18.11.2014 Views

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

“Шивээ толгой ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд баригдах барилга

байгууламжууд“ БОНБНҮ-ний нэмэлт тодотголын тайлан

2. Ачаа тээвэр, ялгалтын талбай, гаалийн хяналтын бүс

Энэхүү сонгож авсан газрын байршил нь баяжуулах үйлдвэрийн хүдрийн баяжмал

савлах цех болон Гаалийн ерөнхий газраас батлагдсан уурхайн хашаан доторх Гаалийн

хяналт, шалгалтын бүс (ГХШБ)-ийн талбайн байрлалтай салшгүй уялдаатайгаар

сонгогдсон болно. Энэхүү талбай нь ачаа тээврийн талбай, савласан баяжмалын

агуулах ба гаалийн хяналтын хэсгүүдээс бүрдэх ба нийт 34,0 га талбай эзэлнэ.

Тодруулбал:

1. Баяжмал тээвэрлэх хүнд даацын тэрэгнүүдийг нэгдсэн дараалалд байрлуулж,

гаалийн хяналтаар орох болон баяжмал савлах цех рүү явахад бэлэн болгож,

байрлуулах талбай юм. Талбайд ачаа ачсан 180 тэрэг, ачаа ачаагүй 90 тэрэг

хүлээлгэнд зогсоно. Ачаагаа ачаагүй байгаа 90 тэрэг нь баяжмал савлах цех

үрүү дарааллын дагуу очих ба, ачаагаа ачсан 180 тэрэг нь гаалийн хяналтаар

ороод, цаашаа БНХАУ-ын Хуа Фан дахь гаалийн талбай руу явна.

2. Ачигдаагүй баяжмалын илүүдэл хэсгийг хурааж, ачилтанд бэлтгэх талбай юм.

Тус бүрдээ 288 уу т бүхий 50 багц баяжмалын бүтээгдэхүүнийг хурааж

хадгална. Баяжмал үйлдвэрлэх үйлдвэрлэлийн процесс шуурхай явагдсан

тохиолдолд баяжмалын бүтээгдэхүүнийг гаалийн хяналт, шалгалтаар оруулах

болон тээвэрлэлтэнд бэлэн болгох ажил нь дээрх үйлдвэрлэлийн хурдыг

гүйцэхгүй, улмаар савласан бүтээгдэхүүн ихээр гарсан тохиолдолд тэрхүү

илүү гарсан бүтээгдэхүүнийг хураах талбай юм.

3. ГХШБ-ийн талбай - энэ нь хүнд даацын тэрэгнүүд баяжмал уутлах үйлдвэрээс

уутлагдсан баяжмалыг ачаалаад шууд ГХШБ рүү ирж, гаалийн хяналтаар

ороод, цааш тээвэрлэхэд бэлтгэхэд зориулагдах талбай. Мөн тэрхүү талбайд

Гаалийн Хяналт, Шалгалтын албаны хүмүүсийн оффис, хүнд даацын

тэрэгнүүдийг шалгах болон ачаагаа ачаад гаалийн хилээр гарахад яг бэлэн

болсон 60 машины талбай зэрэг байгууламжууд багтана (Зураг 4).

3. Үйлдвэрийн ажилчдын суурингийн өргөтгөл

Энэхүү өргөтгөлд 2 давхар 7 сэндвичэн барилга хамрагдах ба нийт 12,0 га талбай

эзлэнэ. Энд үйлдвэрийн ажилчдын зөвхөн нэг хэсэг байрлах бөгөөд олон жил

ашиглагдана. Одоо ашиглаж буй нийтийн байранд 2 дугаар шатны барилгын

ажилчид байрлах бөгөөд барилгын ажил дуусмагц татан буулгана (Зураг 5).

Тайлан боловсруулсан:

“Натур Фрейндли” ХХК

11

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!