолын үзэл баримтлалд нийцсэн зөв жишиг тогтоох нь төрийн

алба, захиргааны хэргийн төрөлжсөн шүүхийн аль алиных нь цаашдын хөгжил

дэвшлийн ихээхэн гол чухал асуудал мөн.

Миний бие 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн даргын албыг хашиж,

шинэтгэлийн бодлогын хүрээнд хуульд шинээр оруулсан дээрх чухал заалтыг

хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байхдаа дээр дурдсан бэрхшээлтэй

тулж, шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд мэдээлэл хийхдээ дараах байдлаар учирлан

тайлбарлаж байсан юм. “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг нь хүчингүй

болгосон төрийн байгууллага шүүхэд манайхыг хариуцагчаар тооцож

нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудал анхаарал татаж байна. Уг нь манай

шийдвэр бол дээд шатны байгууллагынх нь захиргааны акт шүү дээ. Түүнийг

доод шатны байгууллага биелүүлэх ёстой. Тийм ч учраас Төрийн албаны тухай

хуулийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг

холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.” гэж маш

14

тодорхой заасан байгаа. Гэтэл тус хуулийн 39.7-д “Төрийн албаны төв

байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг гаргаснаас хойш

30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэсэн заалтыг үндэслээд

манай зөвлөлийн шийдвэрийн талаар тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн

ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг гаргасан төрийн байгууллага албан

тушаалтан нь шүүхэд гомдол гаргаад манайх түүнд нь хариуцагчаар татагдан

оролцож, захиргааны байгууллага иргэний хооронд бус, төрийн хоёр

байгууллагын хоорондын маргаан болон шүүхэд үргэлжилдэг практик тогтлоо.

Үүнээс болоод манай хууль бус гэж үзсэн тэр анхдагч шийдвэр орхигдож, төрийн

албаны зөвлөлийн шийдвэрийн зөв бурууг хэлэлцээд явдаг, нөгөө талаар анх

гомдол гаргасан эрх нь зөрчигдсөн иргэний эрх ашиг дундаас нь сугарч үлдээд

дан төрийн байгууллагуудын эрх ашиг шүүхэд хэлэлцэгддэг хачирхалтай,

хуульч мэргэжилтэй миний үзэхэд буруу гэмээр жишиг буй болж байна. Үүнийг

таслан зогсоомоор байх юм. Уг нь үүнийг таслан зогсоох тайлбарыг Улсын

Дээд шүүх хийсэн боловч үүнийг шүүхэд яаж ойлгож хэрэглэж байгаа нь одоогоор

нэг л тодорхойгүй байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 4-р сарын 26-ны өдрийн

08 тоот тогтоолын 19 дүгээр зүйлд “Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д заасан

асуудлаар гаргасан Төрийн албаны төв байгууллагын шийдвэрт зөвхөн

маргаан бүхий асуудалтай холбогдох төрийн жинхэнэ албан хаагч гомдол

гаргах эрхтэй.” гэж 39.7 дугаар зүйлийн “эс зөвшөөрсөн тал” гэдгийг зөвхөн

албан хаагч иргэн байхаар ойлгомжтой тайлбарласан нь Захиргааны хэргийн

шүүхийн зорилгод ч, төрийн захиргааны онолд ч аль аль талаараа бүрэн нийцэж

байгаа мэт. Та бүхэнтэй уулзаж байгаа завшааныг ашиглаад Төрийн албаны

тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, 39.6, 39.7 дугаар зүйлүүдийг хэрэглэхдээ

энэ тайлбарыг нэг мөр баримтлах санал тавьж байна.”

Дээрх асуудалтай ч зарим талаар холбоотой юм. Төрийн албаны

зөвлөлийг түүний маргаан шийдвэрлэсэн шийдвэртэй холбогдуулж шүүхэд

хариуцагчаар татдаг явдал олон болж манай байгууллага хэдэн шийдвэр

гаргана тэр тоогоор шүүхэд дуудагдан очих нөхцөл бүрдээд байна. Уг нь УДШийн

тайлбарласны дагуу төрийн байгууллага, албан тушаалтан манай

шийдвэрийн талаар гомдол гаргадаггүй болчихвол аяндаа Төрийн албаны

зөвлөл хариуцагчаар татагдахгүй болох юм. Энэ талаар бас УДШ-ийн дээр

дурдсан тогтоолын 20.1.-д “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

6 дугаар зүйлийн 6.1-д заасан журмын дагуу гаргасан гомдлыг Төрийн албаны

төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянах

бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийнхээ

хувьд шүүхэд хариуцагч болохгүй.” гэж мөн л хоёрдмол утгагүйгээр

тайлбарласан нь хүчин төгөлдөр байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх

тухай хуулийн 8 дугаар зүйлд Төрийн албаны зөвлөл маргаан хянан шийдвэрлээд

гаргаж байгаа шийдвэр бүрэн хамаарч байгаа юм...Дээр дурдсан тайлбарын

хоёр хэсгийг төрийн албанд шударга ёсыг хэрэгжүүлэхэд маш хэрэгтэй,

ухаалаг, онолын үндэслэлтэй гаргасан гэдэг нь манай ажлын явцад улам бүр

мэдрэгдээд байна. Тайлбарын дагуу явахгүй бол төрийн албан хаагчийг

15

хохироочхоод, дээр нь түүний эрх ашгийг хамгаалсан Төрийн албаны төв

байгууллагатайгаа шүүхдэлцээд сар жилээр хууль зөрчин хугацаа хожиж,

шударга ёсыг уландаа гишгэж болдог гэсэн башир, бохир арга газар авах

төлөвтэй боллоо.” 8 гэж. Энэ бол 2011 оны явдал.

Одоо 2021 онд энэ талаар дахин жич судалж энэхүү өгүүллийг бичиж байна.

Түүнээс хойш даруй 10 жил өнгөрчээ. 2010 онд Улсын дээд шүүхийн тайлбар

гарснаас хойших хугацаанд энд дурдсан хуулиудын зарим зүйл, заалтын дугаар л

өөрчлөгдсөн. Агуулга нь хэвээр хадгалагдаж буй. Гэвч 2011 онд миний хөндөж

байсан дээрх тулгамдсан асуудал одоо ч шийдвэрлэгдээгүй тэр хэвээр

үргэлжилсээр үр дагавар нь улам л томорсоор байна. Эхний үед захиргааны акт

гаргах эрх бүхий албан тушаалтнууд шүүхэд оочин цоочин ханддаг байсан бол

өнгөрсөн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн хүчингүй болгосон шийдвэрийг

хүлээн авмагц бараг толгой дараалан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл

гарган маргаан үүсгүүлэх явдал төрийн албадад ердийн үзэгдэл болж байгааг

дээрх судалгаанаас харж болно. Шүүх уг асуудлыг аль талд ашигтай

шийдвэрлэхээс үл шалтгаалан Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт

энэ байдлаар хэдэн сар жилээр сунжрах нь төрийн албанд “захирах, захирагдах

ёсыг баримтлах” 9 зарчим хэрэгжихгүй болж дээд шатны байгууллагын шийдвэр

үнэгүйдэх, төрийн алба “мэргэшсэн тогтвортой байх” 10 зарчим алдагдаж төрийн

албан хаагч-иргэний эрх ашиг зөрчигдөх зэрэг ноцтой үр дагаварт хүргэж байна.

Шийдвэрээ хамгаалж нэхэмжлэл гаргаж байгаа албан тушаалтнуудын хувьд

эцсийн дүндээ шүүхэд заргаа авах эсэх нь чухал биш, хууль бус шийдвэр гаргасан

санаа зорилгоо тэр хооронд гүйцэлдүүлэхийн тулд заргалдан хугацаа хожих нь л

чухал байдгийг тэдний нэхэмжлэлийн агуулга, нотолгоо, тайлбарын гүехэн

байдлаас илэрхий харж болно. Шулуухан хэлбэл хууль зөрчигчид шийдвэрээ

хаацайлан хоргодох эцсийн боломжоо захиргааны хэргийн шүүх гэж тооцдог

болсон байна.

Төрийн албаны байгууллага, албан тушаалтан нь хяналтын хувьд хамгийн

дээд шатны байгууллага буюу Төрийн албаны төв байгууллагаа шүүхэд

хариуцагчаар татан оролцуулж бүх шатны шүүхийг дамжин маргалдаж байх зуур

захиргааны хууль бус шийдвэрээс хамгаалуулах ёстой иргэн тухайн хугацаанд

ямар ч эрх зүйн хамгаалалтгүй, маргааны гадна үлдэж хохирдог явдал нийтлэг

болов. Төрийн захиргааны хууль бус актаас хамгаалуулах эрхээ эдлэх үүднээс

гомдол гаргах, энэ эрхээ захиргааны хэргийн шүүхээр хамгаалуулах ёстой тал нь

төрийн албан хаагч-иргэн байдаг. Гэтэл энэ дагуу захиргааны актын талаар

анхлан гомдол гаргасан иргэний эрх ашиг үлдэж хоцроод тэр нь төрийн

байгууллагуудын хоорондын маргаан болон хувирч шүүхэд цааш үргэлжилдэг

боллоо. Эрх ашиг нь зөрчигдсөн тухайн иргэн өөрийн хөндөгдсөн эрхийг

8

Д.Зүмбэрэллхам, “Төрийн алба: Шинэтгэлд шимтэхийн учир” /Илтгэл, өгүүлэл, нийтлэл, ярилцлага/, 2020 он, Ган зам

пресс. 48-49 дугаар тал

9

Төрийн мэдээл тусгай дугаар, 2019 он, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 7 дугаар зүйл.Төрийн албаны

зарчим, 7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах.

10

Төрийн мэдээл тусгай дугаар, 2019 он, Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 7 дугаар зүйл.Төрийн албаны

зарчим, 7.1.2.мэргэшсэн, тогтвортой байх.

16

сэргээлгэх үйл явц үүгээр таслагдаж, төрийн байгууллагуудын маргаанд зөвхөн

гуравдагч этгээдийн хувиар оролцвол оролцож болох хязгаарлагдмал боломж л

түүнд үлдэж байна.

Нийгмийн шударга ёсыг тогтоох эрх ашгийн үүднээс энэ байдлыг бид эргэн

харж, эрх зүйн онолын үүднээс нухацтай авч үзэж ойлголтоо нэгтгэхгүй бол

захиргааны хэргийн шүүхийн үндсэн чиг үүрэг гажиж, иргэд нь шүүхийн өмнө гар

нүцгэн, харин эрх мэдэлтэн шүүхийн бамбайтай болж хувираад байгаад гол

асуудал оршиж байгаа юм. Энэ сэдвийг дахин улиглан хөндөж байгаа нь чухамдаа

үүнтэй холбоотой. Байдал энэ хэвээр үргэлжлэх аваас төрийн албаны

шинэтгэлийн, цаашлаад улс орны хөгжлийн бодлогын хэрэгжилтэд учрах сөрөг үр

дагавар улам ужгирна. Захиргааны төрөлжсөн шүүхийн ач холбогдол бүдгэрэхийн

үр дагаврыг тооцвол түүнээс ч хүнд байх болно.

Ийм учраас уг асуудлыг цаг алдахгүй, онол үзэл баримтлалын үүднээс нэн

даруй шийдвэрлэх шаардлага тавигдаж байна. Энэ зорилгын үүднээс онолын

шийдэл, нийтийн хэлэлцүүлэг, ажил хэргийн эрх ашигт зориулж өөрийн байр

суурийг дахин дэлгэрүүлж тайлбарлах зүйтэй гэж үзлээ. Судалгааны өгүүллийн

зорилго нь тодорхой сэдвээр онол, арга зүйн маргаан өрнүүлж гүнзгийрүүлэн авч

үзэх шалтгааныг үндэслэлтэйгээр хөндөж тавих явдал байдаг. Миний хувьд ч

тулгамдсан асуудлыг хэлэлцүүлгийн сэдэв болгож тийнхүү хөндөж тавихыг

чухалчилсан. Үүний тулд дараах асуултуудад үндэслэлтэй зөв хариу олохыг

хичээлээ.

Асуулт: Манай улсад Захиргааны хэргийн дагнасан шүүхийг хэний эрх ашгийг

хэнээс хамгаалах зорилгоор, онолын ямар чиг баримжааг баримталж

байгуулсан бэ?

“Монгол Улсын шинэ Үндсэн хуульд эрүү, иргэн, захиргааны чиглэлээр

дагнасан шүүх байгуулж болохыг хуульчлан баталгаажуулсны дагуу Улсын Их

Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан

шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг

баталж, тэдгээрийг 2004 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн дагаж мөрдсөнөөр

Монгол Улсад анх удаа нийтийн эрх зүйн субъект болох захиргааны байгууллага,

албан тушаалтны хууль дээдлэх, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг

сонирхлыг хангаж байгаад шүүхийн хяналт тавьж, тэдгээрийн зөрчигдсөн эрхийг

сэргээн тогтоох зорилго бүхий Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан

нь Монгол Улсын эрх зүйн шинэтгэл, шүүхийн тогтолцоонд шинэ хуудас нээсэн

чухал үйл явдал болсон билээ.” 11 гэж захиргааны хэргийн шүүх байгуулагдсан

тухай танилцуулгад байгаатай санал бүрэн нэгдэж байна. Захиргааны хэргийн

шүүхийг аль талд хяналт тавьж, аль талын эрхийг хамгаалуулахаар анх ямар

зорилгоор байгуулж ажилд оруулсныг энд маш тодорхой томьёолсон тул нэмж

тайлбар хийх нь илүүц биз ээ.

11

https://admincourt.gov.mn/then-zamnal.html /Сүүлд үзсэн:2021.05.29

17

Захиргааны хэргийн шүүхийг анхлан байгуулах онолын загварыг гаргаж, энэ

үйл хэрэгт гүнзгий оролцоотой байсан, энэ салбарын тэргүүлэх эрдэмтэн, хууль

зүйн ухааны доктор Б.Чимэд “Угтаа Цэц, Захиргааны хэргийн шүүх хоёр нь Монгол

Улсад урьд нь байгаагүй цоо шинэ институт бөгөөд нэг нь хууль тогтоох хүрээнд,

нөгөө нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд хууль дээдлэх ёсыг хэрхэн сахиж

байгаад шүүхийн хараат бус хяналт тавьж, ардчиллын үнэт зүйлс, ялангуяа хүн

ба иргэний эрх, ашиг сонирхлыг зөрчихөөс хамгаалах нэгэн чанарын эрхэм

зорилготой юм.” 12 гэж тодорхойлж байсан нь үзэл баримтлалын хувьд захиргааны

хэргийн шүүх захиргааны эрх мэдэлтэнд хяналт тавьж, хүн ба иргэний ашиг

сонирхол зөрчигдөхөөс хамгаалах ёстой гэдгийг нотолж байна. Хууль зүйн ухааны

доктор Д.Уянга “Монголын Захиргааны хэргийн шүүхийг ХБНГУ-ын

дэмжлэгтэйгээр байгуулсан. Захиргааны хэргийн шүүх гэж тогтолцоо нь Герман,

Францад байдаг төрөлжсөн шүүхийн тогтолцоо юм. Энд захиргааны хэргийн

шүүхэд төрийн халдлагаас иргэний эрх, өмчийг илүү үр дүнтэй хангах боломж бий

гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. 13 ” хэмээн олон улсын харьцуулсан судлалын үүднээс

тэмдэглэжээ. ХБНГУ-ын Холбооны захиргааны хэргийн шүүхийн шүүгч олон улсын

хуралд тавьсан илтгэлдээ “Германд төрийн байгууллагууд хувь хүний эрхийг

зөрчсөн л байвал, хуулийн ялгаанаас үл хамааруулан захиргааны хэргийн

шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх зарчмыг

баримталдаг...Үндсэн хуулийн зарчмын дагуу хүний аливаа зөрчигдсөн эрхийг

шүүхийн журмаар сэргээх эдлүүлэх явдал захиргааны хэргийн шүүхийн хянан

шийдвэрлэх ажиллагааны гол зорилго байх ёстой гэж үздэг.” хэмээн тодотгон

тэмдэглэснээс захиргааны хэргийн шүүхийн мөн чанар болоод зориулалт нь

зөвхөн хувь хүний эрхийг төрийн байгууллагын хууль бус шийдвэрээс хамгаалах

явдал гэдгийг тодорхой харж болохоор байна. 14

1860 онд анх захиргааны хэргийн шүүхтэй болж байсан Герман улсын

туршлага, загварыг эш үндэс болгож манай захиргааны хэргийн шүүхийг

байгуулсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Уг төрөлжсөн шүүх иргэд, иргэдийн

байгуулсан хуулийн этгээдийн эрх ашиг захиргааны шийдвэрээс шалтгаалан

хохирохоос хамгаалах үндсэн зорилготой байх ёстой гэдэг нь дээрх эшлэлүүдээс

тодорхой байна. Энэ бүгдээс үзэхэд манай улсад захиргааны хэргийн шүүх нь

захиргааны акт гаргасан талын буюу уг шийдвэрийг гаргасан албан тушаалтны

нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх онолын үндэслэл байхгүй гэж үзэх бүрэн

үндэстэй. Энэ үзэл баримтлалын хүрээнд бол Захиргааны хэргийн шүүхэд

нэхэмжлэл гаргах эрхийг зөвхөн захиргааны хууль бус шийдвэрээс

хамгаалуулахыг хүссэн иргэн, иргэний хуулийн этгээдэд л эдлэх учиртай.

12 Б.Чимид: “Цэцийн шийдвэр бурууг нь мэдсээр атлаа дуугүй байгааг нь гайхаж сууна” ярилцлага, https://ikon.mn/n/19xu

/Сүүлд үзсэн:2021.05.29/

13

Д.Уянга“Шүүхийг улс төрөөс, хууль ёсыг “бүлэглэлүүдээс” тусгаарлах нь” нийтлэл, https://www.jargaldefacto.com/article/shuukhiig-ulsturuus-khuuli-yosiig-bulegleluudees-tusgaarlakh-ni

/Сүүлд үзсэн:2021.05.29/

14

The 10th Congress of The International Association of Supreme Administrative Jurisdictions Sydney and Canberra, 2010, Review

of administrative decisions of government by administrative courts and tribunals, National Report for the Federal Administrative

Court of Germany (Bundesverwaltungsgericht), Presented by Ulla Held-Daab Judge at the Federal Administrative Court Leipzig,

September 2009 https://www.aihja.org/images/users/ARCHIVES/docutheque-docs/Germany%20EN.pdf /Сүүлд

үзсэн:2021.05.29/

18

Захиргааны хэргийн шүүх төрийн захиргааны дур зоргоос иргэдийг хамгаалж,

захиргааны шударга ёсыг тогтоох үндсэн үүрэгтэй. Манай улсад захиргааны

хэргийн дагнасан шүүх байгуулсны мөн чанар, учир холбогдол нь бүхэлдээ энэ гэж

миний хувьд ойлгож байна. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууллагын

зөрчигдсөн эрхийг хамгаалах үүргийг төр өөртөө хүлээсэн заалт байхгүй. Харин

Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд “1.Төрөөс...хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй

тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” 15

гэж заасан нь ингэж итгэж хандахын эрх зүйн хангалттай үндэслэл мөн гэж үзэж

байгаа юм.

Асуулт: Захиргааны акт гаргасан этгээд захиргааны хэргийн шүүхэд

нэхэмжлэгч тал байж болох уу?

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд

“1.1. Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын

хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх,

хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг

төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан

нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон

харилцааг зохицуулахад оршино.” 16 гэжээ. Энд захиргааны хэрэг маргааны нэг тал

нь захиргааны хууль бус үйл ажиллагаа явуулсан, явуулж болох этгээд, нөгөө талд

түүнээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй

этгээд байхыг маш ойлгомжтой ялгаж тодорхойлсон байна. Тус хуулийн 3 дугаар

зүйлд “3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар

ойлгоно: 3.1.2.“захиргааны үйл ажиллагаа” гэж Захиргааны ерөнхий хуулийн 11

дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг;...” хэмээн Захиргааны ерөнхий хуулийг

баримтлан ойлгохоор заасан байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд “11.1.Захиргааны үйл

ажиллагаа дараах хэлбэртэй байна:11.1.1.захиргааны акт;...” гэж тодорхойлсноор

бол бидний авч үзэж байгаа төрийн албаны харилцааны тухайд төрийн албаны

эрх бүхий албан тушаалтны хүний нөөцийн талаар гаргадаг шийдвэрийг

захиргааны акт гэж ойлгох нь тодорхой байна. Тус хуулийн 37 дугаар зүйлд

“37.1.Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг

зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр

дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл

ажиллагааг ойлгоно.”, “37.5.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн

үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг

сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.” гэж тус тус заажээ. 17 Нийтийн

эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актаас

төрийн албан хаагч-иргэний эрхийг хамгаалах тухай асуудлыг жич авч үзэж байгаа

нөхцөлд тийм акт гаргасан захиргааны байгууллага хариуцагч, харин түүнийг үл

зөвшөөрч эрхээ хамгаалуулахаар гомдол гаргасан төрийн албан хаагч-иргэн л

15

Монгол Улсын Үндсэн хууль, 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

16

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр

17

Захиргааны ерөнхий хууль, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

19

зөвхөн нэхэмжлэгч тал байхыг эндээс төвөггүй ойлгож болохоор байна. Иймд

дээрх асуултад үгүйсгэсэн хариулт өгөх үндэстэй.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод

“...хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн...” гэж

заасны тухайд одоогийн байдлаар аль ч хуульд нэхэмжлэл гаргавал зохих

захиргааны байгууллага болон нэхэмжлэлийн үндэслэл ба нөхцөлийн талаар

тодорхойлж заагаагүй учраас хэрэглэх боломжгүй. Захиргааны ерөнхий хуульд ч

энэ талаар тухайлан заасан зүйл байхгүй байгаа нь учир шалтгааны хувьд зөв юм.

Цаашид хууль тогтоомжийн шинэтгэлийн хүрээнд захиргааны эрх зүйн онолын

үүднээс энэ хэсэг хасагдах ёстой гэсэн байр суурьтай байна. Авч үзэж байгаа

гажуудлын эх сурвалж нь энэ ойлгомжгүй томьёололтой ямар нэгэн хэмжээнд

холбоотой ч байж болзошгүй. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг бусад

байгууллага заавал биелүүлэх тухай маш тодорхой, дахин давтан тусгасан учраас

захиргааны байгууллага нэхэмжлэл гаргах боломжийг Төрийн албаны тухай

хуульд заагаагүйд тооцох ёстой гэж үзэж байна.

“Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд” гэдгийн тухайд ямар

асуудлыг нийтийн ашиг сонирхол гэж үзэх вэ гэх хамгийн суурь ойлголтоос эхлээд

түүнийг төлөөлөх эрх ямар субъектүүдэд байх боломжтойн тухай асуудлыг хүртэл

онол, практикийн өргөн хүрээнд тайлбарлаж хэрэглэх шаардлага тавигдана. Ямар

ч байсан энэ удаагийн авч үзэж байгаа сэдэв буюу Төрийн албаны төв

байгууллагын шийдвэрийн талаар захиргааны байгууллага нэхэмжлэл гаргах

эсэхтэй шууд холбогдолгүй тул хөндөхөөс түдгэлзлээ. Энэ бол бие даасан том

сэдэв болно.

Асуулт: Захиргааны хэргийн шүүхэд хариуцагчаар оролцох захиргааны

байгууллагад ямар байгууллагууд батгахаар хуульд тодорхойлсон бэ?

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд

“3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд

заасан байгууллагыг;...” 18 хэмээн Захиргааны ерөнхий хуулийг баримтлан

ойлгохоор заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд

“5.1.Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг

дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: ...

5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх

байгууллага; ... 5.1.5.нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл

ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан

заасан байгууллага. ...” 19 гэж заажээ.

Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуулиар тус хуулийн хэрэгжилт болон

хүний нөөцийн холбогдолтой шийдвэр гаргахад нь Төрийн албаны зөвлөл хяналт

тавихаар зохицуулсан бүх байгууллагууд “захиргааны байгууллага” гэсэн

ойлголтод хамаарч байна. Үүнд Засгийн газар, бүх шатны иргэдийн хурал зэрэг

хамтын шийдвэрээр хүний нөөцийн томилгоотой холбоотой асуудал

18

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/, 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр

19

Захиргааны ерөнхий хууль, 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр

20

шийдвэрлэдэг байгууллагууд ч мөн багтахаар байна. Цааш нь “5.3.Монгол Улсын

Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын Хүний эрхийн

үндэсний комисс, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу

хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн

эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь

холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно.” гэснээр эдгээр

байгууллагууд ч бас хүний нөөцийн томилгоотой холбоотой гаргасан

шийдвэрийнхээ хувьд захиргааны байгууллагад тооцогдохоор байна. Энэ хуулийн

дагуу аливаа байгууллагыг төрийн захиргааны шийдвэр гаргасан гэдгээр нь

төрийн захиргааны байгууллага гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд

хариуцагчаар оролцуулж болохоор байна. Төрийн албаны зөвлөл ч мөн хяналтын

журмаар бус, харин хүний нөөцийн асуудлыг шууд шийдвэрлэсэн шийдвэрийнхээ

хувиар бас хамаарна.

Асуулт: Төрийн албадын хувьд Төрийн албаны зөвлөл “дээд шатны

захиргааны байгууллага” нь мөн үү?

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах ёстой хууль

тогтоомжид Захиргааны ерөнхий хууль голлох үүрэгтэй бөгөөд энэ хуульд

зааснаар “дээд шатны захиргааны байгууллага”, “захиргааны анхан шатны

байгууллага”, мөн “гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны

байгууллага” гэсэн ойлголтууд байдаг. Тухайлбал, тус хуулийн “Захиргааны актад

гомдол гаргах” тухай “ 92 дугаар зүйлд “92.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн,

хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл

холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар

хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” гэж, мөн “Гомдлыг хянан шийдвэрлэх

захиргааны байгууллага”-ын талаарх 93 дугаар зүйлд “93.1.Иргэн, хуулийн этгээд

гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны

байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны

байгууллагад гаргана.” гэж тус тус заажээ. Анхан шатны байгууллагын шийдвэрийг

дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг

бүхий захиргааны байгууллага хянах нь төрийн захиргааны дотоод хяналт,

хариуцлагын тогтолцоо юм.

Төрийн албаны тухай хуулийн “Төрийн албаны төв байгууллага” гэсэн

гарчигтай 65 дугаар зүйлд “65.1.Төрийн албаны төв байгууллага нь Төрийн албаны

зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ мөн.”, “65.6.Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд

тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ.”,

“65.8.Зөвлөлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын

дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн, нам, олон

нийт, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч

хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.”, 65.9.Энэ хуулийн 65.8-д заасныг

зөрчсөн албан тушаалтныг төрийн албанаас халах үндэслэл болно.” хэмээн тус

тус заасан. 20 Эдгээрт Төрийн албаны тухай хууль тогтоомжоор Төрийн албаны

зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд багтаасан тодорхой асуудлуудын хувьд тус

зөвлөл төрийн албадын дээд шатны байгууллага бөгөөд энэхүү эрх хэмжээгээ

хараат бусаар, бие даасан байдлаар хэрэгжүүлнэ гэдгийг хоёрдмол утгагүйгээр

тодорхойлсон байна. Хууль тогтоогч Төрийн албаны зөвлөл гэсэн оноосон нэртэй

байгууллагыг “төрийн албаны төв байгууллага мөн” гэж зориуд зааж хуульчилсан

20

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

21

нь чухамдаа эрх зүйн байдлын энэ онцлогийг нь тодотгосон хэрэг юм. Төрийн

албаны зөвлөл төрийн албаны төв байгууллага нь мөн учраас төрийн албаны

бусад байгууллага салбарын болон дотоод бүтцээсээ үл хамааран энэхүү төв

байгууллагадаа хуульд заасан тодорхой асуудлаар захирагдах ёстой анхан

шатны байгууллага мөн байна. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг холбогдох

этгээд буюу төрийн бусад байгууллага заавал биелүүлэхээр хуульчилсан нь

чухамхүү үүнтэй холбоотой. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд

заасан “7.1.8.захирах, захирагдах ёсыг баримтлах.” зарчмын үзэл санааны

хүрээнд багтах зохицуулалт юм. Эдгээрээс үзэхэд Төрийн албаны зөвлөлийг

хуулиар олгогдсон тодорхой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн бусад албадын дээд

шатны захиргааны байгууллага нь мөн гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд “22.1.Захиргааны

байгууллага..., дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх,

эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр

гаргах ажиллагааг эхлүүлнэ.”, 84 дүгээр зүйлд “84.1.Захиргааны шийдвэрийг

дараах байгууллага гүйцэтгэнэ:...4.1.2. дээд шатны захиргааны байгууллагаас

гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага;...” гэж

заасан нь Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлд “65.6.Зөвлөл эрх

хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд

заавал биелүүлнэ.”, гэж заасантай агуулга, зорилгын хувьд нэг юм.

Асуулт: Төрийн албаны зөвлөл төрийн албан хаагчийн хувьд гомдлыг нь “хянан

шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага” мөн үү?

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд

захиргааны байгууллагын гаргасан захиргааны актын талаарх гомдлоо тухайн

гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргахаар

заасан. Төрийн албаны зөвлөл өөрт нь хуулиар харьяалуулсан тодорхой

асуудлаар гаргасан гомдлыг маргааны журмаар хянан шийдвэрлэх, гомдлын

дагуу хяналт шалгалт хийх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлд “66.1.3.иргэн,

байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан

хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн

зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн

шийдвэрийг хүчингүй болгох;”, “66.1.6.хууль тогтоомжид нийцүүлэн эрх

хэмжээнийхээ асуудлаар шийдвэр гаргах, өөрчлөх, биелэлтийг хангах;” бүрэн

эрхийг олгосон. Энэ бүлгийн гарчгийг “Төрийн албаны төв байгууллага, түүний

бүрэн эрх” эрх гэж томьёолсон нь энэ агуулгаа давхар нотолж байна. Төрийн

албаны зөвлөл нь төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах болон

томилох ажиллагааны талаар төрийн албан хаагчийн гаргасан гомдлыг

хуульд заасан тодорхой асуудлын хүрээнд хянан шийдвэрлэх чиг үүрэг

бүхий захиргааны байгууллага мөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэдэг нь

эдгээрээс харагдана.

Асуулт: Төрийн албаны анхан шатны байгууллага буюу захиргааны акт

гаргасан байгууллага нь төрийн албаны төв байгууллага буюу дээд шатны

байгууллагын шийдвэрийн эсрэг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

эрхтэй юу?

22

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Шүүхэд нэхэмжлэл

гаргах” гэсэг гарчигтай хоёрдугаар бүлгийн 14 дүгээр зүйлд “14.1.1.дээд шатны

захиргааны байгууллага , эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий

захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол;

14.1.2.холбогдох захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага,

эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны

байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол. 14.2.Дээд захиргааны

байгууллага , эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг захиргааны

байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд

хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд

нэхэмжлэл гаргана.” гэж заасан. Юуны өмнө эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэл

гаргах тал нь төрийн албан хаагч-иргэн байх ёстойг энэ бүлгийн бүхий л агуулгаас

илэрхий ойлгож болохоор байна. Өөрөөр хэлбэл эдгээр үндэслэлүүд бол төрийн

албан хаагч-иргэн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас хөндөгдсөн гэж

үзэж байгаа эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломж юм. Аль ч тохиолдолд

захиргааны акт гаргасан байгууллага дээд шатны болон хянах эрх бүхий

захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг үл зөвшөөрч эсрэг нэхэмжлэлийг

шүүхэд гаргах тусгай эрх ашиг байх учиргүй. Төрийн захиргаа бол нэгдмэл

тогтолцоо юм. Анхан шатны шийдвэрийг дээд шатанд хянах нь төрийн захиргааны

байгууллагуудын шаталсан тогтолцооны дотоод хяналт гүйцэтгэлийн үйл

ажиллагаанд хамаарна.

Захиргааны актыг хянах эрх бүхий дээд шатны байгууллагын шийдвэрийг

үл зөвшөөрвөл, дээд шатны байгууллагын шийдвэрийг анхан шатны байгууллага

биелүүлээгүй бол, эдгээр байгууллага гомдлыг хугацаанд нь шийдвэрлээгүй бол

гэсэн шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн 3 тохиолдлыг энэ бүлэгт тусгасан.

1.Төрийн албан хаагчийн гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад захиргааны акт

гаргасан талын шийдвэрийг зөвтгөсөн бол энэ нь анхан шатны байгууллагын

гаргасан актыг хэвээр үлдээж байгаа явдал бөгөөд үүнээс бие даасан эрх зүйн үр

дагавар үүсэхгүй. Энэ тохиолдолд төрийн албан хаагч Төрийн албаны зөвлөлийн

гаргасан шийдвэртэй биш, зөвхөн анхан шатны байгууллагын гаргасан үндсэн

акттай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжтой. 2. Анхан шатны

байгууллага Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй бол төрийн

албан хаагч энэхүү эс үйлдэлтэй холбоотой нэхэмжлэлийг тухайн байгууллагад

холбогдуулан гаргах нь тодорхой. 3. Харин Төрийн албаны зөвлөл төрийн албан

хаагчийн гомдлыг хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол энэ эс

үйлдэл нь шүүхэд хариуцагчаар татагдан оролцох үндэслэл болох юм. Эдгээрээс

зөвхөн сүүлчийн тохиолдолд л Төрийн албаны зөвлөл хариуцагчаар оролцох эрх

зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Асуулт: Захиргааны акт гаргасан төрийн албаны байгууллага гаргасан

шийдвэрийнхээ хууль ёсны гэдгийг нотлуулах агуулгатай нэхэмжлэлийг

захиргааны хэргийн шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй юу?

Хариулт: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Нэхэмжлэл

хүлээн авахаас татгалзах” тухай 54 дүгээр зүйлд “54.1.Шүүгч дараах тохиолдолд

нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.1.захиргааны хэргийн шүүхийн

харьяаллын бус; 54.1.2.тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;

54.1.3.Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах

журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг

23

хэрэглэх боломжтой; 54.1.4.нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд

түүнийг төлөөлсөн этгээд байхгүй; 54.1.5.нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй

болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;...” гэжээ.

“Захиргааны байгууллага” гэж Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон

байгууллагуудын нэрийн өмнөөс, тэдгээр байгууллагын албан тушаалын эрх

мэдлийн хүрээнд гаргасан захиргааны актынхаа хууль ёсны гэдгийг нотлуулахаар

тодорхой албан тушаалтан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

боломжгүй гэж үзэх нь онол болоод өнөөгийн үйлчилж байгаа хууль тогтоомжид

бүрнээ нийцэхээр байгааг дээрх хэсэгт дэлгэрэнгүй тайлбарласан. Захиргааны

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн “54.1.5.

...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;” гэсэн үндэслэлд

захиргааны байгууллага, тэдгээрийн нэрийн өмнөөс захиргааны акт гаргасан

албан тушаалтнуудыг хамруулан ойлгох хангалттай үндэслэлүүдийг дурдлаа.

Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг хуулиар нэрлэж тогтоогоогүй тохиолдолд

захиргааны хэргийн шүүх эрх зүйн онол, тухайн хууль тогтоомжийн зорилго,

зарчмуудыг баримтлан жишиг тогтоох байдлаар хэрэглэж хэвшүүлэхээс өөр арга

байхгүй. Цаашид эрх зүйн шинэтгэлийн хүрээнд үүнийг анхааран шийдвэрлэж

зохицуулах ёстой асуудал мөн гэж үзэж байна. Гэхдээ Улсын дээд шүүх энэ

асуудалд онолын сайн суурьтай зөв тайлбар гаргаснаар хийдлийг даван туулах

боломж хангалттай бүрдүүлснийг дахин тэмдэглэж байна. Энэ тайлбарыг сүүлд

шинэчлэгдсэн хууль тогтоомжийн хэмжээнд нийцүүлэн дахин боловсруулж гаргах

шаардлага шинээр үүсээд байгаа.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын

газрын нэхэмжлэлтэй Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “Төрийн

албаны зөвлөл нь эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэртэй Чингэлтэй

дүүргийн Засаг даргын Тамгын газар маргах эрхгүй гэж үзлээ. Иймд Чингэлтэй

дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн албаны зөвлөлд холбогдуулан

гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54

дүгээр зүйлийн 54.1.5-д “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл

гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас

татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.” гэж дурдаад

Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2020

оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 375 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”

шаардлага бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг

хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” 21 гэж

захирамжлан шийдвэрлэжээ. Миний судалгаа, тайлбартай энэхүү шийдвэрийн

үндэслэл бүрэн давхцаж байгаа бөгөөд ингэж ойлгож шийдвэрлэж байгаа

тохиолдол зөвхөн энэ биш гэдгийг шийдвэр болгоныг хөөж үзвэл төвөггүй харж

болно. Гэхдээ одоогийн нөхцөлд давж заалдах болон хяналтын шатанд хүрвэл

ийм шийдвэр хэвээр үлдэх эсэхийг таашгүй. Асуудлын гол нь энэ ойлголт, үзэл

баримтлал захиргааны хэргийн шүүхэд бүхэлдээ жишиг болж тогтохгүй байгаатай

л холбоотой юм.

21

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн

авахаас татгалзах тухай, Дугаар 128/Ш32021/2442, 2021.03.30

24

Асуулт: Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хуулиудын

дагуу нэхэмжлэл, гомдол гаргах боломж аль талд хамааралтай вэ?

Захиргааны ерөнхий хуулийн “Захиргааны актад гомдол гаргах тухай”

92 дугаар зүйлд “92.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс

түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны

актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол

гаргах эрхтэй.” гэж заасны “хуулийн этгээд” гэдэг нь төрийн байгууллага биш иргэн,

иргэний хуулийн этгээд болох нь “92.2.Энэ хуулийн 92.1-д заасан гомдол нь

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг

шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.”

гэдгээс тодорхой харагдана. Тус хуулийн 10 дугаар зүйлд “Өргөдөл, гомдолд тавих

шаардлага: 1.Бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын

буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар

гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно. 2.Өргөдөл,

гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу

эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт

бичгийг хавсаргана. 3.Өргөдөл, гомдол гаргахад энэ зүйлд зааснаас бусад зүйл

шаардахыг хориглоно.” 22 гэж заасан.

Төрийн албаны тухай хуульд төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг

захиргааны байгууллагууд “заавал” биелүүлэхийг хэд хэдэн газар давтан заасан

нь тохиолдол биш юм. Тус хуульд “32.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн

албаны төв байгууллага энэ хуулийн 22, 23, 26, 27, 28, 31 дүгээр зүйлд заасныг

зөрчсөн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан

тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд

хүргүүлнэ. 32.2.Эрх бүхий этгээд нь энэ хуулийн 32.1-д заасан мэдэгдлийг заавал

биелүүлж, авсан арга хэмжээний талаар 14 хоногийн дотор хариу мэдэгдэнэ.”,

“65.6.Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг

холбогдох этгээд заавал биелүүлнэ.”, “76.4.Төрийн албаны төв байгууллагын

болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг

хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн

76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй

болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх

бүхий этгээдэд хүргүүлнэ. 76.5.Энэ хуулийн 76.4-д заасан эрх бүхий этгээд нь

мэдэгдлийг заавал биелүүлж, авсан арга хэмжээний талаар 7 хоногийн дотор

хариу мэдэгдэнэ.” гэж тус тус заасан. Хууль тогтоомжийн “заавал” гэсэн ойлголтыг

үл маргах гэсэн агуулгаар ойлгож хэрэглэдэг. Энэ хуульд 3 удаа буюу шийдвэр

гаргах хувилбарын тохиолдол болгонд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг

“заавал” биелүүлэх ёстойг тусгайлан заасан нь уг шийдвэрт хамаарч байгаа

захиргааны байгууллага тухайн шийдвэрийг үл маргах журмаар биелүүлэхийг

зориуд тодотгосон агуулгыг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны

тухай хуулийн хуульд “76.3.Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс

22

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, 1995 оны 4

дүгээр сарын 17-ны өдөр

22

Монгол улсын дээд шүүхийн тогтоол, Дугаар 08, Улаанбаатар хот, 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр, “Төрийн

албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” http://www.supremecourt.mn/act/view/1 /Сүүлд

үзсэн:2021.05.29/

25

зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд

гомдол гаргаж болно.” гэж заасны “эс зөвшөөрсөн тал” гэдэгт дээрх заавал

биелүүлэх үүргийг хуулиар нэгэнт хүлээсэн захиргааны байгууллага хамаарахгүй

гэдгийг “ заавал биелүүлэх” тухай заалтаараа ялгаж өгсөн гэж үзэх үндэстэй. Энэ

тохиолдолд “эс зөвшөөрсөн тал” гэсэн ойлголтод захиргааны байгууллага бус,

харин захиргааны актын улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэн

хамаарна гэдэг байр сууринд ойлголтоо нэгтгэж нэг мөр дагаж мөрдөх нь

захиргааны эрх зүйн онол, төрийн албаны хууль тогтоомжийн зорилго, зорилтод

нийцнэ гэж үзэж байна.

Захиргааны акт гаргасан албан тушаалтны хувьд эхлээд тухайн актын

талаар гаргасан төрийн албаны төв байгууллагынхаа шийдвэрийг хуульд заасан

үүргийнхээ дагуу, захирах захирагдах ёсны зарчмыг баримтлан заавал биелүүлнэ.

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг тийнхүү биелүүлсний улмаас өөрөө албан

тушаалаас халагдсан, чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд уг этгээд захиргааны

шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувиар бус, уг шийдвэрээс эрх ашиг

нь хөндөгдсөн иргэний хувиар шүүхэд ердийн журмаар жич гомдол, нэхэмжлэл

гаргах боломжтой болно гэсэн байр суурьтай байгаа юм.

ДҮГНЭЛТ

Захиргааны хэргийн төрөлжсөн шүүх байгуулагдаад тодорхой хугацаа

өнгөрсөн боловч түүнийг байгуулсан учир холбогдол, үйл ажиллагааны талаарх

практикийн судалгаа, онол арга зүйн асуудалд анхаарал хандуулах явдал учир

дутагдалтай байна. Иргэний эрхийг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт

гаргасан төрийн байгууллагын нэхэмжлэлийг тус шүүх ихэнхдээ хүлээн авч хянан

шийдвэрлэх ажиллагаа явуулдаг жишиг тогтсон нь үүнтэй холбоотой гэж үзэхээр

байна. Энэ нь захиргааны акт гаргасан этгээдийн эрх ашгийг түүний дээд шатны

захиргааны байгууллага, эсхүл тухайн актын талаарх гомдлыг хянан шийдвэрлэх

чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас хамгаалах зорилго захиргааны хэргийн

шүүхэд хадгалагддаг мэт ташаа ойлголтыг нийгэмд төрүүлэх сөрөг үр дагаварт

хүргэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны ерөнхий

хуулиудад Захиргааны хэргийн шүүх захиргааны дур зоргоос зөвхөн иргэн,

иргэний хуулийн этгээдийн эрх, эрх ашгийг хамгаалах үзэл баримтлалыг

хангалттай ялгамжтай тусгаж чадаагүй нь захиргааны хэргийн шүүхэд захиргааны

акт гаргасан төрийн байгууллага шийдвэрээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргах

нөхцөлийг бүрдүүлжээ.

Энэ талаар Улсын дээд шүүх хууль ёсны эрх хэмжээнийхээ хүрээнд

гаргасан тайлбарыг 23 баримтлах асуудал захиргааны хэргийн нийт шүүхийн

хэмжээнд нэг мөр шийдвэрлэгдээгүй байгаагаас шалтгаалан захиргааны акт

гаргасан төрийн албан тушаалтны нэхэмжлэлийг шүүх хүлээж авах эсэх

асуудлаар нэгдсэн байр суурь хараахан тогтоогүй байна. Үүнтэй холбоотойгоор

захиргааны акт гаргасан захиргааны байгууллагын албан тушаалтан захиргааны

дотоод хяналтын журмаар хянасан дээд шатны байгууллагынхаа шийдвэрийг үл

зөвшөөрч, өөрийнхийгөө зөв хэмээн маргаж шүүхэд нэхэмжлэл гаргадаг, тухайн

актын асуудлаар иргэд нэхэмжлэл гаргахдаа анхан шатны байгууллагын оронд

26

дээд шатны байгууллагыг хариуцагчаар шүүхэд татаж оролцуулдаг жишиг

тогтсоныг алдаатай гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийг төрийн албаны төв

байгууллага мөн гэж тодорхойлоод тус зөвлөлд төрийн албаны хүний нөөцийн

сонгон шалгаруулалт болон томилгоотой холбоотой захиргааны үйл ажиллагааг

хянан шалгах, энэ талаар шийдвэрийн талаарх гомдлыг маргааны журмаар хянан

шийдвэрлэх бүрэн эрхийг олгосон бөгөөд Төрийн зөвлөлийн гаргасан тогтоолыг

холбогдох этгээд заавал биелүүлэхээр заасан нь төрийн албаны мэргэшсэн

тогтвортой байдлыг хангах, төрийн албан хаагчийн алба хаших баталгаатай

холбоотой маш чухал зохицуулалт юм. Төрийн албаны зөвлөлийн энэхүү бүрэн

эрхийнхээ хүрээнд гаргасан тогтоолыг захиргааны хэргийн шүүхээр хянан

шийдвэрлүүлэхээр гаргасан төрийн захиргааны байгууллагын нэхэмжлэлийг тус

шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь нэг талаар онолын хувьд захиргааны

хэргийн шүүхийн зорилгод харшлах бөгөөд нөгөө талаар Төрийн албаны төв

байгууллагын шийдвэрийг шууд хэрэгжүүлэх үүрэг биелэгдэхгүй байх, захирах,

захирагдах ёсны зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Санал

• Төрийн албаны тухай хууль тогтоомжийг баримтлан төрийн албаны хүний

нөөцийн удирдлагын талаар захиргааны акт гаргасан байгууллага, албан

тушаалтан тухайн актыг хянан шийдвэрлэсэн Төрийн албаны зөвлөл буюу

төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг захирах захирагдах ёсны

зарчмын дагуу хуульд заасан үүргийнхээ хүрээнд заавал биелүүлдэг байх

ёстой гэсэн ойлголт, байр суурийг шүүхийн болон захиргааны байгууллагын

хүрээнд нэгдмэл баримталдаг болох,

• Төрийн албаны зөвлөлийг төрийн албан хаагчийн гомдлыг хянан

шийдвэрлэх талаар Захиргааны ерөнхий хуульд заасан дээд шатны

захиргааны байгууллага болон гомдол хянан шалгах чиг үүрэг бүхий

захиргааны байгууллагын аль аль нь мөн гэж тооцох явдлыг хүлээн

зөвшөөрсний үндсэн дээр захиргааны акт гаргадаг захиргааны байгууллага

гаргасан акттайгаа холбогдол бүхий нэхэмжлэлийг Төрийн албаны

зөвлөлийн эсрэг Захиргааны хэргийн шүүхэд гаргах эрхгүй гэж үзэх байр

суурийг практикт нэг мөр хэрэгжүүлэх,

• Төрийн албаны зөвлөл анхан шатны байгууллагын шийдвэрийг хууль

зөрчөөгүй гэж үзэж хэвээр үлдээсэн тохиолдолд иргэн /төрийн албан хаагч,

нэр дэвшигч г.м./ Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хянасан

байгууллага болох Төрийн албаны зөвлөл биш, харин шийдвэр нь хүчин

төгөлдөр байгаа анхан шатны байгууллагыг хариуцагчаар оролцуулах

явдлыг хэвшүүлэх,

• Дээд шатны болон гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны

байгууллагын хувиар Төрийн албаны зөвлөлийн хянаж гаргасан

шийдвэрийг анхан шатны шийдвэр гаргасан этгээд заавал биелүүлдэг байх

нэгдмэл ойлголтыг цаашдаа Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль

болон холбогдох бусад хуульд илүү тодорхой, жигдэлж тусгах асуудлыг

судлан шийдвэрлэх,

27

• Одоогийн байдлаар нэхэмжлэл гаргавал зохих захиргааны байгууллага

болон нэхэмжлэлийн үндэслэл ба нөхцөлийн талаар аль ч хуульд

тодорхойлж заагаагүй байгаа бөгөөд ингэж заах онолын үндэслэлгүй тул

Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “1 дүгээр зүйл.

Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс

захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн,

эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо

хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий

этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан

нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй

холбогдсон харилцааг зохицуулахад оршино.” гэснээс “, хуульд заасан бол

захиргааны байгууллагаас” гэснийг хасаж найруулах,

• Төрийн албаны зөвлөл зэрэг дээд шатны болон хяналтын чиг үүрэг бүхий

захиргааны байгууллага анхан шатны захиргааны байгууллагын гаргасан

акттай холбоотойгоор шүүхэд хариуцагчаар оролцохгүй байх талаар

Монгол улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08

дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг

тайлбарласан тайлбар гарснаас хойш энэ харилцааг зохицуулсан

хууль тогтоомжид багагүй өөрчлөлт орсон тул одоогийн хууль

тогтоомжид нийцүүлэн дахин шинэчлэхдээ энд дурдсан саналуудыг

харгалзан нэг мөр болгож мөрдүүлэх.

28

УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР НЬ

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ ЮМ

Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Б.Идэрчулуун

Шинэ хууль мөрдөж эхлэх цаг үеийн нөхцөл байдал

Монгол улс 1994 онд анх Төрийн албаны тухай хуультай, төрийн боловсон

хүчний бодлого үйл ажиллагааг зохицуулж хэрэгжүүлдэг Төрийн албаны

зөвлөлтэй болсон цагаас өнөөг хүртэлх 27 жилийн хугацаанд төрийн албыг

чадварлаг мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэх, улс төрөөс ангид, тогтвортой

байлгахад чиглэсэн хэн ч буруутгаж үгүйсгэж чадахгүй олон сайхан зүйлийг

хангалттай ярьж, олон улс орны туршлага судалж, олон төсөл хөтөлбөр

хэрэгжүүлж, олон түвшинд сургалт зохион байгуулсан. Амьхандаа л тодорхой

шийдэлд хүрэх арга зам хайсан хэдий ч төрийн албаны нэр хүнд унаж, төрийн

албаны чадавх урьд хожид байгаагүйгээр сулран доройтсон. Шударга төрийн

албатай болох гэж зорьж зүтгэсэн төрийн албан хаагчдын мөрөөдөл, үр шимийг

нь хүртэх гэж яарсан иргэд олон нийтийн хүлээлт үр дүнд хүрсэнгүй. Төрийн алба

сайн нэр сонсох нь битгий хэл харин ч бүр эсрэгээрээ дампуурсан гэх нэр зүүсэн.

Сайжирсан, тогтож төлөвшиж байгаа ганц нэг зүйл байсан хэдий ч бодитой үр

дүнд хүрэлгүй төрийн алба бүхэлдээ шүүмжлэлийн бай, шүүмж дагуулсан хэвээр

байсан. Иргэд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шударга төрийн албатай

болохыг хүсэн хүлээсэн хүлээлт одоо ч үргэлжилж байна.

Яагаад төрийн алба дампуурсан нэр зүүх болов?

Төрийн албаны хуультай, хууль нь зарчим зорилтоо тодорхойлсон

хориглосон зүйл заалттай байсан. Тангараг өргөсөн төрийн албан хаагчид нь ч

байсан. Ийм байхад үр дүн нь яагаад дандаа сөрөг байгаад байв? Туулж

өнгөрүүлсэн гучаад жилийн амьдралаас эргэж харвал энэ бүх завхрал

дампууралд нэг талаас өөрийн толгойгүй “эзэн”-ий үгийг дагадаг төрийн албан

хаагчдын оролцоо, нөгөө талаас улс төрийн нам, бүхнийг эрх мэдэлдээ байлгах

гэсэн зарим нэг улс төрчдийн увайгүй үйлдлүүд, тэдний хууль зөрчиж болоод

байдаг гэсэн ойлголт нөлөөлсөн байна. Төрийн албан хаагчид хууль бус, шударга

бусын эсрэг “үгүй”, “болохгүй”, “чадахгүй” гэж хэлэх зориггүй болсон байна.

Бид төрийн албан хаагчийн төрийн алба хаах хугацаа сонгуулийн циклтэй

болсныг мэддэг болсон. Энэ үйл явцыг арслангийн амьдралтай зүйрлэж болно.

29

Сүрэгт эзэн суух эрхийг цуст тулаанаар олж авсан “хаан” өмнөх эзний нялх үр

зулзагыг толгой дараалан устгасны дараа өөрийн үр удмаа үлдээж шинэ сүрэг

бүрдүүлдэг. Сонгууль болгоны дараа ялсан нам, улс төрчид, бүлэглэл фракцын

нөлөө шахалт оролцоотой мэргэшсэн, мэргэшиж байгаа албан хаагчдыг ажлаас

халж, чөлөөлдөг, шударга байх гэсэн эрмэлзлэлтэй нэгнийг зайлуулдаг үзэгдэл

хэвийн үзэгдэл болсон. Тэдний оронд нь нам фракц, нутаг танилын харьяалал,

сонгуулийн ажилд оролцсон, дэмжлэг үзүүлсэн төрийн ажлыг мөнгө олох, эрх

мэдэлд хүрэх арга хэрэгсэл гэж хардаг эрх мэдэлтний танил, найз, ах дүү,

хамааралтай “шимэгч” нар ажилтай болдог жишиг тогтсон байна. Тэд эзэнд л

захирагддаг. Үндсэндээ ийм дүрмээр төрийн албаны томилгоог баярын бичиг,

сайшаалын үнэмлэх мэт болгосон. Төрийн алба “хууль ямар хамаатай юм бэ” гэх

үзэлтэй эрх мэдэл, мөнгө хөрөнгөндөө сагасан нөлөө бүхий хэдхэн хүний өмч

тэдний хамаарал бүхий хүүхдүүдийн “өдөр өнжүүлэх” болтлоо уналтад оржээ.

Төрд ажиллаж байгаагүй, төрийн ажлын дадлага туршлагагүй, чадваргүйн дээр

“төрийн төлөө” гэх сэтгэлгүй ажил албаа өөр зорилгод ашиглах сонирхолтой

хүмүүсээр дүүрсэн Монгол Улсын төрийн алба төрлийн алба болж дампуурсан

байна.

Хууль зөрчихийг ердийн үзэгдэл мэт үзэх хандлага тогтсоны хор

уршиг нь юу байв.

Эрх мэдэл, албан тушаалын ноёрхлын төлөө улайрагчид, эзний санаа

зорилгыг дуулгавартай гүйцэлдүүлэгч төрийн албан хаагч нэртэй “цүнх баригч

шимэгчдийн” “буян”-аар улс орон бүхэлдээ уруудан доройтон төрийн албаны

томилгоо үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний асуудал болтлоо

хурцдаж, ҮАБЗ-дээр яригдсан. Нөгөөтэйгүүр иргэд олон нийтийн шударга ёсны

хүсэмжлэл дээд цэгтээ тулж бидний мөрдөж буй хууль батлагдах угтвар нөхцөл

болсон. Дампууралд голлох хувь нэмэр оруулж, төрийн албаны нэр хүндийн

уналтад хурдасгуур болсон хүмүүс бол хуульд биш эзэнд захирагддаг төрийн

албан хаагчид байна.

Төрийн албанд хууль бусаар шургалсан хүмүүс л албан тушаалд

томилогдмогц өөрийгөө “хаан” боллоо гэж ойлгож эрх мэдлээ хэтрүүлж, хууль

зөрчиж дураар авирладаг. Төрийн ажлыг хийх мэдлэггүй чадваргүйн зовлонгоос

гадна эзнийхээ үгнээс зөрөх боломжгүйн зовлонгоос болж төрийн алба чадамжгүй

болсон байна. Эдгээр хүмүүсээс хууль ёсонд нийцсэн шийдвэр, хууль ёсонд

нийцсэн үйлдэл хүлээх хэрэггүй.

Ийм төрийн албан хаагчдын “буян”-аар иргэдийн эрүүл аюулгүй орчин

амьдрах эрх зөрчигдөж эдийн засгийн, хүнсний, аюулгүй байдал алдагдсан. Хөрс,

ус, агаар, байгаль орчны бохирдол... хот төлөвлөлт, газар олголт гээд олон

зүйлийг энд ярьж болно. Төрийн албыг мөнгөөр зарах тухай яриа..., төрийн яамны

удирдах албан тушаалтнууд архидан согтуурч нэгнийхээ амийг бүрэлгэсэн

жигшүүрт хэрэг, мэргэжлийн хяналтын байцаагч, гаалийн байцаагч нь хахуулийн

мөнгөө оймс, малгайнаасаа савируулсан хэрэг..., шүүгчид нь бөөнөөрөө авлига

30

авч шоронд орсон хэрэг..., гээд тоолж баршгүй жигшүүрт бүхнийг төрийн албан

хаагчид өөрсдөө хийсэн. Төрийн албаны шившиг энэ улсын нутаг дэвсгэрээс

хальсан. Монгол Улсын элч төлөөлөгч дипломат ажилтан нь дэлхийн мафийхны

хэмжээнд хар тамхи хориотой бараа зөөсөн, төрийн өндөр албан хашиж байсан

хүмүүс нь гэмт хэрэг үйлдсэн гээд тоочиж баршгүй. Ийм байхад Монголчуудад,

төрийн албан хаагчдад хэн итгэх билээ Ийм байхад бид гадна байтугай дотооддоо

яаж сайн нэр дуулах билээ. Ийм байдлаар улс орны бүх салбар бүхэлдээ

хямралын байдалд орсон байлаа. Төрийн албан хаагчид дор бүрнээ албан үүргээ

эзний ёсоор гүйцэтгэж байсан бол, эрх үүргээ, зорилгоо ухамсарлаж ойлгож

байсан бол төрийн албаны нэр хүнд ийм байдалд хүрэхгүй ард түмнээ элдэв

зовлонд унахгүй байлаа.

Дээрх хөрс суурин дээр гурав дахь удаагаа нэмэлт өөрчлөлт хийгдсэн

Төрийн албаны шинэ хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс гар дээрээ хүлээн

авч зүйл, заалт бүрийг нь хэрэгжүүлэхийн төлөө бид ажиллаад гурван жил

боллоо. Энэ хуулийн зорилт зарчмуудыг хэрэгжүүлж, хуулиар хүлээсэн үүргээ

биелүүлж шинэтгэлийг гардаж хийх түүхэн үүрэг төрийн албан хаагч Та бидэнд

ногдож байна.

Төрийн албаны шинэтгэл зөвхөн хууль батлаад, дүрэм журам өөрчлөөд

хэрэгждэг зүйл биш. Тодорхой цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардахаас гадна,

шинэтгэлд гар бие оролцох төрийн албан хаагчдын хийж бүтээх итгэл үнэмшил,

хандлага соёлоо өөрчлөх хичээл зүтгэлээс хамаарах ярвигтай ажил байна.

Шинэтгэлийг аялалтай адилтгаж хэлсэн нэгэн судлаачийн үг үнэн байна. Энэ

шинэтгэл уулын аялалтай адил шандас сорьсон ажил байх болно гэдэгтэй Та ч

санал нийлэх байх. Аялалд мэдээж цаг хугацаа орно, хүндрэл бэрхшээл ч

тохиолдох нь ойлгомжтой. Энэ үйл явцад төрийн албаар овоглосон бие

бүрэлдэхүүний идэвх оролцоо, санал санаачилга хамгаас чухал байна. Өөрийгөө

өөрчлөх, өөрийгөө ялахаас эхэлнэ. Аялалд гарах хүн биеийн эрүүл мэндээс

эхлээд, хоол хүнс, унаа хөсөг, хувийн бэлтгэл ... гээд олон зүйлээс шалтгаалахаас

гадна зорилгоо ойлгосон, гарч болох хүндрэл, тулгарах бэрхшээл, тэдгээрийг

даван туулах арга замуудыг цогцоор нь өргөн хүрээнд харж эрсдэлээ зөв тооцох

төлөвлөх ёстой. Аяллын үр дүн хувийн бэлтгэл зөв төлөвлөлт, зохион байгуулалт,

сахилга батаас хамаарна. Зорьсон оргилоо төлөвлөсөн цаг хугацаанд эзэлж тугаа

мандуулан, эсэн мэнд эргэж ирснээр аялал өндөрлөнө. Төрийн албаны

шинэтгэлийг эрүүл биетэй, албан тушаалдаа ахадсан биш гэхэд гологдохгүй

мэргэжил ур чадвар, туршлагатай, төрийн албаны шинэчлэлд хувь нэмрээ

оруулах чин хүсэл эрмэлзлэлтэй зорилгоо ухамсарлан ойлгосон, шударга бустай

эвлэрдэггүй, хуулийн зарчим барьж ажиллаж чадах, ёс зүй сахилга хариуцлагатай

төрийн албан хаагчид л хийнэ. Хэрэв таны дотор эргэлзээ төрж байвал, зориг

хүрэхгүй байвал таны хийх ажил, оролцох аялал биш байна гэж ойлгож эртхэн

шийдээрэй

Төрийн албан хаагч бүхэн дор бүрнээ хууль мөрдөж, зарчим барьж, хуучин

бугшмал сөрөг хандлагаа өөрчилж, өөрчлөгдөхийн төлөө хичээж сэтгэл, бас

31

зүтгэл гаргаж чадвал шинэтгэл эрчимжиж, бүхний хүсэн хүлээсэн шударга төрийн

албыг цогцлоож чадна. Монголчууд дэлхийн өнцөг булан бүрт хуулийг чанд

мөрдөөд хатуу шаардлага дор амьдарч чадаад байгаа. Тэгэхээр бидэнд ч хууль

мөрдөх ажиллаж амьдрах чадвар байна. Форд машиныг үндэслэгч Хэнри Фордын

“Эзнийг эзгүйд ажлаа хийж байгаа ажилтан бол хамгийн сайн хамтрагч” гэж

хэлсэн үг зорилгоо ойлгосон, зарчмаа баримталдаг ажилдаа сэтгэлээсээ ханддаг

шахаж шаардуулахгүй албан үүргээ гүйцэтгэж чаддаг ажилтан хичнээн чухлыг

онцолжээ.

Төрийн албан хаагч хүн үйл ажиллагаандаа хууль мөрддөг байхыг,

шударга, ёс зүйтэй байхыг, мэргэшсэн байхыг, улс төрөөс ангид байхыг, ард

түмэнд үйлчилдэг байхыг, ашиг сонирхлоос ангид байх зэрэг олон зарчмыг

хуульчилж эрх үүргийг тодорхой томьёолсон. Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д

заасан “Монгол Улсын үндсэн хууль бусад хуулийг чанд баримталж, үндэсний

язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэнд үйлчилж, төрд чин үнэнч зүтгэхэд

төрийн албаны эрхэм зорилго оршино” хэмээн заасан.

Хуулийн энэ зорилгод хүрэхийн тулд төрийн эрх ашгийг хувийнхаа эрх

ашгаас дээгүүрт эрэмбэлж шуналаа тэвчиж чадах, гаднын аль нэг улс орон, хэн

нэгэн иргэний эрх ашгийг биш зөвхөн хуульд захирагдаж ажиллах “зөв” шударга

хүмүүсийг сонгон шалгаруулж төрийн албаны тохирох чадах ажилд нь томилох

бодлого баримталж байна. Ингэж чадвал иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн,

шударга төрийн албатай болох юм гэдгийг улс орны сүүлийн 30-аад жилийн

амьдралаас харагдаж байгаа. Хүлэг болгон хурдалдаггүй. Төрмөл хурдны

шинжийг нь таньж уяа сойлгыг нь тааруулсан уяачийн эрдэм, унаач хүүхдийн

чадвар, авхаалж самбаатай нийлж байж амжилтад хүрдгийг бид мэднэ.

Монголчууд эцэг мал тавихдаа хүртэл зан ааш, удам судар ашиг шимийг нь

дэнсэлж шийддэг ард түмэн. Доторх зүйл нь савныхаа үнэ цэнийг тодорхойлдог

дорнын мэргэдийн сургаал бий. Саванд эрдэнэ хийвэл эрдэнэтэй сав болно, харин

хог хийвэл хогийн сав болно. Миний хэлэх гээд байгаа санаа бол төрийн албыг зөв

шударга хүмүүсээр бүрдүүлбэл, төрийн алба эрдэнэтэй сав болно. Төрийн алба

бол багаараа хийдэг ажил. Энд би ажиллах хүний нөөцийн асуудал ямар чухал

болохыг сануулах гэсэн юм. Сайн нэр ч муу нэр ч багийн үнэлгээ болно.

Шинэтгэл эргэлт буцалтгүй хэрэгжинэ.

Хүн төрөлхтөн отог овгийн зохион байгуулалтаас суурин амьдралд шилжсэн

цагаас үүссэн аливаа асуудлыг шийдэх нийтээр дагаж мөрдөх шийдэл хайж

явсаар өнөөгийн хууль гээч юмыг бий болсон. Хуулийг хүн зохиодоггүй харин

хүний нийгмийн харилцаа, амьдрал хууль гарах нөхцөлийг бүрдүүлдэг. Хууль

хатуу чанга байхаасаа илүү, хариуцлага зайлшгүй байх “алтан” зарчимтай.

Хуулийг дагаж мөрдөх гэж баталдаг болохоос биш зөрчих гэж баталдаггүй. Манай

нэрт хуульч Бяраагийн Чимэд агсны “Хууль бол хориг юм. Аливаа хуулийг доодсыг

энэрэн хамгаалах, дээдсийн эрхийг эрхэмлэн хязгаарлахын тулд гаргадаг.

Хуулийг албан тушаалтны төлөө хийдэггүй харин албаны эрх мэдлийг

32

хязгаарлахын төлөө хийдэг. Төрийн мэргэшсэн алба бол явуулын улс төрчдийг

хуулиар зэвсэглэж, хуульд захирагдаж ажилладаг болгох оточийн газар мөн” гэж

хэлсэн үгийг сануулъя. Энэ хуулийг хориг гэж ойлгож дагаж мөрдөнө.

