18.11.2014 Views

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

SHOW MORE
SHOW LESS

Create successful ePaper yourself

Turn your PDF publications into a flip-book with our unique Google optimized e-Paper software.

“Шивээ толгой ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд баригдах барилга

байгууламжууд“ БОНБНҮ-ний нэмэлт тодотголын тайлан

Тухайн талбайн гидрогеологийн талбайд жалга судаг, хуурай сайруудад тогтсон

пролюви-аллювийн гаралтай сэвсгэр хурдаc дахь бага гүний уст давхарга, Цэрдийн

настай сэвсгэр хурдасны уст давхарга, суурь чулуулгийн өгөршлийн бүсийн ус

агуулсан бүс, нилээд гүний өгөршөөгүй суурь чулуулаг болон интрузив, дэл судлын

чулуулгийн хагарал ан цав зэрэг давхрагууд байна. Пролюв-аллювийн гаралтай ус

агуулагч сэвсгэр хурдас нь аллювийн гаралтай лаг шавар, нарийн ширхэгтэй элс, элс,

хайргаас тогтоно. Хуурай сайруудыг дагаж нимгэн уст давхарга үүсдэг бөгөөд хур

тунадасны дараах түр урсацаар тэжээгддэг. Хуурай сайруудын дагуу бий болох урсац

нь ховор тохиолдох бөгөөд зөвхөн дулааны улиралд унах хур тунадасны хэмжээнээс

шалтгаалан тодорхой хоногуудад бий болно. Хур тунадасны усаар тэжээгдсэн

гадаргын урсац ихэвчлэн 0.5 -2.0 м доош нэвчиж бага гүний уст давхаргыг тэжээдэг

буюу ууршилтын процесс мөн явагдана. Аллювийн хурдсанд агуулагдаж буй бага

гүний уст давхаргын хөдөлгөөн тун хязгаарлагдмал юм. 2005 онд Умдайн хуурай

сайрын бага гүний уст давхрагад хийсэн урсац тодорхойлох ажлын дүнд газар доорхи

усны урсац ~2.3 м 3 /цаг болохыг тогтоожээ (Knight Piesold, 2005 geotechnical survey

report). Цэрдийн настай ус агуулагч сэвсгэр хурдас нь шавар, шаварлаг элс, хайрганы

үеүдээс тогтох бөгөөд талбайн хэмжээнд янз бүрийн зузаантайгаар хуримтлагдсан

байна. Энэ нь хур тунадас унасны дараа тэжээгддэг. Аллювийн гаралтай ус агуулагч

хурдастай харьцуулахад Цэрдийн настай хурдас нь үелсэн, шаварлаг хурдас тул ус

дамжуулах чадвараар бага байдаг.

Суурь чулуулгийн өгөршлийн бүс нь болох галт уулын тунамал вулканоген, дацитын

найрлагатай пирокласт материалууд болох дацитын блоклог, үнсэрхэг туф зэргээс

тогтоно. Тус суурь чулуулгийн өгөршлийн бүсийн ус дамжуулах чадвар нь талбай дахь

суурь чулуулгийн литологийн найрлага болон өгөршлийн зэргээс хамааран харилцан

адилгүй байна. Өгөршлийн бүс нь газрын гадаргад гарш хэлбэрээр ил гарсан эсвэл

аллюви пролювийн гаралтай ус агуулагч хурдастай нийлэх тохиолдолд хур тунадасаар

шууд тэжээгддэг. Газрын гадаргад ил болон ойр орших суурь чулуулгийн хүчтэй

өгөршлийн бүсийг даган газрын доорхи усны жижиг хуримтлал ү үсч болдог. Суурь

чулуулаг нь галт уулын тунамал вулканоген, дацитын найрлагатай пирокласт

материалуудаас тогтсон дацитын блоклог, үнсэрхэг туф зэрэг өгөршилд өртөөгүй

хэсгээс тогтоно. Суурь чулуулаг нь ус дамжуулах чадвараар маш сул, ан цавшилт

багатай. Гэвч төслийн талбайд олон тооны хагарал дайрц түүнийг хэрчсэн бөгөөд

геологийн тогтоцын энэ онцлогоос хамаарч энэ нь тодорхой хэсэгт бага хэмжээний ус

агуулах магадлалтай бөгөөд үүнийг далд аргаар уурхайлалт хийх үед анхаарах нь

зүйтэй.

Интрузив болон дэл судлын чулуулаг нь кварц-монцодиорит, гранит болон риолитоос

тогтох бөгөөд үүнд бага хэмжээний ус агуулагдана. Хэдийгээр талбайн хэмжээнд

тархсан суурь чулуулаг нь ус үл нэвтрүүлэх чанартай боловч далд уурхайн аргаар

ордыг олборлох үед үед бага хэмжээний гүний ус хагарал ан цаваар орж ирэх

Тайлан боловсруулсан:

“Натур Фрейндли” ХХК

25

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!