18.11.2014 Views

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

Агуулга - Оюу Толгой ХХК

SHOW MORE
SHOW LESS

You also want an ePaper? Increase the reach of your titles

YUMPU automatically turns print PDFs into web optimized ePapers that Google loves.

“Шивээ толгой ордын тусгай зөвшөөрөлтэй талбайд баригдах барилга

байгууламжууд“ БОНБНҮ-ний нэмэлт тодотголын тайлан

тохиолддог. Иймээс салхи шуурганы идэвхжлийн улмаас түр зуурын бага хэмжээний

бороо тухайн нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт орж болно.

Ургамалжилт:

Ургамлын аймаг, ургамалжилтын судалгааг явуулах болсон шалтгаан нь тухайн бүс

нутаг цөлийн болон цөлөрхөг хээрийн онцлогийг бүрэн илтгэсэн нилээд онцлогтой.

Энд Монгол орны болон төв Азийн унаган, үлдвэр, ховор нэн ховор, эмийн гоц ашигт

ургамлууд нилээдгүй ургадаг. Ийм учраас ургамлын аймгийн нарийвчилсан судалгаа

зайлшгүй шаардлагатай тул тухайн талбайд энэхүү хээрийн хайгуул судалгааг

явуулсан болно.

Судалгааны зорилго:

Барилга байгууламж баригдах талбайн ургамлын аймгийн судалгааг хийснээр зүйлийн

бүрдэл, тархацыг тогтоох, ургамлжилтын ерөнхий төлөв байдлыг гаргахад оршино.

Судалгаандаа дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллав. Үүнд:

§ Тухайн талбайн эдэлбэр газарт орох газрын ургамлын аймгийн судалгааг

явуулж, зүйлийн бүрдлийг тогтоох

§ Ургамалжилтын ерөнхий төлөв байдлыг тогтоох

§ Тухайн газар ургадаг унаган, үлдвэр, нэн ховор, ховор, эмийн гоц ашигт

ургамлыг тодруулах

Харъяалагдах ургамал газарзүйн тойргийн онцлог:

Дорноговийн цөлөрхөг хээрийн тойрог нь далайн түвшинээс дээш 850-1400 метрт

оршино. Дорноговийн тойрог нийт нутаг дэвсгэрийн 9,35 %-ийг эзэлнэ. Энэхүү

бүсийн ургамалжилт нь цөлөрхөг хээрийн ба хөрсний хувьд цөлийн хэв шинжид

хамаарна. Энэ тойрог нийт нутаг дэвсгэрийн 9.35 % -ийг эзэлнэ. Ургамалжилтын

хувьд тачирхан сийрэг ургамалтай, өдлөг хялганат, өдлөг хялгана-хазаарганат, өдлөг

хялгана-таанат, өдлөг хялгана-боролзойт цөлөрхөг хээр зонхилно. Шавранцархайргархаг

хотос, толгодын хажуу, бэлээр баглуурт, бор бударганат цөл, хайргархагэлсэрхэг

хөрстэй газраар нь хойрго (Potaninia mongolica)-т тост (Brachanthemum

gobicum)-т модлиг бударгана (Salsola arbuscula)-т Тэсэгт (Ceratoides papposa)-т цөл

зонхилно. Элсэрхэг хөрстэй газраараа сийрэгхэн загийн шугуйтай, эсвэл харганатшаваг–(Caragana

Bungei, Artemisia hanthochroa, A.xerophytica)-т эвшил тааралдана.

Шаварлаг мараалаг хотгоруудад гоолиг шарбударгана, зүүнгарын улаанбударгана

юмуу зарим зүйлийн нэг наст ургамлууд оролцсон эвшлүүд тохиолдоно. Дорноговийн

цөлөрхөг хээрийн тойрог 327 зүйл бүртгэгдснээс 68 зүйл модлог, сөөглөг, 259 зүйл

өвслөг ургамалтай гэсэн мэдээ байдаг. Харин экологийн бүлгээр авч үзвэл, хуурайсаг

ургамал 53 зүйл, хуурайсаг-чулуусаг 70 зүйл, давссаг 64 зүйл, элссэг 35 зүйл, чийгсэг

24 зүйл, хуурайсаг-чийгсэг 35 зүйл, чийгсэг 24 зүйл, хуурайсаг-намагсаг 6 зүйл тус тус

байна.

Тайлан боловсруулсан:

“Натур Фрейндли” ХХК

42

Hooray! Your file is uploaded and ready to be published.

Saved successfully!

Ooh no, something went wrong!