Төрийн албанд зөвхөн чадахуйн зарчмаар шатлан дэвшиж, шатлан

дэвших бүрт шалгалт өгч хэвшлээ. Даргын, танилын, хамаатны хүүхэд төрийн

албанд хууль бусаар ордог үзэгдлийг бүрэн хаасан, сонгон шалгаруулалт

бүхэлдээ цахимжлаа. Төрийн захиргааны албанд тухайн албан тушаалд хуулийн

шаардлагыг хангасан хүн л ажилладаг боллоо. Төрийн албаны хүний нөөцийн

цахим сан, цалингийн систем, хүний нөөцийн аудит, цогц чадамжид суурилсан

сонгон шалгаруулалт гэх мэт олон шинэлэг ажлуудыг зөвлөл санаачлан хийж

байна.

Зөвлөл иргэдийн гомдол, мэдээллээр болон өөрийн санаачилгаар хяналт

шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулж, зарим хууль бус томилгоог хүчингүй

болгож, төрийн албан хаагчийг хууль бусаар халдаг үзэгдлийг таслан зогсоож,

хууль зөрчигчийг эдийн засгийн хариуцлага хүлээлгэж төрд учирсан хохирлыг

гаргуулдаг, Төрийн албаны зөвлөлийн болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй

албан тушаалтанд чөлөөлөх мэдэгдэл хүргүүлдэг хариуцлага тооцдог, жишиг

тогтлоо. Зөвлөлийн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан заавал биелүүлдэг

боллоо.

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгэгдсэн хүнийг

эргэж төрийн албанд оруулахгүй байх механизм, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр

тогтоогдсон албан хаагчийг төрийн албанаас халдаг, иргэдийн төлөөлөгчдөөр

төрийн алба хашуулахгүй болсон зэрэг олон олон ахиц дэвшилд энэ гурван

жилийн дотор хүрч чадлаа

Улс орны хөгжил төрийн алба, албан хаагчийн хөгжлөөс хамаарна.Тэгэхээр

Төрийн албаны энэ шинэтгэл яаж хэрэгжих нь, ямар хугацаа зарцуулах нь гагцхүү

төрийн албан хаагч Та бидний хичээл зүтгэлээс шалтгаална. Эзэнд биш гагцхүү

хуульд захирагдаж зорилгоо ухамсарлан хичээж ажиллахыг төрийн алба

хаагчдаас шаардана. Ийм шинэ хандлагаар шаардлагаар цааш явах болно.

Эрхэм төрийн албан хаагч Та бүхнээс дараах таван зүйлд онцгой анхаарал

хандуулаарай

1. Хэн нэгэн эрх мэдэлтэн албан тушаалтны, хууль зөрчүүлэх, хүсэлт

тулгалтын өмнөөс, “ҮГҮЙ”, “ЧАДАХГҮЙ” “БОЛОХГҮЙ” гэж зоригтой байгаарай,

Таны эрх хуулиар хамгаалагдсан эрхээ эдэлж ажиллаарай

2. Төрийн алба бол үйлчилгээний алба. Хувь хүний хариуцлага зохион

байгуулалт цаг барихаас эхэлнэ. Төрөөс үйлчилгээ авах гэж хандсан бүхэнд

хүндэтгэлтэй хандахыг шаардана. Харьцаа хандлагаа өөрчлөөрэй. Шинэчлэлийг

өөрөөсөө эхлээрэй. Өөрчлөгдөөрэй

33

3. Эрхэм төрийн албан хаагч, дарга Таны үзгийн үзүүрээр Таны хайртай

дотнын хүмүүс шиг олон хүний амьдрал давхар шийдэгддэг гэдгийг ямагт санаж

хүнлэг байгаарай

4. Та бидний алба хугацаатай бас ээлжтэй. “Төрийн хүн мөнгөнд харам,

шуналаас хол байх ёстой гэсэн дорнын мэргэдийн сургаал бий. Мөнгөний үнэр

авсан хүн, цусны үнэр авсан араатан хоёр зогсдоггүй” гэсэн анхааруулга ч

бий. Ажлын замналаа эвгүй төгсгөх вий. Авлига ашиг сонирхлоос ангид

байгаарай. Шуналаа хязгаарлаж сураарай.

5. Төрийн бодлого, албан тушаалтны шийдвэр, төрийн албан хаагчийн үг,

үйлдэл хуулийн хүрээнд байх ёстой. Ийм шаардлагын хүрээнд Монгол Улсын

Төрийн албаны зөвлөл хууль хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно. Дор бүрнээ

үүрэгт ажлаа сайн хийгээрэй.

Хууль хэрэгждэг иргэддээ ээлтэй хүчирхэг Монгол төрийн албыг та бид хамтдаа

бүтээнэ ээ.

34

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ НӨӨЦИЙН

АШИГЛАЛТ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД

ХАНГАЛТГҮЙ БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Д.Баатарсайхан

- Ерөнхий шалгалт өгөхөөр 9000 гаруй иргэн бүртгүүлжээ. Хотод 4500 гаруй

нь шалгалт өгнө гэж байна. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг чанд

баримтлах талаар та бүхний зүгээс хэрхэн анхаарч, зохион байгуулалт

хийсэн бэ?

- Төрийн албаны ерөнхий шалгалтыг долоо дахь удаагаа зохион байгуулж байна.

Өөрөөр хэлбэл жилд хоёроос доошгүй удаа явуулжээ. 2021 оны намрын

шалгалтыг өгөхөөр улс даяар 9211 иргэн бүртгүүлсэн. 11 дүгээр сарын 15-нд 8.30

цагаас улс орон даяар шалгалт эхэллээ. Улс даяар 752 иргэн нэг удаагийн ээлжид

шалгалт өгсөн бөгөөд одоогоор үйл ажиллагаа тасалдалгүй хэвийн явж байна. Бид

иргэдийн эрүүл мэндийн байдлыг хамгаалж, халдвар хамгааллын дэглэмийг

нарийн чанд баримталж, хоорондын зайг бариулж, холбогдох байгууллагуудтай

хамтран ажиллаж байгаа. Улаанбаатар хотын хувьд Улаанбаатар чуулгын тайзыг

нэг ээлжид 140 иргэн шалгалт өгөх боломжтой, шалгалт авах байр болгон зохион

байгуулж, чуулгын үйл ажиллагааг 10 хоногоор завсарлуулсан. Иргэдийн халдвар

хамгаалалтай холбоотойгоор гар ариутгах, амны хаалт сольж өгөх, шалгалтын

завсарлагаанаар өрөө тасалгаанд халдваргүйжүүлэлт явуулах ажлыг МХЕГ,

НЭМГ-тай хамтраад хийж байна.

- Тэнцэх хувь сүүлийн жилүүдэд өндөр байгаа учраас төрийн жинхэнэ

албаны нөөц нэлээн нэмэгдэх нь. Өнөөдрийн байдлаар нөөцөд хэдэн хүн

байна, тэднээс хэд нь төрийн албанд ажилд орсон бэ гэдэг статистик байна

уу?

- 2019, 2020, 2021 оны ерөнхий шалгалтад орж төрийн жинхэнэ албаны нөөцөд

тэнцсэн 8200 орчим иргэн бүртгэлтэй байдаг. Үүнээс 601 иргэн төрийн ажил

албанд томилогдсон. Хэдийгээр багагүй тоо ч нөөцийн ашиглалт төрийн

байгууллагуудад хангалтгүй байна. Ковидын хуулиар хийсэн томилгоо нь нөөцөөс

боловсон хүчин авахад нөлөөлж байна гэж хардаг. Цаашид төрийн жинхэнэ

албаны нөөцийг хөдөлгөөнтэй болгож, төрийн байгууллагууд маань нөөцөөс

албан хаагч авах, сайн ашиглах хэрэгтэй. Энэ удаагийн шалгалтад бүртгүүлсэн

9000 гаруй иргэнээс хэд нь тэнцэхийг мэдэхгүй ч нөөц хангалттай гэж хэлж болно.

35

- Яг үнэндээ нөөцөд байгаа хүмүүс төрийн албанд ажилд ороход хүндрэлтэй

байдаг. Үүнээс болж арын хаалгатай нь л ажилд ордог гэсэн ойлголт

арилахгүй байна?

- Нөөцөд бүртгэгдсэн иргэд ажилд орохын тулд өмнө нь хоёр шатлалын асуудал

үүсдэг. Нэгдүгээрт, тухайн байгууллагад ажиллаж байсан иргэн зарласан ажлын

байранд бүртгүүлбэл нөөцөд байгаа иргэн шалгалтад орох боломжгүй болдог.

Хоёрдугаарт, төрийн бусад байгууллагаас тухайн зарлагдсан ажлын байранд

төрийн албан хаагч бүртгүүлбэл тусгай шалгалтад орох боломж нь хаагдчихдаг.

Энэ хоёр шат дамжлагын дараа нөөцөд байгаа иргэнд боломж нээгддэг гэсэн үг.

Мөн нөөцөд байгаа иргэнээс тусгай шалгалт авах хүрээнд албан тушаалын

тодорхойлолтын боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын

шалгуурууд бий. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд

түшмэдүүдэд хугацаа зааж өгсөн. Энэ хугацаа шаардлагыг хангаж чадахгүй

тохиолдолд шалгалтад орох боломж бас хомс байна.

- Нөөцөд байгаа иргэдийн насны хувьд ямар байдаг юм бэ?

- 2019, 2020 оны шалгалт өгсөн хүмүүсийн 82 хувь нь 1990 он, түүнээс хойш төрсөн

залуучууд байна. Залуучууд дийлэнх гэхээр дөнгөж сургуулиа төгсөөд төрийн

албаны шалгалт өгч байна гэсэн үг. Тэдний хувьд төрийн албанд ажиллаагүй,

албан тушаалын тодорхойлолтын хөдөлмөрлөх үйл ажиллагааг хангахгүй байна

гэх зэрэг байдлаар тусгай шалгалтад орох нь хязгаарлагддаг гэсэн үг.

- Ерөнхий шалгалтын дүн гурван жилийн хугацаанд л хүчинтэй байдаг.

Тиймээс хугацаа нь дуусчихаар ахиад л шинээр өгөх асуудал үүсдэг?

- Өмнөх хуулийн зохицуулалтаар хоёр жил байсан бол одоо гурван жил болсон.

Гурван жилийн хугацаанд төрийн ажил, албан тушаалд томилогдож чадахгүй,

хугацаагаа алдчихвал дахиад шалгалт өгөх ёстой. Зарим иргэн 2020 оны намар

өгсөн ч 2021 оны хавар, намрын шалгалтыг өгөх нь байдаг. Нэг талаас нөөцийн

хугацаагаа сунгадаг ч нөгөө талаас өөрийнхөө хууль эрхзүйн мэдлэг, боловсролыг

ямар түвшинд явааг сорихын тулд бас ордог хандлага ч байна.

- Мэргэжлийн хувьд ямар байна вэ. Төрийн байгууллагуудаас өгч байгаа

захиалгатай хэр уялддаг юм бэ?

- Хууль, эрхзүйн мэргэжилтэй хүн хамгийн олон. Хоёрдугаарт, эдийн засаг, санхүү,

нябо бүртгэлийнх байдаг. Захиалгатай төдийлөн уялддаггүй. Үүнээс гадна төрийн

байгууллагууд албан тушаалын тодорхойлолт дээр мэргэжлийн индекс зааж өгдөг

болсон. Цаашид энэ индексийн асуудлыг судалж, шийдвэрлэхгүй бол мэргэжлээр

нь хөөгөөд явахаар таардаг ч индексээр кодлогдсон тоо нь таарахгүй асуудал

гардаг. Манай зүгээс төрийн албаны ерөнхий шалгалт, тусгай шалгалт, шатлан

дэвших, төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагчийн шалгалтын журамд

өөрчлөлт оруулахаар судалгаа хийгээд ажиллаж байна.

36

- Сорилын даалгаврын хувьд өөрчлөгдсөн үү. Тусгай шалгалтынх

өөрчлөгдсөн гэж байсан?

- Сорилын даалгаврын хувьд ерөнхий шалгалтынх төдийлэн өөрчлөгдөөгүй.

Нийтэд гарсан цахим ном, цаасан ном, гар утасны апплекейшны хүрээнд сорил

авч байгаа. Харин тусгай шалгалтын сорилын хувьд таван түшмэл тус бүрт

чиглэсэн даалгавар бэлтгэсэн. Эхний ээлжид мянган даалгавар бэлтгэсэн.

Эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, тэргүүн түшмэл, туслах түшмэл гээд түшмэл тус

бүрийн онцлогийг тусгасан сорил даалгаврыг Удирдлагын академи болон хууль,

эдийн засаг, түүх гээд бусад салбарын эрдэмтдийн оролцоотой шинэчлэн

гаргасан.

- Ковидын хуулийн үйлчлэх хугацаа дуусах дөхөж байна. Төрийн

байгууллагууд тусгай шалгалтаа авч дуусаж байгаа юу. Танайхаас

томилгооны зөрчилтэй хэд хэдэн газрыг зарлаж байсан. Жишээ нь, Эрүүл

мэндийн яамнаас тусгай шалгалт авах ажлын байрны захиалгаа ирүүлсэн

үү?

- Тусгай шалгалт үргэлжилж байна. Сангийн яаманд 80, Хууль зүй дотоод хэргийн

яаманд 12, Зам тээврийн яам 4 гэдэг ч юм уу Төрийн албаны зөвлөлийн цахим

хуудсаар тусгай шалгалтын зар тасралтгүй гарч байгаа. Ерөнхий шалгалт авч

байгаа энэ хугацаанд тусгай шалгалтыг зогсоохгүй, завсарлуулахгүй авна.

Программ хангамж, сүлжээний хувьд ийм нөхцөл нь бүрдсэн, бүрэн боломжтой.

Эрүүл мэндийн яамных нь аппаратаас бол захиалга ирээгүй. Эрүүл мэндийн

яамны салбар зөвлөлд хамаардаг ЭМДЕГ-ын орон нутгийн удирдах албан

тушаалтнууд, агентлагийн зарим удирдах албан тушаалтны захиалга ирээд

шалгалт нь үргэлжилж байна.

37

- Төрийн албаны ажлын байрны зарын мэдээлэл төдийлөн ил тод байж

чаддаггүй гэх шүүмжлэл байдаг. Ер нь энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж

байна вэ?

- Тухайн байгууллагууд өөрсдийнхөө цахим хуудсаар давхар зар явуулдаг. Төрийн

албаны зөвлөлийн цахим хуудасны хувьд ажлын байрны захиалгыг нэгтгэж, зар

болгож нийтэд түгээдэг. Энэ зар дээр албан тушаалын тодорхойлолтод заасан

боловсрол, мэргэжил гээд бусад ур чадварын мэдээллийг нээлттэй тусгасан.

Хоёрдугаарт, цахим шалгалтын нээлттэй бүртгэлд бүртгэл эхлэх, дуусах хугацаа,

хамрагдсан иргэдийн өрсөлдөх байдлыг ил тод болгосон учраас би хэдэн хүнтэй

өрсөлдөж байна, дүн нь ямар байна гээд бүх зүйлийг харах боломжтой. ТАЗ-ийн

цахим хуудсаар ороод аль нэг салбар зөвлөлийн цахим хуудас руу нэвтрэх

боломжтой. Эндээс ажлын байрны зараа хараад бүртгүүлэх иргэдийн цэсэнд

нэвтэрнэ. Бүртгэлд хамрагдсаны дараа хэдэн хүнтэй өрсөлдөж байгаагаа харах

боломжтой. Аль байгууллагын, ямар салбар зөвлөлд хаана, хэдэн хүн шалгалт

авч байна, шалгалтын үнэлгээ яаж гарч байна вэ гэдэг нь нийтэд ил тод болсон.

Зарим байгууллага өөрийнхөө цахим хуудас руу линкээр татаж авах боломжтой.

ТАЗ дээр нэгдсэн мэдээлэл нь харагддаг.

- Тусгай шалгалтыг шинэ системээр авснаар ямар үр гарч байна?

- Шалгалт зохион байгуулж байгаа комиссынхны ажигласнаар оноо, үнэлгээг

нийтэд ил болгосноор “Би өрсөлдөгчөөсөө тэдэн оноогоор дутуу байгаа учраас

цаашид өрсөлдөх боломжгүй, нэрээ татаад явлаа” гэх тохиолдол ч гарсан. Зарим

иргэн шалгалтад өөрийнхөө авсан үнэлгээг харж байгаад дараагийн шалгалтад

хичээхгүй бол ажил, албан тушаалаа алдах магадлалтай юм байна гэдгээ мэдэрч,

шалгалтад бэлтгэх байдал эрс өссөн. Та бүхэн анзаарсан бол Төрийн албаны

зөвлөл дээр Гадаад харилцааны яам, БОАЖЯ, МХХТГ, ХААГ, Жендерийн

үндэсний хороо, Хүний эрхийн үндэсний комисс гэх зэрэг байгууллагын тусгай

шалгалтыг зохион байгуулсан. Шалгалтын явц үнэлгээ бүх нийтэд ил байхаар ТАЗийн

сайтад тавьсан.

-Тусгай шалгалтад яаж бэлтгэх вэ гэдэг асуулт иргэдээс их ирдэг?

- Иргэдийн хувьд тусгай шалгалтад бэлтгэх гарын авлага гэдэг. Манай зүгээс

тусгайлан бэлтгэж гаргаагүй. Өмнө нь гаргасан гарын авлагаас хууль эрхзүй,

монгол хэлээ үзэх боломжтой. Бусад даалгавар нь арай өөр. Манай нууцлалаар

программын санд бий.

ТАЗ-ийн цахим хуудсаар ороод аль нэг салбар зөвлөлийн цахим хуудас руу

нэвтрэх боломжтой. Эндээс ажлын байрны зараа хараад бүртгүүлэх иргэдийн

цэсэд нэвтэрнэ. Бүртгэлд хамрагдсаны дараа хэдэн хүнтэй өрсөлдөж байгаагаа

харах боломжтой. Аль байгууллагын, ямар салбар зөвлөлд хаана, хэдэн хүн

шалгалт авч байна, шалгалтын үнэлгээ яаж гарч байна вэ гэдэг нь нийтэд ил тод

болсон.

38

- Ерөнхий шалгалтын хувьд бүр сорил ил тод болсон. Энэ нь нэг талаар

буруу санагддаг уу?

- Иргэдийн зүгээс ерөнхий шалгалтад бэлтгэх гарын авлага гэсэн хүсэлт их

тавьсан учраас ТАЗ цаасан, цахим, гар утасны апплекейшн гаргасан. Бидэнд дээд

байгууллагаас та бүхэн Япон, Сингапур, Солонгос шиг байж болохгүй юу гэсэн

заавар зөвлөмж чиглэл өгөөд л байдаг. Хамгийн наад захын Солонгосоор

жишээлээд шалгалт авах сорил даалгаврынхаа бэлдэцийг таван жилийн турш

нийтэд мэдээлдэггүй. Таван жилийн дараа нийтэд мэдээлэхдээ ийм зохицуулалт,

агуулгатайгаар сорил даалгаврыг бэлтгэлээ. Ийм жишгээр та бүхэн аливаа ном

зохиол, сурах бичиг, түүх шастир, хуулиас уншиж судлаарай. Жишиг нь ийм гэсэн

мэдээлэл өгдөг. Ингэснээр мэдлэгээ бодитой ахиулах, хуримтлуулж шалгалтад

ороход нөлөөлж, ур чадвар, мэдлэг, чадвар туршлагатай хүнд тэнцэх боломж

олгодог. Манай хувьд судлахаас илүү цээжилж ороод байна уу даа гэж надад

бодогддог шүү.

- Сэтгэлзүйн сорил оруулах талаар яригдаж байсан?

- Сэтгэлзүйн сорилыг энэ онд багтаад туршихаар төлөвлөсөн ч энэ удаад

амжсангүй. Төрийн албаны сорил даалгаврыг тусгайлан хийдэг мэргэжлийн

байгууллага, мэргэжилтэн байхгүй учраас бид дотоод нөөц бололцоогоо ашиглаад

Удирдлагын академи, Хуульчдын, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагуудыг

түшиглээд хийдэг. Хоёрдугаарт, бусад оронд сорил даалгавар хийх төсөвт зардал

байдаг ч Монголд байдаггүй. ТАЗ-ийн дэргэд ажиллаж байгаа “Мэргэжлийн иргэн

төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” НҮБ-ын төслийн хүрээнд одоогоор

шийдвэрлээд ажиллаж байна. Ялангуяа гаднын туршлагаас харахад тусгай

шалгалтын хүрээнд ярилцлага авч байхад сэтгэл зүйчдийн оролцоо үнэхээр их

байдаг. Манай улсын хувьд ярилцлага авдаг мэргэшсэн сэтгэл зүйчдийг

оролцуулах нөхцөл бололцоо бүрдэхгүй байна.

- Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн

төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Үүнд дүйцүүлэх гэсэн нэр томьёо орсон.

Энэ талаар таны бодлыг сонсъё?

- Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-ын зарим

гишүүнээс хуулийн төсөл өргөн барьсан. Төслүүдтэй бид танилцсан.

Мэргэжлээрээ болон улс төрийн албан тушаалд ажилласан жилийг төрийн албанд

ажилласан жилтэй дүйцүүлнэ гэж төсөлд бий. Нэгдүгээрт, эдийн засгийн тооцоо

хэр хийсэн юм бол гэдэг асуулт бий, хоёрт мэргэжлээрээ ажилласан байдлыг

төрийн албанд ажилласан байдалтай харьцуулах гэхээр ажил дээр гарах дадлага

туршлагын хувьд өрөөсгөл зүйл гарна гэж миний хувьд ойлгодог. Тухайлбал,

эрчим хүчний инженерээр ажиллаж байгаа хүнийг төрийн албанд оруулаад

ирэхээр төрийн албаны албан хэрэг хөтлөх, архив бичиг хэргийн дүрэм журмыг

судлах гэх мэтчилэн наад захын асуудлаас эхлээд хүндрэлтэй зүйл багагүй гарна.

Энийг дүйцүүлнэ гэдэг хүндрэлтэй. Хоёрдугаарт, төрийн албыг дүйцүүлээд

ирэхээр нэмэгдэл цалин хөлсний асуудал яригдана. Санхүүжилт байхгүй гээд

39

өнөөдөр төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэхгүй яваад байдаг. Тэгэхээр

судалгааг сайн хийсэн үү гэдэг асуудал бий.

Мөн төрийн албаны шалгалтыг улирал болгон ав гэдэг санаа хуулийн төсөлд бий.

Одоогийн манай журамд энэ санаа байгаа. Жилд нэгээс доошгүй удаа буюу хэдэн

ч удаа авч болно гэж. Өнөөдөр 8000 гаруй хүн нөөцөд байхад ахиад шалгалт

аваад байхаар нөөц маань хөлдөнгө, царцанги байдалд ороод байна. Дээрээс нь,

шалгалтын давтамжтай холбоотойгоор материаллаг бааз, санхүүжилтийг бас

хамтад нь шийдэх ёстой. 1995 оноос эхлээд өнөөдрийг хүртэл төрийн албаны

шалгалт зохион байгуулах санхүүжилт гэдэг зүйлийг төсөвт суулгаж байгаагүй.

Бид шалгалтын зардал гэж иргэдээс хурааж авсан багахан хэмжээний мөнгөөрөө

зохицуулдаг. Тухайлбал, нийслэлийн шалгалтыг авахын тулд ЕБС-иудаас

компьютер, ширээ сандал татлаа. Нэг ээлждээ 200 иргэн суугаад шалгалт өгөх

боломжтой танхим бүрдүүлэхийн тулд шүү дээ. Цар тахалтай холбоотойгоор

өнөөдрийн хувьд 140 иргэн суугаад шалгалт өгөх бололцоог бүрдүүлсэн. Бид

интернэтийн сүлжээ, цахилгааныг тогтвортой байлгах, интернэтийн хурдыг

нэмэгдүүлэх, ижил үзүүлэлт бүхий компьютероор хангах гээд маш олон техникийн

ажил гүйцэтгэдэг. Техник тоног төхөөрөмжөө ачиж, зөөвөрлөх, буцааж хүлээлгэж

өгөх гээд зардал багагүй гардаг.

Эх сурвалж: Н.БАЯР Үндэсний шуудан өдөр

тутмын сонин http://www.npost.mn

2021.11.16

40

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ: ЦАХИМ

ШИЛЖИЛТИЙН ҮЙЛ ЯВЦ

Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Ц.Амартөгс

2022.04.12

1. ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ ҮЙЛ ЯВЦ

‣ 2017 онд батлагдсан Төрийн албаны хууль нь төрийн албаны мэргэшсэн,

тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн

албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн

баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулна.

‣ Төрийн албаны чадахуй /мерит/-н зарчмыг сахиулж, улс төрийн зүй бус

нөлөөнөөс ангид иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэхэд

Төрийн албаны төв байгууллагын эрхэм зорилго оршино.

‣ Төрийн албаны чадахуй (мерит)-н зарчмыг шинээр хуульчилж, төрийн

албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын

хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, хүний нөөцийн үйл

ажиллагааны менежментийг хэрэгжүүлэх чиг үүргийг өргөтгөн

тодорхойлсон юм.

41

2. ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ – ЗАРЧИМ

3. ЦАХИМЖИЛТ – ТӨРИЙН АЛБА

Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.

Цахим мэдээллийн нэгдсэн сан, дэд бүтэц бий болж хөгжинө.

Иргэн, төр, бизнесийн байгууллагууд мэдээлэл солилцооны Cloud, Blockchain

технологийг ашиглан шийдвэр гаргах явцыг дэмжих мэдээлэл, өгөгдөл цуглуулах

нэгдсэн платформ хөгжүүлж, ил тод төрийн албаны тогтолцоог бэхжүүлнэ.

“Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, тоо бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий

болгох, төрийн албан хаагч, төрийн албаны мэдээллээр хангах ажлыг зохион

байгуулж хэрэгжүүлнэ.

“Төрийн албаны төв байгууллага нь төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо

бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа болон

нөөцөд байгаа төрийн бүх албан хаагчийн бүртгэл, мэдээ агуулсан байна.

‣ 2007 он – Төрийн албаны нэгдсэн тоо бүртгэл /Гар тооллого/

‣ 2009 он – Систем рүү хөврүүлж эхэлсэн

‣ 2017 он – Байгууллага тус бүр бүртгэлийн систем

‣ 2019 он – Суурь судалгаа “ НҮБ-ын Монгол Улсанд Мэргэжлийн иргэн төвтэй

төрийн албыг төлөвшүүлэх төслийн хүрээнд ХНУМТ цахим системийн суурь

судалгааг хийлгэсэн”

‣ 2020-2021 он – ХНУМТ цахим систем

‣ Системийн 12 модулиас 5 модулийг хөгжүүлээд байна.

42

4. ХНУМТ – ЦАХИМ СИСТЕМ ХӨГЖҮҮЛЭЛТ

Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн хууль, эрх зүйн

зохицуулалт:

• Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 74 дүгээр тогтоолоор “Төрийн албан

хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх, мэдээлэл авах журам”

• Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор “Төрийн албан

хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”

• Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 17 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ

албаны нөөц бүрдүүлэх журам, загвар”

• Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны А/158 дугаар тушаалаар

“Төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийн статистикийн албан

ёсны мэдээний маягт, нөхөх заавар”-ыг тус тус батлан мөрдүүлж байна.

www.hrm.csc.gov.mn

hrm@csc.gov.mn

5. ЦАХИМ СИСТЕМ-ИНТЕГРАЦИ

Харилцаа, холбооны технологийн дэвшил нь төрийн байгуулал, цахим

засаглалыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Цахим засгийн талаарх

ойлголт түлхүү электрон төхөөрөмжийг ашиглан төрийн үйл ажиллагааны

хэрэглэгчидтэйгээ харилцан харилцаанд суурилан бүтээгдсэн систем болж байна.

Цахим засаг хөгжүүлэх суурь нь нарийн төвөгтэй, мэдрэмтгий гэж хэлж болон

өгөгдлүүдэд суурилж байна. Засгийн газар- Засгийн газар буюу төрийн албан

хаагчдын хоорондын харилцаа дахь нэг цахим систем болгон ашиглаж буй гүүр нь

төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо цахим систем болж байна.

43

Цахим засаглалыг хөгжүүлэх үндсэн зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд

хурдан шуурхай хүргэж, тухайн улсын өнцөг булан бүрд боловсронгуй, үр өгөөжтэй,

хүртээмжтэй, ил тод байдлыг хангаж, төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох

бололцоог бүрдүүлэх арга хэрэгсэл гэж үздэг. Цахим засаглалын үйл явцад цахим

иргэн (e-citizen), цахим удирдлага (e-administration), цахим нийгэм (digital-society)-

ийн талаарх ойлголт хандлага төлөвшдөг. Төрийн үйл ажиллагааг юуг хэрхэн

хэзээ яаж гэсэн логик дараалал бүхий бодлогын үе шатны агуулгаар нэгтгэн авч

үзвэл цахим шилжилт, цахимжилтын үйл явц нь маш олон үйл ажиллагааг үр

дүнтэй, үр өгөөжтэй гүйцэтгэх арга хэрэгсэл гэж ойлгож болно.

Судлаач Bernd W.Writz, Robert Piehler нар цахим засаглалын үндсэн дөрвөн

хэлбэрийг тодорхойлсон байна. Үүнд:

1. Засгийн газар - төрийн байгууллагын харилцаа (Government to Government),

2. Засгийн газар - бизнесийн байгууллагын харилцаа (Government to Business),

3. Засгийн газар - төрийн бус байгууллагын харилцаа (Government to Non

political organization),

4. Засгийн газар - иргэний харилцаа (Government to Citizen) зэрэг нь багтааж

тодорхойлсон байна.

Түүнчлэн Жайдип Прабху “Цахим засаг” (2021) номдоо төрийн үйл

ажиллагааны үндсэн зорилго нь иргэдийн хэрэгцээг, төсвийн мөнгөний хамгийн

сайн, зөв ашиглах үүрэг хүлээдэг бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхдээ хууль эрх

зүйн зохицуулалтын хүрээнд логик хүрээний аргыг ашиглахыг илүүд үзэж байна.

Энэхүү арга нь аудитаар баталгаажиж оновчтой байдлыг бий болгоход чиглэсэн

процессуудад хуваагдан төлөвлөгөөнд тусгагдан хэрэгждэг. Эдгээр нь төрийн

албанд инновацын соёлыг, цахим технологийг нэвтрүүлснээр илүү үр дүнд хүрнэ

гэх санааг илэрхийлсэн. Энэтхэгийн цахим шилжилтийн үйл явц, туршлагад

суурилан бүтээгдсэн бүтээл болсон. Уг туршлага сургамжаас харахад Александр

Габуевын тодорхойлсончлон “Төр шүтээн биш, үйлчилгээ байх ёстой” бөгөөд

төрийн захиргааны хяналт, үйл ажиллагааны тэнцвэртэй байдал нь ил тод, тэгш

байдлыг хангахын зэрэгцээ илүү “сайн”, илүү “үр дүнтэй” байхын төлөөх тэмцэл

гэж хэлж болох юм гэсэн санааг тусгасан байдаг.

Жишээлбэл, БНСУ-ын “Цахим Сарам” системийг төрийн албаны хүний

нөөцийн бодлого, стандарт, төрийн албан хаагчийн томилгооны шийдвэр, цалин

хөлс, гүйцэтгэлийн үнэлгээ, сургалт хөгжлийн үйл ажиллагааг хамруулсан дэд

системүүдийн хүрээнд хөгжүүлж байна. Хүний нөөцийн стандарт удирдлагыг

хэрэгжүүлэх болон төрийн албаны хүний нөөцийн бодлогыг дэмжих системийг

агуулдаг ба 2000 оноос хойш хөгжүүлж байгаа систем байна. Уг системийг

хөгжүүлэх суурь нь процессын шинжилгээ байсан бөгөөд чиг үүргийн давхардал

бий эсэхийг тодорхойлохын зэрэгцээ төрийн албаны хүний нөөцийн эрх зүйн

тогтолцоог шинэчлэн өөрчлөх үйл ажиллагааг хамт эхлүүлсэн байдаг байна.

Энэхүү систем нь нийт 24 төрлийн үйлчилгээг хамруулсан модулиудтайгаар

хөгжүүлэгдсэн бөгөөд БНСУ дахь бусад системүүдтэй ч холбогдон ажиллаж байна.

Тухайлбал, Оршин суугчдын бүртгэлийн систем, Хүний нөөцийн хөгжлийн

Үндэсний институт, Солонгосын Санхүүгийн харилцаа, холбоо, клирингийн

44

институт гэх мэт байгууллагуудын системтэй холбогдож төрийн албаны хүний

нөөцийн бодлогын хэрэгжилт, хяналтын нэгдсэн платформ болж хөгжүүлж байна.

Ингэснээр “Цахим сарам- систем нь шударга, ил тод, мэргэшсэн, хэрэглэхэд

хялбар, нээлттэй, олон талт байдлыг дэмждэг төрийн байгууллагын найдвартай

ноён нуруу болж байна. Шинжлэх ухаанч, үнэн зөв хүний нөөцийн удирдлагын

систем нь төрийн албан хаагчдыг үр дүнтэй ажиллахад тусалдаг бөгөөд

ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, зохистой хүний нөөцийн тогтолцоог

бүрдүүлж, нийтийн албыг илүү чадварлаг болгож байна” гэж дүгнэсэн байна.

(Т.Сувдмаа:2022)

Цахим шилжилт-хэрэгцээ:

• Төрийн албаны их өгөгдлийн сан бий болгох (хууль эрх зүйн орчин, мэдээлэл

солилцооны стандартчилал, өгөгдлийн маягт, хүний болон техник хангамж)

• Цахим шилжилтээр төрийн байгууллагуудын ажлыг дүгнэх

• Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлж, төрийн

байгууллагуудын албан бичиг, шийдвэр, зарлал мэдээллийг байршуулах

• ХНУМС-ийг ХУР системтэй холбож мэдээллийн нэгдсэн урсгал бий болгож,

төрийн албан хаагчтай холбоотой бүх мэдээллээр хангах

• Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг бүрэн цахимжуулах.

Мэдээллийн сангийн интеграци

Гомдол

Интеграци

Шийдвэрлэх

Төрийн албаны “ХНУМТ” цахим системийг бусад системүүдтэй интеграци

хийх ажлыг эхлүүлэн мэдээлэл оруулж буй ажилтны үйл ажиллагааг хөнгөвчлөх

шинэчлэлт, хөгжүүлэлтийг хийж, төрийн албаны их өгөгдлийг бий болгох суурийг

тавилаа. Өнөөдрийн байдлаар хуулийн этгээд, иргэний бүртгэл, нийгмийн

даатгалын шимтгэл төлсөн мэдээлэл, боловсролын талаарх мэдээллийг төрийн

мэдээлэл солилцооны ХУР системээр дамжуулан авч байна. Сангийн яамны

Цалингийн системд хүний нөөцийн мэдээллийг дамжуулахаас гадна цалин

45

бодогдсон албан хаагчдын мэдээллийг төрийн албаны “ХНУМТ” цахим системд

татах зэрэг интеграци холболтыг сайжруулж, мэдээллийн урсгалыг шууд (realtime)

дамжуулан цалингийн давхардал, төрийн албан хаагчийн суурь бүртгэл,

хөдөлгөөний мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэт шуурхай хийгдэж төрийн

байгууллагуудын орон тоо, хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт

тавих нөхцөл бүрдсэн.

Төрийн албаны “ХНУМТ” цахим системээс гарах статистик тайлангийн

чанарыг үлэмж сайжруулахаас гадна системд цугларсан их өгөгдлөөс аналитик

тайлан гаргах Tableau функц, BI функц зэргийг ашиглан системийн бүх суурь

мэдээлэлд тулгуурлан боловсруулалт хийж хүссэн тайлангаа гарган их өгөгдлийг

удирдаж байна.

6. ХНУМТ – ИХ ӨГӨГДӨЛ – СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын системээс Төрийн

албаны Ерөнхий шалгалт өгч тэнцэн нөөцөд бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг

төрийн албаны “ХНУМТ” цахим системд татан авч Ерөнхий шалгалт өгч тэнцэн

нөөцөд бүртгэгдсэн иргэдийн нөөцийн сан, төрийн албаны тухайн хуулийн дагуу

төрийн албанаас түр чөлөөлөгдсөн албан хаагчдын нөөцийн сан, Төрийн албаны

удирдах албаны тушаалтны нөөцийн сан, Төрийн байгууллагад ажиллаж байгаа

нөөц зэрэг мэдээллийн сангуудын суурь бүрдсэн.

Төрийн албаны “ХНУМТ” цахим системд төрийн байгууллагад ажиллаж буй

албан хаагчдын суурь мэдээлэл, цалин хөлс, нэмэгдэл, байгууллага болон албан

хаагчийн байршил, шилжилт хөдөлгөөн, ангилал, зэрэглэл, төрөл, томилгооны

үндэслэл, тушаал шийдвэрийн цахим хувилбар зэрэг төрийн албаны тухай хууль

болон холбогдох хуульд заасан өгөгдөл мэдээллийг цуглуулан төрийн албаны

хүний нөөцийн их өгөгдлийг бүрдүүлэн ажиллаа.

Төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийн тайланг гаргахдаа төрийн

байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн, систем хариуцан ажиллаж буй албан

хаагчдад өөрийн байгууллагын албан хаагчдын мэдээллийг төрийн албаны

“ХНУМТ” цахим системд үнэн зөв, бүрэн гүйцэт болгон мэдээллээ шинэчлэх,

систем ашиглан аналитик дүн шинжилгээ хийж бодлогын шийдвэр гаргахдаа

ашиглаж болох тухай сургалтыг төрийн бүх байгууллагад тусгайлан болон нийтэд

нь 52 цагийн сургалт, зөвлөгөөг зохион байгуулж 18658 (давхардсан тоогоор)

албан хаагчдыг цахимаар сургалтад хамруулан өгөгдөл мэдээллийн чанарыг

сайжруулав.

46

7. ЦАХИМЖИЛТ - ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ

47

8. ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН СИСТЕМ

9. ЦАХИМЖИЛТ – ҮР ДҮНГЭЭС

- Сангийн яамны Цалин хөлсний нэгдсэн системтэй холбогдсоноор цалин

хөлсийг зөрүүтэй тогтоох, олгох, давхардал үүсэхээс сэргийлэх боломж

бүрдсэн.

- Төрийн албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн цахим түүх үүсч байна.

- Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын үйл ажиллагаа бүрэн

цахимжсан.

- Төрийн албаны ерөнхий шалгалтын нөөцөд 10423 иргэн бүртгэгдсэнээс

1365 нь томилогдон ажиллаж байна.

- Төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулж 2403 иргэн шалгалтад

оролцсоноос 1651 иргэн хамгийн өндөр оноо авч нэр дэвшүүлж сул орон

тоо нөхөгдсөн.

48

10. ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ - ЦАХИМЖИЛТ – ЦААШИД

- Төрийн албаны ХНУМС нь төрийн албаны үйл ажиллагааны үр дүнг

дээшлүүлэх, хүний нөөцийг үр дүнтэй удирдахад дэмжих систем.

- Хүний нөөцийн удирдлага, мэдээллийн цахим систем нь төрийн захиргааны

байгууллагуудын хүний нөөц, холбогдох үйл ажиллагааны бүртгэлийг

хөтлөх, хяналт тавих цогц систем болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

- Төрийн албаны хууль тогтоомжийн үндсэн зарчмыг хэрэгжүүлэх, үйл явцад

хяналт тавих, гомдол, санал, маргааныг хянан шийдвэрлэх болон төрийн

албаны хүний нөөцийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг үнэлэх суурь

мэдээллийг агуулж байна.

- Түүнчлэн энэхүү системд их өгөгдлийг бий болгосноор төрийн албан

тушаалд ажиллах болон ажиллаж байгаа албан хаагчдын мэдээлэлд

үндэслэн шатлан дэвшүүлэх, сургаж хөгжүүлэх, сахилга хариуцлага тооцох

зэрэг хүний нөөцийн үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах боломж

бүрдүүлж байна.

- Цогц систем бүрдсэнээр статистик мэдээллийн зэрэгцээ судалгаа,

шинжилгээний болон бодлогын шийдвэр боловсруулах, үнэлэх суурь

өгөгдлийн сан үүснэ.

- Төрийн албаны Хүний нөөцийн удирдлагын тогтолцоо цахим систем нь:

a. төрийн албан дахь хүний нөөцийн ур чадвар, авьяасын менежментийг

хөгжүүлэх,

b. чадавхыг бэхжүүлэх, цахим шилжилтийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй

ажил үүрэг болон хэрэгцээтэй ур чадварыг тодорхойлох боломж

бүрдэх,

c. төрийн албан дахь хөдөлмөр эрхлэлтийн тэгш байдлыг хангах,

d. хүний нөөцийн үйл ажиллагааны төсөв, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах

хэрэгсэл болно.

Иймд бусад улс орнуудын төрийн албаны хүний нөөцийн удирдлага,

бодлогыг дэмжих цахим системийг хөгжүүлж байгаа туршлага, сургамж болон

цахим засаглалыг хөгжлийн хандлагатай уялдуулан төрийн албаны Хүний

нөөцийн удирдлага мэдээллийн тогтолцоо цахим системийг төлөвлөсөн бүрэн

агуулгаар хөгжүүлж дуусгах. Ингэхдээ зарчмын болон бодлогын бусад уялдааг

хангах, мөн зардал, үр өгөөжийн тооцоолол, харьцуулалтыг тухай бүр хийж,

аудитлах шаардлагатай юм.

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА

49

“ТЭГШ БОЛОМЖ-ХАМТЫН ҮР ДҮН” Төрийн захиргааны албан хаагч

эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганы хаалтын үйл ажиллагаанд

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгсийн хэлсэн үг

Та бүхний энэ өдрийн мэндийг дахин эрье.

Төрийн ордон. 2022.03.07

Өнөөдөр байгаа нийгэм болон төрийн алба бидний дунд байгаа бидний

оршиж байгаа энэ асуудал шийдлүүдийг ярих боломж бололцоо бий болгосон бүх

хүмүүст мөн идэвхтэй хамтарч оролцсон та бүхэнд дахин талархал илэрхийлж

байгааг хүлээн авна уу .

Өнөөдрийн чуулган маань анх удаа зохион байгуулагдлаа. “Тэгш боломж-

Хамтын үр дүн” өөрөөр хэлбэл бидний хэлж, хийж чадахгүй байгаа энэ асуудлууд

дээр дуудлага өгсөн, уриа өгсөн ийм зорилт бүхий чуулган зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн чуулганд бидэнтэй хамт Монгол Улсын Их Хурлын Дарга, Дэд

дарга, Байнгын хорооны дарга, мөн Засгийн Газрын Гишүүд, НҮБ-ын суурин

төлөөлөгчийн мэндчилгээ, Канад улсаас Монгол Улсад сууж байгаа элчин сайд

биеэрээ оролцож бидний дуу хоолойг сонсож байгаад талархаж байна.

Энэ чуулганыг хамтран зохион байгуулсан байгууллагуудад мөн үйл

ажиллагаагаар манлайлал болж дэмжлэг үзүүлсэн нийт Их Хурлын Тамгын

Газрын хамт олон, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн хамт олонд дахин

талархал илэрхийлье.

“Тэгш боломж- Хамтын үр дүн” сэдвийн дор өргөн хүрээтэй асуудлуудыг бид

хэлэлцлээ. Энэ бол эхлэл, мөн залгамж, мөн цаашдын ажлын гараа юм. Бид

50

өнөөдөр нэг удаа яриад нэг удаа хэлэлцээд, нэг удаа асуудлаа тавиад орхихгүй

гэдгийг хэлье. Туршлагаа хуваалцан, илтгэл мэдээлэл тавьсан мөн санал

сэтгэгдлээ хэлсэн, өөрийнхөө суралцсан ур чадвараасаа үр дүнгээ танилцуулсан

бүх хүнд талархаж байгааг дахин дахин илэрхийлье.

Төрийн захиргаан дахь жендерийн тэгш байдал өнөөдөр ямар байгаа вэ?

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт түүнд тулгамдаж байгаа асуудал бэрхшээл

хүндрэл юу юм бэ? Төрийн албаны Хүний нөөцийн бодлого хэрхэн яаж өөрчлөгдөн

шинэтгэлээр яаж агуулга нь баяжиж байгаа вэ гэдэг талаар үндсэн илтгэлүүд

танилцуулагдлаа.

Мөн байгууллагуудын жендерийн тэгш эрхийг хангах талаар оролцоо,

нөхцөл байдал дээшилсэн гэдгийг бид өнөөдрийн чуулганаас харлаа

туршлагаасаа хуваалцлаа. Энэ бүхэн бидэнд маш их үнэ цэнтэй сургамж болж

байгаа гэдгийг дахин хэлмээр байна.

Эрх тэгш, тэнцвэртэй төрийн албыг төлөвшүүлэх, нийгэмд шударга ёс

тогтоох төрийн хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх хөшүүрэг бол эмэгтэйчүүд бид.

Мөн бидэнтэй байнга дэмжиж хамт байдаг эрэгтэйчүүд. Энэ бол бидний хамтын

ажиллагааны үр дүн мөн бидний зорилго.

Төрийн алба төвшин, ур чадвартай, шударга, хүртээмжтэй болсноор

нийгмийн хөгжил, нийгмийн тэгш байдал, нийгмийн сайн сайхныг бид бүтээнэ

гэдгийг хэлье.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт

бичигт “нийгмийн бүлгүүд засаглалын үйл явцад тэгш оролцоотой байх боломжийг

бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд бид өдөр тутамдаа

оролцож байна.

Эмэгтэйчүүд бидний үйл ажиллагааны талаар үндсэн илтгэлд дурдсан.

Ашиг сонирхлоос ангид байх, шударга байх, хариуцлагатай байх, эдгээр мөн

чанарыг агуулсан байдал цаашдаа илүү бүтээмжтэй, хүртээмжтэй төрийн үйл

ажиллагааг бий болгоход онцгой хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэж хэлмээр

байна.

Гарсан ахиц дэвшлээс мөн бид жендерийн тэгш байдал хангах тухай

хуулийн хэрэгжилт дээр тодорхой ахиц гарсан тэдгээрийг илүү яаж бататгах вэ

гэдэг талаар бүх оролцогчид, илтгэгчид мэдээлэл хийсэн хүмүүс хэлсэн дурдсан.

Ялангуяа, бид төрийн захиргааны байгууллагад жендерийн эрх тэгш

байдлыг хангах тухай үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан гэдгийг онцолж

байна. Энэ нь зөвхөн үйл ажиллагааны төлөвлөгөө буюу цаасан дээр үлдэх зүйл

биш бидний өнөөдөр ярьж байгаа болон цаашдаа хийх үйл ажиллагааны батлан

илэрхийлэл юм гэдгийг хэлье.

2022 оны Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтэд тэгш байдлыг бий

болгохтой холбоотой маш олон шинэлэг үйлүүд, санаанууд шинэ зарчмууд шинэ

орчин нөхцөлүүд бий болсныг хууль эрх зүй хэрэгжиж эхэлснээс хойш гарч байгаа,

51

хийж байгаа, хэрэгжүүлж байгаа зүйлүүдээс харагдаж байна. Эдгээрт

байгууллагын түвшинд хийж болох санаачилж болох олон ажлууд байна. Тэгш

байдал гэдэг зүйл хаа нэгэн газар байж байдаг түүн рүү бид очоод тэнд хүлээгдэж

байдаг нэг зүйл биш. Бидний дотроос гарч ирэх биднээс дамжаад цаашаа нийгэм

олон нийтэд түгээгдэх үнэт зүйл үнэ цэнэ гэдгийг дахин хэлье.

Үүний зэрэгцээ төрийн захиргааны албан хаагчид ялангуяа эмэгтэйчүүдийн

манлайллын хөтөлбөр төрийн бодлого үйл ажиллагааг илүү сайн болгоход хувь

нэмрээ оруулж байна. Энд хөтөлбөрт оролцогчид маань олж авсан мэдлэгээ

ашиглах, өөрийгөө хөгжүүлэх тухай хөшүүрэг, сэдэл тэмүүллийг бий болголоо.

Түүнчлэн бидний өдөр тутамд тулгамдаж байгаа ажил амьдралын

тэнцвэртэй байдлыг хангах тухай асуудлууд нь гэр бүлдээ зарцуулах цаг хугацаа,

улмаар нийгэмдээ үзүүлэх хувь нэмэр зэрэг жендерийн ямар нэгэн ялгаагүйгээр

тэгш оршиж, цаашаа хөгжих боломж бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна.

Хурдацтай өөрчлөгдөж байгаа энэ үед нийгэм эдийн засгийн маш олон

сорилтууд бидэнд тулгамдаж байна. Төрийн албан хаагч бид нар энэ сорилтуудыг

боломж болгон хугацаатай өрсөн өсөн дэвшихийг, өөрчлөгдөхийг, илүү үр дүнд

хүрэхийг, өдрөөс өдөрт цагаас цагт сайн сайхны төлөө сурч мэдэхийг уриалж

байгаа гэдгийг хэлье.

Бид Төрийн албаны хүний нөөцийн бодлогод хэнийг ч гадуурхахгүй хэнийг

ч орхихгүй хөгжүүлэх гэдэг тогтвортой хөгжлийн зорилтын үндсэн зарчмуудыг

хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдгийг нэгтгэн илэрхийлж

байна.

Та бүхний оролцоонд талархаж байна. Өнөөдрийн чуулганы үйл ажиллагаа

амжилттай өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа.

52

Төрийн албаны зөвлөлийн “7:4:10” арга зүйн сургалтын 2022 оны 3 дугаар

сарын цуврал сургалтыг хааж Төрийн Албаны Зөвлөлийн Гишүүн

Ц.Амартөгсийн хэлсэн үг

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд, Төрийн албаны зөвлөлийн 7:4:10

вебинар сургалтад харилцаа хандлага, ёс зүй, манлайллын агуулга бүхий цуврал

сургалт зохион байгуулахаар Дэйл Карнэгийн хөтөлбөрөөс сонгон цувралаар

танилцуулсан. Энэ хөтөлбөр нь маш их өргөн хүрээний агуулгатай, гүнзгийрүүлсэн

судлах зүйл, арга аргачлал ихтэй байдаг. Сургалтын агуулгын хүрээнд мэдээллийг

нэгтгэн товч дүгнэвэл дараах дүр зураг харагдаж байна.

“Алдаа дутагдлыг шийдвэрлэх нь”

Төрийн албан хаагч бид хэрхэн алсын хараатай эрхэм зорилготой үнэт

зүйлтэй ажиллах вэ? Ажиллахдаа чиг үүргээ хангалттай яаж хүлээн

зөвшөөрүүлэхүйц түвшинд гүйцэтгэх юм. Хүлээн зөвшөөрөгдөхүйц түвшин гэдэг

маань өдөр тутмын харилцаанд бий болж байгаа эерэг өөрчлөлтүүдийн нийлбэр.

Тэгэхээр ажил хийж байгаа хүн бүр алдаа гаргадаг алдаа гэдэг нь ямар түвшинд

байх ямар зүйл байдаг мөн алдаанаасаа суралцаж хэрхэн цаашаа өсөж дэвшиж

ажиллах хэрэгтэй. Тэгэхээр алдаа гэдэг зүйлийг хэрхэн яаж тодорхойлж ямар зүйл

дээр төвлөрч ажиллах ёстой юм, алдаа гаргахгүй байх боломжийг бид бүрдүүлэх,

асуудлыг яаж илүү эергээр хувь хүний түвшинд хүрэхгүйгээр, зөрчил үүсгэхгүйгээр

шийдвэрлэж болдог вэ гэдэг арга, арга зүйг бидэнд танилцууллаа.

Ялангуяа гүйцэтгэлээ сайжруулах, гүйцэтгэл нийгмийн судалгааны түвшинд

хийгдсэн Жон Калхоны туршилтын үр дүн илүү сонирхол татаж байна. Өөртөө

сорилт бий болгохгүйгээр үйл ажиллагаагаа илүү сайжруулах хүсэл

тэмүүлэлгүйгээр бэлэнчлэх байдал хүнийг ямар зүйлд хөтөлж болох талаар

53

туршилтаар үзүүлсэн үр дүнд үндэслэсэн зүйлийг бидэнд тайлбарласан. Энэ бол

бидэнд бас нэг сэдэл тэмүүлэл болж байна. Тэгэхээр үе шаттай явагдаж байгаа

сургалтдаа та бүхэн идэвхтэй оролцоод үйл ажиллагаандаа, өдөр тутмын

харилцаандаа утга учиртай байх нээлттэй эерэг харилцааг бий болгосны үндсэн

дээр үр дүнтэй ажиллах боломж бололцоог та бүхэн байнга эрэлхийлж хамтарч

ажиллаж байгаарай гэж хүсье.

“Манлайллын хэв маяг, хандлагаа тодорхойлох нь”

Санаачилгатай харилцааны гүүр бий болгох сэдэл олгох сургалт боллоо.

Бид өөрсдөө туршлагаасаа аль хэдийнээ мартсан завгүй өдөр тутмын амьдралдаа

төдийлөн эргэж харахаа байсан нээж илрүүлж чадаагүй зүйлсийг эргээд дурсах,

анхаарах, үг үйлдлээрээ хэрэгжүүлэх боломжтой сайхан мэдээлэл агуулагдаж

байна. Манлайлах, удирдах гэдэг хоёрыг ойлголтын хувьд нэг ойлголт гэж боддог

хүмүүс байдаг. Гэтэл энэ маань өөрөө шал өөр харилцаанд суурилсан, амжилттай

байх ур чадваруудыг шаарддаг зүйл юм. Манлайлал гэдэг бол нэг хэсэг хүмүүсийг

үг үйлдлээрээ бахархуулах, дуурайлгах, хүндлүүлэх, тэр хүн шиг болох

тэмүүллийг бий болгох хүчтэй зүйл юм байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн газарт

тусгай орчинд бий болдог зүйл биш мэндлэхээс, харилцахаас эхэлдэг зүйл бөгөөд

энэ харилцааны ур чадвар нь эргээд бидний хамгийн том зүйл болох үйл

ажиллагаанд, үр дүнд, үр нөлөө болоход суурь нь болдог юм байна гэдгийг та

бүхэн ойлгож хүлээж авч байгаа гэж бодож байна.

Эерэг харилцаагаа бий болгоход яах вэ? Үүнд өөрийгөө ойлгох, удирдах нь

суурь юм. Энэ зүйл байхгүй бол бид цаашаа ямар ч түвшинд яриад ойлголцохгүй,

харилцааны зөрчил үүснэ. Үүнээс сэргийлж чадаж байгаа хүн нь амжилтад хүрэх

боломжоо илүү өргөн хүрээнд нээж байна.

Манлайлал гэдэг зүйл нь зөвхөн удирдах ажилтнуудад л байх ёстой гэдэг

ойлголт нь буруу ташаа ойлголт юм. Хүн өөрийнхөө орчинд, гэр бүлдээ найз

нөхдөдөө, нийгэм соёл бүх зүйл дээр манлайлж байдаг. Ямар нэгэн манлайллын

хэлбэр байгаад тэр нь хүн болгонд тардаг гэдэг зүйл биш, Хүн болгон таныг ямар

өнцгөөр, таны ямар ур чадварыг илүү олж харав тэр өнцгөөр л та манлайлж байгаа

гэдэг ойлголтоор сайхан мэдээлэл авлаа.

54

Ингээд өдрийг өөдрөг сайхнаар өнгөрүүлээрэй ажлыг илүү их эрч хүчтэй,

алсын хараатай ажиллаарай гэж нийт албан хаагчдадаа хүсье. Энэ харилцааны

хичээл бидэнд илүү их сэдэл тэмүүлэл бий болгох үр дүнд энэ сэдэл тэмүүлэл

харилцаа хандлагаараа нөлөөлөх оролдлого хийж байгаа ёс зүй харилцаа

хандлагын бас нэг хэсэг юм гэдгийг та бүхэндээ хэлье.

“Хүлээлтэд нийцсэн гүйцэтгэлийг тодорхойлж өгөх нь”

Өнөөдрийн сургалтаар хүлээлтэд нийцсэн гүйцэтгэлийг хэрхэн яаж

гүйцэтгэх вэ, яаж гүйцэтгэл үүргээ тодорхойлох вэ энэ асуудлаар бидэнд тодорхой

арга зүйтэй яаж түүнийг илүү тодорхой байлгах вэ гэдэг талаар зөвлөгөө мэдээлэл

өглөө. Гүйцэтгэлийн удирдлага гэж бид бас их ярьдаг, сургалт мэдээлэл өгдөг энэ

зүйл дээр төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийх, үнэлэх энэ үйл явцаас

бүрддэг. Багшийн маань хэлсэн төлөвлөх шат буюу ямар үр дүнд хүрэх гээд

байгаа вэ гэдгийг илүү ойлгомжтой байлгахын тулд зорилго SMART байх гэдэг

агуулгыг та бүхэн илүү сайн ойлгож үзээрэй.

Хэрэгжилтийн явцад яаж хэрхэн ажилтантайгаа харилцах, хэрхэн яаж зөв

чиглүүлэх вэ, харилцаа холбоогоо хэрхэн яаж оновчтой зөв ашиглах вэ гэдэг энэ

бүх зүйл мөн гүйцэтгэлийн явцад бидэнд маш их тус нэмэр болно гэдгийг дахин

сануулж хэлэхийг хүсэж байна.

Гүйцэтгэлийн үр дүнг тодорхой байлгах, үр дүнгээ илүү сайн болгох мөн энэ

үйл явцдаа хамтын ажиллагаа хамтын оролцоогоо илүү сайн байлгах гэдэг маань

харилцан итгэлцэл бий болгох эргээд байгууллагынхаа төлөө, төрийн албаны

төлөө зүтгэж байгаа та бүхэн ямар үнэ цэнтэй байгаа болоод энэ байгууллага

юуны төлөө оршин тогтнож байгаа вэ гэдгийг эргэж бодож дүгнэж, өдөр тутмынхаа

үйл ажиллагаанд шинэ санаачилга шинэ нөхцөл байдлыг бий болгох ийм

мэдээллүүд өглөө.

Бидний өнөөдрийн хийж байгаа үйл ажиллагаа маань илүү үр дүнд чиглэсэн,

үр дагавар, үр нөлөө буюу алсын хараа, эрхэм зорилгодоо нийцсэн байх талаар

энэ сургалтын агуулга оршиж байгаа. Сарын төлөвлөгөөг бичихдээ төрийн алга,

төрийн байгууллага, тухайн нэгж яг юуны төлөө зорьж байгаа вэ, яагаад бий болж

байгаа вэ, яагаад энэ байгууллага байгаа вэ гэдэг энэ зүйлийг эргэж харах бодол

сэдэл төрүүллээ.

Төрийн албаны зөвлөлийн алсын хараа, эрхэм зорилгыг та бүхэндээ

танилцуулъя.

АЛСЫН ХАРАА

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний

язгуур ашиг сонирхолд захирагдан, ард түмэндээ үйлчилдэг төрийн албыг бий

болгоно.

55

ЭРХЭМ ЗОРИЛГО

Төрийн албаны чадахуй /мерит/-н зарчмыг сахиулж, улс төрийн зүй бус

нөлөөллөөс ангид, иргэдийн итгэл хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэхэд

оршино.

Эрхэмлэн дээдлэх зүйлс

• Хуулийг дээдлэх, шударга ёсны зарчим

• Ажлын болон түншлэлийн сайн харилцаа, итгэл, хүндэтгэл

• Нээлттэй, ил тод байх зарчим

• Үлгэрлэн манлайлах зарчим

• Шинийг санаачлан, үргэлж сайжруулагч байх

• Суралцагч байх зарчим

Үйл ажиллагаандаа, сарынхаа төлөвлөгөө бэлтгэхдээ энэ хэлсэн

санаачилсан зүйлүүдийг эргэж бодоод үзээрэй. Мөн ажлын талбар буюу чиг үүргээ

хэрэгжүүлэх албан тушаалын тодорхойлолтуудаа нэг эргээд харах ийм шаардлага

хэрэгцээ байна. Албан тушаалын тодорхойлолт өнөөдөр төрийн захиргааны

болон төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудын хувьд зөвхөн албан

тушаалд томилогдох үед эсвэл ямар нэгэн хариуцлага үйл ажиллагаа ярих үед

ашиглагддаг баримт бичиг биш юм өдөр тутамдаа хийгдэх үйл ажиллагаандаа

хэрэглэх амьд баримт бичиг байх ёстой юм байна гэдэг санааг багш маань өглөө.

Тэгэхээр энэ бүхнийг та бүхэн маань үйл ажиллагаандаа хэрэгжүүлээрэй.

Хувь хүний харилцаа манлайлал удирдлагын ур ухаан энэ зүйлдээ хэрэглэх

боломжтой арга зүй аргачлалыг заасан танд баярлалаа. Ингээд бид илүү яаж үр

дүнд хүрэх вэ, өнөөгийн байгаа түвшнээсээ цаашаа яаж илүү ахих вэ, иргэдийн

хүлээлтэд нийцсэн гүйцэтгэлийг хэрхэн яаж биелүүлэх вэ гэдэг дээр чухал ойлголт

санаануудыг өглөө. Та бүхэндээ баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Илүү сайн

гүйцэтгэлтэй илүү сайн ур чадвараа ашигласан түвшинд хүрээрэй гэж хүсье ээ.

Баярлалаа.

“Гүйцэтгэл сайжруулах көүчинг хийх нь”

Ямар хэмжээнд урам зоригтой ажиллаж чадах боломжтой вэ? урам зориг

өгөхийн тулд ямар ур чадварууд, ямар харилцааг бий болгох ёстой вэ? гэдэг

талаар бидэнд маш энгийн хэрэглэж болохуйц арга аргачлалыг өгсөн багшдаа

баярлалаа. Хичээл болгон шинэ мэдлэг, шинэ мэдээлэл ялангуяа бид өдөр

тутамдаа анзаардаггүй төдийлөн анхаарал тавьдаггүй харилцааны чухал

элементүүдийг санаа авахуйц байдлаар хэлж, зөвлөж, тусалж байгаад баярлалаа.

Бид хөгжлийн тойрог, хөгжлийн циклийг бий болгох ямар ач холбогдолтой

вэ? Хүн насан туршдаа суралцдаг. Тэгэхээр насан туршдаа суралцах энэ процесс

маань өдөр тутмын үйл ажиллагаанаас дадал болгож байгаа зүйлээс эхэлнэ. Энэ

56

дадал болгож байгаа зүйл нь хамтран ажиллагчдаа удирдлага доор ажиллаж

байгаа хүмүүстээ аль болох илүү их тэмүүллийг бий болгох, илүү өндөр түвшинд

гарахад нь дэмжиж урам зориг, жигүүр хайрлах зүйлүүд байдаг юм байна гэдгийг

бид харлаа.

Хүн болгон өөр өөрийн онцлогтой, зөвхөн 1 хувь бүтээгдсэн. Тэгэхээр нэг

хувь буюу өөрийн ямар онцлог шинж байдал байгаа вэ гэдгийг хүн өөрөө өөрийгөө

таньж мэдэхийн зэрэгцээ хамт байгаа хүмүүсээ ч гэсэн хэр өөр байх ёстойг өөр

байгааг нь хүлээн зөвшөөрч харин өөр өөр боломжийг нэг зорилгын зүгт хэрхэн

яаж чиглүүлэх гэдэг нь чухал зүйл юм байна.

Нэг зорилгын төлөө төрийн албаны төлөө төрийн албаны бүхий л түвшинд

ажиллаж байгаа та бүхэнд маань өнөөдрийн миний зорилго юу вэ, бид юунд

хүрэхийн тулд зорьж ажиллаж байгаа вэ, цаашдаа юу болох вэ, 5 жил, 10 жилийн

дараа гэж тэмүүллээ илүү хурцалж, илүү алсыг харж мөн өдөр тутмынхаа үйл

ажиллагааг тэр алсыг харсан зүйл рүүгээ тэмүүлэх алхмаа сайн бат бөх болгож

авч яваарай гэж хүсье.

Бидэнд гүйцэтгэлээ хэрхэн яаж үнэлж болох мөн илүү сэтгэлгээг бий болгож

яаж энэ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч болох хөгжлийн тойргоо илүү том

дараагийн шатанд хүргэх хэмжээнд яаж хүргэх вэ гэдэг талаар би бас санаа сэдэл

авч их зүйлийг суралцлаа. Манай энэ сургалт нэг талаас багш нар зохион байгуулж

байгаа Төрийн Албаны Зөвлөл нөгөө талаар энэ мэдээллийг хүсэж хүлээж цаг

заваа гаргаж оролцож байгаа та бүхний хамтын ажиллагааны үр дүн байх болно.

Сургалт болгон хойноо нэг үр дүнг би болгодог та бүхний өдөр тутамдаа

гаргаж байгаа энэ өөрчлөлт нь энэ үр дүнгээр илэрхийлэгдэнэ. Магадгүй өнөөдөр

нэг зүйлийг бодож авлаа гэхэд маргааш түүнийгээ аль хэзээний өөртөө

хэвшүүлчихсэн байх зүйл нь манай сургалтын үр дүн байх болно.

Бид 5 цуврал хичээлийг харилцаа, хандлага, менежмент манлайллын

чиглэлээр хийлээ. Энэ 5 багц сургалт маань хүн өөрөө өөрийг яаж хөгжүүлэх, яаж

мэдрэх, яаж ойлгох гэдэг зүйлээс эхлээд манлайлал бол өдөр тутамдаа байдаг

бидэнд мөнхийн хэрэгцээтэй зүйл юмаа. Менежментийн арга зүйгээр удирдахаас

илүү манлайллын арга зүйгээр удирдах нь орчин үеийн шинэ хандлага болсон

гэдгийг ойлгож хүлээж авсан бол мөн энэ ойлголтоороо олон үеийн хүмүүстэй

ажиллахдаа бас энэ ойлголт нь нэг хэвийн байдлаар бусдад түгээгдэж болохгүй

юм байна. Ялангуяа үе үеийн харилцаа хандлага, өөрчлөлт, хэв маяг гэдэг зүйл

бол тухайн үеийнхээ хөгжлийн онцлог байдлаас хамаарсан байдаг учраас энэ

харилцан адилгүй үеийнхнийхээ хооронд хамгийн нийцтэй мөн чанар нь юу байна

гэдгийг олж хараад түүнийг ашиглаж удирдаж манлайлах гэдэг бол бас бидний

амин чухал зүйл юм.

