18.11.2014 Views

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

“Шивээ толгой ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд баригдах барилга

байгууламжууд“ БОНБНҮ-ний нэмэлт тодотголын тайлан

Барилга байгууламж баригдах талбайн ургамлын аймаг:

Тухайн талбайгаас цуглуулсан ургамлын хатаадсыг Ботаникийн хүрээлэнгийн

ургамлын ангилалзүйн салбарт лабораторийн бүрэн боловсруулалт хийж гүйцэтгэсний

үр дүнд 14 овгийн 36 төрөлд хамаарагдах 36 зүйл ургамлыг бүртгээд байна. Хэрвээ

амьдралын хэлбэрээр авч үзвэл 10 зүйл сөөг ба сөөгөнцөр, 23 зүйл олон наст өвслөг

ургамал, 3 зүйл нэг ба хоёр наст ургамал ургамалтай. Тус талбайд 3 зүйл ховор

(Amygdalus mongolica Maxim. Oxytropis aciphylla Ledeb. Convolvulus gortschakovii

Schren), 4 зүйл нэн ховор (Potaninia mongolica Maxim. Arnebia guttata Bunge

Tugarinovia mongolica Iljin. Olgaea leucophylla (Turcz.) Iljin.) ургамал, унаган ургамал

байхгүй ба Stipa gobica Roshev. Potaninia mongolica Maxim. Dontostemon senilis Maxim.

Amygdalus mongolica Maxim. Tugarinovia mongolica Iljin. Olgaea leucophylla (Turcz.)

Iljin Scorzonera divaricata Turcz. гэсэн завсрын унаган ургамалтай (Хавсралт 1). Харин

Iris laсtea Pall. Peganum nigellastrum Bunge Nitraria sibirica Pall. Amygdalus mongolica

Maxim. зэрэг 10 орчим зүйл эмийн болон хүнсний ургамал тус тус багтана. Тус нутаг

нь ботаник газарзүйн мужлалаар Африк-Азийн цөлийн их мужийн төв Азийн дэд их

мужийн зүүнгарын мужид хамаарагдах ба байгалийн бүс бүслүүрийн хувьд цөл,

цөлийн хээрийн бүсэд багтана. Энд Сайрын Хялгана (Stipa glareosa P.Smirn.),

Зүүнгарын Хазаар өвс (Cleistogenes songorica (Roshev.) Ohwi.) зонхилон ургахаас гадна

Таана (Allium polyrrhizum Turcz. ex Rgl.), Төлөгчдүү Боролзой (Ajania achilleoides

(Turcz.) Poljak.), Горчаковын Сэдэргэнэ (Convolvulus gortschakovii Schren.), Өргөст

Ортууз (Oxytropis aciphylla Ledeb.), зэрэг зүйлүүд нилээдгүй тохиолдож байлаа

(Хүснэгт 8)

Ургамалжилт:

Бид ургамалжилтыг судлахдаа төслийн талбайд зонхилох бүлгэмдэл бүрт 25 х 25 м.

талбайд бичиглэл үйлдэж ургамалжилтын ерөнхий төрхийг тогтоосон болно. Ингэхэд

Бор Бударгана - Түжгэр Баглуур - Говь Хялганат (Salsola passerina – Anabasis brevifolia

– Stipa gobica)., Регель Шармод - Түжгэр Баглуур - Говь Хялганат (Sympegma regelii-

Anabasis brevifolia – Stipa gobica)., Зүүнгарын Улаанбударгана - Бор Бударгана – Таанат

(Reaumuria soongorica - Salsola passerina – Carex stenophylloides)., Цагаалин Цахилдаг -

Нарийн Навчит Улалж - Сибирь Хармагт (Iris lactae - Carex stenophylloides – Nitraria

sibirica) бүлгэмдлүүд зонхилж байлаа. (Зураг 22-24)

Барилга байгууламж баригдах талбайн ургамалжилтын зураглалыг доор үзүүлэв.

Тайлан боловсруулсан:

“Натур Фрейндли” ХХК

43

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!