Манлайлал, менежмент гэдэг бол зөвхөн удирдах ажилтанд байдаг зүйл

биш болсон. Тэгэхээр бид өдөр тутамдаа, үйл ажиллагаандаа манлайлал гэдэг

зүйлийг би яаж юугаар манлайлж байгаа вэ гэдгийг дахин бодоод үзвэл гэр бүлдээ,

57

найз нөхдөдөө, ажлын хамт олондоо, өрөөнийхөө хамтран ажиллагч нартаа би

ямар зүйлээр манлайлж, ямар зүйлээр үлгэрлэж байгаа вэ гэдгээ бодох ийм

ойлголтыг бидэнд өгсөн. Энэ ойлголтоос илүү хүмүүс хамтарч ажиллахдаа би юуг

хийх ёстой вэ, ямар түвшинд хийвэл бид үр дүндээ хүрлээ гэж үзэх вэ, энэ

гүйцэтгэлээс бид ямар хүлээлтийг бий болгож байгаа вэ гэдгээ нээлттэй ил тод

найрсаг харилцааг үүсгэн ажиллах. Найрсаг нээлттэй харилцааг үүсгэж чадахгүй

бол бид ижил зүйлийг хүсээд гүйцэтгээд хийгээд байгаа ч гэсэн ялгаатай ойлголт

ялгаатай мэдрэмж ялгаатай үр дүнтэй үлдэнэ гэдгийг багш маань бидэнд

тодотгож хэлж өгсөн. Мөн тэр сургалт дээрээ биднийг сарынхаа хийх ажлыг яг

юунд хүрэх гээд байгаагаа та бүхэн бичээд үзээрэй энэ бичиж байгаа зүйл маань

өдөр тутамдаа хийгдсэн ажилтай чинь хэр нийцэж байгаа вэ, тэрийгээ бид бас

хараад үзэх юм бол энэ ялгаатай хүлээлтийг хийхийн тулд ямар зүйлийг өдөр

тутамдаа анхаарч анзаарч байх боломж бий болгох вэ гэдгийг хэлж өгсөн. Үнэхээр

энэ хүлээлтийг бий болгохдоо хүн бүр өөрсдөө үйл ажиллагаагаа хянахаас гадна

яагаад миний хүлээлт өөр байгаа вэ, юуг би өөрөөр хийгээд байгаа вэ, эсвэл юуг

би тэр хязгаараасаа даваад алдаа болгоод байна вэ гэдгийг өөрөө өөртөө дүгнэх

боломжийг олгоорой учир шалтгааныг нь олохгүй алдааны эзнийг хайх, хэн

нэгнийг буруутгаад тэр алдааг орхих биш харин тэр алдааг ахиад гаргахгүй байх

ийм чиглэлээр бид бүгд ямар хязгаарыг ямар зүйлийг буруу алдсан бол эргээд тэр

зүйлийг зөв болгохын тулд яах вэ гэдэг алдаан дээрээ суралцах боломжийг

эрэлхийлэх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан.

Алдаа дутагдал гарахгүй байна гэж байхгүй харин хүн өөрөө ажил хийж л

байгаа бол ямар нэгэн байдлаар амжилт 100% төгс байна гэж байхгүй 99% байлаа

гэхэд би 1% хувиа яаж илүү сайн болгох вэ гэдэг энэ зүйлийг хувь хүн суралцаж

авах ёстой гэж ойлгож байна. Хүн болгон адилгүй өөр өөрийн арга зүй хандлагатай

байдаг талаар хэлсэн. Энэ нь эргээд гүйцэтгэлээ яаж хаанаас нь аль өнцгөөс

харах уу. Тэр хүн хаанаас хараад байна өөрөөр хэлбэл нөгөө хамтран ажиллагч

маань эсвэл удирдлага маань миний гүйцэтгэлийг аль өнцгөөс нь хаанаас нь

хараад байгаа юм бол гэдэг энэ асуулт бас бидний харилцаанд чухал зүйл байна.

Яаран дүгнэлт хийж хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө бодох. 1 хором 5 секунд

магадгүй бодоод үзэхэд тэр гүйцэтгэл хийж байгаа буруу ч байсан хийж байгаа

сэтгэл гэдэг зүйлийг олж харах. Гүйцэтгэл нь буруу муу байна гээд тэр хүнийг

буруушааж алдаа өгөх биш харин илүү сайн гүйцэтгэлтэй болгоход нь яах гэдэг

зүйлийг удирдагч хамтран ажиллагч хүн болгон бодох ёстой юм байна.

Мэдээллийг мэдлэг, ур чадвар болгож бүтээх нь бидний үүрэг, энэ

сургалтаас хүлээж байгаа бидний хүлээлт. Иймд мэдээллийг өөртөө шингээж

хүлээж авч магадгүй хамт олноороо багаараа энэ зүйлийг туршиж үзэх ийм сэдэл

тэмүүлэл төрсөн байхаа гэж ойлгож байна. Ингээд 5 багц сургалт маань

амжилттай зохион байгуулагдлаа. Дараа дараагийн сургалтуудыг өдөр тутамдаа

үйл ажиллагаандаа төрийн албанд хийгдэж байгаа үйл явц үйл ажиллагааны шинэ

соргог мэдээллээр та бүхний ажилд хэрэглэгдэхүйц арга зүйгээр хангах чиглэлээр

сургалтуудаа цаашид зохион байгуулна. Ингээд багц сургалтуудыг хийж өгсөн

58

Дэйл Карнэгийн багш Даваасүрэн танд болон хамтран ажиллагчдад нь энэ сайхан

сургалтыг хийж өгсөн талархаж байгаагаа илэрхийлье. Мөн таны цаашдын ажилд

оролцогчдынхоо өмнөөс амжилт хүсье.

Баярлалаа.

59

Төрийн албаны зөвлөлийн дарга

Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс

60

АНГЛИЙН CIPD (БОЛОВСОН ХҮЧИН БА ХӨГЖЛИЙН ИНСТИТУТ)-ТЭЙ ХАМТРАН

ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА ХҮНИЙ НӨӨЦИЙН МЭРГЭШСЭН АЖИЛТАН БЭЛТГЭХ

СУРГАЛТЫГ НЭЭЖ ХЭЛСЭН ҮГ

1. Төрийн албаны сургалт хөгжил яагаад чухал вэ?

2022.05.17

Төрийн албаны шинэтгэлийн гол хөдөлгөгч хүч болсон төрийн албан хаагчдаа

чадавхжуулах, мэргэшүүлэх, олон улсын түвшинд бодож сэтгэдэг болгохыг аль аль

талдаа хичээж байна.

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх

үндэсний хорооны хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэг зүйлийг онцолсон. Тавьж буй

зорилтдоо амжилттай хүрэхэд төрийн албаны бодлого, судалгааны чиглэлээр бүс нутаг,

олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөртэй Ли Куан Юүгийн нэрэмжит Сингапурын их

сургуулийн Төрийн бодлогын сургууль зэрэг нэр хүндтэй газруудад төрийн албан

хаагчдаа сургаж хөгжүүлэх нь чухлыг зөвлөсөн.

Сая нэр дурдсан сургуультай гэрээ байгуулан өнгөрсөн жилээс эхлэн төрийн албан

хаагчдаа суралцуулж, хоёр удаагийн төгсөлт хийсэн. Энэ сургуульд манай хүмүүс

суралцах гурав дахь сургалт удахгүй эхлэх гэж байна.

Түүнчлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ном, гарын авлагуудыг албан ёсны

эрхтэйгээр эх хэл рүүгээ орчуулж, төрийн албан хаагчдадаа уншиж судлах боломжийг

олгож ирлээ.

Одоо нэгэн нэр хүндтэй байгууллагад манай төрийн албан хаагчид суралцаж эхлэх

гэж байна. Энэ бол Английн Лондон хотод төвтэй “Боловсон хүчин ба хөгжлийн институт”-

(CIPD)-тэй хамтран зохион байгуулах энэ удаагийн сургалт.

Удаан хугацаанд бэлтгэж, гэрээ, харилцан ойлголцлын баримт бичгүүд бэлтгэсний

эхний үр дүн ийнхүү гарч байна. Энэ сургалтыг төлөвлөж, ажил хэрэг болгоход олон хүний

хүч оролцоо, цаг зүтгэл гарсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэр бүх хүмүүст талархал

илэрхийлье.

61

2. Энэ сургалтын онцлог

Хүний нөөцийн удирдлага, сургалт хөгжлийн чиглэлээр мэргэшсэн, ажлын

туршлагатай олон улсын түвшний зөвлөх багш нар энэ сургалтыг чиглүүлэн зохион

байгуулна. Сургалтаа амжилттай төгсвөл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хугацаагүй

мэргэшлийн гэрчилгээтэй болно.

Төгсөгчид маань энэ институтийн 100 гаруй жилийн түүхтэй мэдлэгийн санд

нэвтрэх эрхтэй гишүүн болно. Нээлттэй мэдээллийн эх үүсвэрээс тэр бүр олддоггүй

мэдлэг, мэдээллийн сангаас хүртэх чөлөөт орон зай Та бүхэнд нээгдэнэ гэсэн үг.

Энэ сургалтыг төрийн албаны сургалт хөгжлийн үйл явцад гарч ирж буй нэг шинэ

үзэгдэл гэж болно. Тиймээс ч сургалтад оролцож буй төрийн албан хаагчид, тэдний

ажиллаж буй байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэйг сануулъя.

3. Сургалтын явцад юунд анхаарах хэрэгтэй вэ?

Байдаг нэг сургалт, болох юм болдгоороо болоод өнгөрнө гэж боддог хүмүүс

байвал яг энэ цагаас энэ бодлоо толгойноосоо авч хаяхыг нөхөрсгөөр зөвлөх байна. Энэ

сургалтад оролцож буй хувь албан хаагч чадавхжаад өнгөрөх ёсгүй. Сургалт зөвхөн нэг

албан хаагчийн “олз” болох ёсгүй.

Сургалтад хамрагдсан хүмүүс яам, агентлаг, ЗДТГ-ынхаа “үнэт капитал” болох

ёстой. Иймд сургалтын үр дүнг хамтдаа үзнэ, хамтдаа хуваалцана гэдгийг оролцогч,

оролцуулагч талууд сайн ойлгоорой. Нийт 285 цагийн багтаамжтай сургалт цахимаар

явагдана. Мөн сургалтын явцад бие даан суралцах, сурч мэдсэнээ практикт нэвтрүүлэх

дадлага ажлыг агуулга, хөтөлбөрт багтсан.

Иймээс яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, ЗДТГ-ын

дарга зэрэг байгууллагын удирдлагууд оролцогч албан хаагчдынхаа ажлын ачааллыг

зохицуулахад анхаарч, энэ сургалтад манай байгууллага бүхлээрээ оролцож, суралцаж

байна гэж холч, нийтлэг өнцгөөс хараарай гэж хүсье.

Аль ч орны хувийн хэвшлийнхэн аливаад овсгоотой, шинийг эрэлхийлэгч талдаа

хурдтай явдгийг бид мэднэ. Харин манай улсын хувийн хэвшлийнхэн CIPD-ийн ямар нэг

сургалтыг хараахан аваагүй байгаа юм билээ.

Хүний нөөцийн стандарт тогтоогч нэр хүндтэй байгууллагын сургалтад оролцож

байгаа нь тухайн хүнд төдийгүй ажил олгогч байгууллага, цаашилбал манай төрийн алба,

Монгол Улсын хувьд том олз гэж бодоорой.

Легаси буюу сургалт судалгааны өв болж үлдэхүйц тийм үйл явц өрнөөсэй гэж

бодож байна. Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх чиглэлээр

олон улсын жишиг стандарт, туршлагыг нэвтрүүлэх зорилтоо хэрэгжүүлэхэд энэ удаагийн

сургалт үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна.

Та бүхэнд сурлагын амжилт хүсье!

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

62

2022.05.13

5

2

“ӨӨРЧЛӨЛТИЙН УДИРДЛАГА-CHANGE MANAGEMENT”

Нийслэл, аймаг, дүүргийн ЗДТГ-ын дарга нарын

сургалтад зориулсан лекцийн хураангуй

Өөрчлөлтийн менежментийн шийдлийн чиглэлээр глобал лидер гэгддэг

зөвлөх үйлчилгээний Prosci компанийг үндэслэгч Жефф Хиат 700 гаруй

байгууллагын өөрчлөлтийн хэв маягийг судалсны үндсэн дээр боловсруулсан

олон улсад өргөн ашиглагддаг хувь хүний хөгжил, өөрчлөлтөд анхаарал

төвлөрүүлж, хувь хүний тодорхой өөрчлөлтөөр удирдан чиглүүлж, саад бэрхшээл,

сорилтыг шийдвэрлэхэд чиглэгддэг ADKAR загварыг танилцуулъя.

63

Судалгаа шинжилгээний 20 гаруй жилийн түүхтэй, олон улсын хэмжээнд

100 мянга гаруй хүнийг сургалтад хамруулан сертификатжуулсан, АНУ-ын шилдэг

100 (Fortune 100) компанийн 80%-тай хамтран ажилладаг өөрчлөлтийн

удирдлагын энэхүү хүчирхэг загвар зөвхөн хувь хүн өөрчлөгдөх үед байгууллагын

өөрчлөлт гарч болно гэсэн ойлголт дээр суурилдаг бөгөөд байгууллагын өөрчлөлт

салбар, салбарын өөрчлөлт улс орны хэмжээний үр дүнтэй өөрчлөлт болдгийг

тодорхойлдог.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

64

“ОНОВЧТОЙ БҮТЭЦ, ЗОХИСТОЙ ХАРИЛЦАА, ҮР ДҮН”

Эртний архитектурын шийдэлд түгээмэл тохиолддог эв нэгдэл, тэнцвэрт

байдал, эрч хүчний бэлгэдэл гексагон буюу зургаан өнцөгт дүрсээр төлөөлүүлэн

төрийн албаны шинэтгэлийн зарим асуудлыг хөндье.

1980-аад онд үүссэн олон салаа зам дахь тодорхой бус, нарийн төвөгтэй

орчны тухай VUCA ойлголт бий. Харин цаг уур, глобал системийн өөрчлөлтөөс

үүдэн 2020-иод онд гарсан дараа үеийн буюу next generation орчны тухай BANI

ойлголтод шилжсэн тийм цаг үед бид ажиллаж амьдарч байна.

Өөрөөр хэлбэл “хэврэг, сэтгэл түгшээсэн, шугаман бус, ойлгомжгүй” цаг үе

дэх Монгол төрийн албыг хэрхэн оновчтой эрхлэн явуулах тухай онцолж, өөрчлөлт

хийх арга зам, гарц шийдлийг загварчлан томьёолж байна.

65

, , 67

, , 67

, -141 15-10

, -141 15-10

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

66

Үе шат / дараалал Хамрах хүрээ Хугацаа Үр дүн

ТОГТОЛЦООНЫ

ӨӨРЧЛӨЛТ

Эрх зүйн орчин

Бүтэц /яам,

агентлаг/

Ангилал, зэрэглэл

Цалин хөлс

СИСТЕМ (ТОГТОЛЦОО)-ийн реформ

a. Төрийн

байгууллагын

тогтолцоо

b. Төрийн албаны

төрөл, ангилал

c. Төрийн

захиргааны

байгууллагын

дотоод бүтэц

d. Ангилал, зэрэглэл

e. Цалин хөлс

2022-2030

Төрийн албаны тогтолцоо

бүхэлдээ өөрчлөгдөнө:

- Бүтэц, тогтолцоо, чиг үүрэг;

- Дотоод бүтэц, удирдлагын

хэлбэр, харилцаа

- Төрийн жинхэнэ албаны

ангилал, тодорхойлолт

- Төрийн албаны ангилал,

зэрэглэлийн өөрчлөлт

- Цалингийн тогтолцоо (цалин

хөлс нэмэгдүүлэх);

- Шударга ёсны зарчим;

- Үр дүнд суурилах;

ҮЙЛ ЯВЦ /НӨХЦӨЛ БАЙДАЛ/-ЫН ШИНЭТГЭЛ

Одоогийн төрийн

захиргааны тогтолцоо

үндсэндээ хэвээр үлдэнэ:

АНГИЛАЛ,

ЗЭРЭГЛЭЛИЙН

ӨӨРЧЛӨЛТ

Цалин хөлсний хамт

a. Ангилал

зэрэглэлийг цөөлөх

b. Төв, орон нутгийн

ялгамжтай тогтоох

2022-2030

- Төрийн захиргааны албан

тушаалын зэрэглэлийн

өөрчлөлт (15-аас 10 болж

цөөрөх);

- Цалингийн сүлжээ, хэмжээнд

өөрчлөлт орох (доод хэмжээг

тогтоох, дээш чөлөөтэй);

- Үр дүнд суурилах;

- Орон нутгийн нэмэгдэл

(ажилласан жил, цалингийн

хэмжээ үл хамааран);

ЦАЛИН ХӨЛСНИЙ

ӨӨРЧЛӨЛТ

a. Ижил хувиар

нэмэх

b. Ижил хэмжээгээр

нэмэх

c. Ялгамжтай хувь,

хэмжээгээр нэмэх

Бүтэц тогтолцоо, ангилал

зэрэглэл хэвээр байна:

- Цалингийн хэмжээ нэмэгдэж,

өөрчлөгдөх (доод хэмжээг

тогтоох, дээш чөлөөтэй);

- Төв, орон нутагт харилцан

адилгүй тогтоогдох;

- Орон нутгийн нэмэгдэл

(ажилласан жил, цалингийн

хэмжээ үл хамааран);

67

Гишүүн орнуудынхаа бодлогын туршлагыг харьцуулах, нийтлэг тулгамдсан

асуудалд хариулт хайх, сайн туршлагыг тодорхойлох, дотоодын болон олон улсын

бодлогыг уялдуулах талбар болж ажилладаг Эдийн засгийн хамтын ажиллагаа,

хөгжлийн байгууллага (OECD)-аас ирээдүйн төрийн албан хаагч, төрийн албаны

төлөвшил хөгжлийн чиг хандлагын талаар гаргасан дүн шинжилгээнд тулгуурлан

ярилцъя.

----о0о---

Өнөөгийн төлөв байдал

Ирээдүйн төлөв байдал

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

68

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн болон

Засгийн газрын гишүүд ээ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт

Элчин сайд хатагтай Ивкофф Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Шинэ өдөр бүр шинэ боломжоор эхэлдэг. Төрийн албаны шинэтгэлийн хүрсэн

түвшинг ахиулж, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ өдөр эхэлж байна.

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн хүрээнд төрийн

албаны шинэтгэлийн зарим асуудлууд болоод тэгш байдал, тэгш боломжийн тухай

хэлэлцэхээр Та бид чуулж байна.

69

Төрийн албаны шинэтгэл хууль, эрх зүйн шинэ орчин, төрийн албан хаагчийн

харилцаа, хандлага, зан төлөвийн өөрчлөлт, үйлчилгээний соёл, чанар-хүртээмж,

технологийн дэвшлээр хүрээгээ тэллээ.

Бид КОВИД-19-ийн дараах төрийн албаны шинэ соёл, шинэ менежментэд бэлтгэж,

хэрэгжүүлж байна.

Иймд та бүхний анхаарлыг

Нэг.

Төрийн бүтээмж-Хүмүүн капитал,

Хоёр. Тэгш гарааны шударга нөхцөл,

Гурав. Боломж ба арга барил,

Дөрөв.Тэгш боломж-хамтын үр дүн сэдвүүдэд хандуулъя.

Олон сэдвийг хамарсан өргөн хүрээний өөрчлөлтөөс товч онцолъё.

Төрийн албаны мерит зарчим, карьер хөгжлийн шатлан дэвших тогтолцоо, төрийн

алба мэргэшсэн, тогтвортой байх бодлого хууль тогтоомж хэрэгжсэнээр батжиж, “Алсын

хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-оор төгөлдөржиж байна.

Төрийн албаны хууль шинэчлэгдэн мөрдөгдсөнөөр хөгжлөөр тэргүүлэгч орнуудын

төрийн албанд үр дүнгээ өгсөн зарчим, зохицуулалтыг нутагшуулах үйл явц хурдацтай

өрнөлөө.

Улс орны хөгжлийн урт хугацааны бодлогын гол цөм нь Монгол хүний амьдралын

чанарыг дээшлүүлэх, иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн албыг төлөвшүүлэх явдал юм.

Эдгээр үзүүлэлтийг сайжруулах асуудлыг төрийн бодлогынхоо тэргүүлэх зорилгоо

болгосон улс орнууд тогтвортой, зөв хурдтай, хүчтэй хөгжиж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

70

Нийгмийн хөгжилд төрийн гүйцэтгэх үүрэг, оролцооны илүү уян хатан, үр дүнтэй

арга хэлбэрийг ашиглаж төрийн албан хаагчийн хандлага, сэтгэлгээг өөрчилж чадвал

“төрийн бүтээмж”-ийн хэрэгжилт үр дүнд хүрнэ. Шийдлээ хүлээсэн энэ ажлууд бидний

анхаарлын төвд байна.

Үндсэн хуульд шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь “Монгол төрийн үйл

ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн тунхагласан. Энэ зарчмыг хэрэгжүүлэхэд

төрийн бүх шатны байгууллагын албан хаагчдын, тэр тусмаа та бидний манлайлал чухал

юм.

Хүмүүн капитал зөвхөн тухайн хүний боловсрол мэдлэгээр хэмжигддэг үе байсан.

Харин одоо энэ ойлголтыг эрүүл мэнд, эзэмшсэн боловсрол, туршлагаа хэрэгжүүлэх ур

чадвар, хандлага зан үйлийг багтаасан илүү өргөн хүрээнд, олон хүчин зүйлийн уялдаанд

авч үздэг боллоо. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд төрийн илүү тодорхой процесс,

зарцуулах цаг хугацаа, технологи-хүмүүн капиталыг сайжруулахтай холбоотой олон

асуудлуудыг хөндөнө.

Шинэтгэлийн бодлого, үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх,

төрийн үйл ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэхэд гол хөдөлгөгч хүч болох төрийн

албаны төлөө гэх сэтгэлтэй, мэдлэг чадвартай хүний нөөц-хүмүүн капитал чухал үүрэгтэй.

Мэдлэг, ур чадвар сайтай, үндэсний язгуур эрх ашгийн төлөө сэтгэлтэй, ямар ч

иргэнд Монгол төрийн албанд өндөр бүтээмжтэй ажиллах боломж нээлттэй байна. Тийм

эрх зүйн орчин, нийгмийн үзэл санаа, бодлого зохицуулалт манайд хангалттай бий.

Төрийн албанд ажиллаж, төр, түмний үйлсийн төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг

гэдгийг тангараг өргөсөн төрийн албан хаагчид та бид сайн мэднэ. Зөвхөн “мэдэх” нь

хангалттай биш. Албан хаагч бүр сэтгэл гаргаж өндөр бүтээмжтэй ажиллах шаардлага

тавигдаж байна.

71

Бүтээмж нь эдийн засаг, нийгмийн үр өгөөж, ард түмний амьдралын чанараар

дүгнэгддэг. Хэн илүү хийж бүтээсэн нь, хэн илүү сэтгэл, үр ашиг гаргасан манлайлагчдад

үр дүнд суурилсан цалин хөлсний систем үйлчилнэ.

Төрийн албаны чадварлаг хүний нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ?

Тавигдаж буй зорилтоо БИД хэрхэн хэрэгжүүлж, ямар үр дүнд хүрэх вэ?

БИД яавал зөв ажиллаж, өндөр бүтээмж гаргах вэ?

Энэ асуултын хариулт нь, “Зөв хүнийг шударгаар зөв сонгон шалгаруулж, чадах

ажилд нь томилж, зөв үр дүнд хүрэх” явдал юм. Энэ талаар тодорхой ахиц дэвшил гарч

байна.

Төрийн албан дахь тэгш боломжийг хангах өөр нэг чиглэл бол цахимжуулалт.

Төрийн албаны зөвлөл үндэсний цахим сүлжээ “eMongolia”-д нэгдлээ. Төрийн

албаны ерөнхий болон тусгай шалгалтад бүртгүүлэх, шалгах, дүгнэх зэрэг шалгалтын

бүхий л үйл явцыг цахимд шилжүүлснээр хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөлөлгүй, олон

нийт, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор ил тод, нээлттэй явуулдаг боллоо.

Гэхдээ олон нийтийн зүгээс төрийн албаны хүний нөөцийг зөвхөн сонгон

шалгаруулалтаар бүрдүүлэх нь өндөр бүтээмж бүхий хүмүүн капиталыг төрийн албанд

татаж оруулахад зарим талаар учир дутагдалтай байгааг шүүмжилдэг. Тухайлбал, өндөр

түвшний мэдлэг, онцгой ур чадвартай, ховор мэргэжилтэй хүмүүсийг төрд урин

ажиллуулах уян хатан зохицуулалтын орон зай бий болгох хэрэгцээ шаардлага байгаа

юм. Энэ орон зайг ч нөхөх болно.

Энэ бол тархины ангуучлал (headhunting)-ын тухай ярьж байгаа хэрэг.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

72

Шинэтгэлийг үр дүнд хүргэх, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэн төрийн

бүтээмжийг дээшлүүлэхэд цогц чадамжид суурилсан хүний нөөцийн удирдлагыг төрийн

албанд нэвтрүүлэх явдал хамгаас чухал байна.

Ийм учраас бид энэ ажлын бэлтгэлийг хангах зорилгоор “Цогц чадамж”, “Ёс зүй”,

“Хүний нөөц”, “Системийн сэтгэлгээ”, “Зан үйлийн ухаан” “Дизайн сэтгэлгээ” сэдвүүдээр

бүсчилсэн сургалт зохион байгуулж, Улаанбаатар хот болон 21 аймгийн 611 хүний

нөөцийн удирдах ажилтнуудыг хамрууллаа.

Албан тушаалын томилгооны тухайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай

хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн

үндсэн зарчмыг зөрчсөн 1513 хууль бус томилгоог хүчингүй болгох арга хэмжээг авлаа.

Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар чадвартай төрийн албан хаагчид ажиллах боломжтой 2148

сул орон тоо байгаагаас 351 нь удирдах албан тушаалын орон тоо. Та бүхэнд сонгон

шалгаруулалтаар өрсөлдөх боломж нээлттэй гэсэн үг.

73

Тэгш гарааны шударга нөхцөл гэдэг нь нийгмийн орчин, ажлын байр, хамт олон,

гэр бүл зэрэг хүний амьдралын бүхий л хүрээнд, онцлог нөхцөл байдлыг харгалзан тэгш

боломжийг бүрдүүлэх тухай ойлголт юм.

Төрийн албан хаагч бүрийн ялгаатай хэрэгцээ шаардлага, өөр өөрийн онцлогтой

байдлыг нь хүлээн зөвшөөрч, тэнцвэрт оролцоотой, олон талт нийгмийн гишүүдийн

төлөөллөөр бүрдүүлж, хэрэгцээнд суурилсан уян хатан төрийн бодлогыг үе шаттайгаар

хэрэгжүүлэх нь төрийн албаны хүний нөөцийн удирдлагын нэгэн цөм юм.

Төрийн албаны хөдөлмөр эрхлэлтийн зөв тогтолцоог хангах уян хатан бодлого, ил

тод, тэгш шударга байдлын хэмжүүр болох хүний нөөцийн аудитыг төрийн албанд

шинээр нэвтрүүлж, олон нийтийн хяналтын тогтолцоог бүрдүүлж байна.

Манай улсын хамгийн том ажил олгогч нь ТӨР, төрийн алба. 2021 оны байдлаар

хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн дөрөвний нэг нь төрийн салбараас цалинжиж байна. 24

Нийт 208864 төрийн албан хаагчийн 62.6 хувь, үүнээс төрийн захиргааны албан

хаагчдын 62.8 хувь, их, дээд сургуульд суралцагчдын 63.7 хувь, мөн салбарт ажиллагсдын

63.1 хувийг тус тус эмэгтэйчүүд эзэлж байна.

24

2021 оны байдлаар ажиллах хүч 1.2 сая гаруй байгаагийн 1.1 сая нь ажил эрхэлдэг бол түүний 200

мянга гаруй нь төрийн албан хаагчид байна

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

74

Энэ танхимд оролцогчдын хувь ч нэгийг хэлж, хоёрыг бодогдуулах байх аа.

Засгийн газрын гишүүдэд эмэгтэйчүүдийн эзлэх хувь өсөх зөв эхлэл жишиг тогтож

байна. Харин яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг, дүүргийн

ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга зэрэг захиргааны шийдвэр гаргах түвшний

албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь зорилтот түвшинд хүрэхгүй байна.

Эмэгтэйчүүдийн албан тушаалд ахин дэвшихэд нь сорилт бэрхшээл болдог үл

үзэгдэх "шилэн тааз"-ыг хүний нөөцийн бодлогын хүрээнд “чөлөөлж” явахаас өөр

аргагүй.

75

Дэлхийн эдийн засгийн форумын “Жендерийн тэгш бус байдлын индекс”-д эдийн

засаг, боловсрол, эрүүл мэнд, улс төрийн оролцоо гэсэн 4 үзүүлэлтээр тухайн орны

жендерийн тэгш бус байдлыг үнэлдэг.

Манай улс энэ индексээр Зүүн Ази, Номхон далайн бүсийн 20 орноос 7-д, дэлхийн

156 орноос 69-д эрэмбэлэгдэж байгаа нь харьцангуй дэвшилттэй үзүүлэлт. Цаашид ч

нийгмийн амьдрал, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог

нэмэгдүүлэх боломж бий.

Төрийн албаны зөвлөлөөс адил ажил албан тушаалд ижил ойролцоо цалин хөлс

олгох судалгааны ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Дэлхийн

банктай хамтарч эхлүүлээд байна.

Судалгаанд суурилсан, бүтээмжид чиглэсэн цалин хөлсний тогтолцоог

нэвтрүүлснээр нийгмийн баталгаа сайжирч, төрийн албаны хүний нөөцийн шинэтгэл

эдийн засгийн агуулгаар өргөжих болно.

Аливаа зүйлийг хийж бүтээх арга зам нь инновац, түүнээс ч сайн хийж бүтээх арга

бол та бидний сэтгэл, дотоод итгэл үнэмшил, хандлага соёлын эрс өөрчлөлт юм.

Эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих, замаар төрийн албан дахь тэгш

боломжийг бүрдүүлж эхэллээ. Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албанд жендерийн тэгш

байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө (2021-2023)-г батлан хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн энэхүү чуулган ч төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтийн нэг нь юм.

Иргэдийн төрийн алба хаах тэгш эрхийн боломжийг бодит утгаар нь өргөтгөх, жендерийн

тухай хэвшмэл ойлголт, хандлагыг арилгах чухал алхам гэдэгт итгэлтэй байна.

Төрийн албаны тэгш боломжийг хүнд суртал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид

байлгахгүйгээр төсөөлөхөд хэцүү.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

76

Хүнд суртлын хүлээснээс нийгэм, иргэдийг ангижруулах үйл явц хурдацтай өрнөж

эхэллээ. Хүнд суртлын “Улаан тууз”-ыг улам бүр сулруулах, тайлах, таслах ажил явагдаж

байна. Өнөөдөр манай улсад 600 орчим хууль, 6700 гаруй стандарт мөрдөгдөж байна.

Хэт их зөвшөөрөл, зохицуулалтыг бууруулах, давхардлыг арилгах шаардлагатай

байгаа, үүнд та бидний манлайлал чухал. Төрийн хүнд суртлын ард нуугддаг ашиг

сонирхлын зөрчлийг арилгаж, төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулах замаар төрийн

хүнд суртлыг бууруулах чухал.

Төрийн албаны шинэтгэлд нийгмийн сорилт, шударга ёсны хүлээлт өндөр байна.

Амжилтын 20 хувь ур чадвар, 80 хувь нь сайтар төлөвлөсөн стратеги гэсэн энгийн логик

бий. Иргэдийн итгэл хүлээсэн төрийн албаны шинэтгэлийн амжилтын нэг хэмжүүр нь

сайтар төлөвлөгдсөн стратеги, төрийн албан хаагчийн ур чадварт тулгуурласан тэгш

боломж, хамтын үр дүн юм.

Төрийн албан хаагчид аа,

Шударга ёсны хүлээлтийн сорилтыг үр дүнтэй даван туулах уян хатан бодлого,

гагцхүү хуулийн хүрээнд шинэлэг арга барилаар шуурхай ажилладаг төрийн албыг

бэхжүүлэх ажил үе шаттай эрчимжиж байна. Цаашид ч үр дүнтэй үргэлжилнэ.

Төрийн албанд тэгш боломж, хүртээмжтэй байдлыг хангах хүний нөөцийн

удирдлагыг хэрэгжүүлэхэд дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг Та бүхнээс хүсье.

1. Ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ёс зүйтэй, хариуцлагатай байдлыг дэмжих

нэгдмэл тогтолцоог бий болгоно. Нарийн мэргэжил, ур чадвартай, зан

төлөвийн зөв хандлагатай, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн хүний нөөцөөр

төрийн албыг бэхжүүлнэ.

2. Албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын

шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, мэдлэг, боловсролд

суурилсан мерит зарчмыг баримтлан томилон дэвшүүлдэг тогтолцоог

77

бататгана. Сонгон шалгаруулалтад хүний хүчин зүйлийн оролцоог хязгаарлаж,

технологийн дэвшил, хиймэл оюун ухаан, сэтгэл зүйн сорилыг нэвтрүүлэх

ажлыг үргэлжлүүлнэ.

3. Цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмж, тоог нэмэгдүүлэх, төрийн

байгууллага, албан тушаалтны хүнд суртлыг арилгасан цахим үйл ажиллагааг

үнэлж дүгнэж нийтийн соёл болгоно.

4. Чиг үүргийн хийдэл, давхардлыг арилгах, төрийн үйлчилгээг хүргэх

байгууллага, албан хаагчийн зохистой харьцааг тогтооно.

5. Төрийн албаны бүтэц зохион байгуулалтад чиг үүргийн иж бүрэн шинжилгээ

хийж, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим ажил үйлчилгээг судалгаанд

үндэслэн мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх асуудлыг үе

шаттай хэрэгжүүлнэ.

6. Бүтээмж болон ур чадварт суурилсан цалин урамшууллын тогтолцоог

нэвтрүүлнэ. Тогтвортой, бүтээмжтэй ажиллах боломжийг бэхжүүлэх шударга

ажлын байрны баталгааг бий болгоно.

Ноёд, хатагтай нар аа, энэхүү шинэтгэлийн үр дүн төрийн албаны манлайлагч

эмэгтэйчүүд та бүхний оролцооноос шууд шалтгаална. Та бүхний ухаан бодол, ур чадвар

нь төр улсын хэргийг удирдан явуулах сайн угтал хэмээн бэлгэдэж байна.

Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганыг хамтран

зохион байгуулсан нийт байгууллага, хамт олонд талархал илэрхийлье.

Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

78

Авлигын эсрэг үндэсний чуулганд тавьсан

илтгэлээс

ТӨРИЙН АЛБАНЫ ТОМИЛГОО, ИЛ ТОД БАЙДАЛ:

ТОМИЛГООНЫ ЗӨРЧЛӨӨС СЭРГИЙЛЭХ НЬ

/Хураангуй/

2021.12.08

Шударга, ил тод, авлигагүй төрийн төлөө ажиллах асуудлаар үндэсний

чуулган зохион байгуулж байгаа нь иргэд олон нийт, шударга төрийн албан

хаагчдын хүссэн, бас хүлээсэн арга хэмжээ болж байна. Төрийн албаны тухай

хуулийн шинэтгэлийн бодлого “авлигад үгүй” гэж хэлэх нийгмийн соёлыг бүтээж,

авлигыг уг үндсээр нь устгахад чиглэгдсэн.

Иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн шударга төрийн албыг төлөвшүүлэх

зорилт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, “Алсын хараа-2050” урт хугацааны

хөгжлийн баримт бичгээр баталгаажсаныг Та бүхэн мэднэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газрын нэгдмэл байр

суурь, манлайлал, олон талын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан төрийн

албаны шинэтгэлийг эрэмбэлэн хэрэгжүүлж байна.

Төрд ажиллах хүний ёс суртахууны төлөвшил, сахилга бат юу юунаас чухал

байгаатай бүгдээрээ санал нийлэх байх.

79

Ажил, мэргэжил, оюуны өндөр чадвартай, төрд чин үнэнчээр зүтгэх

сэтгэлтэй, төр түмний эрх ашгийг хувийнхаасаа өмнө эрэмбэлж чадах, шударга,

зарчимч, хариуцлагатай иргэнийг шалгаруулж мэргэжлийнх нь салбарт

ажиллуулах, тасралтгүй сургаж хөгжүүлэх, мэргэшиж чадсаныг нь тогтвортой

ажиллуулах, тэднийхээ нийгмийн баталгааг нь хангах, харин ажил хийдэггүй,

сэтгэл зүтгэлгүй, зарчмаа умартаж авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасантай нь

үл эвлэрэх замаар энэ шинэтгэл хэрэгжинэ.

“Гараа сайн бол бариа сайн” гэсэн мэргэдийн зүйр үг бий. Төрийн албаны

шударга байдал хүний нөөцийн зөв томилгооноос гараа нь эхэлнэ. Зөв хүнийг зөв

аргаар зөв ажилд томилж зөв үр дүнд хүргэх нь томилгооны зорилго, шинэтгэлийн

үр дүн байх ёстой.

Энэ талаар манай 2014 оны тайланд нэг асуудлыг онцолсон байдаг.

Төрийн албаны үндсэн зарчмыг баримтлахгүй явж ирсэн нь монгол төрийн

залгамж чанар, төрийн удирдлагыг сулруулж, Үндэсний аюулгүй байдлын үзэл

баримтлалын 3.3-т заасан дотоод аюулгүй байдлыг доройтуулж болзошгүй

хэмжээнд хүрээд байгааг УИХ-ын анхааралд хүргэсэн. Үр дүнд нь хуулиа

шинэчилсэн.

Өнгөрсөн хугацаанд танил талын дэмжлэг, садан төрлийн нөлөөллөөр

төрийн албанд шууд томилогддог явдал гарсаар байна. Тэр хэрээр төрийн

албаны нэр хүнд, иргэдийн итгэл унаж, засаглалын үнэт зүйлийг хүчгүйдүүлж

байна. “Цүнх баригчид”, “ургийн мод”, “төрлийн алба” гэх нэр томьёо хүртэл гарч,

нийгмийн шүүмжлэл дагуулсаар ирсэн.

Шинэ хуулийг хэрэгжүүлж эхэлснээр өмнөх үеийн зохисгүй арга барил,

дадал хэвшлийг эвдэж, хуулиа дээдэлж, зарчмаа мөрддөг шинэ соёлыг тогтооход

Төрийн албаны зөвлөлийн одоогийн бодлого, үйл ажиллагаа бүхэлдээ чиглэгдэж

байна. Үр дүн ч эхнээсээ гарч байгаа.

Төрийн байгууллагуудын өнөөгийн үйл ажиллагааны талаар сар гаруйн

өмнө 10 аймгийн иргэдийн дунд судалгаа явууллаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

80

Судалгаанд оролцогчдын 65.4 хувь нь төрийн байгууллагуудаас үйлчилгээ

авахад ямар нэгэн хүндрэлгүй болж, цахимжиж байна, 49.5 хувь нь төрийн

байгууллагууд төрийн албаны хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлж чадаж

байгаа гэж хариулсан.

Төрийн захиргааны албан хаагчид хамаарах 21821 албан тушаалын

тодорхойлолтыг хянан зөвшөөрөл олгодог боллоо. Томилох эрх бүхий зарим

этгээд хүнд тохируулж дураараа засдаг өмнөх практикийг халж, ажилд тавигдах

босго шаардлагыг өндөрсгөлөө.

Иргэдийг төрийн алба хаах адил тэгш боломжоор хангах зарчмыг

хэрэгжүүлэх суурь нөхцөл ийнхүү бүрдсэн.

Шалгуур, шаардлагын дагуу төрийн захиргааны нийт 1865, төрийн

үйлчилгээний төсвийн шууд захирагчийн 214 сул орон тоог тусгай шалгалтын

дүнгээр нөхөж, эрдэм оюунаараа өрсөлдөж томилогдох эхлэлийг баттай тавьж

байна.

Сүүлийн 3 жилд төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцсэн 10428 хүний

42 хувь нь төрийн албанд ажиллаж байна.

ЗГХЭГ-тай хамтарсан ажлын хэсэг энэ оны сүүлийн саруудад сард 11

аймагт ажиллалаа. Төрийн 350 гаруй байгууллагын 4606 албан хаагчийг

хамруулан төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, томилгооны байдалд

хяналт шалгалт хийсэн. Томилгоотой холбогдсон 95 шийдвэрийг хүчингүй

болголоо.

81

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон 91

иргэнийг төрийн албанаас чөлөөлүүлэв.

Энэ оны 9 дүгээр сарын байдлаар, Ковидын хуулийг баримтлан сул орон

тоонд хуулийн шаардлага хангаагүй 1037 хүнийг удирдах албан тушаалд сонгон

шалгаруулалтгүйгээр томилсныг тогтоолоо. Хяналт, шалгалтыг цаашид

үргэлжлүүлнэ.

Дэлхийн нийтээр Ковидын цар тахалтай нүүр тулан тэмцэж буй VUCA

эриний эгзэгтэй цаг үед Төрийн албаны зөвлөлийн бодлого, чиглэл тодорхой

байгаа. Энэ бол Төрийн албаны тухай хуулийн мэргэшсэн, ил тод, ёс зүйтэй,

хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэн, нийтийн сайн сайхны төлөө

санаачилгатай, иргэдийн итгэлийг хүлээн ажиллах төрийн албыг төлөвшүүлэх

явдал юм.

Төрийн байгууллагуудад хийх хүний нөөцийн аудитын үйл ажиллагааг улам

эрчимжүүлнэ. Төрийн албанд томилгооны зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх,

соён гэгээрүүлэх ажлыг яам, агентлаг, төрийн бүх шатны байгууллагуудад өргөн

хүрээнд зохион байгуулж ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Цахим засаглалд шилжих, хүнд

суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо болон Авлигын

индексийг бууруулах Ажлын хэсэгтэй үйл ажиллагаагаа хамтатган хэрэгжүүлж

байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлийг үндсээр нь

таслан зогсооход төрийн бүх байгууллагын хамтын ажиллагаа, зорилго олон

нийтийн хяналт нэн чухал байна.

Үндэсний чуулганд оролцогчид оо

Хууль бус томилгооны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох

хамтын ажиллагааг өргөжүүлцгээе.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

82

1. Хууль зөрчсөн томилгоо бүхний ард ашиг сонирхол байгаа эсэхийг

шалгадаг болъё.

2. Шударга байдлын үнэлгээ, судалгаанд тулгуурлан авлигын эрсдэл бүхий

салбар, байгууллагуудад нэгдмэл, цогц хяналт шалгалт хийе.

3. Төрийн албан тушаалтан, төрийн албан хаагчийн ёс зүй, зан үйлийн

стандартыг шинээр гаргаж, шударга ёсны соёлыг хэвшүүлье.

4. Албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас төрд учирсан хохирлыг

нөхөн төлүүлэх ажилд хүчээ нэгтгэе.

5. Төрийн захиргааны болон төсвийн шууд захирагчийн албан тушаалд зөвхөн

сонгон шалгаруулалтаар орж нэр дэвшүүлсэн иргэний урьдчилсан

мэдүүлгийг хянах нэгдсэн зохицуулалттай больё.

6. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөнд олон нийтийн хяналт

тавих зөвлөлийн үйл ажиллагааг зөв, тууштай хэрэгжүүлэхэд манлайлал

үзүүлж ажиллацгаая.

Шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилт төрийн үйл

ажиллагааны ил тод байдлыг хангах үндсэн арга зам болж байна.

Төрийн албаны зөвлөл төрийн албаны их өгөгдөлд суурилсан Хүний

нөөцийн нэгдсэн удирдлагын цахим системийг хөгжүүлж Сангийн яамны

цалингийн нэгдсэн системтэй холбож орон тоо, цалингийн давхардал, томилгооны

зөрчил илрүүлэх, төрийн албан хаагчийн бүртгэл хөдөлгөөний мэдээлэл үнэн зөв,

шуурхай хийгдэх, төрийн байгууллагуудын орон тоонд хяналт тавих нөхцөл

бүрдсэн.

Одоо төрийн бусад байгууллагуудын цахим системтэй интеграцжуулах

ажил хийж байна.

Төрийн албаны сонгон шалгаруулалтын бүртгэх, дүгнэх зэрэг шалгалтын

бүхий л процессыг бүрэн цахимжууллаа. Сонгон шалгаруулалтыг хүний оролцоо,

хөндлөнгийн нөлөөлөлгүй, олон нийт, мэргэжлийн байгууллагуудын хяналтын дор

ил тод, нээлттэй шударгаар явуулдаг боллоо.

Төрийн албаны шалгалтад амжилт үзүүлэх эсэх нь зөвхөн шалгалт өгч

байгаа иргэнээс өөрөөс нь шалтгаалдаг болсон. Цаашид хиймэл оюун ухаанд

суурилсан шалгалтын арга хэлбэрийг нэвтрүүлнэ.

83

Цахим шилжилтийг төрийн байгууллагуудын ажлын үр дүнгийн шалгуур

болгоё. Ингэх нь улс орны хөгжлийг урагшлуулах, ил тод байдлыг дээшлүүлэх,

хүнд суртал хүлээлгэн чирэгдүүлэлтийг арилгахад шийдвэрлэх ач холбогдолтой.

Өндөр хөгжилтэй орнууд хүнд суртлын хүлээс болсон төрийн албаны олон

дүрэм, журмыг багасгаж, иргэддээ ээлтэй байдлыг бий болгож байна.

Сайн туршлага болон хэрэглэгдэж байгаа “УЛААН ТУУЗ”, “НЭГ НЭГИЙН

ДҮРЭМ” зэрэг аргуудыг нутагшуулахад Та бүхнийг хамтран ажиллахыг хүсье.

Төрийн албаны шинэтгэлийн бүхий л асуудлаар олон талын өргөн

оролцоотой хамтын ажиллагааг тогтмолжуулснаар авлигаас ангид төрийн албыг

төлөвшүүлэх үйлсэд үр дүн гаргах болно.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

84

“Төрийн албанд цогц чадамжийг нэвтрүүлэх

нь” сэдэвт Төвийн бүсийн сургалтыг нээж

хэлсэн үг

Та бидний хамтран хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэлийн агуулга

улам баяжиж байна. Энэ хэрээр асуудалд хандах хандлага, шийдэх арга замын

олон хувилбар, шийдлүүд гарч ирж байгаа.

Түүний нэг нь төрийн албанд цогц чадамжийг нэвтрүүлэх асуудал. Өнөөдөр

энэ асуудлыг ёс зүйн өргөн ойлголттой уялдуулан тал бүрээс нь авч үзэх Төвийн

бүсийн сургалт эхлэх гэж байна.

Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар

гэдэг бол орон нутагт, яам, агентлагт төрийн албаны төв байгууллагын чиг үүргийг

үндсэн ажлын хэмжээнд өдөр тутам шууд хариуцан хэрэгжүүлдэг хүмүүс.

Тэд нар маань Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь

аймгийн ахлах, дэс, туслах түшмэлийн төлөөллөөс бүрдсэн тус бүр 8 хүний

бүрэлдэхүүнтэй багийг ахлан Арвайхээр хотод ирээд байна.

Цогц чадамж гэдэг тусдаа нэгэн чадвар биш, харин бүхэлдээ ёс зүй, зан

төлөв, харилцаа хандлагын “хуримтлал”.

Энэ ажил зөвхөн нэг удаа яриад, цуглаад дуусахгүйгээрээ онцлогтой. Манай

зөвлөхүүдийн баг явсан газар бүртээ ширээний ном үлдээж байгаа. Мөн цахим

ном, зааварчилгаа ч гаргаж байгаа.

85

Төрийн байгууллагад цахим систем бий болгох, хөгжүүлэх, ашиглахад

шаардлагатай зарим хүчин зүйлийг, тухайлбал ажиллах хүчний чадавх, чадамж,

тэдгээрийн ёс зүйн хэм хэмжээ, оновчтой тодорхойлогдсон үйл ажиллагааны

процесс, шийдвэр гаргалтын түвшин зэрэг үзүүлэлтүүдийг анхаарч үзэх нь зүйтэй.

Ялангуяа төрийн албаны хүнд суртлыг арилгах, ашиг сонирхлын зөрчлөөс

урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын үйлчилгээний чанарыг ахиулахад

төрийн албаны сонгон шалгаруулалт, “зөв” хүнийг “зөв” ажилд томилох зарчмыг

хэрэгжүүлэх явдал ихээхэн ач холбогдолтой.

Сонгон шалгаруулалтын үнэлгээнд цогц чадамжийн үндсэн шалгуур

үзүүлэлт болох зан үйлийн шалгуурыг нэмж оруулан, түүнийг үнэлэх аргуудыг

хэрэглэхээр аргачлал боловсруулж байна. Ингэж хувь хүний зөөлөн ур чадварыг

тодорхойлж, ёс зүйтэй, зөв хүнийг төрийн албанд томилох нөхцөлийг бүрдүүлнэ.

Иймд НҮБХХ-ийн төслийн хамтын ажиллагааны хүрээнд сонгон

шалгаруулалтын агуулга, шалгаруулалтын үйл ажиллагаа, мэдлэг, ур чадварыг

үнэлэх арга, аргачлалыг боловсронгуй болгох, мэдлэг, зан үйл, хандлага,

харилцаа, ёс зүйн үзүүлэлтүүдийг тусган хэрэгжүүлэх зорилгоор “цогц чадамж”-

ийн агуулгыг тодорхойлж Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яаманд туршин

нэвтрүүлж эхэлсэн.

Ялангуяа удирдах албан тушаалтны хувьд “цогц чадамж”-ийг ярилцлага,

сэтгэл зүйн тест зэрэг арга зүйгээр үнэлэгдэн тодорхойлогдох боломжтой гэж үзэж

байгаа бөгөөд сонгон шалгаруулалт, сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд

нэвтрүүлэхийг зорьж ажиллаж байна. Ингээд энэ сургалтын ачааны хүндийг үүрч

яваа НҮБ-ын төслийн зөвлөхүүд, бүс нутгийнхаа төлөөллийг аймагтаа хүлээн авч

буй Өвөрхангай аймгийн төрийн албаныханд онцлон талархал илэрхийлье.

-oOo-

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

86

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

нартай хийсэн уулзалтад хэлсэн үгнээс

2021.11.12

Төрийн албаны зөвлөлийн орон нутаг дахь шууд төлөөлөл Салбар

зөвлөлийг ахлан ажилладаг хүмүүстэйгээ нүүр тулан хамтдаа уулзалгүй удсан

байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нэг дор цугларах боломж

үнэхээр бага байлаа.

Гэхдээ аль ч юманд хоёр тал бий гэдэгчлэн өнгөрсөн хоёр жил орчимд

цахим үйл явц төрийн албанд идэвхжилээ. Оны эхнээс 7:4:10 сургалт тогтмолжиж

Та бид хэсэг хугацааны давтамжтай биш, харин 7 хоног бүр цахимаар уулздаг

болсон.

87

1. Бодлого, шийдэл, үр дүн

Төрийн албаны шинэтгэлийн бодлого маш тодорхой. Хуульчлагдсан

шинэтгэл, бас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоор

баталгаажсан шинэтгэл.

Бодлого хэрэгжүүлэх шийдэл, гарцыг өнгөрсөн хугацаанд нэг мөр ойлгуулах

ажил улсын хэмжээнд хангалттай хийгдсэн.

Ойлгосон, ойлгуулсан бодлогоо бүгдээрээ хэрэгжүүлж байгаа. Хэрэгжүүлж

байж үр дүн гарах нь бас тодорхой. Шинэтгэл нэг өдөр хэрэгжээд үр дүн нь

гарахгүй хэдий ч одоо шинэтгэлийн шилжилтийн үе шат буюу бэлтгэл ажил

дууссан гэдэг утгаар ажиллах цаг болсон.

Шинэтгэлийн үр дүнг нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээнд үр дүн

гаргах үе шат руу орж байгаа цаг үед Та бид уулзацгааж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

88

2. Сорилт

Өргөн хүрээнд авч үзвэл төрийн албаны шинэтгэлийн бодлого тасралтгүй

хэрэгжиж ирсэн. Хүний нөөцийн менежмент, сургалт, судалгааны үйл ажиллагаа

хэвийн, бүр илүү эрчтэй хийгдэж ирснийг тэмдэглэх хэрэгтэй.

Харин явцуу хүрээнд харвал КОВИД-19 цар тахлын нөлөөлөл, үүнтэй

уялдан батлагдсан тодорхой хуулийн үйлчлэл энэ шинэтгэлд сорилт болж байгаа.

Төрийн албаны шинэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил хүрэхгүй

хугацаа өнгөрч байгаа бол үүний тал хувьд нь Коронавируст халдвар /ковид-19/-

ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг

нөлөөллийг бууруулах тухай хууль үйлчилж ирсэн. Албан тушаалтныг сонгон

шалгаруулахаар хуульчилсан зохицуулалт үндсэндээ зогссон.

УИХ-ын байнгын хороодын хуралдаан дээр гишүүдийн хэлж байгаагаас

үзвэл энэ хуулийн үйлчлэлийг сунгахгүй байх магадлал өндөр байгаа. Сонгон

шалгаруулалттай холбоотой асуудал хэвийн горимоор, илүү идэвхэжсэн

байдлаар үргэлжилнэ. Та бүхэнд ч энэ ажлын чиглэл очсон.

3. Үндэсний хороо

Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг

бүрдүүлэх Үндэсний хороо өнгөрсөн 9 дүгээр сараас ажиллаж эхэлсэн.

Ерөнхий сайд тэргүүлж, сайд нар, УИХ-аас удирдлага нь томилогддог

байгууллагуудын удирдлага, нийслэлийн Засаг дарга оролцдог, Засгийн газрын

өргөтгөсөн хуралдаан байдлаар ажилладаг бүтэц гэж болно. Үндэсний хороо

өчигдөр хуралдаж, төрийн албаны шинэтгэлийн асуудлаар миний бие мэдээлэл

хийсэн.

Ерөнхий сайдын зүгээс “төрийн албаны томилгоотой холбоотой аливаа

асуудлыг УИХ-ын гишүүдээр яаж ийгээд аргалуулна гэдэг” ойлголт байхгүй гэдгийг

89

хатуухан хэлснийг сонссон байх. Төрийн албаны шинэтгэлд гүйцэтгэх засаглалын

тэргүүн манлайлал үзүүлэх итгэл үнэмшлээ илэрхийлж байгаа хэрэг.

Орон нутгийн хувьд ч мөн адилхан. Улс төрөөс ангид төрийн жинхэнэ алба

бүрдүүлэх асуудалд онцгой анхаарах ёстой.

Төрийн албан хаагчдын цалинг цаашдаа нэмэх бодлого баримтлахаа

Ерөнхий сайд хэлсэн. Ямар ч хүн, түүний дотор төрийн албан хаагчид маань цалин

хөлс нь хүрэлцээтэй байж ажил амьдралаа тэгш авч явах нь бодит үнэн.

Төрийн албаны ангилал, зэрэглэлийг боловсронгуй болгох, цалин хөлсний

системийг шинэчлэх судалгааны ажлыг Төрийн албаны зөвлөлөөс олон талын

оролцоотойгоор эхлүүлсэн. Энэ ажил цаашид эрчимтэй үргэлжилнэ.

4. Шинэтгэлийн эрх зүйн шинэ орчин

Төрийн албаны шинэтгэлийн эрх зүйн орчин илүү боловсронгуй болох, илүү

олон асуудлыг хамран баяжих хандлагатай байна.

Боловсруулалтын шатанд, бас УИХ-д өргөн баригдсан хэд хэдэн хуулийн

төсөл бий.

Төр, хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн,

мэдээлсэн, илчилсэн тохиолдолд хууль зүйн хариуцлагад татах, дарамтлахаас

мэдээлэгчийг хамгаалах, урамшуулах зорилготой Шүгэл үлээгчийн тухай хуулийн

төслийг өчигдөр Ерөнхий сайд УИХ-д өргөн барьсан.

Сонгон шалгаруулалтын хуулийн төслөөр Төрийн албаны зөвлөлийн

одоогийн сонгон шалгаруулах үйл ажиллагаа илүү өргөн хүрээтэй болж төрийн

алба төдийгүй төрийн өмчийн хуулийн этгээдүүдийг хамруулах хандлагатай болох

нь. Төрийн албаны ёс зүйн харилцааг хуульчлах бэлтгэл ажил явагдаж байна.

Өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж байгаа. Та бүхний саналыг ч авсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

90

УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдвал орон нутагт УИХ-аас

удирдлага нь томилогддог байгууллагуудын чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгж,

ажилтнуудын эрх, үүрэг нэмэгдэх магадлал өндөр болно. Төрийн албаны зөвлөл,

Үндэсний аудитын байгууллага зэргийг энд дурдаж болно.

5. Төрийн албаны Салбар зөвлөл

Аймгууд дахь Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар бараг бүгдээрээ

орон тооны болсон. Шинэтгэлд орон нутгаас оруулж буй хувь нэмрийн нэг

илэрхийлэл ч гэж болно.

Төрийн албаны зөвлөлөөс Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга

нартайгаа илүү ойр ажиллах, мэдээлэл шуурхай солилцох, мэдээллийн харилцан

урсгалыг түргэтгэх талаар ирэх онд тодорхой ахиц дэвшил гаргах болно.

Томилгооны зөрчилгүй төрийн албатай болох явдал Салбар зөвлөлийн үйл

ажиллагаанаас шууд хамаарна гэдгийг бүгдээрээ ойлгож, үйл ажиллагаандаа

мөрдлөг болгож ажиллах хэрэгтэй байна.

Томилох эрх бүхий албан тушаалтанд эрх зүйн зөрчилгүй, хууль мөрдлөг

болгосон шийдвэр гаргахад нь мэргэжил, арга зүйн тусламж үзүүлэх эрхтэй, бас

үүрэгтэй хүмүүс бол Та бүхэн, Та бүхнээр ахлуулсан салбар зөвлөл, түүний

гишүүд, нарийн бичгийн дарга нар шүү.

91

Болохгүй бүтэхгүй, зөрчилтэй шийдвэрийг гаргасны дараа нь биш, гарахаас

нь өмнө залруулдаг соёл тогтохгүйгээр энэ ажил явахгүй, бас төлөвшихгүй.

Үйлдэл, эс үйлдлийн асуудлыг энд ярьж байгаа хэрэг.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

92

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга

хариуцлагын байнгын хорооны хурал

дээр хэлсэн үг

“ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ ДЭХ ЁС ЗҮЙ”

2021.10.19

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга,

эрхэм гишүүд ээ,

Төрийн албан дахь ёс зүйн асуудалд онцгойлон анхаарал хандуулж,

Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг тусгайлан сонсохоор шийдвэрлэсэн Та

бүхэнд талархал илэрхийлье.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж 2019 оноос

эхлүүлсэн төрийн албаны шинэтгэлийн цаг хугацаа, мэдлэг, мэдээлэл шаардсан

багц ажлуудыг олон талын оролцоо, хамтын хүч, оюунаар гүйцэтгэж ирлээ.

Хууль шинэчлэн батлагдсанаар төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн

бодлого, стратеги тодорхой болсон. Бодлогыг олон нийтэд ойлгуулах нь

шинэтгэлд итгэх иргэдийн итгэл, дэмжлэгийн шимт хөрс бүрдүүлэх нь эхний алхам

гэж үзсэн. Энэ чиглэлээр нийт иргэд болон Төрийн албан хаагчид гэсэн 2 үндсэн

чиглэлээр шинэ хууль, шинэчлэлт бодлогыг сурталчлах, таниулах, соён

гэгээрүүлэх ажлыг 21 аймаг, нийслэл, нийгмийн салбар бүрийн төлөөлөлд хүргэж,

зайн болон танхимын сургалт, семинар, хэлэлцүүлэг, үндэсний зөвлөгөөн, нүүр

93

тулсан уулзалт, ярилцлагын олон хэлбэрээр, нийгмийн сүлжээний олон аргаар

зохион байгуулж ирлээ.

Үүний үр дүнд мерит зарчим, карьерын тогтолцоо бүхий шинэ цагийн төрийн

албаны тухай шинэ ойлголт, шинэ мэдрэмж, шинэ төсөөлөл, шинэ итгэлийн үзэл

санаа нийгэмд бүрэлдэж, өөрчлөлт шинэчлэлийн хүлээлт бий болсон.

Нэг судалгааны дүн байдаг. “төрийн албан хаагчдын 98 хувь нь ажлын үр

дүндээ А, В үнэлгээ авдаг” гэж. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

асуудлаар 2019 онд явуулсан санал асуулгаар иргэдийн “89 хувь нь төрийн албанд

сахилга хариуцлага сул, 89.9 хувь нь төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг

дээшлүүлэх шаардлагатай” гэсэн байдаг.

Нийгмийн ийм л санаа, үзэл хандлагын орчинд шинэтгэлийн энэ үйл явц

эхэлсэн.

Ер нь энэ шинэтгэл захиргааны гэхээсээ илүүтэй хүний нөөцийн шинэтгэл

гэж болно. Учир нь төрийн албаны сонгон шалгаруулалтаас өгсүүлээд сургалт,

хөгжил, ёс зүй, маргаан хянан шийдвэрлэлт, албан тушаалын тодорхойлолт,

хүний нөөцийн удирдлага, аудит, төрийн албаны мэдээллийн нэгдсэн сан зэрэг

цогц асуудлыг шинэ хуулиар голлон зохицуулснаас тодорхой харагдана.

Ийнхүү Монгол төрийн хүний нөөцийн бодлогын энэ гол зангилаа асуудлыг

хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд Төрийн албаны зөвлөл хариуцан ажиллаж

ирлээ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд

шинэтгэлийн эхний онуудад хийх ажлуудаа үндсэнд нь бүрэн дуусгалаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

94

Шинэтгэлийн шилжилт гэж болох эхний үе шатанд албан тушаалын

тодорхойлолт хянах, батлах зөвшөөрөл олгох, хүний нөөцийн аудит цоо шинээр

нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх,

төрийн албаны шалгалт, сонгон шалгаруулалтын шинэтгэл зэрэг ажлуудыг

хийсэн.

Төрийн албаны ёс зүйн асуудлыг бүх шатанд анхаарч, байгууллагууд дахь

Ёс зүйн зөвлөлийг чадавхжуулах, төрийн албаны сургалтын тогтолцоог шинээр

бүрдүүлэх, сургалт, соён гэгээрэл, албан тушаалтны буруутай шийдвэрээс

үүдэлтэй төрд учруулсан хохирлыг барагдуулах ажлуудыг тасралтгүй явуулж

ирлээ.

Учир нь Төрийн албаны зөвлөл “...төрийн албаны удирдах болон гүйцэтгэх

албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай

холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах” үүргийг хуулиар

хүлээдэг билээ. (ТАтХ-д “ёс зүй” гэдэг үг 11 орсон байдаг)

Иргэд төрийн захиргааны албанд анх орохдоо “...хууль, ёс зүйн хэм хэмжээг

чанд сахиж...” хэмээн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөдөг. Тэгэхлээр

төрийн албан дахь ёс зүй бол хуульчлагдсан тангаргийн түвшин дэх ойлголт юм.

Шинэтгэлийн нэг тулгуур зарчим болох төрийн албаны хаагчийг шатлан

дэвшүүлэх ойлголтод ч ёс зүйн асуудал нэг гол шаардлага болж орсон.

(тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл

ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил,

мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж

болно. 26.3)

95

1. Бодлого, стратегийн шинэтгэл.

Сүүлийн жилүүдэд болсон улс төрийн 3 удаагийн сонгуульд иргэдийн олонх

нь төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанар, улс төрийн нэгдмэл

байдлыг баримжаалсан сонголт хийсэн нь төрийн албаны шинэтгэлд итгэх итгэл,

бас их хүлээлтийн илэрхийлэл гэж үзвэл үүнийг төрийн албаны шинэтгэлийн

бодлого, стратегийн шинэтгэл, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны зохих хувь

нэмэр, үр дүнтэй холбож үзэж болно.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

96

2. Мерит /Албан тушаалын тодорхойлолт/-д суурилсан шинэтгэл.

Мерит зарчим, шатлан дэвшүүлэх тогтолцоо бүхий төрийн албаны төлөвших

нэг үндсэн нөхцөл нь хуулийн шаардлагад нийцсэн төрийн албан тушаалын

тодорхойлолтыг баталж, тогтвортой мөрдүүлэх явдал. Энэ чиглэлд онцгойлон

анхаарч 2019, 2020 онд багтаан Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх болон

төрийн үйлчилгээний удирдах /нийт 22000 гаруй/ албан тушаалыг үндсэнд нь

стандарт шаардлага бүхий албан тушаалын тодорхойлолттой болгоод байна.

Нэг үгээр хэлбэл, төрийн захиргааны албан тушаал бүрийн зорилго, зорилт,

чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид, тавигдах үндсэн шаардлага, үүрэг

хариуцлагыг иж бүрэн зураглаж, баталгаажууллаа.

3. Сонгон шалгаруулалтын шинэтгэл

97

Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу ажилласан жилийг

тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагч сүүлийн 12

сарын хугацаанд ёс зүйн хариуцлага, сахилгын шийтгэл хүлээгээгүй байх ёстой.

Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ёс зүйн хариуцлага,

сахилгын шийтгэл хүлээсэн, Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасны дагуу

ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангаж байгаа албан

хаагчийг шатлан дэвшүүлэх тухай санал ирүүлж байгаагүй. Сахилга, ёс зүйн

зөрчил болон зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой элемент

агуулсан асуулт нийт ярилцлагын асуултын 10 хувийг бүрдүүлж байна.

Монгол улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах

төрийн албаны зарчмыг бодитоор хэрэгжүүлэх, төрийн албаны ерөнхий шалгалт

болон албан тушаалын тодорхойлолтод суурилсан тухайн албан тушаалын тусгай

шалгалтын агуулга, хэлбэр, арга зүй, аргачлал, зохион байгуулалтын талаар

зөвлөл цахимд суурилсан томоохон шинэчлэл хийлээ.

Шалгалтын төрөл, хэлбэрийг шинэчилж, эрдэмтэд, судлаачдын

оролцоотойгоор сорил, тестийн агуулгыг баяжуулан шинэчилж, сонголт

хувилбарыг олшруулж, тестийн сангийн өгөгдлийг хэд дахин нэмэгдүүлснээс

гадна, е-taz аппликэйшнийг хөгжүүлж, бичмэл болон онлайн хэлбэрээр, гар утас,

facebook зэрэг нийгмийн сүлжээнд нээлттэй, хэрэглэгчдэд тэгш хүртээмжтэй, ил

тод болгосон нь ахиц дэвшил байлаа.

Үр дүн нь шалгалт иргэдэд тэгш нөхцөлөөр, ил тод нээлттэй байдлаар, аль

нэг албан тушаалтан болон субъектээс үл хамаарсан, хөндлөнгийн нөлөөлөлгүй,

шударга үнэлгээний зарчмаар явагддаг болсноор сонгон шалгаруулалт тойрсон

маргаан гомдол үндсэндээ арилсан. Шалгалтад оролцогчдод шалгалтын дүн шууд

хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн. Энэ бол төрийн албанд шударга ёсны

зарчим хэрэгжих эхлэл, нийгмийн шударга ёс тогтооход оруулж буй хувь нэмэр гэж

бодож байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

98

4. Сургалт хөгжлийн шинэтгэл.

Хурдтай өөрчлөгдөж буй “VUCA” орчинд төрийн алба тулгарсан зорилтыг

шуурхай давж, үр бүтээлтэй, иргэддээ ээлтэй ажиллахын нэг үндэс нь төрийн

албан хаагчдын сургалт, хөгжлийн тасралтгүй үйл явц. Шинэ хууль хэрэгжсэнээр

төрийн албаны сургалт хөгжлийн үндэсний тогтолцоо шинээр бүрдсэн. Албан

тушаалын мэргэшүүлэх багц сургалт, ажлын байрны богино болон дунд хугацааны

сургалтын агуулга, хөтөлбөрийг үндсээр нь шинэчилж Удирдлагын академи дээр

тогтмол зохион байгуулж байна.

Төрийн албан хаагчдын сэтгэлгээ, зан үйлийг өөрчлөх нөлөөлөл, арга зүйн

сургалтыг тогтмолжуулж, үндэсний болон гадаадын эрдэмтэн, судлаачид,

экспертүүдийг оролцуулан онлайн болон вебинар хэлбэрээр явуулж хэвшлээ.

Албан хаагчдын сургалтын хэрэгцээ, идэвх оролцоо өндөр байгаа бөгөөд

хэрэглэгчдийн хүрээ байнга өсөж нэг удаад 1000-1500-д хүрч байна. Энэ оны

эхний хагас жилд 20000 шахам албан хаагч хамрагдсан.

Энэхүү сургалтын үр дүнд албан хаагчдын танин мэдэхүй болон сэтгэл зүйд

эерэг хандлагууд гарч суралцагч байгууллага, албан хаагч байх эрмэлзэж

нэмэгдэж байна. Шатлан дэвших сургалтад хамрагдах эрэлт илт өсөж байна. Энэ

нааштай хандлагыг цаашид тууштай дэмжих болно.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

5. Судалгаа, инновацад суурилсан шинэтгэл.

Шинэтгэл болон шийдвэр нь судалгаанд суурилсан, сургалт хөгжил нь

инновацад хөтөлсөн төрийн албыг төлөвшүүлэх нь бас нэг чухал зорилт байлаа.

99

Энэ чиглэлээр хүний нөөцийн суурь судалгаа, меритын судалгаа, төрийн албан

хаагчийн мотивацийн судалгаануудыг хийлгэж, үр дүнг төрийн байгууллагын үйл

ажиллагаанд нэвтрүүлэхэд анхаарч байна.

Төрийн байгууллага, албан хаагчдын дунд жил бүр инновацын уралдаан

зарлаж, тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, шалгарсан сайн туршлагыг

түгээн, тодорхой үр дүнд хүрч байна. Төрийн албаны зөвлөл болон салбар

зөвлөлүүд үндсэн үйл ажиллагаандаа шинэ технологи нэвтрүүлэх, цахимжуулах,

төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, шууд хүргэх чиглэлээр ахиц

дэвшил гаргалаа.

6. Бүртгэл/цахим/-д суурилсан шинэтгэл

Төрийн албан хаагчдын улсын нэгдсэн тоо бүртгэл хөтлөх хуулиар хүлээсэн

чиг үүргийн дагуу “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим

бүртгэл, мэдээллийн системийн хөгжүүлэлтийг бүрэн шинэчилж байна. Энэ ажлын

хүрээнд төрийн албан хаагчдын талаар их өгөгдлийн сан бүрдүүлснээс гадна 4197

төрийн байгууллагын 163190 албан хаагчдын бүртгэлийг Сангийн яамны

цалингийн нэгдсэн системтэй холбов.

Ингэснээр илүү орон тоог цалинжуулах, давхар цалин болон ажиллаагүй

өдрийн цалинг олгох, илүү бодолт хийх зэрэг санхүүгийн санаатай болон

санамсаргүй зөрчлийг бүрэн хяналтад авч чадсанаараа эдийн засгийн ач

холбогдолтой болсон. Түүнээс гадна ажлын цаг бүртгэл, төрийн албан хаагчдын

урсгал хөдөлгөөн, томилгооны зөрчлийг хянахаас гадна үр дүнд суурилсан хөлс,

урамшууллын тогтолцоог нэвтрүүлж хэвшүүлэх, үндэс суурийг бүрдүүлсэн нь энэ

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

100

бүртгэл мэдээллийн шинэтгэлийн гол үр дүн юм. Бүртгэлийн төгөлдөржилт нь

цаашдын шинэтгэлийн зорилт хэвээр байх болно.

7. Хяналт, мониторингийн шинэтгэл.

Хуулийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалт, шинжилгээ үнэлгээг сайжруулах

замаар ТАХ-ын эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төрд учирсан

хохирлыг барагдуулах нь зөвлөлийн үйл ажиллагааны нэг үндсэн чиг үүрэг. Энэ

талаар шинэчлэлийн тодорхой алхмуудыг хийж чадлаа.

Хяналтын чиг үүрэгтэй үйл ажиллагааны шинэтгэл хийж эхэлснээр албан

тушаалтнууд хүний нөөцийн хөтөлбөртэй болж, шийдвэр гаргахдаа болгоомжтой

хандаж хууль журамд нийцүүлэхийг эрмэлздэг болсон нь шинэтгэлийн нааштай

эхлэл. Хууль хэрэгждэг соёл тогтох нь төрийн албаны шинэтгэлийн нэгэн гол

зорилт байх ёстой.

8. Хандлага, соёл, ёс зүйн шинэтгэл

Дээр дурдсан сургалт хөгжил, бүртгэл хяналт, меритийн шинэтгэлийн үр дүн

нь төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүй, соёлд тодорхой хэмжээний

эерэг нөлөөлөл үзүүлж байгаа нь ажиглагдаж байна. УИХ, байнгын хороодтой

хамтран Ёс зүйн үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж, байгууллагын дэргэдэх

Ёс зүйн зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь төрийн албан хаагчдын ёс

зүйн манлайллыг дээшлүүлэхэд зохих үр дүнгээ өгч байгаа гэж үзэж байна.

101

Шинэ хууль хэрэгжихээс өмнө төрийн албан хаагчдын талаар гарч байсан

нийгмийн жигшил зэвүүцлийн бай болсон ёс бус үйлдлүүд эрс хумигдсан бөгөөд

харин ч төрийн албан хаагчид нийгэмд ёс зүйн манлайлал үзүүлэх ёстой гэсэн

үзэл ойлголт, эрмэлзэл нэмэгдэж байгаа нь эерэг өөрчлөлт. Энэ байдлыг

нийгмийн тогтсон соёл болгон төлөвшүүлэхэд Ёс зүйн хариуцлагын тухай

хуультай болох нь зохистой юм.

9. Олон талт хамтын ажиллагааны шинэтгэл

Төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэхийн тулд дотоод гадаадын олон

талын оролцогчдын хүчин чармайлт, хамтын ажиллагааг нэгтгэн зохицуулж,

шинэтгэлийн зорилгод чиглүүлж үр өгөөж нэмэгдүүлэх нь бидний үйл

ажиллагааны үндсэн стратегийн нэг байлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй

хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг

төлөвшүүлэх нь” төсөлтэй үйл ажиллагаагаа уялдуулах, төрийн албан хаагчдын

сургалт хөгжилд дэмжлэг үзүүлдэг донор орнууд, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд

үнэлгээ хийж, гадаадад суралцагчдын нэгдсэн бүртгэлийг гаргаж, бусад улс оронд

гэрээний дагуу суралцаж, мэргэжил дээшлүүлсэн иргэдийг төрийн албанд

томилуулах чиглэлээр цуврал арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулсан.

Санхүүжилт, төсөв, хөрөнгө оруулалт шаардахгүй боловч бодитой,

баталгаатай үр дүн шууд гардаг ЁС ЗҮЙН асуудалд.

“Итгэл даах төрийн албаны төлөө” уриатай Төрийн байгууллагуудын ёс

зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн хийсэн. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

102

Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион

байгуулсан.

Хэний итгэлийг даах тухай ярьж байна-тэр бол ард түмний итгэл.

Хэн тэдний итгэлийг даах тухай ярьж байна-тэр бол төрийн алба.

Өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-

Эрдэнэ нар Төрийн албаны зөвлөлд ажиллаж, төрийн албан хаагчийн ёс зүйн

асуудлыг хамарсан өргөн хүрээтэй асуудлыг оновчтой, шуурхай зохицуулах

талаар үүрэг, чиглэл өгч, санал бодлоо хуваалцсан. Хийх ажлыг эрчийг нэмж, урам

зориг ч өгсөн.

103

Шинэ хуулиар эхлүүлсэн төрийн албаны шинэтгэл 36 сар болж байна.

Шинэтгэлийн хүрээнд хийж байгаа, хийхээр төлөвлөсөн олон ажлуудыг

УИХ, Засгийн газар бүхий л талаар дэмжиж ирлээ.

Парламентын бүтцэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

байгуулагдсан нь УИХ-аас төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэхэд хүч

нэмсэн, уг асуудалд өндөр ач холбогдол өгсөн хэрэг.

Нөгөө талаас ёс зүй, сахилга хариуцлагын асуудал төрийн албаны бүх

шатанд, улс орны хэмжээнд ямар чухлаар тавигдаж буйн илрэл.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

104

Өргөн цар хүрээтэй, бэрхшээл сорилт ихтэй төрийн албаны шинэтгэлийг

хуулиар тогтоосон зарчмыг баримтлан Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, үүнд үндэслэсэн шинэ

Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан тууштай хэрэгжүүлнэ.

Ийм итгэл, урам зориг төрийн аль ч шатны байгууллага, албан тушаалтанд

байгаа нь мэдрэгдэж байгаа.

Төрийн албыг мэдлэг, чадвартай төрийн албан хаагч авч явдаг бол тэр

албан хаагч бүрд хувь хүнийх нь хувьд жирийн иргэдээс, бусдаас онцлохуйц

тусгай шаардлага тавигддаг нь эртний ч, өдгөөгийн ч жишиг хандлага.

Төлөвшил хүмүүжлээр олж авсан шулуун чигч нэг л зангаараа байх төрийн

түшмэл эрдэнийн ёс зүйд бид хамгийн том найдлага тавьж байна.

Монгол төрийн албан хаагчдад бусдаас харьцуулж сурахын зэрэгцээ төрт

ёсны эртний түүх, соёл, уламжлалаасаа авах зүйл олон бий, дагах зарчим ч

хангалттай байгаа.

Төрийн албан хаагч бүр өөр өөрсдийн хийх ажил, гүйцэтгэх үүрэг, дор

бүрнээ гаргах үр дүнгээрээ ялгардаг хэдий ч тэдний ажил, амьдралдаа хандах

хандлага “Ёс зүй” гэдэг ганцхан цэг дээр яг ижилхэн давхацдаг, бас төвлөрдөг

онцлогтой.

Төрийн байгууллагууд дахь Ёс зүйн зөвлөлийн гишүүдээ Монгол төрийн

албаны ёс зүйн элч хэмээн дэмжиж, сургаж, дадлагажуулж ирлээ.

Төрийн албаны зөвлөл асуудал болгоны дэргэд зогсож, манаж байх

боломжгүй нь ойлгомжтой. Харин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм

хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар

хангах, эдгээрийн хэрэгжилт, зөрчил, авах арга хэмжээний саналыг хуулиар

хүлээсэн чиг үүргийнхээ дагуу цаашид улам эрчимтэй ажиллах болно.

Төр хэмээх үг ёс гэдэг утгаар хэрэглэгдэж байсан жишээ “Монголын нууц

товчоо”-нд байдгийг эрдэмтэд нотолсон. Төр, ёс гэх хоёр үг эхэндээ ижил утгаар

хэрэглэгдэж байгаад төрт ёсны хөгжлийн явцад утга салсан байх юм.

Аливааг ёс журамтай, хүндэтгэлтэй эзний ёсоор хийхийг “ёс төртэй” гэж бид

хэлдэг. Тогтсон ёс зарчимтай түшмэлийн алба төрт ёсны чухал бүрэлдэхүүн, төрт

ёсыг тээгч, уламжлуулагч юм.

--о0о---

105

Цогц чадамжид суурилсан хүний нөөцийн

удирдлагын онлайн сургалтад зориулсан видео

мэндчилгээ

2021.10.04

Эерэг өөрчлөлт, эерэг шинэтгэл явагдаж байгаа газарт л ахиц дэвшил,

амжилт ололт гардаг цаг үед бид ажиллаж амьдарч байна. Та бүгд үүнийг сайн

мэдэж байгаа. Өнөөдөр маш сайн гэгдэж байгаа зүйл маргааш биш юм гэхэд

нөгөөдөр болж бүтэхгүй болох, бүр хөгжил дэвшлээс хойш чангаах жишээний.

Нийгмийн шаардлага, иргэдийн хүсэмжлэл, улс төрийн дэмжлэг хосолсон

төрийн албаны шинэтгэлийн орон зайд улс орны хөгжил, иргэдийн сайн сайхны

төлөө өөрсдийн оролцоо, хувь нэмрээ оруулж байгаа төрийн албан хаагчдаараа

бид бахархах учиртай.

Энэ шинэтгэл Төрийн албаны тухай хуулиар эхэлж “Алсын хараа-2050”

хөгжлийн бодлогоор баталгаажсан. Энэ шинэтгэл мерит, шатлан дэвших

зарчмуудад тулгуурлаж байгаа. Энэ шинэтгэлийн уг суурь нь Монгол төрийн

хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэхэд бүхэлдээ чиглэгдсэн.

Хуулиар тодорхойлсон төрийн албаны тулгуур зарчмууд чадварлаг төрийн

албан хаагчгүйгээр хэрэгжих боломжгүй нь тодорхой.

“Нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй бол өөрийгөө өөрчлөн сорих цаг болж

гэдгийг ойлгоорой” гэсэн утгатай нэгэн ухаантны үг санаанд орж байна. (Viktor Emil

Frankl-Австрийн философич, сэтгэл зүйч) Үнэн үг гэж би боддог. Төрийн албан

хаагчид өөрсдөө шинэтгэлийн орчин нөхцөлд дасан зохицохуйцаар өөрчлөгдөж

хөгжихөөс өөр гарц байхгүй нь.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

106

Хувь хүний хүсэл зоригоор биш хууль, дүрэм, стандартын хүрээнд

ажилладаг төрийн албан хаагчдад маань шаардагдах зүйл маш олон.

Эдгээрийн дотроос цогц чадамжийн сэдвийг онцолж байна. Цогц

чадамжийг нэвтрүүлсний үр нөлөө, ач холбогдлыг таниулахыг зорьж байна.

Манай төрт ёсны түүхэнд мэдлэг чадвар, ур ухааныг эрхэмлэсэн жишээ

олон бий. “Хаан төрийн түшмэл эрдэнэ” хэмээх ойлголтын ард төрийн албанд

ямар олон шалгуур тавигдаж байсныг бүгд санаж байгаа.

Ажлын үр ашиг, гүйцэтгэлийг сайжруулах, бодитоор харуулах шинж чанар,

ур чадварын бүрдэл болсон “чадамж” гэх энэ ойлголт төрийн албаны шинэтгэлийн

нэгэн бүрэлдэхүүн хэсэг болж бодлогын түвшинд хэрэгжих болно.

Энэ ойлголт гүйцэтгэлийг сайжруулахад ашигладаг практик болон онолын

мэдлэг, танин мэдэхүйн чадвар, зан байдал, үнэт зүйлсийн хослол болон

хэрэглэгдэх болно.

Мөн тодорхой үүрэг гүйцэтгэх чадвар бүхий өндөр мэргэшсэн төрийн албан

хаагчийн зайлшгүй эзэмшсэн байх, мөн тасралтгүй хөгжүүлж байх эрхэм чанар

байх болно.

Системийн сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, зан үйл, нөлөөлөл, ойлголцол,

хэлэлцээрийн чадвар зэргийг багтаасан менежментийн чадамж ялангуяа удирдах

албан тушаалтнууд, хүний нөөцийн асуудал хариуцсан хүмүүст ямар их хэрэгтэйг

бид өдөр тутмын үйл ажиллагаанаасаа олж хардаг.

Төрийн албан дахь энэ ойлголт монгол соёл, монгол хүний мөн чанар, арга

барил, монголын нийгмийн сэтгэл зүйн онцлогт тохирсон байдлаар өвөрмөц, бас

онцлог байдлаар томьёологдон нутагших үйл явцад энэ сургалт үр дүнгээ өгнө

гэдэгт итгэж байна.

107

Өв тэгш мэдлэг, ур чадварыг эзэмшиж байж өнөөгийн шаардлагад нийцсэн

төрийн албан хаагч бий болох тухай онцлог сэдвийг хөндсөн сургалтын үйл

ажиллагаанд амжилт хүсье.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

108

Төрийн албан дахь Эмэгтэйчүүдийн Манлайллын

хөтөлбөрийн нээлт дээр хэлсэн үг

2021.09.21

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Канад Улсаас Монгол

Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Ивкофф, НҮБ-ын

Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Конкиевич, Либерал

эмэгтэйчүүдийн оюуны сангийн ерөнхийлөгч хатагтай Бүжидмаа нар болон налгар

намрын энэ сайхан өглөө санаагаа хуваалцаж, сэтгэлээ нээхээр хүрэлцэн ирсэн

бүсгүйчүүд Та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна.

Өнөөдрийн энэ арга хэмжээний хөтөлбөрийг уншихад зорилго, ач

холбогдол нь хэн бүхэнд тодорхой байгаа болов уу. Сэдэв, агуулгын хувьд манай

улсад өнөөдөр, эсвэл өчигдөрхөн хөндөгдөж байгаа асуудал биш, нэг өдөр гэнэт

гарч ирээд хэрэгжүүлэх гэж байгаа ойлголт огт биш ээ.

Монгол төрийн түүхэнд Алунгуа тэргүүтэн ухаант хатад, эмэгтэйчүүдийн

оруулсан хувь нэмэр, уран бэрийн нүүдлийн бахархам жишээ манайд чамгүй их

бий.

Төрийн ордноос өгсүүлээд Та бидний ажлын газар, албан тасалгаа, халуун

ам бүлийн голомт болсон гэр оронд маань монгол хүн, монгол төрийн цог золбоо,

хийморийн бэлгэдэл болсон төрийн сүлд, төрийн далбаанд маань гүн

хүндэтгэлтэй оршдог нэгэн үсгийг бүгдээрээ мэднэ. Тэр бол СОЁМБО үсэг.

Төрийнхөө сүлд, далбаанд СОЁМБО үсэгт байдаг арга билгийн эрхэм

чанарыг тунхаглан дүрсэлсэн улс орон хэр олон байдгийг би хувьдаа мэдэхгүй.

109

Арга билгийн мөн чанарыг сүлд, далбаандаа эрхэмлэн залсан улс орны төрийн

албыг жендерийн мэдрэмжгүй гэж бас хэн ч хэлэхгүй байх.

Би багш хүн. Аль ч шатны сургуульд хамгийн сайн сурдаг, хамгийн идэвхтэй

байдаг, хамт олон, найз нөхдөө манлайлан явдаг тэр хүмүүс гол төлөв охид,

бүсгүйчүүд байдгийг мэднэ. Нөр хичээнгүй, манлайлагч тэдний авьяас чадвар

гэнэт алга болчихдоггүй нь дэндүү тодорхой.

Бид охид, бүсгүйчүүдийнхээ тэр сайн сайхан чанарыг насан туршид нь

хадгалах ёстой. Улс орны хөгжил, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын

төлөөх төрийн албаны эрхэм үйлсийн гадна тэднийгээ бодлого, зорилготойгоор

үлдээх, ардаа гээж орхих тийм явцуу, ахархан бодлого монгол төрд байгаагүй,

цаашид ч байх учиргүй.

Жендер, арьс өнгө, хөгжлийн бэрхшээл, хүйсийн баримжааны улмаас бий

болж тогтдог нийгмийн хуваагдал, тэгш бус байдалтай Монгол Улсын төрийн алба

хэзээ ч эвлэрэхгүй гэдэгт би хатуу итгэдэг хүн. Болзошгүй энэ байдлаас урьдчилан

сэргийлсэн, ухааран бодохуйц хуульчилсан төрийн бодлого бий. (Жендерийн эрх

тэгш байдлыг хангах тухай хууль) Хуульчилсан төрийн бодлого хэлбэрэлтгүй, чанд

хэрэгжих учиртай.

Нийгмийн төрөл бүрийн бүлгүүдийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсний

үндсэн дээр тэдний хэрэгцээнд чиглэсэн бодлого явуулах, нийгмийн шударга ёсыг

тогтоох тухай үзэл баримтлалыг тууштай баримтлах хандлага олон улсад

нэмэгдсээр байна.

Маш энгийнээр хэлэхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдал гэдэг тэр

хүмүүсийг адил болгоно гэсэн утгаар бус, харин эрх, хариуцлага, боломж нь

хүйсээс үл хамаарна гэсэн үг гэж би боддог. Жендерийн тэгш байдал бий болгох

нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сонирхол, хэрэгцээ, урьтлыг (эн тэргүүнд) харгалзан

үзэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс бүрдсэн төрөл бүрийн бүлгийн ялгаатай байдлыг

хүлээн зөвшөөрөх явдал.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

110

Бодлого, үйл ажиллагаанд жендерийг тусгах талаарх НҮБ-ын албан ёсны

тодорхойлолтод “Хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр зэрэг бүх төлөвлөгөөт үйл

ажиллагаанаас эмэгтэй, эрэгтэй хүмүүст тусах нөлөөллийг бүх салбар, бүх шатанд

үнэлж байх үйл явц. Бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд

нь хяналт тавих, үнэлгээ хийх явцад эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн санаа бодол,

туршлагыг зайлшгүй харгалзан үзэж байх стратеги” гэж тодорхойлжээ.

Улс оронд маань явагдаж буй төрийн албаны шинэтгэлийг талархан хүлээн

авч бодлогын зөвлөмж, санхүүгийн дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хөгжлийн

хөтөлбөр, Канадын Засгийн газарт Та бид нар зүй ёсоор талархах учиртай. Энэхүү

хамтын ажиллагааны нэгэн гол чиглэл нь төрийн албаны жендерийн асуудал.

Өнөөдрийн арга хэмжээ ч үүний нэгэн хэсэг гэж ойлгож болно.

Энэ сайхан уулзалтын үеэр нэгэн дурсамжаа хуваалцъя гэж бодлоо. Миний

хувьд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа 2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

олны ярьж заншсан “Мартын-8”-ыг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр болгон

нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болгон хуульчилж байснаа дурсан

санахад таатай байдаг. Эмэгтэйчүүдийнхээ төлөө хувь хүний зүгээс оруулсан бага

ч атугай хувь нэмэр юм.

Та бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг Төрийн албаны зөвлөлийн

нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Шинэтгэлийг дэмжин хамтран ажиллаж байгаа байгууллагуудын удирдлага

болох хатагтай Конкиевич, хатагтай Ивкоф, хатагтай Бүжидмаа нарын манлайлагч

бүсгүйчүүд Та бидэнтэй сэтгэл санаа нэгдэн ажиллаж байгаад баярлахгүй байхын

аргагүй. Нөгөө талаар төрийн албаны манлайлагч эмэгтэйчүүдийн тоо улам олон

болж, ухаан бодол, ур чадвар нь төр улсын хэргийг удирдан явуулах сайн угтал

хэмээн бэлгэддэг юм.

Ажил амьдралын өргөн замнал, амжилт ололтын урт замыг туулан яваа

бүсгүйчүүд, төрийн албан хаагчдын төлөөлөл энэ уулзалтад оролцож байна.

Сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

---о0о---

111

Ли Куан Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын

сургуулийн сургалтад оролцогчдын

төгсөлтийн үйл ажиллагаанд хэлсэн үг

2021.08.26

Төрийн албаны шинэтгэл маш олон талтай явагдаж байгааг энэ сургалтад

оролцогчид хамгийн сайн мэдэж байгаа. Энэ шинэтгэлд оролцогч талууд бас олон.

Нэг тал нь Та бүхэн өөрсдөө гэж болно.

Төрийн албаны шинэтгэлийн манлайлагчид бол шууд утгаараа Та бүхэн.

Шинэтгэлийн хөдөлгөгч хүч, зүтгүүрийг бодлоготойгоор бэлтгэж байгаагийн

тодорхой, бас хамгийн сүүлийн жишээ нь энэ сургалт. Та бүхний намтар

зузаарахын хэрээр мэдлэг оюун тань түүнээс дутахгүй баяжсан гэдэгт итгэлтэй

байна.

Зөв хүнийг зөв аргаар сонгон шалгаруулж төрд, түмэнд, улс оронд хэрэгтэй

зөв ажлыг чадварлагаар хийх хүмүүс бидэнд хэзээ хэзээнээс илүү чухал байгаа

үед энэ сургалт боллоо.

Тухайн асуудалд чиглэсэн бодлогын олон хувилбаруудыг дэвшүүлж чаддаг,

хэрэгжилт, үр дүнд нь анализ хийдэг чадварыг Та бүхэн эзэмшсэн.

Хамгийн сүүлийн хуурай мэдээгээр ажлаа хийдэггүй баймаар байна.

Бодлогын маш олон шатуудад, мэдээлэл, тоо баримт цуглуулахаас өгсүүлээд

бодлого боловсруулах түвшин бүрд төрийн албан хаагч бүхэн хувь нэмрээ

оруулдаг цаг үед бид ажиллаж амьдарч байна

Тоон өгөгдлийг холбогдох мэдээллийн сан руу оруулаад орхидог биш,

бодлого боловсруулах шат шатанд анализ хийж чаддаг хүмүүс хэрэгтэй болохоор

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

112

тал талаасаа өндөр ач холбогдол өгч энэ сургалтыг зохион байгууллаа. Үр дүн

хүлээснээс илүү гараасай гэж бодож байна.

Төрд ус агаар мэт шаардагдаж буй бодлогын хувилбаруудаар шуурхай

хангалт хийснээр төрийг “гал алдуулахгүй” байх ёстой Төрийн албаны зөвлөл ийм

учраас л энэ хөтөлбөрийг эхлүүлсэн.

Дараагийн үеийн бодлого тодорхойлох үйл ажиллагааны эхний амжилтыг

Та бүхнээр төлөөлүүлэн төсөөлж байна. Ур чадварын хөрөнгө оруулалтаар

Монгол төрийн чадамж нэмэгдэж, бас сэлбэгдэж байгаад баяртай байна.

Өнөөдрийн төгссөн хүний амжилт ололтыг хэрхэн яаж үр бүтээлтэй ашиглах

вэ гэдэгт байнгын анхаарал хандуулах нь хүмүүсээ сургасан байгууллагуудын эрх,

бас үүрэг.

“Сургалтад хамрагдаад л лидер болчихсон хүнийг би мэдэхгүй юм байна”

гэсэн утгатай Ли Куан Юү-гийн үг санаанд бууж байна. Сурах хэрэгтэй, гэхдээ хийж

байж, сурсан мэдсэнээ ашиглаж байж амжилтад хүрдгийг хэлсэн байх. Та бүхэнд

хийх ажлын талбар маш их байгаа, хийж, бүтээж төрийн албаны лидер болоорой

гэж хүсье.

---о0о---

113

УИХ-ын удирдлага, гишүүдээс төрийн

бодлогын тодорхой асуудлаар Төрийн

албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг

хүлээн авсан уулзалт дээр хэлсэн үг

2021.08.24 Их тэнгэр

УИХ-ын удирдлага, гишүүдээс төрийн бодлогын тодорхой асуудлаар

Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзаж буйд талархал

илэрхийлье.

Оршил

Төрийн албаны шинэтгэлийг Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн

найруулгын хүрээнд явуулж ирлээ. Цар хүрээ өргөн, зарим талаар цаг хугацаа, эрч

хүч шаардсан нийгмийн олон талын оролцоотой явуулж буй ажил гэдгийг Та бүхэн

хамгийн сайн мэднэ.

УИХ-ын гишүүдийн зүгээс төрийн албаны шинэтгэлийн үйл явцад байнгын

санаа тавьж, баталсан хуулийнхаа хэрэгжилт, гарч буй үр дүнгийн талаар асуулт

тавьж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлье.

Энэ шинэтгэлийн үндсэн зарчмуудыг УИХ-аас баталсан томоохон баримт

бичгүүд баталгаажуулсан гэж болно.

Ард иргэдийн санаа бодол, улс төрийн хүсэл зоригийн огтлолцол болсон.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

114

Хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийн зэрэгцээ

тэдгээрийг боловсронгуй болгох, төрийн албаны шинэтгэлийн эрх зүйн

зохицуулалтын хамрах хүрээг өргөтгөн шинээр төлөвлөж ирлээ.

Төрийн албаны төлөвшлийн олон улсын жишиг, чиг хандлага, нийгмийн

эрэлт хэрэгцээнд тулгуурласан шинэтгэлийг тасралтгүй явуулах шаардлага зүй

ёсоор тавигдаж байгаа нь ч ажил хийх явцад мэдрэгддэг.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, “Алсын хараа-2050” урт хугацааны

хөгжлийн бодлого, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль

зэрэг бодлогын тулгуур баримт бичгүүд шинээр батлагдсан нь төрийн албаны

шинэтгэлийг гүнзгийрүүлэх, шинэтгэлийн агуулгыг баяжуулах, хэрэгжилтийг

хангах эрх зүйн нэн таатай нөхцөл болж байна.

Хамгийн товчоор төрийн албаны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, хөгжлийн

хөдөлгөгч хүч болгох үндсэн зарчмыг удирдлага болгосон төрийн албаны

шинэтгэл гэж болно.

Энэ шинэтгэлийн бодлого, хэрэгжүүлэх арга зам, шийдэл гарцыг илүү

тодорхой болгох баримт бичгүүдийн төслийг боловсруулж буй цаг үетэй энэ

уулзалт давхцаж байна.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, гишүүд

Төрийн албаны зөвлөлд ажиллаж төрийн албаны шинэтгэлийг цаашид

гүнзгийрүүлэх, шинэтгэлийн одоогийн үйл явцыг сааруулахгүй байх талаар өгсөн

үүрэг чиглэл, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын Их

115

Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн гаргасан

дүгнэлт зэргийг үндэс болгон ажлын тусгай төлөвлөгөө батлан ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Төрийн жинхэнэ албанд

чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай, Төрийн албан хаагчийн ёс зүй,

сахилгын тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хуулийн төслүүдийг судалж, санал, дүгнэлт боловсруулах бие даасан 5

ажлын хэсгийг ТАЗ-ийн дарга, гишүүд ахлан ажиллаж байна.

Тухайлбал УИХ-ын эрхэм гишүүн Б.Баатарбилэгийн санаачилсан төрийн

албаны ангилал хооронд дүйцүүлж, хөрвүүлж болох зохицуулалт, төрийн албаны

шалгалтын давтамжийг нэмэх зэргээр санал болгож буй хуулийн төслийн үзэл

баримтлалыг дэмжин улирал тутам зохион байгуулах программ хангамж,

техникийн нөхцөлийг бүрэн шийдээд байна.

Англи, Солонгос, Канад зэрэг орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалт,

жишгийг ч харьцуулан судаллаа.

Шийдэл, хувилбаруудын санал боловсруулсан талаараа гишүүд маань

хариуцсан чиглэлээрээ мэдээлэл өгөх болно.

Нийт төрийн албаны статистик-тоо. Монгол төрийн албаны нөөц ийм байна.

Бодлого, төлөвлөлтийн суурь индикатор нэгдсэн статистик, тоо мэдээлэл

гаргах үйл явцад чанарын дэвшил гаргаж чадлаа.

Их өгөгдөл бүрдүүлэх, тэдгээрийг эргэлтэд оруулахад онцгой ач холбогдол

өгч ажиллав.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

116

Эхлүүлсэн ажлаа амжилттай явуулах суурь

Төрийн албыг цахимжуулах үйл явцад томоохон алхам хийлээ.

Төрийн албаны хүний нөөцийн санг бүрэн цахимжууллаа.

Энэ системээ Сангийн яамны цалингийн нэгдсэн системтэй холболоо.

“ХУР” системтэй ойрын хугацаанд холбогдож төрийн мэдээллийн их

өгөгдлийн бүрэлдэхүүн хэсэг болоод явах юм.

Төрийн албаны мэдлэг, мэдээлэл аажмаар блокчэйн технологид шилжих,

дижитал шилжилтэд орох суурь ажлууд ийнхүү тавигдаж чадлаа.

Төрийн албаны улсын хэмжээний нарийвчилсан тоон мэдээллийг иж бүрэн

агуулсан “Замын зураглал”-ыг анх удаа гаргалаа. Их өгөгдлийн суурийг нэгтгэсэн

тоон хавтгай, ерөнхий зураглал төрийн албаны шинэтгэлийн луужин болж чадна.

Хаана, хэн, ямар ажилд томилогдож, чөлөөлөгдөж байгаа, хаана сул орон

тоо үүсэж байгаа зэрэг хүний нөөцийн шилжилт хөдөлгөөнийг “Бодит цаг”-(Real

time)-ийн хэмжүүрээр шуурхай мэдэх боломж орон даяар үүснэ.

Томилгооны зөрчил де факто арилна гэсэн үг.

Ийнхүү мэдээллийн царцанги байдал арилж, мэдээлэл эрэлт хэрэгцээнд,

бас эргэлтэд орж байдаг нөхцөл бий болно.

Төрийн байгууллагуудад “Идей банк” бий болгож, идей генераторууд,

инновацийн мастеруудыг төрүүлэх оновчтой мехнаизм бий болгохыг зорьж байна.

Уламжлалт бус сэтгэлгээ, инновацийн шийдлүүдийг төрийн албанд

тасралтгүй нэвтрүүлэх талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажилласны

дүнд 20 гаруй төслийг сонгон хэрэгжүүлж байна.

117

Сонгон шалгаруулалтын үйл явцыг бүхэлд нь цахимжуулснаар шалгалт

авагчаас биш шалгуулагчаас өөрөөс нь үр дүн шалтгаалдаг системд орлоо.

Ашиглагдаж байгаа хүний нөөц буюу ажиллаж байгаа төрийн албан хаагчид

205.0 мянга, сул орон тоонд ажиллах хүсэлтэй, ерөнхий шалгалт өгч тэнцсэн 8

мянга гаруй хүнтэй байна.

Шалгалт цахимжиж, шударга байдал хангагдахын хэрээр мэдлэг оюунаа

сорих, төрд ажиллах сонирхолтой шинэ залуу үеийн түрлэг нэмэгдсэн гэж болно.

Төрийн албаны нөөц буюу “Үндэсний хүний нөөцийн банк” ийнхүү бүрдлээ.

Хувийн хэвшлийнхэн төрийн албаны нөөцөөс шилдэг залуу хүмүүсийг сонирхдог,

ажилд авдаг болсон нь нөөцийн чанарын нэг гол үзүүлэлт юм.

Төрийн албаны мерит, шатлан дэвших тогтолцооны зэрэгцээ

төрд зайлшгүй шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээ байгааг бид

ойлгодог.

Бизнесийн салбарт түгээмэл байдаг “Headhunting” буюу монголчилбол

толгойн ангуучийн ойлголт олон орны төрийн албанд нутагшжээ. Занданшатар

дарга энэ талаар байр сууриа маш тодорхой илэрхийлж байсан билээ.

Англи Улсад байдаг нэн шаардлагатай мэргэжил, өндөр ур чадвартай

хүмүүсийг шууд томилдог жишиг төрийн алба нь төлөвшсөн зарим орнуудад

хэрэгждэг. Гэхдээ холбогдох яамнаас уг ажилд томилох хүний зайлшгүй чухал

гэдгийг нотолсон хүсэлтийг Төрийн албаны комисстоо ирүүлж зөвшөөрөл авдаг,

дараа нь аудитаар шалгуулдаг, зарим тохиолдолд тухайн хүнээ бүр мөсөн

ажиллуулах шийдэлд хүрдэг байх жишээний. (Яамны хүсэлтийн хүснэгт)

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

118

Сонгон шалгаруулалтын тухай хуулийн төсөлд энэ асуудлыг оновчтой

тодорхойлох нь олон улсын жишигт нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн ерөнхий

шалгалт авах давтамжийг нэмэгдүүлэх боломж бүрэн бүрдсэнийг хэлэх нь зүйтэй.

Юуг хийж болох вэ, юуг хийж болохгүй вэ? гэдэг хоёр ойлголтын зааг,

тэнцвэр дээр оршдог ёс зүйн асуудал аль ч орны төрийн албанд маш чухалд

тооцогддог.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Улсын Их Хурлын дарга болон Байнгын

хорооны дарга нар, гишүүд Төрийн албаны зөвлөлд ажилласан, мөн Ёс зүйн

хуулийн төслийн асуудлаар өргөн хүрээтэй уулзалт хэлэлцүүлэг хийсэн. Нийт

төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн чуулган хийж, эрдэмтэн

судлаачид, төрийн албан хаагчдаас маш олон санал санаачилга гарсан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвлөлдөх санал асуулгад

оролцогчдын 95.5% нь төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх, 89% нь

шударга ёсыг бэхжүүлэх, 87% хувь нь мэдлэг чадварт суурилсан төрийн албыг

төлөвшүүлэхийг хүсэмжилсэн байдаг. Ганц энэ жишээнээс харсан ч төрийн

албаны ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг өргөн хүрээнд авч үзсэн эрх зүйн

зохицуулалт нэн шаардлагатай нь маш тодорхой байгаа.

119

Сонгон шалгаруулж авсан зөв хүнээ хэрхэн сайн ажиллуулж сайн үр дүн

гаргуулах вэ гэдэг асуудал чухал.

Хуулийн хэрэгжилтийг хангах, маргаан хянан шийдвэрлэх ажлыг цахим

технологи ашиглан шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхэллээ. Мөн төрд учирсан

хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх төрийн байгууллага хоорондын

ажлын уялдаа холбоог Хүний нөөцийн удирдлагын нэгдсэн системээр дамжуулан

хангана.

Хяналт шалгалт, эдийн засгийн агуулгаар баяжуулахыг зорьж ирлээ. Ажлын

үр дүн ч гарч байна.

Төрийн албан хаагчдын бодол санааг зөв байлгахаас өгсүүлээд боловсрол,

мэдлэгийг нь хэрхэн байнга дээшлүүлэх вэ?

УИХ-ын хяналт шалгалтын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Төрийн албаны

зөвлөл чиг үүргийн хүрээнд идэвхтэй ажиллах болно.

Хүний нөөцийн аудитаар дамжуулан төрийн албаны томилгооноос эхлэн

тэтгэвэрт гарах хүртэлх хүний нөөцийн бүрэлдэхүүн хөдөлгөөний бүхий л үйл

явцад аналитик дүн шинжилгээ хийх чадвартай боллоо.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

120

Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан

Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн

сертификаттай тэтгэлэгт цахим хөтөлбөрт

оролцогчидтой хийсэн уулзалт дээр хэлсэн үг

2021.07.09

Ажил амралтаа хослуулан төрийн бодлогын чиглэлээр нэр хүндтэй

сургуулийн сургалтад оролцож буй төрийн албан хаагчид Та бүхэнд энэ өглөөний

мэнд хүргэе!

Улс оронд явагдаж буй төрийн албаны шинэтгэлийн утга учир, зорилгыг

хамгийн сайн мэдэх хүмүүс бол төрийн албан хаагчид.

Энэ шинэтгэлээр хийгдэж буй олон ажлын магадгүй хамгийн чухал нэг хэсэг

нь хүний хөгжил, тэр дундаа төрийн албан хаагчийн сургалт хөгжлийн асуудал.

Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад урт, богино хугацаагаар

суралцуулж төрийн албан хаагчдадаа шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх

бодлого баримталж байна.

Энэ бодлого илүү идэвхжиж, ахиц дэвшил, үр дүн гарч байгаа. Сүүлийн

богинохон хугацааны зарим жишээг хэлье.

Саяхан Засгийн газар, олон улсын байгууллагуудын тэтгэлэгт хөтөлбөрт

хамрагдсан төрийн албан хаагчдын уулзалтыг анх удаа хийлээ.

Донорууд, олон улсын байгууллага, мөн гадаад орнуудаас манай улсад

суугаа Элчин сайдын яамд оролцсон. Санал бодлоо солилцож, илүү үр дүнд хүрэх

гарц гаргалгаа ярьсан.

Турк Улсын тэтгэлгээр 10 төрийн албан хаагчийг 6-10 сарын хугацаагаар

сургаж, хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

121

ЖАЙКА-гийн шугамаар Япон Улсад магистрантурт сургах хүмүүс явах

бэлтгэлээ хангаж байна.

Хамгийн сүүлийн жишээ бол Ли Куан Юүгийн сургуулийн хөтөлбөрт

оролцож байгаа Та бүхэн (20 хүн).

Төрийн албаны шинэтгэлийнхээ гол хөдөлгөгч хүч болсон төрийн албаны

хүмүүн капиталд хөрөнгө оруулж буй бидний нэг ажил.

Төрийн албаа ийнхүү чадавхжуулна гэдэг төр хүмүүн капиталдаа

хамтарсан хөрөнгө оруулалт хийж “Хүний нөөцийн банк”-аа бүтээж байгаа

хэрэг. Энэ “банк” байнга чанаржин баяжиж, үр дүнд нь төрийн ажил орчин цагийн

шаардлагад нийцэж, улс орны хөгжлийг түүчээлдэг байх учиртай.

Канад Улсын санхүүжилтээр Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн

хөтөлбөрөөс “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх

нь” төслийг Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар,

Удирдлагын академитай хамтран хэрэгжүүлж байгаа.

Уг Төслийн дэмжлэгээр Сингапурын Үндэсний их сургуулийн харьяа Ли Куан

Юүгийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн сертификаттай тэтгэлэгт цахим

хөтөлбөрт Төрийн албан хаагч та бүхнийг оролцож байгаад баяртай байгаа.

Канадын татвар төлөгчдийн мөнгө Монголын төрийн албан хаагчдын оюуны

хөрөнгө оруулалт болж байна гэдгийг бүгдээрээ ухамсарлан ойлгож байгаа гэдэгт

найдаж байна.

Хүлээлт их байгааг хэлье.

Ямар ч хөрөнгө оруулалт үр ашиг, үр дүнгийн төлөө байдаг. Энэ хөрөнгө

оруулалтын үр дүн Монгол Улсын төрийн албаны шинэтгэлд хувь нэмэр оруулах

учиртай.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

122

Сургалтын дараа сурсан мэдсэнээ бусадтайгаа хуваалцах хэрэг гарна,

тэгэх ч шаардлагатай.

Бодлогын анализ дүгнэлт хийдэг төрийн албаны шинэтгэлийн түүчээнүүд

бэлтгэгдэж байна гэж ойлгож байгаа шүү.

Төрийн бодлого боловсруулах, тэр бодлогоо нийтэд таниулах арга,

хэлбэрийг эзэмших сургалт судалгааны ажилд нь амжилт хүсье.

---о0о---

123

“Анхаарч сонсъё, анзаарч өөрчилье” сошиал

медиа нөлөөллийн аяны хаалт дээр хэлсэн үг

2021.07.08

Нийгэмд нөлөөллийг хэрэгжүүлэх арга хэлбэр, төрөл улам олон янз болж

байна. Үүний нэг нь хүн бүрийн шахуу хэрэглээ болсон СОШИАЛ МЕДИА

нөлөөлөл.

Сошиал медиа нийгэмд асар их нөлөө үзүүлж буй нь тодорхой.

Манай улсын интернэт хэрэглэгчийн тоо энэ жилийн 1 дүгээр улирлын

статсистикаар давхардсан тоогоор 3,9 саяд хүрсэн байна. Манай улсын нэг иргэн

сард дунджаар 5 сэтгэгдэл бичиж, 16 пост дээр like дарж, 3 пост share хийдэг гэсэн

судалгаа ч байна. “Facebook”-ээр зар сурталчилгаа дамжуулахад дунджаар 2.1

сая хүнд хүрэх боломжтой гэсэн тооцоо бас байна.

Ийм том орон зайд нийгэмд, иргэдэд хүргэх ёстой, хүлээлт үүсгэж буй тэр

мессеж болох “АНХААРЧ СОНСЪЁ, АНЗААРЧ ӨӨРЧИЛЬЕ” сошиал медиа аяныг

хамтран зохион байгуулсан Та бүхэнд талархаж байгаа.

Төрийн албаны шинэтгэлд орж ирсэн энэ шинэ уур амьсгалыг дэмжиж, тал

талын оролцоо, санаачилга гарч ирсэн.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

124

Манай Төрийн албаны зөвлөл гадаад орон, олон улсын байгууллагын

тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа, суралцаж төгссөн төрийн албан

хаагчдаа сонссон цахим чуулга уулзалт хийлээ.

Төрийн албаны хөгжилд дэмжлэг үзүүлэн ажилладаг донорууд, Монгол

Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагын

тэргүүнүүдтэй уулзаж, уг ажлын явцыг үнэлж дүгнэж, цаашид өргөжүүлэх талаар

санал солилцлоо.

125

Сонсож ойлгож байж өөрчлөх ёстой, сайжруулах ёстой, дүгнэж цэгнэх

ёстой. Бидэнд анхаарал хандуулах, анхаарвал зохих маш олон зүйл байгаа. Бид

тэдгээрийгээ эрэмбэлэх ёстой.

Эрэмбийн дээр байгаа зүйлээ анзаарч чадвал өөрчлөх, шинэчлэх үйл,

үйлдэл хийх ёстой. Ийм ч учраас энэ аяныг анх удаа явуулсанд баяртай байгаа.

Цаашид үргэлжилж, шинэ сэдэв чиглэлээр үргэлжлэн яваасай гэж бодож байна.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

126

Япон Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн

албаны зөвлөлөөс багш, нийгмийн ажилтан, эмч, эрүүл мэндийн ажилтан зэрэг төрийн

албан хаагчдын хүний эрх, ёс зүйн мэдлэг мэдрэмжийг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал

видео контентыг бүтээн НҮБХХ-ийн албан ёсны сошиал хуудсаар түгээсэн. Одоогоор

эдгээр цуврал контентыг 50,000 гаруй иргэд хүлээн авч, үзээд байна.

Энэхүү аяныг төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг тодорхойлон,

хэрэгжилтийг ханган ажилладаг Төрийн албан зөвлөл дэмжин ажиллаж байна. Цуврал

контентоо өргөжүүлэн “10 хоногийн сошиал аян” зохион байгуулж, аяны нээлтийн үйл

ажиллагааг цахимаар зохион байгуулав.

Аяны хүрээнд төрийн албан хаагчид, ялангуяа дээр дурдсан салбар мэргэжлийн

албан хаагчид, болон олон нийтэд хандсан хүний эрхийн мэдлэг, мэдрэмж болон ёс зүйн

хэм хэмжээгээ дээшлүүлж зан үйлийн эерэг өөрчлөлт авчрахыг сэдэлжүүлсэн видео

контент, зурагт хуудас, мессежийг түгээхийн зэрэгцээ энэхүү сэдвийн хүрээнд

хэлэлцүүлэг өрнүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурвалжилга, мэдээ цацахаар

төлөвлөж байна.

Аян 6 сарын 17-нд нээлтээ хийж 6 сарын 26 хүртэл үргэлжилнэ.

УИХ-ын ТББХ-ны дарга, гишүүдийн

Төрийн албаны зөвлөл дээр хийсэн

уулзалт дээр хэлсэн үг

2021.07.03

Улсын Их Хурлаас баталсан Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд 2 жил 6 сар 6 өдөр, Төрийн албаны

зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн бүрдээд 2 жил 5 сар болж байна.

127

Шинэ хууль нь меритийн зарчимд суурилсан төрийн албыг төлөвшүүлэх

агуулгаараа шинэтгэлийн шинэ үе шатыг эхлүүлсэн юм.

Аливаа хуулийг баталсан хүмүүс парламентын хоёр бүрэн эрхийг дамжин

ажиллах нь тухайн хуулийн хэрэгжилтэд эерэг нөлөө үзүүлдэг гэдэг. Энэ хуулийг

баталсан хүмүүс УИХ-д олон байгаа нь манай төрийн албаны шинэтгэл эрч хүчээ

алдахгүй, үр дүнтэй үргэлжлэх хамгийн таатай нөхцөлийн нэг юм.

Өнгөрсөн хугацаанд энэхүү шинэтгэлийг эрчимжүүлэхэд УИХ-ын зүгээс улс

төрийн манлайлал, дэмжлэг үзүүлж ажилласныг онцлон тэмдэглэж байна.

Тухайлбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнгөрсөн оны 10 дугаар

сард Төрийн албаны зөвлөлд ажиллаж, төрийн албаны шинэтгэлийн үйл явцтай

танилцсан. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо, Нийгмийн бодлогын

байнгын хороо, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран оролцсон.

2020 онд төрийн албаны ёс зүйн асуудлаар УИХ-ын дарга, байнгын

хороодын дарга, гишүүдийн оролцоотойгоор УИХ-тай хамтран улсын зөвлөгөөн

зохион байгуулсан. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаар төрийн албаны бүх

шатанд нэг ойлголттой болж, хийх ажил, анхаарах асуудлаа тодорхойлж чадсан.

Ийнхүү УИХ-ын гишүүд баталсан хуулийн хэрэгжилт, төрийн албаны

шинэтгэлийн үйл явцад онцгой анхаарал хандуулж ирсэн нь онцлог байлаа. Албан

бичгээр асуулга тавьж, мэдээлэл, тодруулга байнга авч байна.

Та бүхэн Төрийн албаны зөвлөлд өнөөдөр ажиллаж буй нь ч төрийн албаны

шинэтгэлд парламентаас үзүүлж буй дэмжлэгийн нэг илрэл гэж үзэж байна.

Шинэ хуулийг хэрэгжүүлэх эрх олгож, үүрэг хариуцлага хүлээлгэсэн олон

субъект бий. Тэдгээрийн дотор төрийн албаны төв байгууллагын хүлээсэн чиг

үүрэг маш тодорхой, бас өөрийн гэсэн хүрээ хязгаартай.

Төрийн албаны төв байгууллага дэлхийн улс орнуудад хараат бус, бие

даасан байдлаар ажилладаг нийтлэг жишиг тогтоод уджээ. Зарим орнуудынх 100

гаруй жилийн түүхтэй. НҮБ-ын гишүүн орнуудын 2/3 орчимд төрийн албаны

комисс, хороо, зөвлөл ажиллаж байна.

Монгол Улс дахь төрийн албаны байгууллагын түүх 26 жил. Энэ хугацаанд

үйл ажиллагаа нь аажмаар төлөвшиж, үүрэг хариуцлага нь байнга нэмэгдэж ирсэн.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Төрийн албаны

зөвлөлийн хариуцах ажил, цар хүрээ эрс өргөжсөн. Үүнтэй уялдаад Төрийн

албаны зөвлөл, түүний Ажлын алба, салбар зөвлөлийг бүтэц, зохион

байгуулалтын хувьд бэхжүүлж, чадавхжуулахад онцгой анхаарч, тодорхой ахиц

дэвшил гаргалаа.

Харьцуулсан зарим тоо баримт хэлье.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

128

2018 оны байдлаар орон тоо 18 байсан бол одоо 54 болсон.

Зарцуулдаг төсөв 700 сая орчим төгрөг байсан бол одоо 3.7-4 тэрбум төгрөг.

Үндсэн үйл ажиллагаанд шаардагдах байр танхим, тоног төхөөрөмж,

ажиллах орчин шаардлагын түвшинд хүрсэн.

Орон тоон, цалин хөлс, бүтэц зохион байгуулалтын механик өсөлт бус

ажил, ачаалалдаа зохицсон хэмжээ гэж болно. УИХ-аас үүнийг хянаж нягтлан

баталсан.

Өнгөрсөн хугацаанд Зөвлөл төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх

суурь хөрсийг баттай тавьж, доорх хэдэн чиглэлээр үр дүн гаргаж ажиллалаа.

Үүнд:

2. Төрийн алба сургалтын хуульчилсан тогтолцоотой болсон.

Ажиллаж буй төрийн албан хаагчдаа тасралтгүй сургах, хөгжүүлэх явдал

хэвшлээ. Удирдлагын академийн сургалтын агуулгыг баяжуулах, хөтөлбөрийг нь

боловсронгуй болгох ажил тасралтгүй хийгдэж байна.

Алсын зайн сургалт, вебинарыг хэвшил болголоо. 7:4:10 сургалтад оны

эхний хагас жилийн байдлаар 19 мянга гаруй төрийн албан хаагч оролцлоо.

Оролцогчдын тоо байнга нэмэгдэж байгаа нь үр дүнгийн илэрхийлэл болж байна.

Үндэсний эрдэмтэн судлаачид төдийгүй олон улсын экспертүүдийн лекц,

сургалтыг цахимаар авдаг болж чадлаа.

Үндсэн сургалтыг мэргэшүүлэх багц сургалт, албан тушаалын ажлын

байрны сургалт гэсэн хоёр чиглэлээр явуулдаг.

Мөн хамтарсан болон захиалгат сургалт, төлөвлөгөөт сургалт зохион

байгуулж байна. Пүрэв гарагийн вэбинар 7.4.11 тогтмолжлоо. Хэрэглэгчийн тоо

тогтмол өсөж нэг удаад 1000 орчим хэрэглэгч оролцдог, хагас жилд энэ тоо 19000-

д хүрсэн.

129

Сургалтыг цахимжуулснаар үндэсний эрдэмтэн судлаачид, гадаадын

экспертүүдийн мэдлэг мэдээллийг хуваалцдаг болсон .

Судалгааны ажилд анхаарч 2013 оноос хойш төрийн албаны чиглэлээр

хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын иж бүрэн санг бүрдүүллээ.

Төрийн байгууллагын хүний нөөцийн суурь судалгааг орон нутагт Дундговь

аймгийн жишээн дээр хамтран хийлээ.

3. Шинэ хандлага, соёлыг төрийн албанд нэвтрүүлэхэд онцгойлон

анхаарч байна. Бодлогын инновац нэвтрүүлэх төсөл сонгон шалгаруулж

төв, орон нутгийн төрийн 20 гаруй байгууллагад нэвтрүүлэн хэрэгжүүлж

байна.

Инновац, шинэ технологи нэвтрүүлэхэд шилдэг боловсон хүчин хэрэгтэй.

Энэ чиглэлээр оюуны потенциал өндөртэй, ур чадвартай хүмүүсийг “Хиэд

хантинг” хийж төрийн албанд урин ажиллуулах чиглэлээр бодлогын хувилбарууд

дэвшүүлэн ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

130

Санхүүжилт, хөрөнгө бага шаарддаг зөөлөн арга болох ёс зүй, зан үйлийн

менежментийг төрийн албанд төлөвшүүлэх талаар цуврал ажил системтэйгээр

хийж ирлээ.

Ийнхүү шаардаж шахахын зэрэгцээ ойлгуулан ухамсарлуулах талаар

баримталж буй олон улсын жишгийг төрийн албанд нэвтрүүлэх ажлыг байнга хийж

байна.

4. Шударга, ил тод сонгон шалгаруулалтыг төрийн албанд

төлөвшүүлэх ажил хийж чадлаа.

Төрийн албаны ерөнхий шалгалтын үйл явц хүнээс үл хамаардаг болж,

хөндлөнгийн нөлөөллийг байхгүй болгож бүрэн хязгаарлаж чадлаа. Цахимжилт,

технологийн шинэчлэлийг 100 хувь нэвтрүүлсэн. Олон улс оронд явагддаг IELTS,

TOEFL-ийн шалгалтын горимд шилжүүлсэн.

е-taz апликэйшн хөгжүүлж, төрийн албаны шалгалтын сорил, онлайн тест,

төрийн албаны холбогдох мэдээллийг гар утсаар авах боломжтой болголоо. Энэ

ажлыг “e-Mongolia” (и-Монголиа) системийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг болгон

цаашид хөгжүүлээд явна.

Төрийн албаны чанартай нөөцөөс хувийн хэвшил сонголт хийх практик гарч

байна. Энэ нь төрийн албаны нөөц үндэсний хүний нөөцийн банк болон чанаржих

хандлага руу орж байна гэж дүгнэж болно.

5. Шинэтгэл-эдийн засгийн агуулга

131

“Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийг

Сангийн яамны цалингийн нэгдсэн систем, бүртгэлийн байгууллагатай холбосон.

Үүнд төрийн 4147 байгууллагын 163190 албан хаагчийн мэдээллийг нэгтгэлээ.

Томилгооны зөрчлийг цалин хөлсний системээр дамжуулан арилгах

тогтолцоо бүрдэж буй нь энэ ажлын гол үр дүн.

Томилгооноос үүдэлтэй төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр

төлүүлж байна.

Хууль хэрэгжиж эхэлснээс 380 орчим сая төгрөг олгох шүүхийн шийдвэр

гарч, 29 сая төгрөгийн нэхэмжлэл шүүхэд гаргаснаар төрд учруулсан 7 сая орчим

төгрөгийг буцаан төлүүллээ.

Үүний дүнд албан тушаалтан шийдвэр гаргахаасаа өмнө хууль нягтлан үзэх

соёл төлөвшиж байна.

6. Албан тушаалын тодорхойлолтыг төрийн захиргааны 21000 гаруй

албан хаагч нэг бүрээр хянан гаргаж амжлаа. Тодорхой хүнд зориулсан ажлын

байрны тодорхойлолтыг тухайн ажилд нь тохирсон албан тушаалын тодорхойлолт

болгосон механизмыг бүрдүүллээ.

7. Манай төрийн албаны шинэтгэлийг гадаад орон, олон улсын

байгууллагууд талархан дэмжиж байгаа.

Та бидний нэвтрүүлж буй мерит зарчим, шатлан дэвших тогтолцоотой

мэргэшсэн, чадварлаг төрийн албыг хөгжлийн гол хүчин зүйлийн нэг гэж тэд

дэмжиж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

132

Бид НҮБ-ын төрийн албаны олон улсын интеграцид нэгдэн идэвхтэй

ажиллаж байна.

8. Та бид нөхцөл байдал хурдан өөрчлөгддөг ВУКА орчинд ажиллаж

амьдарч байна. (КОВИД-19 ч үүний нэг жишээ)

Олон улсын эрдэмтдийн ингэж тодорхойлсон энэ цагт төрийн албаны

зохицуулалтыг боловсронгуй болгох ажил тасралтгүй хийгдэх нь тодорхой.

“Алсын хараа-2050”-ын дэвшүүлсэн зорилтын хүрээнд төрийн албаны

шинэтгэлийг гүнзгийрүүлэх, эрчимжүүлэх ажил цаашид үргэлжилнэ.

133

Засгийн газартай хамтран төрийн албаны шинэтгэлийн замын зураглал,

мөн стратегийн зорилтот хөтөлбөрийн төслийг боловсруулсан.

Амьдрал баян учраас хуультай уялдуулан гаргасан дүрэм, журмуудыг

боловсронгуй болгох, шинэ утга агуулгаар баяжуулах санал дүгнэлт гаргаад

байна.

Эрх зүйн орчин ч илүү сайжирч, эдийн засгийн агуулга нь, санхүүгийн

баталгаа нь улам сайжрах тийшээ явна гэж бодож байна.

Тухайлбал, төрийн албаны шинэтгэлийн эдийн засгийн баталгааг хангах

чиглэлээр Дэлхийн банктай хамтран судалгааны ажил эхлүүлээд байна.

Ижил ажил, ижил албан тушаал эрхэлж буй хүн ижил цалин хөлстэй байх,

гүйцэтгэл, ажлын чанар, үр өгөөжид нь тохирсон цалин хөлс олгодог байх жишиг

тогтоох чиглэл рүү ажиллаж байна.

Төрийн албаны ангилал, зэрэглэлийн асуудлыг энд мөн давхар хөндөж,

судалгаа шинжилгээний үндсэн дээр санал дүгнэлт гаргана.

Нийгэмд гарч буй сөрөг үзэгдэл, тохиолдож буй сорилт бэрхшээлийг гарц

гаргалгаа олох шаардлага, боломж хэмээн үзэж ажиллаж ирлээ.

“Хагархай цонхны онол” гэж байдгийг Та бүхэн мэднэ байх. Нэг цонх

хагархай байгаад байвал бусад нь хагарах эрсдэлд амархан орчихдог.

Үүнтэй адил төрийн албаны шинэтгэлд шаардлагатай, зайлшгүй зүйлийг нь

орхигдуулахгүй талаас нь байнга анхаарч, “хагархай, цоорхой” үүсгэхгүйгээр

явахыг хичээж байна. Тийм байлгах итгэл үнэмшил Төрийн албаны зөвлөлд бас

байна.

Үүнд системийн анализ хийж, нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явцад

аналитик сэтгэлгээгээр хандан ажиллахыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон

ажиллаж байна.

9. Дүгнэлт

Хийсэн, хийж буй ажлын дүнд харьцангуй тогтвортой, мэргэшсэн төрийн

алба бий болох үйл явц эргэлт буцалтгүй явж байгаа гэж бодож байна.

Иргэд рүү чиглэсэн, иргэдэд үйлчилдэг, иргэн төвтэй ийм төрийн алба бий

болох хандлага бий болсон.

“Зөв хүнийг зөв ажилд нь томилоод явахад зөв үр дүн гарна” гэсэн зарчмыг

баримталж байна.

Төрийн албаны тогтвортой байх зарчим хариуцсан ажлаа үр дүнтэй хийж

байгаа хүнд үйлчлэх, хариуцлага алдаж, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн хүнд

үл үйлчлэх тэнцвэрт байдлын ойлголт төлөвшиж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

134

Төрийн албаны зөвлөл ТББХ-нд жилд ганцхан удаа тайлан тавьдаг биш

байя гэж бодож байна.

Тодорхой хугацааны давтамжтайгаар, болж өгвөл улирал тутамд холбогдох

асуудлаар, тухайлбал хүний нөөцийн аудитын сэдвээр ТББХ-д тогтмол мэдээлэл

өгдөг болох нь зүйтэй гэж үзэж байгаа.

Төрийн албаны зөвлөл хамтын удирдлагын зарчмыг сонгодог утгаар нь

хэрэгжүүлэхийг эрмэлзэж, гишүүд, Ажлын албаны албан хаагчид ачаалал ихтэй,

амралт багатай ажиллаж ирсэн товч танилцуулгыг Та бүхэнд толилууллаа.

Төрийн албаны зөвлөлийн гишүүд эрхэлсэн чиг үүргийнхээ хүрээнд

дэлгэрэнгүй, нарийвчилсан танилцуулга хийхэд бэлэн байгаа.

Бодлогын аливаа шинэтгэл бодит ажил хэрэг болоход нийгэм, сэтгэл зүй,

цаг хугацааны олон хүчин зүйл шаардагдах нь зүйн хэрэг.

Өнгөрсөн 2 жил хагасын хугацааны ажлын үр дүнд төрийн албаны

шинэтгэлийн гарааны болон шилжилтийн үйл явц дууслаа. Энэ хүрээнд хийх

ажлаа хийсэн гэж үзэж байна. Бид ийм итгэл үнэмшилтэй байгаа.

Шилжилт дуусаж, шинэтгэлийн бодит үр дүн гарч эхэлсэн. Цаашид

шинэтгэлийг гүнзгийрүүлэн ажиллах болно.

---о0о---

135

НҮБ-ын төрийн албаны өдөрт

зориулсан уулзалтыг нээж хэлсэн үг

Та бүхэнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрийн албаны өдрийн мэнд

дэвшүүлж буйг хүлээн авна уу.

Бидний урилгыг хүлээн авч өнөөдрийн уулзалтад оролцож буй НҮБ-ын

Монгол Улс дахь Суурин зохицуулагч ноён Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн

хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Илэйн Конкиевич, ОХУ, БНХАУ, Япон,

БНСУ, БНТУ, БНКУ-ын ЭСЯ, Жайка, Койка, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн

төлөөлөлд чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

1. НҮБ-ын төрийн албаны өдөр

НҮБ-ын Ерөнхий

Ассамблейн тогтоолоор 6

дугаар сарын 23-ныг

“Төрийн албаны өдөр”

болгон тэмдэглэж

байхаар 2003 онд

шийдвэрлэсэн. Энэ өдөр

хөгжлийн үйл явцад

оруулах төрийн албаны

хувь нэмрийг онцгойлон

авч үзсэн арга

хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг гишүүн орнууддаа уриалсан байдаг.

136

Тэгэхлээр энэ бол баяр наадам биш. Харин тулгарч байгаа сорилт

бэрхшээлийг тодорхойлдог өдөр. Асуудал шийдвэрлэх арга замыг олохын төлөө

оюун ухаанаа уралдуулж, шинэ санаа, шийдэл гарц ярьдаг өдөр.

Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулиар Монгол Улсад

эхлүүлсэн төрийн албаны шинэтгэлийн гарааны жил 2019 оноос энэ өдрийг бид эх

орондоо тэмдэглэж эхэлсэн.

Өнгөрсөн жил цар тахлын тэргүүн фронтод ажиллаж байгаа төрийн албан

хаагчдынхаа ажил үйлсийг ойлгон, сэтгэл санааны нэгдлээ илэрхийлсэн.

НҮБ-ын төрийн албаны хүндтэй шагналд Монгол Улсын төрийн

байгууллагыг нэр дэвшүүлэх, НҮБ-ын төрийн албаны форумд төлөөллөө

оролцуулах зэргээр НҮБ-ын төрийн албаны чиглэлээр явуулах интеграцид

идэвхтэй хамрагдаж байна.ч

Гадаад орнуудын төрийн албаны сайн туршлага, шилдэг менежментийг

судлах, өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулах чиглэлээр идэвхийлэн

ажиллаж байна.

Онцолж нэг жишээ хэлье. Канад Улс, канад иргэдийн сайн санааны

дэмжлэг, хөрөнгө оруулалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран

хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг

төлөвшүүлэх нь” төсөл, “Мерит” төслийн оролцоог өнөөдөр онцлон тэмдэглэхийг

хүсэж байна.

Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн албаны

шинэтгэлийг талархан дэмжиж, хамтран ажиллаж байгаа гадаад орны төр, засгийн

газар, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье.

2. Төрийн хүмүүн капитал

Хөгжил дэвшилд хэрэгтэй хамгийн чухал эрхэм баялаг нь хүн. Хүний эрүүл

мэнд, боловсрол, мэдлэг чадвар, дадлага туршлагыг багтаасан, хөгжлийн

хөдөлгөгч гол хүчин зүйл нь хүмүүн капитал.

Хүмүүн капиталыг нийгмийн харилцаанд оролцогч бүх тал хүлээн зөвшөөрч,

хүний хөгжилд гол анхаарлаа төвлөрүүлдэг тийм л цаг үе, нийгэмд бид бүгдээрээ

амьдарч, бас ажиллаж байгаа. Иймээс л төрийн албан хаагчдаа сурган

чадавхжуулах асуудалд онцгой ач холбогдол өгч байгаа юм.

Төрийн албаны нөөцийг шаардлага хангасан хүнээр бүрдүүлнэ гэдэг төр

хүмүүн капиталынхаа суурийг тавьж, “Хүний нөөцийн банк”-аа бүтээж байгаа

хэрэг. Энэ “банк” байнга чанаржин баяжиж, үр дүнд нь төрийн ажил орчин цагийн

шаардлагад нийцэж, улс орны хөгжлийг түүчээлдэг байх учиртай.

137

Хувийн хэвшлийнхэн маань ч төрийн албаны нөөцөөс сонголт хийдэг, ажилд

урьдаг болж байна. Тиймээс энэ нөөцийг зөвхөн төрийн албаны төдийгүй “улс

орны хөгжлийн нөөц” гэж би боддог.

Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад урт, богино хугацаагаар

суралцуулж тэдэндээ шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх бодлого баримтлан

ажиллаж байна.

Гадаад орны Засгийн газрын болон олон улсын байгууллагын тэтгэлэгт

хөтөлбөрт зөвхөн сүүлийн 4 жилд 1195 төрийн албан хаагч хамрагдсаны 38 хувь

буюу 455 албан хаагч сургуулиа төгсөж Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр

оруулан ажиллаж байна.

Төрийн албаны зөвлөлийн нийт албан хаагчдын 12 хувь гадаадын их, дээд

сургуульд тэтгэлгээр суралцаж эзэмшсэн мэдлэг, чадвараа төрийн албаны

шинэтгэлд зориулан ажиллаж байна.

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай улс орнуудаас Монгол Улсын

төрийн албаны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хөрөнгө

оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн

хөгжүүлэх зорилгоор НҮБ-ын төрийн албаны өдрийг тохиолдуулан өнөөдрийг

уулзалтыг зохион байгуулж байгаа нь ийм учиртай.

3. Хүний нөөцийг чадавхжуулах бодлого

Хамтын ажиллагаатай улс орнуудын татвар төлөгчдийн мөнгөөр

суралцуулсан төрийн албан хаагчдынхаа мэдлэг, чадварыг эх орныхоо хөгжил,

бүтээн байгуулалтад бүрэн дүүрэн ашиглахыг Төрийн албаны зөвлөл эрхэмлэж

байна:

- “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод

туссан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдээр төрийн албан хаагчдыг

гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт түлхүү хамруулна;

- Гадаад орнуудын Элчин сайдын яам, тэтгэлэгт хөтөлбөрийн газруудтай

хамтын ажиллагаагаа тогтмолжуулж, мэдээлэл солилцоог идэвхжүүлнэ;

- Тэтгэлгээр суралцаж төгссөн төрийн албан хаагчдыг албан тушаалд нь 100

хувь буцаан томилуулж, тэдний шинэ мэдлэг, ур чадварыг ашиглах нөхцөлийг

бүрдүүлнэ. Үр дүн гаргасан чадварлаг албан хаагчдыг шатлан дэвшүүлж, бодлого

тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд ажиллуулна;

- Гадаад орны Засгийн газар, олон улсын байгууллагаас зарласан

тэтгэлгийн мэдээллийг шуурхай, хүртээмжтэй түгээж, нөөц боломж, тэтгэлгийг

бүрэн дүүрэн ашиглана;

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

138

- Төрийн байгууллагуудад шинэ санаа, шийдэл, гаргалгааны “Идеа банк”

бий болгоё гэж би уриалж байгаа. Өөрийнхөө ажилд, байгууллагынхаа ажилд,

салбар, улс орны хэмжээнд гарч буй асуудлыг шийдэх инновацлаг санаачилгуудыг

бид тууштай дэмжинэ.

- Оюун ухааны бяд суусан оюунлаг, шинэлэг сэтгэлгээтэй төрийн албан

хаагчдаас маань “Инновацийн мастерууд” (Иновэйшн чампионууд) олноороо

төрөн гараасай гэж бодож байна. Үүнийг ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь үнэлэх

шалгуур үзүүлэлтийн нэг гол хэсэг болгохыг зорино.

- Гадаадад суралцагчдын төгссөн сургууль, улс орнуудаараа нэрлэсэн

сүлжээ олон бий. Мэдлэг, мэдээллээ хуваалцах, сурч эзэмшсэнээ түгээн

дэлгэрүүлэх нэгдсэн сүлжээ, сүлжээнүүдийн сүлжээг цаашид бий болгоно.

4. Гадаад суралцаж төгсөгчид:

Төрийн албаны ур чадварын хүрээ, цогц чадамжийн асуудал хүний нөөцийн

менежментэд онцгойлон орж ирж байна. Та бүхнийг олон олон чадамж, ур

чадварын “цуглуулга” гэж би боддог.

Төрийн албаны шинэтгэлийг манлайлан ажиллахыг Та бүхнээс хүсэж

байна. Тийм хүлээлт нийгэмд ч маш өндөр байгааг дор бүрнээ мэдэрч байгаа

гэдэгт эргэлзэхгүй байна.

Дотоод, гадаадад төгссөн хүмүүсийн ур чадвар, ажлын бүтээмж,

гүйцэтгэлээр харьцуулсан судалгаа хийдэг механизм бий болгоход ч болохгүй гэх

зүйлгүй.

Та бүхнийг сонгон шалгаруулж явуулдаг шигээ эргэн ирэхэд нь ажлын

байраар баталгаатай хангахын зэрэгцээ ажлын үр дүн “нэхэх” чиг хандлага руу

бид тууштай явах болно.

Та бид гадаад орон, олон улсын байгууллагын тэтгэлгээр сурч мэргэшиж

байна гэдэг тухайн орны жирийн иргэдийн цалингаасаа суутгуулж байгаа,

бизнесээсээ төлж байгаа татварын мөнгө гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа.

Сайн санааны энэ их хөрөнгө оруулалтын ширхэг цент бүр эцсийн дүндээ

улс орны маань хөгжил дэвшил, хүн ардын минь сайн сайхны төлөө зарцуулагдаж

байгаа гэдгийг байнга санаж явах хэрэгтэй шүү.

Ингэж бодож чадаж гэмээнэ үүрэг хариуцлагаа илүү ухамсарлана, үүрэгт

ажилдаа илүү үр дүн гаргана. Үр дүнд нь Таны ажил үйлс өөдлөн дэвжиж, түмний

хэрэг бүтэж явдаг учиртай. Том зургаараа Монгол төр, Монгол Улс хожно, бас

хөгжинө.

139

Хүн төрөлхтний мэдлэг оюуны дээжээс хүртэж, сурч мэдсэнээ эх орныхоо

хөгжил дэвшилд зориулж ирсэн олон сайхан жишээ бидэнд бий. Өнгөрсөн зууны

эхээр Европт боловсорсон Д.Нацагдорж, Д.Намдаг, Н.Наваан-Юндэн,

О.Намнандорж тэргүүтэй орчин үеийн сэхээтнүүдээс улбаалсан олон арван

мянган хүнийг энд дурдаж болно.

Шинэ зуун дахь тэдний үргэлжлэл бол Та нар.

Та нар бол их зохиолчийн маань шүлэглэсэнчлэн “Хээрийн галуу нисэн үл

хүрэх газраас...” эрдэм өвөрлөн ирсэн, бас ирж буй хүмүүс.

Та бүхэн бол байнга хувьсан өөрчлөгдөж буй VUCA ертөнц дэх нийгэм,

эдийн засгийн нэн сонирхолтой цаг үед өөрийн мэдлэг, боловсрол, оюун ухаанаа

иргэд, олон түмнийхээ төлөө зориулах хүмүүс.

Хүн ам, демографийн бүтэц ч өөр болж байна.

Энэ оны төрийн албаны ерөнхий шалгалтад шинэ үеийнхний шинэ түрлэг орж

ирсэн. 13 мянга гаруй хүн бүртгүүлсний 50 гаруй (52.4) хувь нь 30 хүртэл насныхан

буюу Z үеийнхэн байна.

Дижитал шилжилтийн орчинд хиймэл оюун ухаантай хүч хавсран ажиллах

хүмүүс бол Та бүхэн.

Улс орны хөгжлийн ирэх 30 жилийг нарийвчлан тодорхойлсон “Алсын

хараа-2050” түүхэн баримт бичгийг гардан хэрэгжүүлэх шинэ үеийн төрийн албан

хаагчид бол Та бүхэн.

Та нар бол “e-Mongolia” хэрэгжиж эхэлсэн, аж үйлдвэрийн (технологийн) 4

дүгээр хувьсгалын үе дэх цахим шилжилтийн төрд ажиллах, бас ажиллаж буй

хүмүүс.

Та бүхэнд Монгол төрийн эрхэм үйлсэд чин шударгуу зүтгэхийн сайны

ерөөл өргөе.

“Ирээдүйн төрийн албыг цогцлоох нь” уриа дор өнөөдөр тэмдэглэж буй

НҮБ-ын төрийн албаны өдрийн мэндийг Та бүхэнд дахин дэвшүүлж, монгол төрийн

хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтын ажиллагаанд амжилт хүсье.

--оОо—

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

140

“Анхаарч сонсъё, анзаарч өөрчилье” сошиал

медиа нөлөөллийн аяны нээлт дээр хэлсэн үг

2021.06.17

Асуултаар яриагаа эхэлье. Дор бүрнээ тунгаагаарай.

Найз нөхөд чинь буяны сайн үйлсэд хандив өгсөн болохоор Та ч мөн адил

хандив өгч байв уу? Эсвэл таны дуртай “од” сурталчилдаг болохоор бараа

бүтээгдэхүүн худалдаж авдаг уу?

Та бид нийгмийн гишүүнийхээ хувьд хэзээ нэгэн цагт, ямар нэг нөхцөлд

бусад хүмүүсийн нөлөөнд ямар нэг хэмжээгээр “автдаг” нь бодит үнэн. Үүнийг

“нөлөөллийн сэтгэл зүй” гэж болох. Ийм маркетинг, аян байнга л явагдаж байдаг.

Тэгэхлээр нөлөөлөл үзүүлэх үзэгдэл шинэ зүйл биш ээ. Бүтээгдэхүүн,

үйлчилгээ, чиг хандлагыг сурталчлах, тодорхойлох зорилгоор нөлөө бүхий

хүмүүсийн үг үйлдлийг ашиглах арга олон арван жил хэрэгжиж ирсэн.

Харин одоо өөрчлөгдсөн зүйл гэвэл түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр,

нөлөөллийн төрөл олон янз болж. Түүний нэг нь бараг хүн бүрийн хэрэглэх болсон

СОШИАЛ МЕДИА нөлөөлөл. Хүн бүр шахуу “сэтгүүлч” болсон цаг үеийн онцлог.

Сошиал медиа орчин үеийн нийгэмд асар их нөлөө үзүүлж буй нь маш

тодорхой. Урд өмнө дэлхийн нийтийг хамарч, гайхалтай хурдтай өсч буй ийм

үзэгдэл ховор гэдэг.

2017 онд 2.5 тэрбум сошиал медиа хэрэглэгчид байсан бол 2021 онд гэхэд

3 тэрбум гаруй болж өссөн нэг статистик харсан.

141

Ийм л том орон зайд нийгэмд, иргэдэд хүргэх ёстой, хүлээлт үүсгэж буй тэр

мессежийг бид хүргэхийг зорьж байгаа.

Тэр мессеж бол ““АНХААРЧ СОНСЪЁ, АНЗААРЧ ӨӨРЧИЛЬЕ”.

Бидэнд анхаарал хандуулах, анхаарвал зохих маш олон зүйл байгаа. Бид

тэдгээрийгээ эрэмбэлэх ёстой.

Эрэмбийн дээр байгаа зүйлээ анзаарч чадвал өөрчлөх, шинэчлэх үйл,

үйлдэл хийх ёстой. Энэ л үүднээс энэ аяныг эхлүүлж байгаа хэрэг.

---о0о---

Сангийн яаманд хийсэн уулзалт дээр хэлсэн үг

2021.06.15

Төрийн албаны шинэтгэлийн нэг шинэ үе шат 2019 оноос эхэлснийг Та бид

бүгдээрээ мэдэж байгаа. Энэ бол улсын хэмжээнд төрийн албаны институцэд нэвт

үйлчилж буй өргөн хүрээний шинэтгэл.

Бүх нийт заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргаж, эрх зүйн хэм

хэмжээ тогтоосон дээд хүчин чадал бүхий баримт бичгээр хуульчилсан

шинэтгэл.

Хуульчилсан шинэтгэлийг “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогын

баримт бичгээр баталгаажуулсан. Одоо энэ бодлогын эхний 10 жилд стратегийн

ямар төлөвлөлт хийж хэрэгжүүлэх асуудлыг төслийн хэмжээнд боловсруулсан.

(Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн).

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

142

Шинэтгэл гэдэг буруу зөрүү, болж бүтэхгүй байгаа (авлигад автсан гэх мэт),

бас сэтгэл ханамжгүй байгаа зүйлийг засаж сайжруулах, төгөлдөржүүлэхийг

хэлдэг суурь ойлголт бий.

Төрийн албаны шинэтгэл маань ямар нэг зүйлийг хэвэнд хийж, тэнийлгэж,

муруйлгаж өөр хэлбэр дүрстэй болгох дүрс, хэлбэрийн төдий шинэтгэл биш.

Үүнийг иргэд ч, төрийн албан хаагчид ч ойлгосон гэж болно. Нийгмийн хүлээлт,

хүсэмжлэл, шаардлага ч бүгдэд мэдэгдэж, мэдрэгдэж байгаа.

Аливаа шинэтгэлийн хувь заяа, үр дүн олон тулгуур, олон хүчин зүйлээс

хамааран амжилтад хүрэх эсэх нь шийдэгддэг.

Энэ маань уламжлалт нийгэмд, урсгал байдлаар явагдаж байгаа

шинэтгэл биш. Харин нийгмийн ВУКА орчинд хийгдэж байгаа шинэтгэл.

Шинэтгэлийн энэ олон хүчин зүйлийн маш чухал бүрэлдэхүүн хэсэг нь

санхүү, төсөв, эдийн засгийн баталгаа.

Төрийн албаны төв байгууллага үйл ажиллагаагаа 25 жил гаруй явуулж ирж.

Харин шинэтгэлийн энэ шатанд ТАЗ-ийн үйл ажиллагааны хамрах хүрээ (цараа),

хариуцах ажил, хүлээх үүрэг эрс нэмэгдсэн.

Ажлын энэ онцлогт тохирсон бүтэц, орон тоог УИХ баталж өгсөн. Харин

бодит ажил хэрэг болох учиртай төсөв, санхүүгийн төлөвлөлтийг хянан

баталгаажуулахад Сангийн яам маш сайн ажилласан. Үүнийг төрийн албаны

шинэтгэлд Сангийн яамны оруулж буй гэж бодит хувь нэмэр хэмээн үзэж болно.

Шинэтгэл эдийн засагжиж, эдийн засгийн утга агуулгаар баяжиж байж үр

дүнд хүрэх нь маш тодорхой. Та бидний хийсэн, одоо хэрэгжүүлж буй дараагийн

том алхам бол төрийн албан хаагчийн цалин хөлсний системийг хүний

нөөцийн удирдлага, мэдээллийн сантай холбож чадсан амжилт.

Тогтоосон цалин, хуулийн зөрчилгүй томилгоо жингийн хоёр таваг дээр

тэнцэж байх нөхцөл төрийн албанд бүрдэж буй нь амжилт гэхээс өөрөөр хэлэх

аргагүй.

Энэ бол их өгөгдөл дээр амжилттай ажиллах, өгөгдөл мэдээллээ шинэчлэн

боловсронгуй болгох, өгөгдөл шуурхай солилцох, өгөгдлийн санг эргэлтэд оруулах

чиглэлээр хийсэн томоохон ажил.

Төсвөөс цалинждаг байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит

үйлдвэрийн газар, хуулийн этгээд, тэдгээрийн албан хаагч, ажилтнуудын

мэдээллийг төр нэгтгэн гаргасан. Та бүхэнд, мөн Засгийн газрын ХЭГ-т хүргүүлсэн.

Дэлхийн банкнаас төрийн албаны шинэтгэлийн гарааны нөхцөл байдалд

судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг хэлэлцэх явцад төрийн албаны цалин хөлс,

ангилал, зэрэглэлийн суурь судалгааг хийх тохиролцоонд хүрсэн.

Зөв тоонд үндэслэсэн зөв мэдээлэл дээр бодлогын хувилбарууд явагдах

учиртай.

Гэх мэтчилэн ажлын сайн эхлэл, хамтын ажиллагааны үр дүн багагүй байна.

143

Эхлүүлсэн ажлаа улам эрчимжүүлэх, шийдсэн асуудлаа улам боловсронгуй

болгоод явахад үр дүн гарч байна, үр дүнгийн илүү хүлээлт ч цаашид гарах нь.

Төрийн албаны шинэтгэл салбар бүрд тэгш хэрэгжээсэй гэж, хамтын

ажиллагаа, хамрах хүрээний сул орон зай битгий үлдээсэй гэж түншлэл,

ойлголцол, төлөвлөлтийн ийм уулзалтуудыг яамдад хийж байгаа юм.

Харах зүгээ нэг болгож, харагдах өнцгөө илүү өргөн болгох ийм уулзалтыг

хийж байгаа хэрэг. Үр дүн нь ч эхнээсээ гарч байна.

--о0о---

"Төрийн албаны хүний нөөцийн удирдлагад

цогц чадамжийн хүрээг нэвтрүүлэх нь”

сургалтыг нээж хэлсэн үг

1. Шинэтгэлийн орчин

2021.06.09

Хаана өөрчлөлт шинэтгэл явагдаж байна, тэр газар ахиц дэвшил, ололт

амжилт гардаг цаг үед бүгдээрээ ажиллаж амьдарч байгааг Та бүхэн сайн мэднэ.

Шинэтгэл явагдахгүй байгаа аль ч газар, салбар, улс оронд өнөөдөр маш

сайн гэгдэж байгаа зүйл маргааш биш юмаа гэхэд нөгөөдөр нь болж бүтэхгүй

болох, бүр хөгжил дэвшлээс хойш чангаах жишээний.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

144

Нийгэм, цаг үеийнхээ шаардлагад нийцэж чадахгүй, хөл нийлүүлж алхаж

чадахгүй байгаа хүн ч тэр, салбар ч тэр нэг бол инээдтэй, нөгөө бол эмгэнэлтэй

байдалд ордгийг олон улс орны амьдрал нотлох.

Манай улсад явагдаж буй төрийн албаны шинэтгэлийн үйл явц Төрийн

албаны тухай хуулиар хуульчлагдсан онцлогтой.

Хэн нэгний хүсэл зоригоор биш, нийгмийн шаардлага, иргэдийн хүсэмжлэл,

улс төрийн дэмжлэгээр энэ шинэтгэл явагдаж байгаа.

Энэ шинэтгэл “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоор

баталгаажсан.

Арван жилийн гурван мөчлөгөөр хэрэгжүүлэх энэ бодлогыг зорилтот

хөтөлбөр болгон нарийвчлан тодорхойлж, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны

стратегийн төлөвлөлтийг төслийн хэмжээнд тодорхойлоод байна.

2.Төрийн албаны зарчим-шинэтгэлийг хэрэгжүүлэх тулгуур багана

Хуульчилсан, баталгажуулсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх тулгуур

баганууд нь төрийн албаны зарчмууд.

Зарчмаа баримталж мөрдөнө гэдэг замаа заасан луужинтай явж байна

гэсэн үг. Төөрөхгүй гэсэн үг. Төөрөхгүй явж чадвал зорьсон газартаа хүрэх нь

тодорхой.

Тэр зорьсон газарт хүргэх луужин буюу төрийн албаны зарчмууд маань:

• ард түмэнд үйлчлэх төрийн алба;

• мэргэшсэн, тогтвортой төрийн алба;

• улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид төрийн алба;

• иргэдийг төрийн алба хаах адил тэгш боломжоор хангасан төрийн алба;

• чадахуйн болон шатлан дэвших зарчмыг баримтлан томилогдсон төрийн

жинхэнэ албан хаагч;

• ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид төрийн алба;

• захирах, захирагдах ёсыг баримталсан төрийн алба.

Энэ тулгуур зарчмуудыг харахаар төрийн албаны мөн чанар маш

ойлгомжтой. Чадварлаг төрийн албан хаагч энэ бүхний ард байхгүйгээр зарчим

хэрэгжих боломжгүй нь харагдаж байгаа биз.

“Нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй бол өөрийгөө өөрчлөн сорих цаг болж

гэдгийг ойлгоорой” гэсэн утгатай үг бий. (Viktor Emil Frankl-Австрийн философич,

сэтгэл зүйч)

Үнэн үг гэж би боддог. Төрийн албан хаагчид өөрсдөө шинэтгэлийн орчин

нөхцөлд дасан зохицохуйцаар өөрчлөгдөх, хөгжихөөс өөр гарц байхгүй нь.

3. Чадварлаг төрийн албан хаагч-чанартай төрийн үйлчилгээ

145

Төрийн алба гэдэг маш товчоор хэлбэл төрийн зорилт, чиг үүргийг

хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрийн үйлчилгээг нийтэд хүргэх үйл

ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт.

Тэгэхээр төрийн албаны шинэтгэлийн эцсийн зорилго нь иргэдэд хүргэх

төрийн үйлчилгээ чанартай байх явдал. Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн алба

энэ зорилгыг биелүүлж чадна гэдэг нь тодорхой. Төрийн албаны төлөвшил, хөгжил

нь олон улсад үнэлэгдэж буй улс орнуудын туршлага үүнийг баталдаг.

Мерит, шатлан дэвшүүлэх зарчим энэ бүхний хамгийн таатай хөрс суурь

болдог байна.

Та бид хамтран улс орондоо хэрэгжүүлж буй төрийн албаны шинэтгэл энэ

голдирлоор явж байгаа. Тиймээс энэ шинэтгэл амжилтад хүрнэ гэдэгт би

эргэлздэггүй. Шинэтгэлийн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байдаг.

4. Төрийн албаны шинэтгэлийн хүрээ

Төрийн албаны шинэтгэл нь баг, хорооноос эхлүүлээд төрийн

байгууллагуудын бүхий л шатанд хэрэгжиж байж үр дүн нь гарна.

Шинэтгэлийн тойргийн гадна үлдэх төрийн байгууллага, албан хаагч байх

ойлголт үгүй.

Энэ сургалтад Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг

байгууллагуудын төрийн захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн

удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдийг оролцуулж байгаа нь тохиолдлын

хэрэг биш.

Хуулиар эхлүүлсэн шинэтгэлийг хууль тогтоох дээд байгууллагын харьяа

байгууллагууд илүү манлайлж, илүү эрчимтэй, илүү үр дүнтэй хэрэгжүүлэх

учиртай болохоор Та бүхнийг ийнхүү урьсан хэрэг.

Шинэ зүйлийг хийхийнхээ өмнө зарим хүмүүс тээнэгэлздэг, бусдыгаа яахыг

нь ажигладаг, бас тодорхой хүнийг дагадаг.

Яг л үүн шиг төрийн албаны хууль тогтоомж УИХ-аас удирдлага нь

томилогддог байгууллагууд дээр хэрхэн хэрэгжиж байна, зөрчил доголдол гарч

байна уу, үгүй юу гэдгийг төрийн олон байгууллага, албан хаагчид анхааралтай

ажиглан харж байгаа гэдгийг би мэдэрдэг.

5. Шинэтгэлийн цөм-төрийн албан хаагч

Шинэтгэл төрийн албаны эд эс бүхэнд нэг дүрэм, нэг ойлголтоор

хэрэгжихгүй бол үр дүнгийн талаар ярих, төсөөлөх боломжгүй. Олон улсын

туршлага ч нотолдог.

Төрийн албан хаагчид маань хүн л болсон хойно өндөг шиг өөгүй төгс

хүмүүс биш. Гэхдээ хуулийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эх орон, иргэдийнхээ

төлөө ажиллах тангараг өргөсөн хүмүүс. Товчоор хэлбэл, төрийн албаны болзол,

нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

146

Хувь хүний хүсэл зоригоор биш хууль, дүрэм, стандартын хүрээнд

ажиллахаар шийдсэн төрийн албан хаагчдад шаардагдах зүйл маш олон, хэрэгтэй

зүйл ч их бий.

Тэдгээр шаардлагатай, хэрэгтэй зүйлсийн дотроос цогц чадамжийг сэдвийг

өнөөдөр онцлон ярих гэж байна. Энэ чадамжийг нэвтрүүлснээр бий болох үр

нөлөө, ач холбогдлыг таниулахыг зорьж байна. Мерит зарчим, ёс зүйг үйл

ажиллагаанд цогцоор хэрэгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл олгохыг зорьж байна.

6. Уламжлал ба орчин үе

Монголын төрт ёсны түүхэнд мэдлэг чадвар, ур ухааныг эрхэмлэсэн жишээ

олон бий.

Нэлээд түрүү үеийн түүхээ сөхвөл “Хаан төрийн түшмэл эрдэнэ” хэмээх

ойлголтын ард төрийн албанд ямар олон шалгуур тавигдаж байсныг бүгд санаж

байгаа.

“Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэж багаар ажиллах,

харилцан бие биеэ нөхөх өнөөгийн ойлголтыг бэлээхэн хэлчихсэн хэрэг.

Тэгэхлээр бид өнөөдөр уламжлалгүй, ор хоосон газар шинээр үүсгэх гэж

байгаа ойлголтыг ярьж байгаа хэрэг биш ээ.

Харин энэ ойлголтыг системчилсэн, төлөвшсөн, онолын шаардлага,

шалгуурыг шингээсэн тэр талаас нь орчин үеийн менежментийн ухааны үүднээс

ярьж байгаа хэрэг.

“Цогц чадамж” хэмээх өнөөдрийн гол сэдвийг өв тэгш мэдлэг, ур чадвар гэж

ойлгож болох юм.

Удирдах ажилтны манлайлал ЧАДАМЖ-ийн хүрээнд ямар их нөлөөлөл, ач

холбогдолтойг бид онцгойлон авч үзэхээс аргагүй.

Ажлын гүйцэтгэл, урамшууллыг хавтгайруулахгүй байх, ажилтнууддаа

мотивацжуулах, шагнал болон шаардлага шахалтын тэнцвэрийг хэрхэн олох гээд

тан тунг нь тааруулах учиртай, ийм чадамжтай байх хүмүүс бол та бүхэн.

Зарим хүн бодож боловсруулахдаа гойд байдаг бол зарим нь

хэрэгжүүлэхдээ, дүн шинжилгээ хийхдээ илүү байдаг. Миний удирдлагад байдаг

хүнд ийм тохиолдол гарч байсан (жишээ дурдах)

Буруу сонголт хийх, зөв ажлын байранд зөв хүнээ ажиллуулж чадаагүйгээс

зөв үр дүн гаргахгүй байдаг явдал бидэнд байдаг шүү.

Сагсан бөмбөгийн нэг багт тоглож буй довтлогч нь хамгаалаад, хамгаалагч

нь гоол хийх гэж оролдоод байгаатай л адил.

Тэгэхлээр өнөөдрийн сэдэв албан тушаалын тодорхойлолтыг боловсронгуй

болгоход хэрэгтэй төдийгүй тухайн албан тушаалд ямар хүнийг шалгаруулж,

сонгож авах вэ гэдэг асуултад хариу өгөх ач холбогдолтой.

147

Төрийн албаны зөвлөл ахмадууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийг урьж

сургаал үгийг нь сонсдог уламжлал тогтоогоод байгаа юм.

Х.Шаандар гэж төрийн албаны бүх шатанд ажиллаж Төрийн захиргааны

албаны зөвлөлийн (одоогийн Төрийн албаны зөвлөл) анхны гишүүн байсан сайхан

буурал өнгөрсөн долоо хоногт лекц уншихдаа хэлсэн нэг санааг дурдъя.

Төрийн албан хаагч гэдэг бол:

Өөрийнхөө ажлыг ТӨГС МЭДДЭГ

Өрөөл бусад хамт ажиллагсадынхаа ажлыг САЙН МЭДДЭГ

Бусад салбар, байгууллагуудын ажлыг МЭДДЭГ хүн байх ёстой гэж.

7. Чадамжаас цогц чадамж руу

Ажлын үр ашиг, гүйцэтгэлийг сайжруулах, бодитоор харуулах шинж чанар,

ур чадварын бүрдэл болсон “чадамж” гэх энэ ойлголт төрийн албаны шинэтгэлийн

нэгэн бүрэлдэхүүн хэсэг сургалт, судалгааны ажлын нэг хэсэг болж бодлогын

түвшинд хэрэгжиж явах болно.

Гүйцэтгэлийг сайжруулахад ашигладаг практик болон онолын мэдлэг, танин

мэдэхүйн чадвар, зан байдал, үнэт зүйлсийн хослол болон хэрэглэгдэх болно.

Мөн тодорхой үүрэг гүйцэтгэх чадвар бүхий сайтар мэргэшсэн төрийн албан

хаагчийн зайлшгүй эзэмшсэн байх, мөн тасралтгүй хөгжүүлж байх эрхэм чанар

байх болно.

Системийн сэтгэлгээ, сэтгэл хөдлөл, зан үйл, нөлөөлөл, ойлголцол,

хэлэлцээрийн чадвар зэргийг багтаасан менежментийн чадамж ялангуяа удирдах

албан тушаалтнууд, хүний нөөцийн асуудал хариуцсан хүмүүст ямар их хэрэгтэйг

бид өдөр тутмын үйл ажиллагаанаасаа олж хардаг гэж боддог.

Чадамж гэдэг харьцангуй төвөгтэй ч гэж болох өргөн цар хүрээтэй

ойлголтын талаар эрдэмтэд судлаачид янз бүрийн цаг үед өөр өөр тодорхойлолт

гаргаж ирсэн гэдэг.

Төрийн албан дахь энэ ойлголт монгол соёл, монгол хүний мөн чанар, арга

барил, монголын нийгмийн сэтгэл зүйн онцлогт тохирсон байдлаар өвөрмөц, бас

онцлог байдлаар томьёологдон нутагших үйл явцад энэ сургалт үр дүнгээ өгнө

гэдэгт итгэж байна.

Өв тэгш мэдлэг, ур чадварыг эзэмшиж байж өнөөгийн шаардлагад нийцсэн

төрийн албан хаагч бий болох тухай онцлог сэдвийг хөндсөн энэ удаагийн

сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

148

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хийсэн

уулзалт дээр хэлсэн үг

2021.06.08

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд хоёр

жил хагасын хугацаа өнгөрлөө.

Энэ хугацаанд “Алсын хараа-2050” улс

орны хөгжлийн урт хугацааны томоохон баримт

бичгээс өгсүүлээд Хөгжлийн бодлого, төлөвлөлт,

түүний удирдлагын тухай хууль, Засгийн газрын

үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм, эдийн засгийг

хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлого,

төлөвлөлт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны

томоохон баримт бичгүүд батлагдан гарсан.

Эдгээр бүх баримт бичгүүдэд төрийн

албаны шинэтгэлийн суурь зарчмууд, тэдгээрийг

хэрэгжүүлэх үйл ажиллагаа нарийвчлагдаж,

баталгаажсан гэж болно.

Шинэтгэлийн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Та

бүхэнд нуршин ярих хэрэггүй байх. Учир нь Салбар зөвлөл, яам, агентлагууд өдөр

тутмын харилцаа холбоотой ажиллаж, мэдээлэл солилцон ажиллаж байгаа.

Төрийн албаны шинэтгэл нэгдсэн бодлого, зохион байгуулалтаар

явагдаж байж үр дүнд хүрэх нь ойлгомжтой.

Шинэтгэлийн талаарх ойлголтын зөрүү төрийн институц, тэдгээрийг

бүрдүүлж буй төрийн албан хаагчдад байхгүй гэж бодож байна.

Өргөн сэдэв, олон чиглэлээр судалгаа, хэрэгцээнд суурилсан сургалтууд

тасралтгүй явагдлаа.

Ганц жишээ дурдахад 7:4:10-т төрийн бүх байгууллагуудын 19 мянга гаруй

албан хаагч хагас жилийн хугацаанд хамрагдлаа.

Суурь баримт бичиг, дүрэм, журам бүгд гарсан, батлагдсан. Шинэтгэлийн

бодлогыг хэрэгжүүлэх нарийвчилсан стратегийн төслийг ч бэлтгэж байна. Засгийн

газартай хамтран төрийн албаны шинэтгэлийн замын зураглалыг томьёоллоо.

149

Яагаад ХНХЯ-аас танилцах уулзалтыг онцлон эхлэв?

Тохиолдлоор, эсвэл таамгаар сонгоогүй ээ.

1. Төрийн албаны шинэтгэлийн зорилтуудыг хэрэгжүүлэгч хөдөлгөгч

хүч-engine буюу хөдөлгүүр нь төрийн албан хаагчид.

Төрийн албан хаагч гэдэг нэг талаасаа олон шаардлага, шалгуурыг

хангасан, төр, иргэдийнхээ төлөө ажиллахаар санаа зориг шулуудсан иргэн.

Нөгөө талаас төрийн албан хаагч бол 3 сая гаруй иргэдийн маань л нэг

хэсэг. Тэд нар гэр бүлийн түшиг тулгуур эхнэр, нөхөр, үр хүүхдүүдийнхээ аав ээж

нь.

Тэгэхлээр төрийн албан хаагч-иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн

хамгааллын асуудал ямар түвшинд тавигдах вэ?

Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэхэд “иргэн-төрийн албан хаагч”-ийн

нийгмийн суурь эрхийн баталгаа хэрхэн хангагдах вэ?

Эдгээр асуудлууд төрийн албаны шинэтгэлийг амжилттай явуулахад гол

гогцоо асуудлын нэг яах аргагүй мөн.

2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бол гүйцэтгэх засаглалын

хүрээнд “хөдөлмөр, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын цогц бодлогыг

хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн

баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангах” эрхэм зорилт тавин

ажиллаж буй яам.

Энэ маш том, нийгмийн эд эс бүхэнд хамаарах зорилтыг хэрэгжүүлэх Та

бүхний үйл ажиллагаа төрийн албаны шинэтгэлийг үр дүнд хүргэх маш чухал

суурь болох учиртай.

Ийм л учраас ХНХЯ-наас хариуцсан салбарынхаа хэмжээнд төрийн

албаны шинэтгэлтэй уялдуулан хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны

танилцах уулзалтаа эхэлье гэж шийдсэн юм.

Дараа дараагийн яамдын үйл ажиллагаатай танилцах үйл ажиллагааны

эхлэл, эталон хэмжүүр, харьцуулах суурь нь болно гэж үзсэн юм.

Танилцах уулзалтад Төрийн албаны зөвлөл өндөр ач холбогдол өгч байгаа.

Өргөн бүрэлдэхүүнээр ирж ажиллаж байна.

Танилцах уулзалтын богино хугацаагаар энэ үйл ажиллагаа дуусахгүй.

Цаашид төрийн албаны шинэтгэлийн хүрээнд салбарт тань хийх ажил,

хэрэгжүүлэх арга хэмжээний гарааны нөхцөлөө нарийвчлан тодорхойлно.

Төрийн албаны зөвлөл болон тус яаманд дахь Салбар зөвлөлийн

хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог хэрхэн яаж сайжруулах оновчтой

арга замыг тодорхойлно.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

150

Үр дүнд нь төрийн албаны шинэтгэлийн үйл ажиллагааны нэгдмэл, тууштай

байдлыг хангаж, хууль тогтоомжийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх тал дээр ахиц

дэвшил гаргана.

Энэ бүхний дүнд төрийн албаны тухай хууль, бодлого бүрэн утгаараа

хэрэгждэг, зөрчилгүй салбар болно. Та бид үүнийг хэрэгжүүлэх ёстой, бас чадах

ёстой. Өөр арга, зам байхгүй.

---о0о---

151

“НАСАН ТУРШИД ҮЛДЭХ УР ЧАДВАР”

“Төрийн албан дахь эмэгтэйчүүдийн

манлайллын хөтөлбөр”-ийн цахим

төгсөлтийн баярт зориулан хэлсэн үг

2021.05.18

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкович болон

вебинарын оролцогч Та бүхэнд зуны тэргүүн сарын энэ сайхан өглөөний мэнд

хүргэе.

Цаг хугацааны сорилт бэрхшээлийг улс орон, дэлхий нийтээрээ даван туулж

байна. Дор бүрийнхээ ажил амьдралыг өвөрмөц, сонин шийдлүүдээр зохион

байгуулж ирлээ.

Цар тахлын дараах төрийн алба гэдэг ойлголт олон улсад тод томруун

яригдаж эхэлсэн. Яг одоо бол вакцинжуулалт, дархлаажуулалтын дараах төрийн

албаны үйл ажиллагаа руу манай улс орж байгаа үед бүгдээрээ уулзаж байна.

Манай орон дахь төрийн албаны шинэтгэлийн хамрах хүрээ харьцангуй

өргөн явагдаж байгааг Та бүгд мэднэ.

Жендерийн мэдрэмжтэй төрийн албыг төлөвшүүлэх явдал энэ шинэтгэлийн

магадгүй нэг “сувдан сондор”, тод шигтгээ нь гэж би хувьдаа боддог.

Ерөнхий сайдаар ахлуулсан Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд

Төрийн албаны зөвлөлийн гишүүн орж ажиллаж эхэллээ.

Төрийн албан дахь жендерийн асуудлаар томоохон судалгаа хийгдсэн.

Судалгаагаар бүгдийг шийдэхгүй ч судалгаа шинжилгээнд үндэслэсэн бодлого

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

152

төлөвлөж, үйл ажиллагаа явуулахад тус дэмтэй болно гэдэг нь эргэлзээгүй. Авах

гээхийн ухаанаар хандаж ажил үйлсээ хэрэгжүүлэхдээ бодох, санах юм ихийг

анзаарсан.

Хүний насан туршийн “өмч хөрөнгө” болсон, бусдад хэзээ ч алддаггүй, бас

тээр саад болдоггүй цөөхөн зүйл бий гэдэг. Тэр бол мэдлэг, ур чадвар.

Ялангуяа манлайлагч, удирдагч хүнд зайлшгүй чухал нь ойлгомжтой.

Манай төр улсын түүхэнд ухаант эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр,

уран бэрийн нүүдлийн бахархам жишээ чамгүй их бий.

Та бүхэн анзаардаг л байх. Төрийн ордноос өгсүүлээд Та бидний ажлын

газар, албан тасалгаанд бэлгэдэл болон байршдаг Монгол төрийн сүлд, төрийн

далбаанд маань гүн хүндэтгэлтэй оршдог нэгэн үсэг байдаг. СОЁМБО үсгийг хэлж

байна.

Төрийнхөө сүлд, далбаанд арга билгийн эрхэм чанарыг тунхаглан

дүрсэлсэн улс орон өөр хэр олон байдгийг би хувьдаа мэдэхгүй.

Тэгэхээр арга билгийн мөн чанарыг сүлд, далбаандаа агуулсан улсын

төрийн албыг жендерийн мэдрэмжгүй гэж хэн ч хэлэхгүй байх гэж боддог.

Агуулга, хэлбэрийн нэгдэл болж ажил урагшлан дэвжээсэй гэж үүнийг

дурдаж байгаа юм.

Бага, дунд сургуульд хамгийн сайн сурдаг, хамгийн идэвхтэй байдаг, хамт

олон, ангийн найз нөхдөө манлайлан явдаг хүүхдүүд их төлөв охид байдаг.

Хичээнгүй, манлайлагч тэр охидын авьяас чадвар нь нас биед хүрээд гэнэт алга

болчихдог гэдэгт хэн ч үнэмшихгүй.

Бид охид, бүсгүйчүүдийнхээ тэр сайн сайхан чанарыг насан туршид нь

хадгалахаас энэ ажлын өнгө гараа, үр дүн хамаарна.

153

Төрийн албаны эрхэм үйлсийн гадна тэднийгээ бодлого, зорилготойгоор

үлдээх, ардаа гээж орхих тийм явцуу, ахархан бодлого монгол төрд байгаагүй,

цаашид ч байх учиргүй.

Өглөө ажилдаа ирэхдээ шийдэл, гаргалгаа өвөрлөж инээмсэглэн ирдэг,

орой ажлаа дуусган гэртээ харихдаа магнай тэнэгэр, сэтгэл хангалуун явдаг тийм

аз жаргалтай төрийн албан хаагчдаас бүрдсэн төрийн албыг төлөвшүүлэх нь Та

бидний том зорилго.

Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр, төрийн албан хаагчийн ур

чадварын хүрээг боловсруулан, өнөөгийн нөхцөлд шаардагдаж байгаа цогц

чадамж бүхий ур чадварыг эзэмшүүлэн, хөгжүүлэх арга хэмжээ цаашид

тасралтгүй үргэлжилнэ.

Мэргэшсэн, олон талт ур чадваруудыг эзэмшин, тодорхойгүй нөхцөл

байдалд оновчтой шийдвэр гарган зохистой хандлага, үйлдлийг гүйцэтгэгч төрийн

албан хаагч байж, иргэн төвтэй төрийн албыг хамтдаа бэхжүүлцгээе.

Та бүхэнд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг Төрийн албаны зөвлөлийн

нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

154

Уулзалт маань амжилттай болж өндөрлөж байна.

Төгсгөлд нь зарим асуудлыг нэгтгэн дүгнэе.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга,

агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг

даргын Тамгын газрын дарга нартай хийсэн

цахим уулзалтыг нээж хэлсэн үг

2021.05.12

Цаг үеийн сорилтуудын нэг болох цахим орчинд ажиллахад үүсэж байгаа

эрүүл мэндийн асуудал, ялангуяа стрессийг хэрхэн удирдах асуудлаар

сонирхолтой мэдээлэл өглөө.

Цаг наргүй, хариуцлагатай өндөр алба хашиж буй Та бүхэнд энэ эрсдэл,

сорилт их бага тодорхой хэмжээгээр үүсэж байгаа нь тодорхой.

Тэдгээрийг даван туулах, стрессээс үүдэлтэй таагүй хүчин зүйлс,

нөлөөллийг бууруулахыг зорьсон хэрэг.

Эрч хүчтэй, бүтээмж өндөртэй ажиллахад дэм болох зорилгоор энэ сэдвийг

уулзалтын нэг хэсэг болгосон юм.

Ингээд өнөөдрийн уулзалтаас бүгдээрээ ямар үр дүн хүлээж байгаа талаар

товч чиглэл өгье. Анхаарал хандуулна уу.

Нэг. “Тооно” загварт тусгагдсан салбар, байгууллагын тоо, тэдгээрийн

албан хаагчдын тоон мэдээлэл бүрийг нягтлан тодруулж,

баталгаажуулаарай.

155

Энэхүү загварт орсон тоон үзүүлэлтийн анхдагч эх үүсвэр буюу мэдээллийг

Хүний нөөцийн удирдлагын системд бүртгэж, оруулсан хүмүүс Та бүхэн, танай

ажил хариуцсан төрийн албан хаагчид байгаа гэдгийг дахин хэлье.

Иймээс тухайн мэдээллийг дахин төрийн албан хаагч нэг бүрээр тодруулж,

байгууллагын орон тоо, төрөл, үйл ажиллагааны холбогдох мэдээллүүдийг шалгах

шаардлагатай.

Тайлан гаргасан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар

гаргаж нэгтгэсэн гэдгийг дахин анхааруулах нь зөв байх.

Хоёр. Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн системийг үе

шаттайгаар хөгжүүлээд явж байгаа, төрийн бусад байгууллагуудын

мэдээллийн санд ч холбох нөхцөлүүд бүрдсэн.

Төрийн албаны бүх тоон мэдээлэл, бүртгэл энд хадгалагдаж байна. Гол

асуудал бол мэдээлэл бодит байх, үнэн байх, алдаагүй байх, чанартай байх

явдал.

Хүний нөөц, мэдээллийн технологи, санхүүгийн асуудал хариуцсан

ажилтнууд мэдээлэл оруулж байгаа. Үүнд сайн анхаарах шаардлагатай байна.

Тухайн ажлын байруудад ажиллаж байгаа ажилтангүй, ажилтнууд богино

хугацаанд солигддог зэрэг нийтлэг шалтгаануудын улмаас мэдээлэл бүрэн

орохгүй байх асуудал үүсч байна. Үүнийг онцгой анхаараарай.

Мөн уг мэдээллийн санд өгөгдөл оруулах, шинэчлэх, өөрчлөх,

баталгаажуулах үйл явцыг журамласан журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг

зөвлөе.

Гурав. Төрийн албаны шинэтгэлийн голлох асуудлуудаар дурдсан

бүхий л чиглэлийг анхааран үзэж хэрэгжүүлэх.

Төрийн албаны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох

чиглэлээр санаачилга гарган хамтран ажиллах:

1. Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн салбарын хууль тогтоомжийг

боловсронгуй болгох өөрчлөх санал боловсруулж Засгийн газар, Улсын Их

Хуралд хүргүүлсэн. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хийж,

хэрэгжүүлж буй болон шинэчлэх шаардлагатай байгаа хууль тогтоомжийн талаар

мэдээлэл солилцож хамтран ажиллах;

2. Төрийн албан дахь ёс зүйн асуудал ихээхэн анхаарлын төвд байгаа

асуудлуудын нэг. Иймээс төрийн албанд нийтлэг мөрдөх ёс зүй, зан үйлийн

дүрмийн төслийг боловсруулаад байгаа. Энэхүү нийтлэг дүрэмтэй уялдаад олон

стандартууд ч гарах хэрэгцээ шаардлага бий.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

156

Ялангуяа, төрийн үйлчилгээ үзүүлэх, төрийн бодлого шийдвэр боловсруулж

байгаа үйл явц, ажил хэргээр томилолтоор явахтай холбоотой, албан е-мэйл буюу

цахим шууданг ашиглаж хэвших, иргэдээс ирсэн санал, асуулт, хүсэлтийг

шийдвэрлэхэд тавьж буй хяналтыг сайжруулах олон зүйлийг бид өндөр жишиг,

стандарттайгаар хүргэж ажиллах, мөн тэгж ажиллахыг шаардах цаг болсон;

3. Төрийн албаны ёс зүйн асуудал зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдын

хүрээнд хязгаарлагдахгүй, улс төр, үйлчилгээний албанд ч үйлчлэх, мөрдөх,

шаардагдах зүйл. Иймээс Төрийн улс төрийн албан хаагчдын ёс зүйн хууль,

дүрэм, нарийвчилсан зохицуулалтууд бий болгох санал, санаачилгуудыг гарган

явж байгааг Та бүхэн мэдэж байгаа байх. Үүнийг төрийн албан хаагчдын, төрийн

албаны нэгдсэн зарчим, стандарт бий болгох бодлогын хүрээнд дэмжиж хамтран

ажиллаарай.

4. Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг оновчтой тогтоож

боловсронгуй болгох, улмаар цалин хөлсний тогтолцоог шинэчлэхээр ажиллаж

байна. Үүнд салбар хоорондын болон олон улсын байгууллагуудын хамтын

ажиллагаа, олон талын оролцоо чухал.

5. Төрийн байгууллагын ерөнхий бүтцийг оновчтой тогтоох, арга зүй,

аргачлалыг шинэчлэх, ажлын байр бүрд нийтлэг удирдамж, чиглэл ашиглан

үнэлгээ хийж, төрийн албыг үр ашигтай байлгах.

Нөгөө талаар цалин хөлсийг адил ажилд ижил үнэлгээтэй байх зарчимд

суурилан тогтоодог байх зарчмуудыг баталгаажуулах, төр, хувийн хэвшлийн

цалингийн хэт ялгааг бууруулах, ажил мэргэжлийн онцлог, хэрэгцээ шаардлагад

нийцүүлэн өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн хүмүүсийг төрийн албанд

ажиллуулах бололцоо нөхцөлийг бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой

арга хэмжээ.

Иймээс салбар бүр үүнд санаачилгатай хандан, хэрэгжүүлж байгаа төсөл,

хөтөлбөрийн хүрээнд ч хувь нэмрээ оруулах, үйл ажиллагаагаа уялдуулах

шаардлагатай байна.

6. Төрийн албан хаагчдын хандлага, ур чадварыг дээшлүүлэхэд бүх

байгууллага анхаарал хандуулж, хөгжлийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Гэхдээ анхаарах гол асуудал нь хандлагын өөрчлөлт гэдэг танхим, эсвэл

сургалтаар бүрэн олж авч, өөрчлөгддөг зүйл биш.

Өдөр бүр, цаг тутам бодож боловсруулж, хийж байж тогтох, бий болох зан

үйл. Иймээс төрийн албан хаагчдад тавигдаж буй зөөлөн ур чадварын шаардлагыг

хангаж, өөрчлөлт авчрах арга зүйг байгууллага бүр туршин нэвтрүүлэх, инновацыг

дэмжиж төрийн үйл ажиллагааг сайжруулах чанаржуулах нь чухал байна.

157

Тухайлбал, аналитик сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө удирдах, ил тод, гүйцэтгэл

үр дүнгээ тайлагнах, үнэлүүлэх оролцооны арга, аргачлалыг нэвтрүүлэх зэрэг

шинэлэг байдлаар ажиллах, санаачилга гаргах нь зүйтэй.

7. Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын сургалт, хөгжлийн үйл

ажиллагааг тогтмол явуулж байгаа. Пүрэв гараг бүр тогтмол, цахимаар сургалт

зохион байгуулж, түүнд улсын хэмжээнд 500 гаран хэрэглэгч, цаана нь үүнээс олон

төрийн албан албан хаагчид оролцож, интернэтэд байршуулсан линкээр үзэж

судалж ажилладаг болсон.

Сар, улирлаар төлөвлөн бэлтгэж, хэрэгцээнд суурилсан хэлбэрээр шинэ

мэдээлэл, мэдлэг олгож байгаа үйл ажиллагааг дэмжиж оролцоог илүү

өргөжүүлэх, олж авсан мэдээлэл, мэдлэгээ ажилдаа санаачилга болгон

хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахыг хүсье.

8. Төрийн албаны зөвлөл мэдээ, мэдээллийг тогтмол гаргаж, үйл

ажиллагааны ил тод байдлаа хангаж, төрийн албаны шинэтгэлийг олон нийтэд

сурталчлан таниулах үйл ажиллагаа хийж байна.

Энэ нь зөвхөн нэг байгууллагын хийх ажлын хүрээгээр хязгаарлагдаж

болохгүй. Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, ажилтнууд Та бүхэн

энэ мэдээллийг түгээх, албан хаагчдад хүргэх, улмаар иргэдэд таниулах ажлыг

байнга хийж ажиллах нь зүйтэй байна.

Мөн бидэнд ч салбарынхаа бодлого, шийдэл, санаачилга төрийн албаны

шинэтгэлтэй холбогдох асуудлаар гарч буй ахиц, үйл явцыг мэдээлэх эргэх

урсгалыг бий болгож ажиллаарай.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

158

1. Цар тахлын нөхцөл байдлыг харгалзан, боломжтой цаг хугацааг

судалж байгаад Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа,

тухайн салбарын бодлого, үйл ажиллагааг таниулдаг, мэдээлдэг “Салбар

зөвлөлүүдийн мэдээллийн цаг”-тай болохоор төлөвлөж байна.

Бид хоосон хуурай цаасан тайлан авдаг биш, үйл явдлыг цаг тухайд нь

хүлээн авч зөвлөн дэмждэг, үр дүнг үнэлдэг хамтын ажиллагааг энэ жил онцлон

бий болгоно.

Санаачилгаараа энэ ажлыг эхлүүлэхийг урья.

---о0о---

1. Эхлэл

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга,

агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг

даргын Тамгын газрын дарга нартай хийсэн

цахим уулзалтыг нээж хэлсэн үг

2021.05.12

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн удирдлагуудтайгаа

буюу Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга нартайгаа уулзаж

байгаадаа талархалтай байна.

Төрийн албаны топ менежерүүд Та бүхэнтэй саяхан 3 сарын 26-нд

уулзсанаас хойш 47 хоног өнгөрсөн байна. Үйл явц, цаг хугацаа хурдацтай өрнөж

байна.

159

Өнөөдөр зуны тэргүүн сарын шинийн нэгний өдөр юм байна. Уулзалт энэ

өдөртэй давхцаж буй нь тохиолдол байж болох ч бас бэлгэшээж байна. Шинэ

зуны эхний өдөр шинэтгэлийн зарим чухал сэдвүүдийг өнөөдөр ярилцана.

Цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр шат шатандаа, тал

талаасаа идэвхийлэн ажиллаж байна. Өнгөрсөн сарын хувьд:

-Нэг талаас-иргэдийн хувьд урт хугацааны хатуу хөл хорио,

-Нөгөө талаас-төрийн албан хаагчдын хувьд шөнө өдрийг үл ялгасан нүсэр

ажлын сар болж өнгөрлөө.

Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа доголдолгүй,

тасралтгүй, зарим талаар илүү идэвхтэй, ачаалалтай явж ирсэн гэж бодож байна.

Төрийн албаны зөвлөлөөс хэвшил болгосон Пүрэв гараг бүрийн сургалтын

сэдэв сонирхолтой, оролцогчдын идэвх оролцоо өндөр явж байгаа.

2. Цар тахлын дараах төрийн алба

Дэлхийн улс орнууд дахь цар тахлын нөхцөл байдал харилцан адилгүй

байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ өвчний эрсдэл буурч, эгэл жирийн

амьдралын төлөвт шилжих нь цаг хугацааны асуудал гэдэг нь ойлгомжтой.

Тийм ч учраас КОВИД-19-ийн дараах төрийн алба гэдэг сэдэв олон улс

орны төр засгийн байгууллагуудын хувьд бодлогын томоохон асуудал болж байна.

Нью нормал (new normal) буюу шинэ энгийн гэдэг үе шат руу шилжих нь.

Цар тахлын өмнөх үедээ буцаж орох талаар ярихгүй, бас төлөвлөхгүй

байна. Энэ жил гаруйн хугацаанд үйл ажиллагаанд олсон амжилтаа бататгах

тухай ярьж байна. Товчдоо ажлын арга хэлбэрийн ахисан түвшнээ хадгална гэсэн

үг.

Манай улсын хувьд цар тахлын дараах төрийн албаны хэв шинж рүү

орох төлөв ажиглагдаж байна. Онцолбол вакцинжуулалтын дараах төрийн

алба, дархлаажуулалтын дараах төрийн албаны үе шатанд үндсэндээ

орчихлоо.

3. Засгийн газар ба Төрийн албаны зөвлөл

Засгийн газрын үйл ажиллагааны эхний 100 хоног энэ долоо хоногт боллоо.

Энэ 100 хоногийн 51 дэх өдөр төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх,

шинэ утга агуулгаар баяжуулах талаар Засгийн газар, Төрийн албаны зөвлөл

санал солилцсон, хийж хэрэгжүүлэх арга хэмжээгээ томьёолсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй

дээрх чиглэлээр маш тодорхой, нухацтай ярилцсан.

Үүнийг Ерөнхий сайдын зүгээс Та бидний хэрэгжүүлж буй төрийн албаны

шинэтгэлд хэр зэрэг өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж болно.

Бодлого шийдвэр төлөвлөн гаргахаас эхлүүлээд бодитой хэрэгжилт,

эерэг үр дүнгийн бүтэн циклийг энд ярьсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

160

Бодлого төлөвлөлтийн уялдаа холбоог ямар арга замаар хангах вэ?

Салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог яаж хангах вэ?

Бодлогын хэрэгжилтийн уялдаа холбоог хэрхэн хангах вэ?

Эдгээр асуултад оновчтой хариу өгч ажиллахыг Засгийн газар, Төрийн

албаны зөвлөл хамтран эрэлхийлж байна.

4. Уулзалтын зорилго

Та бидний уулзалтаас уулзалтын хооронд тодорхой эерэг үр дүн гарч байх

учиртай.

Өмнөх уулзалтаас дараагийн уулзалтын хооронд өөрчлөлт, ахиц дэвшил

гарч байгаа гэдэгт итгэлтэй байгаа.

Өнөөдрийн уулзалтыг төрийн албаны шинэтгэлийн замын зураглал дээр

төвлөрөн хийх гэж байна.

Монгол төрийн албаа том зургаар харъя.

Стратегич, аналитик байдлаар үнэлэн цэгнэе.

Үзүүлэлт мэдээлэл бүрийг үнэ цэнтэй болгоё.

Үнэ цэнтэй тэр мэдээллүүдээ баталгаажуулъя.

Өгөгдөл датад суурилсан бодлого, үйл ажиллагаанд төвлөрье гэж.

Технологийн дэвшил, цахимжилтад суурилсан үйл ажиллагаанд

шилжье гэсэн зорилгоор өнөөдрийн уулзалтыг хийж байна.

- Өгөгдөл, тоон мэдээллийг өнгөрсөн ба одоо цаг дээр үндэслэн гаргах гэж

байна.

- Энэ бүхэн дээрээ анализ хийж ирээдүйд гарч ирэх сорилт, боломжийг

тодорхойлох гэж байна.

- Сорилт боломжийг тодорхойлсны үндсэн дээр бодлогын шийдвэрүүдийг

гаргаж Засгийн газартай хамтран ажиллана.

Энэ чухал тоон мэдээллийг хадгалчхаад тоочих, тайлбарлах байдлаар

ашигламааргүй байна. Харин эдгээр чухал тоон мэдээллийг ашиглан чиг

хандлагыг олж харж, эрсдэлийг тодорхойлж, бодлогын хувилбарын зөвлөмжөөр

Засгийн газрыг хангах хэрэгтэй байна.

Дэлхийн улс орнуудын Засгийн газар өгөгдөл буюу тоон дээр суурилсан

бодлогын шийдвэр гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрүүдийг

Та бүхэн хамгийн сайн мэдэж, хэрэгжүүлж байгаа хүмүүс.

Эрдэмтдийн тооцоолсноор гэдэг нь өвчлөлийн өнгөрсөн болон одоо

байгаа тоон дээр үндэслэн ирээдүйд илрэх халдварын тоог тооцоод бодлогын

шийдвэр гаргаж байгаа хэрэг.

161

Бид тэгвэл маш их өгөгдөл тоон дээр ажилладаг үүнийгээ бодлогын

шийдвэрийн хувилбартаа ашиглах хэрэгтэй байна.

5. Уулзалтын сэдвийн ач холбогдол

Төрийн албаны шинэтгэлийн замын зураглал, бүтцийн ерөнхий тойм

Бэлгэдлийг бодож “монгол гэрийн тооно”-ыг эх загвар болгон сонгосон.

Энэ бол Монгол Улсын төрийн албаны бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны

цогц зураглал.

Энд дурдагдсан үсэг, тоо, нэр бүрийн цаана бүтцийн өргөн агуулга,

салбарын үйл ажиллагааны үнэ цэн харагдах учиртай.

Төрийн албаны шинэтгэлийн талаар Та бидний явуулах үйл ажиллагааны

луужин, газрын зураг, замын зураг (рөүд мап) гэж болно.

Энэ нь ганц Төрийн албаны зөвлөлийн бүтээл, бүтээгдэхүүн биш, Та бидний

хамтын ажиллагааны нэгдмэл үр дүн болж гарах ёстой.

Тийм ч учраас бүгдээрээ тал талаасаа нягталж, яам, салбар, аймгаасаа

хамаарах тоо өгөгдөлд туйлын нухацтай хандах хэрэгтэй байна.

Буруу өгөгдөл, алдаатай тоон мэдээлэл зам төөрүүлж, бартаатай газар луу

хөтөлнө шүү! Онцгойлон анхаараарай!

Энэ зураглалыг эцэслэн хэвлэх үедээ нэг хувь дээр нь Та бүхний гарын

үсгийг зуруулъя гэж бодож байгаа. Үнэн мөний баталгаа ч болог, бас түүхийн нэг

баримт ч болог. Ингээд уулзалтаа эхлүүлье.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

162

Төрийн албаны ерөнхий шалгалтын

нээлт дээр хэлсэн үг

2021.03.12

Төрийн албанд анх орох иргэний шалгалт өгөхөөр догдлон суугаа Та бүхэнд

энэ өглөөний мэнд хүргэе.

Хүн ирээдүйн амьдралаа баталгаатай байлгахыг хүсэж, ирж буй цаг

хугацааг илүү утга учиртай байлгахын төлөө бага балчраасаа цэцэрлэг,

сургуулиар дамжин олон жил сурч бэлтгэгддэг. Хамгийн товчоор хүний амьдралыг

тодорхойл гэвэл би “шалгалт” гэж хэлнэ. Эргээд харахад Та бид маш олон

төрлийн шалгалтыг давж туулсан байгаа биз.

Тэдгээрийн дотроос дэлхийн улс орнуудад хамгийн түгээмэл байдаг,

хамгийн үнэ цэнтэй шалгалтуудын нэг нь Та бүхний өнөөдөр өгөх гэж буй төрийн

албаны шалгалт.

Ийм шалгалт өгөх нь хүн зөвхөн өөрийнхөө төлөө гэхээс илүүтэй нийт

иргэд, төр улс, эх орныхоо төлөө ажиллаж амьдрахын утга учраа ухамсарласны

нэг илрэл гэж болно. Учир нь Таны төрийн жинхэнэ албан хаагч болох замнал

эндээс эхэлнэ.

Өнөөдөр манай улсад явагдаж буй төрийн албаны шинэтгэлийн цөм нь

өндөр мэдлэг боловсрол, ур чадвар, ёс зүйтэй хэн боловч ижил тэгш боломж,

нөхцөлөөр төрийн албанд ажиллах явдал. Үүний тулд төрийн алба өөртөө хүний

сайн нөөц бүрдүүлж, ажлын сул орон тоо гармагц тусгай шалгалт зарлан нөөцөө

ашигладаг тогтолцоонд шилжсэн.

163

Улс орны хөгжилд хамгийн чухал эрхэм баялаг нь хүн. Хүний эрүүл мэнд,

боловсрол, мэдлэг чадвар, дадлага туршлагыг багтаасан, хөгжлийн хөдөлгөгч гол

хүчин зүйл нь хүмүүн капитал гэдгийг нийгмийн харилцааны оролцогч бүх талууд

хүлээн зөвшөөрч, хүний хөгжилд нийгмийн анхаарлыг төвлөрүүлдэг тийм цаг үе,

нийгэмд бид бүгдээрээ амьдарч, ажиллаж байна.

Төрийн албанд анх орон иргэний нөөцийг бүрдүүлнэ гэдэг төрийн хүмүүн

капиталын суурийг тавьж байгаа хэрэг. Орчин цагийн мэдлэг чадвартай, ёс зүйтэй

хүмүүсээр төрийн албаны хүний нөөц байнга сэлбэн баяжиж, үр дүнд нь төрийн

ажил орчин цагийн шаардлагад нийцэж, улс орны хөгжлийг түүчээлдэг байх

учиртай.

Хувийн хэвшлийнхэн ч төрийн албаны нөөцөөс сонголт хийдэг, ажилд

урьдаг эхлэл тавигдаж байна. Тиймээс энэ нөөцийг зөвхөн төрийн албаны

төдийгүй “хөгжлийн нөөц” гэж хэлж болно.

Энэ удаагийн шалгалтад шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж байна. 13 мянга

гаруй хүн бүртгүүлсний 52.4 хувь нь 30 хүртэл насныхан буюу Z үеийнхэн. Төрийн

албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, шалгалтын дүн хэн нэгнээс

биш зөвхөн өөрсдөөс тань хамаардаг болсонд, зөвхөн хэн сайн хичээж бэлдсэн

нь шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэнд би баяртай байгаа.

Дижитал шилжилтийн орчинд хиймэл оюун ухаантай хүч хавсран ажиллах

ирээдүйн төрийн албан хаагчид Та нар “e-taz” гар утасны аппликэйшнд сорил

даалгаврууд бүрэн орсон, цахимжсан орчинд өөрийгөө сорих гэж байна. Та бүгд

өөртөө итгэлтэй байгаарай, боломж нөхцөл өмнө чинь байгаа гэдгийг би хэлж

чадна.

Улс орныхоо хөгжлийн ирэх 30 жилийн хөгжлийн дүр зургийг бүхий л талаас

нь тодорхойлсон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг Улсын

Их Хурал өнгөрсөн онд баталсан.

Энэ бодлогын баримт бичгийг гардан хэрэгжүүлэх шинэ үеийн төрийн албан

хаагчид энд шалгалт өгөхөөр сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Та бүхний хийх

ажил маш тодорхой.

Та нар бол “e-Mongolia” хэрэгжсэн, цахимжсан төрд ажиллах хүмүүс. Та

бүхэн бол байнга хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн сонирхолтой цаг

үед өөрийн мэдлэг, боловсрол, оюун ухаанаа иргэд, олон нийтийнхээ төлөө

зориулах хүмүүс.

Төрд ажиллах эхний шалгуурыг амжилттай давж, хөгжлийг түргэсгэх,

мөрөөдлөө биелүүлэх хөлгийн залуур дээр гараа тавих монгол төрийн ирээдүйн

залуу халаа Та нарт амжилт хүсэж, төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар

эхлүүлж байгааг мэдэгдье.

--oOo—

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

164

Төрийн албаны ерөнхий шалгалтын бэлтгэл

ажлын хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн

уулзалт дээр хэлсэн үг

2021.03.10

Ажлын цаг боломжоо зохицуулан байгууллага дээр маань хүрэлцэн ирсэн

Та бүхэнд баярлалаа.

Цар тахалтай тэмцэх ажлын тэргүүн эгнээнд явж буй хүмүүс хэн бэ гэвэл

эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчид гэж захын хүн хэлнэ байх.

Миний бодлоор сэтгүүлчид тэр хүмүүсээс огт дутахгүй, хаана ямар шийдвэр

гарч байна, хаана халуун цэг байна, хэзээ яаж ажил, амьдралын горимыг хэрхэн

зохицуулах нь вэ гээд мэдлэг, мэдээлэл түгээх бүхий л ажлын тэргүүн фронтод

явж байгаа гэж боддог. Тийм л тэргүүн фронтын хүмүүстэйгээ өнөөдөр уулзаж

байна.

Бидний амьдарч байгаа цаг үеийг судлаач эрдэмтэд ВУКА гэж нэрлэдэг

болж, Та нар сайн мэдэж байгаа. Энэ цаг үе “нэргүй” болчхоод ийм нэг нэр гаргаж

ирсэн хэрэг биш юм билээ.

Төвөгтэй, хувьсамтгай, эргэлзээтэй, тодорхойгүйн энэ үзэл баримтлал

төлөвлөлт хийх, үйл ажиллагаа явуулах чадварыг сэдэлжүүлэх зорилгоор бий

болж. Ийм орчинд зохицон ажиллах чадвартай байх нь ямар мэргэжилтэн аль

салбарт юу хийдгээс үл хамаарна гэсэн санаа.

165

Үүнийг хамгийн сайн ойлгодог

хүмүүсийн нэг нь сэтгүүлчид гэж би

боддог. Хаана ямар үйл явдал өрнөх нь

ихэнхдээ тааж төсөөлшгүй, тэр үйл

явдлын үнэн бодит мэдээллийг олон

нийтэд хүргэж чадна гэдэг үнэхээр

сайхан ажил. Зөвхөн мэдээлэл

төдийгүй анализ дүгнэлт бэлддэг,

тухай тухайн салбаруудын топ

мэргэжилтнүүдтэй болох замаар

сэтгүүл зүй төлөвшиж байна.

“Төрийн албаны шинэтгэл” гэдэг үгийг төрийн албан хаагчид төдийгүй

иргэдэд хүргэж, энэ томоохон ажлын ард ямар зүйл төлөвлөж, юу өрнөж, юу

хийгдэж, цаашид яах гэж байгаа тухайд олон нийт нэлээд сайн мэдээлэлтэй

болсон нь мэдрэгддэг. Та бүхний дэмжлэгээр гэсэн үг.

Шинэтгэлийн хүрээнд бий болгохыг зорьж буй “мэргэшсэн төрийн алба”

гэдэг маань товчоор хэлбэл мерит зарчмыг мөрддөг, шатан дэвших тогтолцоог

үндэс сууриа болгосон бүхэл бүтэн институцийн асуудал юм.

Үүний суурийн суурь нь мэргэшсэн, чадварлаг төрийн албан хаагч байх нь

ойлгомжтой. Тэр мэргэшсэн төрийн албан хаагчийг хэрхэн сонгож ажиллуулах нь

“ямар үр тарьж ямар ургац хураах вэ?” гэдэгтэй утга нэг.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

166

Монгол төр өөрөө хүний сайн нөөцтэй байж, тэр нөөцөө үр дүнтэй

ашиглаж чадах эсэхээс бидний зорьж буй шинэтгэлийн үр дүн шууд хамаарна.

Тийм учраас төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг зохион

байгуулдаг. Тэр шалгалтыг хэрхэн яаж авах нь вэ гэдэг талаар Та бүхэнд мэдээлэл

өгөх гэж урьсан хэрэг.

Шалгалтын сорил даалгаврыг эрдэмтэн судлаачдыг өргөн хүрээнд

оролцуулан боловсронгуй болгож чадлаа. Шалгалтын сорилын ном хэвлэхийн

зэрэгцээ онлайнаар өөрийгөө сорьж шалгалтад бэлтгэх боломжийг сүүлийн

хагас жил бүрдүүллээ. Гар утасны аппликэйшн хөгжүүлж, өчигдрөөс хэрэглээнд

гаргалаа. Ерөнхий шалгалт хүн бүрийн гарын алга, хурууны үзүүрт очсон гэсэн

үг.

Хөндлөнгийн хэн нэгнээс огт хамааралгүй, зөвхөн өөрөөс нь хамаардаг

шалгалтын үр дүнг бодитой болгож чадсан гэж болно

Өнгөрсөн жилийн 11 сард төрийн албаны ерөнхий шалгалтын бэлтгэл

ажилтай сэтгүүлчдийг танилцуулсан. Зарим нь энд байгаа байх.

Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны шинэтгэл” ерөнхий сэдвийн

хүрээнд ярилцлага, нийтлэл бичих уралдааныг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн

ажилтнуудын дунд явуулсан. Тэд нараас сонин содон санаа, шийдлүүд гаргаж

ирсэнд талархахгүй байхын аргагүй.

Өнөөдөр нэг талаар хүн болгон “сэтгүүлч” болчихсон, Фэйсбүүк, Твийтэр,

Инстеграмын нэг байтугай акаунттай хүмүүс нийгэмд мэдээлэл түгээж, үзэл

бодлоо илэрхийлдэг болсон цаг үе. Нөгөө талаас тухайн чиглэл, салбараар

мэргэшсэн аналитик (аналист-analyst) сэтгүүлчдийн үнэ цэн улам бүр өсөж

167

байгаа цаг үе. Төрийн албаар мэргэшсэн сэтгүүлчид байсан, байгаа, цаашид

улам олон болно гэдэгт эргэлздэггүй.

Бодож төлөвлөсөн ажил нийгэмд бодитой хүрч, үр дүнд хүрнэ гэдэг хэвлэл

мэдээллийн салбаргүйгээр төсөөлөгдөшгүй.

Амжилт ололтоо ч, алдаа оноогоо ч олж харах “толь-ийг бүтээгч Та нарт

сайн сайхныг хүсье.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

168

“Монгол төрийн түшмэдийн

уламжлал, ёс суртахууны асуудал”

сургалтыг дүгнэж хэлсэн үг

2021.01.21

....Мэдлэг ухаанаа хуваалцаж байгаа багш болоод сонсож ухаарч байгаа

бид нарын хэн хэн нь төрийн албаны шинэтгэлийн нэг шинэ үе шатанд ажиллаж

байгаа хүмүүс.

Энэ шинэтгэлийн үйл явцад зарим нэг үг чамгүй олон давтагдаж

байгаа.

“Олон хэлбэл улиг” гэдэг ч ямар нэг үг хэллэг олон давтагдаж байна гэдэг

бас учиртай. Тэр үг дутагдаад байгаадаа биш хэрэгтэй байгаадаа хэргийн учир

бий.

Дөрөв дэх өдрүүдийн сургалтад ёс зүй, ёс суртахууны сэдэв олон давтагдаж

ирлээ. Энэ талын доголдол, дутагдал багагүй байгаа болохоор л олон дурдагдаж

байгаа хэрэг.

Магадгүй ёс зүйт төрийн алба төлөвшсөн цагт сургалтын агуулга, чиглэл

өөр зүйлд илүү төвлөрөх биз.

Парламентын бүтцэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо шинээр

байгуулагдаж, төрийн байгууллагууд Ёс зүйн зөвлөлтэй болсон.

Төр, засгийн бүхий л түвшинд энэ чиглэлд анхаарал хандуулж олон талын

оролцоотой томоохон зөвлөгөөн хийснээс хойш удаагүй байна.

169

Энэ бүхэн ёс зүй, сахилга хариуцлагын асуудал хэр чухалд үзэгдэж буйн

илрэл.

Жил бүрийн ажлын эхний өдөр ТАЗ төрийн ахмад зүтгэлтнүүдээс урьж

сургаал номыг нь сонсдог юм.

Энэ сарын эхээр хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин, төр нийгмийн

зүтгэлтэн Р.Раш гуай уригдахдаа нэгэн малчны үгийг эш татаж байсан.

“Ёс суртахуунгүй боловсрол ишгүй хутгатай адил” гэж... айхтар үг шүү.

Тэр уулзалтын төгсгөлд сайд асан Д.Тэрбишдагва гуай “Төрийн албыг ёс

суртахуун чимнэ, ёс суртахуунлаг төрийн алба улс орноо чимнэ” гэж хэлснийг

давтъя.

Хоёр зууны зааг дээр монгол төрд өндөр алба хашсан буурлуудын амнаас

буусан үгс. Тогтоож аваад санаж явахад илүүдэхгүй, бодууштай үгс.

Өнөөдрийн сургалтаар төрийн ахмад түшээ Я.Долгоржав багш Монгол

төрийн түшмэдийн уламжлал, ёс суртахууны талаар гайхалтай гоё хичээл

заалаа.

Аливаа зүйл зүгшрэн төлөвшиж, амжилтын оргил, бүтээлийн шедевр

болтлоо ихээхэн цаг хугацаа шаарддаг гэсэн утгатай “Ром нэг өдөрт үүсээгүй”

хэмээх 1000-аад жилийн тэртээх Европ зүгийн алдартай үг байдаг. Бүгдээрээ

мэднэ.

Уламжлалгүй шинэчлэл байхгүй гэсэн өнөөдрийн сургалтын санаа ч энд

байгаа биз.

Монгол төр үүсэн бий болсноосоо хойш өөрөө өөрийгөө төлөвшүүлэхийн

нэг гол гогцоо нь төрийн түшмэдийн ёс суртахуун гэдгийг үеэс үед сургамжлан

мөрдөж ирж.

Эртний сургаал зохиол “Оюун түлхүүр”-ийн хэдэн мөрийг энэ сургалтын

сэдэвтэй холбогдуулаад өчигдөр гэртээ харсан юм. Онцолж уншъя гэж бодлоо:

“Төр ёсыг төв шударга дагаж явах түшмэл хүний 9 эрдмийн дотор түвшин

сэтгэл нэн эрдэм” гэж... айхтар хэлж шүү.

Төр гэдэг үг ёс гэдэг утгаар хэрэглэгдэж байсан жишээ “Монголын нууц

товчоо”-нд байдагчлан төр, ёс гэх хоёр үг эхэндээ ижил утгаар хэрэглэгдэж

байгаад төрт ёсны хөгжлийн явцад утга салсан гэдэг. Сонин гаргалгаа байгаа биз.

Тогтсон ёс зарчимтай түшмэлийн алба төрт ёсны чухал бүрэлдэхүүн, төрт

ёсыг тээгч, уламжлуулагч юм байна.

Олон өдөр, цагийн хичээл, сургаалыг өнөөдөр бид богинохон хугацаанд

хураангуйлан сонслоо. Сайхан байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

170

Санхүү, төсөв шаардагдахгүй боловч бодитой, баталгаатай үр дүн

гардаг сэдэв.

Өчигдөр Засгийн газрын 2 гишүүн уучлал гуйж огцорлоо (чөлөөлөгдөх

өргөдлөө өглөө). Учир явдлыг бүгдээрээ мэдэж байгаа байх.

Болсон үйл явдалд хэн буруутайг би энд ярихгүй. Гар, биеэр шууд оролцсон

зүйл байгаа эсэхийг ч би мэдэхгүй.

Гэхдээ эрхэлсэн ажил, хариуцсан салбарынхаа хүрээнд бусдын өмнөөс

уучлал гуйж чаддаг, ёс суртахууны хариуцлага хүлээж чаддаг жишиг, эерэг

хандлага нийгэмд бий болж буйн бодит хүчтэй дохио гэж хэлж болно байх.

Сургалтад оролцогчдын хүрээ өргөжиж өнөөдөр хилийн чанадаас

хамрагдлаа.

Монголчууд эрт цагаас элчин харилцаа-дипломат албыг Монгол төрийн

алтан аргамж хэмээн эрхэмлэж ирсэн уламжлалтай. Энэ алтан аргамжийг энэ цагт

“авч яваа” дипломатууд маань манай сургалтад оролцож байна.

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Хөх хотод суугаа ерөнхий

консул С.Батхуяг тэргүүтэй консулын газрынханд талархал илэрхийлж, амжилт

хүсье.

Сургалт явуулах талаар санаачилга гарган ажиллаж буй Сургалт, судалгаа,

мэдээллийн нэгдсэн сангийн газрынхандаа болон Д.Зүмбэрэллхам гишүүндээ,

мөн уригдан ирж мэдлэг, мэдээллээ хуваалцсан Я.Долгоржав багшдаа талархал

илэрхийлье.

Сургалтаас ойлгож мэдсэнээ үйл ажиллагаа, амьдрал ахуйдаа шингээж

чадвал хувь хүнд, байгууллага, салбарын ажилд, том зургаараа шинэтгэлд маань

тус дэмтэй.

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль, дүрэм журмаар

зохицуулж болох боловч хүний итгэл үнэмшил, зан төлөвөөр дамжин хэрэгжих нь

тодорхой.

Төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиулахын тулд хуулийн заалтыг

мөрдөн ажиллах, ёс зүйн дүрмийг сахин мөрдүүлж, сахилгын арга хэмжээ авч

болно.

Гэхдээ байгууллагын соёл, удирдлагын манлайлал, албан хаагчдын зан

төлөвт тулгуурласан ёс зүйн менежментийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдэг

юм билээ шүү.

---о0о---

171

“Төрийн байгууллагад зан үйлийн

менежментийг хэрэгжүүлэх нь”

сургалтыг хааж хэлсэн үг

2021.01.14

....Төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх,

байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн чадавхыг сайжруулах арга зүйн цуврал

сургалт явагдаж байгааг бүгдээрээ мэднэ.

Эдгээрийн нэгийг А.Алтанзул багш Төрийн албаны зөвлөлийн Ажлын

албаныханд хийснээс хойш яг нэг долоо хоногийн дараа өнөөдрийн сургалт болж

өнгөрлөө.

Байгууллагынхаа хүмүүст ажлын байран дээрээ сурах, мэдэх, санаж бодох

боломж олгох талаар санаачилга гарган ажиллаж буй Сургалт, судалгаа,

мэдээллийн нэгдсэн сангийн газрынхандаа болон Д.Зүмбэрэллхам гишүүндээ,

мөн уригдан ирж мэдлэг, мэдээллээ хуваалцсан Ч.Эрдэнэчимэг багшдаа талархал

илэрхийлье.

Сургалтын үеэр нэг зүйл санаанд орлоо.

Жил хагасын өмнө Энэтхэгийн Холбооны Төрийн албаны зөвлөлийн

урилгаар тус улсад ажиллаад буцах үедээ онгоцонд хамт зорчиж явсан нэг хүнтэй

танилцсан юм. Швейцарын “Би Эс Си” гэдэг зан төлөвийн шинжлэх ухааны

зөвлөгөө өгдөг компанийн сургагч багш байсан.

Энэтхэгийн 2 байгууллагад 3 хоногийн сургалт явуулаад Хятад руу очиж 2

хоног ажиллахаар буцаж байгаа нь тэр аж. Хийсэн ажил, явуулсан сургалт, өгсөн

зөвлөгөөнийх нь агуулга, ач холбогдол тодорхой.

Ярианы явцад 3 хоног ажилласных нь төлбөр ойролцоогоор 8-9 мянган

доллар гэдгийг мэдэж авч билээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

172

Та бид нар ийм л үнэ цэнтэй байдаг сургалт, зөвлөгөөний нэг хэсгээс

өнөөдөр сонслоо, кэйс дээр ажиллаж илүү мэдэрлээ.

Зан төлөвийн үнэ цэнтэй сургалтыг үйл ажиллагаа, амьдрал ахуйдаа

шингээж чадвал юуны өмнө тухайн хувь хүнд, цаашлаад байгууллага, салбарын

ажилд, том зургаараа бол хийж хэрэгжүүлж байгаа шинэтгэлд маань тус дэмтэй

гэж ойлгож байгаа.

Бихайвориал сайнс (behavioral science) буюу зан төлөвийн шинжлэх ухаан,

үүнтэй холбоотой ойлголт, нэр томьёо 1950-аад оноос бизнесийн байгууллагуудад

нэлээд нэвтэрч, системтэй судалгаа шинжилгээ хийгдэж ирсэн гэдэг юм билээ.

Би энэ талаар нарийн судлаагүй. Гэхдээ “зан үйл” гэхээр, тухайлбал бэр

буулгах, уул овоо тайх, хүүхдийн даахь үргээх гэх мэт уламжлалт соёлын

ойлголтууд санаанд ороод байдаг. Тэгэхлээр “зан төлөв” гэдэг үг илүү

тохиромжтой юм шиг санагддаг, хувийн л бодол шүү.

Англичууд “Бихайв ёоо сээлф” (Behave yourself ) гэж хүүхдэдээ хэлдэг гэдэг,

манайхаар бол “томоотой байгаарай” гэсэн санаа.

Найранд явж байгаа найз нөхдөдөө ч ингэж хэлдэг гэсэн, ууж идэхдээ,

баярлаж хөөрөхдөө бусдад садаа болохгүй байж, бас өөрийгөө эвгүй байдалд бүү

оруулаарай гэсэн утгатай юм уу даа.

Манайханд энэ талын ойлголт, сургаал үг, зүйр цэцэн үгийн эртний

уламжлал бий.

Бидний багад «Номыг нь сурахгүй юм бол номхныг нь сур» гэх хүүхдээ

“зэмлэсэн” үг чих шүргэдэг л байсан. Ухаандаа бол хичээлээ таслахгүй, бусдыг

үймүүлэхгүй, сурах гэсэн нэгэндээ төвөг учруулахгүй бай гэсэн үг л дээ.

“Хүний номыг үзсэн хүнд номын номыг үзүүл. Хүний номыг үзээгүй хүнд

номын номыг бүү үзүүл” гэсэн үг ч байдаг.

байж.

Хаа байгаа газраа хүн шиг хүн байж ажиллаж, амьдрах гэдэг аль ч цаг үед

Тэгэхлээр хэн боловч, тэр дундаа төрийн албан хаагч хүн харилцаа,

хандлага, биеэ авч явах байдал гээд хэн хүн нэг их анзаарамгүй хэрнээ их чухал

ойлголтыг дэлхий нийтээрээ төр, хувийн хэвшил ялгаагүй “зан төлөв” гэдэг үгээр

дамжуулан хэрэглэж, хэрэгжүүлж байгаа нь тохиолдлын хэрэг биш биз.

Шинэ ойлголт биш нь ойлгомжтой, гэхдээ шинэ юм гэж сайтар хуучирсан

зүйлийг хэлдэг гэдэг.

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлж буй олон арга хэмжээний

нэг нь сургалт. Сургалтын арга, хэлбэрүүд улам боловсронгуй, илүү сонирхолтой,

шинэлэг болсоор байна.

Нэг нь номлодог, нөгөө нь идэвхгүй сонсож өнгөрөөдөг байдлаас улам бүр

алсарч байгаа байдал энэ сургалтаас ч мөн адил мэдрэгдэж байна.

173

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хууль, дүрэм журмаар

зохицуулж болох боловч төрийн албан хаагчдын итгэл үнэмшил, зан төлөв, биеэ

авч явах байдлаар дамжин хэрэгжих нь тодорхой.

Иймээс төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг сахиулахын тулд хуулийн

заалтыг мөрдөн ажиллах, ёс зүйн дүрмийг сахин мөрдүүлэх, сахилгын арга хэмжээ

авахаас гадна байгууллагын соёл, удирдлагын манлайлал, албан хаагчдын зан

төлөвт тулгуурласан ёс зүйн менежментийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага

нэмэгдсээр байна.

Ялангуяа албан хаагчдын зан төлөвт тулгуурласан үйл ажиллагааг зохион

байгуулах зорилгоор системийн хэмжээнд зарим арга хэмжээг хэрэгжүүлэх,

байгууллагын соёлыг өөрчлөх зэрэг үйл ажиллагааг гадаад улс орнууд авч

хэрэгжүүлэх болжээ.

Өртөг зардал бага шаардагддаг, үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх

нь ухаалаг, бас тогтвортой засаглалыг бий болгох, төрийн албыг төлөвшүүлэх,

хүний эрхийг дээдлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, шударга ёсны

тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Сургалт, хөгжлийн асуудал ямагт эн тэргүүнд тавигдах учиртай. Сурсан,

мэдсэн, хөгжсөн хүн ажилдаа амжилт гаргаж, сайн зан төлөвтэй хүн өөртөө болон

эргэн тойрондоо эерэг уур амьсгал төрүүлнэ. Үр дүнд нь байгууллагын сайн соёл

тогтох нь дамжиггүй.

Эрүүл мэнд, амжилт бүтээлийн эхний, бас зайлшгүй эзэмших шат

дамжлагад богино хугацаанд ч болов суралцлаа, бүгдээрээ.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

174

2021 ОН ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛД ТУЛГАМДАЖ

БУЙ АСУУДАЛ, СОРИЛТЫГ ШИЙДВЭРЛЭХ ЖИЛ

2021 онд төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Төрийн албаны

зөвлөлийн тавьж буй зорилт, төсөөлөл 25

Төрийн албаны тухай хуульд заасан зарчмыг мөрдүүлэх хүрээнд сахилга

хариуцлага, ёс зүйг төрийн байгууллагын бүх шатанд чанд мөрдүүлж, мэргэшсэн,

чадварлаг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх талаар Төрийн албаны

зөвлөлөөс 2021 онд дараах зорилт, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ.

Иргэдээ дээдэлсэн төрийн үйлчилгээг төлөвшүүлэх хүрээнд

• Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үйл ажиллагааг

судалгаанд суурилан боловсруулж чанарын ахисан

түвшинд хүргэнэ.

• Төрийн албаны үйлчилгээний чанар, хүртээмж, үр

нөлөөнд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх

зөвлөлийн дүрмийг батлан үйл ажиллагааг эхлүүлнэ.

Мэргэшсэн, чадварлаг төрийн албыг бэхжүүлэх хүрээнд

• Төрийн албан хаагчийн томилгоотой холбоотой

шийдвэрийг байгууллага, хүн бүрээр хянан шалгаж,

зөвхөн хуульд нийцсэн шийдвэр хэрэгжих нөхцөлийг

бүрдүүлнэ.

• Чадварлаг, үр дүнтэй ажиллаж байгаа төрийн албан

хаагчийн эрхийг хамгаалж, тогтвортой ажиллуулна.

• Төрийн албан хаагчдыг зохих шатны мэргэшүүлэх

сургалтад хамруулж буй байдалд хяналт тавьж,

сургалтын тогтолцооны үйл ажиллагааг жигдрүүлнэ.

• Төрийн албаны хүний нөөцийн мэдээлэл, цалингийн

нэгдсэн системийг холбох ажлыг бүрэн дуусгаж,

төрийн албан хаагчийн мэргэшсэн, тогтвортой

байдалд байнгын хяналт тавих бололцоог бүрдүүлнэ.

25

Төрийн албаны зөвлөлийн 2020 оны үйл ажиллагааны тайлан

175

Улс төрийн нөлөөллөөс ангид төрийн алба байх хүрээнд

• Төрийн албаны үйл ажиллагаанд улс төрийн зүй бус

нөлөөлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, таслан

зогсоох арга хэмжээг өргөжүүлэн зохион байгуулна.

• Төрийн албан хаагч улс төрийн аливаа нөлөөллөөс

ангид байх үүрэг, хариуцлагын хэрэгжилтэд тавих

хяналтыг чангатгана.

Төрд чин үнэнчээр зүтгэх иргэдийн тэгш боломж олгох хүрээнд

• Төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл

ажиллагааг бүрэн цахимжуулж хөндлөнгийн

нөлөөллөөс ангид, ил тод, нээлттэй явуулах

нөхцөлийг хангана.

• Төрийн албаны шалгалтад иргэдийн оролцох

боломжийг хуулийн хүрээнд тэгш нөхцөл бүрдүүлнэ.

Чадахуй (мерит)-н зарчимд суурилсан томилгооны хүрээнд

• Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүний

нөөцийн аудит хийж чадахуйн зарчмыг мөрдүүлэх

ажлыг жигдрүүлнэ.

• Төрийн захиргааны удирдах, гүйцэтгэх албан

тушаалд тавигдах ур чадварын шалгуур

үзүүлэлтүүдийг олон улсын чиг хандлагад нийцүүлэн

боловсруулж албан тушаалын тодорхойлолтод

тусган батална.

• Сэтгэл зүйн тестээр хувь хүний ёс зүй, зан төлөв,

харилцаа, хандлагыг тодорхойлох арга, аргачлалыг

төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон

шалгаруулалтын үйл ажиллагаанд туршин

нэвтрүүлнэ.

• Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын

дүнгээр 2019- 2021 онд нэр дэвшүүлж томилуулсан

удирдах албан тушаалтны манлайллын байдалд

судалгаа хийж, холбогдох арга хэмжээ авна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

176

Нээлттэй, ил тод төрийн албыг төлөвшүүлэх хүрээнд

• Төрийн албаны хууль, тогтоомж зөрчиж томилогдсон

болон төрийн албанд ажиллах эрх хасагдсан хүмүүс,

хүний нөөцийн асуудлаар хууль бус шийдвэр

гаргасан албан тушаалтны талаар нийтэд ил тод

мэдээлэх ажлыг хэвшүүлнэ.

• Төрийн албан хаагч, иргэдийн мэдээлэл авах,

ашиглах боломжийг нэмэгдүүлэх замаар Төрийн

албаны зөвлөлийн тогтоол, шийдвэр, үйл ажиллагааг

олон нийтэд хүргэх тогтолцоог бүрдүүлнэ.

Ашиг сонирхлын зөрчлөөс ангид төрийн албыг төлөвшүүлэх хүрээнд

• Төрийн албаны сонгон шалгаруулалтын дүнгээр нэр

дэвшүүлсэн хүний хувийн ашиг сонирхлын

урьдчилсан мэдүүлгийг хянан зөвшөөрөл олгох

хамтын ажиллагааг өргөтгөнө.

• Төрийн албаны зөвлөлийн хяналт шалгалтаар

тогтоогдсон хууль бус шийдвэр бүрийг АТГ-т

хүргүүлэн ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой

эсэхийг шалгуулж хариу авдаг хамтын ажиллагааг

хэвшүүлнэ.

Хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлэх хүрээнд

• Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээнд

болон сахилгын зөрчилд үндэслэн тухай бүр үр дүнд

тохирсон хариуцлага тооцно.

• Ёс зүйн зөрчлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог

бий болгож, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг

идэвхжүүлнэ.

• Төрийн албаны хууль, тогтоомж зөрчсөн удирдах

ажилтанд зохих арга хэмжээ тооцуулах ажлыг

үргэлжлүүлэн зохион байгуулж, иргэдийн төрд итгэх

итгэлийг нэмэгдүүлнэ.

---о0о---

177

ТАЗ-ийн Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт

зориулсан мэдээллийн цагийг хааж хэлсэн үгнээс

...Та бүхэн санаж байгаа байх, өнгөрсөн жил хагасын хугацаанд миний

явсан газар болгондоо хэлж байсан нэг үг бий, тэр бол “ВУКА” ертөнц/орчин.

Сая шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдэд ч миний зүгээс үүнийг

онцгой анхааруулсан.

Ингээд та бүхэнд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг сануулъя.

2. Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар орон тооны болж, эрхлэх

ажил, чиг үүрэг нь тодорхой болсон цаг үед бид нар уулзаж байна.

Ажилдаа идэвхтэй, маргаашдаа итгэлтэй байгаа дүр зургийг бид харж

байгаа.

3. Орон нутагт өнгөрсөн жил бүрэн ажилласан. Энэ жил түүвэр байдлаар

зарим аймаг, сумдад ажиллаж КОВИД-19-ийн үе дэх онцлог цаг үед

хэрхэн ажиллаж буй талаар газар дээр нь танилцсан. Эерэг нааштай

сэтгэгдэлтэй байгаа.

4. Өнөөдрийнх шиг ажил хэргийн уулзалт, мэдээллийн цагийг

тогтмолжуулъя

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

178

5. Салбар зөвлөл хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох цаг гаргаж,

салбар зөвлөлүүдийн шинэлэг ажил, шийдлүүдийн талаар урьдчилсан

хуваарь гаргаж сонсож байя.

6. Төрийн албаны ерөнхий шалгалт хэзээ болох талаар их асууж байна.

Улсын онцгой комисс шийдвэр гаргавал хэзээ ч авахад бэлэн байгаа

бөгөөд нэмэлт бүртгэл хийж, шинэ төгссөн, амжиж бүртгүүлээгүй хүмүүст

боломж олгоё гэсэн байр суурьтай байна.

7. Хууль, дүрэм журмуудаа дахин нэг сайн уншаарай, орон нутаг дахь

төрийн албаны шинэтгэлийн “нэвтэрхий толь” нь та нар шүү. Асуудал

өдөр бүр тохиолдоно, мухардалд орохгүй байх, гарц, шийдлүүдийг санал

болгох хамгийн чухал хүмүүс бол та нар.

8. Та бүхэн Төрийн албаны зөвлөлийн халуун бүлийн хүмүүс. ТАЗ-ийн

ажилтан, албан хаагчидтай байнгын холбоо харилцаатай байгаарай. Та

бүхэн орон нутагт бидний “түшиц” бол ТАЗ та бүхний нийслэл дэх

“түшиц” юм. ТАЗ, Салбар зөвлөл байнгын холбоотой байх сувагтай

болно. Одоогийн фэйсбүүк групп, хааяа цахим шуудан солилцдог,

утсаар ярьдгаас илүү шуурхай, халуун шугам (hotline) холбооны

шугамтай болъё.

9. Төрийн албаны зөвлөл үндсэндээ амралтгүй ажиллаж байгаа. Сонгон

шалгаруулалт, шалгалттай холбоотой асуудлууд харьцангуй бага

байгаа цагийг ашиглаж хүний нөөцийн аудит, хүний нөөцийн систем,

программ хангамжийн хөгжүүлэлт зэрэг ажлууддаа цаг, хүчээ

төвлөрүүлэн ажиллаж байна. Шалгалтын сорил, даалгавруудаа улам

боловсронгуй болгож байна. Сургалтын танхимаа ч тохижуулж байна.

Цаг хожиж, цаг ашиглах тал дээр илүү шаргуу, шуурхай ажиллаж байна.

10. Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нараа илүү боловсруулах,

мэдээлжүүлэх, гадаад, дотоодын томилолт, сургалтад хамруулах

талаар та бүхний хэрэгцээнд суурилсан баримт бичиг гаргах чиглэлээр

ажиллая.

Ажил, амралтаа зохицуулаарай. Эрүүл мэнд, ажлын ачааллаа байнга

бодож яваарай. Та бүхэндээ сайныг хүсье.

---о0о---

179

Төрийн албаны зөвлөлөөс яамдын дэргэдэх Салбар

зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нартай

хийсэн цахим уулзалт дээр хэлсэн үг

2020.12.22

...Хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр давхардсан, балчир ес эхэлж

байгаа байгаль ертөнцийн тохиолтой бидний уулзалт давхцаж байна.

.....Нөхцөл байдал тийм ч таатай бус, ажил үйлс, эрүүл мэнддээ санаа

тавьсан, цаг зав багатай үеийг бүгдээрээ туулж байна. Цаг үеийн хүндрэл

бэрхшээлийг улс нийгмээрээ хохирол багатай даван туулахад Та нарын оролцоо,

чармайлт онцгой чухал байгааг онцлон тэмдэглэе.

Төрийн албаны зөвлөлийн гишүүд маань чиглэл чиглэлээр дэлгэрэнгүй

мэдээлэл, чиглэл өглөө. Ойлгомжтой, тодорхой зүйлсийг хийж хэрэгжүүлэхэд

дөхөмтэй, бас урамтай байдаг.

Та бүхэнд тийм мэдрэмж төрсөн гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингээд өмнөх хүмүүстэй давхардуулалгүйгээр зарим зүйлийг хэлье.

Нэг. Бид өмнө болж байсан уулзалт, хурал, сургалтын үеэр Салбар

зөвлөлүүдээс тавьж ирсэн, санал болгосон асуудлуудыг шуурхай шийдвэрлэхийн

төлөө ажиллаж ирлээ.

1. Дэс түшмэлийн албан тушаалд томилоход гардаг байсан нэг

“гацаа”-г бүгдээрээ мэднэ. Туслах түшмэлээр 2 жил ажилласан байх

энэ шаардлагыг болиуллаа.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлсэн учир энэ ажил хэрэгжих

боломжтой болсон. Томилгоонд эерэг нөлөө үзүүлнэ.

2. Ерөнхий шалгалтыг энэ 11 сард 100 хувь цахимаар зохион

байгуулж, төрийн албаны нөөцөө хангалттай бүрдүүлсэн.

Нөөцөд байгаа хүмүүс тусгай шалгалт өгөөд л ажилд орох эрх нь нээгдэж

байна гэсэн үг.

3. Байгууллага хооронд ижил албан тушаалд хүмүүсээ шилжүүлж

болоод байдаг хэдий ч байгууллага дотроо шилжүүлэхэд гацаа үүсдэг

байсныг арилгах шийдэлд бид хүрч байна.

Засгийн газрын ХЭГ-тай хамтран гаргадаг журамд оруулах санал дүгнэлтээ

Төрийн албаны зөвлөл гаргасан. Ойрын хугацаанд эцэслэн шийднэ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

180

4. Төрийн албанд туршлага, мэдлэг, ур чадвартай тэтгэврийн

насныхнаа ажиллуулахад ямар бодлого баримтлах юм?

Нөгөө талаас нөөцөд байгаа эрч хүчтэй, өндөр боловсролтой залуучуудаа

яаж идэвхтэй ажиллуулах вэ?

Дээрх эмзэг ч гэмээр асуудал аль ч орны төрийн албанд тохиолддог юм

билээ.

Үүнийг асуудал гэхээсээ илүүтэй шийдэл гэж харж, ахмад, залуу үеийн

хэлхээ холбоонд тулгуурласан тэнцвэр балансыг нь оновчтой барих бодлого

гаргахыг эрмэлзэж байгаа. Зөвлөмж боловсруулж, яамдаас санал авч байна.

5. Шинэ цаг үе, шинэ орчинд шинэ шинэ сорилтуудыг даван туулах

учиртай төрийн албан хаагчдад ямар ямар ур чадвар шаардагдах

ёстой эсэхэд хариулт өгөх Ажлын хэсгийг Төрийн албаны зөвлөлөөс

томилон ажиллуулж байна.

Монгол төрийн уламжлал, улс орны онцлог нөхцөл байдал, соёл дээр

суурилсан орчин үе, олон улсын шаардлага, чиг хандлагад нийцсэн баримт бичиг

гарна. Үндэсний болон олон улсын өндөр түвшний экспертүүдтэй хамтран

ажиллаж байгаа.

Ямар ямар ур чадвар, ямар хандлагатай хүн аль түвшний, аль ангилалд

нийцэж ажиллах вэ гэдгийг тодорхойлох томоохон ажлыг ийнхүү эхлүүлээд байна.

2021 онд ур чадвар, хандлагын энэ баримт бичгийг баталгаажуулна.

Удирдах албан тушаалтнуудад сэтгэл зүйн тест нэвтрүүлэх ажлыг мөн

туршин нэвтрүүлнэ. Төрийн байгууллагын эд эс бүхэнд нэвтрүүлэх энэ ажлыг Та

бүхэн манлайлан хэрэгжүүлнэ.

Хоёр. Цаашид анхаарах асуудлуудын талаар

1. Томилох эрх бүхий албан тушаалтнууд албан тушаалын

тодорхойлолтын болзол, шаардлага хангаагүй хүнийг томилох

санал гаргамагц Авлигатай тэмцэх газраас лавлаж тодруулсан бичиг

Төрийн албаны зөвлөлд байн байн ирүүлэх боллоо.

Шаардлага хангаагүй хүнийг шаардлага хангасан мэтээр томилно,

томилохоор төлөвлөнө гэдэг хар сэр үүсгэх зайлшгүй нөхцөл.

Үүний ард өгөө авааны цонх нээгээд байгааг ч үгүйсгэхгүй. Үүнд онцгой

анхаарах хэрэгтэй.

2. Тусгай шалгалтууд зохион байгуулагдаж, сул орон тоог нөхөх

ажил байнга хийгдэж байгаа. Үүнтэй холбогдуулж “нэг юм” онцлон

анхааруулъя.

Үндэсний хэмжээнд асуудлыг харж, олон улсын хэмжээнд сэтгэх учиртай

ажил хийхээр шалгалт өгч буй хүмүүс заримдаа “андуураад” өөр оноо авчих гээд

байна.

181

Шалгалт авч байгаа нь ч, шалгалт өгч байгаа нь ч аль аль нь маш сайн

бэлтгэж байх хэрэгтэй байна.

3. Бид хуулийг ойлгуулах, хэрэгжүүлэх ажлыг чамгүй хийлээ,

хийсээр байна. Одоо энэ бүхнийгээ дадал хэвшил болгож, үр дүнд

хүргэх цаг болсон.

Яг энэ цаг үед Салбар зөвлөлүүд тайлангаа ирүүлж байгаа.

Жишээ нь, тийм чиглэлээр төдөн хүнийг оролцуулсан сургалт зохион

байгууллаа гээд л тайлан ирж байх.

Харин хандлага, соёл яаж өөрчлөгдөж, ямар үр дүнд хэрхэн хүрч байгааг ор

тас орхичих юм.

Одоо хууль тогтоомжийг ойлгуулах гэхээсээ илүүтэйгээр хэрэгжилтийг нь

ажил амьдралдаа нэвтрүүлсэн тухай асуудлыг хөндөж байя аа.

4. Төрийн албанд хийгдэж буй шинэтгэлийн суурь баримт бичиг

Төрийн албаны хуульд 8 зарчим бий.

Үүнийг Та бүхэн бүгдээрээ үг үсгээр нь мэдэж байгаа. Ирэх 2021 оныг энэ

14 зарчмуудыг бүрэн хэмжээгээр нь хэрэгжүүлэх жил болгохын төлөө ажиллана.

(Үндсэн хуулийн 6 зарчим+Төрийн албаны тухай хуулийн 8 зарчим)

5. Хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх суурь бүтэц нь Салбар

зөвлөл.

Салбар зөвлөлийн чадавхыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг нь

өндөржүүлэх ажилд 2021 онд мэдэгдэхүйц ахиц гаргая.

Сургалт, мэдээлэл солилцооны боломжит бүхий л хувилбаруудыг ашиглан

орчин цагтайгаа хөл нийлүүлж, “хүний нөөц”-ийн талбарт амжилттай ажилладаг

хүний нөөцийн менежерүүд бидэнд маш чухал байна.

Аливаа ажлыг ХҮН л хийх учиртайгаас хойш хүний нөөцийн бодлого

боловсруулагч, хэрэгжүүлэгч хүмүүс байгууллагын гол түшиг тулгуур болж явдаг

цаг үеийнхээ шаардлагыг бүгдээрээ дагая.

6. Энэ онд шинэ дүрэм, бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн Ёс зүйн

зөвлөлүүдийн үйл ажиллагааг тогтмолжуулж, үйл ажиллагааг нь

бэхжүүлэх талаар 2021 онд онцгой анхааръя.

Уг ажилд хяналт тавих, шахаж шаардах субъект нь ганцхан Төрийн албаны

зөвлөл биш.

УИХ-ын удирдлага, Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүй, сахилга

хариуцлагын байнгын хороо онцгой анхаарал хандуулж байгааг 10 сард болсон

зөвлөгөөнөөс бүгдээрээ санаж байгаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

182

Дараа нь 3 байнгын хорооны удирдлага Төрийн албаны зөвлөлд

ажилласан, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг улс төрийн дэмжлэгээр

идэвхжүүлэхээр тохирсон.

Ёс зүйгүй байдал, хандлага, үйлдлийг үл тэвчих соёлыг байгууллага бүртээ

хэвшүүлэх талаар тодорхой, барьцтай ажил хийе, 2021 онд.

Ёс зүйн зөвлөлүүдийн сайн ажлын туршлагыг хуваалцъя.

Аль аль чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцах ажилд ахиц гаргая. Дэм

дэмэндээ гэдэг байх аа.

Хийж чадахгүй бол нэрэлхэж зоволгүй бусдаасаа суралцах, хийж чадаж

байгаа бол бусадтайгаа хуваалцахыг хичээж ажиллая.

7. Төрийн албанд жендерийн эрх тэгш байдлыг хангах талаар эрх

зүйн зохицуулалт бидэнд багагүй бий.

Гүйцэтгэх түвшинд хуулийн шаардлага, олон улсын жишиг хангалттай

хэрэгжээд байдаг ч удирдах албан тушаал дээр арай өөр статистик гараад байдаг.

Хэдийгээр сонгон шалгаруулалт ямар нэг алагчлалгүй, эрх тэгш явагдах

ёстой ч удирдах албан тушаалын сул орон тоонд эмэгтэйчүүд эргэлзэж

тээнэгэлзэлгүй ордог байх тийм уур амьсгал, соёлыг хэвшүүлэх талаар идэвхтэй

ажиллацгаая.

Товчхондоо эрхэлсэн, тэргүүн түшмэлийн ажилд эмэгтэйчүүдийн эзлэх

хувийг нэмэгдүүлэх ажлыг дэмжсэн бодлогыг хөтөлбөрөөр хэрэгжүүлье. Энэ тал

дээр та бүхэнд анхаарч, ажил хэрэг болгох зүйл их бий.

8. 2021 оныг “Бийд нэмэргүй, үгүйд гарзгүй” тийм нэг дундаж хүн

төрийн албанд байх орон зай улам бүр хумигдаж байгаа нийгмийн орчин,

нийгмийн уур амьсгалыг дор бүрнээ мэдэрч ажиллах жил болгоё.

Үгийн эхэнд хэлсэн, төр, иргэд хамтраад сорилт давааг гэтэлж л явна гэж.

9. Идэвхтэй ажиллаж байгаа, 2020 онд үр дүнтэй ажилласан хүмүүсээ

урамшуулж, сайн нэгжээ алдаршуулах, үйл ажиллагааг нь, үр дүнг

нь нийтийн хүртээл болгох тал дээр анхаараарай.

Урам дэм, сахилга хариуцлагын дэнс, тэнцвэр дээр хүний амьдрал

өрнөдгийг хамгийн сайн мэдэх улс бол та бүхэн шүү. Төрийн албанд дандаа л саар

юм харагдаад байдаг, гэтэл болж бүтээж, хийж хэрэгжүүлж байгаа өчнөөн зүйлсээ

олон нийтэд хүргэх, ойлгуулах тал дээр дутагдалтай байна.

10. 2021 онд төрийн албан хаагчдын нийгмийн баталгааны эрх зүйн

үндсийг сайжруулах чиглэлээр Төрийн албаны зөвлөл ажиллана.

Одоо бол 36 хүртэлх сарын тэтгэмж, удаан жилийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс

гээд байгаа.

183

Цаашдаа олон журам, дүрмүүд дээр сууна.

Ангилал, зэрэглэлийн асуудалд өөрчлөлт оруулах санал дүгнэлт

боловсрууллаа. Засгийн газар, салбар яамд идэвхтэй оролцож байгаа,

судалгааны ажлууд үндсэндээ хийгдсэн.

Өнөөдөр хэлж яригдсан зүйлсийг ажил дээрээ тусган авч

хэрэгжүүлээрэй.

Цаашид ч олон чиглэлээр зөвлөмж хүргүүлнэ.

Зөвлөмж гэхээр зөөлөн сонсогдоод байж магадгүй.

Зөвлөнө гэдэг алдахаас сэргийлж, онож ажиллахыг дэмжиж буй хэрэг.

Нөгөө талаар алдаа гаргаад байгаа чиглэлээр өгч буй сануулга дохио, шүүмжлэл

ч гэж ойлгож болно.

Төрийн нарийн бичгийн дарга гэдэг манай төр, улсын хамгийн эрхэмсэг

нэртэй албан тушаал гэж би хувьдаа боддог. Төрийг төлөөлж, төрийн нэрийн

өмнөөс бүхэл бүтэн салбарын хөгжил, хүний нөөцийн бодлогыг явуулж, төсвийг

шууд захиран зарцуулж байгаа ажилтнууд бол Та бүхэн.

Төр, иргэд ширээний хоёр талаас бие биеэ харах бус, нэг тийшээ зэрэг харж

чаддаг болж гэмээнэ иргэн төвтэй, итгэл даах төрийн албыг бид төвхнүүлж чадна.

Хуулийн зарчмууд ч тийм байгаа. Алсын хараа-2050-ын үзэл санаа ч мөн адил.

Цаг хугацааны эргүүлэг, дэлхий нийтийн хөгжлийн хурдад бүдрэн унахгүй,

харин ч цаг үеэ өөрсдөө хөтлөн жолоодох тийм цаг үед төрийн алба хашиж

буйгаараа бид бахархах ёстой.

Ийм байх эрх, үүрэг хуулиар Та бүхэнд ногдсон.

Энэ эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ:

- инновац шингэсэн,

- шинийг эрэлхийлсэн,

- асуудлаас зугтан зайлах биш

- шийдэл, гаргалгааг олж чаддаг чадварлаг төрийн албыг

- чадахуйн зарчим-мерит, шатлан дэвших тогтолцоогоор “бүтээх”

алсын хараатай ажиллахыг Та нартаа хүсье.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

184

“Төрийн албаны шинэтгэл-ёс зүйн хандлага”

сэдэвт төрийн байгууллагуудын Ёс зүйн

зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнд хэлсэн үг

2020.09.10

Эрхэм Улсын Их Хурлын дарга аа, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга

хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон УИХ-ын эрхэм гишүүд

ээ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин

Ивкоф, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Нашида Саттар, энд

хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчид, цахимаар холбогдож буй нийт хүмүүст энэ

өглөөний мэнд хүргэе!

Та бидний оршин амьдарч, ажил үйлсдээ шамдан байгаа энэ цаг үеийг

дэлхий нийтээрээ хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй ВУКА эрин гэж

тодорхойлж байна.

Төр, бизнес, гэр бүл, хувь хүний аль алиных нь үйл ажиллагаа, бодлого

төлөвлөлтөд зайлшгүй анхаарах зүйлийн нэг ВУКА болсныг судлаач шинжээчид

онцлох боллоо.

Өвөрмөц, онцгой энэ орчинд уян хатнаар дасан зохицох, хөрвөн хувирах

хэрэг байнга гарч байна.

Үүнд нийцсэн өөрчлөлт, шинэтгэлийг байнга, шуурхай хийх шаардлага

төрийн алба, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд тавигдах болсон.

185

Оновчтой маневр хийх чадвартай, уламжлалт бусаар, системийн түвшинд

бүтээлчээр сэтгэж ажиллахыг нөхцөл байдал биднээс шаардаж, шахаж байна.

Гэхдээ өөрчилж болохгүй, бас өөрчлөгдөж болохгүй, өөрчлөх ч

шаардлагагүй нэг эрхэм юм байна аа.

Бусдаас үл хамаарах, үл шалтгаалах, гагцхүү өөрөө хийж чадах, ноён

нуруугаа алдахгүй байвал зохилтой тэр гайхалтай зүйлийн тухай бид өнөөдөр

ярилцах гэж байна.

Хэн хүний дотоод сэтгэлээс эхэлдэг, гаднаас бус өөрөөсөө хайж олдог

хүний хамгийн нандин чанарын тухай энд хөндөж, онцолж байна.

Хүнлэг нинжин сэтгэл, ёс суртахууны зангилаа болсон ёс зүй, түүн дотроо

төрийн албаны ёс зүйн талаар бид нар тусгайлан ярилцана.

Энэ “юманд” санхүүжилт, төсөв, хөрөнгө оруулалт шаардагдахгүй боловч

бодитой, баталгаатай үр дүн шууд гардаг .

Таван үгний тохиолдлын сонголт болгож “Итгэл даах төрийн албаны

төлөө” гэх энэ уриаг гаргаагүй ээ. Ухаад бодвол өргөн утга, гүн агуулга багтаж

байгаа.

Төрийн алба гэдэг эзэнгүй хоосон ойлголт биш. Энэ албыг төрийн албан

хаагч хүн Та хашдаг учир амьд, хөгжил хөдөлгөөнтэй интитуц.

Зөвхөн хүнд байдаг ёс зүйн асуудлыг төрийн албанд хамаатуулан ярьж

байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн албаны зөвлөлд өнгөрсөн жил ажиллаж, төрийн албан

хаагчийн ёс зүйн асуудлыг хамарсан өргөн хүрээтэй асуудлыг оновчтой, шуурхай

зохицуулах талаар үүрэг, чиглэл өгч, санал бодлоо хуваалцсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

186

Хийх ажлыг эрчийг нэмж, урам зориг ч өгсөн.

Бодож төлөвлөсөн олон ажлын үргэлжлэл болгож энэ зөвлөгөөнийг хийж

байна. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсаас Монгол

Улсад суугаа ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байна.

Төрийн албаны томоохон зөвлөгөөнийг 2011, 2018 онуудад 2 удаа хийж

өргөн цар хүрээтэй асуудлыг хэлэлцэн зөвлөлдөж байсан бол энэ удаад цорын

ганц асуудалд төвлөрч байгаагаараа онцлогтой.

Төрд, нийгэм, гэр бүл, ахан дүүсийнхээ хүрээнд ч нэг л зангаараа байж,

төлөвшил хүмүүжлээр олж авсан хүн чанараа гээхгүй байхын утга учрыг бид нар

ярилцах гэж байна. Шийдэл гарц олж, олон талаас нь авч үзэхийг хичээж байна.

Иргэд, олон нийтийн төрөөс алсарсан шижмийг богиносгон бөхлөх, төр

иргэнийг ойртуулан ойлголцуулах шийдэл, гарц гаргалгаа бол бидний өнөөдөр

ярих сэдэв.

Энд зөвхөн дарга, сайд нар биш хуулийн дагуу төрийн байгууллагуудад

ажиллаж байгаа Ёс зүйн зөвлөлийн гишүүд оролцож байна. Та нар бол хамт

олныхоо саналаар итгэл хүлээн сонгогдсон хүмүүс.

Төрийн албаны шинэтгэлийг шинэ хуулиар эхлүүлээд 20 сар болж

байна.

Шинэтгэлийн хүрээнд хийж байгаа, хийхээр төлөвлөсөн олон ажлуудыг

УИХ, Засгийн газар бүхий л талаар ойлгон дэмжиж ирлээ.

187

Парламентын бүтцэд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо

байгуулагдсан нь УИХ-аас төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэхэд хүч

нэмсэн, уг асуудалд өндөр ач холбогдол өгсөн хэрэг.

Нөгөө талаас ёс зүй, сахилга хариуцлагын асуудал төрийн албаны бүх

шатанд, улс орны хэмжээнд ямар чухлаар тавигдаж буйн илрэл.

Орчин үеийн төрийн албаны эерэг төлөвшлийн нэгэн жишиг болж яваа

Канад Улсын Засгийн газар бидэнд мэдлэг туршлага, хөрөнгө санхүүгийн бодит

дэмжлэг үзүүлж, НҮБ-аас хамтарсан төсөл хэрэгжүүлж байна.

Энэ завшааныг ашиглан Та бүхэнд зөвлөгөөнд оролцогчдынхоо өмнөөс гүн

талархал илэрхийлж буйг хүлээн авна уу.

Өргөн цар хүрээтэй, бэрхшээл сорилт ихтэй төрийн албаны шинэтгэлийг

хуулиар тогтоосон зарчмыг баримтлан Үндсэн хуулийн үзэл санаанд нийцүүлэн

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, үүнд үндэслэсэн шинэ

Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан тууштай хэрэгжүүлнэ.

Ийм итгэл, урам зориг төрийн аль ч шатны байгууллага, албан тушаалтанд

байгаа нь мэдрэгдэж байгаа.

Та бидний эхлүүлсэн төрийн албаны шинэтгэл юуны төлөө вэ гэдгийг

бүгдээрээ сайн ойлгож байгаа.

Шинэтгэлийн эцсийн зорилго улс орны хөгжил дэвшил, хүн ардын амгалан

тайван, сайн сайхан амьдрал.

Үүнийг бий болгоход төрийн албаны гүйцэтгэх ёстой үүргийг бүрэн дүүрэн

хэрэгжүүлж, хариуцах ёстой ажлыг хангалттай сайн хийхийг хэлж байгаа хэрэг.

Төрийн албыг мэдлэг, чадвартай төрийн албан хаагч авч явдаг бол тэр

албан хаагч бүрт хувь хүнийх нь хувьд жирийн иргэдээс, бусдаас онцлохуйц тусгай

шаардлага тавигддаг нь эртний ч, өдгөөгийн ч жишиг хандлага.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

188

Төлөвшил хүмүүжлээр олж авсан шулуун чигч нэг л зангаараа байх төрийн

түшмэл эрдэний ёс зүйд бид хамгийн том найдлага тавьж байна.

Төрт ёсны эртний түүхтэй Монгол төрийн албан хаагчдад бусдаас

харьцуулж сурахын зэрэгцээ өөрсдийн түүх, соёл, уламжлалаасаа авах зүйл олон

бий, дагах зарчим ч хангалттай байгаа.

Өнгөрсөн жил хагасын хугацаанд Төрийн албаны зөвлөл нийт аймаг, хот,

орон нутагт хүрч ажиллахдаа шинэтгэлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хийх

ажил, гарах үр дүнг төрийн албан хаагчид маань нэг мөр ойлгох чиглэлд онцгойлон

анхаарсан.

Иргэд, олон нийтийн зүгээс төрийн алба төлөвшиж, хууль нэг мөр хэрэгждэг

болоосой гэсэн хүлээлт өндөр давтамжтай байна.

Төрд ажиллаж байгаа хүмүүсийг сул дорой, авлигач, өөдгүй гэсэн нийгмийн

санаа, хандлага хүчтэй байсаар байна.

Сонин гарчиглаж, сайтуудын эхний нүүрийг харахад, social медиагаар

өрнүүлж буй иргэдийн санал шүүмжлэлийг уншихад л үүнийг хангалттай батална.

Төрд итгэх ард түмний итгэлийг яаж буцааж авах вэ? Бахархалт

төрийнхөө нэр хүндийг яаж сэргээх вэ?

Ёс зүй гэдэг байгууллага, интитуцэд гэхээсээ хувь хүн рүү, хувь хүний

дотоод мөн чанар руу илүүтэй чиглэсэн ойлголт болохын хувьд эмзэг, нарийн

асуудал мөнөөс мөн.

Төрийн нэг ажилтан алдаа гаргавал, ааш араншингаа хянахгүй бол,

бүтэлгүйтэж будилбал, мэдлэг чадвар нь сулхан байвал тэр нь шууд утгаараа

төрийн алба гэдэг бүхэл бүтэн институцыг муухай харагдуулдаг.

189

Энэ хэрээр төрийн явуулж буй бодлого саармагжих, олон түмний итгэл

үнэмшил буурах жишээтэй. Ажил цалгардах, цаг алдахаас өгсүүлээд хор уршиг нь

дэндүү их.

Эргэх холбоо, учир шалтгаантай энэ асуудал төр, ард түмний хоорондын

итгэлцэл, иргэд, олон түмнээс төрд өгсөн итгэлийг дааж явах төрийн албан

хаагчийн нинжин сэтгэлийн учигт оршдог.

Төрийн албан хаагч бүр өөр өөрсдийн хийх ажил, гүйцэтгэх үүрэг, дор

бүрнээ гаргах үр дүнгээрээ ялгардаг хэдий ч тэдний ажил, амьдралдаа хандах

хандлага “Ёс зүй” гэдэг ганцхан цэг дээр яг ижилхэн давхцдаг, бас төвлөрдөг

онцлогтой.

Та нарыг энэхүү маш чухал сэдвээр бусдыгаа сонсож, бусадтай харилцаж,

хэлэлцэж, нягталж, эргэцүүлэх боломжийг олгохоор энэ зөвлөгөөний зохион

байгуулахаар шийдсэн.

Иймээс зөвлөгөөнд оролцогч та бүхэн өнөөдрөөс эхлэн Монгол төрийн

албаны ёс зүйн элч болох юм.

Ёс зүйтэй, итгэл даах хүнд л хүмүүс, найз нөхөд нь итгэдэг. Тэгвэл төрийн

алба ямар байгаасай гэж иргэд хүсч бана вэ?

Хамгийн энгийн жишээ хэлье. Сайн эмнэлэг, сайн эмч байгаа болохоор

өвдөж зовох цагт эмчилгээ сувилгаа авчихна гэж бид итгэдэг.

Онцгой байдлын шуурхай алба байгаа болохоор өмч хөрөнгө, амь насанд

гал усны аюул тохиолдоход авран хамгаалагдана гэж бид боддог.

Итгэл найдварын оч өвөртөлсөн иргэд, олон нийт та бидний л ахан дүүс,

элэг нэгтнүүд.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

190

зүйл.

Төр засагт итгэх итгэл гэдэг ийм нандин, хүний сэтгэлийн гүнд байдаг ариун

Хүний сэтгэлд хүйтэн ус хийхгүй байна гэдэг тангараг өргөсөн төрийн албан

хаагчийн байнга бодож, санаж сэрж байх эрхэм чанар.

Иргэдээ алагчилдаггүй, ёс зүй, эрхэм чанарын

үлгэр жишээ болсон төр, төрийн албан хаагчдад л

хүмүүс итгэнэ, ойртоно, улмаар хүндэтгэнэ.

Үүнийг би ёс зүйтэй төрийн албаны цагаан

толгойн эхний үсэг гэж бодож байна. Үсэг ганцаараа үг

болдоггүй, үг ганцаараа өгүүлбэр болдоггүйчлэн хүн

ёсны эрхэм чанар, итгэл үнэмшлийг та өөрөө гээхгүй

бол таны эргэн тойронд тийм сайн үйл дэлгэрч, саар

муу багасна.

Төрийн албан хаагчид ард түмний нэг хэсгийн хувьд өөрсдөө бас төрийн

үйлчилгээ авагч иргэн. Иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ тэр иргэний оронд

өөрийгөө тавьж боддог халуун дулаан сэтгэлтэй байгаасай гэж би боддог.

Төрийн албаны зөвлөл асуудал болгоны дэргэд зогсож, манаж байх

боломжгүй нь ойлгомжтой. Харин төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг

сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүй удирдлагаар хангах, эдгээрийн

хэрэгжилт, зөрчил, авах арга хэмжээний саналыг хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ

дагуу цаашид улам эрчимтэй авч хэрэгжүүлэх болно.

Төр хэмээх үг ёс гэдэг утгаар хэрэглэгдэж байсан жишээ “Монголын нууц

товчоо”-нд байдгийг эрдэмтэд нотолсон. Төр, ёс гэх хоёр үг эхэндээ ижил утгаар

хэрэглэгдэж байгаад төрт ёсны хөгжлийн явцад утга салсан байх юм.

Аливааг ёс журамтай, хүндэтгэлтэй эзний ёсоор хийхийг “ёс төртэй” гэж бид

хэлдэг. Тогтсон ёс зарчимтай түшмэлийн алба төрт ёсны чухал бүрэлдэхүүн, төрт

ёсыг тээгч, уламжлуулагч юм.

Төрийн албан хаагчийн хувьд юуны өмнө шударга, нээлттэй өрсөлдөөний

үндсэн дээр албан тушаалд томилогдсоноор шударга, үнэнч, аливаад бодитой

хандах, үл алагчлах зэрэг төрийн албаны эрхэм нандин үнэт зүйлсийг орчин

тойрондоо бий болгохын төлөө ажил үүргээ тууштай гүйцэтгэх итгэл үнэмшил

төрнө.

Ард иргэддээ хүндлэгдсэн төрийн алба ард түмний итгэлийг олсон төрийн

албан хаагч хүн нэг бүрийн хичээл зүтгэлийн үрээр төлөвшин тогтдогийг олон улс

орны жишээ бэлхнээ харуулж байна.

Ёс зүйтэй, мэдлэг чадвартай төрийн түшмэд байж гэмээнэ төрт ёс бэхжинэ,

төрийн үйл шударга явна.

191

Чадахгүй, дааж давшгүй зүйлийг ярьж шаардаж байгаа хэрэг огтоос биш.

Танд, надад, бид бүхэнд бэлэн байгаа хүн чанар, нинжин сэтгэлийн тухай л ярьж

байна.

Хөгжмөөр бол утсыг нь хөглөж, уянга эгшгийг нь сайхан гаргая гэсэн санаа.

Бидэнд хөгжим нь, хөгжимчин нь байна, одоо хөгжмөө хөглөх л үлдсэн.

Сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн зөв хүнээс зөв үйл гарч, зөв үйлийн үр

дүнд улс орон хөгжин цэцэглэж, өөрсдийгөө, үр хойчоо нүүр бардам, аз жаргалтай

байлгах эрх, бас үүрэг нь та бидэнд байна.

Шударга үйлийн үр дүнд сайн засаглал тогтож, эдийн засаг сайжирна.

Эдийн засаг сайжирч, иргэдийн амьдрал дээшлэх учиртай.

Төрөө тогтвортой, засаглалаа сайн байлгаж өндөр ёс зүй, чанд сахилга

хариуцлагын цаг хугацааг өнөөдрөөс, энэ танхимаас эхлүүлцгээе.

Төрийн албаны ёс зүйн элч Та бүхэнд амжилт, сайн сайхныг хүсье!

--о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

192

“Төрийн албаны шалгалтын сорил” цахим

номын нээлт дээр хэлсэн үг

МОНГОЛ ТӨРИЙН ИРЭЭДҮЙН ТҮШМЭЛ ЭРДЭНЭ ТАНАА

2020.08.27

Төрт ёсны өнө эртний уламжлал, түүх цадигтай Монгол төрийнхөө их үйл

хэрэгт зүтгэхээр санаа зориг шулуудан, эрдэм боловсрол, мэдлэг чадвараа эх

орны хөгжил, түмэн олныхоо сайн сайхан амьдралын төлөө хувь нэмрээ оруулах

сэтгэл өвөрлөн буй Танд энэхүү цахим номыг өргөн барьж байна.

Төр улсдаа хүчээ өгөхөөр шийдсэн хэн боловч эх орныхоо их түүх, эдийн

засаг, хууль ёс, нийгэм, соёл, орчин үеийн техник технологийн мэдлэг, чадвар,

яруу тансаг монгол хэл, бичгийнхээ өв уламжлалыг хэдийнээ эзэмшсэн байх

учиртай. Чухамхүү ийм мэдлэг, чадвар, өндөр ёс суртахуунтай, аливаад чин

шударга, чигч зөв хандлагатай, нийтийн тусын тулд бүхий л боломжоо дайчилж

чадах сэтгэл, эрмэлзэлтэй шилдэг сэхээтнүүд төрийн албанд хэрэгтэй байна.

Төрийн алба хашна гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн шинэ

хөгжлийн эринд монголоо монголоор нь авч үлдэх, аливаа асуудалд гагцхүү

хуулийн хүрээнд шинжлэх ухаанч, судалгаа нотолгоонд тулгуурлан ханддаг,

эрдэм боловсролтой эх оронч хүмүүний үйл буюу.

Нийгмийн амьдрал хурдацтай өөрчлөгдөж байна. Монгол Улсын Үндсэн

хуульд 2020 онд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдан эрх зүйн баримт бичгүүд

мөн адил өөрчлөгдлөө. Дэлхий нийтийн хөгжлийг дагаад технологи, мэдлэгийн

салбар ч хурдан шинэчлэгдэж байна. Үүнээс улбаалан төрийн албаны шалгалтын

193

сорилын хувилбаруудыг өндөр түвшний мэргэжилтнүүдийн баг илүү боловсронгуй

болгон засаж шинэчлэн, эрдэмтэн судлаачид хянан тохиолдуулав.

Чадахуйн /мерит/ зарчим, шатлан

дэвшүүлэх тогтолцоонд суурилсан төрийн

албаны шинэтгэлийн нэгэн шинэ үед

төрийн алба хаах итгэл, урам зориг

өвөрлөн байгаа хэн хүний зайлшгүй

эзэмшвэл зохих мэдлэг, чадварыг шалгах

сорил, тайлбар бүхий энэ гарын авлагыг

төрийн албаны шалгалтад ашиглана.

Нөгөө талаас эдгээр нь шалгалт авах

суурь сэдэв, чиглэлийг агуулж байгаа

болохоос шалгалтын иж бүрэн материал,

жагсаалт биш гэдгийг та бүхэн анхаарна

буй за.

Зөвхөн ерөнхий шалгалтад

тэнцэхийн тулд бус төрд алба хаахын

төлөө уг гарын авлагыг бүтээлчээр

ашиглаж, үүгээр үл хязгаарлан холбогдох

бусад эх сурвалжийг судлан өөрийгөө

төрийн албанд бэлтгэхдээ тун хянуур,

хариуцлагатай хандах нь зүйтэй. Төгс төгөлдөр зүйл гэж байдаггүйчлэн сорилын

талаар авах гээхийн ухааныг уралдуулан, санал бодлоо илэрхийлж, эргэх

холбоотой байхыг хүсье.

Шалгалт өгөх, сорилын хариуг дүгнэх бүхий л үйл ажиллагаа хөндлөнгийн

аливаа оролцоогүйгээр шударга, ил тод, бүрэн цахимжсан хэлбэрээр явагддаг тул

шалгалтын дүнгийн хувьд зөвхөн өөртөө найдахаас өөр аргагүй. Төрийн албаны

ерөнхий шалгалтаа амжилттай өгснөөр төрд ажиллах эхний алхам-төрийн

жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, монгол төрийн албанд ажиллах үүд хаалга

нээгдэнэ. Улмаар төрийн албаны тусгай шалгалт өгч төр улсынхаа ажилд гар бие

оролцох учиртай.

“Эзэн хичээвэл заяа хичээхийн” эрхэм үгийг сайтар тунгааж, мэдлэг оюунаа

дайчлан, бэлтгэлээ сайтар хангахыг хүсье.

Хууль ёсыг чанд баримтлан, улс үндэснийхээ язгуур ашиг сонирхолд

захирагдан ард түмэндээ нэгэн үзүүрт сэтгэлээр үйлчилж, төрдөө чин үнэнч зүтгэх

зам мөр тань цагаан байхын ерөөл өргөе!

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

194

Завхан, Хөвсгөл аймагт ажиллах үеэр

төрийн албан хаагчидтай хийсэн

уулзалтууд дээр хэлсэн үгнээс

Орчин үеийн төрийн албаны онцлог, дэлхий нийтийн жишиг

2020.05.29

Удирдах ажилтан нь гүйцэтгэх албан тушаалын хүмүүстээ хяналт тавьж,

ажлыг нь дүгнээд явдаг жишиг ард хоцорсон. Олон нийтийн хяналт, иргэдийн

оролцоо маш өндөр түвшинд очсон, сошиал медиа хөгжихийн хэрээр хүн бүр

“сэтгүүлч” болсон ийм цаг үе. Муу ажиллах, алдаагаа нуун далдлах гэдэг

үндсэндээ байхгүй болж байна.

Төрийн үйлчилгээнээс иргэдийн хүсэмжилж буй хүлээлт улам нэмэгдсээр

байна. Хувийн хэвшлээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авахдаа хүмүүс сайн чанартай,

хямд өртөгтэйг чөлөөтэй сонгодог, яг тийм шаардлагыг төрийн ажил, үйлчилгээнд

тавьдаг болсон. Зах зээлд олон сонголт байдаг бол төрийн үйлчилгээнд сонголт

байхгүй болохоор төрийн нэг байгууллага, төрийн нэг албан хаагчийн ажил

үйлчилгээнд доголдол гарахад иргэд шууд бухимдаж эхэлдэг.

Тиймээс илүү цахимжсан, илүү уян хатан, хүртээмжтэй, ойлгомжтой,

хялбар, ил тод, хүн рүү чиглэсэн төрийн үйлчилгээнд хамрагдахыг иргэд хүсдэг.

Энэ шаардлагыг оновчтой бүтэц, чадварлаг төрийн албан хаагчид л хангана.

Төрийн албаны шинэтгэл олон улсын хэмжээнд энэ чиглэл рүү эргэлт

буцалтгүй орсон. Манай улсын төрийн албаны шинэтгэл ч энэ чиглэлд тууштай

195

явж байгаа. Үүний тод илрэл нь өнгөрсөн оны эхнээс үйлчилж эхэлсэн Төрийн

албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга гэж болно.

Том зургаар нь авч үзвэл “төрийн албыг асуудал гэхээсээ илүүтэйгээр

шийдэл” гэж би үздэг. Төрийн албаны онцлог нь өөрчлөлтийг жолоодоход туслан

дэмжих, аливаа зүйлийг илүү сайн болгоход бэлэн байх явдал юм.

Өөрчлөлт, шинэтгэл нь манай төрийн албаны хувьд шинэ үзэгдэл биш.

Ажиллаж ирсэн туршлагаасаа харахад төрийн албан хаагчид ихэнхдээ үйл

ажиллагааны сул, дутагдалтай талуудаа дотоод талаас нь өөрсдөө харж чаддаг,

мөн шинэтгэлийг хамгийн хүчтэй дэмждэг хүмүүс байдаг.

Өнөөгийн төрийн албаны чадавх, үр нөлөө урьд хожид байгаагүйгээр илүү

хяналтын дор оршиж байна. Зүйрлэж хэлбэл аквариумд байгаа загас адил.

Нийтээрээ хүлээн зөвшөөрдөгчлөн эдгээр/энэ бүх шинэ эрэлт хэрэгцээг

хангаж, сорилт бэрхшээлийг даван туулахын тулд өргөн цар хүрээтэй тасралтгүй

шинэтгэл төрийн албанд шаардагдах болсон орчин, нөхцөлд бид ажиллаж

амьдарч байна.

Энэ удаагийн Монгол Улсын төрийн албанд хийгдсэн шинэтгэлийн үндэс

болох мерит чадахуйн зарчим, шатлан дэвших тогтолцоо зэрэг нь өндөр

хөгжилтэй орнуудын орчин үеийн төрийн албанд мөрдөгдөж буй.

Ийм зарчим, үйл явц нэг өдөр бий болчихоогүй. Урт удаан хугацааны

уламжлалтай.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

196

• Монголын түүхэнд цэргийн зөвлөл, цэцдийн зөвлөл

• Англи

• АНУ-Пендлетон хууль

Эртний түүх, соёлтой Итали улс 20-30 жилийн дараа өндөр хөгжилтэй

орнуудын жагсаалтаас хасагдах өндөр магадлалтай гэж Канадын их сургуулийн

итали профессор ярьж байсан. Англи хэлтэй италичуудын гадагшаа чиглэсэн их

нүүдэл явагдаж байна гэж. Яагаад? Шударга бус байдал, авлигал, мафижсан

эдийн засаг юм.

Төрийн алба хэмээх нарийн нийлмэл интитуц цаг үеийн шаардлагаа дагаад

улам бүр төлөвшин хөгжсөөр байгаа. Болж бүтэхгүйг нь засаж залруулж, амжилт

ололттой хэсгээ дэмжин ажиллаж байна, үр дүнд нь тогтвортой, чадварлаг төрийн

алба төлөвшин тогтох үйл явц тасралтгүй, бас хурдацтай өрнөж байгаа гэдэгт

итгэлтэй байгаа.

Үр дүнг нь үзэхийг нийгмээрээ яарч байгааг би мэдэрдэг, гэхдээ төрийн

албаны төлөвшил, зан үйл, хандлагын өөрчлөлт гарахад цаг хугацааны хүчин зүйл

шаардагдах нь зүйн хэрэг. 2019 он төрийн албаны шинэтгэлийн үйл явц дахь

шилжилтийн, хариуцлагатай жил байсан, эрх зүйн шинэ орчин дахь хэрэгцээнд

үндэслэсэн сургалтуудыг бүх түвшинд хийсэн. Энэ онд иргэд, олон нийт рүү

чиглэсэн, төрийн үйлчилгээг хүргэгч-хэрэглэгчдийн хоорондын тасралтгүй, үр

дүнтэй үйл ажиллагаа руу илүү төвлөрч ажиллаж байна.

197

Үндсэн хууль, Алсын хараа-2050

Төрийн алба гэдэг Үндсэн хуулиар тогтоогдсон шударга ёс, хууль дээдлэх

зарчим, үндсэн үнэт зүйлсээ эрхэмлэж, төр улсын ой санамж, уламжлал, мэдлэг,

чадварыг тасралтгүй тээж явдаг үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аас баталсан, Үндсэн хуулийн

хүрээнд шинэтгэл явагдаж буй цаг үед бид ажиллаж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын

хараа-2050”-ийг УИХ баталлаа. Ирэх 30 жилд улс орны хөгжилд САЙН

ЗАСАГЛАЛ-ыг бий болгох цогц зорилт дэвшүүлсэн.

Бодит нөхцөл байдалд тулгуурлан төрийн бодлогыг тодорхойлох,

хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх, үр нөлөөг нь тооцох үр дүнтэй, зохистой арга

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

198

хэлбэрийг Олон улсын байгууллагуудын хүрээнд “Сайн засаглал” гэж

тодорхойлдог.

Засаглал нь дан ганц Засгийн газар, төрийн байгууллагуудын удирдлагаар

хэрэгждэг уламжлалт хандлага шинэчлэгдэн, засаглалын үйл явцад иргэд,

иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хангахыг чухалчлах болсон.

Өөрөөр хэлбэл, төр, засгийн газар дангаараа хөгжлийг удирдан чиглүүлж,

хэрэгжүүлэх бус төр, иргэн, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоотой хамтын

үйл ажиллагаа гэж ойлгох болсон.

• Ухаалаг засаглал

• Ухаалаг бүтэц

• Цахим Монгол (иргэн, төр, хувийн хэвшлийн нэгдсэн систем)

• Чадварлаг, ёс зүйтэй төрийн алба

• Хүний эрхийг дээдэлсэн нийгэм

• Авлигагүй засаглал

Энэ үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын хөдөлгөгч хүч, амжилт

ололтыг бүтээгч нь төрийн албан хаагч та бүхэн. Та бидэнд хуулиар олгогдсон эрх,

ажиллах нөхцөл, баталгаа гээд олон давуу тал бий. Нөгөө талаас хүлээсэн үүрэг,

ёс зүйн хэмжээ, хориглосон зүйлс ч байдаг. Энэ бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрч

ажиллаж байгаа хүмүүс, та бид.

Бидний уулзаж буй энэ цаг мөчид 4 жил тутамд явагддаг УИХ-ын ээлжит

сонгуулийн үйл ажиллагаа (бэлтгэл ажил/сурталчилгаа) хуулийн дагуу явагдаж

байна. Удахгүй орон нутгийн сонгууль болно.

Төрийн албан хаагч улс төрийн сонгуульд оролцохдоо зарчмын сонголт

хийдэг хуулийн зохицуулалттай. Ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөж, төрийн

199

жинхэнэ албан хаагчийн нөөцөөс хасагддаг. Эрсдэлээ тооцож сонголтоо хийдэг

системд бид орсон.

Нөгөө талаас төрийн алба аливаа сонгуулийн үр дүнгээс үл хамааран

төрийн бодлогын залгамж халаа, уламжлал, ой санамжийг тээж явдаг, тасралтгүй

үйл ажиллагаа.

Төрийн албан хаагчид сонгуулийн үр дүнгээс хамаарсан айдасгүй байх

баталгааг шинэ хууль маань олгосон, үүний нөгөө талд төрийн алба хэзээ ч

улстөржиж болохгүй гэсэн зарчим явж байгаа.

Томилгоотой холбоотой хуулийн зохицуулалтуудыг чанд дагаж мөрдвөл улс

төржих эрсдэл нэмэгдэхгүй гэдэгт итгэлтэй байна. Ингэж байж илүү

хариуцлагатай, илүү үр дүнтэй төрийн албыг бий болгох зорилт маань хэрэгжинэ.

-оОо-

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

200

Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын албан

хаагчидтай хийсэн уулзалт дээр хэлсэн үгнээс

2020.01.19

Төрийн албаны тухай хууль, энэ дүрэм, байгууллагын стратеги төлөвлөгөөний

холбогдох зүйл, заалт бүрийг та бүхэн мэдэж байгаа гэдэгт итгэж байна.

Хүний нөөцийн аудит гэдэг “үр”-ийг бид Монгол хөрсөндөө хуулиар “тарьсан”.

Хоёрхон жилийн өмнө хүний нөөцийн аудит гэдэг ойлголт ихэнх төрийн албан

хаагчдад, түүний дотор бидэнд ч шинэ ойлголт, шинэ үг байсан үе бий.

Хэрэгтэй гэдэг нь тодорхой, хэрхэн хийх вэ гэдэг нь тодорхойгүй тийм ойлголтыг

төрийн албанд нутагшуулах суурь хөрсөө бид үндсэнд нь тавьж чадлаа. Хоёр жил

дараалан Хүний нөөцийн аудит “ургуулах” газраа боловсруулж, хөрсөө бордож, үрээ

тарилаа.

Одоо бид 2021 онд “тарьсан үр”-нээсээ “ургац” хураах ажлаа хийхгүй бол болц

нь хэтрээд, бусдын хоол болох байх. Хураахдаа өрөөлөөр биш ӨӨРСДӨӨ хураах

хэрэгтэй байна.

Зөөлөн үг санагдаж байж магадгүй, гэхдээ минийхээр бол “ажлаа хурдавчлах, үйл

ажиллагаагаа” бодитоор эхлэх цаг болсныг сануулж, бас шаардаж байгаа хэрэг юм.

Аливаа “аудит” тухайн байгууллагын нэр хүнд, үйл ажиллагааны хуульд нийцсэн

байдлын толь маягаар явдаг нийтлэг ойлголт байдаг гэдэг.

Нэр хүндээ өсгөх, хууль журам зөрчдөггүй гэдгээ харуулахын тулд хувьцаат

компаниудаас авхуулаад маш олон байгууллага өч төчнөөн мөнгө төлж санхүүгийн ч,

хүний нөөцийн ч аудит хийлгэдэг. Тэгвэл бид “мөнгө нэхэхгүйгээр” энэ ажлыг хийх гэж

байна.

Өөрсдийнхөө давуу талыг хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн шинжээчдээр

тодорхойлуулж, дутуу талаа ужигруулахгүй, цаг алдахгүй арилгах тийм боломжийг олж

авдаг учир “аудит”-ын ажил уг нь их буянтай, бусдад дэм тустай ажил гэж хамгийн энгийн

үгээр ойлгогддог юм билээ.

Төрийн албаны хүний нөөцийн “эмгэг хууч”, санаатай болоод санамсаргүй “алдаа”-

г олж харж, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломж олгох хүний нөөцийн аудитор

гэдэг боловсон хүчний эмч гэхүйц хүчтэй, бас хүндтэй ажил гэж бүгдээрээ ойлгон

ажиллацгаая.

Мөнгө хөрөнгөний зарцуулалтад л хамаарах мэт нийгэмд байсан энэ ойлголт

“хүний нөөцийн аудит” гэдэг утгаараа хувийн хэвшилд тодорхой байр суурь эзэлчихсэн

байгааг бид мэднэ.

201

Өнгөрсөн онд Та бүхнийг хувийн болон төрийн бус байгууллагын судлаач,

шинжээчидтэй уулзах хүсэлт тавьж байсан санагдана, маргааш нь ажил хэрэг болсонд би

талархалтай байгаа. Туршлага мэдлэг олж авах, хуваалцах ажлыг энэ мэтчилэн

чамлахааргүй хийсэн.

Хүний нөөцийн аудит гэдэг “Аймшгийн мангас” биш гэдэг нийгмийн сэтгэл зүйг

анхнаас нь бий болгоосой, бэлтгээсэй гэж хүсэж байна. Бэлтгэл ажил үр дүнгийн урьдач

нөхцөл гэдгийг та нар надаар хэлүүлэлтгүй мэднэ.

Хүний нөөцийн аудиторуудыг урьдаг, энэ үйлчилгээг авах гэж “хөөцөлддөг”,

Хүний нөөцийн аудиторууд очих гэж байгаад баярладаг тийм төрийн албан хаагч,

удирдах ажилтнуудыг бий болгосноор энэ ажил хэмжигдэнэ.

Хүний нөөцийн аудиторууд тухайн байгууллагыг “дарамталж шалгадаг” хадны

мангаа биш, харин ч туслагч нь, зөвлөгч нь, итгэлт түнш нь гэдгийг энд хэлж байна.

Дайн байлдаантай, гамшиг зовлон тохиолдсон газруудад Улаан загалмайн

нийгэмлэг хүрч ажилладаг ямар нарийн системтэй байдгийг та нар мэднэ. “Хэрэгтэй

газар нь хэрэгтэй дэмжлэгийг хэрэгтэй цагт” нь аваачдаг гэж би хувьдаа ойлгодог.

Хүний нөөцийн аудит ч ийм л зорилготой гэж ойлгож болно.

Шинэ ойлголтыг төлөвшүүлж, шинэ ажлыг гардан хийх гэж байгаагаараа манай

Хүний нөөцийн удирдлага, аудитын газрынхан баярлах хэрэгтэй, бахархах хэрэгтэй. Үр

дүн гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Үл мэдэгдэх сорилт,

төлөвлөх боломжгүй

нөхцөл байдал

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд

төрийн албаны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж, төрийн үйлчилгээг

иргэдэд шуурхай хүргэх, оновчтой, зөв зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

үүднээс “Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай” Төрийн албаны зөвлөлийн

зөвлөмжийг 238-р нүүрэнд бүрэн эхээр нь толилууллаа.

Энэхүү зөвлөмж нь гадаад орнуудын төрийн албаны төв байгууллагуудаас улс

орондоо үүссэн онцгой нөхцөл байдалд явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг

анхааралтай судалж, өөрийн орны хууль, эрх зүйн орчинд нийцүүлэн боловсруулсан

энэхүү зөвлөмжид онцгой нөхцөл байдалд төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа

хэрхэн уялдуулах, харилцан дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийн үйл ажиллагаа, ажлын

байрны эрүүл ахуй, аюулгүй байдал, албан хаагчдын ажиллах нөхцөлийг хэрхэн зөв

зохион байгуулах талаар арга зүйн зөвлөгөөг багтаасан болно.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

202

Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон “Шинэ

хандлага” уулзалт дээр хэлсэн үгнээс...

203

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

204

205

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

206

ШИНЭЧЛЭЛ

---о0о---

207

2020 ОНЫГ ХУУЛИА ДЭЭДЭЛСЭН, ИРГЭДЭЭ ЭРХЭМЛЭСЭН

ЖИЛ БОЛГОНО

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга,

агентлагийн дарга нарын оролцсон “Шинэ он –

шинэ хандлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтад

тавьсан илтгэлээс ...

БАГА ЗАРДЛААР ИХИЙГ ХИЙХИЙГ ШААРДАЖ БУЙ ЦАГ

“Бага зардлаар ихийг хийх”-ийг шаардаж буй цаг үед бид төрийн албанд

ажиллаж байна. Шинэтгэлийн стратегийн зорилтуудаа Төрийн албаны зөвлөл

2020 онд дараах байдлаар эрэмбэлэн ТЭРГҮҮЛЭХ ЗОРИЛТУУДАА тодорхойллоо.

Эдгээр зорилтуудыг цаг тутам, өдөр тутам, сар тутам ажилдаа тусган авч

хэрэгжүүлэн шударга ажиллаж, төрийн үйлчилгээг иргэдэд чанартай хүргэ!

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

208

1. Төрийн албаны шинэтгэлийн стратегийг шинэчлэн боловсруулж

батлуулан, үйл ажиллагаанд мөрдөнө

Шигтгээ

Төрийн албаны бодлогын зөвлөгөө, зөвлөмж өгөх чадавхыг сайжруулж,

судалгаа, нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмжийг тэнцвэртэй, бодитой өгөх.

209

2. Төрийн албаны тухай хуулийг бүрэн хүчин чадлаар нь

хэрэгжүүлнэ, үргэлжлүүлнэ

Та бид шинэтгэлийн эрчийг, иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд

хэрэгжилтийн явцад батлагдсан дүрэм, журмуудыг боловсронгуй болгох,

сайжруулах, өөрчлөх ажил үргэлжилнэ.

Нийгэм, соёл, сэтгэхүй, эдийн засгийн өөрчлөлтийг үл тоомсорлож болохгүй.

Эрх зүйн хүрээний шинэтгэлийн процесс тасралтгүй үргэлжлэх ёстой.

3. Томилгооны зөрчилгүй жил болгоно

Төрийн албаны тухай хууль тогтоомжийг нийт төрийн албаны хэмжээнд даган

мөрдөж байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, байгууллага бүрийг

зөрчилгүй ажиллах дархлаатай болгоно. Томилгооны зөрчилгүй жил болгоно.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

210

4. Хүний нөөцийн аудит

Төрийн албаны хүний нөөцийн аудитыг агуулга зорилтын дагуу хэрэгжүүлж, үр

нөлөөг нь байгууллагын хөгжилд ашиглах боломжоор хангана.

5. Төрийн албан хаагчийн ёс зүй

Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар төрийн албан хаагчдыг соён

гэгээрүүлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих, гарсан

зөрчлийг таслан зогсоох, цаг тухайд нь шийдвэрлэх, холбогдох албан хаагчдад

хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг байгууллага нэг бүрд хэвшүүлнэ.

Хэчнээн чадвартай ажилтан байлаа ч иргэдийн итгэлийг алдаж

байгууллагын дотоод уур амьсгалыг эвдэж байгаа бол чөлөөлөх хүртэл арга

хэмжээ авах.

211

Төрийн алба бол итгэлийн алба. Төрийн алба хариуцлагатай, төрийн албан

хаагч ёс зүй, дэг журамтай байж иргэдийн төрд итгэх итгэл сэргэнэ.

6. Сургалт, хөгжил

Төрийн албаны сургалт анх удаа хуульчлагдсан.

Төрийн албаны тухай хуулиас:

29 дүгээр зүйл.Албан тушаалын ажлын байрны сургалт

29.1.Иргэнийг төрийн албан тушаалд томилсны дараа богино болон дунд

хугацааны сургалтад хамруулна.

29.2.Энэ хуулийн 29.1-д заасан сургалтыг Засгийн газрын харьяа төрийн

албаны сургалтын байгууллага хариуцан зохион байгуулна.

29.3.Энэ хуулийн 29.1-д заасан сургалтын агуулга, хөтөлбөрийг төрийн албаны

төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тодорхойлно.

Төрийн албан хаагчийн сургалт, хөгжилтэй холбоотой асуудлыг Төрийн

албаны тухай хууль тогтоомжид заасан агуулга, хэлбэрээр нь шинэчлэн зохион

байгуулж түнш, хамтрагч байгууллагуудын хооронд зохистой хамтын

ажиллагааны горим тогтооно.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

212

Шатлан дэвших

Төрийн албанд мерит зарчмаар шатлан дэвших нөөцөд хамрагдах төрийн

албан хаагчдын судалгааг бүрэн гаргаж, шатлан дэвшүүлэх болзол, шаардлагыг

хангуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.

7. Шалгалт

Төрийн албанд орохыг хүссэн иргэдэд зориулсан ерөнхий шалгалт, сул

орон тоонд томилохтой холбоотой тусгай шалгалтыг технологийн дэвшил,

инновацад тулгуурлан шударга явуулах бүх талын нөхцөлийг бүрдүүлнэ.

213

8. Нэгдсэн систем

Төрийн албан хаагчийн цалингийн нэгдсэн систем, бүртгэлийг шинжлэх

ухааны судалгааны хэрэгцээ, төрийн албаны шаардлага, хууль, стандартад

нийцүүлэн өргөтгөж, технологийн дэвшилд үндэслэн, программын хэмжээнд

шийдвэрлэж, мэдээллийн ил тод, үр нөлөөтэй байдлыг хангана. Цалингийн

нэгдсэн системээр дамжуулж томилгооны зөрчлийг арилгах эдийн засгийн арга

механизмыг нэвтрүүлнэ.

Эрх тэгш байдал

Төрийн захиргааны албан дахь эмэгтэйчүүдийн тэгш байдлыг бодитоор

дээшлүүлнэ. Судалгаанаас дүгнэж үзвэл төрийн захиргааны албан тушаалын

ахлах түшмэлийн ангилалд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 50 хувь байгаа нь шатлан

дэвшүүлэх боломжийг нээж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

214

9. Иргэдийн сэтгэл ханамж

Төрийн албаны үйл ажиллагааны чанар, хүртээмж, үр нөлөөнд олон

нийтийн хяналтыг өргөжүүлж, үнэлгээ, зөвлөмж өгөх нөхцөлийг бүрдүүлэн ажлын

үр дүнг иргэдийн сэтгэл ханамжаар тодорхойлно.

Төрийн ажлыг төрийн байгууллага, албан хаагч өөрөө үнэлж дүгнэдэг

байдлыг арилгаж, төрийн албаны тухай шинэ хуулиар төрийн үйлчилгээний чанар,

хүртээмж, үр нөлөөг олон нийт буюу үйлчлүүлэгчид тодорхойлдог механизмыг

бүрдүүлж энэхүү үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

215

10. Чадахуйн зарчим

Төрийн албаны хариуцлагыг хууль тогтоомжийн дагуу цаг тухайд нь

хэрэглэх, сонгон шалгаруулалтыг чанартай явуулах, албан тушаалын

тодорхойлолтын шалгуурыг бүрэн хангуулах замаар зөвхөн чадахуйн зарчимд

бүрэн нийцэх албан хаагчаар төрийн алба бүрдэх болно.

Төрийн албаны тухай хуулиас:

3.1.3.“чадахуйн зарчим /мерит/” гэж

иргэнийг төрийн албанд сонгон

шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын

гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх,

шагнаж урамшуулах асуудлыг

шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг,

боловсрол, мэргэжил, мэргэшил, ур

чадвар, туршлага, ажлын үр дүнд

тулгуурлахыг;

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

216

Тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг

иргэдэд үзүүлэх жил болгоно

Төрийн алба 21 дүгээр зуунд ямар байх вэ, төрийн албаны 21 дүгээр зууны

менежер ямар байх вэ гэдэг асуулт дэлхийн улс орнуудын өмнө тавигдаж,

эрдэмтэн судлаачдын анхаарлыг татаж байна.

Засаглалын шинэ хэв маягийн тухай дэлхийн эрдэмтэн судлаачид олон

санал дэвшүүлж байгаагийн хамгийн чухал нь меритээр дамжуулж засаглахуй,

мерит зарчмыг хамгаалах явдал байна. Манай улс мерит зарчмыг шинэ хуулиар

тов тодорхой тогтоосон. Энэ жилийг тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой,

үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх жил болгоно.

“Мэдэгдэж байгаа” бас “үл мэдэгдэх” сорилуудыг давна

217

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Шинэ ажлын гарааны нөхцөлөө бодитой

тодорхойлж, мэдээллийн хүртээмж, ойлголтоо нэгтгэж чадвал шинэтгэлийн үр дүн

гарна.

Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг, эрдэм илүү

төрийн албан хаагч үүнийг хийж чадна. Төрийн албыг АЧАА гэж зүйрлэвэл

Алдаагүй бодлогыг Чадварлаг ажилтан хэрэгжүүлсний үр дүнд, иргэдийн Айдас

арилж, Амьдралын баталгаа нь бий болох учиртай гэдгийг дахин сануулъя.

HEADHUNTING буюу “толгой ангуучлах”

Хувийн хэвшил хүнээ бэлдээд, чадварлаг боловсон хүчнийг татаж байхад

төрийн алба хүн ирж ажиллахыг хүлээгээд сууж таарахгүй. Өсөн дэвжих төрийн

үйлийг өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах

учиртай.

Бизнесийн үйл ажиллагаа нь амжилттай яваа хувийн хэвшлийн арга

туршлагыг төрд нутагшуулах “headhunting” буюу “толгой ангуучлах”нь утгачилбал

оюуны өндөр чадамжтай хүний сэтгэлгээг ашиглах тухай асуудал юм.

“Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх” зорилтыг дэвшүүлж

бодит ажил хэрэг болгох зөв ажлын эхлэлийг тавьж байна.

Меритийн зарчмын мөн чанар ч ийм юм аа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

218

Чадварлаг ажилтныг дэмжинэ

Шударга, ёс зүйтэй, авлигагүй нийгмийг

хүссэн, гадаад хэлтэй, боломжийн мэдлэг

боловсрол эзэмшсэн иргэдийн орчин үеийн их

нүүдэл дэлхий дахинаа явагдаж байна. Бид

гадаадад ажиллаж сурахаар явж байгаа хүмүүсээ

дан ганц эдийн засаг, илүү орлогын талаас нь

төдийгүй шударга ёсны хүсэмжлэлдээ хөтлөгдөн

яваа эсэхийг ч бодолцох ёстой болжээ. Сурч

ирсэн хүмүүсийг ч, чадвартай ажилтныг ч хэн

хэнийг нь дэмжинэ.

Хууль дээдлэн ажиллана гэдэг хамгийн товчоор үүрэг, хариуцлагаа

ухамсарлана, бас эрхээ зөв эдэлнэ гэсэн үг. Хуулиас ангид, хуулиас гадуур

амьдрах боломжгүй болсон нийгэм, цаг үед бид ажиллаж байна. Шинэ үзэл санааг

тээгч, нийгэмд түгээн дэлгэрүүлэгч байх эрх, бас үүрэг нь төрийн захиргааны

тэргүүн түшмэд Та нарт ногдож байна.

Шилжилтийн VUCA эрин үе

Төрийн албаны үйл ажиллагааг блокчэйн

технологи нэгдмэл цахим мэдээллийн сан/-д

шилжүүлэх том алхам бидний урд байна. Хувьсамтгай,

тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй байдал буюу VUCA

эрин үед төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион

байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн хамаарна.

Эстони улс үндсэндээ дижитал орон болж,

төрийн үйлчилгээ нь блокчэйн технологид суурилан 24

цаг 7 хоногийн тасралтгүй системд шилжиж чаджээ. Төрийн бүх үйлчилгээ өдөр

шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран онлайнаар явагдаж байна.

Хүлээлт, хүнд суртал, чирэгдэл алга болжээ.

Аргентин энэ оны эхний өдрөөс цаасгүй Засгийн газартай болж, технологийг

авлигатай тэмцэх гол түншээ болгож байна.

Хятад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлжээ. Архи авдаг, уудаг,

гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг, хэв журам зөрчдөг хүнийг

царайгаар нь таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг

нь бууруулж, нийгмийн хариуцлага хүлээлгэж байна. Хүнд суртал цагийн дайсан

байдаг бол дижитал шилжилт цаг хугацааны найз нөхөр болж байна.

--oOo—

219

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм,

төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагын тухай

хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг нээж, хэлсэн

үгнээс

2019.12.16

...Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг шинэчлэгдэн батлагдсан

Төрийн албаны тухай хуулийн тодорхой зүйл, заалтуудаар зохицуулдаг болсныг

Та бүхэн мэдэж байгаа.

Төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, эрх, хориглох зүйлд хуулийг дээдлэн

хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байж, шударга бус

явдалтай эвлэрэхгүй байх, ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг

сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх талаар холбогдох

зохицуулалт орсон.

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийн нийт 33 үгийн 6 нь буюу 18 хувь

нь ёс зүйтэй холбоотой байгаа нь энэ хэм хэмжээ ямар их ач холбогдолтойг

төвөггүй хэлээд өгнө.

Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийн нэг хэсэг нь төрийн албаны

удирдах болон гүйцэтгэх албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүйн хэм

хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах

явдал.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

220

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн албаны үйл

ажиллагаанд баримтлах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх, төрийн

албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн

гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан

төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг Засгийн

газрын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлуулан

мөрдөж байна.

Үйл явц хурдацтай өрнөж, төрийн албан хаагчийн болон төрийн өндөр

албан тушаалтны ёс зүйн асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах шаардлагын

үүднээс УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Улсын Их

Хурлын гишүүний ёс зүйн дүрэм, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын

тухай хуулийн төслүүд боловсруулаад байна.

Эдгээр баримт бичгийн төслүүдийн талаар тал бүрээс нь хэлэлцэж, нэгдсэн

санал дүгнэлт гаргах үүднээс Та бүхнийг урьсан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Төрийн албаны зөвлөлд

ажиллаж буй өдөртэй энэхүү хэлэлцүүлэг давхцаж байгааг бас бэлгэшээж байна.

Таны цохон тэмдэглэж байсанчлан ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТИЙГ авч

ирэх Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

батлагдсанаас хойш яг нэг сарын дараа (2019-11-14) төрийн албаны төв

байгууллага Төрийн албаны зөвлөлд ажиллахаар хүрэлцэн ирсэн Танд Төрийн

албаны зөвлөлийн гишүүд, Ажлын албаны ажилтнуудынхаа өмнөөс гүн талархал

илэрхийлье.

Төрийн өндөр албан тушаалтан аливаа байгууллагад зочилно гэдэг тухайн

байгууллагын үндсэн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ алдаа оноог нь

дэнсэлж, урам зориг, эрч хүч өгдөг, цаашдын зорилго, чиглэлийг нь тодорхойлоход

ихээхэн дэм үзүүлдэг. Таны манай байгууллагад ажиллаж байгаа нь ч бидний

ажил үйлсэд эерэг үр дүн авч ирнэ гэдэгт итгэлтэй байна.

Г.Занданшатар дарга Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх

газрын даргаар ажиллаж байсан, төрийн албаны боловсон хүчний бодлого,

тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар өөрийн итгэл үнэмшилтэй

хүн. Бас бидний ажлыг яаж дэмжих вэ, бидэнд яаралтай шийдвэрлэх ямар асуудал

байна вэ гэж асуудаг, бидний ажлыг сайн мэддэг хүн.

Таны санаачлан Засгийн газрын тогтоолоор батлуулсан “Гурван тулгуурт

хөгжлийн бодлого” баримт бичигт “Шударга ёсыг дээдэлсэн, сахилга,

хариуцлагатай тогтвортой засаглал” нь Монгол Улсын “хөгжлийн гурван

тулгуурын нэг” хэмээгээд “сайн төр, монгол хүн, монголын баялаг” Монгол

Улсын хөгжлийн үндэс гэж тодорхойлсон.

221

“Хариуцлагагүй, бүтээмжгүй, шударга бус, тогтворгүй засаглал

хөгжилд саад болж, төрд итгэх итгэл буурсан нь үүний илрэл” гэдгийг

өнгөрсөн оны 5 дугаар сард болсон “Төрийн байгууллагын бүтээмж-чадавхыг

бэхжүүлэх асуудал” чуулганд онцолж байсныг тань санаж байна.

Энэ бүхэн төрийн албаны шинэтгэлийн баримт бичгүүдэд тусгалаа олж

явааг тэмдэглэхэд таатай байна.

Төрийн албанд шинэчлэл хийгдэнэ гэсэн иргэдийн дунд байгаа өндөр

давтамжтай хүлээлтэд хариу өгөх зөв ажлыг, зөв хүнээр, зөв үр дүнд хүргэх

зорилт тавин ажиллаж байгаа үед Төрийн албаны Зөвлөлийн үйл ажиллагаатай

Та танилцаж байна.

Энэ оны 5 дугаар сард УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд 2018

оны ажлаа тайлагнахад хийж буй ажилд маань урам дэм өгсөн, бас тодорхой үүрэг

чиглэл өгсөн. Хийх ажлын төлөвлөгөө гарган, эзэнжүүлэн ажиллаж байгаа.

Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлээд 348 хоног боллоо. Зөвлөлийн

шинэ бүрэлдэхүүн шинэ хуулийг шинэ хандлага, шинэ соёл, шинэ арга барилаар

хэрэгжүүлэх зорилт тавин шахуу төлөвлөгөөтэй ажиллаж эхлээд 317 хоног

боллоо.

1. 47 журам батлагдахаас 94 хувь нь батлагдаад байна.

2. Хууль бусаар ажлаас халагдсан албан хаагчийг эгүүлэн томилох шүүхийн

шийдвэрийг хэрэгжүүлж, ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу маргаан үүсгэн

шалгаж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна.

3. Төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх

шаардлага тавьж, холбогдох арга хэмжээг хууль хяналтын байгууллагуудтай

хамтран авч хэрэгжүүлж эхэллээ.

4. Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг хянаж, эрх

бүхий этгээдэд батлах зөвшөөрлийг олгож байна. Албан тушаалын тодорхойлолт

нь “хүнд тааруулах” байдлаар биш, шинжилгээ судалгааны үндсэн дээр тухайн

албан тушаалыг гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг харуулах ёстой гэсэн зарчмыг

баримтлан ажиллаж байна.

5. Төрийн албаны ерөнхий шалгалтыг шинэ хуулийн хүрээнд 11 дүгээр сард

анх удаа орон даяар зохион байгуулав. Цахим систем ашиглан очер дугаар

үүсгэлгүй, төлбөр хураамжийг хялбаршуулж, хуваарилалтыг автоматаар хийсэн

тул нэг нь нөгөөгөө дагаж орохгүй байх, хяналтын оператор программ оноог шууд

шалгаж, дүнг нь хэдхэн секундийн дотор хүний оролцоогүйгээр гаргаж чадлаа.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

222

Бид зохион байгуулалт, техник, программ хангамж, тестийн агуулгын хувьд

цоо шинэ зарчмаар ажиллаж чадсан.

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын сонгон шалгаруулалтаар

эхлүүлсэн тусгай шалгалтын сонгон шалгаруулалтууд үргэлжлэн явагдана.

6. 2019 онд явуулсан шинэтгэлийн гол зорилт төрийн албыг нийгмийн том

системийнх нь хувьд өөрчлөн сайжруулах, энэ системд ажиллаж байгаа хүмүүсээ

чадавхжуулж, ийшээ орж ирдэг шууд урсгалыг зогсоох явдал байлаа. Системийн

цэгцрэлтийн эхлэл тавигдсан гэж болно.

Ирэх онд байгаа системээсээ давж сэтгэх, үр нөлөөтэй бодлого

боловсруулж хэрэгжүүлэх явдал чухал байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх

боловсон хүчний асуудал сэтгэл зовоож байгааг нуух шаардлагагүй.

Өөрөө ирж, шалгалт өгч тэнцэж байгаа хүмүүсээр төрийн албаны хүний

нөөц бүрдүүлдэг аргатай зэрэгцүүлэн мерит зарчмынхаа хүрээнд тухайн ажил

үйлсийг хийж чадах оюуны өндөр чадавх (потенциаль)-тай хүмүүсийг төрийн

албанд урин ажиллуулах шаардлага тавигдах төлөвтэй.

Headhunting (Хиэдхантинг)-ийн

зарчмыг төрийн албанд нэвтрүүлэх нь

үгийнхээ эхэнд дурдсан “ЗӨВ ХҮН”-ийг

олж ажиллуулахад цаашид бидэнд хэрэг

болох санаа гэж ойлгож байгаа.

Ухаалаг, чадварлаг залуусыг

төлбөрийн чадварыг нь үл харгалзан

төрийн албаны ирээдүй болгон бэлддэг

механизм бий болгох талаар санал

дэвшүүлснийг маань судлаачид, их, дээд сургуулиудын багш нар дэмжсэн.

7. Төрийн албаны тэргүүн болон эрхэлсэн түшмэл, төрийн өмчийн болон

төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрын захирлууд зэрэг топ

менежерүүдийн сургалтыг үе шаттайгаар хийж ирлээ.

Сургалтад оролцсон удирдах ажилтнууд шинэтгэлийн үзэл санааг

байгууллага, нутаг орондоо түгээн дэлгэрүүлж ажиллаж байгаа. Зөвлөлийн

гишүүдийн ахалсан багийнхан нийт аймаг, нэлээд олон сумдад очиж ажиллахад

ийм сэтгэгдэл төрсөн. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар ойлголтоо нэгтгэх,

баримталж буй бодлого, барьж буй зарчмаа тодорхойлоход дээрх ажлууд

мэдэгдэхүйц дэм үзүүлсэн.

8. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор 2003 оноос явуулж эхэлсэн

НҮБ-ын Төрийн албаны интеграцид нэгдэн, төрийн албаны шинэтгэлийг

223

эрчимжүүлэхэд НҮБ-ын холбогдох нэгжүүдтэй хамтран ажиллах, бусад орны

туршлагыг судлах, олон улсын тавцанд болон үндэсний хэмжээнд Монгол Улсын

төрийн албаны нэр хүндийг өргөх, цогц үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Олон улсын хамтын нийгэмлэг, гадаад орнуудаас төрийн албаны

шинэчлэлтийг маань талархан хүлээн авч, дэмжин ажиллаж байна.

Канад, БНСУ, Энэтхэг, Сингапур зэрэг орнуудтай төрийн албаны

шинэтгэлийг үр дүнд хүргэх мэдээлэл, туршлагаа харилцан хуваалцах хамтын

ажиллагааг амжилттай хөгжүүлж байна.

9. Хийж буй ажил, гарч буй үр дүн багагүй бий ч цөөн гэлтгүй болох бүтэхгүй

зүйл тэр бүхнийг маань харлуулах явдал гарсаар. Саяхан албан ажлын

автомашинаа хувийн хэрэгцээнд хэрэглэж байгаа эсэхэд тандалт, шалгалт

хийсэн, зөрчил ч багагүй илэрсэн.

Болж бүтэхгүй зүйлсээс урьдчилан сэргийлж чадахгүй бол нэгэнт эхэлсэн

хар бараан зүйл гинжин урвал адил цааш үргэлжлэх магадлалыг тодорхойлсон

“Хагархай цонхны онол” гэж байдаг.

Энэ нь гэм буруутай, ёс зүйгүй үйлдлийг гаргуулахгүй байх нь хамгийн

зохистой гэсэн үг. Энэ бодлогыг төрийн албанд цаашид тууштай баримталж, ёс

зүйн асуудалд онцгой анхаарал хандуулна.

Яг одоо Төрийн албаны зөвлөл дээр Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн

дүрэм, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслүүдээр

төрийн захиргааны төв байгууллагуудын холбогдох ажилтнуудыг хамруулан

хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

10. Дижитал шилжилтийн эринд төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион

байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн ихээхэн хамаарах нь тодорхой байна.

Технологийн асар их хурд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний орчинд бид

хоцорч чирэгдэхгүй, манлайлж, хөтөлж явах ёстой болж байна.

Ил тод байдал, цаг хугацаа, зардал мөнгө, итгэлцэл, автоматжуулалт, хүний

үл оролцоо-энэ бүхэн шударга ёс, хууль дээдлэх зарчим, авлигын эсрэг, иргэдийн

сэтгэл ханамжийн баталгаа хэмээн үзэж байна.

11. Төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх талаар Ерөнхийлөгч, Улсын

Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл нэгдмэл итгэл үнэмшил, байр

суурьтай ажиллаж байгааг онцгойлон тэмдэглэе.

Улсын Их Хурлаас төрийн албаны шинэтгэлийг гүнзгийрүүлэх, төрийн

албаны зөвлөлийн хэвийн үйл ажиллагааг хангах бодлогын төдийгүй

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

224

санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд Таны оруулсан хувь нэмрийг тэмдэглэхэд

таатай байна.

2020 оны ажлаа “Хуулиа дээдэлсэн иргэдээ эрхэмлэсэн” зорилтын дор

эрчимтэй зохион байгуулна.

Төрийн албаны шинэтгэлийн алсын харааг “Чадахуйн зарчимд

суурилсан, шатлан дэвших тогтолцоо бүхий, улс төрөөс хараат бус, иргэн

төвтэй, жендэрийн мэдрэмжтэй, тогтвортой, мэргэшсэн төрийн албаны

соёлыг төлөвшүүлнэ” гэж тодорхойлж байна.

Ирэх онд:

1) Төрийн албаны шинэтгэлийн стратегийн баримт бичгийг шинэчлэн

боловсруулж, батлуулан хэрэгжүүлнэ;

2) Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, зарчимд бусад хууль

тогтоомжийг нийцүүлнэ;

3) Нийт төрийн албаны хэмжээнд нэгэнт батлагдсан хууль тогтоомжийг

хэрэгжүүлэн дагаж мөрдөж байгаа нөхцөл байдалд хяналт шинжилгээ хийж,

байгууллага бүрийг төрийн албаны хууль тогтоомжийн зөрчилгүй ажиллах

дархлаатай болгоно;

4) Төрийн албаны хүний нөөцийн аудитыг агуулга, зорилтын дагуу

хэрэгжүүлж, үр нөлөөг нь байгууллагын хөгжилд ашиглах ажлыг эхлүүлнэ;

5) Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар соён гэгээрүүлэх, зөрчлөөс

урьдчилан сэргийлэх, хяналт тавих, таслан зогсоох, зөрчлийг цаг тухайд нь

шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг байгууллага нэг бүр

хэвшүүлнэ;

6) Төрийн албан хаагчийн сургалт, хөгжилтэй холбоотой асуудлыг хууль

тогтоомжид заасан агуулга, хэлбэрээр шинэчлэн зохион байгуулж,

хамтрагч байгууллагуудын (ТАЗ, ЗГХЭГ, Удирдлагын академи) хооронд

зохистой хамтын ажиллагааны горим тогтооно;

7) Төрийн албаны шатлан дэвших нөөцөд хамрагдах төрийн албан хаагчдын

судалгааг бүрэн гаргаж, шатлан дэвшүүлэх болзол шаардлагыг хангуулах

арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ;

8) Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг технологийн дэвшилд

тулгуурлан шударга, бодитой явуулах бүх талын нөхцөлийг бүрдүүлнэ;

225

9) Төрийн албан хаагчийн нэгдсэн тоо бүртгэлийг шинжлэх ухааны судалгаа,

төрийн албаны шаардлага, хууль, стандартад нийцүүлэн өргөтгөж, төрийн

алба, төрийн албан хаагчийн талаарх мэдээллийг иж бүрдлээр хангасан

бүртгэл мэдээллийг технологийн дэвшилд тулгуурлан гүйцэтгэнэ;

10) Жендерийн хууль тогтоомжийг төрийн албанд хэрэгжүүлж, жендерийн

мэдрэмжтэй төрийн албыг төлөвшүүлэхэд ахиц дэвшил гаргасан жил

болгоно.

Төрийн албаны шинэтгэл төрийн албан хаагчдын зан үйлийн

өөрчлөлт, эдийн засгийн өсөлтөөр хэмжигдсэн, шинийг эрэлхийлсэн,

бүтээлч, инновацлаг шинжийг агуулсан, дижитал шилжилтэд шилжсэн

байхын төлөө үргэлжлэн явагдах болно.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

226

Төрийн албаны зөвлөлийн нэгдсэн

сургалтыг нээж хэлсэн үг 26

2019.12.09

Монгол төрийн шинэхэн түүхийг бичилцэж, төрийн үйл хэргийг энэ цагт

буухиалан авч яваа, эх орныхоо өнцөг булан бүрээс хуран цугласан Та бүхэнтэй

дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Өвлийн жавартай, жиндүү өглөө ч амар мэндтэй дотно яриа,

инээмсэглэлийг тань хараад сэтгэл дулаацаж байна.

Та бүхнийг дараах 5 сэдэвт анхаарлаа хандуулахыг хүсье.

1. Гарааны жил-хамтын ажиллагаа

2. АЧАА үүрэх чадварлаг ажилтан

3. Шинэтгэлийг шинэ үзэл санаагаар

4. Хууль дээдлэх ёс-хариуцлага.

5. Технологийн шинэчлэл – бүтээлч сэтгэлгээ

Нэг. Гарааны жил-хамтын ажиллагаа

26

Энэ үгийг 2020 оны 1-р сарын 16 өдөр болсон яамдын Төрийн нарийн бичгийн дарга,

агентлагийн дарга нарын “Шинэ он-шинэ хандлага” сэдэвт уулзалт дээр хэлсэн.

227

21 дүгээр зууны төрийн алба ямар байх вэ? 21 дүгээр зууны төрийн албаны

менежер ямар байх вэ гэдэг асуулт дэлхийн бүх улс орны өмнө тавигдаж,

эрдэмтэн судлаачдын анхаарлыг татах болж.

21 ДҮГЭЭР ЗУУНД ТӨРИЙН АЛБА ЯМАР БАЙХ ВЭ?

Энэ асуултад Монгол Улсын төрийн албаны тогтолцоо, бүтэц, харилцааг

зохицуулах шаардлагын дагуу Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/

хууль нэг жилийн өмнө батлагдаж хариулсан.

Хуулийн заалт бүрийг хэрэгжүүлэх зорилгоор 47 журам, дүрэм батлагдсан,

цаашид ч боловсронгуй болно. Үүнийг Та бид хамтран зохион байгуулж байна.

Өнөөдрийн нэгдсэн сургалтаар шинэ хуулийн хэрэгжилтийн гарааны

жилийн явц, хэрэгжилтийн байдал, тулгамдсан асуудал, сургамж цаашид

хамтран шийдвэрлэх, хэрэгжүүлэх ажлын талаар ярилцах юм.

Засаглалын шинэ хэв маягийн тухай дэлхийн эрдэмтэн судлаачид олон

санал дэвшүүлж байгаагийн хамгийн чухал нь меритээр дамжуулж засаглахуй,

мерит зарчмыг хамгаалах. Манай улс мерит зарчмыг шинэ хуулиар тов тодорхой

тогтоосон эхний алхам.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулиар төрийн албан хаагчдын

цалин хөлсийг инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан

хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинээр олгох, төрийн

үйлчилгээний албан хаагчдыг гавьяаны амралтаа тогтоолгоход 36 сарын тэтгэмж

олгох болсон бөгөөд уг хуульд төрийн албаны шинэтгэлийн талаар онцгой

анхаарсан Сангийн яаманд талархал илэрхийлье.

Олон улсын хамтын нийгэмлэг, гадаадын зарим орнуудаас төрийн албаны

шинэчлэлтийг талархан хүлээн авч, дэмжин ажиллаж байгаа. Энэ шинэтгэлийн

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

228

төслийг хамтран хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин

төлөөлөгчийн нэр хүндтэй албанд саяхан томилогдсон, сайн засаглал, хүний эрх,

жендер, сөргөлдөөнийг зохицуулах талаар мэргэшсэн, олон оронд ажиллаж

байсан туршлагатай Хатагтай Илейн Конкиевич Таны ажил үйлсэд амжилт хүсье.

Хатагтай Илейн Конкиевич, Суурин төлөөлөгчийн орлогч Хатагтай

Нашида Саттар нартай 3 хоногийн өмнө уулзаж, шинэтгэлийг хэрэгжүүлэх талаар

санаа бодлоо нэгтгэж чадсандаа баяртай байгаагаа энэ танхимд илэрхийлье.

Өнөөдрийн сургалтыг НҮБ-ийн дэмжлэгтэй, Канадын санхүүжилттэй

хэрэгжиж байгаа “Мэргэжлийн, иргэн төвтэй Төрийн албыг төлөвшүүлэх төсөл”-

тэй хамтран зохион байгуулж байна.

Канад, Сингапур, Солонгос, Энэтхэг зэрэг орнуудтай төрийн албаны хамтын

ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр БНСУ-ын Хүний

нөөц, боловсон хүчний яамны сайд манай улсад ажиллаж, хөгжлийн үйл явцад

төрийн албаны гүйцэтгэх үүргийн талаар мэдлэг онцлог, арга туршлагын

онцлогоосоо харамгүй хуваалцлаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оноос жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг

“Төрийн албаны өдөр” болгон товлон тогтсон. Энэ жилээс манай Зөвлөл жил бүр

зохион байгуулагддаг харилцан туршлага солилцох үйл явцад онцгой анхаарал

хандуулж, улс орнуудын мэдээлэл, харилцааны технологи ашиглах чадамжийг

нэмэгдүүлэх, өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлдэг Төрийн албаны олон улсын

форумд оролцож эхэллээ.

НҮБ-аас жил бүр олгодог төрийн албаны нэр хүндтэй шагналд Монгол

Улсын төрийн байгууллагуудаас нэр дэвшүүлэх урилга хүлээн авлаа.

Цаашид олон улсын энэхүү арга хэмжээнд та бүхний төлөөллийг

оролцуулах, хийж бүтээсэн онцлог ажлаа нэр дэвшүүлж, олон улсын тавцанд

үнэлүүлэх, үндэсний хэмжээнд төрийн албаны нэр хүндийг, эергээр өөрчлөх

ажлыг тасралтгүй зохион байгуулна.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг төрийн албаны ил

тод байдлыг хангах, сайн засаглал, шилдэг туршлагыг шалгаруулж түгээн

дэлгэрүүлэх, төрийн албаны инновац хөгжлийг нэмэгдүүлэх замаар төр, иргэн,

хувийн хэвшил хоорондын итгэлцлийг сайжруулах зорилго бүхий “Төрийн албаны

менежментийн хөгжлийн асуудал” форумыг Орхон аймагт өнгөрсөн сард зохион

байгуулсан.

Салбар зөвлөлүүд идэвхтэй оролцож сайн туршлага, ололт, амжилтаа

түгээн дэлгэрүүлсэн хэлэлцүүлгийн явцад НҮБ-ын төрийн албаны шагналд энэ

жилийн хувьд Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ухаалаг, цахим

засаглалын ололт амжилтыг нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн.

229

Тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд

үзүүлэх жил болгоно.

Хоёр. АЧАА үүрэх чадварлаг ажилтан

Бүгдээрээ ойр ойрхон нүүр тулан уулзаж, санаа бодлоо илэн далангүй

солилцож, өдөр шөнийг үл ажран их ажлын эхлэлийг тавьсаар энэ оныг үдэж

байна.

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Шинэтгэлийг шинэ ажлын гарааны

нөхцөлөө бодитой тодорхойлж, мэдээллийн хүртээмж, ойлголтоо нэгтгэж чадвал

үр дүн гарна гэж үзсэн.

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймаг,

нийслэлийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга зэрэг тэргүүн болон

эрхэлсэн түшмэл, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани,

үйлдвэрийн газрын захирлууд зэрэг топ менежерүүдийн сургалтыг үе шаттайгаар

зохион байгууллаа. Бүх аймагт ажиллалаа.

Сургалтын үзэл санааг ажилдаа тусган авч хэрэгжүүлсэн гэдэгт итгэлтэй

байна.

Ирэх жил сурснаа хэрэгжүүлэх, үр дүн гаргах, иргэдэд хүргэх төрийн

үйлчилгээг чанаржуулах жил болгоно. Цаад утгаараа 21 дүгээр зууны төрийн

албаны удирдах ажилтанд “мэдэгдэж байгаа”, бас “үл мэдэгдэх” олон сорилуудад

өөрсдийгөө бэлтгэхийг хичээж буй хэрэг. Бэлтгэгдэж чадсан хүн сорилуудыг

бэрхшээл, хохирол багатай даван туулна.

Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг эрдэм илүү төрийн

албан хаагч үүнийг чадна. Тиймээс төрийн албыг АЧАА гэж зүйрлэвэл алдаагүй

бодлогыг чадварлаг ажилтан хэрэгжүүлсний үр дүнд айдасгүй иргэдийн

амьдралын баталгаа бий болно гэж томьёолдогоо дахин хэлье.

Гурав. Шинэчлэлийг шинэ үзэл санаагаар

Саяхан манай улсын эрдмийн уурхай болсон МУИС-ийн дугуй танхимд

зохион байгуулагдсан эрдэмтэд, судлаачид оролцсон “Тэсрэлтэт технологийн

эрэн ба бодлого” хэлэлцүүлэгт миний бие ухаалаг, чадварлаг залуусыг төлбөрийн

чадварыг нь үл харгалзан бэлддэг тогтолцоо бий болгох талаар санал дэвшүүлж,

үзэл бодлоо илэрхийлсэн.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

230

Төлбөрийн чадвар нь хязгаарлагдмал боловч оюуны чадавхтай

залуучуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах санал дэвшүүлсэн. Дэвшүүлсэн

саналыг их, дээд сургуулийн төлөөллүүд таатай хүлээн авч хэрэгжүүлэхээ

илэрхийлсэн.

Хувийн хэвшил хүнээ бэлдээд, чадварлаг боловсон хүчнийг татаж байхад

төрийн алба хүн ирж ажиллахыг хүлээгээд сууж таарахгүй. Өсөн дэвжих төрийн

үйлийг өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах

учиртай.

Дэлхийн улс орнуудад хувийн хэвшлийн хийж ирсэн “хээд хантинг” буюу

мэргэжлийн топ экспертүүдийг байгууллагадаа урин ажиллуулдаг туршлагыг

Мерит зарчмын хүрээнд төрийн албанд нэвтрүүлнэ.

Хээд хантинг нь”Шууд”, ”Шууд бус”, “Гуравдагч тал” гэсэн 3 төрөлтэй байдаг

байна. Судлаад үзнэ биз ээ.

231

Чадахуйн зарчмын мөн чанар ч ийм юм аа.

Дөрөв. Хууль дээдлэх ёс-хариуцлага.

Төрийн албаны шинэтгэл, төлөвшлийн үндэс суурь нь төрийн албан хаагч

Та бид өөрсдөө шударга ёсны туйл байж, хуулиа чандлан мөрдөх учиртай юм аа.

Та бид өргөсөн тангарагтаа үнэнч байж гэмээнэ төрийн ажил үйл урагштай,

төр түвшин байх хийгээд тангаргаа биелүүлж чадаж байвал түмэн олны төрдөө

итгэх итгэл дээшилнэ.

Шударга, ёс зүйтэй, авлигагүй нийгмийг хүссэн гадаад хэлтэй, боломжийн

мэдлэг боловсрол эзэмшсэн иргэдийн орчин үеийн их нүүдэл дэлхий дахинаа

явагдаж байна. Бид гадаад руу ажиллахаар явж байгаа хүмүүсээ дан ганц эдийн

засаг, илүү орлогын талаас нь төдийгүй шударга ёсны хүсэмжлэлдээ хөтлөгдөн

яваа эсэхийг ч бодолцох ёстой болжээ.

Өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн Төрийн албан хаагчдыг

дэмжинэ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

232

Хууль дээдлэн ажиллана гэдэг хамгийн товчоор үүрэг, хариуцлагаа

ухамсарлана, бас эрхээ зөв эдэлнэ гэсэн үг. Хуулиас ангид, хуулиас гадуур

амьдрах боломжгүй болсон нийгэм, цаг үед бид ажиллаж байна.

Эрх эдлэхээс гадна эрдэм илүү байх нь чухлыг дахин хэлье.

Хууль дээдлэх төрийн албаны амин чухал зарчмыг хэрэгжүүлэгч, зохион

байгуулагч, үлгэрлэгч, манлайлагч, харилцагч нь төрийн албан хаагч та бид нар

юм.

Хүний эрх, шударга ёс, хуулийг дээдэлж хууль сахиулдаг салбарын сургалт,

эрдэм шинжилгээний гол түшиц байгууллага болсон Дотоод Хэргийн Их

сургуулийн саруул танхимыг сонгон өнөөдрийн сургалтаа явуулж буй нь ч

санамсаргүй тохиолдол биш юм.

2020 он хуулиа дээдэлсэн, ёс зүйн дээд эрэмбийг төрийн албанд

нутагшуулсан жил байна.

Тав. Технологийн шинэчлэл – бүтээлч сэтгэлгээ

“Сөрөг үйл явдлыг сөрөн зогсож болдог, харин цаг нь ирсэн үзэл санааг

зогсоох боломжгүй” гэсэн ухаантны үг буй. Шинэ хуулиар баталгаажсан төрийн

албаны шинэчлэлт, дэлхийн улс орнуудын хэрэгжүүлж буй НҮБ-ын Тогтвортой

хөгжлийн зорилтууд бол нийгэм, иргэдийн хүсэн хүлээж байгаа “шинэ үзэл

санаа”. Үүнийг зогсоох боломжгүй юм.

Шинэ үзэл санааг тээгч, нийгэмд түгээн дэлгэрүүлэгч байх эрх, бас үүрэг

нь төрийн захиргааны тэргүүн түшмэд, Та нараар манлайлуулсан Төрийн албаны

салбар зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт ногдож байна.

Улс орны хэмжээнд хийж буй ажил, гарч буй үр дүн багагүй бий ч цөөн

гэлтгүй болох бүтэхгүй зүйл тэр бүхнийг маань харлуулах явдал гардаг. Болж

бүтэхгүй зүйлсээс урьдчилан сэргийлж чадахгүй бол нэгэнт эхэлсэн хар бараан

зүйл гинжин урвал адил цааш үргэлжлэх магадлалыг тодорхойлсон “Хагархай

цонхны онол” гэж байдаг.

233

Товчхондоо гэм буруутай, ёс зүйгүй үйлдлийг гаргуулахгүй байх нь хамгийн

зохистой гэсэн үг. Буруу үйлдлийг давтан үйлддэг. Энэ байдалтай эвлэрч болохгүй.

Тиймээс ч иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийн хүлээлт өндөр

давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байгаа нь тодорхой.

Дижитал шилжилтийн эринд төрийн албыг хэрхэн үр ашигтай зохион

байгуулахаас бидний шинэтгэлийн үр дүн ихээхэн хамаарах нь тодорхой байна.

Технологийн асар их хурд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний орчинд бид

хоцорч чирэгдэхгүй, бүдэрч унахгүй, харин ч манлайлж явах учиртай.

Манай улсын хувьд интернэтэд гар утаснаасаа ордог хүн давхардсан

тоогоор 3.9 сая, суурин интернэт хэрэглэгчид 300 мянга байгаа бол фэйсбүүкийг

2.2 сая хүн хүн хэрэглэдэг болж, интернэтийн суурь дэд бүтэц болон

хэрэглээгээрээ цахим шилжилтэд үндсэндээ бэлэн болчихсон ийм цаг үед бид

амьдарч байна.

Цаашид төрийн албаны үйл ажиллагааг блокчэйн технологи (нэгдмэл цахим

мэдээллийн сан)-д шилжүүлэх том алхам бидний урд байна.

Саяхан электрон засаглалын асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг

хийгдэж, Эстони улстай хамтран ажиллахаар боллоо. Эстони улс үндсэндээ

дижитал орон болж, төрийн байгууллагуудынх нь ихэнх үйлчилгээ блокчэйн

технологид суурилан 24/7-ийн (24 цаг 7 хоног) тасралтгүй системд шилжиж чаджээ.

Төрийн бүх үйлчилгээ өдөр шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран

онлайнаар явагдаж байна. Мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс дэлхийн

анхны дата Элчин сайдын яамыг Люксембург улсад нээжээ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

234

Аргентин энэ оны эхний өдрөөс цаасгүй Засгийн газартай болж, технологийг

авлигатай тэмцэх гол түншээ болгож байна.

Хятадад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлж. Архи их авдаг,

уудаг, гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг хүнийг царайгаар нь

таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг нь бууруулж,

нийгмийн хариуцлага хүлээлгэж байна.

Хүнд суртал цагийн дайсан байдаг бол дижитал шилжилт цаг хугацааны

найз нөхөр болж байна.

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн амь бөхтэй дагалдаж ирсэн худлаагийн

асуудал дижитал эринд байхгүй болох нь. Энэхүү зайлшгүй үзэгдлийг сөрөх ч юм

уу, устгах, тойрох боломжгүй. Харин үүнийг яаж нийлэмжтэй, хүртээмжтэй

ашиглаж маш хурдан нэвтрүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй болж байна. Технологи,

хууль 2 бүх секторт нэвтрэх нь. Бид үүнд бэлэн байж, зөв ашиглах хэрэгтэй байна.

Оксфордын их сургуулиас төрийн албаны үр ашгийн индексийг 12

үзүүлэлтээр жил бүр гаргадаг. Энэ судалгаанд манай улс хамрагддаггүй ч

үндэсний хэмжээнд адил төстэй шалгуураар индекс тогтоож болно гэж бодож

235

байна. Ямар үзүүлэлт дээр аль улс ямар үзүүлэлтээр явж байгааг хялбархан харж

болдог.

Та бид өнөөдөр шинэтгэлийн олон чухал асуудлыг хэлэлцэж, улс орондоо

мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, чадварлаг төрийн албыг төлөвшүүлэх

зорилтыг хэрэгжүүлэх арга замын талаар зөвшилцөж санал бодлоо солилцон, ирж

буй 2020 онд дэвшүүлэх зорилт, хийх ажлынхаа талаар өнөөдөр ярилцана.

Ирэх он жилүүдэд Төрийн албаны зөвлөл, төрийн бүх шатны

байгууллага, төрийн албан хаагчдыг их сорилт хүлээж байна.

Төрийн албаны зөвлөл өөрөө төрийн ажил, төрийн албаны толь байх ёстой

гэдгийг бид ойлгож, ухамсарлаж байгаа.

Шинэтгэлийг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд төрийн албан хаагчид төдийгүй

улстөрчдийн сэтгэлгээ, зан үйлийн өөрчлөлт маш чухал байна.

“21 дүгээр зууны “бичиг үсэггүй хүн” гэдэг уншиж, бичиж чаддаггүй хүнийг

хэлэхгүй, харин суралцдаггүй, бас юуг хаяж, юуг шинээр сурах ёстой вэ? Юунд ач

холбогдол өгч, эрэмбэ тогтоох вэ гэдгээ мэддэггүй хүнийг хэлнэ”. Энэ хатуу үгийг

дижитал болон харилцааны хувьсгалыг соёлын талаас нь судалсан, “Фортюнь”

сэтгүүлийн редактор, футурист Алвин Тоффлер хэлснийг бид санахад илүүдэхгүй

ээ.

Хуулийн хэрэгжилтийн хүрсэн түвшинг дүгнэж, ирэх жилийн хүрэх

өндөрлөгөө тогтоох Төрийн албаны зөвлөлийн нэгдсэн сургалтад амжилт хүсье.

---о0о---

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

236

Өмнөговь аймгийн төрийн албан хаагчдад

зориулсан сургалтыг нээж хэлсэн үгнээс

Даланзадгад хот 2019.06.13

Эртний уламжлалт монгол төрийнхөө шинэ түүхийн хуудсыг бичилцэж,

төрийн үйл хэргийг энэ цаг үед буухиалан авч яваа Та бүхэнд энэ өглөөний мэнд

хүргэе!

Говьд зуншлага сайхан болох төлөвтэй байна. Уулзсан хүмүүсийн нүүр

царайнд баяр баясгалан, үг ярианд нь өөдрөг үзэл мэдрэгдэж байна.

Төрийн албаны үзэл санаа, зарчмыг цоо шинээр зохицуулсан Төрийн

албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд хуанлийн хуудас 164 дэх

удаагаа эргэж байгаа энэ өдөр бүгдээрээ уулзалдаж байна. Бидний хийх ёстой

ажил хором мөчөөр хэмжигдэж байгаа учраас цаг хугацааны мэдрэмжтэй байх

үүднээс энэ хугацааг байнга хэлж, сануулж явна.

Төрийн албаны шинэтгэлийг ажил хэрэг болгох, гардан хэрэгжүүлэх үүрэг

хариуцлагыг хүлээсэн та бид энэ шинэтгэлд бэлэн болох нь юу юунаас чухал.

Шинэ ажлын гарааны нөхцөлөө бодитойгоор тодорхойлж, мэдээллийн хүртээмж,

ойлголтоо нэгтгэж чадвал үр дүн гарна.

Шинэчлэлтийг бүх салбарт үр дүнтэй хүргэх зорилтыг Төрийн албаны

зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн тавьж байна.

237

Яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн захирал, аймаг,

нийслэлийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга зэрэг тэргүүн, эрхэлсэн

түшмэл, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн

газрын захирлууд зэрэг топ менежерүүдийн сургалтыг үе шаттайгаар хийж байна.

Энэ сургалтад оролцсон аймгийн удирдах ажилтнууд шинэтгэлийн үзэл

санааг нутаг орондоо түгээн дэлгэрүүлж ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр

гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын тайлан судалгаагаар Өмнөговь аймаг

2018 онд улсдаа өндөрт эрэмбэлэгдсэн. Эдийн засгийн хөгжил, хүн амын

амьжиргааны түвшин, үндсэн дэд бүтэц, төсөв санхүү, институтийн тогтолцоо

зэрэг үзүүлэлтээр тэргүүлсэн төдийгүй засаглалын үр ашгийн үзүүлэлт өмнөх

жилээс илүүтэй ахисан.

Аймгийн удирдлагын бодлого шийдвэр, төсвийн удирдлага, захиргааны

зохицуулалт, төрийн үйлчилгээний үр ашгаараа нэгд эрэмбэлэгдсэн.

АЖИЛ-ыг Алдаагүй бодлого, Жинхэнэ албан хаагч, Иргэн төвтэй

үйлчилгээ, Лидер-манлайлагч гэж ойлгож болно.

Хүн ам, өрхийн тооноос эхлээд улс орныхоо эдийн засагт оруулж буй хувь

нэмэр гээд олон эерэг үзүүлэлтүүд жил ирэх тутам өсөж байгаа нь Өмнөговийн

хөгжлийн толь, хүн ардынх нь өөдрөг ирээдүйн баталгаа. Хөгжлийн хурд их байх

тусам сорил бэрхшээл, шийдвэрлэх ёстой асуудлууд мөн адил өсөж байдаг жам

энд бас байгаа.

Багийн ажил сайн байж сумын ажил сайн байна, сумын ажил сайн байж

аймгийн ажил сайн байх нь ойлгомжтой. Баг, сумын ажил сайн байх эсэх нь

байгууллага, агентлаг, газруудын ажил үйлс, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн үйл

ажиллагаанаас хамаарна.

Улс орны хэмжээнд хийж буй ажил, гарч буй үр дүн багагүй бий ч цөөн

гэлтгүй болох бүтэхгүй зүйл тэр бүхнийг маань харлуулах явдал гарах юм. Саяхан

дипломат албанд ажилладаг хүн хар тамхины хэрэгт холбогдсон нь “нэг үхрийн

эвэр доргивол мянган үхрийнх доргидог” гэдгийн нэг жишээ, буруу хүнийг

томилсны хар гай юм.

Тиймээс ч иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийн хүлээлт

өндөр давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байна. Бүгдийг нэг дор, нэг зэрэг

хийх боломжгүй ч сайтар төлөвлөсөн эрэмбэ дарааллын дагуу ажиллаж чадвал

иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх боломжтой.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

238

....Шинэтгэлийн үйл явц иргэд, олон нийтийн төдийгүй олон улсын

байгууллагын дэмжлэгийг хүлээх болсон нь бодит ахиц дэвшил. НҮБ-ын Хөгжлийн

хөтөлбөртэй хамтран “Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь”

төслийг хэрэгжүүлж байна. Энэ ажлын явцад төрийн албаны тогтвортой байдал,

төрийн албан хаагчдын хөдөлгөөн, жендерийн асуудал, мэргэшүүлэх болон

онлайн сургалтын агуулга, хөтөлбөр, мэргэшлийн шалгалтыг шинэчилнэ.

Одоо ингээд ярианыхаа дараагийн хэсэгт оръё. Энэ хэсэгт би төрийн

албаны орчин үеийн чиг хандлагатай уялдуулаад та бүхэнд хэрэгтэй зарим

мэдээллийг хуваалцана.

Технологийн асар их хурд, өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, хэрэглээний орчинд

бид хоцорч чирэгдэхгүй, бүдэрч унахгүй, харин ч манлайлж, хөтөлж явах ёстой

болж байна.

Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг төрийн албан

хаагч үүнийг чадна. Тиймээс төрийн албыг АЧАА гэж зүйрлэвэл Алдаагүй

бодлогыг Чадварлаг ажилтан хэрэгжүүлсний үр дүнд Айдасгүй иргэдийн

Амьдралын баталгаа бий болно гэж томьёолмоор байна.

239

Зөвхөн интернэтийн орчны нэг минутыг харъя. 1 сая орчим доллараар

бараа бүтээгдэхүүн авч, 188 сая и-мэйл, 18 сая мессеж, 87,500 жиргээ бичигдэж,

нийгмийн сүлжээнд 1 сая хүн орж, 390.000 аппликэйшн таталт хийгдэж байх

жишээтэй.

Улс орны хөгжил дэвшилд биднээс үндсэндээ үл хамаарах, эсвэл маш

бага хамааралтай олон хүчин зүйл бий. Соёл, зан заншил, уур амьсгалын

өөрчлөлт, дэлхийн зах зээл дээрх алт, зэсийн үнэ гээд.

Харин бидний хийж, сайжруулж чадах зүйл бол төрийн үйлчилгээ. Төрийн

үйлчилгээг сайжруулж, үр дүнд нь маш олон эерэг өөрчлөлт гаргаж чаддаг жишиг

өндөр хөгжилтэй улс орнуудад байна. Монгол маань өөдлөн дэгжиж, хүчирхэг, нэр

хүндтэй явсан түүх бидэнд бий. Улс орноо хөгжүүлж, хүн ард нь аз жаргалтай байх

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

240

тийм орчин, нөхцөлийг буй болгоход төрийн албаа төгөлдөржүүлэх төрийн албан

хаагч та бидний хүчин чармайлт юу юунаас чухал байна.

Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”

болгон зарласан. Иргэдийн хэрэгцээнд суурилсан, ил тод төрийн үйлчилгээний үр

дүнд суурилсан удирдлагыг бий болгох Засгийн газрын зорилт төрийн албаны эрх

зүйн шинэ орчин, шинэтгэлийн үйл явцтай нягт уялдаж байгаа.

Төрийн албаны шинэ хуулиар төрийн албанд ажиллах босго өндөр болж,

тохиолдлын хүн томилогдохгүй байх эрх зүйн үндэс тавигдсан.

Энэ бүхний ард өөрийн итгэл үнэмшил, байр суурьтай, ирээдүйдээ итгэлтэй

төрийн жинхэнэ албан хаагч төлөвшиж, үр дүнд нь төрийн алба, улс орны нэр хүнд

өндөрсөнө гэдэгт би хувьдаа эргэлздэггүй.

Төрд бэлтгэгдсэн, мэргэшиж төлөвшсөн хүмүүс ямар ч байдалд барьц

алдахгүй байх сэтгэлийн хат, маневр (хөрвөх чадвар)-тай байдгийн ганц хоёр

жишээг сонирхуулъя гэж бодлоо. Наанаа хөгжилтэй мэт харагдавч цаад утга

агуулгаар нь ойлгох гээд үзвэл нэгийг бодогдуулж хоёрыг ухааруулна байх.

Ирэх он жилүүдэд Төрийн албаны зөвлөл, төрийн бүх шатны

байгууллага, төрийн албан хаагчдыг их сорилт хүлээж байна.

Төрийн албаны зөвлөл өөрөө төрийн ажил, төрийн албаны толь байх ёстой

гэдгийг бид ойлгож, ухамсарлаж байгаа.

Шинэтгэлийг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд төрийн албан хаагчид төдийгүй улс

төрчдийн сэтгэлгээ, зан үйлийн өөрчлөлт маш чухал.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг албан хаагчидтай төрийн албыг

төлөвшүүлэхийг зорьж байна. Хийх ажлаа илүү үр нөлөөтэйгөөс нь эхлүүлэх,

шинэчлэлийнхээ үзэл баримтлалыг иргэдэд ойлгуулан таниулж, иргэдийн зүрх

сэтгэлд хүрэхийг чухалчилж байна.

...Энэ шинэчлэлийг эрчимжүүлж манлайлахад төрийн албан хаагч та

бүхний чин сэтгэл, шаргуу үйл ажиллагаа чухал байна....

-o0o-

241

“21 ДҮГЭЭР ЗУУНЫ ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖЕР”

номын нээлтийн ёслолын үйл ажиллагаа дээр

хэлсэн үг

2019.08.30

Улсын Их Хурлын эрхэм гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрхэм хүндэт зочид оо!

Эрдэм номын их үйлс дэлгэрэх хичээлийн шинэ жилийн босгон дээр Та

бүхнийг урьсан маань учиртай. Яагаад гэвэл бид “21 дүгээр

зууны төрийн албаны менежер” номыг төрийн албан ёсны

хэл дээр унших боломж бүрдэж байгаа баярт мөчийг хамтдаа

хуваалцах гэж байна.

“21 дүгээр зууны төрийн албаны менежер” ном төрийн

албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтнууд, монгол

төрийн ирээдүйн залуу халаа, оюутан сурагчид, судлаач

шинжээчдийн ширээний төдийгүй сэтгэлгээний ном болно

гэдэгт итгэлтэй байна.

Орчуулах, хянан тохиолдуулах эрдэм нь үг найруулгыг механикаар

хуулбарлан буулгах төдийхөн хэрэг биш, нэг үндэстний соёлын үнэ цэнтэй

бүтээлийг нөгөө үндэстний сэтгэхүйд дүйцүүлэн хувиргах бүтээлч үйл ажиллагаа

юм.

Тийм ч учраас нэгэн гүн ухаантан "... ямар улс хамгийн түрүүнд орчуулга

түлхүү хийж эхэлсэн байна, тэр улс түрүүлэн хөгжиж байсан зүй тогтлыг олж

харахад төвөггүй" гэснийг анхаарахгүй байх аргагүй.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

242

Дээрх үг сэргэн мандалтын үеийн философич Макиавеллийн хэлсэнчлэн

“Ард түмний гарт эд агуурс, материал баялаг өгөхөөс илүүтэйгээр түүнтэй тэнцэх

ном өгвөөс тэд өөрсдөө баялгийг бий болгож чаддаг” гэдгийг бэлхнээ нотолж

байгаа хэрэг.

Төрийн албаны тухай шинэ хуулийн гол үзэл баримтлал болсон чадахуйн

зарчмын үндсэн суурь нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, ажил хэргээ

явуулахад нь шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход дэмжлэг үзүүлэх явдал.

Энэ асуудлыг Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-аас онцгойлон анхаарч төрийн

албан хаагчийн “Мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөр”-ийг шинэчлэн

баталсан.

Шинэ агуулга, хөтөлбөрийн дагуу төрийн албаны тэргүүн болон эрхэлсэн

түшмэлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

9 дүгээр сараас ээлжит сургалтууд үргэлжилж энэ ондоо багтаан тэргүүн,

эрхэлсэн, ахлах түшмэлийн ангилалд 3000 гаруй төрийн албан хаагчдын

сургалтыг зохион байгуулна.

Энэ ажилд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Канад Улсын Засгийн газраас

хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн

албыг төлөвшүүлэх нь” болон “MERIT” төслөөс мэргэжил, арга зүй, санхүүгийн

дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

243

Удирдлагын академид сургалтын агуулга, хөтөлбөр шинэчлэх ажил

үргэлжлэн хийгдэж байгаа. Үүний зэрэгцээ Төрийн албаны зөвлөлөөс топ

менежерүүдийн мэргэшүүлэх сургалтад гадаадын нэр хүндтэй их сургуулийн

болон өөрийн орны эрдэмтэн, багш нарыг урьж оролцуулж байна.

Төрийн албаны зөвлөлөөс хамгийн сүүлийн үеийн гэгдэх, олон улсын

практик шалгуурыг давж, судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан сурах

бичиг, зохиол бүтээлийг сонгож, энэ чиглэлийн таван ч номын зохиогчийн эрхийг

авах гэрээ байгуулаад байгаа.

Эдгээрийн нэг нь өнөөдөр Та бүгдэд эх хэл дээр хөрвүүлэгдэн очиж байгаа

төрийн албаны удирдах ажилтны ур чадварын тухай профессор Зегер ван дэр

Валын “21 дүгээр зууны төрийн албаны менежер” ном юм.

Би өөрөө профессор Зегерийн хичээлд топ менежерүүдтэйгээ хамт

сууж, бас энэ номыг уншсан. Төрсөн сэтгэгдлээсээ товч хуваалцъя.

Иргэдэд үйлчлэх зорилго, үүргээ улам сайн гүйцэтгэхийн зэрэгцээ

хувьсамтгай, тодорхойгүй, төвөгтэй, эргэлзээтэй болсон VUCA орчинд ажиллахад

хэрэг болох олон шинэ ур чадварыг эзэмших нь чухлыг номд өгүүлжээ.

Эдгээр ур чадваргүйгээр төрийн алба, төрийн албан хаагчид нийгмээ урагш

хөгжүүлэх хөдөлгүүр байж чадахгүй, харин ч арагш чангаасан тоормос болох цаг

үед амьдарч байгааг нотлон өгүүлсэн байна лээ.

Бид дэлхий ертөнц, нийгмийн маш хурдацтай өөрчлөлтийн энэ цаг үед

“болж байсан юм, болох байлгүй дээ” гэсэн байдлаар ажиллаад явахгүй нь ээ.

“Бүргэд өндөрт нисэх тусам алсыг хардаг”. Энэхүү номыг унших, судлах

тусам төрийн албан хаагчид алсыг харна гэдэгт эргэлзэхгүй байна.

Хандлага, сэтгэлгээний олон чухал шинэ санаа дэвшүүлэн тавьж,

холбогдох арга хэрэгслүүд, олон улсын амжилт болон бүтэлгүйтлийн жишээ,

кэйсийг толилуулсан нь уншигчдад ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

244

90-ээд оны дунд үеэс хойш төрсөн “унаган дижитал-Z” (зэт) үеийнхэн

нийгмийн идэвхтэй амьдралд орж байгаа энэ үед тэдний сэтгэл зүйн онцлог

байдлыг таньж мэдэх, зөв удирдах талаар сонирхолтой санаануудыг ч уг номоос

Та бүхэн олж мэдэх болно.

Номд дурдагдаж байгаа дэлхий хөгжлийн 21 дүгээр зууны чиг хандлага,

сорилт, бэрхшээл манай орны хувьд ч ихээхэн төстэй. Иймд бид ялангуяа төрийн

албан хаагчдыг 21 дүгээр зуунд хэрхэн бэлдэх вэ гэдэгт уг номоос авах туршлага,

санаа маш их.

Улсын Их Хурлын ТББХ энэ хавар Төрийн албаны зөвлөлийн үйл

ажиллагааны тайланг хэлэлцээд 2030 он хүртэл төрийн албаны шинэтгэлийг

хэрэгжүүлэх үзэл баримтлал, стратегийн баримт бичиг боловсруулахыг бидэнд

даалгасан.

Үүний зэрэгцээ Л.Оюун-Эрдэнэ сайдын санаачилгаар Монгол Улсын урт

хугацааны хэтийн төлөвийг тодорхойлох ажил Засгийн газрын бүхий л түвшинд

хийгдэж байгаа.

Дээр дурдсан бодлогын баримт бичгүүд, стратеги, мөн хүний нөөцийн

удирдлагатай холбоотой журмууд, ялангуяа албан тушаалд тавигдах тусгай

шаардлагад эдгээр үзэл санааг тусган, Монголын хөрсөнд буулгаж болохоор шинэ

санаа дэвшүүлснийг эх хэлнээ хөрвүүлсэн нь цагаа олсон ажил боллоо.

“21 дүгээр зууны төрийн албаны менежер” номыг зохиогч Сингапурын Их

сургуулийн профессор Зегер ван дэр Вал, орчуулсан төслийн техникийн зөвлөх

Ц.Даваадулам, редакторласан УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар нарт

хүрэлцэн ирсэн Та бүхний болон Төрийн албаны зөвлөлийн өмнөөс талархал

илэрхийлье.

Бид шинэ зууныхаа ажил үйлсийг бодож төлөвлөхдөө, НҮБ-аас дэвшүүлсэн

тогтвортой хөгжлийн зорилтуудыг үндэснийхээ хэмжээнд хэрэгжүүлэхдээ шинэ

зууны төрийн албаны өнгө төрхийг тодорхойлсон энэ номын авлага болгоё гэж

зорьсон юм.

“Ном надад хаан ширээнээс илүү үнэтэй” гэсэн их зохиолч Шекспирийн

үгээр номын цагаан буян ашид дэлгэрэхийг билэгдэн энэхүү ёслолын үйл

ажиллагааг нээснийг мэдэгдье.

---о0о---

245

Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Агентлагийн

дарга нарын төрийн жинхэнэ албан хаагчийн

тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг нээж

хэлсэн үг

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө

2019.05.31

Өнө эртний уламжлалт монгол төрийн нэн шинэ түүхийн хуудсыг бичилцэж,

төрийн үйл хэргийг энэ цаг үед буухиалан авч яваа Та бүхэнд төрийн жинхэнэ

албан хаагчийн тангараг өргөх билэгт сайн өдрийн мэнд хүргэе!

Төрийн албаны үзэл санаа, зарчмыг цоо шинээр зохицуулсан Төрийн

албаны тухай шинэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд хуанлийн хуудас 150 дахь

удаагаа эргэж байгаа энэ өдөр хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн

тангараг өргөхөөр Та бүхэн хүрэлцэн ирээд байна.

Гарал үүслээс нь хөөвөл “Тангараг” нь үнэнч шударга, бат нотыг амласан

андгайлал, ариун нандин үг, бичиглэл.

Тангаргаасаа няцна гэдэг аль ч үед, ямар ч соёлт улс оронд хамгийн

шившигтэй явдал байж ирснийг түүх шастираас мэднэ.

Авьяас билигт их бичгийн хүн Данзанравжаа хоосон тангарагладаг,

тангарагтаа хүрдэггүй хүнийг “тангаргийн буг”-тай адилтгаж байжээ. Иймээс

өргөсөн тангараг гэдэг ам ажил нь нэгдэлтэй байхын утга учир юм.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

246

Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг гурван гурвыг билэгдсэн 33 үгтэй.

Үг цөөн байх тусмаа хүчтэй гэдэг.

Хуулийн бүхэл бүтэн зүйл заалт бүрийг агшааж хэдхэн үгэнд багтаасан нь

монголчуудын “Үхрийн мах давсагтаа багтдаг” гэж ярьдагтай адил.

Тангараг бол амлалт, бас хариуцлага. Өргөсөн тангарагтаа үнэнч байж,

нийтийн тусын тулд хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх нь

тангаргийн амин сүнс юм.

Төрийн албаны шинэчлэл, төлөвшлийн үндэс суурь нь хамгийн товчоор

хэлбэл хуулиа чандлан мөрдөж, Та өөрөө шударга ёсны туйл байх амлалт юм.

Тангарагтаа үнэнч байж гэмээнэ төр түвшин байна, таны сэтгэл амгалан байна,

түмэн олны Монгол төрдөө итгэх итгэл дээшилнэ. Бид зөв ажлыг зөв хүнээр

хийлгэж, зөв үр дүнд хүрэх өнөөдрийн биш өнө холын зорилготой ажиллаж байна.

“Сөрөг үйл явдлыг сөрөн зогсож болдог, харин цаг нь ирсэн үзэл санааг

зогсоох боломжгүй” гэсэн ухаантны үг буй. Шинэ хуулиар баталгаажсан төрийн

албаны шинэчлэл, Тогтвортой хөгжлийн зорилтууд бол нийгэм, иргэдийн хүсэн

хүлээж байгаа “шинэ үзэл санаа” юм. Үүнийг зогсоох боломжгүй.

Энэ үзэл санааг тээгч, нийгэмд түгээн дэлгэрүүлэгч байх эрх нь, бас үүрэг

нь төрийн захиргааны тэргүүн түшмэл-яамны Төрийн нарийн бичгийн дарга,

агентлагийн дарга Та бүхэнд бий.

Төрдөө үнэнч зүтгэж, түмэн олондоо хоёргүй сэтгэлээр үйлчилж эх орныхоо

хөгжил дэвшлийн гэрч байх хувь заяа, түүхэн боломж Та бидэнд ногдсон.

Монгол төрийн түүхэнд сайныг бичих, эс бичихийн түүхэн хариуцлага

бидэнд бий. Тангараг өргөсөн төрийн хүний үүрэг хариуцлага, хандлага төлөвшил,

хичээл зүтгэл, хүсэл зорилгыг үлгэрлэж, алхам тутамдаа санаж яваарай.

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд төрийн далбаандаа адислан тангараг

өргөх Та бүхний Монгол Улсынхаа төрийг түвшитгэх шударга үйл хэргийн их

үйлсэд амжилт хүсье!

Төрийн сүлд ивээх болтугай.

-оОо-

247

УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагын

Тэргүүн түшмэлүүдэд зориулсан Төрийн албаны

мэргэшүүлэх сургалтыг нээж хэлсэн үгнээс

2019.06.08

....Нийгмийн анхаарлын төвд ямагт байдаг төрийн байгууллагуудын топ

менежер, дарга нар та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе!

Гараа сайн бол бариа сайн гэдэг. Төрийн албаны шинэ хууль тогтоомжийн

хэрэгжилтийн гарааны саруудад сургалт ойр ойрхон зохион байгуулж байгаа.

Энэ хугацаанд яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга,

аймаг нийслэлийн ЗДТГ-ын дарга, иргэдийн Хурлын нарийн бичгийн дарга нарын

удаа дараагийн багц сургалтууд элэгсэг дотно, ажил хэрэгч, ажил хийх

тэмүүлэлтэй, харилцан бие биеэ дэмжсэн, энгийн үгээр хэлбэл танхим хүртэл

бүлээн дулаан уур амьсгалтай зохион байгуулагдаж ирсэн.

Төрийн албаны зөвлөлөөс анх удаа зохион байгуулсан төрийн өмчит

үйлдвэрийн газрын 150 захирал оролцсон сургалт ч амжилттай болсон.

Та бүхэн ч гэсэн өнөөдрийн сургалтыг албадлага хэлбэртэй бус, ач

холбогдол өгч бүгдээрээ суралцагч байж чадна гэдэгт итгэлтэй байна.

Төрийн албаны зөвлөлөөс ирэх долоо хоногт орон нутагт зөвлөн туслах,

мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа өргөн хүрээтэй эхэлнэ.

Төрийн албаны шинэчлэлт зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдын

хүрээгээр хязгаарлагдахгүй. Шинэчлэлтийг бүх салбарт үр дүнтэй хүргэх зорилтыг

Төрийн албаны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн тавьж байна.

Иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийн хүлээлт өндөр

давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байна.

Төрийн албаны шинэ хуулиар төрийн албанд ажиллах босго өндөр болж,

тухайн албан тушаалын багц сургалтад зайлшгүй хамрагдаж, төгссөн байх тусгай

шаардлага тавигдсан.

Ажлын замналаа үргэлжлүүлэх, ажил хийх сэтгэлтэй хүмүүс энэ сургалтыг

хүлээдэг болж.

Албан тушаалын тусгай шаардлагыг бид өөрсдөө хангаж үлгэр дуурайл

үзүүлэх хэрэгтэй юм.

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх ажил, шинэчлэлийг

эрчимжүүлэх, технологийн шинэчлэл, мэдээллийн эрин үе, ВУКА (VUCA) буюу

улам бүр хувьсамтгай, тогтворгүй, нарийн төвөгтэй, эргэлзээтэй болж байгаа

дэлхий ертөнцөд төрийн албаны удирдах ажилтан ямар ур чадвартай байх зэрэг

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

248

олон асуудлыг хамтдаа тал талаас нь нухацтай ярилцаж, мэдлэг, мэдээллээ

хуваалцах сургалтуудыг үе шаттай явуулж байгаа.

Сургалт сонирхолтой болох эсэх нь та бидний оролцооноос шууд

шалтгаална.

Өнөөдрийн сургалтдаа 2 эрхмийг урьсан.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ионсей Их сургуулийн профессор, доктор

Пан Сук Ким үндэсний төдийгүй, гадаад орон, олон улсын нэр хүндтэй

байгууллагын хэмжээнд үнэлэгдсэн эрдэмтэн хүн, Солонгосын Төрийн албаны

комиссын дарга, Хүний нөөцийн яамны сайд байсан хүн.

Раэйн Оорэнж гуай бол “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн

албыг төлөвшүүлэх нь” төслийн бодлогын зөвлөхөөр ажилладаг, төрийн албаны

шинэтгэлийн ажилд экспертийн зөвлөгөө өгөх чиглэлээр өндөр түвшинд

мэргэшсэн, Шинэ Зеландын төрийн албаны “Төрийн албаны шинэ тэмүүлэл” гэдэг

үзэл баримтлалыг үндэслэгчдийн нэг.

Иргэдийн төрд итгэх итгэлийг сэргээхэд төрийн албаны менежерийн ур

чадвар шууд хамаарна.

Та бидний ёс зүйтэй, улс төрийн хувьд төвийг сахисан үйл ажиллагаа,

шударга, хүндэтгэлтэй хандлага туйлын чухал.

Төрийн албан хаагчид хуулийг чанд мөрдөж, хуулийн үзэл санаанд

захирагдах, үндэсний эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавих үүрэгтэй.

Ёс зүйн алдаа гаргавал хариуцлага хүлээх нь ойлгомжтой.

.... Та бидний өнөөдрийн багц сургалт бол шинэчлэлтийн хүрээнд зохион

байгуулагдаж буй сургалтын бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэ сургалтад хамрагдсанаар та 21 дүгээр зууны төрийн албаны удирдах

ажилтанд “мэдэгдэж байгаа”, бас “үл мэдэгдэх” олон олон сорилуудад

бэлтгэгдэнэ.

249

Бэлтгэгдэж чадсан хүн сорилуудыг бэрхшээл, хохирол багатай даван

туулна.

Сургалтыг хамтран зохион байгуулж буй Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ,

Удирдлагын академийнхандаа талархал илэрхийлье.

Сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье!

-o0o-

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл,

орон нутгийн төрийн албаны зарим удирдах

ажилтнуудтай хийсэн видео хурлыг хааж

хэлсэн үг

2019.05.15

Өнөөдрийн хуралд санаа бодлоо илэрхийлж, ажил хэрэгч хандсан та

бүхэнд баярлалаа.

... Асуулт асууж, тэр бүгдэд хариулт сонсож, тэр хэмжээгээр бидний ойлголт

нэг цэгт төвлөрөх, хийх ажлын зүг чигээ тодорхой болгоход тус дөхөм үзүүллээ гэж

бодож байна.

Видео хурлыг цаашид тодорхой давтамжтай, байнгын болгон үргэлжлүүлнэ.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

250

Өнөөдөр яригдсан асуудлууд протокольд бүрэн бичигдэж, хугацаандаа

шийдвэрлэгдэх болно. Шаардлагатай асуудлаар манай ажилтнууд та бүхэнтэй

эргэн холбогдож тодруулна.

Хүн болгон, та бид ч мөн адил бүгдийг мэддэггүй, бас мэддэг байх албагүй,

тийм ч шаардлагагүй биз. Гэхдээ яг хариуцсан ажил албандаа хэрэглэх хууль

тогтоомж, дүрэм журмыг мэдэж байх, хамгийн гол нь нэг мөр ойлголттой байх нь

бид үйл ажиллагаагаа шуурхай, алдаагүй явуулах суурь нөхцөл болно.

Төрийн ажил, явцуу утгаар нь хэлбэл, та бидний ажлын үр дүн хууль

тогтоомжид нийцэж, төрийн үйлчилгээ авч буй иргэд ч сэтгэл ханамжтай үлдэх

тийм таатай орчин бүрдэж чадвал төрийн албаны шинэчлэл, бид бүхний зорьж

байгаа тэр үр дүн гарна, би хувьдаа ингэж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

Дээр нь нэмээд хэлэхэд хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж,

хийсэн ажлынхаа үр дүнгээс баяр баясгалан, таашаал, урам зориг авдаг, түүнийг

нь удирдлагууд ойлгож, хэр хэмжээнд нь таарсан урамшил олгодог байж төрийн

алба өөрөө “амьд” байх учиртай.

Хэвшмэл, царцмал байдлаар явж ирсэн бидний зарим “туршлага” шинэ

орчин, шинэ цаг үед яагаад ч таарахаа больсныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхөөс

өөр аргагүй.

Ирэх он жилүүдэд Төрийн албаны зөвлөл, төрийн бүх шатны

байгууллага, төрийн албан хаагчдыг олон сорилт хүлээж байгаа.

Төрийн албаны зөвлөл төдийгүй салбар зөвлөлүүд, тэдгээрийг ахалж яваа,

гишүүнээр ажиллаж байгаа хүн бүр төрийн ажил, төрийн албаны толь байх ёстой

гэдгийг та бид ойлгож, ухамсарлах хэрэгтэй.

Шинэтгэлийг бүрэн дүүрэн гүйцэтгэхэд төрийн албан хаагчид, ялангуяа та

бүхний сэтгэлгээ, зан үйлийн өөрчлөлт маш чухал.

Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг албан хаагчидтай төрийн албыг

төлөвшүүлье. Хийх ажлаа илүү үр нөлөөтэйгөөс нь эхлүүлж,

шинэчлэлийнхээ үзэл баримтлалыг иргэдэд ойлгуулан таниулж, иргэдийн

зүрх сэтгэлд хүрэхийг чухалчилъя.

Бүх шатны төрийн захиргааны байгууллагын томилох эрх бүхий албан

тушаалтнуудад хүний нөөцийн хууль бус томилгооны зөрчлөө өөрсдөө

арилгах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх, зэрэг дэв олгохдоо батлагдсан журмыг

мөрдөж ажиллах хугацаатай албан даалгавар өгсөн. Хууль бусаар гаргасан

шийдвэрээ албан тушаалтнууд та нар өөрсдөө залруулахгүй бол бид түүнийг нь

251

хуульд нийцүүлж залруулах арга хэмжээ авна. Үүнээс үүдэн гарах үр дагаврыг

хэн хариуцахыг та нар сайн мэднэ.

Монгол орон, монголчуудынхаа өөдрөг ирээдүйн төлөө төрийн албан

хаагчид маань шаргуу ажиллаж байгаа. Гэхдээ оочин цоочин ажиллаж, ачааллыг

цөөн хүн үүрэх явдал амь бөхтэй оршсоор байна.

Хийж чаддаг, ажлын ард гарч чаддаг хэдхэн хүний нуруун дээр бүхэл бүтэн

баг, хамт олны ажил яваад байдаг жишгийг арилгах цаг болсон. Албан хаагч

бүрийн ажлын ачаалал жигд, авч буй цалин урамшуулалтайгаа дүйж байх ёстой.

Үүнийг ажил дүгнэх, үнэлэлт өгөхдөө харгалзах болно.

Төрийн албан хаагчид бүгдээрээ ар гэртэй, хань ижилтэй, үр хүүхэдтэй

хүмүүс. Тэд нар бусдын адил гэр бүлдээ аз жаргалтай байж, гэр бүлийнхэнтэйгээ

цагаа өнгөрүүлэх, чөлөөт цагтай байх эрхтэй хүмүүс.

Яаруу сандруу, онцгой цаг мөчид төрийн албаныхан бид цаг наргүй

ажиллаж сурсан, тэгэх ч үүрэгтэй. Гагцхүү ажлын ачааллыг нь жигд байлгаж,

цагийн ажлыг цагт нь дуусгадаг ажлын цагийн менежментийг та бүхэн хатуу

мөрдөх хэрэгтэй. Хэрэв илүү цаг ажиллуулсан бол цалин хөлсийг нь нэмж бодох

хэрэгтэй, амралтын цагийг нь сунгах хэрэгтэй. Цагтаа эхэлж, цагтаа дуусдаг

төрийн албаны цагийн менежментийг өнөөдрөөс эхлээд хэрэгжүүл.

Төрийн албаны шинэчлэлийн шинэ үе шатны гарааны жил 2019 он

болох учиртай.

2019 он шинэчлэлээ бодит ажил хэрэг болгох, үр дүнгээс нь төрийн албан

хаагчид ч, иргэд, олон нийт ч мэдэрч, хүртэж эхлэх жил болно. Үүний төлөө та бид

хичээн зүтгэх хэрэгтэй.

2019 онд хууль бус томилгоотой эвлэрэхгүй. 2019 оныг тохиолдлын хүн

төрийн албан хаагч болж томилогдох байдлыг эцэслэх жил болгоно.

2019 он ажил, албан тушаалын шаардлага хангахгүй төрийн албан хаагчийг

ажиллуулах боломжийг олгохгүй жил байна.

2019 он төрийн албанд зөвд зөөлөн, бурууд хатуу жил байх болно.

2019 он бүхэлдээ төрийн үйлчилгээ иргэдэд чанартай хүрдэг болох,

шинэчлэл иргэдэд өгөөжөө өгч, улмаар төрд итгэх олон түмний итгэлийг

нэмэгдүүлэх жил байх болно.

Энд хэлж ярьсан, онцлон дурдсан зүйлсийг аймагтаа хэрхэн хэрэгжүүлэх

арга замыг та бүхэн мэдэж байгаа, хэрэгжилтэд нь бид хяналт тавина.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

252

Түмний төлөө зүтгэсэн төрийн ажлын шинэчлэлийг эрчимжүүлж

манлайлахад Та бүхний үүрэг хариуцлага, зөв ойлголт, зүтгэл чармайлт юу

юунаас чухал байна. Бүгдээрээ зөв ойлголттой байж, радиогоор бол нэг долгион

дээр нэвтрүүлэг сонсож, түүнийгээ нэгэн жигд хэрэгжүүлдэг болох зорилгоор энэ

удаагийн видео хурлыг хийлээ.

Дараа дараагийн хурлуудад шинэ санаа, урам зориг улам илүү тээсэн,

асуудлыг “яах вэ” гэж биш “ингэж шийдвэл ямар байна” гэсэн бүтээлч хандлагаар

оролцоосой гэж та нараас хүсэж байна.

-o0o-

Аймаг, нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга,

ЗДТГ-ын дарга нарт зориулсан Төрийн албаны

мэргэшүүлэх сургалтыг нээж хэлсэн үг

2019.05.05

Монгол Улсын Төрийн албаны тухай шинэ хууль энэ оноос хэрэгжиж

эхэлсэн. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, томилох, албан тушаалд

дэвшүүлэхэд чадахуйн болон шатлан дэвших зарчмыг мөрдүүлэх нь Монгол

Улсын төрийн албаны шинэчлэлийн хамгийн том тэргүүлэх чиглэлийн зорилт

253

билээ. Чадахуйн зарчмын үндсэн суурь нь төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх,

ажил хэргээ явуулахад нь шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох юм.

Энэ чиглэлээр дараах ажлууд хийгдэж байна:

1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн

даргын хамтарсан тушаалаар “Мэргэшүүлэх багц сургалтын агуулга, хөтөлбөр”-

ийг өнгөрсөн сард баталсан. Энэ хөтөлбөрийн дагуу төрийн албаны тэргүүн,

эрхэлсэн, ахлах түшмэлийн ангиллын албан тушаалд томилогдох албан хаагчдад

“Бодлого, стратеги”; “Захиргаа, удирдлага”; “Мэдээллийн технологи”; “Ёс зүй,

хүний эрх” гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд хамрагдах сургалтын сэдвүүдийг

тодорхойлсон.

2. Дээрх шийдвэрийн дагуу төрийн албаны сургалтын байгууллага болох

Удирдлагын академийн хувьд хичээлийн хөтөлбөр, агуулга, заах арга зүйн хувьд

томоохон шинэчлэл хийх шаардлагатай болж байгаа. Үндсэндээ одоо зааж буй

хичээлийн 90 хувь нь шинэчлэгдэж, 30 орчим хичээлийн агуулгыг цоо шинээр

боловсруулах ажил хийгдэнэ. Энэ ажилд ЗГХЭГ, ТАЗ, НҮБХХ-ийн “Монгол Улсад

мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн зүгээс мэргэжил,

арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

3. Энэ шинэчлэгдсэн хөтөлбөр, агуулгын дагуу тэргүүн, эрхэлсэн, ахлах

түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд одоо ажиллаж байгаа 3000 гаруй

ажилтны мэргэшүүлэх сургалтыг 2019 онд багтаан зохион байгуулах

төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эхний ээлжид яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын

агентлагийн дарга нар хамрагдаж, нийт 48 хүн сургалтын анхны гэрчилгээгээ

өчигдөр хүлээн авлаа.

4. Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын нарийн бичгийн дарга нарын сургалтын эхний хэсэг өнөөдөр эхэлж байна.

Өнөөдрийн сургалтын сэдэвтэй холбоотойгоор хоёр асуудлыг онцлон

хөндмөөр байна.

1. Төрийн захиргааны үндсэн чиг үүргүүдийн нэг бол төрийн бодлого

боловсруулах, хэрэгжүүлэх байдаг. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр 600

гаруй бодлогын баримт бичиг байгаа гэсэн статистик тооцоо бий.

Гэхдээ эдгээр баримт бичиг хоорондын уялдаа муу, хэрэгжих санхүүгийн

болон хүний нөөцийн боломжгүй, хэрэгжилтийг нь дүгнэдэггүй, үр дүнгийнх нь

талаар хариуцлага тооцдоггүй, бодлогын баримт бичгийн чанар хангалтгүй байгаа

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

254

талаар өргөн шүүмжлэл гардаг. Үүнийг цэгцлэх ажил Засгийн газрын түвшинд

хийгдэж эхлээд байгаа.

Цаашид Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн нэг тэргүүлэх

чиглэл нь төрийн албан хаагчдын бодлого боловсруулах, Засгийн газарт

бодлогын зөвлөгөө өгөх чадавхыг сайжруулах явдал байх болно.

Нийгэм, эдийн засгийн асуудлууд улам бүр нарийн төвөгтэй, харилцан

хамааралтай болж байгаа нөхцөлд бодлогын үйл явц ч өөрөө олон талын

оролцоо, санаа бодлыг тусгах нээлттэй байдал, салбар дундын хамтын

ажиллагааг шаардсан шинжтэй болж байна.

Төрийн албан хаагчдад ажлаа хийхэд шинэ ур чадвар, арга хэрэгсэл

шаардлагатай болох нь илэрхий харагдаж байна. Мөн бодлого боловсруулахад ул

суурьтай судалгаа, нотолгоо шаардлагатай байдаг. Үүний зэрэгцээ шинжлэх ухаан

асар хурдацтай хөгжиж, шинэ мэдлэг, шинэ хандлага, шинэ арга зүй бий байнга

бий болж байна. Эдгээр шинэ зүйлийг сонирхон судалж, дэлхий нийтийн чиг

хандлагатай хөл нийлүүлэх хэрэгцээ ч бидэнд гарч байна.

Энэ зорилгоор бид өнөөдрийн сургалтдаа Сингапурын Үндэсний их

сургуулийн Ли Куан Юугийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн профессор

Др.Рубенийг зочин багшаар урьж авчраад байна. Бидний урилгыг хүлээн авсан

Др.Рубен Танд сургалтад оролцогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье.

2. Ар араасаа гарч байгаа авлигын дуулиант хэргүүд, төрийн албан

тушаалтны ёс зүйгүй үйлдлээс болж төр засагт итгэх иргэдийн итгэл маш доогуур

байна. Цаашлаад энэ нь төр засгийн легитим 27 байдал буурахад нөлөөлж байгаа

нь манай орны хувьд түгшүүрийн харанга дэлдсэн асуудал болоод байна.

Төр засаг нь тогтворгүй, легитим шинж нь алдагдсан орнуудад ард нийтийн

бослого, үймээн гарч, нэг хүний захиргаадлын дэглэм тогтдогийг Арабын орнуудад

өрнөсөн хувьсгалт үйл явц харуулсныг бид санахад илүүдэхгүй.

Төрийн албаны тухай хуулиар тунхагласан меритэд үндэслэх зарчмын

үндсэн үзэл санаа нь төрийн албан хаагчдын шударга, ёс зүйтэй ажиллагаа юм.

Төр засагт итгэх итгэлийг сэргээхэд төрийн албан хаагчид бидний ёс зүйтэй, улс

төрийн хувьд төвийг сахисан үйл ажиллагаа, шударга, хүндэтгэлтэй хандлага

туйлын чухал.

27

М.Вебер: “Улс төрийн ноёрхол, ноёрхол бол тодорхой тушаал шийдвэрт захирагдаж даган

биелүүлэх боломж юм” гэж хэлж байжээ. Франц хэлний “Хууль ёсны, хуульчлагдсан” гэсэн үг

бөгөөд засаглалын шинжтэй легитимийг уламжлалт, харизматик, рациональ гэж ангилдаг.

255

Төрийн албан хаагчид хуулийг чанд мөрдөж, хуулийн үзэл санаанд

захирагдах, үндэсний эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавих үүрэгтэй.

Ёс зүйн алдаа гаргасны төлөө хариуцлага хүлээлгэхийн зэрэгцээ тухайн төрийн

албан хаагчийн ёс зүйн зөрчил, холбогдох шийдвэрийг бүртгэх нь албан тушаал

дэвшүүлэхэд харгалзах чухал үзүүлэлтийн нэг болж байна. Засгийн газраас оны

эхэнд “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг

баталсан.

Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албаны удирдах болон

гүйцэтгэх албан хаагчид төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай

холбогдсон зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах үүргийг Төрийн албаны

зөвлөл хүлээсэн. Төрийн албаны зөвлөлийн энэ чиг үүргийг идэвхжүүлэх талаар

ойрын үед дорвитой ажлуудыг эхлүүлнэ гэж миний хувьд төлөвлөж байгаа.

-o0o-

“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн

албыг төлөвшүүлэх нь” (МОН/18/101) төслийн

Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн үг

2019.05.22

Улсын Их Хурлын эрхэм гишүүн, төслийн Удирдах зөвлөлийн дарга

Д.Тогтохсүрэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Биата

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

256

Транкманн, “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн

албыг төлөвшүүлэх нь” төслийн Удирдах зөвлөлийн хуралд хүрэлцэн ирсэн Та

бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.

Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилийн турш үргэлжилж буй төрийн албаны

шинэтгэлийн түүхэнд нэгэн томоохон хуудас болж, зарчмын цоо шинэ утга,

агуулгыг зүйл, заалт бүрдээ шингээсэн Төрийн албаны тухай хууль энэ оны эхний

өдрөөс хэрэгжиж байна.

https://exam.csc.gov.mn/Хууль хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албаны

шинэчлэлийг эрчимжүүлэх, мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, улс төрийн

нөлөөллөөс ангид, хариуцлагатай, шинэчлэгдсэн төрийн албыг төлөвшүүлэх

талаар Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн албаны зөвлөл нэгдмэл итгэл

үнэмшил, байр суурьтай боллоо.

Энэ үйл явц иргэд, олон нийтийн төдийгүй олон улсын байгууллагын

дэмжлэг, итгэлийг хүлээх болсны нэгэн тод томруун илрэл нь НҮБ-ын хөгжлийн

хөтөлбөрийн шууд оролцоотойгоор хэрэгжиж буй энэхүү төсөл билээ.

Үйл ажиллагааны өргөн цар хүрээг хамарсан бодлого, санхүүжилт, сургалт,

зохион байгуулалтын томоохон дэмжлэг үзүүлэн ажиллаж буй хатагтай Биата

Транкманнд Төрийн албаны зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа талархал

илэрхийлье.

Долоо хоногийн өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд 2018

оны ажлаа тайлагналаа. Байнгын хорооноос Төрийн албаны зөвлөлийн үйл

ажиллагаанд эерэг үнэлэлт, урам дэм өгсөн. Төрийн албаны шинэтгэлийн үйл

257

явцад цаг зав, оюун бодлоо зориулж яваа эрхэм гишүүн Д.Тогтохсүрэнд хамт

олныхоо өмнөөс талархал илэрхийлье.

Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлээд 142 хоног боллоо. Шинэ

хуулийг хуучин хандлага, хуучин арга барилаар хэрэгжүүлэх боломжгүй, шинэ

хандлага, шинэ соёл, шинэ арга барилаар хэрэгжүүлэх зорилгоор Төрийн албаны

зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ажлын шахуу төлөвлөгөөтэй ажиллаж эхлээд 108

хонож байна.

1. 47 журам батлагдахаас 90 хувь нь батлагдаад байна. Одоогоор Төрийн

албаны зөвлөлөөс “Салбар зөвлөлийн ажиллах журам”, “Олон нийтийн хяналтын

зөвлөлийн дүрэм”-ийн төслийг тус тус боловсруулж, санал авахаар холбогдох

байгууллагуудад хүргүүлээд байна.

Төрийн албаны зөвлөл өнгөрсөн 7 хоногт “Төрийн үйлчилгээний

байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулах журам”-ыг хэлэлцэн

баталлаа.

2. Хууль бусаар ажлаас халагдсан албан хаагчийг урьд эрхэлж байсан

албан тушаалд эгүүлэн томилох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг Төрийн

албаны зөвлөлөөс томилох эрх бүхий этгээдэд даалгаснаар албан хаагчид өмнөх

албан тушаалдаа томилогдож байна.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчдаас ирүүлсэн 288 өргөдөл, гомдлын

дагуу маргаан үүсгэн шалгаж, хууль бус шийдвэрийг Төрийн албаны зөвлөлөөс

хүчингүй болгон шийдвэрлэж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

258

3. Төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх

шаардлагыг холбогдох этгээдэд тавьж байна. Хэрвээ тогтоосон хугацаанд төрд

учирсан хохирлыг бүрэн төлөөгүй бол дараагийн шатны арга хэмжээг Төрийн

албаны зөвлөл, хууль хяналтын холбогдох байгууллагатай хамтран авч

хэрэгжүүлнэ.

4. Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг хянаж, эрх

бүхий этгээдэд батлах зөвшөөрлийг олгож байна. Албан тушаалын тодорхойлолт

нь “хүнд” тааруулах байдлаар биш шинжилгээ судалгааны үндсэн дээр тухайн

албан тушаалыг гүйцэтгэхэд тавигдах шаардлагыг харуулах ёстой гэсэн зарчмыг

баримталж байна.

Мөн аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газрын дарга,

ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтын талаар хэлэлцсэн. Энэ ажлын үр

дүнд 2400 ажлын байрны тодорхойлолт бэлэн болох ёстой.

5. Төрийн албаны шалгалтыг хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөгүй

авдаг системийг боловсронгуй болгож байна. Төрийн албаны тухай хуульд заасан

7 багц ур чадварыг бодитой шалгахад анхаарал тавьж, шалгалтын санг шинэчлэн

баяжуулж байна.

Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны даргын албан тушаалын сонгон

шалгаруулалтыг зохион байгууллаа. Цаашид сонгон шалгаруулалтууд үргэлжлэн

явагдана.

Өнгөрсөн 5 дахь өдөр нийт аймгуудын Төрийн албаны зөвлөлийн Салбар

зөвлөлийн гишүүд, төрийн байгууллагын зарим удирдах албан тушаалтнуудыг

оролцуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтарч цахим хурал зохион

байгууллаа. Энэ нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар ойлголтоо нэгтгэх,

баримталж буй бодлого, зарчмаа тодорхойлоход ихээхэн дэм үзүүлсэн гэж бодож

байна.

НҮБ-ын төрийн албаны өдрийг эх орондоо тэмдэглэж, шинэ хуулиа

хэрэгжүүлэх, төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэхэд НҮБ-ын холбогдох

нэгжүүдтэй хамтран ажиллах, бусад орны туршлагыг судлах, олон улсын тавцанд

болон үндэсний хэмжээнд Монгол Улсын төрийн албаны нэр хүндийг өргөх,

иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх цогц үйл ажиллагаа явуулдаг байя гэж

Төрийн албаны зөвлөл саяхан шийдвэрлэсэн.

Засгийн газар энэ саналыг маань дэмжинэ гэдэгт итгэж байна.

Төрийн албаны зөвлөл өөрөө төрийн ажил, төрийн албаны толь байх ёстой

гэдгийг бид ойлгож, ухамсарлаж байгаа.

259

Монголын төрийн албаны босго өндөр болж байгаа ч манай байгууллагын

босго улам намхан байж, иргэд, төрийн албан хаагчид, төрийн албанд зүтгэхийг

хүсэж буй мэдлэг, чадвартай хүмүүст бодит болон цахим орчинд улам бүр

нээлттэй байхыг зорин ажиллаж байна.

Мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх ажлын бодит үр дүн

гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

-o0o-

Төрийн албаны шинэчлэлийн шинэ үе шатны гарааны жил буюу

2019 он

Төрийн албаны олон талт харилцааг зарчмын шинэ агуулгаар зохицуулсан

эрх зүйн орчин дахь шинэтгэлийн гараа, эрх зүйт төрийн албаны орчин үеийн

хөгжлийн шинэ хандлага, соёлыг төлөвшүүлэх үйл явцыг эхлүүлсэн шилжилтийн

жил бол 2019 он байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн төв

болон орон нутгийн байгууллагуудаас төрийн албаны хууль тогтоомжийг

хэрэгжүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлж, төрийн албаны шинэтгэлийг

эрчимжүүлэхэд нэгдмэл байр суурь, зорилго, чиглэлтэй ажилласан нь үйл

ажиллагаагаа амжилттай явуулах чухал хүчин зүйл болсон төдийгүй гадаад улс,

олон улсын байгууллагын дэмжлэг, итгэлийг хүлээх болсон юм.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

260

Үүний тод илрэл бол Төрийн албаны зөвлөл Канад Улсын Засгийн газрын

санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөртэй 2018

оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй

төрийн албыг бэхжүүлэх нь” төслөөс үзүүлж буй санхүү, ажил, үйлчилгээний

дэмжлэг, туслалцаа нь төрийн албаны шинэтгэлийг үр өгөөж, үр нөлөөтэй

хэрэгжүүлэхэд чухал хөшүүрэг болж байгааг тэмдэглэе.

-o0o-

Төрийн ордонд 2019 оны 2 дугаар сард болсон орон

нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн дээр

тавьсан “Төрийн албаны шинэтгэлийн зарим

асуудал” илтгэлээс...

... Шинэчлэл эрчээ авч байна. Шинэ хууль үйлчилж эхэлсэн. Одоо Та

бид юу хийх ёстой вэ?

1. Та бүхэн өөр өөрийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгждээ хуулийн

хэрэгжилтийг зохион байгуулах онцгой үүргийг төрийн өмнө хүлээсэн гүйцэтгэх

засаглалын бие төлөөлөгчид.

• Төрийн албаны хуулийн хэрэгжилтийн явц, түүнд тавих хяналт Та бүхний

ажлын гүйцэтгэлийг дүгнэх нэг гол үзүүлэлт байх болно.

261

• Иймд энэ хуулийг хэрэгжүүлэхэд улс төрийн ашиг сонирхлоор бус, төрийн

хүний ухаанаар хандахыг зөвлөе.

2. Хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалт, шатлан дэвшүүлэх болон

ажлын гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх, төрийн захиргааны харилцаанд хөндлөнгөөс

нөлөөлөх, шахалт, дарамт үзүүлэх зүй бус, хууль бус оролцоог таслан зогсоох.

- Ийм хандлага, сэтгэлгээг өнөөдрөөс хойш тэвчих нь шинэчлэлийг хүлээн

авч буй бодит үйлдэл байх болно.

- Хол ойрын хамаатан садан, ашиг сонирхол нэгтэн, аль эсвэл цүнх баригч,

тал засагч, нам бүлгийн төлөөллөө төрийн албанд шахах зүтгүүлэхийг иргэд

тэвчихгүйгээр барахгүй үзэж чадахгүй болсон шүү.

3. Улс төрийн болон захиргааны ажил, албан тушаал тус тусдаа байхыг шинэ

хуулиар тодорхой зохицуулсан. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны албан

тушаал давхар хашиж буй орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг

сонголтоо хийх шаардлагыг Төрийн албаны зөвлөл тавьж байна.

- Мэдээж цаг хугацааны боломж олгоно.

- Засаг дарга Та бүгд төлөөлөгчид болон иргэдийн төлөөллийн

байгууллагатайгаа ухаалгаар ярилцаж, зөвшилцөж энэ асуудлыг үе шаттай

нэг тийш болгох хэрэгтэй.

4. Аймаг, нийслэл, сум бүрийн түвшинд Засаг дарга нар харьяа агентлагийн

төсвийн шууд захирагч болон төрийн захиргааны албан хаагчидтай үр дүнгийн

гэрээ байгуулахгүй, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь баталж өгөхгүй, ажлыг нь

дүгнэхгүй байх тохиолдол цөөнгүй байна.

- Хийх ёстой үнэлгээ хийхгүй байна гэдэг хууль зөрчиж буй хэрэг.

- Санаатайгаар төрийн ажлыг саатуулж буй хэлбэр. Төрийн албан хаагчид

үзүүлж буй улс төрийн дарамт гэж үзнэ.

- Төрийн албаны зөвлөл энэ бүхэнд хяналт тавих, хариуцлага тооцох үүргийг

хуулиар хүлээсэн.

5. Засаг дарга нар Ажлын алба буюу Тамгын газрынхаа үйл ажиллагаанд улс

төрийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь нэн чухал.

- Тийм газар ажил нь сайн явдаг. Иргэд нь талцалгүй байдаг. Нөгөө талаар

Тамгын газраа шахааны буюу таалсан, тал зассан хүмүүсээр биш чадварлаг

мэргэжилтнээр бэхжүүлэх, шаардлага тавьж бай.

- Ийм мэргэшсэн, туршлагажсан төрийн жинхэнэ албан хаагчдын баг Та

бүхний мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүчирхэг ар тал

болж чадна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригийн хэлсэн үг, илтгэлээс...

262

Ингэж чадвал бүгд хожно. Та хөтөлбөрөө хэрэгжүүлсэн байна. Иргэд ам

сайтай байна. Албан хаагчид ажилдаа урамшина. Таны улс төрийн замнал

уртсах болно.

6. Улс төрийн удирдах албан тушаалтан бүр мэргэшлийн сонгон шалгаруулалтаар

бус ард түмний итгэл хүлээсэн аль нэг улс төрийн хүчний дэмжлэгээр олон түмний

сонголтоор сонгогдож байгаа.

- Тийм учраас Та бүхэн иргэдийг, төрийн албан хаагчдыг алагчилж

ялгаварлахгүй, талцуулж хагаралдуулахгүй, адил тэгш, шударга зарчимч

хандаж, ард иргэдийн амьдрал, албан хаагчдын ажлын нөхцөл, нийгмийн

баталгааг хангахад эн тэгш хандах учиртай.

- Эс тэгж чадваас Та хувийн нэр төр, өөрийн албан тушаалаа эрсдэлд

оруулаад зогсохгүй улс төрийн дэмжлэг, ард түмний итгэлийг алдах

болдог.

- Энэ нь эцэстээ төрийн эмгэнэл түүнд итгэж сонгосон иргэдийн харуусал,

зэвүүцэл болон хувирдаг. Энэ бүхнийг ухаарч, ухамсарлаж зөв зүг рүү, зөв

алхам хийх эрх зүйн хөтөч нь төрийн албаны шинэ хууль юм.

- Иймээс төрийн албаны шинэчлэл бодитоор хэрэгжиж, ард иргэдийн төрд

итгэх итгэл сэргэх нь Та бүхний улс төрийн ухаарал мэдрэмж, сэтгэлийн

чинь зоригоос хамаарна.

Төр түвшин, Түмэн олон амгалан байг

-o0o-

263

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны Зорилт:

Төрийн албанд ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлж,

цахим мэдээллийн санд суурилсан хүний нөөцийн

удирдлагыг хэрэгжүүлнэ.

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны Уриа:

Ёс зүйт төрийн алба

Бүтээмжтэй албан хаагч

264

ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙН 21 ОНЦЛОГ АЖИЛ:

ОНЦЛОГ АЖИЛ

ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖИЛ

I

II

III

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

13.

Төрийн албаны зөвлөл E-Mongolia-д

нэгдлээ

Төрийн албаны “Их өгөгдлийн сан”-г

баяжууллаа

E-TAZ гар утасны аппликейшн

нэвтрүүллээ

Төрийн албаны шалгалтыг бүрэн

цахимжууллаа

7:4:10 вебинар сургалтыг

тогтмолжууллаа

Албан тушаалын тодорхойлолтыг

цахимжуулж эхэллээ

Төрийн албаны цахим мэдээллийн санг

"ХУР” системд холболоо

Төрийн албаны нөөцийн бүрдүүлэлт,

нөхөн хангалтыг цар тахлын үед

амжилттай зохион байгууллаа

Төрийн албанд хүний нөөцийн аудитыг

эхлүүллээ

НҮБ-ын “Төрийн албаны өдөр”-ийг

уламжлал болгов

Эрэлт хэрэгцээтэй, ховор мэргэжлээр

төгсөгчдийн чуулганыг зохион

байгууллаа

Төрийн албаны шинэтгэлийн замын

зураглалыг гаргалаа

Төрийн албан хаагчдыг гадаадын шилдэг

их, дээд сургуулийн чадавхжуулах

сургалтад хамрууллаа

14.

Эрсдэл /ковид/–ийн үеийн удирдлагыг

хэрэгжүүлж ажиллалаа

265

15.

Ёс зүйн харилцааны шинэ соёлыг

төлөвшүүлэх эхлэл тавигдлаа

IV

16.

17.

18.

Жендерийн тэгш эрхийн зарчмыг төрийн

албанд хэрэгжүүлж эхэллээ

“Иргэдээ АНХААРЧ СОНСЪЁ

Үг, үйлдлээ АНЗААРЧ ӨӨРЧИЛЬЕ”

хандлага, соёлын өөрчлөлтийг

эхлүүллээ

Сонгон шалгаруулж томилох үйл

ажиллагааг хуульд нийцүүлэх хяналт,

шалгалтыг 375 байгууллагад хийлээ

V

19.

20.

Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх

ажлыг эрчимжүүллээ

Төрийн албан хаагчийн зөрчигдсөн эрх

ашгийг хамгааллаа

21.

Төрийн үйлчилгээнд олон нийтийн

хяналтыг нэвтрүүлж эхэллээ

266

267

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

268

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дугаар ... Улаанбаатар хот

Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, хууль дээдлэх нь төрийн үйл

ажиллагааны үндсэн зарчим мөн хэмээсэн Үндсэн хуулийн заалт;

Төрийн албаны эрхэм зорилго нь хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг

сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэсэн Төрийн

албаны тухай хуулийн заалтыг иш үндэс болгон;

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр

нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн

удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны тухай

хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд ЗӨВЛӨМЖ болгох нь:

Нэг. Бүх шатны Засаг даргад нэр дэвшүүлэхдээ Төрийн албаны тухай хууль болон Монгол

Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан болзол,

шаардлагыг бүрэн хангасан иргэнийг санал болгохыг бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд;

Хоёр. Сонгуулийн дүнгээр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч

болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй хэмээн

заасан Төрийн албаны тухай хуулийн хэм хэмжээг чанд хэрэгжүүлж ажиллахыг шинээр томилогдох

бүх шатны Засаг дарга, төсвийн шууд захирагч нарт;

Гурав. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн төрийн байгууллагуудын хүний нөөцийн

томилгоонд шууд болон шууд бус аливаа хэлбэрээр оролцох, нөлөөлөх, дарамт, шахалт

үзүүлэхийг хориглосон Төрийн албаны тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй баримтлахыг улс

төрийн бүх албан тушаалтнуудад тус тус зөвлөж байна.

Зөвлөмж болгож буй эдгээр асуудлаар төрийн албаны хууль тогтоомжийг зөрчвөл тухайн

албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсхүл огцруулах үндэслэл болохыг онцгойлон

анхааруулъя.

Мэргэшиж туршлагажсан, ёс зүй, сахилга хариуцлагатай, ашиг сонирхолын зөрчлөөс ангид

төрийн жинхэнэ албан хаагчид бол төрийн үйл ажиллагааны ой санамж, уламжлал, залгамж

чанарыг тээгчид учир төрийн бодлогыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх чухал нөөц хүч болно.

Төрийн албаны шинэтгэлийн бодлогыг бүх шатанд дэмжиж, хуулиа дээдэлсэн, итгэл даах

төрийн албыг төлөвшүүлэхийн төлөө хамтран ажиллахыг Та бүхэнд уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ

---о0о---

269

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ТӨРИЙН НИЙТ

БАЙГУУЛЛАГАД ИЛГЭЭСЭН АЛБАН БИЧИГ

2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Дугаар ... Улаанбаатар хот

Хамтран ажиллах тухай

Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд төрийн албанд шинэ соёл төлөвшүүлэх, төрийн

албан хаагчдын хандлага, зан төлөвт эерэг өөрчлөлт гаргаж орчин үеийн төрийн албаны хөгжлийн

нийтлэг үнэт зүйлийг нутагшуулах бодлого, үйл ажиллагаа, сургалт, соён гэгээрэл, танин мэдэхүйн

үйл явц олон талын оролцоотойгоор явагдаж байгаа билээ.

Аливаа ажлын учир холбогдол, ялангуяа шинэтгэлийн үзэл санааг олон нийтэд

ойлгуулахгүйгээр хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхгүйгээр үр дүнд хүрэх боломжгүй нь тодорхой. Төрийн

албаны шинэтгэлийг хэрэгжүүлэгч институц, уг шинэтгэлийн үр өгөөжийг хүлээн авагч иргэд

хоорондын харилцааны идэвхтэй арга, хэлбэрийг тогтоох нэгэн гол урьдач нөхцөл нь төрийн

байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдал, мэдээллийн оновчтой урсгал

болохыг Та бүхэн мэднэ.

Төрийн албаны зөвлөлөөс шинэтгэлийн чиглэлээр баримталж буй бодлого, хийж буй ажил,

хүрсэн болон хүлээгдэж буй үр дүнг төрийн албан хаагчид, олон нийтэд цаг алдалгүй танилцуулах,

төрийн албаны тухай хууль тогтоомжийг сурталчлах, хуулийн зөв хэрэглээг төлөвшүүлэх зэрэг

зайлшгүй хэрэгцээт бодит мэдээллийг иргэдэд хүргэхэд чиглэсэн контентуудыг бэлтгэн цахим

орчин, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуурхай түгээхэд анхааран ажиллаж ирлээ.

Төрийн алба, төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд

тэнцвэртэй, хүртээмжтэй хүргэхэд төрийн байгууллагуудын оролцоо, идэвх санаачилга нэн чухал.

Иймд Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, контентыг хариуцсан салбар, орон

нутгийнхаа хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд түгээн дэлгэрүүлэх ажлыг

тогтмол зохион байгуулж ажиллахыг зөвлөе.

Байгууллагынхаа цахим сайтад төрийн албаны шинэтгэлийн чиглэлээр тогтмол булан

ажиллуулах, төрийн байгууллагуудаас явуулж буй шинэлэг, үр нөлөөтэй ажлыг харилцан

мэдээлэх, албан ёсны баталгаатай эх сурвалжаас мэдээлэл түгээх ажлыг дэмжиж, иргэн төвтэй,

мэргэшсэн, чадварлаг, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх шинэтгэлийн үйлсэд үйл

ажиллагаагаараа манлайлж хамтран ажиллахыг Танаас хүсье.

Нөгөө талаас төрийн албаны шинэтгэлийн хүрээнд гаргаж буй Та бүхний ололт амжилт,

сайн туршлагыг олон нийтэд хүргэхэд Төрийн албаны зөвлөлийн зүгээс хамтран ажиллах болно.

Хүндэтгэсэн,

ДАРГА

Б.БААТАРЗОРИГ

270

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Дугаар ... Улаанбаатар хот

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл, “Төрийн жинхэнэ албан

хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ыг нэг мөр

ойлгох, зөв хэрэглэх хүрээнд зөвлөмжийг өгч байна.

1.Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан

тусгай шаардлагыг бүрэн хангасан төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны

тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар “шилжүүлэн томилж”

албан тушаалын сул орон тоог нөхөж болно.

2.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн

“...удирдлагын хооронд харилцан тохиролцсон” гэдэгт төрийн жинхэнэ албан

хаагчийн зөвшөөрлийг үндэслэн шилжүүлэн авах тухай хүсэлтэд шилжүүлж буй

байгууллага, томилох эрх бүхий албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийг

ойлгоно. Зөвшөөрсөн бичигт төрийн албан хаагчийн эцэг, эхийн болон өөрийн нэр,

тухайн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зайлшгүй шаардлага, хугацаа,

албан тушаалыг дурдсан байна.

3.Төрийн жинхэнэ албан хаагчийг байгууллага, байгууллагын нэгж хооронд

албан тушаалд шилжүүлэх, шилжүүлэн авч ажиллуулах шийдвэрийг Төрийн

албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар томилох эрх

бүхий албан тушаалтан гаргана.

Албан хаагчийг байгууллага хооронд шилжүүлж байгаа тохиолдолд

томилсон шийдвэр гаргасан өдөрт багтааж шилжүүлэн авч байгаа байгууллага

шийдвэр гаргана.

4.“Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журам”-ын 1.3.1 -т зааснаас

бусад тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс, туслах түшмэлийн ангиллын албан тушаалд

албан хаагчийн боловсрол, туршлага, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй,

сахилга хариуцлага, ур чадварын байдлыг харгалзан албан тушаалын

тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг бүрэн хангаж буй тохиолдолд адил

төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулж болно.

5.Төрийн захиргааны байгууллагын төсвийн шууд захирагчийг адил

ангилал, зэрэглэлийн төсвийн шууд захирагчийн албан тушаалын

тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын дагуу

271

томилогдсон тохиолдолд шилжүүлэх, сэлгэн ажиллуулж болно. (Тухайлбал: ТЗ-

15-аас ТЗ-15, ТЗ-14-өөс ТЗ-14, ТЗ-11-ээс ТЗ-11, ТЗ-9-өөс ТЗ-9 гэх мэт.)

6.Сэлгэн ажиллуулах гэдэгт албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн

хэмжээг бууруулахгүйгээр адил төрлийн албан тушаалын ангилал дотор өөр

албан тушаалд хууль, журамд заасан хугацаагаар хоёр албан хаагчийг хооронд

нь сэлгэн томилохыг ойлгоно.

7.Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагаар

Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу нэг

байгууллагаас нөгөө байгууллагад сэлгэн ажиллуулж болно. Энэ тохиолдолд

албан хаагчтай гэрээ байгуулах бөгөөд албан тушаалын орон тоог хадгална.

8.Байгууллага дотор нэгжийн өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахад

“Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн

ажиллуулах журам”-ын 3.5-д зааснаар гэрээ байгуулна.

9.Байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн, удирдлага

солигдсон нь сэлгэн ажиллуулах шийдвэрийг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл

болохгүй.

Сэлгэн ажиллуулсан албан хаагчийг үндсэн орон тоонд үргэлжлүүлэн

ажиллуулах тохиолдолд гэрээний хугацааг дуусгавар болгон тухайн албан

тушаалд томилно.

10.Сэлгэн ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтын үр

дүнгээр албан тушаалд томилогдсон тохиолдолд гэрээний хугацаа дуусгавар

болно.

11.Төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах шаардлага,

ажлын байрны мэдээллийг журмын дагуу “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн

тогтолцоо” цахим системд бүртгүүлсэн байна.

ДАРГА

Б.БААТАРЗОРИГ

-оОо-

272

273

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!